Successfully reported this slideshow.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан,
Сангийн сайдын 2009 оны 12 дугаар
сарын 14 -ны өдрийн 560/276 тоот
хамтарсан тушаалын нэгд...
5. Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, коллеж болон Сургалтын төрийн сан нь
зардлын хэмнэлтийн мэдээг өссөн дүнгээр улир...
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, Сангийн
сайдын 2009 оны 12 дугаар сарын 14 -ны
өдрийн 560/276 тоот хамтарсан тушаалын
хоёр...
Банк- Төв төрийн сан
Дугаар- 900015093
Дансны нэр- БСШУЯ, хэмнэлтийн
данс
БСШУ, Сангийн сайдын 560/267 дугаар тушаал
Upcoming SlideShare
Loading in …5
×

БСШУ, Сангийн сайдын 560/267 дугаар тушаал

2,878 views

Published on

  • Be the first to comment

  • Be the first to like this

БСШУ, Сангийн сайдын 560/267 дугаар тушаал

  1. 1. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, Сангийн сайдын 2009 оны 12 дугаар сарын 14 -ны өдрийн 560/276 тоот хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралт ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ХООЛ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ҮДИЙН ЦАЙ /ХООЛ/, ДОТУУР БАЙРНЫ ХҮҮХДИЙН ХООЛ, МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ- ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВ, КОЛЛЕЖИД СУРАЛЦАГЧДЫН ТЭТГЭЛГИЙН ЗАРДЛЫН ХЭМНЭЛТИЙГ ТООЦОХ, ТӨВЛӨРҮҮЛЭХ, ЗАРЦУУЛАХ ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл 1. ”Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль”-ийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтын хүрээнд болон Засгийн газрын 2009 оны 85 дугаар тогтоолын 3 дугаар заалтыг хэрэгжүүлэх, салбарын санхүүжилтийн үр ашгийг нэмэгдүүлж уян хатан болгох, санхүүгийн эрсдлийг санхүүжүүлэхэд энэ журмын зорилго оршино. 2. Тухайн оны санхүүгийн жилд төлөвлөгдсөн нэг хүүхдэд ногдох нормативаар санхүүжүүлэх хүүхдийн цэцэрлэгийн хоол, ерөнхий боловсролын сургуулийн үдийн цай /хоол/, дотуур байрны хүүхдийн хоол, Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, коллежид суралцагчдын үдийн цай, тэтгэлгээс гарсан зардлын хэмнэлтийг /цаашид “зардлын хэмнэлт” гэх/ төвлөрүүлэх, зарцуулахад энэхүү журмыг мөрдөнө. 3. Энэ журам нь хүүхдийн цэцэрлэгийн хоол, ерөнхий боловсролын сургуулийн үдийн цай /хоол/, дотуур байрны хүүхдийн хоол, Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, коллежид суралцагчдын үдийн цай, тэтгэлгийн зардлын санхүүжилт хийгдэж байгаа өмчийн хэлбэр харгалзахгүй боловсролын сургалтын бүх байгууллагад хамаарна. Хоёр. Зардлын хэмнэлтийг тооцох, төвлөрүүлэх 1. Цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал нь үүссэн зардлын хэмнэлтийг сар бүр батлагдсан хүснэгтийн дагуу тооцож, хэмнэлтийг өссөн дүнгээр улирал бүр дүгнэн дараа улирлын эхний сарын 5-ны, дөрөвдүгээр улирлын дүнг 12 дугаар сарын 5-ны дотор орон нутгийн боловсрол, соёлын газарт ирүүлнэ. 2. Зардлын гүйцэтгэлийг хүүхэд-өдрөөр тооцох бөгөөд хүүхэд-өдрийг цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал баталгаажуулна. 3. Боловсрол, соёлын газар нь байгууллагаас ирүүлсэн зардлын хэмнэлтийн мэдээг нэгтгэж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд дараа улирлын эхний сарын 10-ны, дөрөвдүгээр улирлын дүнг 12 дугаар сарын 10-ны дотор ирүүлнэ. 4. Төв төрийн сан дахь Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хэмнэлтийн дансанд зардлын хэмнэлтийг төвлөрүүлнэ.
  2. 2. 5. Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, коллеж болон Сургалтын төрийн сан нь зардлын хэмнэлтийн мэдээг өссөн дүнгээр улирал бүр дүгнэн дараа улирлын эхний сарын 5-ны, дөрөвдүгээр улирлын дүнг 12 дугаар сарын 5-ны дотор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд ирүүлнэ. 6. Цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал нь тухайн улиралд гарсан зардлын хэмнэлтийг дараа улирлын эхний сарын 10-ны дотор, дөрөвдүгээр улирлын зардлын хэмнэлтийг 12 дугаар сарын 10-ны дотор төвлөрүүлэх дансанд шилжүүлж байна. 7. Зардлыг хэмнэлтийг төвлөрүүлэх дансанд шилжүүлснээр байгууллага бүрийн хүүхдийн цэцэрлэгийн хоол, ерөнхий боловсролын сургуулийн үдийн цай /хоол/, дотуур байрны хүүхдийн хоол, Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, коллежид суралцагчдын үдийн цай, тэтгэлгийн зардлын тухайн улиралд батлагдсан төсөв нь улирал бүрийн эцэст тэг үлдэгдэлтэй байна. 8. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам нь салбарын хэмжээнд гарсан зардлын хэмнэлтийг байгууллага тус бүрээр, хавсралтад заасан маягтын дагуу нэгтгэж эхний хагас жилийн мэдээг 6 дугаар сарын 20-ны, сүүлийн хагас жилийн мэдээг 12 дугаар сарын 20-ны дотор тус тус Сангийн яаманд ирүүлнэ. Гурав. Зардлын хэмнэлтийг зарцуулах 1. Энэ журамд заасан зардлын хэмнэлтийг зөвхөн тухайн санхүүгийн жилд зарцуулна. 2. Зардлын хэмнэлтийг дараах дэс дарааллаар дор дурдсан зардлуудад зарцуулах бодлого баримтална. Үүнд: i. Салбарын харьяа байгууллагын өмнөх онуудаас хуримтлагдсан болон шинээр үүссэн өр, төлбөрийг барагдуулах; ii. Байгууллагын үйл ажиллагааны явцад шинээр бий болсон зайлшгүй шаардагдах урсгал зардал, давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн санхүүгийн эрсдлийг санхүүжүүлэх; iii. Байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах бусад арга хэмжээ 3. Зардлын хэмнэлтийг дор дурдсан зардлуудад зарцуулахыг хориглоно. Үүнд: i. Эд хогшил худалдан авах; ii. Гадаад, дотоод албан томилолтын зардал; iii. Төлбөр хураамж болон бусад зардал; iv. Тэтгэмж, урамшууллын зардал 4. Зардлын хэмнэлтийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын Төсвийн ерөнхийлөн захирагчийн гаргасан хүсэлтийг үндэслэн Боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Сангийн сайдын хамтарсан тушаалаар зарцуулна. Дөрөв. Бусад ______oOo______
  3. 3. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, Сангийн сайдын 2009 оны 12 дугаар сарын 14 -ны өдрийн 560/276 тоот хамтарсан тушаалын хоёрдугаар хавсралт Хүүхдийн цэцэрлэгийн болон дотуур байрны хүүхдийн хоол, үдийн цай /хоол/, тэтгэлгийн зардлын гүйцэтгэлийг тооцох хүснэгт. /өссөн дүнгээр/ Аймаг:......................... хамарсан хугацаа: .........оны........сараас.........сар хүртэл /мян. төгрөг/ № Зардлын зүйл болон байгууллага төлөвлөгөө Гүйцэтгэл Зөрүү Хэмнэлтийн дансанд шилжүүлсэн дүн Хүүхэд өдөр* Санхүүжүүлэх дүн Хүүхэд өдөр Санхүүжүүлсэн дүн Хүүхэд өдөр Санхүүжүүлтийн дүн 0 1 2 3 4 5 6=4-2 7=5-3 8 Хүүхдийн цэцэрлэгийн хоол Байгууллагын нэр... Ерөнхий боловсролын сургуулийн үдийн цай Байгууллагын нэр... Дотуур байрны хүүхдийн хоол Байгууллагын нэр... Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, коллежийн үдийн цай Байгууллагын нэр... Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, коллежид суралцагчдын тэтгэлэг Байгууллагын нэр... Нийт дүн *- Тайлбар: Хүүхэд өдрийн төлөвлөгөөг тухайн санхүүгийн жилийн төсөвт туссан хүүхэд өдөр болон санхүүжүүлэх дүнгээр тооцно. Гүйцэтгэл нь хүүхэд өдрийн ирц болон нэг хүүхдэд ногдох нормативт зардлаар тооцож санхүүжүүлсэн дүн байна. ТАНИЛЦСАН: Байгууллагын ерөнхий менежер, захирал .............................................. /......................................../ ГҮЙЦЭТГЭЛ ГАРГАСАН: Байгууллагын нягтлан бодогч .............................................. /......................................../ **-Зардлын хэмнэлтийн аймаг, орон нутгийн нэгтгэсэн дүнг Боловсрол, соёлын газар, дүүргийн төсвийн мэргэжилтэн гаргах бөгөөд Боловсрол, соёлын газрын дарга болон Төрийн сангийн хэлтэсийн дарга баталгаажуулсан байна.
  4. 4. Банк- Төв төрийн сан Дугаар- 900015093 Дансны нэр- БСШУЯ, хэмнэлтийн данс

×