SlideShare a Scribd company logo
ИРГЭНИЙ ОРОЛЦОО
Ардчилсан нийгмийн үнэт зүйлсийн нэг нь иргэний оролцоо бөгөөд иргэний
оролцоогүйгээр бидний зорьж буй шударга, иргэний ардчилсан нийгэм
байгуулахад хэцүү юм.
Иргэд ардчиллын үйл хэрэгт оролцох 2 үндсэн хэлбэр байдаг. Үүнд:
ШУУД БУС ОРОЛЦОО
Иргэд өөрсдийн сонгосон УИХ-ын гишүүн, аймаг, нийслэл, сум, дүүргийн
ИТХ-ын төлөөлөгчдөөр дамжуулан шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох
хэлбэр юм.
ШУУД ОРОЛЦОО
Аливаа төр, нийгэм, орон нутгийн хүрээний асуудлыг шийдэх үйл хэрэгт
өөрийн биеэр оролцохыг ойлгож болно. Үүнд:
 Баг, хорооны иргэдийн нийтийн хуралд оролцох
 УИХ-ын гишүүнээр дамжуулах
 Олон нийтийн санал асуулга явуулахад оролцох
 Хуулийн хэлэлцүүлэгт оролцох
 Төрийн бус байгууллагаар дамжуулах
 Сонин хэвлэл, телевизээр үзэл бодлоо илэрхийлэх
 Төрийн байгууллага, албан тушаалтанд захидал бичих гэх мэт.
Ардчилсан оронд иргэд өөрсдийг нь төлөөлөн төр удирдах хүмүүсийг сонгоно.
Төлөөлөгчид нь шийдвэр гаргахдаа ард түмний хүсэл эрмэлзлийг илэрхийлнэ.
Иргэд хүний эрх, олон түмний сайн сайхан байдлыг хангахын төлөө төр
засагтай эрх тэгш байдлаар хамтран ажиллана. Иргэд идэвхгүй байваас улс
орноо удирдах хэрэгт оролцогч бус харин удирдлагын обьект болон хувирна.
Ингэвэл төр засаг тэдний оролцоогүйгээр бүхнийг шийдэх болно.
Иргэдийг ардчиллын хэрэгт оролцуулах хамгийн дөт зам бол сонгууль, санал
хураалт юм. Сонгууль нь ялсан хүмүүст хууль ѐсны эрх мэдэл олгоно. Эрх
мэдэл авч сонгогдсон удирдагч нар эрх мэдлээ хэтрүүлэхгүй байх явдалд хяналт
тавих нь иргэдийн үүрэг юм. Шийдвэр гаргах болон бодлого боловсруулах
явцад иргэд идэвхтэй оролцдог байх ѐстой.
2
Шууд буюу идэвхтэй оролцоо гэдэг бол бодлого боловсруулах асуудлаар санал
солилцоход иргэдийн өөрсдийн нь оруулж буй хувь оролцоо юм.
Харин бодлогоо томъѐолох, эцсийн шийдвэр гаргах эрхийг төр өөрөө эдэлнэ.
Бодлого боловсруулах явцад иргэдийг оролцуулна гэдэг бол түншлэлийн
зарчимд тулгуурласан төр, иргэдийн хоорондох хос урсгалтай харилцааны
хөгжиж гүнзгийрсэн хэлбэр юм. Ажлын хэсэг, жирийн олон түмний хурал,
цуглаан, харилцан ярилцлага гэх мэтээр жишээ татаж болно.
Иргэд ардчиллын хэрэгт оролцохоос татгалзвал тэр нь сонгогдсон хүмүүст
хүссэнээ хий гэж хэлсэнтэй адил болох бөгөөд төр засаг хэмжээгүй эрх мэдэл
эдэлж, энэ нь дарангуйлал, эсвэл засаглалын авторитар дэглэмд хүргэдэг.
Иргэдийг ардчиллын хэрэгт оролцуулах нь олон давуу талтай. Үүнд:
 Сонгогдсон удирдагчид эрх мэдлээ хэтрүүлэхгүй байна.
 Төр засаг олон түмний хүсэл зоригийн талаар илүү мэдээлэлтэй байна.
 Төрийг удирдах хэрэгт иргэдийг оролцуулна.
 Иргэд оролцсоноор төр засаг илүү мэдээлэлтэй байж зөв, сайн шийдвэр
гаргана.
3
ИРГЭДИЙН ИДЭВХТЭЙ ОРОЛЦООНД МЭДЭЭЛЛИЙН ҮҮРЭГ
Иргэдэд мэдээлэл хүртээмжтэй байснаар шударга иргэний ардчилсан нийгэм
цогцлоох хэрэгт үр нөлөөтэй оролцоход нь тус болох юм. Энэ нь иргэд эрх нь
зөрчигдөж байгаа эсэхийг мэдэх, зөрчигдсөн тохиолдолд хаана очиж
шийдвэрлүүлэх тухай мэдлэгтэй байхыг хэлнэ.
Доор дурьдсан хэлбэрээр иргэд зөв мэдээлэлтэй болно. Үүнд:
 Зохих мэдлэгтэй хүмүүс, тухайлбал иргэний нийгмийн удирдагчид,
УИХ-ын гишүүдтэй ярилцаж, асуулт тавьж хариулт авах
 Тодорхой асуудал хариуцдаг албан тушаалтан, төр засгийн
байгуулагуудаас мэдээлэл авах
 Хэвлэл мэдээллийн хэрэгслээр (сонин, сэтгүүл, радио, телевиз, интернет)
мэдээлэл авах
 Мэдээлэл авах, эх болон лавлах материал үзэх зорилгоор номын сан
ашиглах
 Мэдээллийн үнэн бодитой эсэхийг эх материалтай тулганшалгах
 Бусад иргэдтэй санал солилцох, мэтгэлцээн хийх
4
Төрийн үйл хэрэгт шууд оролцоход дараах харилцаа холбооны хэрэгслүүд
үйлчилж байна. Үүнд:
Электрон шуудангийн хайрцаг:
Электрон шуудангийн хайрцаг нь аливаа байгууллага иргэдэд санал, хүсэлт
хүлээн авах, хариу мэдээлэл шуурхай илгээх бололцоог олгодог. Энэ нь иргэд
чөлөөтэй бичиж болох шуудангийн хаяг юм. Тодорхой асуудлуудаар тус тусад
нь электрон шуудангийн хайрцаг байж болно.
Вэб хэлэлцүүлэг болон мэдээллийн хэсэг:
Нийт оролцогчийн санал бодолтой нэгэн зэрэг танилцах, өөрийн санал бодлыг
илэрхийлэх, илгээх боломжийг тухайн иргэнд олгодог өвөрмөц онцлогтой.
Онлайнаар шууд ярилцах арга хэмжээ:
Шууд ярилцлагын явцад урьдчилан товлосон цагт уг ярилцлагад оролцогчид
ихэвчлэн санал бодлоо хоромхон зуурт шууд харилцан солилцдог.
Судалгаа:
Засгийн газрууд өөрсдийн үзүүлж буй үйлчилгээ болон бодлогын асуудлаарх
судалгааг вэб хуудсаар болон электрон шуудангаар явуулж болох бөгөөд энэ
судалгаагаар дамжуулж санал, зөвлөмжөө хүргүүлэх.
5
Ү
Монгол улсад төрийн бодлого нь улс, аймаг болон орон нутгийн төр засаг ард
түмнийхээ эрхийг хамгаалах, тэдний сайн сайхан байдлыг хангах үүрэг
хариуцлагаа биелүүлэхэд чиглэгддэг. Төрийн зарим бодлогыг хууль тогтоох
байгууллагууд хууль болгон баталдаг.
Төрийн бодлого боловсруулах явц нь төрийн байгууллагын гүйцэтгэх үүргийн
зөвхөн нэг хэсэг нь бөгөөд тухайн үйл явцад бүх иргэд оролцох нь зүйтэй
гэдгийг ойлгох хэрэгтэй. Иргэд аливаа асуудлыг ардчилсан арга замаар
шийдвэрлэхдээ төрийн оролцоотойгоор буюу эсвэл тухайн үйл явцад биечлэн
оролцож шийднэ.
Бодлого боловсруулахдаа:
 Тухайн орон нутагт тулгараад байгаа асуудлыг мэдэрч, мэдэхээс эхэлнэ.
Энэ тулгамдсан асуудлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, иргэд
болон төрийн байгууллагуудаас мэдэж болно.
 Дараагийн шатанд хүмүүс энэ асуудлыг шийдвэрлэх хамгийн оновчтой
аргын талаар санал гаргана. Энэ саналаа төрийн байгууллагад уламжилж,
улмаар хэрэгжүүлэхийг хүснэ. Энэ явцад юу хийх, хэн хийх талаар санал
зөрөлдөх нь бий. Иймээс олон хувилбарт санал бий болгох нь зүйтэй.
 Бодлого боловсруулах энэ үйл явцад мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ
хийх, олон хувилбар бүхий үйл ажиллагаа, тэдгээрийн үр нөлөөг тооцон
бодох, саналаа бусдад танилцуулж тэдний дэмжлэгийг авах гээд олон
талт үйл ажиллагаа шаардлагатай байдаг байна.
Бодлого боловсруулах ажлын гол зорилт нь иргэд өөрийн орон нутгийн нэн
даруй шийдвэрлэвэл зохих чухал асуудлыг судлах, төр энэ асуудлыг
шийдвэрлэхэд ямар үүрэг гүйцэтгэх тухай тодорхойлох явдал юм.
Бодлого боловсруулах явцад иргэд өөрсдийн үүрэг оролцооны тухай ойлголттой
болох нь тун чухал юм.
6
Иргэдийн оролцооны хэлбэрүүд:
 олон нийтийн цуглаанд оролцох,
 сонин хэвлэл болон өөрсдийг нь төлөөлөн суугаа төрийн түшээ нарт
захидал бичих, утсаар ярих,
 санал, шүүмжлэлд оролцох,
 хянах,
 жагсаал цуглаанд оролцох,
 бусад хүмүүсийг бодлогын тодорхой хувилбарыг дэмжихийг ятгах,
 судалгаа явуулах,
 өөрсдийн саналаа өргөн барих,
 олон нийтэд хандаж үг хэлэх
зэргээр бодлого боловсруулах бүх шатны үйл ажиллагаанд оролцож болно. Энд
дурьдсан иргэдийн оролцооны хэлбэрээс өөр маш олон хэлбэр байж болно.
Нийгмийн оролцоотой, ардчилсан, идэвхтэй иргэн байхад өөрсдийн санаа
бодлоо илэрхийлж сурах, сонирхож буй асуудлыг тань төрийн аль шатны, ямар
байгууллага хариуцах, ямар түвшинд шийдвэр гаргах үйл явцад нөлөөлж болох
тухай мэдэхэд дараах зүйлсийг хэрэгжүүлэх хэрэгтэй.
Судлах асуудлаа олж тодорхойлох
Өөрийн орон нутагт байгаа, нэн даруй шийдвэрлэвэл зохино гэж үзсэн нэг
асуудлыг сонгон авна. Дараа нь төрийн аль шатны ямар байгууллага уг
асуудлыг хариуцаж байдгийг тодорхойлох хэрэгтэй.
Мэдээлэл цуглуулах
Орон нутгийн иргэдийн судлахаар сонгосон асуудлыг бүгд хэлэлцэн хүлээн
зөвшөөрсний дараа мэдээлэл цуглуулах ажлаа эхэлнэ. Тухайн асуудлын талаар
янз бүрийн эх сурвалжаас авсан мэдээллээ үнэлж дүгнэнэ.
Одоо мөрдөж буй хууль журмыг судлах
Энэ шатанд танай нутагт хэрэгжиж байгаа төрийн бодлогыг судалж шалгана.
Мөн бусад хүмүүсийн санал болгосон боловч хараахан ажил хэрэг болж
амжаагүй бодлогыг судална.
7
Төрийн бодлогын өөрийн хувилбарыг боловсруулах
Төрөөс ийм бодлого боловсруулах нь зүйтэй гэж үзсэн өөрсдийн төрийн
бодлогыг боловсруулна.
Үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах
Энэ төлөвлөгөөндөөөөрийн санал болгож буй төрийн бодлогыг
хэрэгжүүлэхийн тулд зохих шатны төрийн байгууллагад хэрхэн нөлөөлж
чадахаа илэрхийлэх хэрэгтэй.
Үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх, эргэн дүгнэж дүн шинжилгээ
хийх
Дээр дурьдсан 5 алхмуудыг хэрэгжүүлэхэд ямар саад бэрхшээл тохиолдож
байсан болон давуу, сул талууд, боломж бололцоонууд, төрийн бодлогод иргэд
шууд оролцох талаар хэр зэрэг амжилтанд хүрсэн талаарх дүгнэлтийг хийнэ.
8
Ү , ,
Иргэний боловсрол бол зөвхөн сургалтыг бус, харин нээлттэй хэлэлцүүлэг,
шүүмжлэлт сэтгэлгээ,үнэн зөв мэдээлэлд чөлөөтэй хүрэх боломж болон
нээлттэй нийгмийн бусад шинжийг шаарддаг юм.
Тэгвэл шууд оролцох эрхийг эдлэхийн тулд иргэд ямар мэдлэг, чадвар,
хандлагатай байх ѐстой вэ?
Нийгмийн амьдралд идэвхтэй оролцоход иргэн танд дараах мэдлэг
тусална. Үүнд:
 Бидэнд төр засаг яагаад хэрэгтэй вэ?
 Засаг төрийн бодлого, зорилго юу вэ?
 Төрийн бүтэц тогтолцоо
 Хууль журмыг хэрхэн боловсруулдаг вэ?
 Олон ургалч үзэл гэж юу вэ?
 Хувь хүний эрх (хувийн, улс төрийн, эдийн засгийн)
 Иргэний үүрэг хариуцлага
 Иргэдийн оролцоо
Нийгмийн амьдралд идэвхтэй, үр бүтээлтэй оролцохын тулд иргэн танд дараах
чадвар тусална. Үүнд:
Бүтээлчээр сэтгэх чадвар
 Мэдээлэл цуглуулах, үнэлэх
 Нэн тэргүүний зүйлийг ялган тодорхойлох
 Үр нөлөө, уршгийг тодорхойлох, үнэлэх
 Үнэлэлт өгөх
 Өөрийн ажил амьдралд тусгах
Оролцох чадвар
 Харилцах
 Хэлэлцэн ярилцах, тохирох
 Хамтран ажиллах
 Зөрчил, маргааныг эвээр шударга зохицуулах
 Зөвшилцөлд хүрэх
9
Иргэн нь дараах хандлагыг өөртөө төлөвшүүлсэн байх ѐстой. Хандлага нь иргэн
хүний зан чанараар илэрхийлэгдэнэ. Үүнд:
Хувийн зан чанар
 Ёс суртахууны үүрэг, хариуцлага
 Өөрийн сахилга, хүмүүжил
 Хувь хүний онцлог, үзэл бодлын олон тал, хувилбарыг хүндэлдэг байх
Нийгмийн зан чанар
 Хуулийг хүндлэх
 Олон нийтийн үйл хэрэгт оролцох эрмэлзэл
 Цөөнхийн эрхийг хүндлэн олонхийн хууль дүрмийг дагаж мөрдөх
 Өөрийн хувийн ашиг сонирхол болон нийгмийн эрх ашгийг тэнцүүлэх
 Шударга бус хууль дүрмийг эв зүйгээр, хуулийн хүрээнд өөрчлөх
эрмэлзлэл
Бидний өдөр тутмын амьдралд иргэдэд байвал зохих чадваруудын талаар Та
мэдэх үү?
Мэдээлэл олж авах, ашиглах чадвар гэж юу вэ?
Нэгдүгээрт: Иргэд аливаа асуудал, нэр дэвшигч болон улс төрийн сонирхлын
талаарх мэдээллийг төрөл бүрийн эх сурвалж болох сонин, хэвлэл, телевиз,
номын сан, интернэт зэргээс олж авах чадвартай байх ѐстой.
Хоѐрдугаарт: Иргэд эдгээр шинээр олж авсан мэдээллээ олон ургалч үзлийн
үүднээс хандсан эсэх, буруу, ташаа мэдээлэл эсвэл буруу дүгнэлтэд хүргэж
болох мэдээлэл эсэхийг үнэлж дүгнэх хэрэгтэй.
Гуравдугаарт: Иргэд тухайн асуудал, нөхцөл байдалд тохируулан уг
мэдээллийг зохион байгуулах, хадгалах, ашиглах арга замыг сонгох чадвартай
байх ѐстой.
Асуудлын цар хүрээг тодорхойлох чадвар гэж юу вэ?
Өнгөц харахад энэ чадвар “Энэ асуудал надад хамаатай юу?” гэсэн асуултыг л
хамрах мэт санагдавч иргэд тухайн улс төрийн нөхцөл байдал, тэдэнд өөрсдөд
нь төдийгүй бусдад-тэдний хөрш, оршин суугаа орон нутгийн иргэд, улс орон,
цаашилбал дэлхий ертөнцөд ямар нөлөөтэй, үр дагавартай болохыг тодорхойлох
чадварыг эзэмших хэрэгтэй юм. Энэхүү үнэлгээнээс тэд улс төрийн үйл хэрэгт
10
оролцох өөрсдийн хүсэл, өөрсдийн оролцооны түвшинг тодорхойлох чадвартай
болдог.
Шийдвэр гаргах чадвар гэж юу вэ?
Шийдвэр гаргах чадвар бол иргэн хүний салшгүй нэг хэсэг юм. Иргэн хүн улс
төрийн нөхцөл байдлын маш олон хэлбэрийн талаар тухайн нөхцөлд тохирсон,
энгийн, хариуцлагатай шийдвэр гаргах шаардлагатай байдаг.
Идэвхтэй, үр бүтээлтэй иргэн болохын тулд хүмүүс шийдвэр гаргах чадварууд
болох өөр хувилбарыг тодорхойлох, эерэг болон сөрөг үр нөлөөг тодорхойлох,
мөн өөрсдийн хэрэгцээг бүрэн дүүрэн хангах хувилбарыг сонгож авах зэрэг
чадварыг эзэмшсэн байх хэрэгтэй.
Дүгнэлт гаргах чадвар гэж юу вэ?
Шийдвэр гаргах чадварын нэгэн адил иргэд бараг өдөр бүр өөрийн үнэлэлт
дүгнэлтийг гаргах шаардлагатай болдог. Иргэн хүний хувьд ерөнхийлөгч
хуулийн төсөлд хориг тавьсан нь алдаа байсан эсэх, орон нутгийн захиргаа
шөнийн 10 цагаас хойш хөл хорих болсон нь шударга эсэх зэргийг үнэлж,
өөрсдийн хариултыг хэлэх хэрэгтэй. Шударга дүгнэлт хийхийн тулд иргэн
өөрийн үнэлэмжинд тулгуурлан шалгуур буюу стандартыг боловсруулж, энэ
шалгуураа тухайн нөхцөл байдалд тохируулан хэрэглэнэ.
Харилцах чадвар гэж юу вэ?
Ардчилсан нийгмийн идэвхтэй оролцогч байхын тулд иргэд өөрсдийн үзэл
бодлоо бусдад ойлгомжтой, тодорхой илэрхийлэх чадвартай байх ѐстой. Энэ
чадвар нь жирийн иргэдтэй харьцахаас эхлэн улс төрийн манлайлагчтай
харилцах чадварыг хамардаг. Өөрийн үзэл бодлыг бусдад хүргэх тохиромжтой,
үр бүтээлтэй аргыг мэдэх нь бүх иргэдийн эзэмшвэл зохих амин чухал чадвар
юм.
Хамтран ажиллах чадвар гэж юу вэ?
Иргэн хүн гэдэг байнга хувь хүн байдаггүйг санах нь чухал. Учир нь иргэн,
иргэн хүний үйл ажиллагаа голдуу бүлгийн, хамт олны үйл ажиллагаа байдаг.
Энэ нь бусад хувь хүмүүс, бүлгүүд, байгууллага, улс төрийн байгууллагуудтай
ажиллана гэсэн үг юм.
Нийгмийн идэвхтэй гишүүн байх ньгарал үүсэл, хүйс, соѐл, үзэл суртал өөр
бусад хүмүүстэй ажиллахыг шаарддаг учраас энэ чадварыг иргэд эзэмших нь
11
нэн чухал байдаг.
Сонирхлыг дэмжих чадвар гэж юу вэ?
Ихэвчлэн нийгмийн идэвхтэй, хариуцлагатай иргэн байх нь төрийн
байгууллагын ямар албан тушаалтан, иргэдийн ямар асуулт болон санаа зовсон
асуудлуудад хариу өгдгийг мэдэж байхыг шаарддаг. Нэмж хэлэхэд, хэн нэгэн
хүний санаа бодлыг бусдад хүргэхийн тулд ямар стратеги, арга (захиа,
эсэргүүцлийн цуглаан, мэдэгдэл зэрэг) хэрэглэж болохыг мэдэх нь хэнд хандаж
энэ дуу хоолойг хүргэх вэ? гэдгийг мэдэхтэй нэгэн адил чухал байдаг.
ИРГЭДИЙН ОРОЛЦООНЫ 4 АЛХАМ
1-р алхам. Иргэдийн идэвхтэй үйл ажиллагаа
Иргэдийг хэрхэн уриалж зөөлөн буйдангаас нь босгон, олон нийтийн үйл
ажиллагаанд яаж оролцуулах вэ? гэдгээс олон нийтийн нөлөөллийн үр дүн их
шалтгаална. Хэрэв иргэдийн шууд оролцоо нийгмийн амьдралд хэдий чинээ сул
дорой байна төдий чинээ тэдний эрх ашиг зөрчигдөж, төрийн ажилтнууд үл
хязгаарлагдам эрх мэдэл эдэлж гаргасан шийдвэр нь олон нийтийн төлөө бус
цөөнхийн төлөө байдаг.
2-р алхам. Хүмүүс санаа тавих асуудлыг сонгож ав
Асуудлыг тодорхойл.
Хүмүүсийг идэвхжүүлэх нөлөөтэй нэг арга нь тэдний санааг зовоож байгаа
асуудлыг шийдэхэд оролцохыг хүсэх явдал юм. Хүмүүсийг юу бухимдуулж
байна вэ? Хүмүүс юу өөрчлөхийг хүсэж байна вэ? Эдгээр мэдээллийг албан бус
ярилцлага буюу албан ѐсны судалгаанаас олж мэдэж болно.
Уриа боловсруул.
Хүмүүст хандсан товч, хүчтэй уриа боловсруулан гарга.
Өөрчлөлт хий.
Эвлэлдэн нэгдэж, хамтарснаар хувь хүн өөрчлөлт хийж чадна гэдгийг хүмүүст
ойлгуул.
3-р алхам. Хүмүүсийг алхам алхмаар оролцуул
Хоёр зүйл хий.
Юуны өмнө тэднээс нэгээс хоѐр тодорхой зүйл хийхийг хүс. Сонирхож ирсэн
хүнийг төрийн албан тушаалтанд хандсан захиа бичих, бусад сонирхож байгаа
12
хүмүүсийн хамт уулзалтанд орох буюу товхимол тараах ажилд оролцохыг хүс.
Ингэснээр тэдэнд иргэний нөлөөлөл нь зоригжуулсан, урамшуулсан болон хүч
нэмсэн ажил гэсэн сэтгэгдэл төрнө. Улмаар тэд илүү их ажил хийхийг хүснэ.
Амжилтанд тулгуурлах.
Нэгэнт хүмүүс өөрсдийн хувь нэмрийг оруулснаар өөрчлөлт хийж чадахаа
мэдсэн бол тэд өөртөө итгэлтэй, хүчтэй болно. Иймд тэдэнд илүү их үүрэг
ноогдуулж урамшуул.
4-р алхам. Ажлын явцад хөгжилтэй бай.
Иргэний үйл ажиллагаа нь иргэн хүнд хатуу үүрэг хүлээлгэх ѐсгүй.Иргэдийн үр
дүнтэй нөлөөлөл нь хүмүүсийг амьдралаа зохицуулах, маргаашийн сайн сайхны
төлөө хамтран ажиллахад татан оролцуулдаг.
Эерэг, өөдрөг байх.
Тухайн асуудал нь хэдийгээр төвөгтэй хэцүү байсан ч, кампанит ажил нь өөдрөг
сэтгэл, баяр хөөрөөр дүүрэн байх ѐстой.
Амжилтыг тэмдэглэх.
Явцын дундах зорилт, кампанит ажлын шалгуурыг тогтоо. Амжилт, ололтыг
тэмдэглэх нь хүмүүс болон байгууллагад эрч хүч, эерэг сэтгэлтэй байхад нь
тусалдаг.
Бие биенээ таних.
Хамтдаа чөлөөт цагаа өнгөрөөх, бие биенээ таних цаг, бололцоог олгож бай.
Ажилчид, сайн дурын ажилтнуудыг удирдлагын адил хүндэлж бай.
13

More Related Content

Similar to Annex

ардчиллын үнэт зүйлүүд
ардчиллын үнэт зүйлүүдардчиллын үнэт зүйлүүд
ардчиллын үнэт зүйлүүдNergui Oyunchinmeg
 
нийгмийн хичээл
нийгмийн хичээлнийгмийн хичээл
нийгмийн хичээлOyunungrakh Oyuka
 
долдугаар бүлэг
долдугаар бүлэгдолдугаар бүлэг
долдугаар бүлэг
Б. Амараа
 
Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл"
Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл" Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл"
Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл"
Unuruu Dear
 
улс төрийн засаглал
улс төрийн засаглалулс төрийн засаглал
улс төрийн засаглалtungalag
 
Сонгуулийн тогтолцоо, шинэчлэлийн асуудал
Сонгуулийн тогтолцоо, шинэчлэлийн асуудалСонгуулийн тогтолцоо, шинэчлэлийн асуудал
Сонгуулийн тогтолцоо, шинэчлэлийн асуудал
Sundui Batbold
 
гарчиггүй 1
гарчиггүй 1гарчиггүй 1
гарчиггүй 1school14
 
гарчиггүй 1
гарчиггүй 1гарчиггүй 1
гарчиггүй 1school14
 
Үндсэн-хуулийн -эрүүгийн-эрх-зүй.pptx
Үндсэн-хуулийн    -эрүүгийн-эрх-зүй.pptxҮндсэн-хуулийн    -эрүүгийн-эрх-зүй.pptx
Үндсэн-хуулийн -эрүүгийн-эрх-зүй.pptx
Murun10a
 
Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар
Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбарСонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар
Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбарGEC Mongolia
 
Pdf tekct
Pdf tekctPdf tekct
Pdf tekctboldmaa
 
Pdf tekct
Pdf tekctPdf tekct
Pdf tekctboldmaa
 
ардчиллын хэлбэр ба онолууд
ардчиллын хэлбэр ба онолуудардчиллын хэлбэр ба онолууд
ардчиллын хэлбэр ба онолуудNergui Oyunchinmeg
 
ардчилал
ардчилалардчилал
ардчилалschool14
 
ардчилал
ардчилалардчилал
ардчилалschool14
 

Similar to Annex (20)

ардчиллын үнэт зүйлүүд
ардчиллын үнэт зүйлүүдардчиллын үнэт зүйлүүд
ардчиллын үнэт зүйлүүд
 
нийгмийн хичээл
нийгмийн хичээлнийгмийн хичээл
нийгмийн хичээл
 
долдугаар бүлэг
долдугаар бүлэгдолдугаар бүлэг
долдугаар бүлэг
 
Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл"
Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл" Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл"
Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл"
 
улс төрийн засаглал
улс төрийн засаглалулс төрийн засаглал
улс төрийн засаглал
 
Сонгуулийн тогтолцоо, шинэчлэлийн асуудал
Сонгуулийн тогтолцоо, шинэчлэлийн асуудалСонгуулийн тогтолцоо, шинэчлэлийн асуудал
Сонгуулийн тогтолцоо, шинэчлэлийн асуудал
 
гарчиггүй 1
гарчиггүй 1гарчиггүй 1
гарчиггүй 1
 
гарчиггүй 1
гарчиггүй 1гарчиггүй 1
гарчиггүй 1
 
Үндсэн-хуулийн -эрүүгийн-эрх-зүй.pptx
Үндсэн-хуулийн    -эрүүгийн-эрх-зүй.pptxҮндсэн-хуулийн    -эрүүгийн-эрх-зүй.pptx
Үндсэн-хуулийн -эрүүгийн-эрх-зүй.pptx
 
Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар
Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбарСонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар
Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар
 
Pdf tekct
Pdf tekctPdf tekct
Pdf tekct
 
Pdf tekct
Pdf tekctPdf tekct
Pdf tekct
 
Ardchilal
ArdchilalArdchilal
Ardchilal
 
ардчиллын хэлбэр ба онолууд
ардчиллын хэлбэр ба онолуудардчиллын хэлбэр ба онолууд
ардчиллын хэлбэр ба онолууд
 
хөтөлбөр
хөтөлбөрхөтөлбөр
хөтөлбөр
 
хөтөлбөр
хөтөлбөрхөтөлбөр
хөтөлбөр
 
Erx zyi
Erx zyiErx zyi
Erx zyi
 
ардчилал
ардчилалардчилал
ардчилал
 
ардчилал
ардчилалардчилал
ардчилал
 
ардчилал
ардчилалардчилал
ардчилал
 

More from Монголын Залуучуудын Холбоо

Монголын Залуучуудын Холбооны Хангайн бүсийн танилцуулга
Монголын Залуучуудын Холбооны Хангайн бүсийн танилцуулгаМонголын Залуучуудын Холбооны Хангайн бүсийн танилцуулга
Монголын Залуучуудын Холбооны Хангайн бүсийн танилцуулга
Монголын Залуучуудын Холбоо
 
Монголын Залуучуудын Холбооны Говийн бүсийн танилцуулга
Монголын Залуучуудын Холбооны Говийн бүсийн танилцуулгаМонголын Залуучуудын Холбооны Говийн бүсийн танилцуулга
Монголын Залуучуудын Холбооны Говийн бүсийн танилцуулга
Монголын Залуучуудын Холбоо
 
Монголын Залуучуудын Холбооны Төвийн бүсийн танилцуулга
Монголын Залуучуудын Холбооны Төвийн бүсийн танилцуулгаМонголын Залуучуудын Холбооны Төвийн бүсийн танилцуулга
Монголын Залуучуудын Холбооны Төвийн бүсийн танилцуулга
Монголын Залуучуудын Холбоо
 
Монголын Залуучуудын Холбооны Зүүн бүсийн танилцуулга
Монголын Залуучуудын Холбооны Зүүн бүсийн танилцуулгаМонголын Залуучуудын Холбооны Зүүн бүсийн танилцуулга
Монголын Залуучуудын Холбооны Зүүн бүсийн танилцуулга
Монголын Залуучуудын Холбоо
 
Баруу бүсийн танилцуулга
Баруу бүсийн танилцуулгаБаруу бүсийн танилцуулга
Баруу бүсийн танилцуулга
Монголын Залуучуудын Холбоо
 
E-Newsletter: 2018 February
E-Newsletter: 2018 FebruaryE-Newsletter: 2018 February
Улаанбаатар хот дахь Өмнөговь аймгийн залуучуудын холбооны 2017 оны үйл ажилл...
Улаанбаатар хот дахь Өмнөговь аймгийн залуучуудын холбооны 2017 оны үйл ажилл...Улаанбаатар хот дахь Өмнөговь аймгийн залуучуудын холбооны 2017 оны үйл ажилл...
Улаанбаатар хот дахь Өмнөговь аймгийн залуучуудын холбооны 2017 оны үйл ажилл...
Монголын Залуучуудын Холбоо
 
УЛААНБААТАР ХОТ ДАХЬ БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ 2017 ОНЫ ҮЙЛ АЖ...
УЛААНБААТАР ХОТ ДАХЬ  БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ 2017 ОНЫ ҮЙЛ АЖ...УЛААНБААТАР ХОТ ДАХЬ  БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ 2017 ОНЫ ҮЙЛ АЖ...
УЛААНБААТАР ХОТ ДАХЬ БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ 2017 ОНЫ ҮЙЛ АЖ...
Монголын Залуучуудын Холбоо
 
ЗАВХАН АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ 2017 ОНЫ ЗОХИОН БАЙГУУЛАН ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛ...
ЗАВХАН АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ 2017 ОНЫ ЗОХИОН БАЙГУУЛАН ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛ...ЗАВХАН АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ 2017 ОНЫ ЗОХИОН БАЙГУУЛАН ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛ...
ЗАВХАН АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ 2017 ОНЫ ЗОХИОН БАЙГУУЛАН ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛ...
Монголын Залуучуудын Холбоо
 
Ховд аймгийн залуучуудын холбооны 2017 оны үйл ажиллагааны тайлан
Ховд аймгийн залуучуудын холбооны 2017 оны үйл ажиллагааны тайланХовд аймгийн залуучуудын холбооны 2017 оны үйл ажиллагааны тайлан
Ховд аймгийн залуучуудын холбооны 2017 оны үйл ажиллагааны тайлан
Монголын Залуучуудын Холбоо
 
Улаанбаатар хот дахь Дархан-Уул аймгийн залуучуудын холбооны 2017 оны үйл ажи...
Улаанбаатар хот дахь Дархан-Уул аймгийн залуучуудын холбооны 2017 оны үйл ажи...Улаанбаатар хот дахь Дархан-Уул аймгийн залуучуудын холбооны 2017 оны үйл ажи...
Улаанбаатар хот дахь Дархан-Уул аймгийн залуучуудын холбооны 2017 оны үйл ажи...
Монголын Залуучуудын Холбоо
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ 2017 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ 2017 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАНСҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ 2017 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ 2017 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН
Монголын Залуучуудын Холбоо
 
E-Newsletter: 2018 January
E-Newsletter: 2018 JanuaryE-Newsletter: 2018 January
Өвөрхангай аймгийн залуучуудын холбоо 2017
Өвөрхангай аймгийн залуучуудын холбоо 2017Өвөрхангай аймгийн залуучуудын холбоо 2017
Өвөрхангай аймгийн залуучуудын холбоо 2017
Монголын Залуучуудын Холбоо
 
Увс аймгийн тайлан
Увс аймгийн тайланУвс аймгийн тайлан
Увс аймгийн тайлан
Монголын Залуучуудын Холбоо
 
Говь алтай аймаг тайлан
Говь алтай аймаг тайланГовь алтай аймаг тайлан
Говь алтай аймаг тайлан
Монголын Залуучуудын Холбоо
 

More from Монголын Залуучуудын Холбоо (20)

Nextstop
NextstopNextstop
Nextstop
 
E-Newsletter: 2018 May
E-Newsletter: 2018 MayE-Newsletter: 2018 May
E-Newsletter: 2018 May
 
E-Newsletter: 2018 April
E-Newsletter: 2018 AprilE-Newsletter: 2018 April
E-Newsletter: 2018 April
 
E-Newsletter: 2018 March
E-Newsletter: 2018 MarchE-Newsletter: 2018 March
E-Newsletter: 2018 March
 
Монголын Залуучуудын Холбооны Хангайн бүсийн танилцуулга
Монголын Залуучуудын Холбооны Хангайн бүсийн танилцуулгаМонголын Залуучуудын Холбооны Хангайн бүсийн танилцуулга
Монголын Залуучуудын Холбооны Хангайн бүсийн танилцуулга
 
Монголын Залуучуудын Холбооны Говийн бүсийн танилцуулга
Монголын Залуучуудын Холбооны Говийн бүсийн танилцуулгаМонголын Залуучуудын Холбооны Говийн бүсийн танилцуулга
Монголын Залуучуудын Холбооны Говийн бүсийн танилцуулга
 
Монголын Залуучуудын Холбооны Төвийн бүсийн танилцуулга
Монголын Залуучуудын Холбооны Төвийн бүсийн танилцуулгаМонголын Залуучуудын Холбооны Төвийн бүсийн танилцуулга
Монголын Залуучуудын Холбооны Төвийн бүсийн танилцуулга
 
Монголын Залуучуудын Холбооны Зүүн бүсийн танилцуулга
Монголын Залуучуудын Холбооны Зүүн бүсийн танилцуулгаМонголын Залуучуудын Холбооны Зүүн бүсийн танилцуулга
Монголын Залуучуудын Холбооны Зүүн бүсийн танилцуулга
 
Баруу бүсийн танилцуулга
Баруу бүсийн танилцуулгаБаруу бүсийн танилцуулга
Баруу бүсийн танилцуулга
 
E-Newsletter: 2018 February
E-Newsletter: 2018 FebruaryE-Newsletter: 2018 February
E-Newsletter: 2018 February
 
Улаанбаатар хот дахь Өмнөговь аймгийн залуучуудын холбооны 2017 оны үйл ажилл...
Улаанбаатар хот дахь Өмнөговь аймгийн залуучуудын холбооны 2017 оны үйл ажилл...Улаанбаатар хот дахь Өмнөговь аймгийн залуучуудын холбооны 2017 оны үйл ажилл...
Улаанбаатар хот дахь Өмнөговь аймгийн залуучуудын холбооны 2017 оны үйл ажилл...
 
УЛААНБААТАР ХОТ ДАХЬ БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ 2017 ОНЫ ҮЙЛ АЖ...
УЛААНБААТАР ХОТ ДАХЬ  БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ 2017 ОНЫ ҮЙЛ АЖ...УЛААНБААТАР ХОТ ДАХЬ  БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ 2017 ОНЫ ҮЙЛ АЖ...
УЛААНБААТАР ХОТ ДАХЬ БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ 2017 ОНЫ ҮЙЛ АЖ...
 
ЗАВХАН АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ 2017 ОНЫ ЗОХИОН БАЙГУУЛАН ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛ...
ЗАВХАН АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ 2017 ОНЫ ЗОХИОН БАЙГУУЛАН ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛ...ЗАВХАН АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ 2017 ОНЫ ЗОХИОН БАЙГУУЛАН ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛ...
ЗАВХАН АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ 2017 ОНЫ ЗОХИОН БАЙГУУЛАН ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛ...
 
Ховд аймгийн залуучуудын холбооны 2017 оны үйл ажиллагааны тайлан
Ховд аймгийн залуучуудын холбооны 2017 оны үйл ажиллагааны тайланХовд аймгийн залуучуудын холбооны 2017 оны үйл ажиллагааны тайлан
Ховд аймгийн залуучуудын холбооны 2017 оны үйл ажиллагааны тайлан
 
Улаанбаатар хот дахь Дархан-Уул аймгийн залуучуудын холбооны 2017 оны үйл ажи...
Улаанбаатар хот дахь Дархан-Уул аймгийн залуучуудын холбооны 2017 оны үйл ажи...Улаанбаатар хот дахь Дархан-Уул аймгийн залуучуудын холбооны 2017 оны үйл ажи...
Улаанбаатар хот дахь Дархан-Уул аймгийн залуучуудын холбооны 2017 оны үйл ажи...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ 2017 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ 2017 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАНСҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ 2017 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ 2017 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН
 
E-Newsletter: 2018 January
E-Newsletter: 2018 JanuaryE-Newsletter: 2018 January
E-Newsletter: 2018 January
 
Өвөрхангай аймгийн залуучуудын холбоо 2017
Өвөрхангай аймгийн залуучуудын холбоо 2017Өвөрхангай аймгийн залуучуудын холбоо 2017
Өвөрхангай аймгийн залуучуудын холбоо 2017
 
Увс аймгийн тайлан
Увс аймгийн тайланУвс аймгийн тайлан
Увс аймгийн тайлан
 
Говь алтай аймаг тайлан
Говь алтай аймаг тайланГовь алтай аймаг тайлан
Говь алтай аймаг тайлан
 

Annex

  • 1.
  • 2. ИРГЭНИЙ ОРОЛЦОО Ардчилсан нийгмийн үнэт зүйлсийн нэг нь иргэний оролцоо бөгөөд иргэний оролцоогүйгээр бидний зорьж буй шударга, иргэний ардчилсан нийгэм байгуулахад хэцүү юм. Иргэд ардчиллын үйл хэрэгт оролцох 2 үндсэн хэлбэр байдаг. Үүнд: ШУУД БУС ОРОЛЦОО Иргэд өөрсдийн сонгосон УИХ-ын гишүүн, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдөөр дамжуулан шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох хэлбэр юм. ШУУД ОРОЛЦОО Аливаа төр, нийгэм, орон нутгийн хүрээний асуудлыг шийдэх үйл хэрэгт өөрийн биеэр оролцохыг ойлгож болно. Үүнд:  Баг, хорооны иргэдийн нийтийн хуралд оролцох  УИХ-ын гишүүнээр дамжуулах  Олон нийтийн санал асуулга явуулахад оролцох  Хуулийн хэлэлцүүлэгт оролцох  Төрийн бус байгууллагаар дамжуулах  Сонин хэвлэл, телевизээр үзэл бодлоо илэрхийлэх  Төрийн байгууллага, албан тушаалтанд захидал бичих гэх мэт. Ардчилсан оронд иргэд өөрсдийг нь төлөөлөн төр удирдах хүмүүсийг сонгоно. Төлөөлөгчид нь шийдвэр гаргахдаа ард түмний хүсэл эрмэлзлийг илэрхийлнэ. Иргэд хүний эрх, олон түмний сайн сайхан байдлыг хангахын төлөө төр засагтай эрх тэгш байдлаар хамтран ажиллана. Иргэд идэвхгүй байваас улс орноо удирдах хэрэгт оролцогч бус харин удирдлагын обьект болон хувирна. Ингэвэл төр засаг тэдний оролцоогүйгээр бүхнийг шийдэх болно. Иргэдийг ардчиллын хэрэгт оролцуулах хамгийн дөт зам бол сонгууль, санал хураалт юм. Сонгууль нь ялсан хүмүүст хууль ѐсны эрх мэдэл олгоно. Эрх мэдэл авч сонгогдсон удирдагч нар эрх мэдлээ хэтрүүлэхгүй байх явдалд хяналт тавих нь иргэдийн үүрэг юм. Шийдвэр гаргах болон бодлого боловсруулах явцад иргэд идэвхтэй оролцдог байх ѐстой. 2
  • 3. Шууд буюу идэвхтэй оролцоо гэдэг бол бодлого боловсруулах асуудлаар санал солилцоход иргэдийн өөрсдийн нь оруулж буй хувь оролцоо юм. Харин бодлогоо томъѐолох, эцсийн шийдвэр гаргах эрхийг төр өөрөө эдэлнэ. Бодлого боловсруулах явцад иргэдийг оролцуулна гэдэг бол түншлэлийн зарчимд тулгуурласан төр, иргэдийн хоорондох хос урсгалтай харилцааны хөгжиж гүнзгийрсэн хэлбэр юм. Ажлын хэсэг, жирийн олон түмний хурал, цуглаан, харилцан ярилцлага гэх мэтээр жишээ татаж болно. Иргэд ардчиллын хэрэгт оролцохоос татгалзвал тэр нь сонгогдсон хүмүүст хүссэнээ хий гэж хэлсэнтэй адил болох бөгөөд төр засаг хэмжээгүй эрх мэдэл эдэлж, энэ нь дарангуйлал, эсвэл засаглалын авторитар дэглэмд хүргэдэг. Иргэдийг ардчиллын хэрэгт оролцуулах нь олон давуу талтай. Үүнд:  Сонгогдсон удирдагчид эрх мэдлээ хэтрүүлэхгүй байна.  Төр засаг олон түмний хүсэл зоригийн талаар илүү мэдээлэлтэй байна.  Төрийг удирдах хэрэгт иргэдийг оролцуулна.  Иргэд оролцсоноор төр засаг илүү мэдээлэлтэй байж зөв, сайн шийдвэр гаргана. 3
  • 4. ИРГЭДИЙН ИДЭВХТЭЙ ОРОЛЦООНД МЭДЭЭЛЛИЙН ҮҮРЭГ Иргэдэд мэдээлэл хүртээмжтэй байснаар шударга иргэний ардчилсан нийгэм цогцлоох хэрэгт үр нөлөөтэй оролцоход нь тус болох юм. Энэ нь иргэд эрх нь зөрчигдөж байгаа эсэхийг мэдэх, зөрчигдсөн тохиолдолд хаана очиж шийдвэрлүүлэх тухай мэдлэгтэй байхыг хэлнэ. Доор дурьдсан хэлбэрээр иргэд зөв мэдээлэлтэй болно. Үүнд:  Зохих мэдлэгтэй хүмүүс, тухайлбал иргэний нийгмийн удирдагчид, УИХ-ын гишүүдтэй ярилцаж, асуулт тавьж хариулт авах  Тодорхой асуудал хариуцдаг албан тушаалтан, төр засгийн байгуулагуудаас мэдээлэл авах  Хэвлэл мэдээллийн хэрэгслээр (сонин, сэтгүүл, радио, телевиз, интернет) мэдээлэл авах  Мэдээлэл авах, эх болон лавлах материал үзэх зорилгоор номын сан ашиглах  Мэдээллийн үнэн бодитой эсэхийг эх материалтай тулганшалгах  Бусад иргэдтэй санал солилцох, мэтгэлцээн хийх 4
  • 5. Төрийн үйл хэрэгт шууд оролцоход дараах харилцаа холбооны хэрэгслүүд үйлчилж байна. Үүнд: Электрон шуудангийн хайрцаг: Электрон шуудангийн хайрцаг нь аливаа байгууллага иргэдэд санал, хүсэлт хүлээн авах, хариу мэдээлэл шуурхай илгээх бололцоог олгодог. Энэ нь иргэд чөлөөтэй бичиж болох шуудангийн хаяг юм. Тодорхой асуудлуудаар тус тусад нь электрон шуудангийн хайрцаг байж болно. Вэб хэлэлцүүлэг болон мэдээллийн хэсэг: Нийт оролцогчийн санал бодолтой нэгэн зэрэг танилцах, өөрийн санал бодлыг илэрхийлэх, илгээх боломжийг тухайн иргэнд олгодог өвөрмөц онцлогтой. Онлайнаар шууд ярилцах арга хэмжээ: Шууд ярилцлагын явцад урьдчилан товлосон цагт уг ярилцлагад оролцогчид ихэвчлэн санал бодлоо хоромхон зуурт шууд харилцан солилцдог. Судалгаа: Засгийн газрууд өөрсдийн үзүүлж буй үйлчилгээ болон бодлогын асуудлаарх судалгааг вэб хуудсаар болон электрон шуудангаар явуулж болох бөгөөд энэ судалгаагаар дамжуулж санал, зөвлөмжөө хүргүүлэх. 5
  • 6. Ү Монгол улсад төрийн бодлого нь улс, аймаг болон орон нутгийн төр засаг ард түмнийхээ эрхийг хамгаалах, тэдний сайн сайхан байдлыг хангах үүрэг хариуцлагаа биелүүлэхэд чиглэгддэг. Төрийн зарим бодлогыг хууль тогтоох байгууллагууд хууль болгон баталдаг. Төрийн бодлого боловсруулах явц нь төрийн байгууллагын гүйцэтгэх үүргийн зөвхөн нэг хэсэг нь бөгөөд тухайн үйл явцад бүх иргэд оролцох нь зүйтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Иргэд аливаа асуудлыг ардчилсан арга замаар шийдвэрлэхдээ төрийн оролцоотойгоор буюу эсвэл тухайн үйл явцад биечлэн оролцож шийднэ. Бодлого боловсруулахдаа:  Тухайн орон нутагт тулгараад байгаа асуудлыг мэдэрч, мэдэхээс эхэлнэ. Энэ тулгамдсан асуудлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, иргэд болон төрийн байгууллагуудаас мэдэж болно.  Дараагийн шатанд хүмүүс энэ асуудлыг шийдвэрлэх хамгийн оновчтой аргын талаар санал гаргана. Энэ саналаа төрийн байгууллагад уламжилж, улмаар хэрэгжүүлэхийг хүснэ. Энэ явцад юу хийх, хэн хийх талаар санал зөрөлдөх нь бий. Иймээс олон хувилбарт санал бий болгох нь зүйтэй.  Бодлого боловсруулах энэ үйл явцад мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, олон хувилбар бүхий үйл ажиллагаа, тэдгээрийн үр нөлөөг тооцон бодох, саналаа бусдад танилцуулж тэдний дэмжлэгийг авах гээд олон талт үйл ажиллагаа шаардлагатай байдаг байна. Бодлого боловсруулах ажлын гол зорилт нь иргэд өөрийн орон нутгийн нэн даруй шийдвэрлэвэл зохих чухал асуудлыг судлах, төр энэ асуудлыг шийдвэрлэхэд ямар үүрэг гүйцэтгэх тухай тодорхойлох явдал юм. Бодлого боловсруулах явцад иргэд өөрсдийн үүрэг оролцооны тухай ойлголттой болох нь тун чухал юм. 6
  • 7. Иргэдийн оролцооны хэлбэрүүд:  олон нийтийн цуглаанд оролцох,  сонин хэвлэл болон өөрсдийг нь төлөөлөн суугаа төрийн түшээ нарт захидал бичих, утсаар ярих,  санал, шүүмжлэлд оролцох,  хянах,  жагсаал цуглаанд оролцох,  бусад хүмүүсийг бодлогын тодорхой хувилбарыг дэмжихийг ятгах,  судалгаа явуулах,  өөрсдийн саналаа өргөн барих,  олон нийтэд хандаж үг хэлэх зэргээр бодлого боловсруулах бүх шатны үйл ажиллагаанд оролцож болно. Энд дурьдсан иргэдийн оролцооны хэлбэрээс өөр маш олон хэлбэр байж болно. Нийгмийн оролцоотой, ардчилсан, идэвхтэй иргэн байхад өөрсдийн санаа бодлоо илэрхийлж сурах, сонирхож буй асуудлыг тань төрийн аль шатны, ямар байгууллага хариуцах, ямар түвшинд шийдвэр гаргах үйл явцад нөлөөлж болох тухай мэдэхэд дараах зүйлсийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Судлах асуудлаа олж тодорхойлох Өөрийн орон нутагт байгаа, нэн даруй шийдвэрлэвэл зохино гэж үзсэн нэг асуудлыг сонгон авна. Дараа нь төрийн аль шатны ямар байгууллага уг асуудлыг хариуцаж байдгийг тодорхойлох хэрэгтэй. Мэдээлэл цуглуулах Орон нутгийн иргэдийн судлахаар сонгосон асуудлыг бүгд хэлэлцэн хүлээн зөвшөөрсний дараа мэдээлэл цуглуулах ажлаа эхэлнэ. Тухайн асуудлын талаар янз бүрийн эх сурвалжаас авсан мэдээллээ үнэлж дүгнэнэ. Одоо мөрдөж буй хууль журмыг судлах Энэ шатанд танай нутагт хэрэгжиж байгаа төрийн бодлогыг судалж шалгана. Мөн бусад хүмүүсийн санал болгосон боловч хараахан ажил хэрэг болж амжаагүй бодлогыг судална. 7
  • 8. Төрийн бодлогын өөрийн хувилбарыг боловсруулах Төрөөс ийм бодлого боловсруулах нь зүйтэй гэж үзсэн өөрсдийн төрийн бодлогыг боловсруулна. Үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах Энэ төлөвлөгөөндөөөөрийн санал болгож буй төрийн бодлогыг хэрэгжүүлэхийн тулд зохих шатны төрийн байгууллагад хэрхэн нөлөөлж чадахаа илэрхийлэх хэрэгтэй. Үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх, эргэн дүгнэж дүн шинжилгээ хийх Дээр дурьдсан 5 алхмуудыг хэрэгжүүлэхэд ямар саад бэрхшээл тохиолдож байсан болон давуу, сул талууд, боломж бололцоонууд, төрийн бодлогод иргэд шууд оролцох талаар хэр зэрэг амжилтанд хүрсэн талаарх дүгнэлтийг хийнэ. 8
  • 9. Ү , , Иргэний боловсрол бол зөвхөн сургалтыг бус, харин нээлттэй хэлэлцүүлэг, шүүмжлэлт сэтгэлгээ,үнэн зөв мэдээлэлд чөлөөтэй хүрэх боломж болон нээлттэй нийгмийн бусад шинжийг шаарддаг юм. Тэгвэл шууд оролцох эрхийг эдлэхийн тулд иргэд ямар мэдлэг, чадвар, хандлагатай байх ѐстой вэ? Нийгмийн амьдралд идэвхтэй оролцоход иргэн танд дараах мэдлэг тусална. Үүнд:  Бидэнд төр засаг яагаад хэрэгтэй вэ?  Засаг төрийн бодлого, зорилго юу вэ?  Төрийн бүтэц тогтолцоо  Хууль журмыг хэрхэн боловсруулдаг вэ?  Олон ургалч үзэл гэж юу вэ?  Хувь хүний эрх (хувийн, улс төрийн, эдийн засгийн)  Иргэний үүрэг хариуцлага  Иргэдийн оролцоо Нийгмийн амьдралд идэвхтэй, үр бүтээлтэй оролцохын тулд иргэн танд дараах чадвар тусална. Үүнд: Бүтээлчээр сэтгэх чадвар  Мэдээлэл цуглуулах, үнэлэх  Нэн тэргүүний зүйлийг ялган тодорхойлох  Үр нөлөө, уршгийг тодорхойлох, үнэлэх  Үнэлэлт өгөх  Өөрийн ажил амьдралд тусгах Оролцох чадвар  Харилцах  Хэлэлцэн ярилцах, тохирох  Хамтран ажиллах  Зөрчил, маргааныг эвээр шударга зохицуулах  Зөвшилцөлд хүрэх 9
  • 10. Иргэн нь дараах хандлагыг өөртөө төлөвшүүлсэн байх ѐстой. Хандлага нь иргэн хүний зан чанараар илэрхийлэгдэнэ. Үүнд: Хувийн зан чанар  Ёс суртахууны үүрэг, хариуцлага  Өөрийн сахилга, хүмүүжил  Хувь хүний онцлог, үзэл бодлын олон тал, хувилбарыг хүндэлдэг байх Нийгмийн зан чанар  Хуулийг хүндлэх  Олон нийтийн үйл хэрэгт оролцох эрмэлзэл  Цөөнхийн эрхийг хүндлэн олонхийн хууль дүрмийг дагаж мөрдөх  Өөрийн хувийн ашиг сонирхол болон нийгмийн эрх ашгийг тэнцүүлэх  Шударга бус хууль дүрмийг эв зүйгээр, хуулийн хүрээнд өөрчлөх эрмэлзлэл Бидний өдөр тутмын амьдралд иргэдэд байвал зохих чадваруудын талаар Та мэдэх үү? Мэдээлэл олж авах, ашиглах чадвар гэж юу вэ? Нэгдүгээрт: Иргэд аливаа асуудал, нэр дэвшигч болон улс төрийн сонирхлын талаарх мэдээллийг төрөл бүрийн эх сурвалж болох сонин, хэвлэл, телевиз, номын сан, интернэт зэргээс олж авах чадвартай байх ѐстой. Хоѐрдугаарт: Иргэд эдгээр шинээр олж авсан мэдээллээ олон ургалч үзлийн үүднээс хандсан эсэх, буруу, ташаа мэдээлэл эсвэл буруу дүгнэлтэд хүргэж болох мэдээлэл эсэхийг үнэлж дүгнэх хэрэгтэй. Гуравдугаарт: Иргэд тухайн асуудал, нөхцөл байдалд тохируулан уг мэдээллийг зохион байгуулах, хадгалах, ашиглах арга замыг сонгох чадвартай байх ѐстой. Асуудлын цар хүрээг тодорхойлох чадвар гэж юу вэ? Өнгөц харахад энэ чадвар “Энэ асуудал надад хамаатай юу?” гэсэн асуултыг л хамрах мэт санагдавч иргэд тухайн улс төрийн нөхцөл байдал, тэдэнд өөрсдөд нь төдийгүй бусдад-тэдний хөрш, оршин суугаа орон нутгийн иргэд, улс орон, цаашилбал дэлхий ертөнцөд ямар нөлөөтэй, үр дагавартай болохыг тодорхойлох чадварыг эзэмших хэрэгтэй юм. Энэхүү үнэлгээнээс тэд улс төрийн үйл хэрэгт 10
  • 11. оролцох өөрсдийн хүсэл, өөрсдийн оролцооны түвшинг тодорхойлох чадвартай болдог. Шийдвэр гаргах чадвар гэж юу вэ? Шийдвэр гаргах чадвар бол иргэн хүний салшгүй нэг хэсэг юм. Иргэн хүн улс төрийн нөхцөл байдлын маш олон хэлбэрийн талаар тухайн нөхцөлд тохирсон, энгийн, хариуцлагатай шийдвэр гаргах шаардлагатай байдаг. Идэвхтэй, үр бүтээлтэй иргэн болохын тулд хүмүүс шийдвэр гаргах чадварууд болох өөр хувилбарыг тодорхойлох, эерэг болон сөрөг үр нөлөөг тодорхойлох, мөн өөрсдийн хэрэгцээг бүрэн дүүрэн хангах хувилбарыг сонгож авах зэрэг чадварыг эзэмшсэн байх хэрэгтэй. Дүгнэлт гаргах чадвар гэж юу вэ? Шийдвэр гаргах чадварын нэгэн адил иргэд бараг өдөр бүр өөрийн үнэлэлт дүгнэлтийг гаргах шаардлагатай болдог. Иргэн хүний хувьд ерөнхийлөгч хуулийн төсөлд хориг тавьсан нь алдаа байсан эсэх, орон нутгийн захиргаа шөнийн 10 цагаас хойш хөл хорих болсон нь шударга эсэх зэргийг үнэлж, өөрсдийн хариултыг хэлэх хэрэгтэй. Шударга дүгнэлт хийхийн тулд иргэн өөрийн үнэлэмжинд тулгуурлан шалгуур буюу стандартыг боловсруулж, энэ шалгуураа тухайн нөхцөл байдалд тохируулан хэрэглэнэ. Харилцах чадвар гэж юу вэ? Ардчилсан нийгмийн идэвхтэй оролцогч байхын тулд иргэд өөрсдийн үзэл бодлоо бусдад ойлгомжтой, тодорхой илэрхийлэх чадвартай байх ѐстой. Энэ чадвар нь жирийн иргэдтэй харьцахаас эхлэн улс төрийн манлайлагчтай харилцах чадварыг хамардаг. Өөрийн үзэл бодлыг бусдад хүргэх тохиромжтой, үр бүтээлтэй аргыг мэдэх нь бүх иргэдийн эзэмшвэл зохих амин чухал чадвар юм. Хамтран ажиллах чадвар гэж юу вэ? Иргэн хүн гэдэг байнга хувь хүн байдаггүйг санах нь чухал. Учир нь иргэн, иргэн хүний үйл ажиллагаа голдуу бүлгийн, хамт олны үйл ажиллагаа байдаг. Энэ нь бусад хувь хүмүүс, бүлгүүд, байгууллага, улс төрийн байгууллагуудтай ажиллана гэсэн үг юм. Нийгмийн идэвхтэй гишүүн байх ньгарал үүсэл, хүйс, соѐл, үзэл суртал өөр бусад хүмүүстэй ажиллахыг шаарддаг учраас энэ чадварыг иргэд эзэмших нь 11
  • 12. нэн чухал байдаг. Сонирхлыг дэмжих чадвар гэж юу вэ? Ихэвчлэн нийгмийн идэвхтэй, хариуцлагатай иргэн байх нь төрийн байгууллагын ямар албан тушаалтан, иргэдийн ямар асуулт болон санаа зовсон асуудлуудад хариу өгдгийг мэдэж байхыг шаарддаг. Нэмж хэлэхэд, хэн нэгэн хүний санаа бодлыг бусдад хүргэхийн тулд ямар стратеги, арга (захиа, эсэргүүцлийн цуглаан, мэдэгдэл зэрэг) хэрэглэж болохыг мэдэх нь хэнд хандаж энэ дуу хоолойг хүргэх вэ? гэдгийг мэдэхтэй нэгэн адил чухал байдаг. ИРГЭДИЙН ОРОЛЦООНЫ 4 АЛХАМ 1-р алхам. Иргэдийн идэвхтэй үйл ажиллагаа Иргэдийг хэрхэн уриалж зөөлөн буйдангаас нь босгон, олон нийтийн үйл ажиллагаанд яаж оролцуулах вэ? гэдгээс олон нийтийн нөлөөллийн үр дүн их шалтгаална. Хэрэв иргэдийн шууд оролцоо нийгмийн амьдралд хэдий чинээ сул дорой байна төдий чинээ тэдний эрх ашиг зөрчигдөж, төрийн ажилтнууд үл хязгаарлагдам эрх мэдэл эдэлж гаргасан шийдвэр нь олон нийтийн төлөө бус цөөнхийн төлөө байдаг. 2-р алхам. Хүмүүс санаа тавих асуудлыг сонгож ав Асуудлыг тодорхойл. Хүмүүсийг идэвхжүүлэх нөлөөтэй нэг арга нь тэдний санааг зовоож байгаа асуудлыг шийдэхэд оролцохыг хүсэх явдал юм. Хүмүүсийг юу бухимдуулж байна вэ? Хүмүүс юу өөрчлөхийг хүсэж байна вэ? Эдгээр мэдээллийг албан бус ярилцлага буюу албан ѐсны судалгаанаас олж мэдэж болно. Уриа боловсруул. Хүмүүст хандсан товч, хүчтэй уриа боловсруулан гарга. Өөрчлөлт хий. Эвлэлдэн нэгдэж, хамтарснаар хувь хүн өөрчлөлт хийж чадна гэдгийг хүмүүст ойлгуул. 3-р алхам. Хүмүүсийг алхам алхмаар оролцуул Хоёр зүйл хий. Юуны өмнө тэднээс нэгээс хоѐр тодорхой зүйл хийхийг хүс. Сонирхож ирсэн хүнийг төрийн албан тушаалтанд хандсан захиа бичих, бусад сонирхож байгаа 12
  • 13. хүмүүсийн хамт уулзалтанд орох буюу товхимол тараах ажилд оролцохыг хүс. Ингэснээр тэдэнд иргэний нөлөөлөл нь зоригжуулсан, урамшуулсан болон хүч нэмсэн ажил гэсэн сэтгэгдэл төрнө. Улмаар тэд илүү их ажил хийхийг хүснэ. Амжилтанд тулгуурлах. Нэгэнт хүмүүс өөрсдийн хувь нэмрийг оруулснаар өөрчлөлт хийж чадахаа мэдсэн бол тэд өөртөө итгэлтэй, хүчтэй болно. Иймд тэдэнд илүү их үүрэг ноогдуулж урамшуул. 4-р алхам. Ажлын явцад хөгжилтэй бай. Иргэний үйл ажиллагаа нь иргэн хүнд хатуу үүрэг хүлээлгэх ѐсгүй.Иргэдийн үр дүнтэй нөлөөлөл нь хүмүүсийг амьдралаа зохицуулах, маргаашийн сайн сайхны төлөө хамтран ажиллахад татан оролцуулдаг. Эерэг, өөдрөг байх. Тухайн асуудал нь хэдийгээр төвөгтэй хэцүү байсан ч, кампанит ажил нь өөдрөг сэтгэл, баяр хөөрөөр дүүрэн байх ѐстой. Амжилтыг тэмдэглэх. Явцын дундах зорилт, кампанит ажлын шалгуурыг тогтоо. Амжилт, ололтыг тэмдэглэх нь хүмүүс болон байгууллагад эрч хүч, эерэг сэтгэлтэй байхад нь тусалдаг. Бие биенээ таних. Хамтдаа чөлөөт цагаа өнгөрөөх, бие биенээ таних цаг, бололцоог олгож бай. Ажилчид, сайн дурын ажилтнуудыг удирдлагын адил хүндэлж бай. 13