More Related Content
Similar to гэрийн даалгавар (20)
More from DBatbulgan81 (20)
гэрийн даалгавар
- 2. Манай хүүхэд гэрийн даалгавраа хийж чаддаггүй. Яг үнэндээ бид нар ч заримдаа тэр тоогий нь
мэдэхгүй юм. Хүүхэд минь хичээлээсээ улам л хоцроод байна. Би орой ажлаасаа тараад ганц
хүүхдийнхээ даалгаврыг нь хийлгэх гэж хамаг цагаа барах юм” гэж ихэнх ээж аавууд ярьдаг.
Зарим аав ээж нар нь “гайгүй л байгаа юм байлгүй багш нь болохгүй байна гэж хэлээгүй” гэж
хүүхдээ хичээлд нь ямаршуухан байгааг ч анзаарах завгүй өдөр хоног өнгөрсөөр. Багш нар
гэрийн даалгаврыг ямар ч хэлбэрээр өгч болох бөгөөд бага ангийн сурагчдын хувьд тухайн
хичээлд үзсэн зүйлийг сурагчид гэртээ бие даан хийж чадахуйц байх нь чухал. Учир нь бид нар
хүүхдээ бие даасан байдалд багаас нь сургахын тулд аливаа ажил үүргийг өгөхдөө хүүхэд өөрөө
хийж чадахаар үүрэг даалгавар өгч байх ёстой.
Хүүхдэд хэт их ачаалал өгч, чадахгүй зүйлийг хийж ир гэж хэлснээс хүүхэд өөрөө хийж
чадахгүйгээс болж тухайн хийх гэж байгаа зүйлдээ дургүй болдог ба ялангуяа аав ээж, хэн нэг нь
түүнд тусалж чадаагүй нөхцөлд хүүхэд яах ч учраа олохгүй байсаар сүүлдээ даалгавраа хийхгүй
байх шалтгаан нь болж өгдөг. Тийм учраас эцэг эхчүүд гэрийн даалгаврыг нь хийлгэхдээ миний
хүүхэд “үүнийг мэдэж байна уу” гэдгийг заавал судлах хэрэгтэй. Хэрэв мэдэхгүй байгаа бол
багшид нь хэлж мэдэж чадаагүй зүйлийг нь ойлгуулсны дараа л таны хүүхэд гэрийн даалгавраа
өөрөө хийж чаддаг болно. Хүн өөрийнхөө чаддаг юмыг хэн нэгний тусламжгүйгээр хийж
дөнгөдөг, харин чадахгүй зүйлээ хэн нэгнээс тусламж хүсдэг. Хүүхэд ч мөн адил.
Хүүхдийг бие даан сурч амьдрах арга барилд сургах нь багш эцэг эхийн хамтын үйл ажиллагаа
байх ёстой бөгөөд багш хичээл дээр тухайн сурагчдад шинэ мэдлэг эзэмшүүлж, хүмүүжүүлэх үйл
ажиллагааг зөв зохион байгуулж, эцэг эх хүүхдийнхээ сурч боловсрох бүхий л нөхцөл бололцоог
хангах, хүүхдийнхээ сургууль багш нарын үйл ажиллагааг дэмжиж чадсан тэр цагт л таны хүүхэд
хичээл сургуульдаа дуртай болж, багш нарыгаа хүндэтгэн, хамт олонч үзлийг өөртөө
төлөвшүүлж, бие даан суралцах чадвартай болж чадна.
Хүнээр хүн хийнэ гэдэг нь сургууль, багш, эцэг эх хүүхдийн хамтын үйл ажиллагааны үр дүн
бөгөөд хэн нэг нь хүчин чармайлт гаргаагүй тохиолдолд санасан үр дүнд хүрч чадахгүй гэдэг нь
ойлгомжтой.
var jcomments=new JComments(247, 'com_content','http://davalgaa.mn/index.php?
option=com_jcomments&tmpl=component');
jcomments.setList('commentslist');