Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.
Захирлын 2013 оны .... дугаар сарын ......-ны
өдрийн ..... тоот тушаалын....дугаар хавсралт

Өвөрхангай аймаг дахь Мэргэжл...
2.5. Өвөрхангай аймаг дахь МСҮТ-ийн ажиллагсдын орон сууц хүссэн өргөдлийг хүлээн
авах, шийдвэрлэх ажиллагааг энэ журмын 2...
4.2. Орон сууцыг худалдах, барьцаалах, түрээслэх, хөлслөх, үнэ төлбөргүй ашиглуулах
зэргээр бусдын өмчлөл, эзэмшилд шилжүү...
БАТЛАВ:
МСҮТ-ИЙН ЗАХИРАЛ ......................... Д.АЛТАНЦЭЦЭГ

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ МСҮТ-ИЙН СУУЦ ТҮРЭЭСЛҮҮЛЭХ ГЭРЭЭ

2...
1.5. Суралцагсадын I, II-р дотуур байрны орон сууцны зориулалтаар тохижуулсан сууцыг
ажиллагсад /хөлслөгч/-д шилжүүлэх бол...
3.5. Иргэний хуулийн 289, 303 дугаар зүйлд заасан бусад эрх, үүрэг.
Дөрөв. Нэмэлт нөхцөл
4.1. Хөлслөгч нь орон сууцыг эзэм...
Upcoming SlideShare
Loading in …5
×

Bairnii juram

1,382 views

Published on

  • Be the first to comment

  • Be the first to like this

Bairnii juram

  1. 1. Захирлын 2013 оны .... дугаар сарын ......-ны өдрийн ..... тоот тушаалын....дугаар хавсралт Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагсадын I, II-р дотуур байрны орон сууцны зориулалтаар тохижуулсан сууцанд амьдрах журам Нэг. Нийтлэг зүйл 1.1 Энэхүү журмын зорилго нь Өвөрхангай аймаг дахь МСҮТөвийн нийтийн байр /цаашид орон сууц гэх/-ны ашиглалт, үйлчилгээг сайжруулах, орон сууцгүй ажиллагсад /цаашид хөлслөгч гэх /-д орон сууцны асуудлаа шийдвэрлэх хүртэл түр хугацаагаар эзэмшүүлэх, тэдний ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, нийтийн эзэмшилийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахад оршино. 1.2. Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийн 311.1-д заасны дагуу хөлслөгчид албаны орон сууц эзэмшүүлэхтэй холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна. 1.3. Суралцагсдын I, II-р дотуур байрны орон сууцны зориулалтаар тохижуулсан орон сууц нь сургуулийн өмч байх бөгөөд, байгууллагын хууль ёсны эзэмшилд байна. Хоёр. Суралцагсдын I, II-р дотуур байрны орон сууцны зориулалтаар тохижуулсан сууцанд, сууц хүсэх тухай өргөдөл гаргах,түүнийг шийдвэрлэх 2.1. Суралцагсдын I, II-р дотуур байрны орон сууцны зориулалтаар тохижуулсан сууцанд сууц хүссэн тухай өргөдлийг тухайн байгууллагын Захиргаа аж ахуйн албаны даргад гаргана. 2.2. Өргөдөлд орон сууц хүсэх болсон үндэслэл, гэр бүлийн гишүүд, тэдгээрийн ажил эрхлэлт болон бусад нөхцөл, шалтгааныг тодорхой тусгаж, шаардлагатай баримтыг хавсаргасан байна. 2.3. Орон сууц хуваарилах, байрлуулах асуудлыг тухайн байгууллагын /МСҮТ-ийн Захирлын зөвлөлийн хурал/ хурлаар хэлэлцэж, олонхийн саналаар шийдвэрлэнэ. 2.4. Захирлын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн тухайн байгууллагын Захиргаа аж ахуйн албаны дарга орон сууц эзэмшүүлэх тухай гэрээ байгуулна..
  2. 2. 2.5. Өвөрхангай аймаг дахь МСҮТ-ийн ажиллагсдын орон сууц хүссэн өргөдлийг хүлээн авах, шийдвэрлэх ажиллагааг энэ журмын 2.1-2.3-т зааснаар зохицуулж, орон сууц эзэмшүүлнэ. 2.6.Байгалийн гамшиг болон бусад гэнэтийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан хөлслөгч, /байгууллагын ажиллагсад/ амьдралын байдал эрс доройтсон нь орон сууцыг хуваарилахад онцгойлон авч үзэх үндэслэл болно. 2.7. Захирлын зөвлөл, ЗАААлбаны дарга шаардлагатай тохиолдолд өргөдөл гаргасан хөлслөгч, /байгууллагын ажиллагсад/-ын амьдралын нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, дүгнэлт гаргах ажлын хэсгийг томилон ажиллуулна. Гурав. Орон сууц эзэмших гэрээг цуцлах 3.1. Орон сууц эзэмших гэрээг дараах нөхцөлд цуцална. 3.2. Хөлслөгч, /байгууллагын ажиллагсад/ байгууллагаас хуваарилсан орон сууцыг эзэмшихээс татгалзсан. 3.3. Өөрөө хүсэлт гаргаж ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн. 3.4. Төрийн өөр ажил, албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон. 3.5.Өндөр насны тэтгэвэрт гарсан. 3.6. Холбогдох хууль тогтоомжид заасан үндэслэлээр, захиргааны санаачлагаар ажлаас чөлөөлөгдсөн. 3.7. Хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлсөн, огцруулсан. 3.8. Сууц эзэмшүүлэх тухай гэрээг ноцтой зөрчсөн. 3.9. Төрийн болон хувийн өмчлөлийн өөр орон сууцтай болсон. 3.10. Орон сууцыг өөрөө эзэмшихгүйгээр бусдад шилжүүлсэн. Дөрөв. Бусад зүйл 4.1. Орон сууц эзэмшигч нь түүний бүрэн бүтэн байдлыг хангаж, ашиглалтын болон үйлчилгээний зардлыг хариуцах бөгөөд урсгал засварыг өөрийн зардлаар хийж гүйцэтгэнэ.
  3. 3. 4.2. Орон сууцыг худалдах, барьцаалах, түрээслэх, хөлслөх, үнэ төлбөргүй ашиглуулах зэргээр бусдын өмчлөл, эзэмшилд шилжүүлэхийг хориглоно. 4.3. Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол орон сууц хөлслөгчид нь орон сууцны дундын ашиглалтын талбай / гал тогооны болон ариун цэврийн өрөө, сууцны орц, шат зэрэг/-г адил тэгш ашиглан цэвэрлэгээ үйлчилгээг хариуцна. ЗАААлба
  4. 4. БАТЛАВ: МСҮТ-ИЙН ЗАХИРАЛ ......................... Д.АЛТАНЦЭЦЭГ ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ МСҮТ-ИЙН СУУЦ ТҮРЭЭСЛҮҮЛЭХ ГЭРЭЭ 20....оны ...дугаар сарын ...-ны өдөр № ... .............................. хот /сум/ Иргэний хуулийн 302; 310; 311 дүгээр зүйлүүдэд заасныг үндэслэн нэг талаас ____________________________________________________________- ийг / Байгууллагын нэр / төлөөлж / цаашид “байгууллага” гэх /, ___________________________________ / Албан тушаал / _________________________________________________________________________ / Овог нэр / Нөгөө талаас ___________________________________________-ийн / Байгууллагын нэр / ____________________________ ажилтай _____________________________________/ Овог нэр / / цаашид “хөлслөгч” гэх / бид харилцан тохиролцож, дараахь нөхцөлтэйгээр энэхүү гэрээг байгуулав. Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Сууцны хууль ёсны эзэмшигч ___________________ нь хөлслөгч ________________-д байгууллагын мэдлийн _______________________________________________ хаягт байрладаг, _________ тоот сууц бүхий, _______ м. кв. талбайтай, ______ өрөө бүхий орон сууцыг 20___ оны ______ сарын _____ -ны өдрөөс эхлэн нийт ______ сар /жил/-ын хугацаагаар эзэмшүүлнэ. 1.2. Уг суралцагсадын I, II-р дотуур байрны орон сууцны зориулалтаар тохижуулсан сууц нь битүүмжлэгдээгүй, бусад этгээдэд худалдагдаагүй, барьцаалагдаагүй, түрээслэгдээгүй болно. 1.3. Иргэний хуулийн 288, 289, 294 дүгээр зүйлийн 294.1, 294.2, 310, 311 дүгээр зүйлүүд болон Суралцагсадын I, II-р дотуур байрны орон сууцны зориулалтаар тохижуулсан сууц эзэмшүүлэх тухай журам”-д заасны дагуу энэхүү гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж болно. 1.4. Гэрээг цуцалсан тохиолдолд ажиллагсад /хөлслөгч/ үл маргах журмаар орон сууцыг чөлөөлнө.
  5. 5. 1.5. Суралцагсадын I, II-р дотуур байрны орон сууцны зориулалтаар тохижуулсан сууцыг ажиллагсад /хөлслөгч/-д шилжүүлэх болон буцаан авахдаа “Хүлээлцэх акт” үйлдэн холбогдох этгээдүүд гарын үсэг зурж, гэрээнд хавсаргана. Хоёр. Сууц хөлслүүлэгчийн эрх, үүрэг 2.1. Байгууллага нь ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй орон сууцыг ажиллагсад /хөлслөгч/-ийн эзэмшил, ашиглалтад 20___ оны _____ дугаар сарын _____ -ны өдөр хүлээлгэн өгнө. 2.2. Байгууллага ажиллагсад /хөлслөгч/-өөс цахилгаан, дулаан, цэвэр ус болон сууц ашигласнаас гарах зардлаа хугацаандаа төлөхийг шаардах эрхтэй. 2.3. Байгууллага Иргэний хууль, ӨВ-МСҮТ-ийн Захирлын зөвлөлийн хурлаар батлагдсан “ӨВ-МСҮТ-ийн суралцагсадын I, II-р дотуур байрны орон сууцны зориулалтаар тохижуулсан сууцанд амьдрах журам” болон энэхүү гэрээнд заасан үндэслэлээр хугацаанаас нь өмнө гэрээг цуцлахаар бол 1 сараас багагүй хугацааны өмнө хөлслөгчид бичгээр мэдэгдэнэ. 2.4. Иргэний хуулийн 288 дугаар зүйлд заасан бусад эрх, үүрэг. Гурав. Сууц хөлслөгчийн эрх, үүрэг 3.1. Хөлслөгч нь сууцыг гэрээнд заасан нөхцөл, зориулалтаар нь ашиглаж, түүний бүрэн бүтэн байдлыг хангана. Хөлслөгч орон сууцыг буруу эзэмшиж, ашигласнаас үүссэн засвар, эвдрэл гэмтлийн зардлыг өөрийн хөрөнгөөр хариуцан арилгана. 3.2. Хөлслөгч гэрээний хугацаа дуусгавар болохоос 2 долоо хоногийн өмнө Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.2 дахь хэсэгт заасныг үндэслэн “ӨВ-МСҮТ-ийн сууц эзэмшүүлэх тухай гэрээ”-г сунгах талаарх хүсэлтээ эрх бүхий албан тушаалтанд бичгээр гаргах бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэхь хэсэгт заасны дагуу шинэ гэрээг тэргүүн ээлжинд байгуулах давуу эрх эдэлнэ. 3.3.Хөлслөгч цахилгаан, дулаан, цэвэр ус, зэрэг орон сууц ашигласнаас гарах зардлыг хугацаанд нь төлөх үүрэгтэй. 3.4.Хөлслөгч нь орон сууцыг бусдад худалдах, барьцаалах, түрээслэх, сууцыг бүхэлд нь эсвэл түүний хэсгийг гуравдагч этгээдэд дамжуулан хөлслөхийг хориглоно.
  6. 6. 3.5. Иргэний хуулийн 289, 303 дугаар зүйлд заасан бусад эрх, үүрэг. Дөрөв. Нэмэлт нөхцөл 4.1. Хөлслөгч нь орон сууцыг эзэмшиж байх хугацаандаа хийсэн засварын зардлыг гэрээ дуусгавар болсны дараа нэхэмжлэх эрхгүй. 4.2. Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурж, Орон байрны бүртгэлийн актан дээр 2 тал гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. 4.3. Гэрээ нийт хоёр хувь үйлдэн талууд тус бүр нэг хувийг хадгална. ГЭРЭЭ БАЙГУУЛСАН БАЙГУУЛЛАГА: ХӨЛСЛӨГЧ: _______________-ийн ________________ _________________-ийн ______________ /Байгууллагын нэр/ /Байгууллагын нэр/ /Албан тушаал/ __________________ / /Нэр/ / /Гарын үсэг/ /Албан тушаал/ ____________________ / /Нэр/ / /Гарын үсэг/ Тамга Регистрийн дугаар _________________ Утас _______________ Утас _______________

×