SlideShare a Scribd company logo
Гүйцэтгэх захирлын
2020 оны 3 сарын 9-ний өдрийн
... тоот тушаалын Хавсралт 1
КОРОНОВИРУС COVID-19-ЫН ҮЕД
БАРИМТЛАХ АЖЛЫН БАЙРНЫ ТҮР ГОРИМ
1. Энэхүү горимоор Ард Кредит ББСБ ХК-ийн нийт ажилтнууд болон тэдгээрийн ар
гэрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг сахин хамгаалах зохицуулалтуудыг
тодорхойлсон болно.
1.1. Ажлын цаг, гүйцэтгэл, зохион байгуулалт
1.1.1 Хэвээр үлдээх болон оруулах өөрчлөлтүүд
 Ажил үүргийн хуваарийн дагуу нийт ажилтнуудын ажлын цаг болон
цалингийн хэмжээнд өөрчлөлт оруулалгүй урьдын адил хэвээр үлдээх;
 Харилцагчийн үйлчилгээний төвийн операторууд түр хугацаанд зайнаас
ажиллах ба хариуцсан менежер нь ажлын тайланг Коллпро програмаас шүүн
хяналт тавьж ажиллах; (https://my5.callpro.mn/pbx/login.php)
 Зайнаас ажиллаж буй ажилтнууд шууд удирдах албан тушаалтнуудаас тухай
бүрт заавар, зөвлөмж авч, тогтмол холбоотой ажиллах;
 Шууд удирдах албан тушаалтан тухайн ажилтныг гэрээрээ ажлаа хэвийн
үргэлжлүүлэн ажиллаж буйг шалгах үүднээс видео дуудлага хийх, цахим и-
мэйл хүргүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авах;
 Дээрх ажлын бүтээмжийн гүйцэтгэл нь шаардлага хангасан гэж үзвэл ажлын
цаг бүрэнд тооцож санхүүгийн албанд цагийн бүртгэл хүргүүлэх;
 Удирдах албан тушаалтнууд шаардлагатай тохиолдолд илүү цагаар,
амралтын өдрүүдэд ажиллах;
 Бие давхар эмэгтэйчүүд ажил үүргээ гэрээрээ хийж гүйцэтгэх;
 Нийт ажилтнууд онцын шаардлагагүй бол гадуур ажил төлөвлөхгүй байх,
гадуур хийгдэх ажлыг аль болох боломжтой хэмжээгээр бууруулах;
 Харилцагчидтай уулзалт товлохоос зайлсхийж, аль болох зайнаас ажил
үүргийн зохицуулалтыг хийх;
 Ажлын үр дүн, бүтээмжийг сайжруулах зорилгоор Даваа, Лхагва, Баасан
гарагийн 09:00-11:00 цагийг төвлөрөх цаг болгож, нийт ажилтнууд уг
хугацаанд гадуур ажил төлөвлөх, тамхи татах болон бусад сатааруулах зүйл
хийхгүй байх;
 Ажлын цагийг үр бүтээлтэй байлгах үүднээс өдөр тутмын ажлыг сайтар
төлөвлөх, хийгдэх ажлын гүйцэтгэх хугацааг нарийвчлан тогтоох, яаралтай,
чухал шаардлагатай ажлуудыг төлөвлөж, богино хугацаанд хийж гүйцэтгэх;
 Ажлын цагаар бөөгнөрч юм ярих, тоглох, нэг нэгэнтэйгээ хамт дэлгүүр
хоршоо орох, гадагшаа гарах зэрэг сул үйлдлүүдийг хязгаарлах;
 Халдварт өвчин тархалтын эрсдэлтэй уг нөхцөлд нийт ажилтнууд гадуур
хооллохоос зайлсхийж, аль болох гэрээсээ хоол бэлтгэн авчрах;
Гүйцэтгэх захирлын
2020 оны 3 сарын 9-ний өдрийн
... тоот тушаалын Хавсралт 1
 Долоо хоног тутмын даваа гарагийн шуурхай хурал, удирдлагын багийн
хурлыг шаардлагатай тохиолдолд он-лайнаар зохион байгуулах боломжтой
болгох;
 Он-лайн хурал зохион байгуулах бэлтгэл ажлыг хангуулах хүрээнд хуралд
оролцогчид Борлуулалт, маркетингийн албанаас зааварчилгаа авч, гар
утсандаа Zoom болон Hangout-ын аль нэгийг заавал суулгах;
1.2. Мэдээлэл дамжуулалт
1.2.1 Мэдээлэл авах, түгээх зохицуулалтууд
 Нийт ажилтнууд Короновирус COVID-19-тэй холбоотой мэдээллийг өдөр
тутамдаа авч, вирусын тархалтаас урьдчилан сэргийлж ажиллах;
 Удирдах албан тушаалтнууд төр засгийн эрх бүхий байгууллагуудаас
гаргасан зөвлөмж, шийдвэр, тогтоолуудыг тухай бүрт судалж, үйл
ажиллагаандаа хэрэгжүүлж, хяналт тавин ажиллах;
 Борлуулалт, маркетингийн албанаас долоо хоног тутамд вирусын дэгдэлттэй
холбоотой улс төр, эдийн засаг, нийгэм, салбарт гарч буй томоохон
өөрчлөлтийн мэдээллийг бэлтгэж, Даваа гариг бүрийн шуурхай хуралдаанаар
танилцуулах;
1.3 Эрүүл мэнд, хувийн ариун цэвэр
1.3.1 Санал зөвлөмжүүд
 Нийт ажилтнууд Короновирус COVID-19-ийн халдвараас урьдчилан
сэргийлж, төр захиргааны байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу хувийн
ариун цэврийг өдөр тутамд чанд сахиж ажиллах;
 Ажилтан тус бүр ажлын орчинд өдөр тутамд чийгтэй цэвэрлэгээ хийж
ажиллах;
 Ажлын байранд өдөр тутамд гараа байнга савандаж угаах, амны хаалт зүүж
хэрэглэх;
 Биеийн халуун нэмэгдсэн, бие тавгүйтсэн тохиолдолд ажилдаа ирэхгүй байж,
энэ тухай холбогдох албан тушаалтнуудад яаралтай мэдэгдэх;
1.4 Онцгой үед авах арга хэмжээ
1.4.1 Хэрэгжүүлэх алхамууд
 Вирусын дэгдэлт хүчтэй газар авсан, МУ-д илэрсэн, тархалттай холбоотой
компанийн үйл ажиллагаанд онцгой өөрчлөлт оруулах, зохицуулалт хийх
шаардлага гэнэт бий болсон тохиолдолд удирдлагын баг телеграммын
чатаараа дамжуулан шуурхай мэдээлэл солилцоно. Мэдээлэл солилцохдоо
мэдээний гарчигийг “ЯАРАЛТАЙ МЭДЭЭЛЭЛ” гэж нэрлэн мэдээлнэ;
Гүйцэтгэх захирлын
2020 оны 3 сарын 9-ний өдрийн
... тоот тушаалын Хавсралт 1
 Дээрх тохиолдолд мэдээлэл солилцсоноос хойш 2 цагийн дотор он-лайн
болон бусад хэлбэрээр яаралтай хуралдаж, зохих шийдвэрийг гаргана;
 МУ-ын нутаг дэвсгэрт вирусын тохиолдол бүртгэгдсэн, түүнтэй
холбоотойгоор ажлын байрыг түр хугацаанд хааж хөл хорио тогтоох эрх
бүхий байгууллагын шийдвэр гарсан тохиолдолд холбогдох хууль,
тогтоомжинд нийцүүлэн шуурхай арга хэмжээ авах;
 Хорио цээрийн дэглэм, вирусын тархацтай холбоотойгоор бизнесийн үйл
ажиллагаа, ажилтнуудын эрүүл мэнд, амь насанд учирч болох сөрөг
нөлөөллүүдийг урьдчилан таамаглах, нөлөөллийг бууруулах чиглэлээр нийт
албадууд хамтран ажиллаж, зохих арга хэмжээг тухай бүрт шуурхай авч
ажиллах;
1.5 Хэмнэж болох зардлууд
1.5.1 Оруулах өөрчлөлтүүд
 Цайны цагаар оффисын гэрэл чийдэнг 13:00-14:00 цагийн хооронд унтраах;
 Албан ёсны тушаал, шийдвэр, албан бичгээс бусад баримт бичгүүдийг онц
шаардлагатай биш бол хэвлэхгүй байх;
АРД КРЕДИТ ББСБ ХК

More Related Content

Featured

How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024
Albert Qian
 
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsSocial Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Kurio // The Social Media Age(ncy)
 
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Search Engine Journal
 
5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary
SpeakerHub
 
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
Clark Boyd
 
Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next
Tessa Mero
 
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search IntentGoogle's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Lily Ray
 
How to have difficult conversations
How to have difficult conversations How to have difficult conversations
How to have difficult conversations
Rajiv Jayarajah, MAppComm, ACC
 
Introduction to Data Science
Introduction to Data ScienceIntroduction to Data Science
Introduction to Data Science
Christy Abraham Joy
 
Time Management & Productivity - Best Practices
Time Management & Productivity -  Best PracticesTime Management & Productivity -  Best Practices
Time Management & Productivity - Best Practices
Vit Horky
 
The six step guide to practical project management
The six step guide to practical project managementThe six step guide to practical project management
The six step guide to practical project management
MindGenius
 
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
RachelPearson36
 
Unlocking the Power of ChatGPT and AI in Testing - A Real-World Look, present...
Unlocking the Power of ChatGPT and AI in Testing - A Real-World Look, present...Unlocking the Power of ChatGPT and AI in Testing - A Real-World Look, present...
Unlocking the Power of ChatGPT and AI in Testing - A Real-World Look, present...
Applitools
 
12 Ways to Increase Your Influence at Work
12 Ways to Increase Your Influence at Work12 Ways to Increase Your Influence at Work
12 Ways to Increase Your Influence at Work
GetSmarter
 
More than Just Lines on a Map: Best Practices for U.S Bike Routes
More than Just Lines on a Map: Best Practices for U.S Bike RoutesMore than Just Lines on a Map: Best Practices for U.S Bike Routes
More than Just Lines on a Map: Best Practices for U.S Bike Routes
Project for Public Spaces & National Center for Biking and Walking
 
Ride the Storm: Navigating Through Unstable Periods / Katerina Rudko (Belka G...
Ride the Storm: Navigating Through Unstable Periods / Katerina Rudko (Belka G...Ride the Storm: Navigating Through Unstable Periods / Katerina Rudko (Belka G...
Ride the Storm: Navigating Through Unstable Periods / Katerina Rudko (Belka G...
DevGAMM Conference
 
Barbie - Brand Strategy Presentation
Barbie - Brand Strategy PresentationBarbie - Brand Strategy Presentation
Barbie - Brand Strategy Presentation
Erica Santiago
 
Good Stuff Happens in 1:1 Meetings: Why you need them and how to do them well
Good Stuff Happens in 1:1 Meetings: Why you need them and how to do them wellGood Stuff Happens in 1:1 Meetings: Why you need them and how to do them well
Good Stuff Happens in 1:1 Meetings: Why you need them and how to do them well
Saba Software
 
Introduction to C Programming Language
Introduction to C Programming LanguageIntroduction to C Programming Language
Introduction to C Programming Language
Simplilearn
 

Featured (20)

How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024
 
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsSocial Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
 
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
 
5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary
 
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
 
Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next
 
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search IntentGoogle's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
 
How to have difficult conversations
How to have difficult conversations How to have difficult conversations
How to have difficult conversations
 
Introduction to Data Science
Introduction to Data ScienceIntroduction to Data Science
Introduction to Data Science
 
Time Management & Productivity - Best Practices
Time Management & Productivity -  Best PracticesTime Management & Productivity -  Best Practices
Time Management & Productivity - Best Practices
 
The six step guide to practical project management
The six step guide to practical project managementThe six step guide to practical project management
The six step guide to practical project management
 
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
 
Unlocking the Power of ChatGPT and AI in Testing - A Real-World Look, present...
Unlocking the Power of ChatGPT and AI in Testing - A Real-World Look, present...Unlocking the Power of ChatGPT and AI in Testing - A Real-World Look, present...
Unlocking the Power of ChatGPT and AI in Testing - A Real-World Look, present...
 
12 Ways to Increase Your Influence at Work
12 Ways to Increase Your Influence at Work12 Ways to Increase Your Influence at Work
12 Ways to Increase Your Influence at Work
 
ChatGPT webinar slides
ChatGPT webinar slidesChatGPT webinar slides
ChatGPT webinar slides
 
More than Just Lines on a Map: Best Practices for U.S Bike Routes
More than Just Lines on a Map: Best Practices for U.S Bike RoutesMore than Just Lines on a Map: Best Practices for U.S Bike Routes
More than Just Lines on a Map: Best Practices for U.S Bike Routes
 
Ride the Storm: Navigating Through Unstable Periods / Katerina Rudko (Belka G...
Ride the Storm: Navigating Through Unstable Periods / Katerina Rudko (Belka G...Ride the Storm: Navigating Through Unstable Periods / Katerina Rudko (Belka G...
Ride the Storm: Navigating Through Unstable Periods / Katerina Rudko (Belka G...
 
Barbie - Brand Strategy Presentation
Barbie - Brand Strategy PresentationBarbie - Brand Strategy Presentation
Barbie - Brand Strategy Presentation
 
Good Stuff Happens in 1:1 Meetings: Why you need them and how to do them well
Good Stuff Happens in 1:1 Meetings: Why you need them and how to do them wellGood Stuff Happens in 1:1 Meetings: Why you need them and how to do them well
Good Stuff Happens in 1:1 Meetings: Why you need them and how to do them well
 
Introduction to C Programming Language
Introduction to C Programming LanguageIntroduction to C Programming Language
Introduction to C Programming Language
 

F gorim 0309

  • 1. Гүйцэтгэх захирлын 2020 оны 3 сарын 9-ний өдрийн ... тоот тушаалын Хавсралт 1 КОРОНОВИРУС COVID-19-ЫН ҮЕД БАРИМТЛАХ АЖЛЫН БАЙРНЫ ТҮР ГОРИМ 1. Энэхүү горимоор Ард Кредит ББСБ ХК-ийн нийт ажилтнууд болон тэдгээрийн ар гэрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг сахин хамгаалах зохицуулалтуудыг тодорхойлсон болно. 1.1. Ажлын цаг, гүйцэтгэл, зохион байгуулалт 1.1.1 Хэвээр үлдээх болон оруулах өөрчлөлтүүд  Ажил үүргийн хуваарийн дагуу нийт ажилтнуудын ажлын цаг болон цалингийн хэмжээнд өөрчлөлт оруулалгүй урьдын адил хэвээр үлдээх;  Харилцагчийн үйлчилгээний төвийн операторууд түр хугацаанд зайнаас ажиллах ба хариуцсан менежер нь ажлын тайланг Коллпро програмаас шүүн хяналт тавьж ажиллах; (https://my5.callpro.mn/pbx/login.php)  Зайнаас ажиллаж буй ажилтнууд шууд удирдах албан тушаалтнуудаас тухай бүрт заавар, зөвлөмж авч, тогтмол холбоотой ажиллах;  Шууд удирдах албан тушаалтан тухайн ажилтныг гэрээрээ ажлаа хэвийн үргэлжлүүлэн ажиллаж буйг шалгах үүднээс видео дуудлага хийх, цахим и- мэйл хүргүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авах;  Дээрх ажлын бүтээмжийн гүйцэтгэл нь шаардлага хангасан гэж үзвэл ажлын цаг бүрэнд тооцож санхүүгийн албанд цагийн бүртгэл хүргүүлэх;  Удирдах албан тушаалтнууд шаардлагатай тохиолдолд илүү цагаар, амралтын өдрүүдэд ажиллах;  Бие давхар эмэгтэйчүүд ажил үүргээ гэрээрээ хийж гүйцэтгэх;  Нийт ажилтнууд онцын шаардлагагүй бол гадуур ажил төлөвлөхгүй байх, гадуур хийгдэх ажлыг аль болох боломжтой хэмжээгээр бууруулах;  Харилцагчидтай уулзалт товлохоос зайлсхийж, аль болох зайнаас ажил үүргийн зохицуулалтыг хийх;  Ажлын үр дүн, бүтээмжийг сайжруулах зорилгоор Даваа, Лхагва, Баасан гарагийн 09:00-11:00 цагийг төвлөрөх цаг болгож, нийт ажилтнууд уг хугацаанд гадуур ажил төлөвлөх, тамхи татах болон бусад сатааруулах зүйл хийхгүй байх;  Ажлын цагийг үр бүтээлтэй байлгах үүднээс өдөр тутмын ажлыг сайтар төлөвлөх, хийгдэх ажлын гүйцэтгэх хугацааг нарийвчлан тогтоох, яаралтай, чухал шаардлагатай ажлуудыг төлөвлөж, богино хугацаанд хийж гүйцэтгэх;  Ажлын цагаар бөөгнөрч юм ярих, тоглох, нэг нэгэнтэйгээ хамт дэлгүүр хоршоо орох, гадагшаа гарах зэрэг сул үйлдлүүдийг хязгаарлах;  Халдварт өвчин тархалтын эрсдэлтэй уг нөхцөлд нийт ажилтнууд гадуур хооллохоос зайлсхийж, аль болох гэрээсээ хоол бэлтгэн авчрах;
  • 2. Гүйцэтгэх захирлын 2020 оны 3 сарын 9-ний өдрийн ... тоот тушаалын Хавсралт 1  Долоо хоног тутмын даваа гарагийн шуурхай хурал, удирдлагын багийн хурлыг шаардлагатай тохиолдолд он-лайнаар зохион байгуулах боломжтой болгох;  Он-лайн хурал зохион байгуулах бэлтгэл ажлыг хангуулах хүрээнд хуралд оролцогчид Борлуулалт, маркетингийн албанаас зааварчилгаа авч, гар утсандаа Zoom болон Hangout-ын аль нэгийг заавал суулгах; 1.2. Мэдээлэл дамжуулалт 1.2.1 Мэдээлэл авах, түгээх зохицуулалтууд  Нийт ажилтнууд Короновирус COVID-19-тэй холбоотой мэдээллийг өдөр тутамдаа авч, вирусын тархалтаас урьдчилан сэргийлж ажиллах;  Удирдах албан тушаалтнууд төр засгийн эрх бүхий байгууллагуудаас гаргасан зөвлөмж, шийдвэр, тогтоолуудыг тухай бүрт судалж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, хяналт тавин ажиллах;  Борлуулалт, маркетингийн албанаас долоо хоног тутамд вирусын дэгдэлттэй холбоотой улс төр, эдийн засаг, нийгэм, салбарт гарч буй томоохон өөрчлөлтийн мэдээллийг бэлтгэж, Даваа гариг бүрийн шуурхай хуралдаанаар танилцуулах; 1.3 Эрүүл мэнд, хувийн ариун цэвэр 1.3.1 Санал зөвлөмжүүд  Нийт ажилтнууд Короновирус COVID-19-ийн халдвараас урьдчилан сэргийлж, төр захиргааны байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу хувийн ариун цэврийг өдөр тутамд чанд сахиж ажиллах;  Ажилтан тус бүр ажлын орчинд өдөр тутамд чийгтэй цэвэрлэгээ хийж ажиллах;  Ажлын байранд өдөр тутамд гараа байнга савандаж угаах, амны хаалт зүүж хэрэглэх;  Биеийн халуун нэмэгдсэн, бие тавгүйтсэн тохиолдолд ажилдаа ирэхгүй байж, энэ тухай холбогдох албан тушаалтнуудад яаралтай мэдэгдэх; 1.4 Онцгой үед авах арга хэмжээ 1.4.1 Хэрэгжүүлэх алхамууд  Вирусын дэгдэлт хүчтэй газар авсан, МУ-д илэрсэн, тархалттай холбоотой компанийн үйл ажиллагаанд онцгой өөрчлөлт оруулах, зохицуулалт хийх шаардлага гэнэт бий болсон тохиолдолд удирдлагын баг телеграммын чатаараа дамжуулан шуурхай мэдээлэл солилцоно. Мэдээлэл солилцохдоо мэдээний гарчигийг “ЯАРАЛТАЙ МЭДЭЭЛЭЛ” гэж нэрлэн мэдээлнэ;
  • 3. Гүйцэтгэх захирлын 2020 оны 3 сарын 9-ний өдрийн ... тоот тушаалын Хавсралт 1  Дээрх тохиолдолд мэдээлэл солилцсоноос хойш 2 цагийн дотор он-лайн болон бусад хэлбэрээр яаралтай хуралдаж, зохих шийдвэрийг гаргана;  МУ-ын нутаг дэвсгэрт вирусын тохиолдол бүртгэгдсэн, түүнтэй холбоотойгоор ажлын байрыг түр хугацаанд хааж хөл хорио тогтоох эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан тохиолдолд холбогдох хууль, тогтоомжинд нийцүүлэн шуурхай арга хэмжээ авах;  Хорио цээрийн дэглэм, вирусын тархацтай холбоотойгоор бизнесийн үйл ажиллагаа, ажилтнуудын эрүүл мэнд, амь насанд учирч болох сөрөг нөлөөллүүдийг урьдчилан таамаглах, нөлөөллийг бууруулах чиглэлээр нийт албадууд хамтран ажиллаж, зохих арга хэмжээг тухай бүрт шуурхай авч ажиллах; 1.5 Хэмнэж болох зардлууд 1.5.1 Оруулах өөрчлөлтүүд  Цайны цагаар оффисын гэрэл чийдэнг 13:00-14:00 цагийн хооронд унтраах;  Албан ёсны тушаал, шийдвэр, албан бичгээс бусад баримт бичгүүдийг онц шаардлагатай биш бол хэвлэхгүй байх; АРД КРЕДИТ ББСБ ХК