SlideShare a Scribd company logo
1 of 2
Download to read offline
www.baigaliiuhaan.blogmn.net


                                                 ИОРДАН
                                                (Иорданы Хашимитын Вант улс) код-962

                                       Иордан улс нь Азийн баруун хэсэгт оршдог. Зүүн
                                      талаараа Израйль, хойд талаараа Сири, баруун талаараа
                                      Ирак, өмнөд талаараа Саудын Арабтай хиллэнэ.

                                    Газар нутаг: 92.3 мянган км2 газар нутагтай.

Хүн ам:                     5820 мянган хүнтэй.
Нийт хүн амын 97 хувь нь Араб байдаг. Түүнээс гадна 20 мянган черкес, 10 мянган армян, 9
мянган чечен, 3 мянган туркмен, 2 мянган грек амьдардаг. Нийт хүн амын 44% нь хот суурин газар
амьдарна. Дундаж наслалт эрэгтэй 70, эмэгтэй 73 насална.

Албан ёсны хэл: Араб

Шашин шүтлэг: Лалын шашинг 95% нь, христийн шашинг 5% нь шүтдэг.

Засаг захиргааны байдал: 8 томоохон мужид хуваагдана. Нийслэл хот: Амман (1250
мянган хүнтэй), томоохон хотуудад Аз-Зарка (500 мянган хүн), Ирбид (320 мянган хүн), Аль-
Акаба (60 мянган хүн), зэрэг хот багтдаг. Иордан улсад 1.5 сая Палестины цагаачид байдаг.

Төрийн байгууламж: Үндсэн хууль бүхий хаант засагтай. Төрийн тэргүүн ван нь ерөнхий
сайд, сайд нарыг томилох, хууль батлах, парламентын гишүүнийг батлах, дайн зарлах, энх тайван
тогтоох зэрэг эрхтэйгээс гадна зэвсэгт хүчний ерөнхий командлагч байна. Хууль тогтоох дээд
байгууллага нь парламент юм. Тус парламент нь вангийн баталсан 30 гишүүнтэй сенат болон 60
ардын төлөөлөгч бүхий танхимаас бүрдэнэ.
Иордан нь сулхан хөгжилтэй хөдөө аж ахуй газар тариалангийн орон юм. Нийт газар нутгийн
13%-д нь усан үзэм, чидун жимс, хүнсний ногоо, улаан буудайн арвай, эрдэнэ шиш тариалдаг. Мал
аж ахуйд онцын ач холбогдол өгдөггүй боловч хонь, ямаа, тэмээ өсгөж үржүүлдэг. Аж үйлдвэрийн
үндсэн салбар нь газрын тос боловсруулах, фосфорит олборлох, барилгын материал, цемент,
гантиг олборлох, боловсруулах үйлдвэрүүд болно. Мөн нэхмэл эдлэл, тамхины болон хүнсний
үйлдвэрүүдтэй, 505 км төмөр замтай, 7245км хатуу хучилттай авто замтай.

Мөнгөн тэмдэгт: Иорданы динар /ИД/ 1ид=1.43 ам доллартай тэнцэнэ.

Нэг хүн амд оногдох ҮНБ: 4560 доллар

Уур амьсгал ба ан амьтан: Тус орны газар нутаг нь халуун бүсийн хуурайвтар агаартай
бүсэд багтдаг. Жилийн дундаж хэм нь 19 градус. Нутгийн ихэнх хэсгийг тэгш тал эзэлнэ. Хамгийн
www.baigaliiuhaan.blogmn.net

өндөр цэг нь Рам уул /1764 м/ юм. Өмнөд хэсэгтээ өргөн уудам зэлүүд цөлтэй. Ургамлын аймаг
хомс. Хааяа Хасарваанийн моддын төрөл бүхий баянбүрд тааралдана. Сүүлт гөрөөс, цөөвөр чоно,
үнэг, янгир болон олон төрлийн шувуу, могойноос амьтдын аймаг бүрдэнэ.

Түүх соёлын дурсгал: Орон даяар олонтоо тааралдах Рим /II-III зуун/, Византын /IV-VI
зуун/ үеийн дурсгалууд, Мушаттын өргөө, Шилтгээн /VIII зуун/, Эль- Караке ба Эш-Шобекийн
үеийн Христүүдийн цайз /XI зуун/, Акабе дахь Шивээ бэхлэлт /XIV зуун/, Амман дахь
археологийн музей зэрэг Иорданчуудын үндэсний бахархал юм.


                                        Эх сурвалж : Дэлхийн улс орнууд, Юрий Кручкин, УБ 2007 он.

More Related Content

More from Baterdene Tserendash (20)

Baga
BagaBaga
Baga
 
Oyutan elsuuleh juram
Oyutan elsuuleh juramOyutan elsuuleh juram
Oyutan elsuuleh juram
 
Ergonomics
ErgonomicsErgonomics
Ergonomics
 
Win7
Win7Win7
Win7
 
Dadlaga presenter
Dadlaga presenterDadlaga presenter
Dadlaga presenter
 
Khicheeliin jiliin butets taniltsuulga
Khicheeliin jiliin butets taniltsuulgaKhicheeliin jiliin butets taniltsuulga
Khicheeliin jiliin butets taniltsuulga
 
Daanaa1
Daanaa1Daanaa1
Daanaa1
 
Oits tsatsaa
Oits tsatsaaOits tsatsaa
Oits tsatsaa
 
атом масс
атом массатом масс
атом масс
 
химийн элемент
химийн элементхимийн элемент
химийн элемент
 
химийн урвал, түүний төрөл
химийн урвал, түүний төрөлхимийн урвал, түүний төрөл
химийн урвал, түүний төрөл
 
химийн тэмдэг
химийн тэмдэгхимийн тэмдэг
химийн тэмдэг
 
Uusax chanar
Uusax chanarUusax chanar
Uusax chanar
 
атом масс
атом массатом масс
атом масс
 
бмххууль
бмххуульбмххууль
бмххууль
 
валент чанар
валент чанарвалент чанар
валент чанар
 
валент
валентвалент
валент
 
уусмал бэлтгэх
уусмал бэлтгэхуусмал бэлтгэх
уусмал бэлтгэх
 
химийн тэмдэг
химийн тэмдэгхимийн тэмдэг
химийн тэмдэг
 
атом масс
атом массатом масс
атом масс
 

иордан

  • 1. www.baigaliiuhaan.blogmn.net ИОРДАН (Иорданы Хашимитын Вант улс) код-962 Иордан улс нь Азийн баруун хэсэгт оршдог. Зүүн талаараа Израйль, хойд талаараа Сири, баруун талаараа Ирак, өмнөд талаараа Саудын Арабтай хиллэнэ. Газар нутаг: 92.3 мянган км2 газар нутагтай. Хүн ам: 5820 мянган хүнтэй. Нийт хүн амын 97 хувь нь Араб байдаг. Түүнээс гадна 20 мянган черкес, 10 мянган армян, 9 мянган чечен, 3 мянган туркмен, 2 мянган грек амьдардаг. Нийт хүн амын 44% нь хот суурин газар амьдарна. Дундаж наслалт эрэгтэй 70, эмэгтэй 73 насална. Албан ёсны хэл: Араб Шашин шүтлэг: Лалын шашинг 95% нь, христийн шашинг 5% нь шүтдэг. Засаг захиргааны байдал: 8 томоохон мужид хуваагдана. Нийслэл хот: Амман (1250 мянган хүнтэй), томоохон хотуудад Аз-Зарка (500 мянган хүн), Ирбид (320 мянган хүн), Аль- Акаба (60 мянган хүн), зэрэг хот багтдаг. Иордан улсад 1.5 сая Палестины цагаачид байдаг. Төрийн байгууламж: Үндсэн хууль бүхий хаант засагтай. Төрийн тэргүүн ван нь ерөнхий сайд, сайд нарыг томилох, хууль батлах, парламентын гишүүнийг батлах, дайн зарлах, энх тайван тогтоох зэрэг эрхтэйгээс гадна зэвсэгт хүчний ерөнхий командлагч байна. Хууль тогтоох дээд байгууллага нь парламент юм. Тус парламент нь вангийн баталсан 30 гишүүнтэй сенат болон 60 ардын төлөөлөгч бүхий танхимаас бүрдэнэ. Иордан нь сулхан хөгжилтэй хөдөө аж ахуй газар тариалангийн орон юм. Нийт газар нутгийн 13%-д нь усан үзэм, чидун жимс, хүнсний ногоо, улаан буудайн арвай, эрдэнэ шиш тариалдаг. Мал аж ахуйд онцын ач холбогдол өгдөггүй боловч хонь, ямаа, тэмээ өсгөж үржүүлдэг. Аж үйлдвэрийн үндсэн салбар нь газрын тос боловсруулах, фосфорит олборлох, барилгын материал, цемент, гантиг олборлох, боловсруулах үйлдвэрүүд болно. Мөн нэхмэл эдлэл, тамхины болон хүнсний үйлдвэрүүдтэй, 505 км төмөр замтай, 7245км хатуу хучилттай авто замтай. Мөнгөн тэмдэгт: Иорданы динар /ИД/ 1ид=1.43 ам доллартай тэнцэнэ. Нэг хүн амд оногдох ҮНБ: 4560 доллар Уур амьсгал ба ан амьтан: Тус орны газар нутаг нь халуун бүсийн хуурайвтар агаартай бүсэд багтдаг. Жилийн дундаж хэм нь 19 градус. Нутгийн ихэнх хэсгийг тэгш тал эзэлнэ. Хамгийн
  • 2. www.baigaliiuhaan.blogmn.net өндөр цэг нь Рам уул /1764 м/ юм. Өмнөд хэсэгтээ өргөн уудам зэлүүд цөлтэй. Ургамлын аймаг хомс. Хааяа Хасарваанийн моддын төрөл бүхий баянбүрд тааралдана. Сүүлт гөрөөс, цөөвөр чоно, үнэг, янгир болон олон төрлийн шувуу, могойноос амьтдын аймаг бүрдэнэ. Түүх соёлын дурсгал: Орон даяар олонтоо тааралдах Рим /II-III зуун/, Византын /IV-VI зуун/ үеийн дурсгалууд, Мушаттын өргөө, Шилтгээн /VIII зуун/, Эль- Караке ба Эш-Шобекийн үеийн Христүүдийн цайз /XI зуун/, Акабе дахь Шивээ бэхлэлт /XIV зуун/, Амман дахь археологийн музей зэрэг Иорданчуудын үндэсний бахархал юм. Эх сурвалж : Дэлхийн улс орнууд, Юрий Кручкин, УБ 2007 он.