More Related Content
DOCX
PPTX
DOC
Roald dalh questionari rb DOCX
Jesus Teaches about Inner Purity PPTX
DOCX
The Poison of the Possessed PPTX
PPTX
Expociciontema4profevictorceja 150923000342-lva1-app6891 Similar to сэтгүүл
PDF
PPTX
Эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж хэвлүүлэх DOCX
PPTX
багш, судлаачдын эрдэм, шинжилгээний бүтээлийн хэлбэрүүд PDF
PDF
PDF
PDF
Дэлхийн усны өдрийг угтан жил бүр зохион байгуулдаг оюутны эрдэм шинжилгээний... PDF
“СОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛ - 2019” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ - ОНОЛ, ПРАКТИКИЙН ХУРАЛ PDF
PPTX
Erdem shinjilgeenii oguulel bichih PPT
PDF
PDF
PPTX
PPTX
эрдэм шинжилгээний найруулга PPTX
PPTX
PPTX
PDF
сэтгүүл
- 1.
“INNOVATION” АНАГААХ УХААНЫСЭТГҮҮЛ ӨГҮҮЛЭЛ АВНА.
Үүсгэсэн огноо: 2015-09-04
Анагаахын шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарын өнөөгийн өнгө төрхийг илтгэх, энэ салбарт ажиллаж,
суралцаж буй эмч, судлаач, оюутнуудыг дэлхийн анагаах ухааны хөгжилтэй хөл нийлүүлэн алхахад туслах,
нотолгоонд суурилсан, дэвшилтэт урьдчилан сэргийлэлт, эмчилгээ, оношлогооны аргуудыг Монголд
хөгжүүлэх зорилго бүхий цоо шинэ санаа шийдэлтэй улирал тутмын анагаах ухааны сэтгүүлийн энэ удаагийн
дугаар удахгүй хэвлэгдэн гарах гэж байна. Иймд эрдэмтэн, судлаач та бүхнийг шаардлага хангасан
материалыг хэвлэн нийтлүүлнэ үү хэмээн урьж байна.
Бүтээл авах хугацаа: 2015 оны 09 сарын 20 өдөр 1800
цаг хүртэл
Бүтээл авах газар: АШУҮИС-ийн төв байр, 114 тоот өрөө, Э.Одхүү /odkhuuz@yahoo.com 99027648/-д
электрон болон хэвлэмэл байдлаар өгөх.
Бүтээлд тавигдах шаардлага
1. Эрдэм шинжилгээний өгүүлэл (ЭШӨ) нь дараах хэсгүүдтэй байна.
- Өгүүллийн нэр
- Зохиогчийн овог нэр, утас
- Өгүүллийн хураангуй (Монгол, Англи хэлээр бичигдсэн)
- Түлхүүр үг (Монгол, Англи хэлээр бичигдсэн)
- Судалгааны үндэслэл
- Судалгааны арга, аргачлал
- Үр дүн
- Хэлцэмж
- Дүгнэлт
- Ном зүй
2. ЭШӨ нь хураангуй, түлхүүр үг, оршил, текст, зураг (график болон фото зураг), хүснэгт, дүгнэлт, ишлэл
татсан ном, зохиолын нэрс, зохиогчийн товч намтрыг оролцуулан 297x210мм
(A4) хэмжээтэй 6хүртэлхуудсанд багтаасан байна.
3. Өгүүллийг зөвхөн MSWord 2003–аас хойших хувилбараар *.doc буюу *.docx өргөтгөлтэй форматыг
ашиглан Arial фонтоор бичнэ.
4. Өгүүллийг А4 хэмжээний цаасан дээр хуудасны дээд, доод талаас 3 см; баруун, зүүн талаас 2.5 см зайг
үлдээж бичнэ. Өгүүллийг бичихдээ header, fooder, footnote командыг ашиглахгүй. Мөн хуудасны дугаарыг
тавихгүй.
5. Зүйл нь шинэ мөрнөөс, мөрний эхнээс эхлэх ба мөрүүд хоорондоо 1sp зайтай байна. Мөрүүд нь баруун,
зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.
6. ЭШӨ-ийн хураангуйг 400-500 үгэнд багтааж Монгол, Англи хэлээр бичнэ. Англи хураангуй
нь Background, Method, Result, Conclusion хэмээх бүтэцтэй байна.
7. Өгүүлэлд 4-5 түлхүүр үг хэрэглэнэ. Өгүүллийн нэрэнд орсон үг түлхүүр үгэнд орохгүй. Түлхүүр үг нь нэр
үг, нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр, Монгол, Англи хэлээр бичигдсэн байна.
8. Бүх математик бичлэгүүд MS Equition, MathType, LaTex програмаар бичигдэх бөгөөд ердийн математик
бичиглэл 12pt өндөртэй байна. Томьёо нь дээд, доод талаасаа 12pt зайтай байх ба мөр голлон бичигдэнэ.
Томьёоны дугаарыг тухайн мөрний төгсгөлд бага хаалтанд бичнэ.
9. Фото зураг, зураг, хүснэгт нь зөвхөн хар, цагаан өнгөтэй байна. Scanner ашиглаж оруулсан бүдүүвч зураг
болон фото зураг нь 300 dpi нягтралшилтайгаар зургийн *.TIF, *.JPG, *.BMP, *.GIF өргөтгөлтэйгээр
буулгагдаж текстэн дотор мөр голлон байрласан байна. Зураг дээрх үсэг, тооны өндөр нь ерөнхий текстийн
үсэгний өндөртэй тэнцүү байх буюу 85%-иас бага байж болохгүй.
10. Нийтээр хэрэглэж заншаагүй товчилсон үгийг өгүүлэлд хэрэглэхгүй байвал зохино.
11. Зааврын дагуу бичигдсэн файлыг зарлагдсан электрон шуудангийн хаягаар холбогдох ажилтанд илгээнэ.
12. Сэтгүүлийн зөвлөл нь шаардлага хангаагүй өгүүллийг буцаах, зохих хэмжээнд хүртэл товчлох эрхийг
эдлэнэ. ЭШӨ-д дээрх бүх шаардлагыг хангаж өгсөн хугацааг сэтгүүлд ирүүлсэн хугацаа гэж тооцно.
“Innovation” сэтгүүл