SlideShare a Scribd company logo
1 of 7
Шуурхай санах ой (англ. Random Access Memory, RAM) нь компьютерийн санах ойн 
хэлбэр. Өнөө үеийн Шуурхай санах ой нь хадгалсан мэдээллээ замбараагүй байдлаар буюу 
ямар ч дарааллаар хандаж болох явдлыг бий болгодог интеграл схемийн хэлбэртэй байна. 
Тус санах ойд хадгалагдсан өгөгдөлд физик байршил, өмнөх өгөгдөлтэй холбоотой байсан 
эсэх зэргээс үл хамааран тогтмол хугацаанд хандах тул замбараагүй хандалтад буюу 
random гэнэ. 
Шуурхай санах ойгоос бусад соронзон диск, оптик диск зэрэг бусад өгөгдөл хадгалах 
төхөөрөмжүүд нь өгөгдөл бичигдсэн материалын хөдөлгөөн, эсвэл унших толгойгоор л 
ажиллана. Эдгээр төхөөрөмжүүдэд материалын хөдөлгөөн нь өгөгдөл дамжуулахаасаа 
илүү хугацаа шаардах бөгөөд дараагийн өгөгдлийн байршлаас хамаарч хандалтын хугацаа 
нь өөрчлөгдөж байдаг. 
Шуурхай санах ой гэсэн нэрийг голдуу DRAM санах ойн DIMM гэх зэрэг тэжээлийг 
салгахад өгөгдөл устдаг санах ойтой холбодог. Бусад санах ойн төрлүүдээс багагүй хэсэг 
нь шуурхай санах ой хэлбэртэй бөгөөд үүний жишээ нь тогтмол санах ой ихэнх төрлүүд 
болон NOR-Flash нэртэй флаш санах ойн төрөл юм. 
Memory (санах ой) 
Санах ой нь персонал компьютерийн микропроцессор өгөгдөлд богино 
хугацаанд хүрэх, командыг түргэн гүйцэтгэх үүрэг бүхий микросхем юм. 
Энэ нь персонал компьютерийн хурд, хүчин чадлыг тодорхойлох бас нэгэн 
чухал үзүүлэлт болдог. Компьютерийг асаахад үйлдлийн системийг санах 
ойд ачаалдаг. Сүүлийн үед ердийн компьютерийн санах ойн хэмжээ 
ихэвчлэн 16Мb-аас дээш байгаа бөгөөд график горимд ажилладаг жирийн 
хэрэглэгчийн компьютер 64Mb буюу түүнээс дээш байх нь илүүтэй гэж үздэг. Зөөврийн 
компьютер голдуу 16MB-с дээш санах ойтой ирэх нь бий. Санах ойг RAM гэж нэрлэдэг. 
Санах ой нь хэд хэдэн төрөлтэй байдаг: 
RAM (Random Access Memory) 
RAM нь микропроцессор шиг силикон дээр суурилсан электрон гүйдэл агуулдаг бөгөөд эх 
хавтанд суурилуулж өгдөг. 
Персонал компьютер ажиллаж байх үед мэдээллийг хаана хадгалах эсвэл хааш нь 
шилжүүлэх зэргийг RAM буюу шуурхай санах ой зохицуулж байдаг.RAM нь 
процессороос өгсөн командын дагуу өгөгдлийг асар хурдан хугацаанд уян болон хатуу 
диск рүү бичих эсвэл эдгээрээс болон CDROM-с уншдаг. Гэхдээ эдгээр уншсан мэдээлэл 
нь зөвхөн таны компьютерийг асаалттай байх хугацаанд л хадгалагдаж байх ба унтраасан 
тохиолдолд мэдээллээ бүрэн алддаг байна. Харин дахин асаахад үйлдлийн систем болоод 
зарим хэрэгцээт файл болон командуудыг хатуу дискнээсээ дахин ачаалдаг. RAM-д 
хадгалагдаж байгаа эдгээр мэдээллүүд хэт ихэссэн өөрөөр хэлбэл түүний багтаамжаас 
хэтэрсэн тохиолдолд хатуу дискэн дээр бичилт хийдэг ба үүнийг virtual memory гэнэ.
Харин хатуу дискний сул зай багассан үед компьютер удаан ажиллах, гацах нь ихсэх буюу 
"out of memory" гэсэн алдааг өгдөг байна. 
RAM буюу шуурхай санах ой нь дотроо нилээн хэдэн төрөлтэй: 
• VRAM (Video RAM) дэлгэцийн адаптер ашигладаг санах ой юм. График зурган 
мэдээлэл дэлгэцэнд дамжихын тулд эхлээд үндсэн RAM-наас процессорт уншигдаад дараа 
нь видео RAM-д бичигдэнэ. Эндээсээ дэлгэцэнд мэдээлэл болон гарахдаа түүний тоон 
хэлбэрийн сигнал аналог хэлбэрт өөрөөр хэлбэл дэлгэцний электрон цацрагт хоолой 
бүхий төхөөрөмжийн хүлээж авах сигналын хэлбэрт шилждэг байна. Сүүлийн үеийн 
видео RAM ихэвчлэн 1Mb -с дээш байдаг болсон нь дэлгэцэнд зурган мэдээллийг гаргах 
хурд болон чанарт сайнаар нөлөөлсөн юм. 
• RDRAM (Rambus DRAM) нь Rambus корпорацийн гаргасан DRAM (Dynamic RAM)-н 
нэг төрөл. Персонал компьютерт ашиглагдаж байгаа хамгийн хурдан санах ойны 
технологи болох SDRAM нь өгөгдлийг 100 MHz хурдаар дамжуулдаг бол энэ санах ойны 
хурд нь 600 MHz хүртэл юм. 
1997 онд Intel корпораци нь Rambus технологийг шинээр гаргах motherboard-даа 
ашиглана, ингэснээрээ санах ойн технологит стандарт нь болно гэж зарласан боловч 
компьютер үйлдвэрлэгчдийн консерциум өөр санах ой болох SyncLink DRAM (SLDRAM) 
дээр гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа билээ. Гэсэн ч RDRAM нь VRAM-н оронд 
зарим график картанд хэрэглэгдэж байгаа. 
Intel болон Rambus корпорациуд RDRAM- н шинэ хувилбар болох nDRAM дээр хамтарч 
ажиллаж байгаа билээ. Энэ шинэ санах ой нь 1600 MHz хүртэлх хурдаар өгөгдлийг 
дамжуулах юм. 
• NVRAM (Non-Volatile Random Access Memory) нь компьютерийг унтраасан ч 
мэдээллээ хадгалж байдаг. Энэ санах ойн нэг төрөл нь SRAM бөгөөд тусгай зориулалтын 
зайгаар тэжээгддэг. Нөгөө нэг төрөл нь EEPROM санах ой ба NVRAM нь SRAM, 
EEPROM микросхемийн хослолоос бүрддэг. 
• MDRAM (Multibank DRAM) нь MoSys корпорациас гаргасан шинэ технологи юм. Нэг 
бүр нь 32 Kb хэмжээтэй жижиг хавтан бүхий энэ санах ой нь өөрийн гэсэн оролт гаралтын 
порттой. Өгөгдлийг олон хавтангаас зэрэг уншиж бичих боломжтой тул ердийн DRAM-с 
хурдан байдаг. MDRAM -г 2.5 MB хэмжээтэйгээр гаргаж болох бөгөөд ингэснээр 24-bit 
өнгө бүхий 1024×768 харьцах хэмжээтэй дэлгэцийн адаптерт ашиглаж болно. Мөн зарим 
төрлийн дэлгэцийн адаптерт хэрэглэгдэж байгаа. 
• SRAM (Static Random Access Memory) нь ердийн DRAM-с илүү хурдан, найдвартай 
ажиллагаатай санах ой. Dynamic RAM (DRAM) нь санах ой доторхоо үргэлж сэргээдэг бол 
SRAM нь ингэх шаардлагагүй учраас энэ ойлголтоос Static гэдэг нэр үүссэн. Санах ой руу 
хандах хугацаа нь DRAM-ынх 60 наносекунд байдаг бол SRAM-ынх 10 наносекунд. Гэвч 
энэ санах ойг үйлдвэрлэх зардал нь өндөр учраас ихэвчлэн cache санах ойд ашигладаг. 
• SDRAM (Synchronous DRAM) нь ердийн санах ойг бодоход 133 MHz хүртэлх хурдтай 
процессортой хамт ажиллах чадалтай байгаа нь EDO DRAM болон BEDO DRAM-с 2 
дахин хурдтай байгаа юм. Гэсэн хэдий ч илүү өндөр хурд дээр ажиллаж чадахуйц 
RDRAM, SLDRAM -г шинээр гаргаж байгаа болохоор 200 хүртэлх MHz бүхий процессор 
дээр энэ санах ой нь ажиллахгүй юм. 
• DRAM (dynamic random access memory) SRAM-ийг бодоход илүү түгээмэл 
хэрэглэгддэг, арай хямд
• SRAM (static random access memory) DRAM-ийг бодоход хурдтай боловч илүү үнэтэй, 
илүү зай мөн тог хэрэглэдэг. 
• EDO RAM: DRAM-ийн шинэ (extended data out) – SRAM-ийн гүйцэтгэлтэй 
ижилсүүлэхийг зорьсон. 
RAM нь : 
SIMM ( зөвхөн нэг талт) – микросхем нь нэг талд суурилсан 
DIMM ( хоёр талт )- микросхем нь хоёр талд суурилсан 
Санах ойн бусад хэлбэрүүд: 
• Cache memory: Тусгай өндөр хурдны санах ойн муж бөгөөд CPU нь хурдан хандах 
боломжийг бий болгоно. Энэ нь микропроцессор дотор эсвэл эх хавтангийн аль нэг хэсэгт 
байрласан байна. Cache memory нь CPU-г илүү хурдтай болгодог. Учир нь CPU-ийн 
байнга хэрэглэгддэг гол instruction-нууд cache memory-д хадгалагддаг тул анх асаахад 
instruction-ийг ачаалахад цаг зарцуулдаг илүү нийлмэл программын хувьд cache memory- 
ийн ашиг тусыг мэдрэх болно. 
• Flash memory: ихэвчлэн notebook, subnotebook хэрэглэх бөгөөд кредит картны 
хэмжээтэй энэхүү карт нь эх хавтан дээрх slot-д суулгаж өгдөг. Flash нь ердийн RAM шиг 
бус тэжээл салгахад ч өгөгдлөө хадгалсан хэвээр байдаг. Flash нь тогтмол мэдээллийг 
хадгалахад хатуу дискний оронд ашиглагдаж болдог. 
ROM (Read Only Memory) 
Тогтмол санах ой руу өгөгдлийг бичих боломжгүй зөвхөн уншдаг бөгөөд компьютерийг 
асаахад ажиллуулдаг boot программ хадгалагддаг. Түүний RAM-аас ялгагдах гол онцлог 
нь компьютерийг унтраасан байхад ч өөр дээрх мэдээллээ алдалгүй хадгалсаар байдагт 
оршино. Учир нь тогтмол санах ойг таны компьютер дотор байрлах 3.5 V-ийн зай тэжээж 
байдаг. 
• PROM (Programmable read-only memory) 
Энэ төрлийн санах ойд программийг хадгалж болох бөгөөд хэрвээ PROM нь ашиглагдаж 
байвал энэ программийг устгаж цэвэрлэх боломжгүй зөвхөн өөр тийшээ зөөж хадгалах 
боломжтой. 
• EPROM (Erasible programmable read-only memory) 
PROM-н нэг төрөл бөгөөд программийг бичиж мөн устгаж болдог. Хэт ягаан туяаны 
тусламжтайгаар программийг устгадаг. 
• EEPROM (Electrically erasable programmable read-only memory) 
Мөн PROM-н нэг төрөл бөгөөд цахилгаан цэнэгийн тусламжтайгаар мэдээллийг нь устгах, 
дахин програмчилж болох нэгэн төрлийн тогтмол санах ой юм. Программчлахын тулд 
motherboard-с суглах шаардлага байдаггүй. Учир нь компьютерт хэрэглэгддэг ердийн 
хүчдэл түүнийг програмчлахад хангалттай байдаг. Энэ төрлийн санах ойн хамгийн энгийн 
жишээ бол BIOS-ын микросхем юм. 
Гэхдээ RAM, ROM-г зөвхөн персонал компьютерт байдаг гэж үзвэл энэ нь буруу ойлголт 
юм. Mодем, принтер, CD-ROM зэрэг олон дагалдах төхөөрөмжүүд өөртөө санах ойтой 
байдаг байна.
RAM гэж юу вэ? 
Шуурхай санах ой буюу RAM (Random Access Memory) 
санах ой нь чөлөөт хандалттай санах ой юм. RAM санах ойг тодорхойлогч үндсэн үзүүлэлт нь орчин үеийн 
процессоруудад хамгийн чухалчлан үздэг үзүүлэлт болох хурдтай ажиллагаа юм.Шуурхай санах ой буюу 
RAM (Random Access Memory) санах ой нь чөлөөт хандал ттай санах ой юм. RAM санах ойг тодорхойлогч 
үндсэн үзүүлэлт нь орчин үеийн процессоруудад хамгийн чухалчлан үздэг үзүүлэлт болох хурдтай ажиллагаа 
юм. Ажиллах зарчмын хувьд RAM санах ойг динамик ба статик гэж хоёр ангилж болно. Мэдээллийн анхан 
шатны эгэл нэгж нь бит болдог гэвэл шуурхай санах ойг тус бүр нь мэдээллийн нэг бит хадгалах чадвартай 
олон үүрний цомог цуглуулга мэтээр авч үзэж болно. Динамик болон статик санах ойн ялгаа нь битүүдийг 
хадгалах эгэл үүрнүүдийн бүтцийн онцлогоос хамаардаг. Статик с анах ойн хувьд үүрнүүд нь триггер хэмээх 
хоёр тогтвортой төлөв бүхий транзисторт схемээс бүрддэг. Бит бичигдсэнээр ийм үүр нь уг хоёр төлөвийн 
аль нэгэнд орших ба тэжээлээр хангагдаж буй тохиолдолд бичигдсэн битээ ямар ч хугацаагаар хадгалах 
чадвартай. Ингэж байнгын өөрчлөгддөггүй нөхцөлд байдгаас нь уламжлан энэхүү санах ойг статик санах ой 
гэж нэрлэдэг байна. Статик санах ой нь хурд сайтайгаараа давуутай ч цахилгаан тэжээлийн хэрэглээ ихтэй, 
нэг триггерийн үүр нь хэд хэдэн транзистораас тогттдог тул кристалл дээрээ бага бус зай эзэлдгээс 
шалтгаалаад өгөгдлийн хувийн нягтрал багатай. 
Динамик санах ойд санах ойн эгэл үүр нь мэдээллийн биттэй уялдуулах боломжтой тодорхой богино 
хугацаанд цахилгаан цэнэг хадгалах чадвар бүхий конденсатор байдаг. Энгийнээр та йлбарлавал санах ойн 
үүрэнд логик нэгж бичихэд конденсатор цэнэглэгдэж, тэг бичихэд цэнэгээ алддаг. Өгөгдлийг унших үед 
конденсатор унших схемээр дамжуулан цэнэгээ алддаг, харин конденсаторын цэнэг тэг бус байвал унших 
схемийн гаралтан дээр нэгж утга тогтоогдоно. Үүнээс гадна унших явцад конденсаторын цэнэг алдагддаг тул 
хуучин утганд нь цэнэглэж байх шаардлагатай. Ийм учраас унших процесс нь конденсаторыг дахин цэнэглэх 
(шинэчлэн цэнэглэх) ажиллагаатай хослож явдаг. Хэрвээ үүртэй харьцахгүй удах юм бол хуг ацаа өнгөрөх 
хэрээр гүйдлийн алдагдлын улмаас конденсатор цэнэгээ алдаж мэдээлэл устана. Ийм учраас конденсаторын 
массив бүхий санах ой нь конденсаторын байнгын тогтмол цэнэглэгээ шаардаж байдаг тул үүнээс үүдэн 
динамик санах ой гэж нэрлэдэг байна. Цэнэгийн алдагдлыг нөхөж байхын тулд санах ойн үүрэнд тогтмол 
мөчлөгөөр хандаж конденсаторын өмнөх цэнэгийг нь сэргээх замаар шинэчлэн цэнэглэж байдаг. 
Микросхемд шинэчлэн цэнэглэх процесс нь дурын нэг үүрэнд хандах үед матрицийн бүх л мөрт нэг зэрэг 
явагддаг, өөрөөр хэлбэл нийт мөрийг мөчлөг байдлаар хангалттай хамарч чаддаг. Динамик санах ойн давуу
тал нь өгөгдөл байршуулах хувийн нягтшил өндөртэй, цахилгаан эрчим хүч бага хэрэглэдэг явдал бөгөөд 
дутагдал нь статик санах ойтой харьцуулах тохиолдолд хурдны хувьд арай гүйцэхгүй. Динамик санах ой 
DRAM (Dynamic Random Access Memory)-ийг компьютерийн шуурхай санах ой болгон ашигладаг бол статик 
санах ой SRAM (Static Random Access Memory)-ийг процессорын өндөр хурдтай кэш-санах ой үүсгэхэд 
хэрэглэдэг. 
Динамик санах ойн микросхем нь квадрат матриц хэлбэртэй зохион байгуулагддаг бөгөөд матрицийн мөр 
ба баганын огтлолцол нь дурын нэг эгэл үүр үүсгэнэ. Санах ойн ямар нэг үүрэнд хандах гэвэл тухайн тэр мөр, 
баганын хаягийг өгөх ёстой. Санах ойн матрицийн оролтон дээр RAS ( Row Address Strobe) гэж нэрлэдэг тусгай 
строблогч импульс өгснөөр мөрийн хаягийг уншиж, CAS (Column Address Strobe) гэгддэг тусгай строблогч 
импульс өгөхөд баганын хаягийг уншина. RAS ба CAS импульс нь ар араасаа ээлжлэн дараалж явдаг ч CAS 
импульс заавал RAS импульсийн дараагаар дамжуулагдана. Өөрөөр хэлбэл эхлээд мөрийн сонголт 
явагдсаны дараагаар баганын сонголт явагддаг. Эдгээр мөр, баганын хаяг нь хаягийн мультиплексжүүлсэн 
тусгай bus-аар дамжуулагдана. 
Динамик санах ойг мөн асинхрон ба синхрон гэж х увааж болдог. Асинхрон санах ойд хаяг үүсгэлт, удирдах 
дохионы дамжуулалт болон өгөгдөл уншиж бичих ажиллагаа нь хугацааны дурын мөчид явагддаг бөгөөд 
ингэхийн тулд ердөө дохио хоорондын цаг хугацааны хамааралд захирагдах ёстой байдаг. 
КОМПЬЮТЕРИЙН САНАХ ОЙ ГЭЖ ЮУ ВЭ? 
MEMORY буюу Санах ой нь компьютерийн үйл ажиллагааг зохицуулдаг Программ 
хангамжийг хадгалж байхаас гадна тооцоолох үйл ажиллагаанд шаардлагатай мэдээллүүд 
болон тооцооллын үр дүнд бий болсон мэдээллүүдийг хадгалж байх үүрэгтэй байгууламж 
юм. 
Санах ойгүй компьютер гэж байж болохгүй бөгөөд их бага ямар нэг хэмжээний санах 
ойтой байж компьютер ажиллана. 
ROM нь BIOS үйлдлийн системийг хадгалж байх үүрэгтэй бөгөөд компьютер асаж 
эхэлмэгц CPU нь эндээс анхны зааварчлага инструкциүд буюу ПХ-аа уншиж эхэлдэг. Энэ 
санах ой нь доторхи мэдээллээ ямар ч нөхцөлд (ө.х. Тэжээлийн хүчдэл салгагдсан ч) 
алддаггүй бөгөөд компьютер өөрөө ч доторхи мэдээллийг устгаж, өөрчилж чаддаггүй 
учир зөвхөн унших ой гэж нэрлэжээ. 
ROM BIOS дотор дараахь ПХ-ууд багтдаг: 
1. POST (Power On Self Test) – Тэжээл асмагц өөрийгөө шалгах. Компьютерийн BIOS 
ПХ нь тэжээл асмагц орчин тойрондоо байгаа бүх төхөөрөмжүүдээ шалгаж, ямар 
ямар төхөөрөмж холбогдсон, ажиллагаа нь ямар байгаа зэргийг шалгадаг. Алдаа 
гарвал хэрэглэгчид мэдээлнэ. 
2. Boot Up Menu – BIOS ажиллаж дуусмагц үйлдлийн систем (ҮС) ачаалагдаж 
эхлэхийг Boot Up гэдэг. Энэхүү ҮС хаанаас ачаалахыг сонгох цэс бүхий ПХ байдаг.
Жишээ нь Уян диск, Хатуу диск, CD-ROM төхөөрөмжүүдийн алинаас ҮС ачаалж 
эхлэхийг сонгох 
3. Power On Security – POST ажиллаж дуусаад ҮС-ийг ачаалж эхлэхийн өмнө 
шаардлагатай бол нууц үг асууж системд нэвтрэх эрхтэй эсэхийг шалгах ПХ. 
4. CMOS Utility – Компьютерийн үндсэн тохиргоог хийх, жишээлбэл календарь 
өөрчлөх, нууц үг өөрчлөх, оролт гаралтын төхөөрөмжүүдийг тохируулах г.м. 
Тохиргоонуудыг хийдэг ПХ. Харин эдгээр тохиргоонуудыг CMOS хэмээх санах 
ойд хадгалдаг учир ингэж нэрлэсэн байна. 
RAM – Шуурхай Санах Ойг үйлдвэрлэдэг технологиор нь: 
1. Static RAM (SRAM) 
SRAM нь мэдээллийг маш хурдан санаж чаддаг өндөр хурдтай санах ой боловч нэг 
бит мэдээллийг санах хэсэг нь олон транзистороос бүтсэн нарийн төвөгтэй бүтэцтэй учир 
маш их мэдээлэл санадаг санах ой хийхэд бэрхшээлтэй байдаг. Сайн тал нь нэг л санасан 
бол тэжээл унтраагүй нөхцөлд мэдээллээ алддаггүй. 
2. Dynamic RAM (DRAM) гэж 2 ангилдаг. 
DRAM нь мэдээллийг санахдаа хурдаар удаан боловч нэг бит мэдээллийг хадгалах 
хэсэг нь ердийн конденсаторын бүтэцтэй байдаг. Хэсэг хугацааны дараа энэ мэдээллийг 
нь сэргээж (Refreshing) байхгүй бол тэжээлд залгаатай ч гэсэн мартчихдаг байна. Ө.х. 
Конденсатор нь цэнэгээ алдчихдаг. Энэхүү сэргээх үйл ажиллагаанд тодорхой хугацааг 
зарцуулдаг учир удаан ажиллагаатай байдаг. 
Компьютерт олон төрлийн RAM хэрэглэдэг Тухайлбал: 
1. System RAM нь компьютерийн үндсэн санах ой юм. Голдуу DRAM хэрэглэдэг 
бөгөөд хамгийн их багтаамжтай санах ой нь байдаг. Анхны компьютерт 256Кбайт 
байсан бол одоо 256Мбайт, түүнээс дээш 4Гбайт хүрэх нь ч бий. 
2. Cache RAM нь CPU-тэй хамгийн ойр зайд байрладаг бөгөөд бүр CPU-тэй нэг 
корпусанд суурилуулсаныг нь Level1 cache, гадна талд нь маш ойрхон 
байрлуулсаныг нь Level2 cache гэдэг. CPU нь тооцоололт хийж байхдаа түр зуур 
мэдээлэл хадгалах шаардлага олонтаа гардаг. Энэ бүхнээ төв санах ой руу 
илгээгээд буцааж авахад их хугацаа орж компьютерийн хурд багасах учир өөртөө 
ойрхон, бага хэмжээний санах ой шаарддаг байна. Энэ санах ойг SRAM төрлөөр 
хийдэг. 512Кбайт хүртэл хэмжээтэй байдаг. 
3. CMOS RAM нь компьютерийн BIOS-д байдаг CMOS utility ПХ-ийн хийсэн 
компьютерийн тохиргоог санах ой юм. Дотор нь электрон цаг суулгасан SRAM 
хэрэглэдэг ба хамгийн бага багтаамжтай санах ой байдаг. Харин компьютер
унтарсан үед тохиргооны мэдээллийг санаж, мөн цаг нь явж байх шаардлагатай 
учир жижигхэн батерейгаар тэжээгддэг. Энэ батерейг мөн CMOS battery гэнэ. 
Компьютерт нэгэн онцгой RAM байдаг. 
4. Video RAM (VRAM) нь компьютерийн Дэлгэцийг удирдах төхөөрөмжид 
суурилагдсан дэлгэцийн мэдээллийг хадгалж байх үүрэгтэй санах ой юм. Сүүлийн 
үеийн график өндөртэй дэлгэцийн удирдлагуудад 256Мбайт хүртэл санах ой 
суурилагдсан байдаг. Эхэн үедээ энэ санах ой бага хэмжээтэй байсан учир SRAM 
төрлөөр хийдэг байсан бөгөөд хэмжээ нь ихэссэн тул SRAM-aaс арай удаан 
Windows Accelerated RAM буюу WRAM гэдэг санах ойг үйлдвэрлэх болжээ. Гэвч 
үнийн хувьд маш өндөр учир одоо ихэнх системд төв санах ойн адил SDRAM санах 
ойг хэрэглэдэг. 
Компьютерийн энэ олон санах ойнууд дотроос хамгийн чухал нь системийн төв санах ой 
юм. 
Энэ санах ойг технологийн хөгжлийн явцад улам бүр сайжруулсаар иржээ. 
1. Анхны DRAM санах ойнууд нэг мэдээллийг санах, эсв эл гаргаж өгөхдөө 80 орчим 
наносекунд хугацаанд гүйцэтгэдэг байжээ. 
2. Үүний дараа Fast Page Mode DRAM гарсан бөгөөд арай хурдтай ажилдаг байсан ч 
түүнээс илүү хурдан Extended Data Out DRAM буюу EDO RAM (50-60nS) гарсан 
байна. 
3. Технологийн шинэчлэлт гарсанаар DRAM нь бараг SRAM шиг хурдтай болсон ба 
8-10nS хурдтай Synchronious DRAM (SDRAM) гарч ирсэн байна. Үүнийг Pentium 2, 
3 компьютерүүдэд хэрэглэдэг ба хурдыг нь 66MHz, 100MHz, 133MHz гэж хэмждэг 
болж, РС66, РС100, РС133 SDRAM гэж нэрлэжээ. 
4. Сүүлийн үед хамгийн өргөн хэрэглэж байгаа санах ой бол DDR RAM буюу Double 
Data Rate DRAM юм. Энэхүү санах ой нь 200MHz, 266MHz хурдтай болсон ба 
DDR200, DDR266 гэж нэрлэгддэг. 
5. Rambus Inc. компани Rambus DRAM гэдэг санах ойг үйлдвэрлэж эхлээд байгаа 
бөгөөд энэ нь 800MHz хүртэл хурдтай ажилладаг хамгийн хурдан санах ой юм. 
Гэвч энэ санах ой нь бүх эх хавтангуудтай ажиллахгүй бөгөөд зөвхөн өөрт нь 
зориулж үйлдвэрлэсэн эх хавтангуудтай ажиллана.

More Related Content

What's hot

File shahah zadlah hicheel
File shahah zadlah hicheelFile shahah zadlah hicheel
File shahah zadlah hicheeldajaaaaaa
 
компьютерийн програм хангамж
компьютерийн програм хангамжкомпьютерийн програм хангамж
компьютерийн програм хангамжtseegii6
 
мэдээллийн системийн үндэс
мэдээллийн системийн үндэсмэдээллийн системийн үндэс
мэдээллийн системийн үндэсTsetsenkhuu Otgonbayar
 
оролт гаралтын төхөөрөмжүүд
оролт гаралтын төхөөрөмжүүдоролт гаралтын төхөөрөмжүүд
оролт гаралтын төхөөрөмжүүдerdenetuya_glu
 
үйлдлийн систем
үйлдлийн системүйлдлийн систем
үйлдлийн системshulam
 
U.cs101 алгоритм программчлал-3
U.cs101   алгоритм программчлал-3U.cs101   алгоритм программчлал-3
U.cs101 алгоритм программчлал-3Badral Khurelbaatar
 
алгоритм үндсэн ойлголт
алгоритм үндсэн ойлголталгоритм үндсэн ойлголт
алгоритм үндсэн ойлголтЖавзмаа Ж
 
давталттай алгоритм
давталттай алгоритмдавталттай алгоритм
давталттай алгоритмEnkh Gvnj
 
Ram гэж юу вэ
Ram гэж юу вэRam гэж юу вэ
Ram гэж юу вэKisoGaki
 
техник хангамж ба програм хангамж
техник хангамж ба програм хангамжтехник хангамж ба програм хангамж
техник хангамж ба програм хангамжdenkhee68
 
6 анги компьютерийн түүх, үндсэн төхөөрөмжүүд
6 анги компьютерийн түүх, үндсэн төхөөрөмжүүд6 анги компьютерийн түүх, үндсэн төхөөрөмжүүд
6 анги компьютерийн түүх, үндсэн төхөөрөмжүүдDavaa Avirmed
 
компьютерийн сүлжээний техник хангамж
компьютерийн сүлжээний  техник хангамжкомпьютерийн сүлжээний  техник хангамж
компьютерийн сүлжээний техник хангамжЖавзмаа Ж
 
компьютерийн үндсэн төхөөрөмжүүд
компьютерийн үндсэн төхөөрөмжүүдкомпьютерийн үндсэн төхөөрөмжүүд
компьютерийн үндсэн төхөөрөмжүүдKhishighuu Myanganbuu
 
мультмедиа технологи
мультмедиа технологимультмедиа технологи
мультмедиа технологиKhishighuu Myanganbuu
 
компьютеийн бүтэц
компьютеийн бүтэцкомпьютеийн бүтэц
компьютеийн бүтэцTeacher's E-content
 
копьютерийн үүсэл хөгжил
копьютерийн үүсэл хөгжилкопьютерийн үүсэл хөгжил
копьютерийн үүсэл хөгжилNasaa_dawka
 

What's hot (20)

File shahah zadlah hicheel
File shahah zadlah hicheelFile shahah zadlah hicheel
File shahah zadlah hicheel
 
компьютерийн програм хангамж
компьютерийн програм хангамжкомпьютерийн програм хангамж
компьютерийн програм хангамж
 
Hardware
Hardware Hardware
Hardware
 
мэдээллийн системийн үндэс
мэдээллийн системийн үндэсмэдээллийн системийн үндэс
мэдээллийн системийн үндэс
 
оролт гаралтын төхөөрөмжүүд
оролт гаралтын төхөөрөмжүүдоролт гаралтын төхөөрөмжүүд
оролт гаралтын төхөөрөмжүүд
 
үйлдлийн систем
үйлдлийн системүйлдлийн систем
үйлдлийн систем
 
3
33
3
 
U.cs101 алгоритм программчлал-3
U.cs101   алгоритм программчлал-3U.cs101   алгоритм программчлал-3
U.cs101 алгоритм программчлал-3
 
алгоритм үндсэн ойлголт
алгоритм үндсэн ойлголталгоритм үндсэн ойлголт
алгоритм үндсэн ойлголт
 
5 algorithm
5 algorithm5 algorithm
5 algorithm
 
давталттай алгоритм
давталттай алгоритмдавталттай алгоритм
давталттай алгоритм
 
Ram гэж юу вэ
Ram гэж юу вэRam гэж юу вэ
Ram гэж юу вэ
 
техник хангамж ба програм хангамж
техник хангамж ба програм хангамжтехник хангамж ба програм хангамж
техник хангамж ба програм хангамж
 
6 анги компьютерийн түүх, үндсэн төхөөрөмжүүд
6 анги компьютерийн түүх, үндсэн төхөөрөмжүүд6 анги компьютерийн түүх, үндсэн төхөөрөмжүүд
6 анги компьютерийн түүх, үндсэн төхөөрөмжүүд
 
компьютерийн сүлжээний техник хангамж
компьютерийн сүлжээний  техник хангамжкомпьютерийн сүлжээний  техник хангамж
компьютерийн сүлжээний техник хангамж
 
компьютерийн үндсэн төхөөрөмжүүд
компьютерийн үндсэн төхөөрөмжүүдкомпьютерийн үндсэн төхөөрөмжүүд
компьютерийн үндсэн төхөөрөмжүүд
 
мультмедиа технологи
мультмедиа технологимультмедиа технологи
мультмедиа технологи
 
Smallbasic
SmallbasicSmallbasic
Smallbasic
 
компьютеийн бүтэц
компьютеийн бүтэцкомпьютеийн бүтэц
компьютеийн бүтэц
 
копьютерийн үүсэл хөгжил
копьютерийн үүсэл хөгжилкопьютерийн үүсэл хөгжил
копьютерийн үүсэл хөгжил
 

Viewers also liked

Viewers also liked (20)

срU гэж юу вэ?
срU гэж юу вэ?срU гэж юу вэ?
срU гэж юу вэ?
 
эх хавтан гэж юу вэ
эх хавтан гэж юу вээх хавтан гэж юу вэ
эх хавтан гэж юу вэ
 
Bie daalt
Bie daaltBie daalt
Bie daalt
 
хичээл
хичээлхичээл
хичээл
 
Computer
ComputerComputer
Computer
 
bios-ийн тухай
bios-ийн тухайbios-ийн тухай
bios-ийн тухай
 
S.ss 702 l 4 classic theory
S.ss 702 l 4 classic theoryS.ss 702 l 4 classic theory
S.ss 702 l 4 classic theory
 
ваи 50 mosol
ваи 50 mosolваи 50 mosol
ваи 50 mosol
 
компьютерийн хэрэглээ
компьютерийн хэрэглээкомпьютерийн хэрэглээ
компьютерийн хэрэглээ
 
Cpu
CpuCpu
Cpu
 
оролтын төхөөрөмж
оролтын төхөөрөмжоролтын төхөөрөмж
оролтын төхөөрөмж
 
Синхрон генератор
Синхрон генераторСинхрон генератор
Синхрон генератор
 
Лекц 1
Лекц 1Лекц 1
Лекц 1
 
Lecture 3
Lecture 3Lecture 3
Lecture 3
 
Microsoft access 2007
Microsoft access 2007Microsoft access 2007
Microsoft access 2007
 
Tsahim hicheel
Tsahim hicheelTsahim hicheel
Tsahim hicheel
 
Hard disk
Hard diskHard disk
Hard disk
 
Dadlaga khicheel 11 excel home
Dadlaga khicheel 11 excel homeDadlaga khicheel 11 excel home
Dadlaga khicheel 11 excel home
 
үндсэн функцууд
үндсэн функцуудүндсэн функцууд
үндсэн функцууд
 
Сүлжээ
СүлжээСүлжээ
Сүлжээ
 

Similar to Шуурхай санах ой

Similar to Шуурхай санах ой (13)

Sanah oi
Sanah oiSanah oi
Sanah oi
 
Memory
MemoryMemory
Memory
 
Komputeriin butets zb
Komputeriin butets zbKomputeriin butets zb
Komputeriin butets zb
 
Hardware
HardwareHardware
Hardware
 
Undra компьютерийн иж бүрдэл (7623463)
Undra   компьютерийн иж бүрдэл (7623463)Undra   компьютерийн иж бүрдэл (7623463)
Undra компьютерийн иж бүрдэл (7623463)
 
02 it concepts
02 it concepts02 it concepts
02 it concepts
 
Mtms lec-2 [1]
Mtms lec-2 [1]Mtms lec-2 [1]
Mtms lec-2 [1]
 
Teh hangamj 8
Teh hangamj 8Teh hangamj 8
Teh hangamj 8
 
санах ойн бүтэц
санах ойн бүтэцсанах ойн бүтэц
санах ойн бүтэц
 
Komp vndes
Komp vndesKomp vndes
Komp vndes
 
Computer%202010
Computer%202010Computer%202010
Computer%202010
 
лекц№1
лекц№1лекц№1
лекц№1
 
лекц.янжмаа
лекц.янжмаалекц.янжмаа
лекц.янжмаа
 

Шуурхай санах ой

  • 1. Шуурхай санах ой (англ. Random Access Memory, RAM) нь компьютерийн санах ойн хэлбэр. Өнөө үеийн Шуурхай санах ой нь хадгалсан мэдээллээ замбараагүй байдлаар буюу ямар ч дарааллаар хандаж болох явдлыг бий болгодог интеграл схемийн хэлбэртэй байна. Тус санах ойд хадгалагдсан өгөгдөлд физик байршил, өмнөх өгөгдөлтэй холбоотой байсан эсэх зэргээс үл хамааран тогтмол хугацаанд хандах тул замбараагүй хандалтад буюу random гэнэ. Шуурхай санах ойгоос бусад соронзон диск, оптик диск зэрэг бусад өгөгдөл хадгалах төхөөрөмжүүд нь өгөгдөл бичигдсэн материалын хөдөлгөөн, эсвэл унших толгойгоор л ажиллана. Эдгээр төхөөрөмжүүдэд материалын хөдөлгөөн нь өгөгдөл дамжуулахаасаа илүү хугацаа шаардах бөгөөд дараагийн өгөгдлийн байршлаас хамаарч хандалтын хугацаа нь өөрчлөгдөж байдаг. Шуурхай санах ой гэсэн нэрийг голдуу DRAM санах ойн DIMM гэх зэрэг тэжээлийг салгахад өгөгдөл устдаг санах ойтой холбодог. Бусад санах ойн төрлүүдээс багагүй хэсэг нь шуурхай санах ой хэлбэртэй бөгөөд үүний жишээ нь тогтмол санах ой ихэнх төрлүүд болон NOR-Flash нэртэй флаш санах ойн төрөл юм. Memory (санах ой) Санах ой нь персонал компьютерийн микропроцессор өгөгдөлд богино хугацаанд хүрэх, командыг түргэн гүйцэтгэх үүрэг бүхий микросхем юм. Энэ нь персонал компьютерийн хурд, хүчин чадлыг тодорхойлох бас нэгэн чухал үзүүлэлт болдог. Компьютерийг асаахад үйлдлийн системийг санах ойд ачаалдаг. Сүүлийн үед ердийн компьютерийн санах ойн хэмжээ ихэвчлэн 16Мb-аас дээш байгаа бөгөөд график горимд ажилладаг жирийн хэрэглэгчийн компьютер 64Mb буюу түүнээс дээш байх нь илүүтэй гэж үздэг. Зөөврийн компьютер голдуу 16MB-с дээш санах ойтой ирэх нь бий. Санах ойг RAM гэж нэрлэдэг. Санах ой нь хэд хэдэн төрөлтэй байдаг: RAM (Random Access Memory) RAM нь микропроцессор шиг силикон дээр суурилсан электрон гүйдэл агуулдаг бөгөөд эх хавтанд суурилуулж өгдөг. Персонал компьютер ажиллаж байх үед мэдээллийг хаана хадгалах эсвэл хааш нь шилжүүлэх зэргийг RAM буюу шуурхай санах ой зохицуулж байдаг.RAM нь процессороос өгсөн командын дагуу өгөгдлийг асар хурдан хугацаанд уян болон хатуу диск рүү бичих эсвэл эдгээрээс болон CDROM-с уншдаг. Гэхдээ эдгээр уншсан мэдээлэл нь зөвхөн таны компьютерийг асаалттай байх хугацаанд л хадгалагдаж байх ба унтраасан тохиолдолд мэдээллээ бүрэн алддаг байна. Харин дахин асаахад үйлдлийн систем болоод зарим хэрэгцээт файл болон командуудыг хатуу дискнээсээ дахин ачаалдаг. RAM-д хадгалагдаж байгаа эдгээр мэдээллүүд хэт ихэссэн өөрөөр хэлбэл түүний багтаамжаас хэтэрсэн тохиолдолд хатуу дискэн дээр бичилт хийдэг ба үүнийг virtual memory гэнэ.
  • 2. Харин хатуу дискний сул зай багассан үед компьютер удаан ажиллах, гацах нь ихсэх буюу "out of memory" гэсэн алдааг өгдөг байна. RAM буюу шуурхай санах ой нь дотроо нилээн хэдэн төрөлтэй: • VRAM (Video RAM) дэлгэцийн адаптер ашигладаг санах ой юм. График зурган мэдээлэл дэлгэцэнд дамжихын тулд эхлээд үндсэн RAM-наас процессорт уншигдаад дараа нь видео RAM-д бичигдэнэ. Эндээсээ дэлгэцэнд мэдээлэл болон гарахдаа түүний тоон хэлбэрийн сигнал аналог хэлбэрт өөрөөр хэлбэл дэлгэцний электрон цацрагт хоолой бүхий төхөөрөмжийн хүлээж авах сигналын хэлбэрт шилждэг байна. Сүүлийн үеийн видео RAM ихэвчлэн 1Mb -с дээш байдаг болсон нь дэлгэцэнд зурган мэдээллийг гаргах хурд болон чанарт сайнаар нөлөөлсөн юм. • RDRAM (Rambus DRAM) нь Rambus корпорацийн гаргасан DRAM (Dynamic RAM)-н нэг төрөл. Персонал компьютерт ашиглагдаж байгаа хамгийн хурдан санах ойны технологи болох SDRAM нь өгөгдлийг 100 MHz хурдаар дамжуулдаг бол энэ санах ойны хурд нь 600 MHz хүртэл юм. 1997 онд Intel корпораци нь Rambus технологийг шинээр гаргах motherboard-даа ашиглана, ингэснээрээ санах ойн технологит стандарт нь болно гэж зарласан боловч компьютер үйлдвэрлэгчдийн консерциум өөр санах ой болох SyncLink DRAM (SLDRAM) дээр гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа билээ. Гэсэн ч RDRAM нь VRAM-н оронд зарим график картанд хэрэглэгдэж байгаа. Intel болон Rambus корпорациуд RDRAM- н шинэ хувилбар болох nDRAM дээр хамтарч ажиллаж байгаа билээ. Энэ шинэ санах ой нь 1600 MHz хүртэлх хурдаар өгөгдлийг дамжуулах юм. • NVRAM (Non-Volatile Random Access Memory) нь компьютерийг унтраасан ч мэдээллээ хадгалж байдаг. Энэ санах ойн нэг төрөл нь SRAM бөгөөд тусгай зориулалтын зайгаар тэжээгддэг. Нөгөө нэг төрөл нь EEPROM санах ой ба NVRAM нь SRAM, EEPROM микросхемийн хослолоос бүрддэг. • MDRAM (Multibank DRAM) нь MoSys корпорациас гаргасан шинэ технологи юм. Нэг бүр нь 32 Kb хэмжээтэй жижиг хавтан бүхий энэ санах ой нь өөрийн гэсэн оролт гаралтын порттой. Өгөгдлийг олон хавтангаас зэрэг уншиж бичих боломжтой тул ердийн DRAM-с хурдан байдаг. MDRAM -г 2.5 MB хэмжээтэйгээр гаргаж болох бөгөөд ингэснээр 24-bit өнгө бүхий 1024×768 харьцах хэмжээтэй дэлгэцийн адаптерт ашиглаж болно. Мөн зарим төрлийн дэлгэцийн адаптерт хэрэглэгдэж байгаа. • SRAM (Static Random Access Memory) нь ердийн DRAM-с илүү хурдан, найдвартай ажиллагаатай санах ой. Dynamic RAM (DRAM) нь санах ой доторхоо үргэлж сэргээдэг бол SRAM нь ингэх шаардлагагүй учраас энэ ойлголтоос Static гэдэг нэр үүссэн. Санах ой руу хандах хугацаа нь DRAM-ынх 60 наносекунд байдаг бол SRAM-ынх 10 наносекунд. Гэвч энэ санах ойг үйлдвэрлэх зардал нь өндөр учраас ихэвчлэн cache санах ойд ашигладаг. • SDRAM (Synchronous DRAM) нь ердийн санах ойг бодоход 133 MHz хүртэлх хурдтай процессортой хамт ажиллах чадалтай байгаа нь EDO DRAM болон BEDO DRAM-с 2 дахин хурдтай байгаа юм. Гэсэн хэдий ч илүү өндөр хурд дээр ажиллаж чадахуйц RDRAM, SLDRAM -г шинээр гаргаж байгаа болохоор 200 хүртэлх MHz бүхий процессор дээр энэ санах ой нь ажиллахгүй юм. • DRAM (dynamic random access memory) SRAM-ийг бодоход илүү түгээмэл хэрэглэгддэг, арай хямд
  • 3. • SRAM (static random access memory) DRAM-ийг бодоход хурдтай боловч илүү үнэтэй, илүү зай мөн тог хэрэглэдэг. • EDO RAM: DRAM-ийн шинэ (extended data out) – SRAM-ийн гүйцэтгэлтэй ижилсүүлэхийг зорьсон. RAM нь : SIMM ( зөвхөн нэг талт) – микросхем нь нэг талд суурилсан DIMM ( хоёр талт )- микросхем нь хоёр талд суурилсан Санах ойн бусад хэлбэрүүд: • Cache memory: Тусгай өндөр хурдны санах ойн муж бөгөөд CPU нь хурдан хандах боломжийг бий болгоно. Энэ нь микропроцессор дотор эсвэл эх хавтангийн аль нэг хэсэгт байрласан байна. Cache memory нь CPU-г илүү хурдтай болгодог. Учир нь CPU-ийн байнга хэрэглэгддэг гол instruction-нууд cache memory-д хадгалагддаг тул анх асаахад instruction-ийг ачаалахад цаг зарцуулдаг илүү нийлмэл программын хувьд cache memory- ийн ашиг тусыг мэдрэх болно. • Flash memory: ихэвчлэн notebook, subnotebook хэрэглэх бөгөөд кредит картны хэмжээтэй энэхүү карт нь эх хавтан дээрх slot-д суулгаж өгдөг. Flash нь ердийн RAM шиг бус тэжээл салгахад ч өгөгдлөө хадгалсан хэвээр байдаг. Flash нь тогтмол мэдээллийг хадгалахад хатуу дискний оронд ашиглагдаж болдог. ROM (Read Only Memory) Тогтмол санах ой руу өгөгдлийг бичих боломжгүй зөвхөн уншдаг бөгөөд компьютерийг асаахад ажиллуулдаг boot программ хадгалагддаг. Түүний RAM-аас ялгагдах гол онцлог нь компьютерийг унтраасан байхад ч өөр дээрх мэдээллээ алдалгүй хадгалсаар байдагт оршино. Учир нь тогтмол санах ойг таны компьютер дотор байрлах 3.5 V-ийн зай тэжээж байдаг. • PROM (Programmable read-only memory) Энэ төрлийн санах ойд программийг хадгалж болох бөгөөд хэрвээ PROM нь ашиглагдаж байвал энэ программийг устгаж цэвэрлэх боломжгүй зөвхөн өөр тийшээ зөөж хадгалах боломжтой. • EPROM (Erasible programmable read-only memory) PROM-н нэг төрөл бөгөөд программийг бичиж мөн устгаж болдог. Хэт ягаан туяаны тусламжтайгаар программийг устгадаг. • EEPROM (Electrically erasable programmable read-only memory) Мөн PROM-н нэг төрөл бөгөөд цахилгаан цэнэгийн тусламжтайгаар мэдээллийг нь устгах, дахин програмчилж болох нэгэн төрлийн тогтмол санах ой юм. Программчлахын тулд motherboard-с суглах шаардлага байдаггүй. Учир нь компьютерт хэрэглэгддэг ердийн хүчдэл түүнийг програмчлахад хангалттай байдаг. Энэ төрлийн санах ойн хамгийн энгийн жишээ бол BIOS-ын микросхем юм. Гэхдээ RAM, ROM-г зөвхөн персонал компьютерт байдаг гэж үзвэл энэ нь буруу ойлголт юм. Mодем, принтер, CD-ROM зэрэг олон дагалдах төхөөрөмжүүд өөртөө санах ойтой байдаг байна.
  • 4. RAM гэж юу вэ? Шуурхай санах ой буюу RAM (Random Access Memory) санах ой нь чөлөөт хандалттай санах ой юм. RAM санах ойг тодорхойлогч үндсэн үзүүлэлт нь орчин үеийн процессоруудад хамгийн чухалчлан үздэг үзүүлэлт болох хурдтай ажиллагаа юм.Шуурхай санах ой буюу RAM (Random Access Memory) санах ой нь чөлөөт хандал ттай санах ой юм. RAM санах ойг тодорхойлогч үндсэн үзүүлэлт нь орчин үеийн процессоруудад хамгийн чухалчлан үздэг үзүүлэлт болох хурдтай ажиллагаа юм. Ажиллах зарчмын хувьд RAM санах ойг динамик ба статик гэж хоёр ангилж болно. Мэдээллийн анхан шатны эгэл нэгж нь бит болдог гэвэл шуурхай санах ойг тус бүр нь мэдээллийн нэг бит хадгалах чадвартай олон үүрний цомог цуглуулга мэтээр авч үзэж болно. Динамик болон статик санах ойн ялгаа нь битүүдийг хадгалах эгэл үүрнүүдийн бүтцийн онцлогоос хамаардаг. Статик с анах ойн хувьд үүрнүүд нь триггер хэмээх хоёр тогтвортой төлөв бүхий транзисторт схемээс бүрддэг. Бит бичигдсэнээр ийм үүр нь уг хоёр төлөвийн аль нэгэнд орших ба тэжээлээр хангагдаж буй тохиолдолд бичигдсэн битээ ямар ч хугацаагаар хадгалах чадвартай. Ингэж байнгын өөрчлөгддөггүй нөхцөлд байдгаас нь уламжлан энэхүү санах ойг статик санах ой гэж нэрлэдэг байна. Статик санах ой нь хурд сайтайгаараа давуутай ч цахилгаан тэжээлийн хэрэглээ ихтэй, нэг триггерийн үүр нь хэд хэдэн транзистораас тогттдог тул кристалл дээрээ бага бус зай эзэлдгээс шалтгаалаад өгөгдлийн хувийн нягтрал багатай. Динамик санах ойд санах ойн эгэл үүр нь мэдээллийн биттэй уялдуулах боломжтой тодорхой богино хугацаанд цахилгаан цэнэг хадгалах чадвар бүхий конденсатор байдаг. Энгийнээр та йлбарлавал санах ойн үүрэнд логик нэгж бичихэд конденсатор цэнэглэгдэж, тэг бичихэд цэнэгээ алддаг. Өгөгдлийг унших үед конденсатор унших схемээр дамжуулан цэнэгээ алддаг, харин конденсаторын цэнэг тэг бус байвал унших схемийн гаралтан дээр нэгж утга тогтоогдоно. Үүнээс гадна унших явцад конденсаторын цэнэг алдагддаг тул хуучин утганд нь цэнэглэж байх шаардлагатай. Ийм учраас унших процесс нь конденсаторыг дахин цэнэглэх (шинэчлэн цэнэглэх) ажиллагаатай хослож явдаг. Хэрвээ үүртэй харьцахгүй удах юм бол хуг ацаа өнгөрөх хэрээр гүйдлийн алдагдлын улмаас конденсатор цэнэгээ алдаж мэдээлэл устана. Ийм учраас конденсаторын массив бүхий санах ой нь конденсаторын байнгын тогтмол цэнэглэгээ шаардаж байдаг тул үүнээс үүдэн динамик санах ой гэж нэрлэдэг байна. Цэнэгийн алдагдлыг нөхөж байхын тулд санах ойн үүрэнд тогтмол мөчлөгөөр хандаж конденсаторын өмнөх цэнэгийг нь сэргээх замаар шинэчлэн цэнэглэж байдаг. Микросхемд шинэчлэн цэнэглэх процесс нь дурын нэг үүрэнд хандах үед матрицийн бүх л мөрт нэг зэрэг явагддаг, өөрөөр хэлбэл нийт мөрийг мөчлөг байдлаар хангалттай хамарч чаддаг. Динамик санах ойн давуу
  • 5. тал нь өгөгдөл байршуулах хувийн нягтшил өндөртэй, цахилгаан эрчим хүч бага хэрэглэдэг явдал бөгөөд дутагдал нь статик санах ойтой харьцуулах тохиолдолд хурдны хувьд арай гүйцэхгүй. Динамик санах ой DRAM (Dynamic Random Access Memory)-ийг компьютерийн шуурхай санах ой болгон ашигладаг бол статик санах ой SRAM (Static Random Access Memory)-ийг процессорын өндөр хурдтай кэш-санах ой үүсгэхэд хэрэглэдэг. Динамик санах ойн микросхем нь квадрат матриц хэлбэртэй зохион байгуулагддаг бөгөөд матрицийн мөр ба баганын огтлолцол нь дурын нэг эгэл үүр үүсгэнэ. Санах ойн ямар нэг үүрэнд хандах гэвэл тухайн тэр мөр, баганын хаягийг өгөх ёстой. Санах ойн матрицийн оролтон дээр RAS ( Row Address Strobe) гэж нэрлэдэг тусгай строблогч импульс өгснөөр мөрийн хаягийг уншиж, CAS (Column Address Strobe) гэгддэг тусгай строблогч импульс өгөхөд баганын хаягийг уншина. RAS ба CAS импульс нь ар араасаа ээлжлэн дараалж явдаг ч CAS импульс заавал RAS импульсийн дараагаар дамжуулагдана. Өөрөөр хэлбэл эхлээд мөрийн сонголт явагдсаны дараагаар баганын сонголт явагддаг. Эдгээр мөр, баганын хаяг нь хаягийн мультиплексжүүлсэн тусгай bus-аар дамжуулагдана. Динамик санах ойг мөн асинхрон ба синхрон гэж х увааж болдог. Асинхрон санах ойд хаяг үүсгэлт, удирдах дохионы дамжуулалт болон өгөгдөл уншиж бичих ажиллагаа нь хугацааны дурын мөчид явагддаг бөгөөд ингэхийн тулд ердөө дохио хоорондын цаг хугацааны хамааралд захирагдах ёстой байдаг. КОМПЬЮТЕРИЙН САНАХ ОЙ ГЭЖ ЮУ ВЭ? MEMORY буюу Санах ой нь компьютерийн үйл ажиллагааг зохицуулдаг Программ хангамжийг хадгалж байхаас гадна тооцоолох үйл ажиллагаанд шаардлагатай мэдээллүүд болон тооцооллын үр дүнд бий болсон мэдээллүүдийг хадгалж байх үүрэгтэй байгууламж юм. Санах ойгүй компьютер гэж байж болохгүй бөгөөд их бага ямар нэг хэмжээний санах ойтой байж компьютер ажиллана. ROM нь BIOS үйлдлийн системийг хадгалж байх үүрэгтэй бөгөөд компьютер асаж эхэлмэгц CPU нь эндээс анхны зааварчлага инструкциүд буюу ПХ-аа уншиж эхэлдэг. Энэ санах ой нь доторхи мэдээллээ ямар ч нөхцөлд (ө.х. Тэжээлийн хүчдэл салгагдсан ч) алддаггүй бөгөөд компьютер өөрөө ч доторхи мэдээллийг устгаж, өөрчилж чаддаггүй учир зөвхөн унших ой гэж нэрлэжээ. ROM BIOS дотор дараахь ПХ-ууд багтдаг: 1. POST (Power On Self Test) – Тэжээл асмагц өөрийгөө шалгах. Компьютерийн BIOS ПХ нь тэжээл асмагц орчин тойрондоо байгаа бүх төхөөрөмжүүдээ шалгаж, ямар ямар төхөөрөмж холбогдсон, ажиллагаа нь ямар байгаа зэргийг шалгадаг. Алдаа гарвал хэрэглэгчид мэдээлнэ. 2. Boot Up Menu – BIOS ажиллаж дуусмагц үйлдлийн систем (ҮС) ачаалагдаж эхлэхийг Boot Up гэдэг. Энэхүү ҮС хаанаас ачаалахыг сонгох цэс бүхий ПХ байдаг.
  • 6. Жишээ нь Уян диск, Хатуу диск, CD-ROM төхөөрөмжүүдийн алинаас ҮС ачаалж эхлэхийг сонгох 3. Power On Security – POST ажиллаж дуусаад ҮС-ийг ачаалж эхлэхийн өмнө шаардлагатай бол нууц үг асууж системд нэвтрэх эрхтэй эсэхийг шалгах ПХ. 4. CMOS Utility – Компьютерийн үндсэн тохиргоог хийх, жишээлбэл календарь өөрчлөх, нууц үг өөрчлөх, оролт гаралтын төхөөрөмжүүдийг тохируулах г.м. Тохиргоонуудыг хийдэг ПХ. Харин эдгээр тохиргоонуудыг CMOS хэмээх санах ойд хадгалдаг учир ингэж нэрлэсэн байна. RAM – Шуурхай Санах Ойг үйлдвэрлэдэг технологиор нь: 1. Static RAM (SRAM) SRAM нь мэдээллийг маш хурдан санаж чаддаг өндөр хурдтай санах ой боловч нэг бит мэдээллийг санах хэсэг нь олон транзистороос бүтсэн нарийн төвөгтэй бүтэцтэй учир маш их мэдээлэл санадаг санах ой хийхэд бэрхшээлтэй байдаг. Сайн тал нь нэг л санасан бол тэжээл унтраагүй нөхцөлд мэдээллээ алддаггүй. 2. Dynamic RAM (DRAM) гэж 2 ангилдаг. DRAM нь мэдээллийг санахдаа хурдаар удаан боловч нэг бит мэдээллийг хадгалах хэсэг нь ердийн конденсаторын бүтэцтэй байдаг. Хэсэг хугацааны дараа энэ мэдээллийг нь сэргээж (Refreshing) байхгүй бол тэжээлд залгаатай ч гэсэн мартчихдаг байна. Ө.х. Конденсатор нь цэнэгээ алдчихдаг. Энэхүү сэргээх үйл ажиллагаанд тодорхой хугацааг зарцуулдаг учир удаан ажиллагаатай байдаг. Компьютерт олон төрлийн RAM хэрэглэдэг Тухайлбал: 1. System RAM нь компьютерийн үндсэн санах ой юм. Голдуу DRAM хэрэглэдэг бөгөөд хамгийн их багтаамжтай санах ой нь байдаг. Анхны компьютерт 256Кбайт байсан бол одоо 256Мбайт, түүнээс дээш 4Гбайт хүрэх нь ч бий. 2. Cache RAM нь CPU-тэй хамгийн ойр зайд байрладаг бөгөөд бүр CPU-тэй нэг корпусанд суурилуулсаныг нь Level1 cache, гадна талд нь маш ойрхон байрлуулсаныг нь Level2 cache гэдэг. CPU нь тооцоололт хийж байхдаа түр зуур мэдээлэл хадгалах шаардлага олонтаа гардаг. Энэ бүхнээ төв санах ой руу илгээгээд буцааж авахад их хугацаа орж компьютерийн хурд багасах учир өөртөө ойрхон, бага хэмжээний санах ой шаарддаг байна. Энэ санах ойг SRAM төрлөөр хийдэг. 512Кбайт хүртэл хэмжээтэй байдаг. 3. CMOS RAM нь компьютерийн BIOS-д байдаг CMOS utility ПХ-ийн хийсэн компьютерийн тохиргоог санах ой юм. Дотор нь электрон цаг суулгасан SRAM хэрэглэдэг ба хамгийн бага багтаамжтай санах ой байдаг. Харин компьютер
  • 7. унтарсан үед тохиргооны мэдээллийг санаж, мөн цаг нь явж байх шаардлагатай учир жижигхэн батерейгаар тэжээгддэг. Энэ батерейг мөн CMOS battery гэнэ. Компьютерт нэгэн онцгой RAM байдаг. 4. Video RAM (VRAM) нь компьютерийн Дэлгэцийг удирдах төхөөрөмжид суурилагдсан дэлгэцийн мэдээллийг хадгалж байх үүрэгтэй санах ой юм. Сүүлийн үеийн график өндөртэй дэлгэцийн удирдлагуудад 256Мбайт хүртэл санах ой суурилагдсан байдаг. Эхэн үедээ энэ санах ой бага хэмжээтэй байсан учир SRAM төрлөөр хийдэг байсан бөгөөд хэмжээ нь ихэссэн тул SRAM-aaс арай удаан Windows Accelerated RAM буюу WRAM гэдэг санах ойг үйлдвэрлэх болжээ. Гэвч үнийн хувьд маш өндөр учир одоо ихэнх системд төв санах ойн адил SDRAM санах ойг хэрэглэдэг. Компьютерийн энэ олон санах ойнууд дотроос хамгийн чухал нь системийн төв санах ой юм. Энэ санах ойг технологийн хөгжлийн явцад улам бүр сайжруулсаар иржээ. 1. Анхны DRAM санах ойнууд нэг мэдээллийг санах, эсв эл гаргаж өгөхдөө 80 орчим наносекунд хугацаанд гүйцэтгэдэг байжээ. 2. Үүний дараа Fast Page Mode DRAM гарсан бөгөөд арай хурдтай ажилдаг байсан ч түүнээс илүү хурдан Extended Data Out DRAM буюу EDO RAM (50-60nS) гарсан байна. 3. Технологийн шинэчлэлт гарсанаар DRAM нь бараг SRAM шиг хурдтай болсон ба 8-10nS хурдтай Synchronious DRAM (SDRAM) гарч ирсэн байна. Үүнийг Pentium 2, 3 компьютерүүдэд хэрэглэдэг ба хурдыг нь 66MHz, 100MHz, 133MHz гэж хэмждэг болж, РС66, РС100, РС133 SDRAM гэж нэрлэжээ. 4. Сүүлийн үед хамгийн өргөн хэрэглэж байгаа санах ой бол DDR RAM буюу Double Data Rate DRAM юм. Энэхүү санах ой нь 200MHz, 266MHz хурдтай болсон ба DDR200, DDR266 гэж нэрлэгддэг. 5. Rambus Inc. компани Rambus DRAM гэдэг санах ойг үйлдвэрлэж эхлээд байгаа бөгөөд энэ нь 800MHz хүртэл хурдтай ажилладаг хамгийн хурдан санах ой юм. Гэвч энэ санах ой нь бүх эх хавтангуудтай ажиллахгүй бөгөөд зөвхөн өөрт нь зориулж үйлдвэрлэсэн эх хавтангуудтай ажиллана.