SlideShare a Scribd company logo
1 of 8
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Компьютерийн Техник Менежментийн Сургууль
Бие даалт
Сэдэв : Цөлжилт
Шалгасан : ....................../ Жанцан /
Гүйцэтгэсэн: .................../ Ж. Солонго /
2013 он
Монгол орон газарзүйн байршил, уур амьсгалын нөхцөл, газрын гадаргын хэв
шинж, экологийн тогтолцооны хувьд цөлжилтийн аюулд өртөх нэн эмзэг, чийг
дутмаг, хуурай бүс нутагт хамрагддагийн улмаас түүхэн хөгжлийнхөө турш ган
цөлжилтөнд нэрвэгдсээр иржээ. Ази тивийн төв хэсэгт оршдог, далай тэнгисээс
алслагдсан, эх газрын эрс тэс уур амьсгалтай, хур тунадас багатай, далайн
түвшнээс дунджаар 1580м дээш өргөгдсөн онцлогтой Монгол орны нутаг
дэвсгэрийн 42,5 хувийг эзлэх говь цөлийн бүсэд үржил шим муутай, цөлөрхөг,
хээрийн болон говийн бор хөрс зонхилж, тачир сийрэг ургамлан нөмрөгөөр
бүрхэгдсэн байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс улбаалан цөлжилтийн үйл явц
эрчимжиж байгаа нь мөнх цас хайлах, нуур гол горхи ширгэх, бэлчээрийн
ургамлын гарч эрс муудах, хөрс ус давсжих, элэгдэл эвдрэлд орох, үржил шимээ
алдах, элсний нүүлт хөдөлгөөн ихсэх, байгалийн элдэв гамшгийн давтамж
нэмэгдэх зэргээр илэрч байна. Дэлхийн дулааралт, уур амьсгалын өөрчлөлтийн
улмаас сүүлийн 60 жилд Монгол орны агаарын жилийн дундаж температур 1.56
хэмээр нэмэгджээ. Судалгаанаас үзэхэд манай орны нутаг дэвсгэрийн 25 хувийг
хамарсан ган 2-3 жилд нэг удаа, нутгийн 50 хувиас илүү хэсгийг хамарсан ган 4-5
жилд нэг удаа тохиолддог бөгөөд тал хээр, говийн бүсийн нутгаар шороон
шуургатай өдрийн тоо 21-р зууны босгон дээр 1960 оныхтой харьцуулахад 3-4
дахин өссөн хандлагатай байна. Байгалийн хүчин зүйлсээс гадна хүний олон талт
үйл ажиллагаа цөлжилтийг хурдасгахад ихээхэн нэрмээс болж байна. 1990-ээд
оноос мал хувьчилж малын тоо толгой нэмэгдэхийн зэрэгцээ бэлчээрийн мал аж
ахуйн уламжлал алдагдсан, бэлчээрийн усан хангамж муудсан, талхлагдал ихэсч
бэлчээрийн даацыг хэтрүүлэн ашиглахад хүргэж улмаар газар нутаг цөлжих нэг
шалтгаан болсон билээ.
Монгол орны 126.6 сая га талбай бүхий бэлчээрийн 70 гаруй хувь нь талхлагдалд
өртсөнөөс шалтгаалж бэлчээрийн ургамлын ургац хэд дахин буурч 25 сая гаруй
толгой мал сүргийн тодорхой хэсэг тэжээлээр хомсдож, малын тоо толгой, ашиг
шим буурахад нөлөөлж байна.
Монгол орны нутаг дэвсгэрийн 8 орчим хувийг эзэлдэг ойн талбайн 40 хувь нь
хүний зохисгүй үйл ажиллагааны улмаас нөөц нь жилээс жилд хомсдон хортон
шавьж, түймэрт нэрвэгдсэнээс одоогийн байдлаар 6,7 хувь орчим ойтой болоод
байна.
Цөлийн бүсийн элсний үндсэн ургамал болох заган ойг их хэмжээгээр
ашигласнаас 125.0 мянган га газрын заг бүрэн устжээ. Гандуу бүс нутгийн аймаг,
сумын төв зэрэг хүн амын төвлөрөл бүхий нутагт ойр орчмын модлог ургамал, бут
сөөг, шаваг, харгана зэргийг түлшинд хэрэглэх явдал үргэлжилсээр байна. Монгол
орны газарзүйн байдал, уур амьсгалын байдлаас шалтгаалан нийт нутгийн 90
гаруй хувь нь хуурай, хагас хуурай, хуурайвтар, чийг дутмаг нутагт хамрагдах
бөгөөд нутаг дэвсгэрийн 41,3 хувь буюу 647.0 мянган ам.км талбай эзлэх говь,
цөлийн бүс нутаг цөлжих аюулд илүү өртөгдөж нутаг дэвсгэр нь нэмэгдсээр байна.
2000 оны байдлаар Монгол орны нутаг дэвсгэрийн 33.8%- ийг эзлэх хээрийн
бүсийн бэлчээрийн экосистем хүний үйл ажиллагааны улмаас доройтож түүний
11.6% нь доройтсон, 2% нь маш их доройтсон зэрэглэлд багтах болсон байна.
Энэхүү судалгааны үр дүн зөвхөн говийн бүсийн хэмжээнд явуулсан судалгааны
үр дүн юм. Өөрөөр хэлбэл хээр, ойт хээр, ойн бүс хамрагдаагүй. Харин 2006 оны
байдлаар цөлжилт зэрэглэлээр дунд болон хүчтэй нэрвэгдсэн нутаг 70-аад
хувьтай болоод байна. Өөрөөр хэлбэл манай орны нийт нутаг дэвсгэрийн 80-аад
хувь нь цөлжилтөд өртжээ. Энэ нь манай орны цөлжилт үндэсний аюулгүй
байдлын түвшинд хүрсэн хэмээн ойлгож болох юм.
Судалгаа туршилтын ажлын зарим үр дүн:
• Өмнөговь аймгийн төв (80 га), Говь жуулчин компаний баруун хойд талд 40 га,
Булган суманд 20 га талбайд ойн зурвас байгуулж 12 төрөл зүйлийн мод сөөг
тарималжуулсан бөгөөд амьдралт 82.7 хувьтай байна.
• Ургамалжаагүй манхан элсийг тогтворжуулах судалгаа туршилтын ажлыг нийт
12.8 га талбайд биологи - механикийн аргыг хослуулан гүйцэтгэж судалгааны
ажлуудыг хийжээ.
• Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хоѐр км урттай 200 м өргөн ойн зурвас
байгуулах судалгаа туршилтын ажлыг 1997 оноос эхлэн гүйцэтгэж байгаа бөгөөд
одоогийн байдлаар сумын төв руу чиглэсэн элсэн урсгалын 46.9 хувийг барьж
тогтоож байгаа билээ.
• Ховд аймгийн Зэрэг суманд 15 орчим га талбайд ойн зурвас байгуулан
судалгааны ажлуудыг хийж байна.
• “Монгол орны цөлжилтийн динамик түүний цаашдын хандлага” сэдэвт
судалгааны ажил хийгдэж монгол орны хэмжээнд цөлжилтөд нөлөөлж буй хүчин
зүйлүүдийн үнэлгээ, цаашдын хандлагыг тодорхойлон гаргаад байгаа билээ.
Түүнчлэн Монгол орны цөлжилтийн М1:2500000 зураг бэлэн болоод байна.
Цөлжилтийн зэрэглэл, хамрах нутгийн хүрээ % 1990 онд 2000 онд 2006
Цөлжилт илрээгүй - - 1.5
Цөлжилт сул илэрсэн нутаг 76.0 34.9 16.5
Цөлжилт дунд зэрэг илэрсэн нутаг 20.0 38.7 37.2
Цөлжилт хүчтэй илэрсэн нутаг 3.0 16.1 34.0
Цөлжилт маш хүчтэй илэрсэн нутаг 1.0 1.8 7.0
Хэт гандуу цөл нутаг - 8.5 3.8
Гандуу нутгийн эзлэх талбай 41.3% 44.7%
Цөлжилт Монголыг бүхэлд нь залгиж байна.
У Ки Чүл /Солонгосын “Ногоон Ази” ТББ-ын ЕНБ-ийн дарга/ БНСУ-ын байгаль
экологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагууд “Өнөөдөр”
сонинтой хамтран явуулж буй экологийн тулгамдсан асуудал хөндсөн цуврал
нийтлэлийн хоѐрдугаарыг толилуулсан байна.
Цөлжилт гэдэг нь ган, хуурайшилт, хур тунадасны хэмжээ багасах зэрэг байгалийн
хүчин зүйл, бэлчээрийн даац хэтрэх, мод огтлолт, орчны бохирдол зэрэг зохиомол
хүчин зүйлийн улмаас хөрс доройтож, үржил шимээ алдахыг хэлнэ. НҮБ-ийн
Цөлжилтөөс сэргийлэх конвенциос үзвэл манай дэлхийн 1/3 цөлжилтөд өртөж,
жил бүр 60 мянган га талбай, Зүүн Хойд Азийн 3,500 га талбай шинээр цөлжиж
байна.
Монголын цөлжилт маш хурцадмал байна. Цөлжилтөөс сэргийлэх газрын 2006
оны судалгаанаас үзвэл Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 90 гаруй хувь нь
дундаас дээш зэрэглэлийн цөлжилт, газрын доройтолд өртжээ. Мөн цөлжилт
бусад улс оронтой харьцуулахад нэн хурдацтай явагдаж байгаа юм.
Монголын цөлжилтийн шалтгаан
Дээр дурдсанаар Монголын цөлжилтийн шалтгааныг байгалийн болон зохиомол
гэж хоѐр хуваадаг. Байгалийн шалтгаан нь дэлхийн дулаарлаас улбаатай хур
тунадас, дулааны өөрчлөлт, салхины хурд хэмжээний нэмэгдэл, гол мөрөн ширгэж
хатах, хорхой шавьжны нэмэгдэл, хөрсний үржил шимийн алдагдал зэрэг юм.
Зохиомол шалтгаан нь бэлчээрийн даац хэтрэх, уул уурхайн ажиллагаа, мод
огтлох, газар тариалан, хүн амын нэмэгдэл хот суурин газрын төвлөрөл, ойн
түймэр зэрэгтэй холбоотой.
1.Цөлжилтөд нөлөөлөх байгалийн хүчин зүйл. Дэлхийн дулаарлаас шалтгаалан
1946-2006 онд Монголын цаг уур 1.92 градус дулаарсан. Өнгөрсөн 100 жилийн
дотор дэлхийн дундаж дулаан 0.75 градусаар нэмэгдсэнтэй харьцуулахад
Монголын байдал маш хурцадмал байна гэсэн үг юм. Дулаарлын улмаас баруун
бүсийн мөнх цаст сарьдаг хайлан үгүй болж байна.
Ургамлын ургалт өсөлтөд хамгийн их нөлөөтэй хур тунадасны хэмжээ өнгөрсөн
1940-2004 оны хооронд хоѐр хувь буурсан нь тийм ч их өөрчлөлт бус юм. Гэвч
ургамал ургалтын хугацааны нийт хур тунадасанд аадар бороо өдөрт орох
борооны хэмжээ нэмэгдсэн байна. Ийм хүчтэй бороо нь хөрсний үржил шимийг
арчин урсгаж улмаар хөрсийг эвдэн, ургамалд ногдох чийгийн тэнцвэрийг
алдагдуулж ургалтад муугаар нөлөөлөх болов.
Хуурайшилт (NDVI) ч маш их байна. Монголд дулааны улирал буюу 6-8 сарын
дулааны хэмжээ огцом өсч байгаа ч хур тунадасны хэмжээ нэмэгдээгүй. Энэ нь
цөлжилт хуурайшилтын гол шалтгаан болдог. Мөн 1961-2006 онд нийт нутаг даяар
ууршилтын хэмжээ жилд дунджаар 2-3 мм-ээр нэмэгджээ. Үүнийг ууршилтын
хэмжээний өөрчлөлтөөр тооцвол өнгөрсөн 46 жилийн турш 100 мм нэмэгдсэн
гэсэн үг. Үүнээс шалтгаалан гол мөрний түвшин буурч ургамалд ногдох чийгний
хэмжээ буурна. 2003 онд Монголын Засгийн газрын хөрсөн дээрх ус чийгний
талаар хийсэн судалгаанаас үзвэл 683 гол мөрөн, 1484 булаг шанд, 760 нуур
ширгэжээ.
Монголын газарзүйн байрлал нь цөлжилтийг хурдасгах бас нэг нөхцөл болж
байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс хойд туйлаас 3000 км, Газар дундын тэнгисээс
5000 км, номхон далайгаас 1600 км зайд өндөр уулсаар хүрээлэгдэн оршдог нь
далайн чийглэг зөөлөн уур амьсгалыг хааж , цаг уурын хувьд хуурай хахир
болохоос өөр аргагүй байдалд хүргэдэг аж.
2.Цөлжилтөд нөлөөлөх зохиомол хүчин зүйл
Зохиомол шалтгааны дотор цөлжилтөд хамгийн их нөлөөлдөг шалтгаан нь
бэлчээрийн даац хэтрэх явдал юм. Монголын мал сүргийн тоо 1918 онд есөн сая
600 мянга байсан бол 2007 оны сүүлээр 37 сая болж дөрөв дахин нэмэгдсэн
байна. Монголын эрдэмтдийн тооцоолсноос үзвэл бэлчээр нь 600-800 сая мал
сүргийг даах чадвартай юм. Гэвч засаг захиргааны нэгжийн өөрчлөлт
хувиарлалтаас болж бэлчээр сэлгэн нүүдэллэдэг байсан уламжлал үгүй болжээ.
Ийнхүү газрын доройтлоос бэлчээрийн талбай багасч, төв болон баруун бүсэд
даац улам хэтэрчээ. Мал сүргийн дотор газрын хөрсийг ихээр талхалдаг хонь
ямааны тоо эрс нэмэгдэж (нийт 88 хувь) үүнтэй харьцуулахад үхрийн тоо /зургаан
хувь/ буурч байна. Хонь ямаа нь өвс ногоог үндсээр нь зулгааж иддэг тул
ургамлын бүрхэвч устахад гол нөлөө үзүүлжээ.
Бусад зохиомол шалтгаан нь тариалан эрхэлж байсан газрыг атаршуулж хаях, уул
уурхайн зорилгоор газрын баялгыг хайр найргүй ухаж авах, авто замын сүлжээ,
ойн түймэр зэргээс шалтгаалан хөрс бохирдож, үржил шимээ алдах болсон. Мөн
ядуурал болон Засгийн газраас газар ашиглалт зэрэгт хяналт тавихгүй байгаа нь
доройтлыг улам хурдасгаж байна. Хүн ам өсөхийн хэрээр хот суурин газарт ихээр
төвлөрөх болсон нь бас нэг төрлийн шалтгаан болж байна. Гэвч монголчууд
цөлжилтийн ийм хурцадмал байдал, аюул зэргийн талаар ойлголт мэдлэг дутмаг
аж. Засгийн газар нь энэ байдлыг анхаарч үзэхгүй байгаа нь харамсалтай.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцоос үзэхэд цөлжилтөд 13 хувийн байгалийн,
87 хувийн зохиомол хүчин зүйл нөлөөлж байна гэж үзжээ. Гэвч Монголыг бусад
оронтой харьцуулахад бэлчээр ашиглалт болон газар тариалангаас үүдэлтэй
цөлжилтийн нөлөө бага. Харин дэлхийн дулаарал, хуурайшил, газарзүйн байрлал
зэрэг мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байна. Тиймээс Монголын цөлжилтийг дэлхийн
бусад орны байдалтай харьцуулж үзэх хэрэгтэй байна.
Цөлжилт гэж яриад амин хувийнх нь эрх ашигт өчүүхэн тус нэмэр болохгүй учир
юу болоод байгааг мэдэхийг ч үл хүснэ. Тэгсэн атал эх орондоо хайртай гэдгээ янз
бүрээр илчилж цөхөрнө. Цөлжилтийн аюулын тухай, түүнээс гарах арга замын
тухай ярьж эх орондоо хайртай хүний дүр бүтээгээд өгөх хүн үнэндээ алга байна.
Уур амьсгал болоод хүний хөгжлийн хүчин зүйлсээс үүдэн гарсан бүхий л муу үр
дагаврын эцсийн үр дүнг “цөлжилт” гэсэн томъѐололд хамааруулж ойлгодог.
Тэгэхээр уур амьсгалын өөрчлөлт, ургамлын ургац, малчин ардын амьдрал,
монгол нутагт цаашид амьдрал яаж өрнөх вэ гэсэн олон асуултуудын хариуг
“цөлжилт” гэсэн ганц зүйлээс л төгс ойлгох нь бидэнд үгүйлэгдэж байна.
Цөлжилтийн эцсийн үр дүнг Сахарын цөл нутгаар ойлгож болно.
Эдүгээ Монгол орон цөлжилтийн ямар нэгэн үе шатыг туулж байна. Харин ямар үе
шатыг туулж, Сахарын цөл хүртэл хэдэн жил үлдэж байгааг бүү мэд. Огт ажиг
сэжиггүй байцгаахыг бодоход ямар ч л байсан Сахарын цөлд хүрэхээр л зорьж
байгаа юм байх. Говь, хээрийн бүс нутгийн унаган ургамал болох хайлаас, бургас,
харганы төрлийн зарим мод, сөөгүүдийн тархалт хумигдаж, байгалийн сэргэн
ургалт бараг явагдахгүй байгаагаас гадна 90 гаруй төрөл зүйлийн ургамал устаж
үгүй болсон “гайхамшигт” мэдээ байна. Ойрын хэдхэн жилийн дотор 90 гаруй
төрлийн ургамал устаж, элсэнд даруулсныг мэдсэн ч хашгирч уйлах хүн хаа ч алга
байна. Ургамлын бүрхэвчийн алдрал нь элсний нүүлт хөдөлгөөнийг идэвхжүүлэн
төв суурин газар элсэнд дарагдаж, Онгон, Молцог, Монгол, Бор хяр зэрэг томоохон
манхан элс нүүж бэлчээр, уст цэг, баянбүрдүүдийг доройтуулж зарим биологийн
төрөл зүйлийг ч устах аюулд хүргээд байна. Өдгөө Дундговь, Дорноговь,
Өмнөговь, Ховд аймгийн зүүн хэсэг, Увс, Завхан, Говь-Алтай, Өвөрхангай аймгийн
урд хэсэг, Сүхбаатар, Баянхонгор аймгийн нийт 145 сумын төвийг тойрсон
дунджаар 800-1500 га талбай бүхий “цэгэн” цөлжилт илэрч, хамрах талбай нь
өргөжин тэлсээр байгааг юу гэх вэ.
Ховд аймгийн нутаг дэвсгэрийн 30-аад хувь нь техноген үйл ажиллагаанд өртөж,
Дөргөн сум, Ховд, Эрдэнэбүрэн, Үенч, Манхан, Алтай зэрэг сумдын төв элсний
нүүлт хөдөлгөөнд өртөж, эргэн тойрны 100 орчим га талбай талхлагджээ. Тэгвэл
Дорнод аймгийн нутаг дэвсгэрийн элсний нүүлт хөдөлгөөнд Баянтүмэн, Хөлөнбуйр
зэрэг сумд өртөж, төвийн эргэн тойрны 510-650 га талбай талхлагдсаны зэрэгцээ
Дундговь аймгийн нутаг дэвсгэрийн 40-өөд хувь доройтож, цөлжилт нь дундаас
хүчтэй зэрэглэлд шилжин бэлчээр нутгийн 32,9 хувь нь эргэн ашиглах боломжгүй
болсон байна. Харин Булган аймгийн ойн сангийн 57,1-61,5 хувь нь хөгширсөн ой
эзэлж, шатсан ой 10 мянган га, 40 мянга орчим га талбай хортон шавьжинд
идэгдсэн, тариалангийн талбайн 60-аад хувийг атаршуулан орхисон зэрэг нь
орчны доройтлыг ихээхэн нэмэгдүүлжээ. Тэрчлэн хээрийн бүсийн Дашинчилэн,
Баяннуур, Гурванбулаг сумын төвд 0,5-1.0 метр орчим зузаан элс хашаа, байшин,
малын саравч зэрэг байгууламжийн ард хуримтлагджээ. Нэг хүний амьдрах насанд
л ажиглагдахуйц тийм хурднаар байгаль дэлхий нүдний өмнө хувиран өөрчлөгдөж
байна.
Ялангуяа нүүдлийн мал аж ахуй дагнан эрхэлж ирсэн Монгол Улсын хувьд энэ нь
бүр их тулгамдсан асуудал болж байгаа нь яриангүй. Нүүдлийн мал аж ахуйг энэ
хэвээр нь цаашид хичнээн жил авч явахыг төр засаг гэж байдаг бол ард түмэндээ
хэлж өгөх цаг нь болжээ. Нэг л өдөр нэг л цагт уламжлалт мал аж ахуй байгалийн
давж гэтэлшгүй хүчний өмнө тулгаран гайхширч зогсох нь эргэлзээгүй юм. Айл
бүр, албан байгууллага бүр, сум, аймаг бүр орчноо ногооруулах, эдийн засгийн
ашигтай ургамал тариалахыг зорилго болгосон “Ногоон хэрэм” мэтийн том
бодлогыг хэрэгжүүлэх биш өнөөдөр мартаж эхэлж байна.
Сэлэнгэ мөрний илүүдлийг өмнийн говь нутаг руу татах нь Хятадыг усжуулах
мастер төлөвлөгөө мэтээр хадууруулан дооглож байгаа нь ч үгүйдээ инээдтэй
хэрэг юм. Цөлжилт бидний амьдрах орчинд нэгэнт бий болоод байгаа учраас бид
гагцхүү дэргэдээсээ л ажиллаж тэмцэх нь чухал болоод байна. Эх орны цэнхэр
судас болсон хоѐр мянга гаруй гол горхи ширгэн үгүйрчээ. Хүн, малын усгүйгээс
цөөн хэдэн уст цэг, баянбүрдээ тойрон шавааралдаж малчид бууснаас тэр орчмын
газраа удаан хугацаанд доройтуулж цөлжүүлэх үндсийг ч тавьж эхлээд байна.
Бэлчээрийн зүй зохистой ашиглалт, менежмент гэж ярьдаг ч төсөл хөтөлбөр
хэрэгжүүлдэг ч амьдрал дээр буусан үр дүн гэж юу ч алга байна. Дэлхийн уур
амьсгалын дулаарлын нөлөө нь Төв Азийн эрс тэс уур амьсгалтай Монгол орны
хувьд нэн эмзэг нөлөөлж байгаа нь үнэн ч түүнээс өөр гол буруутай эзэн
холбогдогч гэж өнөөдөр алга. Эх орон маань цөлжиж байна. Онгон дагшин элсэн
манханыг гадаадын жуулчид үй олноороо ирж үзэх тул түүнийг хөгжүүлээд бай
гэсэн уриа лоозонг Монголын улстөрчид чимээгүй дэвшүүлж байна.Тэдний мөхөл
даллаж амьдарсан цаг үеийг ирээдүй үе маань харах л болно.
Бидний мэдэх говийн олон зуун мянган зоны амьдралыг тэтгэж ирсэн Улаан нуур
өнөөдөр ширгэн алга болжээ. Харин эх орны маань газрын зураг дээр тодоос тод
тэмдэглээтэй Улаан нуурын зураг одоо ч бий нь өр өвтгөнө. Ургамал, өвсгүй болж
гагцхүү хэзээ гүйцэд бүрхэх нь үл мэдэг улаан элсний исгэрэн шуугих халуун
давалгаа л дуулдаж байна. Тэр магад Сахарын “цөл” шиг эмгэнэлт цөл болох орон
зай, цаг хугацааны хэмжээс мөн буй заа.
Атрын аян-Цөлжилт. XXI зуунд цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт дэлхий дахинд
эрчимтэй явагдаж байгаа. Ялангуяа Монголд цөлжилт тун богино хугацаанд
хүрээгээ тэллээ. Өнөөдрийн байдлаар гэхэд газар нутгийн 80 хувь нь цөлжилтөд
өртсөнийг эрдэмтэд нотолжээ. Дархан-Уул аймагт экологийн өөрчлөлтийн
судалгаа хийхэд манай орны цөлжилт урдаасаа биш Дархан-Уул аймгаас эхэлж
байгааг тогтоосон байна. Тодруулбал, Монголд цөлжилт төвөөсөө эхэлж байгаа
гэнэ. 1940 оноос хойш дэлхийн цаг агаар 1.9 градусаар нэмэгджээ. Харин 2020 он
гэхэд Монгол орны цаг агаар 4.88 градусаар дулаарах судалгаа гарсан. Бүр хэтийн
төлвөөр буюу хагас зууны дараа манай орон Сахарын элсэн цөл шиг хуурайшч,
Африкийн халуун орон шиг халах хэмжээнд хүрэх нь тодорхой болсныг Экосистем
судлаач, доктор Г.Баярсайхан хэлж байна.
Эрдэмтдийн хувьд мөн МУ-ын ЗГ-аас зарласан “Атар III” аян өрнүүлэхийг
эсэргүүцэж байгаагаа хэлж байна. Атрын аян ганц манай улсад өрнөж байсан
ажил биш. Жишээ нь АНУ, Канад зэрэг оронд 1920-1930 онд маш эрчимтэй
хөгжсөн. Мөн хуучин ЗХУ-д өрнөсөн атрын аяны 50 жилийн ой саяхан боллоо.
Харин одоо эрдэмтэд атрын аянаар тухайн үед дэд бүтэц тодорхой хэмжээгээр
хөгжсөн боловч экологийн асар их сүйрэл авчирсан юм байна гэдэгт санал нэгдсэн
гэлээ. Угаасаа сүйрэлд хүрдэгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрснийг ч тэд ярьж
байна. Казахстанд Арал тэнгис гэж бий. Энэ нь манай Хөвсгөл далайгаас 10 дахин
том. Гэтэл энэ тэнгис далай нь атрын аянтай холбоотойгоор бараг ширгэж үгүй
болсон.
Түүнчлэн хөрсийг атаршуулснаас үүсдэг бас нэг сөрөг үр дагавар нь шороон
шуурга юм. АНУ гэхэд хэдэн сая га-гаар нь газраа хагалсан. Гэхдээ тухайн үед
эрдэмтдийнхээ зөвлөгөө, анхааруулгыг сонсч атаржсан талбайгаа ургамлан
бүрхүүлээр нөхөн сэргээсэн түүхтэй. Хамгийн гол нь америкчууд хөрөнгөтэй,
чадалтай улс орон болохоор сэргийлж чадсан. Гэтэл бидэнд ийм боломж байхгүй
болохоор аюул дэргэд ирснийг хэлж байлаа.
Газар хагалахад байгаль орчинд хамгийн түрүүнд ямар сөрөг үр дагавар үзүүлэх
вэ? Гэсэн сэтгүүлчийн асуултад, Монгол Улс Киотогийн протоколд нэгдсэнээр
агаар мандалд ялгаруулах хүлэмжийн хийг бууруулах, хязгаарлах үүрэг хүлээдэг.
Тэгвэл хөрсөнд ялзмаг гэж бий. Монгол орны ялзмагийн хэмжээ 1940-өөд оны үед
3.2 мг грамм байсан бол өнөөдөр энэ хэмжээ 70 хувь буураад 1.7 болсон.
Байгальд нэг см ялзмаг бүрэлдэхэд олон зуун мянган жил шаардлагатай. Гэтэл
бид үүнийг нэг далайлтаар үгүй хийх гэж байна.
Газар хагарахад хөрсөн дэх ялзмаг задарч тэр хэмжээгээр хүлэмжийн хийг агаарт
ялгаруулдаг юм. Түүнчлэн хагалсан газраас дэгдэх сул шороог яах билээ.
Хуурайшилтай холбоотойгоор үүсээд буй түймэр, шар шороон шуурга өнөөдөр
зөвхөн Монгол Улсад хамаатай асуудал биш болоод удлаа.
“Атар III” аян гэдэг бол экологийн талаас нь харвал террор буюу латинаар айдас
хүйдэс төрүүлж байгаа санаа юм. Угтаа бол атар бол дэлхий ертөнцөд хаана ч
байдаггүй. Тиймдээ ч Монгол орон бол монголчуудын мянга мянган жил
амьдарсан бэлчээрийн нутаг болохоос атар биш гэдгийг эрдэмтэд сануулж байна.
Атарын I аянаар 450 мянган га газар хагалсан. Дараа нь 1978 онд нэмж 1.11 сая га
газрыг атаршуулсан. 1990-ээд онд 1.35 сая га-г хагалсан. Одоо 300-гаад мянган га
газрыг эргэлтэд оруулсны 190-ээд мянгад үр тариа, ногоо тарьж байна. 1998 оны
үед Монгол Улс 20-иод миллиард үр тариа хураан авсан байдаг. Энэ их баялаг.
Гэтэл байгаль орчинд үүнээс хавьгүй илүү хохирол учруулсан байгаа нь үнэхээр
харамсалтай...

More Related Content

What's hot

Geo medeelel danzanchadav 2021 01-20
Geo medeelel danzanchadav 2021 01-20Geo medeelel danzanchadav 2021 01-20
Geo medeelel danzanchadav 2021 01-20GeoMedeelel
 
ногоон дэлхий 7 р анги
ногоон дэлхий 7 р ангиногоон дэлхий 7 р анги
ногоон дэлхий 7 р ангиtomorbaatar
 
Дархан-Уул аймгийн тариалангийн талбайн хөрсний үржил шимийн төлөв байдал, са...
Дархан-Уул аймгийн тариалангийн талбайн хөрсний үржил шимийн төлөв байдал, са...Дархан-Уул аймгийн тариалангийн талбайн хөрсний үржил шимийн төлөв байдал, са...
Дархан-Уул аймгийн тариалангийн талбайн хөрсний үржил шимийн төлөв байдал, са...Ankhbileg Luvsan
 
хөрсийг элэгдэл эвдэрлээс хамгаалах8
хөрсийг элэгдэл эвдэрлээс хамгаалах8хөрсийг элэгдэл эвдэрлээс хамгаалах8
хөрсийг элэгдэл эвдэрлээс хамгаалах8otgooPhh
 
Усалгаатай үр тарианы сэлгээнд дарш, тэжээлийн таримлыг судалсан дүн
Усалгаатай үр тарианы сэлгээнд дарш, тэжээлийн таримлыг судалсан дүнУсалгаатай үр тарианы сэлгээнд дарш, тэжээлийн таримлыг судалсан дүн
Усалгаатай үр тарианы сэлгээнд дарш, тэжээлийн таримлыг судалсан дүнAnkhbileg Luvsan
 
Дархан-Уул аймгийн “Ухаалаг газар тариалан”
Дархан-Уул аймгийн “Ухаалаг газар тариалан”Дархан-Уул аймгийн “Ухаалаг газар тариалан”
Дархан-Уул аймгийн “Ухаалаг газар тариалан”Ankhbileg Luvsan
 
Дархан-Уул аймагт усалгаатай буудайн тариалан эрхлэх боломж
Дархан-Уул аймагт усалгаатай буудайн тариалан эрхлэх боломжДархан-Уул аймагт усалгаатай буудайн тариалан эрхлэх боломж
Дархан-Уул аймагт усалгаатай буудайн тариалан эрхлэх боломжAnkhbileg Luvsan
 
Дархан-Уул аймгийн бүс нутагт судалсан буурцагт ургамлын судалгааны дүнгээс
Дархан-Уул аймгийн бүс нутагт судалсан буурцагт ургамлын судалгааны дүнгээсДархан-Уул аймгийн бүс нутагт судалсан буурцагт ургамлын судалгааны дүнгээс
Дархан-Уул аймгийн бүс нутагт судалсан буурцагт ургамлын судалгааны дүнгээсAnkhbileg Luvsan
 
хүмүүний экологийн ул мөр
хүмүүний экологийн ул мөрхүмүүний экологийн ул мөр
хүмүүний экологийн ул мөрOyundari Nyamsuren
 
Дархан-Уул аймгийн газрын доройтолд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, түүнийг ...
Дархан-Уул аймгийн газрын доройтолд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, түүнийг ...Дархан-Уул аймгийн газрын доройтолд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, түүнийг ...
Дархан-Уул аймгийн газрын доройтолд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, түүнийг ...Ankhbileg Luvsan
 
Photo album of key functional species/Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ург...
Photo album of key functional species/Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ург...Photo album of key functional species/Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ург...
Photo album of key functional species/Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ург...GreengoldMongolia
 
Tsahim hicheel
Tsahim hicheelTsahim hicheel
Tsahim hicheelurnaa79
 
газар тариалан
газар тариалан газар тариалан
газар тариалан Haliun53
 

What's hot (19)

Geo medeelel danzanchadav 2021 01-20
Geo medeelel danzanchadav 2021 01-20Geo medeelel danzanchadav 2021 01-20
Geo medeelel danzanchadav 2021 01-20
 
ногоон дэлхий 7 р анги
ногоон дэлхий 7 р ангиногоон дэлхий 7 р анги
ногоон дэлхий 7 р анги
 
Lekts 15
Lekts 15Lekts 15
Lekts 15
 
Дархан-Уул аймгийн тариалангийн талбайн хөрсний үржил шимийн төлөв байдал, са...
Дархан-Уул аймгийн тариалангийн талбайн хөрсний үржил шимийн төлөв байдал, са...Дархан-Уул аймгийн тариалангийн талбайн хөрсний үржил шимийн төлөв байдал, са...
Дархан-Уул аймгийн тариалангийн талбайн хөрсний үржил шимийн төлөв байдал, са...
 
Lekts 16
Lekts 16Lekts 16
Lekts 16
 
хөрсийг элэгдэл эвдэрлээс хамгаалах8
хөрсийг элэгдэл эвдэрлээс хамгаалах8хөрсийг элэгдэл эвдэрлээс хамгаалах8
хөрсийг элэгдэл эвдэрлээс хамгаалах8
 
Усалгаатай үр тарианы сэлгээнд дарш, тэжээлийн таримлыг судалсан дүн
Усалгаатай үр тарианы сэлгээнд дарш, тэжээлийн таримлыг судалсан дүнУсалгаатай үр тарианы сэлгээнд дарш, тэжээлийн таримлыг судалсан дүн
Усалгаатай үр тарианы сэлгээнд дарш, тэжээлийн таримлыг судалсан дүн
 
Дархан-Уул аймгийн “Ухаалаг газар тариалан”
Дархан-Уул аймгийн “Ухаалаг газар тариалан”Дархан-Уул аймгийн “Ухаалаг газар тариалан”
Дархан-Уул аймгийн “Ухаалаг газар тариалан”
 
Дархан-Уул аймагт усалгаатай буудайн тариалан эрхлэх боломж
Дархан-Уул аймагт усалгаатай буудайн тариалан эрхлэх боломжДархан-Уул аймагт усалгаатай буудайн тариалан эрхлэх боломж
Дархан-Уул аймагт усалгаатай буудайн тариалан эрхлэх боломж
 
Дархан-Уул аймгийн бүс нутагт судалсан буурцагт ургамлын судалгааны дүнгээс
Дархан-Уул аймгийн бүс нутагт судалсан буурцагт ургамлын судалгааны дүнгээсДархан-Уул аймгийн бүс нутагт судалсан буурцагт ургамлын судалгааны дүнгээс
Дархан-Уул аймгийн бүс нутагт судалсан буурцагт ургамлын судалгааны дүнгээс
 
хүмүүний экологийн ул мөр
хүмүүний экологийн ул мөрхүмүүний экологийн ул мөр
хүмүүний экологийн ул мөр
 
Дархан-Уул аймгийн газрын доройтолд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, түүнийг ...
Дархан-Уул аймгийн газрын доройтолд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, түүнийг ...Дархан-Уул аймгийн газрын доройтолд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, түүнийг ...
Дархан-Уул аймгийн газрын доройтолд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, түүнийг ...
 
Хүний экологийн ул мөр
Хүний экологийн ул мөрХүний экологийн ул мөр
Хүний экологийн ул мөр
 
11
1111
11
 
Photo album of key functional species/Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ург...
Photo album of key functional species/Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ург...Photo album of key functional species/Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ург...
Photo album of key functional species/Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ург...
 
Tsahim hicheel
Tsahim hicheelTsahim hicheel
Tsahim hicheel
 
Lects10
Lects10Lects10
Lects10
 
газар тариалан
газар тариалан газар тариалан
газар тариалан
 
Oc lekts 2
Oc lekts 2Oc lekts 2
Oc lekts 2
 

Similar to бие даалт иргэний хамгаалалт

экологийн тулгамдсан асуудал
экологийн тулгамдсан асуудалэкологийн тулгамдсан асуудал
экологийн тулгамдсан асуудалdavaa627
 
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)GreengoldMongolia
 
монгол орны экологийн тулгамдсан асуудлууд
монгол орны экологийн тулгамдсан асуудлуудмонгол орны экологийн тулгамдсан асуудлууд
монгол орны экологийн тулгамдсан асуудлуудtuugiituugii
 
уур амьсгалын өөрчлөлт
уур амьсгалын өөрчлөлтуур амьсгалын өөрчлөлт
уур амьсгалын өөрчлөлтZaya Shirentogtokh
 
чулуун мандал гэж юу вэ
чулуун мандал гэж юу вэчулуун мандал гэж юу вэ
чулуун мандал гэж юу вэNinj Suren
 
Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...
Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...
Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...Unuruu Dear
 
2012,01,16 дулаарал
2012,01,16 дулаарал2012,01,16 дулаарал
2012,01,16 дулааралenkhee lkhagwae
 
2012,01,16 дулаарал
2012,01,16 дулаарал2012,01,16 дулаарал
2012,01,16 дулааралenkhee lkhagwae
 
2012,01,16 дулаарал
2012,01,16 дулаарал2012,01,16 дулаарал
2012,01,16 дулааралenkhee lkhagwae
 

Similar to бие даалт иргэний хамгаалалт (20)

экологийн тулгамдсан асуудал
экологийн тулгамдсан асуудалэкологийн тулгамдсан асуудал
экологийн тулгамдсан асуудал
 
Lects10
Lects10Lects10
Lects10
 
Lects12
Lects12Lects12
Lects12
 
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
 
монгол орны экологийн тулгамдсан асуудлууд
монгол орны экологийн тулгамдсан асуудлуудмонгол орны экологийн тулгамдсан асуудлууд
монгол орны экологийн тулгамдсан асуудлууд
 
уур амьсгалын өөрчлөлт
уур амьсгалын өөрчлөлтуур амьсгалын өөрчлөлт
уур амьсгалын өөрчлөлт
 
чулуун мандал гэж юу вэ
чулуун мандал гэж юу вэчулуун мандал гэж юу вэ
чулуун мандал гэж юу вэ
 
Ашиглалт хамгаалал.
Ашиглалт хамгаалал.Ашиглалт хамгаалал.
Ашиглалт хамгаалал.
 
Cem12
Cem12Cem12
Cem12
 
Mod tariy
Mod tariyMod tariy
Mod tariy
 
Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...
Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...
Д.Оюунхорол "Байгаль орчин, ногоон хөгжлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх ар...
 
Lekts 9
Lekts 9Lekts 9
Lekts 9
 
2012,01,16 дулаарал
2012,01,16 дулаарал2012,01,16 дулаарал
2012,01,16 дулаарал
 
2012,01,16 дулаарал
2012,01,16 дулаарал2012,01,16 дулаарал
2012,01,16 дулаарал
 
2012,01,16 дулаарал
2012,01,16 дулаарал2012,01,16 дулаарал
2012,01,16 дулаарал
 
Lekts 14
Lekts 14Lekts 14
Lekts 14
 
Lects11
Lects11Lects11
Lects11
 
Buyan nugel-energiin huuli
Buyan nugel-energiin huuliBuyan nugel-energiin huuli
Buyan nugel-energiin huuli
 
Us
UsUs
Us
 
Khermen tsav
Khermen tsavKhermen tsav
Khermen tsav
 

бие даалт иргэний хамгаалалт

  • 1. Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль Компьютерийн Техник Менежментийн Сургууль Бие даалт Сэдэв : Цөлжилт Шалгасан : ....................../ Жанцан / Гүйцэтгэсэн: .................../ Ж. Солонго / 2013 он
  • 2. Монгол орон газарзүйн байршил, уур амьсгалын нөхцөл, газрын гадаргын хэв шинж, экологийн тогтолцооны хувьд цөлжилтийн аюулд өртөх нэн эмзэг, чийг дутмаг, хуурай бүс нутагт хамрагддагийн улмаас түүхэн хөгжлийнхөө турш ган цөлжилтөнд нэрвэгдсээр иржээ. Ази тивийн төв хэсэгт оршдог, далай тэнгисээс алслагдсан, эх газрын эрс тэс уур амьсгалтай, хур тунадас багатай, далайн түвшнээс дунджаар 1580м дээш өргөгдсөн онцлогтой Монгол орны нутаг дэвсгэрийн 42,5 хувийг эзлэх говь цөлийн бүсэд үржил шим муутай, цөлөрхөг, хээрийн болон говийн бор хөрс зонхилж, тачир сийрэг ургамлан нөмрөгөөр бүрхэгдсэн байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс улбаалан цөлжилтийн үйл явц эрчимжиж байгаа нь мөнх цас хайлах, нуур гол горхи ширгэх, бэлчээрийн ургамлын гарч эрс муудах, хөрс ус давсжих, элэгдэл эвдрэлд орох, үржил шимээ алдах, элсний нүүлт хөдөлгөөн ихсэх, байгалийн элдэв гамшгийн давтамж нэмэгдэх зэргээр илэрч байна. Дэлхийн дулааралт, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас сүүлийн 60 жилд Монгол орны агаарын жилийн дундаж температур 1.56 хэмээр нэмэгджээ. Судалгаанаас үзэхэд манай орны нутаг дэвсгэрийн 25 хувийг хамарсан ган 2-3 жилд нэг удаа, нутгийн 50 хувиас илүү хэсгийг хамарсан ган 4-5 жилд нэг удаа тохиолддог бөгөөд тал хээр, говийн бүсийн нутгаар шороон шуургатай өдрийн тоо 21-р зууны босгон дээр 1960 оныхтой харьцуулахад 3-4 дахин өссөн хандлагатай байна. Байгалийн хүчин зүйлсээс гадна хүний олон талт үйл ажиллагаа цөлжилтийг хурдасгахад ихээхэн нэрмээс болж байна. 1990-ээд оноос мал хувьчилж малын тоо толгой нэмэгдэхийн зэрэгцээ бэлчээрийн мал аж ахуйн уламжлал алдагдсан, бэлчээрийн усан хангамж муудсан, талхлагдал ихэсч бэлчээрийн даацыг хэтрүүлэн ашиглахад хүргэж улмаар газар нутаг цөлжих нэг шалтгаан болсон билээ. Монгол орны 126.6 сая га талбай бүхий бэлчээрийн 70 гаруй хувь нь талхлагдалд өртсөнөөс шалтгаалж бэлчээрийн ургамлын ургац хэд дахин буурч 25 сая гаруй толгой мал сүргийн тодорхой хэсэг тэжээлээр хомсдож, малын тоо толгой, ашиг шим буурахад нөлөөлж байна. Монгол орны нутаг дэвсгэрийн 8 орчим хувийг эзэлдэг ойн талбайн 40 хувь нь хүний зохисгүй үйл ажиллагааны улмаас нөөц нь жилээс жилд хомсдон хортон шавьж, түймэрт нэрвэгдсэнээс одоогийн байдлаар 6,7 хувь орчим ойтой болоод байна. Цөлийн бүсийн элсний үндсэн ургамал болох заган ойг их хэмжээгээр ашигласнаас 125.0 мянган га газрын заг бүрэн устжээ. Гандуу бүс нутгийн аймаг, сумын төв зэрэг хүн амын төвлөрөл бүхий нутагт ойр орчмын модлог ургамал, бут сөөг, шаваг, харгана зэргийг түлшинд хэрэглэх явдал үргэлжилсээр байна. Монгол орны газарзүйн байдал, уур амьсгалын байдлаас шалтгаалан нийт нутгийн 90 гаруй хувь нь хуурай, хагас хуурай, хуурайвтар, чийг дутмаг нутагт хамрагдах бөгөөд нутаг дэвсгэрийн 41,3 хувь буюу 647.0 мянган ам.км талбай эзлэх говь, цөлийн бүс нутаг цөлжих аюулд илүү өртөгдөж нутаг дэвсгэр нь нэмэгдсээр байна. 2000 оны байдлаар Монгол орны нутаг дэвсгэрийн 33.8%- ийг эзлэх хээрийн бүсийн бэлчээрийн экосистем хүний үйл ажиллагааны улмаас доройтож түүний 11.6% нь доройтсон, 2% нь маш их доройтсон зэрэглэлд багтах болсон байна. Энэхүү судалгааны үр дүн зөвхөн говийн бүсийн хэмжээнд явуулсан судалгааны үр дүн юм. Өөрөөр хэлбэл хээр, ойт хээр, ойн бүс хамрагдаагүй. Харин 2006 оны байдлаар цөлжилт зэрэглэлээр дунд болон хүчтэй нэрвэгдсэн нутаг 70-аад
  • 3. хувьтай болоод байна. Өөрөөр хэлбэл манай орны нийт нутаг дэвсгэрийн 80-аад хувь нь цөлжилтөд өртжээ. Энэ нь манай орны цөлжилт үндэсний аюулгүй байдлын түвшинд хүрсэн хэмээн ойлгож болох юм. Судалгаа туршилтын ажлын зарим үр дүн: • Өмнөговь аймгийн төв (80 га), Говь жуулчин компаний баруун хойд талд 40 га, Булган суманд 20 га талбайд ойн зурвас байгуулж 12 төрөл зүйлийн мод сөөг тарималжуулсан бөгөөд амьдралт 82.7 хувьтай байна. • Ургамалжаагүй манхан элсийг тогтворжуулах судалгаа туршилтын ажлыг нийт 12.8 га талбайд биологи - механикийн аргыг хослуулан гүйцэтгэж судалгааны ажлуудыг хийжээ. • Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хоѐр км урттай 200 м өргөн ойн зурвас байгуулах судалгаа туршилтын ажлыг 1997 оноос эхлэн гүйцэтгэж байгаа бөгөөд одоогийн байдлаар сумын төв руу чиглэсэн элсэн урсгалын 46.9 хувийг барьж тогтоож байгаа билээ. • Ховд аймгийн Зэрэг суманд 15 орчим га талбайд ойн зурвас байгуулан судалгааны ажлуудыг хийж байна. • “Монгол орны цөлжилтийн динамик түүний цаашдын хандлага” сэдэвт судалгааны ажил хийгдэж монгол орны хэмжээнд цөлжилтөд нөлөөлж буй хүчин зүйлүүдийн үнэлгээ, цаашдын хандлагыг тодорхойлон гаргаад байгаа билээ. Түүнчлэн Монгол орны цөлжилтийн М1:2500000 зураг бэлэн болоод байна. Цөлжилтийн зэрэглэл, хамрах нутгийн хүрээ % 1990 онд 2000 онд 2006 Цөлжилт илрээгүй - - 1.5 Цөлжилт сул илэрсэн нутаг 76.0 34.9 16.5 Цөлжилт дунд зэрэг илэрсэн нутаг 20.0 38.7 37.2 Цөлжилт хүчтэй илэрсэн нутаг 3.0 16.1 34.0 Цөлжилт маш хүчтэй илэрсэн нутаг 1.0 1.8 7.0 Хэт гандуу цөл нутаг - 8.5 3.8 Гандуу нутгийн эзлэх талбай 41.3% 44.7% Цөлжилт Монголыг бүхэлд нь залгиж байна. У Ки Чүл /Солонгосын “Ногоон Ази” ТББ-ын ЕНБ-ийн дарга/ БНСУ-ын байгаль экологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагууд “Өнөөдөр” сонинтой хамтран явуулж буй экологийн тулгамдсан асуудал хөндсөн цуврал нийтлэлийн хоѐрдугаарыг толилуулсан байна. Цөлжилт гэдэг нь ган, хуурайшилт, хур тунадасны хэмжээ багасах зэрэг байгалийн хүчин зүйл, бэлчээрийн даац хэтрэх, мод огтлолт, орчны бохирдол зэрэг зохиомол хүчин зүйлийн улмаас хөрс доройтож, үржил шимээ алдахыг хэлнэ. НҮБ-ийн Цөлжилтөөс сэргийлэх конвенциос үзвэл манай дэлхийн 1/3 цөлжилтөд өртөж,
  • 4. жил бүр 60 мянган га талбай, Зүүн Хойд Азийн 3,500 га талбай шинээр цөлжиж байна. Монголын цөлжилт маш хурцадмал байна. Цөлжилтөөс сэргийлэх газрын 2006 оны судалгаанаас үзвэл Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 90 гаруй хувь нь дундаас дээш зэрэглэлийн цөлжилт, газрын доройтолд өртжээ. Мөн цөлжилт бусад улс оронтой харьцуулахад нэн хурдацтай явагдаж байгаа юм. Монголын цөлжилтийн шалтгаан Дээр дурдсанаар Монголын цөлжилтийн шалтгааныг байгалийн болон зохиомол гэж хоѐр хуваадаг. Байгалийн шалтгаан нь дэлхийн дулаарлаас улбаатай хур тунадас, дулааны өөрчлөлт, салхины хурд хэмжээний нэмэгдэл, гол мөрөн ширгэж хатах, хорхой шавьжны нэмэгдэл, хөрсний үржил шимийн алдагдал зэрэг юм. Зохиомол шалтгаан нь бэлчээрийн даац хэтрэх, уул уурхайн ажиллагаа, мод огтлох, газар тариалан, хүн амын нэмэгдэл хот суурин газрын төвлөрөл, ойн түймэр зэрэгтэй холбоотой. 1.Цөлжилтөд нөлөөлөх байгалийн хүчин зүйл. Дэлхийн дулаарлаас шалтгаалан 1946-2006 онд Монголын цаг уур 1.92 градус дулаарсан. Өнгөрсөн 100 жилийн дотор дэлхийн дундаж дулаан 0.75 градусаар нэмэгдсэнтэй харьцуулахад Монголын байдал маш хурцадмал байна гэсэн үг юм. Дулаарлын улмаас баруун бүсийн мөнх цаст сарьдаг хайлан үгүй болж байна. Ургамлын ургалт өсөлтөд хамгийн их нөлөөтэй хур тунадасны хэмжээ өнгөрсөн 1940-2004 оны хооронд хоѐр хувь буурсан нь тийм ч их өөрчлөлт бус юм. Гэвч ургамал ургалтын хугацааны нийт хур тунадасанд аадар бороо өдөрт орох борооны хэмжээ нэмэгдсэн байна. Ийм хүчтэй бороо нь хөрсний үржил шимийг арчин урсгаж улмаар хөрсийг эвдэн, ургамалд ногдох чийгийн тэнцвэрийг алдагдуулж ургалтад муугаар нөлөөлөх болов. Хуурайшилт (NDVI) ч маш их байна. Монголд дулааны улирал буюу 6-8 сарын дулааны хэмжээ огцом өсч байгаа ч хур тунадасны хэмжээ нэмэгдээгүй. Энэ нь цөлжилт хуурайшилтын гол шалтгаан болдог. Мөн 1961-2006 онд нийт нутаг даяар ууршилтын хэмжээ жилд дунджаар 2-3 мм-ээр нэмэгджээ. Үүнийг ууршилтын хэмжээний өөрчлөлтөөр тооцвол өнгөрсөн 46 жилийн турш 100 мм нэмэгдсэн гэсэн үг. Үүнээс шалтгаалан гол мөрний түвшин буурч ургамалд ногдох чийгний хэмжээ буурна. 2003 онд Монголын Засгийн газрын хөрсөн дээрх ус чийгний талаар хийсэн судалгаанаас үзвэл 683 гол мөрөн, 1484 булаг шанд, 760 нуур ширгэжээ. Монголын газарзүйн байрлал нь цөлжилтийг хурдасгах бас нэг нөхцөл болж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс хойд туйлаас 3000 км, Газар дундын тэнгисээс 5000 км, номхон далайгаас 1600 км зайд өндөр уулсаар хүрээлэгдэн оршдог нь далайн чийглэг зөөлөн уур амьсгалыг хааж , цаг уурын хувьд хуурай хахир болохоос өөр аргагүй байдалд хүргэдэг аж. 2.Цөлжилтөд нөлөөлөх зохиомол хүчин зүйл
  • 5. Зохиомол шалтгааны дотор цөлжилтөд хамгийн их нөлөөлдөг шалтгаан нь бэлчээрийн даац хэтрэх явдал юм. Монголын мал сүргийн тоо 1918 онд есөн сая 600 мянга байсан бол 2007 оны сүүлээр 37 сая болж дөрөв дахин нэмэгдсэн байна. Монголын эрдэмтдийн тооцоолсноос үзвэл бэлчээр нь 600-800 сая мал сүргийг даах чадвартай юм. Гэвч засаг захиргааны нэгжийн өөрчлөлт хувиарлалтаас болж бэлчээр сэлгэн нүүдэллэдэг байсан уламжлал үгүй болжээ. Ийнхүү газрын доройтлоос бэлчээрийн талбай багасч, төв болон баруун бүсэд даац улам хэтэрчээ. Мал сүргийн дотор газрын хөрсийг ихээр талхалдаг хонь ямааны тоо эрс нэмэгдэж (нийт 88 хувь) үүнтэй харьцуулахад үхрийн тоо /зургаан хувь/ буурч байна. Хонь ямаа нь өвс ногоог үндсээр нь зулгааж иддэг тул ургамлын бүрхэвч устахад гол нөлөө үзүүлжээ. Бусад зохиомол шалтгаан нь тариалан эрхэлж байсан газрыг атаршуулж хаях, уул уурхайн зорилгоор газрын баялгыг хайр найргүй ухаж авах, авто замын сүлжээ, ойн түймэр зэргээс шалтгаалан хөрс бохирдож, үржил шимээ алдах болсон. Мөн ядуурал болон Засгийн газраас газар ашиглалт зэрэгт хяналт тавихгүй байгаа нь доройтлыг улам хурдасгаж байна. Хүн ам өсөхийн хэрээр хот суурин газарт ихээр төвлөрөх болсон нь бас нэг төрлийн шалтгаан болж байна. Гэвч монголчууд цөлжилтийн ийм хурцадмал байдал, аюул зэргийн талаар ойлголт мэдлэг дутмаг аж. Засгийн газар нь энэ байдлыг анхаарч үзэхгүй байгаа нь харамсалтай. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцоос үзэхэд цөлжилтөд 13 хувийн байгалийн, 87 хувийн зохиомол хүчин зүйл нөлөөлж байна гэж үзжээ. Гэвч Монголыг бусад оронтой харьцуулахад бэлчээр ашиглалт болон газар тариалангаас үүдэлтэй цөлжилтийн нөлөө бага. Харин дэлхийн дулаарал, хуурайшил, газарзүйн байрлал зэрэг мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байна. Тиймээс Монголын цөлжилтийг дэлхийн бусад орны байдалтай харьцуулж үзэх хэрэгтэй байна. Цөлжилт гэж яриад амин хувийнх нь эрх ашигт өчүүхэн тус нэмэр болохгүй учир юу болоод байгааг мэдэхийг ч үл хүснэ. Тэгсэн атал эх орондоо хайртай гэдгээ янз бүрээр илчилж цөхөрнө. Цөлжилтийн аюулын тухай, түүнээс гарах арга замын тухай ярьж эх орондоо хайртай хүний дүр бүтээгээд өгөх хүн үнэндээ алга байна. Уур амьсгал болоод хүний хөгжлийн хүчин зүйлсээс үүдэн гарсан бүхий л муу үр дагаврын эцсийн үр дүнг “цөлжилт” гэсэн томъѐололд хамааруулж ойлгодог. Тэгэхээр уур амьсгалын өөрчлөлт, ургамлын ургац, малчин ардын амьдрал, монгол нутагт цаашид амьдрал яаж өрнөх вэ гэсэн олон асуултуудын хариуг “цөлжилт” гэсэн ганц зүйлээс л төгс ойлгох нь бидэнд үгүйлэгдэж байна. Цөлжилтийн эцсийн үр дүнг Сахарын цөл нутгаар ойлгож болно. Эдүгээ Монгол орон цөлжилтийн ямар нэгэн үе шатыг туулж байна. Харин ямар үе шатыг туулж, Сахарын цөл хүртэл хэдэн жил үлдэж байгааг бүү мэд. Огт ажиг сэжиггүй байцгаахыг бодоход ямар ч л байсан Сахарын цөлд хүрэхээр л зорьж байгаа юм байх. Говь, хээрийн бүс нутгийн унаган ургамал болох хайлаас, бургас, харганы төрлийн зарим мод, сөөгүүдийн тархалт хумигдаж, байгалийн сэргэн ургалт бараг явагдахгүй байгаагаас гадна 90 гаруй төрөл зүйлийн ургамал устаж
  • 6. үгүй болсон “гайхамшигт” мэдээ байна. Ойрын хэдхэн жилийн дотор 90 гаруй төрлийн ургамал устаж, элсэнд даруулсныг мэдсэн ч хашгирч уйлах хүн хаа ч алга байна. Ургамлын бүрхэвчийн алдрал нь элсний нүүлт хөдөлгөөнийг идэвхжүүлэн төв суурин газар элсэнд дарагдаж, Онгон, Молцог, Монгол, Бор хяр зэрэг томоохон манхан элс нүүж бэлчээр, уст цэг, баянбүрдүүдийг доройтуулж зарим биологийн төрөл зүйлийг ч устах аюулд хүргээд байна. Өдгөө Дундговь, Дорноговь, Өмнөговь, Ховд аймгийн зүүн хэсэг, Увс, Завхан, Говь-Алтай, Өвөрхангай аймгийн урд хэсэг, Сүхбаатар, Баянхонгор аймгийн нийт 145 сумын төвийг тойрсон дунджаар 800-1500 га талбай бүхий “цэгэн” цөлжилт илэрч, хамрах талбай нь өргөжин тэлсээр байгааг юу гэх вэ. Ховд аймгийн нутаг дэвсгэрийн 30-аад хувь нь техноген үйл ажиллагаанд өртөж, Дөргөн сум, Ховд, Эрдэнэбүрэн, Үенч, Манхан, Алтай зэрэг сумдын төв элсний нүүлт хөдөлгөөнд өртөж, эргэн тойрны 100 орчим га талбай талхлагджээ. Тэгвэл Дорнод аймгийн нутаг дэвсгэрийн элсний нүүлт хөдөлгөөнд Баянтүмэн, Хөлөнбуйр зэрэг сумд өртөж, төвийн эргэн тойрны 510-650 га талбай талхлагдсаны зэрэгцээ Дундговь аймгийн нутаг дэвсгэрийн 40-өөд хувь доройтож, цөлжилт нь дундаас хүчтэй зэрэглэлд шилжин бэлчээр нутгийн 32,9 хувь нь эргэн ашиглах боломжгүй болсон байна. Харин Булган аймгийн ойн сангийн 57,1-61,5 хувь нь хөгширсөн ой эзэлж, шатсан ой 10 мянган га, 40 мянга орчим га талбай хортон шавьжинд идэгдсэн, тариалангийн талбайн 60-аад хувийг атаршуулан орхисон зэрэг нь орчны доройтлыг ихээхэн нэмэгдүүлжээ. Тэрчлэн хээрийн бүсийн Дашинчилэн, Баяннуур, Гурванбулаг сумын төвд 0,5-1.0 метр орчим зузаан элс хашаа, байшин, малын саравч зэрэг байгууламжийн ард хуримтлагджээ. Нэг хүний амьдрах насанд л ажиглагдахуйц тийм хурднаар байгаль дэлхий нүдний өмнө хувиран өөрчлөгдөж байна. Ялангуяа нүүдлийн мал аж ахуй дагнан эрхэлж ирсэн Монгол Улсын хувьд энэ нь бүр их тулгамдсан асуудал болж байгаа нь яриангүй. Нүүдлийн мал аж ахуйг энэ хэвээр нь цаашид хичнээн жил авч явахыг төр засаг гэж байдаг бол ард түмэндээ хэлж өгөх цаг нь болжээ. Нэг л өдөр нэг л цагт уламжлалт мал аж ахуй байгалийн давж гэтэлшгүй хүчний өмнө тулгаран гайхширч зогсох нь эргэлзээгүй юм. Айл бүр, албан байгууллага бүр, сум, аймаг бүр орчноо ногооруулах, эдийн засгийн ашигтай ургамал тариалахыг зорилго болгосон “Ногоон хэрэм” мэтийн том бодлогыг хэрэгжүүлэх биш өнөөдөр мартаж эхэлж байна. Сэлэнгэ мөрний илүүдлийг өмнийн говь нутаг руу татах нь Хятадыг усжуулах мастер төлөвлөгөө мэтээр хадууруулан дооглож байгаа нь ч үгүйдээ инээдтэй хэрэг юм. Цөлжилт бидний амьдрах орчинд нэгэнт бий болоод байгаа учраас бид гагцхүү дэргэдээсээ л ажиллаж тэмцэх нь чухал болоод байна. Эх орны цэнхэр судас болсон хоѐр мянга гаруй гол горхи ширгэн үгүйрчээ. Хүн, малын усгүйгээс цөөн хэдэн уст цэг, баянбүрдээ тойрон шавааралдаж малчид бууснаас тэр орчмын газраа удаан хугацаанд доройтуулж цөлжүүлэх үндсийг ч тавьж эхлээд байна. Бэлчээрийн зүй зохистой ашиглалт, менежмент гэж ярьдаг ч төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг ч амьдрал дээр буусан үр дүн гэж юу ч алга байна. Дэлхийн уур амьсгалын дулаарлын нөлөө нь Төв Азийн эрс тэс уур амьсгалтай Монгол орны хувьд нэн эмзэг нөлөөлж байгаа нь үнэн ч түүнээс өөр гол буруутай эзэн
  • 7. холбогдогч гэж өнөөдөр алга. Эх орон маань цөлжиж байна. Онгон дагшин элсэн манханыг гадаадын жуулчид үй олноороо ирж үзэх тул түүнийг хөгжүүлээд бай гэсэн уриа лоозонг Монголын улстөрчид чимээгүй дэвшүүлж байна.Тэдний мөхөл даллаж амьдарсан цаг үеийг ирээдүй үе маань харах л болно. Бидний мэдэх говийн олон зуун мянган зоны амьдралыг тэтгэж ирсэн Улаан нуур өнөөдөр ширгэн алга болжээ. Харин эх орны маань газрын зураг дээр тодоос тод тэмдэглээтэй Улаан нуурын зураг одоо ч бий нь өр өвтгөнө. Ургамал, өвсгүй болж гагцхүү хэзээ гүйцэд бүрхэх нь үл мэдэг улаан элсний исгэрэн шуугих халуун давалгаа л дуулдаж байна. Тэр магад Сахарын “цөл” шиг эмгэнэлт цөл болох орон зай, цаг хугацааны хэмжээс мөн буй заа. Атрын аян-Цөлжилт. XXI зуунд цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт дэлхий дахинд эрчимтэй явагдаж байгаа. Ялангуяа Монголд цөлжилт тун богино хугацаанд хүрээгээ тэллээ. Өнөөдрийн байдлаар гэхэд газар нутгийн 80 хувь нь цөлжилтөд өртсөнийг эрдэмтэд нотолжээ. Дархан-Уул аймагт экологийн өөрчлөлтийн судалгаа хийхэд манай орны цөлжилт урдаасаа биш Дархан-Уул аймгаас эхэлж байгааг тогтоосон байна. Тодруулбал, Монголд цөлжилт төвөөсөө эхэлж байгаа гэнэ. 1940 оноос хойш дэлхийн цаг агаар 1.9 градусаар нэмэгджээ. Харин 2020 он гэхэд Монгол орны цаг агаар 4.88 градусаар дулаарах судалгаа гарсан. Бүр хэтийн төлвөөр буюу хагас зууны дараа манай орон Сахарын элсэн цөл шиг хуурайшч, Африкийн халуун орон шиг халах хэмжээнд хүрэх нь тодорхой болсныг Экосистем судлаач, доктор Г.Баярсайхан хэлж байна. Эрдэмтдийн хувьд мөн МУ-ын ЗГ-аас зарласан “Атар III” аян өрнүүлэхийг эсэргүүцэж байгаагаа хэлж байна. Атрын аян ганц манай улсад өрнөж байсан ажил биш. Жишээ нь АНУ, Канад зэрэг оронд 1920-1930 онд маш эрчимтэй хөгжсөн. Мөн хуучин ЗХУ-д өрнөсөн атрын аяны 50 жилийн ой саяхан боллоо. Харин одоо эрдэмтэд атрын аянаар тухайн үед дэд бүтэц тодорхой хэмжээгээр хөгжсөн боловч экологийн асар их сүйрэл авчирсан юм байна гэдэгт санал нэгдсэн гэлээ. Угаасаа сүйрэлд хүрдэгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрснийг ч тэд ярьж байна. Казахстанд Арал тэнгис гэж бий. Энэ нь манай Хөвсгөл далайгаас 10 дахин том. Гэтэл энэ тэнгис далай нь атрын аянтай холбоотойгоор бараг ширгэж үгүй болсон. Түүнчлэн хөрсийг атаршуулснаас үүсдэг бас нэг сөрөг үр дагавар нь шороон шуурга юм. АНУ гэхэд хэдэн сая га-гаар нь газраа хагалсан. Гэхдээ тухайн үед эрдэмтдийнхээ зөвлөгөө, анхааруулгыг сонсч атаржсан талбайгаа ургамлан бүрхүүлээр нөхөн сэргээсэн түүхтэй. Хамгийн гол нь америкчууд хөрөнгөтэй, чадалтай улс орон болохоор сэргийлж чадсан. Гэтэл бидэнд ийм боломж байхгүй болохоор аюул дэргэд ирснийг хэлж байлаа. Газар хагалахад байгаль орчинд хамгийн түрүүнд ямар сөрөг үр дагавар үзүүлэх вэ? Гэсэн сэтгүүлчийн асуултад, Монгол Улс Киотогийн протоколд нэгдсэнээр агаар мандалд ялгаруулах хүлэмжийн хийг бууруулах, хязгаарлах үүрэг хүлээдэг. Тэгвэл хөрсөнд ялзмаг гэж бий. Монгол орны ялзмагийн хэмжээ 1940-өөд оны үед
  • 8. 3.2 мг грамм байсан бол өнөөдөр энэ хэмжээ 70 хувь буураад 1.7 болсон. Байгальд нэг см ялзмаг бүрэлдэхэд олон зуун мянган жил шаардлагатай. Гэтэл бид үүнийг нэг далайлтаар үгүй хийх гэж байна. Газар хагарахад хөрсөн дэх ялзмаг задарч тэр хэмжээгээр хүлэмжийн хийг агаарт ялгаруулдаг юм. Түүнчлэн хагалсан газраас дэгдэх сул шороог яах билээ. Хуурайшилтай холбоотойгоор үүсээд буй түймэр, шар шороон шуурга өнөөдөр зөвхөн Монгол Улсад хамаатай асуудал биш болоод удлаа. “Атар III” аян гэдэг бол экологийн талаас нь харвал террор буюу латинаар айдас хүйдэс төрүүлж байгаа санаа юм. Угтаа бол атар бол дэлхий ертөнцөд хаана ч байдаггүй. Тиймдээ ч Монгол орон бол монголчуудын мянга мянган жил амьдарсан бэлчээрийн нутаг болохоос атар биш гэдгийг эрдэмтэд сануулж байна. Атарын I аянаар 450 мянган га газар хагалсан. Дараа нь 1978 онд нэмж 1.11 сая га газрыг атаршуулсан. 1990-ээд онд 1.35 сая га-г хагалсан. Одоо 300-гаад мянган га газрыг эргэлтэд оруулсны 190-ээд мянгад үр тариа, ногоо тарьж байна. 1998 оны үед Монгол Улс 20-иод миллиард үр тариа хураан авсан байдаг. Энэ их баялаг. Гэтэл байгаль орчинд үүнээс хавьгүй илүү хохирол учруулсан байгаа нь үнэхээр харамсалтай...