эрдмин хк
- 1. Эрдмин ХК
2010 оны 12-р сарын 15, Нийтэлсэн Aya
“Эрдмин” ХХК нь Орхон аймгийн нутаг дэвсгэрт “Эрдэнэтийн орд”-ын исэлдсэн
хүдрийн овоолго буюу Уулын Баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн хаягдал балансын
бус хүдрийн овоолгын нэгээхэн хэсгийг түшиглэн үйл ажиллагаа явуулж байна.
Анх 1994 оны 3-р сарын 18-нд “Эрдэнэт Концерн” ХХК, АНУлсын “RCM” компаниуд
Шүлтгүйжүүлэлт-Уусган хандлалт-Цахилгаан химийн технологи ашиглан “Эрдэнэт”
Уулын баяжуулах үйлдвэрийн балансын бус бага агуулгатай хүдрийн овоолгоос
хүхрийн хүчлийн сулруулсан уусмалыг ашиглан катодын цэвэр зэс үйлдвэрлэх
туршилтын үйлдвэр байгуулах гэрээнд гарын үсэг зурсанаар тус компаний эхлэл
тавигдсан.
Үйлдвэрийг 1997 оны 01 сарын 17-нд ашиглалтанд оруулсан. ”Эрдмин” гэсэн нэр
“Erdenet Minerals Solution” гэсэн үгнээс улбаатай бөгөөд Монгол улсын Аж ахуйн
нэгжийн тухай хуулийн дагуу Улсын бүртгэлтэй, Уулын баяжуулах “Эрдэнэт”
үйлдвэрийн хаягдал балансын бус хүдрийг 40 жилийн турш ашиглах эрхтэйгээр
үйл ажиллагаа явуулж байна.
Эрдмин” үйлдвэрийг тус үйлдвэрийн Захирлуудын зөвлөл удирддаг ба одоогоор
тус компанид “Мико Холдинг” ХХК-10%, “Эрдэнэт” УБҮ – 25%, АНУ-ын “RCM”–65%-
ийг тус тус эзэмшиж байна. “Эрдмин” үйлдвэр газар, ашигт малтмал ашигласны
төлбөрт жил бүр 120 сая гаруй төгрөгийг орон нутгийн төсөвт оруулдаг. Одоогийн
байдлаар “Эрдэнэт” үйлдвэртэй хамтарч өдөрт 25 тонн катодын зэс үйлдвэрлэх
хүчин чадал бүхий үйлдвэрийг барьж байгуулах Техник эдийн засгийн судалгааг
хийж гүйцэтгээд байна.
Хоногт 6-7 тн зэс үйлдвэрлэдэг. Цагт 256м3 эзэлхүүнтэй уусмалаа шахаж H2SO4
холиж хандалж зэсийг гарган авна. H2SO4 1,67г эзэлхүүнтэй уусмал ваннд иод
өгнө.
- 2. Эхний хандалт нь 0,78, дараагийн хандалт нь 0,13 болж ядуурна. Баян электролит
нь 43г/л, ядуу электролит 30г/л байх ёстой.