SlideShare a Scribd company logo
Заавал очих 10 номын сан
2015 оны 1 сарын 9
Хэрвээ та ном унших дуртай, номын хорхойтон бол дараах мэдээлэл танд
таалагдах нь гарцаагүй. Дэлхийн өнцөг булан бүрээс номонд дурлагсад
хошууран ирцгээдэг гайхамшигт номын сангуудыг жагсаалтыг эрэмбэлэн
гаргажээ. Та эдгээр газруудаар заавал нэг очоод үзээрэй.
1. Австрийн Адмонт номын сан
Альпийн уулсын бэлд сүндэрлэсэн энэхүү номын сан өв сангийнхаа хэмжээ болон
барилгын дотоод засал, үзэмжээрээ хамгийн тансаг, хамгийн үзэсгэлэнтэйд
нэрлэгддэг. Уншлагийн танхимыг 1776 онд байгуулсан бөгөөд 70 метрийн урттай,
14 метрийн өргөнтэй, 13 метрийн өндөртэй юм байна. Харин таазны уран зургийг
нь домог болсон уран зураач Бартоломео Альтомонте зурсан бөгөөд хүний
мэдлэгийн түвшинг шат дараалан харуулсан утгыг агуулдаг байна.
2. АНУ-ын Балтимор дах Жорж Пийбоди номын сан
Энэхүү номын санг Америкийн банкир, түүхэнд хамгийн өглөгч эрхэм хэмээн
нэрлэгдсэн Жорж Пийбоди Балтиморийн ард иргэдийн сайхан сэтгэл, зочломтой
зангийн хариуд бэлэг болгон уг номын санг байгуулж өгч байжээ.
1857 онд номын сангийн барилгын ажил эхэлж, 300 мянган ам.долларын хөрөнгө
оруулалтаар босч байжээ. Номын сангийн дотоод засал дэлхийд гайхагддаг
бөгөөд гоёмсог хээ бүхий төмөр хашлага бүхий тагтнуудтай, дээвэр нь тэр чигтээ
цонх учраас байгалийн гэрэл бүхий л байгууламжийг өдрийн турш бүрэн
гэрэлтүүлдэг байна.
3. Дани улсын Копенгаген хотын Хааны номын сан
“Хар алмааз” хэмээн нэрлэгддэг энэхүү гайхамшигт байгууламжийг 1999 онд Дани
улсын үндэсний номын сан болгох зориулалтаар байгуулан босгожээ. Ихэнх
гадаргуу нь шилээр бүтсэн өвөрмөц загвар шийдэл бүхий уг номын сан нь дотроо
ч гайхалтай орчинг бий болгож чадсан байна.
4. Японы Токио хотноо байрлах Мусашино урлагийн их сургуулийн номын
сан
Японы нэрт архитектор Соу Фужимотогийн зураг төслөөр хийгдсэн дэлхийн
хамгийн энгийн номын сан гэж өргөмжлөгдсөн номын сан. Уг номын сан ердөө
номын тавиурууд, гэрэл болон унших хэсэг гэсэн бүрдэлтэй. Үүнийгээ архитектор
Соу Фужимото “Номын санд хүн ном унших гэж л орж ирдэг. Тиймээс ном
байрлуулах тавиур, гэрэл, суугаад унших тухтай орчноос өөр юу хэрэгтэй юм бэ”
хэмээн тайлбарласан гэдэг.
5. АНУ-ын Бостоны нийтийн номын сан
Энэ номын сан нь 23 саяар тоологдох арвин их өв сантай номын сан. Италийн хэв
маяг бүхий хийц, засал чимэглэлтэй, уншлагын танхим нь эртний хэв шинжээ
хадгалсан хэвээр уг номын санг 1848 онд байгуулж байжээ.
6. Германы Штутгарт хотын номын сан
Шоо дөрвөлжин хэлбэртэй, есөн давхар уг номын сан дэлхийн хамгийн өвөрмөц
загвартай номын сангаар нэрлэгддэг. Дотор талын бүхий л зүйлсийг цагаан өнгөөр
хийж, зөвхөн номын тавиур дээрх номнууд л өнгө өнгөөр алаглан харагдах нь
үнэхээр гайхалтай. Зөөлөн буйдан дээр тухлан номоо унших нь уншигчдад ч
тухтай.
7. Мексикийн Хосе Васконселос номын сан
Архитектор Алберто Калачийн төслөөр хийгдсэн шилэн байгууламж. Энэхүү
номын санг 2006 онд байгуулж, ашиглалтанд оруулсан ч байгууламжийг барихад
гарсан зарим нэгэн алдаанаас шалтгаалан 2007 оны гуравдугаар сард хаасан юм.
Дахин засварлахад 3 сая ам.доллар зарцуулан 2008 оны арваннэгдүгээр сараас
эхлэн хүмүүст нээлттэй болсон байна.
Уг номын санг дэлхийн хамгийн этгээд шийдэлтэй хэмээн онцолдог юм.
8. Хятадын Бээжин хотын Лиюань номын сан
Бээжин хотоос холгүйхэн жижигхэн тосгонд байрладаг ойгоор хүрээлэгдсэн модон
номын сан. Савх хэлбэрийн нарийн модоор номын сангийн хана туурга, дээвэр
зэргийг бүрсэн учраас агааржуулалт болон нарны гэрэлд санаа зовох хэрэггүй.
Хана хэсгийг хуйлж нээх, буцааж хаах зэрэг боломжуудтай учраас яг л байгальд
суугаад ном уншиж байгаа мэт сэтгэгдлийг хүмүүст өгдөг байна. Нам гүм
байгальтай ойр орчинд хүмүүс голчлон бясалгал, гүн ухаан, шашны чиглэлийн ном
уншиж судлахаар очдог аж. Энэ номын санг хамгийн байгальд ээлтэй, хаягдал
бүтээгдэхүүнээр барьсан хямд төсрөөр бүтсэн хэмээн онцолдог байна.
9. Норвегийн Вэннесла номын сан
Халим загасны араг ясыг дуурайлган хийсэн өвөрмөц загвартай энэхүү номын сан
нь номын тавиур болон уншигчийн тухлах хэсгийн нэг дор шийдэж өгсөн
онцлогтой. 2011 онд нээгдсэн уг номын сан нь хоёр давхар, залуусын хамгийн их
очих дуртай газруудын нэг юм.
10. Египетийн Александрийн номын сан
Александрийн номын сан нь МЭӨ гуравдугаар зуунд байгуулагдаж байсан түүхтэй,
дэлхийн хамгийн эртний, хамгийн том номын сан байсан гэдэг. Харамсалтай нь уг
номын сан бүрэн устгагдан олон саяар тоологдох ном болон түүхэн бичээс,
баримтууд үнс болсон түүхтэй.
Энэхүү түүхэн номын сангийн дурсгалд зориулан 2002 онд шинэ Александрийн
номын санг байгуулсан байна. Номын сангийн байгууламжийг нарны цагийг
дүрслэн хийсэн байна. Дотоод интерьер нь өндөр том багануудтай, дээвэр
хэсэгтээ том том шилэн цонхнуудтай учир байгалийн гэрэл гайхалтай тусдаг
байна.
Монгол цайны ёс
МОНГОЛ ЦАЙНЫ УРЛАГ
Цай гэдэг хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд эрт орж ирсэн ундаа билээ.
МЭӨ 2-р зуунаас эхлэн Азийн орнуудад цайг хэрэглэж эхэлсэн түүхийн баримт байдаг.
Цайны ургамал нь Ази тивийн чийглэг, дулаан бүсэд элбэг ургадаг байсан нь ийнхүү
хүмүүний хэрэглээнд эхлэн хэрэглэгдэх болсон учиртай бөгөөд аажмаар Дундад Азиар
дамжин Европын орнуудад хүрч улмаар Англи болон Ирланд орнуудын өдөр тутмын
голлох хэрэглээ болжээ. Анх хятадын кантон аялганы ча хэмээх үг нь Перс хэлэнд чай
гэсэн үг болон хувирч улмаар олон хэлэнд чай, тий, цай гэх мэтээр нэрийдэх болжээ.
Цайны ургамал нь олон төрлийн бодисыг агуулдаг, үүнд: антиоксидант (исэлдлээс
сэргийлэгч, эрдэс болон уургийн фермент агуулсан бодис бөгөөд эд эсэд чөлөөт радикал
молекулууд исэлдэл үүсгэхээс сэргийлнэ. Хальсийг нь авсан алим харлах, төмөр зэврэх
зэрэг нь исэлдэл явагдаж байгаагийн жишээ) нь биеийн эсэргүүцлийг сайжруулж өвчин
үүсэхээс хамгаалдаг нь батлагдсан. Ялангуяа ногоон цай нь илүү антиоксидант
агууламжтай ажээ.
Цай нь дотроо ногоон, хар, цагаан, шар, оолонг, хятад, энэтхэг гэх мэт олон төрөл зүйл
байхын дээр амт оруулсан, холимог, ургамлын зэрэг олон хэлбэрээр үйлдвэрлэгдэж байна.
Эрт дээр үеэс монголчууд сибирийн шимтэглэй, хөвөн оройт, боролзой, цээнийн үндэс,
өрөл, сөд өвс, бөөрөлзгөнө, мойл, туйпланцар, боролжны навч, аврага цорж, нохойн
хошуу, мягмансанжаа, тавилганы мөчир, найлзуур, инж буурал, бүйлээс, улиангарын навч,
зээргэнийн мөчир, гоёо, гичгэнэ, алирс, тэхийн шээгний мөчир навч зэрэг 100 гаруй
зүйлийн цай орлох ургамал хэрэглэж ирсэн байдаг.[1]
Монгол орны нүүдэлчин ард түмний өдөр тутмын хэрэглээ болсон цай нь эрт дээр үеэс
эхлэлтэй. Монгол судлаач Габи Бамана “Цайны замаар” номондоо 16-17-р зуунд Хятадаас
Европ руу цай зөөвөрлөж байсан жингийн зам Монголын баруун хязгаараар дайран
өнгөрч байсныг судлан тогтоох оролдлого хийснээр Буддын шашин дэлгэрснээр Түвдээс
анх цай орж иржээ хэмээн үзсэн байна.
Гэвч Чингис хааны Эзэнт гүрний ивээл хамгаалал дор Хятадаас Монгол гүрний нийслэл
Хархорин хотоор дамжих Монгол зам гэж байсан гэж үздэг Европ рүрч байсан торгоны
замаар торго, бөс даавуу, шүр сувд, цаас, шаазан ваар эдлэлүүд тээвэрлэгдэж байсны
дотор цайны ургамал голлож байсан нь Монголд цай анх орж ирэх эхлэл болсон гэж үзэх
үндэслэлтэй.
Дэлхийн олон улс оронд цайны ёслол гэгдэх уламжлал заншил өөр өөр байдгийн дээр суд
алж сурталчлахаасхамааран ил гарсан нь урлагийн бүтээл болон тэмдэглэгдэн дэлхийн хэ
мжээнд танигдаж, далд үлдсэн ньтэрхэн үндэстэн дотроо өдөр тутмын хэрэглээ болсоор х
эдий ч дэлхий нийтэд танигдалгүй дарагдах ажээ.
Монгол цайны урлаг гэж нэрлэж болох оюун сэтгэлгээ, ур ухаан, хүндэтгэл хүмүүжил, ёс
заншлын том тогтолцоог танин мэдэж, хүлээн зөвшөөрөх цаг болжээ.
Дэлхийн олон орон цай хэрэглэдэг, цайны ёслол нь өвөрмөц гэх хэдий ч нийт хүн амын
хувьд өдөрт хэрэглэх хэрэглээгээр Монголчууд дээгүүр орох нь лавтай. Өглөөнөөс орой
хүртэл цайг голлон уудаг нь монгол айл гэр, хүн бүрийн тогтсон хэрэглээ. Монгол эмэгтэй
бүр өглөө босоод цайгаа чанаж тэнгэр, бурхандаа дээжийг нь өргөөд халуун саванд хийж
тавьснаар гэр бүлийн гишүүд өдрийн турш үргэлжлүүлэн уух нөхцөлийг бүрдүүлэх агаад
үдийн хоолны үед дахин шинээр цай чанаж тэр нь орой болтол хүртээлтэй байхаар
тасралтгүй уухад бэлэн байлгадаг заншилтай билээ. Ам бүлийн тооноос хамаараад хэдэн
литр цай бэлддэг, монгол хүн дунджаар хэдэн литр цай уудаг болохыг тооцож тогтоосон
тоо баримт хараахан үгүй ч цайгүй өнждөг айл өрх нэгээхэн ч үгүй билээ. Монголчууд
голчлон ногоон цай уух бөгөөд цайны найрлага дахь сэргээх бодис нь ийнхүү цайг
тасралтгүй хэрэглэх шалтаг, шалтгаан болдог байна.
Монгол ёс заншилд цайны урлаг нэвчсэн байдаг. Энэ өгүүллийн гол зорилт нь Монгол
цайны урлаг нь Цайны ёслол, Цайны ёс, Цайны жор бүхий томоохон ойлголт болохыг
тогтоож ангилан судлах явдал юм.
1. Цай чанах ёсон
Цай чанах ёс нь гал дээр тогоогоо хэрхэн тавихаас эхэлнэ. Эртний монгол ахуйд гал түлж
хоол цай хийх болон гэр дулаацуулахад тулгын гурван чулуунаас эхлээд дөрвөн хөлтэй
төмөр тулга хэрэглэж байсан бол 20-р зууны эхнээс төмөр зуух, ган болон ширмэн
пийшин, тоосгон ба шавардсан пийшин, цахилгаан ба хийн зуух гэх мэт олон төрлийн
халаах хэрэгслийг хэрэглэж иржээ. Монголчуудын гал голомтын нэг бэлгэдэл нь тулга
юм. Тиймээс тулгыг их хүндэтгэнэ. Тулганд буй ил гал нь өрх гэрийг ивээж, эрч хүчийг
арвижуулж, амьдралыг бадраана гэж үздэг ажээ.
Монгол гэрт тогоог гал дээр тавихдаа үүд рүү буюу урд зүг рүү хазгай тавихыг цээрлэдэг
нь урд зүгийг муу зүг гэж үздэг монгол бөө мөргөлийн уламжлалаас үүдэлтэй. Тогоог
хойд зүг рүү үл ялих хэлтгий тавина. Ямар цай чанахаас шалтгаалан дараалал нь харилцан
адилгүй байх агаад хэрэв элдэв орц, хольцгүй ердийн сүүтэй цай чанах бол эхлээд усаа
хийж буцалгана. Буцалж байгаа усандаа цайны идээгээ хийж идээштэл нь даргиаж
буцалгана. Цайны идээг хоёр янзаар бэлдэх бөгөөд нэг нь нүдэж жижиглэсэн цайны
ургамлыг шууд хийх, нөгөөх нь самбай даавуугаар хийсан жижиг уутанд цайны ургамлаа
хийж амыг нь уяж бэлдээд буцалж байгаа усандаа дүрж буцалгадаг. Сайтар идээшиж
гүйцсэний дараа шанагаар хэд самраад сүүгээ нэмж хийж таглаад буцалмагц нь олонтаа
самарч цай болон сүүгээ задалж аагшуулж өгдөг. Олон самарсан цай амттай болдог гэж
хөгшид ярьдаг билээ. Цайгаа амталж үзэх бол шанагаар утгаж аваад хагасыг нь тогоондоо
буцааж хийсний дараа шанаганд үлдсэнээсээ амсдаг ёстой нь дээжийг нь аваагүй гэсэн
санаа юм. Цайгаа чанаж гүйцмэгц данханд уудлана, хэрэв сул задгай цайны ургамлаар
чанасан бол нарийн шүүр тавьж уудлах бөгөөд данхнаас шууд аягалж болно, эсвэл халуун
савандаа хийсний дараа аягалж эхэлнэ.
2. Цай аягалах ёсон
Цай аягалахдаа данхны цорго болон халуун савны амыг үүд рүү харуулахгүй, нар зөв
эргүүлэгтэй аягалах бөгөөд эхлээд дээжийг нь авч өргөл өргөсний дараа бурхандаа
тавьдаг. Өглөө чанасан эхний цайны дээжийг гадагш гарч тэнгэр хангайдаа өргөдөг
уламжлалтай. Ийнхүү дээж өргөхдөө толгой нүцгэн байхыг цээрлэх ёс нь мөн монголын
эртний бөөгийн уламжлалаас улбаатай ажээ. Ер нь эрт цагаас монголчууд толгой нүцгэн
гадуур явахыг цээрлэдэг, хүний амин цэг зулайд байдаг бөгөөд зулайгаар дамжин гадны
муу сүнс орж ирнэ гэж үздэг байсан, толгой нүцгэн гадуур явдаггүй энэ уламжлал бусад
олон орны ёс заншилтай дүйж байдаг.
Цайны дээж өргөхдөө тэнгэр бурхан, хангай дэлхий, уул усандаа хандан өргөлөө барьж
байгаагаа хэлж, амар амгалан тэгш сайхан байлгаж, харж хамгаалж хайрла хэмээн гуйдаг.
Эхэлж дээд тэнгэртээ хандан баруун хойд зүгт өргөөд, дараа нь нутгийн уул хангайдаа
өргөхдөө тэр зүгт нь өргөдөг. Цай болон сүү өргөх цацлын халбага хэмээх бариулд нь
хадаг уясан модон халбага хэрэглэж иржээ.
Цайны дээжээ өргөсний дараа гэрийн эзэнд цайгаа эхэлж аягалж барьдаг. Дараа нь
зочиддоо насны эрэмбээр аягалж барина. Үүний дараа гэрийн бусад гишүүдэд цайг
аягална.
3. Цайгаар дайлах ёсон
Цайгаар дайлахдаа баруун гараар аягатай цайгаа барьж зүүн гараар баруун гарын тохойг
дэмжин хүндэтгэлтэй барих эсвэл хоёр гараар аягатай цайг барих нарийн журамтайн дээр
ханцуйгаа шумалсан бол буулгаж байж хүнд цай барих, аяганы амсар дээр хуруугаараа
давуулахгүй барих, үс гэзгээ задгайлж цайн дээгүүр сэвэхийг цээрлэдэг, үс гэзгийг
шүлжиж эсвэл тууз, алчуураар боодог уламжлалтай байжээ. Орж ирсэн хүнд асуулгүй
хамгийн түрүүнд цай аягалж барьдаг ёс бол монгол түмний бахархам сайхан заншил
билээ. Монгол зан заншлын зочломтгой сайхныг илтгэх энэ ёсонд үндэслэж гарсан
болтой нэг мэргэн үг байдаг нь “Асуухаар асга” гэсэн хэллэг юм. Өөрөөр хэлбэл асуулгүй
хийж өгөх нь хармын сэтгэл үгүй болохыг илэрхийлнэ гэсэн утга санаа агуулах ажээ.
Орчин цагийн олон хэлтэн бөөгнөсөн улс орныг бодвол цай уудаггүй монгол хүн гэж огт
байхгүй тул та цай уух уу, өөр юм уух уу гэж асуух шалтгаан үгүй ажээ. Мөн цайгүй
суугаа болон цайгаар дайлаагүй айлыг үл таашаан “Цай ч үгүй, царай ч үгүй” айл гэж
ярьцгаадаг билээ. Барууны орнуудад бол уригдаж болон гэнэтийн тохиолдлоор орж ирсэн
хүнээс ямар нэг юм уух уу гэж асуудаг нь тухайн хүний хүсэлд нийцүүлэхийг зорьж буй
боловсон ёс гэх хэдий ч зочломтгой, нээлттэй зан заншлаас холдож хөндийрсөн нь
мэдрэгдэнэ. Кофе болон жимсний шүүс мэт нь баруун чигийн улс орнуудын ундаа бөгөөд
монгол ёс заншилд огт хамаарахгүйн дээр хэсэг зуур сонирхох төдий уудаг цөөнхийн
ундаа болно. 70, 80-аад онд оросууд Монголд ихээр суурьшиж байх үед тэдний заншлыг
дууриан самоварт ус буцалгаад дүрдэг байхуу хийж уудаг “мода” нэг хэсэгхэн
сэхээтнүүдийн дунд гарч ирээд төд удалгүй оросуудтай хамт “гарч явсны” адил монгол
цайнаас бусад ундаа монгол хүний нийтлэг унд болж үлдэхгүй бизээ.
Цайг ийнхүү дээдэлдэг эртний ёс заншлын нэг хэлбэр нь орчин цагт илэрч байгаагийн
жишээ нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа хүнийг эргэж очихдоо халуун савтай цай авч
очдог уламжлал одоо хэр байгаа явдал юм. Энэ нь эмнэлэг цайгаар хангадаггүй юм уу,
өвчтөн цангаж байдгийн учир бус сайхан сэтгэл өвөрлөж очиж байгаагаа цайгаараа
илэрхийлж буй сэтгэл зүйн болон ёс заншлын бэлэгдэл болж байдаг.
Нүүдэлчин монгол ардын уламжлалд айл нүүж явааг харвал цай, идээ барьж очиж цайлдаг
нь аян замын нь алжаалыг тайлахыг хүссэн зочломтгой зан, зорьсон нутагтаа тавтай
хүрэхийг ерөөсөн чин сэтгэлийг илтгэнэ. Энэ зан уламжлал хот суурингийн суурьшмал
амьдралд алдагдсан талтай ч нүүж ирж буй хөршийндөө цай идээ барьж орж сайхан
сэтгэлээр угтан авах үзэгдэл цөөн ч атугай байсаар байгааг талархан дэмжиж хадгалан
үлдээмээр.
4. Цайг хүндэтгэх ёсон
Цайгаар сар шинийн ёслолоо эхлүүлдэг нь эртнээс тогтсон заншил. Эртлэн босч цайгаа
чанаад тэнгэр бурхандаа дээжээ өргөснөөр цагаан сарын ёслол эхэлдэг. Өрх гэрийн доторх
өндөр настандаа эхэлж золгож ёслоод халуун бүлээрээ тойрон сууж цайгаа барьцгаан сар
шинээ угтан сайхан үгс хэлэлцдэг эртний уламжлалтай билээ.
Цайгаар болон сүүгээр алсад мордож буй хүний алсын замыг мялаан араас нь өргөдөг
ёстой. Цагаан цайлган, сайн үйлийн бэлэгдэл болдог сүү болон сүүтэй цайг ихэд хүндлэн
дээдэлж уул хангайн эзэд, тэнгэр бурхнаа тахих, цайлах, өргөл өргөх, мөргөж залбирах
ёслолуудад байнга хэрэглэдэг уламжлалтай.
Монгол ардын давтагдашгүй нэгэн өвөрмөц ёс заншил нь сүүг идээний дээж хэмээн
эрхэмлэн дээдэлдэг ёс билээ. Цагаан сүү сайн сайхан бүхний бэлэгдэл болж байдгийн
учир газар асгахгүй, алдаж эндээд асгавал гэмшиж ядам хуруугаараа асгасан сүүндээ
хүрээд духандаа хүргэж наманчилдаг. Сүү болон сүүтэй цайг хаяж асгахыг цээрлэдэг. Сүү
гашилж муудвал буцалгаж ариутгаад ээдмийг нь шүүж авч хэрэглэдэг. Монгол зан үйлийн
бичигдээгүй хуулийн нэгээхэн нь сүүн дээр ус хийдэггүй ёсон билээ. Цагаан сүүн дээр хар
ус хийхийг ихэд цээрлэдэг нь монгол бөөгийн цагаан үйлийг сүүгээр, хар үйлийг усаар
гаргадаг ёсноос үүджээ. Тиймийн тулд хэрэв сүүг шингэлэх хэрэгтэй болоход усан дээрээ
сүүгээ хийж шингэлэх нь ёсонд нийцнэ гэсэн үг ээ.
5. Цайны Ёслол
Монгол зан заншлын нэгэн онцлог нь Цайг дээдлэн төрөл бүрийн ёслолын ундаа болгон
хэрэглэдэг явдал юм. Үүнд:
- Цайны дээж өргөх ёслол
- Бэр буулгах ёслол
- Хүүхдийн угаалга
- Бөө мөргөл дэхь цайны ёслол
6. Монгол цайны хэрэглээний онцлог
Монголчуудын цайлах ёс нь ази, европын бусад улсаас ялгаатай нь цайг халуун усанд
хандалж уух бус цайны ургамлаа буцалж байгаа усандаа хийж буцалгаж идээшүүлээд дээр
нь сүү болон бусад орцыг ёс журмын дагуу нэмж чанадаг. Бусад орны хүмүүс зөвхөн цай
уух үедээ хандалж уухаар бага хэмжээгээр бэлддэг бол монголчууд 2 литр болон түүнээс
илүүтэй бэлдэж халуунаар нь хадгалах уламжлалтай нь тэд цайг ойр ойрхон, олон удаа
уудагтай нь холбоотой юм.
Эрт дээр үед модон домбонд хийж хучих буюу зэс домботой цайг бол халуун
нурманд булж хадгалдаг байсан байна. Харин 1950-иад оноос эхлэн ваакумжуулсан шилэн
доторлогоотой халуунаа барьдаг саванд хийж цайгаа хөргөлгүй хадгалах болсон байна.
Монгол айл бүрт 2-3 литрийн “халуун сав”-тай цай байхыг төвөггүй олж харж болно.
Монгол хүүхдүүд бор хоолонд орохоосоо ч өмнө цай ууж өсдөг. Хүүхдэд голдуу хярам
хийж өгдөг нь цайны ургамлын найрлага дахь зарим бодис нялх хүүхдэд таарамжгүй гэж
үздэгтэй холбоотой. Хярам нь усан дээр сүү нэмж буцалгасан ундаа бөгөөд зуны халуун
улиралд бол хүйтэн хярам болон шингэн хар цайг хөргөн том данханд хийж бэлдэж тавих
бөгөөд хөгшид хүүхэдгүй ууж амны цангаагаа тайлдаг.
7. Монгол цайны төрөл
Монголчууд муухан хоолыг орлох шимтэй, шингэцтэй олон төрлийн цайг бэлдэж хийдэг
болсон нь нүүдэлчин аж ахуйн онцлогтой холбоотой юм. Өглөөнөөс орой хүртэл малаа
бэлчээрлүүлэн тууж, харж манаж явдаг нүүдэлч малчдын хувьд өглөөний цай нь хоол
болохуйц өег тэжээлтэй байх нь чухал байсан байна.
Ялангуяа өвлийн хүйтэн улиралд тамир тэнхээ оруулахуйц калори ихтэй цай, хоол нь
даарах, өлдөхөөс сэргийлж энерги эрч хүч өгдөг гол хүчин зүйл ажээ.
Монголын олон ястан угсаатны ёс заншилд олон төрлийн цай хийх арга байдаг. Монгол
цай нь сүүтэй цай ба хар цай гэсэн үндсэн хоёр ангилалд хуваагдахын дээр орц найрлага
ба хийх аргаар нь хэд хэдэн бүлэгт ангилан үзэж болно. Үүнд:
1. Ердийн цай
2. Тостой цай
3. Хийцтэй цай
4. Махны орцтой цай
5. Эмийн өвс, ургамлын цай
6. Эмчилгээний цай
7. Тусгай аргаар чанах цай
Цайны жорууд
1. Бор цай - Буцалж буй усанд цайны ургамал хийж чанасан цай, давстай болон давсгүй
байж болно. Зарим хүмүүс хар цай гэж нэрлэдэг ч бэлэгдлийн үүднээс хар гэдэг үгийг
цээрлэн бор гэж нэрлэх нь монгол бөөгийн зан үйлтэй холбоотой ажээ. Мөн бүгээн цай
гэж нэрлэх сүү багатай цай байдаг.
2. Сүүтэй цай - усаа буцалгаад цайны идээгээ хийж идээштэл нь даргиаж буцалгана. Сайтар
идээшиж гүйцсэний дараа шанагаар хэд самраад сүүгээ хийж таглан буцалмагц нь олонтаа
самарч цай болон сүүгээ задалж аагшуулж өгдөг.
3. Шар тостой цай – Шар тосоо тогоондоо хийж хайлуулаад дээр нь цайны идээгээ хийж
хуурна. Дээр нь усаа хийж таглаад буцалгана. Сайтар буцалж идээшмэгц бага зэрэг давс
үрж амтлаад сүүгээ хийж дахин буцалгана. Дэврээд ирэх үед нь шанагаар сайтар самарч
аагшуулна.
4. Хийцтэй цай – Эхлээд бор цайгаа хийж бэлдэж тавина. Шар тосоо тогоондоо хайлуулаад
дээр нь гурил цацаж хуурна. Дээр нь бэлдсэн цайгаа хийж таглаад буцалгана. Сайтар
буцалж идээшмэгц бага зэрэг давс үрж амтлаад сүүгээ хийж дахин буцалгана. Дэврээд
ирэх үед нь шанагаар сайтар самарч аагшуулна.
5. Шар будаатай цай – Мөн цайгаа чанаж тавина. Тогоонд шар тос эсвэл цөцгийн тос
хайлуулж шар будаагаа хийж хуурна. Дээр нь бэлдсэн цайгаа хийж таглаад буцалгана.
Сайтар буцалж идээшмэгц бага зэрэг давс үрж амтлаад сүүгээ хийж дахин буцалгана.
Будаа нь болсон бол шанагаар сайтар самарч аагшуулна.
6. Цагаан будаатай цай - Мөн цайгаа чанаж тавина. Тогоонд шар тос эсвэл цөцгийн тос
хайлуулж цагаан будаагаа хийж хуурна. Дээр нь бэлдсэн цайгаа хийж таглаад буцалгана.
Сайтар буцалж идээшмэгц бага зэрэг давс үрж амтлаад сүүгээ хийж дахин буцалгана.
Будаа нь болсон бол шанагаар сайтар самарч аагшуулна.
7. Дээрх 2 төрлийн будаатай цайг өтгөрүүлье гэвэл хийцтэй цайны адил гурил эхэлж хуурч
болно. Тэгвэл будаагаа хууралгүй цайндаа чанаж болгоно.
8. Банштай цай – Эхлээд баншаа чимхэж бэлдэнэ. Бор цайгаа чанаж тавина. Дараа нь
тогоонд шар тосоо халааж бага зэрэг гурил үрж хуурна. Дээр нь бор цайгаа хийж таглаад
буцалгана. Давс үрж амтлаад сүүгээ хийж буцалгаж самарсны дараа баншаа нэмж чанана.
Ядарч тамирдсан үед эм болдог цай юм. Ингэж хөөрөгдсөн цайг уухын өмнө аяганыхаа
ууранд битүү утвал илүү ядаргаа тайлах үр дүнтэй гэж үздэг.
9. Сүүлтэй цай – Бор цайгаа эхлээд тусад нь чанаж тавина. Тогоонд хүний тоогоор бэлдэж
нимгэн хэрчсэн хонины уураг сүүл хийж хуурна. Сүүлний тос нь ялгарч борлоод ирэх үед
гурил үрж хуураад цайгаа дээр нь хийж таглаж буцалгана. Давс нэмж амтлаад сүүгээ хийж
буцалгаад самарч аагшуулна.
10. Борцтой шар будаатай цай - Бор цайгаа эхлээд тусад нь чанаж тавина.
Тогоонд цөцгийн тос хийж халаагаад гурил үрж хуурна. Хатаасан монгол
борц нүдэж нунтаглаад 2 халбага хэртэйг хийж хуураад дээр нь бэлдсэн
цайгаа хийж таглаж буцалгана. Үүн дээр шар, цагаан будааны аль нэгийг
хийж чанаж болно. Будаа болмогц сүүгээ нэмж буцалгаад самарч бэлэн
болгоно.
11. Борцтой цагаан будаатай цай- дээрхийн адил
12. Долоон банштай цай – Энэ нь дээрх банштай цайны адил бөгөөд ардын эмчилгээний
чанартай, багаахан цайнд долоон банш хийж чанаад ууранд нь утаж ууж хөлсөө гаргаж
ядаргаагаа тайлдаг цай гэдэг.
13. Цайтай сүү – Энэ нь мөн эмчилгээний чанартай бөгөөд тогоонд сүү хийж буцалгаад дээр
нь ногоон цайны хуурай ургамлаа хийж чанана. Цайтай сүүгээ халуунаар нь утаж уух нь
ядаргаа тайлж илааршуулдаг гэсэн ээжийн маань жор билээ. Халуун ууранд нь утахын
тулд толгой дээгүүрээ том алчуур нөмрөөд цайгаа уух арга юм.
14. Хужиртай цай – Хужир нь байгалийн гаралтай эрдэс, кали болон натрийн давс учраас
хааяа цайнд хийж уухад сайн гэдэг.
15. Чөмөгний ястай цай – Хонины чөмөгний ясыг цайнд чанаж уухыг мөн эмчилгээний
чанартай гэж үздэг. Аль ч төрлийн цайнд ташиж хагалсан чөмөгний ясыг хийж чанаж
болно. Эмээгийн маань данханд заавал нэг яс байгаа харагддагсан.
16. Тойгны ястай цай – Цайгаа чанахдаа тойгны яс хийж чанах энэ цай нь ядаргаа тайлах цай
гэж үздэг.
17. Цагаан тос самарсан цай – Сүүтэй цайгаа чанаад хуршиж амт ороогүй, шинэ цагаан тос
хийж сайтар самран аагшуулна.
18. Хөөрцөглөсөн цай – Энэ нь халуун тосонд хуурсан гурил дээр шингэн цай хийхэд их уур
гарч хөөрөх бөгөөд түүнийг гадагш алдалгүй таглаж буцалгахыг хөөрцөглөх гэж
нэрийддэг.
19. Харин үүнээс арай өөрөөр тайлбарласан нь Ц.Энхбаярын “Ээжийн чанасан цай” нийтлэлд
“Монголчууд хөөрцөгөнд хийж бүлсэн цайг хөөрцөглөсөн цай гэж нэрлэдэг байна.
Хийцтэй цайгаа чанаад хөөрцөгөнд хийж сайтар бүлдгээрээ онцлогтой.” гэсэн байна.
20. Хээрийн цай – Хээрийн цай амттай гэж монголчууд хэлдэг. Хээр гурван чулуу тулаад ил
гал дээр ямарч цай чанахад галын үнэр, хээрийн агаар нэвчээд аагтай амттай болдог.
21. Хорхоглож чанасан цай – Тогоонд усаа хийж буцалгаад цайны ургамал, давс, сүүгээ хийж
дотор нь улайтгасан чулуу хийж таглах арга. Монгол хорхог хийдэг аргаар цайг бас
чанана.
22. Халгайтай цай – Цайнд нялх халгай, гоньд, цагаан гаа болон бусад төрлийн эмийн
ургамлыг хийж чанаж эмчилгээнд хэрэглэдэг. Халгайг 4-5 салаа болтол /5-6сард/ ургасан
нялх үед түүж хатаана. Хатаасан халгайг нүдэж нунтаглаад тосонд бага зэрэг хуурч,
сүүтэй цайндаа хийж сайн сатарч буцалгана. Нүдсэн халгайг Зл цайнд хоолны халбагаар
гурвыг хийнэ. Цайгаа мах, сүүлээр амт оруулна.[2]
23. Цагаан тостой бор цай – Бор цай чанаж аягандаа цагаан тос хийж хийж уудаг заншил.
24. Арвайн гурилтай цай – Арвайн гурилыг цөцгийн тосонд хуураад дээрээс нь бор цайгаа
хийж буцалгаад, давс нэмж, сүлээд сайн самарч буцалгана.
25. Цулхиртай цай - Цулхирын гурилыг жаахан тосонд зөөлөн гал дээр хуурч шаргал өнгөтэй
болоход нь бэлэн цайгаа дээрээс нь хийж огцом буцалгаад самарна. Цайгаа сүлж бэлэн
болгоод хутгаж аягална. / өтгөн хэсэг нь тунаад байдаг учир/ Зл цайнд 150гр цулхирын
гурил, шар тос, сүү, давсыг өөрийн дуртай хэмжээгээр нэмнэ.
26. Битүү цай 1 - Таглаа сайтай саванд цай, сүү, шар тос, ус, давс зэргийг бүгдийг нь нэг
мөсөн хийж сайн таглаад буцалгана. Орцыг өөрийн хэрэгцээ, сонирхолдоо тохируулна.[3]
27. Загасгалтай цай - Ãовийнхон энэ цайг уух дуртай. Зун, намрын цагт загасгалыг түүж
хатаана. Хатаасан загасгалыг сүүтэй цай, хийцтэй цайнд хийж буцалгана.Цай буцлаад шар
ногоон өнгөтэй болмогц цай бэлэн болно. Загасгал гэж бутлаг ургамал байдаг.
Нунтаглахын зэрэгцээ ганц хоёр мөчрөөр нь ч хийж болдог. Гурван литр цайнд 60гр
загасгалын нунтаг, бага зэрэг шар тос, сүү, давсыг сонирхолдоо тааруулан хийнэ.[4]
28. Говь гурван сайхан цай - Шаарыг шүүсэн сүүтэй цай, хийцтэй цайнд хонины хэдэн
хэрчим мах , нимгэн зүссэн сүүл хийж буцалгана. Бэлэн болмогц уудалж нэг аяганд нэг
хэрчим сүүл, хоёр хэрчим мах оруулан аягална.[5]
29. Хонины годонтой цай – Хийцтэй цайнд хонины сүүлний годон хүний тоогоор хийж
чанана.
30. Mөөгтэй цай – Мөөгийг эмчилгээний зориулалтаар цайнд хийж чанадаг.
31. Битүү цай 2 – Том тогоонд усаа буцалгасны дараа тусд нь вааран саванд ус, цай, сүү, давс,
шар тос хийж элдсэн гурилаар бүтээгээд тогоондоо хийж таглан битүү жигнэж болгоно.
32. Цагаан гаатай цай – Цагаан гааг нунтаглан цайгаа бэлэн болохын өмнөхөн тал цайны
халбага хэртэй хийж амтална. Энэ нь мөн тамир тэнхээ оруулахад тустай гэж үздэг.
33. Гоньдтой цай – Хоол боловсруулах үйл ажиллагаанд тустай.
34. ªөөлд цай - эхэлж бор цайгаа бэлдэж тавиад тогоондоо сүүгээ хийж дээр нь хуурай цайгаа
нэмж хийж буцалгаад давсаар амталсны дараа бор цайгаа хольж самардаг байна.
35. Цоргисон цай - Цайны идээг ууранд хийж маш сайн нунтаглаад шар тосонд хуурна. Сайн
хутгаж хуурахдаа түлэхгүйг хичээгээрэй. Хуурсан цайн дээрээ буцалсан ус давсаа хийн
олон дахин самарна. Ингэж чанасан цайг цоргисон цай гэнэ.[6]
36. Таван тансагтай цай - Монголчууд таван тансагтай цай гэж цай, давс, хужир, сүү. шар
тостой цайг нэрлэж байжээ. Энэ цайг одоо ч зарим нутагт хэрэглэж байна. Сүүтэй цайтай
ижил чанана. Харин хужирыг 5л цайнд нэг хоолны халбагаар тооцож хийнэ.[7]
37. Толгойн ястай цай- Хонины толгойн гавалын ясыг хагалж аваад бэлэн болсон сүүтэй цай,
хийцтэй цайн дээрээ ясаа хийж чанадаг. Ийм цайг Төв аймгийнхан чанах дуртай.[8]
38. Óâñûí Ẻíòýé öàé – Áîðöíû ººõèéã õàéëóóëæ ãóðèë íýìæ Ẻãíºð¿¿ëæ õóóðààä, äýýðýýñ íü
áýëäñýí áîð öàéãàà õèéæ áóöàëãàíà. Äàðàà íü ñ¿¿ íýìæ äàâñàà òààðóóëæ ñàéòàð ñàìðàí áîëãîíî.
39. Хөхүүрийн тостой цай – Цайндаа хөхүүрийн амсар дахь тосноос хийж самрана.
40. Хярам – цайны ургамал хийхгүйгээр усаа буцалгаад дээрээс нь сүү хийж чанах
Давстай, давсгүй цай – Ердийн цайг давстай болон давсгүй чанах нь Монгол нутгийн
баруун, зүүн болон урд аймгуудын уламжилж тогтсон ёс бөгөөд энэ нь тухайн орон
нутгийн байгаль экологийн онцлогтой уялдсан байдаг. Жишээ нь говь болон говь
цөлөрхөг, тал нутгийн ард түмэн цайг давсгүй уудаг заншилтай байхад баруун ба баруун
хойд зүгийн уулархаг мужуудад давстай цай ууж хэвшсэн байдаг. Харин бүх төрлийн
хийцтэй цайнуудыг давсаар амталдаг нь аль зүгийн аймаг сумаас хамаарахгүй нийтлэг
байна.
Монголчууд цайн дээрээ шинэ өрөм, зөөхий, бяслаг, ээзгий, ааруул, цагаан тос болон
аяганы хийц гэж нэрлэдэг монгол боорцог, гамбир, чангаанз хэмээх хуурсан шар будаа
зэргийг хийж уудаг. Исгэлэн амттай цагаан тос, ааруул бол сүүтэй цайг ээдүүлдэг тул бор
цайнд хийж уух нь илүү зохимжтой. Энэ бүхнээс гадна монголын бусад үндэстэн ястанд
өөр олон янзын цайны нэр төрөл байдаг.
Монголчууд цайны ургамлыг өргөн хэрэглэдэг, үүнд:
1. Сөдөн цай. Сөд өвс нь уулын хажуу, модтой чийглэг газар, хээр талд ургадаг олон наст
өвслөг ургамал юм. Махлаг үндэснээс жилд ээлжлэн ургадаг. Навч нь уртавтар дугариг,
мухар үзүүртэй, хөрөөний шүдэн хөвөөтэй. Боровтор улаан бөөрөнхий түрүү хэлбэртэй,
хэлтэсгүй баг цэцэгтэй. Бөөрөнхий хэлбэрийн нарийн үслэг жимс боловсорно. Намар
жимс нь боловсроод иш нь улайх үед ишийг нь түүж аваар ямх урт хэрчиж боогоод сүүдэр
газар хатаана. Нэг данх цайнд цэн орчим боож чанавал хүрэн улаан өнгөтэй цай болно.
Хэвийн цайтай хольж чанаад сүлбэл хүрэн шар өнгөтэй анхилам үнэртэй цай болно.[9]
2. Цайрын цай. Цайр буюу цагаан цайр нь гуу хянгын голын дагуу хад чулууны завсар
буталж ургадаг ховор чухал модлог ургамал юм. Шаравтар саарал холтостой мод нь
чийрэг бахим хугардаггүй тул уургын залгаас хийдэг. Шүхэр хэлбэрийн цагаан цэцэг
дэлгэрнэ. Билгийн улирлын долоон сарын хорьдоор цайрын навч улбар шар болоход навч
жимсийг нь түүж аваад цэвэр усанд зайлж угаагаад үдийн наранд эгшээн шөнө дарж
халаагаад жимсний хамт сагсанд хийж 2-3 өдөр даршлаад алагласан навч нь бүрэн улайх
үед таван жингийн дотор нэг жингийн харьцаагаар хөх цай хольж уурштал жигнэж
сүүдэрт даршлан хатаагаад сүүтэй цай болгон чанаж ууна.[10]
3. Улааганын цай. Уулын хажуу хээр талд бөөнөөр бутлан ургадаг таван дэлбээ бүхий
цагаан буюу ягаан цэцэг дэлгэрдэг модлог ургамал юм. Цагаан шүүдэр унахын өмнө
хойно арван өдөрт навчийг нь шувтарч аваад сиймхий адар дээр дэлгэн наранд ээж
халаагаад усанд зайлж шүүж гаргаад жигнэсний дараа хатааж чанаж ууна.[11]
4. Өрөлийн цай. Өрөл бол гүн уулын гуу, жалга, булаг горхины хөвөөгөөр ургадаг, модлог
ургамал юм. Шүхэр хэлбэрийн, таван дэлбээтэй, цагаан цэцэг дэлгэрнэ. Улаан буюу
шаргал улаан жижиг жимсийг нь түүж иднэ. Өрөлийн навч жимс модыг цөмийг нь цай
болгон чанаж ууна. Намрын эхэн сарын эцэст уулын хярын мод навчаа хаян улайх үед
өрөлийн навч жимсийг нь түүж жавар нэвтрэх саванд дарж байгаад навчны өнгө нь улбар
өнгө татах үед гаргаж тогоонд халаах буюу жигнэх аргаар боловсруулан сэрүүн газар
тавьж хатаагаад бөс даавуун уутанд хийж чанаж ууна. Дөрөвний гурвын харьцаагаар хөх
цайтай хольж жигнэх буюу чанавал сайхан үнэртэй цай болно.[12]
5. Туулайн бөөрийн цай. Туулайн бөөр буюу сэндэн бол элсэрхэг бөөр болон шар шороот
хөрсөнд ганц ганцаар ургадаг хонхорцог жимст модлог ургамал юм. Боровтор саарал
холтостой иш нь хүрэн улаан голтой ажээ. Таван дэлбээ бүхий цагаан ягаавтар цэцэг
дэлгэрнэ. Намар навчинд нь улаавтар туяа татах үед навчийг нь түүж аваад цэвэр усанд
зайлж аваад жавар нэвтрэх саванд хийж хэдэн өдөр дарж байгаад үл мэдэгдэм исгэлэн
үнэр гарахаар тогоон дотор халтал нь хуурч хатаагаад чанаж ууна. Монгол эмнэлэгт цэцэг,
жимс, модыг нь эмийн найрлагад хэрэглэдэг бөгөөд өчүүхэн бага гашуун амтлаг болоод
хуурай, эелдэг, сэрүүн чанартай, шар усыг хатааж, хавдар хариулан, бам өвчин болон үе
мөчний өвчнийг эмнэнэ гэжээ.[13]
6. Царсны цай. Царс мод бол уул хажуу ээвэр газрын зөөлөн хөрсөнд бөөн бөөнөөр, ганц
нэгээр ургадаг модлог ургамал юм. Усны долгион шиг хөвөөтэй, өндөг хэлбэрийн навстай
байна. Боргоцойндоо баглагдсан зууван хэлбэрийн жимстэй. Намрын эхэн сард царсны
улбар татсан навчийг нь түүж аваад угаан цэвэрлэж, дарж байгаад эсгэх буюу тогоонд
жигнэн боловсруулж хатаагаад тээрэмдэж жижиглэсний дараа даавуун уутанд хийж чанаж
ууна.[14]
7. Алимны цай. Зэрлэг алим нь уулын гуу жалганд ганц ганцаар ургадаг хүрэн хар
хальстай, тураг модлог ургамал юм. Таван дэлбээ бүхий шүхэр хэлбэрийн цагаан
цэцэгтэй. Өндгөн хэлбэрийн шаравтар цагаан жимс нь боловсрохоороо хүрэн өнгөтэй
болно. Навч ба жимсийг нь цай болгон ууна. Намар навч нь хагас шарлах үед түүж аваад
цэвэр усаар угааж сагсанд сайтар дарж хийгээд 2-3 өдөрт нэг удаа эргүүлэн бүх навч шар
буюу улаан бор болсны дараа дэлгэж, сэрүүн газар тавьж хатаагаад тээрэмдэж авна.
Навчийг нь дарахад жимсний хамт хийж исгэвэл цайны өнгө амт нь нэн сайхан болно.
Алимны цайнд жимсийг нь хийвэл шар халууныг дарж, ханиалгыг намдаах зэрэг
эмчилгээний чанартай байна.[15]
8. Цагаан яргуйн цай. Цагаан яргуйг бас Еэмэнгарва буюу чөдөр өвсны цагаан цэцэг гэдэг.
Энэ нь чийглэг хөрс, уулын бэл, тал зоогоор ургадаг тохой өндөр бутлаг ургамал юм. Хар
ногоон өргөн навчтай, Нимгэн бөгөөд хумгар амсартай хонх мэт цагаан цэцэг дэлгэрнэ.
Ихэвчлэн бусад модтой орооцолдон ургана. Мод өвс боловсрох намрын цагт түүний иш
навчийг нь түүж аваад боож хатаан, халааж, чанаж уухад үнэр амтаар сайхан цай болдог
байна.[16]
9. Нохойн хошуун цай. Нохойн хошуу бол уулын хажуу, чийг сөөгтэй газарт ихээр
ургадаг бутлаг ургамал юм. Хондон улаан цэцэг дэлгэрч чавга мэт өндгөн хэлбэрийн
гялгар улаан жимс дэлгэрэх бөгөөд тутрага шиг жижиг үртэй байдаг. Намар өвс мод
боловсорсны дараа навч жимсийг нь түүж аваад сайтар хатаасны дараа ширмэн тогоонд
халааж бүрж уувал үнэр амт нэн таатай байдаг.[17]
10. Бударганын цай. Бударгана бол элс манх, дагжуур зоо газар бутлан ургадаг олон наст
модлог ургамал юм. Нэг метр шахам өндөр ургана. Хавар зундаа навчлан намар болоход
иш нь борлож бүдүүрэхэд олонхи нь нар буруу мушгиран эргэдэг бөгөөд навч нь зулгаран
унана. Түүний мушгимал үндэс нь гарын бугуйн чинээ бүдүүн, сэндэн модны гол шиг
хүрэн улаан өнгөтэй болно. Бударганын цайг жилийн дөрвөн улиралд чанаж ууна. Зуны
улиралд ургаж байгаа ногоон навч ишийг нь боож байгаад чанавал ногоовтор өнгөтэй
идээшиж, нялуун амттай болдог. Бусад улиралд үндэс хожуулыг нь буталж байгаад чанаж
уувал хөх цай шиг хүрэн улаанаар идээшдэг боловч багахан шорооны амт гарна.
Бударганын цайг хөх цайтай хольж чанавал амттай болдог.[18]
11. Боролзгонын цай. Боролзгоно уулын хормой, элсэрхэг хормой бэл, тал газруудад 2-5
тохой өндөр ургах бутлаг ургамал юм. Улбар хүрэн шулуун иш нь олон саглагар салаатай
байна. Ягаан буюу бор өнгөтэй шор хэлбэрийн баг цэцэг дэлгэрнэ. Намрын эхэн сард
боролзгоноос сэнгэнэм сайхан үнэр үнэртэх бөгөөд оройнх нь жижиг навч, нийлмэл
жимсийг нь ноолуур үстэй нь түүж эрт, оройн наранд ээж хатаагаад цэвэр усанд угааж
шүүж аваад жигнэж хатаасны дараа цай болгон ууна. Боролзгоны иш, хальс, жимс нь цөм
эмэнд орох бөгөөд ханиалгыг дарах, цэр ховхлох, хямарсан халууныг арилгах, уушигны
тамирыг сайжруулан, амьсгал давхцахыг засна гэж монгол эмнэлгийн номонд тэмдэглэжээ

More Related Content

Viewers also liked

номын сан
номын санномын сан
номын санulziiiiiiii
 
номын сангийн фондын бие даалт2
номын сангийн фондын бие даалт2номын сангийн фондын бие даалт2
номын сангийн фондын бие даалт2
zulbayar
 
байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэдээллийн сан
байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэдээллийн санбайгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэдээллийн сан
байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэдээллийн сан
GeoMedeelel
 
Lecture 3
Lecture 3Lecture 3
Lecture 3
unenbat4411
 
бизнесийн үнэлгээ
бизнесийн үнэлгээбизнесийн үнэлгээ
бизнесийн үнэлгээ
Хонгорзул Лили
 
монгол орны хамгийн хамгийн
монгол орны хамгийн хамгийнмонгол орны хамгийн хамгийн
монгол орны хамгийн хамгийнneegii
 
Construction equipments - Introduction and Classification
Construction equipments - Introduction and ClassificationConstruction equipments - Introduction and Classification
Construction equipments - Introduction and Classification
Sagar Radadiya
 

Viewers also liked (8)

номын сан
номын санномын сан
номын сан
 
номын сангийн фондын бие даалт2
номын сангийн фондын бие даалт2номын сангийн фондын бие даалт2
номын сангийн фондын бие даалт2
 
байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэдээллийн сан
байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэдээллийн санбайгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэдээллийн сан
байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэдээллийн сан
 
Lecture 3
Lecture 3Lecture 3
Lecture 3
 
бизнесийн үнэлгээ
бизнесийн үнэлгээбизнесийн үнэлгээ
бизнесийн үнэлгээ
 
монгол орны хамгийн хамгийн
монгол орны хамгийн хамгийнмонгол орны хамгийн хамгийн
монгол орны хамгийн хамгийн
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэл
 
Construction equipments - Introduction and Classification
Construction equipments - Introduction and ClassificationConstruction equipments - Introduction and Classification
Construction equipments - Introduction and Classification
 

Similar to номын сан

Nomyn san sudlal
Nomyn san sudlalNomyn san sudlal
Nomyn san sudlalbyamb
 
бие даалт
бие даалтбие даалт
бие даалтbayasaaaa
 
бие даалт
бие даалтбие даалт
бие даалтbayasaaaa
 
Дэлхийд алдартай номын сангууд
Дэлхийд алдартай номын сангуудДэлхийд алдартай номын сангууд
Дэлхийд алдартай номын сангууд
uugantuya
 
+-+-+-ï-+ -ü-¦-+ -ü-â-¦-+-¦-+-ï-+ -¦-+-¦ -¦-¦-¦-+-é
 +-+-+-ï-+ -ü-¦-+ -ü-â-¦-+-¦-+-ï-+ -¦-+-¦ -¦-¦-¦-+-é +-+-+-ï-+ -ü-¦-+ -ü-â-¦-+-¦-+-ï-+ -¦-+-¦ -¦-¦-¦-+-é
+-+-+-ï-+ -ü-¦-+ -ü-â-¦-+-¦-+-ï-+ -¦-+-¦ -¦-¦-¦-+-éBatsaihan Banzragch
 
Nomyn san sudlal
Nomyn san sudlalNomyn san sudlal
Nomyn san sudlalbyamb
 
бие даалт 230 03
бие даалт 230 03бие даалт 230 03
бие даалт 230 03byamb
 
Design offer '' alungoo queen'' in khuvsgul
Design offer '' alungoo queen'' in khuvsgulDesign offer '' alungoo queen'' in khuvsgul
Design offer '' alungoo queen'' in khuvsgulAltantuya Sanduijav
 
монголын номын сангийн ф ондын өнөөгийн байдал тулгамдаж буй асуудал
монголын номын сангийн ф  ондын өнөөгийн байдал тулгамдаж буй асуудал монголын номын сангийн ф  ондын өнөөгийн байдал тулгамдаж буй асуудал
монголын номын сангийн ф ондын өнөөгийн байдал тулгамдаж буй асуудал
tseegiimi
 
Bolor
BolorBolor
Bolor
bolor_1104
 
Bolor
BolorBolor
Bolor
bolor_1104
 
номын сан судлал 230
номын сан судлал 230номын сан судлал 230
номын сан судлал 230Heeriis Heerii
 
номын сан судлал 230
номын сан судлал 230номын сан судлал 230
номын сан судлал 230Heeriis Heerii
 
номын сан судлал 230
номын сан судлал 230номын сан судлал 230
номын сан судлал 230Heeriis Heerii
 
ôîíäûí õºãæèë
ôîíäûí õºãæèëôîíäûí õºãæèë
ôîíäûí õºãæèëZoljargal_25
 
Choijin lamiin sum muzein orchnii nuluulliin sudalgaanii tailan
Choijin lamiin sum muzein orchnii nuluulliin sudalgaanii tailanChoijin lamiin sum muzein orchnii nuluulliin sudalgaanii tailan
Choijin lamiin sum muzein orchnii nuluulliin sudalgaanii tailan
ArtsCouncil Mongolia Acm
 
Project proposal '' Alungoo Queen'' in khuvsgul
Project proposal  '' Alungoo Queen'' in khuvsgulProject proposal  '' Alungoo Queen'' in khuvsgul
Project proposal '' Alungoo Queen'' in khuvsgul
Altantuya Sanduijav
 

Similar to номын сан (20)

Nomyn san sudlal
Nomyn san sudlalNomyn san sudlal
Nomyn san sudlal
 
бие даалт
бие даалтбие даалт
бие даалт
 
бие даалт
бие даалтбие даалт
бие даалт
 
Дэлхийд алдартай номын сангууд
Дэлхийд алдартай номын сангуудДэлхийд алдартай номын сангууд
Дэлхийд алдартай номын сангууд
 
+-+-+-ï-+ -ü-¦-+ -ü-â-¦-+-¦-+-ï-+ -¦-+-¦ -¦-¦-¦-+-é
 +-+-+-ï-+ -ü-¦-+ -ü-â-¦-+-¦-+-ï-+ -¦-+-¦ -¦-¦-¦-+-é +-+-+-ï-+ -ü-¦-+ -ü-â-¦-+-¦-+-ï-+ -¦-+-¦ -¦-¦-¦-+-é
+-+-+-ï-+ -ü-¦-+ -ü-â-¦-+-¦-+-ï-+ -¦-+-¦ -¦-¦-¦-+-é
 
Nomyn san sudlal
Nomyn san sudlalNomyn san sudlal
Nomyn san sudlal
 
бие даалт 230 03
бие даалт 230 03бие даалт 230 03
бие даалт 230 03
 
Bie daalt
Bie daaltBie daalt
Bie daalt
 
Design offer '' alungoo queen'' in khuvsgul
Design offer '' alungoo queen'' in khuvsgulDesign offer '' alungoo queen'' in khuvsgul
Design offer '' alungoo queen'' in khuvsgul
 
монголын номын сангийн ф ондын өнөөгийн байдал тулгамдаж буй асуудал
монголын номын сангийн ф  ондын өнөөгийн байдал тулгамдаж буй асуудал монголын номын сангийн ф  ондын өнөөгийн байдал тулгамдаж буй асуудал
монголын номын сангийн ф ондын өнөөгийн байдал тулгамдаж буй асуудал
 
Bolor
BolorBolor
Bolor
 
Bolor
BolorBolor
Bolor
 
номын сан судлал 230
номын сан судлал 230номын сан судлал 230
номын сан судлал 230
 
номын сан судлал 230
номын сан судлал 230номын сан судлал 230
номын сан судлал 230
 
номын сан судлал 230
номын сан судлал 230номын сан судлал 230
номын сан судлал 230
 
ôîíäûí õºãæèë
ôîíäûí õºãæèëôîíäûí õºãæèë
ôîíäûí õºãæèë
 
0227
02270227
0227
 
Pond
PondPond
Pond
 
Choijin lamiin sum muzein orchnii nuluulliin sudalgaanii tailan
Choijin lamiin sum muzein orchnii nuluulliin sudalgaanii tailanChoijin lamiin sum muzein orchnii nuluulliin sudalgaanii tailan
Choijin lamiin sum muzein orchnii nuluulliin sudalgaanii tailan
 
Project proposal '' Alungoo Queen'' in khuvsgul
Project proposal  '' Alungoo Queen'' in khuvsgulProject proposal  '' Alungoo Queen'' in khuvsgul
Project proposal '' Alungoo Queen'' in khuvsgul
 

номын сан

  • 1. Заавал очих 10 номын сан 2015 оны 1 сарын 9 Хэрвээ та ном унших дуртай, номын хорхойтон бол дараах мэдээлэл танд таалагдах нь гарцаагүй. Дэлхийн өнцөг булан бүрээс номонд дурлагсад хошууран ирцгээдэг гайхамшигт номын сангуудыг жагсаалтыг эрэмбэлэн гаргажээ. Та эдгээр газруудаар заавал нэг очоод үзээрэй. 1. Австрийн Адмонт номын сан Альпийн уулсын бэлд сүндэрлэсэн энэхүү номын сан өв сангийнхаа хэмжээ болон барилгын дотоод засал, үзэмжээрээ хамгийн тансаг, хамгийн үзэсгэлэнтэйд нэрлэгддэг. Уншлагийн танхимыг 1776 онд байгуулсан бөгөөд 70 метрийн урттай, 14 метрийн өргөнтэй, 13 метрийн өндөртэй юм байна. Харин таазны уран зургийг нь домог болсон уран зураач Бартоломео Альтомонте зурсан бөгөөд хүний мэдлэгийн түвшинг шат дараалан харуулсан утгыг агуулдаг байна.
  • 2.
  • 3. 2. АНУ-ын Балтимор дах Жорж Пийбоди номын сан Энэхүү номын санг Америкийн банкир, түүхэнд хамгийн өглөгч эрхэм хэмээн нэрлэгдсэн Жорж Пийбоди Балтиморийн ард иргэдийн сайхан сэтгэл, зочломтой зангийн хариуд бэлэг болгон уг номын санг байгуулж өгч байжээ.
  • 4. 1857 онд номын сангийн барилгын ажил эхэлж, 300 мянган ам.долларын хөрөнгө оруулалтаар босч байжээ. Номын сангийн дотоод засал дэлхийд гайхагддаг бөгөөд гоёмсог хээ бүхий төмөр хашлага бүхий тагтнуудтай, дээвэр нь тэр чигтээ цонх учраас байгалийн гэрэл бүхий л байгууламжийг өдрийн турш бүрэн гэрэлтүүлдэг байна.
  • 5. 3. Дани улсын Копенгаген хотын Хааны номын сан
  • 6. “Хар алмааз” хэмээн нэрлэгддэг энэхүү гайхамшигт байгууламжийг 1999 онд Дани улсын үндэсний номын сан болгох зориулалтаар байгуулан босгожээ. Ихэнх гадаргуу нь шилээр бүтсэн өвөрмөц загвар шийдэл бүхий уг номын сан нь дотроо ч гайхалтай орчинг бий болгож чадсан байна.
  • 7.
  • 8.
  • 9. 4. Японы Токио хотноо байрлах Мусашино урлагийн их сургуулийн номын сан Японы нэрт архитектор Соу Фужимотогийн зураг төслөөр хийгдсэн дэлхийн хамгийн энгийн номын сан гэж өргөмжлөгдсөн номын сан. Уг номын сан ердөө номын тавиурууд, гэрэл болон унших хэсэг гэсэн бүрдэлтэй. Үүнийгээ архитектор Соу Фужимото “Номын санд хүн ном унших гэж л орж ирдэг. Тиймээс ном байрлуулах тавиур, гэрэл, суугаад унших тухтай орчноос өөр юу хэрэгтэй юм бэ” хэмээн тайлбарласан гэдэг.
  • 10.
  • 11. 5. АНУ-ын Бостоны нийтийн номын сан
  • 12. Энэ номын сан нь 23 саяар тоологдох арвин их өв сантай номын сан. Италийн хэв маяг бүхий хийц, засал чимэглэлтэй, уншлагын танхим нь эртний хэв шинжээ хадгалсан хэвээр уг номын санг 1848 онд байгуулж байжээ.
  • 13. 6. Германы Штутгарт хотын номын сан Шоо дөрвөлжин хэлбэртэй, есөн давхар уг номын сан дэлхийн хамгийн өвөрмөц загвартай номын сангаар нэрлэгддэг. Дотор талын бүхий л зүйлсийг цагаан өнгөөр хийж, зөвхөн номын тавиур дээрх номнууд л өнгө өнгөөр алаглан харагдах нь үнэхээр гайхалтай. Зөөлөн буйдан дээр тухлан номоо унших нь уншигчдад ч тухтай.
  • 14.
  • 15. 7. Мексикийн Хосе Васконселос номын сан Архитектор Алберто Калачийн төслөөр хийгдсэн шилэн байгууламж. Энэхүү номын санг 2006 онд байгуулж, ашиглалтанд оруулсан ч байгууламжийг барихад гарсан зарим нэгэн алдаанаас шалтгаалан 2007 оны гуравдугаар сард хаасан юм. Дахин засварлахад 3 сая ам.доллар зарцуулан 2008 оны арваннэгдүгээр сараас эхлэн хүмүүст нээлттэй болсон байна. Уг номын санг дэлхийн хамгийн этгээд шийдэлтэй хэмээн онцолдог юм.
  • 16.
  • 17. 8. Хятадын Бээжин хотын Лиюань номын сан Бээжин хотоос холгүйхэн жижигхэн тосгонд байрладаг ойгоор хүрээлэгдсэн модон номын сан. Савх хэлбэрийн нарийн модоор номын сангийн хана туурга, дээвэр зэргийг бүрсэн учраас агааржуулалт болон нарны гэрэлд санаа зовох хэрэггүй. Хана хэсгийг хуйлж нээх, буцааж хаах зэрэг боломжуудтай учраас яг л байгальд
  • 18. суугаад ном уншиж байгаа мэт сэтгэгдлийг хүмүүст өгдөг байна. Нам гүм байгальтай ойр орчинд хүмүүс голчлон бясалгал, гүн ухаан, шашны чиглэлийн ном уншиж судлахаар очдог аж. Энэ номын санг хамгийн байгальд ээлтэй, хаягдал бүтээгдэхүүнээр барьсан хямд төсрөөр бүтсэн хэмээн онцолдог байна.
  • 19.
  • 20. 9. Норвегийн Вэннесла номын сан Халим загасны араг ясыг дуурайлган хийсэн өвөрмөц загвартай энэхүү номын сан нь номын тавиур болон уншигчийн тухлах хэсгийн нэг дор шийдэж өгсөн онцлогтой. 2011 онд нээгдсэн уг номын сан нь хоёр давхар, залуусын хамгийн их очих дуртай газруудын нэг юм.
  • 21.
  • 22. 10. Египетийн Александрийн номын сан Александрийн номын сан нь МЭӨ гуравдугаар зуунд байгуулагдаж байсан түүхтэй, дэлхийн хамгийн эртний, хамгийн том номын сан байсан гэдэг. Харамсалтай нь уг номын сан бүрэн устгагдан олон саяар тоологдох ном болон түүхэн бичээс, баримтууд үнс болсон түүхтэй. Энэхүү түүхэн номын сангийн дурсгалд зориулан 2002 онд шинэ Александрийн номын санг байгуулсан байна. Номын сангийн байгууламжийг нарны цагийг дүрслэн хийсэн байна. Дотоод интерьер нь өндөр том багануудтай, дээвэр хэсэгтээ том том шилэн цонхнуудтай учир байгалийн гэрэл гайхалтай тусдаг байна.
  • 23.
  • 24.
  • 25. Монгол цайны ёс МОНГОЛ ЦАЙНЫ УРЛАГ Цай гэдэг хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд эрт орж ирсэн ундаа билээ. МЭӨ 2-р зуунаас эхлэн Азийн орнуудад цайг хэрэглэж эхэлсэн түүхийн баримт байдаг. Цайны ургамал нь Ази тивийн чийглэг, дулаан бүсэд элбэг ургадаг байсан нь ийнхүү хүмүүний хэрэглээнд эхлэн хэрэглэгдэх болсон учиртай бөгөөд аажмаар Дундад Азиар дамжин Европын орнуудад хүрч улмаар Англи болон Ирланд орнуудын өдөр тутмын голлох хэрэглээ болжээ. Анх хятадын кантон аялганы ча хэмээх үг нь Перс хэлэнд чай гэсэн үг болон хувирч улмаар олон хэлэнд чай, тий, цай гэх мэтээр нэрийдэх болжээ. Цайны ургамал нь олон төрлийн бодисыг агуулдаг, үүнд: антиоксидант (исэлдлээс сэргийлэгч, эрдэс болон уургийн фермент агуулсан бодис бөгөөд эд эсэд чөлөөт радикал молекулууд исэлдэл үүсгэхээс сэргийлнэ. Хальсийг нь авсан алим харлах, төмөр зэврэх зэрэг нь исэлдэл явагдаж байгаагийн жишээ) нь биеийн эсэргүүцлийг сайжруулж өвчин үүсэхээс хамгаалдаг нь батлагдсан. Ялангуяа ногоон цай нь илүү антиоксидант агууламжтай ажээ. Цай нь дотроо ногоон, хар, цагаан, шар, оолонг, хятад, энэтхэг гэх мэт олон төрөл зүйл байхын дээр амт оруулсан, холимог, ургамлын зэрэг олон хэлбэрээр үйлдвэрлэгдэж байна. Эрт дээр үеэс монголчууд сибирийн шимтэглэй, хөвөн оройт, боролзой, цээнийн үндэс, өрөл, сөд өвс, бөөрөлзгөнө, мойл, туйпланцар, боролжны навч, аврага цорж, нохойн хошуу, мягмансанжаа, тавилганы мөчир, найлзуур, инж буурал, бүйлээс, улиангарын навч, зээргэнийн мөчир, гоёо, гичгэнэ, алирс, тэхийн шээгний мөчир навч зэрэг 100 гаруй зүйлийн цай орлох ургамал хэрэглэж ирсэн байдаг.[1] Монгол орны нүүдэлчин ард түмний өдөр тутмын хэрэглээ болсон цай нь эрт дээр үеэс эхлэлтэй. Монгол судлаач Габи Бамана “Цайны замаар” номондоо 16-17-р зуунд Хятадаас Европ руу цай зөөвөрлөж байсан жингийн зам Монголын баруун хязгаараар дайран өнгөрч байсныг судлан тогтоох оролдлого хийснээр Буддын шашин дэлгэрснээр Түвдээс анх цай орж иржээ хэмээн үзсэн байна. Гэвч Чингис хааны Эзэнт гүрний ивээл хамгаалал дор Хятадаас Монгол гүрний нийслэл Хархорин хотоор дамжих Монгол зам гэж байсан гэж үздэг Европ рүрч байсан торгоны замаар торго, бөс даавуу, шүр сувд, цаас, шаазан ваар эдлэлүүд тээвэрлэгдэж байсны дотор цайны ургамал голлож байсан нь Монголд цай анх орж ирэх эхлэл болсон гэж үзэх үндэслэлтэй. Дэлхийн олон улс оронд цайны ёслол гэгдэх уламжлал заншил өөр өөр байдгийн дээр суд алж сурталчлахаасхамааран ил гарсан нь урлагийн бүтээл болон тэмдэглэгдэн дэлхийн хэ мжээнд танигдаж, далд үлдсэн ньтэрхэн үндэстэн дотроо өдөр тутмын хэрэглээ болсоор х эдий ч дэлхий нийтэд танигдалгүй дарагдах ажээ.
  • 26. Монгол цайны урлаг гэж нэрлэж болох оюун сэтгэлгээ, ур ухаан, хүндэтгэл хүмүүжил, ёс заншлын том тогтолцоог танин мэдэж, хүлээн зөвшөөрөх цаг болжээ. Дэлхийн олон орон цай хэрэглэдэг, цайны ёслол нь өвөрмөц гэх хэдий ч нийт хүн амын хувьд өдөрт хэрэглэх хэрэглээгээр Монголчууд дээгүүр орох нь лавтай. Өглөөнөөс орой хүртэл цайг голлон уудаг нь монгол айл гэр, хүн бүрийн тогтсон хэрэглээ. Монгол эмэгтэй бүр өглөө босоод цайгаа чанаж тэнгэр, бурхандаа дээжийг нь өргөөд халуун саванд хийж тавьснаар гэр бүлийн гишүүд өдрийн турш үргэлжлүүлэн уух нөхцөлийг бүрдүүлэх агаад үдийн хоолны үед дахин шинээр цай чанаж тэр нь орой болтол хүртээлтэй байхаар тасралтгүй уухад бэлэн байлгадаг заншилтай билээ. Ам бүлийн тооноос хамаараад хэдэн литр цай бэлддэг, монгол хүн дунджаар хэдэн литр цай уудаг болохыг тооцож тогтоосон тоо баримт хараахан үгүй ч цайгүй өнждөг айл өрх нэгээхэн ч үгүй билээ. Монголчууд голчлон ногоон цай уух бөгөөд цайны найрлага дахь сэргээх бодис нь ийнхүү цайг тасралтгүй хэрэглэх шалтаг, шалтгаан болдог байна. Монгол ёс заншилд цайны урлаг нэвчсэн байдаг. Энэ өгүүллийн гол зорилт нь Монгол цайны урлаг нь Цайны ёслол, Цайны ёс, Цайны жор бүхий томоохон ойлголт болохыг тогтоож ангилан судлах явдал юм. 1. Цай чанах ёсон Цай чанах ёс нь гал дээр тогоогоо хэрхэн тавихаас эхэлнэ. Эртний монгол ахуйд гал түлж хоол цай хийх болон гэр дулаацуулахад тулгын гурван чулуунаас эхлээд дөрвөн хөлтэй төмөр тулга хэрэглэж байсан бол 20-р зууны эхнээс төмөр зуух, ган болон ширмэн пийшин, тоосгон ба шавардсан пийшин, цахилгаан ба хийн зуух гэх мэт олон төрлийн халаах хэрэгслийг хэрэглэж иржээ. Монголчуудын гал голомтын нэг бэлгэдэл нь тулга юм. Тиймээс тулгыг их хүндэтгэнэ. Тулганд буй ил гал нь өрх гэрийг ивээж, эрч хүчийг арвижуулж, амьдралыг бадраана гэж үздэг ажээ. Монгол гэрт тогоог гал дээр тавихдаа үүд рүү буюу урд зүг рүү хазгай тавихыг цээрлэдэг нь урд зүгийг муу зүг гэж үздэг монгол бөө мөргөлийн уламжлалаас үүдэлтэй. Тогоог хойд зүг рүү үл ялих хэлтгий тавина. Ямар цай чанахаас шалтгаалан дараалал нь харилцан адилгүй байх агаад хэрэв элдэв орц, хольцгүй ердийн сүүтэй цай чанах бол эхлээд усаа хийж буцалгана. Буцалж байгаа усандаа цайны идээгээ хийж идээштэл нь даргиаж буцалгана. Цайны идээг хоёр янзаар бэлдэх бөгөөд нэг нь нүдэж жижиглэсэн цайны ургамлыг шууд хийх, нөгөөх нь самбай даавуугаар хийсан жижиг уутанд цайны ургамлаа хийж амыг нь уяж бэлдээд буцалж байгаа усандаа дүрж буцалгадаг. Сайтар идээшиж гүйцсэний дараа шанагаар хэд самраад сүүгээ нэмж хийж таглаад буцалмагц нь олонтаа самарч цай болон сүүгээ задалж аагшуулж өгдөг. Олон самарсан цай амттай болдог гэж хөгшид ярьдаг билээ. Цайгаа амталж үзэх бол шанагаар утгаж аваад хагасыг нь тогоондоо буцааж хийсний дараа шанаганд үлдсэнээсээ амсдаг ёстой нь дээжийг нь аваагүй гэсэн санаа юм. Цайгаа чанаж гүйцмэгц данханд уудлана, хэрэв сул задгай цайны ургамлаар чанасан бол нарийн шүүр тавьж уудлах бөгөөд данхнаас шууд аягалж болно, эсвэл халуун савандаа хийсний дараа аягалж эхэлнэ. 2. Цай аягалах ёсон Цай аягалахдаа данхны цорго болон халуун савны амыг үүд рүү харуулахгүй, нар зөв эргүүлэгтэй аягалах бөгөөд эхлээд дээжийг нь авч өргөл өргөсний дараа бурхандаа
  • 27. тавьдаг. Өглөө чанасан эхний цайны дээжийг гадагш гарч тэнгэр хангайдаа өргөдөг уламжлалтай. Ийнхүү дээж өргөхдөө толгой нүцгэн байхыг цээрлэх ёс нь мөн монголын эртний бөөгийн уламжлалаас улбаатай ажээ. Ер нь эрт цагаас монголчууд толгой нүцгэн гадуур явахыг цээрлэдэг, хүний амин цэг зулайд байдаг бөгөөд зулайгаар дамжин гадны муу сүнс орж ирнэ гэж үздэг байсан, толгой нүцгэн гадуур явдаггүй энэ уламжлал бусад олон орны ёс заншилтай дүйж байдаг. Цайны дээж өргөхдөө тэнгэр бурхан, хангай дэлхий, уул усандаа хандан өргөлөө барьж байгаагаа хэлж, амар амгалан тэгш сайхан байлгаж, харж хамгаалж хайрла хэмээн гуйдаг. Эхэлж дээд тэнгэртээ хандан баруун хойд зүгт өргөөд, дараа нь нутгийн уул хангайдаа өргөхдөө тэр зүгт нь өргөдөг. Цай болон сүү өргөх цацлын халбага хэмээх бариулд нь хадаг уясан модон халбага хэрэглэж иржээ. Цайны дээжээ өргөсний дараа гэрийн эзэнд цайгаа эхэлж аягалж барьдаг. Дараа нь зочиддоо насны эрэмбээр аягалж барина. Үүний дараа гэрийн бусад гишүүдэд цайг аягална. 3. Цайгаар дайлах ёсон Цайгаар дайлахдаа баруун гараар аягатай цайгаа барьж зүүн гараар баруун гарын тохойг дэмжин хүндэтгэлтэй барих эсвэл хоёр гараар аягатай цайг барих нарийн журамтайн дээр ханцуйгаа шумалсан бол буулгаж байж хүнд цай барих, аяганы амсар дээр хуруугаараа давуулахгүй барих, үс гэзгээ задгайлж цайн дээгүүр сэвэхийг цээрлэдэг, үс гэзгийг шүлжиж эсвэл тууз, алчуураар боодог уламжлалтай байжээ. Орж ирсэн хүнд асуулгүй хамгийн түрүүнд цай аягалж барьдаг ёс бол монгол түмний бахархам сайхан заншил билээ. Монгол зан заншлын зочломтгой сайхныг илтгэх энэ ёсонд үндэслэж гарсан болтой нэг мэргэн үг байдаг нь “Асуухаар асга” гэсэн хэллэг юм. Өөрөөр хэлбэл асуулгүй хийж өгөх нь хармын сэтгэл үгүй болохыг илэрхийлнэ гэсэн утга санаа агуулах ажээ. Орчин цагийн олон хэлтэн бөөгнөсөн улс орныг бодвол цай уудаггүй монгол хүн гэж огт байхгүй тул та цай уух уу, өөр юм уух уу гэж асуух шалтгаан үгүй ажээ. Мөн цайгүй суугаа болон цайгаар дайлаагүй айлыг үл таашаан “Цай ч үгүй, царай ч үгүй” айл гэж ярьцгаадаг билээ. Барууны орнуудад бол уригдаж болон гэнэтийн тохиолдлоор орж ирсэн хүнээс ямар нэг юм уух уу гэж асуудаг нь тухайн хүний хүсэлд нийцүүлэхийг зорьж буй боловсон ёс гэх хэдий ч зочломтгой, нээлттэй зан заншлаас холдож хөндийрсөн нь мэдрэгдэнэ. Кофе болон жимсний шүүс мэт нь баруун чигийн улс орнуудын ундаа бөгөөд монгол ёс заншилд огт хамаарахгүйн дээр хэсэг зуур сонирхох төдий уудаг цөөнхийн ундаа болно. 70, 80-аад онд оросууд Монголд ихээр суурьшиж байх үед тэдний заншлыг дууриан самоварт ус буцалгаад дүрдэг байхуу хийж уудаг “мода” нэг хэсэгхэн сэхээтнүүдийн дунд гарч ирээд төд удалгүй оросуудтай хамт “гарч явсны” адил монгол цайнаас бусад ундаа монгол хүний нийтлэг унд болж үлдэхгүй бизээ. Цайг ийнхүү дээдэлдэг эртний ёс заншлын нэг хэлбэр нь орчин цагт илэрч байгаагийн жишээ нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа хүнийг эргэж очихдоо халуун савтай цай авч очдог уламжлал одоо хэр байгаа явдал юм. Энэ нь эмнэлэг цайгаар хангадаггүй юм уу, өвчтөн цангаж байдгийн учир бус сайхан сэтгэл өвөрлөж очиж байгаагаа цайгаараа илэрхийлж буй сэтгэл зүйн болон ёс заншлын бэлэгдэл болж байдаг.
  • 28. Нүүдэлчин монгол ардын уламжлалд айл нүүж явааг харвал цай, идээ барьж очиж цайлдаг нь аян замын нь алжаалыг тайлахыг хүссэн зочломтгой зан, зорьсон нутагтаа тавтай хүрэхийг ерөөсөн чин сэтгэлийг илтгэнэ. Энэ зан уламжлал хот суурингийн суурьшмал амьдралд алдагдсан талтай ч нүүж ирж буй хөршийндөө цай идээ барьж орж сайхан сэтгэлээр угтан авах үзэгдэл цөөн ч атугай байсаар байгааг талархан дэмжиж хадгалан үлдээмээр. 4. Цайг хүндэтгэх ёсон Цайгаар сар шинийн ёслолоо эхлүүлдэг нь эртнээс тогтсон заншил. Эртлэн босч цайгаа чанаад тэнгэр бурхандаа дээжээ өргөснөөр цагаан сарын ёслол эхэлдэг. Өрх гэрийн доторх өндөр настандаа эхэлж золгож ёслоод халуун бүлээрээ тойрон сууж цайгаа барьцгаан сар шинээ угтан сайхан үгс хэлэлцдэг эртний уламжлалтай билээ. Цайгаар болон сүүгээр алсад мордож буй хүний алсын замыг мялаан араас нь өргөдөг ёстой. Цагаан цайлган, сайн үйлийн бэлэгдэл болдог сүү болон сүүтэй цайг ихэд хүндлэн дээдэлж уул хангайн эзэд, тэнгэр бурхнаа тахих, цайлах, өргөл өргөх, мөргөж залбирах ёслолуудад байнга хэрэглэдэг уламжлалтай. Монгол ардын давтагдашгүй нэгэн өвөрмөц ёс заншил нь сүүг идээний дээж хэмээн эрхэмлэн дээдэлдэг ёс билээ. Цагаан сүү сайн сайхан бүхний бэлэгдэл болж байдгийн учир газар асгахгүй, алдаж эндээд асгавал гэмшиж ядам хуруугаараа асгасан сүүндээ хүрээд духандаа хүргэж наманчилдаг. Сүү болон сүүтэй цайг хаяж асгахыг цээрлэдэг. Сүү гашилж муудвал буцалгаж ариутгаад ээдмийг нь шүүж авч хэрэглэдэг. Монгол зан үйлийн бичигдээгүй хуулийн нэгээхэн нь сүүн дээр ус хийдэггүй ёсон билээ. Цагаан сүүн дээр хар ус хийхийг ихэд цээрлэдэг нь монгол бөөгийн цагаан үйлийг сүүгээр, хар үйлийг усаар гаргадаг ёсноос үүджээ. Тиймийн тулд хэрэв сүүг шингэлэх хэрэгтэй болоход усан дээрээ сүүгээ хийж шингэлэх нь ёсонд нийцнэ гэсэн үг ээ. 5. Цайны Ёслол Монгол зан заншлын нэгэн онцлог нь Цайг дээдлэн төрөл бүрийн ёслолын ундаа болгон хэрэглэдэг явдал юм. Үүнд: - Цайны дээж өргөх ёслол - Бэр буулгах ёслол - Хүүхдийн угаалга - Бөө мөргөл дэхь цайны ёслол 6. Монгол цайны хэрэглээний онцлог Монголчуудын цайлах ёс нь ази, европын бусад улсаас ялгаатай нь цайг халуун усанд хандалж уух бус цайны ургамлаа буцалж байгаа усандаа хийж буцалгаж идээшүүлээд дээр нь сүү болон бусад орцыг ёс журмын дагуу нэмж чанадаг. Бусад орны хүмүүс зөвхөн цай уух үедээ хандалж уухаар бага хэмжээгээр бэлддэг бол монголчууд 2 литр болон түүнээс илүүтэй бэлдэж халуунаар нь хадгалах уламжлалтай нь тэд цайг ойр ойрхон, олон удаа уудагтай нь холбоотой юм.
  • 29. Эрт дээр үед модон домбонд хийж хучих буюу зэс домботой цайг бол халуун нурманд булж хадгалдаг байсан байна. Харин 1950-иад оноос эхлэн ваакумжуулсан шилэн доторлогоотой халуунаа барьдаг саванд хийж цайгаа хөргөлгүй хадгалах болсон байна. Монгол айл бүрт 2-3 литрийн “халуун сав”-тай цай байхыг төвөггүй олж харж болно. Монгол хүүхдүүд бор хоолонд орохоосоо ч өмнө цай ууж өсдөг. Хүүхдэд голдуу хярам хийж өгдөг нь цайны ургамлын найрлага дахь зарим бодис нялх хүүхдэд таарамжгүй гэж үздэгтэй холбоотой. Хярам нь усан дээр сүү нэмж буцалгасан ундаа бөгөөд зуны халуун улиралд бол хүйтэн хярам болон шингэн хар цайг хөргөн том данханд хийж бэлдэж тавих бөгөөд хөгшид хүүхэдгүй ууж амны цангаагаа тайлдаг. 7. Монгол цайны төрөл Монголчууд муухан хоолыг орлох шимтэй, шингэцтэй олон төрлийн цайг бэлдэж хийдэг болсон нь нүүдэлчин аж ахуйн онцлогтой холбоотой юм. Өглөөнөөс орой хүртэл малаа бэлчээрлүүлэн тууж, харж манаж явдаг нүүдэлч малчдын хувьд өглөөний цай нь хоол болохуйц өег тэжээлтэй байх нь чухал байсан байна. Ялангуяа өвлийн хүйтэн улиралд тамир тэнхээ оруулахуйц калори ихтэй цай, хоол нь даарах, өлдөхөөс сэргийлж энерги эрч хүч өгдөг гол хүчин зүйл ажээ. Монголын олон ястан угсаатны ёс заншилд олон төрлийн цай хийх арга байдаг. Монгол цай нь сүүтэй цай ба хар цай гэсэн үндсэн хоёр ангилалд хуваагдахын дээр орц найрлага ба хийх аргаар нь хэд хэдэн бүлэгт ангилан үзэж болно. Үүнд: 1. Ердийн цай 2. Тостой цай 3. Хийцтэй цай 4. Махны орцтой цай 5. Эмийн өвс, ургамлын цай 6. Эмчилгээний цай 7. Тусгай аргаар чанах цай Цайны жорууд 1. Бор цай - Буцалж буй усанд цайны ургамал хийж чанасан цай, давстай болон давсгүй байж болно. Зарим хүмүүс хар цай гэж нэрлэдэг ч бэлэгдлийн үүднээс хар гэдэг үгийг цээрлэн бор гэж нэрлэх нь монгол бөөгийн зан үйлтэй холбоотой ажээ. Мөн бүгээн цай гэж нэрлэх сүү багатай цай байдаг. 2. Сүүтэй цай - усаа буцалгаад цайны идээгээ хийж идээштэл нь даргиаж буцалгана. Сайтар идээшиж гүйцсэний дараа шанагаар хэд самраад сүүгээ хийж таглан буцалмагц нь олонтаа самарч цай болон сүүгээ задалж аагшуулж өгдөг. 3. Шар тостой цай – Шар тосоо тогоондоо хийж хайлуулаад дээр нь цайны идээгээ хийж хуурна. Дээр нь усаа хийж таглаад буцалгана. Сайтар буцалж идээшмэгц бага зэрэг давс үрж амтлаад сүүгээ хийж дахин буцалгана. Дэврээд ирэх үед нь шанагаар сайтар самарч аагшуулна. 4. Хийцтэй цай – Эхлээд бор цайгаа хийж бэлдэж тавина. Шар тосоо тогоондоо хайлуулаад дээр нь гурил цацаж хуурна. Дээр нь бэлдсэн цайгаа хийж таглаад буцалгана. Сайтар
  • 30. буцалж идээшмэгц бага зэрэг давс үрж амтлаад сүүгээ хийж дахин буцалгана. Дэврээд ирэх үед нь шанагаар сайтар самарч аагшуулна. 5. Шар будаатай цай – Мөн цайгаа чанаж тавина. Тогоонд шар тос эсвэл цөцгийн тос хайлуулж шар будаагаа хийж хуурна. Дээр нь бэлдсэн цайгаа хийж таглаад буцалгана. Сайтар буцалж идээшмэгц бага зэрэг давс үрж амтлаад сүүгээ хийж дахин буцалгана. Будаа нь болсон бол шанагаар сайтар самарч аагшуулна. 6. Цагаан будаатай цай - Мөн цайгаа чанаж тавина. Тогоонд шар тос эсвэл цөцгийн тос хайлуулж цагаан будаагаа хийж хуурна. Дээр нь бэлдсэн цайгаа хийж таглаад буцалгана. Сайтар буцалж идээшмэгц бага зэрэг давс үрж амтлаад сүүгээ хийж дахин буцалгана. Будаа нь болсон бол шанагаар сайтар самарч аагшуулна. 7. Дээрх 2 төрлийн будаатай цайг өтгөрүүлье гэвэл хийцтэй цайны адил гурил эхэлж хуурч болно. Тэгвэл будаагаа хууралгүй цайндаа чанаж болгоно. 8. Банштай цай – Эхлээд баншаа чимхэж бэлдэнэ. Бор цайгаа чанаж тавина. Дараа нь тогоонд шар тосоо халааж бага зэрэг гурил үрж хуурна. Дээр нь бор цайгаа хийж таглаад буцалгана. Давс үрж амтлаад сүүгээ хийж буцалгаж самарсны дараа баншаа нэмж чанана. Ядарч тамирдсан үед эм болдог цай юм. Ингэж хөөрөгдсөн цайг уухын өмнө аяганыхаа ууранд битүү утвал илүү ядаргаа тайлах үр дүнтэй гэж үздэг. 9. Сүүлтэй цай – Бор цайгаа эхлээд тусад нь чанаж тавина. Тогоонд хүний тоогоор бэлдэж нимгэн хэрчсэн хонины уураг сүүл хийж хуурна. Сүүлний тос нь ялгарч борлоод ирэх үед гурил үрж хуураад цайгаа дээр нь хийж таглаж буцалгана. Давс нэмж амтлаад сүүгээ хийж буцалгаад самарч аагшуулна. 10. Борцтой шар будаатай цай - Бор цайгаа эхлээд тусад нь чанаж тавина. Тогоонд цөцгийн тос хийж халаагаад гурил үрж хуурна. Хатаасан монгол борц нүдэж нунтаглаад 2 халбага хэртэйг хийж хуураад дээр нь бэлдсэн цайгаа хийж таглаж буцалгана. Үүн дээр шар, цагаан будааны аль нэгийг хийж чанаж болно. Будаа болмогц сүүгээ нэмж буцалгаад самарч бэлэн болгоно. 11. Борцтой цагаан будаатай цай- дээрхийн адил 12. Долоон банштай цай – Энэ нь дээрх банштай цайны адил бөгөөд ардын эмчилгээний чанартай, багаахан цайнд долоон банш хийж чанаад ууранд нь утаж ууж хөлсөө гаргаж ядаргаагаа тайлдаг цай гэдэг. 13. Цайтай сүү – Энэ нь мөн эмчилгээний чанартай бөгөөд тогоонд сүү хийж буцалгаад дээр нь ногоон цайны хуурай ургамлаа хийж чанана. Цайтай сүүгээ халуунаар нь утаж уух нь ядаргаа тайлж илааршуулдаг гэсэн ээжийн маань жор билээ. Халуун ууранд нь утахын тулд толгой дээгүүрээ том алчуур нөмрөөд цайгаа уух арга юм. 14. Хужиртай цай – Хужир нь байгалийн гаралтай эрдэс, кали болон натрийн давс учраас хааяа цайнд хийж уухад сайн гэдэг. 15. Чөмөгний ястай цай – Хонины чөмөгний ясыг цайнд чанаж уухыг мөн эмчилгээний чанартай гэж үздэг. Аль ч төрлийн цайнд ташиж хагалсан чөмөгний ясыг хийж чанаж болно. Эмээгийн маань данханд заавал нэг яс байгаа харагддагсан. 16. Тойгны ястай цай – Цайгаа чанахдаа тойгны яс хийж чанах энэ цай нь ядаргаа тайлах цай гэж үздэг. 17. Цагаан тос самарсан цай – Сүүтэй цайгаа чанаад хуршиж амт ороогүй, шинэ цагаан тос хийж сайтар самран аагшуулна.
  • 31. 18. Хөөрцөглөсөн цай – Энэ нь халуун тосонд хуурсан гурил дээр шингэн цай хийхэд их уур гарч хөөрөх бөгөөд түүнийг гадагш алдалгүй таглаж буцалгахыг хөөрцөглөх гэж нэрийддэг. 19. Харин үүнээс арай өөрөөр тайлбарласан нь Ц.Энхбаярын “Ээжийн чанасан цай” нийтлэлд “Монголчууд хөөрцөгөнд хийж бүлсэн цайг хөөрцөглөсөн цай гэж нэрлэдэг байна. Хийцтэй цайгаа чанаад хөөрцөгөнд хийж сайтар бүлдгээрээ онцлогтой.” гэсэн байна. 20. Хээрийн цай – Хээрийн цай амттай гэж монголчууд хэлдэг. Хээр гурван чулуу тулаад ил гал дээр ямарч цай чанахад галын үнэр, хээрийн агаар нэвчээд аагтай амттай болдог. 21. Хорхоглож чанасан цай – Тогоонд усаа хийж буцалгаад цайны ургамал, давс, сүүгээ хийж дотор нь улайтгасан чулуу хийж таглах арга. Монгол хорхог хийдэг аргаар цайг бас чанана. 22. Халгайтай цай – Цайнд нялх халгай, гоньд, цагаан гаа болон бусад төрлийн эмийн ургамлыг хийж чанаж эмчилгээнд хэрэглэдэг. Халгайг 4-5 салаа болтол /5-6сард/ ургасан нялх үед түүж хатаана. Хатаасан халгайг нүдэж нунтаглаад тосонд бага зэрэг хуурч, сүүтэй цайндаа хийж сайн сатарч буцалгана. Нүдсэн халгайг Зл цайнд хоолны халбагаар гурвыг хийнэ. Цайгаа мах, сүүлээр амт оруулна.[2] 23. Цагаан тостой бор цай – Бор цай чанаж аягандаа цагаан тос хийж хийж уудаг заншил. 24. Арвайн гурилтай цай – Арвайн гурилыг цөцгийн тосонд хуураад дээрээс нь бор цайгаа хийж буцалгаад, давс нэмж, сүлээд сайн самарч буцалгана. 25. Цулхиртай цай - Цулхирын гурилыг жаахан тосонд зөөлөн гал дээр хуурч шаргал өнгөтэй болоход нь бэлэн цайгаа дээрээс нь хийж огцом буцалгаад самарна. Цайгаа сүлж бэлэн болгоод хутгаж аягална. / өтгөн хэсэг нь тунаад байдаг учир/ Зл цайнд 150гр цулхирын гурил, шар тос, сүү, давсыг өөрийн дуртай хэмжээгээр нэмнэ. 26. Битүү цай 1 - Таглаа сайтай саванд цай, сүү, шар тос, ус, давс зэргийг бүгдийг нь нэг мөсөн хийж сайн таглаад буцалгана. Орцыг өөрийн хэрэгцээ, сонирхолдоо тохируулна.[3] 27. Загасгалтай цай - Ãовийнхон энэ цайг уух дуртай. Зун, намрын цагт загасгалыг түүж хатаана. Хатаасан загасгалыг сүүтэй цай, хийцтэй цайнд хийж буцалгана.Цай буцлаад шар ногоон өнгөтэй болмогц цай бэлэн болно. Загасгал гэж бутлаг ургамал байдаг. Нунтаглахын зэрэгцээ ганц хоёр мөчрөөр нь ч хийж болдог. Гурван литр цайнд 60гр загасгалын нунтаг, бага зэрэг шар тос, сүү, давсыг сонирхолдоо тааруулан хийнэ.[4] 28. Говь гурван сайхан цай - Шаарыг шүүсэн сүүтэй цай, хийцтэй цайнд хонины хэдэн хэрчим мах , нимгэн зүссэн сүүл хийж буцалгана. Бэлэн болмогц уудалж нэг аяганд нэг хэрчим сүүл, хоёр хэрчим мах оруулан аягална.[5] 29. Хонины годонтой цай – Хийцтэй цайнд хонины сүүлний годон хүний тоогоор хийж чанана. 30. Mөөгтэй цай – Мөөгийг эмчилгээний зориулалтаар цайнд хийж чанадаг. 31. Битүү цай 2 – Том тогоонд усаа буцалгасны дараа тусд нь вааран саванд ус, цай, сүү, давс, шар тос хийж элдсэн гурилаар бүтээгээд тогоондоо хийж таглан битүү жигнэж болгоно. 32. Цагаан гаатай цай – Цагаан гааг нунтаглан цайгаа бэлэн болохын өмнөхөн тал цайны халбага хэртэй хийж амтална. Энэ нь мөн тамир тэнхээ оруулахад тустай гэж үздэг. 33. Гоньдтой цай – Хоол боловсруулах үйл ажиллагаанд тустай. 34. ªөөлд цай - эхэлж бор цайгаа бэлдэж тавиад тогоондоо сүүгээ хийж дээр нь хуурай цайгаа нэмж хийж буцалгаад давсаар амталсны дараа бор цайгаа хольж самардаг байна. 35. Цоргисон цай - Цайны идээг ууранд хийж маш сайн нунтаглаад шар тосонд хуурна. Сайн хутгаж хуурахдаа түлэхгүйг хичээгээрэй. Хуурсан цайн дээрээ буцалсан ус давсаа хийн олон дахин самарна. Ингэж чанасан цайг цоргисон цай гэнэ.[6]
  • 32. 36. Таван тансагтай цай - Монголчууд таван тансагтай цай гэж цай, давс, хужир, сүү. шар тостой цайг нэрлэж байжээ. Энэ цайг одоо ч зарим нутагт хэрэглэж байна. Сүүтэй цайтай ижил чанана. Харин хужирыг 5л цайнд нэг хоолны халбагаар тооцож хийнэ.[7] 37. Толгойн ястай цай- Хонины толгойн гавалын ясыг хагалж аваад бэлэн болсон сүүтэй цай, хийцтэй цайн дээрээ ясаа хийж чанадаг. Ийм цайг Төв аймгийнхан чанах дуртай.[8] 38. Óâñûí Ẻíòýé öàé – Áîðöíû ººõèéã õàéëóóëæ ãóðèë íýìæ Ẻãíºð¿¿ëæ õóóðààä, äýýðýýñ íü áýëäñýí áîð öàéãàà õèéæ áóöàëãàíà. Äàðàà íü ñ¿¿ íýìæ äàâñàà òààðóóëæ ñàéòàð ñàìðàí áîëãîíî. 39. Хөхүүрийн тостой цай – Цайндаа хөхүүрийн амсар дахь тосноос хийж самрана. 40. Хярам – цайны ургамал хийхгүйгээр усаа буцалгаад дээрээс нь сүү хийж чанах Давстай, давсгүй цай – Ердийн цайг давстай болон давсгүй чанах нь Монгол нутгийн баруун, зүүн болон урд аймгуудын уламжилж тогтсон ёс бөгөөд энэ нь тухайн орон нутгийн байгаль экологийн онцлогтой уялдсан байдаг. Жишээ нь говь болон говь цөлөрхөг, тал нутгийн ард түмэн цайг давсгүй уудаг заншилтай байхад баруун ба баруун хойд зүгийн уулархаг мужуудад давстай цай ууж хэвшсэн байдаг. Харин бүх төрлийн хийцтэй цайнуудыг давсаар амталдаг нь аль зүгийн аймаг сумаас хамаарахгүй нийтлэг байна. Монголчууд цайн дээрээ шинэ өрөм, зөөхий, бяслаг, ээзгий, ааруул, цагаан тос болон аяганы хийц гэж нэрлэдэг монгол боорцог, гамбир, чангаанз хэмээх хуурсан шар будаа зэргийг хийж уудаг. Исгэлэн амттай цагаан тос, ааруул бол сүүтэй цайг ээдүүлдэг тул бор цайнд хийж уух нь илүү зохимжтой. Энэ бүхнээс гадна монголын бусад үндэстэн ястанд өөр олон янзын цайны нэр төрөл байдаг. Монголчууд цайны ургамлыг өргөн хэрэглэдэг, үүнд: 1. Сөдөн цай. Сөд өвс нь уулын хажуу, модтой чийглэг газар, хээр талд ургадаг олон наст өвслөг ургамал юм. Махлаг үндэснээс жилд ээлжлэн ургадаг. Навч нь уртавтар дугариг, мухар үзүүртэй, хөрөөний шүдэн хөвөөтэй. Боровтор улаан бөөрөнхий түрүү хэлбэртэй, хэлтэсгүй баг цэцэгтэй. Бөөрөнхий хэлбэрийн нарийн үслэг жимс боловсорно. Намар жимс нь боловсроод иш нь улайх үед ишийг нь түүж аваар ямх урт хэрчиж боогоод сүүдэр газар хатаана. Нэг данх цайнд цэн орчим боож чанавал хүрэн улаан өнгөтэй цай болно. Хэвийн цайтай хольж чанаад сүлбэл хүрэн шар өнгөтэй анхилам үнэртэй цай болно.[9] 2. Цайрын цай. Цайр буюу цагаан цайр нь гуу хянгын голын дагуу хад чулууны завсар буталж ургадаг ховор чухал модлог ургамал юм. Шаравтар саарал холтостой мод нь чийрэг бахим хугардаггүй тул уургын залгаас хийдэг. Шүхэр хэлбэрийн цагаан цэцэг дэлгэрнэ. Билгийн улирлын долоон сарын хорьдоор цайрын навч улбар шар болоход навч жимсийг нь түүж аваад цэвэр усанд зайлж угаагаад үдийн наранд эгшээн шөнө дарж халаагаад жимсний хамт сагсанд хийж 2-3 өдөр даршлаад алагласан навч нь бүрэн улайх үед таван жингийн дотор нэг жингийн харьцаагаар хөх цай хольж уурштал жигнэж сүүдэрт даршлан хатаагаад сүүтэй цай болгон чанаж ууна.[10] 3. Улааганын цай. Уулын хажуу хээр талд бөөнөөр бутлан ургадаг таван дэлбээ бүхий цагаан буюу ягаан цэцэг дэлгэрдэг модлог ургамал юм. Цагаан шүүдэр унахын өмнө хойно арван өдөрт навчийг нь шувтарч аваад сиймхий адар дээр дэлгэн наранд ээж халаагаад усанд зайлж шүүж гаргаад жигнэсний дараа хатааж чанаж ууна.[11] 4. Өрөлийн цай. Өрөл бол гүн уулын гуу, жалга, булаг горхины хөвөөгөөр ургадаг, модлог ургамал юм. Шүхэр хэлбэрийн, таван дэлбээтэй, цагаан цэцэг дэлгэрнэ. Улаан буюу шаргал улаан жижиг жимсийг нь түүж иднэ. Өрөлийн навч жимс модыг цөмийг нь цай
  • 33. болгон чанаж ууна. Намрын эхэн сарын эцэст уулын хярын мод навчаа хаян улайх үед өрөлийн навч жимсийг нь түүж жавар нэвтрэх саванд дарж байгаад навчны өнгө нь улбар өнгө татах үед гаргаж тогоонд халаах буюу жигнэх аргаар боловсруулан сэрүүн газар тавьж хатаагаад бөс даавуун уутанд хийж чанаж ууна. Дөрөвний гурвын харьцаагаар хөх цайтай хольж жигнэх буюу чанавал сайхан үнэртэй цай болно.[12] 5. Туулайн бөөрийн цай. Туулайн бөөр буюу сэндэн бол элсэрхэг бөөр болон шар шороот хөрсөнд ганц ганцаар ургадаг хонхорцог жимст модлог ургамал юм. Боровтор саарал холтостой иш нь хүрэн улаан голтой ажээ. Таван дэлбээ бүхий цагаан ягаавтар цэцэг дэлгэрнэ. Намар навчинд нь улаавтар туяа татах үед навчийг нь түүж аваад цэвэр усанд зайлж аваад жавар нэвтрэх саванд хийж хэдэн өдөр дарж байгаад үл мэдэгдэм исгэлэн үнэр гарахаар тогоон дотор халтал нь хуурч хатаагаад чанаж ууна. Монгол эмнэлэгт цэцэг, жимс, модыг нь эмийн найрлагад хэрэглэдэг бөгөөд өчүүхэн бага гашуун амтлаг болоод хуурай, эелдэг, сэрүүн чанартай, шар усыг хатааж, хавдар хариулан, бам өвчин болон үе мөчний өвчнийг эмнэнэ гэжээ.[13] 6. Царсны цай. Царс мод бол уул хажуу ээвэр газрын зөөлөн хөрсөнд бөөн бөөнөөр, ганц нэгээр ургадаг модлог ургамал юм. Усны долгион шиг хөвөөтэй, өндөг хэлбэрийн навстай байна. Боргоцойндоо баглагдсан зууван хэлбэрийн жимстэй. Намрын эхэн сард царсны улбар татсан навчийг нь түүж аваад угаан цэвэрлэж, дарж байгаад эсгэх буюу тогоонд жигнэн боловсруулж хатаагаад тээрэмдэж жижиглэсний дараа даавуун уутанд хийж чанаж ууна.[14] 7. Алимны цай. Зэрлэг алим нь уулын гуу жалганд ганц ганцаар ургадаг хүрэн хар хальстай, тураг модлог ургамал юм. Таван дэлбээ бүхий шүхэр хэлбэрийн цагаан цэцэгтэй. Өндгөн хэлбэрийн шаравтар цагаан жимс нь боловсрохоороо хүрэн өнгөтэй болно. Навч ба жимсийг нь цай болгон ууна. Намар навч нь хагас шарлах үед түүж аваад цэвэр усаар угааж сагсанд сайтар дарж хийгээд 2-3 өдөрт нэг удаа эргүүлэн бүх навч шар буюу улаан бор болсны дараа дэлгэж, сэрүүн газар тавьж хатаагаад тээрэмдэж авна. Навчийг нь дарахад жимсний хамт хийж исгэвэл цайны өнгө амт нь нэн сайхан болно. Алимны цайнд жимсийг нь хийвэл шар халууныг дарж, ханиалгыг намдаах зэрэг эмчилгээний чанартай байна.[15] 8. Цагаан яргуйн цай. Цагаан яргуйг бас Еэмэнгарва буюу чөдөр өвсны цагаан цэцэг гэдэг. Энэ нь чийглэг хөрс, уулын бэл, тал зоогоор ургадаг тохой өндөр бутлаг ургамал юм. Хар ногоон өргөн навчтай, Нимгэн бөгөөд хумгар амсартай хонх мэт цагаан цэцэг дэлгэрнэ. Ихэвчлэн бусад модтой орооцолдон ургана. Мод өвс боловсрох намрын цагт түүний иш навчийг нь түүж аваад боож хатаан, халааж, чанаж уухад үнэр амтаар сайхан цай болдог байна.[16] 9. Нохойн хошуун цай. Нохойн хошуу бол уулын хажуу, чийг сөөгтэй газарт ихээр ургадаг бутлаг ургамал юм. Хондон улаан цэцэг дэлгэрч чавга мэт өндгөн хэлбэрийн гялгар улаан жимс дэлгэрэх бөгөөд тутрага шиг жижиг үртэй байдаг. Намар өвс мод боловсорсны дараа навч жимсийг нь түүж аваад сайтар хатаасны дараа ширмэн тогоонд халааж бүрж уувал үнэр амт нэн таатай байдаг.[17] 10. Бударганын цай. Бударгана бол элс манх, дагжуур зоо газар бутлан ургадаг олон наст модлог ургамал юм. Нэг метр шахам өндөр ургана. Хавар зундаа навчлан намар болоход иш нь борлож бүдүүрэхэд олонхи нь нар буруу мушгиран эргэдэг бөгөөд навч нь зулгаран унана. Түүний мушгимал үндэс нь гарын бугуйн чинээ бүдүүн, сэндэн модны гол шиг хүрэн улаан өнгөтэй болно. Бударганын цайг жилийн дөрвөн улиралд чанаж ууна. Зуны улиралд ургаж байгаа ногоон навч ишийг нь боож байгаад чанавал ногоовтор өнгөтэй
  • 34. идээшиж, нялуун амттай болдог. Бусад улиралд үндэс хожуулыг нь буталж байгаад чанаж уувал хөх цай шиг хүрэн улаанаар идээшдэг боловч багахан шорооны амт гарна. Бударганын цайг хөх цайтай хольж чанавал амттай болдог.[18] 11. Боролзгонын цай. Боролзгоно уулын хормой, элсэрхэг хормой бэл, тал газруудад 2-5 тохой өндөр ургах бутлаг ургамал юм. Улбар хүрэн шулуун иш нь олон саглагар салаатай байна. Ягаан буюу бор өнгөтэй шор хэлбэрийн баг цэцэг дэлгэрнэ. Намрын эхэн сард боролзгоноос сэнгэнэм сайхан үнэр үнэртэх бөгөөд оройнх нь жижиг навч, нийлмэл жимсийг нь ноолуур үстэй нь түүж эрт, оройн наранд ээж хатаагаад цэвэр усанд угааж шүүж аваад жигнэж хатаасны дараа цай болгон ууна. Боролзгоны иш, хальс, жимс нь цөм эмэнд орох бөгөөд ханиалгыг дарах, цэр ховхлох, хямарсан халууныг арилгах, уушигны тамирыг сайжруулан, амьсгал давхцахыг засна гэж монгол эмнэлгийн номонд тэмдэглэжээ