SlideShare a Scribd company logo
1 of 3
А.Жоли: Би хэзээ ч Элизабет Тейлор шиг эмэгтэйлэг
                     байж чадахгүй
                                          Холливудын алдарт жүжигчин Анжелина
                                          Жоли Войт 1975 онд Лос Анжелес хотноо
                                          жүжигчний гэр бүлд төржээ. Оскарын эзэн,
                                          загвар өмсөгч тэрээр кино урлагийн хам-
                                          гийн нэр хүндтэй шагнал болох "Алтан бөм-
                                          бөрцөг"-ийг гурван удаа, АНУ-ын кино
                                          жүжигчдийн Гильдийн шагналыг хоёр удаа
                                          хүртэж байжээ. Мөн тэрээр НҮБ-ын сайн
                                          дурын элч юм. Өдгөө тэрбээр нөхөр Б.Питт
                                          болон зургаан хүүхдийн хамт амьдарч бай-
                                          гаа билээ. Мотоцикл унаж, онгоц жолоодох
                                          дуртай түүний хамгийн жаргалтай агшин
                                          нь хүүхдүүдтэйгээ хамт байх гэнэ.

                                Тэрээр одоо ч дэлхийн хамгийн дур булаам,
                                тачаангуй    бүсгүйчүүдийн    жагсаалтыг
                                тэргүүлсээр байгаа. Олон жилийн өмнө
                                хатагтай Жоли "Тrue women" киноны төгс
                                эмэгтэйн дүрийг бүтээсэн юм. Хэдийгээр уг
                                дүр нь түүнд нэр алдрыг авчраагүй ч
                                хамгийн ихээр сэтгэлд нь үлдсэн дүр гэнэ.
                                Тэрбээр саяхан Москва хотноо хамгийн
                                сүүлийн бүтээл болох "Salt" киноны
                                нээлтэд оролцсон юм. Уг кинонд тэрээр
                                тагнуулч эмэгтэйн дүрийг бүтээжээ. Ингээд
А.Жолийн "Аргументы и факты" сэтгүүлд өгсөн ярилцлагыг товчхон хүргэе.

-Таныг кино урлагаа орхих гэж байгаа талаар чих дэлсэх юм. Энэ үнэн үү. Хэрэв үнэн
бол та хүүхдүүдтэйгээ ихэнх цагаа өнгөрөөх гэж ийм алхам хийж байна уу?

-Тийм ээ. Үнэндээ энэ талаар бодож байгаа. Одоо би 20 настай биш шүү дээ. Ингэж явах
нас биш ээ (инээв). Тэгээд ч амьдралдаа олон өөр зүйл хийх хүсэл байна. Гэхдээ би кинон-
доо хайртай. Бүрмөсөн орхиж чадахгүй байх. Кинонд тоглох урилга авахаа аажмаар багас-
гах                                       болно.

-"Salt" кинонд та хүнд хүнд элементүүдийг чадварлаг хийсэн байдаг. Гүүрнээс
ачааны машин руу үсрэх гээд л... Хаанаас ийм их зориг гардаг байна. Та бүр хүүхэд
байхдаа       л      ингэж        авирч       үсэрдэг       байв       уу?

-Тийм ээ. Харин одоо өөрөө хүүхдүүдтэй болчихоод байна. Миний охин Шайло их
зоригтой.  Мөн    хүү   Пакс    маань   ч   түүнээс   дутахгүйг  хичээдэг.
-Та   зураг   авалтаас   бусад   үедээ   юунаас   хамгийн   их   таашаал   авдаг   вэ?

-Онгоц жолоодох, зарим үед Брэдийн хамт мотоциклоор давхина. Цаг гарвал аялна. Бид
аль болох хүн очоогүй тийм л газарт аялахыг хичээдэг. Ингэснээр дэлхийн өнцөг булан
бүрт гайхамшигт газруудыг шинээр нээдэг. Амьдралд хамгийн том адал явдал бол
хүүхдүүд шүү дээ. Ямар ч зодоон, тулаанаас илүү тэдэнтэйгээ байхад сайхан байдаг.

-Нээрээ, хүүхдүүдийн чинь талаар ярилцацгаая. Аав, ээж нь мотоциклоо хөлөглөөд
аялалд     гарахад   тэд    гэртээ   номхон    суугаад    л    үлдэх   үү?

-Ердөө ч үгүй. Онгоцоор бол бидэнтэй хамт явна. Одоогоор тэд мотоцикл унаж чадахгүй
нь мэдээж. Гэхдээ түүн дээр суугаад тоглоод явна даа. Тэдэнд моторын тарчигнах чимээ
ихэд таалагддаг. Тиймээс манай хүүхдүүд бүх аяллын бүрэн эрхт оролцогчид юм. Брэд
бид    хоёр    ч   агшин     бүрийг    хүүхдүүдтэйгээ    өнгөрөөхийг   хичээдэг.

-"Salt" киноны тагнуулчийн дүрийн тухайд юу хэлэх вэ. Ийм дүрийг ихэвчлэн
эрчүүд бүтээдэг. Гэтэл та энэхүү хил хязгаарыг давснаараа Холливудад кинонд
эрэгтэй, эмэгтэй гэсэн ялгавар байхгүйг харуулах гэсэн оролдлого хэмээн ойлгож
болох                                    уу?

-Үгүй. Хүйсийн ялгаа бол чухал үүрэг гүйцэтгэсээр л байх болно. Тиймээс надад үзэгчид
уг киног хэрхэн хүлээж авах нь маш чухал. Хэрэв сайнаар хүлээж авбал хүн төрөлхтөн
нэг алхам урагшилсны илэрхийлэл болох юм. Би урьд нь ч хүчирхэг эмэгтэйн дүрийг
бүтээж байсан. Гэхдээ тэд бүгд санаанаас зохиосон дүрүүд байлаа. Харин энэ удаагийнх
жинхэнэ     бодит      дүр     юм.     Үүнд     л     том     ялгаа     байна     даа.

-Та     түүхэн      кинонд        ямар      дүр     бүтээхийг      мөрөөддөг       вэ?

-Клеопатрагийн дүрийг бүтээхсэн гэж боддог. Миний бодлоор энэ аугаа эмэгтэйг ерөөс
үнэлж чадаагүй юм шиг санагддаг юм. Сүүлийн жилүүдэд Клеопатраг кинонд шоглоод
хаячихсан мэт сэтгэгдэл төрдөг. Би хувьдаа Клеопатрагийн тухай бүтээсэн кинонуудыг
харахаар тэгж санагддаг. Тэдгээрт Клеопатра нь гоо үзэсгэлэн төгөлдөр ч хоосон хөндий,
сэтгэлийг булаагч мэт дүрсэлсэн байдаг. Би түүний талаар олон ном уншсан. Гэтэл
үнэндээ тийм биш гэдгийг олж мэдсэн. Тэрээр амьдрал дээр хатуу чанга ээж байсан юм.
Мөн тийм ч үзэсгэлэнтэй байгаагүй. Таван хэлэнд нэвтэрхий түүний хэрхэн оргилд хүрч,
Ромтой харилцаа тогтоосон нь үнэхээр түүхэн том үйл явдал билээ. Тиймээс түүнийг тийм
л дүрээр нь бүтээвэл илүү сонирхолтой болох мэт санагдах юм. Улмаар Клеопатраг
хүмүүс             арай            өөр            дүгнэх            байх...

-Таны бүтээх Клеопатра нь Элизабет Тейлорын тоглосноос илүү болно гэж та бодож
байна                                                                      уу?

-Мэдээж. Нэгдүгээрт, би хэзээ ч Элизабет Тейлор шиг тийм эмэгтэйлэг байж чадахгүй.
Тэгээд ч Клеопатраг би хувьдаа сексийн бэлгэ тэмдэг бус түүхийг бүтээлцсэн тэр л
дүрээр нь бүтээхийг хичээнэ. Клеопатра бодит амьдрал дээр нэг юм уу хоёр л амрагтай
байсан.     Ер      нь     түүний      талаар    унших       зүйл     их     байна.
-Бид хүчирхэг эмэгтэйчүүдийн талаар нэлээд ярилаа. Ямар зан чанартай эрчүүдийг
үнэлдэг вэ. Жентелмен залуу таны өмнө хаалгаа нээвэл яах вэ?

-Надад Брэдийн бүх юм таалагддаг. Тэр бол жинхэнэ жентелмен эр төдийгүй
гайхмшигтай халамжтай аав. Та ч түүний талаар мэдэх байлгүй дээ. Үр хүүхдэдээ
хамгийн дотно хайртай аав нь болохын сацуу жинхэнэ эр хүн байж чаддаг юм.

-Шайло охин чинь таны бага насыг санагдуулдаг гэсэн. Та амьдралын хүнд хэцүүг
туулж ирсэн хүний нэг. Хүүхдүүдээ хар бараан амьдралд хутгахгүйн тулд тэднийгээ
хэрхэн                               хамгаалах                              вэ?

-Өсвөр насныхан болон залуучууд амьдралдаа яах ёстойгоо тэр бүр сайн ойлгодоггүй.
Тиймээс амьдралын эрээн бараантай хутгалдаж, юу хүссэнээ хийж тэндээс өөрийн хүсч
буй зүйлээ хайж байдаг. Миний хувьд ч бас тийм л байсан. Харин насанд хүрсэн хойноо
олон газраар аялах болсноор амьдралд маш олон том боломж байдгийг ойлгож авсан.
Эндээс л амьдралынхаа замыг сонгож чадсандаа. Хүүхдүүдээ аль болох олон газар
үзүүлж, нүдийг нь тайлах хэрэгтэй. Тэд олон орны соёл заншлыг судалж, өөрсдийнхтэйгээ
харьцуулах болно. Айдас хүйдсээ даван туулж, дотоод эрч хүчээ юунд зарцуулахаа
ухаарах болно. Тэр үед тэд цааш хэрхэхээ өөрсдөө л мэднэ биз дээ.

More Related Content

Viewers also liked

2014 08 14 Barbarous Barberry Invasive Plants Series Pt. 2
2014 08 14 Barbarous Barberry Invasive Plants Series Pt. 22014 08 14 Barbarous Barberry Invasive Plants Series Pt. 2
2014 08 14 Barbarous Barberry Invasive Plants Series Pt. 2Mb Whitcomb
 
Presentazione ava partner
Presentazione ava partnerPresentazione ava partner
Presentazione ava partnermary1973
 
An Introduction to Scrum methodology
An Introduction to Scrum methodologyAn Introduction to Scrum methodology
An Introduction to Scrum methodologyAmit kumar
 
Phyin c19 practical electricity
Phyin c19 practical electricityPhyin c19 practical electricity
Phyin c19 practical electricityDeclan Burke
 
A World Without PHP
A World Without PHPA World Without PHP
A World Without PHPBen Marks
 
Formulation of parentral pdf
Formulation of parentral pdfFormulation of parentral pdf
Formulation of parentral pdfkhaledmemo
 

Viewers also liked (12)

2014 08 14 Barbarous Barberry Invasive Plants Series Pt. 2
2014 08 14 Barbarous Barberry Invasive Plants Series Pt. 22014 08 14 Barbarous Barberry Invasive Plants Series Pt. 2
2014 08 14 Barbarous Barberry Invasive Plants Series Pt. 2
 
PI_1paskaita
PI_1paskaitaPI_1paskaita
PI_1paskaita
 
Motivation
Motivation Motivation
Motivation
 
Presentazione ava partner
Presentazione ava partnerPresentazione ava partner
Presentazione ava partner
 
PI_2paskaita
PI_2paskaitaPI_2paskaita
PI_2paskaita
 
An Introduction to Scrum methodology
An Introduction to Scrum methodologyAn Introduction to Scrum methodology
An Introduction to Scrum methodology
 
An emr edge.
An emr edge.An emr edge.
An emr edge.
 
PI_13paskaita
PI_13paskaitaPI_13paskaita
PI_13paskaita
 
PI_6_paskaita
PI_6_paskaitaPI_6_paskaita
PI_6_paskaita
 
Phyin c19 practical electricity
Phyin c19 practical electricityPhyin c19 practical electricity
Phyin c19 practical electricity
 
A World Without PHP
A World Without PHPA World Without PHP
A World Without PHP
 
Formulation of parentral pdf
Formulation of parentral pdfFormulation of parentral pdf
Formulation of parentral pdf
 

Similar to Ohin 3.7kg

Hugaraagui noyon nuruu
Hugaraagui noyon nuruuHugaraagui noyon nuruu
Hugaraagui noyon nuruubaagii92
 
Hugaraagui noyon nuruu
Hugaraagui noyon nuruuHugaraagui noyon nuruu
Hugaraagui noyon nuruubaagii92
 
сургамжит өгүүлэл
сургамжит өгүүлэлсургамжит өгүүлэл
сургамжит өгүүлэлTsedo Batsukh
 
тунгалаг тамир
тунгалаг тамиртунгалаг тамир
тунгалаг тамирtsengel00
 
тунгалаг тамир
тунгалаг тамиртунгалаг тамир
тунгалаг тамирtsengel00
 
тунгалаг тамир
тунгалаг тамиртунгалаг тамир
тунгалаг тамирtsengel00
 
тунгалаг тамир
тунгалаг тамиртунгалаг тамир
тунгалаг тамирtsengel00
 
тунгалаг тамир
тунгалаг тамиртунгалаг тамир
тунгалаг тамирtsengel00
 
тунгалаг тамир
тунгалаг тамиртунгалаг тамир
тунгалаг тамирtsengel00
 
тунгалаг тамир
тунгалаг тамиртунгалаг тамир
тунгалаг тамирtsengel00
 

Similar to Ohin 3.7kg (13)

Hugaraagui noyon nuruu
Hugaraagui noyon nuruuHugaraagui noyon nuruu
Hugaraagui noyon nuruu
 
Hugaraagui noyon nuruu
Hugaraagui noyon nuruuHugaraagui noyon nuruu
Hugaraagui noyon nuruu
 
Uran zohiolin dur
Uran zohiolin durUran zohiolin dur
Uran zohiolin dur
 
сургамжит өгүүлэл
сургамжит өгүүлэлсургамжит өгүүлэл
сургамжит өгүүлэл
 
Nom900
Nom900Nom900
Nom900
 
Kinonii tuhai medeelel
Kinonii tuhai medeelelKinonii tuhai medeelel
Kinonii tuhai medeelel
 
тунгалаг тамир
тунгалаг тамиртунгалаг тамир
тунгалаг тамир
 
тунгалаг тамир
тунгалаг тамиртунгалаг тамир
тунгалаг тамир
 
тунгалаг тамир
тунгалаг тамиртунгалаг тамир
тунгалаг тамир
 
тунгалаг тамир
тунгалаг тамиртунгалаг тамир
тунгалаг тамир
 
тунгалаг тамир
тунгалаг тамиртунгалаг тамир
тунгалаг тамир
 
тунгалаг тамир
тунгалаг тамиртунгалаг тамир
тунгалаг тамир
 
тунгалаг тамир
тунгалаг тамиртунгалаг тамир
тунгалаг тамир
 

Ohin 3.7kg

  • 1. А.Жоли: Би хэзээ ч Элизабет Тейлор шиг эмэгтэйлэг байж чадахгүй Холливудын алдарт жүжигчин Анжелина Жоли Войт 1975 онд Лос Анжелес хотноо жүжигчний гэр бүлд төржээ. Оскарын эзэн, загвар өмсөгч тэрээр кино урлагийн хам- гийн нэр хүндтэй шагнал болох "Алтан бөм- бөрцөг"-ийг гурван удаа, АНУ-ын кино жүжигчдийн Гильдийн шагналыг хоёр удаа хүртэж байжээ. Мөн тэрээр НҮБ-ын сайн дурын элч юм. Өдгөө тэрбээр нөхөр Б.Питт болон зургаан хүүхдийн хамт амьдарч бай- гаа билээ. Мотоцикл унаж, онгоц жолоодох дуртай түүний хамгийн жаргалтай агшин нь хүүхдүүдтэйгээ хамт байх гэнэ. Тэрээр одоо ч дэлхийн хамгийн дур булаам, тачаангуй бүсгүйчүүдийн жагсаалтыг тэргүүлсээр байгаа. Олон жилийн өмнө хатагтай Жоли "Тrue women" киноны төгс эмэгтэйн дүрийг бүтээсэн юм. Хэдийгээр уг дүр нь түүнд нэр алдрыг авчраагүй ч хамгийн ихээр сэтгэлд нь үлдсэн дүр гэнэ. Тэрбээр саяхан Москва хотноо хамгийн сүүлийн бүтээл болох "Salt" киноны нээлтэд оролцсон юм. Уг кинонд тэрээр тагнуулч эмэгтэйн дүрийг бүтээжээ. Ингээд А.Жолийн "Аргументы и факты" сэтгүүлд өгсөн ярилцлагыг товчхон хүргэе. -Таныг кино урлагаа орхих гэж байгаа талаар чих дэлсэх юм. Энэ үнэн үү. Хэрэв үнэн бол та хүүхдүүдтэйгээ ихэнх цагаа өнгөрөөх гэж ийм алхам хийж байна уу? -Тийм ээ. Үнэндээ энэ талаар бодож байгаа. Одоо би 20 настай биш шүү дээ. Ингэж явах нас биш ээ (инээв). Тэгээд ч амьдралдаа олон өөр зүйл хийх хүсэл байна. Гэхдээ би кинон- доо хайртай. Бүрмөсөн орхиж чадахгүй байх. Кинонд тоглох урилга авахаа аажмаар багас- гах болно. -"Salt" кинонд та хүнд хүнд элементүүдийг чадварлаг хийсэн байдаг. Гүүрнээс ачааны машин руу үсрэх гээд л... Хаанаас ийм их зориг гардаг байна. Та бүр хүүхэд байхдаа л ингэж авирч үсэрдэг байв уу? -Тийм ээ. Харин одоо өөрөө хүүхдүүдтэй болчихоод байна. Миний охин Шайло их зоригтой. Мөн хүү Пакс маань ч түүнээс дутахгүйг хичээдэг.
  • 2. -Та зураг авалтаас бусад үедээ юунаас хамгийн их таашаал авдаг вэ? -Онгоц жолоодох, зарим үед Брэдийн хамт мотоциклоор давхина. Цаг гарвал аялна. Бид аль болох хүн очоогүй тийм л газарт аялахыг хичээдэг. Ингэснээр дэлхийн өнцөг булан бүрт гайхамшигт газруудыг шинээр нээдэг. Амьдралд хамгийн том адал явдал бол хүүхдүүд шүү дээ. Ямар ч зодоон, тулаанаас илүү тэдэнтэйгээ байхад сайхан байдаг. -Нээрээ, хүүхдүүдийн чинь талаар ярилцацгаая. Аав, ээж нь мотоциклоо хөлөглөөд аялалд гарахад тэд гэртээ номхон суугаад л үлдэх үү? -Ердөө ч үгүй. Онгоцоор бол бидэнтэй хамт явна. Одоогоор тэд мотоцикл унаж чадахгүй нь мэдээж. Гэхдээ түүн дээр суугаад тоглоод явна даа. Тэдэнд моторын тарчигнах чимээ ихэд таалагддаг. Тиймээс манай хүүхдүүд бүх аяллын бүрэн эрхт оролцогчид юм. Брэд бид хоёр ч агшин бүрийг хүүхдүүдтэйгээ өнгөрөөхийг хичээдэг. -"Salt" киноны тагнуулчийн дүрийн тухайд юу хэлэх вэ. Ийм дүрийг ихэвчлэн эрчүүд бүтээдэг. Гэтэл та энэхүү хил хязгаарыг давснаараа Холливудад кинонд эрэгтэй, эмэгтэй гэсэн ялгавар байхгүйг харуулах гэсэн оролдлого хэмээн ойлгож болох уу? -Үгүй. Хүйсийн ялгаа бол чухал үүрэг гүйцэтгэсээр л байх болно. Тиймээс надад үзэгчид уг киног хэрхэн хүлээж авах нь маш чухал. Хэрэв сайнаар хүлээж авбал хүн төрөлхтөн нэг алхам урагшилсны илэрхийлэл болох юм. Би урьд нь ч хүчирхэг эмэгтэйн дүрийг бүтээж байсан. Гэхдээ тэд бүгд санаанаас зохиосон дүрүүд байлаа. Харин энэ удаагийнх жинхэнэ бодит дүр юм. Үүнд л том ялгаа байна даа. -Та түүхэн кинонд ямар дүр бүтээхийг мөрөөддөг вэ? -Клеопатрагийн дүрийг бүтээхсэн гэж боддог. Миний бодлоор энэ аугаа эмэгтэйг ерөөс үнэлж чадаагүй юм шиг санагддаг юм. Сүүлийн жилүүдэд Клеопатраг кинонд шоглоод хаячихсан мэт сэтгэгдэл төрдөг. Би хувьдаа Клеопатрагийн тухай бүтээсэн кинонуудыг харахаар тэгж санагддаг. Тэдгээрт Клеопатра нь гоо үзэсгэлэн төгөлдөр ч хоосон хөндий, сэтгэлийг булаагч мэт дүрсэлсэн байдаг. Би түүний талаар олон ном уншсан. Гэтэл үнэндээ тийм биш гэдгийг олж мэдсэн. Тэрээр амьдрал дээр хатуу чанга ээж байсан юм. Мөн тийм ч үзэсгэлэнтэй байгаагүй. Таван хэлэнд нэвтэрхий түүний хэрхэн оргилд хүрч, Ромтой харилцаа тогтоосон нь үнэхээр түүхэн том үйл явдал билээ. Тиймээс түүнийг тийм л дүрээр нь бүтээвэл илүү сонирхолтой болох мэт санагдах юм. Улмаар Клеопатраг хүмүүс арай өөр дүгнэх байх... -Таны бүтээх Клеопатра нь Элизабет Тейлорын тоглосноос илүү болно гэж та бодож байна уу? -Мэдээж. Нэгдүгээрт, би хэзээ ч Элизабет Тейлор шиг тийм эмэгтэйлэг байж чадахгүй. Тэгээд ч Клеопатраг би хувьдаа сексийн бэлгэ тэмдэг бус түүхийг бүтээлцсэн тэр л дүрээр нь бүтээхийг хичээнэ. Клеопатра бодит амьдрал дээр нэг юм уу хоёр л амрагтай байсан. Ер нь түүний талаар унших зүйл их байна.
  • 3. -Бид хүчирхэг эмэгтэйчүүдийн талаар нэлээд ярилаа. Ямар зан чанартай эрчүүдийг үнэлдэг вэ. Жентелмен залуу таны өмнө хаалгаа нээвэл яах вэ? -Надад Брэдийн бүх юм таалагддаг. Тэр бол жинхэнэ жентелмен эр төдийгүй гайхмшигтай халамжтай аав. Та ч түүний талаар мэдэх байлгүй дээ. Үр хүүхдэдээ хамгийн дотно хайртай аав нь болохын сацуу жинхэнэ эр хүн байж чаддаг юм. -Шайло охин чинь таны бага насыг санагдуулдаг гэсэн. Та амьдралын хүнд хэцүүг туулж ирсэн хүний нэг. Хүүхдүүдээ хар бараан амьдралд хутгахгүйн тулд тэднийгээ хэрхэн хамгаалах вэ? -Өсвөр насныхан болон залуучууд амьдралдаа яах ёстойгоо тэр бүр сайн ойлгодоггүй. Тиймээс амьдралын эрээн бараантай хутгалдаж, юу хүссэнээ хийж тэндээс өөрийн хүсч буй зүйлээ хайж байдаг. Миний хувьд ч бас тийм л байсан. Харин насанд хүрсэн хойноо олон газраар аялах болсноор амьдралд маш олон том боломж байдгийг ойлгож авсан. Эндээс л амьдралынхаа замыг сонгож чадсандаа. Хүүхдүүдээ аль болох олон газар үзүүлж, нүдийг нь тайлах хэрэгтэй. Тэд олон орны соёл заншлыг судалж, өөрсдийнхтэйгээ харьцуулах болно. Айдас хүйдсээ даван туулж, дотоод эрч хүчээ юунд зарцуулахаа ухаарах болно. Тэр үед тэд цааш хэрхэхээ өөрсдөө л мэднэ биз дээ.