SlideShare a Scribd company logo
1 of 2
Download to read offline
Ажилентийн 6400 серийн гурван квадропол Шингэний хроматограф/Масс спектрометрийг
(LC/MS) ашиглан нэгэн зэрэг олон зуун пестицидийг хүнсний бүтээгдхүүний дээжинд шинжлэх
Тулгамдсан асуудлууд
Орчин үед дэлхий даяар хөдөө аж ахуйн таримал болон хөрсийг
эрүүлжүүлэх зорилгоор 1000 гаруй нэр төрлийн пестицидийг хэрэглэж
байна. Тийм ч учраас олон оронд хэрэглэгчдийн эрүүл мэндийг хамгаалах
зорилгоор хүнсний бүтээгдхүүн дэх пестицидийн зөвшөөрөгдөх хэмжээг
тодорхойлж өгсөн байдаг. Хэдийгээр хамгийн их хэмжээнд байж болох
пестицидийн үлдэгдлийн агууламж өөр өөр байх боловч, хүлээн
зөвшөөрөгдөх хэмжээ нь ppb буюу 10 микрограмм/литр (µg/l)-ийн түвшинд
л байдаг.
Эдгээр пестицидүүдийн хэмжээг хүнсний бүтээгдхүүний чанар, аюулгүй
байдлын хүрээнд ялангуяа жимс, ногоог тогтмол хянаж шалгаж байх
шаардлагатай бөгөөд энэ нь маш өчүүхэн хэмжээнд агуулагдах олон зуун
химийн нэгдлүүдийг илрүүлж, тоон агууламжийг нь тодорхойлох
шаардлагыг хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдийн өмнө тавигддаг. Нэгэнт энэ
олон нэгдлүүдийг тус тусад нь тодорхойлох боломжгүй учраас, олон
нэгдлүүдийг зэрэг шинжлэх аргыг хэрэглэх хэрэгтэй. Гэвч,
хроматографийн болон масс спектроскопийн багажаар олон зуун төрлийн
пестицидийг нэгэн зэрэг шинжилнэ гэдэг нь бэрхшээлтэй асуудал юм.
Асуудлуудыг шийдвэрлэх
Олон зуун пестицидийг нэгэн зэрэг дээжинд илрүүлж, тэдгээрийн
агууламжийг тодорхойлохын шинжилгээний аргачлалыг явуулахын тулд
шингэний хроматографийн (LC) системийг ашигладаг бөгөөд энэ систем
нь маш хурц пикийг гаргаж, химийн нэгдлүүдийг хооронд нь богино
хугацаанд салгах чадвартай. Түүнээс гадна гурван квадрополь масс
спектрометрийн багаж байх шаардлагатай болдог ба ингэснээр нарийн
төвөгтэй матриц буюу дээжийг шинжлэхэд гол үзүүлэлт болох дээд
зэргийн мэдрэмж, сонголтыг олгохоос гадна маш богино хугацаанд буюу
шинжилгээний үр дүнд гарч буй пикүүдийг секундын өргөнтэйгээр
харуулдаг.
Олон пестицидийг нэгэн зэрэг богино хугацаанд, үр дүнтэй шинжлэх аргыг
хөгжүүлэхийн тулд найдвартай, бас түргэвчилсэн дээжийг бэлтгэх арга
хэрэгтэй болох бөгөөд түүнчлэн олон зуун химийн нэгдлүүдийн
шинжилгээний аргын үзүүлэлтүүдийг агуулсан мэдээллийн сантай шууд
холбогдсон байх ёстой.
Ажилентийн шийдэл
Зуу зуун төрлийн пестицидийг тодорхойлж, тэдгээрийн тоо хэмжээг гаргах
шинжилгээний аргыг хөгжүүлнэ гэдэг нь хүнд хэцүү даалгавар байх нь
ойлгомжтой. Ажилентийн зүгээс шинжилгээний аргачлалыг амжилттай
хөгжүүлэхэд шаардлагатай гол түлхүүр шаардлагуудыг хангасан үр дүнтэй
шийдлүүдийг бүтээж өгсөн. Пестицидийн Динамик Эм Ар Эм Мэдээллийн
Сангийн Хэрэглээний Кит (The Pesticides Dynamic MRM Database
Application Kit) нь шинжлэх аргачлалыг хөгжүүлэхэд шаардлагатай 750
гаруй нэгдлүүдийн нөхцөл, шилжилт, баригдах хугацаа гэх мэт
мэдээлүүдийг багтаасан байдаг. Түүнээс гадна 300 пестицидийг шинжлэх
урьдчилан тохируулсан аргуудыг энэхүү китэнд суулгаж өгсөн.
Дээжийг бэлтгэхийн тулд бидний зүгээс хандлах болон дисперсийн Bond
Elut QuECheRS китийг санал болгож байна. Богино баганан дээр маш сайн
резолюшнийг гаргах ZORBAX Eclipse Plus UHPLC багана өндөр мэдрэмж,
хурдан салгалтыг хийх чадвартай. 1200 серийн Шингэний хроматографийн
систем дээр UHPLC багануудыг ашигласнаар маш хурдан хугацаанд (20
минутаас бага) химийн нэгдлүүдийг хооронд нь салгаж 300 пестицидийн
шинжилгээний маш хурц пикүүдийг гаргах бөгөөд ингэснээр энэхүү
багажаар тодорхойлох, концентрацийг олох химийн нэгдлүүдийн тоо
хэмжээг бодитоор нэмэгдүүлж чадаж байгаа юм.
Зураг 2. Ажилентийн 1290 Infinity UHPLC, 6490 triple quadrupole LC/MS-
ыг ашиглан 0,1-100 ppb (µg/l)-ийн концентрацийн хүрээнд хэлбэлзэх 300
пестицидийн холимгийг агуулсан төрөл бүрийн хүнсний ногоо, жимсний
ханданд илэрсэн химийн нэгдлүүдийн тоо хэмжээ
Ажилентийн 6400 серийн гурван квадропол LC/MS системийг мөн
хурдавчилсан олон аналитийн агууламжийг тодорхойлох киттэйгээр хамт
хэрэглэж болно. Эдгээр нь зөвхөн шингэний хроматографаас гарч ирэх
үед нь аналитийг хянах Dynamic MRM-ийг ашиглаж шинжилгээний
циклийн хугацааг багасган, сегментүүдэд хуваалгүйгээр хроматограмм
дээр гарч ирэх нэгдлүүдийн илрүүлэлтийг сайжруулдаг. 6400 серийн
багажинд Jet Stream болон Funnel technologies суулгаж өгсөн учраас олон
төрлийн жимс, ногооны матрицанд агуулагдах маш олон төрлийн
пестицидүүдийн агууламжийг ppb-ээс бага түвшинд хүртэл тодорхойлох
дээд зэргийн мэдрэмжтэй байдаг (Зураг 2).
Пестицидийн шинжилгээнд 1200 Infinity Series LC Systems, 6400 Series
Triple Quadrupole LC/MS системийг ашиглах болон Пестицидийн
Dynamic MRM-ийн Мэдээллийн Сангийн хэрэглээний китийн талаархи
илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл www.agilent.com сайтад
зочилно уу.
Зураг 1. Ажилентийн 1290 Infinity UHPLC-г ашиглан 300 төрлийн
пестицидийн холимог бүхий дээжний Экстракцийн Ионы
Хроматограмм
Food solution   9

More Related Content

More from Kh Solongo

National residue plan Brazil (2009) mongolia
National residue plan Brazil (2009) mongolia National residue plan Brazil (2009) mongolia
National residue plan Brazil (2009) mongolia Kh Solongo
 
Agilent training
Agilent  trainingAgilent  training
Agilent trainingKh Solongo
 
Хөрсөн дэх их, бага, өчүүхэн хэмжээнд агуулагдах элементүүдийг хурдавчилсан а...
Хөрсөн дэх их, бага, өчүүхэн хэмжээнд агуулагдах элементүүдийг хурдавчилсан а...Хөрсөн дэх их, бага, өчүүхэн хэмжээнд агуулагдах элементүүдийг хурдавчилсан а...
Хөрсөн дэх их, бага, өчүүхэн хэмжээнд агуулагдах элементүүдийг хурдавчилсан а...Kh Solongo
 
Хүүхдийн тоглоомыг илүү аюулгүй болгоё
Хүүхдийн тоглоомыг илүү аюулгүй болгоёХүүхдийн тоглоомыг илүү аюулгүй болгоё
Хүүхдийн тоглоомыг илүү аюулгүй болгоёKh Solongo
 
Микродолгионы зуухаар дээжийг задалж бэлтгэх
Микродолгионы зуухаар дээжийг задалж бэлтгэхМикродолгионы зуухаар дээжийг задалж бэлтгэх
Микродолгионы зуухаар дээжийг задалж бэлтгэхKh Solongo
 
Education ido 2016_0212
Education ido 2016_0212Education ido 2016_0212
Education ido 2016_0212Kh Solongo
 
Education ido 2016
Education ido 2016Education ido 2016
Education ido 2016Kh Solongo
 
Education ido 2016_0212
Education ido 2016_0212Education ido 2016_0212
Education ido 2016_0212Kh Solongo
 
Pcr д суурилсан хавдарын оношилогоо
Pcr д суурилсан хавдарын оношилогоо Pcr д суурилсан хавдарын оношилогоо
Pcr д суурилсан хавдарын оношилогоо Kh Solongo
 
Pcr д суурилсан хавдарын оношилогоо
Pcr д суурилсан хавдарын оношилогоо Pcr д суурилсан хавдарын оношилогоо
Pcr д суурилсан хавдарын оношилогоо Kh Solongo
 
Microarray technology
Microarray technology Microarray technology
Microarray technology Kh Solongo
 
PCR-д суурилсан GMO Test
PCR-д суурилсан GMO Test  PCR-д суурилсан GMO Test
PCR-д суурилсан GMO Test Kh Solongo
 
Эрдэм шинжилгээний хурлын мэдээлэл
Эрдэм шинжилгээний хурлын мэдээлэл Эрдэм шинжилгээний хурлын мэдээлэл
Эрдэм шинжилгээний хурлын мэдээлэл Kh Solongo
 
Education ido 2016_0212
Education ido 2016_0212Education ido 2016_0212
Education ido 2016_0212Kh Solongo
 
Food solution 8
Food solution   8Food solution   8
Food solution 8Kh Solongo
 
яргай загасны тосон дахь метил эстерийн тосны хүчлийг автомат дээж бэлтгэгчий...
яргай загасны тосон дахь метил эстерийн тосны хүчлийг автомат дээж бэлтгэгчий...яргай загасны тосон дахь метил эстерийн тосны хүчлийг автомат дээж бэлтгэгчий...
яргай загасны тосон дахь метил эстерийн тосны хүчлийг автомат дээж бэлтгэгчий...Kh Solongo
 

More from Kh Solongo (16)

National residue plan Brazil (2009) mongolia
National residue plan Brazil (2009) mongolia National residue plan Brazil (2009) mongolia
National residue plan Brazil (2009) mongolia
 
Agilent training
Agilent  trainingAgilent  training
Agilent training
 
Хөрсөн дэх их, бага, өчүүхэн хэмжээнд агуулагдах элементүүдийг хурдавчилсан а...
Хөрсөн дэх их, бага, өчүүхэн хэмжээнд агуулагдах элементүүдийг хурдавчилсан а...Хөрсөн дэх их, бага, өчүүхэн хэмжээнд агуулагдах элементүүдийг хурдавчилсан а...
Хөрсөн дэх их, бага, өчүүхэн хэмжээнд агуулагдах элементүүдийг хурдавчилсан а...
 
Хүүхдийн тоглоомыг илүү аюулгүй болгоё
Хүүхдийн тоглоомыг илүү аюулгүй болгоёХүүхдийн тоглоомыг илүү аюулгүй болгоё
Хүүхдийн тоглоомыг илүү аюулгүй болгоё
 
Микродолгионы зуухаар дээжийг задалж бэлтгэх
Микродолгионы зуухаар дээжийг задалж бэлтгэхМикродолгионы зуухаар дээжийг задалж бэлтгэх
Микродолгионы зуухаар дээжийг задалж бэлтгэх
 
Education ido 2016_0212
Education ido 2016_0212Education ido 2016_0212
Education ido 2016_0212
 
Education ido 2016
Education ido 2016Education ido 2016
Education ido 2016
 
Education ido 2016_0212
Education ido 2016_0212Education ido 2016_0212
Education ido 2016_0212
 
Pcr д суурилсан хавдарын оношилогоо
Pcr д суурилсан хавдарын оношилогоо Pcr д суурилсан хавдарын оношилогоо
Pcr д суурилсан хавдарын оношилогоо
 
Pcr д суурилсан хавдарын оношилогоо
Pcr д суурилсан хавдарын оношилогоо Pcr д суурилсан хавдарын оношилогоо
Pcr д суурилсан хавдарын оношилогоо
 
Microarray technology
Microarray technology Microarray technology
Microarray technology
 
PCR-д суурилсан GMO Test
PCR-д суурилсан GMO Test  PCR-д суурилсан GMO Test
PCR-д суурилсан GMO Test
 
Эрдэм шинжилгээний хурлын мэдээлэл
Эрдэм шинжилгээний хурлын мэдээлэл Эрдэм шинжилгээний хурлын мэдээлэл
Эрдэм шинжилгээний хурлын мэдээлэл
 
Education ido 2016_0212
Education ido 2016_0212Education ido 2016_0212
Education ido 2016_0212
 
Food solution 8
Food solution   8Food solution   8
Food solution 8
 
яргай загасны тосон дахь метил эстерийн тосны хүчлийг автомат дээж бэлтгэгчий...
яргай загасны тосон дахь метил эстерийн тосны хүчлийг автомат дээж бэлтгэгчий...яргай загасны тосон дахь метил эстерийн тосны хүчлийг автомат дээж бэлтгэгчий...
яргай загасны тосон дахь метил эстерийн тосны хүчлийг автомат дээж бэлтгэгчий...
 

Food solution 9

  • 1. Ажилентийн 6400 серийн гурван квадропол Шингэний хроматограф/Масс спектрометрийг (LC/MS) ашиглан нэгэн зэрэг олон зуун пестицидийг хүнсний бүтээгдхүүний дээжинд шинжлэх Тулгамдсан асуудлууд Орчин үед дэлхий даяар хөдөө аж ахуйн таримал болон хөрсийг эрүүлжүүлэх зорилгоор 1000 гаруй нэр төрлийн пестицидийг хэрэглэж байна. Тийм ч учраас олон оронд хэрэглэгчдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хүнсний бүтээгдхүүн дэх пестицидийн зөвшөөрөгдөх хэмжээг тодорхойлж өгсөн байдаг. Хэдийгээр хамгийн их хэмжээнд байж болох пестицидийн үлдэгдлийн агууламж өөр өөр байх боловч, хүлээн зөвшөөрөгдөх хэмжээ нь ppb буюу 10 микрограмм/литр (µg/l)-ийн түвшинд л байдаг. Эдгээр пестицидүүдийн хэмжээг хүнсний бүтээгдхүүний чанар, аюулгүй байдлын хүрээнд ялангуяа жимс, ногоог тогтмол хянаж шалгаж байх шаардлагатай бөгөөд энэ нь маш өчүүхэн хэмжээнд агуулагдах олон зуун химийн нэгдлүүдийг илрүүлж, тоон агууламжийг нь тодорхойлох шаардлагыг хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдийн өмнө тавигддаг. Нэгэнт энэ олон нэгдлүүдийг тус тусад нь тодорхойлох боломжгүй учраас, олон нэгдлүүдийг зэрэг шинжлэх аргыг хэрэглэх хэрэгтэй. Гэвч, хроматографийн болон масс спектроскопийн багажаар олон зуун төрлийн пестицидийг нэгэн зэрэг шинжилнэ гэдэг нь бэрхшээлтэй асуудал юм. Асуудлуудыг шийдвэрлэх Олон зуун пестицидийг нэгэн зэрэг дээжинд илрүүлж, тэдгээрийн агууламжийг тодорхойлохын шинжилгээний аргачлалыг явуулахын тулд шингэний хроматографийн (LC) системийг ашигладаг бөгөөд энэ систем нь маш хурц пикийг гаргаж, химийн нэгдлүүдийг хооронд нь богино хугацаанд салгах чадвартай. Түүнээс гадна гурван квадрополь масс спектрометрийн багаж байх шаардлагатай болдог ба ингэснээр нарийн төвөгтэй матриц буюу дээжийг шинжлэхэд гол үзүүлэлт болох дээд зэргийн мэдрэмж, сонголтыг олгохоос гадна маш богино хугацаанд буюу шинжилгээний үр дүнд гарч буй пикүүдийг секундын өргөнтэйгээр харуулдаг. Олон пестицидийг нэгэн зэрэг богино хугацаанд, үр дүнтэй шинжлэх аргыг хөгжүүлэхийн тулд найдвартай, бас түргэвчилсэн дээжийг бэлтгэх арга хэрэгтэй болох бөгөөд түүнчлэн олон зуун химийн нэгдлүүдийн шинжилгээний аргын үзүүлэлтүүдийг агуулсан мэдээллийн сантай шууд холбогдсон байх ёстой. Ажилентийн шийдэл Зуу зуун төрлийн пестицидийг тодорхойлж, тэдгээрийн тоо хэмжээг гаргах шинжилгээний аргыг хөгжүүлнэ гэдэг нь хүнд хэцүү даалгавар байх нь ойлгомжтой. Ажилентийн зүгээс шинжилгээний аргачлалыг амжилттай хөгжүүлэхэд шаардлагатай гол түлхүүр шаардлагуудыг хангасан үр дүнтэй шийдлүүдийг бүтээж өгсөн. Пестицидийн Динамик Эм Ар Эм Мэдээллийн Сангийн Хэрэглээний Кит (The Pesticides Dynamic MRM Database Application Kit) нь шинжлэх аргачлалыг хөгжүүлэхэд шаардлагатай 750 гаруй нэгдлүүдийн нөхцөл, шилжилт, баригдах хугацаа гэх мэт мэдээлүүдийг багтаасан байдаг. Түүнээс гадна 300 пестицидийг шинжлэх урьдчилан тохируулсан аргуудыг энэхүү китэнд суулгаж өгсөн. Дээжийг бэлтгэхийн тулд бидний зүгээс хандлах болон дисперсийн Bond Elut QuECheRS китийг санал болгож байна. Богино баганан дээр маш сайн резолюшнийг гаргах ZORBAX Eclipse Plus UHPLC багана өндөр мэдрэмж, хурдан салгалтыг хийх чадвартай. 1200 серийн Шингэний хроматографийн систем дээр UHPLC багануудыг ашигласнаар маш хурдан хугацаанд (20 минутаас бага) химийн нэгдлүүдийг хооронд нь салгаж 300 пестицидийн шинжилгээний маш хурц пикүүдийг гаргах бөгөөд ингэснээр энэхүү багажаар тодорхойлох, концентрацийг олох химийн нэгдлүүдийн тоо хэмжээг бодитоор нэмэгдүүлж чадаж байгаа юм. Зураг 2. Ажилентийн 1290 Infinity UHPLC, 6490 triple quadrupole LC/MS- ыг ашиглан 0,1-100 ppb (µg/l)-ийн концентрацийн хүрээнд хэлбэлзэх 300 пестицидийн холимгийг агуулсан төрөл бүрийн хүнсний ногоо, жимсний ханданд илэрсэн химийн нэгдлүүдийн тоо хэмжээ Ажилентийн 6400 серийн гурван квадропол LC/MS системийг мөн хурдавчилсан олон аналитийн агууламжийг тодорхойлох киттэйгээр хамт хэрэглэж болно. Эдгээр нь зөвхөн шингэний хроматографаас гарч ирэх үед нь аналитийг хянах Dynamic MRM-ийг ашиглаж шинжилгээний циклийн хугацааг багасган, сегментүүдэд хуваалгүйгээр хроматограмм дээр гарч ирэх нэгдлүүдийн илрүүлэлтийг сайжруулдаг. 6400 серийн багажинд Jet Stream болон Funnel technologies суулгаж өгсөн учраас олон төрлийн жимс, ногооны матрицанд агуулагдах маш олон төрлийн пестицидүүдийн агууламжийг ppb-ээс бага түвшинд хүртэл тодорхойлох дээд зэргийн мэдрэмжтэй байдаг (Зураг 2). Пестицидийн шинжилгээнд 1200 Infinity Series LC Systems, 6400 Series Triple Quadrupole LC/MS системийг ашиглах болон Пестицидийн Dynamic MRM-ийн Мэдээллийн Сангийн хэрэглээний китийн талаархи илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл www.agilent.com сайтад зочилно уу. Зураг 1. Ажилентийн 1290 Infinity UHPLC-г ашиглан 300 төрлийн пестицидийн холимог бүхий дээжний Экстракцийн Ионы Хроматограмм