SlideShare a Scribd company logo
1 of 18
Томас Майн Рид “Морь унасан толгойгүй хүн”
Хуудас 1
Илтгэлийн бүтэц
Оршил ................................................................................................................... 2
Зорилго...................................................................................................................3
Зорилт.....................................................................................................................3
Зохиолчийн намтар, уран бүтээл..........................................................................4
Эх зохиолын агуулга..............................................................................................6
Зохиол дахь хэлц, хэллэг .....................................................................................8
Дүгнэлт...................................................................................................................17
Ном зүй...................................................................................................................18
Томас Майн Рид “Морь унасан толгойгүй хүн”
Хуудас 2
Оршил
Майн Ридийн “Морь унасан толгойгүй
хүн” зохиол нь 1868 онд хэвлэгдсэн, 100
бүлэгтэй, 512 хуудастай, нэг боть зохиол
юм.
Морь унасан толгойгүй хүн нь
Мексикийн дайнд оролцож явсан Ирландын
адал явдал хайгч, баатрын тухай зохиол юм.
Майн Рид “Ахмад Рид” зохиолоо
бичсэнийхээ дараа Техасын ардын үлгэрээс
санаа авч бичсэн байна. Анх Владимор
Набаков уг зохиолыг Франц хэл рүү
хөрвүүлсэн байна.
Майн Ридийн “Морь унасан толгойгүй
хүн” зохиолыг анх Монголд 1956 онд Ч.
Лодойдамба орчуулан хүргэсэн байна.
Уг зохиол нь дэлхий даяар хүлээн
зөвшөөрөгдсөн, утга зохиолын ертөнцөд
өөрийн гэсэн хэв маягийг тодорхойлсон,
адал явдал, хайр сэтгэл, өшөө хорсол
зэргийг уран дүрслэлээр илэрхийлсэн дэлхийн сонгодог зохиолуудын нэг учир
илтгэл тавих зохиолоор энэхүү номыг сонгосон юм. .
Томас Майн Рид “Морь унасан толгойгүй хүн”
Хуудас 3
Зорилго
 Тухайн үеийн хүмүүсийн шашин шүтлэг, ёс суртахуун, сэтгэхүйн талаар
судалж зохиолоос хэлц үгс, хэллэгийг түүж задлал хийнэ.
 Өөрийнхөө илтгэх чадвар болон зохиолд задлал, дүгнэлт гаргах
чадварыг дээшлүүлнэ.
Зорилт
 Эх зохиолоо унших
 Зохиолчийн намтар, уран бүтээлийн талаар мэдэх
 Зохиолын товч агуулгыг гаргах
 Зохиол дахь хэлц үгс, хэллэгийг түүх
 Дүгнэлт гаргах
Томас Майн Рид “Морь унасан толгойгүй хүн”
Хуудас 4
Зохиолчийн намтар, уран бүтээл
Томас Майн Рид нь 1818 онд
Ирландийн санваартны гэрт төржээ. Эцэг
нь хүүгээ лам болгохыг хүссэн боловч угийн
сүжиггүй хүү нь эцэгтэйгээ түнжин хагарч,
хүссэн ажлаа олохоор шийдэн 1840 онд
нутгаа орхин, Америкийг зорив. Түүний эх
орон Ирланд аль хэдийнээс Английн
эзэмшил гэгдэх болсон ч, Ирланд хүмүүс
тэмцлээ зогсоогоогүй байна. Мөн хэдийгээр
олон хүн аргагүйн учир арлаа орхин явдаг
байсан ч амьдралынхаа эцсийн мөчийг эх
орондоо өнгөрүүлэхээр эргэн ирдэг байлаа.
Залуу Томас ч нутгаа орхин гарахдаа
дарлал мөлжлөгийг үзэн ядаж байв. Тэрээр
1840 оны нэгдүгээр сард Өмнөдийн газар
тариалангийн төв болсон хүмүүс
бужигнасан “Шинэ Орлеанд”-ыг зорилоо. Залуу эр амьдрахын тулд хөвөнгийн
тариаланд ажиллаж, жүжигчин, багш зэрэг ажил хийн, өмнөд муж Мексикээр
тэнүүчлэн аглаг тал нутаг, гол мөрнөөр аялж явахдаа хар арьст боол, анчин,
улс төрийн дүрвэгсэд, газар нутгийнхаа төлөө тэмцэх индиан гээд олон хүнтэй
нүүр учирсан нь, амьдралын баялаг туршлага, түүний хожмын бүтээлийн
барагдашгүй эх булгийн үндэс болжээ. 1843 оноос Филадельфид суурьшин
зохиолоо бичиж эхлэн сурваlжлагч болж, удалгүй сайн сэтгүүлчийн тоонд
багтлаа. Энэ үед АНУ- Мексикийн хооронд дайн өрнөхөд залуу Ирланд эр
цэргийн сурвалжлагчаар явжээ. Дайн АНУ-ын ялалтаар дуусаж Майн Рид
ахмад цолтой буцаж ирлээ. 1849 онд Майн Рид хэсэг нөхдийн хамт Европыг
зүглэн Англид ирсэн боловч хувьсгалын хувь заяа нэгэнт шийдэгдсэн байлаа.
Ийнхүү Майн Рид эрх чөлөөний армийн ахмад болж хувьсгалт үйл явдалд
оролцсон ч амь бөхтэй феодалын байгууллагын үлдэгдлийг Европт устган
дарна гэсэн хүсэл нь биелсэнгүй. 1850 оноос Майн Рид Лондонд суурьшлаа.
Учир нь 1848 оны хувьсгалд оролцож байсан олон хүн тэнд амьдарч байсан
бөгөөд ихэнх нь найдлагаа хараахан алдаагүй, хувьсгал дахин Европын аль нэг
өнцөгт дүрэлзэнэ гэдэгт итгэж байжээ. Майн Рид ч Оросын хааны эсрэг тэмцэлд
хүч цуглуулж байсан Польшийн хувьсгалчдад туслан, Английн ард түмнийг
хуурч байсан “Британий нууц дипломат бодлогыг” хэвлэлээр шүүмжилж байлаа.
Энэ үеэс зохиолч Майн Рид мэргэжлийн ажлаа хийн уран бүтээлээ туурвиж
эхэлжээ. Майн Ридийн зохиолуудын даруу, зоригтой баатрууд нь янз бүрийн
Томас Майн Рид “Морь унасан толгойгүй хүн”
Хуудас 5
аюулаар дүүрэн амьдралын хүнд замыг туулан үнэний төлөө, хүн ёсны төлөө
тэмцэлдээ үнэнчээр үлддэг нь уншигчдын зүрх сэтгэлийг татаж байлаа. Тэд
элдэв өөдгүй хүмүүсийн хорон санаад өртөхөөс гадна байгалийн гай гамшиг,
махчин араатны дайралтанд өртөн сайн нөхөр нохой ч юмуу морины
тусламжаар аюулаас мултран, дайснуудаа үнэнч шудрагаар ялан дийлж
байдаг. Майн Рид ямагт бүтээлүүдээрээ нийгмийн асуудлыг хөндөн, хар
арьстан боолыг чөлөөлөхийн төлөө, цагаан арьстанд дарлуулж байгаа индиан
омгийг хамгаалагч мексик, италийн тариачин, францын ажилчдыг талархахгч
байлаа. Майн Ридийн зохиолчийн шилдэг бүтээлийн нэг нь “Морь унасан
толгойгүй хүн” юм. Түүний бүтээлийн дотор гардаг үнэний төлөө авхаалж
самбаатайгаар, замд тохиолдох элдэв саад бэрхшээлийг эр зоригийн хүчээр
туулдаг юунаас ч буцаж шантардаггүй баатруудыг нь уншигчид хайрлан
хүндэлсээр ирсэн юм. Тиймээс ч худал хуурмаг, атаа хорслыг үнэн цагаан
сэтгэл, эр зоригоороо ялан дийлдэг зохиолын баатарт дургүй уншигчид ховор
юм.
Зохиолчийн бүтээлүүдээс дурдвал:
 Чөлөөтэй сум
 Хуйхын ангууч 1851
 Цагаан удирдагч 1855
 Квартерон бүсгүй 1856
 Маронууд 1862
 Дайны мөр 1857
 Оцеола баатар 1858
 Зоригт анчин бүсгүй 1861
 Зоригт багачууд 1865
 Морь унасан толгойгүй хүн 1866
 Анаашны ангуучид 1867
 Хурлийз бүсгүй 1868
 Орхигдсон уул 1885
 Барын ангууч 1889
Томас Майн Рид “Морь унасан толгойгүй хүн”
Хуудас 6
Зохиолын агуулга
Луизианагийн Миссип мөрнөөс Пойндекстерийнхэн Техасын зэрлэг тал
нутагт орших Каса-дель-Корво шилтгээн рүү явахдаа цурам болсон талд төөрч
адуучин Морис Жеральдтай тааралдаж зам заалгадаг. Энэ явдлаас хойш
Вудлигийн охин Луиза түүнд
дурладаг. Адуучин залуугийн
ачаар шилтгээндээ амжилттай
очсон Пойндекстерийнхэн найр
хийхэд Морис бидэрт мустангийг
өөрөө барьж авчран Луизад
бэлэглэдэг. Луизаг мустангийг
унаад давхиж байхад мустангийн
сүрэг таарч аюул учрахад Морис
араас нь морддог. Луизагийн
үеэл Кассий Колхаун хардаж
араас нь явдаг ч бүтэлгүйтдэг.
Бие биендээ тийм ч дуртай биш
Морис, Колхаун хоёр
Обердоферийн бааранд
буудалцаж Колхаун бууж өгөн
хоёул шархаддаг. Морисыг
Обердофер баарны эвдэлсэн сүйтсэн хохирлыг төлүүлэхийн тулд үлдээн
асардаг. Асарч байх хугацаанд өмнө нь аюулаас аварч байсан Исидора
Коварубис де Ланос авхай түүнд дурлаж идэх уух зүйл өгөхөд Луиза хардан анч
өвгөн Зеб Стулигаас шалгаан үнэнийг мэдэн санаа амардаг. Нэгэн орой шөнө
дундад Луиза, Морис хоёр болзож байх үеэр Колхаун тэднийг хараад Луизагийн
дүү Генриг дуудан босгож тэдний байгаа газарт аваачихад дүү нь уурладаг ч
дараа нь эгчийнхээ гуйлтаар уучлалт гуйхаар Морисын араас явдаг. Морис,
Генри хоёр эвлэрснийг бэлгэдэн гутал хүрэм, малгайгаа солилцдог. Гай болж
Колхаун Генриг Морис гэж бодон буудаад бүр алахын тулд нүүрийг нь
Томас Майн Рид “Морь унасан толгойгүй хүн”
Хуудас 7
харалгүйгээр толгойг тасддаг. Морис буун дуугаар Генри дээр очоод түүнийг
үхсэн байхыг хараад биеийг нь мориндоо баглаад харин толгойг нь хажууд нь
өлгөдөг. Генригийн морь Морист дасаагүй учир маш хурдан давхиж, Морис
модонд тээглэн ухаан алдаж унадаг. Генригийн морь шилтгээндээ эргэн очиход
гэрийнхэн нь Генриг үхсэн гэж бодоод сэжигтнийг Морис гэж гүтгэдэг. Хэн ч
Морисын гэрийг мэддэггүй ч Морисыг Луизад хайртай гэдгийг мэдсэн Исидора
авхай өшөө авахын тулд гэрийг нь хүмүүст зааж өгдөг. Энэ хооронд Морис
шигүү ойд өлсгөлөн чоно, ирвэс, таснуудтай шархтай тулалдан Зеб өвгөний
ачаар амьд гараад гэртээ дөнгөж ирчихсэн байдаг. Техасын хүмүүс Морисыг
цаазлахаар авч явдаг. Анч өвгөн Зеб үнэн хэргийг илрүүлэхээр хүмүүсийг
айлгаад байсан морь унасан толгойгүй хүний мөрийг мөшгөж жинхэнэ
хэрэгтнийг мэддэг. Шүүх хурал дээр Морисыг үгээ хэлж дуусахад морь унасан
толгойгүй хүн үзэгдэж, Колхаун, Зеб хоёр араас нь хөөж морийг барьж аваад,
буцаж ирэн Колхауны бурууг нотолж Генригийн биеийг задалж Колхауны бууны
сумыг гарган ирдэг. Колхаун буруугаа хүлээдэг ч өөрийгөө мөн Морисыг
бууддаг. Азаар Морисыг энгэр дэх төмрөн зүйл түүнийг аварч, Луиза тэр хоёр
гэрлэдэг. Үнэндээ Морис Жеральд адуучин биш Ирландын нэгэн эд хөрөнгөтэй
баян, тэр болгон олдоод байдаггүй хэргэм зэрэгтэй бээл байсан юм. Арван
жилийн дараа тэр хоёр зургаан хүүхдийн эцэг эх болж Каса-дель- Корво
шилтгээний эзэд болсон байдаг.
Томас Майн Рид “Морь унасан толгойгүй хүн”
Хуудас 8
Зохиол дахь хэлц , хэллэг
Бүлэг Хэлц Утга Зохиолд хэрэглэгдсэн
байдал
Тал
1. Цурам
болсон
тал
Нүд алдам Өргөн уудам
Техасын нүд алдам хөндийг
үдийн нар хурц гэрлээрээ
гийгүүлнэ.
13
Нүд булаам
Хүний
сонирхол
татам,
онцгой
Нэг дэх нь Пойндекстерийн
хүү бөгөөд түүний хөгжилтэй
талбиухан царайг ялангуяа
нөгөөх морьтой хүний
уйтгартай төрх болон
ширүүн аавтай нь зэрэгцүүлж
харвал нүд булаам ажээ.
15
Есөн шидийн
юм, ам
булаалдах
Элдэв янзын
юм бие
биеэсээ
өрсөн ярих
Ган халуунд дассан негрүүд
хүртэл эцэж цуцаад есөн
шидийн юм ам булаалдан
ярилцахаа больж, нэг дор
бөөгнөрцгөөн, бүхээгт
тэрэгнүүдийн хойноос үг
дуугүй дагаж явав.
16
Урам хугарах Хүссэнээр нь
болоогүйд
гутрах
Кассий Колхауны ихэмсэг
дүр урам хугарч гутарсан
байдлаар алгуур солигдов.
20
4. Умрын
хар салхи Амь үрэгдэх Үхэх, нас
барах
Та сүйх тэргэнд бушуухан
орохгүй бол амь үрэгдэнэ шүү
гэж хэлэв.
38
6. Бидэрт
мустанг
Усан хулгана
болох
Их хөлс
гоожих,
хөлрөх
Ирланд эр гадаа гараад,
усан хулгана болох хөлөрч
хүзүү хавиргаар нь хөөс
цахарсан хээр морьтой
Мустангерыг харлаа.
46
Унасан газар
угаасан ус
Төрсөн газар
Хаана төрснийг маань
асуухад унасан газар угаасан
ус маань Кентукк гэж
хариулна.
50
7. Тавгүй
шөнө
Шүдээ зуух Тэвчих
Тэглээ ч гэсэн би өглөө
болтол унтааж чадахгүй л дээ
гэж шүдээ зууж хэлээд
хөнжилдөө дахин орж хэвтэв.
56
8. Жаран
хөлт
Нүд ирмэхийн
зуур
Хоромхон
зуур
Би чиний халууныг дарж,
нүд ирмэхийн зуур өвчний чинь
эдгээх сайн навч олж ирлээ.
62
Томас Майн Рид “Морь унасан толгойгүй хүн”
Хуудас 9
9. Хилийн
цайз
Хорхой
хүргэх
Авах, идэх
хүсэл
төрүүлэх
Цэргийн хоол хүнсний
газарт үл хамаарах архи
дарсны агуулах
газартай жижиг
барааны худалдагч,
согтуу хүний хорхойг
хүргэж байх гэж шилтэй
архинууд өрсөн...
64
Нэр хугарах Нэр хүндгүй
болох
Колхаун өөрөө нэрээ
хугалсан хүн гэдгийг
хэлэх хэрэгтэй.
69
10. Каса-дель-
Корво
Үг зөөх Үгээ хэлж
ядах
Луиза өөдөөс нь үгээ
зөөж тавин зэмлэх
төдийгөөр ярианд
оролцож байв.
73
12. Эмнэг
мустанг
сургав.
Нүд
салгахгүй
Хараад л
байх
Гэвч үзэсгэлэнт
креол хүүхнээс тандуул
шиг агшин зуур ч нүд
салгахгүй байлаа.
85
14. Манада Нүд ирмэх
зуур
Хоромхон
зуур
Энэ явдал нүд ирмэх
зуур болж харж байгаа
хүмүүсийг хэдэн үг
амжихын зуур зэрлэг
гүүнүүд улаан дэргэд нь
хүрээд ирлээ.
98
16. Зэрлэг
мустангид
хөөгдсөн нь
Нүд алдам Өргөн уудам
Энэ нь нүд алдам
тал дунд онгойн
харагдах жалга байлаа.
109
17. Зэрлэг
мустангийн
занга
Ая засах Долгинох
Креол хүүхнүүд энэ
зэрэгт багтахгүй гэж би
санаж байна гэж Морис
ая засч хариулав.
114
18. Хардлага
Хараанаас
мултрах
Анхаарлаас
гарах
Зеб Стумп өөр юу ч
ярилгүй бусад хүнд
ажиглагдахгүй байх
болох боловч өөрийн нь
хараанаас мултрахгүй
мөрөөр орж явлаа.
121
Мөр алдах
Хүн эсвэл
амьтны
мөрийг
мөшгөх
замгүй
болох
Тэгснээ дахин мөрөө
алдах шиг болж
чухамдаа гэвэл ногоон
дээр гарсан олон зуун
мөрийг алдалгүй
таньдаг Зеб Стумп
арайхийн ялгаж байлаа.
Томас Майн Рид “Морь унасан толгойгүй хүн”
Хуудас 10
Цаг бол алт Цаг бол
бүхнээс
үнэтэй
Зөрүүд зөнөг минь
хүний хэлэхийг сонс. Яг
энэ үед миний хувьд цаг
бол алт болоод байна
124
Биеэ барих Өөрийнхөөрө
ө, чөлөөтэй
байж
чадахгүй байх
Колхаун бараг биеэ
барьж чадахгүй болж
байлаа.
126
Чих тавих Сураг чимээ
сонсохыг
хичээх
Колхаун байдгаараа
урагшаа зүтгэж чих
тавина.
127
19. Ус хольсон
виски
Урам хугарах Хүссэнээр нь
болоогүйд
гутрах
Тэд Морисын яаран
хөдлөхгүй байхад урам
нь хугарч гайхацгааж
байлаа.
134
20. Аюултай
байдал
Яарвал
даарна
Юмыг нягт
нямбай,
аажуухан
хийх хэрэгтэй.
Алдаж онохын хор
холбогдлыг гудамжны
тулалдааны
туршлагыг мэддэг,
түүнд оролцож байсан
учир яарвал даарна
гэдгийг анддаггүй ажээ.
136
Амиа
золиослох
Бусдын
өмнөөс үхэх
...Энэхүү ер бусын
ирүүл тулааны үр дүн
болж амиа золиослохыг
харж байлаа.
145
Гар татах Харамлах
Ёстой хэрэгтэй үед
ирсэн энэ баргийн гар
татаагүйг харахад
баян хүнээс ирсэн нь
тодорхой байв.
148
25. Өгөгдөөгүй
бэлэг
Дуу алдах Гайхсандаа
чанга
дуугарах
Өө Ноён Стумп!
Гэж дөнгөж саяхан
хашаа руу орж ирсэн
хоёр дэлбэгч дуу
алдаад...
158
35. Найрсаг бус
эзэн
Амны салиа
нь арилаагүй
Том болоогүй,
ухаан
суугаагүй
Энэ амны салиа нь
арилаагүй тэнэг чинь
үнэхээр ярьсан юм биш
байгаа даа?
196
Дөрөө нийлэх Санаа сэтгэл
нийлэн хамт
явах
Тэгээд дөрөө
нийлүүлэн давхиж нөхөр
тань байгаль дэлхийн
сүр жавхлан үзэсгэлэнт
сайхныг тантай адил
199
Томас Майн Рид “Морь унасан толгойгүй хүн”
Хуудас 11
36. Гурвуул нэг
замд
шагшиж гайхан явах юм
бол ч ...
Нүд алдам Өргөн уудам
Түрүүчийн морьтой
хүн нүд алдам
үргэлжлэх шугуй
дундуур зурайсан урт
цамцаалд дөнгөж хүрч
болно.
202
39. Тунасан цус Амьсгал
хураах
Үхэх, нүд аних
Хэрэв энэ маань
хүний цус бол тэр хүн
аль хэийнээ амьсгал
хураасан гэхэд эргэлзэх
юм алга гэж хошууч
хариу өчив.
213
42. Нөмрөг тас
эргэлдэж
байна.
Зүгээ алдах Төөрөх , явж
буй замаа
алдах
Зүгээ алдах нь
хамгийн аюултайг
мэдэх учир
түрүүчийнхээ адил
баруун өмнийг чиглэж
хазганалаа.
229
43.
Мустангерын
овоохойд
Хорхой хүргэх Авах, идэхэд
шунах
Гэвч төдөлгүй
мөрөөдөл нь бахь
байдгаараа урц руу
эргэн өнөөх хорхой
хүргэм лонх байгаа
булан руу эргэж...
233
44. Дөрвөн
команч Дээсэн
дөрөөн дээр
Үхлийн аюул
дор
Фелимийн амь
дээсэн дөрөөн дээр
тулж ирэв.
243
45. Тасарсан
мөр
Үнхэлцэг нь
хагарах
Маш их айх
Тэгээд Фелим
болон өнөөх дөрвөн
мексик хүн морь унасан
толгойгүй хүнийг
харчихаад үнхэлцгээ
хагартал айжээ.
245
Нүд алдам Өргөн уудам
Нүд алдам талын
дунд би ч бас гэрээ
санадаг үе байдаг л
байлаа.
249
48. Исидора Нүд хальтрам
Өрөвдөлтэй
харж
боломгүй
Харахад нүд
хальтрам үзэгдэл.
281
Амь зулбах Өөрийнхөө
хар амийг
бодож зугтах
Тэгтэл хэдэн хүн
шугуйн дундуур амь
зулбан гүйж байх шиг
болж гишүү мөчир тас
нясхийн хугарч чимээ
аниргүй байдлыг эвдэв.
Томас Майн Рид “Морь унасан толгойгүй хүн”
Хуудас 12
51. Бас л согтуу
Үнхэлцэг нь
хагарах дөхөх
Маш их айж
эмээх
Мэдээж тэд өөрсдий
нь үнхэлцгийг хагалчих
дөхсөн дайснаасаа амь
наана мат цаана
зугтаж иржээ.
284
Зүрх алдах Айх, эмээх
Гэвч уух хүсэл нь
айсан сэтгэлий нь
дийлээд зүрх алдан
байж харанхуй
овоохойдоо орлоо.
286
52. Сэргэсэн нь
Цэц
булаалдах
Нэг нэгнийгээ
ухаанаараа
давах гэж
хичээх
Одоо цэц булаалдаж
байх цаг алга. (Зеб
Стумп)
289
Сүүрс алдах Санаа алдах,
уйтгарлах
Анч өвгөн ингэж
бодоод сүүрс алдав.
Өвгөн хэдий чинээ
эргэцүүлэн бодох
тусмаа төдий чинээ
сүүрс алдаж байв.
290
53. Үхдэгийн
даваан дээр
Ой гутах
Хүний ёсноос
гажсан
үйлдлийг
хараад гутах
Ой гутам үзэгдэл
байлаа.
293
Туулайн
зүрхтэй
Аймхай
Ганц нэгээр байхдаа
туулай шиг зүрхгүй
боловч, сүргээрээ
байхдаа юунаас ч үл
айна.
54. Талын жууз
Гол таслах Алах
Ганц наад улих чинь
л гол таслах дөхөх юм.
298
Ам алдах Хэлэх ёсгүй
юмыг хэлэх
...анчин өвгөний
хөлсийг нь гаргаад өгье
гэж ам алддаг Фелим
барьж авах болжээ.
300
56. Чөтгөрийг
буудав
Чих тавих Сураг мэдээг
сонсох гэж
хичээх
Зеб тэгж бодоод
чимээг чагнан чих
тавилаа.
309
Хэл ам нь
татах
Дуугүй болох
Зеб хачин жигтэй
үзэгдлээс болж хэл ам
нь татчихсан юм шиг
хэсэг зуур огт үг дуугүй
зогссоноо сүүлд нь...
310
Ам тостох Идэх уух зүйл
олдох
Ямар нэг бууны ам
тостчих юм дайралдаж
юу магад.
314
Томас Майн Рид “Морь унасан толгойгүй хүн”
Хуудас 13
60. Урвагч Ам шүд алдах Тангараг өгөх
Тиймээ, тэд
гурвуулаа л харсан гэж
ам шүд алдаад байгаа
юм.
335
62. Сэтгэл
зовоосон
хүлээлт
Дургүйд
хүчгүй
Дургүй байгаа
хүнийг
хичнээн
ятгаад ч
нэмэргүй
Мөн л дургүйд
хүчгүй гэгчээр морь
руугаа дөхөв. 345
66.
Команчуудад
хөөгдөв
Нүд алдам Өргөн уудам
Тэр хүний толгой
цухалзсаар далд ороход
Исидора гав
ганцаархнаа нүд алдам
талд үлдчих шиг
санагдав.
366
68. Бүтэлгүй
аян
Амь гарах Зугтах, амьд
үлдэх
Нөгөөдүүл нь хөөж
явсан малаа орхин,
өөрсдөө Льяно-
Эстакадогийн хавцал
руу шурган амь гарчээ.
374
71. Хээр морь Гар татах Харамлах
Плутоны гар
таталгүй тавьж өгсөн
эрдэнэ шишийг гүү нь
мэрж байв.
389
73. Тал нутгийн
бяцхан арал
Ам шүд алдах Тангараг өгөх
...үүний үнэн гэдэгт
ам шүд алдахад бэлэн
хоёр зуун хүний өчиг
мэдүүлгийг хайхрахгүй
үгүйсгэнэ гэсэн үг байв.
401
Нүд алдам Өргөн уудам
...энэ хэсэгхэн
модыг тойрсон нүд
алдам цэлийсэн ногоон
тэгнисийг хараад
зүйрлэжээ гэхээс өөр
аргагүй.
402
74. Мөшгөсөн
нь
Гар татах Харамлах
Үнэндээ ч сайхь эр
яриандаа хараалыг гар
таталгүй хэрэглэдэг
нэгэн байв.
404
75. Мөр хөөв
Зүрх алдах Айж эмээх
Цоохор бар,
ирвэс,баавгай, зэрлэг
сарлагтай тулалдаад ч
айдаггүй бөгөөд
индиануудаас ч зүрх үл
алдана.
Өвгөн анчин хүнээс
ч араатнаас ч айгаагүй
боловч хувилгааны
хүчний өмнө зүрх
405
Томас Майн Рид “Морь унасан толгойгүй хүн”
Хуудас 14
алджээ.
76. Шохойт талд Дөрөө нийлэх Санаа нийлэх,
хамтрах
...морь унасан
зүрхгүй хүнтэй дөрөө
нийлүүлэн явж байгаа
юм шиг итгэлтэй явж
чадна.
411
82. Аймшигтай
боодол
Хоосон
авдарт хоргой
эрэх
Юмны ашиг
үр дүнг нь
мэдэлгүй
шунах
.
..би чинь хоосон авдарт
хоргой эрнэ гэгчээр аль
ч үгүй хоцорно.
434
Өртэй хүн өгч
амарна
Хүнээс
зээлсэн
мөнгөө өгч л
байж санаа
амардаг
Өртэй хүн өгч амарна
гэдэг дээ. 435
83. Хууль
сахиулагчид
Бороо нэг л
эхэлбэл
цутгачихна
Хэрэг өөр
тийшээ нэг л
эргэвэл
бишгүйднэ
“Бороо нэг л
эхэлбэл цутгачихна”
гэж Техасын тэнгэрийг
үнэнээр нь тодорхойлж
байдаг үг энэ удаа хууль
цаазны хүмүүсийн хувьд
тохирмоор болж ирлээ.
437
84. Эелдэг зээ
Хошуу дүрэх Хэрэгт
дурлах, үг
нэмэх
Энэ муу хөгшин
үнэг ямагт хэрэггүй
юманд хошуу дүрж
байдаг амьтан.
439
Эрийн цээнд
хүрэх
Бие даах, том
болох
Колхаун эрийн
цээнд хүрсэн цагаасаа
хэдийгээр Миссипи муж
улсын иргэн байсан ч
гэсэн хөгжил зугаа
цэнгэл ихтэй шинэ
Орлеонд ихэнх цагаа
өнгөрүүлсэн байжээ.
442
Гон бие гозон
толгой
Хань ижилгүй
үр хүүхэдгүй,
ганц бие, орь
ганцаараа
Энэ маань намайг
үхтэл залхааж цаашид
гон бие гозон толгой
хэвээр явах санаа алга.
444
85. Сайн сэтгэлт
садан
Юу сайхан
дур сайхан
Өөрийнхөө
хүссэн юмыг
хийвэл санаа
амар
Юу сайхан дур
сайхан. Тэгэхээр
маргааш...
451
89. Хэрэгтний
мэдүүлэг
Ам шүд алдах
Нотлох, хэлэх
ёсгүй юмыг
тэсэлгүй
хэлэх
...тэр ам шүд алдаад
байгаа хүн тэгж гүтгэж
зүрхлэхгүй байсан
билээ.
467
Өөрийн мэдүүлгээр
Томас Майн Рид “Морь унасан толгойгүй хүн”
Хуудас 15
90. Хуралдааны
гэнэтийн
завсарлагаа
Гал дээр тос
хийх
Зөрчлийг
улам
дэвэргэх,
хурцатгах
тэр нь зөвхөн гал дээр
тос хийнэ гэдэг шиг
олон хүний дургүйг
хүргэчихжээ.
471
91. Ширэнгэ
дундуур хөөсөн
нь
Бараа алдах Сүүдрийг нь
харахгүй
болох
Удалгүй тэд
ширэнгэ рүү далд орон
бусад морьтонгууд
бараагий нь алдлаа.
474
93. Толгойгүй
үхдэл
Зүрх
шимшрэм
Өрөвдөлтэй
Цугларсан олны
сэтгэл үймэрсэн
шивнээний хажуугаар
зүрх шимшрэм дуу
гарлаа.
483
98. Амьд байна
Хорыг хороор,
өсийг өсөөр
Хийсэн
хэргийнхээ
төлөө
шийтгэл
амсана
Үгүй энэ бол “Хорыг
хороор, өсийг өсөөр”
гэдэг балар эртний
шударга ёсны хэлбэр
юм.
511
Жич: Хэлц, хэллэгийг хамтад нь оруулсан учир ялгахын тулд гүехэн
цэнхэр өнгөөр хэллэгийг, нил ягаан өнгөөр хэлцийг тодруулан бичсэн
болно.
8%
12%
5%
3%
3%
2%
2%2%
2%2%
59%
Зохиол дахь хэлц, хэллэг (давтагдсан
тоогоор)
Нүд алдам
Хэллэг
Ам алдах
Урам хугарах
Гар татах
Үнхэлцэг нь хагарах
Дөрөө нийлэх
Нүд ирмэхийн зуур
Хорхой хүргэх
Зүрх шимшрэм
Бусад
Томас Майн Рид “Морь унасан толгойгүй хүн”
Хуудас 16
Уг зохиолд нийт 76 хэлц, хэллэг байсан бөгөөд үүнээс:
Нүд алдам- 7
Хэллэг- 10
Ам алдах- 4
Урам хугарах- 2
Нүд ирмэхийн зуур- 2
Хорхой хүргэх- 2
Зүрх шимшрэм-2
Гар татах- 2
Үнхэлцэг нь хагарах- 2
Дөрөө нийлэх- 2
Бусад хэлц - давтагдаагүй тоогоор 41 байна.
Томас Майн Рид “Морь унасан толгойгүй хүн”
Хуудас 17
Дүгнэлт
Дараах хэдэн дүгнэлтийг гаргалаа.
Миний уг эх зохиолоос ойлгосон зүйл нь хүн болгон хүссэн зүйлийнхээ төлөө
шургуу тэмцдэг. Гэхдээ хэт их шунаснаасаа болоод өөрийгөө аюулд оруулж
магадгүй юм. Тийм болохоор аливаа үйлдэлдээ хянамгай хандаж, сайн шалгах
хэрэгтэй. Хэтэрхий их атаач, бардам байх нь бусдаас өөрийгөө холдуулахад их
нөлөөлдөг юм.
Хэлц үг гэдэг нь хэлний дархлаа бөгөөд тухайн орны ёс заншил, аж ахуй, ёс
суртахуун, соёл сэтгэлгээний онцлогийг тусгасан нэгэн төрлийн өвөрмөц бэхжмэл
цул бүтэц юм. Хэлц үг нь өөр орны хэл дээр орчуулагдах боломжгүй байдаг бөгөөд
өөрсдийн орны хэлцтэй ойролцоогоор гаргаж болдог.
Энэхүү зохиолд задлал хийж хэлц үгс, хэллэгийг нь түүснээр, тухайн хэлц үгс
нь эх зохиолд хэрхэн чимэг болж буйг тунгаан бодож, хэлц үггүйгээр зохиол зүгээр
л энгийн хэв маягтай болох байсныг ойлгосон юм. Хэллэг нь тухайн газар нутгийн
цаг уур, үзэмж эсвэл тухайн орны ард
иргэдийн ёс заншлаас үүдэлтэй
байсан бөгөөд зохиол дээр энэ нь
тодорхой илэрч байсан юм.
Энэхүү эх зохиолд задлал
хийснээр миний илтгэл тавих чадвар
болон туршлага тодорхой хэмжээгээр
дээшилсэн. Мөн түүнчлэн ном унших
хурд, ойлгоц минь илүү их өссөн гэж
үзэж байна.
Томас Майн Рид “Морь унасан толгойгүй хүн”
Хуудас 18
Ном зүй
Томас Майн Рид “Морь унасан толгойгүй хүн” 2009 он.
www.Google.com
www.Wikipedia.org

More Related Content

Similar to "Морь унасан толгойгүй хүн" хэлц, хэллэг

Similar to "Морь унасан толгойгүй хүн" хэлц, хэллэг (10)

Богдын бошго зөгнөл
Богдын бошго зөгнөлБогдын бошго зөгнөл
Богдын бошго зөгнөл
 
тунгалаг тамир
тунгалаг тамиртунгалаг тамир
тунгалаг тамир
 
Gamlet ppt
Gamlet pptGamlet ppt
Gamlet ppt
 
уз201 02-03 ppt
уз201 02-03 pptуз201 02-03 ppt
уз201 02-03 ppt
 
мандухай
мандухаймандухай
мандухай
 
Мандухай
МандухайМандухай
Мандухай
 
мандухай
мандухаймандухай
мандухай
 
33 хориотой ном. Б.Оюунчимэг.pdf
33 хориотой ном. Б.Оюунчимэг.pdf33 хориотой ном. Б.Оюунчимэг.pdf
33 хориотой ном. Б.Оюунчимэг.pdf
 
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îîìîíãîëûí íóóö òîâ÷îî
ìîíãîëûí íóóö òîâ÷îî
 
Sen
SenSen
Sen
 

"Морь унасан толгойгүй хүн" хэлц, хэллэг

  • 1. Томас Майн Рид “Морь унасан толгойгүй хүн” Хуудас 1 Илтгэлийн бүтэц Оршил ................................................................................................................... 2 Зорилго...................................................................................................................3 Зорилт.....................................................................................................................3 Зохиолчийн намтар, уран бүтээл..........................................................................4 Эх зохиолын агуулга..............................................................................................6 Зохиол дахь хэлц, хэллэг .....................................................................................8 Дүгнэлт...................................................................................................................17 Ном зүй...................................................................................................................18
  • 2. Томас Майн Рид “Морь унасан толгойгүй хүн” Хуудас 2 Оршил Майн Ридийн “Морь унасан толгойгүй хүн” зохиол нь 1868 онд хэвлэгдсэн, 100 бүлэгтэй, 512 хуудастай, нэг боть зохиол юм. Морь унасан толгойгүй хүн нь Мексикийн дайнд оролцож явсан Ирландын адал явдал хайгч, баатрын тухай зохиол юм. Майн Рид “Ахмад Рид” зохиолоо бичсэнийхээ дараа Техасын ардын үлгэрээс санаа авч бичсэн байна. Анх Владимор Набаков уг зохиолыг Франц хэл рүү хөрвүүлсэн байна. Майн Ридийн “Морь унасан толгойгүй хүн” зохиолыг анх Монголд 1956 онд Ч. Лодойдамба орчуулан хүргэсэн байна. Уг зохиол нь дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн, утга зохиолын ертөнцөд өөрийн гэсэн хэв маягийг тодорхойлсон, адал явдал, хайр сэтгэл, өшөө хорсол зэргийг уран дүрслэлээр илэрхийлсэн дэлхийн сонгодог зохиолуудын нэг учир илтгэл тавих зохиолоор энэхүү номыг сонгосон юм. .
  • 3. Томас Майн Рид “Морь унасан толгойгүй хүн” Хуудас 3 Зорилго  Тухайн үеийн хүмүүсийн шашин шүтлэг, ёс суртахуун, сэтгэхүйн талаар судалж зохиолоос хэлц үгс, хэллэгийг түүж задлал хийнэ.  Өөрийнхөө илтгэх чадвар болон зохиолд задлал, дүгнэлт гаргах чадварыг дээшлүүлнэ. Зорилт  Эх зохиолоо унших  Зохиолчийн намтар, уран бүтээлийн талаар мэдэх  Зохиолын товч агуулгыг гаргах  Зохиол дахь хэлц үгс, хэллэгийг түүх  Дүгнэлт гаргах
  • 4. Томас Майн Рид “Морь унасан толгойгүй хүн” Хуудас 4 Зохиолчийн намтар, уран бүтээл Томас Майн Рид нь 1818 онд Ирландийн санваартны гэрт төржээ. Эцэг нь хүүгээ лам болгохыг хүссэн боловч угийн сүжиггүй хүү нь эцэгтэйгээ түнжин хагарч, хүссэн ажлаа олохоор шийдэн 1840 онд нутгаа орхин, Америкийг зорив. Түүний эх орон Ирланд аль хэдийнээс Английн эзэмшил гэгдэх болсон ч, Ирланд хүмүүс тэмцлээ зогсоогоогүй байна. Мөн хэдийгээр олон хүн аргагүйн учир арлаа орхин явдаг байсан ч амьдралынхаа эцсийн мөчийг эх орондоо өнгөрүүлэхээр эргэн ирдэг байлаа. Залуу Томас ч нутгаа орхин гарахдаа дарлал мөлжлөгийг үзэн ядаж байв. Тэрээр 1840 оны нэгдүгээр сард Өмнөдийн газар тариалангийн төв болсон хүмүүс бужигнасан “Шинэ Орлеанд”-ыг зорилоо. Залуу эр амьдрахын тулд хөвөнгийн тариаланд ажиллаж, жүжигчин, багш зэрэг ажил хийн, өмнөд муж Мексикээр тэнүүчлэн аглаг тал нутаг, гол мөрнөөр аялж явахдаа хар арьст боол, анчин, улс төрийн дүрвэгсэд, газар нутгийнхаа төлөө тэмцэх индиан гээд олон хүнтэй нүүр учирсан нь, амьдралын баялаг туршлага, түүний хожмын бүтээлийн барагдашгүй эх булгийн үндэс болжээ. 1843 оноос Филадельфид суурьшин зохиолоо бичиж эхлэн сурваlжлагч болж, удалгүй сайн сэтгүүлчийн тоонд багтлаа. Энэ үед АНУ- Мексикийн хооронд дайн өрнөхөд залуу Ирланд эр цэргийн сурвалжлагчаар явжээ. Дайн АНУ-ын ялалтаар дуусаж Майн Рид ахмад цолтой буцаж ирлээ. 1849 онд Майн Рид хэсэг нөхдийн хамт Европыг зүглэн Англид ирсэн боловч хувьсгалын хувь заяа нэгэнт шийдэгдсэн байлаа. Ийнхүү Майн Рид эрх чөлөөний армийн ахмад болж хувьсгалт үйл явдалд оролцсон ч амь бөхтэй феодалын байгууллагын үлдэгдлийг Европт устган дарна гэсэн хүсэл нь биелсэнгүй. 1850 оноос Майн Рид Лондонд суурьшлаа. Учир нь 1848 оны хувьсгалд оролцож байсан олон хүн тэнд амьдарч байсан бөгөөд ихэнх нь найдлагаа хараахан алдаагүй, хувьсгал дахин Европын аль нэг өнцөгт дүрэлзэнэ гэдэгт итгэж байжээ. Майн Рид ч Оросын хааны эсрэг тэмцэлд хүч цуглуулж байсан Польшийн хувьсгалчдад туслан, Английн ард түмнийг хуурч байсан “Британий нууц дипломат бодлогыг” хэвлэлээр шүүмжилж байлаа. Энэ үеэс зохиолч Майн Рид мэргэжлийн ажлаа хийн уран бүтээлээ туурвиж эхэлжээ. Майн Ридийн зохиолуудын даруу, зоригтой баатрууд нь янз бүрийн
  • 5. Томас Майн Рид “Морь унасан толгойгүй хүн” Хуудас 5 аюулаар дүүрэн амьдралын хүнд замыг туулан үнэний төлөө, хүн ёсны төлөө тэмцэлдээ үнэнчээр үлддэг нь уншигчдын зүрх сэтгэлийг татаж байлаа. Тэд элдэв өөдгүй хүмүүсийн хорон санаад өртөхөөс гадна байгалийн гай гамшиг, махчин араатны дайралтанд өртөн сайн нөхөр нохой ч юмуу морины тусламжаар аюулаас мултран, дайснуудаа үнэнч шудрагаар ялан дийлж байдаг. Майн Рид ямагт бүтээлүүдээрээ нийгмийн асуудлыг хөндөн, хар арьстан боолыг чөлөөлөхийн төлөө, цагаан арьстанд дарлуулж байгаа индиан омгийг хамгаалагч мексик, италийн тариачин, францын ажилчдыг талархахгч байлаа. Майн Ридийн зохиолчийн шилдэг бүтээлийн нэг нь “Морь унасан толгойгүй хүн” юм. Түүний бүтээлийн дотор гардаг үнэний төлөө авхаалж самбаатайгаар, замд тохиолдох элдэв саад бэрхшээлийг эр зоригийн хүчээр туулдаг юунаас ч буцаж шантардаггүй баатруудыг нь уншигчид хайрлан хүндэлсээр ирсэн юм. Тиймээс ч худал хуурмаг, атаа хорслыг үнэн цагаан сэтгэл, эр зоригоороо ялан дийлдэг зохиолын баатарт дургүй уншигчид ховор юм. Зохиолчийн бүтээлүүдээс дурдвал:  Чөлөөтэй сум  Хуйхын ангууч 1851  Цагаан удирдагч 1855  Квартерон бүсгүй 1856  Маронууд 1862  Дайны мөр 1857  Оцеола баатар 1858  Зоригт анчин бүсгүй 1861  Зоригт багачууд 1865  Морь унасан толгойгүй хүн 1866  Анаашны ангуучид 1867  Хурлийз бүсгүй 1868  Орхигдсон уул 1885  Барын ангууч 1889
  • 6. Томас Майн Рид “Морь унасан толгойгүй хүн” Хуудас 6 Зохиолын агуулга Луизианагийн Миссип мөрнөөс Пойндекстерийнхэн Техасын зэрлэг тал нутагт орших Каса-дель-Корво шилтгээн рүү явахдаа цурам болсон талд төөрч адуучин Морис Жеральдтай тааралдаж зам заалгадаг. Энэ явдлаас хойш Вудлигийн охин Луиза түүнд дурладаг. Адуучин залуугийн ачаар шилтгээндээ амжилттай очсон Пойндекстерийнхэн найр хийхэд Морис бидэрт мустангийг өөрөө барьж авчран Луизад бэлэглэдэг. Луизаг мустангийг унаад давхиж байхад мустангийн сүрэг таарч аюул учрахад Морис араас нь морддог. Луизагийн үеэл Кассий Колхаун хардаж араас нь явдаг ч бүтэлгүйтдэг. Бие биендээ тийм ч дуртай биш Морис, Колхаун хоёр Обердоферийн бааранд буудалцаж Колхаун бууж өгөн хоёул шархаддаг. Морисыг Обердофер баарны эвдэлсэн сүйтсэн хохирлыг төлүүлэхийн тулд үлдээн асардаг. Асарч байх хугацаанд өмнө нь аюулаас аварч байсан Исидора Коварубис де Ланос авхай түүнд дурлаж идэх уух зүйл өгөхөд Луиза хардан анч өвгөн Зеб Стулигаас шалгаан үнэнийг мэдэн санаа амардаг. Нэгэн орой шөнө дундад Луиза, Морис хоёр болзож байх үеэр Колхаун тэднийг хараад Луизагийн дүү Генриг дуудан босгож тэдний байгаа газарт аваачихад дүү нь уурладаг ч дараа нь эгчийнхээ гуйлтаар уучлалт гуйхаар Морисын араас явдаг. Морис, Генри хоёр эвлэрснийг бэлгэдэн гутал хүрэм, малгайгаа солилцдог. Гай болж Колхаун Генриг Морис гэж бодон буудаад бүр алахын тулд нүүрийг нь
  • 7. Томас Майн Рид “Морь унасан толгойгүй хүн” Хуудас 7 харалгүйгээр толгойг тасддаг. Морис буун дуугаар Генри дээр очоод түүнийг үхсэн байхыг хараад биеийг нь мориндоо баглаад харин толгойг нь хажууд нь өлгөдөг. Генригийн морь Морист дасаагүй учир маш хурдан давхиж, Морис модонд тээглэн ухаан алдаж унадаг. Генригийн морь шилтгээндээ эргэн очиход гэрийнхэн нь Генриг үхсэн гэж бодоод сэжигтнийг Морис гэж гүтгэдэг. Хэн ч Морисын гэрийг мэддэггүй ч Морисыг Луизад хайртай гэдгийг мэдсэн Исидора авхай өшөө авахын тулд гэрийг нь хүмүүст зааж өгдөг. Энэ хооронд Морис шигүү ойд өлсгөлөн чоно, ирвэс, таснуудтай шархтай тулалдан Зеб өвгөний ачаар амьд гараад гэртээ дөнгөж ирчихсэн байдаг. Техасын хүмүүс Морисыг цаазлахаар авч явдаг. Анч өвгөн Зеб үнэн хэргийг илрүүлэхээр хүмүүсийг айлгаад байсан морь унасан толгойгүй хүний мөрийг мөшгөж жинхэнэ хэрэгтнийг мэддэг. Шүүх хурал дээр Морисыг үгээ хэлж дуусахад морь унасан толгойгүй хүн үзэгдэж, Колхаун, Зеб хоёр араас нь хөөж морийг барьж аваад, буцаж ирэн Колхауны бурууг нотолж Генригийн биеийг задалж Колхауны бууны сумыг гарган ирдэг. Колхаун буруугаа хүлээдэг ч өөрийгөө мөн Морисыг бууддаг. Азаар Морисыг энгэр дэх төмрөн зүйл түүнийг аварч, Луиза тэр хоёр гэрлэдэг. Үнэндээ Морис Жеральд адуучин биш Ирландын нэгэн эд хөрөнгөтэй баян, тэр болгон олдоод байдаггүй хэргэм зэрэгтэй бээл байсан юм. Арван жилийн дараа тэр хоёр зургаан хүүхдийн эцэг эх болж Каса-дель- Корво шилтгээний эзэд болсон байдаг.
  • 8. Томас Майн Рид “Морь унасан толгойгүй хүн” Хуудас 8 Зохиол дахь хэлц , хэллэг Бүлэг Хэлц Утга Зохиолд хэрэглэгдсэн байдал Тал 1. Цурам болсон тал Нүд алдам Өргөн уудам Техасын нүд алдам хөндийг үдийн нар хурц гэрлээрээ гийгүүлнэ. 13 Нүд булаам Хүний сонирхол татам, онцгой Нэг дэх нь Пойндекстерийн хүү бөгөөд түүний хөгжилтэй талбиухан царайг ялангуяа нөгөөх морьтой хүний уйтгартай төрх болон ширүүн аавтай нь зэрэгцүүлж харвал нүд булаам ажээ. 15 Есөн шидийн юм, ам булаалдах Элдэв янзын юм бие биеэсээ өрсөн ярих Ган халуунд дассан негрүүд хүртэл эцэж цуцаад есөн шидийн юм ам булаалдан ярилцахаа больж, нэг дор бөөгнөрцгөөн, бүхээгт тэрэгнүүдийн хойноос үг дуугүй дагаж явав. 16 Урам хугарах Хүссэнээр нь болоогүйд гутрах Кассий Колхауны ихэмсэг дүр урам хугарч гутарсан байдлаар алгуур солигдов. 20 4. Умрын хар салхи Амь үрэгдэх Үхэх, нас барах Та сүйх тэргэнд бушуухан орохгүй бол амь үрэгдэнэ шүү гэж хэлэв. 38 6. Бидэрт мустанг Усан хулгана болох Их хөлс гоожих, хөлрөх Ирланд эр гадаа гараад, усан хулгана болох хөлөрч хүзүү хавиргаар нь хөөс цахарсан хээр морьтой Мустангерыг харлаа. 46 Унасан газар угаасан ус Төрсөн газар Хаана төрснийг маань асуухад унасан газар угаасан ус маань Кентукк гэж хариулна. 50 7. Тавгүй шөнө Шүдээ зуух Тэвчих Тэглээ ч гэсэн би өглөө болтол унтааж чадахгүй л дээ гэж шүдээ зууж хэлээд хөнжилдөө дахин орж хэвтэв. 56 8. Жаран хөлт Нүд ирмэхийн зуур Хоромхон зуур Би чиний халууныг дарж, нүд ирмэхийн зуур өвчний чинь эдгээх сайн навч олж ирлээ. 62
  • 9. Томас Майн Рид “Морь унасан толгойгүй хүн” Хуудас 9 9. Хилийн цайз Хорхой хүргэх Авах, идэх хүсэл төрүүлэх Цэргийн хоол хүнсний газарт үл хамаарах архи дарсны агуулах газартай жижиг барааны худалдагч, согтуу хүний хорхойг хүргэж байх гэж шилтэй архинууд өрсөн... 64 Нэр хугарах Нэр хүндгүй болох Колхаун өөрөө нэрээ хугалсан хүн гэдгийг хэлэх хэрэгтэй. 69 10. Каса-дель- Корво Үг зөөх Үгээ хэлж ядах Луиза өөдөөс нь үгээ зөөж тавин зэмлэх төдийгөөр ярианд оролцож байв. 73 12. Эмнэг мустанг сургав. Нүд салгахгүй Хараад л байх Гэвч үзэсгэлэнт креол хүүхнээс тандуул шиг агшин зуур ч нүд салгахгүй байлаа. 85 14. Манада Нүд ирмэх зуур Хоромхон зуур Энэ явдал нүд ирмэх зуур болж харж байгаа хүмүүсийг хэдэн үг амжихын зуур зэрлэг гүүнүүд улаан дэргэд нь хүрээд ирлээ. 98 16. Зэрлэг мустангид хөөгдсөн нь Нүд алдам Өргөн уудам Энэ нь нүд алдам тал дунд онгойн харагдах жалга байлаа. 109 17. Зэрлэг мустангийн занга Ая засах Долгинох Креол хүүхнүүд энэ зэрэгт багтахгүй гэж би санаж байна гэж Морис ая засч хариулав. 114 18. Хардлага Хараанаас мултрах Анхаарлаас гарах Зеб Стумп өөр юу ч ярилгүй бусад хүнд ажиглагдахгүй байх болох боловч өөрийн нь хараанаас мултрахгүй мөрөөр орж явлаа. 121 Мөр алдах Хүн эсвэл амьтны мөрийг мөшгөх замгүй болох Тэгснээ дахин мөрөө алдах шиг болж чухамдаа гэвэл ногоон дээр гарсан олон зуун мөрийг алдалгүй таньдаг Зеб Стумп арайхийн ялгаж байлаа.
  • 10. Томас Майн Рид “Морь унасан толгойгүй хүн” Хуудас 10 Цаг бол алт Цаг бол бүхнээс үнэтэй Зөрүүд зөнөг минь хүний хэлэхийг сонс. Яг энэ үед миний хувьд цаг бол алт болоод байна 124 Биеэ барих Өөрийнхөөрө ө, чөлөөтэй байж чадахгүй байх Колхаун бараг биеэ барьж чадахгүй болж байлаа. 126 Чих тавих Сураг чимээ сонсохыг хичээх Колхаун байдгаараа урагшаа зүтгэж чих тавина. 127 19. Ус хольсон виски Урам хугарах Хүссэнээр нь болоогүйд гутрах Тэд Морисын яаран хөдлөхгүй байхад урам нь хугарч гайхацгааж байлаа. 134 20. Аюултай байдал Яарвал даарна Юмыг нягт нямбай, аажуухан хийх хэрэгтэй. Алдаж онохын хор холбогдлыг гудамжны тулалдааны туршлагыг мэддэг, түүнд оролцож байсан учир яарвал даарна гэдгийг анддаггүй ажээ. 136 Амиа золиослох Бусдын өмнөөс үхэх ...Энэхүү ер бусын ирүүл тулааны үр дүн болж амиа золиослохыг харж байлаа. 145 Гар татах Харамлах Ёстой хэрэгтэй үед ирсэн энэ баргийн гар татаагүйг харахад баян хүнээс ирсэн нь тодорхой байв. 148 25. Өгөгдөөгүй бэлэг Дуу алдах Гайхсандаа чанга дуугарах Өө Ноён Стумп! Гэж дөнгөж саяхан хашаа руу орж ирсэн хоёр дэлбэгч дуу алдаад... 158 35. Найрсаг бус эзэн Амны салиа нь арилаагүй Том болоогүй, ухаан суугаагүй Энэ амны салиа нь арилаагүй тэнэг чинь үнэхээр ярьсан юм биш байгаа даа? 196 Дөрөө нийлэх Санаа сэтгэл нийлэн хамт явах Тэгээд дөрөө нийлүүлэн давхиж нөхөр тань байгаль дэлхийн сүр жавхлан үзэсгэлэнт сайхныг тантай адил 199
  • 11. Томас Майн Рид “Морь унасан толгойгүй хүн” Хуудас 11 36. Гурвуул нэг замд шагшиж гайхан явах юм бол ч ... Нүд алдам Өргөн уудам Түрүүчийн морьтой хүн нүд алдам үргэлжлэх шугуй дундуур зурайсан урт цамцаалд дөнгөж хүрч болно. 202 39. Тунасан цус Амьсгал хураах Үхэх, нүд аних Хэрэв энэ маань хүний цус бол тэр хүн аль хэийнээ амьсгал хураасан гэхэд эргэлзэх юм алга гэж хошууч хариу өчив. 213 42. Нөмрөг тас эргэлдэж байна. Зүгээ алдах Төөрөх , явж буй замаа алдах Зүгээ алдах нь хамгийн аюултайг мэдэх учир түрүүчийнхээ адил баруун өмнийг чиглэж хазганалаа. 229 43. Мустангерын овоохойд Хорхой хүргэх Авах, идэхэд шунах Гэвч төдөлгүй мөрөөдөл нь бахь байдгаараа урц руу эргэн өнөөх хорхой хүргэм лонх байгаа булан руу эргэж... 233 44. Дөрвөн команч Дээсэн дөрөөн дээр Үхлийн аюул дор Фелимийн амь дээсэн дөрөөн дээр тулж ирэв. 243 45. Тасарсан мөр Үнхэлцэг нь хагарах Маш их айх Тэгээд Фелим болон өнөөх дөрвөн мексик хүн морь унасан толгойгүй хүнийг харчихаад үнхэлцгээ хагартал айжээ. 245 Нүд алдам Өргөн уудам Нүд алдам талын дунд би ч бас гэрээ санадаг үе байдаг л байлаа. 249 48. Исидора Нүд хальтрам Өрөвдөлтэй харж боломгүй Харахад нүд хальтрам үзэгдэл. 281 Амь зулбах Өөрийнхөө хар амийг бодож зугтах Тэгтэл хэдэн хүн шугуйн дундуур амь зулбан гүйж байх шиг болж гишүү мөчир тас нясхийн хугарч чимээ аниргүй байдлыг эвдэв.
  • 12. Томас Майн Рид “Морь унасан толгойгүй хүн” Хуудас 12 51. Бас л согтуу Үнхэлцэг нь хагарах дөхөх Маш их айж эмээх Мэдээж тэд өөрсдий нь үнхэлцгийг хагалчих дөхсөн дайснаасаа амь наана мат цаана зугтаж иржээ. 284 Зүрх алдах Айх, эмээх Гэвч уух хүсэл нь айсан сэтгэлий нь дийлээд зүрх алдан байж харанхуй овоохойдоо орлоо. 286 52. Сэргэсэн нь Цэц булаалдах Нэг нэгнийгээ ухаанаараа давах гэж хичээх Одоо цэц булаалдаж байх цаг алга. (Зеб Стумп) 289 Сүүрс алдах Санаа алдах, уйтгарлах Анч өвгөн ингэж бодоод сүүрс алдав. Өвгөн хэдий чинээ эргэцүүлэн бодох тусмаа төдий чинээ сүүрс алдаж байв. 290 53. Үхдэгийн даваан дээр Ой гутах Хүний ёсноос гажсан үйлдлийг хараад гутах Ой гутам үзэгдэл байлаа. 293 Туулайн зүрхтэй Аймхай Ганц нэгээр байхдаа туулай шиг зүрхгүй боловч, сүргээрээ байхдаа юунаас ч үл айна. 54. Талын жууз Гол таслах Алах Ганц наад улих чинь л гол таслах дөхөх юм. 298 Ам алдах Хэлэх ёсгүй юмыг хэлэх ...анчин өвгөний хөлсийг нь гаргаад өгье гэж ам алддаг Фелим барьж авах болжээ. 300 56. Чөтгөрийг буудав Чих тавих Сураг мэдээг сонсох гэж хичээх Зеб тэгж бодоод чимээг чагнан чих тавилаа. 309 Хэл ам нь татах Дуугүй болох Зеб хачин жигтэй үзэгдлээс болж хэл ам нь татчихсан юм шиг хэсэг зуур огт үг дуугүй зогссоноо сүүлд нь... 310 Ам тостох Идэх уух зүйл олдох Ямар нэг бууны ам тостчих юм дайралдаж юу магад. 314
  • 13. Томас Майн Рид “Морь унасан толгойгүй хүн” Хуудас 13 60. Урвагч Ам шүд алдах Тангараг өгөх Тиймээ, тэд гурвуулаа л харсан гэж ам шүд алдаад байгаа юм. 335 62. Сэтгэл зовоосон хүлээлт Дургүйд хүчгүй Дургүй байгаа хүнийг хичнээн ятгаад ч нэмэргүй Мөн л дургүйд хүчгүй гэгчээр морь руугаа дөхөв. 345 66. Команчуудад хөөгдөв Нүд алдам Өргөн уудам Тэр хүний толгой цухалзсаар далд ороход Исидора гав ганцаархнаа нүд алдам талд үлдчих шиг санагдав. 366 68. Бүтэлгүй аян Амь гарах Зугтах, амьд үлдэх Нөгөөдүүл нь хөөж явсан малаа орхин, өөрсдөө Льяно- Эстакадогийн хавцал руу шурган амь гарчээ. 374 71. Хээр морь Гар татах Харамлах Плутоны гар таталгүй тавьж өгсөн эрдэнэ шишийг гүү нь мэрж байв. 389 73. Тал нутгийн бяцхан арал Ам шүд алдах Тангараг өгөх ...үүний үнэн гэдэгт ам шүд алдахад бэлэн хоёр зуун хүний өчиг мэдүүлгийг хайхрахгүй үгүйсгэнэ гэсэн үг байв. 401 Нүд алдам Өргөн уудам ...энэ хэсэгхэн модыг тойрсон нүд алдам цэлийсэн ногоон тэгнисийг хараад зүйрлэжээ гэхээс өөр аргагүй. 402 74. Мөшгөсөн нь Гар татах Харамлах Үнэндээ ч сайхь эр яриандаа хараалыг гар таталгүй хэрэглэдэг нэгэн байв. 404 75. Мөр хөөв Зүрх алдах Айж эмээх Цоохор бар, ирвэс,баавгай, зэрлэг сарлагтай тулалдаад ч айдаггүй бөгөөд индиануудаас ч зүрх үл алдана. Өвгөн анчин хүнээс ч араатнаас ч айгаагүй боловч хувилгааны хүчний өмнө зүрх 405
  • 14. Томас Майн Рид “Морь унасан толгойгүй хүн” Хуудас 14 алджээ. 76. Шохойт талд Дөрөө нийлэх Санаа нийлэх, хамтрах ...морь унасан зүрхгүй хүнтэй дөрөө нийлүүлэн явж байгаа юм шиг итгэлтэй явж чадна. 411 82. Аймшигтай боодол Хоосон авдарт хоргой эрэх Юмны ашиг үр дүнг нь мэдэлгүй шунах . ..би чинь хоосон авдарт хоргой эрнэ гэгчээр аль ч үгүй хоцорно. 434 Өртэй хүн өгч амарна Хүнээс зээлсэн мөнгөө өгч л байж санаа амардаг Өртэй хүн өгч амарна гэдэг дээ. 435 83. Хууль сахиулагчид Бороо нэг л эхэлбэл цутгачихна Хэрэг өөр тийшээ нэг л эргэвэл бишгүйднэ “Бороо нэг л эхэлбэл цутгачихна” гэж Техасын тэнгэрийг үнэнээр нь тодорхойлж байдаг үг энэ удаа хууль цаазны хүмүүсийн хувьд тохирмоор болж ирлээ. 437 84. Эелдэг зээ Хошуу дүрэх Хэрэгт дурлах, үг нэмэх Энэ муу хөгшин үнэг ямагт хэрэггүй юманд хошуу дүрж байдаг амьтан. 439 Эрийн цээнд хүрэх Бие даах, том болох Колхаун эрийн цээнд хүрсэн цагаасаа хэдийгээр Миссипи муж улсын иргэн байсан ч гэсэн хөгжил зугаа цэнгэл ихтэй шинэ Орлеонд ихэнх цагаа өнгөрүүлсэн байжээ. 442 Гон бие гозон толгой Хань ижилгүй үр хүүхэдгүй, ганц бие, орь ганцаараа Энэ маань намайг үхтэл залхааж цаашид гон бие гозон толгой хэвээр явах санаа алга. 444 85. Сайн сэтгэлт садан Юу сайхан дур сайхан Өөрийнхөө хүссэн юмыг хийвэл санаа амар Юу сайхан дур сайхан. Тэгэхээр маргааш... 451 89. Хэрэгтний мэдүүлэг Ам шүд алдах Нотлох, хэлэх ёсгүй юмыг тэсэлгүй хэлэх ...тэр ам шүд алдаад байгаа хүн тэгж гүтгэж зүрхлэхгүй байсан билээ. 467 Өөрийн мэдүүлгээр
  • 15. Томас Майн Рид “Морь унасан толгойгүй хүн” Хуудас 15 90. Хуралдааны гэнэтийн завсарлагаа Гал дээр тос хийх Зөрчлийг улам дэвэргэх, хурцатгах тэр нь зөвхөн гал дээр тос хийнэ гэдэг шиг олон хүний дургүйг хүргэчихжээ. 471 91. Ширэнгэ дундуур хөөсөн нь Бараа алдах Сүүдрийг нь харахгүй болох Удалгүй тэд ширэнгэ рүү далд орон бусад морьтонгууд бараагий нь алдлаа. 474 93. Толгойгүй үхдэл Зүрх шимшрэм Өрөвдөлтэй Цугларсан олны сэтгэл үймэрсэн шивнээний хажуугаар зүрх шимшрэм дуу гарлаа. 483 98. Амьд байна Хорыг хороор, өсийг өсөөр Хийсэн хэргийнхээ төлөө шийтгэл амсана Үгүй энэ бол “Хорыг хороор, өсийг өсөөр” гэдэг балар эртний шударга ёсны хэлбэр юм. 511 Жич: Хэлц, хэллэгийг хамтад нь оруулсан учир ялгахын тулд гүехэн цэнхэр өнгөөр хэллэгийг, нил ягаан өнгөөр хэлцийг тодруулан бичсэн болно. 8% 12% 5% 3% 3% 2% 2%2% 2%2% 59% Зохиол дахь хэлц, хэллэг (давтагдсан тоогоор) Нүд алдам Хэллэг Ам алдах Урам хугарах Гар татах Үнхэлцэг нь хагарах Дөрөө нийлэх Нүд ирмэхийн зуур Хорхой хүргэх Зүрх шимшрэм Бусад
  • 16. Томас Майн Рид “Морь унасан толгойгүй хүн” Хуудас 16 Уг зохиолд нийт 76 хэлц, хэллэг байсан бөгөөд үүнээс: Нүд алдам- 7 Хэллэг- 10 Ам алдах- 4 Урам хугарах- 2 Нүд ирмэхийн зуур- 2 Хорхой хүргэх- 2 Зүрх шимшрэм-2 Гар татах- 2 Үнхэлцэг нь хагарах- 2 Дөрөө нийлэх- 2 Бусад хэлц - давтагдаагүй тоогоор 41 байна.
  • 17. Томас Майн Рид “Морь унасан толгойгүй хүн” Хуудас 17 Дүгнэлт Дараах хэдэн дүгнэлтийг гаргалаа. Миний уг эх зохиолоос ойлгосон зүйл нь хүн болгон хүссэн зүйлийнхээ төлөө шургуу тэмцдэг. Гэхдээ хэт их шунаснаасаа болоод өөрийгөө аюулд оруулж магадгүй юм. Тийм болохоор аливаа үйлдэлдээ хянамгай хандаж, сайн шалгах хэрэгтэй. Хэтэрхий их атаач, бардам байх нь бусдаас өөрийгөө холдуулахад их нөлөөлдөг юм. Хэлц үг гэдэг нь хэлний дархлаа бөгөөд тухайн орны ёс заншил, аж ахуй, ёс суртахуун, соёл сэтгэлгээний онцлогийг тусгасан нэгэн төрлийн өвөрмөц бэхжмэл цул бүтэц юм. Хэлц үг нь өөр орны хэл дээр орчуулагдах боломжгүй байдаг бөгөөд өөрсдийн орны хэлцтэй ойролцоогоор гаргаж болдог. Энэхүү зохиолд задлал хийж хэлц үгс, хэллэгийг нь түүснээр, тухайн хэлц үгс нь эх зохиолд хэрхэн чимэг болж буйг тунгаан бодож, хэлц үггүйгээр зохиол зүгээр л энгийн хэв маягтай болох байсныг ойлгосон юм. Хэллэг нь тухайн газар нутгийн цаг уур, үзэмж эсвэл тухайн орны ард иргэдийн ёс заншлаас үүдэлтэй байсан бөгөөд зохиол дээр энэ нь тодорхой илэрч байсан юм. Энэхүү эх зохиолд задлал хийснээр миний илтгэл тавих чадвар болон туршлага тодорхой хэмжээгээр дээшилсэн. Мөн түүнчлэн ном унших хурд, ойлгоц минь илүү их өссөн гэж үзэж байна.
  • 18. Томас Майн Рид “Морь унасан толгойгүй хүн” Хуудас 18 Ном зүй Томас Майн Рид “Морь унасан толгойгүй хүн” 2009 он. www.Google.com www.Wikipedia.org