SlideShare a Scribd company logo
1 of 2
Бага Сургуулийн сурагчдын аав, ээж нарт:
Булбарайхан   булцгар   хуруундаа   харандаа   бариад   хорвоо   ертөнцийг   өөрийнхөөрөө   тунгаан, 
бясалгаж   суугаа   бяцхан   "амьтдыг"   хараад   өөрийн   эрхгүй   хайрлан,   бахархах   сэтгэл   төрдгийг 
нуух юун. Тэдэнд эрдмийн их оргил өөд хөтөлж буй багшаас гадна эрхэм   хүндэт аав, ээж та 
нарын минь тус дэм маш их байдаг гэдэгийг сануулах гэсэн юм. Аливааг шинээр сурч байгаа 
болгонд элдэв адал явдал, урамшин баярлах, шантран гутраx, аймшигтай хэцүү мэт санагдах гээд 
элдвийн л зүйлтэй тулгардаг нь хүмүүн бидний жам ёсоо. Тийм болохоор хүүхдийнхээ сурах гэж 
тэмүүлж буй тэрхүү оргилуун хүсэл тэмүүлэлийг дэмжиж, урам хайрлах нь юу юунаас ч илүү 
чухал байдаг билээ. Биднийг   бага сургуульд байхад   багш болоод аав, ээж нар маань бидэнд  
гучин таван үсгийг цээжлүүлж,  түүнийг үгтэй холбож өгүүлбэр болгон уншиж, бичиж сургах гэж 
ямар   их   хичээл   зүтгэл,   цаг   заваа   зарцуулдаг   байсныг   бид   өөрсдөө   аав,   ээж   болсон   хойноо 
мэдэрдэг билээ. Эх хэлээрээ эрдэм номонд шамдах гэдэг юутай сайхан, юутай амархан байгаа 
вэ?!
Таныг  завгүй,  хүнд хэцүү  ажил   хийгээд ядарч  зүдэрч  яваа гэдгийг  ойлгохын  дээдээр   ойлгож 
байгаа   хэдий   ч   нэгэнт   л   та   өөрийнхөө   ирээдүй   бүр   цаашилбал   Монголын   ирээдүйн   хөгжил 
цэцэглэлтийн   төлөө   хөрөнгө   оруулахаар   зүтгэж   байгаа   нь   л   үнэн   учраас   тавьсан   "шаваа"   зөв 
зүйтэй өв тэгш, өндөр сайхан, амьдралын аливаа шуурганд унаж нурахгуй, унтарч бүдгэрэхгүй, 
бат бөх байлгахыг таны үр хүүхдэдээ тавьж буй анхаарал халамжаас асар их шалтгаалдаг юм. 
Тиймээс хүүхдийг хамгийн түрүүнд уншиж сурaхaд нь илүүтэй их анхаарал тавих нь чухал болов 
уу. Нэгэнт огтын танихгүй бичиг үсэгт сурах гэж өөрийнхөө хэмжээнд "зүдэрч" буй тэдэнд урам 
хайрлан   хамтдаа  уншихыг  хичээгээд үзээрэй!  Хэрвээ  та  англи   хэл мэдэхгүй  бол  монгол   ном 
уншиж өгч тэднийг "номонд дуртай" болгох бас үндэcнийхээ эх хэлийг мартуулахгүй байлгах нь 
хамгаас чухал юм шиг санагддаг. Аль ч улсын иргэд номноос өөрийгөө олж, номноос өөрийгөө 
мэдэрч  таньдаг бичигдээгүй хуультай байдгийг эрхэм аав, ээж та  бүхэн  надаар хэлүүлэлтгүй 
мэдэж байгаа болов уу!
Хэрвээ тэд уншаад сурчихвал өгүүлбэртэй тоогоо ойлгож, бодох, шинжлэх ухааныхаа хичээлийн 
хүнд  хэцүү ярвигтай  үг хэллэгүүдийг ухааран, тогтоож, бас  энэ улсын  түүх,  соёлоос  судалж 
мэдэх анхан  шатны суурь мэдлэгийг олоод  авчихаж байгаа юм.   Хүүхдийг  уншуулж сургахад 
зурагтай номтой илүү ажиллавал  сайн байдаг.  Хүн   өөрийн  таван  мэдрэхүйн  хамгийн  илүүтэй 
хэрэглэдэг харах мэдрэхүйн хүчээр ойлголтоо гүнзгийрүүлдэг. Тиймээс бага насны хүүхэдтэй 
зурагтай   номон   дээр   аливаа   энгийн   зүйлүүсийг   тайлбарлан   таниулж   бас   монгол   хэлээрээ 
ухааруулан ойлгуулахыг хичээгээрэй! Хамгийн наад зах нь хүүхдүүдэд өнгө будагнуудын нэр, 
таван хошуу малын нэрүүдийг заагаад өгчихвөл тун илүүдэхгүй болов уу. Жишээлбэл: хүүхдүүд 
маань морь­унага, тэмээ­ботго, үхэр­тугал, ямаа­ишиг, хонь­хурга гээд сурчихвал адаглаад таван 
хошуу   малаа   мэддэг   болчихно,   хойч   үедээ   тайлбарлаад   хэлээд   өгчихдөг   л   болох   болов   уу. 
Тэрнээс биш тэмээний хүүхэд, ямааны хүүхэд гээд зогсох нь бас л монгол аав, ээжүүд бидний 
нэгэн   том   алдаа   болов   уу?   Мэдээж   америк   багш   нь   монголоор   юу   гэдэгийг   заагаад   өгөхгүй 
болохоор бид л үүнийг тэдэндээ тайлбарлан таниулах нь чухал юм даа. Ингэснээр бид үр хүүхдээ 
унаган хоёр хэлтэй хүн болгоод зогсохгүй бас цаашид өөр олон хэл сурах боломжийг нээж өгч 
байдагыг эрхэм уншигч та юу эс андах билээ.

•   Багш нартай холбоотой байх нь хамгаас чухал.
Таны хүүхдийг хэрхэн сайн сурч, боловсорч, бас хүмүүжиж байгааг танай хүүхдийн багшаас өөр 
хэн  ч  сайн  мэдэхгүй ээ. Тиймээс хүүхдийнхээ  багштай дор хаяад  жилд хоёрхон удаа болдог 
Багш­Эцэг, эхчүүдтэй уулзах өдөрт нь цаг заваа тохируулаад ирэхийг хичээгээрэй! Биднийг бага 
байхад эцэг эхийн хурлыг бараг улирал болгонд хийдэг байсан тэр ч байтугай шаардлагатай бол 
түүнээс ч илүү хийдэг байсаныг маш сайн санаж байгаа байхаа. Гэтэл энд зөвхөн жилд хоёрхон л 
удаа болдог арван тавхан минут үргэжлэх уулзалтанд та нарын минь хэд нь ирдэг билээ дээ? 
Мэдээж   бас   л   нөгөө   ажлын   боломжгүйгээс,   хэлний   бэрхшээл,   цагийн   мөнгөө   алдахаас   эмээх 
зэрэг давхар шаналалуудаас болоод хүүхдийнхээ багшийн царайг ч хараагүй төгсгөж байгаа аав, 
ээжүүд байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
Энэ улсад хүүхдийн төлөө гэсэн олон сайхан арга хэмжээнүүд бас албан байгууллагууд байдаг 
гэдэгийг та мэддэг байх нь чухал. Хэрвээ та хэлний бэрхшээлээсээ болоод хүүхдийнхээ багштай 
уулзаж   чадахгүй   байгаа   бол   аль   ч   сургуулийн   захиргаанд   хэлээд   "орчуулагч"   хүсэх   эрхтэй. 
Ялангуяа Арлингтон хотын сургуулиудад суралцаж байгаа сурагчдын эцэг эхчүүдэд зориулсан 
тусгай орчуулгын алба (Intake Center), тэд өөрсдөө үнэ төлбөрийг нь төлөөд цагийн орчуулагчаар 
танд үйлчилдэгээ. АНУ­ын ерөнхийлөгч Бушийн "Нэг ч хүүхэд ард хоцрох ёсгүй" хуулийг аль ч 
мужийн сургууль хуульчлан даган биелүүлж байгаа. Тиймээс таны хүүхдийг хар­цагаан, шар­бор, 
мөнгөтэй­мөнгөгүй   гэж ялгаварлан гадуурхах хууль энэ улсад байхгүй гэдгийг сайн санаж үр 
хүүхдийнхээ төлөө яваа танд энэ улсын ямар ч багш, сурган хүмүүжүүлэгчид өөрсдийн чадах, 
мэдэх   чинээгээрээ   туслахад   бэлэн   байдгыг   бас   таны   хүүхдийн   нууцыг   хадгалах   “бие   хүний” 
хувийн   нууцыг  хуулиар  хамгаалахтай  адилаар  таны  хүүхдийн   асуудлыг  зөвхөн   танд  л  хэлдэг 
үүрэгтэй. Тэрнээс биш монголд хийдэг багш нарын хурал дээр "чих халууцуулдаг хүүхэдтэй" 
аав, ээжүүд шиг таныг олны өмнө эвгүй байдалд оруулахгүй гэдэгийг санаарай!

•    Монгол хүүхдүүдэд эрүүл мэндийн үзлэг хэрэгтэй юу?
Мэдээж   хүн   гэдэг   утгаараа   гэмтэж,   осолдох,   өвдөж,   зовох   гээд   хүний   тавилангийн   бүх   л 
шалгуураар бидний үр хүүхэд бас л дамждаг жамтай. Тиймээс эрхэм аав, ээж та нар минь цаг 
заваа гаргаад хүүхдийнхээ сургуулийн эмчид шаарлагатай утасны дугаарыг (emergency number) 
заавал   үлдээхийн   зэрэгцээ   хүүхдийнхээ   эрүүл   мэндийн   талаархи   товч   мэдээлэлийг 
танилцуулчихаж байх нь илүүдэхгүй ээ! Түүнээс гадна хүүхдээ болж өгвөл эрүүл мэндийн үзлэгт 
жилд нэг удаа оруулсанаар дунд, ахлах сургуулийн сурагчдад биеийн тамирын сонгон суралцах 
дугуйланд орох эрхийг авах нэгэн боломж олгогддог. Нөгөөтэйгүүр хүүхдүүддээ гэрийнхээ хаяг, 
өөрсдийнхөө утасны дугааруудыг цээжлүүлчихвэл маш сайн.
Бага насны хүүхдүүдэд шаардагдах бага ч болов мэдээлэл өгч чадсан болов уу гэж найдаж байна. 
Дараа дараачийнхаа нийтлэлд дунд, ахлах сургуулийн сурагчдын аав, ээж нарт өгөх зөвлөлгөөгөө 
үргэжлүүлье! Тухлан суугаад миний зөвлөлгөөг уншсан танд баярлaлаа.

More Related Content

Similar to зөвлөлгөө

гадаад хэл хэрхэн сурах
гадаад хэл хэрхэн сурахгадаад хэл хэрхэн сурах
гадаад хэл хэрхэн сурахLkhamkhand
 
зайны сургалт
зайны сургалтзайны сургалт
зайны сургалтgundegmaa_84
 
даваадулам зайн сургалт
даваадулам зайн сургалт даваадулам зайн сургалт
даваадулам зайн сургалт togs99
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөөbolormaa48
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөөmhishgee22
 
зөвлөгөө 1
зөвлөгөө 1зөвлөгөө 1
зөвлөгөө 1bolormaa48
 
зөвлөгөө 1
зөвлөгөө 1зөвлөгөө 1
зөвлөгөө 1bolormaa48
 
Зайны сургалт
Зайны сургалтЗайны сургалт
Зайны сургалтgundegmaa_84
 
эцэг эхийн хайр ба сургамж
эцэг эхийн хайр ба сургамжэцэг эхийн хайр ба сургамж
эцэг эхийн хайр ба сургамжazora14
 
ном унших арга зүйд сургах
ном унших арга зүйд сургахном унших арга зүйд сургах
ном унших арга зүйд сургахBattulga Damiran
 
Уншлагаар хүүхдийг хөгжүүлэх нь
Уншлагаар хүүхдийг хөгжүүлэх нь Уншлагаар хүүхдийг хөгжүүлэх нь
Уншлагаар хүүхдийг хөгжүүлэх нь А. Ариунзаяа
 
Уншлагаар хүүхдийг хөгжүүлэх нь
Уншлагаар хүүхдийг хөгжүүлэх ньУншлагаар хүүхдийг хөгжүүлэх нь
Уншлагаар хүүхдийг хөгжүүлэх ньDavaa Batsuren
 
хүмүүжүүлэх1
хүмүүжүүлэх1хүмүүжүүлэх1
хүмүүжүүлэх1CHBD_6684
 
зөвөлгөө
зөвөлгөөзөвөлгөө
зөвөлгөөBattungalag
 
уранбилэг эцэг эхэд зөвөлгөө
уранбилэг эцэг эхэд зөвөлгөөуранбилэг эцэг эхэд зөвөлгөө
уранбилэг эцэг эхэд зөвөлгөөurnaa_1222
 
англи хэлийг маш хурдан сурах нууц арга
англи хэлийг маш хурдан сурах нууц аргаангли хэлийг маш хурдан сурах нууц арга
англи хэлийг маш хурдан сурах нууц аргаOyunaa Oyuk
 

Similar to зөвлөлгөө (20)

гадаад хэл хэрхэн сурах
гадаад хэл хэрхэн сурахгадаад хэл хэрхэн сурах
гадаад хэл хэрхэн сурах
 
Bagshin hugjil 8
Bagshin hugjil 8Bagshin hugjil 8
Bagshin hugjil 8
 
зайны сургалт
зайны сургалтзайны сургалт
зайны сургалт
 
Хүүхдийн зурах чадварт тулгуурлах бүтээлчээр сэтгэж, зохион найруулах
Хүүхдийн зурах чадварт тулгуурлах бүтээлчээр сэтгэж, зохион найруулахХүүхдийн зурах чадварт тулгуурлах бүтээлчээр сэтгэж, зохион найруулах
Хүүхдийн зурах чадварт тулгуурлах бүтээлчээр сэтгэж, зохион найруулах
 
даваадулам зайн сургалт
даваадулам зайн сургалт даваадулам зайн сургалт
даваадулам зайн сургалт
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөө
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөө
 
зөвлөгөө 1
зөвлөгөө 1зөвлөгөө 1
зөвлөгөө 1
 
зөвлөгөө 1
зөвлөгөө 1зөвлөгөө 1
зөвлөгөө 1
 
сайн байна уу
сайн байна уусайн байна уу
сайн байна уу
 
Зайны сургалт
Зайны сургалтЗайны сургалт
Зайны сургалт
 
Zaluu bagsh
Zaluu bagshZaluu bagsh
Zaluu bagsh
 
эцэг эхийн хайр ба сургамж
эцэг эхийн хайр ба сургамжэцэг эхийн хайр ба сургамж
эцэг эхийн хайр ба сургамж
 
ном унших арга зүйд сургах
ном унших арга зүйд сургахном унших арга зүйд сургах
ном унших арга зүйд сургах
 
Уншлагаар хүүхдийг хөгжүүлэх нь
Уншлагаар хүүхдийг хөгжүүлэх нь Уншлагаар хүүхдийг хөгжүүлэх нь
Уншлагаар хүүхдийг хөгжүүлэх нь
 
Уншлагаар хүүхдийг хөгжүүлэх нь
Уншлагаар хүүхдийг хөгжүүлэх ньУншлагаар хүүхдийг хөгжүүлэх нь
Уншлагаар хүүхдийг хөгжүүлэх нь
 
хүмүүжүүлэх1
хүмүүжүүлэх1хүмүүжүүлэх1
хүмүүжүүлэх1
 
зөвөлгөө
зөвөлгөөзөвөлгөө
зөвөлгөө
 
уранбилэг эцэг эхэд зөвөлгөө
уранбилэг эцэг эхэд зөвөлгөөуранбилэг эцэг эхэд зөвөлгөө
уранбилэг эцэг эхэд зөвөлгөө
 
англи хэлийг маш хурдан сурах нууц арга
англи хэлийг маш хурдан сурах нууц аргаангли хэлийг маш хурдан сурах нууц арга
англи хэлийг маш хурдан сурах нууц арга
 

More from oyunbileg08

эрүү, хоншоорын шүдний эгнээний дунд хэмжээний согогийг
эрүү, хоншоорын шүдний эгнээний дунд хэмжээний согогийгэрүү, хоншоорын шүдний эгнээний дунд хэмжээний согогийг
эрүү, хоншоорын шүдний эгнээний дунд хэмжээний согогийгoyunbileg08
 
заримдаг 9
заримдаг 9заримдаг 9
заримдаг 9oyunbileg08
 
заримдаг 9 2 р ганзул
заримдаг 9 2 р ганзулзаримдаг 9 2 р ганзул
заримдаг 9 2 р ганзулoyunbileg08
 
монголорон 3 r ganzul
монголорон 3 r ganzulмонголорон 3 r ganzul
монголорон 3 r ganzuloyunbileg08
 
цахим нараа
цахим  нараацахим  нараа
цахим нарааoyunbileg08
 
цахим нараа
цахим  нараацахим  нараа
цахим нарааoyunbileg08
 
зүй тогтол
зүй тогтолзүй тогтол
зүй тогтолoyunbileg08
 
хэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүнхэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүнoyunbileg08
 
хэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүнхэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүнoyunbileg08
 
нээлттэй хичээл
нээлттэй хичээлнээлттэй хичээл
нээлттэй хичээлoyunbileg08
 
бие даалт
бие даалтбие даалт
бие даалтoyunbileg08
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөөoyunbileg08
 
хэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүнхэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүнoyunbileg08
 
нээлттэй хичээл
нээлттэй хичээлнээлттэй хичээл
нээлттэй хичээлoyunbileg08
 

More from oyunbileg08 (20)

эрүү, хоншоорын шүдний эгнээний дунд хэмжээний согогийг
эрүү, хоншоорын шүдний эгнээний дунд хэмжээний согогийгэрүү, хоншоорын шүдний эгнээний дунд хэмжээний согогийг
эрүү, хоншоорын шүдний эгнээний дунд хэмжээний согогийг
 
My 4
My 4My 4
My 4
 
му 5
му 5му 5
му 5
 
заримдаг 9
заримдаг 9заримдаг 9
заримдаг 9
 
заримдаг 9 2 р ганзул
заримдаг 9 2 р ганзулзаримдаг 9 2 р ганзул
заримдаг 9 2 р ганзул
 
монголорон 3 r ganzul
монголорон 3 r ganzulмонголорон 3 r ganzul
монголорон 3 r ganzul
 
цахим нараа
цахим  нараацахим  нараа
цахим нараа
 
цахим нараа
цахим  нараацахим  нараа
цахим нараа
 
ус
ус ус
ус
 
зүй тогтол
зүй тогтолзүй тогтол
зүй тогтол
 
цол
цолцол
цол
 
хэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүнхэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүн
 
хэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүнхэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүн
 
нээлттэй хичээл
нээлттэй хичээлнээлттэй хичээл
нээлттэй хичээл
 
бие даалт
бие даалтбие даалт
бие даалт
 
Untitled 1
Untitled 1Untitled 1
Untitled 1
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөө
 
хэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүнхэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүн
 
хичээл
хичээлхичээл
хичээл
 
нээлттэй хичээл
нээлттэй хичээлнээлттэй хичээл
нээлттэй хичээл
 

зөвлөлгөө

  • 1. Бага Сургуулийн сурагчдын аав, ээж нарт: Булбарайхан   булцгар   хуруундаа   харандаа   бариад   хорвоо   ертөнцийг   өөрийнхөөрөө   тунгаан,  бясалгаж   суугаа   бяцхан   "амьтдыг"   хараад   өөрийн   эрхгүй   хайрлан,   бахархах   сэтгэл   төрдгийг  нуух юун. Тэдэнд эрдмийн их оргил өөд хөтөлж буй багшаас гадна эрхэм   хүндэт аав, ээж та  нарын минь тус дэм маш их байдаг гэдэгийг сануулах гэсэн юм. Аливааг шинээр сурч байгаа  болгонд элдэв адал явдал, урамшин баярлах, шантран гутраx, аймшигтай хэцүү мэт санагдах гээд  элдвийн л зүйлтэй тулгардаг нь хүмүүн бидний жам ёсоо. Тийм болохоор хүүхдийнхээ сурах гэж  тэмүүлж буй тэрхүү оргилуун хүсэл тэмүүлэлийг дэмжиж, урам хайрлах нь юу юунаас ч илүү  чухал байдаг билээ. Биднийг   бага сургуульд байхад   багш болоод аав, ээж нар маань бидэнд   гучин таван үсгийг цээжлүүлж,  түүнийг үгтэй холбож өгүүлбэр болгон уншиж, бичиж сургах гэж  ямар   их   хичээл   зүтгэл,   цаг   заваа   зарцуулдаг   байсныг   бид   өөрсдөө   аав,   ээж   болсон   хойноо  мэдэрдэг билээ. Эх хэлээрээ эрдэм номонд шамдах гэдэг юутай сайхан, юутай амархан байгаа  вэ?! Таныг  завгүй,  хүнд хэцүү  ажил   хийгээд ядарч  зүдэрч  яваа гэдгийг  ойлгохын  дээдээр   ойлгож  байгаа   хэдий   ч   нэгэнт   л   та   өөрийнхөө   ирээдүй   бүр   цаашилбал   Монголын   ирээдүйн   хөгжил  цэцэглэлтийн   төлөө   хөрөнгө   оруулахаар   зүтгэж   байгаа   нь   л   үнэн   учраас   тавьсан   "шаваа"   зөв  зүйтэй өв тэгш, өндөр сайхан, амьдралын аливаа шуурганд унаж нурахгуй, унтарч бүдгэрэхгүй,  бат бөх байлгахыг таны үр хүүхдэдээ тавьж буй анхаарал халамжаас асар их шалтгаалдаг юм.  Тиймээс хүүхдийг хамгийн түрүүнд уншиж сурaхaд нь илүүтэй их анхаарал тавих нь чухал болов  уу. Нэгэнт огтын танихгүй бичиг үсэгт сурах гэж өөрийнхөө хэмжээнд "зүдэрч" буй тэдэнд урам  хайрлан   хамтдаа  уншихыг  хичээгээд үзээрэй!  Хэрвээ  та  англи   хэл мэдэхгүй  бол  монгол   ном  уншиж өгч тэднийг "номонд дуртай" болгох бас үндэcнийхээ эх хэлийг мартуулахгүй байлгах нь  хамгаас чухал юм шиг санагддаг. Аль ч улсын иргэд номноос өөрийгөө олж, номноос өөрийгөө  мэдэрч  таньдаг бичигдээгүй хуультай байдгийг эрхэм аав, ээж та  бүхэн  надаар хэлүүлэлтгүй  мэдэж байгаа болов уу! Хэрвээ тэд уншаад сурчихвал өгүүлбэртэй тоогоо ойлгож, бодох, шинжлэх ухааныхаа хичээлийн  хүнд  хэцүү ярвигтай  үг хэллэгүүдийг ухааран, тогтоож, бас  энэ улсын  түүх,  соёлоос  судалж  мэдэх анхан  шатны суурь мэдлэгийг олоод  авчихаж байгаа юм.   Хүүхдийг  уншуулж сургахад  зурагтай номтой илүү ажиллавал  сайн байдаг.  Хүн   өөрийн  таван  мэдрэхүйн  хамгийн  илүүтэй  хэрэглэдэг харах мэдрэхүйн хүчээр ойлголтоо гүнзгийрүүлдэг. Тиймээс бага насны хүүхэдтэй  зурагтай   номон   дээр   аливаа   энгийн   зүйлүүсийг   тайлбарлан   таниулж   бас   монгол   хэлээрээ  ухааруулан ойлгуулахыг хичээгээрэй! Хамгийн наад зах нь хүүхдүүдэд өнгө будагнуудын нэр,  таван хошуу малын нэрүүдийг заагаад өгчихвөл тун илүүдэхгүй болов уу. Жишээлбэл: хүүхдүүд  маань морь­унага, тэмээ­ботго, үхэр­тугал, ямаа­ишиг, хонь­хурга гээд сурчихвал адаглаад таван  хошуу   малаа   мэддэг   болчихно,   хойч   үедээ   тайлбарлаад   хэлээд   өгчихдөг   л   болох   болов   уу.  Тэрнээс биш тэмээний хүүхэд, ямааны хүүхэд гээд зогсох нь бас л монгол аав, ээжүүд бидний  нэгэн   том   алдаа   болов   уу?   Мэдээж   америк   багш   нь   монголоор   юу   гэдэгийг   заагаад   өгөхгүй  болохоор бид л үүнийг тэдэндээ тайлбарлан таниулах нь чухал юм даа. Ингэснээр бид үр хүүхдээ  унаган хоёр хэлтэй хүн болгоод зогсохгүй бас цаашид өөр олон хэл сурах боломжийг нээж өгч  байдагыг эрхэм уншигч та юу эс андах билээ. •   Багш нартай холбоотой байх нь хамгаас чухал. Таны хүүхдийг хэрхэн сайн сурч, боловсорч, бас хүмүүжиж байгааг танай хүүхдийн багшаас өөр  хэн  ч  сайн  мэдэхгүй ээ. Тиймээс хүүхдийнхээ  багштай дор хаяад  жилд хоёрхон удаа болдог 
  • 2. Багш­Эцэг, эхчүүдтэй уулзах өдөрт нь цаг заваа тохируулаад ирэхийг хичээгээрэй! Биднийг бага  байхад эцэг эхийн хурлыг бараг улирал болгонд хийдэг байсан тэр ч байтугай шаардлагатай бол  түүнээс ч илүү хийдэг байсаныг маш сайн санаж байгаа байхаа. Гэтэл энд зөвхөн жилд хоёрхон л  удаа болдог арван тавхан минут үргэжлэх уулзалтанд та нарын минь хэд нь ирдэг билээ дээ?  Мэдээж   бас   л   нөгөө   ажлын   боломжгүйгээс,   хэлний   бэрхшээл,   цагийн   мөнгөө   алдахаас   эмээх  зэрэг давхар шаналалуудаас болоод хүүхдийнхээ багшийн царайг ч хараагүй төгсгөж байгаа аав,  ээжүүд байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ улсад хүүхдийн төлөө гэсэн олон сайхан арга хэмжээнүүд бас албан байгууллагууд байдаг  гэдэгийг та мэддэг байх нь чухал. Хэрвээ та хэлний бэрхшээлээсээ болоод хүүхдийнхээ багштай  уулзаж   чадахгүй   байгаа   бол   аль   ч   сургуулийн   захиргаанд   хэлээд   "орчуулагч"   хүсэх   эрхтэй.  Ялангуяа Арлингтон хотын сургуулиудад суралцаж байгаа сурагчдын эцэг эхчүүдэд зориулсан  тусгай орчуулгын алба (Intake Center), тэд өөрсдөө үнэ төлбөрийг нь төлөөд цагийн орчуулагчаар  танд үйлчилдэгээ. АНУ­ын ерөнхийлөгч Бушийн "Нэг ч хүүхэд ард хоцрох ёсгүй" хуулийг аль ч  мужийн сургууль хуульчлан даган биелүүлж байгаа. Тиймээс таны хүүхдийг хар­цагаан, шар­бор,  мөнгөтэй­мөнгөгүй   гэж ялгаварлан гадуурхах хууль энэ улсад байхгүй гэдгийг сайн санаж үр  хүүхдийнхээ төлөө яваа танд энэ улсын ямар ч багш, сурган хүмүүжүүлэгчид өөрсдийн чадах,  мэдэх   чинээгээрээ   туслахад   бэлэн   байдгыг   бас   таны   хүүхдийн   нууцыг   хадгалах   “бие   хүний”  хувийн   нууцыг  хуулиар  хамгаалахтай  адилаар  таны  хүүхдийн   асуудлыг  зөвхөн   танд  л  хэлдэг  үүрэгтэй. Тэрнээс биш монголд хийдэг багш нарын хурал дээр "чих халууцуулдаг хүүхэдтэй"  аав, ээжүүд шиг таныг олны өмнө эвгүй байдалд оруулахгүй гэдэгийг санаарай! •    Монгол хүүхдүүдэд эрүүл мэндийн үзлэг хэрэгтэй юу? Мэдээж   хүн   гэдэг   утгаараа   гэмтэж,   осолдох,   өвдөж,   зовох   гээд   хүний   тавилангийн   бүх   л  шалгуураар бидний үр хүүхэд бас л дамждаг жамтай. Тиймээс эрхэм аав, ээж та нар минь цаг  заваа гаргаад хүүхдийнхээ сургуулийн эмчид шаарлагатай утасны дугаарыг (emergency number)  заавал   үлдээхийн   зэрэгцээ   хүүхдийнхээ   эрүүл   мэндийн   талаархи   товч   мэдээлэлийг  танилцуулчихаж байх нь илүүдэхгүй ээ! Түүнээс гадна хүүхдээ болж өгвөл эрүүл мэндийн үзлэгт  жилд нэг удаа оруулсанаар дунд, ахлах сургуулийн сурагчдад биеийн тамирын сонгон суралцах  дугуйланд орох эрхийг авах нэгэн боломж олгогддог. Нөгөөтэйгүүр хүүхдүүддээ гэрийнхээ хаяг,  өөрсдийнхөө утасны дугааруудыг цээжлүүлчихвэл маш сайн. Бага насны хүүхдүүдэд шаардагдах бага ч болов мэдээлэл өгч чадсан болов уу гэж найдаж байна.  Дараа дараачийнхаа нийтлэлд дунд, ахлах сургуулийн сурагчдын аав, ээж нарт өгөх зөвлөлгөөгөө  үргэжлүүлье! Тухлан суугаад миний зөвлөлгөөг уншсан танд баярлaлаа.