SlideShare a Scribd company logo
1 of 6
Download to read offline
МОНГОЛ УЛСЫН
СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ
ТОГТООЛ
2012 оны 6 дугаар Улаанбаатар
сарын 02-ны өдөр Дугаар 92 хот
Сонгуулийн автоматжуулсан систем, түүний автоматжуулах хэрэгслийн
иж бүрдлийг турших, гэрчилгээжүүлэх журам батлах тухай
Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1
дэх заалт, 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай
хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг
үндэслэн Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос ТОГТООХ нь:
1. Сонгуулийн автоматжуулсан систем, түүний автоматжуулах хэрэгслийн
иж бүрдлийг турших журмыг хавсралтаар баталсугай.
2. Энэхүү журмын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сонгуулийн Ерөнхий
Хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв /Ж.Эрдэнэбат/-д, хэрэгжүүлж
ажиллахыг холбогдох этгээдүүдэд үүрэг болгосугай.
ДАРГА Н.ЛУВСАНЖАВ
НАРИЙН БИЧГИЙН ДАРГА
Ч.СОДНОМЦЭРЭН
Сонгуулийн Ерөнхий Хорооны
2012 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн
92 дугаар тогтоолын хавсралт
СОНГУУЛИЙН АВТОМАТЖУУЛСАН СИСТЕМ, ТҮҮНИЙ
СОНГУУЛИЙН АВТОМАТЖУУЛАХ ХЭРЭГСЛИЙН ИЖ БҮРДЛИЙГ
ТУРШИХ, ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Энэхүү журмаар сонгуулийн автоматжуулсан систем, түүний автоматжуулах
хэрэгслийн иж бүрдлийн ажиллагааг шалгах, турших, баталгаажуулан гэрчилгээ
олгохтой холбогдсон харилцааг зохицуулна.
1.2. Сонгуулийн Ерөнхий Хороо нийт нэр дэвшигчийн нэрийн жагсаалтыг
гаргасны дараа сонгуулийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг шалган туршиж
баталгаажуулж гэрчилгээ олгох /цаашид “баталгаажуулалт” гэх/, үйл ажиллагааг
Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв /цаашид
“Мэдээллийн технологийн төв” гэх/, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн
захиргааны байгууллага, Тагнуулын ерөнхий газрын төлөөлөл оролцсон ажлын хэсэг
/цаашид “ажлын хэсэг” гэх/ хариуцан гүйцэтгэнэ.
1.3. Хяналт шинжилгээ /мониторинг/ хийхээр Сонгуулийн Ерөнхий Хорооноос
зөвшөөрөл авсан төрийн бус байгууллагын ажиглагч, сонгуульд оролцогч нам, эвслийн
итгэмжлэгдсэн мэргэжилтэн Сонгуулийн автоматжуулсан системийн санал тоолох
төхөөрөмжийн программ хангамжийг шалгахад байлцаж болно.
1.4. Ажлын хэсэг гүйцэтгэсэн ажлынхаа талаарх дэлгэрэнгүй тайлан,
гэрчилгээжүүлж баталгаажуулсан техник хэрэгсэл, программ хангамжийн жагсаалтыг
гаргаж Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанд танилцуулна.
1.5. Сонгуулийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг шалган турших,
гэрчилгээжүүлэх ажлын нарийвчилсан төлөвлөгөөг гүйцэтгэгч байгууллага гаргана.
Хоёр. Сонгуулийн автоматжуулах
хэрэгслийн иж бүрдлийг турших
2.1. Ажлын хэсэг нь сонгуулийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдэлд тавигдах
шаардлагыг тодорхойлох бөгөөд техник хэрэгсэл, программ хангамж уг шаардлагын
дагуу ажиллаж байгаа эсэхийг шалгах туршилтыг явуулна.
2.2. Ажлын хэсэг нь дараах техник хэрэгсэл, программ хангамжийг шалган
туршиж, баталгаажуулна:
2.2.1. санал тоолох төхөөрөмж;
2.2.2. санал тооллогын дүнг дамжуулах модем;
2.2.3. санал тоолох төхөөрөмжийн программ хангамж;
2.2.4. санал тооллогын дүнг нэгтгэх программ хангамж;
2.2.5. зөөврийн компьютер;
2.2.6. сервер компьютер;
2.2.7. хурууны хээ таних төхөөрөмж;
2.2.8. сонгогчийн бүртгэлийн программ хангамж;
2.2.9. хэвлэгч /сонгогчийн бүртгэлийг баталгаажуулах/;
2.2.10.өгөгдөл дамжуулах сүлжээ.
2.3. Санал тоолох төхөөрөмжийн болон сонгогчийн бүртгэлийн программ
хангамжийн эх кодыг шалган турших ажиллагаанд программ хангамжийг гүйцэтгэгч
байгууллагын холбогдох мэргэжилтэн, төрийн бус байгууллагуудын ажиглагч,
сонгуульд оролцогч нам, эвслээс томилсон түүний итгэмжлэгдсэн мэргэжилтэнг
байлцуулан Ажлын хэсэг дор дурдсанаар явуулна:
2.3.1. санал тоолох төхөөрөмжийн гүйцэтгэх үйлдлийн эх кодыг
төхөөрөмжийн үйлдэл тус бүрээр, алхам алхмаар шалган туршина;
2.3.2. шалгасан эх кодын хөрвүүлэлтийг хийж, хөрвүүлсэн программ
хангамжийг дискэнд буулган зориулалтын сейфэнд хадгална;
2.3.3. программ хангамж бүхий дискийг хадгалж буй сейфний түлхүүрийг
Ажлын хэсгийн дарга, лац /нууц код/-ыг программ хангамжийг гүйцэтгэгч байгууллагын
төлөөлөл хадгална.
2.3.4. сонгогчийн бүртгэлийн программ хангамжийн эх кодыг үйлдэл тус
бүрээр, алхам алхмаар шалган туршиж, хадгална;
2.4. Санал тоолох төхөөрөмж болон сонгогчийн бүртгэлийн төхөөрөмжийн
программ хангамжийг хадгалж буй сейфний лац, битүүмжлэлийг хөндөхийг хориглоно.
Гурав. Санал тоолох төхөөрөмжид программм хангамжийг
суулгах, иж бүрдлийг туршин шалгах, гэрчилгээ олгох
3.1. Ажлын хэсэг санал тоолох төхөөрөмжид шалган туршсан программ
хангамжийг энэ журмын 2.3-т дурдсан этгээдүүдийг байлцуулан сейфнээс гарган
суулгаж, ажиллагааг туршин шалгана.
3.2. Энэ журмын 3.1-д заасан ажиллагааг дараах байдлаар гүйцэтгэнэ:
3.2.1. саналын хуудасны өгөгдлийг бэлтгэх сервер компьютерт программ
хангамж бүхий дискийг уншуулж, суулгана. Уг сервер компьютерийг Ажлын хэсэг
урьдчилан шалгасан байна;
3.2.2. сервер компьютерт саналын хуудасны өгөгдлийг холбогдох
сонгуулийн хороо тус бүрээр оруулна;
3.2.3. холбогдох сонгуулийн хороо тус тус бүрээр гүйцэтгэсэн санал тоолох
төхөөрөмжийн программ хангамжийг санал тоолох төхөөрөмжийн CF картанд суулгана;
3.2.4. санал тоолох төхөөрөмжийн CF картыг санал тоолох төхөөрөмжид
байрлуулан Ажлын хэсгээс тогтоосон тодорхой тооны, холбогдох сонгуулийн хороо тус
бүрээр бэлтгэсэн туршилтын саналын хуудсыг уншуулж, үр дүнг гарган, санал
хураалтын дүнг нэгтгэх серверт дамжуулна;
3.2.5. дээрх ажиллагаа амжилттай хийгдсэн тохиолдолд тухайн холбогдох
сонгуулийн хороонд хуваарилагдах санал тоолох төхөөрөмжид программ хангамжийг
суулгаж, иж бүрдлийн шалгалт хийнэ;
3.2.6. дээр дурдсан шалгалтын дараа CF карт болон төхөөрөмжийн
хамгаалалтын соронзон түлхүүрийн хаягийг хэвлэн гаргаж наана.
3.2.7. энэ журмын 3.2.1-3.2.6-д заасан үйлдлийг гүйцэтгэсний дараа санал
тоолох төхөөрөмж тус бүрийг баталгаажуулан гэрчилгээ олгож, санал тоолох
төхөөрөмжид баталгааны тэмдэг наана;
3.2.8. баталгааны тэмдэг бүхий төхөөрөмжийг лацдах, лацны дугаарыг
бүртгэнэ.
3.3. Санал тоолох төхөөрөмжид олгох гэрчилгээний болон баталгааны тэмдгийн
загварыг уг журмын хавсралтаар батална.
Дөрөв. Сонгогчийн бүртгэлийн иж бүрдлийг гэрчилгээжүүлэх
4.1. Ажлын хэсэг сонгогчийн бүртгэлийн зөөврийн компьютерт шалган туршсан
программ хангамжийг суулгаж, ажиллагааг шалган турших ажиллагааг энэ журмын 2.3-т
дурдсан этгээдүүдийг байлцуулан гүйцэтгэнэ.
4.2. Энэ журмын 4.1-д заасан ажиллагааг дараах байдлаар гүйцэтгэнэ:
4.2.1. сонгогчийн бүртгэлийн программ хангамжийн ажиллагааг шалгаж
гэрчилгээжүүлсний дараа сонгогчийн бүртгэлд ашиглах бүх компьютерт суулгана;
4.2.2. энэ журмын 4.2.1-д заасан үйлдлийг гүйцэтгэсний дараа сонгогчийн
бүртгэлийн зөөврийн компьютер тус бүрийг баталгаажуулан гэрчилгээ олгож,
баталгааны тэмдэг наана.
4.2.3. сонгогчийн бүртгэлийн программ хангамж бүхий, баталгаажуулсан
зөөврийн компьютер тус бүрт сонгуулийн хэсэг бүрээр гаргасан сонгогчдын нэрийн
жагсаалтын цахим санг суулгах ажиллагааг Улсын бүртгэлийн ерөнхий газрын уг ажлыг
хариуцсан ажилтнууд суулгаж, хаягжуулна.
4.3. Сонгогчийн бүртгэлийн программ хангамжид олгох гэрчилгээ, зөөврийн
компьютерт наах баталгааны тэмдгийн загварыг уг журмын хавсралтаар батална.
/Энэ журамд Сонгуулийн ерөнхий хорооны 2013 оны 4 дүгээр сарын 14-ний
өдрийн 28 дугаар тогтоолоор орсон нэмэлт, өөрчлөлтийг тусгав./
---оОо---
Сонгуулийн автоматжуулсан систем, түүний автоматжуулах
хэрэгслийн иж бүрдлийг турших журмын хавсралт
Санал тоолох төхөөрөмжийн гэрчилгээ
Санал тоолох төхөөрөмжийн баталгааны тэмдэг
БАТАЛГААЖУУЛАЛТЫН
ГЭРЧИЛГЭЭ
№ 2012/010628001
Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д заасны
дагуу сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн
ажиллагааг шалган туршиж, баталгаажуулах Ажлын хэсэг АНУ-ын Доминион Вөүтинг системс
(Dominion Voting Systems) компанид үйлдвэрлэсэн сонгогчийн санал авах, тоолох “New image cast”
төхөөрөмжийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээ олгов.
Ажлын хэсгийн дарга Баталгаажуулсан
Ажлын хэсгийн дэд дарга
тэмдэг тэмдэг
Лацны №
1. а. б.
2.
3.
Монгол Улс, Улаанбаатар хот
20... оны ... сарын ...-ны өдөр
САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖ
№2012/010628001
Гэрчилгээний хамт хүчинтэй.
СОНГОГЧИЙН БҮРТГЭЛИЙН ПРОГРАММ ХАНГАМЖИЙГ
ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛСЭН БОЛНО
Сонгогчдын бүртгэлийн программ хангамж
Сонгогчдын бүртгэлийн иж бүрдлийн баталгааны тэмдэг
ГЭРЧИЛГЭЭ
Сонгуулийн автоматжуулсан системийн тухай Монгол Улсын хуулийн 21
дүгээр зүйлийн 21.2.1 дэх заалтыг үндэслэн, 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт
заасан Ажлын хэсэг Сонгуулийн автоматжуулсан системийн сонгогчдын
бүртгэлийн программ хангамжийн ажиллагааг шалган туршиж баталгаажуулав.
Ажлын хэсгийн дарга Баталгаажуулсан
Ажлын хэсгийн дэд дарга
тэмдэг тэмдэг
Монгол Улс, Улаанбаатар хот
20... оны ... сарын ...-ны өдөр

More Related Content

What's hot

Монгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах, сурвалжлах тухай журам батлах тухай
Монгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах,  сурвалжлах тухай журам батлах тухайМонгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах,  сурвалжлах тухай журам батлах тухай
Монгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах, сурвалжлах тухай журам батлах тухай
GEC Mongolia
 
Togt 15-observer журам
Togt 15-observer журамTogt 15-observer журам
Togt 15-observer журам
GEC Mongolia
 
13.тэмдэгтийн хураамжийн тухай хууль
13.тэмдэгтийн хураамжийн тухай хууль13.тэмдэгтийн хураамжийн тухай хууль
13.тэмдэгтийн хураамжийн тухай хууль
Monatom Mgl
 
Togt 13-barimt bichig burtgeh juram-pn
Togt 13-barimt bichig burtgeh juram-pnTogt 13-barimt bichig burtgeh juram-pn
Togt 13-barimt bichig burtgeh juram-pn
GEC Mongolia
 
Arhinii hyanaltiin huuli 2014.05.22
Arhinii hyanaltiin huuli 2014.05.22Arhinii hyanaltiin huuli 2014.05.22
Arhinii hyanaltiin huuli 2014.05.22
AN Buleg
 
Togt tusul-tb biin juram
Togt tusul-tb biin juramTogt tusul-tb biin juram
Togt tusul-tb biin juram
GEC Mongolia
 
Togt 30-tb biin juram
Togt 30-tb biin juramTogt 30-tb biin juram
Togt 30-tb biin juram
GEC Mongolia
 

What's hot (13)

Togt 28
Togt 28Togt 28
Togt 28
 
Arhi 2
Arhi 2Arhi 2
Arhi 2
 
Монгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах, сурвалжлах тухай журам батлах тухай
Монгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах,  сурвалжлах тухай журам батлах тухайМонгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах,  сурвалжлах тухай журам батлах тухай
Монгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах, сурвалжлах тухай журам батлах тухай
 
Togt 15-observer журам
Togt 15-observer журамTogt 15-observer журам
Togt 15-observer журам
 
13.тэмдэгтийн хураамжийн тухай хууль
13.тэмдэгтийн хураамжийн тухай хууль13.тэмдэгтийн хураамжийн тухай хууль
13.тэмдэгтийн хураамжийн тухай хууль
 
Togt 13-barimt bichig burtgeh juram-pn
Togt 13-barimt bichig burtgeh juram-pnTogt 13-barimt bichig burtgeh juram-pn
Togt 13-barimt bichig burtgeh juram-pn
 
Arhinii hyanaltiin huuli 2014.05.22
Arhinii hyanaltiin huuli 2014.05.22Arhinii hyanaltiin huuli 2014.05.22
Arhinii hyanaltiin huuli 2014.05.22
 
Togt 25
Togt 25Togt 25
Togt 25
 
Arkhni esreg
Arkhni esregArkhni esreg
Arkhni esreg
 
Togt tusul-tb biin juram
Togt tusul-tb biin juramTogt tusul-tb biin juram
Togt tusul-tb biin juram
 
Togt 30-tb biin juram
Togt 30-tb biin juramTogt 30-tb biin juram
Togt 30-tb biin juram
 
1
11
1
 
Togt 30
Togt 30Togt 30
Togt 30
 

More from GEC Mongolia

Маягт, загвар батлах №138
Маягт, загвар батлах №138Маягт, загвар батлах №138
Маягт, загвар батлах №138
GEC Mongolia
 
Huraldaanii temdeglel hutluh juram 2013
Huraldaanii temdeglel hutluh juram 2013Huraldaanii temdeglel hutluh juram 2013
Huraldaanii temdeglel hutluh juram 2013
GEC Mongolia
 
Sanaliin huudasnii juram 2013
Sanaliin huudasnii juram 2013Sanaliin huudasnii juram 2013
Sanaliin huudasnii juram 2013
GEC Mongolia
 
Sanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguh
Sanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguhSanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguh
Sanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguh
GEC Mongolia
 
Sanal avah ajliin zohion baiguulah
Sanal avah ajliin zohion baiguulahSanal avah ajliin zohion baiguulah
Sanal avah ajliin zohion baiguulah
GEC Mongolia
 
Songuuliin horoodiin deg 2013
Songuuliin horoodiin deg 2013Songuuliin horoodiin deg 2013
Songuuliin horoodiin deg 2013
GEC Mongolia
 
Hesgiin horoonii bair 2013
Hesgiin horoonii bair 2013Hesgiin horoonii bair 2013
Hesgiin horoonii bair 2013
GEC Mongolia
 
Barimt bichig burtgeh juram 2013
Barimt bichig burtgeh juram 2013Barimt bichig burtgeh juram 2013
Barimt bichig burtgeh juram 2013
GEC Mongolia
 
Songuulid ner devshigchiin meduuleg 2013
Songuulid ner devshigchiin meduuleg 2013Songuulid ner devshigchiin meduuleg 2013
Songuulid ner devshigchiin meduuleg 2013
GEC Mongolia
 
Togt 14-mayagt, zagvaruud - last
Togt 14-mayagt, zagvaruud - lastTogt 14-mayagt, zagvaruud - last
Togt 14-mayagt, zagvaruud - last
GEC Mongolia
 
Togt 14-mayagt, zagvaruud
Togt 14-mayagt, zagvaruud Togt 14-mayagt, zagvaruud
Togt 14-mayagt, zagvaruud
GEC Mongolia
 
Togt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juramTogt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juram
GEC Mongolia
 
Togt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juramTogt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juram
GEC Mongolia
 
Togt 139-unemlehnii zagvaruud
Togt 139-unemlehnii zagvaruudTogt 139-unemlehnii zagvaruud
Togt 139-unemlehnii zagvaruud
GEC Mongolia
 
Togt 139-unemlehnii zagvaruud
Togt 139-unemlehnii zagvaruudTogt 139-unemlehnii zagvaruud
Togt 139-unemlehnii zagvaruud
GEC Mongolia
 
Togt 138-mayagt, zagvaruud
Togt 138-mayagt, zagvaruudTogt 138-mayagt, zagvaruud
Togt 138-mayagt, zagvaruud
GEC Mongolia
 

More from GEC Mongolia (20)

Маягт, загвар батлах №138
Маягт, загвар батлах №138Маягт, загвар батлах №138
Маягт, загвар батлах №138
 
Zardal surgalt
Zardal surgaltZardal surgalt
Zardal surgalt
 
Ubeg snj-juram
Ubeg snj-juramUbeg snj-juram
Ubeg snj-juram
 
Huraldaanii temdeglel hutluh juram 2013
Huraldaanii temdeglel hutluh juram 2013Huraldaanii temdeglel hutluh juram 2013
Huraldaanii temdeglel hutluh juram 2013
 
Sanaliin huudasnii juram 2013
Sanaliin huudasnii juram 2013Sanaliin huudasnii juram 2013
Sanaliin huudasnii juram 2013
 
Sanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguh
Sanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguhSanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguh
Sanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguh
 
Sanal avah ajliin zohion baiguulah
Sanal avah ajliin zohion baiguulahSanal avah ajliin zohion baiguulah
Sanal avah ajliin zohion baiguulah
 
Yos zuin durem
Yos zuin duremYos zuin durem
Yos zuin durem
 
Songuuliin horoodiin deg 2013
Songuuliin horoodiin deg 2013Songuuliin horoodiin deg 2013
Songuuliin horoodiin deg 2013
 
Hesgiin horoonii bair 2013
Hesgiin horoonii bair 2013Hesgiin horoonii bair 2013
Hesgiin horoonii bair 2013
 
Hariutslaga 2013
Hariutslaga 2013Hariutslaga 2013
Hariutslaga 2013
 
Barimt bichig burtgeh juram 2013
Barimt bichig burtgeh juram 2013Barimt bichig burtgeh juram 2013
Barimt bichig burtgeh juram 2013
 
Songuulid ner devshigchiin meduuleg 2013
Songuulid ner devshigchiin meduuleg 2013Songuulid ner devshigchiin meduuleg 2013
Songuulid ner devshigchiin meduuleg 2013
 
Togt 14-mayagt, zagvaruud - last
Togt 14-mayagt, zagvaruud - lastTogt 14-mayagt, zagvaruud - last
Togt 14-mayagt, zagvaruud - last
 
Togt 14-mayagt, zagvaruud
Togt 14-mayagt, zagvaruud Togt 14-mayagt, zagvaruud
Togt 14-mayagt, zagvaruud
 
Togt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juramTogt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juram
 
Togt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juramTogt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juram
 
Togt 139-unemlehnii zagvaruud
Togt 139-unemlehnii zagvaruudTogt 139-unemlehnii zagvaruud
Togt 139-unemlehnii zagvaruud
 
Togt 139-unemlehnii zagvaruud
Togt 139-unemlehnii zagvaruudTogt 139-unemlehnii zagvaruud
Togt 139-unemlehnii zagvaruud
 
Togt 138-mayagt, zagvaruud
Togt 138-mayagt, zagvaruudTogt 138-mayagt, zagvaruud
Togt 138-mayagt, zagvaruud
 

Togt 92-cac- gerchilgeejuuleh juram-12-last

  • 1. МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ТОГТООЛ 2012 оны 6 дугаар Улаанбаатар сарын 02-ны өдөр Дугаар 92 хот Сонгуулийн автоматжуулсан систем, түүний автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг турших, гэрчилгээжүүлэх журам батлах тухай Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1 дэх заалт, 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос ТОГТООХ нь: 1. Сонгуулийн автоматжуулсан систем, түүний автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг турших журмыг хавсралтаар баталсугай. 2. Энэхүү журмын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сонгуулийн Ерөнхий Хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв /Ж.Эрдэнэбат/-д, хэрэгжүүлж ажиллахыг холбогдох этгээдүүдэд үүрэг болгосугай. ДАРГА Н.ЛУВСАНЖАВ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ч.СОДНОМЦЭРЭН
  • 2. Сонгуулийн Ерөнхий Хорооны 2012 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 92 дугаар тогтоолын хавсралт СОНГУУЛИЙН АВТОМАТЖУУЛСАН СИСТЕМ, ТҮҮНИЙ СОНГУУЛИЙН АВТОМАТЖУУЛАХ ХЭРЭГСЛИЙН ИЖ БҮРДЛИЙГ ТУРШИХ, ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭХ ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл 1.1 Энэхүү журмаар сонгуулийн автоматжуулсан систем, түүний автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийн ажиллагааг шалгах, турших, баталгаажуулан гэрчилгээ олгохтой холбогдсон харилцааг зохицуулна. 1.2. Сонгуулийн Ерөнхий Хороо нийт нэр дэвшигчийн нэрийн жагсаалтыг гаргасны дараа сонгуулийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг шалган туршиж баталгаажуулж гэрчилгээ олгох /цаашид “баталгаажуулалт” гэх/, үйл ажиллагааг Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв /цаашид “Мэдээллийн технологийн төв” гэх/, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Тагнуулын ерөнхий газрын төлөөлөл оролцсон ажлын хэсэг /цаашид “ажлын хэсэг” гэх/ хариуцан гүйцэтгэнэ. 1.3. Хяналт шинжилгээ /мониторинг/ хийхээр Сонгуулийн Ерөнхий Хорооноос зөвшөөрөл авсан төрийн бус байгууллагын ажиглагч, сонгуульд оролцогч нам, эвслийн итгэмжлэгдсэн мэргэжилтэн Сонгуулийн автоматжуулсан системийн санал тоолох төхөөрөмжийн программ хангамжийг шалгахад байлцаж болно. 1.4. Ажлын хэсэг гүйцэтгэсэн ажлынхаа талаарх дэлгэрэнгүй тайлан, гэрчилгээжүүлж баталгаажуулсан техник хэрэгсэл, программ хангамжийн жагсаалтыг гаргаж Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанд танилцуулна. 1.5. Сонгуулийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг шалган турших, гэрчилгээжүүлэх ажлын нарийвчилсан төлөвлөгөөг гүйцэтгэгч байгууллага гаргана. Хоёр. Сонгуулийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг турших 2.1. Ажлын хэсэг нь сонгуулийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдэлд тавигдах шаардлагыг тодорхойлох бөгөөд техник хэрэгсэл, программ хангамж уг шаардлагын дагуу ажиллаж байгаа эсэхийг шалгах туршилтыг явуулна. 2.2. Ажлын хэсэг нь дараах техник хэрэгсэл, программ хангамжийг шалган туршиж, баталгаажуулна: 2.2.1. санал тоолох төхөөрөмж; 2.2.2. санал тооллогын дүнг дамжуулах модем; 2.2.3. санал тоолох төхөөрөмжийн программ хангамж; 2.2.4. санал тооллогын дүнг нэгтгэх программ хангамж; 2.2.5. зөөврийн компьютер; 2.2.6. сервер компьютер; 2.2.7. хурууны хээ таних төхөөрөмж; 2.2.8. сонгогчийн бүртгэлийн программ хангамж;
  • 3. 2.2.9. хэвлэгч /сонгогчийн бүртгэлийг баталгаажуулах/; 2.2.10.өгөгдөл дамжуулах сүлжээ. 2.3. Санал тоолох төхөөрөмжийн болон сонгогчийн бүртгэлийн программ хангамжийн эх кодыг шалган турших ажиллагаанд программ хангамжийг гүйцэтгэгч байгууллагын холбогдох мэргэжилтэн, төрийн бус байгууллагуудын ажиглагч, сонгуульд оролцогч нам, эвслээс томилсон түүний итгэмжлэгдсэн мэргэжилтэнг байлцуулан Ажлын хэсэг дор дурдсанаар явуулна: 2.3.1. санал тоолох төхөөрөмжийн гүйцэтгэх үйлдлийн эх кодыг төхөөрөмжийн үйлдэл тус бүрээр, алхам алхмаар шалган туршина; 2.3.2. шалгасан эх кодын хөрвүүлэлтийг хийж, хөрвүүлсэн программ хангамжийг дискэнд буулган зориулалтын сейфэнд хадгална; 2.3.3. программ хангамж бүхий дискийг хадгалж буй сейфний түлхүүрийг Ажлын хэсгийн дарга, лац /нууц код/-ыг программ хангамжийг гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл хадгална. 2.3.4. сонгогчийн бүртгэлийн программ хангамжийн эх кодыг үйлдэл тус бүрээр, алхам алхмаар шалган туршиж, хадгална; 2.4. Санал тоолох төхөөрөмж болон сонгогчийн бүртгэлийн төхөөрөмжийн программ хангамжийг хадгалж буй сейфний лац, битүүмжлэлийг хөндөхийг хориглоно. Гурав. Санал тоолох төхөөрөмжид программм хангамжийг суулгах, иж бүрдлийг туршин шалгах, гэрчилгээ олгох 3.1. Ажлын хэсэг санал тоолох төхөөрөмжид шалган туршсан программ хангамжийг энэ журмын 2.3-т дурдсан этгээдүүдийг байлцуулан сейфнээс гарган суулгаж, ажиллагааг туршин шалгана. 3.2. Энэ журмын 3.1-д заасан ажиллагааг дараах байдлаар гүйцэтгэнэ: 3.2.1. саналын хуудасны өгөгдлийг бэлтгэх сервер компьютерт программ хангамж бүхий дискийг уншуулж, суулгана. Уг сервер компьютерийг Ажлын хэсэг урьдчилан шалгасан байна; 3.2.2. сервер компьютерт саналын хуудасны өгөгдлийг холбогдох сонгуулийн хороо тус бүрээр оруулна; 3.2.3. холбогдох сонгуулийн хороо тус тус бүрээр гүйцэтгэсэн санал тоолох төхөөрөмжийн программ хангамжийг санал тоолох төхөөрөмжийн CF картанд суулгана; 3.2.4. санал тоолох төхөөрөмжийн CF картыг санал тоолох төхөөрөмжид байрлуулан Ажлын хэсгээс тогтоосон тодорхой тооны, холбогдох сонгуулийн хороо тус бүрээр бэлтгэсэн туршилтын саналын хуудсыг уншуулж, үр дүнг гарган, санал хураалтын дүнг нэгтгэх серверт дамжуулна; 3.2.5. дээрх ажиллагаа амжилттай хийгдсэн тохиолдолд тухайн холбогдох сонгуулийн хороонд хуваарилагдах санал тоолох төхөөрөмжид программ хангамжийг суулгаж, иж бүрдлийн шалгалт хийнэ; 3.2.6. дээр дурдсан шалгалтын дараа CF карт болон төхөөрөмжийн хамгаалалтын соронзон түлхүүрийн хаягийг хэвлэн гаргаж наана. 3.2.7. энэ журмын 3.2.1-3.2.6-д заасан үйлдлийг гүйцэтгэсний дараа санал тоолох төхөөрөмж тус бүрийг баталгаажуулан гэрчилгээ олгож, санал тоолох төхөөрөмжид баталгааны тэмдэг наана; 3.2.8. баталгааны тэмдэг бүхий төхөөрөмжийг лацдах, лацны дугаарыг бүртгэнэ. 3.3. Санал тоолох төхөөрөмжид олгох гэрчилгээний болон баталгааны тэмдгийн загварыг уг журмын хавсралтаар батална.
  • 4. Дөрөв. Сонгогчийн бүртгэлийн иж бүрдлийг гэрчилгээжүүлэх 4.1. Ажлын хэсэг сонгогчийн бүртгэлийн зөөврийн компьютерт шалган туршсан программ хангамжийг суулгаж, ажиллагааг шалган турших ажиллагааг энэ журмын 2.3-т дурдсан этгээдүүдийг байлцуулан гүйцэтгэнэ. 4.2. Энэ журмын 4.1-д заасан ажиллагааг дараах байдлаар гүйцэтгэнэ: 4.2.1. сонгогчийн бүртгэлийн программ хангамжийн ажиллагааг шалгаж гэрчилгээжүүлсний дараа сонгогчийн бүртгэлд ашиглах бүх компьютерт суулгана; 4.2.2. энэ журмын 4.2.1-д заасан үйлдлийг гүйцэтгэсний дараа сонгогчийн бүртгэлийн зөөврийн компьютер тус бүрийг баталгаажуулан гэрчилгээ олгож, баталгааны тэмдэг наана. 4.2.3. сонгогчийн бүртгэлийн программ хангамж бүхий, баталгаажуулсан зөөврийн компьютер тус бүрт сонгуулийн хэсэг бүрээр гаргасан сонгогчдын нэрийн жагсаалтын цахим санг суулгах ажиллагааг Улсын бүртгэлийн ерөнхий газрын уг ажлыг хариуцсан ажилтнууд суулгаж, хаягжуулна. 4.3. Сонгогчийн бүртгэлийн программ хангамжид олгох гэрчилгээ, зөөврийн компьютерт наах баталгааны тэмдгийн загварыг уг журмын хавсралтаар батална. /Энэ журамд Сонгуулийн ерөнхий хорооны 2013 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 28 дугаар тогтоолоор орсон нэмэлт, өөрчлөлтийг тусгав./ ---оОо---
  • 5. Сонгуулийн автоматжуулсан систем, түүний автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг турших журмын хавсралт Санал тоолох төхөөрөмжийн гэрчилгээ Санал тоолох төхөөрөмжийн баталгааны тэмдэг БАТАЛГААЖУУЛАЛТЫН ГЭРЧИЛГЭЭ № 2012/010628001 Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д заасны дагуу сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулах Ажлын хэсэг АНУ-ын Доминион Вөүтинг системс (Dominion Voting Systems) компанид үйлдвэрлэсэн сонгогчийн санал авах, тоолох “New image cast” төхөөрөмжийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээ олгов. Ажлын хэсгийн дарга Баталгаажуулсан Ажлын хэсгийн дэд дарга тэмдэг тэмдэг Лацны № 1. а. б. 2. 3. Монгол Улс, Улаанбаатар хот 20... оны ... сарын ...-ны өдөр САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖ №2012/010628001 Гэрчилгээний хамт хүчинтэй.
  • 6. СОНГОГЧИЙН БҮРТГЭЛИЙН ПРОГРАММ ХАНГАМЖИЙГ ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛСЭН БОЛНО Сонгогчдын бүртгэлийн программ хангамж Сонгогчдын бүртгэлийн иж бүрдлийн баталгааны тэмдэг ГЭРЧИЛГЭЭ Сонгуулийн автоматжуулсан системийн тухай Монгол Улсын хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1 дэх заалтыг үндэслэн, 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт заасан Ажлын хэсэг Сонгуулийн автоматжуулсан системийн сонгогчдын бүртгэлийн программ хангамжийн ажиллагааг шалган туршиж баталгаажуулав. Ажлын хэсгийн дарга Баталгаажуулсан Ажлын хэсгийн дэд дарга тэмдэг тэмдэг Монгол Улс, Улаанбаатар хот 20... оны ... сарын ...-ны өдөр