SlideShare a Scribd company logo
1 of 8
Эмчилгээний цэцэрлэг
ОЦ Тэнхим







Эгэл нарс –Pinus silvestris L.
Эмийн түүхий эд, бэлтгэх хугацаа: Эмнэлгийн хэрэгцээнд нахиа
шилмүүсийг хэрэглэхээс гадна давирхайнаас тусгай арга, технологийн
дагуу скипидар, хар тос, канифоль бэлтгэнэ. Нарсны шилмүүсэнд ялангуяа
Ц витамин өвлийн улиралд хамгийн их байдаг. Иймээс эмнэлгийн
хэрэгцээнд шилмүүсийг 12 дугаар сараас эхлэн түүж хэрэглэнэ.
Нарсны залуу нахиаг хавар эрт (4-р сард гөлөглөж эхлэх үед задрахаас нь
өмнө эсвэл өвөл түүж авна. Нахиаг түүж бэлтгэхдээ тэдгээрийн гаднах
хайрс задарч хагараагүй байгаа үед авна. Хэрэв нахианы хайрс өчүүхэн ч
гэсэн задарч эхэлсэн байвал бэлтгэх хэрэгцээгүй. Нахиаг түүхдээ хурц
хутгаар хэд хэдэн нахиаг бөөнөөр угаар нь огтлон авч салхи агаар сайн
ордог гэр, асар, майханд, байшинд дэлгэц дээр нимгэн дэлгэж 3-4 долоо
хоног үргэлжлүүлэн хатаана.
Бэлтгэсэн нахиа 13%-иас илүүгүй чийгтэй байх, шилмүүс, задарсан нахиа
болон бусад зүйлийн хольцгүй байвал зохино. 10 кг нойтон нахианаас 3.84.0 кг хуурай түүхий эд гарна. Нахиа экспортын ач холбогдолтой, хэрэгцээ
ихтэй, нарсны нахиаг 25 кг-аар фанеран хайрцагт савлана.




Эмчилгээний ач тус бүхий бодисууд: Нарсны модонд эслэг 50 гаруй хувь,
давирхай, скипидар буюу терпентиний тос 12-16%, канифоль 80-88%,
эфирийн тос 35% хүртэл, пиньсильвин 0.25%, түүний монометилийн эфир
0.3%, пропионы альдегид, церотины арцны хүчил, фенол; нэрмэл давирхайд
пинорезинол; модлогын сильван, криптопинон, дигидроабиетины хүчил
байна. Түүний найрлагад П-пенин, карен, П-пинен харилцан адилгүй
хэмжээгээр зонхилон орж, аллоцименүүд, дицентен, давирхайн
(дикстропимар, левопимар, памостр, абиетиний, неоабиетиний хүчлүүд),
ментаны эгнээний монотерпенүүд, эпоксилад), мирцен, лимонен,
фелландрен, трициклин, п-цимол бага хэмжээгээр байна. Шилмүүсэнд Ц
витамин 100-300 мг%, каротин 10 мг%, ацилжсан, моноацилжсан,
диацилжсан флавоноидын гликозидүүд, хлорофилл, эфирийн
тос
(борнилацетат, борнеол, кадинен, лимонен, церратендиол аргаах бодис,
фитонцид, давирхайлаг бодис, терпен, алкалои зэрэг биологийн идэвхит
бодисууд агуулна. Нахианд давирхайлаг бодис-болеритин, аргаах бодис,
эфирийн тос (пенин, сильвестрен, борнеол, дипентен, лимонен, кадинен),
цардуул, гашуун бодис- пиницикрин, эрдэс давсууд, каротиноидууд, Ц, Б2,
К витаминууд, фитонцид агуулна.






Анагаах шинж чанар: Нарсны бэлдмэлүүд халдваргүйжүүлэн
цэвэршүүлэх, үжил арилгах, үрэвсэл намжаах, цэр ховхлох) хөлс, шээс, цөс
хөөх, бие махбодийн эсэргүүцлийг дээшлүүлэх үйлдлүүд үзүүлнэ.
Хэрэглэх заалт: Ардын эмнэлэгт ургамлын нахиа, шилмүүс холтос,
давирхайг хэрэглэхээс гадна орчин үеийн хүн, мал эмнэлэгт ч мөн
хэрэглэгддэг. Нарсны модыг хуурайгаар нь нэрж хар тос, давирхайнаас
скипидар, канифоль мэтийн эмнэлэгт өргөн хэрэглэдэг эмийн зүйлүүдийг
гарган авна. Мөн нарсны нахиа, шилмүүсийг хандлан олон төрлийн
өвчнүүдийг анагаах, сэргийлэх зорилгоор ашигладаг.
Төвд эмнэлэгт шилмүүсийг уушигны сүрьеэ, гуурсан хоолой болон
бөөрний өвчнүүдийг эмчлэх, шээс ялгаралтыг ихэсгэх туулгах чанартай
олон төрлийн жорын бүрэлдэхүүнд оруулдаг байжээ. Төвдөөр давирхайг
шилдаа гэж нэрлэн халуун намдаах нян, үе мөч, булчингийн шар усыг
хатаах, яс хугарах, шарх хавдрыг эмчлэх чадалтайд тооцон дотуур, гадуур
хэрэглэдэг эмийн найрлагад оруулдаг байжээ.


Түүнчлэн Орос ардын эмнэлэгт нарсны нахиа, шилмүүс, заримдаа холтосны
чанамал ба энгийн хандыг витамин дутагдах, уушиг, амьсгалын замын янз
бүрийн өвчнүүд, ходоодний шүүсний хүчиллэг чанар багассан үрэвсэл,
ходоод, арван хоёр хуруу гэдэсний хана шархлаатах, цөс дамжуулах суваг,
цөсний уут, давсагны үрэвслүүд, бөөрөнд чулуу үүсэх, тулай, хэрэл өвчин,
үений үрэвсэл, нуруу, нугасны мэдрэлийн судлын үрэвсэл (радикулит),
мэдрэлийн судлын өвдөлт (невралги), сульдаа, арьсны сүрьеэ, усан
хавангийн үед цэр ховхлох, нянг устгах, эмгэгшлийн эдгэрэлтийг хурдасгах
зорилгоор дотуур хэрэглэдэг. Ялангуяа үе мөчний хэрлэг, арьсны сүрьеэ
болон бусад өвчнүүдийг (гүвдрүү, үрэвслүүд) эмчлэхэд энгийн, чанамал
хандаар угаах, зайлах, дэвтээлэг хийдэг. Дорно дахины ардын эмнэлэгт
нарсны давирхайг цэр ховхлох, өвдөлтийг намдаах, шээс ялгаралтыг
ихэсгэх зорилгоор голдуу салхи цохиулснаас болсон өвчнүүдийг эмчлэхэд
уух, мөн арьс, хумсны өвчнүүдийг эмчлэх түрхлэг бэлтгэх үндсэн зүйл
болгон ашигладаг байна.






Анагаах ухааны эмнэлэгт нарсны нахианы ханд, чанамал ба идээшмэл
хандыг цэр ховхлох, ариутган цэвэрлэх, шээс туулгах зорилгоор хэрэглэнэ.
Мөн амьсгалын дээд замын өвчнүүдийг эмчлэхэд уух ба утаж хэрэглэнэ.
Шилмүүсний хандаар чийг бамын өвчнүүдийг эмчлэн сэргийлнэ. Тэрчлэн
нарсны шилмүүсний экстратаар мэдрэл, зүрх-судасны тогтолцоо, бодис
солилцооны өвчнүүдийг эмчлэхэд дэвтээлэг хийдэг.
Давирхайнаас бэлтгэсэн скипидарыг үе мөчний хэрлэг, булчин, мэдрэлийн
судасны өвдөлт, тулай зэрэг бусад өвчнийг эмчлэхэд чоцроох, өвчнийг
хулжаах зорилгоор гадуур арьсанд түрхэж хэрэглэнэ.
2013 эмчилгээ  02
2013 эмчилгээ  02

More Related Content

More from Bat-Amgalan Ravdanlkhumbuu (20)

лекц 14 энто
лекц 14 энтолекц 14 энто
лекц 14 энто
 
лекц 13 энто
лекц 13 энтолекц 13 энто
лекц 13 энто
 
лекц 12 энто
лекц 12 энтолекц 12 энто
лекц 12 энто
 
лекц 11 энто
лекц 11 энтолекц 11 энто
лекц 11 энто
 
лекц 10 энто
лекц 10 энтолекц 10 энто
лекц 10 энто
 
лекц 9 энто
лекц 9 энтолекц 9 энто
лекц 9 энто
 
лекц 8 энто
лекц 8 энтолекц 8 энто
лекц 8 энто
 
лекц 7 энто
лекц 7 энтолекц 7 энто
лекц 7 энто
 
лекц 6 энто
лекц 6 энтолекц 6 энто
лекц 6 энто
 
лекц 5 энто
лекц 5 энтолекц 5 энто
лекц 5 энто
 
лекц 4 энто
лекц 4 энтолекц 4 энто
лекц 4 энто
 
лекц 3 энто
лекц 3 энтолекц 3 энто
лекц 3 энто
 
лекц 2 энто
лекц 2 энтолекц 2 энто
лекц 2 энто
 
лекц 1 энто
лекц 1 энтолекц 1 энто
лекц 1 энто
 
лекц 16 так
лекц 16 таклекц 16 так
лекц 16 так
 
лекц 15 так
лекц 15 таклекц 15 так
лекц 15 так
 
лекц 14 так
лекц 14 таклекц 14 так
лекц 14 так
 
лекц 13 так
лекц 13 таклекц 13 так
лекц 13 так
 
лекц 12 так
лекц 12 таклекц 12 так
лекц 12 так
 
лекц 11 так
лекц 11 таклекц 11 так
лекц 11 так
 

2013 эмчилгээ 02

  • 2.     Эгэл нарс –Pinus silvestris L. Эмийн түүхий эд, бэлтгэх хугацаа: Эмнэлгийн хэрэгцээнд нахиа шилмүүсийг хэрэглэхээс гадна давирхайнаас тусгай арга, технологийн дагуу скипидар, хар тос, канифоль бэлтгэнэ. Нарсны шилмүүсэнд ялангуяа Ц витамин өвлийн улиралд хамгийн их байдаг. Иймээс эмнэлгийн хэрэгцээнд шилмүүсийг 12 дугаар сараас эхлэн түүж хэрэглэнэ. Нарсны залуу нахиаг хавар эрт (4-р сард гөлөглөж эхлэх үед задрахаас нь өмнө эсвэл өвөл түүж авна. Нахиаг түүж бэлтгэхдээ тэдгээрийн гаднах хайрс задарч хагараагүй байгаа үед авна. Хэрэв нахианы хайрс өчүүхэн ч гэсэн задарч эхэлсэн байвал бэлтгэх хэрэгцээгүй. Нахиаг түүхдээ хурц хутгаар хэд хэдэн нахиаг бөөнөөр угаар нь огтлон авч салхи агаар сайн ордог гэр, асар, майханд, байшинд дэлгэц дээр нимгэн дэлгэж 3-4 долоо хоног үргэлжлүүлэн хатаана. Бэлтгэсэн нахиа 13%-иас илүүгүй чийгтэй байх, шилмүүс, задарсан нахиа болон бусад зүйлийн хольцгүй байвал зохино. 10 кг нойтон нахианаас 3.84.0 кг хуурай түүхий эд гарна. Нахиа экспортын ач холбогдолтой, хэрэгцээ ихтэй, нарсны нахиаг 25 кг-аар фанеран хайрцагт савлана.
  • 3.   Эмчилгээний ач тус бүхий бодисууд: Нарсны модонд эслэг 50 гаруй хувь, давирхай, скипидар буюу терпентиний тос 12-16%, канифоль 80-88%, эфирийн тос 35% хүртэл, пиньсильвин 0.25%, түүний монометилийн эфир 0.3%, пропионы альдегид, церотины арцны хүчил, фенол; нэрмэл давирхайд пинорезинол; модлогын сильван, криптопинон, дигидроабиетины хүчил байна. Түүний найрлагад П-пенин, карен, П-пинен харилцан адилгүй хэмжээгээр зонхилон орж, аллоцименүүд, дицентен, давирхайн (дикстропимар, левопимар, памостр, абиетиний, неоабиетиний хүчлүүд), ментаны эгнээний монотерпенүүд, эпоксилад), мирцен, лимонен, фелландрен, трициклин, п-цимол бага хэмжээгээр байна. Шилмүүсэнд Ц витамин 100-300 мг%, каротин 10 мг%, ацилжсан, моноацилжсан, диацилжсан флавоноидын гликозидүүд, хлорофилл, эфирийн тос (борнилацетат, борнеол, кадинен, лимонен, церратендиол аргаах бодис, фитонцид, давирхайлаг бодис, терпен, алкалои зэрэг биологийн идэвхит бодисууд агуулна. Нахианд давирхайлаг бодис-болеритин, аргаах бодис, эфирийн тос (пенин, сильвестрен, борнеол, дипентен, лимонен, кадинен), цардуул, гашуун бодис- пиницикрин, эрдэс давсууд, каротиноидууд, Ц, Б2, К витаминууд, фитонцид агуулна.
  • 4.    Анагаах шинж чанар: Нарсны бэлдмэлүүд халдваргүйжүүлэн цэвэршүүлэх, үжил арилгах, үрэвсэл намжаах, цэр ховхлох) хөлс, шээс, цөс хөөх, бие махбодийн эсэргүүцлийг дээшлүүлэх үйлдлүүд үзүүлнэ. Хэрэглэх заалт: Ардын эмнэлэгт ургамлын нахиа, шилмүүс холтос, давирхайг хэрэглэхээс гадна орчин үеийн хүн, мал эмнэлэгт ч мөн хэрэглэгддэг. Нарсны модыг хуурайгаар нь нэрж хар тос, давирхайнаас скипидар, канифоль мэтийн эмнэлэгт өргөн хэрэглэдэг эмийн зүйлүүдийг гарган авна. Мөн нарсны нахиа, шилмүүсийг хандлан олон төрлийн өвчнүүдийг анагаах, сэргийлэх зорилгоор ашигладаг. Төвд эмнэлэгт шилмүүсийг уушигны сүрьеэ, гуурсан хоолой болон бөөрний өвчнүүдийг эмчлэх, шээс ялгаралтыг ихэсгэх туулгах чанартай олон төрлийн жорын бүрэлдэхүүнд оруулдаг байжээ. Төвдөөр давирхайг шилдаа гэж нэрлэн халуун намдаах нян, үе мөч, булчингийн шар усыг хатаах, яс хугарах, шарх хавдрыг эмчлэх чадалтайд тооцон дотуур, гадуур хэрэглэдэг эмийн найрлагад оруулдаг байжээ.
  • 5.  Түүнчлэн Орос ардын эмнэлэгт нарсны нахиа, шилмүүс, заримдаа холтосны чанамал ба энгийн хандыг витамин дутагдах, уушиг, амьсгалын замын янз бүрийн өвчнүүд, ходоодний шүүсний хүчиллэг чанар багассан үрэвсэл, ходоод, арван хоёр хуруу гэдэсний хана шархлаатах, цөс дамжуулах суваг, цөсний уут, давсагны үрэвслүүд, бөөрөнд чулуу үүсэх, тулай, хэрэл өвчин, үений үрэвсэл, нуруу, нугасны мэдрэлийн судлын үрэвсэл (радикулит), мэдрэлийн судлын өвдөлт (невралги), сульдаа, арьсны сүрьеэ, усан хавангийн үед цэр ховхлох, нянг устгах, эмгэгшлийн эдгэрэлтийг хурдасгах зорилгоор дотуур хэрэглэдэг. Ялангуяа үе мөчний хэрлэг, арьсны сүрьеэ болон бусад өвчнүүдийг (гүвдрүү, үрэвслүүд) эмчлэхэд энгийн, чанамал хандаар угаах, зайлах, дэвтээлэг хийдэг. Дорно дахины ардын эмнэлэгт нарсны давирхайг цэр ховхлох, өвдөлтийг намдаах, шээс ялгаралтыг ихэсгэх зорилгоор голдуу салхи цохиулснаас болсон өвчнүүдийг эмчлэхэд уух, мөн арьс, хумсны өвчнүүдийг эмчлэх түрхлэг бэлтгэх үндсэн зүйл болгон ашигладаг байна.
  • 6.    Анагаах ухааны эмнэлэгт нарсны нахианы ханд, чанамал ба идээшмэл хандыг цэр ховхлох, ариутган цэвэрлэх, шээс туулгах зорилгоор хэрэглэнэ. Мөн амьсгалын дээд замын өвчнүүдийг эмчлэхэд уух ба утаж хэрэглэнэ. Шилмүүсний хандаар чийг бамын өвчнүүдийг эмчлэн сэргийлнэ. Тэрчлэн нарсны шилмүүсний экстратаар мэдрэл, зүрх-судасны тогтолцоо, бодис солилцооны өвчнүүдийг эмчлэхэд дэвтээлэг хийдэг. Давирхайнаас бэлтгэсэн скипидарыг үе мөчний хэрлэг, булчин, мэдрэлийн судасны өвдөлт, тулай зэрэг бусад өвчнийг эмчлэхэд чоцроох, өвчнийг хулжаах зорилгоор гадуур арьсанд түрхэж хэрэглэнэ.