SlideShare a Scribd company logo
1 of 31
АГУУЛГА
УДИРТГАЛ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БА КРИПТОВАЛЮТЫН ОНОЛЫН
ТУХАЙ ОЙЛГОЛТ
1.1 Хөрөнгө оруулалтын тухай ойлголт, түүний ангилал
1.2 Криптовалютын тухай ойлголт, онцлог
ХОЁРДУГААР БҮЛЭГ КРИПТОВАЛЮТААР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХ
БОЛОМЖИД ХИЙСЭН СУДАЛГАА
2.1 Олон улсын түвшинд Криптовалютаар хийгдэж байгаа хөрөнгө оруулалтад хийгдсэн
судалгаа
2.2 Монгол улсад Криптовалютаар хөрөнгө оруулалт хийх боломж, санал дүгнэлт
ДҮГНЭЛТ
НОМ ЗҮЙ
УДИРТГАЛ
Сэдэв сонгосон үндэслэл: Өнөөдөр криптовалют хэрэглэгчдийн тоо 1998 онд анх
интернэт хэрэглэж байсан хүмүүсийн тоотой тэнцүү буюу 200 сая байна. Монголд
интернэт хожуу дэлгэрснээс үүдэн олон боломжууд алдаж байсан учраас үүнтэй адилхан
криптовалютын салбарт гарч ирж байгаа боломжийг битгий алдаасай гэж боддог. Илүү
сонирхолтой нь эрэлт нэмэгдэж байгаа хэдий ч криптовалют олборлох үйл явц ижил
хурдтай үргэлжилж байгаа явдал юм. Крипто хөрөнгийн эрэлт нэмэгдэхийн хэрээр тэдний
олборлолтын хүндрэл нэмэгддэг.
Энэхүү нийлүүлэлтийн уян хатан бус байдал нь үнийн тогтворгүй байдлыг үүсгэдэг
бөгөөд энэ чанар нь криптог эрсдэлтэй боловч ашигтай хөрөнгө оруулалт болгон
хувиргадаг. Мөн криптовалютыг хэрэглээний жетон болгон ашиглах нь ихсэж байна.
Ethereum платформ нь оролцогч талуудын хоорондын холбоог бэхжүүлэхийн тулд
жетоныг ашигласан анхны бие даасан ухаалаг гэрээг бий болгосноор бүх зүйл эхэлсэн.
Хариуд нь ухаалаг гэрээ нь хөгжүүлэгчдэд төвлөрсөн бус програмуудыг бүтээх
боломжийг олгож байна. Мөн өдгөө дэлхийд хамгийн олон саятан төрж байгаа салбар нь
криптовалютын салбар учраас сонгосон.
Судалгааны зорилго: Хүмүүсийг криптовалютын талаар хэр мэдээлэлтэй байгаа
мөн ямар шалтгаанаар тэрхүү мэдээллийг авч, тухайн зах зээл хөрөнгө байршуулах, өгөөж
хүртэх боломжийг судлахыг зорьсон.
Судлагдсан байдал: Орчин үеийн технологийн дэвшлүүд нь хүмүүсийн ажиллах,
харилцах арга барилыг үндсээр нь өөрчилж байна. Сүүлийн үед компаниуд болон
хэрэглэгчид бэлэн мөнгөөр харилцах, банкаар үйлчлүүлэх нь эрс багассан. Үүнтэй
холбоотойгоор криптовалютын хөгжил хурдацтай нэмэгдэж байгаа ба үүнд дэлхий даяар
үүссэн цар тахал ихээхэн нөлөөлж байна. Цар тахлын үед ажлын байрны хомсдол үүссэн,
мөн хүмүүсийн мөнгө олох арга хэлбэр өөрчлөгдсөн тул цахим хэлбэрээр орлого олох
арга замуудыг эрэлхийлж эхэлсэн. Сүүлийн 2 жилд криптовалютын хэрэглээ огцом
өссөний хэрээр энэ салбарын судалгаа, шинжилгээний ажлууд эрчимтэй явагдаж байна.
Олон улсад энэ талаарх судалгаа 1998 оноос эхэлсэн бол Монгол улсад харьцангүй
хойно буюу 2016 оноос судалгааны ажлууд хийгдсэн байна. МУИС, СЭЗИС, Мандах
бүртгэл их сургууль зэрэг эдийн засаг, IT чиглэлийн бакалавр, магистр, докторын сургалт
явуулдаг их, дээд сургуулиудад судалгааны ажил, өгүүллүүд хийгдсэн байна. Мөн Төв
банк, арилжааны банкууд, хөрөнгө оруулалт, брокер диллерийн компаниуд энэ чиглэлийн
судалгааг хийж зах зээл дээр олон төрлийн койн буюу криптовалют гаргасан байна.
Сэдэв судлахын ач холбогдол:
Энэхүү судалгааг хийснээр криптовалютын салбарыг Монголчууд хэрхэн харж, ямар
хандлагатай байгааг гаргаж ирэх бөгөөд ингэснээр цаашид энэ салбар хурдтай хөгжих
эсвэл хэсэг хүмүүс баяжих арга болгох уу гэдэг үүнээс хамаарна.
Энэхүү сэдвийг судалснаар хувьцаа, бонд болон хөрөнгө оруулалтын бусад
хувилбаруудын онцлог, ялгаа, төрөл, ач холбогдлын талаар онолын мэдлэгтэй болно.
Хувийн мөнгөн хөрөнгөө зөв удирдаж, өөрийн санхүүгийн зорилго, нөхцөл байдалд
тохируулан хөрөнгө оруулалтын хувилбаруудаас оновчтой сонголт хийж, хуримтлалаа
өсгөх, орлого ашиг олохтой холбоотой зөв шийдвэр гаргах чадвар эзэмшинэ.
Судалгааны обьект:
Биткойн сонирхогчид болон олборлогчидын чөлөөт зах зээл.
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БА КРИПТОВАЛЮТЫН ОНОЛЫН
ТУХАЙ ОЙЛГОЛТ
1.1 Хөрөнгө оруулалтын тухай ойлголт, түүний ангилал
Хөрөнгө бол хувь хүн болон аж ахуйн нэгжийн өмчлөлд буй мөнгөөр хэмжигдэх
боломжтой санхүүгийн нөөц юм. Хөрөнгө оруулалт бол тухайн хөрөнгийг ашиглан
ирээдүйд ашиг олох зорилгоор мөнгө эсвэл цаг хугацаа, эсвэл нөөц баялагийг эргэлтэнд
оруулж баялаг бүтээх үйл явц юм.
Үндсэн хуулинд “Хөрөнгө оруулалт гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт ашгийн төлөө үйл
ажиллагаа явуулах этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулсан, санхүүгийн тайланд
туссан биет болон биет бус хөрөнгийг хэлнэ”.
Хөрөнгө оруулалт гэдэг нь тэвчээргүй хүний мөнгийг тэвчээртэй хүнд өгөхийг үйл
явцыг хэлнэ. Wauren buffet (Дэлхийн хөрөнгө оруулалтын магнат)
Мөнгөөр амьдралынхаа цаг хугацааг худалдаж авахыг хөрөнгө оруулалт гэнэ.
Robert Kiyosaki (Баян аав ядуу аав номын зохиогч $ Тэрбумтан)
Мөнгөөр мөнгө олох буюу ухаалаг амьдралын зарчмыг хөрөнгө оруулалт хийх
гэнэ. Garyvee (Crushing it номын зохиолч $ Тэрбумтан)
Хөрөнгө оруулалтыг ерөнхий утгаар нь ашиг олж, хөрөнгө мөнгөө өсгөх зорилгоор
ямар нэг үнэт цаас, үл хөдлөх хөрөнгө зэргийг худалдан авах үйл ажиллагаа гэж
томьёолдог. Хөрөнгө оруулалтын ерөнхий зорилго нь мөнгөөр мөнгө олох явдал байдаг.
Хөрөнгө оруулалтын ач холбогдол нь хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгийг өсгөөд
зогсохгүй улс орны эдийн засгийн өсөлтийг дэмжих хэрэгсэл болдогт оршино.
Хөрөнгө оруулалт, түүний мөн чанар, ач холбогдол
Хөрөнгө оруулалтыг ерөнхий утгаар нь ашиг олж, хөрөнгө мөнгөө өсгөх зорилгоор ямар
нэг үнэт цаас, үл хөдлөх хөрөнгө зэргийг худалдан авах үйл ажиллагаа гэж томьёолдог.
Хөрөнгө оруулалтын ерөнхий зорилго нь мөнгөөр мөнгө олох явдал байдаг. Хөрөнгө
оруулалтын ач холбогдол нь хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгийг өсгөөд зогсохгүй улс
орны эдийн засгийн өсөлтийг дэмжих хэрэгсэл болдогт оршино. Хөрөнгө оруулалтыг
ерөнхий утгаар нь ашиг олж, хөрөнгө мөнгөө өсгөх зорилгоор ямар нэг үнэт цаас, үл
хөдлөх хөрөнгө зэргийг худалдан авах үйл ажиллагаа гэж томьёолдог.
Хөрөнгө оруулалтын ерөнхий зорилго нь мөнгөөр мөнгө олох явдал байдаг.
Хөрөнгө оруулалтын ач холбогдол нь хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгийг өсгөөд
зогсохгүй улс орны эдийн засгийн өсөлтийг дэмжих хэрэгсэл болдогт оршино. Хөрөнгө
оруулалтын төлөвлөгөө боловсруулах шийдвэр гаргах нь урт хугацааны санхүүгийн
зорилгоо хэрэгжүүлэхэд шаардлагатай анхны алхам болно. Зарим санхүүгийн төлөвлөгчид
мөнгөн дээр суурилан хөрөнгө оруулалтын зорилгоо тодорхойлохыг санал болгодог.
Жишээлбэл, 2020 оны 12 дугаар сарын 31 гэхэд би нийтдээ 120,000,000 төгрөгтэй болно
гэх мэт.
Харин зарим нь хүсч байгаа тодорхой зүйл дээр хөрөнгө оруулалтын зорилгыг
чиглүүлэхийг илүүд үздэг. Тухайлбал, 2020 оны 12 дугаар сарын 31 гэхэд би өөрийн хоёр
дахь зуслангийн байраа худалдан авахад хүрэлцэхүйц хэмжээний мөнгө хуримтлуулна гэх
мэт. Ямар ч хөрөнгө оруулалтын зорилго тодорхой, хэмжиж болохуйц, санхүүгийн
тодорхой хэрэгцээг хангахуйц байх ёстой. Хөрөнгө оруулалтын зорилго ямагт ирээдүйд
чиглэдэг. Санхүүгийн зорилгыг богино, дунд, урт хугацааны гэж ангилдгийн адил хөрөнгө
оруулалтын зорилго ч мөн ангилагдана. Жишээ нь, 12 сарын дотор 5,000,000 төгрөг
хуримтлуулах богино хугацааны зорилго тавьж болох юм. Түүгээрээ хувьцаа худалдан
авах, бизнес эрхлэх зэрэг дунд болон урт хугацааны зорилгыг цаашид тавьж болно.
Хөрөнгө оруулалтын найдвартай байдал болон эрсдэл гэсэн хоёр ойлголт нь нэг
юмны хоёр тал юм. Иймээс эрсдэл, аюулгүй байдал хоёр хэрхэн холбогдож байгааг
анхаарч үзэхгүйгээр хөрөнгө оруулалтын шийдвэр гаргаж болохгүй. Хөрөнгө оруулалт нь
хамгийн найдвартайгаас хамгийн эрсдэл өндөртэй хөрөнгө оруулалтуудыг хамардаг.
Хөрөнгө оруулалтын олон сонголтуудын нэг талд хамгийн аюулгүй, найдвартай хөрөнгө
оруулалтууд байх бөгөөд үүнд Засгийн газрын бонд, хадгаламжийн сертификат,
хадгаламжийн данс, нэр хүнд бүхий компанийн бонд, хувьцаа зэрэг хамаарна. Эдгээр
төрлийн хөрөнгө оруулалтууд нь үнэ цэнэгүй болох өчүүхэн бага магадлалтай гэдгийг
хөрөнгө оруулагчид мэдэж байдаг. Ийм төрлийн хөрөнгө оруулалтыг сонгох хэд хэдэн
шалтгаан байдаг.Үүнд:
• Хөрөнгө оруулагч өөрийгээ санхүүжүүлдэг учраас эрсдэл багатай хөрөнгө
оруулалтыг сонгодог.
• Тэтгэвэрт гарах дөхөж байгаа хөрөнгө оруулагчид өөрийн сүүлийн ганц боломжоо
найдвартай хадгалж үлдэх үүднээс энэ төрлийн хөрөнгө оруулалтыг сонгодог.
• Банкнаас мөнгөө татаж байгаа хүмүүс бэлэн мөнгөтэй холбоотой эрсдэлээс
сэргийлэхийн тулд энэ хөрөнгө оруулалтад мөнгөө байршуулдаг.
• Зарим хөрөнгө оруулагчид өндөр ашиг амлаж байгаа, эрсдэл өндөртэй хөрөнгө
оруулалтаас зайлсхийж үүнийг сонгодог. Эрсдэл багатай хөрөнгө оруулалтын
зэрэгцээ эрсдэл өндөртэй хөрөнгө оруулалтууд байдаг.
Спекулятив буюу эрсдэлтэй хөрөнгө оруулалт: Харьцангуй богино хугацаанд их
хэмжээний ашиг олох сонирхлыг төрүүлдэг, өндөр эрсдэл дагуулдаг хөрөнгө оруулалт
юм. Ийм төрлийн хөрөнгө оруулалтууд их хэмжээний ашиг амладаг боловчамжилт олох
нь бага бөгөөд хөрөнгөоруулагч нь хөрөнгийнхөө ихэнххэсгийг, тэр ч байтугай
бүгдийгалдах магадлал өндөртэй байдаг.
Эрсдэл өндөртэй хувьцаа, бонд, бараа таваар, опцион зэрэг нь хөрөнгөоруулалтын энэ
төрөлд хамаардаг.Хөрөнгө оруулагчдын баримталбал зохих үндсэн зарчим нь эрсдэл
болонтүүнд нөлөөлөх хүчин зүйлсийн хоорондын хамаарлыг үнэлж байх явдал юм.
Учир нь хөрөнгө оруулагчийн төсөөлж байгаа хөрөнгө оруулалтаас олохболомжит
ашгийн хэмжээ нь эрсдэлд шууд нөлөө үзүүлнэ. Хэдийгээр хүн бүрхөрөнгө оруулалт хийх
тодорхой зорилготой байдаг ч сонголт хийхээсээ өмнө
хөрөнгө оруулалтад нөлөөлж болох хүчин зүйлүүдийн талаар мэдлэгтэйболсон байх
хэрэгтэй. Энэ нь хөрөнгө оруулалтын найдвартай байдлыгхангах, эрсдэлээс хамгаалах,
орлого ашгаа өсгөх, хөрөнгө оруулалтын хөрвөхчадварыг сайжруулах зэрэг ач
холбогдолтой байна. Хөрөнгө оруулалтыншийдвэрт нөлөөлөх хүчин зүйлсийг үндсэн
гурван төрөлд хуваан авч үзнэ.
• Орлогын хүчин зүйл
• Өсөлтийн хүчин зүйл
• Хөрвөх чадварын хүчин зүйлс орно.
Хөрөнгө оруулагчид зарим тохиолдолд хөрөнгө оруулалтаас тогтмол орлого олж байх
зорилгоор хөрөнгө худалдан авдаг. Хамгийн эрсдэл багатай хөрөнгө оруулалт болох
хадгаламжийн сертификат, Засгийн газрын бонд, хадгаламжийн дансууд зэрэг нь хамгийн
тогтвортой орлогын эх үүсвэрт тооцогддог. Эдгээр төрлийн хөрөнгө оруулалтуудаас
хичнээн хэмжээний орлого олох, хэзээ хүү нь төлөгдөх зэргийг хөрөнгө оруулагчид
тодорхой мэдэх боломжтой. Өсөлтийн хүчин зүйлд хөрөнгө оруулалтын үнэ цэнийн өсөлт
хамаарна. Тухайлбал, Зах зээл дээрх хувьцаа, бонд, үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлт.
Хөрвөх чадвар: Ямар нэг зүйл Чекийн болон хадгаламжийн дансууд хамгийн
хөрвөх чадвар сайтайд тооцогдоно. Учир нь тэд маш хурдан бэлэн мөнгө болон хувирдаг.
Гэтэл үл хөдлөх хөрөнгийг яаралтай худалдахын тулд хямд үнийг санал болгох хэрэгтэй
болно. Хөрөнгө оруулалтыг олон шинж чанар, шалгуураар ангилдаг бөгөөд хувь хүмүүс
хөрөнгө оруулалтын олон төрлийг сонгох боломжтой байдаг. Тухайлбал, хувьцааны,
бондын, үл хөдлөх хөрөнгийн, таваарын гэх мэт. Үнэ цэнээ алдахгүйгээр мөнгөнд шилжих
чадвар.
Хувьцааны хөрөнгө оруулалт: Хувьцаа нь тухайн байгууллагад хөрөнгө оруулсан болон
хөрөнгийн тодорхой хувийг эзэмшиж байгааг гэрчлэх үнэт цаас бөгөөд оруулсан
хөрөнгийн тодорхой хувиар хариуцлага хүлээж, ногдол ашиг хүртэх боломжтой. Монгол
Улсын “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-д “Компанид хөрөнгө оруулж, түүнийг
үндэслэн хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож санал өгөх, ногдол ашиг авах, компанийг
татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдан
борлуулснаас олсон орлогоос хувь хүртэх болон хуулиар тогтоосон бусад эрхийг
гэрчилсэн үнэт цаасыг хувьцаа гэнэ гэж тодорхойлсон байдаг.
Хувьцаа: Компанид хувь нийлүүлснийг гэрчлэх үнэт цаас. Хувьцаа нь тодорхой
нэрлэсэн үнэтэй байх ба хугацаа дуусах, хэн нэгэнд, ямар нэгэн төлбөр төлөх үүрэггүй
байдгаараа онцлог юм. Хувьцаа нь бондоос огт өөр бөгөөд хувьцаа эзэмшигч нь
зээлдүүлэгч биш харин хөрөнгө эзэмшигч болдог. Хөрөнгө оруулагчид корпорацийг
мөнгөөр хангадаг. Харин корпораци түүнийг ашиглан борлуулалт хийж ашиг олдог.
Хөрөнгө оруулагчид энэ ашгаас хувь хүртдэг. Өнөөдөр маш олон хүмүүс хувьцаа
худалдан авч, худалдаж байна. Учир нь тэд уламжлалт бусад хөрөнгө оруулалтуудаас
илүү их өгөөж олохыг хүсч байдаг. Амжилттай ажиллаж байгаа компанийн хувьцаанаас
илүү их өгөөж хүртэнэ. Гэхдээ хувьцаанд хөрөнгө оруулалт хийхээс өмнө энэ төрлийн
хөрөнгө оруулалт нь илүү эрсдэлтэй бөгөөд илүү их хэмжээний алдагдал хүлээж болно
гэдгийг ойлгосон байх хэрэгтэй. Хувьцааг энгийн болон давуу эрхийн хувьцаа гэж
ангилдаг.
Энгийн хувьцаа: Зах зээл дээр нийтэд санал болгож байгаа, саналын эрхтэй хувьцаа.
Энгийн хувьцаа эзэмшигч нь компанийн гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаанд
хяналттавих, санал өгөх эрхийг эдэлдэг. Энгийн хувьцаа эзэмшигч дараах эрхүүдийг
эдэлдэг. Үүнд:
• Компанийн олсон ашгаас тодорхой хэмжээний ногдол ашиг авах. Энгийн хувьцаа
эзэмшигч компани ашигтай ажилласан эсэх, ашгаа хуваарилах эсэхээс хамаарч
ногдол ашиг хүртэх боломжтой. Ногдол ашгийг бэлэн мөнгөөр олгохоос гадна эд
хөрөнгө, үнэт цаас хэлбэрээр олгож болдог.
• Компанийг удирдахад санал өгөх замаар оролцох. Хувьцаа эзэмшигчид нь
компанийн үйл ажиллагаатай холбоотой шийдвэр гаргахад хувь нийлүүлэгчдийн
хуралд оролцож саналаа өгөх замаар компанийг удирдахад оролцох боломжтой
байдаг. Нэг хувьцаа нэг саналын эрхтэй байна. Иймээс та нийт хувьцааны хэдэн
хувийг эзэмшиж байгаагаас хамаарч таны санал нийт саналын хэдэн хувь болохыг
тодорхойлдог.
Жишээ нь, “Б” ХК нийт 200 ширхэг энгийн хувьцаа гаргасан. Нийт саналын эрх
100% байна. Нэг хувьцаанд хэдэн хувийн саналын эрх ногдож байгааг тооцоолбол:
Нэг хувьцаанд ногдох саналын эрхийн хувь = 200 ш : 100% = 0.5% Хэрэв та 102
ширхэг хувьцаа эзэмшиж байгаа гэж бодвол: Таны өгөх саналын эрхийн хувь= 102
ш х 0.5% = 51% Энэ тохиолдолд таны хувьцааны саналын эрх 51 хувь болж байгаа
учраас ямар нэг асуудлаар шийдвэр гаргахад таны санал нийт саналын 51 хувь
болж, таны хүссэнээр шийдвэр гарах болно. Иймээс компанид өөрийн хяналтыг
хүчтэй болгохыг хүсвэл аль болох олон хувьцаа эзэмших шаардлагатай.
• Компанийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг авах;
• Компани татан буугдах үед оруулсан хөрөнгөө эргүүлж авах. Компани татан
буугдах үед татан буулгах комисс нь зээлдүүлэгчдийн өр төлбөрийг барагдуулсны
дараа үлдсэн эд хөрөнгийг худалдаж олсон орлогыг тодорхой дарааллын дагуу
хувьцаа эзэмшигчдэд хуваарилна.
Давуу эрхийн хувьцаа: Зөвхөн энгийн хувьцаа эзэмшигчиддээ зориулж гаргасан
саналын эрхгүй хувьцаа.
• Давуу эрхийн хувьцаа эзэмшигч нь ашиг хуваарилах болон компани татан буугдах
үед бусад хувьцаа эзэмшигчээс давуу эрх эдэлдэг. Давуу эрхийн хувьцааны онцлог
нь саналын эрхгүй, компани ашигтай ажилласан эсэхээс үл хамааран тогтмол
хэмжээний ногдол ашиг хүртдэг явдал юм. Давуу эрхийн хувьцааг улсын
үйлдвэрийг хувьчлах, хувийн компаниуд хяналтын багцыг өөрчлөхгүйгээр
санхүүжилтийн эх үүсвэр олж авах зорилгоор гаргадаг. Давуу эрхийн хувьцаа нь
энгийн хувьцааг бодвол доорх давуу талуудтай байдаг. Үүнд: Энгийн хувьцаа
эзэмшигчдээс түрүүлж ногдол ашиг авах;
• Тогтмол ногдол ашиг авах. Энгийн хувьцаанд ногдол ашгийг зөвхөн компани
ашигтай ажилласан тохиолдолд захирлуудын зөвлөлөөс ногдол ашиг
хуваарилахаар шийдвэр гаргасан үед олгодог бол давуу эрхийн хувьцаанд ямарч
тохиолдолд тогтмол ногдол ашиг олгодог. Компани татан буугдах, дампуурах үед
энгийн хувьцаа эзэмшигчдээс түрүүлж оруулсан хөрөнгөө авах;
• Энгийн хувьцаанд хөрвөх гэх мэт.
Хувьцаа нь дараах онцлог шинжийг агуулж байдаг. Үүнд:
• Компанийн хувьцаа эзэмшигчид нь уг компанийн өмчлөгчид байдаг болбонд эзэмшигч
нь зээлдүүлэгч болдог.
• Хувьцаа эзэмшигчид нь ихэвчлэн компанийн захирлыг сонгох болон бусад гол
асуудлуудыг шийдэхэд санал өгөх эрхтэй байдаг. Харин зээлдэгч нарт санал өгөх эрх
байдаггүй.
• Хувьцаа эзэмшигчдийн ногдол ашиг болон хөрөнгө нэхэмжлэх эрх нь тухайн
компанийн өр төлбөр төлөгдөж дууссаны дараа тавигдах болно.
Үнэт цаасыг тодорхой хугацааны дотор заасан үнээр үнэт цаас гаргагчид буцаах
боломжтой. Хөрвөх давуу эрхтэй хувьцааг энгийн хувьцаа болгон хөрвүүлж болно.
Аль нэг компанийн хувьцаа эзэмшигч болох нь дараах ач холбогдолтой байна.
Компанийн хувьцаа эзэмшигч болсноор тухайн компанийн хөрөнгийн тодорхой
хэсгийг өмчлөгч болно. Өөрөөр хэлбэл та компанийн нийт хувьцааны хэдэн хувийг
эзэмшиж байгаатайгаа тэнцүү хэмжээгээр нийт хөрөнгийн тодорхой хэсгийг
өмчлөгч боллоо гэсэн үг. Үүний дүнд та өмчлөх болон үр хүүхдэдээ өвлүүлэн
үлдээх хөрөнгөтэй болно.
• Таны хувьцааг нь эзэмшиж байгаа компани ашигтай ажилласан үед ногдол ашиг
хэлбэрээр орлого олох боломжийг бүрдүүлнэ.
Ногдол ашиг: Компанийн олсон ашгаас хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилах болсон
хэсэг
• Хувьцаагаа барьцаалан зээл авах боломжтой.
• Хэрэв та хүсвэл хувьцаагаа худалдаж, бэлэн мөнгөтэй болж болно.
• Ихэнх тохиолдолд хүмүүс хувьцаа худалдан аваад удаан хугацааны туршид
эзэмшдэг. Хэрэв зах зээл дээр тухайн хувьцааны үнэ өсвөл хувьцаагаа өндөр үнэтэй
байгаа дээр нь худалдах уу, эсвэл цааш эзэмшсээр байх уу гэдэг шийдвэр гаргах
хэрэгтэй болно. Хэрэв хувьцаагаа худалдахаар шийдвэл худалдан авсан үнэ болон
борлуулсан үнэ хоёрын зөрүүнээс ашиг олж болно. Өөрөөр хэлбэл, хувьцааны үнэ
нь өссөн үед хувьцаагаа худалдах, буурсан үед нь эргүүлэн худалдан авах замаар
үнийн зөрүүнээс ашиг олох боломжтой.
• Хөрөнгө оруулагчид мөн хувьцаа жижигрүүлэлтээс боломжит ашиг олдог.
Хувьцааны жижигрүүлэлт: Хувьцаа эзэмшигчдийн мэдэлд байгаа хувьцааг олон тооны
хувьцаа болгон хуваах үйл явц.
Хувьцааг жижигрүүлснээс компани хувьцааныхаа үнийг бууруулж, олон хөрөнгө
оруулагчдыг өөртөө татах болно. Харин хувьцаа эзэмшигчид нь өмнөхөөсөө олон тооны
хувьцааг эзэмшигч болж хувирдаг. Хувьцаагаа бэлэглэж, өвлүүлж болно.
Бондын хөрөнгө оруулалт
Өрийн бичиг: Тодорхой хугацааны дараа үндсэн төлбөр болон хүүг мөнгөн, эсвэл
тодорхой эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн хэлбэрээр эргүүлэн төлөх үүргийг гэрчилсэн
үнэт цаас.
Бондын хөрөнгө оруулалт нь сүүлийн 100 гаруй жилийн туршид хөрөнгө
оруулалтын сонголтуудаас хамгийн гол нь болж байсан. Бонд нь зээлийн хөрөнгө буюу
өрийн бичгийн нэг төрөл болдог. Бонд нь үнэт цаас гаргагч хөрөнгө оруулагчид өртэй
гэдгийг батлах, тодорхой хугацаатай, тодорхой хугацаанд тодорхой хэмжээний төлбөрийг
эргүүлэн төлөхийг баталсан өрийн үнэт цаас юм. Бонд нь анх гарахдаа тодорхой
тогтоосон үнийн дүн, нэрлэсэн үнэ, дуусах хугацаатай байх ба нэрлэсэн хүүтэй эсвэл
нэрлэсэн хүүгүй байж болно. Бондын хугацаа, нэрлэсэн үнэ, дуусах хугацаа, купон, төрөл
бүрийн хязгаарлах нөхцөлүүд, бонд эзэмшигчийн эрх болон бонд гаргагчийн үүрэг
хариуцлагыг бондын гэрээнд тодорхой заасан байдаг. Бондыг Засгийн газар болон
компаниуд гаргаж худалддаг.
Бонд: Тодорхой хэмжээний мөнгийг хүүтэйгээр эргүүлэн төлөх баталгаа. Иймээс бондыг
гаргагчаас нь хамаарч Засгийн газрын болон компанийн гэж ангилдаг.
Аль ч улсын Засгийн газар санхүүжилтийн эх үүсвэр олж авах зорилгоор бонд
гаргаж болно. Засгийн газрын үнэт цаасууд нь эрсдэлгүй байдаг учраас ихэнх хөрөнгө
оруулагчид тэдгээрийг сонгодог. Засгийн газар зээлсэн мөнгөө бүрэн эргүүлж төлөх
найдвартай бөгөөд бондын гэрээний үүргээ үл биелүүлэх эрсдэл байдаггүй. Гэхдээ
Засгийн газрын үнэт цаасууд нь компанийн үнэт цаастай харьцуулахад бага хүүтэй байдаг.
Засгийн газраас гадна компаниуд санхүүгийн зах зээл дээр бонд гаргаж, санхүүгийн эх
үүсвэр татах эрхтэй байдаг. Энэ зорилгоор компаниас гаргасан бондыг компанийн бонд
гэнэ. Бонд нэрлэсэн болон зах зээлийн үнэтэй байна
Компанийн бонд: Тодорхой хэмжээний мөнгийг хүүтэйгээр зээлснийг гэрчлэх,
компаниас гаргасан санхүүгийн хэрэгсэл.
Бондын хугацаа дуусахад бонд эзэмшигчид эргүүлэн төлөх мөнгөний дүн буюу
зээлсэн мөнгөний хэмжээг бондын нэрлэсэн үнэ гэнэ. Тухайн бондын зах зээл дээр
арилжаалагдаж байгаа үнэ нь бондын зах зээлийн үнийг илэрхийлнэ. Бонд нь эргэн
төлөгдөх хугацаатай байна.
Бондын эргэн төлөгдөх хугацаа: Компани зээлсэн мөнгөө эргүүлэн төлөхөөр гэрээнд
заасан өдөр.
Энэ нь компани зээлсэн мөнгөө эргүүлэн төлөх ёстой өдрийг тодорхойлдог. Бондын
эргэн төлөгдөх хугацаа болоход компани бонд эзэмшигчид бондын нэрлэсэн үнэтэй
тэнцэх хэмжээний мөнгийг эргүүлэн төлдөг. Бондын хугацаа ихэвчлэн 1-30 жил байна.
Бонд нь гаргалтын шинж чанар, эргэн төлөгдөх хугацаа, зах зээл, санхүүгийн агуулгаасаа
шалтгаалж маш олон төрөл байдаг. Тухайлбал, төлөгдөх хугацаанаас өмнө бонд гаргагч нь
худалдан авч болох нөхцөлтэйгээр эргэн дуудагдах бонд гаргадаг.
Эргэн дуудагдах бонд: Бонд гаргагч бондын төлөгдөх хугацаанаас өмнө эргүүлэн татах
нөхцөлтэйгээр гаргасан бонд.
Ийм бонд гаргах зорилго нь зах зээл дээр хүүний түвшин унасан үед өндөр хүүтэй
бондоо татан авч, бага хүүтэй бонд гаргах явдал байна. Ийм бондыг ихэвчлэн нэрлэсэн
үнээс нь илүү үнээр эргүүлэн худалдан авах бөгөөд эргүүлэн худалдан авах нөхцөлийг
гэрээнд тусгасан байдаг. Аль ч төрлийн бондод хөрөнгө оруулалт хийх нь хөрөнгө
оруулагчдад дараах ач холбогдолтой. Үүнд:
1. Хүүний орлого олно.
2. Бондын үнийн өсөлтөөс ашиг болох боломжтой.
3. Бэлэн мөнгө хадгалснаас үүсэх эрсдэлүүдээс хамгаална.
4. Бэлэн мөнгө хэрэгцээтэй болсон үедээ санхүүгийн зах зээл дээр хялбархан худалдаж
болох учраас төлбөрийн чадвараа хадгалж үлдэнэ.
Харин Засгийн газрын бонд худалдан авсан хөрөнгө оруулагч нь дараах давуу
боломжийг олж авдаг. Үүнд:
1. Эрсдэлгүй хөрөнгө оруулалт хийх боломжтой.
2. “Хүн амын орлогын албан татварын тухай” хуулийн 16.1.16, “Аж ахуйн нэгжийн
орлогын албан татварын тухай” хуулийн 18.1.1-д тус тус зааснаар иргэн, байгууллагын
худалдан авсан ЗГҮЦ-ны төлбөр, хүү нь татвараас чөлөөлөгдөнө.
3. ЗГҮЦ-ны хүү зах зээлийн зарчмаар тооцогддог тул зах зээлийн дундаж хүүнээс багагүй
өгөөж хүртэх боломжтой.
4. ЗГҮЦ нь хөрвөх чадвар өндөртэй тул худалдан авсан үнэт цаасаа хугацаанаас нь өмнө
аливаа торгуульгүйгээр бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах бүрэн боломжтой.
Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт
Үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулалт хийх нь инфляцийн эсрэг сайн хамгаалалт
болдог тул хөрөнгө оруулагчид энэ төрлийн хөрөнгө оруулалтыг сонгодог. Үл хөдлөх
хөрөнгийн хөрөнгө оруулалтыг шууд ба шууд бус гэж ангилдаг.
Шууд хөрөнгө оруулалт: Хөрөнгө оруулагчийн хууль ёсоор эзэмших үл хөдлөх хөрөнгө
худалдан авах замаар хийх хөрөнгө оруулалт.
Шууд хөрөнгө оруулалт нь орон сууц, газар, зуслан зэрэг үл хөдлөх хөрөнгийг ашиг олох
зорилгоор худалдан авах замаар хийж буй хөрөнгө оруулалт юм. Энэ төрлийн хөрөнгө
оруулалтыг дараах зорилгоор хийдэг. Үүнд: Амьдран суух; Инфляцийн эрсдэлээс
хамгаалах.
Харин зуслангийн байр бол эрүүл агаарт гарч, тав тухтай амрахыг хүссэн хүмүүст
тохиромжтой хөрөнгө оруулалт. Ер нь хоёр дахь орон байраа худалдан авах боломжтой
болсон хүмүүс нэг бол зуслан, нөгөө бол түрээслүүлэх орон сууц гэсэн сонголттой тулгарч
байдаг. Арилжааны ашиг олох зорилготой хөрөнгө оруулалтад түрээсэлж ашиг олох
зорилготой газар, барилга, байгууламж хамаарна. Үүнд: Орон сууц, зочид буудал, албан
тасалгаа, дэлгүүр болон бусад бүх төрлийн арилжааны зориулалттай байгууламж орно.
Газрын хөрөнгө оруулалтын тухайд үргэлж мөнгөний урсгал бий болгохгүй гэдгийг санах
хэрэгтэй. Ихэнх хөрөнгө оруулагчид газрыг хувааж, ашиглах зорилгоор худалдан авдаг.
Харин арилжааны зориулалттай худалдан авах нь ихээхэн эрсдэл дагуулдаг. Тухайлбал,
цэвэр, бохир ус болон бусад үйлчилгээ явуулах боломжийг бодолцох хэрэгтэй.
Шууд бус хөрөнгө оруулалт: Хөрөнгө оруулагчийн нэрийн өмнөөс үл хөдлөх хөрөнгө
хууль ёсоор эзэмшдэг байгууллагад хийх хөрөнгө оруулалт.
Шууд бус хөрөнгө оруулалт нь үл хөдлөх хөрөнгийн синдикат, үл хөдлөх хөрөнгө
оруулалтын итгэлцлийн сан, моргейж, моргейжийн сан зэрэгт оруулах хөрөнгө оруулалт
байдаг.
Синдикат: Их хэмжээний хөрөнгө шаардлагатай тодорхой ажлыг гүйцэтгэх зорилгоор
зохионбайгуулсан компани эсвэл хувь хүмүүсийн түр зуурын нэгдэл.
Синдикат нь ихэнхидээ их хэмжээний хөрөнгө, нөөц шаарддаг үйл ажиллагаа явуулах
зорилгоор зохион байгуулсан компани, итгэлцлийн сан болон бүрэн бус хариуцлагатай
нөхөрлөл байдаг. Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын итгэлцлийн сан нь хамтын
сан, хөрөнгө оруулалтын компанитай адилаар бирж болон биржээс гадуур үйл ажиллагаа
явуулдаг. Эдгээр сангууд зээлийн сангийн хамт орон сууцны (моргейжийн) зээл эсвэл үл
хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулна. Ерөнхийдөө, илүү чадвартай хөрөнгө оруулагчид л
моргейж болон бусад өрийн гэрээг худалдан авдаг. Эдгээр хөрөнгө оруулалт өндөр
өгөөжтэйн хэрээр эрсдэл ихтэй.
Хөрөнгө мөнгөө өсгөх, ашиг олох зорилгоор үнэт цаас, үл хөдлөх хөрөнгө зэргийг
худалдан авах үйл ажиллагааг хөрөнгө оруулалт гэж ойлгоно. Хувь хүн хөрөнгө
оруулалтын шийдвэр гаргахын тулд юуны өмнө тодорхой, хэмжиж болохуйц, санхүүгийн
тодорхой хэрэгцээг хангахуйц хөрөнгө оруулалтын зорилгоо тодорхойлох хэрэгтэй. Хувь
хүний хөрөнгө оруулалтын шийдвэрт хөрөнгө оруулалтаас олох орлогын хэмжээ, хөрөнгө
оруулсан зүйлийн үнийн өсөлт болон хөрвөх чадварын үзүүлэлтүүд нөлөөлнө.
Хувь хүний хөрөнгө оруулалтын олон боломжит хувилбарууд байх бөгөөд
эдгээрээс хамгийн түгээмэл нь хувьцааны, бондын, үл хөдлөх хөрөнгөд хийх хөрөнгө
оруулалтууд байдаг. Хувьцаа нь энгийн ба давуу эрхийн хувьцаа гэсэн төрөлтэй байх
бөгөөд энгийн хувьцаа нь саналын эрхтэй байдгаараа онцлог.
Харин давуу эрхийн хувьцаа нь тогтмол ногдол ашиг хүртдэг. Хувьцааны хөрөнгө
оруулагч нь компанийн хөрөнгийн тодорхой хэсгийг өмчлөгч болох бөгөөд компанийн
олсон ашгаас ногдол ашиг хүртэх, хувьцааны үнийн зөрүүгээс ашиг олох зэрэг давуу
талыг олж авдаг. Харин бондын хөрөнгө оруулалт хийснээр хүүний болон үнийн
зөрүүнээс ашиг олох боломжтой. Үл хөдлөх хөрөнгө худалдан авснаар инфляцийн
эрсдэлээс хамгаалах, түрээсийн орлого олох зэрэг давуу талыг олж авдаг. Гэвч үл хөдлөх
хөрөнгө нь хөрвөх чадвар муутай байдаг.
Хөрөнгө оруулалтын ач холбогдол нь хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгийг өсгөөд
зогсохгүй улс орны эдийн засгийн өсөлтийг дэмжих хэрэгсэл болдогт оршино.
Мөнгө доорх 4 тэнхлэгээр дамжиж 7 түвшний хөрөнгө оруулагчдад хүрдэг.
E-Ажилчин анги
Би баталгаатай эсвэл цалингийн нэмэгдэл гэх мэт үгсийг сонсоод тухайн хүмүүс нь үндэс
сууриараа ямар хүмүүс болохыг гадарлаж чадна. “Баталгаатай” гэдэг үг нь ихэнхдээ
айдастай уялдсан сэтгэл хөдлөлийн хариуд хэрэглэгддэг. Мөнгө болон ажлын тухай ярих
үед эдийн засгийн тодорхойгүй байдлаас үүдсэн айдсыг үзэж чаддаггүй олон хүмүүс
аюулгүй найдвартай байдлыг эрхэмлэдэг юм. Тэдний дотоод хүсэл нь “Би чамд үүнийг
өгнө харин хариуд нь чи надад үүнийг өгнө гэж амлах ёстой” гэж хэлж байдаг юм. Тэд
өөрсдийн айдсыг ямар нэгэн хэмжээгээр бууруулахын тулд тодорхой байдал буюу ажилд
орох үедээ ажлын баталгаа хүчтэй тохиролцоо зөвшилцөлийг хайдаг юм.
“S”-тэнхлэг (Хувиараа хөдөлмөр эрхлэгчид)
Эдгээр хүмүүс нь “өөрөө өөрсдийнхөө эзэн байх” эсвэл “өөрсдийнхөө зүйлийг хийх
дуртай” тийм хүмүүс юм. Энэ бүлгийнхнийг өөрсдөө хийгээд үзэцгээгчид гэж нэрлэдэг.
Мөнгөн дээр тулахад жинхэнэ “S” ихэнхдээ өөрийнхөө орлогыг хэн нэгнээс хамааралтай
байлгахыг хүсдэггүй. Өөрөөр хэлбэл хэрэв “S” - үүд шаргуу, их ажилласан бол тэр
хэмжээгээрээ төлбөрөө авахыг хүсдэг. Эдгээр “S” үүд нь магадгүй өөрсөд шиг нь тэгж
шаргуу ажилладаггүй хэн нэгэн эсвэл бүлэг хүмүүсээр өөрсдийн олох мөнгөө тогтоолгох
хянуулах дургүй хүмүүс юм. Хэрэв тэд сайн ажилласан бол тэдэнд сайн төлөх хэрэгтэй.
Эсрэгээрээ хэрэв тэд хангалтгүй ажилласан бол тэр хэмжээндээ л төлбөр авна гэдгийг тэд
ойлгоцгоодог. Энгийн үгээр хэлэхэд мөнгөний асуудалтай тулахад тэд жинхэнэ бие даасан
сэтгэлтнүүд юм.
“B” тэнхлэг (Бинесийн эзэд)
Энэ бүлэг хүмүүс нь “S” бүлгийн бараг эсрэг шинх чанартай, Жинхэнэ “B” - ууд нь“E”
“S”, “B” болон “I” дөрвөн төрлийн аль алиных нь ухаалаг хүмүүсээр өөрийгөө тойрон
хүрээлүүлэх дуртай. Ажлаа даалгах дургүй “S”-ийн (Яагаад гэвэл хэн ч түүнээс илүү
хийхгүй) эсрэгээр жихнэнэ “B” нь ажлыг өөр хүнд даалгах дуртай. “B”-ийн тунхаг асуулт
бол Чиний өмнөөс ажлыг чинь илүү сайн хийх хүнийг хөлсөлж болохоор байхад яах гэж
би үүнийг өөрөө хийх хэрэгтэй юм бэ?
“ Санаж сэтгэх “ гэх мэтийн илүү чухал зүйлст өөрийн ой ухааныг бэлэн цэвэр байлгахын
тулд бусад чухал бус асуултуудад хариулж чадах сурч боловсорсон ухаалаг хүмүүсийг
хөлслөн ажиллуулах нь дээр гэж үздэгээ энэ хүмүүс ам нээх болгондоо хэлдэг юм. “B”-
ийн хувьд өөрсдийн бизнесийг олон жилээр орхисон байлаа ч эргээд ирэхэд тэдний бизнес
улам ашигтай улам хөгжин цэцэгкэж байгааг олж хардаг. Бизнес эзэмшигч нь өөрийнхөө
амралтаа насан туршдаа авсан ч болно. Учир нь тэд ажлыг биш бизнесийн системийг
эзэмшдэг. Амралтанд байсан ч тэдний дансруу мөнгө урсан орсоор байх болно.
“ I “тэнхлэг (хөрөнгө оруулагч)
Хөрөнгө оруулагчид мөнгөөр мөнгө хийдэг. Тэд үүнийхээ төлөө заавал ажиллах
шаардлагагүй. Учир нь мөнгө тэдний төлөө, тэдний оронд ажилладаг. “ I ”тэнхлэг нь
баячуудын талбар. Аль ч тэнхлэгээс мөнгөө олдог байлаа гэсэн хэрэв хүмүүс хэзээ нэгэн
цагт баян болно гэж боддог бол тэд “I“ тэнхлэг дээр эцсийн эцэст байрших ёстой. “ I “
тэнхлэг л мөнгийг баялаг болгон хувиргаж чаддаг.
0-Түвшин Хөрөнгө оруулах эх үүсвэргүй хүмүүс
Эдгээр хүмүүс нь хөрөнгө оруулалт хийх мөнгөгүй хүмүүс юм. Тэд өөрсдийн олсон
бүхнийг үрж зардаг ба эсвэл олдогоосоо илүү ихийг үрж зардаг. Энэхүү ангилалд багтах
олон баян хүмүүс байдаг бөгөөд тэд ч бас өөрсдийн олдог хэмжээндээ эсвэл түүнээсих
зардал гаргадаг учраас энэ түвшинд хамаарагддаг. Харамсалтай нь нийт насанд хүрсэн
хүн амын 50% нь энэхүү түвшинд багтдаг байна.
1-р түвшин: Зээлдэгчид
Эдгээр хүмүүс нь санхүүгийн аливаа асуудлаа бусдаас мөнгө зээлэх замаар шийдвэрлэдэг.
Заримдаа тэд зээлсэн мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийдэг. Тэдний санхүүгийн
төлөвлөлтийн гол санаа нь юу вэ гэхээр Полд мөнгө төлөхийн тулд Петерийг дээрэмдэх
арга хэрэглэдэгт байгаа юм. Тэдний санхүүгийн амьдралыг элсэнд толгойгоо шургуулсан
цацагт хяруултай зүйрлэж болох ба тэд иймэрхүү байдалтайгаар бүх зүйл сайнаар эргэж
бүтэх болтугай хэмээн залбирч итгэдэг. Тэд тодорхой хөрөнгө эзэмшдэг байж болох
магадлалтай ч бодит байдалд тэдний өрийн түвшин хэтэрхий өндөр байдаг. Тэд ихэнхдээ
мөнгөний талаар болон өөрсдийн зардал зарцуулалтын зуршлаа ухамсарладаггүй. Тэдний
эзэмшдэг үнэ цэнэ бүхий бүх зүйлс нь ямар нэгэн өрийг өөртөө агуулсан байдаг. Тэд
зээлийн картыг маш их хэрэглэдэг ба тэрхүү өрөө урт хугацааны санхүүжилтын ипотек
зээлд оруулан (хөрөнгийнхөө эзэмшиж буй хэсгийг барьцаалан) тэрхүү зээлийн картынхаа
өрийг цэвэрлээд дахин тэрүүгээрээ шинэ өр тавьж эхэлдэг. Хэрвээ тэдний үл хөдлөх
хөрөнгийн үнэ цэнэ өсвэл тэд дахин зээл авдаг ба эсвэл илүү томоохон үнэтэй үл хөдлөх
хөрөнгийг худалдан авдаг.
Тэд үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ үргэлж л өсөөд байдаг гэж итгэдэг. Тэдний
анхааралд бага буурсан сарын төлбөр их татдаг. Тэд толгойдоо тэрхүү үгийг хадгалангаа
ихэвчлэн усан завь усан бассеин үнэтэй амралт зугаалга машин зэргийг худалдан авдаг.
Тэд эдгээр элэгдэлд орон үнэ цэнэ нь үргэлж буурч байдаг зүйлсээ хөрөнгө хэлбэрээр
жагсаан банкнаас зээл авахыг хүсдэг ба банк тэдний зээлийн хүсэлтийг зөвшөөрөлгүй
буцаах үед ихэд гайхширдаг.
Дэлгүүр хэсч юм худалдан авах нь тэдний дуртай зүйлсийн нэг юм. Тэд
хэрэгцээгүй шахам зүйлсийг худалдан авдаг ба үүнийгээ зөвтгөн “Ав ав чи үүнийг авах
эрхтэй” эсвэл “Чи иймэрхүү боломжийн үнэтэй хэзээч таарахгүй байх”, “Хямдрал
зарласан байна”, “Би хүүхдүүдээ миний эдлэж хэрэглэж чадаагүй зүйлсийг
хэрэглүүлэхийг хүсэж байна” гэх мэт шалтагийг гаргаж тавьдаг.
Тэд өөрсдийн өрийг урт хугацаанд бага багаар тараах нь ухаалаг зүйл гэж итгэдэг
ба нэг л өдөр маш шаргуу ажиллан хамаг өрөө төлөх болно хэмээн өөрсдийгөө хуурдаг.
Тэд олсон болгоноо үрж зарцуулдаг. Тэд хэрэглэгч зарцуулагч гэдгээрээ алдартай.
Дэлгүүрийн эзэд машины худалдаачдад эдгээр хүмүүс үнэхээр таалагддаг. Хэрвээ тэд
мөнгөтэй байвал тэр нь үрэгддэг. Хэрвээ тэд мөнгөгүй бол зээлдэг. Тэднээс бэрхшээл
тулгарч байгаа эсэх талаар нь асуухад хангалттай их мөнгө олж чадахгүй байгаа тухайгаа
л ярьдаг. Тэд олох мөнгөнийхөө хэмжээг өсгөснөөр асуудлыг шийдвэрлэж чадна хэмээн
итгэдэг. Тэд ямарч их мөнгө олдог байсан улам бүр их өрөнд орж байдаг. Тэдний ихэнх нь
өнөөдрийн олж байгаа мөнгө дөнгөж өчигдөр л гэхэд томоохон аз завшаан мөрөөдөл
байсан гэдгийг жаахан ч гэсэн ухамсарладаггүй.
Тэд өөрсдийн мөрөөдөж байсан хэмжээний орлогыг өнөөдөр олсондоо баярлахын
оронд харин энэ нь тэдэнд хангалтгүй мэт санагдаж эхэлдэг. Тэдний асуудал нь олж
байгаа орлогонд нь биш харин мөнгөнд хандах тэдний хандлагад зуршилд нь байна
гэдгийг тэд ойлгодоггүй. Тэдний зарим нь нөхцөл байдал ямарч найдлагагүй болсон
хэмээн итгэж бууж өгдөг. Тэд толгойгоо элсэнд улам гүн шургуулан алдаагаа давтсаар
байдаг. Тэдний бусдаас зээлэх юм худалдан авах болон мөнгийг үрж зарах зуршил нь
замбараагаа алддаг. Тэд хямралд орох тусмаа улам их зарцуулдаг. Тэд мөнгийг их үрснээр
хямралд ордог бөгөөд хямралд орох тусмаа улам их мөнгө үрдэг. Тэд өөрсдийн ойр дотны
хүмүүстэйгээ мөнгөний талаар ихээхэн маргаан үүсгэдэг ба аливаа нэг зүйлийг худалдан
авах ямар их шаардлага байсан талаараа ярьж өөрсдийгөө зөвтгөдөг.
Тэд санхүүгийн бүрэн үгүйсгэл дунд амьдардаг ба тэдний мөнгөний асуудал нэг л
өдөр ид шидээр алга болох мэт дүр үзүүлдэг эсвэл тэд үргэлж хүссэн зүйлээ авч чадах
хангалттай мөнгөтэй байх юм шиг аашилцгаадаг. Энэ түвшний хөрөнгө оруулагчид
ихэнхдээ баян мэт харагддаг. Тэд том хувийн байшинд амьдарч ганган машин унадаг гэвч
шалгаад үзэх юм бол тэд эдгээр зүйлсээ зээлийн мөнгөөр худалдан авсан байдаг. Тэд мөн
маш их мөнгө олдог байж болно. Гэхдээ тэд санхүүгийн сүйрэлд хүргэх мэргэжлийн алдаа
гаргахад ганц алхам л ойрхон байдаг. Энэ ангилалд багтах хөрөнгө оруулагчид нь
өөрсдийгөө өөрчлөхгүй л юм бол тэдний санхүүгийн ирээдүй тун бүрхэг байх бөгөөд
эсвэл тэд өөрсдийнх нь энэ үрэлгэн зуршлыг хүлээн зөвшөөрдөг маш баян хэн нэгэнтэй
гэрлэх арга замыг хайх хэрэгтэй болно.
2-р түвшиний хөрөнгө оруулагчид (Хадгалагчид)
Эдгээр хүмүүс бага хэмжээний мөнгийг ихэвчлэн тогтмол хугацаанд цааш нь хийж
хадгалдаг. Тэрхүү мөнгөө ихэвчлэн эрсдэл багатай, ашиг багатай хөрөнгө хэлбэрээр
байршуулдаг. Хэрвээ тэд хувийн тэтгэврийн данстай бол түүнийгээ банкинд эсвэл хөрөнгө
оруулалтын хамтын санд байршуулдаг. Тэд хөрөнгө оруулалт хийнэ гэхээсээ илүү
зарцуулж хэрэглэнэ гэсэн зорилготой хадгалдаг. Жишээ нь мөнгөний захын харилцах данс
хадгаламжийн данс эсвэл хадгаламжийн сертификат хэлбэрээр байршуулдаг.
Тэд шинэ телевизор, машин, амралт зугаалга зэрэгт зарцуулах гэж мөнгө хадгалдаг.
Тэд аливаа төлбөрийг бэлнээр төлөхийг илүүд үздэг. Бэлэн мөнгөнд илүү үнэ цэнийг
өгдөг. Тэд өр зээлнээс эмээдэг. Харин тэд аюулгүй хадгалагдсан бэлэн мөнгөндөө илүү
сэтгэл хангалуун байж түүндээ өөрсдийн аюулгүй байдлаа даатгадаг. Өнөөдрийн эдийн
засгийн орчинд хадгаламжийн өгөөж сөрөг үзүүлэлттэй байгаа ч (инфляци татварын
дараах) эдгээр хүмүүс илүү их эрсдэл хүлээх сонирхолгүй байна. Тэдэнд төлдөг банкны
хадгаламжийн өгөөжийн хувиас илүүтэйгээр буурч байгаа талаар тэд мэддэггүй мэдэхийг
ч хүсдэггүй. Тэд ихэвчлэн бүтэн амь даатгалтай байдаг учир нь тэд аюулгүй байдлыг
юунаас ч илүү чухалчилдаг.
Энэ хэсэгт хамрагдах хүмүүс тэдний хамгийн үнэ цэнэтэй хөрөнгө болох үнэт цагаа
хэдэн төгрөг хэмнэхийн тулд дэмий үрж өнгөрүүлдэг. Ингэж хэдхэн төгрөг хэмнэх гэж
зүтгэхийн оронд тэрхүү үнэт цагийг хэрхэн мөнгийг үр ашигтайгаар байршуулах талаар
суралцахад зарцуулах хэрэгтэй. Хэрэв 1969 онд Соросын огцом өсөлтийн санд 10000$ уг
мөнгийг байршуулсан/ бол тэр нь 1994 он гэхэд 22.1 сая доллар болон үнэ цэнэ нь өсөх
байлаа.
Харин үүний оронд тэдний айдас дээр үндэслэн аюулгүй байдлын хэрэгцээ нь
тэднийг мөнгөө харьцангуй бага өгөөжтэй хөрөнгө оруулалтын хэлбэр болох банкны
хадгаламжийн сертификат хэлбэрээр байршуулахад хүргэдэг. Тэд хэлэхдээ “хадгалсан нэг
төгрөг бүр үнэ цэнэтэй эсвэл “Би хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө үүнийг хадгалж байна”
гэдэг. Гэвч үнэндээ бол тэд болон тэдний амьдралд энэ хандлага нь маш их эрсдлийг
авчирч байдаг бөгөөд тэд өөрсдийнхөө болон үр хүүхдүүдийнхээ хэрэгцээг байнга хэт
хязгаарлаж байдаг. Мөнгө хадгалах нь газар тарилангийн эрин үед тун чухал санаа байв.
Харин бид үйлдвэрлэлийн эрин үед шилжин ороход хадгалах нь тийм ч ухаалаг
санаа биш болсон юм. Та хэрвээ мөнгөө зүгээр л банкинд хадгалуулбал олон зүйл бодож
толгойгоо гашилгах хэрэггүй болох ба банкерүүд таныг үнэн сэтгэлээсээ хайрлах болно.
Яагаад та тэгэх ёсгүй гэж? Банк танаас авсан 1сая төгрөг бүрээ 2 сая төгрөгийн зээл
болгон олгодог ба түүнээсээ 19 хувийн хүүгийн төлбөр авч харуид нь танд 5 - аас бага
хувьтай тэнцэххэмжээний мөнгийг төлдөг.
3-р Түвшиний Хөрөнгө оруулагчид
Энэ хэсэгт 3 өөр төрлийн хөрөнгө оруулагчид байдаг. Энэ түвшний хөрөнгө
оруулагч нь хөрөнгө оруулалтын хэрэгцээг мэдэрдэг. Тэд тодорхой хэмжээний
боловсролтой ухаалаг хүмүүс байдаг. Тэд хүн амын гуравны хоёр болох дундаж
амьдралтай хүмүүсийн хүрээнд багтдаг. Үүнд 3А, 3Б, 3С гэсэн түвшингээр авч үздэг.
3А түвшин: Энэ хэсэгт хамрагдах хүмүүс бусад хүмүүс надад хөндлөнгөөс
нөлөөлж чадахгүй гэж үздэг хүмүүс юм. Тэд өөрсдийгөө мөнгөний талаар ойлгодоггүй
хэзээч ойлгохгүй гэж итгэдэг. Тэд хэлэхдээ: Би тоондоо муу, Дэндүү зовлонтой яршигтай,
Хөрөнгө оруулалт нь эрсдэл ихтэй. Тэд өөрсдийн санхүүгийн ирээдүйгээ бодол санаандаа
хязгаарладаг ба өдрөөс өдөрт шаргуу ажиллан өөрсдийгөө надад хангалттай мөнгө бий
гэж тайвшруулдаг.
3Б түвшин: Эдгээр хүмүүс бол Синикууд буюу гутранги үзэлтэй хүмүүс юм.
Эдгээр хүмүүс хөрөнгө оруулалт нь яагаад хэрэгждэггүй вэ? Яагаад амжилт олдоггүй вэ
гэдгийг бүгд мэддэг. Эдгээр хүмүүсийн ойр орчинд байхад аюултай. Тэдний яриаг
сонсвол ухаалаг нөлөөтэй байдаг. Тэд өөрсдийн мэргэжилдээ гарамгай ба гэхдээ тэрхүү
мэдлэг ухаалаг оюун санаагаа гарган амьдрал дээр хэрэгжүүлэхдээ муу. Тэднээс ямар
нэгэн хөрөнгө оруулалт хувьцааны талаар асуувал та тун хэцүү байдалтай айсан, эргэлзсэн
сэтгэгдэлтэйгээр буцах болно. Тэдний хэлдэг нийтлэг үг бол “Надад тийм юм учирч
байсан тэд надад тэрхүү бүтэлгүй зүйлийг дахин хийлгэж чадахгүй”.
Хачирхалтай нь тэр хүмүүс зах зээл үнэ ханшийн мэдээлийг яг хонь шиг дагадаг.
Тэд үргэлж санхүүтэй холбоотой мэдээлэл уншиж ажил дээрээ “Wall Street Journey`”
уншиж суудаг. Тэдний яриа төвөгтэй санхүүгийн хүнд үг хэллэгээр дүүрэн байдаг. Тэд
том том зүйлсийн талаар ярилцдаг боловч хэзээ ч түүнд оролцдог.
Тэд ухаалаг боловч алдаа хийж эрсдэл хүлээхээс маш их айдаг. Тэд улам шаргуу
суралцаж улам ухаалаг болдог. Улам их мэдэх тусмаа илүү их эрсдлийг тэд олж хардаг ба
ингээд тэд үргэлжлүүлэн суралцдаг. Тэдний шунаг сэтгэл нь айдсыг арай гэж давсан үедээ
арилжаанд оролцдог. Жаахан мөнгөтэй байгаад бага зэрэг эрсдэл хүлээж чадвал хурдан
баяжих боломж байдаг.
3С түвшин: 3дахь ангилалд багтах хүмүүс бол мөрий тавигчид мөрийцөгчид юм.
Мэргэжлийн диллерүүд тэднийг “Гахайнууд” гэж нэрлэдэг. Өмнөх түвшний хүмүүс
хэтэрхий халшир болгоомжтой байсан бол эдгээр хүмүүс дэндүү болгоомжгүй юманд аз
туршсан байдлаар ханддаг.
Тэд хүвьцааны арилжаа үнэт цаасны зах зээлтэй яг л Лас Вегасын мөрийтэй тоглоомын
ширээн дээр тоглож байгаа мэт харьцдаг.
Тэд ихэнх тохиолдолд мөнгөө алддаг. Тэд амжилттай хөрөнгө оруулалт хийхийн
тулд ямар нэг нууцыг хайж байдаг бөгөөд ямар нэг шинэлэг гайхалтай хөрөнгө
оруулалтын аргыг эрэлхийлдэг. Тэд бараа материал зах зээл дээр гарч байгаа шинэ
хувьцаа газрын тос мал аж ахуй гэх мэт байж болох бүх л салбар төрлүүдэд хөрөнгө
оруулалт хийдэг.
Эдгээр хөрөнгө оруулагчидын ойролцоогоор 90% орчим нь мөнгөө алдаж байдаг.
Тэд өөрсдийгөө маш ухаалаг байсан болохоор тийм амжилтанд хүрдэг гэж боддог ба тэр
нь зөвхөн аз байсан гэдэгтэй эвлэрхийг хүсдэггүй.
4-р Түвшин
Энэ түвшний хөрөнгө оруулагчид мөнгөө ямар нэг ашигтай хэлбэрээр байршуулах
хэрэгтэй гэдгийг маш сайн ойлгодог. Тэд өөрсдийн гаргаж байгаа хөрөнгө оруулалтын
шийдвэртээ нилээн цаг зарцуулдаг. Гэхдээ энэ төрлийн хөрөнгө оруулагчид нь таний
бодож байгаа шиг тийм төгс төгөлдөр биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэд үл хөдлөх
хөрөнгө бизнес бараа материал эсвэл бусад ашиг ихтэй салбарт хөрөнгө оруулж буй эсэх
нь эргэлзээтэй байдаг. Тэд Петер линч эсвэл Уоррен Буффет зэрэг хөрөнгө оруулагчидын
санал болгодог консерватив урт хугацааны тактикийг баримталдаг.
Та суугаад төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Өөрийн мөнгөний зарцуулалтаа хянаж
сурах хэрэгтэй. Бусдад өгөх ёстой өр төлбөр зээлээ хамгийн бага хэмжээнд барих
хэрэгтэй. Энэ түвшинд хүрэхийн тулд хэдэн сарын турш ямар хэмжээний мөнгөөр
хөрөнгө оруулалт хийгээд ямар бодит өгөөжтэй байвал та өөрийн зорилгодоо хүрэх вэ
гэдгээ сайн мэдэж байх ёстой. Тэд бол маш сайн төлөвлөгөөтэйгөөр хурдан хугацаанд
боломжийг алдалгүй мөнгөө хийдэг хүмүүс юм. Та удаан бодох тусам өөрийн хамгийн үнэ
цэнэтэй хөрөнгө болох цаг хугацааг алдаж байдаг.
5-р Түвшин Мэргэшсэн хөрөнгө оруулагчид
Эдгээр хөрөнгө оруулагчид илүү эрсдэлтэй, түрэмгий хөрөнгө оруулалтын
стратегийг сонгох боломжтой байдаг. Яагаад? Яагаад гэвэл тэд мөнгийг зөв зарцуулах
чадвартай хөрөнгө мөнгөний хангалттай эх үүсвэр суурийг бүрдүүлсэн байдаг. Тэд
тоглоомонд шинээр оролцогчид биш. Тэд ихэнхдээ нэг зүйл дээрээ төвлөрсөн байдаг
бөгөөд удаан хугацааны турш тогтвортой амжилт гаргасан үзүүлэлттэй байдаг.
Тэдэнд мөн хангалттай хэмжээний ялагдал хүлээж алдаа гаргасан туршлагууд
хуримтлагдсан байдаг. Хүмүүс мэргэшсэн байна уу үгүй юу гэдгийг ямар шалгуураар
хэмжиж болох вэ? Тэд өөрсдийн эрхэлж буй ажил мэргэжил бизнес тэтгэврийн сангийн
орлогоосоо бүрдэх хангалттай хэмжээний санхүүгийн суурьтай байдаг. Энэ ангилалд
багтсан хүмүүс тоглоомонд хожигдохыг үзэн яддаг ч айдаггүй. Хожигдсон ч тэд сэтгэл
санаагаар унахын оронд алдаанаасаа суралцан улам урагшаа тэмүүлж байдаг.
Эдийн засаг зах зээлийн тааруухан нөхцөл байдал нь тэдэнд амжилтанд хүрэх
хамгийн сайн боложуудыг олгодог гэдгийг мэддэг. Хүмүүс үнэ ханш буурах үед зах
зээлээс гарч байхад тэд ордог. Тэд хэзээ гарах вэ гэдгээ мэддэг. Энэ түвшинд гарах
стратеги нь зах зээлд орох стратегээс илүү чухал. Тэд өөрсдийн хөрөнгө оруулалтын
дүрэм журамаа маш тодорхой гаргадаг.
Өндөр өгөөж өгдөг татварын хамгийн бага шимтгэл төлдөг хөрөнгийн нөөцтэй
байх нь урт хугацааны баялагт хүрэх гол зам гэдгийг тэд мэддэг. Тэдний хувийн хөрөнгө
маш бага хэмжээтэй байдаг. Түүний нэр дээрх татвар ногдуулах зохих хувийн хөрөнгийн
хэмжээ маш бага байдаг. Тэд юу ч үгүй боловч корпраци аараа дамжуулан бүхнийг
удирдаж байдаг. Тэнгэрт хальсан хойноо ч өөрсдийн бий болгосон мөнгөний чиг
хандлагийг зохицуулсан хэвээр байдаг
6-р Түвшин (Капиталистууд)
Дэлхий дээр маш цөөхөн хүн хөрөнгө оруулалтын энэ түвшний чадварийг
эзэмшдэг. АНУ-д арван мянган хүн тутмын нэгээс бага тооны хүн жинхэнэ капиталист
байдаг. Капиталистуудын зорилго бол бусад хүмүүсийн мөнгө, бусад хүмүүсийн мэдлэг
чадвар, бусад хүмүүсийн цаг хугацааг ашиглан мөнгө олох явдал юм. Тэд ихэвчлэн
америк болон бусад том гүрнүүдийн санхүүгийн хувьд хүчирхэгжүүлэх хөдөлгөгч хүч нь
болж байдаг. Жишээ нь: Кеннеди, Рокфеллер, Порд нар болон тэдний гэр бүлийнхэн юм.
Капиталистууд л улс орныг хөгжил цэцэглэлтэнд хүргэдэг ба тэд шинэ ажлын байр бизнес
шинэ бүтээгдэхүүнийг бий болгоход шаардлагатай хөрөнгийг санхүүжүүлтыг хийдэг.
5-р түвшний хөрөнгө оруулагчид зөвхөн өөрийн мөнгөөр хөрөнгө оруулалт хийдэг.
Харин капиталистууд бусдын мэдлэг чадвар санхүүгийн боломжийг ашиглан өөрсдөдөө
болон бусдад зориулж хөрөнгө оруулалтыг хийдэг. Жинхэнэ каптиластууд хөрөнгө
оруулалт хийгээд түүнийгээ зах зээл дээр зардаг. Тэдний хувьд мөнгө олохын тулд
мөнгөтэй байх шаардлага байдаггүй. Учир нь тэд бусдын цаг бусдын мөнгийг хэрхэн
ашиглахаа мэддэг. 6-р түвшний хөрөнгө оруулагчид л бусад хүмүүсийн худалдан авдаг
хөрөнгө оруулалтыг бий болгодог. Тэд хүмүүсийг хөрөнгө мөнгөтэй баян болох ажлын
байр нэмэгдүүлэх зэрэг аливаа зүйлийн хөдөлгөгч хүч нь болдог. Эдийн засгийн
тааламжгүй орчинд жинхэнэ каптиластууд улам ч илүү баяждаг. Эдийн засгийн хямрал нь
шинэ боломжуудаар дүүрэн байдаг гэдгийг каптиластууд мэддэг. Таныг сонин дээрээс
аливаа нэг гамшиг дайнд нэрвэгдсэн эсвэл ямар нэг асуудалтай учирсан тухай уншиж байг
үед каптиластууд тэнд аль хэдийн очсон эсвэл очих гэж байгаа гэдэг нь тодорхой болсон
байдаг. Тэд үүнийг хийж чаддаг гол учир нь мөнгө бол бодитой эд юм биш харин хүний
толгой дотор байдаг оюун ухаан үзэл бодол гэдгийг ойлгодог.
1.2 Криптовалютын тухай ойлголт, онцлог
Криптовалют Мөнгө түүний үүсэл
Дэлхий дахинд цахим мөнгөний тухай ойлголт 1980-аад оноос эхэлж, АНУ-ын
компьютер инженерүүд цахим төлбөрийн системийг хөгжүүлж байв. Ингээд АНУ-ын
G&SR компани E-Gold нэртэй, дэлхийн хамгийн анхны цахим мөнгийг 1996 онд гаргасан
түүхтэй. Арав гаруй жилийн хугацаанд долоон сая хэрэглэгчтэй болоод байсан ч удаа
дараа хакеруудын халдлагад өртсөн тул хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангаж чадаагүй
хэмээн АНУ-ын Засгийн газраас ашиглахыг хориглосон юм.
Дэлхий дахинд цахим мөнгөн тэмдэгтээс гадна Криптовалют мөнгө буюу биткойн,
этериум зэрэг криптовалютуудыг цахим мөнгөтэй адил хэмээн андуурсаар байдаг. Манай
улсын хувьд криптовалют нь мөнгөн хөрөнгөөр баталгаажаагүй, төгрөгт чөлөөтэй
хөрвөдөггүй, төгрөгтэй ижил нэгжгүй, төвлөрсөн хяналт байхгүй учраас цахим мөнгөний
шинжийг агуулаагүй хэмээн үзэж одоогоор цахим мөнгөнд тооцдоггүй юм байна.2008 онд
Сатоши Накамото хэмээн нэрээ нууцалсан зохиогчтой “Биткойн: дундын зуучлагчгүй
цахим мөнгөний систем” нэртэй “white paper” буюу технологийн танилцуулга интернэтэд
тавигдсан юм.
Биткойны санаа хүн төрөлхтөнд хэдий төгс төгөлдөр биш ч гэлээ бидний бодож
олсон өнөөг хүртэл ашиглаж байгаа төлбөр тооцооны систем маань сайжирч болох юм
гэсэн найдварыг бий болгосон. Цахим мөнгө, кредит картанд тулгуурласан бөгөөд
криптографи ашигласан төлбөр тооцооны системийг бий болгох гэсэн 100 гаруй удаагийн
академик судалгаа, бизнесийн оролдлогууд биткойноос өмнө хийгдэж байв. Энэ бүхний
эцэст л анхны Криптовалют биткойн (Bitcoin-Цахим алт) төрөн гарсан.
Криптойвалют ба түүний систем буюу (Блокчеин)
Блокчэйн бол дэлхий дээр одоо байгаа хамгийн шилдэг онлайн төлбөрийн болон
шилжүүлгийн хэрэгсэл юм. Блокчеин гэдэг нь блок өрж байна гэсэн үг юм. Дэлхийн бүх
блок хоорондоо холбоотой. Блокчеин систем нь дотроо криптовалютыг хадгалах өөрийн
гэсэн түрүүвчтэй. Цахим түрүүвч буюу (Wallet address) ийг санаандгүй
тоогоор(Random)нэг блоконд хийж аюулгүй байдлыг хадгалдаг. Олон тооны түрүүвчийг
санаандгүй байдлаар нэг блоконд хийж аюулгүй байдлыг хамгаалах шалтгаан нь нэг
блокийг тусгай тэмдэгт бүхий утгат код хамгаалж байдаг. Гүйлгээ хийгдэх бүрт дэлхийн
бүх блокны утгат код солигдож байдаг. Энэ нь та нэг түрүүвчинд түлхүүр таарулахын
тулд дэлхийн бүх блоконд түлхүүр тааруулах хэрэгтэй гэсэн үг юм.Яагаад хамгийн
аюулгүй шилдэг систем гэж нэрлэгддэг нь аюулгүй байдлыг 100% хангаж чадсанд
оршино.Блокчеин системээр хийгдэж байгаа гүйлгээ бүхэн шилэнд дансаар хийгддэг тул
хувь хүн өөрийн дансний түүхийг хэзээд харах боломжтой.Бас хэдэн минут (Цаг) дараа
гүйлгээ бүрэн хийгдэж дуусахыг ч мэдэх боломжтой.
Зураг 1
Зураг 1. Blockchain System бүтэц
Цахим мөнгөний сул талууд:
• Цахим орчинд хийгдэж байгаа учраас дансныхаа нууц үгийг алдсан тохиолдолд
хэргийг шалгаж хэрэгтнийг илрүүлэх боломжгүй. Иймд нууцлалаа чанд хадгалах
шаардлагатай
• Цахим мөнгөний арилжааг олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй сайтаар хийсэн
тохиолдолд хохирогч болох эрсдэлтэй.
• Хууль бусаар гэмт хэргийн замаар олсон мөнгийг цахим мөнгө болгон ашиглаж
луйвар хийдэг тохиолдол олон.
• Цахим мөнгөний арилжаа нь ямар нэг банкаар дамждаггүй интернет орчинд
явагддаг гүйлгээний шимтгэл өндөр удаан шилждэг.
• Татвар ногдуулах боломжгүй, бэлэн мөнгө болон алтаар баталгаажаагүй. Цахим
мөнгөний үнийн тогтвортой байдлыг хангаж байдаг хөрөнгийн бирж засгийн газар
болон ямар нэгэн банк байдаггүй.
Цахим мөнгөны давуу тал
Kрипто “фэн”-үүд, дэмжигчид Биткойн, түүний суурь технологи болох
Блокчейныг дан ганц төлбөр тооцооны хэрэгсэл төдийхнөөр тогтохгүй банк санхүү, эдийн
засаг цаашлаад нийгэм, улс төрийн бүтцийг орвонгоор нь өөрчлөх “шид”-тэй хэмээн үзэж
байгаа. Бид өдөр тутмын амьдралдаа мөнгө болон бусад үнэт зүйлсийг банкууд эсвэл
Засгийн газар гэсэн итгэмжлэгдсэн гуравдагч талын оролцоотойгоор солилцдог.
Энэ системийн хамгийн наад захын дутагдалтай тал нь бидний сайн мэдэх авлига,
ил тод бус байдал мөн үл итгэлцэл. Ялангуяа цахим хэлбэрээр явагдаж буй төлбөр тооцоо,
мэдээлэл болон хөрөнгийн солилцоо нь “double spending” буюу “давхар зарцуулалт” гэсэн
асуудлыг араасаа дагуулж байдаг. Ийм ч учраас бид өнөөг хүртэл зардал ихтэй, ил тод
байдлыг бүрэн хангах боломжгүй төвлөрсөн зохицуулалтыг ашигласаар байгаа юм.
Хэн нэгэн уруу мөнгө шилжүүлэхэд биткойны сүлжээ ашиглан илгээх ба таны
гүйлгээг сүлжээнд байгаа бүх хүн мэдэх болно. Танд 10 биткойн байснаас 4-ийг над уруу
шилжүүллээ гэж бодоход таны дансанд 6 үлдэж, минийх дөрвөөр нэмэгдэж байгааг
сүлжээний бүх хүн мэдэж байдаг. Биткойныг криптовалют гэж тодорхойлдог эсвэл
дижитал валют гэж нэрлэдэг. Биткойн нь онлайн бэлэн мөнгөний зүйлтэй адил юм.
Биткоиныг бүтээгдэхүүн, үйлчилгээ авчрахад ашиглаж болно; тийм ч олон дэлгүүр
зөвшөөрдөггүй. Зарим улс оронд биткойныг хориглосон байдаг. Биткойн бол ухаалаг гар
утас эсвэл компьютер дээрх “Цахим түрүүвч (Crypto wallet)” нэртэй програм дээр
хадгалагдсан компьютер дээрх файл юм. Олон хүмүүс тоон түрийвч болох аппликешнд
bitcoins илгээж болох бөгөөд та үүнийг гэр бүл, найз нөхөддөө илгээх боломжтой. Зөвхөн
нэг дамжуулалтыг олон нийтийн жагсаалтад хадгалдаг бөгөөд үүнийг хар гинж гэж
нэрлэдэг. Олон хүмүүс өөрсдийн эзэмшдэггүй бэлэн мөнгө үрэх, шаардлагагүй хуулбар
хийх, ямар нэгэн шилжүүлэг хийхгүй байхыг зогсоохын тулд bitcoins-ийн түүхийг хянах
нь маш энгийн байдаг. 2008 оны туршид цагаан хуудсыг бичсэн бөгөөд үүнийг биткойнд
анх нэвтрүүлсэн Сатоши Накамото хийсэн. Биткойны ард яг ийм загвар бий: цахим бэлэн
мөнгөний хувилбарыг зөвхөн нэг хүнээс нөгөө хүнд санхүүгийн ямар ч асуудалгүйгээр
шууд дамжуулахыг л зөвшөөрдөг.
ХОЁРДУГААР БҮЛЭГ КРИПТОВАЛЮТААР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХ
БОЛОМЖИД ХИЙСЭН СУДАЛГАА
2.1 Олон улсын түвшинд хийгдэж байгаа байдал, хөрөнгө оруулалтын ангилалд
хийсэн судалгаа
Цахим мөнгөөр хөрөнгө оруулах нь:
Цахим мөнгөөр хөрөнгө оруулах нь нэг талаараа маш өндөр ашигтай боловч нөгөө
талаараа маш өндөр эрсдэлтэй гэдгийг маш сайн санах хэрэгтэй. Цахим Мөнгөөр хөрөнгө
оруулалт хийх тухай та бодож байгаа бол зөвхөн эрсдэлээ даах хэмжээний буюу алдаж
болох мөнгөөр хөрөнгө оруулах хэрэгтэй. Алдлаа гэхэд таний амьдралд болон ирээдүйн
зорилгод нөлөө үзүүлэх хэмжээний биш гэсэн үг юм. Хэзээч зээлээр хэн нэгнийг дагаж
цахим валютруу хөрөнгө оруулж болохгүй. Учир нь энэ бол төрийн хяналтгүй орчин юм.
Хувь хүн эрсдэлээ 100% даана гэсэн үг юм. Цахим мөнгөний үнийн хэлбэлзэлийг
хэрэглэгчид өөрсдөө бий болгож байдаг. Хэрэглэгчдийн цахим мөнгөний эрэлт
нэмэгдсэнээр нийлүүлэлт болон нөөц багассанаар үнэ өсөх гол шалтгаан болдог.
Судалгааны үр дүн:
Асуулт 1 Та криптовалютын талаар хэр их мэдээлэл авдаг вэ?
Судалгаанд оролцогчдоос 43,9% нь өдөр бүр мэдээлэл авч байгаа гэсэн нь дэлхий даяар
энэхүү криптовалют хэр их хүчээ авч байгааг харуулж байна.
Асуулт 2 Ямар шалтгааны улмаас та криптовалютын талаар мэдээлэл авдаг вэ?
Оролцогчдын хувийн мэдээллийн хэсэг
Судалгааны үр дүнгээс харахад 25-44 насны хүмүүс ихэвчлэн оролцсон нь криптовалютын
талаар илүү мэдээлэлтэй, сонирхдог гэж үр дүн гарахад нөлөөлсөн. Мөн хувийн хэвшилд
65,4 хувь нь ажилладаг бөгөөд сарын орлого нь 1,000,000₮ орчим байна. Гэр бүлийн
байдлын хувьд 2-5 ам бүлтэй хүмүүс байгаа нь амжиргааны түвшингөө дээшлүүлэх, ашиг
олох зорилгоор криптовалютыг ихэвчлэн сонирхдог байна.
Цахим мөнгөний эрсдэл:
Цахим мөнгө бол хоосон зүйл учраас энэ зүйл интернет орчинд энэ мөнгө бол
зүгээр л хоосон тоо ямар нэгэн валют банк засгийн газраас огт хамааралгүй ба цахим
мөнгөний зохицуулалтын тухай хууль гаргасан нэг ч орон одоогийн байдлаар дэлхий дээр
байхгүй байна. Дэлхий дээр нийт 40 Триллион америк доллар нэг жилдээ эргэлдэг байдаг.
(Алт доллар өр зээл тусламж бүгд нийлээд). Харин энэхүү Cryptocurrency гэж нэрлэгдэж
байгаа цахим мөнгө нь дээр 1.3 Квадриллион америк доллар эргэлддэг. Санхүүгийн зах
зээлд энийг хөөс (Bubble) буюу хиймэл зүйл гэж үздэг ба энэ хөөс хагарвал маш олон
хүмүүс алдагдал хүлээж ихэнх цахим мөнгөний ихэнх эзэлхүүн алга болно гэж
шинжээчид үздэг.
2.2 Монгол улсад Криптовалютаар хөрөнгө оруулалт хийх боломж, санал дүгнэлт
Монгол улсын хувьд 2017 анд ARD FINANCIAL группын захирал Ч.Ганхуяг ард койн
буюу монголын хамгийн анхны криптовалют койныг гаргасан тухайгаа зарлаж анх
1ширхэг ард койн=1Төг үнэтэйгээр худалдаанд гарж байсан.Үүний дараагаар 2020 онд
МОНГОЛ HD телевизээр apprentice mongolia шоу нэвтрүүлэг эхэлж Ч.Ганхуяг захирал гол
шүүгчээр ажилласан цагаас хойш олон түмэнд ард койны тухай мэдээлэл эрчимтэй тархаж
тухайн койн 1төгрөгийн үнэлгээнээс 2020 оны эцэс гэхэд 180 төгрөг хүрж 2021 онд бүх
цаг үеийн дээд ханшиндаа хүрч 610 төгрөг хүрсэн.Анх гарсан үнэлгээнээсээ богино
хугацааны дотор 610 дахин өсөж UNICORN гэж нэрлэгдэж чадсан анхны компани нь АРД
Групп болсон юм.Энэхүү үйл явдал нь монголд криптовалют эрчимтэй хөгжих суурь нь
болж өгсөн.
Зураг2
Зураг 2. ...............
Монгол улсын хувьд гэвэл бид нарын хийсэн ажлын алдаануудаас илүүтэйгээр
хийгээгүй зүйл маань алдаа болж хувирсан тохиолдол хамаагүй олон хохирол ихтэй эдийн
засаг нийгмийн хувьд хүнд цохилт болсон алдаа болж хувирдаг .2019 онд хятад улсад
Биткойн болон криптовалют олборлохыг хориглосон хууль гарсан.Дэлхийн хамгийн том
биткойн олборлогч компаниуд тухайн үед Канад болон Оросын холбооны улсыг зорьсон
яагаад гэвэл цаг уурын хувьд хүйтэн эрчим хүчний бололцоотой байсан.Гэтэл хамгийн
тохиромжтой улс бол монгол байсан цаг уурын хувьд тохирно.Дэлхийн хамгийн хямд
нүүрсээр эрчим хүчийг үйлдвэрлэх боломжтой.Дэлхий дээр өнөөдөр энэнээс хямдхан гэж
одоогоор байхгүй.Жишээ нь:1998 онд бид нар картын бараан дээрээ оочирлож байгаад
интернетыг алдчихсан энэ нь өнөөдөр маш том алдаа болж хувирсан.
2010 онд дэлхийн 2 томоохон хөрөнгө оруулалтын банк таван толгойн уурхайг
10.000.000.000$ үнэлээд Лондон, Хонгконг, Монголын хөрөнгийн бирж зэрэг IPO хийх
саналыг тухайн үед хүлээж аваагүйгээс болж бас маш нэгэн том алдаа үүссэн гэдгийг бид
мэднэ.Харин одоо 2022 он буюу яг одоо цагт Блокчеин буюу криптовалютын маш том
боломж гарж ирж буй энэ цаг үед энэхүү боломжийг алдахгүйгээр түрүүлж хөдлөх нь
чухал юм. Цахилгаан станцаа бариад яг хажууд нь монголын хамгийн том Дата центерийг
байгуулаад Блокчеинийг хөгжүүлж дэлхийн хамгийн том биткойн олборлогчдын нэг
болох боломж бүрэн нээлттэй байгаа.Хэрвээ энэхүү боломжыг алдвал энэ нь өмнөх
хийгээгүй алдаануудаас хэд дахин томд тооцогдох алдаа болох магадлалтай.
ДҮГНЭЛТ
Судалгааны үр дүнгээс харахад 25-44 насны хүмүүс ихэвчлэн оролцсон нь
криптовалютын талаар илүү мэдээлэлтэй, сонирхдог гэж үр дүн гарахад нөлөөлсөн. Мөн
хувийн хэвшилд 65,4 хувь нь ажилладаг бөгөөд сарын орлого нь 1,000,000₮ орчим байна.
Гэр бүлийн байдлын хувьд 2-5 ам бүлтэй хүмүүс байгаа нь амжиргааны түвшингөө
дээшлүүлэх, ашиг олох зорилгоор криптовалютыг ихэвчлэн сонирхдог байна.
Үнийн хэлбэлзэл өндөр байдаг учраас одоогоор төлбөрийн хэрэгсэл болж чадахгүй
байна. Харин хүмүүс оронд нь шилжүүлгийн хэрэгсэл болгон ашиглаж байна.
Хөрөнгө бол хувь хүн болон аж ахуйн нэгжийн өмчлөлд буй мөнгөөр хэмжигдэх
боломжтой санхүүгийн нөөц юм.
Хөрөнгө оруулалт бол тухайн хөрөнгийг ашиглан ирээдүйд ашиг олох зорилгоор
мөнгө эсвэл цаг хугацаа, эсвэл нөөц баялагийг эргэлтэнд оруулж баялаг бүтээх үйл явц
юм. Мөнгөөр мөнгө олох буюу ухаалаг амьдралын зарчмыг хөрөнгө оруулалт хийх гэнэ.
Хөрөнгө оруулалтыг ерөнхий утгаар нь ашиг олж, хөрөнгө мөнгөө өсгөх зорилгоор ямар
нэг үнэт цаас, үл хөдлөх хөрөнгө зэргийг худалдан авах үйл ажиллагаа гэж томьёолдог.
Хөрөнгө оруулалтын ерөнхий зорилго нь мөнгөөр мөнгө олох явдал байдаг.
Криптовалютын хамгийн том төрөл болох биткойн нь 3 дахь хатуу валют гэж зарим
орнуудад нэрлэгдэж байна.
Ном Зүй
Англи ном
Robert kiyosaki, Rich Dad Poor Dad, 2000
Napaleon Hill,Think Grow Up Rich 1937
Benjamin Graham,The Intelligent Investor ,1949
Garyvee,Crushing It,2018
Монгол Ном
Гантиг,Биткойн ба Блокчейны тухай үндсэн ойлголт 2019
Идэрбат,Fuck you money
ВебСайт
Coindesk.com-Криптовалютынмэдээллийнсайт
Coinchira.com-Криптошинжээчдийннэгдсэнсайт
Binance.com-Дэлхийнхамгийнтомкриптохөрөнгийнбирж

More Related Content

Similar to усдаадада.docx

6. Enhancing Financial Access For Startups By Byambaa
6. Enhancing Financial Access For Startups By Byambaa6. Enhancing Financial Access For Startups By Byambaa
6. Enhancing Financial Access For Startups By ByambaaUurdmandakh Gongor
 
П.Мөнхтулга - Хөрөнгө оруулалт , Орчин, Хөрөнгө оруулалтын нөхцөл, Тулгарах б...
П.Мөнхтулга - Хөрөнгө оруулалт , Орчин, Хөрөнгө оруулалтын нөхцөл, Тулгарах б...П.Мөнхтулга - Хөрөнгө оруулалт , Орчин, Хөрөнгө оруулалтын нөхцөл, Тулгарах б...
П.Мөнхтулга - Хөрөнгө оруулалт , Орчин, Хөрөнгө оруулалтын нөхцөл, Тулгарах б...batnasanb
 
Хөрөнгө оруулалтын орчин
Хөрөнгө оруулалтын орчинХөрөнгө оруулалтын орчин
Хөрөнгө оруулалтын орчинAdilbishiin Gelegjamts
 
С. Баасанбат Д. Баяр-Уянга - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...
С. Баасанбат Д. Баяр-Уянга  - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...С. Баасанбат Д. Баяр-Уянга  - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...
С. Баасанбат Д. Баяр-Уянга - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...batnasanb
 
Хөрөнгө оруулалтын үндэс
Хөрөнгө оруулалтын үндэсХөрөнгө оруулалтын үндэс
Хөрөнгө оруулалтын үндэсAdilbishiin Gelegjamts
 
Sanhuugiin undes L2.2019 - 2020on
Sanhuugiin undes L2.2019 - 2020onSanhuugiin undes L2.2019 - 2020on
Sanhuugiin undes L2.2019 - 2020onhicheel2020
 
Монголд Хөрөнгө оруулалтын сан байгуулах тухай
Монголд Хөрөнгө оруулалтын сан байгуулах тухайМонголд Хөрөнгө оруулалтын сан байгуулах тухай
Монголд Хөрөнгө оруулалтын сан байгуулах тухайMndiBldn
 
Санхүү, НББ-ийн мэдээллийн систем
Санхүү, НББ-ийн мэдээллийн системСанхүү, НББ-ийн мэдээллийн систем
Санхүү, НББ-ийн мэдээллийн системE-Gazarchin Online University
 
Зээлийн шинжилгээ power point-3
Зээлийн шинжилгээ power point-3Зээлийн шинжилгээ power point-3
Зээлийн шинжилгээ power point-3Ikhzasag SEZS
 
Э.Эрдэнэбямба - Дэлхийн банкны ОУСК-аас хөрөнгө оруулалт татах боломж
Э.Эрдэнэбямба - Дэлхийн банкны ОУСК-аас хөрөнгө оруулалт татах боломжЭ.Эрдэнэбямба - Дэлхийн банкны ОУСК-аас хөрөнгө оруулалт татах боломж
Э.Эрдэнэбямба - Дэлхийн банкны ОУСК-аас хөрөнгө оруулалт татах боломжbatnasanb
 
Investment lecture 1
Investment lecture 1Investment lecture 1
Investment lecture 1Gunjargal
 
Sbeul16.2019 2020on
Sbeul16.2019 2020onSbeul16.2019 2020on
Sbeul16.2019 2020onhicheel2020
 

Similar to усдаадада.docx (20)

Lecture1
Lecture1Lecture1
Lecture1
 
6. Enhancing Financial Access For Startups By Byambaa
6. Enhancing Financial Access For Startups By Byambaa6. Enhancing Financial Access For Startups By Byambaa
6. Enhancing Financial Access For Startups By Byambaa
 
РМОN341-Хичээл 5
 РМОN341-Хичээл 5 РМОN341-Хичээл 5
РМОN341-Хичээл 5
 
П.Мөнхтулга - Хөрөнгө оруулалт , Орчин, Хөрөнгө оруулалтын нөхцөл, Тулгарах б...
П.Мөнхтулга - Хөрөнгө оруулалт , Орчин, Хөрөнгө оруулалтын нөхцөл, Тулгарах б...П.Мөнхтулга - Хөрөнгө оруулалт , Орчин, Хөрөнгө оруулалтын нөхцөл, Тулгарах б...
П.Мөнхтулга - Хөрөнгө оруулалт , Орчин, Хөрөнгө оруулалтын нөхцөл, Тулгарах б...
 
Inv fin mkt_1_1
Inv fin mkt_1_1Inv fin mkt_1_1
Inv fin mkt_1_1
 
Хөрөнгө оруулалтын орчин
Хөрөнгө оруулалтын орчинХөрөнгө оруулалтын орчин
Хөрөнгө оруулалтын орчин
 
Inv fin mkt_2
Inv fin mkt_2Inv fin mkt_2
Inv fin mkt_2
 
С. Баасанбат Д. Баяр-Уянга - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...
С. Баасанбат Д. Баяр-Уянга  - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...С. Баасанбат Д. Баяр-Уянга  - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...
С. Баасанбат Д. Баяр-Уянга - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...
 
Хөрөнгө оруулалтын үндэс
Хөрөнгө оруулалтын үндэсХөрөнгө оруулалтын үндэс
Хөрөнгө оруулалтын үндэс
 
Sanhuugiin undes L2.2019 - 2020on
Sanhuugiin undes L2.2019 - 2020onSanhuugiin undes L2.2019 - 2020on
Sanhuugiin undes L2.2019 - 2020on
 
Монголд Хөрөнгө оруулалтын сан байгуулах тухай
Монголд Хөрөнгө оруулалтын сан байгуулах тухайМонголд Хөрөнгө оруулалтын сан байгуулах тухай
Монголд Хөрөнгө оруулалтын сан байгуулах тухай
 
Санхүү, НББ-ийн мэдээллийн систем
Санхүү, НББ-ийн мэдээллийн системСанхүү, НББ-ийн мэдээллийн систем
Санхүү, НББ-ийн мэдээллийн систем
 
Зээлийн шинжилгээ power point-3
Зээлийн шинжилгээ power point-3Зээлийн шинжилгээ power point-3
Зээлийн шинжилгээ power point-3
 
Sanhuu gej yu ve
Sanhuu gej yu veSanhuu gej yu ve
Sanhuu gej yu ve
 
Э.Эрдэнэбямба - Дэлхийн банкны ОУСК-аас хөрөнгө оруулалт татах боломж
Э.Эрдэнэбямба - Дэлхийн банкны ОУСК-аас хөрөнгө оруулалт татах боломжЭ.Эрдэнэбямба - Дэлхийн банкны ОУСК-аас хөрөнгө оруулалт татах боломж
Э.Эрдэнэбямба - Дэлхийн банкны ОУСК-аас хөрөнгө оруулалт татах боломж
 
ОУХО-2
ОУХО-2ОУХО-2
ОУХО-2
 
Sbeul17.2020
Sbeul17.2020Sbeul17.2020
Sbeul17.2020
 
Investment lecture 1
Investment lecture 1Investment lecture 1
Investment lecture 1
 
Хувь хүний санхүүгийн төлөвлөлт
Хувь хүний санхүүгийн төлөвлөлтХувь хүний санхүүгийн төлөвлөлт
Хувь хүний санхүүгийн төлөвлөлт
 
Sbeul16.2019 2020on
Sbeul16.2019 2020onSbeul16.2019 2020on
Sbeul16.2019 2020on
 

усдаадада.docx

  • 1. АГУУЛГА УДИРТГАЛ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БА КРИПТОВАЛЮТЫН ОНОЛЫН ТУХАЙ ОЙЛГОЛТ 1.1 Хөрөнгө оруулалтын тухай ойлголт, түүний ангилал 1.2 Криптовалютын тухай ойлголт, онцлог ХОЁРДУГААР БҮЛЭГ КРИПТОВАЛЮТААР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХ БОЛОМЖИД ХИЙСЭН СУДАЛГАА 2.1 Олон улсын түвшинд Криптовалютаар хийгдэж байгаа хөрөнгө оруулалтад хийгдсэн судалгаа 2.2 Монгол улсад Криптовалютаар хөрөнгө оруулалт хийх боломж, санал дүгнэлт ДҮГНЭЛТ НОМ ЗҮЙ
  • 2. УДИРТГАЛ Сэдэв сонгосон үндэслэл: Өнөөдөр криптовалют хэрэглэгчдийн тоо 1998 онд анх интернэт хэрэглэж байсан хүмүүсийн тоотой тэнцүү буюу 200 сая байна. Монголд интернэт хожуу дэлгэрснээс үүдэн олон боломжууд алдаж байсан учраас үүнтэй адилхан криптовалютын салбарт гарч ирж байгаа боломжийг битгий алдаасай гэж боддог. Илүү сонирхолтой нь эрэлт нэмэгдэж байгаа хэдий ч криптовалют олборлох үйл явц ижил хурдтай үргэлжилж байгаа явдал юм. Крипто хөрөнгийн эрэлт нэмэгдэхийн хэрээр тэдний олборлолтын хүндрэл нэмэгддэг. Энэхүү нийлүүлэлтийн уян хатан бус байдал нь үнийн тогтворгүй байдлыг үүсгэдэг бөгөөд энэ чанар нь криптог эрсдэлтэй боловч ашигтай хөрөнгө оруулалт болгон хувиргадаг. Мөн криптовалютыг хэрэглээний жетон болгон ашиглах нь ихсэж байна. Ethereum платформ нь оролцогч талуудын хоорондын холбоог бэхжүүлэхийн тулд жетоныг ашигласан анхны бие даасан ухаалаг гэрээг бий болгосноор бүх зүйл эхэлсэн. Хариуд нь ухаалаг гэрээ нь хөгжүүлэгчдэд төвлөрсөн бус програмуудыг бүтээх боломжийг олгож байна. Мөн өдгөө дэлхийд хамгийн олон саятан төрж байгаа салбар нь криптовалютын салбар учраас сонгосон. Судалгааны зорилго: Хүмүүсийг криптовалютын талаар хэр мэдээлэлтэй байгаа мөн ямар шалтгаанаар тэрхүү мэдээллийг авч, тухайн зах зээл хөрөнгө байршуулах, өгөөж хүртэх боломжийг судлахыг зорьсон. Судлагдсан байдал: Орчин үеийн технологийн дэвшлүүд нь хүмүүсийн ажиллах, харилцах арга барилыг үндсээр нь өөрчилж байна. Сүүлийн үед компаниуд болон хэрэглэгчид бэлэн мөнгөөр харилцах, банкаар үйлчлүүлэх нь эрс багассан. Үүнтэй холбоотойгоор криптовалютын хөгжил хурдацтай нэмэгдэж байгаа ба үүнд дэлхий даяар үүссэн цар тахал ихээхэн нөлөөлж байна. Цар тахлын үед ажлын байрны хомсдол үүссэн, мөн хүмүүсийн мөнгө олох арга хэлбэр өөрчлөгдсөн тул цахим хэлбэрээр орлого олох арга замуудыг эрэлхийлж эхэлсэн. Сүүлийн 2 жилд криптовалютын хэрэглээ огцом өссөний хэрээр энэ салбарын судалгаа, шинжилгээний ажлууд эрчимтэй явагдаж байна. Олон улсад энэ талаарх судалгаа 1998 оноос эхэлсэн бол Монгол улсад харьцангүй хойно буюу 2016 оноос судалгааны ажлууд хийгдсэн байна. МУИС, СЭЗИС, Мандах бүртгэл их сургууль зэрэг эдийн засаг, IT чиглэлийн бакалавр, магистр, докторын сургалт
  • 3. явуулдаг их, дээд сургуулиудад судалгааны ажил, өгүүллүүд хийгдсэн байна. Мөн Төв банк, арилжааны банкууд, хөрөнгө оруулалт, брокер диллерийн компаниуд энэ чиглэлийн судалгааг хийж зах зээл дээр олон төрлийн койн буюу криптовалют гаргасан байна. Сэдэв судлахын ач холбогдол: Энэхүү судалгааг хийснээр криптовалютын салбарыг Монголчууд хэрхэн харж, ямар хандлагатай байгааг гаргаж ирэх бөгөөд ингэснээр цаашид энэ салбар хурдтай хөгжих эсвэл хэсэг хүмүүс баяжих арга болгох уу гэдэг үүнээс хамаарна. Энэхүү сэдвийг судалснаар хувьцаа, бонд болон хөрөнгө оруулалтын бусад хувилбаруудын онцлог, ялгаа, төрөл, ач холбогдлын талаар онолын мэдлэгтэй болно. Хувийн мөнгөн хөрөнгөө зөв удирдаж, өөрийн санхүүгийн зорилго, нөхцөл байдалд тохируулан хөрөнгө оруулалтын хувилбаруудаас оновчтой сонголт хийж, хуримтлалаа өсгөх, орлого ашиг олохтой холбоотой зөв шийдвэр гаргах чадвар эзэмшинэ. Судалгааны обьект: Биткойн сонирхогчид болон олборлогчидын чөлөөт зах зээл.
  • 4. НЭГДҮГЭЭР БҮЛЭГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БА КРИПТОВАЛЮТЫН ОНОЛЫН ТУХАЙ ОЙЛГОЛТ 1.1 Хөрөнгө оруулалтын тухай ойлголт, түүний ангилал Хөрөнгө бол хувь хүн болон аж ахуйн нэгжийн өмчлөлд буй мөнгөөр хэмжигдэх боломжтой санхүүгийн нөөц юм. Хөрөнгө оруулалт бол тухайн хөрөнгийг ашиглан ирээдүйд ашиг олох зорилгоор мөнгө эсвэл цаг хугацаа, эсвэл нөөц баялагийг эргэлтэнд оруулж баялаг бүтээх үйл явц юм. Үндсэн хуулинд “Хөрөнгө оруулалт гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулсан, санхүүгийн тайланд туссан биет болон биет бус хөрөнгийг хэлнэ”. Хөрөнгө оруулалт гэдэг нь тэвчээргүй хүний мөнгийг тэвчээртэй хүнд өгөхийг үйл явцыг хэлнэ. Wauren buffet (Дэлхийн хөрөнгө оруулалтын магнат) Мөнгөөр амьдралынхаа цаг хугацааг худалдаж авахыг хөрөнгө оруулалт гэнэ. Robert Kiyosaki (Баян аав ядуу аав номын зохиогч $ Тэрбумтан) Мөнгөөр мөнгө олох буюу ухаалаг амьдралын зарчмыг хөрөнгө оруулалт хийх гэнэ. Garyvee (Crushing it номын зохиолч $ Тэрбумтан) Хөрөнгө оруулалтыг ерөнхий утгаар нь ашиг олж, хөрөнгө мөнгөө өсгөх зорилгоор ямар нэг үнэт цаас, үл хөдлөх хөрөнгө зэргийг худалдан авах үйл ажиллагаа гэж томьёолдог. Хөрөнгө оруулалтын ерөнхий зорилго нь мөнгөөр мөнгө олох явдал байдаг. Хөрөнгө оруулалтын ач холбогдол нь хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгийг өсгөөд зогсохгүй улс орны эдийн засгийн өсөлтийг дэмжих хэрэгсэл болдогт оршино. Хөрөнгө оруулалт, түүний мөн чанар, ач холбогдол Хөрөнгө оруулалтыг ерөнхий утгаар нь ашиг олж, хөрөнгө мөнгөө өсгөх зорилгоор ямар нэг үнэт цаас, үл хөдлөх хөрөнгө зэргийг худалдан авах үйл ажиллагаа гэж томьёолдог. Хөрөнгө оруулалтын ерөнхий зорилго нь мөнгөөр мөнгө олох явдал байдаг. Хөрөнгө оруулалтын ач холбогдол нь хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгийг өсгөөд зогсохгүй улс орны эдийн засгийн өсөлтийг дэмжих хэрэгсэл болдогт оршино. Хөрөнгө оруулалтыг ерөнхий утгаар нь ашиг олж, хөрөнгө мөнгөө өсгөх зорилгоор ямар нэг үнэт цаас, үл
  • 5. хөдлөх хөрөнгө зэргийг худалдан авах үйл ажиллагаа гэж томьёолдог. Хөрөнгө оруулалтын ерөнхий зорилго нь мөнгөөр мөнгө олох явдал байдаг. Хөрөнгө оруулалтын ач холбогдол нь хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгийг өсгөөд зогсохгүй улс орны эдийн засгийн өсөлтийг дэмжих хэрэгсэл болдогт оршино. Хөрөнгө оруулалтын төлөвлөгөө боловсруулах шийдвэр гаргах нь урт хугацааны санхүүгийн зорилгоо хэрэгжүүлэхэд шаардлагатай анхны алхам болно. Зарим санхүүгийн төлөвлөгчид мөнгөн дээр суурилан хөрөнгө оруулалтын зорилгоо тодорхойлохыг санал болгодог. Жишээлбэл, 2020 оны 12 дугаар сарын 31 гэхэд би нийтдээ 120,000,000 төгрөгтэй болно гэх мэт. Харин зарим нь хүсч байгаа тодорхой зүйл дээр хөрөнгө оруулалтын зорилгыг чиглүүлэхийг илүүд үздэг. Тухайлбал, 2020 оны 12 дугаар сарын 31 гэхэд би өөрийн хоёр дахь зуслангийн байраа худалдан авахад хүрэлцэхүйц хэмжээний мөнгө хуримтлуулна гэх мэт. Ямар ч хөрөнгө оруулалтын зорилго тодорхой, хэмжиж болохуйц, санхүүгийн тодорхой хэрэгцээг хангахуйц байх ёстой. Хөрөнгө оруулалтын зорилго ямагт ирээдүйд чиглэдэг. Санхүүгийн зорилгыг богино, дунд, урт хугацааны гэж ангилдгийн адил хөрөнгө оруулалтын зорилго ч мөн ангилагдана. Жишээ нь, 12 сарын дотор 5,000,000 төгрөг хуримтлуулах богино хугацааны зорилго тавьж болох юм. Түүгээрээ хувьцаа худалдан авах, бизнес эрхлэх зэрэг дунд болон урт хугацааны зорилгыг цаашид тавьж болно. Хөрөнгө оруулалтын найдвартай байдал болон эрсдэл гэсэн хоёр ойлголт нь нэг юмны хоёр тал юм. Иймээс эрсдэл, аюулгүй байдал хоёр хэрхэн холбогдож байгааг анхаарч үзэхгүйгээр хөрөнгө оруулалтын шийдвэр гаргаж болохгүй. Хөрөнгө оруулалт нь хамгийн найдвартайгаас хамгийн эрсдэл өндөртэй хөрөнгө оруулалтуудыг хамардаг. Хөрөнгө оруулалтын олон сонголтуудын нэг талд хамгийн аюулгүй, найдвартай хөрөнгө оруулалтууд байх бөгөөд үүнд Засгийн газрын бонд, хадгаламжийн сертификат, хадгаламжийн данс, нэр хүнд бүхий компанийн бонд, хувьцаа зэрэг хамаарна. Эдгээр төрлийн хөрөнгө оруулалтууд нь үнэ цэнэгүй болох өчүүхэн бага магадлалтай гэдгийг хөрөнгө оруулагчид мэдэж байдаг. Ийм төрлийн хөрөнгө оруулалтыг сонгох хэд хэдэн шалтгаан байдаг.Үүнд: • Хөрөнгө оруулагч өөрийгээ санхүүжүүлдэг учраас эрсдэл багатай хөрөнгө оруулалтыг сонгодог.
  • 6. • Тэтгэвэрт гарах дөхөж байгаа хөрөнгө оруулагчид өөрийн сүүлийн ганц боломжоо найдвартай хадгалж үлдэх үүднээс энэ төрлийн хөрөнгө оруулалтыг сонгодог. • Банкнаас мөнгөө татаж байгаа хүмүүс бэлэн мөнгөтэй холбоотой эрсдэлээс сэргийлэхийн тулд энэ хөрөнгө оруулалтад мөнгөө байршуулдаг. • Зарим хөрөнгө оруулагчид өндөр ашиг амлаж байгаа, эрсдэл өндөртэй хөрөнгө оруулалтаас зайлсхийж үүнийг сонгодог. Эрсдэл багатай хөрөнгө оруулалтын зэрэгцээ эрсдэл өндөртэй хөрөнгө оруулалтууд байдаг. Спекулятив буюу эрсдэлтэй хөрөнгө оруулалт: Харьцангуй богино хугацаанд их хэмжээний ашиг олох сонирхлыг төрүүлдэг, өндөр эрсдэл дагуулдаг хөрөнгө оруулалт юм. Ийм төрлийн хөрөнгө оруулалтууд их хэмжээний ашиг амладаг боловчамжилт олох нь бага бөгөөд хөрөнгөоруулагч нь хөрөнгийнхөө ихэнххэсгийг, тэр ч байтугай бүгдийгалдах магадлал өндөртэй байдаг. Эрсдэл өндөртэй хувьцаа, бонд, бараа таваар, опцион зэрэг нь хөрөнгөоруулалтын энэ төрөлд хамаардаг.Хөрөнгө оруулагчдын баримталбал зохих үндсэн зарчим нь эрсдэл болонтүүнд нөлөөлөх хүчин зүйлсийн хоорондын хамаарлыг үнэлж байх явдал юм. Учир нь хөрөнгө оруулагчийн төсөөлж байгаа хөрөнгө оруулалтаас олохболомжит ашгийн хэмжээ нь эрсдэлд шууд нөлөө үзүүлнэ. Хэдийгээр хүн бүрхөрөнгө оруулалт хийх тодорхой зорилготой байдаг ч сонголт хийхээсээ өмнө хөрөнгө оруулалтад нөлөөлж болох хүчин зүйлүүдийн талаар мэдлэгтэйболсон байх хэрэгтэй. Энэ нь хөрөнгө оруулалтын найдвартай байдлыгхангах, эрсдэлээс хамгаалах, орлого ашгаа өсгөх, хөрөнгө оруулалтын хөрвөхчадварыг сайжруулах зэрэг ач холбогдолтой байна. Хөрөнгө оруулалтыншийдвэрт нөлөөлөх хүчин зүйлсийг үндсэн гурван төрөлд хуваан авч үзнэ. • Орлогын хүчин зүйл • Өсөлтийн хүчин зүйл • Хөрвөх чадварын хүчин зүйлс орно. Хөрөнгө оруулагчид зарим тохиолдолд хөрөнгө оруулалтаас тогтмол орлого олж байх зорилгоор хөрөнгө худалдан авдаг. Хамгийн эрсдэл багатай хөрөнгө оруулалт болох хадгаламжийн сертификат, Засгийн газрын бонд, хадгаламжийн дансууд зэрэг нь хамгийн тогтвортой орлогын эх үүсвэрт тооцогддог. Эдгээр төрлийн хөрөнгө оруулалтуудаас хичнээн хэмжээний орлого олох, хэзээ хүү нь төлөгдөх зэргийг хөрөнгө оруулагчид
  • 7. тодорхой мэдэх боломжтой. Өсөлтийн хүчин зүйлд хөрөнгө оруулалтын үнэ цэнийн өсөлт хамаарна. Тухайлбал, Зах зээл дээрх хувьцаа, бонд, үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлт. Хөрвөх чадвар: Ямар нэг зүйл Чекийн болон хадгаламжийн дансууд хамгийн хөрвөх чадвар сайтайд тооцогдоно. Учир нь тэд маш хурдан бэлэн мөнгө болон хувирдаг. Гэтэл үл хөдлөх хөрөнгийг яаралтай худалдахын тулд хямд үнийг санал болгох хэрэгтэй болно. Хөрөнгө оруулалтыг олон шинж чанар, шалгуураар ангилдаг бөгөөд хувь хүмүүс хөрөнгө оруулалтын олон төрлийг сонгох боломжтой байдаг. Тухайлбал, хувьцааны, бондын, үл хөдлөх хөрөнгийн, таваарын гэх мэт. Үнэ цэнээ алдахгүйгээр мөнгөнд шилжих чадвар. Хувьцааны хөрөнгө оруулалт: Хувьцаа нь тухайн байгууллагад хөрөнгө оруулсан болон хөрөнгийн тодорхой хувийг эзэмшиж байгааг гэрчлэх үнэт цаас бөгөөд оруулсан хөрөнгийн тодорхой хувиар хариуцлага хүлээж, ногдол ашиг хүртэх боломжтой. Монгол Улсын “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-д “Компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдан борлуулснаас олсон орлогоос хувь хүртэх болон хуулиар тогтоосон бусад эрхийг гэрчилсэн үнэт цаасыг хувьцаа гэнэ гэж тодорхойлсон байдаг. Хувьцаа: Компанид хувь нийлүүлснийг гэрчлэх үнэт цаас. Хувьцаа нь тодорхой нэрлэсэн үнэтэй байх ба хугацаа дуусах, хэн нэгэнд, ямар нэгэн төлбөр төлөх үүрэггүй байдгаараа онцлог юм. Хувьцаа нь бондоос огт өөр бөгөөд хувьцаа эзэмшигч нь зээлдүүлэгч биш харин хөрөнгө эзэмшигч болдог. Хөрөнгө оруулагчид корпорацийг мөнгөөр хангадаг. Харин корпораци түүнийг ашиглан борлуулалт хийж ашиг олдог. Хөрөнгө оруулагчид энэ ашгаас хувь хүртдэг. Өнөөдөр маш олон хүмүүс хувьцаа худалдан авч, худалдаж байна. Учир нь тэд уламжлалт бусад хөрөнгө оруулалтуудаас илүү их өгөөж олохыг хүсч байдаг. Амжилттай ажиллаж байгаа компанийн хувьцаанаас илүү их өгөөж хүртэнэ. Гэхдээ хувьцаанд хөрөнгө оруулалт хийхээс өмнө энэ төрлийн хөрөнгө оруулалт нь илүү эрсдэлтэй бөгөөд илүү их хэмжээний алдагдал хүлээж болно гэдгийг ойлгосон байх хэрэгтэй. Хувьцааг энгийн болон давуу эрхийн хувьцаа гэж ангилдаг. Энгийн хувьцаа: Зах зээл дээр нийтэд санал болгож байгаа, саналын эрхтэй хувьцаа. Энгийн хувьцаа эзэмшигч нь компанийн гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаанд
  • 8. хяналттавих, санал өгөх эрхийг эдэлдэг. Энгийн хувьцаа эзэмшигч дараах эрхүүдийг эдэлдэг. Үүнд: • Компанийн олсон ашгаас тодорхой хэмжээний ногдол ашиг авах. Энгийн хувьцаа эзэмшигч компани ашигтай ажилласан эсэх, ашгаа хуваарилах эсэхээс хамаарч ногдол ашиг хүртэх боломжтой. Ногдол ашгийг бэлэн мөнгөөр олгохоос гадна эд хөрөнгө, үнэт цаас хэлбэрээр олгож болдог. • Компанийг удирдахад санал өгөх замаар оролцох. Хувьцаа эзэмшигчид нь компанийн үйл ажиллагаатай холбоотой шийдвэр гаргахад хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож саналаа өгөх замаар компанийг удирдахад оролцох боломжтой байдаг. Нэг хувьцаа нэг саналын эрхтэй байна. Иймээс та нийт хувьцааны хэдэн хувийг эзэмшиж байгаагаас хамаарч таны санал нийт саналын хэдэн хувь болохыг тодорхойлдог. Жишээ нь, “Б” ХК нийт 200 ширхэг энгийн хувьцаа гаргасан. Нийт саналын эрх 100% байна. Нэг хувьцаанд хэдэн хувийн саналын эрх ногдож байгааг тооцоолбол: Нэг хувьцаанд ногдох саналын эрхийн хувь = 200 ш : 100% = 0.5% Хэрэв та 102 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа гэж бодвол: Таны өгөх саналын эрхийн хувь= 102 ш х 0.5% = 51% Энэ тохиолдолд таны хувьцааны саналын эрх 51 хувь болж байгаа учраас ямар нэг асуудлаар шийдвэр гаргахад таны санал нийт саналын 51 хувь болж, таны хүссэнээр шийдвэр гарах болно. Иймээс компанид өөрийн хяналтыг хүчтэй болгохыг хүсвэл аль болох олон хувьцаа эзэмших шаардлагатай. • Компанийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг авах; • Компани татан буугдах үед оруулсан хөрөнгөө эргүүлж авах. Компани татан буугдах үед татан буулгах комисс нь зээлдүүлэгчдийн өр төлбөрийг барагдуулсны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдаж олсон орлогыг тодорхой дарааллын дагуу хувьцаа эзэмшигчдэд хуваарилна. Давуу эрхийн хувьцаа: Зөвхөн энгийн хувьцаа эзэмшигчиддээ зориулж гаргасан саналын эрхгүй хувьцаа. • Давуу эрхийн хувьцаа эзэмшигч нь ашиг хуваарилах болон компани татан буугдах үед бусад хувьцаа эзэмшигчээс давуу эрх эдэлдэг. Давуу эрхийн хувьцааны онцлог нь саналын эрхгүй, компани ашигтай ажилласан эсэхээс үл хамааран тогтмол хэмжээний ногдол ашиг хүртдэг явдал юм. Давуу эрхийн хувьцааг улсын
  • 9. үйлдвэрийг хувьчлах, хувийн компаниуд хяналтын багцыг өөрчлөхгүйгээр санхүүжилтийн эх үүсвэр олж авах зорилгоор гаргадаг. Давуу эрхийн хувьцаа нь энгийн хувьцааг бодвол доорх давуу талуудтай байдаг. Үүнд: Энгийн хувьцаа эзэмшигчдээс түрүүлж ногдол ашиг авах; • Тогтмол ногдол ашиг авах. Энгийн хувьцаанд ногдол ашгийг зөвхөн компани ашигтай ажилласан тохиолдолд захирлуудын зөвлөлөөс ногдол ашиг хуваарилахаар шийдвэр гаргасан үед олгодог бол давуу эрхийн хувьцаанд ямарч тохиолдолд тогтмол ногдол ашиг олгодог. Компани татан буугдах, дампуурах үед энгийн хувьцаа эзэмшигчдээс түрүүлж оруулсан хөрөнгөө авах; • Энгийн хувьцаанд хөрвөх гэх мэт. Хувьцаа нь дараах онцлог шинжийг агуулж байдаг. Үүнд: • Компанийн хувьцаа эзэмшигчид нь уг компанийн өмчлөгчид байдаг болбонд эзэмшигч нь зээлдүүлэгч болдог. • Хувьцаа эзэмшигчид нь ихэвчлэн компанийн захирлыг сонгох болон бусад гол асуудлуудыг шийдэхэд санал өгөх эрхтэй байдаг. Харин зээлдэгч нарт санал өгөх эрх байдаггүй. • Хувьцаа эзэмшигчдийн ногдол ашиг болон хөрөнгө нэхэмжлэх эрх нь тухайн компанийн өр төлбөр төлөгдөж дууссаны дараа тавигдах болно. Үнэт цаасыг тодорхой хугацааны дотор заасан үнээр үнэт цаас гаргагчид буцаах боломжтой. Хөрвөх давуу эрхтэй хувьцааг энгийн хувьцаа болгон хөрвүүлж болно. Аль нэг компанийн хувьцаа эзэмшигч болох нь дараах ач холбогдолтой байна. Компанийн хувьцаа эзэмшигч болсноор тухайн компанийн хөрөнгийн тодорхой хэсгийг өмчлөгч болно. Өөрөөр хэлбэл та компанийн нийт хувьцааны хэдэн хувийг эзэмшиж байгаатайгаа тэнцүү хэмжээгээр нийт хөрөнгийн тодорхой хэсгийг өмчлөгч боллоо гэсэн үг. Үүний дүнд та өмчлөх болон үр хүүхдэдээ өвлүүлэн үлдээх хөрөнгөтэй болно. • Таны хувьцааг нь эзэмшиж байгаа компани ашигтай ажилласан үед ногдол ашиг хэлбэрээр орлого олох боломжийг бүрдүүлнэ. Ногдол ашиг: Компанийн олсон ашгаас хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилах болсон хэсэг • Хувьцаагаа барьцаалан зээл авах боломжтой.
  • 10. • Хэрэв та хүсвэл хувьцаагаа худалдаж, бэлэн мөнгөтэй болж болно. • Ихэнх тохиолдолд хүмүүс хувьцаа худалдан аваад удаан хугацааны туршид эзэмшдэг. Хэрэв зах зээл дээр тухайн хувьцааны үнэ өсвөл хувьцаагаа өндөр үнэтэй байгаа дээр нь худалдах уу, эсвэл цааш эзэмшсээр байх уу гэдэг шийдвэр гаргах хэрэгтэй болно. Хэрэв хувьцаагаа худалдахаар шийдвэл худалдан авсан үнэ болон борлуулсан үнэ хоёрын зөрүүнээс ашиг олж болно. Өөрөөр хэлбэл, хувьцааны үнэ нь өссөн үед хувьцаагаа худалдах, буурсан үед нь эргүүлэн худалдан авах замаар үнийн зөрүүнээс ашиг олох боломжтой. • Хөрөнгө оруулагчид мөн хувьцаа жижигрүүлэлтээс боломжит ашиг олдог. Хувьцааны жижигрүүлэлт: Хувьцаа эзэмшигчдийн мэдэлд байгаа хувьцааг олон тооны хувьцаа болгон хуваах үйл явц. Хувьцааг жижигрүүлснээс компани хувьцааныхаа үнийг бууруулж, олон хөрөнгө оруулагчдыг өөртөө татах болно. Харин хувьцаа эзэмшигчид нь өмнөхөөсөө олон тооны хувьцааг эзэмшигч болж хувирдаг. Хувьцаагаа бэлэглэж, өвлүүлж болно. Бондын хөрөнгө оруулалт Өрийн бичиг: Тодорхой хугацааны дараа үндсэн төлбөр болон хүүг мөнгөн, эсвэл тодорхой эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн хэлбэрээр эргүүлэн төлөх үүргийг гэрчилсэн үнэт цаас. Бондын хөрөнгө оруулалт нь сүүлийн 100 гаруй жилийн туршид хөрөнгө оруулалтын сонголтуудаас хамгийн гол нь болж байсан. Бонд нь зээлийн хөрөнгө буюу өрийн бичгийн нэг төрөл болдог. Бонд нь үнэт цаас гаргагч хөрөнгө оруулагчид өртэй гэдгийг батлах, тодорхой хугацаатай, тодорхой хугацаанд тодорхой хэмжээний төлбөрийг эргүүлэн төлөхийг баталсан өрийн үнэт цаас юм. Бонд нь анх гарахдаа тодорхой тогтоосон үнийн дүн, нэрлэсэн үнэ, дуусах хугацаатай байх ба нэрлэсэн хүүтэй эсвэл нэрлэсэн хүүгүй байж болно. Бондын хугацаа, нэрлэсэн үнэ, дуусах хугацаа, купон, төрөл бүрийн хязгаарлах нөхцөлүүд, бонд эзэмшигчийн эрх болон бонд гаргагчийн үүрэг хариуцлагыг бондын гэрээнд тодорхой заасан байдаг. Бондыг Засгийн газар болон компаниуд гаргаж худалддаг. Бонд: Тодорхой хэмжээний мөнгийг хүүтэйгээр эргүүлэн төлөх баталгаа. Иймээс бондыг гаргагчаас нь хамаарч Засгийн газрын болон компанийн гэж ангилдаг.
  • 11. Аль ч улсын Засгийн газар санхүүжилтийн эх үүсвэр олж авах зорилгоор бонд гаргаж болно. Засгийн газрын үнэт цаасууд нь эрсдэлгүй байдаг учраас ихэнх хөрөнгө оруулагчид тэдгээрийг сонгодог. Засгийн газар зээлсэн мөнгөө бүрэн эргүүлж төлөх найдвартай бөгөөд бондын гэрээний үүргээ үл биелүүлэх эрсдэл байдаггүй. Гэхдээ Засгийн газрын үнэт цаасууд нь компанийн үнэт цаастай харьцуулахад бага хүүтэй байдаг. Засгийн газраас гадна компаниуд санхүүгийн зах зээл дээр бонд гаргаж, санхүүгийн эх үүсвэр татах эрхтэй байдаг. Энэ зорилгоор компаниас гаргасан бондыг компанийн бонд гэнэ. Бонд нэрлэсэн болон зах зээлийн үнэтэй байна Компанийн бонд: Тодорхой хэмжээний мөнгийг хүүтэйгээр зээлснийг гэрчлэх, компаниас гаргасан санхүүгийн хэрэгсэл. Бондын хугацаа дуусахад бонд эзэмшигчид эргүүлэн төлөх мөнгөний дүн буюу зээлсэн мөнгөний хэмжээг бондын нэрлэсэн үнэ гэнэ. Тухайн бондын зах зээл дээр арилжаалагдаж байгаа үнэ нь бондын зах зээлийн үнийг илэрхийлнэ. Бонд нь эргэн төлөгдөх хугацаатай байна. Бондын эргэн төлөгдөх хугацаа: Компани зээлсэн мөнгөө эргүүлэн төлөхөөр гэрээнд заасан өдөр. Энэ нь компани зээлсэн мөнгөө эргүүлэн төлөх ёстой өдрийг тодорхойлдог. Бондын эргэн төлөгдөх хугацаа болоход компани бонд эзэмшигчид бондын нэрлэсэн үнэтэй тэнцэх хэмжээний мөнгийг эргүүлэн төлдөг. Бондын хугацаа ихэвчлэн 1-30 жил байна. Бонд нь гаргалтын шинж чанар, эргэн төлөгдөх хугацаа, зах зээл, санхүүгийн агуулгаасаа шалтгаалж маш олон төрөл байдаг. Тухайлбал, төлөгдөх хугацаанаас өмнө бонд гаргагч нь худалдан авч болох нөхцөлтэйгээр эргэн дуудагдах бонд гаргадаг. Эргэн дуудагдах бонд: Бонд гаргагч бондын төлөгдөх хугацаанаас өмнө эргүүлэн татах нөхцөлтэйгээр гаргасан бонд. Ийм бонд гаргах зорилго нь зах зээл дээр хүүний түвшин унасан үед өндөр хүүтэй бондоо татан авч, бага хүүтэй бонд гаргах явдал байна. Ийм бондыг ихэвчлэн нэрлэсэн үнээс нь илүү үнээр эргүүлэн худалдан авах бөгөөд эргүүлэн худалдан авах нөхцөлийг гэрээнд тусгасан байдаг. Аль ч төрлийн бондод хөрөнгө оруулалт хийх нь хөрөнгө оруулагчдад дараах ач холбогдолтой. Үүнд: 1. Хүүний орлого олно. 2. Бондын үнийн өсөлтөөс ашиг болох боломжтой.
  • 12. 3. Бэлэн мөнгө хадгалснаас үүсэх эрсдэлүүдээс хамгаална. 4. Бэлэн мөнгө хэрэгцээтэй болсон үедээ санхүүгийн зах зээл дээр хялбархан худалдаж болох учраас төлбөрийн чадвараа хадгалж үлдэнэ. Харин Засгийн газрын бонд худалдан авсан хөрөнгө оруулагч нь дараах давуу боломжийг олж авдаг. Үүнд: 1. Эрсдэлгүй хөрөнгө оруулалт хийх боломжтой. 2. “Хүн амын орлогын албан татварын тухай” хуулийн 16.1.16, “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай” хуулийн 18.1.1-д тус тус зааснаар иргэн, байгууллагын худалдан авсан ЗГҮЦ-ны төлбөр, хүү нь татвараас чөлөөлөгдөнө. 3. ЗГҮЦ-ны хүү зах зээлийн зарчмаар тооцогддог тул зах зээлийн дундаж хүүнээс багагүй өгөөж хүртэх боломжтой. 4. ЗГҮЦ нь хөрвөх чадвар өндөртэй тул худалдан авсан үнэт цаасаа хугацаанаас нь өмнө аливаа торгуульгүйгээр бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах бүрэн боломжтой. Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт Үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулалт хийх нь инфляцийн эсрэг сайн хамгаалалт болдог тул хөрөнгө оруулагчид энэ төрлийн хөрөнгө оруулалтыг сонгодог. Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтыг шууд ба шууд бус гэж ангилдаг. Шууд хөрөнгө оруулалт: Хөрөнгө оруулагчийн хууль ёсоор эзэмших үл хөдлөх хөрөнгө худалдан авах замаар хийх хөрөнгө оруулалт. Шууд хөрөнгө оруулалт нь орон сууц, газар, зуслан зэрэг үл хөдлөх хөрөнгийг ашиг олох зорилгоор худалдан авах замаар хийж буй хөрөнгө оруулалт юм. Энэ төрлийн хөрөнгө оруулалтыг дараах зорилгоор хийдэг. Үүнд: Амьдран суух; Инфляцийн эрсдэлээс хамгаалах. Харин зуслангийн байр бол эрүүл агаарт гарч, тав тухтай амрахыг хүссэн хүмүүст тохиромжтой хөрөнгө оруулалт. Ер нь хоёр дахь орон байраа худалдан авах боломжтой болсон хүмүүс нэг бол зуслан, нөгөө бол түрээслүүлэх орон сууц гэсэн сонголттой тулгарч байдаг. Арилжааны ашиг олох зорилготой хөрөнгө оруулалтад түрээсэлж ашиг олох зорилготой газар, барилга, байгууламж хамаарна. Үүнд: Орон сууц, зочид буудал, албан тасалгаа, дэлгүүр болон бусад бүх төрлийн арилжааны зориулалттай байгууламж орно. Газрын хөрөнгө оруулалтын тухайд үргэлж мөнгөний урсгал бий болгохгүй гэдгийг санах хэрэгтэй. Ихэнх хөрөнгө оруулагчид газрыг хувааж, ашиглах зорилгоор худалдан авдаг.
  • 13. Харин арилжааны зориулалттай худалдан авах нь ихээхэн эрсдэл дагуулдаг. Тухайлбал, цэвэр, бохир ус болон бусад үйлчилгээ явуулах боломжийг бодолцох хэрэгтэй. Шууд бус хөрөнгө оруулалт: Хөрөнгө оруулагчийн нэрийн өмнөөс үл хөдлөх хөрөнгө хууль ёсоор эзэмшдэг байгууллагад хийх хөрөнгө оруулалт. Шууд бус хөрөнгө оруулалт нь үл хөдлөх хөрөнгийн синдикат, үл хөдлөх хөрөнгө оруулалтын итгэлцлийн сан, моргейж, моргейжийн сан зэрэгт оруулах хөрөнгө оруулалт байдаг. Синдикат: Их хэмжээний хөрөнгө шаардлагатай тодорхой ажлыг гүйцэтгэх зорилгоор зохионбайгуулсан компани эсвэл хувь хүмүүсийн түр зуурын нэгдэл. Синдикат нь ихэнхидээ их хэмжээний хөрөнгө, нөөц шаарддаг үйл ажиллагаа явуулах зорилгоор зохион байгуулсан компани, итгэлцлийн сан болон бүрэн бус хариуцлагатай нөхөрлөл байдаг. Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын итгэлцлийн сан нь хамтын сан, хөрөнгө оруулалтын компанитай адилаар бирж болон биржээс гадуур үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр сангууд зээлийн сангийн хамт орон сууцны (моргейжийн) зээл эсвэл үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулна. Ерөнхийдөө, илүү чадвартай хөрөнгө оруулагчид л моргейж болон бусад өрийн гэрээг худалдан авдаг. Эдгээр хөрөнгө оруулалт өндөр өгөөжтэйн хэрээр эрсдэл ихтэй. Хөрөнгө мөнгөө өсгөх, ашиг олох зорилгоор үнэт цаас, үл хөдлөх хөрөнгө зэргийг худалдан авах үйл ажиллагааг хөрөнгө оруулалт гэж ойлгоно. Хувь хүн хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахын тулд юуны өмнө тодорхой, хэмжиж болохуйц, санхүүгийн тодорхой хэрэгцээг хангахуйц хөрөнгө оруулалтын зорилгоо тодорхойлох хэрэгтэй. Хувь хүний хөрөнгө оруулалтын шийдвэрт хөрөнгө оруулалтаас олох орлогын хэмжээ, хөрөнгө оруулсан зүйлийн үнийн өсөлт болон хөрвөх чадварын үзүүлэлтүүд нөлөөлнө. Хувь хүний хөрөнгө оруулалтын олон боломжит хувилбарууд байх бөгөөд эдгээрээс хамгийн түгээмэл нь хувьцааны, бондын, үл хөдлөх хөрөнгөд хийх хөрөнгө оруулалтууд байдаг. Хувьцаа нь энгийн ба давуу эрхийн хувьцаа гэсэн төрөлтэй байх бөгөөд энгийн хувьцаа нь саналын эрхтэй байдгаараа онцлог. Харин давуу эрхийн хувьцаа нь тогтмол ногдол ашиг хүртдэг. Хувьцааны хөрөнгө оруулагч нь компанийн хөрөнгийн тодорхой хэсгийг өмчлөгч болох бөгөөд компанийн олсон ашгаас ногдол ашиг хүртэх, хувьцааны үнийн зөрүүгээс ашиг олох зэрэг давуу талыг олж авдаг. Харин бондын хөрөнгө оруулалт хийснээр хүүний болон үнийн
  • 14. зөрүүнээс ашиг олох боломжтой. Үл хөдлөх хөрөнгө худалдан авснаар инфляцийн эрсдэлээс хамгаалах, түрээсийн орлого олох зэрэг давуу талыг олж авдаг. Гэвч үл хөдлөх хөрөнгө нь хөрвөх чадвар муутай байдаг. Хөрөнгө оруулалтын ач холбогдол нь хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгийг өсгөөд зогсохгүй улс орны эдийн засгийн өсөлтийг дэмжих хэрэгсэл болдогт оршино. Мөнгө доорх 4 тэнхлэгээр дамжиж 7 түвшний хөрөнгө оруулагчдад хүрдэг. E-Ажилчин анги Би баталгаатай эсвэл цалингийн нэмэгдэл гэх мэт үгсийг сонсоод тухайн хүмүүс нь үндэс сууриараа ямар хүмүүс болохыг гадарлаж чадна. “Баталгаатай” гэдэг үг нь ихэнхдээ айдастай уялдсан сэтгэл хөдлөлийн хариуд хэрэглэгддэг. Мөнгө болон ажлын тухай ярих үед эдийн засгийн тодорхойгүй байдлаас үүдсэн айдсыг үзэж чаддаггүй олон хүмүүс аюулгүй найдвартай байдлыг эрхэмлэдэг юм. Тэдний дотоод хүсэл нь “Би чамд үүнийг өгнө харин хариуд нь чи надад үүнийг өгнө гэж амлах ёстой” гэж хэлж байдаг юм. Тэд өөрсдийн айдсыг ямар нэгэн хэмжээгээр бууруулахын тулд тодорхой байдал буюу ажилд орох үедээ ажлын баталгаа хүчтэй тохиролцоо зөвшилцөлийг хайдаг юм. “S”-тэнхлэг (Хувиараа хөдөлмөр эрхлэгчид) Эдгээр хүмүүс нь “өөрөө өөрсдийнхөө эзэн байх” эсвэл “өөрсдийнхөө зүйлийг хийх дуртай” тийм хүмүүс юм. Энэ бүлгийнхнийг өөрсдөө хийгээд үзэцгээгчид гэж нэрлэдэг. Мөнгөн дээр тулахад жинхэнэ “S” ихэнхдээ өөрийнхөө орлогыг хэн нэгнээс хамааралтай байлгахыг хүсдэггүй. Өөрөөр хэлбэл хэрэв “S” - үүд шаргуу, их ажилласан бол тэр хэмжээгээрээ төлбөрөө авахыг хүсдэг. Эдгээр “S” үүд нь магадгүй өөрсөд шиг нь тэгж шаргуу ажилладаггүй хэн нэгэн эсвэл бүлэг хүмүүсээр өөрсдийн олох мөнгөө тогтоолгох хянуулах дургүй хүмүүс юм. Хэрэв тэд сайн ажилласан бол тэдэнд сайн төлөх хэрэгтэй. Эсрэгээрээ хэрэв тэд хангалтгүй ажилласан бол тэр хэмжээндээ л төлбөр авна гэдгийг тэд ойлгоцгоодог. Энгийн үгээр хэлэхэд мөнгөний асуудалтай тулахад тэд жинхэнэ бие даасан сэтгэлтнүүд юм. “B” тэнхлэг (Бинесийн эзэд) Энэ бүлэг хүмүүс нь “S” бүлгийн бараг эсрэг шинх чанартай, Жинхэнэ “B” - ууд нь“E” “S”, “B” болон “I” дөрвөн төрлийн аль алиных нь ухаалаг хүмүүсээр өөрийгөө тойрон хүрээлүүлэх дуртай. Ажлаа даалгах дургүй “S”-ийн (Яагаад гэвэл хэн ч түүнээс илүү хийхгүй) эсрэгээр жихнэнэ “B” нь ажлыг өөр хүнд даалгах дуртай. “B”-ийн тунхаг асуулт
  • 15. бол Чиний өмнөөс ажлыг чинь илүү сайн хийх хүнийг хөлсөлж болохоор байхад яах гэж би үүнийг өөрөө хийх хэрэгтэй юм бэ? “ Санаж сэтгэх “ гэх мэтийн илүү чухал зүйлст өөрийн ой ухааныг бэлэн цэвэр байлгахын тулд бусад чухал бус асуултуудад хариулж чадах сурч боловсорсон ухаалаг хүмүүсийг хөлслөн ажиллуулах нь дээр гэж үздэгээ энэ хүмүүс ам нээх болгондоо хэлдэг юм. “B”- ийн хувьд өөрсдийн бизнесийг олон жилээр орхисон байлаа ч эргээд ирэхэд тэдний бизнес улам ашигтай улам хөгжин цэцэгкэж байгааг олж хардаг. Бизнес эзэмшигч нь өөрийнхөө амралтаа насан туршдаа авсан ч болно. Учир нь тэд ажлыг биш бизнесийн системийг эзэмшдэг. Амралтанд байсан ч тэдний дансруу мөнгө урсан орсоор байх болно. “ I “тэнхлэг (хөрөнгө оруулагч) Хөрөнгө оруулагчид мөнгөөр мөнгө хийдэг. Тэд үүнийхээ төлөө заавал ажиллах шаардлагагүй. Учир нь мөнгө тэдний төлөө, тэдний оронд ажилладаг. “ I ”тэнхлэг нь баячуудын талбар. Аль ч тэнхлэгээс мөнгөө олдог байлаа гэсэн хэрэв хүмүүс хэзээ нэгэн цагт баян болно гэж боддог бол тэд “I“ тэнхлэг дээр эцсийн эцэст байрших ёстой. “ I “ тэнхлэг л мөнгийг баялаг болгон хувиргаж чаддаг. 0-Түвшин Хөрөнгө оруулах эх үүсвэргүй хүмүүс Эдгээр хүмүүс нь хөрөнгө оруулалт хийх мөнгөгүй хүмүүс юм. Тэд өөрсдийн олсон бүхнийг үрж зардаг ба эсвэл олдогоосоо илүү ихийг үрж зардаг. Энэхүү ангилалд багтах олон баян хүмүүс байдаг бөгөөд тэд ч бас өөрсдийн олдог хэмжээндээ эсвэл түүнээсих зардал гаргадаг учраас энэ түвшинд хамаарагддаг. Харамсалтай нь нийт насанд хүрсэн хүн амын 50% нь энэхүү түвшинд багтдаг байна. 1-р түвшин: Зээлдэгчид Эдгээр хүмүүс нь санхүүгийн аливаа асуудлаа бусдаас мөнгө зээлэх замаар шийдвэрлэдэг. Заримдаа тэд зээлсэн мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийдэг. Тэдний санхүүгийн төлөвлөлтийн гол санаа нь юу вэ гэхээр Полд мөнгө төлөхийн тулд Петерийг дээрэмдэх арга хэрэглэдэгт байгаа юм. Тэдний санхүүгийн амьдралыг элсэнд толгойгоо шургуулсан цацагт хяруултай зүйрлэж болох ба тэд иймэрхүү байдалтайгаар бүх зүйл сайнаар эргэж бүтэх болтугай хэмээн залбирч итгэдэг. Тэд тодорхой хөрөнгө эзэмшдэг байж болох магадлалтай ч бодит байдалд тэдний өрийн түвшин хэтэрхий өндөр байдаг. Тэд ихэнхдээ мөнгөний талаар болон өөрсдийн зардал зарцуулалтын зуршлаа ухамсарладаггүй. Тэдний эзэмшдэг үнэ цэнэ бүхий бүх зүйлс нь ямар нэгэн өрийг өөртөө агуулсан байдаг. Тэд
  • 16. зээлийн картыг маш их хэрэглэдэг ба тэрхүү өрөө урт хугацааны санхүүжилтын ипотек зээлд оруулан (хөрөнгийнхөө эзэмшиж буй хэсгийг барьцаалан) тэрхүү зээлийн картынхаа өрийг цэвэрлээд дахин тэрүүгээрээ шинэ өр тавьж эхэлдэг. Хэрвээ тэдний үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ өсвэл тэд дахин зээл авдаг ба эсвэл илүү томоохон үнэтэй үл хөдлөх хөрөнгийг худалдан авдаг. Тэд үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ үргэлж л өсөөд байдаг гэж итгэдэг. Тэдний анхааралд бага буурсан сарын төлбөр их татдаг. Тэд толгойдоо тэрхүү үгийг хадгалангаа ихэвчлэн усан завь усан бассеин үнэтэй амралт зугаалга машин зэргийг худалдан авдаг. Тэд эдгээр элэгдэлд орон үнэ цэнэ нь үргэлж буурч байдаг зүйлсээ хөрөнгө хэлбэрээр жагсаан банкнаас зээл авахыг хүсдэг ба банк тэдний зээлийн хүсэлтийг зөвшөөрөлгүй буцаах үед ихэд гайхширдаг. Дэлгүүр хэсч юм худалдан авах нь тэдний дуртай зүйлсийн нэг юм. Тэд хэрэгцээгүй шахам зүйлсийг худалдан авдаг ба үүнийгээ зөвтгөн “Ав ав чи үүнийг авах эрхтэй” эсвэл “Чи иймэрхүү боломжийн үнэтэй хэзээч таарахгүй байх”, “Хямдрал зарласан байна”, “Би хүүхдүүдээ миний эдлэж хэрэглэж чадаагүй зүйлсийг хэрэглүүлэхийг хүсэж байна” гэх мэт шалтагийг гаргаж тавьдаг. Тэд өөрсдийн өрийг урт хугацаанд бага багаар тараах нь ухаалаг зүйл гэж итгэдэг ба нэг л өдөр маш шаргуу ажиллан хамаг өрөө төлөх болно хэмээн өөрсдийгөө хуурдаг. Тэд олсон болгоноо үрж зарцуулдаг. Тэд хэрэглэгч зарцуулагч гэдгээрээ алдартай. Дэлгүүрийн эзэд машины худалдаачдад эдгээр хүмүүс үнэхээр таалагддаг. Хэрвээ тэд мөнгөтэй байвал тэр нь үрэгддэг. Хэрвээ тэд мөнгөгүй бол зээлдэг. Тэднээс бэрхшээл тулгарч байгаа эсэх талаар нь асуухад хангалттай их мөнгө олж чадахгүй байгаа тухайгаа л ярьдаг. Тэд олох мөнгөнийхөө хэмжээг өсгөснөөр асуудлыг шийдвэрлэж чадна хэмээн итгэдэг. Тэд ямарч их мөнгө олдог байсан улам бүр их өрөнд орж байдаг. Тэдний ихэнх нь өнөөдрийн олж байгаа мөнгө дөнгөж өчигдөр л гэхэд томоохон аз завшаан мөрөөдөл байсан гэдгийг жаахан ч гэсэн ухамсарладаггүй. Тэд өөрсдийн мөрөөдөж байсан хэмжээний орлогыг өнөөдөр олсондоо баярлахын оронд харин энэ нь тэдэнд хангалтгүй мэт санагдаж эхэлдэг. Тэдний асуудал нь олж байгаа орлогонд нь биш харин мөнгөнд хандах тэдний хандлагад зуршилд нь байна гэдгийг тэд ойлгодоггүй. Тэдний зарим нь нөхцөл байдал ямарч найдлагагүй болсон хэмээн итгэж бууж өгдөг. Тэд толгойгоо элсэнд улам гүн шургуулан алдаагаа давтсаар
  • 17. байдаг. Тэдний бусдаас зээлэх юм худалдан авах болон мөнгийг үрж зарах зуршил нь замбараагаа алддаг. Тэд хямралд орох тусмаа улам их зарцуулдаг. Тэд мөнгийг их үрснээр хямралд ордог бөгөөд хямралд орох тусмаа улам их мөнгө үрдэг. Тэд өөрсдийн ойр дотны хүмүүстэйгээ мөнгөний талаар ихээхэн маргаан үүсгэдэг ба аливаа нэг зүйлийг худалдан авах ямар их шаардлага байсан талаараа ярьж өөрсдийгөө зөвтгөдөг. Тэд санхүүгийн бүрэн үгүйсгэл дунд амьдардаг ба тэдний мөнгөний асуудал нэг л өдөр ид шидээр алга болох мэт дүр үзүүлдэг эсвэл тэд үргэлж хүссэн зүйлээ авч чадах хангалттай мөнгөтэй байх юм шиг аашилцгаадаг. Энэ түвшний хөрөнгө оруулагчид ихэнхдээ баян мэт харагддаг. Тэд том хувийн байшинд амьдарч ганган машин унадаг гэвч шалгаад үзэх юм бол тэд эдгээр зүйлсээ зээлийн мөнгөөр худалдан авсан байдаг. Тэд мөн маш их мөнгө олдог байж болно. Гэхдээ тэд санхүүгийн сүйрэлд хүргэх мэргэжлийн алдаа гаргахад ганц алхам л ойрхон байдаг. Энэ ангилалд багтах хөрөнгө оруулагчид нь өөрсдийгөө өөрчлөхгүй л юм бол тэдний санхүүгийн ирээдүй тун бүрхэг байх бөгөөд эсвэл тэд өөрсдийнх нь энэ үрэлгэн зуршлыг хүлээн зөвшөөрдөг маш баян хэн нэгэнтэй гэрлэх арга замыг хайх хэрэгтэй болно. 2-р түвшиний хөрөнгө оруулагчид (Хадгалагчид) Эдгээр хүмүүс бага хэмжээний мөнгийг ихэвчлэн тогтмол хугацаанд цааш нь хийж хадгалдаг. Тэрхүү мөнгөө ихэвчлэн эрсдэл багатай, ашиг багатай хөрөнгө хэлбэрээр байршуулдаг. Хэрвээ тэд хувийн тэтгэврийн данстай бол түүнийгээ банкинд эсвэл хөрөнгө оруулалтын хамтын санд байршуулдаг. Тэд хөрөнгө оруулалт хийнэ гэхээсээ илүү зарцуулж хэрэглэнэ гэсэн зорилготой хадгалдаг. Жишээ нь мөнгөний захын харилцах данс хадгаламжийн данс эсвэл хадгаламжийн сертификат хэлбэрээр байршуулдаг. Тэд шинэ телевизор, машин, амралт зугаалга зэрэгт зарцуулах гэж мөнгө хадгалдаг. Тэд аливаа төлбөрийг бэлнээр төлөхийг илүүд үздэг. Бэлэн мөнгөнд илүү үнэ цэнийг өгдөг. Тэд өр зээлнээс эмээдэг. Харин тэд аюулгүй хадгалагдсан бэлэн мөнгөндөө илүү сэтгэл хангалуун байж түүндээ өөрсдийн аюулгүй байдлаа даатгадаг. Өнөөдрийн эдийн засгийн орчинд хадгаламжийн өгөөж сөрөг үзүүлэлттэй байгаа ч (инфляци татварын дараах) эдгээр хүмүүс илүү их эрсдэл хүлээх сонирхолгүй байна. Тэдэнд төлдөг банкны хадгаламжийн өгөөжийн хувиас илүүтэйгээр буурч байгаа талаар тэд мэддэггүй мэдэхийг ч хүсдэггүй. Тэд ихэвчлэн бүтэн амь даатгалтай байдаг учир нь тэд аюулгүй байдлыг юунаас ч илүү чухалчилдаг.
  • 18. Энэ хэсэгт хамрагдах хүмүүс тэдний хамгийн үнэ цэнэтэй хөрөнгө болох үнэт цагаа хэдэн төгрөг хэмнэхийн тулд дэмий үрж өнгөрүүлдэг. Ингэж хэдхэн төгрөг хэмнэх гэж зүтгэхийн оронд тэрхүү үнэт цагийг хэрхэн мөнгийг үр ашигтайгаар байршуулах талаар суралцахад зарцуулах хэрэгтэй. Хэрэв 1969 онд Соросын огцом өсөлтийн санд 10000$ уг мөнгийг байршуулсан/ бол тэр нь 1994 он гэхэд 22.1 сая доллар болон үнэ цэнэ нь өсөх байлаа. Харин үүний оронд тэдний айдас дээр үндэслэн аюулгүй байдлын хэрэгцээ нь тэднийг мөнгөө харьцангуй бага өгөөжтэй хөрөнгө оруулалтын хэлбэр болох банкны хадгаламжийн сертификат хэлбэрээр байршуулахад хүргэдэг. Тэд хэлэхдээ “хадгалсан нэг төгрөг бүр үнэ цэнэтэй эсвэл “Би хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө үүнийг хадгалж байна” гэдэг. Гэвч үнэндээ бол тэд болон тэдний амьдралд энэ хандлага нь маш их эрсдлийг авчирч байдаг бөгөөд тэд өөрсдийнхөө болон үр хүүхдүүдийнхээ хэрэгцээг байнга хэт хязгаарлаж байдаг. Мөнгө хадгалах нь газар тарилангийн эрин үед тун чухал санаа байв. Харин бид үйлдвэрлэлийн эрин үед шилжин ороход хадгалах нь тийм ч ухаалаг санаа биш болсон юм. Та хэрвээ мөнгөө зүгээр л банкинд хадгалуулбал олон зүйл бодож толгойгоо гашилгах хэрэггүй болох ба банкерүүд таныг үнэн сэтгэлээсээ хайрлах болно. Яагаад та тэгэх ёсгүй гэж? Банк танаас авсан 1сая төгрөг бүрээ 2 сая төгрөгийн зээл болгон олгодог ба түүнээсээ 19 хувийн хүүгийн төлбөр авч харуид нь танд 5 - аас бага хувьтай тэнцэххэмжээний мөнгийг төлдөг. 3-р Түвшиний Хөрөнгө оруулагчид Энэ хэсэгт 3 өөр төрлийн хөрөнгө оруулагчид байдаг. Энэ түвшний хөрөнгө оруулагч нь хөрөнгө оруулалтын хэрэгцээг мэдэрдэг. Тэд тодорхой хэмжээний боловсролтой ухаалаг хүмүүс байдаг. Тэд хүн амын гуравны хоёр болох дундаж амьдралтай хүмүүсийн хүрээнд багтдаг. Үүнд 3А, 3Б, 3С гэсэн түвшингээр авч үздэг. 3А түвшин: Энэ хэсэгт хамрагдах хүмүүс бусад хүмүүс надад хөндлөнгөөс нөлөөлж чадахгүй гэж үздэг хүмүүс юм. Тэд өөрсдийгөө мөнгөний талаар ойлгодоггүй хэзээч ойлгохгүй гэж итгэдэг. Тэд хэлэхдээ: Би тоондоо муу, Дэндүү зовлонтой яршигтай, Хөрөнгө оруулалт нь эрсдэл ихтэй. Тэд өөрсдийн санхүүгийн ирээдүйгээ бодол санаандаа хязгаарладаг ба өдрөөс өдөрт шаргуу ажиллан өөрсдийгөө надад хангалттай мөнгө бий гэж тайвшруулдаг.
  • 19. 3Б түвшин: Эдгээр хүмүүс бол Синикууд буюу гутранги үзэлтэй хүмүүс юм. Эдгээр хүмүүс хөрөнгө оруулалт нь яагаад хэрэгждэггүй вэ? Яагаад амжилт олдоггүй вэ гэдгийг бүгд мэддэг. Эдгээр хүмүүсийн ойр орчинд байхад аюултай. Тэдний яриаг сонсвол ухаалаг нөлөөтэй байдаг. Тэд өөрсдийн мэргэжилдээ гарамгай ба гэхдээ тэрхүү мэдлэг ухаалаг оюун санаагаа гарган амьдрал дээр хэрэгжүүлэхдээ муу. Тэднээс ямар нэгэн хөрөнгө оруулалт хувьцааны талаар асуувал та тун хэцүү байдалтай айсан, эргэлзсэн сэтгэгдэлтэйгээр буцах болно. Тэдний хэлдэг нийтлэг үг бол “Надад тийм юм учирч байсан тэд надад тэрхүү бүтэлгүй зүйлийг дахин хийлгэж чадахгүй”. Хачирхалтай нь тэр хүмүүс зах зээл үнэ ханшийн мэдээлийг яг хонь шиг дагадаг. Тэд үргэлж санхүүтэй холбоотой мэдээлэл уншиж ажил дээрээ “Wall Street Journey`” уншиж суудаг. Тэдний яриа төвөгтэй санхүүгийн хүнд үг хэллэгээр дүүрэн байдаг. Тэд том том зүйлсийн талаар ярилцдаг боловч хэзээ ч түүнд оролцдог. Тэд ухаалаг боловч алдаа хийж эрсдэл хүлээхээс маш их айдаг. Тэд улам шаргуу суралцаж улам ухаалаг болдог. Улам их мэдэх тусмаа илүү их эрсдлийг тэд олж хардаг ба ингээд тэд үргэлжлүүлэн суралцдаг. Тэдний шунаг сэтгэл нь айдсыг арай гэж давсан үедээ арилжаанд оролцдог. Жаахан мөнгөтэй байгаад бага зэрэг эрсдэл хүлээж чадвал хурдан баяжих боломж байдаг. 3С түвшин: 3дахь ангилалд багтах хүмүүс бол мөрий тавигчид мөрийцөгчид юм. Мэргэжлийн диллерүүд тэднийг “Гахайнууд” гэж нэрлэдэг. Өмнөх түвшний хүмүүс хэтэрхий халшир болгоомжтой байсан бол эдгээр хүмүүс дэндүү болгоомжгүй юманд аз туршсан байдлаар ханддаг. Тэд хүвьцааны арилжаа үнэт цаасны зах зээлтэй яг л Лас Вегасын мөрийтэй тоглоомын ширээн дээр тоглож байгаа мэт харьцдаг. Тэд ихэнх тохиолдолд мөнгөө алддаг. Тэд амжилттай хөрөнгө оруулалт хийхийн тулд ямар нэг нууцыг хайж байдаг бөгөөд ямар нэг шинэлэг гайхалтай хөрөнгө оруулалтын аргыг эрэлхийлдэг. Тэд бараа материал зах зээл дээр гарч байгаа шинэ хувьцаа газрын тос мал аж ахуй гэх мэт байж болох бүх л салбар төрлүүдэд хөрөнгө оруулалт хийдэг. Эдгээр хөрөнгө оруулагчидын ойролцоогоор 90% орчим нь мөнгөө алдаж байдаг. Тэд өөрсдийгөө маш ухаалаг байсан болохоор тийм амжилтанд хүрдэг гэж боддог ба тэр нь зөвхөн аз байсан гэдэгтэй эвлэрхийг хүсдэггүй.
  • 20. 4-р Түвшин Энэ түвшний хөрөнгө оруулагчид мөнгөө ямар нэг ашигтай хэлбэрээр байршуулах хэрэгтэй гэдгийг маш сайн ойлгодог. Тэд өөрсдийн гаргаж байгаа хөрөнгө оруулалтын шийдвэртээ нилээн цаг зарцуулдаг. Гэхдээ энэ төрлийн хөрөнгө оруулагчид нь таний бодож байгаа шиг тийм төгс төгөлдөр биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэд үл хөдлөх хөрөнгө бизнес бараа материал эсвэл бусад ашиг ихтэй салбарт хөрөнгө оруулж буй эсэх нь эргэлзээтэй байдаг. Тэд Петер линч эсвэл Уоррен Буффет зэрэг хөрөнгө оруулагчидын санал болгодог консерватив урт хугацааны тактикийг баримталдаг. Та суугаад төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Өөрийн мөнгөний зарцуулалтаа хянаж сурах хэрэгтэй. Бусдад өгөх ёстой өр төлбөр зээлээ хамгийн бага хэмжээнд барих хэрэгтэй. Энэ түвшинд хүрэхийн тулд хэдэн сарын турш ямар хэмжээний мөнгөөр хөрөнгө оруулалт хийгээд ямар бодит өгөөжтэй байвал та өөрийн зорилгодоо хүрэх вэ гэдгээ сайн мэдэж байх ёстой. Тэд бол маш сайн төлөвлөгөөтэйгөөр хурдан хугацаанд боломжийг алдалгүй мөнгөө хийдэг хүмүүс юм. Та удаан бодох тусам өөрийн хамгийн үнэ цэнэтэй хөрөнгө болох цаг хугацааг алдаж байдаг. 5-р Түвшин Мэргэшсэн хөрөнгө оруулагчид Эдгээр хөрөнгө оруулагчид илүү эрсдэлтэй, түрэмгий хөрөнгө оруулалтын стратегийг сонгох боломжтой байдаг. Яагаад? Яагаад гэвэл тэд мөнгийг зөв зарцуулах чадвартай хөрөнгө мөнгөний хангалттай эх үүсвэр суурийг бүрдүүлсэн байдаг. Тэд тоглоомонд шинээр оролцогчид биш. Тэд ихэнхдээ нэг зүйл дээрээ төвлөрсөн байдаг бөгөөд удаан хугацааны турш тогтвортой амжилт гаргасан үзүүлэлттэй байдаг. Тэдэнд мөн хангалттай хэмжээний ялагдал хүлээж алдаа гаргасан туршлагууд хуримтлагдсан байдаг. Хүмүүс мэргэшсэн байна уу үгүй юу гэдгийг ямар шалгуураар хэмжиж болох вэ? Тэд өөрсдийн эрхэлж буй ажил мэргэжил бизнес тэтгэврийн сангийн орлогоосоо бүрдэх хангалттай хэмжээний санхүүгийн суурьтай байдаг. Энэ ангилалд багтсан хүмүүс тоглоомонд хожигдохыг үзэн яддаг ч айдаггүй. Хожигдсон ч тэд сэтгэл санаагаар унахын оронд алдаанаасаа суралцан улам урагшаа тэмүүлж байдаг. Эдийн засаг зах зээлийн тааруухан нөхцөл байдал нь тэдэнд амжилтанд хүрэх хамгийн сайн боложуудыг олгодог гэдгийг мэддэг. Хүмүүс үнэ ханш буурах үед зах зээлээс гарч байхад тэд ордог. Тэд хэзээ гарах вэ гэдгээ мэддэг. Энэ түвшинд гарах
  • 21. стратеги нь зах зээлд орох стратегээс илүү чухал. Тэд өөрсдийн хөрөнгө оруулалтын дүрэм журамаа маш тодорхой гаргадаг. Өндөр өгөөж өгдөг татварын хамгийн бага шимтгэл төлдөг хөрөнгийн нөөцтэй байх нь урт хугацааны баялагт хүрэх гол зам гэдгийг тэд мэддэг. Тэдний хувийн хөрөнгө маш бага хэмжээтэй байдаг. Түүний нэр дээрх татвар ногдуулах зохих хувийн хөрөнгийн хэмжээ маш бага байдаг. Тэд юу ч үгүй боловч корпраци аараа дамжуулан бүхнийг удирдаж байдаг. Тэнгэрт хальсан хойноо ч өөрсдийн бий болгосон мөнгөний чиг хандлагийг зохицуулсан хэвээр байдаг 6-р Түвшин (Капиталистууд) Дэлхий дээр маш цөөхөн хүн хөрөнгө оруулалтын энэ түвшний чадварийг эзэмшдэг. АНУ-д арван мянган хүн тутмын нэгээс бага тооны хүн жинхэнэ капиталист байдаг. Капиталистуудын зорилго бол бусад хүмүүсийн мөнгө, бусад хүмүүсийн мэдлэг чадвар, бусад хүмүүсийн цаг хугацааг ашиглан мөнгө олох явдал юм. Тэд ихэвчлэн америк болон бусад том гүрнүүдийн санхүүгийн хувьд хүчирхэгжүүлэх хөдөлгөгч хүч нь болж байдаг. Жишээ нь: Кеннеди, Рокфеллер, Порд нар болон тэдний гэр бүлийнхэн юм. Капиталистууд л улс орныг хөгжил цэцэглэлтэнд хүргэдэг ба тэд шинэ ажлын байр бизнес шинэ бүтээгдэхүүнийг бий болгоход шаардлагатай хөрөнгийг санхүүжүүлтыг хийдэг. 5-р түвшний хөрөнгө оруулагчид зөвхөн өөрийн мөнгөөр хөрөнгө оруулалт хийдэг. Харин капиталистууд бусдын мэдлэг чадвар санхүүгийн боломжийг ашиглан өөрсдөдөө болон бусдад зориулж хөрөнгө оруулалтыг хийдэг. Жинхэнэ каптиластууд хөрөнгө оруулалт хийгээд түүнийгээ зах зээл дээр зардаг. Тэдний хувьд мөнгө олохын тулд мөнгөтэй байх шаардлага байдаггүй. Учир нь тэд бусдын цаг бусдын мөнгийг хэрхэн ашиглахаа мэддэг. 6-р түвшний хөрөнгө оруулагчид л бусад хүмүүсийн худалдан авдаг хөрөнгө оруулалтыг бий болгодог. Тэд хүмүүсийг хөрөнгө мөнгөтэй баян болох ажлын байр нэмэгдүүлэх зэрэг аливаа зүйлийн хөдөлгөгч хүч нь болдог. Эдийн засгийн тааламжгүй орчинд жинхэнэ каптиластууд улам ч илүү баяждаг. Эдийн засгийн хямрал нь шинэ боломжуудаар дүүрэн байдаг гэдгийг каптиластууд мэддэг. Таныг сонин дээрээс аливаа нэг гамшиг дайнд нэрвэгдсэн эсвэл ямар нэг асуудалтай учирсан тухай уншиж байг үед каптиластууд тэнд аль хэдийн очсон эсвэл очих гэж байгаа гэдэг нь тодорхой болсон байдаг. Тэд үүнийг хийж чаддаг гол учир нь мөнгө бол бодитой эд юм биш харин хүний толгой дотор байдаг оюун ухаан үзэл бодол гэдгийг ойлгодог.
  • 22. 1.2 Криптовалютын тухай ойлголт, онцлог Криптовалют Мөнгө түүний үүсэл Дэлхий дахинд цахим мөнгөний тухай ойлголт 1980-аад оноос эхэлж, АНУ-ын компьютер инженерүүд цахим төлбөрийн системийг хөгжүүлж байв. Ингээд АНУ-ын G&SR компани E-Gold нэртэй, дэлхийн хамгийн анхны цахим мөнгийг 1996 онд гаргасан түүхтэй. Арав гаруй жилийн хугацаанд долоон сая хэрэглэгчтэй болоод байсан ч удаа дараа хакеруудын халдлагад өртсөн тул хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангаж чадаагүй хэмээн АНУ-ын Засгийн газраас ашиглахыг хориглосон юм. Дэлхий дахинд цахим мөнгөн тэмдэгтээс гадна Криптовалют мөнгө буюу биткойн, этериум зэрэг криптовалютуудыг цахим мөнгөтэй адил хэмээн андуурсаар байдаг. Манай улсын хувьд криптовалют нь мөнгөн хөрөнгөөр баталгаажаагүй, төгрөгт чөлөөтэй хөрвөдөггүй, төгрөгтэй ижил нэгжгүй, төвлөрсөн хяналт байхгүй учраас цахим мөнгөний шинжийг агуулаагүй хэмээн үзэж одоогоор цахим мөнгөнд тооцдоггүй юм байна.2008 онд Сатоши Накамото хэмээн нэрээ нууцалсан зохиогчтой “Биткойн: дундын зуучлагчгүй цахим мөнгөний систем” нэртэй “white paper” буюу технологийн танилцуулга интернэтэд тавигдсан юм. Биткойны санаа хүн төрөлхтөнд хэдий төгс төгөлдөр биш ч гэлээ бидний бодож олсон өнөөг хүртэл ашиглаж байгаа төлбөр тооцооны систем маань сайжирч болох юм гэсэн найдварыг бий болгосон. Цахим мөнгө, кредит картанд тулгуурласан бөгөөд криптографи ашигласан төлбөр тооцооны системийг бий болгох гэсэн 100 гаруй удаагийн академик судалгаа, бизнесийн оролдлогууд биткойноос өмнө хийгдэж байв. Энэ бүхний эцэст л анхны Криптовалют биткойн (Bitcoin-Цахим алт) төрөн гарсан. Криптойвалют ба түүний систем буюу (Блокчеин) Блокчэйн бол дэлхий дээр одоо байгаа хамгийн шилдэг онлайн төлбөрийн болон шилжүүлгийн хэрэгсэл юм. Блокчеин гэдэг нь блок өрж байна гэсэн үг юм. Дэлхийн бүх блок хоорондоо холбоотой. Блокчеин систем нь дотроо криптовалютыг хадгалах өөрийн гэсэн түрүүвчтэй. Цахим түрүүвч буюу (Wallet address) ийг санаандгүй тоогоор(Random)нэг блоконд хийж аюулгүй байдлыг хадгалдаг. Олон тооны түрүүвчийг санаандгүй байдлаар нэг блоконд хийж аюулгүй байдлыг хамгаалах шалтгаан нь нэг блокийг тусгай тэмдэгт бүхий утгат код хамгаалж байдаг. Гүйлгээ хийгдэх бүрт дэлхийн бүх блокны утгат код солигдож байдаг. Энэ нь та нэг түрүүвчинд түлхүүр таарулахын
  • 23. тулд дэлхийн бүх блоконд түлхүүр тааруулах хэрэгтэй гэсэн үг юм.Яагаад хамгийн аюулгүй шилдэг систем гэж нэрлэгддэг нь аюулгүй байдлыг 100% хангаж чадсанд оршино.Блокчеин системээр хийгдэж байгаа гүйлгээ бүхэн шилэнд дансаар хийгддэг тул хувь хүн өөрийн дансний түүхийг хэзээд харах боломжтой.Бас хэдэн минут (Цаг) дараа гүйлгээ бүрэн хийгдэж дуусахыг ч мэдэх боломжтой. Зураг 1 Зураг 1. Blockchain System бүтэц Цахим мөнгөний сул талууд: • Цахим орчинд хийгдэж байгаа учраас дансныхаа нууц үгийг алдсан тохиолдолд хэргийг шалгаж хэрэгтнийг илрүүлэх боломжгүй. Иймд нууцлалаа чанд хадгалах шаардлагатай • Цахим мөнгөний арилжааг олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй сайтаар хийсэн тохиолдолд хохирогч болох эрсдэлтэй. • Хууль бусаар гэмт хэргийн замаар олсон мөнгийг цахим мөнгө болгон ашиглаж луйвар хийдэг тохиолдол олон. • Цахим мөнгөний арилжаа нь ямар нэг банкаар дамждаггүй интернет орчинд явагддаг гүйлгээний шимтгэл өндөр удаан шилждэг.
  • 24. • Татвар ногдуулах боломжгүй, бэлэн мөнгө болон алтаар баталгаажаагүй. Цахим мөнгөний үнийн тогтвортой байдлыг хангаж байдаг хөрөнгийн бирж засгийн газар болон ямар нэгэн банк байдаггүй. Цахим мөнгөны давуу тал Kрипто “фэн”-үүд, дэмжигчид Биткойн, түүний суурь технологи болох Блокчейныг дан ганц төлбөр тооцооны хэрэгсэл төдийхнөөр тогтохгүй банк санхүү, эдийн засаг цаашлаад нийгэм, улс төрийн бүтцийг орвонгоор нь өөрчлөх “шид”-тэй хэмээн үзэж байгаа. Бид өдөр тутмын амьдралдаа мөнгө болон бусад үнэт зүйлсийг банкууд эсвэл Засгийн газар гэсэн итгэмжлэгдсэн гуравдагч талын оролцоотойгоор солилцдог. Энэ системийн хамгийн наад захын дутагдалтай тал нь бидний сайн мэдэх авлига, ил тод бус байдал мөн үл итгэлцэл. Ялангуяа цахим хэлбэрээр явагдаж буй төлбөр тооцоо, мэдээлэл болон хөрөнгийн солилцоо нь “double spending” буюу “давхар зарцуулалт” гэсэн асуудлыг араасаа дагуулж байдаг. Ийм ч учраас бид өнөөг хүртэл зардал ихтэй, ил тод байдлыг бүрэн хангах боломжгүй төвлөрсөн зохицуулалтыг ашигласаар байгаа юм. Хэн нэгэн уруу мөнгө шилжүүлэхэд биткойны сүлжээ ашиглан илгээх ба таны гүйлгээг сүлжээнд байгаа бүх хүн мэдэх болно. Танд 10 биткойн байснаас 4-ийг над уруу шилжүүллээ гэж бодоход таны дансанд 6 үлдэж, минийх дөрвөөр нэмэгдэж байгааг сүлжээний бүх хүн мэдэж байдаг. Биткойныг криптовалют гэж тодорхойлдог эсвэл дижитал валют гэж нэрлэдэг. Биткойн нь онлайн бэлэн мөнгөний зүйлтэй адил юм. Биткоиныг бүтээгдэхүүн, үйлчилгээ авчрахад ашиглаж болно; тийм ч олон дэлгүүр зөвшөөрдөггүй. Зарим улс оронд биткойныг хориглосон байдаг. Биткойн бол ухаалаг гар утас эсвэл компьютер дээрх “Цахим түрүүвч (Crypto wallet)” нэртэй програм дээр хадгалагдсан компьютер дээрх файл юм. Олон хүмүүс тоон түрийвч болох аппликешнд bitcoins илгээж болох бөгөөд та үүнийг гэр бүл, найз нөхөддөө илгээх боломжтой. Зөвхөн нэг дамжуулалтыг олон нийтийн жагсаалтад хадгалдаг бөгөөд үүнийг хар гинж гэж нэрлэдэг. Олон хүмүүс өөрсдийн эзэмшдэггүй бэлэн мөнгө үрэх, шаардлагагүй хуулбар хийх, ямар нэгэн шилжүүлэг хийхгүй байхыг зогсоохын тулд bitcoins-ийн түүхийг хянах нь маш энгийн байдаг. 2008 оны туршид цагаан хуудсыг бичсэн бөгөөд үүнийг биткойнд анх нэвтрүүлсэн Сатоши Накамото хийсэн. Биткойны ард яг ийм загвар бий: цахим бэлэн мөнгөний хувилбарыг зөвхөн нэг хүнээс нөгөө хүнд санхүүгийн ямар ч асуудалгүйгээр шууд дамжуулахыг л зөвшөөрдөг.
  • 25. ХОЁРДУГААР БҮЛЭГ КРИПТОВАЛЮТААР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХ БОЛОМЖИД ХИЙСЭН СУДАЛГАА 2.1 Олон улсын түвшинд хийгдэж байгаа байдал, хөрөнгө оруулалтын ангилалд хийсэн судалгаа Цахим мөнгөөр хөрөнгө оруулах нь: Цахим мөнгөөр хөрөнгө оруулах нь нэг талаараа маш өндөр ашигтай боловч нөгөө талаараа маш өндөр эрсдэлтэй гэдгийг маш сайн санах хэрэгтэй. Цахим Мөнгөөр хөрөнгө оруулалт хийх тухай та бодож байгаа бол зөвхөн эрсдэлээ даах хэмжээний буюу алдаж болох мөнгөөр хөрөнгө оруулах хэрэгтэй. Алдлаа гэхэд таний амьдралд болон ирээдүйн зорилгод нөлөө үзүүлэх хэмжээний биш гэсэн үг юм. Хэзээч зээлээр хэн нэгнийг дагаж цахим валютруу хөрөнгө оруулж болохгүй. Учир нь энэ бол төрийн хяналтгүй орчин юм. Хувь хүн эрсдэлээ 100% даана гэсэн үг юм. Цахим мөнгөний үнийн хэлбэлзэлийг хэрэглэгчид өөрсдөө бий болгож байдаг. Хэрэглэгчдийн цахим мөнгөний эрэлт нэмэгдсэнээр нийлүүлэлт болон нөөц багассанаар үнэ өсөх гол шалтгаан болдог. Судалгааны үр дүн: Асуулт 1 Та криптовалютын талаар хэр их мэдээлэл авдаг вэ? Судалгаанд оролцогчдоос 43,9% нь өдөр бүр мэдээлэл авч байгаа гэсэн нь дэлхий даяар энэхүү криптовалют хэр их хүчээ авч байгааг харуулж байна.
  • 26. Асуулт 2 Ямар шалтгааны улмаас та криптовалютын талаар мэдээлэл авдаг вэ? Оролцогчдын хувийн мэдээллийн хэсэг
  • 27. Судалгааны үр дүнгээс харахад 25-44 насны хүмүүс ихэвчлэн оролцсон нь криптовалютын талаар илүү мэдээлэлтэй, сонирхдог гэж үр дүн гарахад нөлөөлсөн. Мөн хувийн хэвшилд 65,4 хувь нь ажилладаг бөгөөд сарын орлого нь 1,000,000₮ орчим байна. Гэр бүлийн байдлын хувьд 2-5 ам бүлтэй хүмүүс байгаа нь амжиргааны түвшингөө дээшлүүлэх, ашиг олох зорилгоор криптовалютыг ихэвчлэн сонирхдог байна. Цахим мөнгөний эрсдэл: Цахим мөнгө бол хоосон зүйл учраас энэ зүйл интернет орчинд энэ мөнгө бол зүгээр л хоосон тоо ямар нэгэн валют банк засгийн газраас огт хамааралгүй ба цахим мөнгөний зохицуулалтын тухай хууль гаргасан нэг ч орон одоогийн байдлаар дэлхий дээр байхгүй байна. Дэлхий дээр нийт 40 Триллион америк доллар нэг жилдээ эргэлдэг байдаг. (Алт доллар өр зээл тусламж бүгд нийлээд). Харин энэхүү Cryptocurrency гэж нэрлэгдэж байгаа цахим мөнгө нь дээр 1.3 Квадриллион америк доллар эргэлддэг. Санхүүгийн зах
  • 28. зээлд энийг хөөс (Bubble) буюу хиймэл зүйл гэж үздэг ба энэ хөөс хагарвал маш олон хүмүүс алдагдал хүлээж ихэнх цахим мөнгөний ихэнх эзэлхүүн алга болно гэж шинжээчид үздэг. 2.2 Монгол улсад Криптовалютаар хөрөнгө оруулалт хийх боломж, санал дүгнэлт Монгол улсын хувьд 2017 анд ARD FINANCIAL группын захирал Ч.Ганхуяг ард койн буюу монголын хамгийн анхны криптовалют койныг гаргасан тухайгаа зарлаж анх 1ширхэг ард койн=1Төг үнэтэйгээр худалдаанд гарж байсан.Үүний дараагаар 2020 онд МОНГОЛ HD телевизээр apprentice mongolia шоу нэвтрүүлэг эхэлж Ч.Ганхуяг захирал гол шүүгчээр ажилласан цагаас хойш олон түмэнд ард койны тухай мэдээлэл эрчимтэй тархаж тухайн койн 1төгрөгийн үнэлгээнээс 2020 оны эцэс гэхэд 180 төгрөг хүрж 2021 онд бүх цаг үеийн дээд ханшиндаа хүрч 610 төгрөг хүрсэн.Анх гарсан үнэлгээнээсээ богино хугацааны дотор 610 дахин өсөж UNICORN гэж нэрлэгдэж чадсан анхны компани нь АРД Групп болсон юм.Энэхүү үйл явдал нь монголд криптовалют эрчимтэй хөгжих суурь нь болж өгсөн. Зураг2 Зураг 2. ...............
  • 29. Монгол улсын хувьд гэвэл бид нарын хийсэн ажлын алдаануудаас илүүтэйгээр хийгээгүй зүйл маань алдаа болж хувирсан тохиолдол хамаагүй олон хохирол ихтэй эдийн засаг нийгмийн хувьд хүнд цохилт болсон алдаа болж хувирдаг .2019 онд хятад улсад Биткойн болон криптовалют олборлохыг хориглосон хууль гарсан.Дэлхийн хамгийн том биткойн олборлогч компаниуд тухайн үед Канад болон Оросын холбооны улсыг зорьсон яагаад гэвэл цаг уурын хувьд хүйтэн эрчим хүчний бололцоотой байсан.Гэтэл хамгийн тохиромжтой улс бол монгол байсан цаг уурын хувьд тохирно.Дэлхийн хамгийн хямд нүүрсээр эрчим хүчийг үйлдвэрлэх боломжтой.Дэлхий дээр өнөөдөр энэнээс хямдхан гэж одоогоор байхгүй.Жишээ нь:1998 онд бид нар картын бараан дээрээ оочирлож байгаад интернетыг алдчихсан энэ нь өнөөдөр маш том алдаа болж хувирсан. 2010 онд дэлхийн 2 томоохон хөрөнгө оруулалтын банк таван толгойн уурхайг 10.000.000.000$ үнэлээд Лондон, Хонгконг, Монголын хөрөнгийн бирж зэрэг IPO хийх саналыг тухайн үед хүлээж аваагүйгээс болж бас маш нэгэн том алдаа үүссэн гэдгийг бид мэднэ.Харин одоо 2022 он буюу яг одоо цагт Блокчеин буюу криптовалютын маш том боломж гарж ирж буй энэ цаг үед энэхүү боломжийг алдахгүйгээр түрүүлж хөдлөх нь чухал юм. Цахилгаан станцаа бариад яг хажууд нь монголын хамгийн том Дата центерийг байгуулаад Блокчеинийг хөгжүүлж дэлхийн хамгийн том биткойн олборлогчдын нэг болох боломж бүрэн нээлттэй байгаа.Хэрвээ энэхүү боломжыг алдвал энэ нь өмнөх хийгээгүй алдаануудаас хэд дахин томд тооцогдох алдаа болох магадлалтай.
  • 30. ДҮГНЭЛТ Судалгааны үр дүнгээс харахад 25-44 насны хүмүүс ихэвчлэн оролцсон нь криптовалютын талаар илүү мэдээлэлтэй, сонирхдог гэж үр дүн гарахад нөлөөлсөн. Мөн хувийн хэвшилд 65,4 хувь нь ажилладаг бөгөөд сарын орлого нь 1,000,000₮ орчим байна. Гэр бүлийн байдлын хувьд 2-5 ам бүлтэй хүмүүс байгаа нь амжиргааны түвшингөө дээшлүүлэх, ашиг олох зорилгоор криптовалютыг ихэвчлэн сонирхдог байна. Үнийн хэлбэлзэл өндөр байдаг учраас одоогоор төлбөрийн хэрэгсэл болж чадахгүй байна. Харин хүмүүс оронд нь шилжүүлгийн хэрэгсэл болгон ашиглаж байна. Хөрөнгө бол хувь хүн болон аж ахуйн нэгжийн өмчлөлд буй мөнгөөр хэмжигдэх боломжтой санхүүгийн нөөц юм. Хөрөнгө оруулалт бол тухайн хөрөнгийг ашиглан ирээдүйд ашиг олох зорилгоор мөнгө эсвэл цаг хугацаа, эсвэл нөөц баялагийг эргэлтэнд оруулж баялаг бүтээх үйл явц юм. Мөнгөөр мөнгө олох буюу ухаалаг амьдралын зарчмыг хөрөнгө оруулалт хийх гэнэ. Хөрөнгө оруулалтыг ерөнхий утгаар нь ашиг олж, хөрөнгө мөнгөө өсгөх зорилгоор ямар нэг үнэт цаас, үл хөдлөх хөрөнгө зэргийг худалдан авах үйл ажиллагаа гэж томьёолдог. Хөрөнгө оруулалтын ерөнхий зорилго нь мөнгөөр мөнгө олох явдал байдаг. Криптовалютын хамгийн том төрөл болох биткойн нь 3 дахь хатуу валют гэж зарим орнуудад нэрлэгдэж байна.
  • 31. Ном Зүй Англи ном Robert kiyosaki, Rich Dad Poor Dad, 2000 Napaleon Hill,Think Grow Up Rich 1937 Benjamin Graham,The Intelligent Investor ,1949 Garyvee,Crushing It,2018 Монгол Ном Гантиг,Биткойн ба Блокчейны тухай үндсэн ойлголт 2019 Идэрбат,Fuck you money ВебСайт Coindesk.com-Криптовалютынмэдээллийнсайт Coinchira.com-Криптошинжээчдийннэгдсэнсайт Binance.com-Дэлхийнхамгийнтомкриптохөрөнгийнбирж