SlideShare a Scribd company logo
1 of 1
Санах ойн бүтэц
Регистр нь процессор дотор байдаг хамгийн хурдан санах ой бол соронзон диск (DVD, CD) нь
хамгийн удаан хандалттай санах ой юм.
Шатлал доошлох тусам нэг битийн үнэ багасч, хэмжээ багтаамж ихэсч, хандалтын хурд багасч,
хандалтын давтамж буурна. Жишээ нь: 1GB хэмжээтэй хатуу диск 1GB хэмжээтэй RAM-н үнээс
хамаагүй бага байдаг. Мөн хатуу дискэнд хандах хурдыг миллисекунд нэгжээр хэмждэг бол RAM-д
хандах хурдыг наносекунд нэгжээр хэмждэг. Програмыг ажилуулахын тулд програмыг хатуу
дискнээс нэг л удаа уншиж санах ойд хуулдаг бол санах ой руу команд биелүүлэх бүрдээ хандах
хэрэгтэй болно. Компьютерт диск кэш хэмээх санах ойн муж байдаг. Энэ мужид дискнээс уншсан
мэдээллээ түр хадгалдаг. Өөрөөр хэлбэл хэрэгцээтэй мэдээллээ тухай бүрд нь дискнээс дахин
дахин унших бус эхлээд диск кэшнээс эхэлж шалгаад дараа нь диск рүү хандана. Энэ нь өгөгдөл
унших үйлдлийг эрс хурдасгана. Учир нь санах ойд хандах хандалт нь дискэнд хандах хандалтаас
эрс хурдан байна. Мөн диск рүү хандах хандалтын тоог цөөлөх, хурдыг ихэсгэхийн тулд кластераар
унших буюу бөөнөөр нь унших аргыг хэрэглэдэг. Энэ нь бага хэмжээний өгөгдлийг олон дахин
уншсанаас том хэмжээний өгөгдлийг нэг л удаа унших нь илүү хурдан байдаг. Хэдий ингэж унших
нь илүүдэл, зарим тохиолдолд хэрэгцээгүй өгөгдөл унших магадлалтай боловч орчин үед хурдны
асуудал нь бусад асуудлаас илүү чухлаар тавигдах болсон тул үүнийг хүлээн авч болохуйц гарц гэж
үзнэ. Мөн процессор болон санах ойн хооронд өгөгдөл зөөлтийг кэш санах ойг ашиглан хийдэг.
Процессор нь санах ойг бодвол илүү хурдан байдаг. Иймээс процессорыг өгөгдөл хүлээн сул
зогсоохгүйн тулд кэш санах ойг ашигладаг. Кэш ой нь виртуал санах ойн зарчмаар ажиллах
боловч үйлдлийн системд харагдаггүй. Процессор ямарваа нэгэн үйлдэл хүсэхдээ эхлээд кэш санах
ойг шалгаад хэрэв байхгүй бол дараа нь үндсэн санах ойг шалгадаг.
        Санах ойн нэг үүр нь нэг үг агуулж байна. Харин кэш санах ойн үүр нь К тооны үгийг
агуулж байна

More Related Content

Similar to санах ойн бүтэц

Similar to санах ойн бүтэц (16)

Lecture13
Lecture13Lecture13
Lecture13
 
Lecture 7, 8
Lecture 7, 8Lecture 7, 8
Lecture 7, 8
 
санах ой
санах ойсанах ой
санах ой
 
Undra компьютерийн иж бүрдэл (7623463)
Undra   компьютерийн иж бүрдэл (7623463)Undra   компьютерийн иж бүрдэл (7623463)
Undra компьютерийн иж бүрдэл (7623463)
 
Hard disk
Hard diskHard disk
Hard disk
 
Шуурхай санах ой
Шуурхай санах ойШуурхай санах ой
Шуурхай санах ой
 
K bvtets
K bvtetsK bvtets
K bvtets
 
Lecture16
Lecture16Lecture16
Lecture16
 
1
11
1
 
Lecture 11 os
Lecture 11 osLecture 11 os
Lecture 11 os
 
Hardware
Hardware Hardware
Hardware
 
Memory
MemoryMemory
Memory
 
Komputeriin butets zb
Komputeriin butets zbKomputeriin butets zb
Komputeriin butets zb
 
Hardware
HardwareHardware
Hardware
 
02 it concepts
02 it concepts02 it concepts
02 it concepts
 
компьютерт мэдээллийг боловсруулах
компьютерт мэдээллийг боловсруулахкомпьютерт мэдээллийг боловсруулах
компьютерт мэдээллийг боловсруулах
 

санах ойн бүтэц

  • 1. Санах ойн бүтэц Регистр нь процессор дотор байдаг хамгийн хурдан санах ой бол соронзон диск (DVD, CD) нь хамгийн удаан хандалттай санах ой юм. Шатлал доошлох тусам нэг битийн үнэ багасч, хэмжээ багтаамж ихэсч, хандалтын хурд багасч, хандалтын давтамж буурна. Жишээ нь: 1GB хэмжээтэй хатуу диск 1GB хэмжээтэй RAM-н үнээс хамаагүй бага байдаг. Мөн хатуу дискэнд хандах хурдыг миллисекунд нэгжээр хэмждэг бол RAM-д хандах хурдыг наносекунд нэгжээр хэмждэг. Програмыг ажилуулахын тулд програмыг хатуу дискнээс нэг л удаа уншиж санах ойд хуулдаг бол санах ой руу команд биелүүлэх бүрдээ хандах хэрэгтэй болно. Компьютерт диск кэш хэмээх санах ойн муж байдаг. Энэ мужид дискнээс уншсан мэдээллээ түр хадгалдаг. Өөрөөр хэлбэл хэрэгцээтэй мэдээллээ тухай бүрд нь дискнээс дахин дахин унших бус эхлээд диск кэшнээс эхэлж шалгаад дараа нь диск рүү хандана. Энэ нь өгөгдөл унших үйлдлийг эрс хурдасгана. Учир нь санах ойд хандах хандалт нь дискэнд хандах хандалтаас эрс хурдан байна. Мөн диск рүү хандах хандалтын тоог цөөлөх, хурдыг ихэсгэхийн тулд кластераар унших буюу бөөнөөр нь унших аргыг хэрэглэдэг. Энэ нь бага хэмжээний өгөгдлийг олон дахин уншсанаас том хэмжээний өгөгдлийг нэг л удаа унших нь илүү хурдан байдаг. Хэдий ингэж унших нь илүүдэл, зарим тохиолдолд хэрэгцээгүй өгөгдөл унших магадлалтай боловч орчин үед хурдны асуудал нь бусад асуудлаас илүү чухлаар тавигдах болсон тул үүнийг хүлээн авч болохуйц гарц гэж үзнэ. Мөн процессор болон санах ойн хооронд өгөгдөл зөөлтийг кэш санах ойг ашиглан хийдэг. Процессор нь санах ойг бодвол илүү хурдан байдаг. Иймээс процессорыг өгөгдөл хүлээн сул зогсоохгүйн тулд кэш санах ойг ашигладаг. Кэш ой нь виртуал санах ойн зарчмаар ажиллах боловч үйлдлийн системд харагдаггүй. Процессор ямарваа нэгэн үйлдэл хүсэхдээ эхлээд кэш санах ойг шалгаад хэрэв байхгүй бол дараа нь үндсэн санах ойг шалгадаг. Санах ойн нэг үүр нь нэг үг агуулж байна. Харин кэш санах ойн үүр нь К тооны үгийг агуулж байна