More Related Content
Similar to Adm contract last urgoo (1) (20)
Adm contract last urgoo (1)
- 1. БАТЛАВ: БАТЛАВ:
“НЕКСУС ЗОНЕ” ХХК-ИЙН “НЬЮ ТУР САФАРИС.”ХХК-ИЙН
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ
/ / Л.ЭНХЦОГ / / Г.САНЗАЙЖАВ
АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ГЭРЭЭ
2012 оны 11 дүгээр № Улаанбаатар хот
сарын 12-ны өдөр
Энэхүү мониторингийн үйлчилгээний гэрээ /цаашид “Гэрээ” гэх/-г Иргэний хуулийг
үндэслэн, нэг талаас Монгол Улс, Улаанбаатар хот “Нью Тур Сафарис” (РД: 2839369) Компани
/цаашид “Захиалагч” гэх/, нөгөө талаас Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 6-р хороо
Metromall Пентхаус 11/1-3 хаягт байрлах (РД: 5470129) “НЕКСУС ЗОНЕ” ХХК /цаашид “Гүйцэтгэгч”
гэх/ нар дараахь нөхцлүүдийн талаар харилцан тохиролцож байгуулав.
Нэгдүгээр зүйл. Ерөнхий нөхцөл
1.1 Гэрээний дагуу гүйцэтгэгч нь захиалагчийн сонгосон төрлийн мониторингийн үйлчилгээг
орчин үеийн програмчлалын дэвшилтэт арга шийдлийг ашиглан үзүүлж, мониторингийн
тайлан мэдээг чанартай, шуурхай бэлтгэн онлайн хэлбэрээр өгөх бөгөөд захиалагч нь
тохиролцсон хэмжээгээр төлбөрийг төлнө.
1.2 Захиалагч нь гэрээнд тусгагдсан өөрийн авахыг хүссэн үйлчилгээг сонгон, гүйцэтгэгчтэй
төлбөрийг тохирно.
1.3 Гүйцэтгэгч нь өөрийн үйлчилгээг www.adnet.mn вэбсайтаар дамжуулан үзүүлэх учир
захиалагч уг сайтад хэрэглэгч болж бүртгүүлсэнээр энэхүү үйлчилээг авах боломж бүрдэнэ.
1.4 Гэрээний үргэлжлэх хугацаа 2012 оны 12-р сарын 01-ний өдрөөс 2013 оны 03-р сарын 01-
ний өдрийг хүртэл 3 сар байна. Талууд харилцан тохиролцож гэрээг цаашид сунгах эсэх
асуудлыг шийдвэрлэнэ.
1.5 Талууд энэ гэрээнд заасан үүргээ зохих ѐсоор шударгаар биелүүлэх, бие биенээ дэмжих,
харилцан ойлголцох, тэгш эрхийн үндсэн дээр хамтран ажиллах зарчмыг баримтлана.
1.6 Талууд харилцаандаа Монгол Улсын Иргэний хууль, Байгууллагын нууцын тухай, Хувь хүний
нууцын тухай болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.
1.7 Энэхүү гэрээ нь дараах хавсралт баримтуудын хамт хүчин төгөлдөр байна. Үүнд:
1.7.1 Хавсралт №1 Медиа мониторингид хамаарах эх сурвалж
1.7.2 Хавсралт №2 Сар бүрийн ажил дүгнэсэн акт
1.7.3 Хавсралт №3 Захиалагчийн захиалга өгсөн акт
Хоёрдугаар зүйл. Нэр томъёоны тайлбар
Энэхүү гэрээнд дурдсан дараах үгсийг дор дурдсан утгаар ойлгоно:
2.1. “Медиа Мониторинг” – Захиалагчийн реклам сурталчилгаа болон холбогдох мэдээллийг
хөндлөнгөөс хянах үйлчилгээ
2.2. AdNet – advertising networking(www.adnet.mn)буюу реклам сурталчилгааны сүлжээ
2.3. AdM – Медиа мониторинг, анализын онлайн програм хангамж
2.4. ТВ тоон мэдээ – Монитoринг хийж буй бүх төрлийн мэдээлэл, статистик үзүүлэлт
2.5. ТВ хөтөлбөр – Хяналт хийж буй ТВ-үүдийн 7 хоногийн хөтөлбөр
- 2. 2.6. ТВ реклам – Монголын ТВ-дээр гарч байгаа бүх рекламын бичлэг
2.7. ТВ хяналт – ТВ-үүдийн эфирт хийсэн мониторинг
2.8. ТВ реклам хяналт – ТВ-ийн реклам сурталчилгааны мониторинг
2.9. ТВ агуулга хяналт – ТВ-ийн мэдээ, мэдээллийн мониторинг
2.10. Сонин хяналт – Сонины мэдээ, мэдээллийн мониторинг
2.11. Вэб хяналт – Вэбсайтын мэдээ, мэдээлэл, реклам сурталчилгааны мониторинг
2.12. Илэрхийлэмж – Profile буюу вэбд байрласан тухайн байгууллагын талаарх танилцуулга
хуудас
2.13. Үндсэн нэвтрүүлэг – Давтагдаагүй, шинээр цацагдаж буй телевизийн нэвтрүүлэг
2.14. Давталт нэвтрүүлэг- Урьд өдөр буюу өмнө нь гарсан нэвтрүүлэг давтаж гарахыг ойлгоно.
Гуравдугаар. Талуудын эрх, үүрэг
Захиалагчийн эрх, үүрэг:
3.1. Захиалагч дараах үүрэгтэй.
3.1.1. Захиалагч гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар, зохих ѐсоор биелүүлэх үүрэгтэй.
3.1.2. Захиалагч тал гүйцэтгэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлэхэд
шаардлагатай мэдээллээр шуурхай хангах үүрэгтэй.
3.1.3. Захиалагч нь захиалах мониторингийн үйлчилгээнийхээ холбогдох мэдээллийг
хамгийн багадаа 1-3 хоногийн дотор гүйцэтгэгчид мэдэгдэнэ. Урьдчилан
мэдэгдээгүйгээс үүсэх аливаа асуудалд гүйцэтгэгч тал хариуцлага хүлээхгүй.
3.1.4. Захиалагч нь сар бүрийн 5-ны дотор өмнөх сарын гүйцэтгэгчийн үзүүлсэн
үйлчилгээний төлбөрийг бэлнээр төлөх үүрэгтэй.
3.1.5. Гүйцэтгэгчийн мониторингийн тайлан, мэдээллийг Захиалагч зөвхөн өөрсдийн
хэрэгцээнд ашиглах ба гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулахыг
хориглоно.
3.1.6. Энэхүү гэрээг байгуулсантай холбоотой болон гэрээг хэрэгжүүлэх явцад шууд болон
шууд бусаар олж мэдсэн байгууллага, хувь хүний нууцад хамааралтай /техник,
санхүү, бизнесийн нууц гэх мэт/ аливаа мэдээ, мэдээллийг бусдад бичгэн болон
бусад хэлбэрээр задруулахгүй байх үүргийг хугацаагүй хүлээнэ.
3.1.7. Гүйцэтгэгчийн телевизийн мониторингийн техникийн шийдэл, мониторингийн тайлан
гаргадаг загвар, үнэ, саналын тухай мэдээллийг нууцлах үүргийг хугацаагүй хүлээнэ.
3.1.8. Захиалагч нь өөрийн захиалсан үйлчилгээний үр дүнг хянахын тулд заавал
www.adnet.mn-д бүртгүүлж, тухайн эрхээрээ нэвтрэн орж, өөрийн “илэрхийлэмж”
/Profile/ хэсгээс хянах үүрэгтэй.
3.1.9. Нэмэлт мониторингийн мэдээлэл авах бол Гүйцэтгэгчид урьдчилан мэдэгдэх
3.2 Захиалагч дараах эрхтэй:
3.2.1. Гүйцэтгэгч талаас програмтай холбоотой зөвлөмж, гарын авлага шаардах
3.2.2. Заxиалагч тал нь Гүйцэтгэгч талаас захиалсан ажлыг мэргэжлийн өндөр түвшинд
гүйцэтгэхийг шаардах
3.2.3. Сар бүрийн эцэст тооцоогоо нийлсний дараа НӨАТ-ийн баримтыг Гүйцэтгэгч талаас
гаргуулан авах
Гүйцэтгэгчийн эрх, үүрэг:
3.1 Гүйцэтгэгч дараах үүрэгтэй.
3.1.1 Гүйцэтгэгч нь медиа мониторингийн үйлчилгээг үзүүлж, мониторингийн тайланг тогтмол
хугацаанд програмчлалын шийдлээр буюу онлайн хэлбэрээр гаргаж өгнө.
3.1.2 Захиалагчид програмд ажиллах заавар, зөвлөмжийг өгнө.
3.1.3 Adnet.mn програмд алдаа үүссэн тохиолдолд алдааг цаг алдалгүй засаж, захиалагч
талыг програмд саадгүй хэвийн ажиллах нөхцлөөр хангана.
3.1.4 Мониторингийн үнэлгээний үнэн бодитой байдалд ямагт анхаарч ажиллана.
- 3. 3.1.5 Гүйцэтгэгчийн буруугаас үүдэн захиалагчийн мониторингийн захиалгыг дутуу хийсэн
тохиолдолд, давтан шүүж ажлын тайланг өгнө.
3.1.6 Захиалагчийн www.adnet.mn вэбсайтад нэвтрэх нэр, нууц үгийг нууцлана.
3.2. Гүйцэтгэгч дараах эрхтэй.
3.2.1. Захиалагчаас хийж гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг нэхэмжлэх
3.2.2. Захиалагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах
3.2.3. Гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай мэдээллийг захиалагчаас
шаардах
Дөрөвдүгээр зүйл. Гэрээний үнэ, Төлбөрийн нөхцөл
4.1 Гэрээний үнийн дүнд НӨАТ ороогүй бөгөөд дор дурьдсан нөхцөлтэй байна:
4.1.1 Мониторингийн үйлчилгээний төрөл: ТВ реклам, ТВ агуулга хяналт, Вэб сайт хяналт
4.1.2 Мониторингийн үйлчилгээний үнэ дараахь тарифаар үнэлэгдэнэ:
4.1.2.1. Телевизийн реклам хяналт гүйцэтгэлээрээ нэг давтамж 200₮ / нэг давтамж
хоѐр зуун төгрөг/,
4.1.2.2. Нэг сарын Вэб хяналт- 135,000₮ /нэг зуун гучин таван мянган төгрөг / ,
4.1.2.3. Нэг сарын Телевизийн агуулга хяналт- 500,000₮ / таван зуун мянган төгрөг /
4.2 Захиалагч нь өмнөх сарын төлбөрийг дараа сарын 5-ны дотор Худалдаа Хөгжлийн Банкны
453141585 тоот данс, эсвэл Голомт Банкны 1165009230 тоот дансанд шилжүүлж төлнө.
4.3. Захиалагч нь Гүйцэтгэгчийн нэхэмжлэх, ажлын гүйцэтгэлийг үндэслэн сар бүрийн эцэст
тооцоо нийлэх ба дараа сарын 5-ны дотор төлөх үүрэг хүлээнэ.
4.4. Хоѐр тал тохиролцсоны үндсэн дээр захиалагчийн телевизийн агуулга хяналтын төлбөрийг 3
сарын хугацаанд, мөн вэб сайтын төлбөрийг эхний 2 сарын хугацаанд нийт 1770,000₮ -ийг
бартераар хийхээр тохиролцов. Харин ТВ реклам хяналтын төлбөрийг бэлнээр авахаар
тохиролцов.
4.5. Бартерийг хийхдээ 2 тал бүртгэл хийж явах бөгөөд Өргөө кино театр нь Нескус Зоне ХХК-д
эрхийн бичиг өгөх бөгөөд тухайн эрхийн бичигтэй хүн Өргөө кино театраар саадгүй
үйлчлүүлэх нөхцөлөөр хангана.
Тавдугаар зүйл. Хариуцлага
5.1 Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ѐсоор биелүүлээгүйгээс нөгөө талдаа учруулсан
хохирлыг хариуцан арилгана.
5.2 Захиалагч мониторингийн ажлын тайланг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд, үндэслэлээ
танилцуулж, шийдвэрлүүлнэ.
5.3 Тайланг өгсөнөөс хойш ажлын 2 хоногоос хойш гарсан маргааныг гүйцэтгэгч тал хүлээн
авахгүй.
5.4 Гэрээ байгуулсанаас хойш гүйцэтгэгч тал үүргээ зохих ѐсоор гүйцэтгэж эхэлсэн үед захиалагч
төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс болж гэрээг цуцлахад хүрвэл үйлчилгээ үзүүлсэн
хугацааны ажлын хөлсийг Захиалагч тал төлнө.
5.5 Захиалагч тал төлбөрийг дараа сарын 5-ны дотор төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа
хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.3%-иар алданги тооцож төлөх үүрэг
хүлээнэ.
Зургаадугаар зүйл. Бусад
6.1 Хоѐр тал нь харилцан бие биеэ хүндэтгэх бөгөөд энэхүү гэрээнд хамаарах аливаа асуудлаар
талууд харилцан зөвшилцөж шийдвэрлэх бөгөөд тохиролцоонд хүрэхгүй бол Монгол улсын
хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлнэ.
- 4. 6.2 Програмд оруулсан мэдээлэл, үйлчилгээний нөхцөл нь гэнэтийн буюу давагдашгүй хүчний
шинжтэй, онцгой нөхцөл байдал (байгалийн гэнэтийн үзэгдэл болон гал, ус цахилгааны
аюул)-аас устсан, гэмтсэн бол гүйцэтгэгч тал үүний хариуцлагыг хүлээхгүй
6.3 Энэхүү гэрээ нь Бизнесийн Нууцад хамаарах бөгөөд талуудын бичгээр үйлдсэн
зөвшөөрөлгүйгээр бусдад гэрээг шилжүүлэхийг хориглоно.
6.4 Гэрээт хугацаанаас өмнө талууд гэрээг дангаараа цуцлахгүй бөгөөд зайлшгүй цуцлах
тохиолдолд талууд саналаа ажлын 14 хоногийн өмнө хүргүүлэх ба аль нэг талаас хариу
өгөөгүй бол гэрээг цуцалсанд тооцно.
6.5 Гэрээнд талууд гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулсны дараа хүчин төгөлдөр
болно.
6.6 Талуудын төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагчид, өмчлөгчид нь
өөрчлөгдсөнөөс үл хамааран энэхүү гэрээ нь үйлчлэх хугацааны туршдаа хүчин төгөлдөр
байна.
6.7 Энэхүү гэрээнд заагаагүй бусад асуудлыг Талууд харилцан тохиролцож шийдвэрлэнэ.
Долдугаар зүйл. Нууцлал, мэдээллийн өмчлөх эрх
7.1. Талуудын хооронд байгуулагдсан энэхүү гэрээний эх хувь болон гэрээг хэрэгжүүлэхтэй
холбогдон харилцан солилцсон мэдээлэл, баримтын нууцлалыг гэрээ байгуулагдснаас хойш
хугацаагүй чанд хадгалах бөгөөд нөгөө тал зөвшөөрөл олгосон эсвэл төрийн эрх бүхий
байгууллагаас шаардсанаас бусад тохиолдолд аливаа гуравдагч этгээдэд задруулахгүй,
дамжуулахгүй, нийтэд ил болгохгүй байх, гэрээнд заагдаагүй зорилгоор ашиглахгүй байхаар
тохиролцов.
7.2. Талуудаас гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор ашиглагдсан мэдээлэл,
баримт материал, технологи, оюуны өмч, барааны тэмдэгт хамааралтай мэдээлэл,
баримтууд нь тухайн талын эзэмшил, өмчлөлд хэвээр үлдэнэ.
Гэрээ байгуулсан:
ГҮЙЦЭТГЭГЧИЙГ ТӨЛӨӨЛЖ: ЗАХИАЛАГЧИЙГ ТӨЛӨӨЛЖ:
Мониторингийн албаны Маркетингийн менежер
Захирал
Д.Мягмар Э.Төмөр
Хаяг: “НЕКСУС ЗОНЕ” ХХК
Монгол Улс, Улаанбаатар Хаяг: “Нью Тур Сафарис” ХХК
СБД, Бага тойруу Мetro Mall, Утас: 70109046
Пентхаус 11/1-3 тоот Факс:
Утас: 70100555, 88009557 Имэйл: info@urgoo.mn
Факс: 976-77118888
Имэйл: мonitoring@adnet.mn
- 5. ХАВСРАЛТ 1
МОНИТОРИНГ ХИЙХ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛҮҮД
№ Телевиз № Вэб Cайт № Сонин, сэтгүүл
1 Боловсрол 1 Kinomon.com 1 Ардын эрх
2 B.TV 2 Copy.mn 2 Ардчилал
3 C1 3 Kinochid.net 3 Зууны мэдээ
4 ETV 4 Kinosmile.com 4 Монголын Үнэн
5 Eagle TV 5 Ekinosan.info 5 Монголын мэдээ
6 ECO.TV 6 Shuuduzeh.blogspot.com 6 Нийгмийн толь
7 NBS 7 Kino99.com 7 Үндэсний шуудан
8 NTV 8 News.kinochid.com 8 Үндэсний мэдээ
9 Movie Box 9 Miniih.com-салбар сайтууд 9 Улстөрийн тойм
10 Music Box 10 Tulhuur.com 10 УБ Таймс
11 Монгол ТВ 11 Now.mn 11 UB Post
12 МҮОНТ 12 Zurvas.com 12 Өнөөдөр
13 MN25 13 Olloo.tv 13 Өдрийн шуудан
14 Olloo TV 14 Zaluu.com 14 Өглөөний сонин
15 Royal TV 15 Nicekino.com 15 Өдрийн сонин
16 SBN 16 Kinotesrelt.com 16 INFO
17 Star TV 17 Shuud.mn 17 Соронз
18 SCH 18 Times.mn 18 Үндэсний Тойм
19 Sport Box 19 Time.mn 19 Гранд
20 TM 20 Xopom.com
21 TV1 21 Movie.top.mn
22 Taskino.com
23 Yadii.net
22 TV5
23 TV8
24 TV9
25 TV10
26 UBS
27 UBS2 Тэмдэглэл:
28 MNC TV
29 ZA TV
30 Шинэ Дэлхий
31 Шууд ТВ
32 Эх Орон ТВ
- 6. ХАВСРАЛТ 3
МЕДИА МОНИТОРИНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ
ЗАХИАЛГА АВАХ ХУУДАС
2012.10.31 № Улаанбаатар хот
ИЛГЭЭГЧИЙН МЭДЭЭЛЭЛ: “.Нью Тур Сафарис.” ХХК
Мэдээ илгээгчийн нэр:
Утас : 91001521
И-мэйл : tumur@urgoo.com
Үйлчилгээний төрөл : ..............................................................
Хянуулах рекламны
№ Сек Гаргах өдөр Гарах телевиз Тайлбар
нэр
1
2
3
4
5
6
7
8
9
10
ХҮЛЭЭН АВАГЧИЙН МЭДЭЭЛЭЛ: “НЕКСУС ЗОНЕ” ХХК
Нэр :
Утас :
И-мэйл :