SlideShare a Scribd company logo
1 of 2
Мэх
Монгол бөхийн мэхний талаар эрдэмтэн судлаач нар янз янзаар бичдэг бөгөөд хамгийн багаар 
бодоход үндсэн 45 мэхтэй байдаг:

    • Ачих             • Мордох          • Суйлах             • Үүрэх 
    • Бусгах           • Мурих           • Сүлжих             • Хавирах 
    • Гуд татах        • Мушгих          • Тавхайдах          • Хавсрах 
                                                                                 • Хутгах 
    • Гуядах           • Орох            • Тахимдах           • Хайчлах 
                                                                                 • Чөмөгдөх 
    • Дугтрах          • Өлмийдөх        • Тойгдох            • Харцагадах 
                                                                                 • Эгэм дэх 
    • Дунгуйлдах       • Өмсөх           • Томох              • Хадуудах 
                                                                                 • Этэх 
    • Дүүгүүрдэх       • Өсгийдөх        • Тонгорох           • Хасуйдах 
                                                                                 • Хөл авах 
    • Дэгээдэх         • Өхийлдөх        • Тохох              • Хонгодох 
    • Ёврох            • Салтаадах       • Тумбарайдах        • Хөмрөх 
    • Зайлах           • Сувих           • Үүзэл суухай       • Хөнтрөх 

зэрэг байх ба нарийн ялгамжаат хувилбарын тоо гэвэл барагдашгүй олон байна. Зарим баримтанд 
666 мэхтэй ч гэж дурддаг. Мэхийг бас дан мэх, давхар мэх, угсраа мэх, хариулт мэх гэж 
ангилдаг.


 Цол
Монгол бөхийн цол нь одоогийн мэдэгдэж байгаагаар ядаж 1,600­гаад жилийн түүхтэй ажээ.
11­р зууны сүүлчээс эхлэн бөхчүүдэд харцага, бүргэд, гарьд, шонхор зэрэг жигүүртэн амьтны 
нэрээр, 12­р зууны дунд үеэс тулгат, шандас гэдэг цол нэмэгдэн олгогдож байжээ. 13­р зууны 
дундаас одоогийн хэрэглэж байгаа начин заан, арслан аварга зэрэг нэрээр наадамд шөвгөрсөн 
бөхчүүдэд цол олгох болжээ.
2005 онд батлагдсан үндэсний баяр наадмын тухай хуулиар Улсын наадамд 5 давбал Улсын 
начин, 6 давбал Улсын харцага, 7 давбал Улсын заан, 8 давбал Улсын гарьд, 9 ба түүнээс дээш 
давбал Улсын арслан, Улсын Арслан цолтон түрүүлбэл Улсын аварга, Улсын Аварга цолтон 
түрүүлбэл Далай аварга, Улсын Далай Аварга цолтон түрүүлбэл Даян аварга, Улсын Даян Аварга 
цолтон түрүүлбэл Дархан аварга цол олгодог болсон.

 Цолны чимэг
Монгол бөхийн цолны чимэг нь 18­р зууны үед үүссэн бөгөөд Монгол бөхийн хөгжлийн явцад 
ижил цолтнууд ихэд олширсноор тэдгээрийг хооронд нь ялгаж хөгжлийнхөө эхний шатанд 
тухайн бөхийн чанаруудыг нь харгалзан олгож байжээ.
Зодог шуудаг
Монгол бөхийн зодог нь цэнхэр байдаг нь өнгөний хувьд мөнх хөх тэнгэрийг бэлгэдэж улаан 
шуудаг нь Монгол бөхийн гал голомт тасрахгүй үргэлжид бадамлаж байхыг бэлгэджээ. Түүхийн 
зарим үед монгол бөхийн зодог шуудаг нь шашны янз бүрийн номлол бэлгэдлийн тогтолцооны 
өөр өөр хэв шинжээс хамаарч харьцангуй ондоо өнгөөр хийгдэж ашиглагдаж байсан байна.
1921 оноос улаан зодог, хөх шуудгийг хэрэглэх болсон нь хувьсгалт үзэл санааг дээдлэх үйл 
болон тайлбарлагдаж эрхэмлэгдэх болжээ.


Нэртэй бөхчүүд
1921 оноос хойш буюу орчин цагт хамгийн өндөр амжилт үзүүлсэн тамирчин бол Дархан аварга 
Бадмаанямбуугийн Бат­Эрдэнэ бөгөөд улсын баяр наадамд нийт 11, мөн Монголын Нууц 
Товчооны 750 жилийн ойн даншигт түрүүлсэн амжилт үзүүлжээ. Дархан аваргууд болох 
Хорлоогийн Баянмөнх 10 түрүү, Бадамдоригийн Түвдэндорж 7 түрүү, Жигжидийн Мөнхбат 6 
түрүү, Дарийн Дамдин 5 түрүү, Дашдоржийн Цэрэнтогтох, Гэлэгжамцын Өсөхбаяр нар 4 түрүү 
авсан өндөр амжилтуудыг үзүүлжээ.

More Related Content

More from oyunbileg08

цахим нараа
цахим  нараацахим  нараа
цахим нарааoyunbileg08
 
зүй тогтол
зүй тогтолзүй тогтол
зүй тогтолoyunbileg08
 
хэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүнхэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүнoyunbileg08
 
хэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүнхэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүнoyunbileg08
 
нээлттэй хичээл
нээлттэй хичээлнээлттэй хичээл
нээлттэй хичээлoyunbileg08
 
бие даалт
бие даалтбие даалт
бие даалтoyunbileg08
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөөoyunbileg08
 
хэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүнхэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүнoyunbileg08
 
нээлттэй хичээл
нээлттэй хичээлнээлттэй хичээл
нээлттэй хичээлoyunbileg08
 
цахим Sudalgaa
цахим Sudalgaa цахим Sudalgaa
цахим Sudalgaa oyunbileg08
 
Fukuchi sensei's lesson study
Fukuchi sensei's lesson studyFukuchi sensei's lesson study
Fukuchi sensei's lesson studyoyunbileg08
 
Fukuchi sensei's lesson study
Fukuchi sensei's lesson studyFukuchi sensei's lesson study
Fukuchi sensei's lesson studyoyunbileg08
 
эешын журам
эешын журамэешын журам
эешын журамoyunbileg08
 
гэрийн даалгавар
гэрийн даалгаваргэрийн даалгавар
гэрийн даалгаварoyunbileg08
 
бие даалт
бие даалтбие даалт
бие даалтoyunbileg08
 

More from oyunbileg08 (20)

цахим нараа
цахим  нараацахим  нараа
цахим нараа
 
ус
ус ус
ус
 
зүй тогтол
зүй тогтолзүй тогтол
зүй тогтол
 
хэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүнхэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүн
 
хэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүнхэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүн
 
нээлттэй хичээл
нээлттэй хичээлнээлттэй хичээл
нээлттэй хичээл
 
бие даалт
бие даалтбие даалт
бие даалт
 
Untitled 1
Untitled 1Untitled 1
Untitled 1
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөө
 
хэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүнхэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүн
 
хичээл
хичээлхичээл
хичээл
 
нээлттэй хичээл
нээлттэй хичээлнээлттэй хичээл
нээлттэй хичээл
 
цахим Sudalgaa
цахим Sudalgaa цахим Sudalgaa
цахим Sudalgaa
 
Fukuchi sensei's lesson study
Fukuchi sensei's lesson studyFukuchi sensei's lesson study
Fukuchi sensei's lesson study
 
Fukuchi sensei's lesson study
Fukuchi sensei's lesson studyFukuchi sensei's lesson study
Fukuchi sensei's lesson study
 
эеш
эешэеш
эеш
 
эешын журам
эешын журамэешын журам
эешын журам
 
гэрийн даалгавар
гэрийн даалгаваргэрийн даалгавар
гэрийн даалгавар
 
бие даалт
бие даалтбие даалт
бие даалт
 
test
testtest
test
 

цол