SlideShare a Scribd company logo
1 of 4
Ус уух урлаг хийгээд цайны тухай зөвөлгөө
Хүний биеийн жингийн 65%-70%-ийг эзэлдэг. Ус бол чандмань эрдэнэ гэж бид ярьдаг. Судалгаанаас үзвэл, хүн өдөрт дунджаар 1.5 литр ус уух шаардлагатай юм байна.Өглөө бүр өлөн дээрээ ус ууж байх нь биеийн эрүүл мэндэд тун ашигтай.
Амьсгалах, хөлс гарах, шээх зэрэг нь хүний биеийн усны хэмжээг багасгадаг, ус нь цусны эргэлтийг сайжруулан, ходоодны ажиллагаанд туслан биеийн бохир зүйлийг түргэн гадагшлуулдаг.
Хүүхдүүд ч буцалсан ус ахиухан уугаад байх сайн, хоол боловсруулах системд нь тус дэм болдог аж.Би ч хавь ойрын хүмүүстээ “Ус уух чинь их сайн шүү дээ. Манайх шиг хуурай газар бол бүр 2-3 литрийг уух хэрэгтэй. Ус их уудаг хүний нүүрний арьс энэ тэр үрчийнэ энэ тэр гэж ёстой байхгүй. Миний арьсыг хар” гэж ирээл үхтэр мэдэмхийрдэг байвааа. Өөрөө ч нүдэн дээр нь үлгэр жишээ үзүүлэн хоёр гурван литр ус нэг амьсгаагаар уугаал “Ингэж уунаа” хэмээдэг байв.
Гэтэл усыг нэг дор хэтэрхий их ус ууж болдоггүй ажээ. Хэтэрхий их ус уух нь гэдэс ходоодыг тэлж, хэвийн амьсгалах, шингээлтэд нөлөөлж, тархины эсийг хавагнуулж, гавлын дотоод даралтыг дээшлүүлж, зүрх бөөрний дарамтыг нэмэгдүүлдэг байна. Ялангуяа нас ахиж бие муудсан, зүрх уушигны ажиллагаа тааруухан хүний хувьд бол
сэтгэл уймрах
ядаргаа ихсэх
тамир алдах
шээс байн байн хүрэх
бас хараа бүрэлзэж цаашлаад нэн их гай зовлон, яршиг түвэгт учруулж ч болзошгүй юм.
Бас Хөлс их гарахад усыг шууд ууж болдоггүй байх юм. Аагим халуунд хөлс их гарахад манайхан шууд л ус уудаг. Ингэвэл уух тусам цангаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Энэ нь уусан ус нь биед үлдэж чадахгүй хөлстэй хамт гадагшилж, давслаг элементыг нь ч аваад явчихаж байгаагаас болж байна. Хүний биед давс дутагдвал булчин сулрах, шархирч өвдөх, шөрмөс татах зэрэг хүнд байдал илэрдэг юм байна.
Хөлс ихээр гараад байвал буцалсан бүлээн ус уух сайн. Буцалгасан бүлээн усанд хүчилтөрөгчийн хэмжээ нь нэлээд их байдаг тул хүний биеийн эсэнд түргэн хүрдэг, харин буцалгасан хүйтэн усанд бөөнөрсөн молекул нэлээд элбэг байж, биеийн эсэнд даруй түргэн хүрч чаддаггүй юм байна. Хүйтэн ундаанууд ч ходоод гэдсийг шархлуулж, ходоод гэдэсний чадавхийг амархан замбараагүй болгодог байна.
Мөн зуны халуунд зохих хэмжээний цай ууж байх нь сайн. Гашуувтар амттай сэрүүн чанартай цай нь халууныг хөөх, уушгийг дэвтээж цэрийг ховхлох, шээс туух зэрэг үүрэг гүйцэтгэдэг байна. Хятадын уламжлалт анагаах ухаанд үзэж буйгаар, идэр залуу хүмүүсийн бүх эрхтэн хэвийн байдалтай эрч хүчтэй ажиллаж байдаг, ийм байдалд халууныг хөөх цай уух сайн, өтгөс настай хүмүүсийн бие буурай, элэг ходоодны ажиллагаа нь мууддаг тул шингэн цай юм уу, цайг бага уух биед ашигтай.
Үүний зэрэгцээ цайг гэдэс өлсгөлөн байхад уухыг цээрлэх хэрэгтэй.
Зөвөлгөө бичсэн багш Ж.Нарангэрэл
Хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх вэ?
Хүүхдийн хүмүүжилд хамгийн чухал нөлөө үзүүлэгч хүчин зүйл нь гэр бүлийн орчин байдаг. Эцэг эхийн хоорондын харилцаа, үр хүүхэддээ хандах хандлага нь материаллаг орчноос илүү нөлөөлнө гэдэгтэй та ч санал нийлэх байх аа. Хүүхэд сэтгэлзүйн хувьд эрүүл саруул, аюулгүй амьдрах орчин нь дараах үндсэн шинжүүдтэй байна. Танай гэр бүлд ийм уур амьсгал хэр бүрдсэн бэ гэдгээ тодорхойлоод үзэж болно.
- Гэр бүлийн гишүүд хооронд нээлттэй, үнэнч, харилцан итгэлцэл бүхий харилцаа тогтсон- Гэр бүлийн тодорхой уламжлалтай- Эцэг эх хүүхдүүд бие биенээ харилцан хүндэтгэсэн, сэтгэл хангалуун байх- Гэр бүлийн таатай нөхцлийг бүрдүүлэхэд бүгд анхаардаг- Эцэг эх нь хүүхдээсээ, хүүхдүүд ч эцэг эхээсээ үг сонсдог байх- Гэр бүлд гарч буй ихэнх асуудлыг хамтран шийдвэрлэдэг байх г.мДээрх шинжүүдээс гадна эцэг эхүүд хүүхдэдээ хэрхэн хандаж байна гэдэг нь чухал байдаг. Энэ удаа эцэг эхүүд яагаад хүүхдээ эрхлүүлдэг вэ? гэсэн сэдвээр ярилцья. Та энэ сэдвээр өөрсдийнхөө үнэтэй санал зөвлөгөөг бидэнтэй хуваалцаарай.Зарим нь хүүхдээ хайрлах хайраа илэрхийлж, хүссэн бүхнийг нь авч өгөх, бусад хүүхдээс өмөөрөх, идэх, өмсөхөөр нь бэлэн байг гэсэн бодлоор ханддаг. Зарим нь хүүхдээ өрөвдөх, гэр бүлийн онцлогоос хамааран бусдаас дутаахгүй гэсэн бодолтой байдаг. Хүүхдээ энхрийлэн хүссэн зүйлийг нь авч өгөх нь тухайн үед хүүхдэд тааламжтай байдаг гэдгийг эцэг эхчүүд мэдэх боловч ирээдүйд өөрт нь хор хөнөөлтэй гэдгийг тэр бүр ухаарахгүй байх нь олонтаа тохиолддог. Хэт их хайрласнаас болж хүүхэд бие даан амьдрах чадваргүй, сэтгэлийн тэнхээ муутай, хариуцлага хүлээх чадваргүй, тэсвэр хүлээцгүй гээд л олон сул тал төлөвшүүлчихдэг. Үүнийгээ хүүхдээ хайрлаж халамжилж байна гэж ойлгодог. Гэтэл хайр заримдаа хор болдог. Эрхлүүлснээс үүсэх сэтгэц, зан төрхийн өөрчлөлтүүд их байдаг.
Хүүхдээ хэрхэн “эрхлүүлдэг” вэ?
1.Хүссэн бүхнийг нь авч өгөх. Хэт зоргоороо өссөн хүүхэд өөрийн ач холбогдлыг өөрт нь авч өгсөн эд зүйлийн хэмжээнд үнэлдэг.Хүслийг нь биелүүлэхгүй бол сургуульдаа явахгүй, хоол идэхгүй гэх мэтийн араншин гаргадаг. Хүүхэд өөрөө бүх зүйлийг шийдэх бөгөөд өөрсдийхөөр нь байлгаагүй бол уурлаж, хамаг юмаа шидлэх, савж унах гэх мэтээр бүх хүчээрээ “тэмцэж” байгаад санасандаа хүрдэг. Зан байдал судлаачид энэ тохиолдолд эцэг эх аргадах нь тэдний энэ үйлдлийг урамшуулж байгаа хэрэг гэж үздэг. Харин энэ байдлыг нь огт анзааралгүй хэсэг тэвччихвэл хүүхдийн энэ араншин аяандаа засарч эхэлдэг.
2. Бүх үйлдлийг нь зөвшөөрөх. Хүссэн бүх зүйлийг нь авч өгөөд байхгүй боловч юу ч хамаагүй хийж байгааг нь эцэг эхүүд зөвшөөрөх нь эрхлүүлж байгаа бас нэг хэлбэр билээ. Үүнийгээ хүүхэд өөрийгөө илэрхийлэх боломж гэж үздэг. Тоглоомоо энд тэнд тарааж, гэрийн тавилга, ханан дээр юм зурах, эрээчих, гэртээ орж ирэх, гарах цаг гээд л бүхнийг хүлээн зөвшөөрдөг. Тийм хүүхдүүдийнхээр болж байгаа буруу зүйл болгон өөрийн биш, хэн нэгний буруу байдаг. Энэ тохиолдолд хүүхэд өөртөө хариуцлага хүлээх чадваргүй болон өснө.
3. Хэт “захиргаадах”. Эцэг эхүүд юу хийхийг бүгдийг нь хүүхдэдээ заана. Ж: “чи тэр охинтой битгий тогло, харин тэрэнтэй тогло” эсвэл “урлаг хөөгөөд дэмий, амьдралд чинь ямар ч хэрэг болохгүй” гэх мэтээр бүхий л асуудалд нь оролцдог. Хармааны мөнгөтэй яаж харьцах, юунд зарцуулах гээд л өдөр тутам амьдралд нь тохиолдох бүх зүйлд зааварчилгаа өгнө. Ийм хүүхдүүд өөртөө итгэлгүй, өөрийн гэсэн үзэл бодолгүй болдог. Үргэлж өөрт нь туслах, зааж зөвлөх хүний хэрэгцээтэй болно. Харин том болохоороо эцэг эхийнхээ эсрэг ил, далдаар тэмцэж эхлэх нь олонтаа тохиолддог.
4. Хэт анхаарал тавих. Захиргаадуулсан хүүхэдтэй ойролцоо боловч ялгаатай зүйлүүд бий. Бүх юмаа заалгадаг хүүхэд бодол санаагаа чөлөөтэй илэрхийлэхээс айх айдастай болдог бол хэт халамжтай эцэг эхүүд учирч болох аюулыг ихэсгэж, түүнийг даван туулах чадварыг зохиомлоор багасгадаг. Ж: “битгий гүй, уначихна”, “гэрээсээ битгий холдоорой, төөрчихнө”, “харанхуйд битгий яв, муухай хүмүүс бий”, “танихгүй хүнтэй битгий ярь, аваад явчихна” гэх мэтээр харьцдаг. Ийм хүүхдүүд түгшүүр ихтэй, бэрхшээл даван туулах чадвар хомс болон өсдөг.Багад нь хайнга хандсан, хэт эрхлүүлсний үр дагавар нь шилжилтийн наснаас эхлэн эцэг эхэд төвөг удаж эхэлдэг. Зарим нь хүүхдийнхээ төлөө одоо юу ч хийсэн яахав гэж орж ирдэг. Хүүхдийн идэвхтэй төлөвших үе нь сургуулийн өмнөх нас бөгөөд энэ наснаас нь хойш хүүхдэд нөлөөлөхөд нэлээн хүнд  болж эхэлдэг.
Зөвөлгөө бичсэн багш Ж.Нарангэрэл
Компьютерийн ард зөв суух арга
Та компьютер зөв сууж чаддаг болов уу? Хэдийгээр компьютер бидний олон мянган ажлыг хөнгөвчилж хэдий ч бидний эрүү мэндэд хор уршиг тарьсаар байгаа нь харамсалтай. Компьютер дээр буруу сууснаас болж нуруу, хүзүү, толгой өвдөж, үе мөчний өвчин тусах, нүдний хараа муудах улмаар цусны даралтад зүрхний хэмнэл өөрчлөгдөх магадлалтай байдаг. Мэдээж энэ бүхэнд зөв суухаас гадна өөр бусад олон хүчин зүйл нөлөөлнө. Энэ удаад хэрхэн зөв суух вэ гэдэг дээр зөвлөгөөг өгье.
1. Сандлын түшлэгБиеийн дээд хэсэг налах учраас сандлын түшлэгийг анхаарахгүй байж болохгүй. Компьютер дээр ажиллахад бие их чилдэг учраас нуруугаараа бүхэлдээ налах хэрэгтэй. Янз бүрээр тохируулж болох сандал хамгийн тохиромжтой. Нуруу цэх байхгүй дэлгэц рүү бөхийх нь их муу юм.2. Нуруу доод хэсэгНуруу доод хэсэг мөн л сандлын түшлэгийг налж байх ёстой. Биеийн байдалдаа тохируулж сандлын түшлэгийн өнцгийг өөрчилж болно. Мөн нэмэлт дэр нуруундаа байрлуулсан ч болно.3. Суудлын өндөрГуя ,ташаа хэвтээ байдалд байх ба компьютерийн эгц өөдөөс харж суухад бие чилэхгүй. Кейборд дээр ажиллахад бугуй чөлөөтэй хөдөлж болохоор байх хэрэгтэй.4, 5. Хөлийн тавиурХөлийн тавиурыг хэн ч анзаардаггүй. Гэтэл хөлийн тавиур зөв суухад ихээхэн хувь нэмрээ оруулдаг. Тухайлбал хөлөө шалан дээр бус тавиур дээр тавимагц нурууны байрлал цэх болж, их эвтэйхэн, тухтай болдог. Харин хөлөө тавиур дээр тавиагүй дээр нь сандал жаахан өндөр бол бөгтийх гээд байдаг. Намхан хүмүүс хөлийн тавиур хэрэглэхгүй байх нь нурууны байрлал буруу эвгүй байдаг.6. Сул зайШирээн доор таны хөл нааш цааш хөдлөхөд зориулж хангалттай сул зайтай байх ёстой.7. Гарны байрлалТохой мөрнөөс эгц доош унжих ба бугуй гар хоёр кейборд дээр байрлана.8. БугуйБугуй хэзээ ч тахийж хотойх ёсгүй, цэх байрлах ёстой. Бугуйны тулгуур ашиглаж гараа үе үе амрааж байж болно.9. Харааны түвшинТаны харааны түвшин дэлгэцийн дээд хэсэгтэй ижил түвшинд байрлах ёстойг анхаар. Тэгэхээр нүдэнд хэт ачаалал өгөхгүйгээр дэлгэц дээр байгаа зүйлээ шууд хардаг байх хэрэгтэй.10. Кейбордны байрлалАжлын талбайгаа маш цэвэрхэн цэгцтэй, зөв зохион байгуулалттай байлгах ёстой. Кейборд, мауз хоёроо өөртөө ойр байлгавал ашиглахад хялбар.
Зөвөлгөө бичсэн багш Ж.Нарангэрэл

зөвөлгөө
зөвөлгөө
зөвөлгөө

More Related Content

Similar to зөвөлгөө

Humuujliin tuhai yria 2
Humuujliin tuhai yria   2Humuujliin tuhai yria   2
Humuujliin tuhai yria 2Batdulam

Etseg ehchuuded ogoh zovlogoo
Etseg ehchuuded ogoh zovlogooEtseg ehchuuded ogoh zovlogoo
Etseg ehchuuded ogoh zovlogoomomish_77

зөвлөмж
зөвлөмжзөвлөмж
зөвлөмжnaraa30

эцэг эхчүүдэд өгөх зөвөлгөө
эцэг эхчүүдэд өгөх зөвөлгөө эцэг эхчүүдэд өгөх зөвөлгөө
эцэг эхчүүдэд өгөх зөвөлгөө 95398069

Nemegdel hool lecture 8
Nemegdel hool lecture 8Nemegdel hool lecture 8
Nemegdel hool lecture 8bulgaaubuns

эсээ бичлэг
эсээ бичлэгэсээ бичлэг
эсээ бичлэгbaynaa82

6 настай хүүхдийн нас сэтгэхүйн онцлог
6 настай хүүхдийн нас сэтгэхүйн онцлог6 настай хүүхдийн нас сэтгэхүйн онцлог
6 настай хүүхдийн нас сэтгэхүйн онцлогbdeegii_9100

1-3 настай хүүхдийн сэтгэл зүйн онцлогийг ойлгох нь.pptx
1-3 настай хүүхдийн сэтгэл зүйн онцлогийг ойлгох нь.pptx1-3 настай хүүхдийн сэтгэл зүйн онцлогийг ойлгох нь.pptx
1-3 настай хүүхдийн сэтгэл зүйн онцлогийг ойлгох нь.pptxMunkhjargalMuja1

ж.отгонцэцэг
ж.отгонцэцэгж.отгонцэцэг
ж.отгонцэцэгmaagii979797

ж.отгонцэцэг
ж.отгонцэцэгж.отгонцэцэг
ж.отгонцэцэгmaagii979797

ж.отгонцэцэг
ж.отгонцэцэгж.отгонцэцэг
ж.отгонцэцэгmaagii979797

зөвлөмж
зөвлөмжзөвлөмж
зөвлөмжod_ulzii22

эерэг сэтгэлгээ
эерэг сэтгэлгэээерэг сэтгэлгээ
эерэг сэтгэлгээGantuya_Enhbat

Zuvulgee
ZuvulgeeZuvulgee
Zuvulgeeodnoo44

судалгааны сонжоо
судалгааны сонжоосудалгааны сонжоо
судалгааны сонжооgganchimeg

темперамент1
темперамент1темперамент1
темперамент1bolortuul

Similar to зөвөлгөө (20)

Гэрэлмаа
ГэрэлмааГэрэлмаа
Гэрэлмаа

Zuvluguu
ZuvluguuZuvluguu
Zuvluguu

Humuujliin tuhai yria 2
Humuujliin tuhai yria   2Humuujliin tuhai yria   2
Humuujliin tuhai yria 2

Etseg ehchuuded ogoh zovlogoo
Etseg ehchuuded ogoh zovlogooEtseg ehchuuded ogoh zovlogoo
Etseg ehchuuded ogoh zovlogoo

зөвлөмж
зөвлөмжзөвлөмж
зөвлөмж

эцэг эхчүүдэд өгөх зөвөлгөө
эцэг эхчүүдэд өгөх зөвөлгөө эцэг эхчүүдэд өгөх зөвөлгөө
эцэг эхчүүдэд өгөх зөвөлгөө

эцэг эхчүүдэд өгөх зөвөлгөө
эцэг эхчүүдэд өгөх зөвөлгөө эцэг эхчүүдэд өгөх зөвөлгөө
эцэг эхчүүдэд өгөх зөвөлгөө

Nemegdel hool lecture 8
Nemegdel hool lecture 8Nemegdel hool lecture 8
Nemegdel hool lecture 8

эсээ бичлэг
эсээ бичлэгэсээ бичлэг
эсээ бичлэг

6 настай хүүхдийн нас сэтгэхүйн онцлог
6 настай хүүхдийн нас сэтгэхүйн онцлог6 настай хүүхдийн нас сэтгэхүйн онцлог
6 настай хүүхдийн нас сэтгэхүйн онцлог

1-3 настай хүүхдийн сэтгэл зүйн онцлогийг ойлгох нь.pptx
1-3 настай хүүхдийн сэтгэл зүйн онцлогийг ойлгох нь.pptx1-3 настай хүүхдийн сэтгэл зүйн онцлогийг ойлгох нь.pptx
1-3 настай хүүхдийн сэтгэл зүйн онцлогийг ойлгох нь.pptx

ж.отгонцэцэг
ж.отгонцэцэгж.отгонцэцэг
ж.отгонцэцэг

ж.отгонцэцэг
ж.отгонцэцэгж.отгонцэцэг
ж.отгонцэцэг

ж.отгонцэцэг
ж.отгонцэцэгж.отгонцэцэг
ж.отгонцэцэг

зөвлөмж
зөвлөмжзөвлөмж
зөвлөмж

эерэг сэтгэлгээ
эерэг сэтгэлгэээерэг сэтгэлгээ
эерэг сэтгэлгээ

5д5д

Zuvulgee
ZuvulgeeZuvulgee
Zuvulgee

судалгааны сонжоо
судалгааны сонжоосудалгааны сонжоо
судалгааны сонжоо

темперамент1
темперамент1темперамент1
темперамент1

More from Buujaa

чулуулаг
чулуулагчулуулаг
чулуулагBuujaa

монгол хэл хувилбар
монгол хэл хувилбармонгол хэл хувилбар
монгол хэл хувилбарBuujaa

гэрийн даалгавар 4 ё анги
гэрийн даалгавар 4 ё ангигэрийн даалгавар 4 ё анги
гэрийн даалгавар 4 ё ангиBuujaa

тест
тесттест
тестBuujaa

тест 1
тест 1тест 1
тест 1Buujaa

тест 1
тест 1тест 1
тест 1Buujaa

Uzuulen4 untsu
Uzuulen4 untsuUzuulen4 untsu
Uzuulen4 untsuBuujaa

Uzuulen 2 narnii aimag
Uzuulen 2 narnii aimagUzuulen 2 narnii aimag
Uzuulen 2 narnii aimagBuujaa

Uzuulen 3 agaar
Uzuulen 3 agaarUzuulen 3 agaar
Uzuulen 3 agaarBuujaa

зөвөлгөө
зөвөлгөөзөвөлгөө
зөвөлгөөBuujaa

бага насны хүүхдийн хөгжил төлөвшилд
бага насны хүүхдийн хөгжил төлөвшилдбага насны хүүхдийн хөгжил төлөвшилд
бага насны хүүхдийн хөгжил төлөвшилдBuujaa

Sariin ajil
Sariin ajilSariin ajil
Sariin ajilBuujaa

Uzuuleh hicheel
Uzuuleh hicheelUzuuleh hicheel
Uzuuleh hicheelBuujaa

чулуулаг
чулуулагчулуулаг
чулуулагBuujaa

More from Buujaa (14)

чулуулаг
чулуулагчулуулаг
чулуулаг

монгол хэл хувилбар
монгол хэл хувилбармонгол хэл хувилбар
монгол хэл хувилбар

гэрийн даалгавар 4 ё анги
гэрийн даалгавар 4 ё ангигэрийн даалгавар 4 ё анги
гэрийн даалгавар 4 ё анги

тест
тесттест
тест

тест 1
тест 1тест 1
тест 1

тест 1
тест 1тест 1
тест 1

Uzuulen4 untsu
Uzuulen4 untsuUzuulen4 untsu
Uzuulen4 untsu

Uzuulen 2 narnii aimag
Uzuulen 2 narnii aimagUzuulen 2 narnii aimag
Uzuulen 2 narnii aimag

Uzuulen 3 agaar
Uzuulen 3 agaarUzuulen 3 agaar
Uzuulen 3 agaar

зөвөлгөө
зөвөлгөөзөвөлгөө
зөвөлгөө

бага насны хүүхдийн хөгжил төлөвшилд
бага насны хүүхдийн хөгжил төлөвшилдбага насны хүүхдийн хөгжил төлөвшилд
бага насны хүүхдийн хөгжил төлөвшилд

Sariin ajil
Sariin ajilSariin ajil
Sariin ajil

Uzuuleh hicheel
Uzuuleh hicheelUzuuleh hicheel
Uzuuleh hicheel

чулуулаг
чулуулагчулуулаг
чулуулаг

зөвөлгөө

• 1. Ус уух урлаг хийгээд цайны тухай зөвөлгөө