SlideShare a Scribd company logo
1 of 3
Download to read offline
Яргай загасны тосон дахь Метил Эстерийн Тосны Хүчлийг Автомат дээж бэлтгэгчийг ашиглан тодорхойлох
Ажилент Технологи, TeLA GmbH Bremerhaven, Norbert Helle болон Monika Bzduch
ҮНДЭСЛЭЛ
Тосны хүчлийг автоматаар гаргаж авахдаа Ажилентийн 7696 Дээж бэлтгэгч ажлын
ширээг хэрэглэлээ. Тосны хүчлүүд нь хроматографийн шинжилгээгээр урт сүүл
бүхий пикийг үүсгээд байдаг учраас тосны хүчлийг метил эстерийн тосны хүчил
(fatty acid methyl ester, FAMEs) болгон хувиргаж хроматографийн шинжилгээнд
оруулахад өргөн хэрэглэдэг. Гар аргаар хувиргах нь хүний хөдөлмөр их зарсан
ажиллагаатайгаас гадна чанарын хувьд тогтвортой байх нь тааруу байдаг. Харин
автоматаар хувиргалтыг хийхэд хурдан, цаг хэмнэхээс гадна илрүүлэлтийг үнэхээр
сайжруулж өгдөг байна. Ялангуяа, их хэмжээний ханаагүй тосны хүчлүүдийн
хувьд, урвалын орчны температур болон хугацаа нь жаахан өөрчлөгдөхөд л гар
аргаар хийх үеийн тогтвортой байдал нь алдагддаг байна.
Яргай загасны тос бол поли ханаагүй өөхний хүчил болох омега 3 тосны хүчлийн
хамгийн сайн эх үүсвэр. Хоёр гол өөхний хүчлүүд болох эйкозапентаений /ЭПХ/
болон декозагексаений хүчил /ДГХ/-ийг эрүүл мэндийн чухал үзүүлэлтүүд ба
зүрхний хэвийн ажиллагаатай шууд холбоотой гэдгийг тогтоосон байдаг. ЭПХ
болон ДГХ-ийн агууламж буюу концентрацийн хэмжээ нь яргай загасны тосны
капсулын чанарын чухал хүчин зүйл болдог. Ажилентийн 7696 Дээж бэлтгэгчээр
илрүүлэгч бодисыг хэрэглэх, улмаар яргай загасны капсул дахь ЭПХ болон ДГХ-
ийн агууламжийг тодорхойлох аргыг энэхүү танилцуулгаар хүргэж байна.
АШИГЛАЖ БУЙ МАТЕРИАЛ БОЛОН АРГАЧЛАЛ
Дээжийг бэлтгэхийн тулд 10 мгр яргай загасны тосыг жигнэн авч автодээжлэгчийн
2 мл-ийн хуруу шилэнд хийнэ. Дээжийг 500 µл tert-butyl methyl ether (TBME)-ээр
Ажилентийн 7696 Дээж бэлтгэгч ажлын тавцан буюу шингэнийг тарааж хийх
моделийг ашиглан шингэлээд 90 минутын турш тавцан дээр байх вортексоор
холино. Ингээд энэхүү дээжнээсээ 250 µл-ийг авч хоосон хуруу шил рүү хийн 125
µл Trimethylsulfoniumhydroxide (TMSH)- илрүүлэгч бодисын уусмалыг нэмж өгөх
бөгөөд дахиад мөн ажлын тавцангийн холигчийг ашиглан вортексдоно. Холимог
шингэнийг 80˚С-ийн температурт 5 минутын турш ганц хуруу шил халаагчид
халаана. Нэгдүгээр зурагт Ажилентийн Автомат Дээж бэлтгэгч ажлын тавцангийн
автомат ажиллагааны зураглалыг харуулж байна.
Хүснэгт 1-д хийн хроматографийн ажиллах нөхцлүүдийг жагсаасан.
Хүснэгт 1.
Пикийн тодорхойлолтууд
C14:0 Myristic acid
C16:0 Palmitic acid
C16:1 Palmitoleic acid
C18:0 Stearic acid
C18:1 Oleic acid
C18:2 Linoleic acid
C20:0 Arachidic acid
C18:3 g-Linolenic acid
C20:1 Gadoleic acid
C18:3 Linolenic acid
C22:1 Erucic acid
C20:4 Arachidonic acid
C20:5 Eicosapentaenoic acid
C24:1 Nervonic acid
C22:6 Docosahexaenoic acid
Хийн хроматографийн нөхцлүүд
Багаж Ажилент 6890 серийн Хийн Хроматограф
Багана HP 88, 100m x 250 µл=m, 020 µm
Дээжний хэмжээ 2 µl
Лээж оруулагч Split/Splitless, Split 50:1
Зөөгч хий H2
Температурын программ 70˚C-260˚C
Урсгал 1.4 ml/min
Детектор 250˚C, FID
N2: 40 ml/min
Air flow: 450 ml/min
Make up flow, N2: 45 ml/min
АЖИЛЕНТИЙН АЖЛЫН ТАВЦАНГИЙН ПРОГРАММ
500 µл TBME-г дээж рүү нэмнэ
Дээжийг холих: 3,000 rpm, 3 давтамжтай, хоёр зүг рүү, 25 секунд
15 минут хүлээх
Дээжнээс хоосон хуруу шил рүү 250 µл-ийг авч шилжүүлэх
125 µл TMSH-ийг хоосон шил рүү нэмэх
Хоосон шилтэйг холих: 3,000 rpm, 3 давтамжтай, хоёр зүг рүү
Хосон шилийг 5 минутын турш 80˚С-д халаах
Хоосон шилийг тэмдэглэх
Зураг 1. Ажилентийн Автомат Дээж бэлтгэгч ажлын тавцанг ашиглан
FAME бүхий дээжийг бэлтгэх зураглал
12 FAMEs
ҮР ДҮН БА ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
Хоёрдугаар зурагт Ажилентийн 7696А ажлын тавцанг ашиглан яргай загасны
тосонд байгаа бүх FAME-химийн нэгдлүүдийн салгалт явагдаж байгааг харуулж
байна. Энэхүү салгалтаар тосон дахь бүхий л FAME-химийн нэгдлүүд салгалт их
сайн явагдсан байгааг хроматограммаас харж болно. Хамгийн гол сонирхол татаж
байгаа хоёр нэгдлүүд нь баригдах хугацааны 35,07 минут (ЭПХ) болон 40,55
минутанд (ДГХ) илэрсэн байна. ЭПХ (23,7%), ДГХ (20,0%) тус тус байхаас гадна
яргай загасны тосонд бусад ханаагүй хүчлүүд болох олейк (12,0%), линойк (11%),
палмитолейк хүчил (8%)-тай байна. Ханасан тосны хүчлүүдийн агууламж нь
палмитик стирик хүчлүүд 4% болон 5%-ийн бага хэмжээтэй байна.
Автомат дээж бэлтгэгч, хроматографийн шинжилгээний үр дүнгийн тогтвортой
байдлыг шалгах зорилгоор давтан шинжилгээг 10 яргай загасны капсулуудыг
илрүүлэгч бодисыг хэрэглэн шинжилгээнд оруулсан. Давтан хийсэн
шинжилгээний үр дүн, илрүүлэлт маш сайн тогтвортой байгааг гуравдугаар зургаас
харж болно. ЭПХ болон ДГХ-ийн абсалют талбайн сигналуудаас харахад стандарт
гажилтын хэмжээ 1%-иас (ЭПХ .51% , ДГХ 0.78%) бага байна. Түүнээс гадна ЭПХ
болон ДГХ-ийн харьцангуй концентрацийн хэмжээний өөрчлөлт тогтвортой байна.
Харьцангуй стандартын гажилтын хэмжээ ЭПХ-д 0,85%, ДГХ-д 1,22%-тай байна.
10 дээжний хувьд онцгойрч өөр гарсан зүйл байхгүй байна.
Ажилентийн Дээж бэлтгэх тавцанг ашиглан шинжилгээ хийхэд нэг дээжинд ердөө
л 20 минут зарцуулсан бол гар аргаар ийм төрлийн дээжийг хийхэд тухайн
шинжилгээ хийж буй лабораторийн техникчийн ур чадвараас хамааран 2 хүртэл
цагийг ч зарцуулдаг.
0
Зураг 3. Яргай загасны тосон дахь FAME нэгдлүүдийн агууламжийн хэмжээг
автоматаар тодорхойлсон шинжилгээний давтамжууд
Зураг 4. ЭПХ метил эстер (зүүн) болон ДГХ метил эстерийн (баруун) бүтэц
Зураг 2. Ажилентийн Дээж Бэлтгэх ажлын Тавцанг ашиглан яргай загасны тосны дээжинд хийсэн GC/FID-ийн хроматограмм
Хүснэгт 2. Яргай загасны тосны дээжин дэх тосны хүчлийн агууламжийг процентоор үзүүлбэл
ҮР ДҮН
Автоматаар дээжийг илрүүлэгч бодисоор хувиралд оруулах нь энгийн,
хялбархан, хурдан шуурхай, найдвартай. Ялангуяа ханаагүй поли тосны
хүчлүүдийн харьцангуй өндөр концентраци бүхий дээжүүдийг
автоматаар шинжилгээнд бэлтгэх нь гар аргаар бэлтгэхтэй харьцуулбал
хамгийн үр дүнтэй, найдвартай ажиллагаа юм.
REFERENCE
(1) Animal and vegetable fats and oils-Gas chromatography of fatty
acid methyl esters – Part 3: Preparation of methyl esters using
trimethylsulfonium hydroxide (TMSH) (ISO 12966-3:2009)

More Related Content

Viewers also liked

Gestion en proyectos de tecnología educativa
Gestion en proyectos de tecnología educativaGestion en proyectos de tecnología educativa
Gestion en proyectos de tecnología educativaPatricia Molano R
 
Agenda neeap workshop 2011
Agenda neeap workshop 2011Agenda neeap workshop 2011
Agenda neeap workshop 2011RCREEE
 
наши спортивные достижения
наши спортивные достижениянаши спортивные достижения
наши спортивные достиженияschool8kungur
 
Peristiwa 10 november
Peristiwa 10 novemberPeristiwa 10 november
Peristiwa 10 novemberadi darma
 

Viewers also liked (8)

Trabajo mayo
Trabajo mayoTrabajo mayo
Trabajo mayo
 
Gestion en proyectos de tecnología educativa
Gestion en proyectos de tecnología educativaGestion en proyectos de tecnología educativa
Gestion en proyectos de tecnología educativa
 
Leeme
LeemeLeeme
Leeme
 
Mcs
McsMcs
Mcs
 
Agenda neeap workshop 2011
Agenda neeap workshop 2011Agenda neeap workshop 2011
Agenda neeap workshop 2011
 
Due diligence
Due diligenceDue diligence
Due diligence
 
наши спортивные достижения
наши спортивные достижениянаши спортивные достижения
наши спортивные достижения
 
Peristiwa 10 november
Peristiwa 10 novemberPeristiwa 10 november
Peristiwa 10 november
 

More from Kh Solongo

National residue plan Brazil (2009) mongolia
National residue plan Brazil (2009) mongolia National residue plan Brazil (2009) mongolia
National residue plan Brazil (2009) mongolia Kh Solongo
 
Agilent training
Agilent  trainingAgilent  training
Agilent trainingKh Solongo
 
Хөрсөн дэх их, бага, өчүүхэн хэмжээнд агуулагдах элементүүдийг хурдавчилсан а...
Хөрсөн дэх их, бага, өчүүхэн хэмжээнд агуулагдах элементүүдийг хурдавчилсан а...Хөрсөн дэх их, бага, өчүүхэн хэмжээнд агуулагдах элементүүдийг хурдавчилсан а...
Хөрсөн дэх их, бага, өчүүхэн хэмжээнд агуулагдах элементүүдийг хурдавчилсан а...Kh Solongo
 
Хүүхдийн тоглоомыг илүү аюулгүй болгоё
Хүүхдийн тоглоомыг илүү аюулгүй болгоёХүүхдийн тоглоомыг илүү аюулгүй болгоё
Хүүхдийн тоглоомыг илүү аюулгүй болгоёKh Solongo
 
Микродолгионы зуухаар дээжийг задалж бэлтгэх
Микродолгионы зуухаар дээжийг задалж бэлтгэхМикродолгионы зуухаар дээжийг задалж бэлтгэх
Микродолгионы зуухаар дээжийг задалж бэлтгэхKh Solongo
 
Education ido 2016_0212
Education ido 2016_0212Education ido 2016_0212
Education ido 2016_0212Kh Solongo
 
Education ido 2016
Education ido 2016Education ido 2016
Education ido 2016Kh Solongo
 
Education ido 2016_0212
Education ido 2016_0212Education ido 2016_0212
Education ido 2016_0212Kh Solongo
 
Pcr д суурилсан хавдарын оношилогоо
Pcr д суурилсан хавдарын оношилогоо Pcr д суурилсан хавдарын оношилогоо
Pcr д суурилсан хавдарын оношилогоо Kh Solongo
 
Pcr д суурилсан хавдарын оношилогоо
Pcr д суурилсан хавдарын оношилогоо Pcr д суурилсан хавдарын оношилогоо
Pcr д суурилсан хавдарын оношилогоо Kh Solongo
 
Microarray technology
Microarray technology Microarray technology
Microarray technology Kh Solongo
 
PCR-д суурилсан GMO Test
PCR-д суурилсан GMO Test  PCR-д суурилсан GMO Test
PCR-д суурилсан GMO Test Kh Solongo
 
Эрдэм шинжилгээний хурлын мэдээлэл
Эрдэм шинжилгээний хурлын мэдээлэл Эрдэм шинжилгээний хурлын мэдээлэл
Эрдэм шинжилгээний хурлын мэдээлэл Kh Solongo
 
Education ido 2016_0212
Education ido 2016_0212Education ido 2016_0212
Education ido 2016_0212Kh Solongo
 
Food solution 10
Food solution   10Food solution   10
Food solution 10Kh Solongo
 
Food solution 9
Food solution   9Food solution   9
Food solution 9Kh Solongo
 
Food solution 8
Food solution   8Food solution   8
Food solution 8Kh Solongo
 
Food solution 6
Food solution   6Food solution   6
Food solution 6Kh Solongo
 
Food solution 5
Food solution   5Food solution   5
Food solution 5Kh Solongo
 
далайн нялцгай биетэн дэх химийн бохирдлыг тодорхойлох арга
далайн нялцгай биетэн дэх химийн бохирдлыг тодорхойлох аргадалайн нялцгай биетэн дэх химийн бохирдлыг тодорхойлох арга
далайн нялцгай биетэн дэх химийн бохирдлыг тодорхойлох аргаKh Solongo
 

More from Kh Solongo (20)

National residue plan Brazil (2009) mongolia
National residue plan Brazil (2009) mongolia National residue plan Brazil (2009) mongolia
National residue plan Brazil (2009) mongolia
 
Agilent training
Agilent  trainingAgilent  training
Agilent training
 
Хөрсөн дэх их, бага, өчүүхэн хэмжээнд агуулагдах элементүүдийг хурдавчилсан а...
Хөрсөн дэх их, бага, өчүүхэн хэмжээнд агуулагдах элементүүдийг хурдавчилсан а...Хөрсөн дэх их, бага, өчүүхэн хэмжээнд агуулагдах элементүүдийг хурдавчилсан а...
Хөрсөн дэх их, бага, өчүүхэн хэмжээнд агуулагдах элементүүдийг хурдавчилсан а...
 
Хүүхдийн тоглоомыг илүү аюулгүй болгоё
Хүүхдийн тоглоомыг илүү аюулгүй болгоёХүүхдийн тоглоомыг илүү аюулгүй болгоё
Хүүхдийн тоглоомыг илүү аюулгүй болгоё
 
Микродолгионы зуухаар дээжийг задалж бэлтгэх
Микродолгионы зуухаар дээжийг задалж бэлтгэхМикродолгионы зуухаар дээжийг задалж бэлтгэх
Микродолгионы зуухаар дээжийг задалж бэлтгэх
 
Education ido 2016_0212
Education ido 2016_0212Education ido 2016_0212
Education ido 2016_0212
 
Education ido 2016
Education ido 2016Education ido 2016
Education ido 2016
 
Education ido 2016_0212
Education ido 2016_0212Education ido 2016_0212
Education ido 2016_0212
 
Pcr д суурилсан хавдарын оношилогоо
Pcr д суурилсан хавдарын оношилогоо Pcr д суурилсан хавдарын оношилогоо
Pcr д суурилсан хавдарын оношилогоо
 
Pcr д суурилсан хавдарын оношилогоо
Pcr д суурилсан хавдарын оношилогоо Pcr д суурилсан хавдарын оношилогоо
Pcr д суурилсан хавдарын оношилогоо
 
Microarray technology
Microarray technology Microarray technology
Microarray technology
 
PCR-д суурилсан GMO Test
PCR-д суурилсан GMO Test  PCR-д суурилсан GMO Test
PCR-д суурилсан GMO Test
 
Эрдэм шинжилгээний хурлын мэдээлэл
Эрдэм шинжилгээний хурлын мэдээлэл Эрдэм шинжилгээний хурлын мэдээлэл
Эрдэм шинжилгээний хурлын мэдээлэл
 
Education ido 2016_0212
Education ido 2016_0212Education ido 2016_0212
Education ido 2016_0212
 
Food solution 10
Food solution   10Food solution   10
Food solution 10
 
Food solution 9
Food solution   9Food solution   9
Food solution 9
 
Food solution 8
Food solution   8Food solution   8
Food solution 8
 
Food solution 6
Food solution   6Food solution   6
Food solution 6
 
Food solution 5
Food solution   5Food solution   5
Food solution 5
 
далайн нялцгай биетэн дэх химийн бохирдлыг тодорхойлох арга
далайн нялцгай биетэн дэх химийн бохирдлыг тодорхойлох аргадалайн нялцгай биетэн дэх химийн бохирдлыг тодорхойлох арга
далайн нялцгай биетэн дэх химийн бохирдлыг тодорхойлох арга
 

яргай загасны тосон дахь метил эстерийн тосны хүчлийг автомат дээж бэлтгэгчийг ашиглан тодорхойлох

  • 1. Яргай загасны тосон дахь Метил Эстерийн Тосны Хүчлийг Автомат дээж бэлтгэгчийг ашиглан тодорхойлох Ажилент Технологи, TeLA GmbH Bremerhaven, Norbert Helle болон Monika Bzduch ҮНДЭСЛЭЛ Тосны хүчлийг автоматаар гаргаж авахдаа Ажилентийн 7696 Дээж бэлтгэгч ажлын ширээг хэрэглэлээ. Тосны хүчлүүд нь хроматографийн шинжилгээгээр урт сүүл бүхий пикийг үүсгээд байдаг учраас тосны хүчлийг метил эстерийн тосны хүчил (fatty acid methyl ester, FAMEs) болгон хувиргаж хроматографийн шинжилгээнд оруулахад өргөн хэрэглэдэг. Гар аргаар хувиргах нь хүний хөдөлмөр их зарсан ажиллагаатайгаас гадна чанарын хувьд тогтвортой байх нь тааруу байдаг. Харин автоматаар хувиргалтыг хийхэд хурдан, цаг хэмнэхээс гадна илрүүлэлтийг үнэхээр сайжруулж өгдөг байна. Ялангуяа, их хэмжээний ханаагүй тосны хүчлүүдийн хувьд, урвалын орчны температур болон хугацаа нь жаахан өөрчлөгдөхөд л гар аргаар хийх үеийн тогтвортой байдал нь алдагддаг байна. Яргай загасны тос бол поли ханаагүй өөхний хүчил болох омега 3 тосны хүчлийн хамгийн сайн эх үүсвэр. Хоёр гол өөхний хүчлүүд болох эйкозапентаений /ЭПХ/ болон декозагексаений хүчил /ДГХ/-ийг эрүүл мэндийн чухал үзүүлэлтүүд ба зүрхний хэвийн ажиллагаатай шууд холбоотой гэдгийг тогтоосон байдаг. ЭПХ болон ДГХ-ийн агууламж буюу концентрацийн хэмжээ нь яргай загасны тосны капсулын чанарын чухал хүчин зүйл болдог. Ажилентийн 7696 Дээж бэлтгэгчээр илрүүлэгч бодисыг хэрэглэх, улмаар яргай загасны капсул дахь ЭПХ болон ДГХ- ийн агууламжийг тодорхойлох аргыг энэхүү танилцуулгаар хүргэж байна. АШИГЛАЖ БУЙ МАТЕРИАЛ БОЛОН АРГАЧЛАЛ Дээжийг бэлтгэхийн тулд 10 мгр яргай загасны тосыг жигнэн авч автодээжлэгчийн 2 мл-ийн хуруу шилэнд хийнэ. Дээжийг 500 µл tert-butyl methyl ether (TBME)-ээр Ажилентийн 7696 Дээж бэлтгэгч ажлын тавцан буюу шингэнийг тарааж хийх моделийг ашиглан шингэлээд 90 минутын турш тавцан дээр байх вортексоор холино. Ингээд энэхүү дээжнээсээ 250 µл-ийг авч хоосон хуруу шил рүү хийн 125 µл Trimethylsulfoniumhydroxide (TMSH)- илрүүлэгч бодисын уусмалыг нэмж өгөх бөгөөд дахиад мөн ажлын тавцангийн холигчийг ашиглан вортексдоно. Холимог шингэнийг 80˚С-ийн температурт 5 минутын турш ганц хуруу шил халаагчид халаана. Нэгдүгээр зурагт Ажилентийн Автомат Дээж бэлтгэгч ажлын тавцангийн автомат ажиллагааны зураглалыг харуулж байна. Хүснэгт 1-д хийн хроматографийн ажиллах нөхцлүүдийг жагсаасан. Хүснэгт 1. Пикийн тодорхойлолтууд C14:0 Myristic acid C16:0 Palmitic acid C16:1 Palmitoleic acid C18:0 Stearic acid C18:1 Oleic acid C18:2 Linoleic acid C20:0 Arachidic acid C18:3 g-Linolenic acid C20:1 Gadoleic acid C18:3 Linolenic acid C22:1 Erucic acid C20:4 Arachidonic acid C20:5 Eicosapentaenoic acid C24:1 Nervonic acid C22:6 Docosahexaenoic acid Хийн хроматографийн нөхцлүүд Багаж Ажилент 6890 серийн Хийн Хроматограф Багана HP 88, 100m x 250 µл=m, 020 µm Дээжний хэмжээ 2 µl Лээж оруулагч Split/Splitless, Split 50:1 Зөөгч хий H2 Температурын программ 70˚C-260˚C Урсгал 1.4 ml/min Детектор 250˚C, FID N2: 40 ml/min Air flow: 450 ml/min Make up flow, N2: 45 ml/min АЖИЛЕНТИЙН АЖЛЫН ТАВЦАНГИЙН ПРОГРАММ 500 µл TBME-г дээж рүү нэмнэ Дээжийг холих: 3,000 rpm, 3 давтамжтай, хоёр зүг рүү, 25 секунд 15 минут хүлээх Дээжнээс хоосон хуруу шил рүү 250 µл-ийг авч шилжүүлэх 125 µл TMSH-ийг хоосон шил рүү нэмэх Хоосон шилтэйг холих: 3,000 rpm, 3 давтамжтай, хоёр зүг рүү Хосон шилийг 5 минутын турш 80˚С-д халаах Хоосон шилийг тэмдэглэх Зураг 1. Ажилентийн Автомат Дээж бэлтгэгч ажлын тавцанг ашиглан FAME бүхий дээжийг бэлтгэх зураглал
  • 2. 12 FAMEs ҮР ДҮН БА ХЭЛЭЛЦҮҮЛЭГ Хоёрдугаар зурагт Ажилентийн 7696А ажлын тавцанг ашиглан яргай загасны тосонд байгаа бүх FAME-химийн нэгдлүүдийн салгалт явагдаж байгааг харуулж байна. Энэхүү салгалтаар тосон дахь бүхий л FAME-химийн нэгдлүүд салгалт их сайн явагдсан байгааг хроматограммаас харж болно. Хамгийн гол сонирхол татаж байгаа хоёр нэгдлүүд нь баригдах хугацааны 35,07 минут (ЭПХ) болон 40,55 минутанд (ДГХ) илэрсэн байна. ЭПХ (23,7%), ДГХ (20,0%) тус тус байхаас гадна яргай загасны тосонд бусад ханаагүй хүчлүүд болох олейк (12,0%), линойк (11%), палмитолейк хүчил (8%)-тай байна. Ханасан тосны хүчлүүдийн агууламж нь палмитик стирик хүчлүүд 4% болон 5%-ийн бага хэмжээтэй байна. Автомат дээж бэлтгэгч, хроматографийн шинжилгээний үр дүнгийн тогтвортой байдлыг шалгах зорилгоор давтан шинжилгээг 10 яргай загасны капсулуудыг илрүүлэгч бодисыг хэрэглэн шинжилгээнд оруулсан. Давтан хийсэн шинжилгээний үр дүн, илрүүлэлт маш сайн тогтвортой байгааг гуравдугаар зургаас харж болно. ЭПХ болон ДГХ-ийн абсалют талбайн сигналуудаас харахад стандарт гажилтын хэмжээ 1%-иас (ЭПХ .51% , ДГХ 0.78%) бага байна. Түүнээс гадна ЭПХ болон ДГХ-ийн харьцангуй концентрацийн хэмжээний өөрчлөлт тогтвортой байна. Харьцангуй стандартын гажилтын хэмжээ ЭПХ-д 0,85%, ДГХ-д 1,22%-тай байна. 10 дээжний хувьд онцгойрч өөр гарсан зүйл байхгүй байна. Ажилентийн Дээж бэлтгэх тавцанг ашиглан шинжилгээ хийхэд нэг дээжинд ердөө л 20 минут зарцуулсан бол гар аргаар ийм төрлийн дээжийг хийхэд тухайн шинжилгээ хийж буй лабораторийн техникчийн ур чадвараас хамааран 2 хүртэл цагийг ч зарцуулдаг. 0 Зураг 3. Яргай загасны тосон дахь FAME нэгдлүүдийн агууламжийн хэмжээг автоматаар тодорхойлсон шинжилгээний давтамжууд Зураг 4. ЭПХ метил эстер (зүүн) болон ДГХ метил эстерийн (баруун) бүтэц Зураг 2. Ажилентийн Дээж Бэлтгэх ажлын Тавцанг ашиглан яргай загасны тосны дээжинд хийсэн GC/FID-ийн хроматограмм Хүснэгт 2. Яргай загасны тосны дээжин дэх тосны хүчлийн агууламжийг процентоор үзүүлбэл
  • 3. ҮР ДҮН Автоматаар дээжийг илрүүлэгч бодисоор хувиралд оруулах нь энгийн, хялбархан, хурдан шуурхай, найдвартай. Ялангуяа ханаагүй поли тосны хүчлүүдийн харьцангуй өндөр концентраци бүхий дээжүүдийг автоматаар шинжилгээнд бэлтгэх нь гар аргаар бэлтгэхтэй харьцуулбал хамгийн үр дүнтэй, найдвартай ажиллагаа юм. REFERENCE (1) Animal and vegetable fats and oils-Gas chromatography of fatty acid methyl esters – Part 3: Preparation of methyl esters using trimethylsulfonium hydroxide (TMSH) (ISO 12966-3:2009)