SlideShare a Scribd company logo
1 of 5
Download to read offline
http://www.buddhism.mn
“Ирээдүйг иш үзүүлсэн зул хэмээх судар”
Гурван эрдэнэ дор мөргөмүү Бурхан багш муу цагийн үе болоход туслахын ном үүнийг
номлосон юм. Энэ ном бол зам лугаа адил болой. Тэр юу вэ? хэмээвээс төрөлхтөн
амьтан бүгд зам дор явж аль хүссэн хэргийг бүтээдэг мэт энэ ном нь зам лугаа адил
болой. Энэ номыг хэнээр ч хэдийд ч цагт сонссон буй хэмээвээс бурхан багшийн гэгээн
бодь модны дэргэд сууж байх үед замбуу тивийн олон амьтныг болгоогоод таван зуугийн
адагт бурхан шашин хомс болохыг болгоож муу цагийн үед хүмүүс нь мэсийн дотор лугаа
адил элдэв зүйлийн зовлонгоор нэрвэгдэж болно хэмээн айлдсан болой. Тэгэхэд насан
төгөлдөр Ананд, Бурхан багш та муу цагийн амьтан хүмүүн тэдгээрт энэрч зовлон
тэдгээрээс тонилгон зохион соѐрх оо хэмээн айлдхуйд Бурхан багш Ананд дор зарлиг
болгоон би чамд нэг тэдгээрийг үзүүлэн номолсугай. Сайтар сонсогтун! Би тэр муу цаг
болохын үед туслах номыг номлоѐ. Үүнийг бичсэн хийгээд уншсан зул хүж тэргүүтнээр
сайтар тахисан Жанрайсиг бурханыг бодож зүрхийг урсан хүн бүгдийн хилэнц түйтгэрийг
түргэн арилгаж, тэр муу цагийн зовлон бүгдийг арилгаж амгалан жаргаланг ч олох бөгөөд
төрөл тутам бүгдэд сайн төрлийг магад олох болой гэжээ. Тэр цагт энэ ном лугаа эс
учирсан хүнүүдийн буян доройтож зовлон ихийг эдлэх болой, Мөн тэр үед мод түүний
ойр нэг их далай байсан түүний замд Жанрайсиг хувилгаан нэг бууж амьтан бүгдийг
өрөвдөн мэлмийнээсээ нулимсыг цувуулан уйлахад Бурхан багш зарлиг болгожээ.
Жанрайсиг чи уйлах хэрэггүй, миний зарлигыг сайтар сонс! миний энэ номыг сонсож
шинэ жилийн барс сарын дотор хүний оронд морилох хэрэгтэй. Тэр муу цагийн үед
амьтны үйлийг арилгаж зовлонгийн цусан далайгаас гэтэлгэх ба хилэнц бүгдийг тэвчүүлж
тамд унах амьтнуудыг удирдах номыг биеэрээ номлох болой. Тэр цагт энэ ном дэлгэрэх
тул чи гуних хэрэггүй. Энэ номыг бичиж, уншиж үйлдвээс өвчин бүгд тасрах, Хүн нэг удаа
бичвээс нэгэн их балгадад туслах ба дахин нэг бичвээс орон дөхөм бүгдэд туслах болно.
Хүмүүсийн буянг аривтган хийгээд муу нөхцөлд түйтгэрийг буцаах u1073 ба тамын
зовлон бүгдээс ч тонилох болой. Энэ нас хийгээд хойтох хоѐуланд туслах болой. Энэ
ном бол зургаан зүйлийн хамаг амьтан бүгдийг сайн замд тонилгохын зам мөн хийгээд
үлгэрлэвээс далай хийгээд усанд онгоц салыг тавьсан мэт мөн номын үсэг үүнд сүжиг
бишрэлийг асар ариутган үйлдэх хэрэгтэй. Майдарын гэгээнийг хүний оронд үл морилж
ирэх хүртэл туслахын ном энэ их нуруун мөн болой. Энэ номыг бичиж тарааваас нэг нас
биенд буяныг цаглашгүй аривтгах хийгээд орчлонгийн зовлонгийн цусан далай ч хатах
болно. Мөн энэ гал морин жилд огторгуйгаас чулуу нэг бууж их далайн дэргэд тусаж, тэр
чулуу хагарсны дотроос гарсан номын үсэг үүнийг үзэж сонссон даруйд нь бичиж
(уншваас) үйлдвээс өвчин гамшиг бүгд тасрах зуд хийгээд аюул бүгдээс ч амирлах
болно. Үсэг үүнийг нэг нь нэгдээ нууж далдлалгүй үзүүлэх их хэрэгтэй болой. Тэр нь
нижгээд хушууны түгээнд биш амьтан бүгдийн тусыг аривтгахад хэрэгтэй болой. Тэр муу
цагт аюул зовлон ямар мэт болох вэ? хэмээвээс амьтны үйл арилахгүйн эрхээр:
http://www.buddhism.mn
1. Нисваансын эрхэнд автагдах.
2. Тариа төмсөөр амь зуулга үйлдэвч түүнийгээ сүүлд нь өөрөө идэж эдлэхийн эрхгүй
болох.
3. Замд явах хүн үл үзэгдэх болой.
4. Элдэв зүйлийн араатангаар балгадыг дүүргэх болох.
5. Хаан дөхөмийн гэр байшингууд хоосорч үгүй болох.
6. Хүүрийг идэгч араатангууд тасралтгүй үзэгдэх болох.
7. Хүн нижгээд хушууны төдий байвч суурьшиж үл чадах болох.
8. Бардын адаар балгадыг хэсэж нураах болох.
Энэ мэт дарагдашгүй ариун их аюул болно буй. Тэгэхэд бас энэ номыг нэг нь нэгэндээ
сайнаар магтаж үйлдэх хэрэгтэй. Энэ үнэн үзүүлэх болно. Мөн хүний язгуур, хааны
язгуур ноѐдын язгуур, харилгын язгуур, бярманы язгуур дөрөв буй. Тэдгээр бүгдээрээ ч
номын үсэг үүнд сүжиг бишрэлийг ариутган үйлдвээс их хэрэгтэй сайн хувьтай ч болой
гэжээ. Мөн Бурхан багшаас зарлиг болсон энэ номыг сүжиглэлгүй буруу үзэх буюу,
бусдын сүжгийг буцааж үйлдвээс нэг нь нэгнийгээ хөтөлж амлашгүй тамд унах болно.
Энэ номыг эс сонсвоос ядран доройтохын галба болох мөн зарц хүний оронд долоон
зүйлийн зовлон буй.
1. Тамын зовлон лугаа
2. Бирдийн өлсөж ундаасахын зовлон лугаа
3. Асур нарийн хэрүүл тэмцлийн зовлон
4. Чөлөөгүй хийгээд ядуу хоосны зовлон
5. Буруу үзлийг барахын зовлон лугаа
6. Урт наст тэнгэрийн зовлон
7. Сансрын зуурдын зовлон энэ долоон зовлон буй.
Тэдгээрт түр туслахын үсэг үүнийг дэлгэрүүлж үйлдвээс санасан бүгд бүтэх буй. Гамшиг
өвчин бүгд тасрах болох. Урьдын сайн хувь лугаа түгээх болох. Жич бас таван зуугийн
адагт бурханы шашинд орогшид хомсдохын цагт, гэлэн гэцэлийн санваар буурахын цагт,
муу санааг сэтгэлд хадгалахын цагт, андгайлахын хилэнцэт идээ идэхийн цагт, тариачин
муу тариныг уншихын цагт, таван хорыг чээжиндээ хадгалахын цагт, муу цагийн үг сэтгэх
буруутгахын цагт, номын хурим унахын цагт, шувуу үе ууланд ургахын цагт, модыг төмөр
саванд хийхийн цагт, төрөлхтнөөрөө муу үйл үйлдэхийн цагт, тэр үйлдсэн үйлнүүдээ
нийтээрээ эдлэх аюултай муу цаг болно гэжээ. Тэр муу цагийн нөхцөлийг буцаагч үсэг
үүнийг үзсэн төдий дор бичиж уншиж үйлдвээс муу цагийн буцаах дор сэжиггүй үнэн
хуулийг үзэх болно. Үнэн өгүүлснийг үзүүлж үйлд. Үнэн бус хэмээсэн хүнд үсний үзүүрээс
доош хөлний улнаас дээш их хүчтэй өвчнөөр тусах болно гэж Бурхан багшийн хэлсэн
зарлиг болсон болой. Жанрайсиг хийгээд Майдар хийгээд Ананд тэнгэрийн хүн u1040
Асури нар гандарсад сад сэлтэс тэдгээр бүгд билиг хийгээд асар их эрдэмүүдийг санаж
http://www.buddhism.mn
дийлдэшгүй болой. Бас өвчин хийгээд шулмас бүгдийг машид арилгаж номхотгохын
номын бэлгийг бярдам дор биеэр солилцож үйлдсэн болой. Түүнээс Ананд, Бурхан
багшид айлтгасан нь Бурхан та дияан дор оршиж эрхэм зорилгын дэвтэр судрыг
хураасан ном үүнийг номлосон болой. Та энэ номоор орчлонгийн муу нөхцөл түйтгэрийг
буцааж шарай мичин жилд өвчин олон болж түүнд нь туслах гүрмийн дээд ч энэ болох
болой. Амьтан бүгд хичээгтун. Ирээдүй цагт үүнийг туслана гэж итгэж үйлдэхтун. Энд хэн
сүжиглэж үйлдсэн хүний хүсэл бүгдийг бүтээх болно. Муу нөхцөл зэтгэрийг ч буцааж
болно гэжээ. Бурхан шашинд сүжиглэсэн хүн цэцэг хүж тэргүүтнээр тахиж үйлд хэмээн
номносон болой. Түүнээс хойш Майдар бурхан огторгуйгаас муу цагийн амьтануудын
жам ѐсыг болгоож хүний нүднээс цусан нулимс гартал зовохыг үзээд мөн Бурхан
багшийн дэргэд ирж ийн хэмээн айлтгаваа. Бурхан багш та намайг сүүлд ирэхийг хүртэл
туслах үг нь цөөн, утга нь багтаамжтай Адистэд ихтэй ном
нэгийг өршөөн соѐрх хэмээсэнд Бурхан багш зарлиг болсон нь: Майдар чи сайн байна.
Чи миний зарлигийг сайтар сонсохтун. Асар их хурмас тэргүүтэн олон амьтадад
туслахын тулд миний номолсон үг хийгээд утга төгөлдөр сүжиг өндөр хичээн биширч
үйлдвээс буян хотол чуулганыг олох болой. Харин гал морин жилийн намрын тэргүүн
сард юмуу шарай мичин жилд номын үсэг үүнд сүжиглээгүй хилэнцэт бүгд үхэх болно.
Харин энэ үсгийг бичиж уншиж үйлдвээс хүн урт наслах, өвчингүй хийгээд буяныг их олох
болно. Мөн ирээдүй муу цагт хорлогч үйлдэгч нь: “Ум намо вага вади бранза бара
мида еэ ум надад дида илиши илиши милиши милиши бинаян бинаян ум намо вага
вади браддам бради ириди ириди мириди мириди шүриди шүриди үшүри үшүри
бүюеэ бүюеэ суухаа”. Бүгдээрээ балгадад эргэж хүнд үзэгдэшгүй хаа ч байж болзошгүй
нууж явах тэр цагт энэ номын адистэдээр чөтгөр ад хорлогч үйлдэгчид бүгд бачимдан
зугтах болно. Энэ номыг үүнийг хэн дөхөм бүгдэд тараах нь их хэрэгтэй. Үнэн бус хэмээн
сэжиглэж сүжиглэж бүү үйлд. Хамгийн толилогч Бурхан тэнгэр хүний багш миний ном үүн
дор үл сүжиглэвээс гал морин жилд газар нь олонтой хөдлөх хүний заримууд нь үгүйрэн
өлбөрч үхэх, эаримууд нь газар цөмөрч үхэх шарай мичин жилд усны аюул болох, зуны
үед гангын өвчнөөр тэр цагт ад нар зүйл бүрээр орон бүгдэд эргэх тул энэ номыг бичиж
уншваас ад тотгор бүгдэд үл чадагдах. Шарай мичин жилд хүн бүгд сахил санваарыг
сахих хэрэгтэй. Амьтаны мах цусыг бүү ид. Бусдад хорлол бүү үйлд. Эс тэвчвээс төмөр
нохой жилд барс, ирвэс хар гөрөөс, цөөвөр чоно тэргүүтэй араатангаар орон ч төхөм
балгадад бүгдийг дүүрч ирэх тэр цагт хүмүүс зайлахын өргөнд энэ номыг бичиж уншиж
үйлдвзэс их хэрэгтэй болой. Мөн төмөр гахай жилд амьтан салхинд хийссэн цаас мэт
тогтох суухын ч эрхгүй болж их далайн долгион мэт болох мөн тэр цагт хүмүүс ч үхэх
болно хэмээн айлдсан болой. Мөн бас Бурхан багш Жанрайсигт зарлиг болгон хулгана
жилд огторгуйгаас номын дуу яруухан гарч үүнээс хойш амьтан бүгд сайжрах болно.
Түүний тулд Бурхан багш адистэд чадал хүчтэй үсэг үүнийг нар сар мэт бүгд дор
http://www.buddhism.mn
тодруулж хүмүүсийг өрөвдөн энэ номыг аугаа ихэд бодож аривтгах хэрэгтэй. Үүнийг үнэн
бус хэмээн сүжиглэж үйлдвээс зуны түрүү дунд хоѐр сард өвчин гамшигт дайралдаж
өглөө боссоноо орой нь үхэх. Мөн тэр цагт муу цагийн галав болж жимст ой цэцэрлэг
бүгдийн үзүүр тасарч унах ба хад уул бүгдийн үзүүр ч эвдрэх, газар дэлхий бүгд хөдлөх,
сууж тэсэшгүй болох арван хүний дотроос ганцхан үлдэх болох тул үүнийг үнэн бус
хэмээн саналгүй Бурханы зарлиг лавтай мөн хэмээн итгэмжилж сүжиглэх хэрэгтэй. Гал
хонин жил хийгээд шарай мичин жилийн үед дөрвөн зүг найман хязгаар бүрэн мэст
хямралдаан болж хүмүүс үймэлдэн тэмцэлдэж тэмцлийг үйлдэх тэр муу цагийг гэтлэхийн
тулд энэ номыг анх үзсэн төдий дор бичиж уншиж үйлдвээс тэр хямралдаан дарагдаж
амьтан бүгд амаржиж буяныг цаглашгүй олох болой. Айх эмээх бүгдээс тонилох болон
энэ номын үсэг бол нижгээд хушууны тусын төдийхөн биш бүгдийн тусад зохиосон болой.
Мөн үсэг үүнийг орон тутам бүгдэд нилээд тарааваас хүн бүгд амаржиж жаргал сайжрах
ба буян ч хотол чуулган болох болмуй. Мөн амьтны зовлонг үгүй болгон зохиомуй. 5, 6
сард энэ үсгииг даган дурьдаж хичээн эс үйлдвээс өвчин гамшиг болж заримууд нь
халуун өвчнөөр өнгөрүүр нь хатаж үхэх, заримууд нь зүрхний өвчнөөх үхэх, заримууд нь
элэгний өвчнөөр үхэх. Энэ цагт ад тэднүүдийг энэ номоор туслах буй. Өвчин тэдгээрийн
тэмдэг биендээ буй болвоос язгуурын хүү, охин хэн нэгээр сахиусан тариныг бичиж
үүнийг биендээ зүүж хадгалбаас тэдгээрийн ад лусын ад, бусад ад өвчин гамшиг эдгээр
бүгдээс тонилох болой. “Ээ маа хоо ума паани паани суухаа”.
Энэ тариныг эр хүний баруун хийгээд эм хүний зүүн мөрөнд зүүх болой. Тэр мэт
үйлдвээс хижиг өвчин бүгдээс сайн төрлийг олох болно. Бичиж уншиж хийгээд сүжиглэж
үйлдвээс орчлонгийн зовлонгийн цусан далайгаас тонилохдор сэжиггүй болой. Огторгуй
газрын завсрын хүмүүс нь бусын үхэл өвчин гамшгаас машид түргэн гэтлэх болой.
Урьдын сайн хувь лугаа төгсөх болой. Буян цаглашгүй олох болой. Муу цагг номын үсэг
үүнд үл сүжиглэсэн амьтны орон балгадад шулмас зүйл бүрээр дүүртэл ирж түүний
хүмүүс ядрахын зовлонгийн дуугаар огторгуй газар дүүрэх тэр цагт хүний тоо бүгдийг ч
дуусаж болох үйлдэх тариа төмс үр шим байвч эдлэж идэхийн эрхгүй дор болсон байна
хэмээн айлдах дор хутагт Жанрайсиг Бурхан багшид та олон амьтан хүмүүсийг сахихын
энэ номыг номолсон нь машид сайн болой. Бурхан багш та номын үсэг үүнийг адислан
соѐрх оо. Эрх дор хураахын арвиныг зохион соѐрх оо хэмээсэнд Бурхан багш номын үсэг
үүнд сүжиглэж биширсэн хийгээд сүжиглэхээр эргүүлэн хөдөлгөж үйлдвээс цагийн муу
дуусаж өвчин гамшиг бүгдэд туслах болтугай. Буяныг цаглашгүй олох болтугай. Энэ
газрын дээрх хүн бүгд муу цагийн мэсийн хямралдаан, өвчин гамшиг зовлон бүгдээс
тонилж урьдын сайн хувь лугаа учрах болтугай хэмээн ерөөлийг тавьсан мэтээр энэ
номыг цаг үргэлж хай гээд ялангуяа туулай морь хоѐр сард уншваас эрдмийг санаж
гүйцэшгүй. Энэ номыг хэн хүн бичиж үйлдвээс нас урт өвчингүй амар жаргалан лугаа
төгсөх болой. Үүнийг нэгэн хувь бичвээс галвыг дараалан үйлдсэн хилэнц бүгд аяндаа
http://www.buddhism.mn
арилах болно гэжээ. Урьд луу нэгэн жил энэ номыг ертөнцийн оронд тарааж үл чадсаны
эрхээр муу цагийн зовлон элдэв зүйл болсон. Түүнээс хойш гал морин жил энэ номын
үсгийг эс аривтгасны улмаас муу цагийг буцааж үл чадав гэжээ. Энэ номыг хэн төхөм
бүгдэд үл дэлгэрүүлбээс тариа төмсийг хар мөндөр завь гурваар гэмтээх хийгээд зуд
хийгээд танигдах мэдэгдэхгүй хижиг өвчин гамшиг болж зовох бөгөөд сэтгэл үл амрах
болно. Үүнийг бичиж уншиж үйлдвээс зовлон бүгдээс гэтлэхэд сэжиггүй үнэн болой.
Майдар бурхан ертөнц дор үл өөд болохыг хүртэл амьтны сэтгэлийн амгаланг эдлүүлэх
энэ үсэг мөн бөгөөд үүнд сүжиглэж биширсэн бүгдийн хилэнц түйтгэр бүгд арилах
болтугай. Тарианы үрс насад сайжрах болтугай, Буян хотол чуулган болох болтугай.
Сэтгэлчлэн чандмань эрдэнэ мэт хэрэг хүслийг хангах болтугай. Энэ нийтэд дэлгэрч хэн
дөхөм бүгдэд өлзий хутаг орших болтугай. Газар зүг болгонд сүр жавхлан тогтох
болтугай. Хэн дөхөмд зуд өвчин машидын хямралдааны чуулган амирлаж ад сад ертөнц
даяар баясаж Бурхан багшийн зарлиг болсонд илт магтсан ирээдүй цагийг босгон
үзүүлснийг тодруулан үйлдэгчийн номын зул хэмээх их хөлөг төгсөв. Үүнийг өөрийн
зоргоор засаж урвуулж үл болно. Үүнд сэтгэцийг хоѐрлож хийгээд сэжиглэж үл
үйлдэхтүн. Энэ ном огторгуйн сэжиггүйг үнэнч амьтан нийтэд түгээх болтугай.
Ум ма ни бад мэ хум.
Сайн буян дэлгэрэх болтугай.
Санасан хэрэг бүтэх болтугай.
Ум сайн амгалан болтугай.
Сайн хутаг орших болтугай.
Өлзий хутаг орших болтугай.

More Related Content

What's hot

Why do you want this job
Why do you want this jobWhy do you want this job
Why do you want this jobPmp157cc
 
Learning and Development Guidelines
Learning and Development GuidelinesLearning and Development Guidelines
Learning and Development GuidelinesAndrés Escárraga
 
Strategic Learning and Development_L&D Metrics and Strategic Learning Partnering
Strategic Learning and Development_L&D Metrics and Strategic Learning PartneringStrategic Learning and Development_L&D Metrics and Strategic Learning Partnering
Strategic Learning and Development_L&D Metrics and Strategic Learning PartneringCharles Cotter, PhD
 
Leadership Development Program Powerpoint Presentation Slides
Leadership Development Program Powerpoint Presentation SlidesLeadership Development Program Powerpoint Presentation Slides
Leadership Development Program Powerpoint Presentation SlidesSlideTeam
 
S54 workplace professionalism
S54 workplace professionalismS54 workplace professionalism
S54 workplace professionalismtaylorsd37
 
Top 7 deputy head interview questions answers
Top 7 deputy head interview questions answersTop 7 deputy head interview questions answers
Top 7 deputy head interview questions answersSuccessSecrets247
 
Resume writing draft
Resume writing draftResume writing draft
Resume writing draftSeyid Kadher
 
Personal excellence
Personal excellencePersonal excellence
Personal excellenceBret Simmons
 
Developing L&D Strategy that Lead to Business Results
Developing L&D Strategy that Lead to Business ResultsDeveloping L&D Strategy that Lead to Business Results
Developing L&D Strategy that Lead to Business ResultsEdwin Ebreo
 

What's hot (12)

Why do you want this job
Why do you want this jobWhy do you want this job
Why do you want this job
 
Learning and Development Guidelines
Learning and Development GuidelinesLearning and Development Guidelines
Learning and Development Guidelines
 
Palestra 5 s
Palestra 5 sPalestra 5 s
Palestra 5 s
 
Corporate behaviour and etiquette
Corporate behaviour and etiquetteCorporate behaviour and etiquette
Corporate behaviour and etiquette
 
Strategic Learning and Development_L&D Metrics and Strategic Learning Partnering
Strategic Learning and Development_L&D Metrics and Strategic Learning PartneringStrategic Learning and Development_L&D Metrics and Strategic Learning Partnering
Strategic Learning and Development_L&D Metrics and Strategic Learning Partnering
 
Leadership Development Program Powerpoint Presentation Slides
Leadership Development Program Powerpoint Presentation SlidesLeadership Development Program Powerpoint Presentation Slides
Leadership Development Program Powerpoint Presentation Slides
 
S54 workplace professionalism
S54 workplace professionalismS54 workplace professionalism
S54 workplace professionalism
 
Coaching Cultures
Coaching CulturesCoaching Cultures
Coaching Cultures
 
Top 7 deputy head interview questions answers
Top 7 deputy head interview questions answersTop 7 deputy head interview questions answers
Top 7 deputy head interview questions answers
 
Resume writing draft
Resume writing draftResume writing draft
Resume writing draft
 
Personal excellence
Personal excellencePersonal excellence
Personal excellence
 
Developing L&D Strategy that Lead to Business Results
Developing L&D Strategy that Lead to Business ResultsDeveloping L&D Strategy that Lead to Business Results
Developing L&D Strategy that Lead to Business Results
 

Similar to Ireeduig ish uzuulsen_zul_sudar

Чойжид дагины тууж
Чойжид дагины туужЧойжид дагины тууж
Чойжид дагины туужOtgonsuren Davaajav
 
Чойжид дагины тууж
Чойжид дагины туужЧойжид дагины тууж
Чойжид дагины туужOtgonsuren Davaajav
 
б. догмид саран дээр туссан сүүдэр туужид задлал хийх
б. догмид саран дээр туссан сүүдэр туужид задлал хийхб. догмид саран дээр туссан сүүдэр туужид задлал хийх
б. догмид саран дээр туссан сүүдэр туужид задлал хийхOyuhai1127
 
би хүн төрөлхтнийхөө өмнөөс маш их эмгэнэж байна
би хүн төрөлхтнийхөө өмнөөс маш их эмгэнэж байнаби хүн төрөлхтнийхөө өмнөөс маш их эмгэнэж байна
би хүн төрөлхтнийхөө өмнөөс маш их эмгэнэж байнаBattulga Davaajav
 
будаадын шажантанда дурасхал болохо бодолнууд
будаадын шажантанда дурасхал болохо бодолнуудбудаадын шажантанда дурасхал болохо бодолнууд
будаадын шажантанда дурасхал болохо бодолнуудAlexandr Asargaev
 
тусламж цахим хичээл
тусламж цахим хичээлтусламж цахим хичээл
тусламж цахим хичээлDogi Doolloo
 
Богдын бошго зөгнөл
Богдын бошго зөгнөлБогдын бошго зөгнөл
Богдын бошго зөгнөлOtgonsuren Davaajav
 
хэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүнхэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүнHorolsuren
 
хэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүнхэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүнDorjderem Zolboo
 
их эзэн чингис хааны зарлиг A5
их эзэн чингис хааны зарлиг A5их эзэн чингис хааны зарлиг A5
их эзэн чингис хааны зарлиг A5Otgonsuren Davaajav
 
104063576 б-ренчин-заан-залуудай
104063576 б-ренчин-заан-залуудай104063576 б-ренчин-заан-залуудай
104063576 б-ренчин-заан-залуудайKocmoc Umbrella
 
Shidet khuuriin ulgher 1 aman zokhiol
Shidet khuuriin ulgher 1   aman zokhiolShidet khuuriin ulgher 1   aman zokhiol
Shidet khuuriin ulgher 1 aman zokhiolKocmoc Umbrella
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөөtsets_2
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөөtsets_2
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөөUrnaa_o_o
 

Similar to Ireeduig ish uzuulsen_zul_sudar (20)

Чойжид дагины тууж
Чойжид дагины туужЧойжид дагины тууж
Чойжид дагины тууж
 
Чойжид дагины тууж
Чойжид дагины туужЧойжид дагины тууж
Чойжид дагины тууж
 
б. догмид саран дээр туссан сүүдэр туужид задлал хийх
б. догмид саран дээр туссан сүүдэр туужид задлал хийхб. догмид саран дээр туссан сүүдэр туужид задлал хийх
б. догмид саран дээр туссан сүүдэр туужид задлал хийх
 
би хүн төрөлхтнийхөө өмнөөс маш их эмгэнэж байна
би хүн төрөлхтнийхөө өмнөөс маш их эмгэнэж байнаби хүн төрөлхтнийхөө өмнөөс маш их эмгэнэж байна
би хүн төрөлхтнийхөө өмнөөс маш их эмгэнэж байна
 
будаадын шажантанда дурасхал болохо бодолнууд
будаадын шажантанда дурасхал болохо бодолнуудбудаадын шажантанда дурасхал болохо бодолнууд
будаадын шажантанда дурасхал болохо бодолнууд
 
Danzanravjaa
DanzanravjaaDanzanravjaa
Danzanravjaa
 
тусламж цахим хичээл
тусламж цахим хичээлтусламж цахим хичээл
тусламж цахим хичээл
 
Ulger
UlgerUlger
Ulger
 
Богдын бошго зөгнөл
Богдын бошго зөгнөлБогдын бошго зөгнөл
Богдын бошго зөгнөл
 
хэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүнхэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүн
 
хэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүнхэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүн
 
их эзэн чингис хааны зарлиг A5
их эзэн чингис хааны зарлиг A5их эзэн чингис хааны зарлиг A5
их эзэн чингис хааны зарлиг A5
 
104063576 б-ренчин-заан-залуудай
104063576 б-ренчин-заан-залуудай104063576 б-ренчин-заан-залуудай
104063576 б-ренчин-заан-залуудай
 
Shidet khuuriin ulgher 1 aman zokhiol
Shidet khuuriin ulgher 1   aman zokhiolShidet khuuriin ulgher 1   aman zokhiol
Shidet khuuriin ulgher 1 aman zokhiol
 
Үлгэрүүд..
Үлгэрүүд..Үлгэрүүд..
Үлгэрүүд..
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөө
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөө
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөө
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөө
 
Shvree aman zohiol
Shvree aman zohiolShvree aman zohiol
Shvree aman zohiol
 

Ireeduig ish uzuulsen_zul_sudar

  • 1. http://www.buddhism.mn “Ирээдүйг иш үзүүлсэн зул хэмээх судар” Гурван эрдэнэ дор мөргөмүү Бурхан багш муу цагийн үе болоход туслахын ном үүнийг номлосон юм. Энэ ном бол зам лугаа адил болой. Тэр юу вэ? хэмээвээс төрөлхтөн амьтан бүгд зам дор явж аль хүссэн хэргийг бүтээдэг мэт энэ ном нь зам лугаа адил болой. Энэ номыг хэнээр ч хэдийд ч цагт сонссон буй хэмээвээс бурхан багшийн гэгээн бодь модны дэргэд сууж байх үед замбуу тивийн олон амьтныг болгоогоод таван зуугийн адагт бурхан шашин хомс болохыг болгоож муу цагийн үед хүмүүс нь мэсийн дотор лугаа адил элдэв зүйлийн зовлонгоор нэрвэгдэж болно хэмээн айлдсан болой. Тэгэхэд насан төгөлдөр Ананд, Бурхан багш та муу цагийн амьтан хүмүүн тэдгээрт энэрч зовлон тэдгээрээс тонилгон зохион соѐрх оо хэмээн айлдхуйд Бурхан багш Ананд дор зарлиг болгоон би чамд нэг тэдгээрийг үзүүлэн номолсугай. Сайтар сонсогтун! Би тэр муу цаг болохын үед туслах номыг номлоѐ. Үүнийг бичсэн хийгээд уншсан зул хүж тэргүүтнээр сайтар тахисан Жанрайсиг бурханыг бодож зүрхийг урсан хүн бүгдийн хилэнц түйтгэрийг түргэн арилгаж, тэр муу цагийн зовлон бүгдийг арилгаж амгалан жаргаланг ч олох бөгөөд төрөл тутам бүгдэд сайн төрлийг магад олох болой гэжээ. Тэр цагт энэ ном лугаа эс учирсан хүнүүдийн буян доройтож зовлон ихийг эдлэх болой, Мөн тэр үед мод түүний ойр нэг их далай байсан түүний замд Жанрайсиг хувилгаан нэг бууж амьтан бүгдийг өрөвдөн мэлмийнээсээ нулимсыг цувуулан уйлахад Бурхан багш зарлиг болгожээ. Жанрайсиг чи уйлах хэрэггүй, миний зарлигыг сайтар сонс! миний энэ номыг сонсож шинэ жилийн барс сарын дотор хүний оронд морилох хэрэгтэй. Тэр муу цагийн үед амьтны үйлийг арилгаж зовлонгийн цусан далайгаас гэтэлгэх ба хилэнц бүгдийг тэвчүүлж тамд унах амьтнуудыг удирдах номыг биеэрээ номлох болой. Тэр цагт энэ ном дэлгэрэх тул чи гуних хэрэггүй. Энэ номыг бичиж, уншиж үйлдвээс өвчин бүгд тасрах, Хүн нэг удаа бичвээс нэгэн их балгадад туслах ба дахин нэг бичвээс орон дөхөм бүгдэд туслах болно. Хүмүүсийн буянг аривтган хийгээд муу нөхцөлд түйтгэрийг буцаах u1073 ба тамын зовлон бүгдээс ч тонилох болой. Энэ нас хийгээд хойтох хоѐуланд туслах болой. Энэ ном бол зургаан зүйлийн хамаг амьтан бүгдийг сайн замд тонилгохын зам мөн хийгээд үлгэрлэвээс далай хийгээд усанд онгоц салыг тавьсан мэт мөн номын үсэг үүнд сүжиг бишрэлийг асар ариутган үйлдэх хэрэгтэй. Майдарын гэгээнийг хүний оронд үл морилж ирэх хүртэл туслахын ном энэ их нуруун мөн болой. Энэ номыг бичиж тарааваас нэг нас биенд буяныг цаглашгүй аривтгах хийгээд орчлонгийн зовлонгийн цусан далай ч хатах болно. Мөн энэ гал морин жилд огторгуйгаас чулуу нэг бууж их далайн дэргэд тусаж, тэр чулуу хагарсны дотроос гарсан номын үсэг үүнийг үзэж сонссон даруйд нь бичиж (уншваас) үйлдвээс өвчин гамшиг бүгд тасрах зуд хийгээд аюул бүгдээс ч амирлах болно. Үсэг үүнийг нэг нь нэгдээ нууж далдлалгүй үзүүлэх их хэрэгтэй болой. Тэр нь нижгээд хушууны түгээнд биш амьтан бүгдийн тусыг аривтгахад хэрэгтэй болой. Тэр муу цагт аюул зовлон ямар мэт болох вэ? хэмээвээс амьтны үйл арилахгүйн эрхээр:
  • 2. http://www.buddhism.mn 1. Нисваансын эрхэнд автагдах. 2. Тариа төмсөөр амь зуулга үйлдэвч түүнийгээ сүүлд нь өөрөө идэж эдлэхийн эрхгүй болох. 3. Замд явах хүн үл үзэгдэх болой. 4. Элдэв зүйлийн араатангаар балгадыг дүүргэх болох. 5. Хаан дөхөмийн гэр байшингууд хоосорч үгүй болох. 6. Хүүрийг идэгч араатангууд тасралтгүй үзэгдэх болох. 7. Хүн нижгээд хушууны төдий байвч суурьшиж үл чадах болох. 8. Бардын адаар балгадыг хэсэж нураах болох. Энэ мэт дарагдашгүй ариун их аюул болно буй. Тэгэхэд бас энэ номыг нэг нь нэгэндээ сайнаар магтаж үйлдэх хэрэгтэй. Энэ үнэн үзүүлэх болно. Мөн хүний язгуур, хааны язгуур ноѐдын язгуур, харилгын язгуур, бярманы язгуур дөрөв буй. Тэдгээр бүгдээрээ ч номын үсэг үүнд сүжиг бишрэлийг ариутган үйлдвээс их хэрэгтэй сайн хувьтай ч болой гэжээ. Мөн Бурхан багшаас зарлиг болсон энэ номыг сүжиглэлгүй буруу үзэх буюу, бусдын сүжгийг буцааж үйлдвээс нэг нь нэгнийгээ хөтөлж амлашгүй тамд унах болно. Энэ номыг эс сонсвоос ядран доройтохын галба болох мөн зарц хүний оронд долоон зүйлийн зовлон буй. 1. Тамын зовлон лугаа 2. Бирдийн өлсөж ундаасахын зовлон лугаа 3. Асур нарийн хэрүүл тэмцлийн зовлон 4. Чөлөөгүй хийгээд ядуу хоосны зовлон 5. Буруу үзлийг барахын зовлон лугаа 6. Урт наст тэнгэрийн зовлон 7. Сансрын зуурдын зовлон энэ долоон зовлон буй. Тэдгээрт түр туслахын үсэг үүнийг дэлгэрүүлж үйлдвээс санасан бүгд бүтэх буй. Гамшиг өвчин бүгд тасрах болох. Урьдын сайн хувь лугаа түгээх болох. Жич бас таван зуугийн адагт бурханы шашинд орогшид хомсдохын цагт, гэлэн гэцэлийн санваар буурахын цагт, муу санааг сэтгэлд хадгалахын цагт, андгайлахын хилэнцэт идээ идэхийн цагт, тариачин муу тариныг уншихын цагт, таван хорыг чээжиндээ хадгалахын цагт, муу цагийн үг сэтгэх буруутгахын цагт, номын хурим унахын цагт, шувуу үе ууланд ургахын цагт, модыг төмөр саванд хийхийн цагт, төрөлхтнөөрөө муу үйл үйлдэхийн цагт, тэр үйлдсэн үйлнүүдээ нийтээрээ эдлэх аюултай муу цаг болно гэжээ. Тэр муу цагийн нөхцөлийг буцаагч үсэг үүнийг үзсэн төдий дор бичиж уншиж үйлдвээс муу цагийн буцаах дор сэжиггүй үнэн хуулийг үзэх болно. Үнэн өгүүлснийг үзүүлж үйлд. Үнэн бус хэмээсэн хүнд үсний үзүүрээс доош хөлний улнаас дээш их хүчтэй өвчнөөр тусах болно гэж Бурхан багшийн хэлсэн зарлиг болсон болой. Жанрайсиг хийгээд Майдар хийгээд Ананд тэнгэрийн хүн u1040 Асури нар гандарсад сад сэлтэс тэдгээр бүгд билиг хийгээд асар их эрдэмүүдийг санаж
  • 3. http://www.buddhism.mn дийлдэшгүй болой. Бас өвчин хийгээд шулмас бүгдийг машид арилгаж номхотгохын номын бэлгийг бярдам дор биеэр солилцож үйлдсэн болой. Түүнээс Ананд, Бурхан багшид айлтгасан нь Бурхан та дияан дор оршиж эрхэм зорилгын дэвтэр судрыг хураасан ном үүнийг номлосон болой. Та энэ номоор орчлонгийн муу нөхцөл түйтгэрийг буцааж шарай мичин жилд өвчин олон болж түүнд нь туслах гүрмийн дээд ч энэ болох болой. Амьтан бүгд хичээгтун. Ирээдүй цагт үүнийг туслана гэж итгэж үйлдэхтун. Энд хэн сүжиглэж үйлдсэн хүний хүсэл бүгдийг бүтээх болно. Муу нөхцөл зэтгэрийг ч буцааж болно гэжээ. Бурхан шашинд сүжиглэсэн хүн цэцэг хүж тэргүүтнээр тахиж үйлд хэмээн номносон болой. Түүнээс хойш Майдар бурхан огторгуйгаас муу цагийн амьтануудын жам ѐсыг болгоож хүний нүднээс цусан нулимс гартал зовохыг үзээд мөн Бурхан багшийн дэргэд ирж ийн хэмээн айлтгаваа. Бурхан багш та намайг сүүлд ирэхийг хүртэл туслах үг нь цөөн, утга нь багтаамжтай Адистэд ихтэй ном нэгийг өршөөн соѐрх хэмээсэнд Бурхан багш зарлиг болсон нь: Майдар чи сайн байна. Чи миний зарлигийг сайтар сонсохтун. Асар их хурмас тэргүүтэн олон амьтадад туслахын тулд миний номолсон үг хийгээд утга төгөлдөр сүжиг өндөр хичээн биширч үйлдвээс буян хотол чуулганыг олох болой. Харин гал морин жилийн намрын тэргүүн сард юмуу шарай мичин жилд номын үсэг үүнд сүжиглээгүй хилэнцэт бүгд үхэх болно. Харин энэ үсгийг бичиж уншиж үйлдвээс хүн урт наслах, өвчингүй хийгээд буяныг их олох болно. Мөн ирээдүй муу цагт хорлогч үйлдэгч нь: “Ум намо вага вади бранза бара мида еэ ум надад дида илиши илиши милиши милиши бинаян бинаян ум намо вага вади браддам бради ириди ириди мириди мириди шүриди шүриди үшүри үшүри бүюеэ бүюеэ суухаа”. Бүгдээрээ балгадад эргэж хүнд үзэгдэшгүй хаа ч байж болзошгүй нууж явах тэр цагт энэ номын адистэдээр чөтгөр ад хорлогч үйлдэгчид бүгд бачимдан зугтах болно. Энэ номыг үүнийг хэн дөхөм бүгдэд тараах нь их хэрэгтэй. Үнэн бус хэмээн сэжиглэж сүжиглэж бүү үйлд. Хамгийн толилогч Бурхан тэнгэр хүний багш миний ном үүн дор үл сүжиглэвээс гал морин жилд газар нь олонтой хөдлөх хүний заримууд нь үгүйрэн өлбөрч үхэх, эаримууд нь газар цөмөрч үхэх шарай мичин жилд усны аюул болох, зуны үед гангын өвчнөөр тэр цагт ад нар зүйл бүрээр орон бүгдэд эргэх тул энэ номыг бичиж уншваас ад тотгор бүгдэд үл чадагдах. Шарай мичин жилд хүн бүгд сахил санваарыг сахих хэрэгтэй. Амьтаны мах цусыг бүү ид. Бусдад хорлол бүү үйлд. Эс тэвчвээс төмөр нохой жилд барс, ирвэс хар гөрөөс, цөөвөр чоно тэргүүтэй араатангаар орон ч төхөм балгадад бүгдийг дүүрч ирэх тэр цагт хүмүүс зайлахын өргөнд энэ номыг бичиж уншиж үйлдвзэс их хэрэгтэй болой. Мөн төмөр гахай жилд амьтан салхинд хийссэн цаас мэт тогтох суухын ч эрхгүй болж их далайн долгион мэт болох мөн тэр цагт хүмүүс ч үхэх болно хэмээн айлдсан болой. Мөн бас Бурхан багш Жанрайсигт зарлиг болгон хулгана жилд огторгуйгаас номын дуу яруухан гарч үүнээс хойш амьтан бүгд сайжрах болно. Түүний тулд Бурхан багш адистэд чадал хүчтэй үсэг үүнийг нар сар мэт бүгд дор
  • 4. http://www.buddhism.mn тодруулж хүмүүсийг өрөвдөн энэ номыг аугаа ихэд бодож аривтгах хэрэгтэй. Үүнийг үнэн бус хэмээн сүжиглэж үйлдвээс зуны түрүү дунд хоѐр сард өвчин гамшигт дайралдаж өглөө боссоноо орой нь үхэх. Мөн тэр цагт муу цагийн галав болж жимст ой цэцэрлэг бүгдийн үзүүр тасарч унах ба хад уул бүгдийн үзүүр ч эвдрэх, газар дэлхий бүгд хөдлөх, сууж тэсэшгүй болох арван хүний дотроос ганцхан үлдэх болох тул үүнийг үнэн бус хэмээн саналгүй Бурханы зарлиг лавтай мөн хэмээн итгэмжилж сүжиглэх хэрэгтэй. Гал хонин жил хийгээд шарай мичин жилийн үед дөрвөн зүг найман хязгаар бүрэн мэст хямралдаан болж хүмүүс үймэлдэн тэмцэлдэж тэмцлийг үйлдэх тэр муу цагийг гэтлэхийн тулд энэ номыг анх үзсэн төдий дор бичиж уншиж үйлдвээс тэр хямралдаан дарагдаж амьтан бүгд амаржиж буяныг цаглашгүй олох болой. Айх эмээх бүгдээс тонилох болон энэ номын үсэг бол нижгээд хушууны тусын төдийхөн биш бүгдийн тусад зохиосон болой. Мөн үсэг үүнийг орон тутам бүгдэд нилээд тарааваас хүн бүгд амаржиж жаргал сайжрах ба буян ч хотол чуулган болох болмуй. Мөн амьтны зовлонг үгүй болгон зохиомуй. 5, 6 сард энэ үсгииг даган дурьдаж хичээн эс үйлдвээс өвчин гамшиг болж заримууд нь халуун өвчнөөр өнгөрүүр нь хатаж үхэх, заримууд нь зүрхний өвчнөөх үхэх, заримууд нь элэгний өвчнөөр үхэх. Энэ цагт ад тэднүүдийг энэ номоор туслах буй. Өвчин тэдгээрийн тэмдэг биендээ буй болвоос язгуурын хүү, охин хэн нэгээр сахиусан тариныг бичиж үүнийг биендээ зүүж хадгалбаас тэдгээрийн ад лусын ад, бусад ад өвчин гамшиг эдгээр бүгдээс тонилох болой. “Ээ маа хоо ума паани паани суухаа”. Энэ тариныг эр хүний баруун хийгээд эм хүний зүүн мөрөнд зүүх болой. Тэр мэт үйлдвээс хижиг өвчин бүгдээс сайн төрлийг олох болно. Бичиж уншиж хийгээд сүжиглэж үйлдвээс орчлонгийн зовлонгийн цусан далайгаас тонилохдор сэжиггүй болой. Огторгуй газрын завсрын хүмүүс нь бусын үхэл өвчин гамшгаас машид түргэн гэтлэх болой. Урьдын сайн хувь лугаа төгсөх болой. Буян цаглашгүй олох болой. Муу цагг номын үсэг үүнд үл сүжиглэсэн амьтны орон балгадад шулмас зүйл бүрээр дүүртэл ирж түүний хүмүүс ядрахын зовлонгийн дуугаар огторгуй газар дүүрэх тэр цагт хүний тоо бүгдийг ч дуусаж болох үйлдэх тариа төмс үр шим байвч эдлэж идэхийн эрхгүй дор болсон байна хэмээн айлдах дор хутагт Жанрайсиг Бурхан багшид та олон амьтан хүмүүсийг сахихын энэ номыг номолсон нь машид сайн болой. Бурхан багш та номын үсэг үүнийг адислан соѐрх оо. Эрх дор хураахын арвиныг зохион соѐрх оо хэмээсэнд Бурхан багш номын үсэг үүнд сүжиглэж биширсэн хийгээд сүжиглэхээр эргүүлэн хөдөлгөж үйлдвээс цагийн муу дуусаж өвчин гамшиг бүгдэд туслах болтугай. Буяныг цаглашгүй олох болтугай. Энэ газрын дээрх хүн бүгд муу цагийн мэсийн хямралдаан, өвчин гамшиг зовлон бүгдээс тонилж урьдын сайн хувь лугаа учрах болтугай хэмээн ерөөлийг тавьсан мэтээр энэ номыг цаг үргэлж хай гээд ялангуяа туулай морь хоѐр сард уншваас эрдмийг санаж гүйцэшгүй. Энэ номыг хэн хүн бичиж үйлдвээс нас урт өвчингүй амар жаргалан лугаа төгсөх болой. Үүнийг нэгэн хувь бичвээс галвыг дараалан үйлдсэн хилэнц бүгд аяндаа
  • 5. http://www.buddhism.mn арилах болно гэжээ. Урьд луу нэгэн жил энэ номыг ертөнцийн оронд тарааж үл чадсаны эрхээр муу цагийн зовлон элдэв зүйл болсон. Түүнээс хойш гал морин жил энэ номын үсгийг эс аривтгасны улмаас муу цагийг буцааж үл чадав гэжээ. Энэ номыг хэн төхөм бүгдэд үл дэлгэрүүлбээс тариа төмсийг хар мөндөр завь гурваар гэмтээх хийгээд зуд хийгээд танигдах мэдэгдэхгүй хижиг өвчин гамшиг болж зовох бөгөөд сэтгэл үл амрах болно. Үүнийг бичиж уншиж үйлдвээс зовлон бүгдээс гэтлэхэд сэжиггүй үнэн болой. Майдар бурхан ертөнц дор үл өөд болохыг хүртэл амьтны сэтгэлийн амгаланг эдлүүлэх энэ үсэг мөн бөгөөд үүнд сүжиглэж биширсэн бүгдийн хилэнц түйтгэр бүгд арилах болтугай. Тарианы үрс насад сайжрах болтугай, Буян хотол чуулган болох болтугай. Сэтгэлчлэн чандмань эрдэнэ мэт хэрэг хүслийг хангах болтугай. Энэ нийтэд дэлгэрч хэн дөхөм бүгдэд өлзий хутаг орших болтугай. Газар зүг болгонд сүр жавхлан тогтох болтугай. Хэн дөхөмд зуд өвчин машидын хямралдааны чуулган амирлаж ад сад ертөнц даяар баясаж Бурхан багшийн зарлиг болсонд илт магтсан ирээдүй цагийг босгон үзүүлснийг тодруулан үйлдэгчийн номын зул хэмээх их хөлөг төгсөв. Үүнийг өөрийн зоргоор засаж урвуулж үл болно. Үүнд сэтгэцийг хоѐрлож хийгээд сэжиглэж үл үйлдэхтүн. Энэ ном огторгуйн сэжиггүйг үнэнч амьтан нийтэд түгээх болтугай. Ум ма ни бад мэ хум. Сайн буян дэлгэрэх болтугай. Санасан хэрэг бүтэх болтугай. Ум сайн амгалан болтугай. Сайн хутаг орших болтугай. Өлзий хутаг орших болтугай.