SlideShare a Scribd company logo
1 of 190
Download to read offline
ДЭЛХИЙГ ШУУГИУЛСАН НОМ

       Ид шидтэнгvvд бидний дунд бий!
       Итгэхгvй байна уу?
       Тэгвэл Харри Поттерын тухай номыг унш!


       Даян дэлхийн хvvхэд томчууд энэхvv номыг шимтэн уншиж байна.

       <<Энэ бол хvvхдийн уран зохиолын тvvхэнд олныг шуугиулсан хамгийн амжилттай
ном болсон тєдийгvй уран зохиолын онцгой сод бvтээл юм>>.

                                                              <<Таймс>> 2000.06.23



       Арван нэгэн настай єнчин хvv Харри Поттер єєрийгєє жинхэнэ шидтэн
гэдгийг мэдэх ч vгvй нагац эгчийнхээ гэр бvлд амьдардаг байв. Гэтэл нэг ууль
тvvнд захидал авчирч єгснєєр Харри Поттерын амьдрал vvрд єєрчлєгдєнє.
Тэрбээр ид шидтэний сургуульд орсноо мэдэж, эцэг эхийнхээ нууцлаг vхлийн
vнэн мєнийг олж эцэст нь гvн ухааны чулууны нууцыг нээдэг юм.




                                                                                1
Орчуулсан: Д. Даваа

            Ж. К. Ролинг
 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ

               Роман


              ГАРЧИГ

                 Бvлэг 1
           АМЬД YЛДСЭН ХYY
                 Бvлэг 2
           АЛГА БОЛСОН ШИЛ
                 Бvлэг 3
ХЭНЭЭС ИРСЭН НЬ МЭДЭГДЭХГYЙ ЗАХИДАЛ
                 Бvлэг 4
         ТYЛХYYР ХАДГАЛАГЧ
                 Бvлэг 5
            ТАХИР ГУДАМЖ
                 Бvлэг 6
ЕСЄН БYХЭЛ ДЄРЄВНИЙ ГУРАВ ТАВЦАНГААС
         ЭХЭЛСЭН ЖУУЛЧЛАЛ
                 Бvлэг 7
          ХУВААРИЛАГЧ БYРХ
                 Бvлэг 8
    ШИДЭТ УУСМАЛЫН МЭРГЭЖИЛТЭН
                 Бvлэг 9
      ШЄНЄ ДУНДЫН ХАЛЗ ТУЛААН
                Бvлэг 10
              ХЭЛЛОУИН
                Бvлэг 11
               КВИДДИЧ
                Бvлэг 12
           ЕИНАЛЕЖЫН ТОЛЬ
                Бvлэг 13
           НИКОЛАС ФЛАМЕЛ
                Бvлэг 14
         НОРБЕРТ НЭРТЭЙ ЛУУ
                Бvлэг 15
             ХОРИОТОЙ ОЙ
                Бvлэг 16
         НYХ РYY YСЭРСЭН НЬ
                Бvлэг 17
          ХОЁР НYYРТЭЙ ХYН




                                                  2
*********************************************************************


                                  Бvлэг 1

                           АМЬД YЛДСЭН ХYY


       Улаан модон гудамжнаа дєрвєн тоот байшинд суух ноён Дурслийнхан
єєрсдийгєє бурхны авралаар хамгийн жирийн хvмvvс гэж цаг ямагт
бахархалтайгаар тунхагладаг хvмvvс билээ. Тэднийг ямар нэгэн хачирхалтай
буюу нууцлаг байдалд орно гэж тєсєєлєхийн ч хэрэггvй. Учир нь ноён
Дурслийнхан ямар ч хачирхалтай, нууцлаг зvйл болон элдэв хєгийн юмыг огт
тоодоггvй байлаа.
       Ноён Дурсль ган єрєм vйлдвэрлэдэг <<Граннингс>> гэдэг пvvсийг
удирдана. Єндєр махлаг биетэй, єтгєн бавгар сахалтай тэрбээр бараг хvзvvгvй
нэгэн билээ. Харин хатагтай Дурсль бол цайвар царайтай туранхай биетэй байх
ёстойгоосоо бараг хоёр дахин урт хvзvvтэй болохоороо бусдын хашаа руу
шагайж, хєршvvдийнхээ яриаг нууцаар чагнан ихэнх цагаа єнгєрvvлэхэд нь
тустай ажээ. Тэд Дадли гэдэг бяцхан хvvтэй агаад тэдний бодлоор бол хvv нь
энэ дэлхийн хамгийн гайхамшигтай хvvхэд юм.
       Дурслийн гэр бvлийнхэнд хvссэн бvх л зvйл нь байхын зэрэгцээ бас
нэгэн нууцтай байв. Тэрхvv нууцаа хэн хvн мэдчих вий гэхээс тэд юу юунаас
илvv айдаг байлаа. Хэн нэгэн хvн Поттерынхны тухай vнэнийг мэдчихвэл
тvvнийг чухам яахаа тэд огт тєсєєлдєггvй байв. Хатагтай Поттер хэдийгээр
хатагтай Дурслийн тєрсєн дvv боловч тэд хэдэн жил уулзалдсангvй. Тэр ч
байтугай хатагтай Дурсль ямар ч дvvгvй мэт дvр эсгэнэ. Учир нь тvvний дvv,
нєхєр хоёр Дурслийн хувьд огт тохирдоггvй хvмvvс байв. Хэрэв Прайвет Драйв
гудамжнаа Поттерынхон ирэх аваас хєршvvд нь юу гэх бол хэмээн бодохдоо
Дурслийнхан ямагт цочин сандрах бvлгээ. Поттерынхон нэг хvvтэй гэж тэд
мэдэх авч тvvнийг хэзээ ч хараагvй юм. Энэ хvvхэд л чухамдаа Поттерынхноос
зайгаа барих шалтгаан болсон хэрэг. Дурслийнхан хvvгээ тийм гэр бvлийн
хvvхэдтэй ойртох учиргvй гэж vздэг байв.
       Мягмар гаригийн уйтгартай бvvдгэр єглєє ноён, хатагтай Дурслийнхныг
сэрэхэд vvл нvvсэн тэнгэр ч улс орон даяар хачирхалтай, нууцлаг vйл явдал
эхлэнэ гэдэг сэжиг тєрvvлсэнгvй. Чухамхvv энэ єглєє л бидний мэдэх vйл явдал
эхэлсэн юм даа. Ноён Дурсль амандаа дуу гиншин хамгийн дур гутам зангиагаа
зvvж байх зуур хатагтай Дурсль орлин эсэргvvцэх Дадли хvvгээ хvvхдийн єндєр
сандал дээр хvчээр суулгаад сvvлийн vеийн хов живийг нєхєртєє баяртайяа
инээмсэглэн ярьж байлаа.
       Тэр vед цонхны цаагуур том ууль нисэн єнгєрєхийн тэдний хэн нь ч
анзаарсангvй. Найм хагаст ноён Дурсль цvнхээ авч хатагтай Дурслийн хацарт
хошуу хvргээд Дадлийг vнсэх гэсэн авч цаадах нь урьдынх шигээ савж унасан
учир чадсангvй. Тэрбээр сандал дээрээ хойш урагшаа савчин тавагтай
будаанаасаа цацан хана будаж байв.
       Ноён Дурсль гэрээсээ гарахдаа: <<Хvv маань тун ч яггvй шvv>> гэж
инээмсэглэх зуураа хvчлэн хэлжээ. Тэрбээр машиндаа суугаад байшин руу явах
зам дээр байсан машинаа ухруулсаар гадагш гарав.
       Гудамжны буланд очсон хойноо л ноён Дурсль ямар нэг хачирхалтай юм
болоод байгааг ажиглалаа. Тэрбээр ємнєє байгаа зургийг анхааралтай харан


                                                                          3
суугаа муурыг ажигласан юм. Эхний хэдэн хоромд ноён Дурсль чухам юу
харснаа сайтар ойлгоогvй авч муурны дэргэдvvр єнгєрснийхєє дараа зогсож
огцом эргэн харлаа. Улаан модон гудамжны буланд vнэхээр судалтай муур сууж
байсан хэдий ч ямар ч зураг байсангvй. <<Ингэж л санагдсан юм байлгvй дээ!>>
гэж ноён Дурсль єєрийгєє тайвшруулжээ. Бvх юманд бvрхэг єглєє бvдэг гэрэл
хоёр л буруутай байсан байж болох шvv дээ. Ноён Дурсль нvдээ аниснаа дахин
нээж муурыг сайтар ажиглав. Муур ч тvvнийг харж байлаа.
       Ноён Дурсль эргэж машинаа хєдєлгєсєн авч араа хардаг толиндоо
муурыг ажигласаар байв. Тэгээд <<Улаан модон гудамж>> гэсэн бичигтэй
самбарыг муур уншиж байхыг харснаа яалаа гэж уншихав дээ, зvгээр л харж
байгаа хэрэг гэж єєрийгєє яаран зєвтгєлєє. Муурнууд зураг судалж
чадахгvйтэйгээ адил уншиж ч бас чадахгvй шvv дээ.
       Ноён Дурсль толгойгоо сэгсрээд, муурыг бодлоосоо авч хаялаа. Хотын
захаас Лондон руу явах зуураа ноён Дурсль єнєєдєр хvлээн авахаар тооцсон
єрмийн томоохон захиалгын тухай бодож байв.
       Гэтэл Лондон руу дєхєєд ирмэгц тvvний толгойд байсан єрмийн тухай
бодол нvд ирмэх зуур хийсэн одлоо. Учир нь єглєє бvр чихэлддэг машины
урсгалд ороод, хийх юмгvй ийш тийшээ харж явсан ноён Дурсль гудамжнаа
хачин хувцасласан хvмvvс гарч исрнийг ажихгvй байж чадсангvй. Хvмvvс жанч
нємєрсєн ажээ. Ноён Дурсль элдэв хувцас ємссєн хvмvvсийг vздэггvй байсан
юм. Хачин хачин юм ємссєн єнєєгийн залуусыг хар л даа! Тэгтэл эдгээр хvмvvс
ийм хєгийн юмаар гоёчихсон явдаг.
       Ноён Дурсль залуураа хуруугаараа тогших зуураа холгvйхэн бие
биетэйгээ аминчлан шивнэх хvмvvсийг олж харлаа. Тэдний зарим нь харимал
насны хvмvvс байхыг харсан ноён Дурсль уурсаж байв. Нэг эрэгтэй нь тvvнээс
ах мєртєє маргад ногоон жанч нємєрчихсєн байхыг нь яанаа! Муухай амьтан!
Тэгтэл энэхvv ойлгомжгvй хvмvvс бол киноны олны хэсэгт оролцох ч юм уу,
ямар нэг сурталчилгаа хийхэд хєлсєєр ажиллаж буй юм байна гэдэг бодол ноён
Дурслид тєржээ. Ноён Дурсль жанчтай хvмvvс чухам юу сурталчлаад байгааг
мэдэхгvй байсан ч єєрийнхєє тайлбарт сэтгэл ханамжтай хоцорчээ. Тэгээд л
шахцалдаанд орсон машин нь арайхийн хєдєлж, хэдэн хормын дараа ноён
Дурсль <<Граннингс>> пvvсийн гадаа зогсож толгойд нь ахиад л єрмийн тухай
бодол эргэлдэж эхлэв.
       Ноён Дурслийн єрєє есєн давхарт байх агаад тэрбээр ямагт нуруугаа
цонх руу харуулан сууна. Хэрэв цонх руу харж суудагсан бол єрмийнхєє тухай
бодлыг тєвлєрvvлэхэд бэрх байсан биз. Тэгээд л нуруугаа цонх руу харуулж
суусан учраас цонхны цаагуур нисэн єнгєрєх ууль шувуудыг харсангvй. Жам
ёсоороо шєнийн цагаар бус, гэгээн цагаан єдєр ууль нисдэг л юм байж дээ! Энэ
нь ууль бол ойн шувуу бєгєєд хотод тэр дундаа Лондон шиг том хотод
байдаггvй гэдгийг ярихгvйгээр тэр шvv дээ.
       Харин гудамжинд байгаа хvмvvс ноён Дурслийг бодвол дэргэдvvрээ ар
араасаа цувран нисэх уульнуудыг сайн харсан тєдийгvй, гайхшран амаа ангайн,
тэднийг хуруугаараа заацгааж байв. Эдгээр хvмvvсийн ихэнх нь амьдралдаа
шєнийн цагаар ч ууль харж байгаагvй юмсанжээ.
       Ерєнхийдєє ноён Дурслийн хувьд бол ууль ч хамаагvй ерийн л нэг єглєє
байв. Тэрбээр єєрийнхєє таван ажилтанг хашгичан загнана. Хэд хэдэн чухал
газар луу утасдаад утсаар ярьсан хvмvvсээ зандарч байлаа. Тэгээд vдийн хоолны
цаг болоход хєлийнхєє чилээг жаахан гаргаж гудамж хєндлєн гарч албан
газрынхаа эсрэг орших талхны дэлгvvрээс жигнэмэг авахаар явахдаа сайхан
зантай болсон байв.


                                                                           4
Жанчтай хvмvvсийн тухай таг мартсан тэрбээр талхны дэлгvvрээс
холгvйхэн байх хэсэг хачирхалтай хvмvvстэй тааралдатлаа тэдний тухай
санасан ч vгvй. Тэдний дэргэдvvр єнгєрєхдєє таагvйхэн харцаар ажиглав.
Юунаас болоод гэдгийг нь ойлгохгvй ч тэднийг хараад дотор нь хачин оргижээ.
       Эдгээр хачирхалтай хvмvvс єглєє тааралдсаны нэгэн адил шивнэлдэн
ярилцаж байлаа. Тэднийг хичнээн анхааралтай харсан хэдий ч хуучны хувцас
цуглуулагч, циркийн алиалагч, театрын жvжигчид цугларсан юм байх гэмээр
шинж тэмдэг vзэгдсэнгvй. Тэд ямар нэг сурталчлах, кинонд тоглохоор
цуглараагvй нь лавтай.
       Талхны дэлгvvрээс том жигнэмэг боов бvхий уут барьсаар гарч ирсэн
ноён Дурсль чухамхvv энэ хачин хvмvvсийн дэргэдvvр дахин єнгєрєх хэрэг
гарчээ. Тэгэхдээ тэдний ярьж буй зvйлийн хагас заримыг тохиолдлоор сонслоо.
   - ...Тиймээ, яг vнэн. Энэ бол Поттерынхон. Надад тэгж ярьсан юм...
   - ...Тиймээ, тэдний хvv Харри...
       Ноён Дурсль зог туслаа. Тvvний амьсгал давхцаж байв. Тэрбээр бvрэн
аймшигт автсанаа мэдэрлээ.
       Тэрбээр шивнэлдэн буй хvмvvст юм хэлэх гэсэн мэт эргэн харснаа
болилоо.
       Ноён Дурсль зам хєндлєн гvйж гараад албан газартаа яаран орсноо
битгий тєвєг удаарай гэж нарийн бичгийн дарга хvvхэндээ заавардаад утас
шvvрэн авч гэрийнхээ дугаарт залгаснаа гэнэт болихоор шийдээд буцааж тавив.
Тэгээд сахлаа илбэн нэгэн зvйлйин тухай бодлогоширлоо...
       Yгvй ээ, энэ бол тэнэг явдал. Поттер гэдэг тийм ч ховор биш нэр. Англид
Харри гэдэг хvvтэй Поттер нэртэй айл олон бий гэж ноён Дурсль єєрийгєє
хялбархан итгvvлэв. Yнэн хэрэгтээ тvvний зээг Харри гэж дууддаг гэдэгт ч зуун
хувь итгэлтэй байж чадахгvй байлаа. Тэрбээр энэ хvvг хэзээ ч хараагvй билээ.
Тvvнийг Хэри юм уу Харольд гэдэг байж бvрэн болох шvv дээ.
       Ингээд ноён Дурсль хатагтай Дурслийг сандрааж тvгшээх ямар ч
шаардлагагvй гэж vзлээ. Дvvгийн нь тухай яриа гарахад тэр эмэгтэй ямагт
аймаар гомддог байсан юм. Хэрэв єєрєє хатагтай Дурслийн дvv шиг дvvтэй
бол... хэмээн эхнэрээ цаашлуулдаггvй байлаа. Гэхдээ л тэдгээр жанчтай
хvмvvсийн ярьсан зvйл тун ч хачирхалтай санагдсан ажээ.
       Жигнэмэг боов авахаар явсныхаа дараа ноён Дурсль єглєєнийхийгєє
бодвол єрємнийхєє тухай тогтож бодохоо болиолд оройн таван цаг гэхэд
пvvсийнхээ байшингаас гарахдаа сэтгэл хєдєлсєндєє болоод хажуугаараа єнгєрч
байсан хvнийг харалгvй мєргєж орхив.
       Жижигхэн євгєн арай л уначихалгvй гуйван байхыг харсан тэрбээр:
   - Уучлаарай хэмээн бувтналаа. Євгєн нил ягаан єнгийн жанч нємєрсєн
       байхыг харж мэдэхэд ноён Дурслид хэдхэн агшин шаардагдав. Дашрамд
       дурдахад унах шахтлаа мєргvvлсэн євгєн єчvvхэн ч гомдсонгvй. Харин ч
       бvр эсрэгээр инээмсэглэн, хажуугаараа яваа хvмvvсийг эргэж харахаар
       сєєнгє дуу гарган:
   - Эрхэм ноёнтон та уучлал гуйх хэрэггvй. Намайг мєргєєд унагачихсан ч
       єнєєдєр би гомдохооргvй байна. Эцсийн эцэст Хэцvv нэрт алга болсон
       болохоор баярлах хэрэгтэй! Тэр ч байтугай тань шиг Маглууд энэ сайхан
       єдрийг баяр болгон тэмдэглэх ёстой! гэлээ.
       Ингэж хэлээд євгєн ноён Дурслийн хэвлийн орчмоос хоёр гараараа
барьж чанга шахсанаа явж одлоо.
       Ноён Дурсль газарт зоогдсон мэт vлдэв. Огт танихгvй хvн тэвэрсэн гээд
бодоод vз л дээ! Бас тvvнийг Магл гээд байгаа шvv. Энэ vгийн утгыг ойлгохгvй


                                                                            5
ч ноён Дурсль бvр гайхаж хоцорлоо. Эцэст нь байгаа газраасаа арайхийн
ховхрон машин руугаа хурдхан алхахдаа єнєєдєр болсон бvх зvйл тvvний
сэтгэлгээний vр дагавар гэж найдаж байв. Хэдийгээр ноён Дурсль сэтгэлгээ
болон тvvний vр дvнд эсрэгээр ханддаг ч гэсэн тэр шvv дээ.
       Тэрбээр Улаан модон гудамжнаас дєрєвдvгээр байшин руу эргэсэн замд
орохдоо эхлэж харсан зvйл бол тvvний єглєє харсан судалтай муур байлаа. Энэ
нь тvvний ая занг аятайхан болгосонгvй. Муур одоо тэдний байшин,
цэцэрлэгийг хєршийнхєєсєє тусгаарласан хашаан дээр сууж байв. Єнгє нь
адилхан нvдийг нь тойрсон хачирхалтай толбо нь ижилхэн болохоор нєгєє муур
гэдэгт ноён Дурсль эргэлзсэнгvй.
   - Зайл! гэж ноён Дурсль чанга зандарлаа.
       Гэвч муур хєдєлсєнгvй. Тvvгээр ч барахгvй ноён Дурслийг аг ширтэж
байсан болохоор муур ер нь ийм зантай билvv гэж єєрєєсєє асуухаас єєр аргагvй
болжээ. Тэгээд оюун санаа хvч чадлаа тєвлєрvvлээд гэрт орохдоо ямар ч байсан
эхнэртээ элдэв юм ярихгvй гэж шийдсэн хэвээр байлаа.
       Хатагтай Дурслийн хувьд энэ єдєр ердийнх шигээ аятайхан єнгєрчээ.
Хоол идэх зуураа тэрбээр элдэв хов ярьж, хєрш бvсгvйн охинд хэцvvхэн асуудал
тулгарсан, Дадли <<хаччу!>> гэдэг шинэ vг сурсан зэргийг ноён Дурсльд
хуучилжээ. Харин ноён Дурсль єнєєдєр тохиолдсон ер бусын зvйлийг эхнэрээ
мэдчихвий гэсэндээ биеэ барьж байлаа. Хатагтай Дурсль Дадлийг унтуулахаар
оронд нь хэвтvvлэхэд ноён Дурсль тvvнийг vнсээд, тавтай нойрсоорой гэж
хэлэнгээ зочныхоо єрєєнд орж зурагтаа асаахад vдшийн мэдээ дуусаж байлаа.
       <<Мэдээний тєгсгєлд Англи даяар нисэж буй ууль шувуудын
хачирхалтай явдлаас єгvvлье. Ууль хэдийгээр шєнийн цагаар ангуучилж єдєр
хэзээ ч vзэгддэггvй атал эх орны єнцєг булан бvрт эмх замбараагvй нисэлдэх
уулийг vvрээс эхлэн харсан хvмvvсийн олон зуун мэдээлэл єнєєдєр ирсээр
байна. Ууль шувууд яагаад єдрийнхєє дэглэмийг єєрчлєх болсон тухай
мэргэжилтнvvд тайлбарлаж чадахгvй байгаа юм. Энэ бол маш нууцлаг зvйл.
Одоо цаг агаарын талаар vг хэлэх боломж Жим МакГаффинд олгоё. Єнєє орой
уулиар бороо орох болов уу?>> гэж нэвтрvvлэгч инээмсэглэн асуулаа.
       Дэлгэц дээр цаг уурч гарч ирээд:
       <<Мэдэхгvй байна, Тед ээ. Гэхдээ єнєєдєр зєвхєн ууль шувууд ер бус
авирлаагvй гэдгийг мэдэж байна. Кент, Йоркшир, Данди зэрэг английн
алслагдсан єнцєг булангийн vзэгчид єчигдєр хэлсний дагуу бороо орохын оронд
одод унасан гэдгийг мэдээлэхээр єнєєдєр над руу утасдаж байлаа! Хэдийгээр
баяр болоход бvтэн долоо хоног дутуу байгаа ч гэсэн хэн нэг нь галын наадам
хийсэн байж болох юм. Цаг уурын хувьд єнєє оройдоо бороотой...>> гэлээ.
       Ноён Дурсль суудалдаа хєшиж орхив. Одод унаад, єдєр гэгээтэй байхад
ууль шувууд Англи даяар нисээд, хаа сайгvй хачин жанчтай хvмvvс холхиод.
Бас Поттерынхны тухай тvvний сонссон шивнээ яриа...
       Хатагтай Дурсль хоёр аяга цай барьсаар зочны єрєєнд орж ирэв. Тэгэхэд
ноён Дурсль эхнэртээ юу ч ярихгvй гэж шийдсэн нь талаар болж байгааг
ухаарлаа. Тvvнд юухан хээхэн ярих ёстой болно гэдгээ ойлгож байв. Тэгээд
сэтгэл нь vймрэн ханиалгаж гарлаа.
   - Хайрт Петунъя минь... Чи дvvгийнхээ тухай дуулалгvй удаа биз дээ?
       Тvvний хvлээсэнчлэн хатагтай Дурсль мэлрэн гайхсанаа царайд нь уур
хилэн тодров. Гэхдээ тэд ямар ч дvv байхгvй мэт дvр эсгэдэг байсан болохоор
ноён Дурслийн асуултад ингэж хандах нь мэдээж шvv дээ.
   - Удлаа! Харин чи яагаад ингэж асууж байна? хэмээн хатагтай Дурсль
       асуув.


                                                                           6
-    Мэдээгээр янз бvрийн нууцлаг зvйлvvд ярилаа. Ууль л гэнэ, унаж буй
        одод л гэнэ. Бас хотоор хачин хувцасласан хvмvvс явах боллоо хэмээн
        ноён Дурсль бувтнана. Биеийн овроор эрс ялгаатай ч тэрбээр эхнэрээсээ
        айдаг, чухамхvv эхнэр нь гэрийн эзэн байлаа.
   - Тэгээд юу гэж? хэмээн хатагтай Дурсль яриаг таслав.
   - Би бодохдоо... магадгvй... Холбоотой байж магадгvй л гэж... Чи мэдэж
        байгаа шvv дээ... Тvvн шиг эмэгтэйчvvдтэй...
        Хатагтай Дурсль хємхийгєє зууснаа аягаа амандаа ойртуулав. Харин
ноён Дурсль єнєєдєр <<Поттер>> гэдэг нэрийг дуулснаа эхнэртээ хэлэх эсэх
тухай бодож байлаа. Тэгээд хэлж зориглохгvй гэдгээ мэдэв. Yvнийхээ оронд
хайнгадуухан маягаар:
   - Тэдний хvv Дадлитай чацуу байхаа? гэв.
   - Тийм байх аа гэж хатагтай Дурсль мєс шиг хvйтэн дуугаар хэллээ.
   - Тvvнийг чинь хэн гэдэг билээ? Харольд билvv?
   - Харри. Миний бодоход жирийн ардын ердийн л нэр.
   - Тэгэлгvй яахав. Би чамтай санал нэг байна гэж хэлэхдээ зvрхээ хэрхэн
        тvгшихийг ноён Дурсль мэдэрчээ.
        Ноён Дурсль энэ сэдвийг дахин хєндсєнгvй. Тэд цайгаа ууж дууссан
болоод дээшээ унтлагынхаа єрєє рvv явцгаалаа. Харин хатагтай Дурслийг
угаалгын єрєєнд ормогц ноён Дурсль цонхоо нээгээд цэцэрлэг рvv харав. Нєгєє
муур тэндээ байсан хэвээрээ. Муур хашаан дээр суугаад хэн нэгнийг хvлээсэн
мэт гудамж руу харна.
        Єнєєдєр тохиолдсон бvхэн зvvд биш байгаа? гэж ноён Дурсль єєрєєсєє
асуув. Хэрэв vгvй бол Поттерынхонтой холбоотой юм биш биз? Хэрэв тийм
бол... хэрэв Дурслийнхан тэднийхэнтэй холбоотой бол... Yгvй ээ, ноён Дурсль
vvнийг тэвчихгvй.
        Дурслийнхан орондоо орцгоолоо. Хатагтай Дурсль тvргэн зуур нойрсож,
харин хоён Дурсль єнєєдєр харж дуулсан бvхнээ эрэгцvvлэн бодсоор унтаж
чадахгvй хэвтэж байв. Унтахынхаа ємнєхєн бодсон бодол нь аятайхан
тайвшруулмаар байжээ. Хэрэв Поттерынхон vнэн хэрэгтээ єнєєдрийн vйл
явдалтай холбоотой байлаа ч тэд Улаан модон гудамжинд ирэх ямар ч
шаардлагагvй шvv дээ гэсэн бодол тєрсєн хэрэг. Тэгээд ч тэдний тухай, тэдэн
шиг хvмvvсийн тухай Петунъя бид хоёрыг бодсоор байгаа гэдгийг Поттерынхон
сайн мэдэж байгаа...
        Тэнд юу ч боллоо гэсэн тэр єєрєє ч Петунъя ч энэ явдалд оролцохгvй гэж
ноён Дурсль єєртєє єгvvлэв.
        Ноён Дурсль эвшээгээд нєгєє талаараа хажууллаа. Унтах зуураа
єнєєдрийн бvх явдал ямар ч байдлаар тэдэнд хvртээлгvй хvртээл болох ч vгvй
гэж бодож байв...
        Ноён Дурсль гvнзгий тєєрєлдєж байсан ч энэ тухайгаа мэдсэнгvй.
        Удаан хvлээлгэсэн тайван бус нойр ноён Дурслийг тэврэн ахуй дор
хашаан дээр суусан муур унтах янзгvй хэвээр. Муур яг л хєшєє шиг огт
хєдєлгєєнгvй суух агаад Улаан модон гудамжны эх рvv нvд цавчилгvй ширтэх
ажээ. Зэргэлдээх гудамжинд машины хаалга тасхийн хаагдахад ч
чичивхийсэнгvй, толгой дээгvvр нь хоёр ууль нисэн єнгєрєхєд ч нvдээ
цавчсангvй. Тэгээд шєнє дундын vед л муурын баримал амь орох лугаа боллоо.
        Муурын нvдээ салгахгvй харж байсан гудамжны эхэнд нэгэн хvн гарч
ирэв. Газар дороос гараад ирэв vv, тэнгэрээс буугаад ирэв vv гэлтэй гэнэтхэн,
чимээ шуугиангvй гараад иржээ. Муур сvvлээ шарваж нvдээ онийлгов.



                                                                            7
Улаан модон гудамжнаа хэн ч, хэзээ ч ийм хvн харсангvй. Тэрбээр єндєр
туранхай агаад бvсэндээ хавчуулчихаж болохоор урт цагаан сахал, vсээр нь
vзвэл тун ч хєгшин бололтой. Ємссєн урт дээлэн дээрээ газар шvргэсэн улаан
жанч нємєрч, хєлдєє угалзан гоёл бvхий єндєдр єсгийтэй шаахай єшиглєжээ.
Бараан шилний цаадах нvд нь цэнхэр агаад очтон гялалзаж, бараг хоёр
нугалчихмаар урт монхор хамартай юм. энэ хvнийг Альбус Дамблдор гэдэг
ажээ.
       Тvvнийг гудамжинд гараад ирэхэд баярлах хvнгvй, нэрээс нь эхлээд
гутлыг нь хvртэл тvvнтэй холбоотой юм бvхэнд баярлаад байх юмгvй гэдгийг
Альбус Дамблдор огт ойлгохгvй мэт. Гэхдээ тэрбээр vvнд огт санаа зовсон
шинжгvй ямар нэг юм хайн жанчныхаа халаасыг ухаж байв. Ингэх зуураа
єєрийг нь ямар нэг юм ажиглаад байна гэж мэдмэгцээ агшин зуур хараагаа
дээшлvvлж гудамжны нєгєє єнцгєєс єєрийг нь харах муурыг олж vзлээ. Энэ нь
хачирхалтай мэт байж болох авч муурыг хараад тэр яагаад ч юм баярлаж
хєєрлєє. Тэрбээр:
   - Би vvнийг урьдчилан мэдэх ёстой байсан юм гэж инээмсэглэн єгvvлэв.
       Эцэст нь дотоод халааснаасаа эрснээ олж авлаа. Энэ нь янжуур асаадаг
мєнгєлєг асаагууртай адил эд ажээ. Альбус Дамблдор мєнгєн тагийг нь сєхєєд
асаагуурыг єргєж шархийлгэв. Тэгтэл тvvний ойролцоо байсан гудамжны
дэнлvv бєглvvдхэн пvнхийгээд унтарчихлаа. Тэрбээр асаагуураа дахин
шархийлгэтэл дараагийн дэнлvv харанхуйлав. Арван хоёр удаа шархийлгэсний
эцэст Дамблдороос нvд салгалгvй ширтэх муурын хоёр хурц нvднээс єєр Улаан
модон гудамжны бvх гэрэл унтарчээ. Энэ агшинд хэн нэгэн хvн цонхоороо
харсан бол, тэр ч байтугай жижигхэн нvднээс нь юм мултрах аргагvй хатагтай
Дурсль байсан ч гудамжинд болж буй явдлыг харж чадахааргvй байлаа.
       Дамблдор асаагуураа яг vнэндээ бол унтраагуураа жанчныхаа дотуур
халаасанд шургуулаад дєрєвдvгээр байшин руу хєдлєв. Байшинд хvрмэгцээ
хашаан дээр мууртай зэрэгцэн суулаа. Тэрбээр муурыг харах ч vгvй байснаа
хэдэн агшны дараа тvvнтэй ярилцаж эхлэв.
   - Профессор МакГонагалл таныг энд харсан маань хачирхалтай юм.
       Тэрбээр инээмсэглэн судалт муур луу эргэн хартал цаадах нь алга
болчихсон байв. Тvvний оронд муурын нvдийг тойрсон тэмдэгтэй хэмжээгээрээ
адил дєрвєлжин хэлбэрийн нvдний шил зvvсэн хvйтэн тєрхтэй эмэгтэй хашаан
дээр сууж байв. Эмэгтэй мєн л жанчтэй гэхдээ номин єнгийн жанчтай ажээ. Хар
vсээ дагзан дээрээ овоолон зангидсан байв. Тvvний уурласан гэдэг нь харваас
илт.
   - Та намайг яаж танив аа? гэж эмэгтэй асуув.
   - Хvндэт профессор минь, ийм удаан хєдлєхгvй суудаг муурыг би
       амьдралдаа vзээгvй юм байна.
   - Бvтэн єдєр тоосгон ханан дээр суух юм бол хєдєлгєєнгvй болно доо гэж
       профессор МакГонагалл єгvvлэв.
   - Бvтэн єдєр єє? Тэгвэл энэ vед та бусдын адил баяр тэмдэглэж чадна гэж
       vv? Наашаа явах замдаа би маш олон цэнгэл наадмын гэрч болсон шvv.
       Профессор МакГонагалл ууртайяа тургилав.
   - Тийм ээ, vнэндээ бvгд л баяраа тэмдэглэцгээж байна. Уул нь тэд яльгvй
       болгоомжтой байвал зvгээрсэн дээ. Ямар нэгэн юм болоод байгааг бvр
       Маглчууд хvртэл ажиглачихжээ. Тэд мэдээнд энэ тухай дурьдсан байна
       билээ гэж хэлэхдээ тэрбээр Дурслийн зочны єрєєийн цонх руу
       толгойгоороо дохилоо. Тэгснээ:



                                                                          8
-  Би сонссон юм. Сvрэг ууль... унаж буй одод гээд л... Тэд ч бvр мангуу
      амьтад биш л дээ. Зvгээр л ямар нэг зvйл ажиглах ёстой байсан юм.
      Кентэд од уналаа гэнэ шvv! Энэ бол Дедалус Динглын ажил гэдэгт
      эргэлзэхгvй байна. Тэр хэзээ ч онцгой ухаантай байгаагvй юм гэхэд:
   - Тэднийг буруутгах хэрэггvй. Сvvлийн арван нэгэн жил бидэнд баяр
      тэмдэглэх шалтгаан хэтэрхий цєєхєн байлаа хэмээн Дамблдор аядуухан
      хариулав.
      Профессор МакГонагаллын дуунд уурласан єнгє тодорч:
   - Мэдэж байнаа. Гэхдээ энэ бол эх захаа алдсан хvмvvсийг зєвтгєх шалтаг
      биш. Хvмvvс єєрсдийгєє ямар ч бодлогогvй жолоодож байна. Тэд гэгээн
      цагаан єдєр гудамжинд гарч бєєгнєрєн, элдэв цуурхал дамжуулах авч
      Маглууд шиг хувцаслах тухай санаанд нь огт ордоггvй юм гэлээ.
      Тэрбээр Дамблдорын зvг хурц нvдээрээ хяламхийн ямар нэг юм хариуд
нь хэлэх болов уу гэсэн шиг харсан ч цаадах нь дуугvй байсан тул
vргэлжлvvлэн:
   - Хэрэв эцсийн эцэст Хэцvv нэрт алга болсон єдєр л Маглууд бидний
      тухай мэдэх аваас тун ч сайн сан даа. Дашрамд дурдахад тэр vнэхээр алга
      болсон биз дээ, Дамблдор минь? гэв.
   - Yнэхээр тэгсэн нь илэрхий. Тэгээд л баярын єдєр байх ёстой. Зvсэм
      нимбэг авах уу? гэж цаадах нь дуугарав.
   - Юу гэнээ?
   - Чихэртэй зvсэм нимбэг. Энэ бол Маглуудын иддэг амттан. Надад л лав
      таалагддаг юм.
   - Баярлалаа, хэрэггvй. Хэрэв Хэцvv нэрт vнэхээр алга болсон бол гээд би
      зогсоо биз дээ... гэж хэлэхдээ зvсэм нимбэгтэй манатай гэсэн мэт дууны
      єнгє нь хvйтэн байлаа.
   - Эрхэм профессор минь, би таныг тvvнийг бvтэн нэрээр нь дуудчихаар
      ухаантай гэж боддог. Хэцvv нэрт гэдэг чинь огт хамаагvй. Хvмvvс
      тvvнийг жинхэнэ Волан-де-Морт гэдэг нэрээр нь дуудахаас айх ёсгvй гэж
      итгvvлэхээр арван нэгэн жил би мэрийлээ.
      Профессор МакГонагалл давхийсэн авч нимбэг хуваах гээд завгvй байсан
Дамблдор тvvнийг ажигласангvй бололтой.
   - Миний бодоход бид Хэцvv нэрт гэж хэлэхдээ маш их эндvvрч байгаа юм
      даа. Волан-де-Морт гэдэг нэр хэлэхээсээ яагаад айх ёстойг хэзээ ч
      ойлгосонгvй гэж Дамблдор vргэлжлvvлэн єгvvлэв.
   - Тийм ээ, тэгэлгvй яахав. Гэхдээ та бусадтай адилгvй. Таныг Хэцvv нэрт
      хэмээгчийг сайнаас сайн мэддэг, Волан-де-Мортыг айлгадаг цорын ганц
      хvн гэдгийг бvгд мэднэ гэж хэлэхдээ профессорын дууны уурласан єнгє
      хvндэтгэх єнгєтэй хослон сонсогдов.
   - Та намайг хєєргєєд байнаа даа. Волан-де-Морт ч надад дийлдэхээргvй
      хvчтэй шvv гэж Дамблдор тайван єгvvллээ.
   - Зєвхєн та хэтэрхий... хэтэрхий эелдэг учраас энэ хvчийг ашиглахгvй юм
      даа.
   - Аз болоход одоо шєнийн цаг. Хатагтай Помфри надад чихэвч чинь
      таалагдаж байна гэж хэлснээс хойш би ингэж улайж байгаагvй шvv.
      Профессор МакГонагалл харцаараа Альбус Дамблдорыг нэвт сvлбэнэ.
   - Цааш нааш нь дамжуулж буй тэр цуурхлыг бодоход сvрэг ууль юу ч
      биш. Хvмvvс юуны тухай яриад байгааг та мэдэх vv? Тvvний алга болсон
      учрыг хvмvvс таацгааж байна уу? Эцсийн эцэст тvvнийг юу зогсоож
      чадсаныг тааж байгаа биз дээ?


                                                                           9
Ямар ч атугай тvvнийг илvv их зовоож байгаа зvйлийн тухай шvvн
хэлэлцэх гэсэн зvйлийнхээ тухай, юуны тєлєє бvтэн єдрийн турш хvйтэн
тоосгон ханан дээр суусан тухайгаа профессор МакГонагалл ярьж эхлэх шиг
санагдлаа. Дамблдорыг нэвт сvлбэх харц, муур байхдаа тvvнийг харж байсан
нvд, эмэгтэй болсон хувирал энэ бvхэн vvнийг баталж байв. Эргэн тойронд юун
тухай ярилцаж байгааг мэдсэн хэдий ч энэ vнэн гэж Дамблдорыг хэлэх хvртэл
vvнд итгэхгvй гэдэг нь тодорхой байлаа. Гэвч нимбэг хуваагаад завгvй байсан
Дамблдор хариу хэлэхийг яарсангvй.
   - Єнгєрсєн шєнє Волан-де-Мортыг Годрикын хонхорт байсан гэж
       ярьцгааж байна. Тvvнийг Поттерынхноос болоод ирсэн гэцгээх юм. Цуу
       vгэнд итгэх аваас Лили Поттер, Жеймс Поттер нарыг... Тэднийг vрэгдсэн
       гэлцэж байна... хэмээн профессор МакГонагалл шаргуу vргэлжлvvлсээр
       байлаа.
       Дамблдор тэргvvнээ гудайлгаж, профессор МакГонагалл санаа алдав.
   - Лили, Жеймс хоёр... Тэгэмгvй юм... Би vvнд итгэхийг огтхон ч хvсээгvй
       билээ. О, Альбус минь...
       Дамблдор гараа сунган тvvний мєрєнд хvргэн:
   - Би ойлгож байнаа. Би таныг маш сайн ойлгож байна... хэмээн
       гашуудангуй хэллээ.
       Профессор МакГонагалл дахин ярьж эхлэхдээ хоолой нь чичрэн:
   - Энэ ч бас бvгд биш шvv. Тvvнийг бас Поттерынхны хvv Харрийг хєнєєх
       гэж оролдсон гэцгээх юм. Гэхдээ чадсангvй. Энэ жаал хvvг тэр хєнєєж
       чадсангvй. Яагаад гэдгийг юу болох байсныг хэн ч мэдэхгvй бєгєєд
       Волан-де-Морт єєрєє Харри Поттерыг хорлож чадаагvй учраас хvч чадал
       нь гэнэт барагдаж, чухамхvv vvнээсээ болоод алга болсон гэлцэх юм
       байна шvv дээ гэв.
       Дамблдор баргар царайлан толгой дохилоо.
   - Энэ vнэн vv? гэж профессор МакГонагалл асуугаад:
   - Бvх юм хийснийхээ дараа... Бидний олонхийг хєнєєснийхєє дараа... тэр
       бяцхан хvvг хорлож чадсангvй гэж vv? Yнэхээр гайхалтай юм... Тvvнийг
       болиулах санаатай хичнээн оролдсоноо санах аваас... Yvний тулд ямар
       арга эс хэрэглэлээ... Харин ямар гайхамшигаар Харри амьд vлдэж чадав
       аа? гэлээ.
   - Бид зєвхєн тааварлах тєдийхєн. Бид хэзээ ч vнэнийг мэдэхгvй байж
       болох л юм гэж Дамблдор хариулав.
       Профессор МакГонагалл халааснаасаа угалзтай алчуур гаргаж аваад
нvдээ арчихаар шилнийхээ доогуур шургууллаа. Дамблдор чимээтэй гэгч нь
санаа алдсанаа халааснаасаа алтан цаг гаргаж сайтар ажиглаж эхлэв. Энэ бол
тун хачирхалтай цаг байлаа. Арван хоёр зvvтэй авч тоо байхгvй, тооны оронд
бяцхан гаригууд байх агаад хєдєлгєєнгvй байна гэж огт vгvй, тойрог дагуу
зогсолтгvй явах ажээ. Цагны чухам юу зааж байгааг Дамблдор мэддэг бололтой
буцааж халаасандаа хийгээд:
   - Хагрид саатжээ. Дашрамд асуухад намайг энд ирнэ гэж тэр таньд хэлсэн
       юм болов уу? даа гэв.
   - Тийм ээ. Гэхдээ та чухам яагаад энд ирэх болсноо надад хэлэхгvй л биз
       дээ? гэж профессор МакГонагалл батлан єгvvлэв.
   - Би Харрийг нагац ах, эгчид нь єгєхєєр энд ирсэн юм. Тэд л тvvнд vлдсэн
       цорын ганц хамаатан нь шvv дээ.
   - Та чинь... Та чинь энд амьдардаг хvмvvсийг хэлээд байна уу? Дамблдор
       минь, та ингэх хэрэггvй. Би тэднийг бvтэн єдєр ажигласан юм. Бидэнтэй


                                                                         10
огт тєсгvй байж болох єєр хосыг та олж чадахгvй ээ. Тэднийх чинь
      хvvтэй. Ээж нь хvvгээ аваад гудамжаар явахад чихэр авахуулах гээд
      орилж чарлаж байхыг нь би харсан юм. Та Харри Поттерыг энд vлдээх
      гээд байгаа юм уу? гэж профессор МакГонагалл vсрэн босоод
      дєрєвдvгээр байшингийн зvг хуруугаараа чичилэн уурсангvй єгvvлэв.
   - Энэ бол тvvнд зохих газар. Тvvнийг том болоход нагац нар нь бvх
      зvйлийг ярьж єгч чадна. Би тэдэнд захидал бичсэн гэж Дамблдор эрсхэн
      хариуллаа.
      Професср МакГонагалл буцаж хашаан дээр суунгаа:
   - Захиа гэнээ? Болсон бvх явдлыг захианд бичиж болно гэж та vнэхээр
      бодлоо гэж vv? Энэ хvмvvс Харрийг хэзээ ч ойлгохгvй! Энэ хvн
      алдартай, бvр домог шиг хvн болно. Єнєєдрийн єдєр Харри Поттерын
      єдєр болж тvvхэнд орвол надад гайхах юм алга! Тvvний тухай ном
      туурвиж, манай дэлхийн хvvхэд бvр тvvний нэрийг мэдэх болно! гэж
      аяархан хэллээ.
   - Яг vнэн. Энэ бол ямар ч хvvхдийн толгойг эргvvлэхэд хангалттай. Явж
      ярьж сурахаасаа ємнє алдаршина гэдэг! Чухам юу алдаршуулав гэдгийг
      тэр санах ч vгvй! Манай ертєнцєєс алс хол байвал том болохдоо алдар
      хvндээ дааж чадахаар сайн хvмvvжилтэй болно гэж бодохгvй байна уу?
      хэмээн Дамблдор бараан шилнийхээ дээгvvр профессорыг харан хэллээ.
      Профессор МакГонагалл нэгэн хатуухан vг хэлэх гэснээ больж гvнзгий
амьсгал авснаа:
   - Тийм ээ... Таны зєв. Харин хvvхэд наашаа яаж ирэх юм бэ, Дамблдор
      минь? гэв.
   - Тvvнийг Хагрид авчирна.
   - Та бодохдоо... Та бодохдоо Хагридад ийм хариуцлагатай vvрэг єгч болно
      гэж vзэж байна уу?
   - Би тvvнд амь насаа даатгасан ч чадна гэж Дамблдор жирийн байдлаар
      єvvлэв.
   - Тvvнийг таньд vнэнч гэдэгт би эргэлзэхгvй байна. Гэхдээ тvvнийг хайнга
      хєнгємсєг гэдгийг та vгvйсгэхгvй шvv дээ. Тэр чинь... За байз, тэнд юу
      болоод байнаа?
      Эргэн тойрны нам гvм байдлыг аянгын нvргээн доргиолоо. Дуу чимээ
улам чанга болж Дамблдор, МакГонагалл хоёр ойртон буй чийдэнгийн гэрлийг
харахаар харанхуй гудамж руу ширтлээ. Тэгээд тэднийг толгойгоо єргєтєл дээр
нь хvржигнэх чимээ гарч, тэнгэрээс асар том моторт дугуй бууж ирлээ. Тэр
дугуй шууд л тэдний ємнє Улаан модон гудамжнаа газардлаа.
      Моторт дугуй асар том ч гэлээ тvvнийг унасан хvн бvр ч том ажээ.
Тэрбээр ерийн эр хvнээс бараг хоёр дахин єндєр, багаар бодоход тав дахин
бvдvvн юм. Ерєнхийдєє асар том биетэй аймаар дvр тєрхтэй. Ширэлдсэн сахал,
даахирсан хар vс нь тvvний нvvрийг бараг бvтэн халхлах агаад алга нь хогийн
савны таг шиг палбигар, савхин гуталтай хєл нь багаахан далайн гахай шиг
хэмжээтэй ажээ. Тэрбээр аварга булчинлаг гараараа бvтээлэгт хуйлсан зvйл
цээжиндээ тэвэрчээ.
   - Хагрид маань хvрээд ирлээ. Чи энэ моторт дугуйг хаанаас авсан юм бэ?
      гэхдээ Дамблдорын дуунд сэтгэл амарсан шинж илт мэдэгдэж байв.
   - Би тvр авсан юмаа, профессор Дамблдор гуай. Сириус Блэк гэдэг
      залуугаас. Харин хvvхдийн тухайд бол би тvvнийг авчирсаан.
   - Бvх юм аятайхан болсон уу?



                                                                         11
-   Бас ч тийм бишээ, ноёнтоон. Байшингаас бvтэн vлдсэн юм байхгvй.
       Маглууд vvнийг мэдсэн ч тийшээ орохоос нь ємнє би хvvхдээ авч
       амжсан юм. Бидний Бристоль дээгvvр нисэж явахад тэр эхлээд унтахгvй
       байснаа гэв гэнэт л нойрсож гарсан даа.
       Дамблдор, профессор МакГонагалл хоёр хуйлаастай бvтээлэг рvv
тонгойцгоов. Бvтээлгэн дотор нэгэн жаал хvv бєх гэгч нь нойрсож айлаа. Хав
хар хєхєл vсний нь доохно талд яг духан дээр нь цахилгаантай тєстэй
хачирхмаар сорви харагдах аж.
   - Тэгэхлээр яг энд л...? гэж профессор МакГонагалл шивнэв.
   - Тийм байна. Энэ сорви насан турш vлдэх болно гэж Дамблдор батлан
       єгvvллээ.
   - Та сорвийг аргалж чадна биз дээ, Дамблдор минь?
   - Чадах ч байсан аргалахгvй. Шарх сорви сайнаар тусаж ч байж болох юм.
       Жишээ нь: миний зvvн євдєгний дээд талд Лондонгийн газар доорх
       байгууламжийн зурагтай яг адилхан сорви байдаг юм. Хагрид минь,
       хvvхдээ нааш нь єгчих. Одоо ажлаа дуусгах цаг боллоо.
       Дамблдор Харрийг тэврэн аваад Дурслийн байшин руу эргэлээ.
   - Би... Би тvvнтэй салах ёс гvйцэтгэж болох уу? гэж Хагрид асуув.
       Тэрбээр сэгсгэр толгойгоо бєхийлгєн ширvvн сахлаараа vрэн байж
хvvхдийг vнссэнээ гэнэтхэн шархтай нохой лугаа гиншиж гарлаа.
   - Чш-ш-ш! Чи ингэвэл Маглуудыг сэрээчихнэ шvv! гэж профессор
       МакГонагалл шивнэн хэлэв.
       Уйлж байсан Хагрид халааснаасаа бохир толбо бvхий аварга том алчуур
гаргаж нvvрээ дараад:
   - У-у-уучлаарай. Би зvгээр л тэсэж чадсангvй. Лили, Жемс хоёр vрэгдсэн
       болохоор хєєрхий бяцхан Харри одоо Маглуудтай амьдрах болох нь
       дээ... гэв.
   - Тийм ээ, энэ бvхэн гунигтай ч гэсэн Хагрид минь биеэ барихгvй бол
       биднийг илрvvлчихнэ шvv гэж профессор МакГонагалл шивнэн хэлээд
       Хагридын мєрийг илбэхvй Дамблдор намхан хашааг алхаж даваад
       байшингийн хаалга чиглэн явлаа. Тэрбээр Харрийг босгон дээр аятайхан
       тавиад, жанчныхаа халааснаас захидал авч бvтээлэг рvv шургуулснаа
       хvлээн зогсох нєгєє хоёр лугаа буцаж ирэв. Тэр гурвуулаа бvтэн хором
       хэртэй хуйлаастай зvйлийг харж зогсохуй Хагридын мєр чичигнэж,
       профессор МакГонагалл нvдээ хилэнтэйеэ цавчлан, Дамблдорын нvднээ
       байнга туяарч байдаг оч нь бєхлєє.
   - За яахав, ингээд боллоо. Одоо энд єєр хийх юм байхгvй. Бид явж баяр
       тэмдэглэгчидтэй нийлбэл дээр гэж Дамблдор салах ёс гvйцэтгэн хэлэв.
   - За. Би ч гэсэн Сириус Блэкэд моторт дугуйг нь буцааж єгье. Профессор
       МакГонагалл хатагтай, профессор Дамблдор ноёнтон та хоёр шєнийг
       тавтай єнгєрvvлээрэй гэж Хагрид шахмалдуу хоолойгоор єгvvлэв.
       Хагрид урсах нулимсаа хvрэмнийхээ ханцуйгаар арчаад моторт дугуйн
суудалд суун огцом хєдєлгєєнєєр асааж аваад шєнийн тэнгэрийг хvржигнvvлэн
алга боллоо.
   - Профессор МакГонагалл тантай ойрын vед уулзана гэж итгэж байна
       хэмээн Дамблдор єгvvлээд тэргvvнээ бєхийлгєв. Профессор МакГонагалл
       хариу хэлэхийн оронд нусаа нийжээ.
       Дамблдор эргээд гудамж уруудан явлаа. Тэрбээр буланд очоод зогсож
халааснаасаа мєнгєн асаагуур-унтраагуураа гаргаж ирэв. Тэгээд ердєє л ганцхан
удаа шардхийлгэтэл арван хоёр дэнлvv хурц тодоор гэрэлтэн асаж Улаан модон


                                                                          12
модон гудамж нэлэнхvйдээ шаргал туяа татуулан байхуй дор гудамжны нєгєє
єнцгийг тойрон одох судалт муурыг Дамблдор олж харжээ. Дараа нь
дєрєвдvгээр байшингийн босгон дээр хэвтэх хуйлаастай зvйлийг харлаа.
   - Амжилт хvсье, Харри минь гэж шивнэн хэлээд єсгий дээрээ эргэн жанчаа
      шар шурхийлгэсээр алга боллоо.
      Улаан модон гудамжнаа салхи хєдлєн нямбайлан тайрсан бутыг
сэржигнvvлж, бараан хєх тэнгэр дор сайхан гудамж амгалан нойрсож, хаа нэгтээ
болдог юмаа гэхэд лав л энд элдэв нууцлаг зvйл гараагvй гэмээр байлаа. Харри
Поттер бvтээлэг дотроо vнэгчлэн нойрсоно. Бяцхан гараараа захидлыг тэмтрэн
аваад чанга атгаж, єєрийгєє онцгой алдартай болсныг огтхон ч мэдэлгvй
нойрссоор байв.
      Хэдхэн цагийн дараа сvv худалдагчийг ирэхээс ємнє шилийг нь vvдэн
дээр гаргаж тавьдаг хатагтай Дурслийн хашгирах дуугаар сэрнэ гэдгээ ч
мэдэлгvй унтсаар. Дараагийн хэдэн долоо хоногт тvvний vеэл Дадли тvvнийг
чимхэж, тvлхэх болно дараагийн хэдэн жил ч энэ байдал vргэлжлэнэ гэдгийг
мэдэхгvй нойрссоор...
      Бас яг энэ vед тvvнийг унтаж байх зуур эх орон даяар ил, далд баяр
тэмдэглэхээр цугларцгаасан хvмvvс хундагаа єргєн єндєр, нам дуугаар:
   - Амьд vлдсэн Харри Поттер хvvгийн тєлєє! гэж хэлцгээж байгааг ч
      мэдэхгvй байлаа.


*********************************************************************


                                   Бvлэг 2

                          АЛГА БОЛСОН ШИЛ


       Дурслийнхан хаанаас ирснийг нь vл мэдэх зээгээ босгон дээрээсээ олж
авсан тэр єглєєнєєс хойш бараг арван жил єнгєрсєн хэдий ч Улаан модон
гудамж энэ хугацаанд бараг єєрчлєгдсєнгvй. Нєгєє л засаж янзалсан цэцэрлэг
дээгvvр наран мандаж, Дурслийн байшингийн vvдэн дээрх нєгєє л хvрэл
дєрвийн тоог гийгvvлж, ноён Дурслийн муу ёрын мэдээ зурагтаар vзэж суусан
тэр vдшээс хойш бараг єєрчлєгдєєгvй зочдын єрєєг гэрэлтvvлсэн хэвээрээ.
       Гагцхан ханан зуухан дээр байх жаазтай зураг л тvvнээс хойш багагvй
хугацаа єнгєрснийг гэрчилнэ. Арван жилийн тэртээ зураг дээр дээр янз бvрийн
єнгийн малгайтай том ягаан бємбєлєгийг санагдуулахуйц дvр байсан бол
тvvнээс хойш Дадли Дурсль єсєж одоо зураг дээр биерхvv, цайвар vстэй хvvхэд
тойруулган тоглоомны эхний дугуйг унасан, аавтайгаа компьютер тоглосон,
ээждээ тэврvvлэн vнсvvлсэн байдлаар авахуулсан дvрvvд харагдана. Гэхдээ энэ
гэрт єєр нэг хvvхэд байдгийг гэрэл зургаас мэдэх аргагvй ажээ.
       Харри Поттер энд амьдарсан хэвээрээ яг одоо бол хэдийгээр сэрэхэд бага
хугацаа vлдсэн ч гэлээ амгалан гэгч нь унтаж байв. Нагац эгч Петунъя нь аль
хэдийн сэрчихээд тvvний vvд рvv очоод єглєєний нам гvмийг цахиртсан дуугаар
эвдэж:
    - Босоорой! Босох боллоо! Босоорой! хэмээн хашгирлаа.
       Харри цочин сэрэв. Нагац эгч нь vvд балбан:
    - Хурдлаарай! гэж бархирсаар байв.


                                                                          13
Харри тvvний холдон одох алхааг сонсож байтал хайруулын тавган дээр
юм шажигнах чимээ гарлаа. Тэрбээр суниаж юу зvvдлэснээ санахаар оролдов.
Сайхан зvvд байсан шvv. Моторт дугуй унаад агаарт нисэж явна гэж зvvдэлжээ.
Харин урьд нь ийм зvvд зvvдэлсэн юм шиг санагдах нь хачирхалтай.
       Нагац эгч нь хаалга руу буцаж ирлээ.
    - Чи чинь босоогvй байгаа юм уу? гэж шаардангуй асуув.
    - Бараг боссоон гэж Харрийг хариулахад:
    - Тvргэлж vзээрэй. Тэнд шарж байгаа хоолыг харах хэрэгтэй байна. Тvлж
       болохгvй шvv. Єнєєдєр Дадлийн тєрсєн єдєр болохоор бvх юм сайхан
       байх ёстой гэв.
       Харри хариуд нь хэнгэнэтэл санаа алджээ.
    - Чи юу гээд байна аа? хэмээн нагацаа хаалганы цаанаас хашгирахад:
    - Юу ч гээгvй ээ. Зvгээр л... гэв.
       Дадлийн тєрсєн єдрийг тэр яаж мартах вэ дээ? Харри хєнжлєєсєє
алгуурхан сугаран босоод оймсоо хайж гарлаа. Оймсоо орон дороосоо олж
аваад дээр нь мєлхєж яваа аалзыг сэгсэрч унагаагаад ємсєв. Харри аалзыг
тоохоо больжээ. Тvvний суудаг шатны хонгилд аалз тун ч олон.
       Хувцаслаад гал зуух руу очлоо. Ширээн дээр Дадлид єгєх бэлгийг дvvрэн
єржээ. Дадлид тvvний хvсэж байсан компьютер бас нэг зурагт, уралдааны дугуй
бас бус юм бэлэглэх юм байна. Тvvний vеэл хэдийгээр хэн нэгний зодохоос
татгалздаггvй ч бvдvvн учраас биеийн тамирын дасгалыг vзэн яддаг болохоороо
чухам яагаад унадаг дугуй авах гэсний учрыг Харри тайлж чадсангvй. Дадлийн
балбах дуртай <<уут>> нь Харри байсан ч Дадли тэр бvр тvvнийг барьж
чаддаггvй байжээ. Харриг харахад хариугvй ч тун хурдан гvйдэг юм.
       Харри vеийнхнээсээ намхан, дорой байдаг нь харанхуй хонгилд
амьдардагтай холбоотой байж ч мэдэх. Дадли тvvнээс бараг дєрєв дахин том,
тэгээд ч Харри тvvний хуучин хувцасыг ємсєх хэрэг гардаг болохоор тvvний
хувцас томдож уут єлгєсєн юм шиг харагддаг учраас байгаагаасаа ч бага,
туранхай санагддаг байсан юм. Харрийн нvvр нь хорчгор євдєг нь ёрдгор vс нь
хар нvд нь хурц ногоон. Тэрбээр наадаг цаасаар тогтоосны хvчинд тарж
явчихаагvй дvгэриг нvдний шил зvvдэг байв. Дадли тvvний хамрыг цохихдоо
шилийг нь эвдчихсэн хэрэг.
       Харрийн гадаад тєрхєд таалагдахаар ганцхан зvйл байдаг нь цахилгаан
мэт тахирласан духан дээрхи нарийхан сорви л байлаа. Сорви бvр хvvхэд байхад
нь л тогтсон бєгєєд нагац эгчээсээ анх удаа зориглон асуусан асуулт бол энэ
сорви яагаад vлдсэн юм бэ гэдэг тухай байжээ.
    - Чи машины осолд орж эцэг эх чинь vрэгдэхэд энэ сорви тогтсон юм.
       Надаас элдэв жорын юм бvv шалгаагаад бай гэж нагац эгч нь хэлсэн аж.
       <<Элдэв жорын юм бvv асуугаад бай>> гэдэг бол Дурслийхантай эвтэй
байхын тулд баримтлах ёстой эхний журам байлаа.
       Харрийг шаргал болсон мах эргvvлэх зуур гал тогооны єрєєнд нагац ах
Вернон орж ирлээ.
    - Yсээ самнаач! гэж нагац нь єглєєний мэндийн оронд зандрав.
       Барагцаалбал долоо хоногт нэг удаа нагац Вернон нь тvvнийг сонин
дээгvvрээ харж vсээ засуулаач гэж хашгирдаг байжээ. Нэг ангийхныг нь бодвол
Харрийн vсийг байнга засдаг байсан ч ямар ч vр дvнгvй болдог байв. Yс нь тал
тал тийшээ арзайхийн зэрэгцээ хурдан ургахыг нь яана.
       Дадлийг ээжтэйээ хамт гал тогоонд орж ирэх vед Харри хайруулын
тавагт єндєг хийж єндєгтэй жаврай бэлтгэж байлаа. Дадли аавтайгаа тун ч
адилхан. Тэрбээр том ягаан нvvртэй бараг хvзvvгvй шахам цэнхэрдvv туяа


                                                                         14
татсан жижигхэн нvдтэй, тарган толгой дээрх цайвар vсээ нямбайлан самнасан
байдаг юм. Нагац Петунъя тvvнийг сахиулсан тэнгэртэй адил гэдэг авч Харри
болохоор хиймэл vс ємссєн гахайтай тєстэй гэж дотроо бодно.
       Ширээн дээр зай багатай учраас Харри жаврайтай тавагнуудыг арайхийн
єрж тавьлаа. Энэ vед Дадли бэлгээ тоолж байв. Тоолж дуусаад царайгаа
хувирган:
   - Гучин зургаа. Ноднингийнхоос хоёроор дутуу байна гэлээ.
   - Хvv минь, чи Марж эгчийнхээ бэлгийг мартчихсан байна. Аав ээжийн нь
       єгсєн том бэлгэн дор байгаа гэж нагац Петунъя сандран єгvvлэв.
   - За яахав, дєнгєж гучин долоо боллоо гэж хэлээд Дадлийн царай улайлаа.
       Дадли одоохон уурлаж савчих болно гэдгийг ажиглаж мэдсэн Харри
       vеэлээ ширээ хємрvvлчихээс ємнє амжих санаатай жаврайгаа яаран идэж
       гарав.
       Нагац Петунъя ч аюул болох нь гэдгийг ойлгожээ.
   - Єнєєдєр хотод очоод дахин хоёр бэлэг авч єгнєє. Ямар байна, vр минь?
       Ахиад хоёр бэлэг. Санаа чинь амрав уу?
       Дадли бодлогоширон сууна. Толгойд нь нарийн тvвэгтэй хэцvvхэн ажил
эргэлдэж байгаа бололтой. Эцэст нь ам нээж:
   - Тэгэхээр... тэгэхээр надад гучин... гучин... гэтэл:
   - Гучин ес, хvv минь гэж нагац Петунъя сандран хэллээ.
   - А-а-а! Тэгвэл ч яахав... гээд Дадли суудалдаа эргэж суув.
       Нагац Вернон хvчээр инээмсэглээд:
   - Хvv минь чи аавтайгаа адилхан чигээрээ хvн юм аа. Сайн залуу! гээд
       Дадлийн vсийг сєргєєн илбэв.
       Тэгтэл утас дуугарч Петунъя эгч ухасхийлээ. Харин Харри, Вернон
ахтайгаа сайтар боосон уралдааны дугуй, видеокамер, алсын удирдлагатай
онгоц, компьютерийн арван зургаан шинэ тоглоом бvхий хайрцаг,
видеомагнитофон зэргийг задлаж байгаа Дадлийг харж суув.
       Петунъя эгчийг ширээ рvv буцаж ирэх vед Дадли бугуйн алтан цагны
боолтыг залаж байлаа. Тvvний царай ууртай ч юм шиг, урамтай ч юм шиг
харагдана.
   - Таагvй мэдээ сонслоо, Вернон минь. Хатагтай Фигг хєлєє хугалчихжээ.
       Yvнийг харж чадахгvй нь гээд Харрийг гараараа заалаа.
       Дадли айсандаа амаа ангайж, харин Харри зvрхээ баясан цохилохыг
мэдэрч байв. Жил бvр тєрсєн єдрєєр нь Дурслийнхан хvvгээ найзтай нь цуг
бvтэн єдєр Лондонгоор явуулж элдэв тоглолт, кафе, кинонд оруулдаг байсан
юм. Харрийг энэ єдєр хоёр хорооллын тэртээ байдаг ухаан муутай хатагтай
Фиггтэй хамт vлдээдэг байв. Энэ єдрийг Харри vзэн ядна. Хатагтай Фиггийн
байшинд нил хурган гуа ханхлахын зэрэгцээ эзэгтэй vе vед тэжээж байсан олон
муурныхаа зургийг Харрид хvчээр vзvvлнэ.
       Петунъя эгч Харрийг л ийм юм зохион байгуулчихсан мэт ууртай харж:
   - Одоо яах вэ? гэлээ.
       Харри хэдийгээр хєлєє хугалчихсэн Фигг хатагтайг єрєвдєх учиртай гэж
мэдэж байсан ч ахиад л элдэв муурын зураг vзэх шаардлагатай болохоор
амаргvй ажээ.
   - Бид Марж руу утасдаж болно шvv дээ гэж нагац ах нь хэллээ.
   - Дэмий юм бvv ярь. Марж хvvхдэд дургvй.
       Дурслийнхан Харрийн тухай ярилцахдаа тvvнийг дэргэдээ байхгvй юм
шиг єєрийн нь тухай ярьж байгааг ойлгохооргvй тэнэг юм шиг ханддаг байжээ.
   - Хэн билээ мартчихаж, єє тийм Ивонн найз чинь яах бол?


                                                                        15
-   Тэр Майоркад амарч байгаа.
   -   Намайг зvгээр л ганцааранг минь vлдээчихэж болно шvv дээ хэмээн
       Харри ярианд оролцов. Тэрбээр ингэж хэлэхдээ энэ санал бvгдэд нь
       таалагдана єєрєє ч зурагтаар дуртай нэвтрvvлгээ vзнэ, Дадлийн шинэ
       компьютер дээр тоглох боломж ч гарч магадгvй гэж найджээ.
       Тэгтэл Петунъя эгч нь гашуун нимбэг залгисан мэт ярвайж:
   - Бид буцаж ирэхдээ байшингийнхаа туурийг харах хэрэг гарах нь ээ?
       гэлээ.
   - Би байшинг чинь дэлбэлчих гээгvй байна шvv дээ гэж Харри хэлсэн авч
       хэн ч тоож сонссонгvй.
   - Тэгвэл… Тэгвэл… тvvнийг авч яваад… амьтны хvрээлэнгийн гадаа
       машиндаа vлдээдэг ч юм билvv… гэж Петунъя эгчийг хэлж эхэлтэл:
   - Шинэ машиндаа тvvнийг vлдээж болохгvй ээ! хэмээн Вернон ах
       эсэргvvцлээ.
       Дадли чангаар уйлж гарлаа. Yнэндээ бол жинхэнээсээ уйлаагvй юм.
Тэрбээр олон жилийн тэртээ л vнэнээсээ уйлсан бєгєєд єрєвдєлтэй царай гаргаж,
бархирч орилвол ээж нь хvссэн болгоныг нь хийнэ гэдгийг мэдэх бvлгээ.
   - Дадли бяцхан vр минь, бvv уйл. Тєрсєн єдрийг чинь гутаахгvй! гэж
       хатагтай Дурсль хvvгээ чанга тэврэн vглэж байлаа.
   - Би... Би тvvнтэй явмааргvй байна. Тэр... Тэр дандаа л гутааж байдаг шvv
       дээ! гэж Дадли худлаа мэгших зуураа тасалдуулан гиншигнэв.
       Хатагтай Дурсль хvvгээ тэврэхэд цаадах нь эхийнхээ цаанаас булталзан
Харриг харахдаа нvvр амаа мурийлгаж тохуурхана.
       Яг энэ vед хаалганы хонх дуугарлаа.
   - Ээ, бурхан минь, тэд ирлээ! гэж хэлэхдээ Петунъя эгчийн дуу цєхєрсєн
       маягтай байв.
       Хормын дараа Дадлийн сайн анд Пирс Полкисс ээжтэйгээ хамт орж
ирлээ. Пирс бол харх лугаа хэрзгэр туранхай хvvхэд. Чухамхvv энэ жаал л
хvvхдvvдийг барьж аван Дадлигаар зодуулдаг юм. Дадли найзаа хараад худал
уйлахаа болилоо.
       Хагас цагийн дараа гэхэд аз жаргалдаа итгэж ядсан Харри маань Пирс
Дадли хоёртой хамт Дурслийн машины ард суугаад амьдралдаа анх удаа амьтны
хvрээлэн рvv давхиж явлаа. Ах эгч хоёр нь тvvнийг хэнтэй vлдээхээ шийдэж
чадсангvй. Гэхдээ машинд суулгахаасєє ємнє Вернон ах нь тvvнийг дуудаад:
   - Би чамд анхааруулах гэсэн юм! Чи ямар нэг юм гэмтээх авсаас шинэ жил
       хvртэл цоожтой хонгилд суух болно гэдгийг чамд анхаарууллаа шvv! гэж
       сvрдvvлсэн янзаар баргар царайлан хэлсэн юм.
   - Би томоотой байнаа! Yнэн шvv… гэж Харри амлажээ.
       Гэхдээ Вернон ах нь тvvнд итгэсэнгvй. Ер нь тvvнд хэзээ ч хэн ч итгэж
байгаагvй юм.
       Учир нь Харрид цаг ямагт хачирхалтай явдал тохиолдох агаад тэрбээр би
хамаагvй гэж хичнээн тайлбарлаад ч нэмэр болдоггvй байв.
       Нэг удаа Петунъя эгч нь тvvнийг vсчингээс гарахдаа vсчинд ороогvй юм
шиг хэвээр ирдэгт залхаж гvйцлээ гэж гомдолложээ. Тэгээд vйлийн хайч аваад
<<муухай сорвийг нь нуухад хэрэгтэй>> гэж vзэн жаахан хєхєл зулай дээр нь
vлдээгээд бараг халзан болтол нь хяргачихжээ. Дадли vдшийн турш тvvнийг
тохуурхан инээж элбэгдсэн хувцас, эвдэрсэн шилнээсээ болоод байнга
шоолуулдаг сургуульдаа яаж очино доо гэхээс Харри шєнийн туршид унтаж
чадсангvй.



                                                                          16
Гэтэл маргааш єглєє болоход ганцхан шєнийн дотор vс нь урьдынх
шигээ болчихсон байв. Тэгээд vvнийхээ тєлєє бvтэн долоо хоног хонгилд
хоригдсон билээ. Yсээ яагаад ингэж хурдан ургасныг мэдэхгvй гээд ч нэмэр
болсонгvй.
       Бас нэг удаа Петунъя эгч тvvнд Дадлийн хуучин хvрмийг ємсгєх гэжээ.
Улаан толбо бvхий хvрэн єнгєтэй аймаар муухай хvрэм. Петунъя хvрмийг
ємсгєх гэж хичнээн мэрийсэн ч хvрэм улам жижиг болсоор эцсийн эцэст Харрид
байтугай хvvхэлдэйд ч таарахааргvй бариу болчихжээ. Аз болоход Петунъя
тvvнийг угаасны дараа агшчихжээ гэж vзээд Харрийг шийтгээгvй єнгєрсєн
гэдэг.
       Бас тvvнийг сургуулийн гуанзны дээвэр дээр гарсан гэдэг нэгэн таагvй
тохиолдол бий. Тэр єдєр Дадли болон тvvний хамсаатнууд урьдынхаа адил
Харрийг хєєж тэднээс зугатаж явсан Харрри нэг л мэдэхэд яндан дээр гарчихсан
єєрєє ч, бусад нь ч гайхаж барахгvй явдал болсон юм даг. Харрийг
сургуулийнхаа барилгын дээвэр дээгvvр яваад байна гэсэн ууртай vг бvхий
захиаг ангийн багш нь Дурслид явуулжээ.
       Харри хvv гуанзны ард байдаг хогийн саван дээгvvр харайх гэтэл єєрєє ч
мэдэлгvй дээвэр дээр гарчихсан гэж Вернон ахдаа тайлбарласан авч нэмэр
болсонгvй, тvvнийг дуугvйхэн зооринд цоожлоод явчихсан юм. Харин Харри
єєртєє хогийн саван дээгvvр харайх vед салхи хєдлєєд л ийм юм болчихлоо
хэмээн тайлбарлажээ.
       Гэхдээ єнєєдєр бvх юм сайхан болох учиртай. Харри маань Дадли, Пирс
хоёртой хамт яваадаа ч харамссангvй. Єнєєдрийг сургуульдаа ч биш, шатны
хонгилд ч биш, бас хурган гуа ханхалсан хатагтай Фиггийн єрєєнд ч бус
єнгєрєєх юм чинь. Ийм боломжийг ямар ч vнээр хамаагvй олж авахад бэлэн
байсан шvv дээ.
       Вернон ах замын турш орчин тойрны тухай Петунъя эгчид гомдоллож
явав. Ер нь тэр хамт ажилладаг хvмvvстээ, Харрид, пvvс нь холбоотой байдаг
банкны захирлын зєвлєгєєнд vргэлж дургуйцдэг байсан юм. Банк, Харри хоёр
тvvний оролдох дуртай, єєрєєр хэлбэл дургvй зvйл нь байлаа.
       Гэхдээ єнєєдєр Вернон ахыг дургvйг хvргэсэн гол зvйл бол моторт дугуй
байлаа.
    - Дvрсгvй амьтад ухаангvй юм шиг давхиад л! гэж моторт дугуйд
       гvйцэгдэх бvртээ vглэнэ. Тэгтэл Харри огт санаандгvй байснаа зvvдээ
       бодоод:
    - Би ойрдоо моторт дугуй зvvдлээд байгаа. Харин тэр дугуй тэнгэрээр
       нисэж байсан гэлээ.
       Вернон ах урдаасаа яваа машиныг золтой л дайрчихсангvй. Аз болоход
тооромсоглож амжаад Харри єєд эргэж харахуй нvvр царай нь сахал наачихсан
аварга манжинг санагдуулахаар байв.
    - МОТОРТ ДУГУЙ НИСДЭГГYЙ ЮМ! гэж тэрээр хашгирлаа.
       Дадли, Пирс хоёр шоолон инээнэ.
    - Би мэднээ. Энэ бол зvгээр л зvvд байсан юм гэж Харри хурдхан хэллээ.
       Тэрбээр ам нээсэндээ харамсаж байв. Асуулт тавихад Дурслийнхан
дургvйн дээр тvvнийг юм асуухад бvр ч vзэн яддаг байлаа. Ямар нэг
хачирхалтай зvйлийн тухай ярих vед зvvд байсан уу, хvvхэлдэйн кино байсан уу
гэсэн шиг огт хайхралгvй єнгєрєєнє. Дурсль чухам єєрєє л тэгж ярьсан юм шиг
уурлаж эхлэлээ. Хэнд ч хэрэгггvй ихээхэн аюултай юм бодсон мэт.
       Ням гариг нарлаг єдєр байсан болохоор амьтны хvрээлэнд хvн дvvрэн.
Орох хаалганы дэргэд Дадли Пирс хоёрт нэг нэг шоколадтай зайрмаг харин


                                                                          17
Харрид нимбэгний амт бvхий жимсний мєс оногдлоо. Энэ нь сайндаа ч биш,
тvvнийг лангуунаас холдуулж амжаагvй байтал Дадли Пирс хоёрт vйлчилсэн
худалдагч инээмсэглэн байж дараагийн хvvхдэд юу авах вэ гэж асууснаас
болсон хэрэг. Гэлээ ч Харри баярлаж толгойгоо маажих сармагчинг ажиглах
зуураа жимсний мєсєє амтархан долоож байв. Сармагчин хар vстэй л болохоос
Дадлитэй адилхан гэж жигтэйхэн.
       Харри аль эртнээс ийм сайхан єглєєг vзсэнгvй. Yнэндээ бол
болгоомжтойхон байж Дурслийнхнаас зай барихыг хичээж байлаа. Учир нь vд
болоход Дадли Пирс хоёр амьтан харж залхаж гvйцээд тvvнийг шоглох дуртай
ажлаа эхлэж болох талтай. Гэхдээ одоохондоо бvх юм аятайхан байлаа. Тэд
амьтны хvрээлэнд байх жижигхэн зоогийн газарт хооллож байтал Дадли
хэтэрхий бага бялуу єглєє хэмээн гомдоллосон учраас Вернон ах том бялуу
захиалж нєгєє бялууг Харрид єгчээ.
       Тэгэхэд Харри єдрийн эхлэл нь ч дэндvv сайхан боллоо харин тєгсгєл нь
л ийм байгаасай гэж єєртєє єгvvлж билээ.
       Хоолны дараа тэд шилэн хорго vзэхээр явлаа.
       Тэнд сэрvvхэн, бvрэнхий бєгєєд гэрэлтэй цонхоор харахад мєлхєгчид
нуугдсан vзэгдэнэ. Шилний цаана янз бvрийн яст мэлхий, могойнууд чулуу
vндэс дамжин мєлхєх ажээ. Харрид бvх л юм нь сонин санагдавч Дадли Пирс
хоёр хорт наж могойг vзэхээр яаруулна.
       Дадли энэ дэлхийн хамгийн том могойг дор нь эрж олов. Тэр могой
Вернон ахын машиныг хоёр ороож чадахаар урт, машиныг бяслаг болтол
няцлахаар хvчтэй ч гэсэн тэрхэн vед хvч чадлаа vзvvлэх сонирхолгvй мэт
байлаа. Яг vнэндээ бол зvгээр л цагариглан унтаж байсан юм.
       Дадли шилэнд хамраа наан байж тэрхvv цагаригласан хvрэн амьтныг
харахаар шимтэнэ. Тэрбээр эцэгтээ хандан:
   - Yvнийг сэрээ л дээ гэж уйлагнаж гуйлаа.
       Вернон ах шилийг тогшсон авч могой урьдынх шигээ унтсаар байв.
   - Дахиад тогш! гэж Дадли тушаалаа.
       Вернон ах ясархаг нударгаараа шилийг бємбєрдєхєд              ч могой
хєдєлсєнгvй.
   - Уйтгартай юм аа! гэж Дадли хэлээд савж унан тийчлэв.
       Харри тvvний оронд зогсоод цонхоор могойг харлаа. Тэр могой
уйтгарласнаасаа болоод vхсэнсэн бол тэрбээр гайхахгvй байжээ. Могой цор
ганцаараа, эргэн тойронд нь тvvнийг хєдєлгєх гэж бvтэн єдрийн туршид шил
тогших тэнэг хvмvvсээс єєр юм огт алга. Энэ бол ганцхан Петунъя эгч л тvvнийг
сэрээхээр хаалга балбан орж ирдэг шатны хонгилд амьдрахаас ч дор байлгvй
яахав.
       Тэгтэл могой гэнэтхэн нvдээ нээв. Дараа нь толгойгоо аажуухан єргєсєєр
Харритай чацуу болж ирлээ. Могой тvvн рvv нvдээ ирмэв
       Харри нvдээ бvлтийлгэн тvvнийг харж байлаа. Тэгээд энд болж байгаа
явдлыг хэн хvн харчихаагvй байгаа даа гэдэгтээ итгэлтэй байхын тулд хурдхан
эргэж харав. Орчин тойронд хэн ч алга. Тэрбээр могой руу дахин эргэж нvдээ
ирмээд vзлээ.
       Могой толгойгоороо Вернон ах Дадли хоёрын зvг заагаад харцаа тааз руу
хандуулав. Дараа нь <<Єдєр бvр ингээрэй>> гэсэн шиг Харрийг харлаа.
   - Би ойлголоо. Энд тун ч залхмаар юм хэмээн Харри бувтнахдаа могой
       зузаан шилийг нэвт сонсож чадахгvй гэдэгт итгэлтэй байсан аж.
       Харин могой толгой дохиж байлаа.
   - Та хаанаас ирсэн юм бэ? гэж Харри сонирхов.


                                                                          18
Могой сvvлээ шарваж шилэн дээр єлгєсєн пайз руу заахад Харри тvvнийг
харлаа. <<Боа могой, Бразил>> гэж бичсэн байхыг уншив.
   - Эндхийг бодвол тэнд хамаагvй сайхан биз?
       Боа могой ахиад л пайзын зvг сvvлээ шарван заахад: <<Энэ могой
амьтны хvрээлэнд тєрж, єссєн юм>> гэж бичсэнийг уншлаа.
   - Одоо л ойлголоо. Тэгэхлээр та Бразилд хэзээ ч байгаагvй хэрэг vv?
       Могой толгой сэгсрэв. Чухам энэхvv агшинд Харрийн ард Пирсийн
цангинасан дуу хадаж Харри, могой хоёр цочсондоо овсхийлээ.
   - ДАДЛИ! НОЁН ДУРСЛЬ! ХУРДХАН ХYРЭЭД ИР. ЭНЭ МОГОЙГ ХАР
       ДАА! ТYYНИЙ ЮУ ХИЙСНИЙГ ХАРААД ТА НАР ЛАВ ИТГЭХГYЙ
       ДЭЭ!
       Хэдхэн хормын дараа Дадли шуухитнан амьсгаадсаар цонх руу хvрч
ирлээ. Тэрбээр Харрийн хавирга руу нудраад:
   - Чи эндээс зайл гэв. Цохино гэж бодоогvй Харри хатуу шалан дээр єнхрєн
       уналаа. Yvний дараах vйл явдал чухам юу болсныг хэн ч ойлгож
       амжихааргvй хурдан єнгєрєв. Дадли Пирс хоёр хэсэгхэн зуур шилэнд
       наалдсан авч айж хашгирсаар vсрэн холдлоо.
       Харри єндийн суугаад гайхсандаа амаа ангайжээ. Могойг халхалж байсан
шил алга болчихсон байв. Аварга могой аажуухан тэнийж харанхуй газраас
гулсан гарахад хvмvvс айж хашгиралдан шилэн хоргоноос холдож байлаа.
       Могой тvvний дэргэдvvр тvргэн мєлхєх зуураа:
   - Би Бразил руу явлаа... Баярлалаа, амиго... гэж тодхон сийгvvлэн хэлсэн
       гэж Харри тангараглахад ч бэлэн байв.
       Шилэн хоргоны эзэн бvр сандарчихжээ.
   - Энд шил байсан юм сан. Шил нь хаашаа алга болчихвоо? гэж байн байн
       vглэнэ.
       Амьтны хvрээлэнгийн захирал Петунъя эгчид аяга аагтай, амттай цай
єгєх зуураа цєхрєлтгvй уучлал гуйна. Пирс, Дадли хоёр vхтлээ айжээ. Могой
тэдний дэргэдvvр мєлхєн єнгєрєхдєє хєлєєс нь шvvрэх гэж байгаа мэт дvр
vзvvлэхийг Харри харсан авч тэднийг Вернон ахын машинд суусан хойно Дадли
бараг хатгуулах шахсан, Пирсийг болохоор хєнєєх гэсэн мэт яриа єрнєв.
       Харин Харрийн хувьд хамгийн муу тохиолдол бол Пирс яльгvй
тайвширсан хойноо:
   - Харри тvvнтэй ярьж байсан. Тийм биз дээ, Харри? гэж хэлсэн явдал
       байлаа.
       Вернон ах Пирсийн ээжийг иртэл нь хvлээж байснаа одоо болтол
харахгvйг хичээж асан Харрийн зvг эргэв. Тэрбээр уурласандаа болоод ярьж
чадахгvй шахам байлаа. Тэгээд буйдан сандалд унахаасаа ємнє амжиж:
   - Яв... Шатны хонгил руу оч... Ямар ч хоол унд єгєхгvй гэлээ. Петунъя эгч
       гvйн ирээд ахиухан шарз хундагалан нєхєртєє барилаа.
       Сvvлд нь харанхуй хонгилд хэвтэж байхдаа Харри цаггvйдээ ихээхэн
харамсав. Одоо хэдэн цаг болж байгааг мэдэхгvй болохоор Дурслийнхныг
унтсан гэдэгт итгэхгvй байлаа. Уул нь хонгилоос гарч гал тогоо руу очоод идэх
юм хайхад бэлэн байсан ч тэднийг унтаагvй бол болохгvй шvv дээ.
       Харри хvv Дурслийнд бараг арван жил амьдарсан, арван жилийн турш
ядуу хоосон дээрэлхvvлж байсан тухайгаа бодлоо. Эцэг эхээ машины осоолд
vрэгдсэнээс хойш бvр балчир байхаасаа эхлэн бvх насаараа эднийд амьдарчээ.
Тэрбээр машины ослыг ч, тэнд байснаа ч санадаггvй юм. Заримдаа харанхуй
хонгиолд хэдэн цагаар хэвтэхдээ ухаан санаандаа байгаа дурдатгалыг сєхєх гэж
мэрийх vед нvдний нь хачирхалтай зvйл vзэгдддэг байлаа. Ингэхэд нvд сохлом


                                                                          19
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong
H Potter1 Mong

More Related Content

What's hot

Стратегический план
Стратегический планСтратегический план
Стратегический план
Darina14
 
стратегический план презентация
стратегический план презентациястратегический план презентация
стратегический план презентация
dacenkoff
 
презентация стратегич. план.Microsoft Office Power Point
презентация стратегич. план.Microsoft Office Power Pointпрезентация стратегич. план.Microsoft Office Power Point
презентация стратегич. план.Microsoft Office Power Point
Sheffing7
 
Стивен кови семь навыков высокоэффективных людей
Стивен кови семь навыков высокоэффективных людейСтивен кови семь навыков высокоэффективных людей
Стивен кови семь навыков высокоэффективных людей
Алексей Скоробогач
 
в.гарев социальные вирусы 1
в.гарев   социальные вирусы  1в.гарев   социальные вирусы  1
в.гарев социальные вирусы 1
guest635945
 
Xyanalt
XyanaltXyanalt
Xyanalt
slpmn
 

What's hot (20)

Программа лояльности
Программа лояльностиПрограмма лояльности
Программа лояльности
 
Geishagiin dursamj
Geishagiin dursamjGeishagiin dursamj
Geishagiin dursamj
 
Стратегический план
Стратегический планСтратегический план
Стратегический план
 
МЭРТ 19_04_2009 МФЦ регионы Astrakhan
МЭРТ 19_04_2009 МФЦ регионы AstrakhanМЭРТ 19_04_2009 МФЦ регионы Astrakhan
МЭРТ 19_04_2009 МФЦ регионы Astrakhan
 
концепт
концептконцепт
концепт
 
Aluurchin ohin choijilsuren
Aluurchin ohin choijilsurenAluurchin ohin choijilsuren
Aluurchin ohin choijilsuren
 
стратегический план презентация
стратегический план презентациястратегический план презентация
стратегический план презентация
 
презентация стратегич. план.Microsoft Office Power Point
презентация стратегич. план.Microsoft Office Power Pointпрезентация стратегич. план.Microsoft Office Power Point
презентация стратегич. план.Microsoft Office Power Point
 
Стивен кови семь навыков высокоэффективных людей
Стивен кови семь навыков высокоэффективных людейСтивен кови семь навыков высокоэффективных людей
Стивен кови семь навыков высокоэффективных людей
 
Yu ch bitgii orold robiert shiekli
Yu ch bitgii orold  robiert shiekliYu ch bitgii orold  robiert shiekli
Yu ch bitgii orold robiert shiekli
 
в.гарев социальные вирусы 1
в.гарев   социальные вирусы  1в.гарев   социальные вирусы  1
в.гарев социальные вирусы 1
 
Знания для бизнеса
Знания для бизнесаЗнания для бизнеса
Знания для бизнеса
 
Iqlim o'zgarishi
Iqlim o'zgarishiIqlim o'zgarishi
Iqlim o'zgarishi
 
билеты
билетыбилеты
билеты
 
Shulguud lhagvasuren
Shulguud  lhagvasurenShulguud  lhagvasuren
Shulguud lhagvasuren
 
Xyanalt
XyanaltXyanalt
Xyanalt
 
Anxnii durlal
Anxnii durlalAnxnii durlal
Anxnii durlal
 
Трансформация авторского права в интернете
Трансформация авторского права в интернетеТрансформация авторского права в интернете
Трансформация авторского права в интернете
 
КОТ - Новая Площадь
КОТ - Новая ПлощадьКОТ - Новая Площадь
КОТ - Новая Площадь
 
Avch Manipul
Avch ManipulAvch Manipul
Avch Manipul
 

Viewers also liked

Webquest
WebquestWebquest
Webquest
alcira
 
Whec 15 Nov 07
Whec 15 Nov 07Whec 15 Nov 07
Whec 15 Nov 07
dafc1885
 
Presentacion
PresentacionPresentacion
Presentacion
joel891
 
Focus on the user environment: increase your library's usability (Suzanne Lewis)
Focus on the user environment: increase your library's usability (Suzanne Lewis)Focus on the user environment: increase your library's usability (Suzanne Lewis)
Focus on the user environment: increase your library's usability (Suzanne Lewis)
NSWHLF2007
 
Pressure Groups and the Millennium Development Goals
Pressure Groups and the Millennium Development GoalsPressure Groups and the Millennium Development Goals
Pressure Groups and the Millennium Development Goals
lucyannemorgan
 
¿Quieres aprender a reciclar los materiales?
¿Quieres aprender a reciclar los materiales?¿Quieres aprender a reciclar los materiales?
¿Quieres aprender a reciclar los materiales?
guest387136
 
PresentacióN Software Libre
PresentacióN Software LibrePresentacióN Software Libre
PresentacióN Software Libre
al095927
 

Viewers also liked (20)

Webquest
WebquestWebquest
Webquest
 
m31-a2
m31-a2m31-a2
m31-a2
 
Het levende web en de publieke zaak
Het levende web en de publieke zaakHet levende web en de publieke zaak
Het levende web en de publieke zaak
 
El problema del filferro
El problema del filferroEl problema del filferro
El problema del filferro
 
fondo
fondofondo
fondo
 
From MySpace to MySociety to MyDemocracy
From MySpace to MySociety to MyDemocracyFrom MySpace to MySociety to MyDemocracy
From MySpace to MySociety to MyDemocracy
 
Whec 15 Nov 07
Whec 15 Nov 07Whec 15 Nov 07
Whec 15 Nov 07
 
Presentacion
PresentacionPresentacion
Presentacion
 
Soy maestra
Soy maestraSoy maestra
Soy maestra
 
MIỄN DỊCH BÀI 1
MIỄN DỊCH BÀI 1 MIỄN DỊCH BÀI 1
MIỄN DỊCH BÀI 1
 
CHEQUENLA SIN ROPA XXXX
CHEQUENLA SIN ROPA XXXXCHEQUENLA SIN ROPA XXXX
CHEQUENLA SIN ROPA XXXX
 
U S E M O S S O F T W A R E L I B R E
U S E M O S  S O F T W A R E  L I B R EU S E M O S  S O F T W A R E  L I B R E
U S E M O S S O F T W A R E L I B R E
 
Images
ImagesImages
Images
 
PARA MIS AMIGOS CONTADORES,NO CONTADORES Y DECEPCIONADOS!!!
PARA MIS AMIGOS CONTADORES,NO CONTADORES Y DECEPCIONADOS!!!PARA MIS AMIGOS CONTADORES,NO CONTADORES Y DECEPCIONADOS!!!
PARA MIS AMIGOS CONTADORES,NO CONTADORES Y DECEPCIONADOS!!!
 
Tienda De Conyuges
Tienda De ConyugesTienda De Conyuges
Tienda De Conyuges
 
Focus on the user environment: increase your library's usability (Suzanne Lewis)
Focus on the user environment: increase your library's usability (Suzanne Lewis)Focus on the user environment: increase your library's usability (Suzanne Lewis)
Focus on the user environment: increase your library's usability (Suzanne Lewis)
 
Pressure Groups and the Millennium Development Goals
Pressure Groups and the Millennium Development GoalsPressure Groups and the Millennium Development Goals
Pressure Groups and the Millennium Development Goals
 
¿Quieres aprender a reciclar los materiales?
¿Quieres aprender a reciclar los materiales?¿Quieres aprender a reciclar los materiales?
¿Quieres aprender a reciclar los materiales?
 
Lat45
Lat45Lat45
Lat45
 
PresentacióN Software Libre
PresentacióN Software LibrePresentacióN Software Libre
PresentacióN Software Libre
 

H Potter1 Mong

  • 1. ДЭЛХИЙГ ШУУГИУЛСАН НОМ Ид шидтэнгvvд бидний дунд бий! Итгэхгvй байна уу? Тэгвэл Харри Поттерын тухай номыг унш! Даян дэлхийн хvvхэд томчууд энэхvv номыг шимтэн уншиж байна. <<Энэ бол хvvхдийн уран зохиолын тvvхэнд олныг шуугиулсан хамгийн амжилттай ном болсон тєдийгvй уран зохиолын онцгой сод бvтээл юм>>. <<Таймс>> 2000.06.23 Арван нэгэн настай єнчин хvv Харри Поттер єєрийгєє жинхэнэ шидтэн гэдгийг мэдэх ч vгvй нагац эгчийнхээ гэр бvлд амьдардаг байв. Гэтэл нэг ууль тvvнд захидал авчирч єгснєєр Харри Поттерын амьдрал vvрд єєрчлєгдєнє. Тэрбээр ид шидтэний сургуульд орсноо мэдэж, эцэг эхийнхээ нууцлаг vхлийн vнэн мєнийг олж эцэст нь гvн ухааны чулууны нууцыг нээдэг юм. 1
  • 2. Орчуулсан: Д. Даваа Ж. К. Ролинг ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ Роман ГАРЧИГ Бvлэг 1 АМЬД YЛДСЭН ХYY Бvлэг 2 АЛГА БОЛСОН ШИЛ Бvлэг 3 ХЭНЭЭС ИРСЭН НЬ МЭДЭГДЭХГYЙ ЗАХИДАЛ Бvлэг 4 ТYЛХYYР ХАДГАЛАГЧ Бvлэг 5 ТАХИР ГУДАМЖ Бvлэг 6 ЕСЄН БYХЭЛ ДЄРЄВНИЙ ГУРАВ ТАВЦАНГААС ЭХЭЛСЭН ЖУУЛЧЛАЛ Бvлэг 7 ХУВААРИЛАГЧ БYРХ Бvлэг 8 ШИДЭТ УУСМАЛЫН МЭРГЭЖИЛТЭН Бvлэг 9 ШЄНЄ ДУНДЫН ХАЛЗ ТУЛААН Бvлэг 10 ХЭЛЛОУИН Бvлэг 11 КВИДДИЧ Бvлэг 12 ЕИНАЛЕЖЫН ТОЛЬ Бvлэг 13 НИКОЛАС ФЛАМЕЛ Бvлэг 14 НОРБЕРТ НЭРТЭЙ ЛУУ Бvлэг 15 ХОРИОТОЙ ОЙ Бvлэг 16 НYХ РYY YСЭРСЭН НЬ Бvлэг 17 ХОЁР НYYРТЭЙ ХYН 2
  • 3. ********************************************************************* Бvлэг 1 АМЬД YЛДСЭН ХYY Улаан модон гудамжнаа дєрвєн тоот байшинд суух ноён Дурслийнхан єєрсдийгєє бурхны авралаар хамгийн жирийн хvмvvс гэж цаг ямагт бахархалтайгаар тунхагладаг хvмvvс билээ. Тэднийг ямар нэгэн хачирхалтай буюу нууцлаг байдалд орно гэж тєсєєлєхийн ч хэрэггvй. Учир нь ноён Дурслийнхан ямар ч хачирхалтай, нууцлаг зvйл болон элдэв хєгийн юмыг огт тоодоггvй байлаа. Ноён Дурсль ган єрєм vйлдвэрлэдэг <<Граннингс>> гэдэг пvvсийг удирдана. Єндєр махлаг биетэй, єтгєн бавгар сахалтай тэрбээр бараг хvзvvгvй нэгэн билээ. Харин хатагтай Дурсль бол цайвар царайтай туранхай биетэй байх ёстойгоосоо бараг хоёр дахин урт хvзvvтэй болохоороо бусдын хашаа руу шагайж, хєршvvдийнхээ яриаг нууцаар чагнан ихэнх цагаа єнгєрvvлэхэд нь тустай ажээ. Тэд Дадли гэдэг бяцхан хvvтэй агаад тэдний бодлоор бол хvv нь энэ дэлхийн хамгийн гайхамшигтай хvvхэд юм. Дурслийн гэр бvлийнхэнд хvссэн бvх л зvйл нь байхын зэрэгцээ бас нэгэн нууцтай байв. Тэрхvv нууцаа хэн хvн мэдчих вий гэхээс тэд юу юунаас илvv айдаг байлаа. Хэн нэгэн хvн Поттерынхны тухай vнэнийг мэдчихвэл тvvнийг чухам яахаа тэд огт тєсєєлдєггvй байв. Хатагтай Поттер хэдийгээр хатагтай Дурслийн тєрсєн дvv боловч тэд хэдэн жил уулзалдсангvй. Тэр ч байтугай хатагтай Дурсль ямар ч дvvгvй мэт дvр эсгэнэ. Учир нь тvvний дvv, нєхєр хоёр Дурслийн хувьд огт тохирдоггvй хvмvvс байв. Хэрэв Прайвет Драйв гудамжнаа Поттерынхон ирэх аваас хєршvvд нь юу гэх бол хэмээн бодохдоо Дурслийнхан ямагт цочин сандрах бvлгээ. Поттерынхон нэг хvvтэй гэж тэд мэдэх авч тvvнийг хэзээ ч хараагvй юм. Энэ хvvхэд л чухамдаа Поттерынхноос зайгаа барих шалтгаан болсон хэрэг. Дурслийнхан хvvгээ тийм гэр бvлийн хvvхэдтэй ойртох учиргvй гэж vздэг байв. Мягмар гаригийн уйтгартай бvvдгэр єглєє ноён, хатагтай Дурслийнхныг сэрэхэд vvл нvvсэн тэнгэр ч улс орон даяар хачирхалтай, нууцлаг vйл явдал эхлэнэ гэдэг сэжиг тєрvvлсэнгvй. Чухамхvv энэ єглєє л бидний мэдэх vйл явдал эхэлсэн юм даа. Ноён Дурсль амандаа дуу гиншин хамгийн дур гутам зангиагаа зvvж байх зуур хатагтай Дурсль орлин эсэргvvцэх Дадли хvvгээ хvvхдийн єндєр сандал дээр хvчээр суулгаад сvvлийн vеийн хов живийг нєхєртєє баяртайяа инээмсэглэн ярьж байлаа. Тэр vед цонхны цаагуур том ууль нисэн єнгєрєхийн тэдний хэн нь ч анзаарсангvй. Найм хагаст ноён Дурсль цvнхээ авч хатагтай Дурслийн хацарт хошуу хvргээд Дадлийг vнсэх гэсэн авч цаадах нь урьдынх шигээ савж унасан учир чадсангvй. Тэрбээр сандал дээрээ хойш урагшаа савчин тавагтай будаанаасаа цацан хана будаж байв. Ноён Дурсль гэрээсээ гарахдаа: <<Хvv маань тун ч яггvй шvv>> гэж инээмсэглэх зуураа хvчлэн хэлжээ. Тэрбээр машиндаа суугаад байшин руу явах зам дээр байсан машинаа ухруулсаар гадагш гарав. Гудамжны буланд очсон хойноо л ноён Дурсль ямар нэг хачирхалтай юм болоод байгааг ажиглалаа. Тэрбээр ємнєє байгаа зургийг анхааралтай харан 3
  • 4. суугаа муурыг ажигласан юм. Эхний хэдэн хоромд ноён Дурсль чухам юу харснаа сайтар ойлгоогvй авч муурны дэргэдvvр єнгєрснийхєє дараа зогсож огцом эргэн харлаа. Улаан модон гудамжны буланд vнэхээр судалтай муур сууж байсан хэдий ч ямар ч зураг байсангvй. <<Ингэж л санагдсан юм байлгvй дээ!>> гэж ноён Дурсль єєрийгєє тайвшруулжээ. Бvх юманд бvрхэг єглєє бvдэг гэрэл хоёр л буруутай байсан байж болох шvv дээ. Ноён Дурсль нvдээ аниснаа дахин нээж муурыг сайтар ажиглав. Муур ч тvvнийг харж байлаа. Ноён Дурсль эргэж машинаа хєдєлгєсєн авч араа хардаг толиндоо муурыг ажигласаар байв. Тэгээд <<Улаан модон гудамж>> гэсэн бичигтэй самбарыг муур уншиж байхыг харснаа яалаа гэж уншихав дээ, зvгээр л харж байгаа хэрэг гэж єєрийгєє яаран зєвтгєлєє. Муурнууд зураг судалж чадахгvйтэйгээ адил уншиж ч бас чадахгvй шvv дээ. Ноён Дурсль толгойгоо сэгсрээд, муурыг бодлоосоо авч хаялаа. Хотын захаас Лондон руу явах зуураа ноён Дурсль єнєєдєр хvлээн авахаар тооцсон єрмийн томоохон захиалгын тухай бодож байв. Гэтэл Лондон руу дєхєєд ирмэгц тvvний толгойд байсан єрмийн тухай бодол нvд ирмэх зуур хийсэн одлоо. Учир нь єглєє бvр чихэлддэг машины урсгалд ороод, хийх юмгvй ийш тийшээ харж явсан ноён Дурсль гудамжнаа хачин хувцасласан хvмvvс гарч исрнийг ажихгvй байж чадсангvй. Хvмvvс жанч нємєрсєн ажээ. Ноён Дурсль элдэв хувцас ємссєн хvмvvсийг vздэггvй байсан юм. Хачин хачин юм ємссєн єнєєгийн залуусыг хар л даа! Тэгтэл эдгээр хvмvvс ийм хєгийн юмаар гоёчихсон явдаг. Ноён Дурсль залуураа хуруугаараа тогших зуураа холгvйхэн бие биетэйгээ аминчлан шивнэх хvмvvсийг олж харлаа. Тэдний зарим нь харимал насны хvмvvс байхыг харсан ноён Дурсль уурсаж байв. Нэг эрэгтэй нь тvvнээс ах мєртєє маргад ногоон жанч нємєрчихсєн байхыг нь яанаа! Муухай амьтан! Тэгтэл энэхvv ойлгомжгvй хvмvvс бол киноны олны хэсэгт оролцох ч юм уу, ямар нэг сурталчилгаа хийхэд хєлсєєр ажиллаж буй юм байна гэдэг бодол ноён Дурслид тєржээ. Ноён Дурсль жанчтай хvмvvс чухам юу сурталчлаад байгааг мэдэхгvй байсан ч єєрийнхєє тайлбарт сэтгэл ханамжтай хоцорчээ. Тэгээд л шахцалдаанд орсон машин нь арайхийн хєдєлж, хэдэн хормын дараа ноён Дурсль <<Граннингс>> пvvсийн гадаа зогсож толгойд нь ахиад л єрмийн тухай бодол эргэлдэж эхлэв. Ноён Дурслийн єрєє есєн давхарт байх агаад тэрбээр ямагт нуруугаа цонх руу харуулан сууна. Хэрэв цонх руу харж суудагсан бол єрмийнхєє тухай бодлыг тєвлєрvvлэхэд бэрх байсан биз. Тэгээд л нуруугаа цонх руу харуулж суусан учраас цонхны цаагуур нисэн єнгєрєх ууль шувуудыг харсангvй. Жам ёсоороо шєнийн цагаар бус, гэгээн цагаан єдєр ууль нисдэг л юм байж дээ! Энэ нь ууль бол ойн шувуу бєгєєд хотод тэр дундаа Лондон шиг том хотод байдаггvй гэдгийг ярихгvйгээр тэр шvv дээ. Харин гудамжинд байгаа хvмvvс ноён Дурслийг бодвол дэргэдvvрээ ар араасаа цувран нисэх уульнуудыг сайн харсан тєдийгvй, гайхшран амаа ангайн, тэднийг хуруугаараа заацгааж байв. Эдгээр хvмvvсийн ихэнх нь амьдралдаа шєнийн цагаар ч ууль харж байгаагvй юмсанжээ. Ерєнхийдєє ноён Дурслийн хувьд бол ууль ч хамаагvй ерийн л нэг єглєє байв. Тэрбээр єєрийнхєє таван ажилтанг хашгичан загнана. Хэд хэдэн чухал газар луу утасдаад утсаар ярьсан хvмvvсээ зандарч байлаа. Тэгээд vдийн хоолны цаг болоход хєлийнхєє чилээг жаахан гаргаж гудамж хєндлєн гарч албан газрынхаа эсрэг орших талхны дэлгvvрээс жигнэмэг авахаар явахдаа сайхан зантай болсон байв. 4
  • 5. Жанчтай хvмvvсийн тухай таг мартсан тэрбээр талхны дэлгvvрээс холгvйхэн байх хэсэг хачирхалтай хvмvvстэй тааралдатлаа тэдний тухай санасан ч vгvй. Тэдний дэргэдvvр єнгєрєхдєє таагvйхэн харцаар ажиглав. Юунаас болоод гэдгийг нь ойлгохгvй ч тэднийг хараад дотор нь хачин оргижээ. Эдгээр хачирхалтай хvмvvс єглєє тааралдсаны нэгэн адил шивнэлдэн ярилцаж байлаа. Тэднийг хичнээн анхааралтай харсан хэдий ч хуучны хувцас цуглуулагч, циркийн алиалагч, театрын жvжигчид цугларсан юм байх гэмээр шинж тэмдэг vзэгдсэнгvй. Тэд ямар нэг сурталчлах, кинонд тоглохоор цуглараагvй нь лавтай. Талхны дэлгvvрээс том жигнэмэг боов бvхий уут барьсаар гарч ирсэн ноён Дурсль чухамхvv энэ хачин хvмvvсийн дэргэдvvр дахин єнгєрєх хэрэг гарчээ. Тэгэхдээ тэдний ярьж буй зvйлийн хагас заримыг тохиолдлоор сонслоо. - ...Тиймээ, яг vнэн. Энэ бол Поттерынхон. Надад тэгж ярьсан юм... - ...Тиймээ, тэдний хvv Харри... Ноён Дурсль зог туслаа. Тvvний амьсгал давхцаж байв. Тэрбээр бvрэн аймшигт автсанаа мэдэрлээ. Тэрбээр шивнэлдэн буй хvмvvст юм хэлэх гэсэн мэт эргэн харснаа болилоо. Ноён Дурсль зам хєндлєн гvйж гараад албан газартаа яаран орсноо битгий тєвєг удаарай гэж нарийн бичгийн дарга хvvхэндээ заавардаад утас шvvрэн авч гэрийнхээ дугаарт залгаснаа гэнэт болихоор шийдээд буцааж тавив. Тэгээд сахлаа илбэн нэгэн зvйлйин тухай бодлогоширлоо... Yгvй ээ, энэ бол тэнэг явдал. Поттер гэдэг тийм ч ховор биш нэр. Англид Харри гэдэг хvvтэй Поттер нэртэй айл олон бий гэж ноён Дурсль єєрийгєє хялбархан итгvvлэв. Yнэн хэрэгтээ тvvний зээг Харри гэж дууддаг гэдэгт ч зуун хувь итгэлтэй байж чадахгvй байлаа. Тэрбээр энэ хvvг хэзээ ч хараагvй билээ. Тvvнийг Хэри юм уу Харольд гэдэг байж бvрэн болох шvv дээ. Ингээд ноён Дурсль хатагтай Дурслийг сандрааж тvгшээх ямар ч шаардлагагvй гэж vзлээ. Дvvгийн нь тухай яриа гарахад тэр эмэгтэй ямагт аймаар гомддог байсан юм. Хэрэв єєрєє хатагтай Дурслийн дvv шиг дvvтэй бол... хэмээн эхнэрээ цаашлуулдаггvй байлаа. Гэхдээ л тэдгээр жанчтай хvмvvсийн ярьсан зvйл тун ч хачирхалтай санагдсан ажээ. Жигнэмэг боов авахаар явсныхаа дараа ноён Дурсль єглєєнийхийгєє бодвол єрємнийхєє тухай тогтож бодохоо болиолд оройн таван цаг гэхэд пvvсийнхээ байшингаас гарахдаа сэтгэл хєдєлсєндєє болоод хажуугаараа єнгєрч байсан хvнийг харалгvй мєргєж орхив. Жижигхэн євгєн арай л уначихалгvй гуйван байхыг харсан тэрбээр: - Уучлаарай хэмээн бувтналаа. Євгєн нил ягаан єнгийн жанч нємєрсєн байхыг харж мэдэхэд ноён Дурслид хэдхэн агшин шаардагдав. Дашрамд дурдахад унах шахтлаа мєргvvлсэн євгєн єчvvхэн ч гомдсонгvй. Харин ч бvр эсрэгээр инээмсэглэн, хажуугаараа яваа хvмvvсийг эргэж харахаар сєєнгє дуу гарган: - Эрхэм ноёнтон та уучлал гуйх хэрэггvй. Намайг мєргєєд унагачихсан ч єнєєдєр би гомдохооргvй байна. Эцсийн эцэст Хэцvv нэрт алга болсон болохоор баярлах хэрэгтэй! Тэр ч байтугай тань шиг Маглууд энэ сайхан єдрийг баяр болгон тэмдэглэх ёстой! гэлээ. Ингэж хэлээд євгєн ноён Дурслийн хэвлийн орчмоос хоёр гараараа барьж чанга шахсанаа явж одлоо. Ноён Дурсль газарт зоогдсон мэт vлдэв. Огт танихгvй хvн тэвэрсэн гээд бодоод vз л дээ! Бас тvvнийг Магл гээд байгаа шvv. Энэ vгийн утгыг ойлгохгvй 5
  • 6. ч ноён Дурсль бvр гайхаж хоцорлоо. Эцэст нь байгаа газраасаа арайхийн ховхрон машин руугаа хурдхан алхахдаа єнєєдєр болсон бvх зvйл тvvний сэтгэлгээний vр дагавар гэж найдаж байв. Хэдийгээр ноён Дурсль сэтгэлгээ болон тvvний vр дvнд эсрэгээр ханддаг ч гэсэн тэр шvv дээ. Тэрбээр Улаан модон гудамжнаас дєрєвдvгээр байшин руу эргэсэн замд орохдоо эхлэж харсан зvйл бол тvvний єглєє харсан судалтай муур байлаа. Энэ нь тvvний ая занг аятайхан болгосонгvй. Муур одоо тэдний байшин, цэцэрлэгийг хєршийнхєєсєє тусгаарласан хашаан дээр сууж байв. Єнгє нь адилхан нvдийг нь тойрсон хачирхалтай толбо нь ижилхэн болохоор нєгєє муур гэдэгт ноён Дурсль эргэлзсэнгvй. - Зайл! гэж ноён Дурсль чанга зандарлаа. Гэвч муур хєдєлсєнгvй. Тvvгээр ч барахгvй ноён Дурслийг аг ширтэж байсан болохоор муур ер нь ийм зантай билvv гэж єєрєєсєє асуухаас єєр аргагvй болжээ. Тэгээд оюун санаа хvч чадлаа тєвлєрvvлээд гэрт орохдоо ямар ч байсан эхнэртээ элдэв юм ярихгvй гэж шийдсэн хэвээр байлаа. Хатагтай Дурслийн хувьд энэ єдєр ердийнх шигээ аятайхан єнгєрчээ. Хоол идэх зуураа тэрбээр элдэв хов ярьж, хєрш бvсгvйн охинд хэцvvхэн асуудал тулгарсан, Дадли <<хаччу!>> гэдэг шинэ vг сурсан зэргийг ноён Дурсльд хуучилжээ. Харин ноён Дурсль єнєєдєр тохиолдсон ер бусын зvйлийг эхнэрээ мэдчихвий гэсэндээ биеэ барьж байлаа. Хатагтай Дурсль Дадлийг унтуулахаар оронд нь хэвтvvлэхэд ноён Дурсль тvvнийг vнсээд, тавтай нойрсоорой гэж хэлэнгээ зочныхоо єрєєнд орж зурагтаа асаахад vдшийн мэдээ дуусаж байлаа. <<Мэдээний тєгсгєлд Англи даяар нисэж буй ууль шувуудын хачирхалтай явдлаас єгvvлье. Ууль хэдийгээр шєнийн цагаар ангуучилж єдєр хэзээ ч vзэгддэггvй атал эх орны єнцєг булан бvрт эмх замбараагvй нисэлдэх уулийг vvрээс эхлэн харсан хvмvvсийн олон зуун мэдээлэл єнєєдєр ирсээр байна. Ууль шувууд яагаад єдрийнхєє дэглэмийг єєрчлєх болсон тухай мэргэжилтнvvд тайлбарлаж чадахгvй байгаа юм. Энэ бол маш нууцлаг зvйл. Одоо цаг агаарын талаар vг хэлэх боломж Жим МакГаффинд олгоё. Єнєє орой уулиар бороо орох болов уу?>> гэж нэвтрvvлэгч инээмсэглэн асуулаа. Дэлгэц дээр цаг уурч гарч ирээд: <<Мэдэхгvй байна, Тед ээ. Гэхдээ єнєєдєр зєвхєн ууль шувууд ер бус авирлаагvй гэдгийг мэдэж байна. Кент, Йоркшир, Данди зэрэг английн алслагдсан єнцєг булангийн vзэгчид єчигдєр хэлсний дагуу бороо орохын оронд одод унасан гэдгийг мэдээлэхээр єнєєдєр над руу утасдаж байлаа! Хэдийгээр баяр болоход бvтэн долоо хоног дутуу байгаа ч гэсэн хэн нэг нь галын наадам хийсэн байж болох юм. Цаг уурын хувьд єнєє оройдоо бороотой...>> гэлээ. Ноён Дурсль суудалдаа хєшиж орхив. Одод унаад, єдєр гэгээтэй байхад ууль шувууд Англи даяар нисээд, хаа сайгvй хачин жанчтай хvмvvс холхиод. Бас Поттерынхны тухай тvvний сонссон шивнээ яриа... Хатагтай Дурсль хоёр аяга цай барьсаар зочны єрєєнд орж ирэв. Тэгэхэд ноён Дурсль эхнэртээ юу ч ярихгvй гэж шийдсэн нь талаар болж байгааг ухаарлаа. Тvvнд юухан хээхэн ярих ёстой болно гэдгээ ойлгож байв. Тэгээд сэтгэл нь vймрэн ханиалгаж гарлаа. - Хайрт Петунъя минь... Чи дvvгийнхээ тухай дуулалгvй удаа биз дээ? Тvvний хvлээсэнчлэн хатагтай Дурсль мэлрэн гайхсанаа царайд нь уур хилэн тодров. Гэхдээ тэд ямар ч дvv байхгvй мэт дvр эсгэдэг байсан болохоор ноён Дурслийн асуултад ингэж хандах нь мэдээж шvv дээ. - Удлаа! Харин чи яагаад ингэж асууж байна? хэмээн хатагтай Дурсль асуув. 6
  • 7. - Мэдээгээр янз бvрийн нууцлаг зvйлvvд ярилаа. Ууль л гэнэ, унаж буй одод л гэнэ. Бас хотоор хачин хувцасласан хvмvvс явах боллоо хэмээн ноён Дурсль бувтнана. Биеийн овроор эрс ялгаатай ч тэрбээр эхнэрээсээ айдаг, чухамхvv эхнэр нь гэрийн эзэн байлаа. - Тэгээд юу гэж? хэмээн хатагтай Дурсль яриаг таслав. - Би бодохдоо... магадгvй... Холбоотой байж магадгvй л гэж... Чи мэдэж байгаа шvv дээ... Тvvн шиг эмэгтэйчvvдтэй... Хатагтай Дурсль хємхийгєє зууснаа аягаа амандаа ойртуулав. Харин ноён Дурсль єнєєдєр <<Поттер>> гэдэг нэрийг дуулснаа эхнэртээ хэлэх эсэх тухай бодож байлаа. Тэгээд хэлж зориглохгvй гэдгээ мэдэв. Yvнийхээ оронд хайнгадуухан маягаар: - Тэдний хvv Дадлитай чацуу байхаа? гэв. - Тийм байх аа гэж хатагтай Дурсль мєс шиг хvйтэн дуугаар хэллээ. - Тvvнийг чинь хэн гэдэг билээ? Харольд билvv? - Харри. Миний бодоход жирийн ардын ердийн л нэр. - Тэгэлгvй яахав. Би чамтай санал нэг байна гэж хэлэхдээ зvрхээ хэрхэн тvгшихийг ноён Дурсль мэдэрчээ. Ноён Дурсль энэ сэдвийг дахин хєндсєнгvй. Тэд цайгаа ууж дууссан болоод дээшээ унтлагынхаа єрєє рvv явцгаалаа. Харин хатагтай Дурслийг угаалгын єрєєнд ормогц ноён Дурсль цонхоо нээгээд цэцэрлэг рvv харав. Нєгєє муур тэндээ байсан хэвээрээ. Муур хашаан дээр суугаад хэн нэгнийг хvлээсэн мэт гудамж руу харна. Єнєєдєр тохиолдсон бvхэн зvvд биш байгаа? гэж ноён Дурсль єєрєєсєє асуув. Хэрэв vгvй бол Поттерынхонтой холбоотой юм биш биз? Хэрэв тийм бол... хэрэв Дурслийнхан тэднийхэнтэй холбоотой бол... Yгvй ээ, ноён Дурсль vvнийг тэвчихгvй. Дурслийнхан орондоо орцгоолоо. Хатагтай Дурсль тvргэн зуур нойрсож, харин хоён Дурсль єнєєдєр харж дуулсан бvхнээ эрэгцvvлэн бодсоор унтаж чадахгvй хэвтэж байв. Унтахынхаа ємнєхєн бодсон бодол нь аятайхан тайвшруулмаар байжээ. Хэрэв Поттерынхон vнэн хэрэгтээ єнєєдрийн vйл явдалтай холбоотой байлаа ч тэд Улаан модон гудамжинд ирэх ямар ч шаардлагагvй шvv дээ гэсэн бодол тєрсєн хэрэг. Тэгээд ч тэдний тухай, тэдэн шиг хvмvvсийн тухай Петунъя бид хоёрыг бодсоор байгаа гэдгийг Поттерынхон сайн мэдэж байгаа... Тэнд юу ч боллоо гэсэн тэр єєрєє ч Петунъя ч энэ явдалд оролцохгvй гэж ноён Дурсль єєртєє єгvvлэв. Ноён Дурсль эвшээгээд нєгєє талаараа хажууллаа. Унтах зуураа єнєєдрийн бvх явдал ямар ч байдлаар тэдэнд хvртээлгvй хvртээл болох ч vгvй гэж бодож байв... Ноён Дурсль гvнзгий тєєрєлдєж байсан ч энэ тухайгаа мэдсэнгvй. Удаан хvлээлгэсэн тайван бус нойр ноён Дурслийг тэврэн ахуй дор хашаан дээр суусан муур унтах янзгvй хэвээр. Муур яг л хєшєє шиг огт хєдєлгєєнгvй суух агаад Улаан модон гудамжны эх рvv нvд цавчилгvй ширтэх ажээ. Зэргэлдээх гудамжинд машины хаалга тасхийн хаагдахад ч чичивхийсэнгvй, толгой дээгvvр нь хоёр ууль нисэн єнгєрєхєд ч нvдээ цавчсангvй. Тэгээд шєнє дундын vед л муурын баримал амь орох лугаа боллоо. Муурын нvдээ салгахгvй харж байсан гудамжны эхэнд нэгэн хvн гарч ирэв. Газар дороос гараад ирэв vv, тэнгэрээс буугаад ирэв vv гэлтэй гэнэтхэн, чимээ шуугиангvй гараад иржээ. Муур сvvлээ шарваж нvдээ онийлгов. 7
  • 8. Улаан модон гудамжнаа хэн ч, хэзээ ч ийм хvн харсангvй. Тэрбээр єндєр туранхай агаад бvсэндээ хавчуулчихаж болохоор урт цагаан сахал, vсээр нь vзвэл тун ч хєгшин бололтой. Ємссєн урт дээлэн дээрээ газар шvргэсэн улаан жанч нємєрч, хєлдєє угалзан гоёл бvхий єндєдр єсгийтэй шаахай єшиглєжээ. Бараан шилний цаадах нvд нь цэнхэр агаад очтон гялалзаж, бараг хоёр нугалчихмаар урт монхор хамартай юм. энэ хvнийг Альбус Дамблдор гэдэг ажээ. Тvvнийг гудамжинд гараад ирэхэд баярлах хvнгvй, нэрээс нь эхлээд гутлыг нь хvртэл тvvнтэй холбоотой юм бvхэнд баярлаад байх юмгvй гэдгийг Альбус Дамблдор огт ойлгохгvй мэт. Гэхдээ тэрбээр vvнд огт санаа зовсон шинжгvй ямар нэг юм хайн жанчныхаа халаасыг ухаж байв. Ингэх зуураа єєрийг нь ямар нэг юм ажиглаад байна гэж мэдмэгцээ агшин зуур хараагаа дээшлvvлж гудамжны нєгєє єнцгєєс єєрийг нь харах муурыг олж vзлээ. Энэ нь хачирхалтай мэт байж болох авч муурыг хараад тэр яагаад ч юм баярлаж хєєрлєє. Тэрбээр: - Би vvнийг урьдчилан мэдэх ёстой байсан юм гэж инээмсэглэн єгvvлэв. Эцэст нь дотоод халааснаасаа эрснээ олж авлаа. Энэ нь янжуур асаадаг мєнгєлєг асаагууртай адил эд ажээ. Альбус Дамблдор мєнгєн тагийг нь сєхєєд асаагуурыг єргєж шархийлгэв. Тэгтэл тvvний ойролцоо байсан гудамжны дэнлvv бєглvvдхэн пvнхийгээд унтарчихлаа. Тэрбээр асаагуураа дахин шархийлгэтэл дараагийн дэнлvv харанхуйлав. Арван хоёр удаа шархийлгэсний эцэст Дамблдороос нvд салгалгvй ширтэх муурын хоёр хурц нvднээс єєр Улаан модон гудамжны бvх гэрэл унтарчээ. Энэ агшинд хэн нэгэн хvн цонхоороо харсан бол, тэр ч байтугай жижигхэн нvднээс нь юм мултрах аргагvй хатагтай Дурсль байсан ч гудамжинд болж буй явдлыг харж чадахааргvй байлаа. Дамблдор асаагуураа яг vнэндээ бол унтраагуураа жанчныхаа дотуур халаасанд шургуулаад дєрєвдvгээр байшин руу хєдлєв. Байшинд хvрмэгцээ хашаан дээр мууртай зэрэгцэн суулаа. Тэрбээр муурыг харах ч vгvй байснаа хэдэн агшны дараа тvvнтэй ярилцаж эхлэв. - Профессор МакГонагалл таныг энд харсан маань хачирхалтай юм. Тэрбээр инээмсэглэн судалт муур луу эргэн хартал цаадах нь алга болчихсон байв. Тvvний оронд муурын нvдийг тойрсон тэмдэгтэй хэмжээгээрээ адил дєрвєлжин хэлбэрийн нvдний шил зvvсэн хvйтэн тєрхтэй эмэгтэй хашаан дээр сууж байв. Эмэгтэй мєн л жанчтэй гэхдээ номин єнгийн жанчтай ажээ. Хар vсээ дагзан дээрээ овоолон зангидсан байв. Тvvний уурласан гэдэг нь харваас илт. - Та намайг яаж танив аа? гэж эмэгтэй асуув. - Хvндэт профессор минь, ийм удаан хєдлєхгvй суудаг муурыг би амьдралдаа vзээгvй юм байна. - Бvтэн єдєр тоосгон ханан дээр суух юм бол хєдєлгєєнгvй болно доо гэж профессор МакГонагалл єгvvлэв. - Бvтэн єдєр єє? Тэгвэл энэ vед та бусдын адил баяр тэмдэглэж чадна гэж vv? Наашаа явах замдаа би маш олон цэнгэл наадмын гэрч болсон шvv. Профессор МакГонагалл ууртайяа тургилав. - Тийм ээ, vнэндээ бvгд л баяраа тэмдэглэцгээж байна. Уул нь тэд яльгvй болгоомжтой байвал зvгээрсэн дээ. Ямар нэгэн юм болоод байгааг бvр Маглчууд хvртэл ажиглачихжээ. Тэд мэдээнд энэ тухай дурьдсан байна билээ гэж хэлэхдээ тэрбээр Дурслийн зочны єрєєийн цонх руу толгойгоороо дохилоо. Тэгснээ: 8
  • 9. - Би сонссон юм. Сvрэг ууль... унаж буй одод гээд л... Тэд ч бvр мангуу амьтад биш л дээ. Зvгээр л ямар нэг зvйл ажиглах ёстой байсан юм. Кентэд од уналаа гэнэ шvv! Энэ бол Дедалус Динглын ажил гэдэгт эргэлзэхгvй байна. Тэр хэзээ ч онцгой ухаантай байгаагvй юм гэхэд: - Тэднийг буруутгах хэрэггvй. Сvvлийн арван нэгэн жил бидэнд баяр тэмдэглэх шалтгаан хэтэрхий цєєхєн байлаа хэмээн Дамблдор аядуухан хариулав. Профессор МакГонагаллын дуунд уурласан єнгє тодорч: - Мэдэж байнаа. Гэхдээ энэ бол эх захаа алдсан хvмvvсийг зєвтгєх шалтаг биш. Хvмvvс єєрсдийгєє ямар ч бодлогогvй жолоодож байна. Тэд гэгээн цагаан єдєр гудамжинд гарч бєєгнєрєн, элдэв цуурхал дамжуулах авч Маглууд шиг хувцаслах тухай санаанд нь огт ордоггvй юм гэлээ. Тэрбээр Дамблдорын зvг хурц нvдээрээ хяламхийн ямар нэг юм хариуд нь хэлэх болов уу гэсэн шиг харсан ч цаадах нь дуугvй байсан тул vргэлжлvvлэн: - Хэрэв эцсийн эцэст Хэцvv нэрт алга болсон єдєр л Маглууд бидний тухай мэдэх аваас тун ч сайн сан даа. Дашрамд дурдахад тэр vнэхээр алга болсон биз дээ, Дамблдор минь? гэв. - Yнэхээр тэгсэн нь илэрхий. Тэгээд л баярын єдєр байх ёстой. Зvсэм нимбэг авах уу? гэж цаадах нь дуугарав. - Юу гэнээ? - Чихэртэй зvсэм нимбэг. Энэ бол Маглуудын иддэг амттан. Надад л лав таалагддаг юм. - Баярлалаа, хэрэггvй. Хэрэв Хэцvv нэрт vнэхээр алга болсон бол гээд би зогсоо биз дээ... гэж хэлэхдээ зvсэм нимбэгтэй манатай гэсэн мэт дууны єнгє нь хvйтэн байлаа. - Эрхэм профессор минь, би таныг тvvнийг бvтэн нэрээр нь дуудчихаар ухаантай гэж боддог. Хэцvv нэрт гэдэг чинь огт хамаагvй. Хvмvvс тvvнийг жинхэнэ Волан-де-Морт гэдэг нэрээр нь дуудахаас айх ёсгvй гэж итгvvлэхээр арван нэгэн жил би мэрийлээ. Профессор МакГонагалл давхийсэн авч нимбэг хуваах гээд завгvй байсан Дамблдор тvvнийг ажигласангvй бололтой. - Миний бодоход бид Хэцvv нэрт гэж хэлэхдээ маш их эндvvрч байгаа юм даа. Волан-де-Морт гэдэг нэр хэлэхээсээ яагаад айх ёстойг хэзээ ч ойлгосонгvй гэж Дамблдор vргэлжлvvлэн єгvvлэв. - Тийм ээ, тэгэлгvй яахав. Гэхдээ та бусадтай адилгvй. Таныг Хэцvv нэрт хэмээгчийг сайнаас сайн мэддэг, Волан-де-Мортыг айлгадаг цорын ганц хvн гэдгийг бvгд мэднэ гэж хэлэхдээ профессорын дууны уурласан єнгє хvндэтгэх єнгєтэй хослон сонсогдов. - Та намайг хєєргєєд байнаа даа. Волан-де-Морт ч надад дийлдэхээргvй хvчтэй шvv гэж Дамблдор тайван єгvvллээ. - Зєвхєн та хэтэрхий... хэтэрхий эелдэг учраас энэ хvчийг ашиглахгvй юм даа. - Аз болоход одоо шєнийн цаг. Хатагтай Помфри надад чихэвч чинь таалагдаж байна гэж хэлснээс хойш би ингэж улайж байгаагvй шvv. Профессор МакГонагалл харцаараа Альбус Дамблдорыг нэвт сvлбэнэ. - Цааш нааш нь дамжуулж буй тэр цуурхлыг бодоход сvрэг ууль юу ч биш. Хvмvvс юуны тухай яриад байгааг та мэдэх vv? Тvvний алга болсон учрыг хvмvvс таацгааж байна уу? Эцсийн эцэст тvvнийг юу зогсоож чадсаныг тааж байгаа биз дээ? 9
  • 10. Ямар ч атугай тvvнийг илvv их зовоож байгаа зvйлийн тухай шvvн хэлэлцэх гэсэн зvйлийнхээ тухай, юуны тєлєє бvтэн єдрийн турш хvйтэн тоосгон ханан дээр суусан тухайгаа профессор МакГонагалл ярьж эхлэх шиг санагдлаа. Дамблдорыг нэвт сvлбэх харц, муур байхдаа тvvнийг харж байсан нvд, эмэгтэй болсон хувирал энэ бvхэн vvнийг баталж байв. Эргэн тойронд юун тухай ярилцаж байгааг мэдсэн хэдий ч энэ vнэн гэж Дамблдорыг хэлэх хvртэл vvнд итгэхгvй гэдэг нь тодорхой байлаа. Гэвч нимбэг хуваагаад завгvй байсан Дамблдор хариу хэлэхийг яарсангvй. - Єнгєрсєн шєнє Волан-де-Мортыг Годрикын хонхорт байсан гэж ярьцгааж байна. Тvvнийг Поттерынхноос болоод ирсэн гэцгээх юм. Цуу vгэнд итгэх аваас Лили Поттер, Жеймс Поттер нарыг... Тэднийг vрэгдсэн гэлцэж байна... хэмээн профессор МакГонагалл шаргуу vргэлжлvvлсээр байлаа. Дамблдор тэргvvнээ гудайлгаж, профессор МакГонагалл санаа алдав. - Лили, Жеймс хоёр... Тэгэмгvй юм... Би vvнд итгэхийг огтхон ч хvсээгvй билээ. О, Альбус минь... Дамблдор гараа сунган тvvний мєрєнд хvргэн: - Би ойлгож байнаа. Би таныг маш сайн ойлгож байна... хэмээн гашуудангуй хэллээ. Профессор МакГонагалл дахин ярьж эхлэхдээ хоолой нь чичрэн: - Энэ ч бас бvгд биш шvv. Тvvнийг бас Поттерынхны хvv Харрийг хєнєєх гэж оролдсон гэцгээх юм. Гэхдээ чадсангvй. Энэ жаал хvvг тэр хєнєєж чадсангvй. Яагаад гэдгийг юу болох байсныг хэн ч мэдэхгvй бєгєєд Волан-де-Морт єєрєє Харри Поттерыг хорлож чадаагvй учраас хvч чадал нь гэнэт барагдаж, чухамхvv vvнээсээ болоод алга болсон гэлцэх юм байна шvv дээ гэв. Дамблдор баргар царайлан толгой дохилоо. - Энэ vнэн vv? гэж профессор МакГонагалл асуугаад: - Бvх юм хийснийхээ дараа... Бидний олонхийг хєнєєснийхєє дараа... тэр бяцхан хvvг хорлож чадсангvй гэж vv? Yнэхээр гайхалтай юм... Тvvнийг болиулах санаатай хичнээн оролдсоноо санах аваас... Yvний тулд ямар арга эс хэрэглэлээ... Харин ямар гайхамшигаар Харри амьд vлдэж чадав аа? гэлээ. - Бид зєвхєн тааварлах тєдийхєн. Бид хэзээ ч vнэнийг мэдэхгvй байж болох л юм гэж Дамблдор хариулав. Профессор МакГонагалл халааснаасаа угалзтай алчуур гаргаж аваад нvдээ арчихаар шилнийхээ доогуур шургууллаа. Дамблдор чимээтэй гэгч нь санаа алдсанаа халааснаасаа алтан цаг гаргаж сайтар ажиглаж эхлэв. Энэ бол тун хачирхалтай цаг байлаа. Арван хоёр зvvтэй авч тоо байхгvй, тооны оронд бяцхан гаригууд байх агаад хєдєлгєєнгvй байна гэж огт vгvй, тойрог дагуу зогсолтгvй явах ажээ. Цагны чухам юу зааж байгааг Дамблдор мэддэг бололтой буцааж халаасандаа хийгээд: - Хагрид саатжээ. Дашрамд асуухад намайг энд ирнэ гэж тэр таньд хэлсэн юм болов уу? даа гэв. - Тийм ээ. Гэхдээ та чухам яагаад энд ирэх болсноо надад хэлэхгvй л биз дээ? гэж профессор МакГонагалл батлан єгvvлэв. - Би Харрийг нагац ах, эгчид нь єгєхєєр энд ирсэн юм. Тэд л тvvнд vлдсэн цорын ганц хамаатан нь шvv дээ. - Та чинь... Та чинь энд амьдардаг хvмvvсийг хэлээд байна уу? Дамблдор минь, та ингэх хэрэггvй. Би тэднийг бvтэн єдєр ажигласан юм. Бидэнтэй 10
  • 11. огт тєсгvй байж болох єєр хосыг та олж чадахгvй ээ. Тэднийх чинь хvvтэй. Ээж нь хvvгээ аваад гудамжаар явахад чихэр авахуулах гээд орилж чарлаж байхыг нь би харсан юм. Та Харри Поттерыг энд vлдээх гээд байгаа юм уу? гэж профессор МакГонагалл vсрэн босоод дєрєвдvгээр байшингийн зvг хуруугаараа чичилэн уурсангvй єгvvлэв. - Энэ бол тvvнд зохих газар. Тvvнийг том болоход нагац нар нь бvх зvйлийг ярьж єгч чадна. Би тэдэнд захидал бичсэн гэж Дамблдор эрсхэн хариуллаа. Професср МакГонагалл буцаж хашаан дээр суунгаа: - Захиа гэнээ? Болсон бvх явдлыг захианд бичиж болно гэж та vнэхээр бодлоо гэж vv? Энэ хvмvvс Харрийг хэзээ ч ойлгохгvй! Энэ хvн алдартай, бvр домог шиг хvн болно. Єнєєдрийн єдєр Харри Поттерын єдєр болж тvvхэнд орвол надад гайхах юм алга! Тvvний тухай ном туурвиж, манай дэлхийн хvvхэд бvр тvvний нэрийг мэдэх болно! гэж аяархан хэллээ. - Яг vнэн. Энэ бол ямар ч хvvхдийн толгойг эргvvлэхэд хангалттай. Явж ярьж сурахаасаа ємнє алдаршина гэдэг! Чухам юу алдаршуулав гэдгийг тэр санах ч vгvй! Манай ертєнцєєс алс хол байвал том болохдоо алдар хvндээ дааж чадахаар сайн хvмvvжилтэй болно гэж бодохгvй байна уу? хэмээн Дамблдор бараан шилнийхээ дээгvvр профессорыг харан хэллээ. Профессор МакГонагалл нэгэн хатуухан vг хэлэх гэснээ больж гvнзгий амьсгал авснаа: - Тийм ээ... Таны зєв. Харин хvvхэд наашаа яаж ирэх юм бэ, Дамблдор минь? гэв. - Тvvнийг Хагрид авчирна. - Та бодохдоо... Та бодохдоо Хагридад ийм хариуцлагатай vvрэг єгч болно гэж vзэж байна уу? - Би тvvнд амь насаа даатгасан ч чадна гэж Дамблдор жирийн байдлаар єvvлэв. - Тvvнийг таньд vнэнч гэдэгт би эргэлзэхгvй байна. Гэхдээ тvvнийг хайнга хєнгємсєг гэдгийг та vгvйсгэхгvй шvv дээ. Тэр чинь... За байз, тэнд юу болоод байнаа? Эргэн тойрны нам гvм байдлыг аянгын нvргээн доргиолоо. Дуу чимээ улам чанга болж Дамблдор, МакГонагалл хоёр ойртон буй чийдэнгийн гэрлийг харахаар харанхуй гудамж руу ширтлээ. Тэгээд тэднийг толгойгоо єргєтєл дээр нь хvржигнэх чимээ гарч, тэнгэрээс асар том моторт дугуй бууж ирлээ. Тэр дугуй шууд л тэдний ємнє Улаан модон гудамжнаа газардлаа. Моторт дугуй асар том ч гэлээ тvvнийг унасан хvн бvр ч том ажээ. Тэрбээр ерийн эр хvнээс бараг хоёр дахин єндєр, багаар бодоход тав дахин бvдvvн юм. Ерєнхийдєє асар том биетэй аймаар дvр тєрхтэй. Ширэлдсэн сахал, даахирсан хар vс нь тvvний нvvрийг бараг бvтэн халхлах агаад алга нь хогийн савны таг шиг палбигар, савхин гуталтай хєл нь багаахан далайн гахай шиг хэмжээтэй ажээ. Тэрбээр аварга булчинлаг гараараа бvтээлэгт хуйлсан зvйл цээжиндээ тэвэрчээ. - Хагрид маань хvрээд ирлээ. Чи энэ моторт дугуйг хаанаас авсан юм бэ? гэхдээ Дамблдорын дуунд сэтгэл амарсан шинж илт мэдэгдэж байв. - Би тvр авсан юмаа, профессор Дамблдор гуай. Сириус Блэк гэдэг залуугаас. Харин хvvхдийн тухайд бол би тvvнийг авчирсаан. - Бvх юм аятайхан болсон уу? 11
  • 12. - Бас ч тийм бишээ, ноёнтоон. Байшингаас бvтэн vлдсэн юм байхгvй. Маглууд vvнийг мэдсэн ч тийшээ орохоос нь ємнє би хvvхдээ авч амжсан юм. Бидний Бристоль дээгvvр нисэж явахад тэр эхлээд унтахгvй байснаа гэв гэнэт л нойрсож гарсан даа. Дамблдор, профессор МакГонагалл хоёр хуйлаастай бvтээлэг рvv тонгойцгоов. Бvтээлгэн дотор нэгэн жаал хvv бєх гэгч нь нойрсож айлаа. Хав хар хєхєл vсний нь доохно талд яг духан дээр нь цахилгаантай тєстэй хачирхмаар сорви харагдах аж. - Тэгэхлээр яг энд л...? гэж профессор МакГонагалл шивнэв. - Тийм байна. Энэ сорви насан турш vлдэх болно гэж Дамблдор батлан єгvvллээ. - Та сорвийг аргалж чадна биз дээ, Дамблдор минь? - Чадах ч байсан аргалахгvй. Шарх сорви сайнаар тусаж ч байж болох юм. Жишээ нь: миний зvvн євдєгний дээд талд Лондонгийн газар доорх байгууламжийн зурагтай яг адилхан сорви байдаг юм. Хагрид минь, хvvхдээ нааш нь єгчих. Одоо ажлаа дуусгах цаг боллоо. Дамблдор Харрийг тэврэн аваад Дурслийн байшин руу эргэлээ. - Би... Би тvvнтэй салах ёс гvйцэтгэж болох уу? гэж Хагрид асуув. Тэрбээр сэгсгэр толгойгоо бєхийлгєн ширvvн сахлаараа vрэн байж хvvхдийг vнссэнээ гэнэтхэн шархтай нохой лугаа гиншиж гарлаа. - Чш-ш-ш! Чи ингэвэл Маглуудыг сэрээчихнэ шvv! гэж профессор МакГонагалл шивнэн хэлэв. Уйлж байсан Хагрид халааснаасаа бохир толбо бvхий аварга том алчуур гаргаж нvvрээ дараад: - У-у-уучлаарай. Би зvгээр л тэсэж чадсангvй. Лили, Жемс хоёр vрэгдсэн болохоор хєєрхий бяцхан Харри одоо Маглуудтай амьдрах болох нь дээ... гэв. - Тийм ээ, энэ бvхэн гунигтай ч гэсэн Хагрид минь биеэ барихгvй бол биднийг илрvvлчихнэ шvv гэж профессор МакГонагалл шивнэн хэлээд Хагридын мєрийг илбэхvй Дамблдор намхан хашааг алхаж даваад байшингийн хаалга чиглэн явлаа. Тэрбээр Харрийг босгон дээр аятайхан тавиад, жанчныхаа халааснаас захидал авч бvтээлэг рvv шургуулснаа хvлээн зогсох нєгєє хоёр лугаа буцаж ирэв. Тэр гурвуулаа бvтэн хором хэртэй хуйлаастай зvйлийг харж зогсохуй Хагридын мєр чичигнэж, профессор МакГонагалл нvдээ хилэнтэйеэ цавчлан, Дамблдорын нvднээ байнга туяарч байдаг оч нь бєхлєє. - За яахав, ингээд боллоо. Одоо энд єєр хийх юм байхгvй. Бид явж баяр тэмдэглэгчидтэй нийлбэл дээр гэж Дамблдор салах ёс гvйцэтгэн хэлэв. - За. Би ч гэсэн Сириус Блэкэд моторт дугуйг нь буцааж єгье. Профессор МакГонагалл хатагтай, профессор Дамблдор ноёнтон та хоёр шєнийг тавтай єнгєрvvлээрэй гэж Хагрид шахмалдуу хоолойгоор єгvvлэв. Хагрид урсах нулимсаа хvрэмнийхээ ханцуйгаар арчаад моторт дугуйн суудалд суун огцом хєдєлгєєнєєр асааж аваад шєнийн тэнгэрийг хvржигнvvлэн алга боллоо. - Профессор МакГонагалл тантай ойрын vед уулзана гэж итгэж байна хэмээн Дамблдор єгvvлээд тэргvvнээ бєхийлгєв. Профессор МакГонагалл хариу хэлэхийн оронд нусаа нийжээ. Дамблдор эргээд гудамж уруудан явлаа. Тэрбээр буланд очоод зогсож халааснаасаа мєнгєн асаагуур-унтраагуураа гаргаж ирэв. Тэгээд ердєє л ганцхан удаа шардхийлгэтэл арван хоёр дэнлvv хурц тодоор гэрэлтэн асаж Улаан модон 12
  • 13. модон гудамж нэлэнхvйдээ шаргал туяа татуулан байхуй дор гудамжны нєгєє єнцгийг тойрон одох судалт муурыг Дамблдор олж харжээ. Дараа нь дєрєвдvгээр байшингийн босгон дээр хэвтэх хуйлаастай зvйлийг харлаа. - Амжилт хvсье, Харри минь гэж шивнэн хэлээд єсгий дээрээ эргэн жанчаа шар шурхийлгэсээр алга боллоо. Улаан модон гудамжнаа салхи хєдлєн нямбайлан тайрсан бутыг сэржигнvvлж, бараан хєх тэнгэр дор сайхан гудамж амгалан нойрсож, хаа нэгтээ болдог юмаа гэхэд лав л энд элдэв нууцлаг зvйл гараагvй гэмээр байлаа. Харри Поттер бvтээлэг дотроо vнэгчлэн нойрсоно. Бяцхан гараараа захидлыг тэмтрэн аваад чанга атгаж, єєрийгєє онцгой алдартай болсныг огтхон ч мэдэлгvй нойрссоор байв. Хэдхэн цагийн дараа сvv худалдагчийг ирэхээс ємнє шилийг нь vvдэн дээр гаргаж тавьдаг хатагтай Дурслийн хашгирах дуугаар сэрнэ гэдгээ ч мэдэлгvй унтсаар. Дараагийн хэдэн долоо хоногт тvvний vеэл Дадли тvvнийг чимхэж, тvлхэх болно дараагийн хэдэн жил ч энэ байдал vргэлжлэнэ гэдгийг мэдэхгvй нойрссоор... Бас яг энэ vед тvvнийг унтаж байх зуур эх орон даяар ил, далд баяр тэмдэглэхээр цугларцгаасан хvмvvс хундагаа єргєн єндєр, нам дуугаар: - Амьд vлдсэн Харри Поттер хvvгийн тєлєє! гэж хэлцгээж байгааг ч мэдэхгvй байлаа. ********************************************************************* Бvлэг 2 АЛГА БОЛСОН ШИЛ Дурслийнхан хаанаас ирснийг нь vл мэдэх зээгээ босгон дээрээсээ олж авсан тэр єглєєнєєс хойш бараг арван жил єнгєрсєн хэдий ч Улаан модон гудамж энэ хугацаанд бараг єєрчлєгдсєнгvй. Нєгєє л засаж янзалсан цэцэрлэг дээгvvр наран мандаж, Дурслийн байшингийн vvдэн дээрх нєгєє л хvрэл дєрвийн тоог гийгvvлж, ноён Дурслийн муу ёрын мэдээ зурагтаар vзэж суусан тэр vдшээс хойш бараг єєрчлєгдєєгvй зочдын єрєєг гэрэлтvvлсэн хэвээрээ. Гагцхан ханан зуухан дээр байх жаазтай зураг л тvvнээс хойш багагvй хугацаа єнгєрснийг гэрчилнэ. Арван жилийн тэртээ зураг дээр дээр янз бvрийн єнгийн малгайтай том ягаан бємбєлєгийг санагдуулахуйц дvр байсан бол тvvнээс хойш Дадли Дурсль єсєж одоо зураг дээр биерхvv, цайвар vстэй хvvхэд тойруулган тоглоомны эхний дугуйг унасан, аавтайгаа компьютер тоглосон, ээждээ тэврvvлэн vнсvvлсэн байдлаар авахуулсан дvрvvд харагдана. Гэхдээ энэ гэрт єєр нэг хvvхэд байдгийг гэрэл зургаас мэдэх аргагvй ажээ. Харри Поттер энд амьдарсан хэвээрээ яг одоо бол хэдийгээр сэрэхэд бага хугацаа vлдсэн ч гэлээ амгалан гэгч нь унтаж байв. Нагац эгч Петунъя нь аль хэдийн сэрчихээд тvvний vvд рvv очоод єглєєний нам гvмийг цахиртсан дуугаар эвдэж: - Босоорой! Босох боллоо! Босоорой! хэмээн хашгирлаа. Харри цочин сэрэв. Нагац эгч нь vvд балбан: - Хурдлаарай! гэж бархирсаар байв. 13
  • 14. Харри тvvний холдон одох алхааг сонсож байтал хайруулын тавган дээр юм шажигнах чимээ гарлаа. Тэрбээр суниаж юу зvvдлэснээ санахаар оролдов. Сайхан зvvд байсан шvv. Моторт дугуй унаад агаарт нисэж явна гэж зvvдэлжээ. Харин урьд нь ийм зvvд зvvдэлсэн юм шиг санагдах нь хачирхалтай. Нагац эгч нь хаалга руу буцаж ирлээ. - Чи чинь босоогvй байгаа юм уу? гэж шаардангуй асуув. - Бараг боссоон гэж Харрийг хариулахад: - Тvргэлж vзээрэй. Тэнд шарж байгаа хоолыг харах хэрэгтэй байна. Тvлж болохгvй шvv. Єнєєдєр Дадлийн тєрсєн єдєр болохоор бvх юм сайхан байх ёстой гэв. Харри хариуд нь хэнгэнэтэл санаа алджээ. - Чи юу гээд байна аа? хэмээн нагацаа хаалганы цаанаас хашгирахад: - Юу ч гээгvй ээ. Зvгээр л... гэв. Дадлийн тєрсєн єдрийг тэр яаж мартах вэ дээ? Харри хєнжлєєсєє алгуурхан сугаран босоод оймсоо хайж гарлаа. Оймсоо орон дороосоо олж аваад дээр нь мєлхєж яваа аалзыг сэгсэрч унагаагаад ємсєв. Харри аалзыг тоохоо больжээ. Тvvний суудаг шатны хонгилд аалз тун ч олон. Хувцаслаад гал зуух руу очлоо. Ширээн дээр Дадлид єгєх бэлгийг дvvрэн єржээ. Дадлид тvvний хvсэж байсан компьютер бас нэг зурагт, уралдааны дугуй бас бус юм бэлэглэх юм байна. Тvvний vеэл хэдийгээр хэн нэгний зодохоос татгалздаггvй ч бvдvvн учраас биеийн тамирын дасгалыг vзэн яддаг болохоороо чухам яагаад унадаг дугуй авах гэсний учрыг Харри тайлж чадсангvй. Дадлийн балбах дуртай <<уут>> нь Харри байсан ч Дадли тэр бvр тvvнийг барьж чаддаггvй байжээ. Харриг харахад хариугvй ч тун хурдан гvйдэг юм. Харри vеийнхнээсээ намхан, дорой байдаг нь харанхуй хонгилд амьдардагтай холбоотой байж ч мэдэх. Дадли тvvнээс бараг дєрєв дахин том, тэгээд ч Харри тvvний хуучин хувцасыг ємсєх хэрэг гардаг болохоор тvvний хувцас томдож уут єлгєсєн юм шиг харагддаг учраас байгаагаасаа ч бага, туранхай санагддаг байсан юм. Харрийн нvvр нь хорчгор євдєг нь ёрдгор vс нь хар нvд нь хурц ногоон. Тэрбээр наадаг цаасаар тогтоосны хvчинд тарж явчихаагvй дvгэриг нvдний шил зvvдэг байв. Дадли тvvний хамрыг цохихдоо шилийг нь эвдчихсэн хэрэг. Харрийн гадаад тєрхєд таалагдахаар ганцхан зvйл байдаг нь цахилгаан мэт тахирласан духан дээрхи нарийхан сорви л байлаа. Сорви бvр хvvхэд байхад нь л тогтсон бєгєєд нагац эгчээсээ анх удаа зориглон асуусан асуулт бол энэ сорви яагаад vлдсэн юм бэ гэдэг тухай байжээ. - Чи машины осолд орж эцэг эх чинь vрэгдэхэд энэ сорви тогтсон юм. Надаас элдэв жорын юм бvv шалгаагаад бай гэж нагац эгч нь хэлсэн аж. <<Элдэв жорын юм бvv асуугаад бай>> гэдэг бол Дурслийхантай эвтэй байхын тулд баримтлах ёстой эхний журам байлаа. Харрийг шаргал болсон мах эргvvлэх зуур гал тогооны єрєєнд нагац ах Вернон орж ирлээ. - Yсээ самнаач! гэж нагац нь єглєєний мэндийн оронд зандрав. Барагцаалбал долоо хоногт нэг удаа нагац Вернон нь тvvнийг сонин дээгvvрээ харж vсээ засуулаач гэж хашгирдаг байжээ. Нэг ангийхныг нь бодвол Харрийн vсийг байнга засдаг байсан ч ямар ч vр дvнгvй болдог байв. Yс нь тал тал тийшээ арзайхийн зэрэгцээ хурдан ургахыг нь яана. Дадлийг ээжтэйээ хамт гал тогоонд орж ирэх vед Харри хайруулын тавагт єндєг хийж єндєгтэй жаврай бэлтгэж байлаа. Дадли аавтайгаа тун ч адилхан. Тэрбээр том ягаан нvvртэй бараг хvзvvгvй шахам цэнхэрдvv туяа 14
  • 15. татсан жижигхэн нvдтэй, тарган толгой дээрх цайвар vсээ нямбайлан самнасан байдаг юм. Нагац Петунъя тvvнийг сахиулсан тэнгэртэй адил гэдэг авч Харри болохоор хиймэл vс ємссєн гахайтай тєстэй гэж дотроо бодно. Ширээн дээр зай багатай учраас Харри жаврайтай тавагнуудыг арайхийн єрж тавьлаа. Энэ vед Дадли бэлгээ тоолж байв. Тоолж дуусаад царайгаа хувирган: - Гучин зургаа. Ноднингийнхоос хоёроор дутуу байна гэлээ. - Хvv минь, чи Марж эгчийнхээ бэлгийг мартчихсан байна. Аав ээжийн нь єгсєн том бэлгэн дор байгаа гэж нагац Петунъя сандран єгvvлэв. - За яахав, дєнгєж гучин долоо боллоо гэж хэлээд Дадлийн царай улайлаа. Дадли одоохон уурлаж савчих болно гэдгийг ажиглаж мэдсэн Харри vеэлээ ширээ хємрvvлчихээс ємнє амжих санаатай жаврайгаа яаран идэж гарав. Нагац Петунъя ч аюул болох нь гэдгийг ойлгожээ. - Єнєєдєр хотод очоод дахин хоёр бэлэг авч єгнєє. Ямар байна, vр минь? Ахиад хоёр бэлэг. Санаа чинь амрав уу? Дадли бодлогоширон сууна. Толгойд нь нарийн тvвэгтэй хэцvvхэн ажил эргэлдэж байгаа бололтой. Эцэст нь ам нээж: - Тэгэхээр... тэгэхээр надад гучин... гучин... гэтэл: - Гучин ес, хvv минь гэж нагац Петунъя сандран хэллээ. - А-а-а! Тэгвэл ч яахав... гээд Дадли суудалдаа эргэж суув. Нагац Вернон хvчээр инээмсэглээд: - Хvv минь чи аавтайгаа адилхан чигээрээ хvн юм аа. Сайн залуу! гээд Дадлийн vсийг сєргєєн илбэв. Тэгтэл утас дуугарч Петунъя эгч ухасхийлээ. Харин Харри, Вернон ахтайгаа сайтар боосон уралдааны дугуй, видеокамер, алсын удирдлагатай онгоц, компьютерийн арван зургаан шинэ тоглоом бvхий хайрцаг, видеомагнитофон зэргийг задлаж байгаа Дадлийг харж суув. Петунъя эгчийг ширээ рvv буцаж ирэх vед Дадли бугуйн алтан цагны боолтыг залаж байлаа. Тvvний царай ууртай ч юм шиг, урамтай ч юм шиг харагдана. - Таагvй мэдээ сонслоо, Вернон минь. Хатагтай Фигг хєлєє хугалчихжээ. Yvнийг харж чадахгvй нь гээд Харрийг гараараа заалаа. Дадли айсандаа амаа ангайж, харин Харри зvрхээ баясан цохилохыг мэдэрч байв. Жил бvр тєрсєн єдрєєр нь Дурслийнхан хvvгээ найзтай нь цуг бvтэн єдєр Лондонгоор явуулж элдэв тоглолт, кафе, кинонд оруулдаг байсан юм. Харрийг энэ єдєр хоёр хорооллын тэртээ байдаг ухаан муутай хатагтай Фиггтэй хамт vлдээдэг байв. Энэ єдрийг Харри vзэн ядна. Хатагтай Фиггийн байшинд нил хурган гуа ханхлахын зэрэгцээ эзэгтэй vе vед тэжээж байсан олон муурныхаа зургийг Харрид хvчээр vзvvлнэ. Петунъя эгч Харрийг л ийм юм зохион байгуулчихсан мэт ууртай харж: - Одоо яах вэ? гэлээ. Харри хэдийгээр хєлєє хугалчихсэн Фигг хатагтайг єрєвдєх учиртай гэж мэдэж байсан ч ахиад л элдэв муурын зураг vзэх шаардлагатай болохоор амаргvй ажээ. - Бид Марж руу утасдаж болно шvv дээ гэж нагац ах нь хэллээ. - Дэмий юм бvv ярь. Марж хvvхдэд дургvй. Дурслийнхан Харрийн тухай ярилцахдаа тvvнийг дэргэдээ байхгvй юм шиг єєрийн нь тухай ярьж байгааг ойлгохооргvй тэнэг юм шиг ханддаг байжээ. - Хэн билээ мартчихаж, єє тийм Ивонн найз чинь яах бол? 15
  • 16. - Тэр Майоркад амарч байгаа. - Намайг зvгээр л ганцааранг минь vлдээчихэж болно шvv дээ хэмээн Харри ярианд оролцов. Тэрбээр ингэж хэлэхдээ энэ санал бvгдэд нь таалагдана єєрєє ч зурагтаар дуртай нэвтрvvлгээ vзнэ, Дадлийн шинэ компьютер дээр тоглох боломж ч гарч магадгvй гэж найджээ. Тэгтэл Петунъя эгч нь гашуун нимбэг залгисан мэт ярвайж: - Бид буцаж ирэхдээ байшингийнхаа туурийг харах хэрэг гарах нь ээ? гэлээ. - Би байшинг чинь дэлбэлчих гээгvй байна шvv дээ гэж Харри хэлсэн авч хэн ч тоож сонссонгvй. - Тэгвэл… Тэгвэл… тvvнийг авч яваад… амьтны хvрээлэнгийн гадаа машиндаа vлдээдэг ч юм билvv… гэж Петунъя эгчийг хэлж эхэлтэл: - Шинэ машиндаа тvvнийг vлдээж болохгvй ээ! хэмээн Вернон ах эсэргvvцлээ. Дадли чангаар уйлж гарлаа. Yнэндээ бол жинхэнээсээ уйлаагvй юм. Тэрбээр олон жилийн тэртээ л vнэнээсээ уйлсан бєгєєд єрєвдєлтэй царай гаргаж, бархирч орилвол ээж нь хvссэн болгоныг нь хийнэ гэдгийг мэдэх бvлгээ. - Дадли бяцхан vр минь, бvv уйл. Тєрсєн єдрийг чинь гутаахгvй! гэж хатагтай Дурсль хvvгээ чанга тэврэн vглэж байлаа. - Би... Би тvvнтэй явмааргvй байна. Тэр... Тэр дандаа л гутааж байдаг шvv дээ! гэж Дадли худлаа мэгших зуураа тасалдуулан гиншигнэв. Хатагтай Дурсль хvvгээ тэврэхэд цаадах нь эхийнхээ цаанаас булталзан Харриг харахдаа нvvр амаа мурийлгаж тохуурхана. Яг энэ vед хаалганы хонх дуугарлаа. - Ээ, бурхан минь, тэд ирлээ! гэж хэлэхдээ Петунъя эгчийн дуу цєхєрсєн маягтай байв. Хормын дараа Дадлийн сайн анд Пирс Полкисс ээжтэйгээ хамт орж ирлээ. Пирс бол харх лугаа хэрзгэр туранхай хvvхэд. Чухамхvv энэ жаал л хvvхдvvдийг барьж аван Дадлигаар зодуулдаг юм. Дадли найзаа хараад худал уйлахаа болилоо. Хагас цагийн дараа гэхэд аз жаргалдаа итгэж ядсан Харри маань Пирс Дадли хоёртой хамт Дурслийн машины ард суугаад амьдралдаа анх удаа амьтны хvрээлэн рvv давхиж явлаа. Ах эгч хоёр нь тvvнийг хэнтэй vлдээхээ шийдэж чадсангvй. Гэхдээ машинд суулгахаасєє ємнє Вернон ах нь тvvнийг дуудаад: - Би чамд анхааруулах гэсэн юм! Чи ямар нэг юм гэмтээх авсаас шинэ жил хvртэл цоожтой хонгилд суух болно гэдгийг чамд анхаарууллаа шvv! гэж сvрдvvлсэн янзаар баргар царайлан хэлсэн юм. - Би томоотой байнаа! Yнэн шvv… гэж Харри амлажээ. Гэхдээ Вернон ах нь тvvнд итгэсэнгvй. Ер нь тvvнд хэзээ ч хэн ч итгэж байгаагvй юм. Учир нь Харрид цаг ямагт хачирхалтай явдал тохиолдох агаад тэрбээр би хамаагvй гэж хичнээн тайлбарлаад ч нэмэр болдоггvй байв. Нэг удаа Петунъя эгч нь тvvнийг vсчингээс гарахдаа vсчинд ороогvй юм шиг хэвээр ирдэгт залхаж гvйцлээ гэж гомдолложээ. Тэгээд vйлийн хайч аваад <<муухай сорвийг нь нуухад хэрэгтэй>> гэж vзэн жаахан хєхєл зулай дээр нь vлдээгээд бараг халзан болтол нь хяргачихжээ. Дадли vдшийн турш тvvнийг тохуурхан инээж элбэгдсэн хувцас, эвдэрсэн шилнээсээ болоод байнга шоолуулдаг сургуульдаа яаж очино доо гэхээс Харри шєнийн туршид унтаж чадсангvй. 16
  • 17. Гэтэл маргааш єглєє болоход ганцхан шєнийн дотор vс нь урьдынх шигээ болчихсон байв. Тэгээд vvнийхээ тєлєє бvтэн долоо хоног хонгилд хоригдсон билээ. Yсээ яагаад ингэж хурдан ургасныг мэдэхгvй гээд ч нэмэр болсонгvй. Бас нэг удаа Петунъя эгч тvvнд Дадлийн хуучин хvрмийг ємсгєх гэжээ. Улаан толбо бvхий хvрэн єнгєтэй аймаар муухай хvрэм. Петунъя хvрмийг ємсгєх гэж хичнээн мэрийсэн ч хvрэм улам жижиг болсоор эцсийн эцэст Харрид байтугай хvvхэлдэйд ч таарахааргvй бариу болчихжээ. Аз болоход Петунъя тvvнийг угаасны дараа агшчихжээ гэж vзээд Харрийг шийтгээгvй єнгєрсєн гэдэг. Бас тvvнийг сургуулийн гуанзны дээвэр дээр гарсан гэдэг нэгэн таагvй тохиолдол бий. Тэр єдєр Дадли болон тvvний хамсаатнууд урьдынхаа адил Харрийг хєєж тэднээс зугатаж явсан Харрри нэг л мэдэхэд яндан дээр гарчихсан єєрєє ч, бусад нь ч гайхаж барахгvй явдал болсон юм даг. Харрийг сургуулийнхаа барилгын дээвэр дээгvvр яваад байна гэсэн ууртай vг бvхий захиаг ангийн багш нь Дурслид явуулжээ. Харри хvv гуанзны ард байдаг хогийн саван дээгvvр харайх гэтэл єєрєє ч мэдэлгvй дээвэр дээр гарчихсан гэж Вернон ахдаа тайлбарласан авч нэмэр болсонгvй, тvvнийг дуугvйхэн зооринд цоожлоод явчихсан юм. Харин Харри єєртєє хогийн саван дээгvvр харайх vед салхи хєдлєєд л ийм юм болчихлоо хэмээн тайлбарлажээ. Гэхдээ єнєєдєр бvх юм сайхан болох учиртай. Харри маань Дадли, Пирс хоёртой хамт яваадаа ч харамссангvй. Єнєєдрийг сургуульдаа ч биш, шатны хонгилд ч биш, бас хурган гуа ханхалсан хатагтай Фиггийн єрєєнд ч бус єнгєрєєх юм чинь. Ийм боломжийг ямар ч vнээр хамаагvй олж авахад бэлэн байсан шvv дээ. Вернон ах замын турш орчин тойрны тухай Петунъя эгчид гомдоллож явав. Ер нь тэр хамт ажилладаг хvмvvстээ, Харрид, пvvс нь холбоотой байдаг банкны захирлын зєвлєгєєнд vргэлж дургуйцдэг байсан юм. Банк, Харри хоёр тvvний оролдох дуртай, єєрєєр хэлбэл дургvй зvйл нь байлаа. Гэхдээ єнєєдєр Вернон ахыг дургvйг хvргэсэн гол зvйл бол моторт дугуй байлаа. - Дvрсгvй амьтад ухаангvй юм шиг давхиад л! гэж моторт дугуйд гvйцэгдэх бvртээ vглэнэ. Тэгтэл Харри огт санаандгvй байснаа зvvдээ бодоод: - Би ойрдоо моторт дугуй зvvдлээд байгаа. Харин тэр дугуй тэнгэрээр нисэж байсан гэлээ. Вернон ах урдаасаа яваа машиныг золтой л дайрчихсангvй. Аз болоход тооромсоглож амжаад Харри єєд эргэж харахуй нvvр царай нь сахал наачихсан аварга манжинг санагдуулахаар байв. - МОТОРТ ДУГУЙ НИСДЭГГYЙ ЮМ! гэж тэрээр хашгирлаа. Дадли, Пирс хоёр шоолон инээнэ. - Би мэднээ. Энэ бол зvгээр л зvvд байсан юм гэж Харри хурдхан хэллээ. Тэрбээр ам нээсэндээ харамсаж байв. Асуулт тавихад Дурслийнхан дургvйн дээр тvvнийг юм асуухад бvр ч vзэн яддаг байлаа. Ямар нэг хачирхалтай зvйлийн тухай ярих vед зvvд байсан уу, хvvхэлдэйн кино байсан уу гэсэн шиг огт хайхралгvй єнгєрєєнє. Дурсль чухам єєрєє л тэгж ярьсан юм шиг уурлаж эхлэлээ. Хэнд ч хэрэгггvй ихээхэн аюултай юм бодсон мэт. Ням гариг нарлаг єдєр байсан болохоор амьтны хvрээлэнд хvн дvvрэн. Орох хаалганы дэргэд Дадли Пирс хоёрт нэг нэг шоколадтай зайрмаг харин 17
  • 18. Харрид нимбэгний амт бvхий жимсний мєс оногдлоо. Энэ нь сайндаа ч биш, тvvнийг лангуунаас холдуулж амжаагvй байтал Дадли Пирс хоёрт vйлчилсэн худалдагч инээмсэглэн байж дараагийн хvvхдэд юу авах вэ гэж асууснаас болсон хэрэг. Гэлээ ч Харри баярлаж толгойгоо маажих сармагчинг ажиглах зуураа жимсний мєсєє амтархан долоож байв. Сармагчин хар vстэй л болохоос Дадлитэй адилхан гэж жигтэйхэн. Харри аль эртнээс ийм сайхан єглєєг vзсэнгvй. Yнэндээ бол болгоомжтойхон байж Дурслийнхнаас зай барихыг хичээж байлаа. Учир нь vд болоход Дадли Пирс хоёр амьтан харж залхаж гvйцээд тvvнийг шоглох дуртай ажлаа эхлэж болох талтай. Гэхдээ одоохондоо бvх юм аятайхан байлаа. Тэд амьтны хvрээлэнд байх жижигхэн зоогийн газарт хооллож байтал Дадли хэтэрхий бага бялуу єглєє хэмээн гомдоллосон учраас Вернон ах том бялуу захиалж нєгєє бялууг Харрид єгчээ. Тэгэхэд Харри єдрийн эхлэл нь ч дэндvv сайхан боллоо харин тєгсгєл нь л ийм байгаасай гэж єєртєє єгvvлж билээ. Хоолны дараа тэд шилэн хорго vзэхээр явлаа. Тэнд сэрvvхэн, бvрэнхий бєгєєд гэрэлтэй цонхоор харахад мєлхєгчид нуугдсан vзэгдэнэ. Шилний цаана янз бvрийн яст мэлхий, могойнууд чулуу vндэс дамжин мєлхєх ажээ. Харрид бvх л юм нь сонин санагдавч Дадли Пирс хоёр хорт наж могойг vзэхээр яаруулна. Дадли энэ дэлхийн хамгийн том могойг дор нь эрж олов. Тэр могой Вернон ахын машиныг хоёр ороож чадахаар урт, машиныг бяслаг болтол няцлахаар хvчтэй ч гэсэн тэрхэн vед хvч чадлаа vзvvлэх сонирхолгvй мэт байлаа. Яг vнэндээ бол зvгээр л цагариглан унтаж байсан юм. Дадли шилэнд хамраа наан байж тэрхvv цагаригласан хvрэн амьтныг харахаар шимтэнэ. Тэрбээр эцэгтээ хандан: - Yvнийг сэрээ л дээ гэж уйлагнаж гуйлаа. Вернон ах шилийг тогшсон авч могой урьдынх шигээ унтсаар байв. - Дахиад тогш! гэж Дадли тушаалаа. Вернон ах ясархаг нударгаараа шилийг бємбєрдєхєд ч могой хєдєлсєнгvй. - Уйтгартай юм аа! гэж Дадли хэлээд савж унан тийчлэв. Харри тvvний оронд зогсоод цонхоор могойг харлаа. Тэр могой уйтгарласнаасаа болоод vхсэнсэн бол тэрбээр гайхахгvй байжээ. Могой цор ганцаараа, эргэн тойронд нь тvvнийг хєдєлгєх гэж бvтэн єдрийн туршид шил тогших тэнэг хvмvvсээс єєр юм огт алга. Энэ бол ганцхан Петунъя эгч л тvvнийг сэрээхээр хаалга балбан орж ирдэг шатны хонгилд амьдрахаас ч дор байлгvй яахав. Тэгтэл могой гэнэтхэн нvдээ нээв. Дараа нь толгойгоо аажуухан єргєсєєр Харритай чацуу болж ирлээ. Могой тvvн рvv нvдээ ирмэв Харри нvдээ бvлтийлгэн тvvнийг харж байлаа. Тэгээд энд болж байгаа явдлыг хэн хvн харчихаагvй байгаа даа гэдэгтээ итгэлтэй байхын тулд хурдхан эргэж харав. Орчин тойронд хэн ч алга. Тэрбээр могой руу дахин эргэж нvдээ ирмээд vзлээ. Могой толгойгоороо Вернон ах Дадли хоёрын зvг заагаад харцаа тааз руу хандуулав. Дараа нь <<Єдєр бvр ингээрэй>> гэсэн шиг Харрийг харлаа. - Би ойлголоо. Энд тун ч залхмаар юм хэмээн Харри бувтнахдаа могой зузаан шилийг нэвт сонсож чадахгvй гэдэгт итгэлтэй байсан аж. Харин могой толгой дохиж байлаа. - Та хаанаас ирсэн юм бэ? гэж Харри сонирхов. 18
  • 19. Могой сvvлээ шарваж шилэн дээр єлгєсєн пайз руу заахад Харри тvvнийг харлаа. <<Боа могой, Бразил>> гэж бичсэн байхыг уншив. - Эндхийг бодвол тэнд хамаагvй сайхан биз? Боа могой ахиад л пайзын зvг сvvлээ шарван заахад: <<Энэ могой амьтны хvрээлэнд тєрж, єссєн юм>> гэж бичсэнийг уншлаа. - Одоо л ойлголоо. Тэгэхлээр та Бразилд хэзээ ч байгаагvй хэрэг vv? Могой толгой сэгсрэв. Чухам энэхvv агшинд Харрийн ард Пирсийн цангинасан дуу хадаж Харри, могой хоёр цочсондоо овсхийлээ. - ДАДЛИ! НОЁН ДУРСЛЬ! ХУРДХАН ХYРЭЭД ИР. ЭНЭ МОГОЙГ ХАР ДАА! ТYYНИЙ ЮУ ХИЙСНИЙГ ХАРААД ТА НАР ЛАВ ИТГЭХГYЙ ДЭЭ! Хэдхэн хормын дараа Дадли шуухитнан амьсгаадсаар цонх руу хvрч ирлээ. Тэрбээр Харрийн хавирга руу нудраад: - Чи эндээс зайл гэв. Цохино гэж бодоогvй Харри хатуу шалан дээр єнхрєн уналаа. Yvний дараах vйл явдал чухам юу болсныг хэн ч ойлгож амжихааргvй хурдан єнгєрєв. Дадли Пирс хоёр хэсэгхэн зуур шилэнд наалдсан авч айж хашгирсаар vсрэн холдлоо. Харри єндийн суугаад гайхсандаа амаа ангайжээ. Могойг халхалж байсан шил алга болчихсон байв. Аварга могой аажуухан тэнийж харанхуй газраас гулсан гарахад хvмvvс айж хашгиралдан шилэн хоргоноос холдож байлаа. Могой тvvний дэргэдvvр тvргэн мєлхєх зуураа: - Би Бразил руу явлаа... Баярлалаа, амиго... гэж тодхон сийгvvлэн хэлсэн гэж Харри тангараглахад ч бэлэн байв. Шилэн хоргоны эзэн бvр сандарчихжээ. - Энд шил байсан юм сан. Шил нь хаашаа алга болчихвоо? гэж байн байн vглэнэ. Амьтны хvрээлэнгийн захирал Петунъя эгчид аяга аагтай, амттай цай єгєх зуураа цєхрєлтгvй уучлал гуйна. Пирс, Дадли хоёр vхтлээ айжээ. Могой тэдний дэргэдvvр мєлхєн єнгєрєхдєє хєлєєс нь шvvрэх гэж байгаа мэт дvр vзvvлэхийг Харри харсан авч тэднийг Вернон ахын машинд суусан хойно Дадли бараг хатгуулах шахсан, Пирсийг болохоор хєнєєх гэсэн мэт яриа єрнєв. Харин Харрийн хувьд хамгийн муу тохиолдол бол Пирс яльгvй тайвширсан хойноо: - Харри тvvнтэй ярьж байсан. Тийм биз дээ, Харри? гэж хэлсэн явдал байлаа. Вернон ах Пирсийн ээжийг иртэл нь хvлээж байснаа одоо болтол харахгvйг хичээж асан Харрийн зvг эргэв. Тэрбээр уурласандаа болоод ярьж чадахгvй шахам байлаа. Тэгээд буйдан сандалд унахаасаа ємнє амжиж: - Яв... Шатны хонгил руу оч... Ямар ч хоол унд єгєхгvй гэлээ. Петунъя эгч гvйн ирээд ахиухан шарз хундагалан нєхєртєє барилаа. Сvvлд нь харанхуй хонгилд хэвтэж байхдаа Харри цаггvйдээ ихээхэн харамсав. Одоо хэдэн цаг болж байгааг мэдэхгvй болохоор Дурслийнхныг унтсан гэдэгт итгэхгvй байлаа. Уул нь хонгилоос гарч гал тогоо руу очоод идэх юм хайхад бэлэн байсан ч тэднийг унтаагvй бол болохгvй шvv дээ. Харри хvv Дурслийнд бараг арван жил амьдарсан, арван жилийн турш ядуу хоосон дээрэлхvvлж байсан тухайгаа бодлоо. Эцэг эхээ машины осоолд vрэгдсэнээс хойш бvр балчир байхаасаа эхлэн бvх насаараа эднийд амьдарчээ. Тэрбээр машины ослыг ч, тэнд байснаа ч санадаггvй юм. Заримдаа харанхуй хонгиолд хэдэн цагаар хэвтэхдээ ухаан санаандаа байгаа дурдатгалыг сєхєх гэж мэрийх vед нvдний нь хачирхалтай зvйл vзэгдддэг байлаа. Ингэхэд нvд сохлом 19