SlideShare a Scribd company logo
1 of 2
Download to read offline
www.baigaliinuhaan.blogmn.net



                                                          ИРАК
                                                               /БН Ирак улс/    код-964
                                                  Ирак улс нь баруун өмнөд Азид оршдог.
                                                 Хойд талаараа Сири, Турктэй Зүүн талаараа
                                                 Иран, Баруун талаараа Иордан, Саудын Арав,
                                                 Өмнө талаараа Кувейттэй тус тус хиллэнэ.
                                                 Персийн булангаар дамжин өмнөд зүгт
                                                 Энэтхэгийн далайд гарах нарийн гарцтай.

Газар нутаг: 438.3 мянган км2 газар нутагтай.
Хүн ам: 26215 мянган хүнтэй. Нийт хүн амын 76% нь Иракийн Араб, 19%-г Курд, 2%-г Туркмен
үндэстэн эзэлдэг. Түүнээс гадна 150 мянган перс, 100 мянган Ассир, 80 мянган Палестиний Араб,
40 мянган Армян, 20 мянган Турк болон бусад үндэстний төлөөлөл оршин суудаг. Нийт хүн амын
70% нь хот суурин газарт оршин сууна. Дундаж наслалт эрэгтэй 48, эмэгтэй 57 насална.

Албан ёсны хэл: Араб, Курд

Шашин шүтлэг: Лалын шашинг 96% нь, 4% нь Христийн шашинг шүтдэг.
Засаг захиргааны байдал: 15 мужид /Мухафаз/ хуваагдана. Нийслэл хот: Багдад /4000 мянган хүн/.
Томоохон хотуудад Могул /750 мянган хүн /, Басра /500 мянган хүн /, Киркук /200 мянган хүн/
зэрэг хот багтдаг.

Төрийн байгууламж: Ирак улс нь БН засаглалтай. Төр засгийн тэргүүн нь ерөнхийлөгч.
Мухафаз буюу мужийг амбан захирагч захирна.

Ирак улс нь нэг чиглэлийн буюу олборлох үйлдвэрлэл, ХАА-н орон юм. Газрын тосны
олборлолт, экспортлолт нь тус улсын эдийн засгийн үндэс болдог. Газрын тос боловсруулах том
бус үйлдвэрүүдтэй. Түүнээс гадна хүхэр, фосфоритын ордуудыг өргөн ашигладаг. ХАА нь
үндсэндээ хавсарга шинжтэй. Хүнсний ногоо, жимс, жимсгэний тариалалт хөгжсөнөөс гадна
арвай, эрдэнэ шиш, цагаан будаа, хөвөн, тамхи тариалдаг. Хонь, ямаа, үхэр, одос, тэмээ, адуу,
илжиг, өсгөж үржүүлдэг. Нэхмэл хувцасны үйлдвэр нь үндэсний аж үйлдвэрийн үндсэн салбар нь
болдог. Мөн ХАА-н тоног төхөөрмөж, цахилгаан хэрэгсэл, цемент, барилгын материал, эм, шил,
бөс барааны үйлдвэрүүд байдаг.

Мөнгөн тэмдэгт: Ирак динар /ИД/ 1ид=3.22 ам доллартай тэнцэнэ.

Нэг хүнд оногдох ҮНБ: 3500 ам доллар
www.baigaliinuhaan.blogmn.net

Уур амьсгал ба ан амьтад: Ирак орны умард нутагт эх газрын сэрүүвтэр, өмнөд нутагт
дулаан уур амьсгал зонхилно. Жилийн дундаж хэм нь 25 градус. Газар нутгийн ихэнх хэсгийг тэгш
тал эзлэх бөгөөд зүүн хойд талаараа уул нуруудтай. Хамгийн өндөр цэг нь Далайн түвшнээс дээш
2480 м өргөгдсөн байдаг. Тигр, Евфрат зэрэг том голуудтай. Тал хээр, Говь, цөлийн ургамал
зонхилно. Уулархаг нутгаар майлс, улиангар, сухай, уд моддын төгөл хааяа тааралдана. Бар,
арслан, оронго, сүүлт гөрөөс, чоно, туулай, цөөвөр чоно, ирвэс, алаг даахай, могой, хорхой шавьж
олноор амьдардаг.

Түүх соёлын дурсгал: Багдад дахь Иракын үндэсний болон байлдааны музей,
Аббасидуудын ордон /XII зуун /, их сургуулийн барилга /XIII зуун /, Миржийн лалын сүм /1358 он
/, Лалын Алтан сүм /XV зуун /, Вавилон хотын балгас, Эртний Нинев хотын балгас, Аль-
Мустансирия их сургууль /1232 он /, Самар дахь лалын цогчин дуган, Их сүм зэрэг нь Иракийн ард
түмний үндэсний бахархал юм.

                                         Эх сурвалж : Дэлхийн улс орнууд, Юрий Кручкин, УБ 2007 он.

More Related Content

More from Baterdene Tserendash (20)

Ergonomics
ErgonomicsErgonomics
Ergonomics
 
Win7
Win7Win7
Win7
 
Dadlaga presenter
Dadlaga presenterDadlaga presenter
Dadlaga presenter
 
Khicheeliin jiliin butets taniltsuulga
Khicheeliin jiliin butets taniltsuulgaKhicheeliin jiliin butets taniltsuulga
Khicheeliin jiliin butets taniltsuulga
 
Daanaa1
Daanaa1Daanaa1
Daanaa1
 
Oits tsatsaa
Oits tsatsaaOits tsatsaa
Oits tsatsaa
 
атом масс
атом массатом масс
атом масс
 
химийн элемент
химийн элементхимийн элемент
химийн элемент
 
химийн урвал, түүний төрөл
химийн урвал, түүний төрөлхимийн урвал, түүний төрөл
химийн урвал, түүний төрөл
 
химийн тэмдэг
химийн тэмдэгхимийн тэмдэг
химийн тэмдэг
 
Uusax chanar
Uusax chanarUusax chanar
Uusax chanar
 
атом масс
атом массатом масс
атом масс
 
бмххууль
бмххуульбмххууль
бмххууль
 
валент чанар
валент чанарвалент чанар
валент чанар
 
валент
валентвалент
валент
 
уусмал бэлтгэх
уусмал бэлтгэхуусмал бэлтгэх
уусмал бэлтгэх
 
химийн тэмдэг
химийн тэмдэгхимийн тэмдэг
химийн тэмдэг
 
атом масс
атом массатом масс
атом масс
 
Uusax chanar
Uusax chanarUusax chanar
Uusax chanar
 
Ioni xolboo
Ioni xolbooIoni xolboo
Ioni xolboo
 

Iraq

  • 1. www.baigaliinuhaan.blogmn.net ИРАК /БН Ирак улс/ код-964 Ирак улс нь баруун өмнөд Азид оршдог. Хойд талаараа Сири, Турктэй Зүүн талаараа Иран, Баруун талаараа Иордан, Саудын Арав, Өмнө талаараа Кувейттэй тус тус хиллэнэ. Персийн булангаар дамжин өмнөд зүгт Энэтхэгийн далайд гарах нарийн гарцтай. Газар нутаг: 438.3 мянган км2 газар нутагтай. Хүн ам: 26215 мянган хүнтэй. Нийт хүн амын 76% нь Иракийн Араб, 19%-г Курд, 2%-г Туркмен үндэстэн эзэлдэг. Түүнээс гадна 150 мянган перс, 100 мянган Ассир, 80 мянган Палестиний Араб, 40 мянган Армян, 20 мянган Турк болон бусад үндэстний төлөөлөл оршин суудаг. Нийт хүн амын 70% нь хот суурин газарт оршин сууна. Дундаж наслалт эрэгтэй 48, эмэгтэй 57 насална. Албан ёсны хэл: Араб, Курд Шашин шүтлэг: Лалын шашинг 96% нь, 4% нь Христийн шашинг шүтдэг. Засаг захиргааны байдал: 15 мужид /Мухафаз/ хуваагдана. Нийслэл хот: Багдад /4000 мянган хүн/. Томоохон хотуудад Могул /750 мянган хүн /, Басра /500 мянган хүн /, Киркук /200 мянган хүн/ зэрэг хот багтдаг. Төрийн байгууламж: Ирак улс нь БН засаглалтай. Төр засгийн тэргүүн нь ерөнхийлөгч. Мухафаз буюу мужийг амбан захирагч захирна. Ирак улс нь нэг чиглэлийн буюу олборлох үйлдвэрлэл, ХАА-н орон юм. Газрын тосны олборлолт, экспортлолт нь тус улсын эдийн засгийн үндэс болдог. Газрын тос боловсруулах том бус үйлдвэрүүдтэй. Түүнээс гадна хүхэр, фосфоритын ордуудыг өргөн ашигладаг. ХАА нь үндсэндээ хавсарга шинжтэй. Хүнсний ногоо, жимс, жимсгэний тариалалт хөгжсөнөөс гадна арвай, эрдэнэ шиш, цагаан будаа, хөвөн, тамхи тариалдаг. Хонь, ямаа, үхэр, одос, тэмээ, адуу, илжиг, өсгөж үржүүлдэг. Нэхмэл хувцасны үйлдвэр нь үндэсний аж үйлдвэрийн үндсэн салбар нь болдог. Мөн ХАА-н тоног төхөөрмөж, цахилгаан хэрэгсэл, цемент, барилгын материал, эм, шил, бөс барааны үйлдвэрүүд байдаг. Мөнгөн тэмдэгт: Ирак динар /ИД/ 1ид=3.22 ам доллартай тэнцэнэ. Нэг хүнд оногдох ҮНБ: 3500 ам доллар
  • 2. www.baigaliinuhaan.blogmn.net Уур амьсгал ба ан амьтад: Ирак орны умард нутагт эх газрын сэрүүвтэр, өмнөд нутагт дулаан уур амьсгал зонхилно. Жилийн дундаж хэм нь 25 градус. Газар нутгийн ихэнх хэсгийг тэгш тал эзлэх бөгөөд зүүн хойд талаараа уул нуруудтай. Хамгийн өндөр цэг нь Далайн түвшнээс дээш 2480 м өргөгдсөн байдаг. Тигр, Евфрат зэрэг том голуудтай. Тал хээр, Говь, цөлийн ургамал зонхилно. Уулархаг нутгаар майлс, улиангар, сухай, уд моддын төгөл хааяа тааралдана. Бар, арслан, оронго, сүүлт гөрөөс, чоно, туулай, цөөвөр чоно, ирвэс, алаг даахай, могой, хорхой шавьж олноор амьдардаг. Түүх соёлын дурсгал: Багдад дахь Иракын үндэсний болон байлдааны музей, Аббасидуудын ордон /XII зуун /, их сургуулийн барилга /XIII зуун /, Миржийн лалын сүм /1358 он /, Лалын Алтан сүм /XV зуун /, Вавилон хотын балгас, Эртний Нинев хотын балгас, Аль- Мустансирия их сургууль /1232 он /, Самар дахь лалын цогчин дуган, Их сүм зэрэг нь Иракийн ард түмний үндэсний бахархал юм. Эх сурвалж : Дэлхийн улс орнууд, Юрий Кручкин, УБ 2007 он.