• Share
  • Email
  • Embed
  • Like
  • Save
  • Private Content
2009112702 education of_kazakh_children_a_situation_analysis_mon.pdf
 

2009112702 education of_kazakh_children_a_situation_analysis_mon.pdf

on

  • 2,998 views

 

Statistics

Views

Total Views
2,998
Views on SlideShare
2,997
Embed Views
1

Actions

Likes
1
Downloads
23
Comments
1

1 Embed 1

http://baga1d.blogmn.net 1

Accessibility

Categories

Upload Details

Uploaded via as Adobe PDF

Usage Rights

© All Rights Reserved

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel

11 of 1 previous next

  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Processing…
  • nice
    Are you sure you want to
    Your message goes here
    Processing…
Post Comment
Edit your comment

    2009112702 education of_kazakh_children_a_situation_analysis_mon.pdf 2009112702 education of_kazakh_children_a_situation_analysis_mon.pdf Document Transcript

    • “Êàçàõ õ¿¿õä¿¿äèéí áîëîâñðîëûí áàéäëûí ä¿í øèíæèëãýý” ñóäàëãààíû òàéëàí Èõ Áðèòàíèé Õ¿¿õäèéã Èâýýõ Ñàí Ñàíäðà Ñ. Õóàíã 2005 îíû 10 ñàð 1
    • ОршилХүн бүр – хүүхэд, залуучууд, насанд хүрэгчид – цөм л сурах,боловсрол эзэмших хүртэх ёстой. (Бүх нийтийн боловсролын талаархи Дэлхийн тунхаглал)Боловсрол нь урт хугацааны явцад ядуурлыг бууруулах үндэс суурьюм. Энэ нь тогтвортой хөгжлийн гол хөшүүрэг юм. Боловсролхүртээмжтэй, сурах боломжтой байх олдох нь нийгэм эдийн засгийнамьдралд оролцох, амьжиргааны түвшингээ дээшлүүлэх хүний голтүлхүүр билээ. Бүх нийтийн боловсролын талаархи Дэлхийнтунхаглалд дурдьсан дээрх мэдэгдэл нь бүх нийтийн боловсролынмөн чанарын илэрхийлэл болсон юм. Эндээс хархад боловсрол болсургууль байна, сургуульд зориулсан санхүүжилт байна гэдгээсхавьгүй өргөн утгатай байна. Боловсрол чанартай байхын тулдхүүхдийн сурах хэрэгцээг хангах хэмжээнд тэдэнд боловсролынүйлчилгээг үр дүнтэй хүргэх ёстой.Монгол улсын боловсролын салбарт учирч буй нэг бэрхшээл бол төвсуурин газарт шилжин ирсэн хөдөөгийн, ядуу, хөгжлийн бэрхшээлтэйзэрэг зарим бүлгийн хүүхдүүд чанартай боловсрол эзэмшиж чадахгүйбайгаа явдал юм. Энэ нийтлэг хүндрэлтэй асуудлаас гаднасудалгаагаар үндэсний цөөнх, тухайлбал казак хүүхдэд учирч буйбэрхшээл, тэдний боловсролын байдал, хэрэгцээ, боломж ямарбайгаа, мөн Монгол улавж Засгийн газраас энэ асуудлыг хэрхэн авчүзэж, арга хэмжээ авдаг. Энэ тайлан нь нийгмийн асуудлууд болонболовсролын салбарын сул тал Казак хүүхдүүдэд хэрхэн нөлөөлжбуйд дүгнэлт хийхийн зэрэгцээ хэлний онцлог байдлаас урган гарчирсэн бусад бэрхшээл нь казак хүүхдийн боловсролд хэрхэн нөлөөлжбайгааг авч үзсэн болно.Сурах, боловсрол эзэмших тал дээр Монгол хүүхдүүдэд учирдагнийтлэг хүндрэл нь Казак хүүхдүүдэд мөн адил тусч байна. Энэ ньболовсролын тогтолцооны сул тал, байр хангамжийн дутагдал,сургалтын материаллаг бааз, сургалтын чанар, сурах нөхцөл байдал,сурахтай холбоотой албан болон албан бус зардал, ядуурал, өрхийнамьжиргааны түвшин зэргээс улбаалсан боловсрол олгоход учирч буйолон хүндрэл юм. Орон нутагт хөдөө аж ахуйн салбарын цагийнхуанли нь сургуулийн хуанлитай зөрдөг нь хөдөөний хүүхдүүдэдсургуульд явахад нэмэлт төвөг учруулахаас гадна төвөөсболовсруулсан сургалтын хөтөлбөр, сурах бичиг нь орон нутгийнамьдралын, орчин нөхцөл аж төрөх ёс заншил, соёлд тэр бүрзохицдоггүй байна. Дэд бүтцийг хөгжүүлэх болон бусад зардалsubsidy/ гаргахаас гадна хүүхдийн боловсролд хөрөнгө оруулахад ньгэр бүлийг дэмжих, боловсролын чанар, тохиромжтой байдлыгсайжруулах хэрэгтэй байна.Юуны өмнө Казак хүүхдүүдийн хамгийн гол бэрхшээл нь хэлтэйхолбоотой өвөрмөц асуудал юм. Цөөнх ч бай, олонхи ч бай аль ч 2
    • нөхцөл байдалд Монгол сургуульд, суралцдаг казак хүүхдэд хэлнээсболсон олон төрлийн бэрхшээл гарч байна. Казак хэлний сургалттайсургууль эсвэл ангид орох замаар төрөлх хэлээрээ суралцах боломжолдсон ч тасралтгүй боловсрол эзэмшихэд тэдэнд олон талынхүндрэл тулгардаг байна. Монгол хэлийг хоёрдагч хэл болгон үзэхэдзохих дэмжлэгийг бий болгох, казак, монгол хоёр хэлээр зэрэгцүүлэнболовсрол эзэмших явдлыг дэмжих сургалтын тогтолцоо, хандлагыгбий болгох нь казак хүүхдйн боловсрол эзэмших, хөгжих эрхийгхангахад нэн чухал байна.1. Арга зүй, бэрхшээлЭнэ тайлан нь Их Британийн Хүүхдийг Ивээх Сан ХИС - гийнзахиалгаар бичигдсэн болно. Гол зорилго нь казак хүүхдүүдийнболовсрол эзэмших, хөгжих эрхийг хангах талаар ХИС-гаасхэрэгжүүлэх хөтөлбөрийн стратегийн болон үйл ажиллагаанытөлөвлөгөөг боловсруулахад зөвлөн туслах ба казак хүүхдүүдийнболовсролын өнөөгийн нөхцөл байдлыг судлахад чиглэсэн юм. Эндөгүүлж буй мэдээлэл нь салбарын онцлогтой холбоотой онцлогасуудлыг танилцуулсан бөгөөд салбарын асуудлыг бүх хэмжээнд ньхамарсан бүрэн хэмжээний судалгаа биш юм.Нөхцөл байдлын судалгааны гол зорилго: Казак хүүхдүүдийн боловсролын өнөөгийн байдалд анализ хийж, Баян-Өлгий аймагт сургууль завсардалт өндөр байгаагийн шалтгааныг тодруулах Казак хүүхдүүдийн боловсрол эзэмших явцад сөргөөр нөлөөлдөг гол хүчин зүйлийг илрүүлж, тэдгээрийг даван туулах арга замыг тодруулах Казак хүүхдүүдийн боловсрол эзэмших болон хөгжих эрхийн хангамжийг сайжруулах талаар ХИС-гийн хөтөлбөрт стратегийн болон үйл ажиллагааны зөвлөмж өгөх Төв болон орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын зүгээс бодлогын түвшинд анхаарвал зохих асуудлаар зөвлөмж боловсруулахСудалгааны гол асуулт: • Казак хүүхдүүдийн боловсрол эзэмших боломж, гарах үр дүн өнөөдөр ямар байна вэ? • Өнөөгийн боловсролын бодлого тулгамдсан асуудал, нь Казак гэр бүл, тэдний хүүхдүүдийн хэрэгцээ, нөхцөл байдалд хэр нийцэж байна вэ? • Казак хүүхдүүдийн боловсрол ба хөгжлийн асуудлыг сайжруулахад тусгайлан бодлого байна уу? • Хэрвээ байхгүй бол бодлого боловсруулахад ямар хүчин зүйлүүдийг харгалзан үзэх шаардлагатай вэ? • Хэрвээ байгаа бол хэр үр дүнтэй хэрэгжиж байна вэ? 3
    • Энэ судалгаа нь чанарын судалгаа бөгөөд төвийн түвшинд болон Баян-Өлгий, Ховд аймаг, Улаанбаатар хотын Налайх дүүрэг гэсэн 3 газартхийгдсэн болно. Ихэвчлэн улаанбаатар хотоос мэдээ материалцуглуулан судлав. Цуглуулсан мэдээгээ Засгийн газар, Яам, агентлагболон үндэсний ба олон улсын бусад байгууллагын холбогдох хүмүүстэйуулзаж ярилцсаны дүнд баяжуулсан болно. Засгийн газрын болон олонулсын байгууллагуудтай хийсэн уулзалтууд нь хагас албан ярилцлагынхэлбэртэй байсан. Ихэнх уулзалт орчуулагчаар дамжуулан монголхэлээр, зарим нэг нь англи хэлээр явагдсан болно.Энэ судалгааг явуулахад учирч байсан хамгийн том бэрхшээл ньсудалгааны багийн хэлний асуудал байсан. Казакаас англи хэл рүүорчуулга хийх хүн олоход ХИС-гийн хувьд хэцүү байсан. Ховдодорчуулагч олсон боловч орчуулгын чанар муу, харин Баян-Өлгийд эцэгэхчүүд казакаар ярьж, үүнийг монгол руу, дараа нь англи хэл рүү орчуулжбайв. Энэ асуудлыг энд дурдсан шалтгаан бол онолын хувьд дээдболовсрол эзэмшихэд тэгш байлгахыг казак хэлний сургалттай сургуульдмонгол хэлийг үздэг гэх боловч үнэн хэрэг дээрээ хоёр хэлээрхоюулангаар нь төгс ярьдаг хүн тийм ч олон биш байдгийг харуулах гэсэнюм. Монгол хэлээр төгс сайн ярьдаг казак эцэг эхчүүд тун цөөн байлаа.Энэ нь Монгол хэлийг, сурах боломж нөхцөл, чанар төдий л үр дүнтэйбиш байгааг харуулж байгаа болов уу.Судалгааны явцад болон үр дүнд нөлөөлж байсан бас нэг бэрхшээл болмэдээллийн олдоц, түүний чанарын асуудал юм. Янз бүрийн эх үүсвэрээсолдсон мэдээллүүд нь харилцан адилгүй, тэр бүү хэл нэг материалдоторхи мэдээллүүд ч хоорондоо зөрж байв. Гэхдээ хамгийн хүндрэлтэйасуудал бол мэдээллийн хомсдол байлаа. Аймаг, хотын БСГ, Яамнаасхүссэн мэдээгээ тэр бүр авч чадахгүй байсан бөгөөд олдсон мэдээлэл ньхарьцуулах боломжгүй байсан учир судалгааны үр дүн нь үгээр дүрслэхмаягаар гарсан болно. Энд орсон статистик мэдээг орон нутгийн албаныхүмүүс болон бусад хүнээс цуглуулсан хоёрдагч эх үүсвэрээс авсанбөгөөд энэ тайланг өнөөгийн байдал, учирч буй бэрхшээлийг ойлгоходанхдагч эх үүсвэр болгон хэрэглэвэл зохино. 2. МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛМонгол улсын боловсролын тогтолцоо нь сургуулийн өмнөх боловсрол,ерөнхий боловсрол гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Ерөнхий боловсрол ньбага, дунд, ахлах сургуулийн боловсролоос бүрдэнэ. Сургуулийн өмнөхболовсрол нь 3-6 насны хүүхдийг 2005 – 2006 оноос эхлэн хамрахбөгөөд үүнд хүүхэд бүр зайлшгүй хамрагдах шаардлагагүй. 2005 – 2006оны хичээлийн жилээс 11 жилийн боловсролын системд шилжиж байгаабөгөөд бага 1 – 5-р, дунд 6 – 9-р ангиуд нийлж суурь боловсролынбааз болно. Монгол Улсын Үндсэн хуулиар суурь боловсролыг хүн бүрүнэ төлбөргүй заавал эзэмших ёстой. Ахлах сургууль нь хоёр жилийнх.Хүн бүр заавал суух шаардлагагүй, гэхдээ ахлах ангийг төгсөх ньколлежид дээд сургуульд элсэх урьдчилсан нөхцөл болдог. Бүх нийтийнболовсролын асуудлыг Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам БСШУЯхариуцан удирддаг бөгөөд аймаг бүрт байдаг Боловсрол, Соёлын Газар 4
    • БСГ нь орон нутгийн боловсролын асуудлыг хариуцдаг МонголынБоловсролын Хамтын Ажиллагаа, 2005.Тус улсын хүн ам нягтшил багатай. Хөдөөгийн хүн амын ихэнх ньнүүдлийн хэв маягаар амьдардаг. Энэ байдалд тохируулан социализмынүеэр олсон амжилтын нэг бол сургууль, цэцэрлэгийн сүлжээг сайтарбайгуулж чадсан явдал юм. Уг сүлжээний нэг хэсэг нь сургуулийн дотуурбайр бөгөөд энэ нь нутаг дэвсгэрийн ялгаагүйгээр хүүхдийн сургуульдхамрагдалт, бичиг үсгийн түвшинг хангаж чадсан юм.Харин шилжилтийн эхний жилүүдэд хүмүүсийн боловсролын хандлага,оролцоо эрс суларсан байна. Цэцэрлэгийн төсөвт зардалд төрөөсолгодог хөрөнгийн хэмжээ буурч, газар болон барилга байгууламжуудхувьчилагдсан нь цэцэрлэгүүдийн үүдийг хаалгахад хүргэж, сургууль,дотуур байрны барилга, тоног төхөөрөмжийн чанарыг муудахаднөлөөлсөн байна. Эдгээр хүчин зүйлээс гадна малын хувьчлал,ядуурлын гүнзгийрэлт, ажилгүйдэл, түүнчлэн боловсролын тогтолцоог1990, 1992 онуудад өөрчлөн зохион байгуулсан нь сургуульзавсардалтыг нэмэгдүүлж,сургуулийн өмнөх боловсролын хамрагдалторолцоог бууруулсан байна.Сургууль завсардалт 1992 – 1993 оны хичээлийн жилд 33000 хүүхэдбуюу сургуульд суралцагсдын 8,8 хувийг эзэлсэн нь оргил үе байв.Бага сургуульд хамрагсдын тоо 1990 онд 233000 байсан бол 1995 онд187900 болжээ. Түүнчлэн 8 – 15 насны хүүхдийн сургуульд хамрагдалтынхувь 1990 онд 98,6 хувь байсан бол 1995 онд 84,3 хувь болж буурсанбайна. ХХТ, 2003. 1990 оноос 2001 оны хооронд 224 цэцэрлэгхаагдсанаар сургуулийн өмнөх боловсрол дээрх давалгаанд хамгийнихээр өртсөн байна Азийн Хаөгжлийн Банк АХБ, 2002. 1990 онд 97000хүүхэд цэцэрлэгт явдаг байсан бол 1993 онд энэ 60000 болж цөөрчээ.АХБ, 2003 1995 оноос эхлэн эдийн засаг, боловсрол аль аль нь сэргэжэхэлснээр 2004 он гэхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагсдын тоо82674-д хүрсэн хэдий ч 1990 оныхоо түвшинд хүрээгүй байна. АХБ, 20051995 оноос Монгол улс нь боловсролын хүртээмж ба чанарыгсайжруулах талаар салбарынхаа хэмжээнд өөрчлөлт шинэчлэлтийн аргахэмжээг авч хэрэгжүүлсээр тодорхой үр дүн гарч байна. Гэсэн хэдий чболовсролын хүртээмж, боломжид нөлөөлдөг чухал хүчин зүйл бол уламбүр нэмэгдэж буй ядуурал юм. Анхаарал татаж байгаа хамгийн хурцасуудал бол хот хөдөөгийн ялгаа ба хөдөөгийн ядуурал юм. Хөдөө ороннутагт мэдээлэл хүртэх хүний нөөцийн чадавхи, нийгмийн суурьүйлчилгээ хол хоцорсон байна. Хөдөө дотроо хүртэл сумын малчин,аймгийн төвийн хүн амын хооронд эдийн засгийн боломж, үйлчилгээхүртэх байдлын хувьд нэн их ялгаа байна. 1998, 2002 онд хийсэнамьдралын түвшний судалгаан дээр үндэслэн ядуурал нь боловсролынөртгийг төлөх иргэдийн чадварыг доройтуулж сургууль завсардалтаднөлөөлсөн байна гэж АХБ дүгнэжээ. Сургуулиудын шалгалтын дүнгээсхарахад сурлагын амжилт нь хүн амын амьжиргааны түвшин доройсумдад хүн амын амьжиргааны түвшин өндөртэй сумдаас доогуур байна. 5
    • Монгол улсад хийсэн судалгаануудаас харахад өөр нэгэн анхааралтатсан асуудал бол хүүхдээ сургуульд явуулах, тогтвортой эсэх талаарэцэг эхээс гаргах шийдвэр нь сургууль, боловсролын талаархи олоннийтийн үзэл бодол, багш нарын хандлагаас шалтгаалдаг байна.Монголын боловсролын өнөөгийн чухал асуудлууд нь ядуурлыгбууруулах, хөгжлийн үр шимийг тэгш хүртэх тал дээр тулгуурласанхөгжлийн ерөнхий чиглэлтэй нягт холбоотой байна. Монголын ЭдийнЗасгийн Хөгжлийн Стратеги, Ядуурлыг Бууруулах Стратеги ЭЗХСЯБС -дзаасанчлан, боловсрол нь хөгжлийн үйл явцын чухал стратеги ажээ. БүхНийтийн Боловсрол БНБ-ын зорилтод тодорхойлсноор Монгол улс ньбага насны хүүхдийн халамж, тэдний боловсролын асуудлыг шийдэхэддэвшилт гаргаснаар сургуулийн гадна байгаа хүүхдүүдийг албан бусболовсролд хамруулж, 2015 он гэхэд Бүх Нийтээр Бага БоловсролБНББ - той болохыг зорьж байна. Монгол улсын Мянганы ХөгжлийнЗорилт нь БНБ –ын БНББ-тай ижил зорилготой бөгөөд үүнээс гадна энэнасныхны эндэгдлийг 100 хувь үгүй болгох зорилготой байгаа аж. Дээрхбүх нийтийн зорилгод хүрэхийн тулд Монгол улс нь зөвхөн боловсролынтогтолцоо, үйл ажиллагааг бэхжүүлээд зогсохгүй Монголын бүх хүүхдэдчанартай боловсрол эзэмших, сургуулийн хүртээмжтэй байдлыгхангахын тулд казак болон бусад үндэстний цөөнхийн боловсролынонцлог хэрэгцээг хангахад анхаарах хэрэгтэй байна. 3. Эрх зүйн болон бодлогын шинэчлэлийн хүрээЯдуу, эмзэг бүлгийн хүүхдүүдэд үйлчилгээг хүргэх зорилгоор МонголынЗасгийн Газраас хэрэгжүүлдэг боловсролын болон нийгмийн халамжийнарга хэмжээний талаар энэ хэсэгт дурьдана. Хүүхдэд сургуульдсуралцахад учирч буй санхүүгийн саад бэрхшээлийг арилгах,боловсролын үйлчилгээнд оролцоход урамшуулал олгох, сургалтынчанар, боловсролын тохиромжтой байдлыг сайжруулах зэрэг чиглэлээрхэрэгжүүлж буй зарим нэгэн гол хөтөлбөрийг энд танилцуулна.1995 оны Боловсролын Үндсэн Зарчмууд ба Боловсролын Хууль Иргэд нь үндэс угсаа, хэл соёл, арьс өнгө, нас хүйс, нийгмийн болон өмчийн байдал, эрхэлж буй ажил болон нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодлоос үл хамааран боловсрол эзэмших боломжоор хангагдана. Иргэд өөрийн төрөлх хэлээр сурах боломжоор хангагдана. Боловсролын салбарт улсын төсвийн 20-иос доошгүй хувийг зарцуулсаар байна. Дотуур байранд амьдардаг хүүхдүүдэд жилд хоёр удаа гэртээ харихад нөхөн олголт олгож, нийтийн унаанд хөнгөлөлт үзүүлнэ1997 оны Албан Бус Боловсролын Үндэсний ХөтөлбөрАлбан Бус Боловсрол АББ нь үндсэн хоёр хөтөлбөрөөс тогтоно. Эхнийхнь хөтөлбөр 1997 онд “Албан Бус Боловсролыг Хөгжүүлэх ҮндэснийХөтөлбөр” нэртэйгээр гарсан бөгөөд хоёр дахь нь “Зайны БоловсролынҮндэсний Хөтөлбөр” 2002 оны нэгдүгээр сард батлагдсан байна. АлбанБус Боловсрол нь шилжилтийн сөрөг нөлөө болсон сургууль завсардалт, 6
    • ажилгүйдлийн асуудлыг шийдэхэд, суурь боловсролын хувилбар болгоналбан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн боловсролын нэг хэлбэр юм. АлбанБус Боловсролыг сумд дахь Гэгээрлийн төв уг ажлыг хариуцдаг бөгөөдэнэ төвөөс арга зүй болон сургалтын материалаар хангадаг.2000 он, Боловсролын хэрэглэгдхүүнээр хангах нь Боловсролын Сайд, Сангийн сайд нарын хамтарсан 3431 тоот тушаалаар амьдралын хэрэгцээ шаардлагатай сургуулийн насны хүүхдүүдэд жил бүр 16,000 төгрөгийн тусламж олгох Дөрөв болон түүнээс дээш тооны хүүхэд нь нэгэн зэрэг сургуульд сурч байгаа гэр бүлд болон эмзэг бүлгийн гишүүдэд Нөхөн олговор авах шаардлага хангасан хүүхдүүдийн эцэг эхчүүд 5 дугаар сард орон нутгийн байгуулагад өргөдлөө өгч 9 дүгээр сард хичээлийн хэрэгсэл авах хүсэлт гаргах 2002 онд нийт 56700 хүүхэд, 2003 онд 64000 хүүхэд хичээлийн хэрэгсэл авсан.2000 онд дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг төрөөс дангаар даахДотуур байрны хүүхдийн хоолны зардлын хагасыг махны хэлбэрээр эцэгэхчүүд төлдөг байсныг болиулж, 1996 оны өмнөх үеийн төрөөс хоолнызардлыг бүрэн хариуцаж байсан хуучин бодлогоо сэргээв.2001 – 2003 он Хөдөөгийн дунд сургуулийн багш нарын сургалтынхангамжийг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр Хөдөөгийн сургуульд ажиллах багш нарт сургалтын зээлийг хэрэгсэхгүй болгох төрийн сангаас суралцсан оюутан суманд 2 жил, аймгийн төвийн сургуульд 5 жил ажилласан тохиолдолд зээлийг хэрэгсэхгүй болгох . Одоогоор 200 гаруй багш сум, аймагтай гэрээ хийгээд ажиглаж байгаа. Багш дутагдах асуудлыг алсын хараатай шийдэхийн тулд зарим сурагчийг 8-дугаар ангиас нь сонгож, багшийн мэргэжилд тусгайлан бэлдэж байна. Нийт 13 аймгийн 449 хүүхэд хамрагдаад байна. Зарим аймагт шаардлагатай мэргэжлийн багш нарт нэмэгдэл цалин, урамшуулал 300,000 төгрөг олгож байна. Баян-Өлгий, Ховд аймагт багш дутагдах хувь бага 14, 16 учир дээрх хөнгөлөлт, урамшууллыг эдлээгүй.2002 он Сургуулийн Өмнөх БоловсролСургуулийн өмнөх боловсролд ямар нэг тусгай хөнгөлөлт үзүүлээгүй,гэхдээ хувилбарт хэлбэрүүд болох гэр цэцэрлэг, нүүдлийн цэцэрлэг,хувийн цэцэрлэг олшруулахыг зөвлөмж болгосон.Хандивын цэцэрлэгүүд байгуулагдаж байгаа.2003 оны зун 14261 малчин өрхийн хүүхэд нүүдлийн цэцэрлэгтхамрагдсан.2003 он Улаанбаатарт шилжин ирэгсдийн бүртгэлийн төлбөрийг халахбодлого 7
    • Улаанбаатарт шилжин ирэгсдийг бүртгэхэд төлбөр авдаг байсан ньшилжин ирсэн ихэнх өрхийн хувьд нийгмийн үйлчилгээг хүртэхэд хүндээртусч, хүүхдээ сургуульд оруулахад нь саад тотгор болж байсныг халав.2005 он Хүүхдийн мөнгөний хөтөлбөр 2004 оны сонгуулийн дагуу Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн Яамнаас хэрэгжүүлж байгаа нийгмийн туслалцааны энэхүү хөтөлбөрийн дагуу ядуу өрхийн хүүхэд бүрт сар тутам 3000 төгрөгийн мөнгөн тэтгэлэг өгч эхэлсэн бөгөөд сургуульд хүүхдийг хамруулсан байх нөхцөл тавьжээ. 2005 онд 127000 өрхийн 560000 хүүхэд уг хөтөлбөрт хамрагджээ.2004 – 2005 он Казак хэлээр сурах бичиг орчуулахСургуулийн сурах бичгийг казак хэл рүү орчуулж хэвлэхээр Боловсрол,Соёл Шинжлэх ухааны Яам төлөвлөгөөндөө тусгажээ. Хуваарь ёсоорорчуулгыг 2004 онд эхэлсэн байна.2005 – 2006 он Боловсролын Шинэ СтандардСургалтын хөтөлбөр нь орон нутгийн онцлогоос шалтгаалан уян хатанбайж болно гэсэн санааг дэвшүүлсэн боловч нийт цагийн 70-75 хувийгхичээлийн танхимд зарцуулахаар төлөвлөсөн агуулгад тулгуурлажбайлаа. 2005-2006 оны хичээлийн жилээс нэвтрүүлж эхэлсэн БоловсролШинэ Стандарт нь Сурагчийн эзэмшвэл зохих чадварыг тодорхойлонгаргаж түүний хүрээнд тухайн сургууль орон нутгийн онцлогт тохирууланагуулгаа боловсруулахаар заасан байна. 11 жилийн тогтолцоонд шилжижбайгаагаас эхлэн сургууль бүр Боловсролын Соёлын Төвийнтусламжтайгаар өөрийн сургалтын агуулгыг боловсруулах ёстой. ШинэСтандарт нь хүүхэд төвтэй сургалтын арга зүй, үйл ажиллагаанд суурилжбайгаа болно.2005 он сурах бичгийн ваучер Шинэ сурах бичгүүд төлбөртэй болсонтой холбогдуулан эмзэг бүлгийн өрхийн хүүхдүүд сурах бичгийн ваучер авна. БСШУЯ-ны тооцоолж байгаагаар, 557700 хүүхэд буюу нийт сурагчдаас 28 хувь нь сурах бичгийн үнийн хөнгөлөлт эдэлнэ.Коллежид элсэх квотын системБСШУЯ коллежийн элсэлт дэх квотын системийг өөрчлөхөөр судалжбайна. Одоогоор оюутнууд газарзүйн байрлал дээр үндэслэн коллежидэлсэж байгаа бол цаашдаа үндэсний хэмжээнд өрсөлдөх юм байна. 4. Монгол дахь Казакуудын ерөнхий нөхцөл байдалЭнэ тайлангийн гол нь Монголын Улсын хамгийн том үндэсний цөөнхийнбүлэг, нөгөө талаар Монголчуудын олонхиос зан заншил болон хэлсоёлын хувьд хамгийн их ялгаатай Казакын ард түмний боловсролынболомж нөхцлийн байдалд төвлөрсөн юм. Монголд амьдардаг Казаколонхи нь Баян-Өлгий аймагт байдаг. Тэдний боловсролын хүртээмж, үрдүнгийн суурь үзүүлэлт тун хангалтгүй байна. Энэ байдал нь Казакууд 8
    • болон бусад үндэстний цөөнхийг хоцрогдолд хүргэсэн гол саад тотгор ньөнөөгийн боловсролын үйлчилгээний тогтолцоонд байна уу гэдгийганхааралтай авч үзэхийг шаардсан юм. Үндэстний бүлгүүдийг ялгажүзсэн газарзүйн болон боловсролын харьцуулсан тоо баримт Монголдбайхгүй тул энэ нь хүн амын дийлэнх хэсгийг Казакууд эзэлдэг аймагболон янз бүрийн үндэстнээс бүрдсэн орон нутагт голчлон хийгдсэнчанарын судалгаа болно.А. Хүн амын ерөнхий зурагХүн амХүн амын тоогоороо үндэстний олонхи болох Халхуудын дараахь байрыгэзэлдэг үндэстний бүлэг бол Казакууд бөгөөд тэд хүн амын 4,4 хувийг, 0-14 насны хүүхдийн 6 хувийг эзэлдэг. 2000 оны хүн амын тооллогоор, нийт2 365 269 хүн амаас 102 983 Казак иргэн Монголд амьдарч байна.Казакуудын ихэнх нь улсын баруун хэсэг болох Баян-Өлгий аймагтамьдардаг бөгөөд тус аймгийн 99 112 хүн амын олонхи нь Казакууд аж.Казакууд нь Баян-Өлгий хөрш Ховд аймгийн хүн амын 10 хувийг эзэлдэгбөгөөд тэдний ихэнх нь аймгийн төвд амьдардаг. Ялангуяа Ховд аймгийнХовд сумын хүн амын олонхи нь Казак иргэд байна. Мөн тус аймгийнБуянт сумын хүн амын гуравны нэг нь Казак иргэд бөгөөд өөр заримсуманд цөөнгүй казак иргэд амьдардаг болдог байна. Таблиц 1-ийг хар.Судалгаанд Улаанбаатар хотын Налайх дүүрэг орсон болно. Налайхынуурхайд 1930 – 1940-өөд оноос хойш Баян-Өлгий аймгаас Казакуудажиллахаар нүүн ирж суурьшжээ. Өдгөө тэд тус дүүргийн хүн амын 30хувийг эзэлдэг аж.Судалгаанд хамрагдсан орон нутгийн хүн амын бүтэцХовд аймаг: Хүн амын нийт тоо 91, 770 10 хувь нь КазакБуянт сум: Хүн амын нийт тоо: 3,200 30 хувь нь Казак, 10 хувь ньТуваболон Узбек, сургууль – 55 хувь нь КазакХовд сум: Хүн амын нийт тоо 4, 917 95 хувь нь КазакЖаргалан сум аймгийн төв: Хүн амын нийт тоо 32,332 18 хувь нь Казак,2-р сургууль – 55 хувь нь КазакМөнххайрхан сум: Хүн амын нийт тоо 2, 529 98 хувь нь УрианхайЭрдэнэбүрэн сум: Хүн амын нийт тоо 3,363 96 хувь нь Өөлд, 4 хувь ньКазакБаян-Өлгий аймаг: Хүн амын нийт тоо 99,112 90 хувь нь КазакАлтай сум: Хүн амын нийт тоо 4,010 60 хувь нь Казак, 40 хувь ньУрианхайБуянт сум: Хүн амын нийт тоо 3, 127 49 хувь нь КазакӨлгий сум аймгийн төв: Хүн амын нийт тоо 29,210 98 хувь нь Казак, 5-рсургууль 100 хувь КазакЦэнгэл сум: Хүн амын нийт тоо 8,298 80 хувь нь Казак, 20 хувь нь ТуваУлаанхус сум: Хүн амын нийт тоо 9, 075 100 хувь КазакУлаанбаатар хотын Налайх дүүрэг: Хүн амын нийт тоо 23,620 30 хувь ньКазак 9
    • Налайхын 4-р хороо: Хүн амын нийт тоо 4,519 90 гаруй хувь КазакШилжих хөдөлгөөнМонгол улсын дотоод дахь шилжих хөдөлгөөнд Казакуудын талаар ямарнэгэн тоо баримт байхгүй байна. Баян-Өлгий, Ховд аймагт хоюуланд ньКазакууд аймгийн төв рүү чиглэсэн шилжих хөдөлгөөнд оролцож байгаадүр зураг харагдаж байна. Саяхны судалгаанаас харахад шилжиххөдөлгөөний сөрөг үр дагавар хүүхдийн боловсролд нөлөөлж байгаа аж.Гэхдээ тус хоёр аймгаас гадагш чиглэсэн шилжих хөдөлгөөн ньУлаанбаатар хот, төврүү гэхээсээ илүү Казакстан улс руу чиглэсэнбөгөөд 2004 оноос хойш энэ хөдөлгөөн нь дахин сэргэж байгаа юм байна.Энэхүү гадагш чиглэсэн шилжих хөдөлгөөний явцад хүүхдийн сургуульшилжилтийн хөдөлгөөнийг нарийн хөтлөөгүй нь Баян-Өлгий аймаг дахьсургууль завсардалт өндөр хувьтай холбоотой байж болох юм.Баян-Өлгий аймгаас авсан тоо баримтаас үзэхэд 1990 онд 10,000 өрхКазакстан руу нүүсэн байна. Тус аймгийн засаг даргын тооцоолжбайгаагаар, 1990, 1994 оны хооронд бараг 70 000 өрх Казакстан руунүүсэн аж. Энэ шилжилт нь 1990-ээд оны сүүлээр зогссон боловч 2002онд дахин эхэлж, 86 өрх шилжиж, улмаар энэ тоо нь 2004 онд 1 294-дхүрсэн байна. Зарим өрх буцаж ирж байгаа гэсэн ерөнхий ойлголт төвгазарт байдаг боловч аймгийн засгийн даргын үзэж байгаагаар анхныявсан 70 000 өрхөөс зөвхөн 5 000 нь л буцаж ирээд байгаа байна.Жишээлбэл, 2004 онд 28 өрх Казакстанаас буцаж ирсэн аж.ЯдууралБаримтаас үзэхэд нийслэл хотоос алслагдсан, үндэстний цөөнхамьдардаг баруун аймгуудын нутгийн бусад хэсэгтэй харьцуулахад илүүэмзэг байдал байна. Жишээлбэл: 2000 оны статистик мэдээнээс үзэхэдулсын хэмжээнд ядууралын хувь 36 байхад баруун бүсэд 51 хувь байна.Зөвхөн бидний очсон аймгуудаар авч үзэхэд үндэсний хэмжээнийядуурал 36 хувь Казакууд ихээр амьдардаг Ховд аймагт 35 хувь, Баян-Өлгий аймагт 46 хувь байна. Казакууд ихээр амьдардаг.Казакууд олноор амьдардаг Улаанбаатар хотын захын дүүрэг болохНалайхын 4-р хороо нь ядуурал болон бусад эмзэг байдалд илүүтэйөртжээ. Хүн амын 90 хувь нь Казак иргэд байдаг энэ хороо нь хамгийнядуу хороо юм. Хэдийгээр 4-р хороо нь Налайхын хүн амын 19 хувийгбүрдүүлдэг боловч уг дүүргийн нийт ядуу өрхийн 37 хувь, мөн 5-аас доошнасны хүүхэдтэй ядуу иргэдийн 30 хувь энэ хороонд амьдардаг байна.Энд бас ядуу болон нэн ядуу өрх толгойлсон эмэгтэй болон дөрөв болонтүүнээс дээш хүүхэдтэй өрхийн эзлэх хувь хамгийн өндөр байна. Энэбүгд нь боловсролын үйлчилгээнд хамрагдах бага хувьтай таарч байгааюм.Б. Боловсролд оролцох оролцоо ба гүйцэтгэлБичиг үсэгт тайлагдалтын хувь бага байна. 10
    • АХБ-аас гаргасан мэдээнээс үзэхэд, Монголын 16 ястны бүлгүүдийн альнь ч “хөгжлийн үр шимээс хүртэхийн хувьд олонхийн бүлгээс илүү эмзэгбайдалд хүргэх ямар нэг ялгаатай зүйл үгүй” гэжээ. Гэхдээ АХБболовсролын үйлчилгээний хүртээмж бага байдаг алслагдсан нутагтбичиг үсэгт тайлагдалт дорой байгааг бас тэмдэглэжээ. Эдгээр бүлгүүднь үндэстний цөөнх байна. Жишээлбэл, халхууд буюу Монголчуудынолонхийн хувьд 7 ба түүнээс дээш насны нийт иргэдийн 4,6 хувь нь бичигүсэгт тайлагдаагүй байхад энэ тоо Казак иргэдийн хувьд бараг 50 хувиарилүү буюу 6,8 хувь байна. Өөр хоёр үндэстний цөөнх болох Дархад8,4хувь, Хотонгуудын 9,8 хувь хувьд энэ үзүүлэлт нь бүр ч өндөрбайна. Үндэстний цөөнхийн бичиг үсэгт тайлагдсан байдалтай холбоотойанхаарал татаж буй өөр нэг асуудал бол Монголчуудын дундэмэгтэйчүүдийн боловсролын байдал эрэгтэйчүүдтэй харьцуулахад илүүөндөр байдаг бол бичиг үсэгт тайлагдаагүй Казак эмэгтэйчүүдийн тооКазак эрэгтэйчүүдээс илүү байна. 2000 оны хүн амын тооллого.Сургууль завсардалт илүү их байна.Бичиг үсэгт тайлагдсан хүн амын хувиар дор үзүүлэлттэй байгаа голтөлөв Казак иргэд амьдардаг Баян-Өлгий аймагт, сургууль завсардалтулсын хэмжээнд хамгийн их байна. Эндээс үзэхэд Казак хүүхдүүдийнэзэмшиж байгаа боловсрол нь чанар бусдаас доогуур, сурах тэгшболомжоор хангагдаагүйтэй холбоотой гэсэн асуулт зүй ёсоор гарч иржбайна. Баян-Өлгий аймгийн хүүхдүүд улсын дундаж хэмжээтэйхарьцуулахад 3 дахин илүү сургууль завсардаж байна. Казак хүүхдүүдулсын хэмжээний нийт хүүхдийн 5 хувь, сургуульд суралцагсдын 4 хувийгэзэлдэг. Гэтэл үндэсний хэмжээнд сургууль завсардалт 1,9 хувь байхадБаян-Өлгий аймагт энэ нь 6,2 хувь байна. 2003 – 2004 оны хичээлийнжилийн байдлаар тус аймгийн сургууль завсардалт янз бүрийн эх сувгаасавч үзвэл 13 – 16 хувь байна.Сургууль завсардагчид нь хэн бэ? Энэ нь хэр зэрэг ноцтой асуудалболоод байна вэ?Зарим нэг эх сурвалжаас үзвэл, 1990 оноос Монгол улс зах зээлийнэдийн засагт шилжсэнээс хойш нийт 200,000 хүүхэд сургууль завсардаадбайна. БХА Гэсэн хэдий ч сургууль завсардалттай холбоотой мэдээбаримт нь өөр өөр эх сувагт янз бүр, жил бүрийн тоо маш ялгаатайбайна. Энэ судалгааны хувьд л гэхэд, Ховд аймгийн сургуульзавсардалтын тоо БСШУЯ болон бусад сувгаас авсан байдлаар 219байгаа бол БСХ-ийн бусад материалаас үзэхэд 691 байна. Энэ ньсургууль завсардалтын талаар нэгдсэн ойлголт үгүй болон хөгжлийнбэрхшээлтэй зэрэг хүүхдийн тоо мэдээнд ороогүй, бусад бүлгийнхүүхдүүдийн боловсролд хамрагдах асуудлыг янз бүрээртодорхойлдогтой холбоотой. Зарим тохиолдолд хоёр долоо хоногийналбан бус сургалтад хамрагдагсан хүүхдийг тоонд оруулаагүй байхад өөртохиолдолд сургуульд огт суралцаагүй хүүхдүүдийг сургуульзавсардагсдын тоонд оруулдаг байна.Ер нь сургууль завсардагсдын тоог гаргахдаа хичээлийн жилийн эхэндбайсан хүүхдийн тооноос хичээлийн жилийн эцэст байгаа хүүхдийн тоогхасах гэсэн энгийн аргаар боддог аж. Гэхдээ энэ тооцоо нь хувь хүүхдийг 11
    • тооцдоггүй, өөрөөр хэлбэл, хичээлийн жилийн дундуур өөр сургуульдшилжсэн 5 хүүхэд байлаа гэхэд энэ 5 хүүхдийн тоог сургуульзавсардагчдын тооноос хасдаггүй байна. Мөн тухайн хичээлийн жилийгдүүргэсэн боловч дараагийн хичээлийн жилд ирээгүй хүүхдийг сургуульзавсардалтад оруулж тооцдоггүй байна. Үүнээс гадна сургуулийнсанхүүжилт нь сургуулийн хүүхдийн тооноос шалтгаалдаг учир сургуульзавсардсан хүүхдийг байгаагаар оруулж тооцох аюул харагдаж байна.Энэ нь хөдөө орон нутаг болон гадагш чиглэсэн шилжих хөдөлгөөн ихтэйорон нутагт илүү байж болох юм.Сургуульд нас оройтож орж байна.Сургуульд нас оройтож орох нь сургууль завсардалт болон сурлагынамжилтад сөргөөр нөлөөлөх хүчин зүйл бөгөөд энэ нь баруун болонхангайн бүсэд өндөр байна. Энэ бүсэд 2000 онд 9 болон түүнээс дээшнасандаа сургуульд элсэгчдийн эзлэх хувь нийт элсэгчдийн 16 хувийгэзэлж байна. Нэгэн судалгаанаас үзэхэд, сургууль завсардагсдын 90 хувьнь 9 ба 10 насандаа анх сургуульд орсон байна. Мөн сургуульзавсардагсдын ихэнх нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүйбайдаг. Хотын Захын Хорооллын судалгаа. 2005 – 2006 оны хичээлийнжилээс эхлэн 11 жилийн боловсролын тогтолцоонд шилжиж байгаатайхолбогдуулан нэгдүгээр ангид хүүхэд 7 настайгаас эхлэн орж байна.Гэхдээ 1999 оноос хойш Боловсролын тухай хуулийн дагуу боломжтойгазар хүүхэд 6 -7 настайдаа сургуульд орж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд7 болон бага насны хүүхдийн сургуульд орох тоо нэмэгдсээр байгаа аж.Бага сургуульд бага насандаа орох нь хүүхдийн сурлагад эерэг нөлөөүзүүлж байгаа боловч баруун бүсэд 7 настайгаасаа сургуульд явж байгаахүүхдийн тоо харьцангуй цөөн байна. 2000 онд гэхэд баруун бүс нутагтсургуульд элсэгчдийн 15 хувь нь 7 настангууд байгаа нь улсын дундажхэмжээнээс даруй хоёр дахин бага байна. Бусад бүс нутагт 7настангуудын эзлэх хувь 16-27 хувь, Улаанбаатар хотод 42 хувь хүрчбайхад баруун бүсэд энэ хувь бага нь харагдаж байна.2004 – 2005 оны хичээлийн жилд Ховд аймагт сургуульд шинээрэлсэгчдийн 45 хувь нь 7 настангууд байсан ба энэ жилд бүх нийтээр 7настайгаас сургуульд элсэх шийдвэр гарчихаад байхад Баян-Өлгийаймагт нийт элсэгчдийн дөнгөж дөрөвний нэг нь уг шийдвэрийгбиелүүлжээ. Алтай суманд гурван 1-р анги байхад хоёрт нь 7 настангууд,нэгд нь 8 болон түүнээс дээш настангууд байна. Алтай сумын багийнсургуулийн тавдугаар анги төгсөгч 27 хүүхдийн зөвхөн 10 нь сумынтөвийн сургуульд үргэлжлүүлэн суралцсан байна. Сургуулийн захирлынтайлбарласнаар багийн бага сургуульд хүүхэд нас оройтож ордог учиртавдугаар анги дүүргэхдээ 14 – 18 настай байдаг аж.Сургуулийн өмнөх боловсролын оролцоо бага байна. Казак хүүхдүүдэд зориулсан сургуулийн өмнөх боловсролын ямар нэгэнтусгайлсан бодлого хөтөлбөр байдаггүй боловч Баян-Өлгий аймаг ньСургуулийн Өмнөх Боловсролын Төвийн анхаарлын төвд байгаа ажээ.Тус аймгийг сонгож авсан нь уг аймгийн Улаанбаатар хотоос алслагдсангазарзүйн байрлал, сургуулийн өмнөх боловсролын хувь онцгой багабайгаатай холбоотой байна. 12
    • Сургуулийн өмнөх боловсролын ач холбогдолСургуулийн өмнөх боловсрол болон 4 ба 8-р ангиудад сурлагынамжилтын талаар БСШУЯ-наас саяхан явуулсан судалгаанаас үзэхэдцэцэрлэгт удаан хугацаагаар явсан хүүхэд бага хугацаагаар хамрагдсанхүүхдийг бодвол илүү амжилттай суралцаж байна. Наймдугаар ангитөгсөгчдийн бага насандаа цэцэрлэгт явсан сурагчид яваагүй сурагчдаабодвол сургууль төгсөх шалгалтаа илүү амжилттай өгчээ. БСШУЯ,Сургуулийн өмнөх боловсролын тайлан БСШУЯ-ны судалгаа ньсургууль завсардалтыг сургуулийн өмнөх боловсролтой холбонтайлбарласан байна. АХБ, 2002Оролцоо: Сургуулийн өмнөх боловсролд хамрагдалт Баян-Өлгий аймагтнь хамгийн бага байна. Тухайлбал: улсын хэмжээнд сургуулийн өмнөхболовсролд хамрагдалт 33 хувь байгаа бол энэ аймагт 20 хувь байна.Сургуулийн өмнөх боловсролыг сайжруулах Үндэсний Хөтөлбөр – 2 ньсургуулийн өмнөх боловсролд хамрагдалтын дундач хувь 33 байгаа болэнэ аймагт 20 байна. Сургуулийн өмнөх боловсролыг сайжруулахҮндэсний Хөтөлбөр – 2 нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтыгтус аймагт эрс нэмэгдүүлжээ. 2001 онд уг аймагт цэцэрлэгтийнхамрагдалт 7 хувь, бусад хувилбарт сургалтад хамрагдалт 5 хувьтайбайсан байна. 2004 он гэхэд цэцэрлэгт хамрагдсан хүүхдийн тоо барагхоёр дахин нэмэгдэж 17,5 хувь болсон бол бусад хувилбарт сургалтадхамрагдсан хүүхдийн тоо 3 дахин нэмэгдэж 17, 5 хувь болж, улмаар нийтсургуулийн өмнөх боловсролын хувь 35 болжээ. Өнгөрсөн жилдсанхүүжилтээс шалтгаалан хувилбарт сургалтад оролцогсдын хувь буурч15, 4 хувь болсон боловч албан цэцэрлэгт суралцагсдын хувь 2,4-өөрнэмэгдэж 19,9 хувь болсон байна. Ингэснээрээ нийт оролцоо адилтүвшинд байна.Ховд аймгийнхны танилцуулснаар, тэд сургуулийн өмнөх боловсролдоролцогсдын тоог ястан үндэстний бүлгээр нь гаргадаггүй байна. Гэхдээзарим нэгэн баримт олдож байв. Казакуудын амьдардаг Ховд сум нь1996 оныг хүртэл шилжилтийн үеэр 1993 онд цэцэрлэг хаагдсанаасхойш цэцэрлэггүй байсан цорын ганц сум байжээ. Ховд аймагт албанёсны цэцэрлэгт явдаг хүүхдийн хувь 25 байдаг бол Ховд суманд жилийнулирлаас шалтгаалан 9 – 13 хувь байдаг байна. Аймгийн хэмжээнийтайлан ба албан бичгүүдэд цэцэрлэгүүд нь даацаа дийлэхгүй байгаатухай дурьдах нь элбэг байгаа боловч Ховд сумын Казак цэцэрлэг,аймгийн төвийн Казак хорооны цэцэрлэг хоёулаа байрныхаа хүчинчадлын хэмжээнээс бага хүүхэдтэй ажээ. Ховд аймгийн Буянт сум мөнадил цэцэрлэгт хамрагсдын тоог ястан үндэстний байдлаар ньгаргадаггүй байна. Гэхдээ сумын хэмжээнд сургуулийн өмнөхболовсролын зорилгод хүрэхэд амжилт олж цэцэрлэгт явдаг хүүхдийнхувь 40 хүрч байгаа ч Казак хүүхдүүд ялангуяа Ховд сумаас ирсэнхүүхдүүд энд бага хувь эзэлнэ гэж оршин суугчид хэлж байв. 13
    • Сургуулийн өмнөх боловсролын оролцооны судалгааХовд аймаг нийт сургуулийн өмнөх боловсрол 45 % цэцэрлэг 25% хувилбарт сургалт 20 гаруй %Буянт сум нийт сургуулийн өмнөх боловсрол 40 %Ховд сум нийт сургуулийн өмнөх боловсрол 30 % цэцэрлэг 9 – 13 % хувилбарт сургалт 17 %Жаргалан сум аймгийн төв нийт сургуулийн өмнөх боловсрол 45 % цэцэрлэг 24 % хувилбарт сургалт 21 %2-р сургууль нийт сургуулийн өмнөх боловсрол 20 %Мөнххайрхан сум нийт сургуулийн өмнөх боловсрол 42 %Эрдэнэбүрэн сум нийт сургуулийн өмнөх боловсрол 30 %Баян-Өлгий аймаг нийт сургуулийн өмнөх боловсрол 35 % цэцэрлэг 20 % хувилбарт сургалт 15 %Алтай сум: нийт сургуулийн өмнөх боловсрол 30 % цэцэрлэг 11 % хувилбарт сургалт 19 %Буянт сум: нийт сургуулийн өмнөх боловсрол 19 % цэцэрлэг 14 % хувилбарт сургалт 5 %Өлгий сум аймгийн төв: нийт сургуулийн өмнөх боловсрол 44 % цэцэрлэг 33 % хувилбарт сургалт 11 %5-р сургууль нийт сургуулийн өмнөх боловсрол 10 - 20 %Цэнгэл сум: нийт сургуулийн өмнөх боловсрол 15 % цэцэрлэг 11 % хувилбарт сургалт 4 %Улаанхус сум: нийт сургуулийн өмнөх боловсрол 25 % цэцэрлэг 7 % хувилбарт сургалт 18 %Улаанбаатар хот нийт сургуулийн өмнөх боловсрол 34 % цэцэрлэг 34 % хувилбарт сургалт <1 %Налайх дүүрэг: нийт сургуулийн өмнөх боловсрол 29 % цэцэрлэг 25 % хувилбарт сургалт 4 %Налайхын 4-р хороо нийт сургуулийн өмнөх боловсролСургуулийн өмнөх боловсролын оролцоог нэмэгдүүлэх Засгийн газрынстратеги: 2002 оноос хэрэгжиж эхэлсэн. Сургуулийн өмнөхболовсролын тухай үндэсний хөтөлбөр нь 2007 он гэхэд уг оролцоог 62%-д хүргэх зорилт тавьжээ. Үүнээс 41 %-ийг албан ёсны цэцэрлэгээр, 21%-ийг албан бус сургалтаар уг зорилтыг хангахаар төлөвлөсөн байна.Түүнчлэн эцэг эхэд зориулсан гарын авлагыг түгээх замаар хөдөөгийнхүүхдийн 35 % -ийг зайны сургалтад хамруулж сургуулийн өмнөхболовсролын хүртээмжийг дээшлүүлэх арга замыг уг хөтөлбөрт басонцлон дурьдсан байна.Цэцэрлэгийн барилгын хангамж, байрны хүчин чадлыг нэмэгдүүлэхээсгадна дээрх хөтөлбөр нь хувилбарт хэлбэрүүд болон хувийн цэцэрлэгийгхөгжүүлэх зорилго тавьсан байна. 2004 – 2005 оны хичээлийн жилд 14
    • Монголд байсан 687 цэцэрлэгээс 25 нь буюу 3, 6% нь хувийн хэвшлийнхбайна. Хувилбарт цэцэрлэгийн хамгийн өргөн хэлбэр нь гэр цэцэрлэгбуюу нүүдлийн цэцэрлэг юм. Гэр цэцэрлэг нь зуны улиралд баг дамжиннүүдэллэж малчдын хүүхдэд хүрч 2 – 3 долоо хоногийн сургалт явуулдагбайна. Баян- Өлгий аймгийн сургуулийн өмнөх боловсролдхамрагдагсдын бараг тэн хагас нь ийм маягийн богино хугацаанысургалтаар үйлчилгээ авдаг. Зарим суманд цэцэрлэгийн хувилбартсургалт нь сургуулийн өмнөх боловсролын үндсэн хэлбэр болдог байна.Гэр цэцэрлэгийн өөр нэг ашигтай тал нь өвлийн улиралд гэр ньцэцэрлэгийн хажууд үлдэж хагас өдрийн үйлчилгээ үзүүлж болдог тал чбайна. Энэ үед эцэг эхчүүд нь хоолны мөнгө төлөх шаардлагагүй болдогбуюу хандивын цэцэрлэг маягаар ажилладаг байна. Зарим аймаг, сумынзасаг захиргаа ийм төрлийн цэцэрлэгийг дэмждэг. Баян-Өлгий аймагтиймэрхүү цэцэрлэг нь 250 хүүхдийн хоолны төлбөрийг даадаг байсанбайна. Харин бидний сонссоноор одоогийн засаг захиргаа ийм нийгмийнхаламжийн санхүүжилтыг зогсоосон байна. 4. Бодлого боловсруулахдаа Казак хүүхдүүдийг умартжээ.Казак хүүхдүүдэд чиглэсэн боловсролын бодлого, ялангуяа эх хэл, соёлхосолсон үйлчилгээг сонгох талаар ямар нэг тодорхой бодлогоүгүйлэгдэж байна. Энэ нь юуны өмнө үндэстний цөөнхийн талаархиойлголт төвдөө дутмагаас болдог байна бидний ярилцсан. БСШУЯ болонболовсролын бусад байгууллагын хүмүүсийн ихэнх нь үндэстнийцөөнхийн тухай ерөнхийд нь ч, Казакуудын нөхцөл, хэрэгцээний тухайд чнэг их чухал авч үзэхгүй байлаа. Өнгөрсөн жилээс эхлэн шинэстандардын сурах бичгүүдийг Казак хэлнээ орчуулж эхэлсэн нь тэднийсурах онцгой хэрэгцээг хангах талаар авч хэрэгжүүлсэн ганц арга хэмжээбайлаа.А. Асуудлын талаар нэгдсэн ойлголт төвийн хэмжээнд үгүйлэгдэжбайна.Үндэстнүүдийн хооронд улс төрийн зөрчил, сөргөлдөөн байдаггүй ньтэдний эрхийн талаар амарлингуй хандлагыг бий болгожээ.Боловсролынболон нийгмийн салбарын үндсэн илтгэлүүд ч үүнийг нотлож байна. АХБ-ны боловсролын салбарын үнэлгээ нь “Монголын 16 ястан, үндэстнийхувьд боловсролд оролцох оролцоо нь” тэгш биш боловч тийм ч муу бишгээд бичиг үсгийн түвшинг дурьджээ. Ямар нэг асуудал байхгүй гэсэн батитгэлээс гадна орон нутгийн байдлын талаархи ядмаг ойлголт,Казакуудын тухай тогтсон хэнэггүй хандлага, нийгмийн тэгш байдлынтухай энгийн хэвшил нь Казак хүүхдүүдийн сурах, боловсрох эрх хэрхэнхангагдаж байгаа талаар судлахыг хойш тавьдаг байна. Ийм ч учраасБСШУЯ болон боловсролын бусад салбар байгууллагын олон албантушаалтан нь үндэстний цөөнхийн асуудлыг гадаад харилцаа, олонулсын хэмжээнээс урган гарсан асуудал гэж үздэг байна.Б. Орон нутгийн байдал, хэрэгцээний талаархи ойлголт сул байна.Монголд Казак, Тува гээд өвөрмөц соёл, шашин, хэлээ хадгалж,Монголын нийгмийн бусад хэсгээс тусдаа амьдарч, гэрлэдэг цөөн тооны 15
    • бүлгүүд байна. Баян-Өлгий аймгийн алслагдмал газарзүйн байдал,Казакын өвөрмөц соёл, тэдний Казакстаныг чиглэсэн нүүдлээс улбаалантус аймагт төвөөс анхаарал хэрэггүй, тэд хүсдэггүй гэсэн буруу таамагойлголт ч байдаг. Казак хүн амын талаар төвд хангалттай анхааралтавьдаггүй тухай Боловсрол Судлалын Хүрээлэнгийн ажилтнуудтайлбарлахдаа уг аймаг Казакстанаас дэмжлэг авдаг учир тэдний байдалболомжийн, нэмэлт тусламж шаардлагатай биш гэж байлаа. БСШУЯ-ныдэргэдэх АХБ-ны төслийн ажилтан ч дээрх үзэлтэй санал нэг байсанбөгөөд Баян-Өлгий аймагт хэзээ ч очиж байгаагүй ажээ.Түүнээс гадна тус аймагт Казак сургууль анх хэзээ байгуулагдсан тухайхарилцан адилгүй ойлголттой байлаа. Нэг бус эх үүсвэрт дурьдсанааршилжилтийн үе хүртэл буюу 1992 оны Үндсэн хуулиар үндэстний цөөнхөдтөрөлх хэлээрээ сурах эрхийг олгох хүртэл ганцхан Монгол хэл сургуульдболон нийгэмд үндсэн хэл байсан байна. Боловсролын байгууллагыналбаны хүмүүс болон Баян-Өлгий аймгийн засаг дарга тайлбарлахдаахэдийгээр төв засгийн газар 1978 онд Монгол хэлийг албан ёсны хэлхэмээн шийдвэр гаргасан боловч Казак сургууль 1940-өөд ондбайгуулагдсан гэв. 1992 оны Үндсэн хууль, 1995 оны Боловсролын тухайхууль Казак хэлээр сурах хууль зүйн эх үүсвэрийг тавьсан боловч энэ ньБаян-Өлгий аймагт байдлыг өөрчилсөнгүй. Юу өөрчлөгдсөн гэвэл,Казакстанаас авч байсан сурах бичгийн хангалт зогссон, БоловсролСудлалын Хүрээлэн зэрэг төвийн байгууллагын дэмжлэг зогссон,боловсролыг дэмжих эрэлт хэрэгцээ улам нэмэгдсэн байна.В. Казакуудын тухай хэвшмэл ойлголт нь тэдний алслагдмал байдалболон нөхцөл байдлыг ....Үндсэн хуулийн дагуу бүх үндэстний бүлгүүд нь бүрэн эрхт иргэд байхэрхээр бүрэн хангадсан бөгөөд үндэстний бүлгүүдийн эсрэг институцийнялгаварлан гадуурхалт байх шинж илэрсэнгүй. Гэхдээ Казакын хэл соёл,боловсролын тогтолцоо дахь Казакуудын оролцооны тухайМонголчуудтай ярилцаад үзэхэд зарим нэгэн сөрөг хандлага, хэвшмэлүзэл ажиглагдаж байлаа. Энэ бүгдээс хамгийн түгээмэл нь КазакуудБаян-Өлгийд алслагдсан байдалд амьдардаг болон өөр бүлгийнхүмүүстэй гэрлэдэггүйг, тэд Монгол хэл үзэхийг таашаадаггүй, мөнМонголчуудтай хамаагүй холилдохыг хүсдэггүй гэсэн ойлголт байна.Гэтэл Казак, Монголчууд хамт амьдардаг анги аль сумын Казак аймгуудМонгол хэлний сургуульд хүүхдээ өгдөг байна. Ховд аймгийн Ховдсуманд эцэг эхчүүдийн хүсэлтээр сургууль нь Монгол хэлний анги нээсэнбайна. Мөн 100 гаруй хүүхэд нь зэргэлдээ Буянт сумын монгол хэлнийсургалттай сургуульд суралцдаг.Бас өөр нэг хэвшмэл ойлголт байдаг нь Монголчууд Казакуудынболовсролыг өндөр үнэлдэггүй, ач холбогдол өгдөггүй, боловсролоодээшлүүлэх хүсэлгүй гэж үздэг байна. Үүний зэрэгцээ Аймгийн ХүүхдийнТөлөө Төвийн ажилтан хэлэхдээ Баян-Өлгий аймгийн Сургуулийн өмнөхболовсролын ажилтнууд нь бүгд Казак, тэнд олон жил ажилласан, гэвчтэдний уламжлалт хандлагаас нь улбаалан уг аймагт шинэ үйлажиллагаа бараг хийгддэггүй гэж байлаа. Холимог хэлтэй ангид байгаа 16
    • Монгол хүүхдүүд Казак хэл сурах оролдлого гаргаж байхад Казакхүүхдүүд Монгол хэл сурах сонирхол бага байдаг тал ажиглагдаж байсангэж тэрээр нэмж хэлсэн юм. Казак аялгаар шоолон ярих явдалМонголчуудын дунд нэлээд байдаг. Казак гэр бүлийнхэн олон цагааражиллаж, хүүхдийнхээ боловсролд анхаарал тавьдаггүй гэж Налайхыннэгэн албаны хүн хэлж байв.Монголчууд болон Казакуудын хооронд ажиглагддаг зөрчлийн нэг жишээНалайх дүүрэгт байв. Энд Монгол иргэдийн бүлэг Казакуудыг хөрөнгөөнуун дарж ядуучуудад зориулсан тусламжаас авахын тулд худлаамэдээлэл өгдөг гэж заргалдсан байна. Уг иргэдийн бүлэг нь 4-р хороондбайгуулагдсан шинэ цэцэрлэгийг дээрх байдлын жишээ болгон дурьджээ.Гэтэл энэ хороо нь дүүргийн 6 хорооноос хамгийн сүүлд цэцэрлэгтэйболсон байна. Хорооны засаг даргын оролцсон дээрх бүлгийн үзэжбайгаагаар Казакуудын байдал нь Монголчуудын хорооноос хавьгүй дээраж. Гэтэл баримтаас үзэхэд 4-р хороонд 2-р хорооноос даруй 3 дахинилүү олон тооны ядуу өрх амьдардаг байна. Логикийн хувьд худлаа байжболох боловч байгаа баримтаас үзэхэд 2-р хороотой харьцуулахад 4-рхороон дахь өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо хоёр дахин их, 4-өөсдээш хүүхэдтэй өрхийн тоо 6 дахин их байна. Налайхын статистикийнмэдээ, 2004. Хотын захын дүүргийн хүүхдийн амьдралын нөхцөлбайдлын талаархи судалгаа мөн л Монгол, Казак хүүхдүүдийн хоорондохзөрчлийн талаар дурьдсан байлаа. Уг судалгаанд дурьдсанаар 4-рхорооны зэргэлдээх хорооныхон хүүхдэд зориулсан олон нийтийн төвбайгуулахыг хүссэн боловч түүнийгээ Казак хүүхдүүдээс тусдаа байхёстой гэж үзжээ Хотын захын судалгаа.Г. Тэгш байдлыг хуульчилж өгснөөр хөгжлийн зорилгод хүрэххангалттай нөхцлийг бүрдүүлэхгүй байна.Албаны хүмүүс тэгш байдлын тухай хязгаарлагдмал ойлголттой, үлялгаварлах гадуурхах, тодорхой бүлгийг хориглохгүй байх зэргээрхязгаарлахаас биш сурах тэгш боломжоор хангах, сургалтын тэгш үрдүнд хүрэх онцгой хэрэгцээг төдий л анхаарахгүй, энэ талаар ярихгүйбайлаа. Үндэстний бүлгүүдийн хоорондох ялгаа нь хуваагдах байдалдхүргэж болзошгүй байдлаас зайлсхийхийн тулд тусгай тусламжшаардлагатай онцлог нөхцөл байдал бий болгохгүй гэж үзэж байв. Ховдаймгийн Буянт сумын Засаг дарга гэхэд хэлний улмаас Казак хүүхдүүдэдтулгарч байдаг бэрхшээлийн талаар ярьсан хэрнээ, хоёрдагч хэлнийбэрхшээлтэй хүүхдүүдэд нэмэлт сургалт хийх, тэдэнд туслах талаарямар нэг үйл ажиллагаа явагддаг уу гэсэн асуултад “Үгүй, бид бүххүүхдүүдэд адил тэгш ханддаг, үндэс угсаагаар нь ялгадаггүй” гэжбайлаа.Улаанбаатар хотын Боловсрол Шинжлэх Ухаан Газрын захирал ч ижилутгатай зүйл хэлж байлаа. Тэрээр “Казак хүүхдүүдэд ямар онцлогхэрэгцээ байж болох талаар би мэдэхгүй юм. Гэхдээ манай бодлого бүххүнд адил үйлчилж аливаа нэгэн бүлгийг хориглосон зүйл байдаггүйгэдгийг мэднэ” гэв. Тэгш байдлын талаархи Социализмын үеийн бодлогобуюу бүх хүнд яг ижил загвараар үйлчлэх арга барил нь хүүхэд төвтэй, 17
    • хувь хүний сурах хэрэгцээг хангахад чиглэсэн, орон нутгийн онцлогттохирсон байх боловсролын үйчилгээний шинэ ойлголттой тэр бүртаарахгүй билээ. Бүх хүүхдэд ижил зүйл олгох тогтолцооноос онолынхувьд татгалзах гэсэн Монголын оролдлого нь амьдрал дээр өөр байна.Д. Гүйцэтгэл, дэвшлийг хянах үзүүлэлт байхгүй байна.Казак хүүхдүүдийн хэл сурах болон харилцааны өвөрмөц хэрэгцээгхангах талаар анхаарал тавьдаггүйгээс үүдэн тэд боловсрол эзэмшихтал дээр бусдаас дор нөхцөлд байна. Үүнээс гадна Монголынболовсролын тогтолцоо дахь нийтлэг хүндрэл, ялангуяа ядуу, хөдөө ороннутаг, алслагдсан газар нутагт чанартай боловсрол эзэмших тал дээроршин байгаа бэрхшээлүүдийг Казак хүүхдүүд мөн адил амсаж байна.Харин Казакуудын төлөөлөл ядуу, малчин, шилжих хөдөлгөөнд оролцогчзэрэг бусад эмзэг бүлгүүдэд харьцангуй ихээр орсон эсэх талаар цаашиднарийвчлан судлах хэрэгцээ байгаа бөгөөд нийгэм эдийн засгийнбодлого, дэмжлэгт үндэстэн угсаатнуудын асуудлыг тусгайлан тусгахшаардлага гарч болох юм. Судалгаа, тоо баримт хангалтгүй байгааталаар НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Хорооноос мөн ижил зөвлөмж өгсөнбөгөөд энэ нь ХЭК-ийн хэрэгжилт Монголд ямар байгаа талаар дүгнэлтхийхэд саад учруулж байгааг дурьдсан байна.Казакуудын эрүүл мэндийн байдалКазакуудын эрүүл мэндийн талаар хангалттай тоо баримт, судалгаабайхгүй байна. Эрүүл мэнд боловсрол хоёр нь нарийн уялдаа холбоотойбөгөөд хязгаарлагдмал боловсрол нь эрүүл мэнд, ариун цэврийнбайдалд нөлөөлдөг. Нөгөө талаасаа эрүүл мэндийн сул дорой байдал ньсургуульд хамрагдалт, сурах чадварт нөлөө үзүүлдэг. Хоол хүнснийхомсдол нь хүүхдийн бие бялдрын өсөлт хөгжилт боловсрол нөлөөүзүүлдэг талаар олон нийтийн ойлголт нэмэгдэж байна. Ялангуяа иодындутагдал нь тархи, мэдрэлийн хөгжилд муугаар нөлөөлөн, улмаар сурахбэрхшээл, хөгжлийн саатал, өсөлтийн үйл явцыг эрт зогсох үндсэншалтгаан болдог. ЮНИСЕФ, 20002002 онд баталсан Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах ҮндэснийХөтөлбөрт дурьдсанаар Монгол хүүхдүүдэд хоол хүнсний дутагдлынолон шинж илэрдэг байна. 5-аас доош насны хүүхдүүдээс 13 % нь жинбагадалттай, бараг дөрөвний нэг нь өсөлтийн бэрхшээлтэй, 40% нь цусбагадалтай байна. 5-аас дээш насны хүүхдүүдээс өсвөр үеийнхнийгоролцуулан 16% нь зогсонги өсөлт, таван хүүхэд тутмаас нэг нь иодындутагдалтай аж. Ундны усны хангамж, ариун цэврийн хангалтгүй байдалнь элдэв өвчлөл, улмаар хоол хүнсний дутагдлыг бий болгох эх үүсвэр ньболдог байна. Саяхны нэгэн тайлангаас үзэхэд хүн амын 40 % ньаюулгүй ундны ус хүртэж чадахгүй байна. Шилжих хөдлгөөн Ариунцэврийн асуудал, дотуур байрны илчлэг муутай хоол, хүнс, түүнийчанарын асуудал мөн хурцаар тавигдаж байна. Иодын хэрэглээ төвийннутгийг бодвол баруун бүсэд 3 дахин бага ЮНИСЕФ, 2000 байгааболовч энэ тоо нь аймаг, сум, эсвэл үндэстний байдлаар ялгаатайолдоцгүй учир энэ тал дээр Казакуудын нөхцөл байдал, хэрэгцээний 18
    • талаар ямар нэгэн дүгнэлт хийх боломжгүй юм.Албан бус яриагаар Казакуудын олон хүүхэдтэй өнөр өрхийн байдал ньядуурал, улмаар боловсролын өртгийг даах чадварт нөлөөлдөг гэх үзэл чбайна. Өрхийн ам бүл олон байх нь хоолны хомсдол, улмаар эрүүлмэндийн үйлчилгээ, бусад зардалд илүү төвөг болно. Монголд нэгэмэгтэйд ногдох төрөлтийн тоо болон дөрөв болон түүнээс дээшхүүхэдтэй өрхийн тоо ерөнхийдөө буурч байгаа. Нэг эмэгтэйд ногдохтөрөлтийн тоо хөдөөгийн эмэгтэйчүүдийн хувьд хотын эмэгтэйчүүдийгбодвол илүү өндөр байдаг гэдгийг бид мэдэх боловч Казад эмэгтэйчүүд,гэр бүлийн тухай бид сайн мэдэхгүй байна.Үндэстний цөөнхийн талаар тодорхой тоо баримт, судалгаатай байж бидаливаа бүлгийн боловсролын нөхцөл, хэрэгцээний талаар илүү тодорхойдүгнэлт гаргаж чадна. Тоо баримт нь зөвхөн боловсрол биш, мөн эрүүлмэнд, ядуурал, ажил эрхлэлт болон боловсролын хүртээмж, сурах явцаднөлөө үзүүлдэг бусад хүчин зүйлийн талаар байх нь чухал юм. 5. Хүртээмж, чанар, тэгш тохиромжтой байдалд, учирч буй түгээмэл бэрхшээл, саадКазак хүүхдүүдийн эрэлт хэрэгцээг хангах шууд бодлого үгүй боловчКазак хүүхдүүдэд боловсролын ерөнхий бодлого хөтөлбөр хүрч байгаа.Гэхдээ Монголын боловсролын тогтолцооны сул тал, сургуульдтохиолддог бэрхшээлүүд тэдэнд бас нэгэн адил тусч байна. Сургалтынхөтөлбөрийг орон нутгийн онцлогт тохируулан өөрчлөх уян хатан байдал,эмзэг бүлгийн хүүхдүүдэд зориулсан боловсролын нөхөн олговор, багшнарт зориулсан хөнгөлөлт, урамшуулал зэрэг нь боловсролын чанар,хүртээмж, бүх хүүхдэд нийцтэй байхад чиглэх ёстой. Гэсэн хэдий чбодлого ба түүний хэрэгжилт хоёрын хоорондох зөрүү, үр дүн муутай үйлажиллагаа нь боловсролын чанар, хүртээмж, тохиромжтой, тэгш байдлыгхангахад гардаг саад бэрхшээлийг даван туулахад хүндрэл учруулсаарбайна.Таатай сурах орчин нь сургууль, анги дотор бүх хүүхдэд сурах бололцоогдээд зэргээр хангах тэгш нөхцлийг бүрдүүлнэ. Хэлээс үүдэн гардагбэрхшээл нь Казак хүүхдүүдийн эрэлт хэрэгцээг хангахад саад болж,тэдний шинэ мэдлэг хүлээн авч шингээхэд хэрхэн муугаар нөлөөлжбайгаа тухай дараачийн бүлэгт өгүүлнэ. Энэ бүлэгт боловсролынтогтолцоо дахь чанар, тохиромжтой, тэгш байдлыг хангахад учирдаг хэдхэдэн бэрхшээлийг авч үзнэ. Эдгээр бэрхшээл нь хөдөөний эсвэл хүнамын амьжиргааны түвшин доогуур орон нутгийн бусад сургуульднийтлэг хамаатай бөгөөд нийт хүүхдийн сурах эрх боломжид сөрөгдагавар үзүүлдэг нь Казак хүүхдүүдийн хувьд бүр ч илүү нөлөөтэй юм.Хэдийгээр төрөлх хэлээрээ эсвэл хосолсон хэлээр сурах нөхцөл бүрэнхэмжээгээр бүрдэхгүй байлаа ч гэсэн Казак хүүдүүдийн чанартайболовсрол эзэмших хөгжих эрхийг хангахын тулд тодорхой арга хэмжээгзаавал авах зайлшгүй шаардлага байна. 19
    • А. Боловсролын өртгийг даахад учирдаг бэрхшээлүүд2005 оны Монголын Боловсролын салбарын тайланд “Ядуурал нь хүүхэдсургуульд хамрагдаж байгаа эсэхэд нөлөөлөх цорын ганц хүчин зүйлмөн” гэж тодорхойлжээ. Хөдөлмөр эрхлэх, мал маллагаанд туслах,гэртээ ажиллах зэрэг шаардлага нь сургууль завсардалтын голшалтгаанд тооцогджээ. Өрхийн боловсролд зарцуулах зардал 1995- 1998оны хооронд бараг 5 дахин нэмэгдэж, хоол хүнснээс гадуурхи зардалдболовсролын зардлын эзлэх хувь 9,3%- иар өссөн байна. Ядуурлыгбууруулах стратеги Хэдийгээр сургуульд төлбөргүй, сурдаг, ядуу өрхийнхүүхдүүдэд ваучераар сурах бичиг үнэгүй өгдөг, боловсролын өөр олоннөхөн олговор олгодог, мөн ядуу өрхөд зориулсан бэлэн мөнгөнийтэтгэмж байгаа боловч бусад албан болон албан бус олон зардал ньядуу өрхийн хувьд боловсролын өртгийг даахад хүндрэл болсоор байна.Одоогийн байдлаар цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг даахад гэрбүлд туслах ямар нэгэн хөнгөлөлт үгүй байна.Ер нь боловсролын зардал нь ялангуяа сургалтын чанар муу, сурах бичигболон сургалтын бусад материал нь хүртээмж муутай үед байгаа тэтгэмжтэтгэлгээс илүү өндөр байж болох юм. Казак хүүхдүүдийн тухайд дээрхбэрхшээлээс гадна заримынх нь хувьд тэдний гэртээ ярьдаг хэл ньхичээл ордог хэлээс өөр, эсвэл хичээл ордог хэл нь хэрэглэж буй сурахбичгээс өөр хэлээр байдагт байна. Энэ байдал нь сургууль тэдэнд тохирчбайгаа эсэхэд эргэлзээ төрүүлж, сургуульд суралцахын ач холбогдлыгбууруулж байна.Б. Хөрөнгө нөөцийн хангамж хүрэлцээгүйгээс үүссэн асуудлуудСургуулийн удирдлага, эцэг эхчүүдийн өгүүлснээр Хүүхдийн мөнгөнийхөтөлбөр зэрэг бэлэн мөнгөний туслалцаа нь өрхийн орлогыгнэмэгдүүлэх, хүүхдийг сургуульд нь байлгахад их ач холбогдолтой байна.Сурах бичгийн ваучер, хичээлийн хэрэгсэл зэрэг туслалцааг олон хүүхэднь сургуульд явдаг өрхийн хувьд хэрэгтэй зүйл хэмээн тэд бас үзэжбайна. Гэвч Улсын төсөв нь зорилтот бүлэгтээ хүрэхэд хангалтгүйн учирсургуулийн захиргааны тусламжтайгаар сум, багийн засаг дарга нарынзүгээс өрхүүдийг орлого амьжиргаагаар нь дугаарлах, эсвэл ээлжээртэтгэмж олгох зүйл гардаг гэдэгтэй бүгд санал нэг байв. Зарим газарттусламж нь авах ёстой өрхийн талд нь ч хүрэлцдэггүй тэр бүр жинхэнээзэндээ хүрдэггүй гэж байлаа. Дэлхийн Банкны судалгаагаар Хүүхдийнмөнгөний хөтөлбөрт оролцогчдын 49 % нь ядуу бус өрх байна. АХБ,2005 Хөтөлбөрт хамрагдагсдыг тодорхойлдог сум, багийн засаг дарганарын дунд авилга байдаг, хамаатан садан, эсвэл өөр ямар нэгэн холбоосүлбээтэй хүмүүс нь “арын хаалгаар” авдаг гэж хүмүүс ярьж байлаа.Сургуулийн санхүүжилт нь сургалтын зардал болон байрны хэрэгцээгхангахад хүрэлцдэггүйгээс гадна хүүхдийн тоогоор шууд төсвийг тооцдогтогтолцоог хүмүүс шүүмжилж байв. Хүүхдийн тоогоор санхүүжүүлдэгОдоогийн тогтолцоо нь хүүхдийн олонхид хүрэхдээ хүн ам тархайбутархай байрласан газарт тохиромжтой биш юм. Соросын сангийнсургуулийн санхүүжилтын талаар хийсэн судалгаа нь өнөөгийн 20
    • санхүүжилтыг тооцдог томьёоллыг хөдөөний жижиг сургуулиудадашиггүй, зөвхөн 2000-аас доошгүй хүүхэдтэй сургуульд л таарч байнагэсэн дүгнэлт хийжээ. Ийм учраас сургуулийн төсвийг тооцдог арга ньКазакууд олноор амьдардаг баруун бүсийн алслагдсан орон нутагташиггүйгээс гадна байрлал, ядуурал, хөгжлийн бэрхшээлтэй байдал,үндэстний цөөнх, хэл сурах онцгой хэрэгцээ зэрэг холбогдох зардлыгтооцоогүй байна.В. Багш бэлтгэх сургалтын асуудалБагш бэлтгэх үйл ажиллагааны хангалтгүй үр дүн муутай арга байдлаасүүдсэн сургалтын чанартай холбоотой олон хүндрэл Казак хүүхдүүдэдучирч байна. Жишээлбэл: багшийн мэдлэг чадвар, түүний дотор Монголхэлний чадварын талаар нийтлэг стандард байдаггүй, багш бэлтгэдэгсургуулиуд нь багшлах чадвартай боллоо гэдгийг батлах шалгалтбайдаггүйн улмаас төгсөгчдийн түвшин болон чанар нь харилцан адилгүйбайдаг байна. Хэдийгээр нотлох баримт үгүй ч Баян-Өлгий аймгийнсургуулиудын удирдлагуудын үзэж байгаагаар Баян-Өлгий, Казакстанытөгсөгчдийн чанар харьцангуй доод түвшинд байдаг гэнэ.Энэ жилээс мөрдөж эхэлж буй шинэ стандардаар багш нар мэдлэгчадвараа байнга дээшлүүлээд зогсохгүй, тэдний багшлах үүрэг өөр болжбайна. Хэдийгээр 2002 оноос хойш шинэ стандартын арга зүйгээр багшнарт сургалтууд явагдаж байсан боловч тэд цоо шинэ арга зүйгээражиллахад бүрэн бэлтгэгдээгүй байна. Шинэ стандардын үзэл баримтлалойлголт, түүнийг амьдралд хэрэгжүүлэх технолог, мэдлэг, чадварын альаль нь үгүйлэгдэж байгаа аж. Дээрх давтан сургалтын дагуу санхүүжилтхангалттай эсэх талаар яамнаас өгсөн, багш нарын авсан мэдээллүүдөөр байна. Гэхдээ Баян-Өлгийн аймгийн Боловсрол, соёлын төвийнхнийхэлснээр санхүүжилт нэн хангалтгүй учир бага ангийн багш нар шинэстандардын сургалтад өнгөрсөн жил нэг л удаа явсан, тэгэхдээ замынзардлаа өөрсдөө төлсөн гэнэ. Үүнээс гадна Ховдын багшийн сургуулийнудирдлага шинэ стандардаар хийсэн төвийн сургалтуудад багш бэлтгэхсургуулийн багш нар хамрагдаагүй гэж хэлсэн нь шинэ багш нарыгбэлтгэх ажил тун хангалтгүй байгааг харуулж байна.Түүнчлэн багш нарын чанарт хяналт тавих тогтолцоо үгүй, үргэлжлүүлэндэмжих үйл ажиллагаа явагддаггүй байна. Багшийг заах арга зүйнудирдлагаар хангах үүргийг Боловсрол, соёлын төв хариуцдаг боловчолонхи сумдын үзэж байгаагаар уг төвийн арга зүйчид жилд зөвхөн нэгхоёр удаа л суманд очдог, тэр нь үргэлж сургалт байдаггүй. Сургуульболон ангийнхаа түвшинд багш нар арга зүйгээ сайжруулах чиглэл өгдөгч тун бага заавар зөвлөлгөө авдаг байна. Багш нарын хувьд сургалтынбэрхшээлтэй асуудлаар хамтарч ажиллах юм уу эсвэл илүү ихтуршлагатай багш нараасаа сурах хөшүүрэг тун хомс байдаг аж.Г. Сургуулийн авцалдаагүй календар, хөтөлбөр, сургалтынматериалМонголын ерөнхий боловсролын сургуулийн хуваарь нь орон нутгийнхөдөө аж ахуйн үйлдвэрлэл үйл ажиллагааны хуваарь, өрхийн 21
    • хөдөлмөрийн хэрэгцээтэй зохицох тал дээр тун зохицолдоо муутайбайна. Улсын хэмжээнд сургууль 9 дүгээр сард эхлээд 6 дугаар сарддуусдаг нь намар, хаврын хөдөө аж ахуйн ид ажилтай давхацдаг байна.Малчин өрхийн болон аж ахуй эрхэлдэг айлын хүүхдүүд нь өрхийн ажахуйд туслах чухал үүрэгтэй учир (бүтэн сараар хоцорч сургуульдааирэх), эсвэл бүтэн сарын өмнө гэртээ харих явдал түгээмэл байдаг. Ховдаймгийн ястан үндэстэн холилдож амьдардаг сумдын багш, удирдлагынхэлснээр мал аж ахуй ахуйн ид ажлын үеэр Казак хүүхдүүд бусадхүүхдийг бодвол хичээлээсээ илүүтэйгүүр завсарддаг гэнэ. Буянт сумынсургуулийн удирдлагын ажигласнаар намрын ургац хураалтын үеэрМонгол, Казак хүүхдийн аль аль нь хичээл тасалдаг боловч Казакхүүхдүүд хэлний бэрхшээлээсээ болоод хичээлээ нөхөж авахдаа илүүхүндрэлтэй байдаг байна.Сургуулийн хуваарь хөдөөний амьдрал эрэгцээнд нийцэмж муутайгаасгадна төвд боловсруулсан хөтөлбөр, дагалдах сургалтын материал ньорон нутгийн онцлог, ялангуяа Казак хүүхдүүдийн хэрэгцээнд зохицох талдээр таарамж нэн муутай байдаг аж. 2004 – 2005 оны хичээлийн жилдБСШУЯ-наас чухал арга хэмжээ болгон, шинэ сурах бичгийг Казак хэлрүү хөрвүүлэх ажлыг эхэлсэн байна. Гэвч шууд орчуулга нь Казакынсоёл, өдөр тутмын амьдралд нийцсэн жишээ, зураг агуулаагүй, Казакхүүхдийн урьд хуримталсан мэдлэг дээр суурилааггүй юм байна. Түүнээсгадна зөвхөн сурах бичиг орчуулагдсанаас биш, сургалтын дагалдахматериал нь орчуулагдаагүй гэнэ. Сургуулийн өмнөх боловсрол, албанбус боловсролын материал, хэвлэл мэдээлэл нь зөвхөн Монгол хэл дээрл байдаг байна. Энэ нь сургалтын тохиромжтой байдалд харшилжболовсролын чанар, сурагчийн сурах үйл явцад ноцтой бэрхшээлучруулдаг нь ойлгомжтой.Хүүхдийн сурах үйл ажиллагааг дэмжихэд тохироогүй бас нэг зүйл болүндэстэн ястны холимог хүүхэдтэй Монгол сургуулийн багшлах боловсонхүчний асуудал юм. Эдгээр сургуульд Казак хүүхдэд хэлний болоннийгэмшүүлэх үйл явцад нь дэмжлэг болох, тэдэнд үлгэр дууриалүзүүлэх Казак багш нэн ховор байдаг. Ховд аймгийн төвийн хоёрдугаарсургууль л гэхэд хүүхдүүдийн 55 % нь Казак байхад 76 багшийн дөнгөжхоёр нь Казак аж. Үүнтэй нэгэн адил Ховдын Багшийн Их Сургуульдэлсэгчдийн бараг гуравны нэг нь Казак оюутан байхад 109 багшийнзөвхөн гурав нь л Казак хүн байна.Д. Сургууль болон дотуур байрны хангалтгүй нөхцөл байдалШилжилтийн үе эхэлснээс хойш сургууль, дотуур байрны засварын төсөвэрс багассан учир барилга байгууламжийн чанар, нөхцөл байдал уламдордож сургуульд хүүхэд татахад сөргөөр нөлөөлжээ. Сургуулийнбарилга байгууламжийг засварлах нь хандивлагчдаас нэлээдхамааралтай аж. 2000 – 2003 онд сургуулийн барилгын засварт улсынтөсвөөс 14, 8 сая ам. доллартай тэнцэх хэмжээний мөнгө зарцуулсан болдонор байгууллагуудын оруулсан хөрөнгө 29 сая ам. доллар аж. АХБ,Боловсролын Хөгжлийн 3дахь Хөтөлбөр Олон тооны барилгыг цаашид 22
    • ашиглах боломжгүй хэмээн мэргэжлийн байгууллагууд нь дүгнэлтгаргасан ч судалгаа хийсэн зарим газарт ийм барилга нь ашиглагдсаарбайгаа нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд харшилж байна. 2004– 2005 оны хичээлийн жилд 525, 507 хүүхэд сургуульд суралцаж байхадбарилга нь тэдний зөвхөн 62 % буюу 325, 279 хүүхдийг хамрах суудлынхүчин чадалтай байгаа үед энэ асуудал нэн чухалд тооцогдож байна.Саяхны шилжих хөдөлгөөний талаар хийсэн судалгаанд дурьдсанааранги, сургуулийн хэтэрсэн ачаалал нь зөвхөн хот, аймгийн төвдтохиолдож байгийн сургуулийн асуудал биш, мөн багаас хүүхдүүдшилжиж ирсний улмаас сумын сургуулийн ачаалал хүртэл нэмэгдэж хоёрээлжээр хичээллэж байна.Дотуур байрны хүрэлцээ муу, байрлах айл, дотуур байрны ядмаг нөхцөлбайдал нь хүүхэд сургуулийн гадна байх үндсэн шалтгааны нэг болжбайна. Нүүдэлчин хүн амд боловсрол эзэмшүүлэх арга туршлагынталаар судлахдаа Стейнер-Камси, Стопл нар социализмын үеийн дотуурбайрыг харилцан адилгүй орлогын түвшинтэй хүн амд үйлчилгээ хүргэхүр дүнтэй арга байсан бөгөөд тус улсыг 1960-аад онд бүх нийтийнболовсролтой болоход чухал нөлөө үзүүлсэн гэж дурьджээ. Зөвлөлтийнтусламж зогссон болон санхүүжилтийн хомсдлоос улбаалан дотуурбайрны байдал муудаж, хаагдаагүй үлдсэн нь халаалт, эрүүл ахуй,аюулгүй байдлын хувьд нэн дорой, мөн хоол хүнс хангалтгүй байна. 1990онд хөдөөгийн нийтсурагчдын 14,5 % нь дотуур байранд сууж байсан болэнэ тоо 1996 онд 4,1 % болтлоо буурчээ. БНБ, 2000 2000 оноос эхлэндотуур байрны засварын асуудалд нэлээд анхаарал хандуулах болов.2004 – 2005 оны хичээлийн жилд дээрх сурагчдын 7% нь дотуур байрандамьдарч байгаа ба энэ нь гол төлөв ядуу өрхийн хүүхдэд үйлчилдэгнийгмийн ялгааны институт (байгууламж) болжээ. Сурлагын амжилтынталаар хийсэн судалгаанаас үзэхэд дотуур байранд амьдардаг хүүхэд ньгэртээ амьдардаг хүүхдээс доогуур сурлагатай байдаг бол өөр нэгэнсудалгаанаас харахад тэсгэм хүйтэн, өлөн зэлмүүр байдал нь хүүхэдсургуулиас гарах шалтгаан болдог байна.Энэхүү судалгаагаар очсон сумдад дотуур байрны хэт ачаалал болонорчин нөхцөл ноцтой байдалд байна. Барилгын зарим хэсэгт халаалтбайдаггүй, эсвэл барилга нь муудсан тул олон хүүхэд барилгын нэгхэсэгт, нэг оронд өвөртлөн унтдаг байна. Баян-Өлгий аймгийн Алтайсумын төвийн 1000 өрхийн бараг гуравны нэг нь малчин өрх. Энэ намармалчин өрхийн 90 хүүхэд дотуур байранд ор байхгүйн шалтгаанаарбуцсан байна. Малчдын хүүхдээс хэд нь байрлах айлаа олсныг, хэд ньсургуульд явж байгаа ба явахгүй байгааг сургуулийн албаны хүмүүсмэдэхгүй байна.Е. Цэцэрлэг хангалтгүй байна.Баян-өлгий аймагт л гэхэд цэцэрлэгийн байрны хангамж хэрэгцээнээсээхэт хоцорч байна. Нэгэн цэцэрлэгийн эрхлэгч тойргийнхоо цэцэрлэгийннасны 385 хүүхдээс 210 нь цэцэрлэгт бүртгүүлэхээр ирсэн боловч дөнгөж108-ыг л хүлээн авчээ. Өөр цэцэрлэгүүд 500 хүүхдээс зөвхөн 100хүүхдийг авч чаджээ. Аймгийн Боловсрол соёлын Төвөөс БСШУЯ-д 23
    • цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх, эсвэл барилгыг өргөтгөх хүсэлт тавьсанболовч одоогоор төлөвлөгдсөн зүйл байхгүй гэнэ. Улсын хэмжээний тообаримтаас үзэхэд 2002 –оос 2003 онд цэцэрлэгийн тоо 655-аас 687 болжнэмэгдсэн 2000 онд 653 байсан гэж байгаа боловч цааш судлаад үзэхэдэнэ нь зөвхөн Улаанбаатарт болсон үйл явдал байна. Улаанбаатартцэцэрлэгийн тоо 151 байгаад 181 болсон байна. Баян-Өлгий аймгийнтухайд 2002 оноос 2005 он гэхэд цэцэрлэгийн хүүхдийн тоо 2, 269 -өөс2, 586 болон өссөн боловч энэ хугацаанд 24 цэцэрлэг тоо хэвээрээбайна. Статистикийн мэдээ, 2004Шилжилтийн үеэр цэцэрлэгүүд олноор хаагдаж энэ нь цэцэрлэгийн хүчинчадлын өнөөдрийн хурц асуудлыг үүсгээд байгаа аж. Казакуудын хувьдшилжилтийн эхний үед Казакстан руу нүүсэн нь хүүхэд цэцэрлэгтхамрахад уналт, болж, хүний болон санхүүгийн нөөц алдсан гэсэн үг.Баян-Өлгий аймгийн төвд 1990- ээд оны эхээр 12 цэцэрлэг 7 болжцөөрсөн байна. Ховд аймгийн Ховд суманд аймгийн хэмжээнд байдагганц Казак цэцэрлэг 1993 онд хаагдаж 1996 он хүртэл ажиллаагүй байна.Дэлхийн Зөн Олон улсын байгууллөгын Налайх дахь салбарын захиралхэлэхдээ Налайхын сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт байгаань Казакуудын амьдардаг хороолол буюу тэдний 90 % амьдардаг 4-рхорооны хамрагдалт муутай холбоотой. Энэ хороонд цэцэрлэг 1992 ондхувьчлагдаад 2004 онд л Дэлхийн Зөнгийн дэмжлэгтэйгээр дахиннээгдсэн аж. Энэ цэцэрлэг нээгдсэнээс хойш ч Налайх дүүрэгУлаанбаатар хотын хэмжээний сургуулийн өмнөх боловсролынхамрагдалт хамгийн муу дүүрэг хэвээр байна.Ж. Шаардлага хангахуйц сургалтын материал хүрэлцээгүй байнаСудалгаанд хамрагдсан сургуулиудын байрлал, үндэстний цөөнхийноролцооноос үл шалтгаалан сурах бичиг нэн хомсдолтой байна. Хамгийнсайн нөхцөлд л гэхэд гурав эсвэл дөрвөн хүүхэд дундаа нэг ном хуваажүздэг бол зарим тохиолдолд, тухайлбал: ахлах ангийн математикийн номнэг ангид нэг л байх жишээтэй. Олонхи сургуульд хүүхэд очиж суугаадсургалтын нэмэлт материалыг уншдаг, хүрэлцээтэй суудалтай номын санбайхгүй байна. Казак хэл дээрх сурах бичгийн тухай дараачийн бүлэгттэмдэглэх бөгөөд энд сурах бичгээс гадна Баян-өлгий аймаг болон Ховдаймгийн Ховд сумын Казак сургуулийн албаны хүмүүс, багш нарын хэлжбайгаагаар “Цагаан толгой” , Казак – монгол хэлний халаасны толь бичигзэрэг сургалтын нэмэлт материалын асуудал нэн төвөгтэй байдаг байна.Казак эцэг эхчүүд гэр гэртээ Монгол хэл үзэх сонирхол их байгаа Баян-Өлгий аймагт сургуулийн өмнөх боловсрол ба багш бэлтгэх төсөл дээражилладаг Монголын Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгмэдээлжээ.З. Казак хүүхдүүдэд зориулсан албан бус боловсролын дэмжлэгсул байна Сургуулийн гадна байгаа эсвэл сургууль завсардсан хүүхдүүдэд хүрэх,залуу хүмүүсийнг бичиг үсэгт тайлах гол арга нь албан бус боловсрол 24
    • юм. Бага сургуулийн түвшинд боловсрол нөхөн олгох үйл ажиллагаа ньалбан бус боловсролын сурагчдад өөрийн төрөлх хэл дээр чөлөөтэйярих, өөрийгөө илэрхийлэх чадвар суулгах зорилготой юм байна. Гэвчтөрийн үйлчилгээний байгууллага болох Албан бус боловсролын төвөөсболовсруулсан сурах бичиг, радио, видео хичээл, сургалтын бусадматериал нь зөвхөн Монгол хэлээр гарчээ. Казак нутагт багш нар ньорчуулан хэрэглэх боломжтой ч сургалтын материал нь өөр хэлээрбичигдсэн, 2-3 долоо хоногийн албан бус боловсролын сургалт ньхүүхдүүдийн хувьд ямар үр дүнтэй байх нь ойлгомжтой. Монголчуудолноор амьдардаг орон нутагт Казак хүүхэд иймэрхүү үйл ажиллагаанаасүр шим хүртэх боломж тун муу байна.Улсын хэмжээний хамгийн их сургууль завсардалттай аймаг бол Баян -Өлгий боловч шаардлагатай материалыг Казак хэл рүү орчуулахгүйбайгаа нь зөв шийдвэр болжчадахгүй. Албан бус боловсролын төвийнтэмдэглэснээр Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага нь сургуульзавсардагсдад зориулсан долоон сурах бичиг боловсруулахад дэмжлэгүзүүлсэн бөгөөд эдгээрээс гурвыг нь Казак хэл рүү орчуулахыг дэмжсэнбайна. Хэлний шаардлагатай материалын хомсдолоос гадна Баян-Өлгийаймагт зөвхөн Гэгээрлийн 9 төв аймгийн төвийг оролцуулан 14 сумтайүйлчилдэг байна. Баян-Өлгий аймагт сургууль завсардалт хамгийн их,албан бус боловсролын хэрэгцээ бусад аймгаас илүү боловч эндхийнГэгээрлийн төв нь бусад аймагтай харьцуулахад 2-3 дахин олон хүндүйлчилдэг онцлог байна.7. Казакуудын боловсролд хэлний нөлөө их.Сургууль завсардалтын судалгаа нь сурах сонирхол, хичээлээс хоцрох,хөтөлбөрийн тохиромжтой байдлын тухай ярихаас биш дээрх нөхцлийгбий болгодог хэл, харилцааны хэрэгслэлийн тухай өгүүлэхгүй байна.Казак хүүхдүүдийн сурах боломжийн тухай энэ судалгаанд тэдний голасуудлыг хэл харилцааны бэрхшээл, зохих сургалтын материалынхомсдол, төрөлх хэл, хос хэл эсвэл Монгол хэлийг хоёрдагч болгон үзэхарга зүйн дутагдал гэж үзэж байна. Эдгээр нь сурлагын амжилт,сурагчдын оролцоо, хичээлийн чанарт нөлөө үзүүлдэг гол хүчин зүйлүүд.Казак Монгол сургуулийн аль алиных нь хувьд сургуулийн хүртээмж,сурах тэгш боломж, боловсролын тохиромжтой байдал, чанар нь бүгдхэлний хүндрэлтэй холбоотой байна. Хэлний асуудал нь сургалтынчанарт нөлөөлөн, улмаар сургуульд завсардалтад хүргэдэг төдийгүйхэлний бэрхшээл нь ядуурал, материаллаг нөхцөл байдлын доройбайдалтай нийлэн боловсролын үнэлэмж, сонирхол, үр ашигт сөрөгнөлөө үзүүлж байна.Үндэсний бодлогоороо үндэсний албан ёсны хэлийг сургуульд сурах хэлболгодог бусад олон орныг бодвол Монгол Улсын Үндсэн Хууль болонБоловсролын тухай хууль нь төрөлх хэлээрээ сурах боломжийг бийболгосон билээ. Баян-Өлгий, Ховд аймагт хүүхдүүд Казак сургуульд сурчбайна. Хүүхдийн ойлгодог хэлээр хичээл заах нь түүний танин мэдэхүйнхөгжилд чухал болох нь үнэн боловч зөвхөн төрөлх хэлээрээ л сурах ньчанартай боловсрол эзэмшихэд хангалттай биш. Төрөлх хэлээрээ сурах 25
    • зохих боломжийг бүрдүүлснээрээ Засгийн газар, Яам үүргээ биелүүллээгэж үзэж байх шиг байна. Олон хэлээр сурах, өөр үндэстэн Монгол хэлэзэмших боломжийн талаар хуримтлагдсан тэргүүн туршлага, аргабарилаас суралцахын тулд үндэсний болон олон улсын судалгаа хийжодоогийн үйл ажиллагаагаа өргөтгөхгүй байна. Түүгээр ч үл барам Казакхэлний сургуулиудын сургалтын чанарыг сайжруулахын тулд багшбэлтгэх, сургалтын шаардлагатай материалаар хангахад дэмжлэгүзүүлэх үүргээ биелүүлэхгүй байна.Сургуулиудын хичээл заадаг хэлний арга барилБаян-Өлгий аймаг дахь казак сургуулиуд: Баян-Өлгий аймгийн олонхисургуульд ижил арга барил, бүтэцтэй юм байна. Нэгдүгээр ангид бүгдКазак хэлээр хичээл заадаг. 11 жилийн тогтолцоонд шилжихийн өмнөМонгол хэлийг гуравдугаар ангиас үзэж байсан. 11 жилийн тогтолцоондшилжсэнээс хойш хоёрдугаар ангиас Монгол хэл үзэж байна. Монголхэлний хичээлийг наймдугаар анги төгстөлөө үзэж байгаад 9- 10-р ангиудбүх хичээл Монгол хэлээр орно. 11 жилийн тогтолцоонд шилжихээс өмнөМонгол хэлээр бүх сургалт 8-р ангиас эхэлж байсан. Ингээд Монголхэлээр бүх хичээл ордог болмогц Казак хэлийг нэг хичээл болгон үздэгбайна.Ховд аймгийн Ховд сумын сургууль: Сумын иргэдийн 95 % нь Казакуудбөгөөд аймаг дахь ганц Казак сургууль энд байдаг. Энд хэлний сургалтынбүтэц нь Баян-Өлгий аймгаас өөр, тавдугаар ангиас буюу бага ангитөгсөнгүүт бүх хичээл Монгол хэлээр орж эхэлдэг.Баян-Өлгий аймгийн холимог сургуулиуд: Казак, Монгол болон бусадүндэстэн холимог байдаг сургуульд Казак хүүхдүүд Казак хэлээр, Монголхүүхдүүд Монгол хэлээр сурдаг байна. Жишээлбэл: Нэг сумын сургуульнь нэгдүгээр ангид элсэлт авахдаа хоёр Казак анги, нэг Монгол анги нээхжишээтэй. Казак ангиуд нь Казак сургуулийн журмыг дагах бөгөөд Монголангиуд нь Монгол хэлээрээ дагнаад явдаг аж. Тэгэхдээ бүх хичээлМонгол хэлээр явагддаг ахлах ангид ормогц үндсэндээ дээрх хоёр ангинь нэгдэх боломжтой. Мөн Казак хүүхдүүд сургуульд орохдоо Монголангид орж ч болдог юм байна.Ховд аймаг, Налайхын Монгол болон холимог сургуулиуд: Баян-Өлгийаймгийн нэг сургуулийг оролцуулаад Монголын бүх сургуульд бүххичээлийг Монгол хэлээр заадаг. Баян-Өлгий аймгаас гадна гарахаархолимог үндэстний хүүхдүүдтэй сургуульд цөм Монгол сургуульдтооцогдож бүх хичээл нь Монгол хэлээр явагддаг байна. Монгол хэлсурахад нь туслах дэмжлэг үзүүлэх нь тун ховор аж. Эдгээр сургуулиудадКазак хэлийг хичээл болгон судлах боломжийг олгодоггүй байна. 26
    • А. Казак сургуулийн хэлний асуудалХичээл заадаг хэл, сургалтын материалын хэл хоёр өөр байна.Хэдийгээр хүүхдэд өөрийн төрөлх хэлээр сурах эрх олгогдсон боловчКазак сургуульд сургалтын чанарт нөлөөлөх хэд хэдэн уялдаа холбоотойсаад тотгор байна. Эдгээр саад тотгороос хамгийн түрүүнд Казак хэлдээрх зохих түвшний сургалтын материалын хомсдол болон стандардхөтөлбөрm тохирохтой холбоотой бусад асуудлыг дурьдах хэрэгтэй.Бидний очсон бүх сургуульд сурах бичгийн хомсдол байв. Дээр нь Казаксургуулиудад өөр нэг асуудал байгаа нь хэрэглэдэг сурах бичиг,баримталдаг хөтөлбөр нь хичээл заадаг хэлээс өөр хэл дээр байдагасуудал юм.Урьд нь Казак сургуулиуд сурах бичгээ Казакстанаас тусламжаар авдагбайсан. Гэтэл саяхнаас гаалийн дүрэм журамд өөрчлөлт орсны улмаасэдгээр сурах бичгийг тээвэрлэх зардал нь дээрх үйл ажиллагаагүргэлжлүүлэх боломжгүй болгожээ. Түүнээс гадна Казакстанаас авчирсансурах бичиг нь Оросын амьдрал, нөхцөлд илүү тохирсон учир Монголынболовсролын хөтөлбөр, стандардад тэр бүр таардаггүй байна.2005 оноос хэрэгжих Боловсролын шинэ стандард, түүний доторсургуулийн өмнөх боловсролын стандард Казак хэлнээ орчуулагдаагүйбайна. БСШУЯ-ны төлөвлөж байгаагаар, Боловсролын шинэ стандард,шинэ сурах бичиг нэвтрүүлж байгаатай холбогдуулан сурах бичгийг юунытүрүүнд орчуулах, ажлыг бага ангийн сурах бичгээс эхэлж байгаа юмбайна. Гэхдээ бидний очсон сургуулиудаас аль нь ч энэ жил Казак хэлдээрх сурах бичиг аваагүйгээр барахгүй тун цөөн сургууль Монгол хэлдээрх сурах бичгийг хүлээн авчээ. Түүнэээс гадна ихэнх газар нэг,хоёрдугаар ангид Казак хэлээр хичээлээ үздэг байхад сурах бичиг ньМонгол хэлээр бичигдсэн байна. Энэ нь бичиг үсэгт тайлагдах чадварэзэмшихэд нь хүүхдэд саад болоод зогсохгүй бусад хичээлийг судлахаднь ч бэрхшээл учруулдаг байна. Түүнчлэн сургуулийн өмнөхболовсролын материал, сурах бичгийг орчуулах төлөвлөгөө байхгүй аж.Сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийн хүрээнд малчин өрхийнхүүхдийг сургуульд бэлтгэхэд чиглэсэн гэрээр үзэх ном, материал, гарынавлагыг ч орчуулах төлөвлөгөө одоогоор байхгүй байна. БСШУЯ зөвхөнсурах бичгийг орчуулахаар төлөвлөж байгаа болохоос биш сургалтынбусад материал, гарын авлага, Казак – Монгол хэлний халаасны тольбичиг зэрэг боловсролын чухал хэрэгслийг орчуулах төлөвлөгөөгүйбайгаа юм байна. Хичээлд хэрэглэх унших бичиг, сургалтын бусадматериал ховор байна.Хоёр дахь хэл эзэмшихэд анхаарал тавихгүй байна.Казак хүүхдүүдийн чанартай боловсрол эзэмшихэд нөлөөлөх нэг асуудалбол Монгол хэлийг хоёр дахь хэл болгон сурах боломжийг бий болгох талдээр зохих анхаарал тавихгүй байгаа явдал юм. Энэ асуудлаар ямарнэгэн тусгай сургалт дамжаа, нэмэлт материал, арга зүй байхгүй, хэлсудлаач, мэргэжилтнүүд энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийхгүйбайна. Монгол хэлний багш бэлтгэхэд тэд монгол хэлийг мэддэг Монгол 27
    • хүүхдэд хичээл заах уу, монгол хэл мэдэхгүй Казак хүүхдэд хичээл заахуу гэдгийг төдий л харгалзан үздэггүй аж. Өөрөөр хэлбэл, харилцаанычадварыг төлөвшүүлээгүй, төрөлх хэлний чадвар дээр суурилан хоёрдахь хэлийг эзэмших арга зүй хөгжөөгүй байна. Казак хүүхдүүд Монголхэл анх үзэж эхлэхдээ долоо хоногт ганцхан цагийн хичээл заалгадаг аж.Хичээлээс гадуур Монгол хэлээр ярих боломж үгүй Казак нутагт Монголхэлээр бүх хичээлийг үзэхүйц хэмжээгээр бэлтгэгдэх боломж нэн тааруубайна.Багшийн хэлний бэрхшээлБагшийн Монгол хэлний чадвар хүүхдийн боловсролд хоёр үндсэнаргаар нөлөөлж байна. Нэгдүгээрт: Багшийн хичээлээ Монгол хэлээр үрдүнтэй зааж, сурагчдын Монгол хэлээр харилцах чадвар болон бусадхичээлээр зохих чадварыг өндөр түвшинд эзэмшихэд нөлөөлнө. Нөгөөталаас Монгол хэл сайн эзэмшсэн багш байгаа сургалтын материалыгашиглах замаар өөрийн мэдлэг чадварыг байнга дээшлүүлэх боломжтойболно. Казак сургуулиудын Казак багш нар нь өөрсдөө Казак сургуультөгссөн, Монгол хэлийг ашиглах боломж нөхцөл муутай Казак орчиндамьдардаг хүмүүс байна. Бага сургуулийн багш нарын олонхи ньАрхангай аймагт эсвэл Улаанбаатарт Монгол сургуульд сурсан байхадзарим нь Баян-Өлгийн багшийн коллежид сурсан байна. Баян-Өлгийд угнь хичээл Монгол хэлээр орох ёстой боловч багш нар нь Казак хэлтэйоюутнуудын хэрэгцээг харгалзан Казак хэлээр нэлээд харилцдаг аж.Зарим багш Казакстанд суралцаад буцаж ирсэн, тэдний хувьд Монголхэл хоёр дахь эсвэл бүр гадаад хэл байдаг гэнэ. Багш бэлтгэдэгсургуулиудад нийтлэг мөрддөг төгсөх шалгалт, стандард үгүй. Сургуульбүр өөр өөрийн үзэмжээр Монгол хэлний болон бусад мэдлэг чадварынтүвшинг тогтоодог учир чанарын стандард сургууль бүрд харилцанадилгүй байдаг.Зарим сургуулийн албаны хүмүүс хэлний асуудал бол суралцагчийнасуудал гэж байсан боловч судалгаанд оролцсон олон хүмүүс үүнийгилүүтэйгүүр багшийн асуудал гэж тодорхойлсон байна. Холимогсургуулийн нэгэн эрхлэгчийн хэлснээр Баян-Өлгийн багшийн коллежиосдадлага хийхээр ирсэн оюутан хэлний бэрхшээлийн улмаас Монгол хэлзаах гэж тун зүдэрч байжээ. Казак багш нарт Монгол хэлээр сургалтявуулахад орчуулагч хэрэгтэй болдог тухай багш, сургуулийн удирдлага,төрийн бус байгууллагын хүмүүс дурьдаж байлаа. Мөн Казак багш нарУлаанбаатар руу сургалтад явахад хичээл сургалтыг ойлгох, өөрсдийгөөилэрхийлэхэд бэрхшээлтэй, үр дүн муутай байдаг гэж хэлж байсан юм.Монголын Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийнажигласнаар бусад аймагтай харьцуулахад Баян-Өлгийн багш нарсургалтын хуучин заах арга хэрэглэдгээрээ ялгардаг гэнэ. Энэ ньнэгдүгээрт алслагдмал орчин, хоёрдугаарт тэдний сургалтаас тусгажавсан үр дүнтэй холбоотой аж.Хос хэлний талаархи тодорхой бус стратег 28
    • Өнөөгийн тогтолцоонд Монгол орчинд сурч амьдардаг Казак хүүхдүүдэдсөргөөр нөлөөлдөг олон хүчин зүйл байна. Баян-Өлгий аймагт зөвхөнахлах ангид бүх хичээлээ Монгол хэлээр үздэг, нөгөө талаас бага, дундангидаа Казак хэлээр хичээл үзэхэд нь Казак хэлээр сургалтын материалхомс байдаг тул хүүхдүүд аль аль хэлийг дутуу хагас үзээд аль ч хэлийгтөгс эзэмшиж чадаагүй байдаг. Цэцэрлэгийн сургалтын материал Казакхэлээр байдаггүй учир сургуульд бэлтгэх чадварыг бүрэн олгодоггүй аж.Бага, дунд ангидаа Монгол сурах бичиг хэрэглэдэг нь Монгол хэлсурахад дөхөм болдог гэж зарим албаны хүн тайлбарлахыг оролдожбайв. Гэвч үнэн хэрэгтээ Монгол хэл заах, Казакаас Монгол хэл рүүшилжих тодорхой төлөвлөгөөгүйгээр энэ нь зүгээр л бантан болдогбололтой.Одоогийн тогтолцоогоор нэг хэлнээс нөгөө хэл рүү шилжихдээ хүүхэдхоёрдагч хэлийг тодорхой түвшинд эзэмшсэний дараа эсвэл хоёр хэлийгижил түвшинд эзэмшсэний дараа аажмаар шилжихийн оронд нэг хэлийгдагнан үзэж байснаа гэнэт, бас хожуу шилждэг үйл ажиллагаа болжбайна. Монгол хэл рүү бүрэн шилждэг зорилго нь үндэсний хэлийг сурах,сургууль төгсөх, дээд сургууль, коллежид элсэн орох бэлтгэхийг хангахадтуслах зорилготой ажээ. Гэвч есдүгээр ангиас Монгол хэл рүү гэнэтшилжих нь хэт оройтсон явдал юм. Энэ нь тэдний дээд боловсролэзэмших, улмаар эдийн засгийн боломж нөхцөл эдлэх талыг сул болгожбайна гэж судалгаанд оролцсон эцэг эх, багш нарын олонхи нь үзэжбайна. Багш нарын өгүүлснээр Казак хүүхдүүд Монгол хэлийг сайнэзэмшиж чаддаггүй, сургууль төгсөн төгстөлөө Казак хэлээр тусламжавдаг байна.Хэлний талаар шийдвэр гаргах явц тодорхой биш байна.Сургалтын гол хэлийг төрөлх хэлнээс Монгол хэл рүү шилжихшилжилтийг хэзээ хийх вэ гэдэг шийдвэрийг хэн гаргадаг талааройлгоход төвөгтэй байлаа. Ялангуяа Монгол хэл үзэхийг хөхиүлэндэмжих гадаад орчин сул Баян-Өлгий аймагт энэ нь нэн чухал асуудал.Одоогийн байдлыг өөрчлөх талаар ямар нэг зүйл хийхэд хүчинмөхөсдөнө хэмээн эцэг эхчүүд, багш нар үзэж байна. Монгол хэл рүү эртшилжвэл хүүхдэд хэрэгтэй боловч Яам аль хэдүйн шийдчихсэн гэж олонсумын эцэг эх, багш нар хэлж байв. Хэрвээ сонголт байсансан бол багаанги төгсөнгүүт нь Монгол хэл рүү шилжих нь зүйтэй гэж тэд үзэж байна.тавдугаар ангиас шилжилт хийгдэж магадгүй гэж Боловсролын ХамтынАжиллагааны Нийгэмлэгийнхэн хэлж байсан боловч аймаг, сум,сургуулийн түвшинд энэ тухай хэн ч мэдэх байлаа. Баяннуур сумынзахирлын хэлснээр тус сумын сургууль аймгийн бусад сургуулиас өөр,Монгол хэлэнд долдугаар ангиас шилждэг байна. Баян-Өлгийн төвийнтавдугаар сургууль Монгол хэл сурах явцыг түргэтгэх зорилгоорзургадугаар ангиас эхлэн зарим хичээлийг Монгол хэлээр зааж эхэлсэнболовч эцэг эхчүүдээс гомдол ирж байсан. Энэ асуудлыг нухацтай авчүзэх хэрэгтэй бөгөөд шийдвэр гаргахдаа боловсролын хувьд аль нь илүүхэрэгтэй вэ гэдгийг бодолцон эцэг эх, хүүхдийн саналыг харгалзахшаардлагатай юм. 29
    • Б. Холимог сургууль дахь хэлний асуудалХолимог үндэстний хүүхэд сурдаг сургуулиуд дахь хэлний боловсрол өөртөрлийн бэрхшээлтэй учирдаг байна. Баян-Өлгий аймаг дахь казак,Монгол болон холимог үндэстний сургуулиуд нь Казак хүүхдүүдийг тусаднь нэг анги болгож Казак сургуулийн журмаар явна. Бусад хүүхэд ньМонгол хэлийг нэгдүгээр ангиас эхлэн үзнэ. Эндэхийн хүүхдүүдэд өмнөдурьдсан Казак сургуульд тохиолддогтой адил бэрхшээл учирдаг байна.Энд Казак хэлээр сургалтын материал хомс, орж байгаа хичээлээс өөрхэлээр сурах бичиг нь бичигдсэн, тэр нь бас ховор, Монгол хэлийгхоёрдагч болгон үзэх, ба хос хэл үзэхэд дэмжлэг бага байна.Казак, Монгол хүүхдүүдийг ахлах анги хүртэл тус тусад нь байлгах ньзарим нэгэн болгоомжлолыг төрүүлж байна. Сургуулийн танхимаас гаднаямар мэдээлэл, ямар орчин байдгаас шалтгаалан ингэж хүүхдүүдийгүндэсний бүлгээр нь хуваах нь тэдгээрийн хооронд тохиромжгүйхарилцаа ч үүсгэж болох юм. Түүнчлэн энэ нь Казак хүүхдүүдийн хувьдМонгол хэлний орчин үүсгэх нөхцлийг хааж байгаа гэсэн үг юм. Мөнсанаатай буюу санаагүй байдлаар өөр бүлгүүдэд өөр сургалтынстандард мөрдөх боломжийг бий болгох талтай.Ангийн хэмжээнээс шалтгаалан өөр төрлийн тэгш бус байдал гарч болохюм. Монгол хүүхдүүд харьцангуй цөөн учир Монгол анги 10 – 15сурагчтай байхад Казак анги 30 -40 сурагчтай байж болох юм. Сурагчдынтооноос үүдсэн өөр нэг асуудал бол цөөн хүүхэдтэй Казак болон Монголангиудыг сургуулийн захиргаанаас нэгтгэдэг явдал юм. Энэ тохиолдолдМонгол хэлээр хичээл орж, Казак хүүхдүүд хичээлээс хоцрох, заримдаасургуулиас завсардахад хүргэдэг байна. Харамсалтай нь Баян - Өлгийаймгаас өөр аймгийн холимог үндэстэнтэй нутагт Казак хүүхдүүд бусадүндэстний хүүхдийг бодвол цэцэрлэгт явах нь бага байдаг тул сургуульдирэхдээ ямар ч бэлтгэлгүй, мөн Монгол хэл огт мэдэхгүй ирдэг байна.В. Монгол сургууль дахь хэлний асуудлуудХоёр дахь хэл заах дэмжлэг хангалтгүй байна.Казак хүүхдүүд цөөнх байх тохиолдолд, зарим үед олонхи байсан чжирийн ангид орж, зөвхөн Монгол хэлээр хичээл үздэг. Казак сургуулийннэгэн адил Монгол сургуулийн багш нар нь Монгол хэлийг хоёр дахь хэлболгон заах бэлтгэлгүй бөгөөд багш нар болон сургуулийн удирдлагуудхоёр өөр хэлтэй хүүхдүүдэд хамтад нь хичээл зааж нэмэгдэл ачаалалирдэг гэж гомдоллодог байна. Хэдийгээр багш нар Казак хүүхдүүдийгмэрийлт сайтай, хичээлдээ сайн гэж ярьж байсан боловч тэднийг ангидааавах дургүй гэдгээ нуухгүй байлаа. Учир нь казак хүүхдүүдэд хичээл зааххэцүү байдаг гэнэ.Ер нь сургуулиуд Казак хүүхдийн Монгол хэлий нь сайжруулах тусгайхичээл ч оруулдаггүй, төрөлх хэлээр нь дамжуулан сурах үйл явцаддөхөм болох зүйл ч хийдэггүй байна. Сургуулийн сурагчдын тэн хагасаас 30
    • илүү нь Казак хэдий ч хичээл нь Монгол хэлээр ордог гэж Ховд аймгийнБуянт сумын сургуулийн захирал хэлж байв. Гэтэл эдгээр хүүхдүүдээсзөвхөн сумын төвд амьдардаг цөөн хүүхэд л сургуульд орохоосоо өмнөМонгол хэл сурсан аж. Хоёр дахь хэл заах талаар ямар нэгэн аргахэмжээ авч байсан уу гэсэн асуултад хариулахдаа тэрээр “Бид бүххүүхдийг адил тэгш үздэг, яс үндэс дээр нь ямар нэгэн ялгаатай зүйлхийдэггүй” гэж байв. Тэгш хандах буюу бүх хүүхдийг жигд сургахсургалтын үр дүнг тэгш байлгах боломжийн тухай өмнө өгүүлсэн. Тэгшбайдлын тухай энэ явцуу ойлголтоор хязгаарлаад хэлний бэрхшээл,бусад онцлог, эрэлт хэрэгцээг харгалзан үзэхгүй юм бол энэ нь Монголулсын Бүх нийтийн боловсролыг бодлогыг хангах саад болно.Тэгш бус стандардХэлний тусгай хэрэгцээтэй хүүхдэд хичээл заах явцад учирч болох нэгаюул бол нийтлэг стандардад хүрэхэд нь хүүхдэд туслахын орондстандардын түвшинг доошлуулж дүгнэх явдал юм. Ховд, Баян-Өлгийаймагт Монгол сургуульд сурдаг Казак хүүхдүүдэд тавих стандардыншаардлагыг бууруулах тухай маргаан байдаг гэж эдгээр аймгуудийнболовсролын байгууллагын албаны хүмүүс хэлж байв. Хэрвээ тэгвэлилүү хэрэгцээтэй хүнд бүр багыг хуваарилах шударга бус байдлынсонгодог жишээ болно.Төрөлх хэлээрээ сурах боломж хомс байна.Боловсролын тухай хуулиар хүүхдүүд төрөлх хэлээрээ сурах эрхтэй.Хуулийн энэ заалт нь Казак хэлийг хичээл болгон үзэхийг хамааруулсанбайж болох талтай ч энэ эрхээ хүүхэд бүхэн эдэлж чадахгүй байна.Баян-Өлгий, Ховд аймаг, Налайх, хаана ч гэсэн Монгол сургуульд сурдагКазак хүүхэд Казак хэлээ үзэх боломж алга. Казак хэлний хичээл огтордоггүй байна. Гэтэл Баян-Өлгийн нийт хүүхдийн 70 %, Ховд хотынхоёрдугаар сургуулийн 55 %, Ховд аймгийн Буянт сумын нийт сурагчдын59%, Налайх дүүргийн нийт сурагчдын 30 % нь Казак хүүхдүүд байна.Ийм тохиолдолд төрөлх хэлний сургалтыг хичээлийн хөтөлбөрт оруулахэсэхийг хэн шийдэх нь тодорхойгүй байна.Мөн энэ талаар эцэг эхчүүдтэй зөвлөлдөхгүй байгаа нь харагдлаа.Монгол хэлээр хичээл орохыг сайшаан дэмжиж байгаа хэдий ч Казакхэлний хичээл наад зах нь долоо хоногт нэг удаа орохыг хүсч байдгааХовд хотын хоёрдугаар сургуулийн хамран сургах тойргийн эцэг эхчүүдилэрхийлж байсан юм. Гэвч Боловсрол, соёлын төвийн ажилтан нар энэталаар өөр үзэл бодолтой байлаа. Хэдийгээр үндэстний цөөнх төрөлххэлээрээ сурах эрхтэй хэдий ч Үндсэн хуулиар бол Монгол хэл нь албанёсны хэл учраас тус аймагт Монгол сургуульд Казак хэлийг үзэхгүйхэмээн ярьж байв. Түүнчлэн Казак сургуулийн сургалтын хөтөлбөрийнцагт Казак хэл, уран зохиол үзэх тусгай цаг гэж байхгүй учир бусадхичээлийн цагаас авч энэ хичээлийг оруулдаг гэж Өлгий хотынтавдугаар сургуулийнхан хэлж байлаа. Үүнээс харахад төрөлх хэлнийсугалтаар орон нутгийн болон төвийн түвшинд тодорхой бодлогошийдвэр хэрэгтэй байна.Багшийн хандлага ба ялгаварлан гадуурхалт 31
    • Энэ судалгаагаар, аймгийн төвийн сургуульд орохыг хүссэн Монголоорярьдаггүй Казак хүүхдүүдийг багшийн зүгээс ялгаварлан гадуурхах явдалбайдаг тухай хэд хэдэн мэдээ олдсон юм. Сургууль завсардалтын талаарсаяхан хийсэн судалгаанд Ховд аймагт багш нар хөдөө сумаас ирсэнхүүхдүүдийг унших бичих чадвар муу гэж үзэн ангидаа авах дургүйбайдаг гэсэн мэдээ орсон байна. БХАН Мөн хөдөөнөөс хот руу шилжижирсэн хүүхдүүдийг хэл яриана чадвар сул, юм удаан ойлгодог гэхмэтчилэнгээр ялгаварлан гадуурхдаг тухай шилжих хөдөлгөөний тухайхийсэн судалгаанд дурьджээ байна. Энэ судалгаагаар мөн иймэрхүүүзэгдлүүд ажиглагдсан юм. Ховд аймгийн зарим сургуулийн сурагчдынэцэг эхчүүд хүүхдий нь Монгол хэл мэдэхгүй гээд цэцэрлэгт аваагүйтухай ярьж байв. Хэдийгээр Казак иргэдийн хороололд үйлчилдэгцэцэрлэгийн эрхлэгч эсэргүүцэж байсан ч Казак болон бусад хүүхдүүдийгсургууль, цэцэрлэгт авахаас татгалзсан иймэрхүү тохиолдол гарахгүй гэхгазаргүй байна. Монгол хэлний бэрхшээлээс болоод хичээл удаанойлгодог гэж багш нарын зүгээс хүүхдий нь гадуурхах вий гэж айдаг тухайБаян-Өлгий аймгийн Буянт сумын зарим эцэг эх ярьж байсан.В. Мэдээлэл харилцааны бэрхшээлХэлний бэрхшээл нь сурагчдын сурах чадварт нөлөөлөөд зогсохгүй Казакиргэдийн мэдээлэл авах, ашиглах, түгээх үйл явцад саад учруулж байна.Казак хүүхдүүд бусадтай харьцуулахад мэдээлэл, тухайлбал: Нөхөнүржихүйн эрүүл мэндийн талаар мэдээлэл хожуу авдаг тухай ХТГ-ынажилтан ярьж байв. Мэдээлэл, сургалт, сурталчилгааны материалуудМонгол хэлээр хэвлэгддэг, Казак хэлээр хэвлэх хэрэгцээ байгааг мэдэжбайгаа боловч орон нутгийн төсөвт тусгагддаггүй гэж тэрээр нэмж хэлсэнюм. Сургуулийн өмнөх боловсролын төвийн ажилтан ч бас Баян-Өлгийаймагт мэдээлэл, сурталчилгааны ажил хийхэд хэлнээс болоодбэрхшээл учирдаг тухай өгүүлж байлаа. Тэрээр хэлний бэрхшээлээсгадна Казак хэлээр сургалтын материал хэвлүүлэх төсөв байдаггүй тухайнэмж хэлсэн юм.Ховд аймгийн хүн амын 10 % нь Казакчууд, нэг бүхэл бүтэн сум нь цэвэрКазакчууд амьдардаг, Казак сургуультай. Казак хүүхэд давамгайлсансургуулиудтай боловч Казак хэлээр мэдээлэл, сургалт, сурталчилгааныматериалууд боловсруулдаггүй байна. Тэр байтугай, Хүүхдийг ИвээхСангаас энэ судалгааны материалыг Казак хэл рүү орчуулах гэхэд Ховдаймагт Казак үсгээр бичих компьютер олдоогүй юм. Боловсрол соёлынтөвд хүртэл Казак үсэг суулгаагүйгээс үзэхэд хэн ч Казак хэлээрматериал боловсруулахыг оролдоогүй бололтой. Цэцэрлэгт Казакхүүхдийг, ялангуяа Ховд сумынхныг хамруулахад их төвөгтэй байдагтухай Буянт сумын Монгол багш нар ярьж байв. Үүнийг цааш нь судлаадүзэхэд эцэг эхчүүдийг хурал цуглаанд урьж захиа явуулдаг бөгөөд угзахиа нь Монгол хэл дээр, хурал нь ч Монгол хэлээр явагддаг байна.Энэ мэтчилэнгээр Казак иргэд боловсролын чиглэлээр мэдээлэл авахдаахоцорч байдаг бөгөөд эрүүл мэнд, хоол хүнс, хөдөө аж ахуй, бизнес зэрэголон чиглэлээр мэдээллээс хоцордог байж болох юм. 32
    • 9. ДүгнэлтБаян-Өлгий аймгийн газар нутгийн алслагдмал байдал, Монголынолонхиос соёл, хэлний хувьд өөр байдаг нь Казак иргэдийн асуудлыгдээд түвшний анхаарлын гадна орхигдуулжээ. Гэвч судалгаанаасхарахад энд боловсролтой холбоотой тусгай хэрэгцээ олон байна. Баян-Өлгий аймгийн хүн амын 90 % нь Казак, энэ аймагт Монгол улс дахь нийтКазак иргэдийн 90 % нь амьдардаг. Улсын хэмжээнд ядуурал 36 %байхад энэ аймагт ядуурал 46 % байна. Баян-Өлгий аймгийн ядуучуудынтал хувь нь нэн ядуу гэсэн бүлэгт хамрагддаг байна. Тус аймаг сургуульзавсардалтаар улсад хамгийн их байдаг буюу улсын дундажтайхарьцуулахад гурав дахин олон хүүхэд сургууль завсардаж байна. Мөнсургуулийн өмнөх боловсролд хамрагдалт энэ аймагт хамгийн бага,улсын дундаж хэмжээнээс гуравны хоёроор бага тооны хүүхэд албанёсны цэцэрлэгт явж байна. Баян-Өлгий, Ховд аймгийн сургуулиудаарорж, багш, албан хаагч, эцэг эх, орон нутгийн удирдлагуудтай ярилцахадболовсролын хувьд тэд харьцангуй хоцрогдсон нөхцөлд байна гэдэг ньилт харагдаж байлаа.Олон чухал үзүүлэлтээр Казак хүүхдүүд Монголын бусад хүүхэдтэй адилсурах нөхцөлөөр хангагдаагүй байна. Багшлах боловсон хүчний чанар,сургуулийн барилга байгууламж, сургалтын материал хангалтгүй,сургалтын хөтөлбөрийн агуулга нь газарзүй болон нийгмийн талаасааамьдралд тэр бүр нийцээгүй зэрэг тэдэнд тулгарч байгаа асуудлууд ньБаян- Өлгий аймаг болон зарим сумдыг хөдөөний хамгийн ядуу ороннутагт хамааруулж байна. Түүнчлэн хэлний ялгаатай байдлын улмаасүүссэн асуудлууд нь Казакчуудын боловсролд нөлөөлөх ноцтой асуудалюм. Казак хүүхдүүд зөвхөн Монгол хэл сурах тал дээр хоцрогдож байгааюм биш. Казак сургуулиудад байгаа сул тал нь хүүхдүүдийг чанартайболовсрол эзэмшин боловсролын тогтолцоогоор дамжин цаашидсуралцахад нь хүндрэл учруулж байна. Ялангуяа сургуулийн өмнөхболовсролд хамрагдалтын хувь нэн бага байгаа нь, мөн Казак хэлээр ч,Монгол хэлээр ч хоёрдахь хэлний хувьд сургалтын материал байдаггүйнь тэднийг бүр сургуульд орохоосоо эхлээд хэлний чадвараар хоцроходхүргэж улмаар Казак Монгол аль ч хэлийг эзэмшихэд нь саад учруулжболох юм.8-15 настай хүүхдийн сургуульд хамрагдалтын хувь Монголд хамгийнөндөр буюу 1990 онд 98, 6 % байсан бол 1995 онд 84,3 % болтол буурсанбайна. Харин 2002 онд 96, 6 % болон дахин өсчээ. Гэсэн хэдий чөнгөрсөн жил гэхэд л 10 000 хүүхэд сургууль завсардсаны 20 % ньнэгдүгээр ангиас, дөрөвний гурав нь бага ангиас гарсан байна. Үүнээсхарахад сургуулийн өмнөх боловсрол, сургалтын чанар, хүүхдийгсургуульд нь татах талаар дорвитой арга хэмжээ авах шаардлагатайбайна. Тэгвэл чанартай боловсрол эзэмших эрхийг хангах болон 2015 онхүртэл бүх нийтийг суурь боловсрол эзэмшүүлэх Монгол улсын Мянганыхөгжлийн зорилтыг биелүүлэхэд чухал алхам болно.10. Зөвлөмж: Юунаас эхлэх вэ? 33
    • Бүх хүүхдийн сурах эрхийг хангахуйц тэгш, эрэлт хэрэгцээнд суурилсан,чанартай боловсролын тогтолцоонд бий болгох талаар Монгол улсаасавч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг эрчимжүүлэхэд дөхөм болгохзорилгоор дараахь зөвлөмжийг санал болгож байна. Зөвлөмжийг хоёрүндсэн хэсэг, хэд хэдэн чиглэлээр санал болгож байгаа бөгөөд эдгээр ньнийлээд үндэстний цөөнхийн боловсролын асуудлаар судалгаа хийх,бодлого боловсруулах, практикт хэрэгжүүлэхэд чиглэгдэх ёстой. Эхнийхэсэг нь сурах, сургах үйл явцын үндсэн элементийг сайжруулах замаарКазак хүүхдүүдэд боловсрол эзэмших адил тэгш боломжийг олгоходчиглэгдэнэ. Хоёр дахь хэсэг нь үндэстний цөөнхөд хандсан бодлого,хөтөлбөрийг төлөвлөх, хэрэгжүүлэх замаар боловсролын тогтолцоонысул талыг сайжруулахад чиглэгдэнэ. 1. Боловсролын хүртээмж, чанар, тохиромжтой байдалд учирдаг буй бэрхшээлийг даван туулах талаар А. Казак хүүхдүүдийн хэл сурах хэрэгцээг харгалзан үзэх. Казак хүүхдүүдийн оролцоо, сурах боломжийг нэмэгдүүлэх, сургууль завсардах нөхцлийг багасгах талаар авах анхны алхам бол хэлний бэрхшээл, хичээлийн чанар, хүртээмж, сургуулийн үйлчилгээнд нөлөөлөх нөлөөллийг авч үзэх явдал юм. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд дараахь алхмыг хийх хэрэгтэй. Үүнд: Хоёр дахь хэлний хос хэл, ба immersion models бодлого, хууль эрх зүйн орчин Хос хэл ба заах арга зүй, багш бэлтгэх ба хөгжүүлэх үйл ажиллагааны хүрээ Боловсролын шинэ стандардыг хэрэгжүүлэх нөхцөл Соёлын болон хэлний хувьд тохирох хөтөлбөрийн агуулга, материал, ном гэх мэт. Үндэстний цөөнхийн хүүхдийн боловсрол эзэмших эрхийг хамгаалахын тулд хос хэл, хоёр дахь хэл заах зохих бодлого, хууль эрх зүйн орчин шаардлагатай байна. Хос хэл болон төрөлх хэлийг заах үр дүнтэй шинэлэг арга зүйг дэмжих бодлого, хууль эрх зүйн орчин нь үндэстний цөөнхийн боловсролын чанар, тохирох байдлыг сайжруулахад чухал алхам болно. Энэ бодлого нь хамгийн наад зах нь тухайлбал: Казак сургуульд, эсвэл Казак хэл хичээл болж ордог газарт төрөлх хэл эсвэл хос хэл заах нөхцлийг тодорхой болгох ёстой. Мөн Монгол сургуульд хоёр дахь хэл суралцагсдад үзүүлэх дэмжлэгийн наад захын хэм хэмжээг баталгаажуулах хэрэгтэй. Хос хэл болон хоёр дахь хэлний сургалтын бодлого нь төрөлх хэл, үндэсний хэл хоюулангийн нь сургалтын үр дүн, хэлний стандардыг тодорхойлно. Хэлний стандардыг тогтоохдоо холбогдох бүх хүн, бүлэгтэй санал солилцож, зөвшөлцсөний үндсэн дээр тогтоох ёстой бөгөөд чингэхдээ дээд сургуульд элсэх, ажлын талбарт өрсөлдөхдөө 34
    • Казак хүүхдүүд хэлний бэрхшээлээс шалтгаалан бусад хүүхдээс дутуубайдалд орохгүй байх нөхцлийг бодолцох нь зүйтэй.Хос хэл болон хоёр дахь хэлний сургалтыг үр дүнтэй болгох бахэлний стандардад хүрэхийн тулд шаардлагатай цаг хугацаа, хөрөнгөнөөц, боловсон хүчний дэмжлэгийн талаар бодлого боловсруулах баарга хэмжээ авах хэрэгцээ байна. Үүнд: хөтөлбөрийн хүрээнд тухайнхичээлийг хэдэн цаг үзэх, Казак сургууль болон олон үндэстэнтэймонгол сургууль дахь боловсон хүчний онцлог хэрэгцээ, хос хэл заахбагш болон Монгол хэлийг хоёрдагч хэл болгон заах багшийнмэргэжлийн стандардын талаар тодорхой заалтуудыг тусгасан байхшаардлагатай. Өөр нэгэн наад захын шаардлага бол хэлтэйхолбоотой зохих ном сурах бичиг, сургалтын материалын хангамжийнасуудал, тусгай ангийн хэмжээ, хангалттай санхүүжилтын механизмзэрэг юм. Төрийн санхүүжилтыг илүү зохистой түгээхийн тулд хүүхэднэг бүрд гарах зардал дээр үндэслэсэн санхүүжилт хийдэг аргыгүйлчилгээг хүргэх өртөг буюу хүүхэд нэг бүр дээр тооцдог зардал дээрсургуулийн байрлал, сургуулийн хэмжээ, ядуурлын түвшин, хөгжлийнбэрхшээл, хос хэл ба хоёрдагч хэл үзэж байгаа зэрэг хүчин зүйлийгтооцох хэрэгтэй байна.Хос хэлний сургалтын үр дүнтэй тогтолцоог бий болгох, Монголхэлийг хоёрдагч хэл болгон заах зохистой хөтөлбөр, Монголсургуульд явдаг Казак хүүхдүүдийн нэг хэлнээс нөгөө рүү шилжихстратегийн хэрэгцээг хангах багш бэлтгэх, хөгжүүлэх үйлажилагааны хүрээг тодорхой болгох хэрэгтэй байна. Хэдийгээрхууль, бодлого нь Казак хүүхдүүдийн сурах боловсрох хэрэгцээгхангах эрх зүйн орчинг бий болгосон гэх боловч үүнийг яаж үр дүнтэйхэрэгжүүлэх талаар Монголд өнөөдөр загвар алга. Өнөөгийнбайдлаар орон нутгийн Казак сургуульд төвд боловсруулсан үндэснийхэмжээний хөтөлбөр, сурах бичгийг багш орчуулан хэрэглэж байна.Монгол сургуульд Казак хүүхдүүд дэс дараалалтайгаар бичиг үсэгттайлагдах болон нэг хэлнээс нөгөө хэл рүү шилжих дэмжлэг алга.Төрөлх хэл, хос хэл, хэлний шилжилтийн үеийн сургалтын талаарсудалгаа явуулах, загварыг турших замаар Монголын янз бүрийннөхцөлд хамгийн тохирох аргыг олох хэрэгтэй байна. Хэл сурах саадбэрхшээлийг давахад нь Казак хүүхдүүдэд тусалж цаашид бусадхичээлийг үзэхэд нь дутагдал байдлыг бий болгохгүйн тулд сургалтынарга зүй, шилжилтийн загварыг туршиж албан ёсны болгон, сургалтындагалдах материал, зохих арга стратегийг хэрэгжүүлэх, багшийгбэлтгэх, сургалтын хөтөлбөрийг боловсруулах хэрэгтэй байна. 35
    • Багш нар хэл заах тусгай арга зүйгээс гадна Боловсролын ШинэСтандардыг сайн ойлгож, хэрэгжүүлэх чадвартай болбол Казакхүүхдийн онцлог хэрэгцээг хангахад илүү үр дүнтэй байх болно.Боловсролын Шинэ Стандард нь тогтсон хөшүүн агуулга бүхийхөтөлбөрөөс татгалзаж, орон нутгийн онцлогт тохирсон уян хатанболгох боломжийг багш нарт олгож байгаа аж. Гэвч амьдрал дээрэнэхүү ажлыг хэрхэн хийх талаар багш нар тун бага мэдээлэл авсан,мэдлэг чадвар эзэмшээгүй, өөрөөр хэлбэл стандардыг хэрэгжүүлэхбэлтгэлгүй байна. Шинэ стандардыг хэрэгжүүлэхэд шаардлагатайсургалтыг, орон нутгийн зохих дэмжлэгээр хангах нь зөвхөн сургалтынчанарыг сайжруулаад зогсохгүй Казак хүүхдүүдийн сурах эрхийгхангаж, амьдрал, соёлд боловсролд чухал алхам болох ёстой.Сургалтын хөтөлбөр, түүний агуулга, арга зүйг орон нутагттохируулах нь боловсролын тохиромжтой байдал, чанарыгдээшлүүлэхэд зайлшгүй нөлөөлнө. Казак хүүхдүүдийн сургалтадтулгардаг хамгийн том бэрхшээл бол Казак хэл дээрх сургалтынматериал, номын хангамжийн асуудал юм. БСШУЯ-наас сурагчдынсурах бичгийг Казак хэл рүү хөрвүүлэх төлөвлөгөөг эрт эхлүүлж, цагхугацааг наашлуулах, сургалтын бусад материал, албан бусболовсролын ном, гарын авлага, сургуулийн өмнөх боловсролын ном,сургалтын хэрэглэгдэхүүнийг орчуулах ажлыг өргөтгөх шаардлагатайбайна. Казак хүүхдүүдэд нэн тэргүүнд шаардлагатай байгаа өөр нэгзүйл бол Казак – Монгол хэлний толь бичиг юм. Боловсролын Шинэ Стандардын хэрэгжилттэй холбоотой өмнөөгүүлсэнчлэн, орон нутгийн онцлогт тохирсон хөтөлбөр боловсруулахнь бас чухал байна. Казак хэл дээрх сурах бичиг, гарын авлагаматериалтай байхаас гадна хүүхдүүдийн өмнө мэддэг зүйл дээртулгуурласан танил жишээ материал нь тэдний сурах боломжийгнэмэгдүүлнэ. Сургалтын материалыг орон нутгийн нөөц бололцоо,мэдлэг дээр түшиглэн боловсруулах, сургуульд оруулах орон нутгийнхөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих нь иргэдээс сургуулийн үйлажиллагаанд оролцох оролцоог нэмэгдүүлнэ.Б. Казак хүүхдүүдийн сургуульд орох бэлтгэлийг хангах. Хүүхэдцэцэрлэгт явах боломжтойгоор өргөтгөх болон бусад аргаар баганасны хүүхдийн хөгжлийн үйл ажиллагаанд олон нийт оролцох ньхүүхдийн сургуульд орох бэлтгэлийг хангах, танин мэдэхүйн хөгжил,үүнээс улбаалан сурлагын амжилт гаргах болон сургуулиасзавсардахгүй байхад шууд нөлөө үзүүлдэгийг олон орны амьдралдболон Монгол улсын хэмжээнд нотлоод байна. Баян-Өлгий аймагболон Казакуудын амьдардаг бусад орон нутагт сургуулийн өмнөхболовсролд оролцох оролцоо бага байгаа нь Казак хүүхдүүдийнсургуульд хамрагдах, завсардахгүй байхад сөрөг нөлөө үзүүж байна.Эрт хэл сурах, бичиг үсэгт тайлагдах нь хос хэлний хэрэглээ,хөрвөх хэлний орчинд сурч дасах шаардалагатай Казак хүүхдүүийнхувьд онцгой чухал юм. Монгол сургуульд орох хүүхдэд сургуулийнөмнөх боловсролоор Монгол хэл заах нь хүүхдийг нэгдүгээр ангиас нь 36
    • амжилттай суралцаж, улмаар цаашид сургуулиа үргэлжлүүлэхэд ихнөлөө үзүүлнэ. Казак Монгол хэлийг эрт сурч, бичиг үсэгт тайлагдахнь хоёр дахь хэлийг сурахад тус болно.Үүний тулд Монгол улс Казак хүүхдүүдэд зориулсан сургуулийн өмнөхболовсролыг өргөжүүлэх шинэ арга замыг хайх хэрэгтэй байна.Сургуулийн өмнөх боловсролд зориулсан аливаа үйл ажиллагаандБаян-Өлгий аймгийг нэн тэргүүнд хамруулж, юуны түрүүнд,цэцэрлэгийн хоолны мөнгийг төлөхөд нь гэр бүлд туслах алхмуудыгхийх хэрэгтэй юм. Одоогоор Баян-Өлгий аймагт зөвхөн албан бусхэлбэрт найдах хандлага байна. Нүүдлийн болон гэр цэцэрлэг зэрэгшинэлэг хэлбэрүүдийг дэмжих нь сургуулийн өмнөх боловсролынхүртээмжийг өргөтгөхөд тустай боловч тогтвортой үр дүнд хүрэхүйлчилгээний нөлөө хугацааг харьцуулж үзэх хэрэгтэй. Бага насныхүүхдийн асаргаа, хөгжлийн талаар мэдээлэл авах боломжгүй эцэгэхчүүдэд гурван долоо хоногоос доошгүй хугацааны зуны сургалтхэрэгтэй байна. Иймд сургууль, цэцэрлэг, багшаас хамааралгүй эцэгэх, олон нийтэд тулгуурласан шинэ загварыг хамт хайх нь зүйтэй. Энэнь жилийн турш сургалтыг үргэлжлүүлж, яваандаа сургалт үйлчилгээгалбан ёсны болгох суурийг тавьж болох юм.2. Үр дүнтэй бодлого, хөтөлбөрийн төлөвлөлт, хэрэгжүүлэх тогтолцооА. Боловсролын чиглэлээр ажилладаг байгууллага, хамт олныхоорондын хамтын ажиллагааг зохицуулах. Үндэстний цөөнхөдчиглэсэн үр дүнтэй бодлого, хөтөлбөрийн төлөвлөлт, хэрэгжүүлэхмеханизмыг сайжруулах, салбарын хэмжээнд цогц арга хэмжээавахын тулд үндэстний цөөнх болон боловсролын чиглэлээражилладаг төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудхамтран сүлжээ, холбоо байгуулан ажиллах нь чухал. Боловсролыгсалбарын асуудал гэж үзэхээсээ илүүтэйгүүр олон салбар хоорондоотөв, сүлжээ холбооны үзүүр гэж үзэх нь зүйтэй. Боловсролын бодлогоболовсруулах, санхүүжүүлэхэд зөвхөн БСШУЯ бус, харин ЭрүүлМэндийн Яам, Нийгмийн Хамгаалал хөдөлмөрийн Яам, Хүнс ХөдөөАж Ахуй болон бусад яам агентлагууд оролцдог байх талаар МонголУлсын Засгийн газар илүү даацтай арга хэмжээ авах хэрэгтэй. Хоолхүнс сайтай хүүхэд ном сайн сурна. Гэр бүлийнхээ орлогод нэмэроруулах шаардлагагүй хүүхэд хичээлдээ анхаарал хандуулж чадна.Төрийн болон төрийн бус, мөн олон улсын байгууллагууд оролцсонүндэстний цөөнхийн ажлын хэсэг байгуулах нь асуудлыг хэлэлцэх,стратегийг хамтран ярилцах, бие биеэсээ суралцах орон зайг бийболгоно. Ажлын хэсгийн гишүүд нь судалгааны санхүүжилт, дэдсалбар, орон нутаг, үндэстний бүлгийн туслалцааг зохицуулахад тусболно. Ажлын бүлэг нь сургуулийн өмнөх боловсролыг сайжруулахолон нийтэд тулгуурлаж, орон нутгийн түвшинд боловсруулсанхөтөлбөр, сургалтын хэрэглэгдэхүүн, нэмэлт материал солилцохталаар хамтран ажиллах болно. Боловсролын салбарын эрх баригчалбан тушаалтнуудын анхаарал зохих нэг зүйл бол олон улсын 37
    • байгууллага болон үндэсний төрийн байгууллагын хамтын ажиллагаа,нөгөө талаас олон улсын байгууллага хоорондын зохицуулалт тулиймэрхүү хамтын ажиллагаа нь тус салбарт нэн тустай байх болно.Боловсролын салбарт ажиллаж байгаа байгууллагуудынзохицуулалтаас гадна Боловсрол судлалын Хүрээлэн, МонголынНээлттэй Нийгэм Хүрээлэн эсвэл Монгол Улсын Боловсролын ИхСургууль зэрэг судалгаа, эрдэм шинжилгээний ажил явуулдагбайгууллагадтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь үндэстнийцөөнхийн боловсролын талаар орон нутагт судалгаа явуулахчадавхийг сайжруулж, мөн судалгааны ололт баримтад тулгуурланүйл ажиллагаа явуулах сонирхлыг өрнүүлнэ.Б. Казакчуудын олны дунд үр дүнтэй харилцааг хөгжүүлэх тэднийоролцоог нэмэгдүүлэх энгийн нэгэн алхам бол Казак хэлнийхэрэглээг өргөтгөх явдал юм. Үндэстний цөөнхийн хувьд хэл ньзөвхөн хүүхдийн боловсролын асуудал биш, энэ нь нийгэм хамт олныхарилцаа, оролцооны асуудал юм. Эцэг эхчүүд, хүүхдүүдэд аливаамэдээллийг өөрсдийнх нь мэддэг хэлээр өгөхгүй бол олон нийтэдхүрэх, сургалт, мэдээлэл, нийгмийн халамжийн үр ашиг зорьсонзорилгодоо хүрэхэд саад учрах нь дамжиггүй. Өгч буй мэдээллийнагуулга, арга хэлбэр нь үндэсний соёл, хэлний хувьд нийцтэй эцэг эх,хүүхдүүдэд танил байвал уг мэдээлэл сургалт илүү үр дүнтэй байна.Сургуулийн өмнөх боловсролтой холбоотой материал нь Казак хэлээрбайвал л олон нийтэд ойлгомжтой байж тэдний оролцоог хангах эхсуурь болно.В. Асуудлыг гаргаж илүү үр дүнтэй бодлого, хөтөлбөрхэрэгжүүлэхийн тулд үнэлгээ, хяналтыг сайжруулбал Казакхүүхдүүдийн онцлог хэрэгцээг илрүүлж, тэгш байдалд дүгнэлт хийхболомж бий болно. Юуны өмнө боловсрол болон нийгэм эдийнзасгийн бусад үзүүлэлтийг үндэстний бүлгээр ялгаж гаргадаг болоххэрэгтэй байна. Өөр нэг чухал алхам бол дараачийн Хүн амынтооллого, Амьжиргааны түвшинг тогтоох судалгаа болон бусадсудалгаанд үндэстний цөөнхийн нөхцөл, гарч буй дэвшлийг харуулахасуулт хэмжигдхүүнийг оруулах талаар БСШУЯ, ҮндэснийСтатистикийн Газар хамтран ажиллавал зохино. Эцэст нь, шинэбодлого, шинэ арга замын хэрэгжүүлэх чиглэлд шинээр олж авсанмэдээллийг хэрхэн яаж хэрэглэх тал дээр анхаарлаа хандуулах ньзүйтэй. Жишээлбэл, Казак эцэг эх, хүүхэд, хамт олон хэлнийсургалтын талаар юуг хүсч байна гэдгийг нарийвчлан тогтоох хэрэгцээбайна. Казак хэлнээс Монгол хэл рүү шилжих шилжилтийг сургуулиудөөр өөр ангиас эхэлж байна. Янз бүрийн арга барилыг нарийвчланүзэх нь янз бүрийн газар нутаг хамт олны нөхцөл байдалд тохироххамгийн сайн аргыг сонгоход тус болох юм. Монголд хэрэгжиж байгаатөрөл бүрийн арга хэлбэрийг судлахаас гадна хөрш зэргэлдээорнуудын хос хэл, төрөлх хэлний бодлогыг судалж, сургалтын загвар,тогтсон арга барилаас суралцах, газар дээр нь очиж үзэх нь тустайбайх болно. 38