SlideShare a Scribd company logo
1 of 6
Download to read offline
Талын хөх чононд хайртай би 
Хорин зууны тэртээгээс шившиж тавьсан сум
Холын цэнхэр хязгаараас над руу харвасан од
Гунигт хар нүднээсээ оч үсэргэн цоо ширтэх
Гурамсан сур шиг хөвчирсөн 
            Талын хөх чононд би хайртай.

Бөмбөр шиг нижигнэх морин туурай тачигнаж
Бөөн хар үүл мэт үхэл нөмрөн айсуйд
Амь онилсон сум амьсгал тоолон нэхэхэд
Амьдралаас суга үсрэн аглаг тайгад сураггүй шингэх
Аяа, даанч тэнгэрлэг
            Талын хөх чононд би хайртай.

Шаналсан сэтгэлээ тас хазан 
           ганцаардал руу зулрах эрх чөлөө
Шархалсан зүрхээ зөвхөн 
           нулимсаараа л долоож илааршуулах бардамнал
Чивчирсэн судсаар нь монгол гал буцлан урсах 
Чинэрсэн халуун дөл
                        Талын хөх чононд би хайртай.

Хэнгэрэгийн дуу ертөнцийн анирыг цочооход
Хээрийн чоно гэрэлт үүлэнд хувилахуй
Мөрөөдлийн дуу­шидэт улианд чинь ховсдуулж
Мөнх тэнгэрийн дайдад хамтдаа живнээ,
                                                Талын хөх чоно минь!!!!!!

                                                

1.Эхийн сэдвийг ол

2,эхийн гол санааг ол 

3, эхийн тулгуур ба , түлхүүр үгнийг ол,

4,эхийн төрсөн санааг ол,

5 ,эхийн эрхин үйлдэгчийг ол 

6,эхийн шинэ санааг ол,
Миний нутаг

 Хэнтий, Хангай, Саяаны өндөр сайхан нуруунууд
Хойд зүгийн чимэг болсон ой хөвч уулнууд
Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд
Өмнө зүгийн манлай болсон элсэн манхан далайнууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон 

Хэрлэн, Онон, Туулын тунгалаг ариун мөрнvvд
Хотол олны эм болсон горхи булаг рашаанууд
Хөвсгөл, Увс, Буйрын гүн цэнхэр нуурууд
Хүн малын умдаа болсон тойром бүрд уснууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Орхон, Сэлэнгэ, Хөхүйн онц сайхан голууд
Уурхай баялгийн охь олон уул даваанууд
Хуучин хөшөө дурсгал, хот балгадын сууринууд
Хол газар одсон харгуй дардан замууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон


1.Эхийн сэдвийг ол
2,эхийн гол санааг ол 

3, эхийн тулгуур ба , түлхүүр үгнийг ол,

4,эхийн төрсөн санааг ол,

5 ,эхийн эрхин үйлдэгчийг ол 

6,эхийн шинэ санааг ол,
Монгол хэл

 
Чихину чимэг болсон аялгуу сайхан Монгол хэл
 
Чин зоригт өвөг дээдсийн минь өв их эрдэнэ
 
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясаж
 
Сод их билигт түмэн  юүгээн бишрэн магтмуу би
 
 
 
Урьдын бэрх цагтулс Монголын хэт заяаг
 
Уйтгарлан бодоход урам зоригий мину сэргээсэн
 
Өөдлөн дэгжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн 
 
Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл
 
 
 Мөрөн гол цутгалант ширгэшгүй их далай мэт 
 
Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч 
 
Хөндий цээжинд орогч бүгдийг нэвтрүүлэх чадалт 
 
Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл минь 




1.Эхийн сэдвийг ол

2,эхийн гол санааг ол 

3, эхийн тулгуур ба , түлхүүр үгнийг ол,

4,эхийн төрсөн санааг ол,

5 ,эхийн эрхин үйлдэгчийг ол 
6,эхийн шинэ санааг ол,




                         Боржгины бор тал (Б.Лхагвасүрэн) 
Санаа алдахад
Эхийн сүү тагнайд амтагдаж
Салхины үзүүр залгихад
Агь хоолойд аргасан
Боржигины бор тал минь

Тэргэл саран туулж баралгүй хээр хонодог
Тэнгэрийн хэвтэр буурал тал минь
Таанын цагаан толгойноос өөр
Тайтгаруулах цэцэггүй нүцгэн тал минь
Нандин эрхэмсэг эгэл боргилын туйл
Нар хур царайчилсан газрын саальтай хормой минь
Тэнгэр тийчиж намайг төрөхөд тал минь
Торго шиг зөөлөн байсан чи
Жаргал зовлон хоёрыг амсаж эдэлж
Чулуун дээр чинь баяр гунигийн нулимс унагахад
Эр хүн шиг нуруутай бай гэсэн шиг
Эргүүлж над руу цацан хатуугаас хатуу байсан чи
Сайран дээр чинь өдөлсөн жигүүртэн тэнгэртээ нөгчихөд
Салхи хөлөглөсөн өд нь чам дээр эргэж буудаг
Ботго нь үхсэн ингэний
Борвио хагартал савирсан цусны туяатай сүүг
Чи л залгиж зовлонг нь хугасалж
Чинэсэн хөхийг нь амирлуулсан,,,




1.Эхийн сэдвийг ол

2,эхийн гол санааг ол 

3, эхийн тулгуур ба , түлхүүр үгнийг ол,

4,эхийн төрсөн санааг ол,

5 ,эхийн эрхин үйлдэгчийг ол 
6,эхийн шинэ санааг ол,

                           П.Бадарч : Эхийн сэтгэл 
Ээж нь муу хүүгээн үхэж гэж зүүдэллээ


Ийм аймаар зүүд ная наслахдаа зүүдэлсэнгүй 

Сааль сүүндээ дэвэлзэж явсан ч 

Санаа сэтгэл гэглзэж байсан ч 

Сарних бодолын үзүүрээс миний хүү гархгүй юм аа 

Сайхан шүлэг бичиж гэнэ миний хүү амьтан хүн уншиж байна

Сайхан дуу зохиож байна гэнэ миний хүү радиогоор дуулж байнлээ

Сайн явна гэнэ миний хүү аяны хүн ярьж байна 

Муу явна гэнэ миний хүү амны зугаа ярьж байна

Аль нь ч надад ялгаагүй амьд яваа чинь эжий дээ алдар чинь юм шүү дээ 

Эжийн хүүгээн их санах юм аа 
1.Эхийн сэдвийг ол
2,эхийн гол санааг ол 

3, эхийн тулгуур ба , түлхүүр үгнийг ол,

4,эхийн төрсөн санааг ол,

5 ,эхийн эрхин үйлдэгчийг ол 

6,эхийн шинэ санааг ол,
Erka

More Related Content

What's hot

What's hot (18)

хичээл 2
хичээл 2 хичээл 2
хичээл 2
 
б.лхагвасүрэнгийн боржгины бор тал
б.лхагвасүрэнгийн боржгины бор талб.лхагвасүрэнгийн боржгины бор тал
б.лхагвасүрэнгийн боржгины бор тал
 
лабугайн нулимс
лабугайн нулимслабугайн нулимс
лабугайн нулимс
 
б. явуухулан сохор зоосны дууль1
б. явуухулан сохор зоосны дууль1б. явуухулан сохор зоосны дууль1
б. явуухулан сохор зоосны дууль1
 
Borjginii bor tal
Borjginii bor talBorjginii bor tal
Borjginii bor tal
 
11р анги уран зохиол
11р анги уран зохиол11р анги уран зохиол
11р анги уран зохиол
 
үлэмжийн чанар.нх
үлэмжийн чанар.нхүлэмжийн чанар.нх
үлэмжийн чанар.нх
 
б.лхагвасүрэн солонго билээ,би
б.лхагвасүрэн солонго билээ,биб.лхагвасүрэн солонго билээ,би
б.лхагвасүрэн солонго билээ,би
 
Delgerjargal
DelgerjargalDelgerjargal
Delgerjargal
 
O.dashbalbar tenger shig bai
O.dashbalbar tenger shig baiO.dashbalbar tenger shig bai
O.dashbalbar tenger shig bai
 
С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэг
С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэгС. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэг
С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэг
 
D nimsuren 4tsag
D nimsuren 4tsagD nimsuren 4tsag
D nimsuren 4tsag
 
9 5 анги уран зохиол
9 5 анги уран зохиол9 5 анги уран зохиол
9 5 анги уран зохиол
 
оюун.хэрэглэгдэхүүн
оюун.хэрэглэгдэхүүноюун.хэрэглэгдэхүүн
оюун.хэрэглэгдэхүүн
 
шүлэг
шүлэгшүлэг
шүлэг
 
шүлэг
шүлэгшүлэг
шүлэг
 
Haiku
HaikuHaiku
Haiku
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрла
 

Similar to Erka (12)

их эзэн чингис хааны зарлиг A5
их эзэн чингис хааны зарлиг A5их эзэн чингис хааны зарлиг A5
их эзэн чингис хааны зарлиг A5
 
Hereglegdehvvn
HereglegdehvvnHereglegdehvvn
Hereglegdehvvn
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрла
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрла
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрла
 
б.л б.б.т
б.л б.б.тб.л б.б.т
б.л б.б.т
 
Сүмтэй будрын чулуу шүлгийн ном
Сүмтэй будрын чулуу шүлгийн номСүмтэй будрын чулуу шүлгийн ном
Сүмтэй будрын чулуу шүлгийн ном
 
Mh201 01-03
Mh201 01-03Mh201 01-03
Mh201 01-03
 
Shagdaryn dulmaa
Shagdaryn dulmaaShagdaryn dulmaa
Shagdaryn dulmaa
 
7 дугаар ангийн Уран зохиолын хичээл Д.Нацагдорж "Дөрвөн цаг" шүлэг
7 дугаар ангийн Уран зохиолын хичээл Д.Нацагдорж "Дөрвөн цаг" шүлэг7 дугаар ангийн Уран зохиолын хичээл Д.Нацагдорж "Дөрвөн цаг" шүлэг
7 дугаар ангийн Уран зохиолын хичээл Д.Нацагдорж "Дөрвөн цаг" шүлэг
 
L.byambaa mongol hel
L.byambaa mongol helL.byambaa mongol hel
L.byambaa mongol hel
 
L.byambaa mongol hel
L.byambaa mongol helL.byambaa mongol hel
L.byambaa mongol hel
 

More from nara0314

монгол гэрийн
монгол гэрийнмонгол гэрийн
монгол гэрийн
nara0314
 
магтаал
магтаалмагтаал
магтаал
nara0314
 
гийнгоо
гийнгоогийнгоо
гийнгоо
nara0314
 
Hereglegdehuun
HereglegdehuunHereglegdehuun
Hereglegdehuun
nara0314
 

More from nara0314 (6)

монгол гэрийн
монгол гэрийнмонгол гэрийн
монгол гэрийн
 
магтаал
магтаалмагтаал
магтаал
 
гийнгоо
гийнгоогийнгоо
гийнгоо
 
Hereglegdehuun
HereglegdehuunHereglegdehuun
Hereglegdehuun
 
English
EnglishEnglish
English
 
People
PeoplePeople
People
 

Erka