SlideShare a Scribd company logo
1 of 28
Компьютерийн
гэмт хэргийн ангилал
Агуулга
• QAZ- Хууль бусаар нэвтрэх, олж авах
бусад хэлбэрүүд
• QDV- Компьютерийн нян (вирус)
• QFC- Мөнгөний автоматыг залилах
• QFT- Телефоны залилан
• QZE- Арилжааны нууц агуулсан
мэдээллийг ашиглах
• QSH- Компьютерийн ажиллагааг
алдагдуулах
• QSS- Мэдээллийг устгах, өөрчлөх
QA – Хууль бусаар нэвтрэх, олж авах
QAZ- Хууль бусаар нэвтрэх, олж авах бусад хэлбэрүүд
2014 оны 12-р сарын 6-7-нд шилжих шөнө Монголын
томоохон вэб сайтууд болох ugluu.mn, undesten.mn,
baabar.mn тэргүүтэй хэд хэдэн сайдууд кибер
халдлагад өртлөө.
Үүний улмаас ugluu.mn, undesten.mn сайтууд 6 сарын
мэдээлийн архиваа устгуулаад дахин сэргээж байх
үед өчигдөр орой буюу 12 сарын 7-ны орой зөвхөн
ugluu.mn сайтын серверт кибер халдагчид
дахин халдаж, бүх мэдээллийг устган, вэб
сайтыг дахин сэргээх боломжгүй болгохоор
дайрчээ.
www.ugluu.mn сайтын хувьд байгуулагдаад 2 жил болж
байгаа үндэсний хэмжээний томоохон сайтууддын нэг
бөгөөд өнгөрсөн 24 сарын хугацаанд нийт 50 гаруй
мянган цахим мэдээллийн санг өөртөө агуулсан, өдөрт
дунджаар 20-30 мянган хэрэглэгчийн хандалттай,
www.alexa.com ранкаараа Монголдоо 53-т байранд
жагсдаг Монголын томоохон сайтуудын нэг юм.
Тус сайт нь өнгөрсөн хугацаанд ямар нэгэн эзэн, улс
төрч, хувь хүн, албан байгууллагын хараат бусаар
редакцийн бодлого, үйл ажиллагаагаа явуулж, иргэдийн
чөлөөт индэр болж, тэдний дуу хоолойг ямар нэгэн
цензургүй олон нийтэд хүргэж, улс төрийн хүчнүүдийн
болон засаг төрийн эрх баригчдын алдаатай бодлогод
баримттайгаар шүүмжлэлттэй хандаж ирсэн,
энэ утгаараа Монголын цахим сайтуудын дунд өөрийн
гэсэн оройн зайтай болсон мэргэжлийн баг
бүрэлдэхүүнтэй шилдэг сайтуудын нэг билээ. Сүүлийн
үед бид олон факт баримтуудыг дэлгэн нийтэлсэн нь
цөөнгүй хүмүүсийн дургүйцлийг төрүүлж, ийм үйлдэл
захиалан хийлгэхэд хүргэсэн бололтой.
QD – Компьютерийн мэдээллийг өөрчлөх
QDV – Компьютерийн нян (вирус)
Гудамжинд аллага үйлдэнэ, цэцэрлэг, бага сургуулийн
хүүхдүүдийн амь насанд халдана, онгоцны буудлыг
дэлбэлнэ гэх мэт агуулга бүхий 13 бичлэг 2012 оны 6-
аас 9 сарын хооронд Японы веб хуудсуудад
байрлуулагдсан байна. Цагдаагийн байгууллага ч
шуурхай ажилллаж, IP хаягийн тусламжтайгаар тэдгээр
бичлэг илгээгдсэн компьютерүүдийг тогтоож, 5 хүнийг
сэжигтнээр татан баривчилжээ. Хамгийн эхнийх нь
болох Ёкохама хотын нэгэн бага сургуульд аллага хийх
тухай бичлэг 6 сард интернетийн зарын сайтад
байрлуулагдсан байна.
. Тус хотын цагдаа нар 19 настай оюутанг сэжиглэн
баривчилав. Сэжигтэн эхлээд хэрэгт ямар ч
холбогдолгүй хэмээн мэдэгдэж байсан боловч мөрдөн
байцаалтын явцад хэргээ хүлээж, улмаар шүүхээр
таслагдан тэнсэн харгалзах ялаар шийтгүүлжээ.
Олон хүнийг хамарсан аллага үйлдэхээр төлөвлөж
байгаа тухай бичлэг энэ оны 7 сард Осака хотын веб
хуудсанд хийгдсэн байна. Тус хотын цагдаагийн газар 2
дах эрэгтэйг сэжигтнээр татаж баривчилав. Сэжигтэн
бичлэгт өөрийн жинхэнэ нэрийг бичсэн байсан нь, кибер
гэмт хэргийн илрүүлэлтэд онцгой хүчин чармайлт
гаргаж, жилд 100-аас олон тооны хэргийг илрүүлж буй
тус хотын мөрдөн байцаагч нарт эргэлзээ төрүүлж байв.
• Токио хотын нэгэн цэцэрлэгийн хүүхдүүдийн амь
насанд халдана гэсэн бичлэг 8-р сард интернетэд
байрлуулагдсан байна. Тус хотын цагдаа нар Фүкүока
хотын оршин суугч эрэгтэйг сэжиглэн баривчилжээ.
Тэрээр хэргээ хүлээсэн боловч яг ямар шалтгаанаар
тухайн цэцэрлэгийг сонгож авсан тухайд тодорхой
зүйл мэдүүлж чадахгүй байсан зэрэг нь мөн л
эргэлзээ төрүүлж байв.
Олон хүнийг хамарсан аллага, дэлбэрэлт хийх тухай
бичлэг 10 сард интернетэд байрлуулагдаж, 4
хоногийн дараа Миэ мужийн 28 настай эрэгтэй
баривчлагдав. Мөрдөн байцаалтын явцад сэжигтэн
хэргээ хүлээгээгүй байна. Харин бичлэг хийгдсэн
өдөр тэрээр файлын нэр өөрчлөх нэгэн програмыг
интернетээс татаж авсан тухай мэдүүлжээ.
Мөн татаж авсан програм ажиллагаагүй байсан боловч
түүний компьютерийн процессор их хэмжээгээр
ачааллаж байгааг анзаарсан гэжээ.
Мэдүүлгийн дагуу нарийвчлан шинжилсэн цагдаагийн
мэргэжилтнүүд сэжигтний компьютерээс IESys хэмээх
урьд өмнө нь мэдэгдэж байгаагүй шинэ төрлийн
вирусыг илрүүлэв. Уг вирус хэн нэгний компьютерийг
алсаас удирдах боломжоор хангадаг байв. Өөрөөр
хэлбэл таны компьютерийг дэлхийн хаа нэгтээгээс хэн
нэгэн өөрийн мэт дураар
удирдаж, интернет сайтуудад бичлэг хийх боломжтой а
жээ.
• Эндээс дээрх сэжигтнүүдийн хийсэн гэгдэх гэмт
үйлдлүүд вирусны тусламжтайгаар хөндлөнгийн
хүний хийсэн хэрэг байж болох талаар анх сэжиглэж
эхэлжээ. Компьютерээс вирусыг устгасан
тохиолдолд ямар ч ул мөр үлдэхгүй бөгөөд
интернетэд хийгдсэн гэмт хэргийн чанартай
бичлэгүүдэд зөвхөн тухайн компьютерийн IP хаяг л
үлдэх болно. Харин 10 сарын сүүлчээр интернет гэмт
хэргээр мэргэшсэн нэгэн өмгөөлөгчид нэр үл
мэдэгдэх нэгэн хүнээс мэйл ирсэн байна.
Мэйлд өөрийгөө өмнөх бичлэгүүдийг хийсэн жинхэнэ
хэрэгтэн гэдгээ илчилж, сүүлийн сэжигтний
компьютерт вирусыг устгалгүй зориуд үлдээсэн гэх
мэтээр зөвхөн жинхэнэ гэмтний мэдэж байж болох
мэдээллүүдийг дурдсан байв.
• . Мөн цагдаа, шүүхийн байгууллагаар зугаацаж
тоглоом хийх зорилгоор энэ бүхнийг хийсэн, хэргээ
хүлээсэн сэжигтнүүдийг суллах
эсэхийг мэдэх зорилготой гэсэн байжээ.
Эцэст нь цагдаагийн байгууллага уучлалт гуйж
сэжигтнүүдийг сулласан түүхэнд байгаагүй үйл явдал
болоод байна. Харин жинхэнэ гэмт хэрэгтэн
вирусуудыг суулгах, өөр хүмүүсийн өмнөөс
интернетэд бичлэг хийх, мэйл илгээхдээ мэдээллийг
гадаад улсуудын хэд хэдэн сервэрүүдээр дамжуулан,
өөрийн ул мөрийг чадамгай нууж чадсан учир түүнийг
илрүүлэх боломжгүй
хэмээн сүлжээний хамгаалалтын мэргэжилтнүүд мэд
эгдэж байгаа юм.
• Эхний буюу Ёкохама хотын сэжигтэнг мөрдөн шалгах
явцад хэргээ өөрөө хүлээвэл шоронд орохгүй, бараг
шийтгэлгүй өнгөрнө хэмээн цагдаа нар дарамт
шахалт үзүүлж байсан нь тодорхой болоод байна.
Харин Фүкүока хотын сэжигтэн өөрийн хамтан
амьдрагч эмэгтэйн хийсэн үйлдэл хэмээн ойлгож,
түүнийг хамгаалах зорилгоор хилс хэрэг хүлээснээ
мэдэгджээ. Буруугүй хүмүүсийг хилсээр хэрэг
хүлээлгэж, заримыг нь шүүхээр ялласан явдал нь
хэдийгээр цагдаагийн байгууллагын мөрдөн байцаах
ажиллагааны алдаа дутагдлаас шалтгаалсан боловч
нөгөө талаас гэмт этгээдүүд интернет орон зайг
ашиглан буруугүй хэнийг ч буруутан болгох
боломжтой гэдгийг энэ хэрэг харуулж байгаа юм.
QF – Компьютерийн залилан
QFC – Мөнгөний автоматыг залилах
АТМ-аас хуурамч карт ашиглан 100 сая төгрөг залилж
аваад нутаг буцах гэж байсан Украины иргэн Сергей,
Юрий нарыг ЭЦГ, УМБГ, нийслэлийн Сүхбаатар
дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн илрүүлсэн. Тэдний
хамсаатнууд Монголд бийг ОХУ-ын хууль хяналтынхан
сэрэмжлүүлж байсан. Энэ дагуу эрэн сурвалжлах
ажиллагаа явуулснаар Ленин клубын автобусны
буудлын дэргэдэх банкны бэлэн мөнгөний машинаас их
хэмжээний мөнгө авсан Украин улсын иргэн Р нь
үйлдсэн болохыг илрүүлсэн.
Түүнээс хоёр сая төгрөг, 5000 ам.доллар, 88
ширхэг карт хураан авсан юм. Харин тавдугаар
сарын 20-24-ны өдрүүдэд зарим арилжааны
банкны бэлэн мөнгөний машинаас хуурамч карт
ашиглан их хэмжээний мөнгийг 18 удаагийн
үйлдлээр авсан гэмт хэрэг гарчээ.
QFT – Телефоны залилан
Нэр: Владимир Левин Зохиомол нэр: Тодорхойгүй
Хэрвээ та алдарт Жеймс Бонд цувралын 2006 онд
дэлгэцнээ гарсан “Casino Royale” бүтээлийг санаж
байгаа бол Левин үүнийг бодит амьдрал дээр
хэрэгжүүлсэн нэгэн. Гурван хүний хамтаар Санкт
Петербург дахь гэрээсээ Citibank-ийн олон данснаас
өөрийн данс руу 10,7 сая ам. доллар шилжүүлжээ.
Гэхдээ энэ их мөнгийг авахын тулд Левин интернет
ашиглаагүй гэдэг тун сонирхолтой. Харин тэрээр
харилцаа холбооны өргөн цар хүрээтэй системийн
ачаар хэрэглэгчдийн утасны яриаг дундаас нь сонсож
тэдний дансны дугаар, нууц үгийг мэдэж авчээ.
Эрх баригчид түүний хулгайлсан мөнгөний
ердөө 400,000 ам. долларыг л илрүүлж чадсан
бөгөөд 1998 онд Citibank-ны хохирлыг
барагдуулах нэрээр 240,000 ам. долларын
торгууль ногдуулсан юм. Гурван жил шоронд
суугаад гарч ирсэн Левин өдгөө хаана байгаа нь
тодорхойгүй үлджээ.
QZ- компьютерийн бусад гэмт хэргүүд
QZE- Арилжааны нууц агуулсан мэдээллийг
ашиглах
Нэр:Овен Тор Уолкэр
Зохиомол нэр: AKIL Нас: 25
2008 онд 18 настайдаа баривчлагдсан Овен Тор Уолкер
кибер гэмт хэрэгтэй холбоотой зургаан хэрэгт буруутай
гэдгээ хүлээжээ. Тэрээр олон улсын хакерын томоохон
сүлжээ байгуулж дэлхийн 1,3 сая компьютерт нэвтрэн,
банкнуудаас 20 сая ам. доллар хулгайлсан юм байна.
Энэ бүх ажиллагааг эхлүүлэхдээ Овен дөнгөж 17
настай байжээ. Учир нь 13 наснаасаа эхлэн гэрээрээ
боловсрол эзэмших болж үр дүнд нь өөртөө
програмчлал, шифрлэх арга барилыг заасан юм.
• Гэхдээ тэрээр дээр дурдсан кибер гэмт
хэргийнхээ төлөө нийт 32,000 ам. доллар
олсон бөгөөд бусад гишүүдийн ашиглаж
байсан мөнгө хулгайлах кодыг бичдэг нэгэн
байжээ. Тиймээс шүүх түүнийг буруугаа
хүлээсэн, нас залуу зэрэг шалтгаанаар 11,000
ам. долларын торгууль тавьж, ял оноогоогүй
юм.
Овен өдгөө зар сурталчилгааны компанид
сүлжээний аюулгүй байдлын инженерээр
ажилладаг.
Нас: 58
“АСТРА” гэх нэрээр олонд танигдсан энэ хакерийн хэн
болохыг эрх баригчид хэзээ ч зарлаж байсангүй. Гэхдээ
2008 онд болсон баривчилгааны дараа хэвлэл
мэдээллийнхэн түүнийг 51 настай математикч гэдгийг
мэдэж авчээ.
Грекийн эрх баригчдын тайлбарласнаар “АСТРА”
Dassault группын системд нэвтэрч компанийн хөгжүүлж
байсан зэвсэг, сөнөөгч онгоц зэргийн мэдээллийг
хулгайлж өөр оронд зарж байсан байна.
Түүнийг эдгээр мэдээллээ Ойрхи Дорнод, Бразил,
Франц, Герман, Итали, Өмнөд Африкийн 250 гаруй
иргэнд нэг тус бүрт нь 1000 ам. доллароор зарсан
гэжээ. Харин Dassault групп түүний энэ үйлдлээс болж
360 сая ам. долларын хохирол амссан юм.
QS- компьютерийн ажиллагааг тасалдуулах
QSH- Компьютерийн ажиллагааг
алдагдуулах
Нэр: Жонатан Жеймс
Зохиомол нэр: c0mrade
Нас: Амиа алдахдаа 24-тэй байсан
Нэгдсэн Улсын шүүхээс хакерын хэргээр ял авсан
анхны өсвөр насны хүү. 15 настайгаасаа эхлэн
Майами-Дейд ахлах сургууль, НАСА, Батлан
Хамгаалах Яамны сүлжээнд нэвтэрч нийт 1,7 сая ам.
доллароор үнэлэгдэх засгийн газрын мэдээллийг
хулгайлсан нэгэн.
Түүнийг баривчлах үедээ Холбооны Мөрдөх Товчоо
“Олон Улсын Сансрын Станц”-ын эх кодыг хулгайлсан
болохыг мэдэж НАСА бүх компьютеруудаа бүтэн гурван
долоо хоног унтраах шаардлагатай болж байжээ.
Үүний улмаас сансар судлаачид 41,000 ам. доллароор
хохирсон бол шүүх Жонатаныг зургаан сар гэрийн
хорионд байлгах шийдвэр гаргасан юм. Шүүх түүнийг
НАСА болон Батлан Хамгаалах Яам руу уучлалт гуйсан
захидал бичихийг шаардсан байсан.
2008 оны 5 сард амиа хорлосон.
QSS- Мэдээллийг устгах, өөрчлөх
Нэр: Гери Мккиннон
Зохиомол нэр: Solo
Нас: 46
2001 оны хоёрдугаар сараас 2002 оны гуравдугаар
сарын хооронд Гери МкКиннон Америкийн Батлан
хамгаалах яам болон НАСА агентлагийн 100 орчим
серверт нэвтэрчээ. Гери Нэгдсэн Улсын засгийн газрын
маш чухал баримт материалуудыг устгах ажил хийж
700,000 ам. долларын хохирол учруулсан бөгөөд
нэгэнтээ “Танай хамгаалалтын систем үнэн хог юм.
Намайг Solo гэдэг. Би энэ ажиллагаагаа цаашид ч
үргэлжлүүлсээр байх болно” гэсэн зурвас илгээж
байжээ.
Түүнд Батлан хамгаалах яам руу халдах сэдэл
төрүүлсэн хүчин зүйл нь Хьюго КорнУоллын
“Хакеруудын гарын авлага” ном байсан гэдэг бөгөөд
НАСА агентлагийн системд нэвтрэхдээ анх “Харь
гаргийнхан” байдаг эсэх талаар судалгаа хийхийг
хүсжээ. 2006 онд Wired сэтгүүлд ярилцлага өгөхдөө
үнэхээр харь гаригийнхан байдаг тухай ярьсан юм.
Тэрээр “НАСА агентлагийн гэрэл зураг шинжээчийн
тайлбарлаж байснаар Жоннсоны Сансрын төвд
байрлах наймдугаар байр гэх газарт хиймэл дагуулын
өндөр чанартай зургуудаас Үл Мэдэгдэх Нисдэг
Биетүүдийг бүрэлзүүлдэг баг ажилладаг. Тэдэнд маш
их хэмжээний өндөр нягтралтай зургууд байдаг бөгөөд
эдгээрийгээ Нягталж шалгасан, Нягталж шалгаагүй,
Янзалж дууссан, Янзлаагүй гэж хуваадаг” гэжээ.
МкКиннон өдгөө Их Британид амьдарч байна.
Анхаарал тавьсанд
баярлалаа.

More Related Content

Featured

How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental HealthHow Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
ThinkNow
 
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsSocial Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Kurio // The Social Media Age(ncy)
 

Featured (20)

2024 State of Marketing Report – by Hubspot
2024 State of Marketing Report – by Hubspot2024 State of Marketing Report – by Hubspot
2024 State of Marketing Report – by Hubspot
 
Everything You Need To Know About ChatGPT
Everything You Need To Know About ChatGPTEverything You Need To Know About ChatGPT
Everything You Need To Know About ChatGPT
 
Product Design Trends in 2024 | Teenage Engineerings
Product Design Trends in 2024 | Teenage EngineeringsProduct Design Trends in 2024 | Teenage Engineerings
Product Design Trends in 2024 | Teenage Engineerings
 
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental HealthHow Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
 
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdfAI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
 
Skeleton Culture Code
Skeleton Culture CodeSkeleton Culture Code
Skeleton Culture Code
 
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
 
Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)
 
How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024
 
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsSocial Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
 
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
 
5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary
 
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
 
Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next
 
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search IntentGoogle's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
 
How to have difficult conversations
How to have difficult conversations How to have difficult conversations
How to have difficult conversations
 
Introduction to Data Science
Introduction to Data ScienceIntroduction to Data Science
Introduction to Data Science
 
Time Management & Productivity - Best Practices
Time Management & Productivity -  Best PracticesTime Management & Productivity -  Best Practices
Time Management & Productivity - Best Practices
 
The six step guide to practical project management
The six step guide to practical project managementThe six step guide to practical project management
The six step guide to practical project management
 
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
 

Computer yos zvi ba huuli

  • 2. Агуулга • QAZ- Хууль бусаар нэвтрэх, олж авах бусад хэлбэрүүд • QDV- Компьютерийн нян (вирус) • QFC- Мөнгөний автоматыг залилах • QFT- Телефоны залилан • QZE- Арилжааны нууц агуулсан мэдээллийг ашиглах • QSH- Компьютерийн ажиллагааг алдагдуулах • QSS- Мэдээллийг устгах, өөрчлөх
  • 3. QA – Хууль бусаар нэвтрэх, олж авах QAZ- Хууль бусаар нэвтрэх, олж авах бусад хэлбэрүүд 2014 оны 12-р сарын 6-7-нд шилжих шөнө Монголын томоохон вэб сайтууд болох ugluu.mn, undesten.mn, baabar.mn тэргүүтэй хэд хэдэн сайдууд кибер халдлагад өртлөө. Үүний улмаас ugluu.mn, undesten.mn сайтууд 6 сарын мэдээлийн архиваа устгуулаад дахин сэргээж байх үед өчигдөр орой буюу 12 сарын 7-ны орой зөвхөн ugluu.mn сайтын серверт кибер халдагчид дахин халдаж, бүх мэдээллийг устган, вэб сайтыг дахин сэргээх боломжгүй болгохоор дайрчээ.
  • 4. www.ugluu.mn сайтын хувьд байгуулагдаад 2 жил болж байгаа үндэсний хэмжээний томоохон сайтууддын нэг бөгөөд өнгөрсөн 24 сарын хугацаанд нийт 50 гаруй мянган цахим мэдээллийн санг өөртөө агуулсан, өдөрт дунджаар 20-30 мянган хэрэглэгчийн хандалттай, www.alexa.com ранкаараа Монголдоо 53-т байранд жагсдаг Монголын томоохон сайтуудын нэг юм. Тус сайт нь өнгөрсөн хугацаанд ямар нэгэн эзэн, улс төрч, хувь хүн, албан байгууллагын хараат бусаар редакцийн бодлого, үйл ажиллагаагаа явуулж, иргэдийн чөлөөт индэр болж, тэдний дуу хоолойг ямар нэгэн цензургүй олон нийтэд хүргэж, улс төрийн хүчнүүдийн болон засаг төрийн эрх баригчдын алдаатай бодлогод баримттайгаар шүүмжлэлттэй хандаж ирсэн,
  • 5. энэ утгаараа Монголын цахим сайтуудын дунд өөрийн гэсэн оройн зайтай болсон мэргэжлийн баг бүрэлдэхүүнтэй шилдэг сайтуудын нэг билээ. Сүүлийн үед бид олон факт баримтуудыг дэлгэн нийтэлсэн нь цөөнгүй хүмүүсийн дургүйцлийг төрүүлж, ийм үйлдэл захиалан хийлгэхэд хүргэсэн бололтой.
  • 6. QD – Компьютерийн мэдээллийг өөрчлөх QDV – Компьютерийн нян (вирус) Гудамжинд аллага үйлдэнэ, цэцэрлэг, бага сургуулийн хүүхдүүдийн амь насанд халдана, онгоцны буудлыг дэлбэлнэ гэх мэт агуулга бүхий 13 бичлэг 2012 оны 6- аас 9 сарын хооронд Японы веб хуудсуудад байрлуулагдсан байна. Цагдаагийн байгууллага ч шуурхай ажилллаж, IP хаягийн тусламжтайгаар тэдгээр бичлэг илгээгдсэн компьютерүүдийг тогтоож, 5 хүнийг сэжигтнээр татан баривчилжээ. Хамгийн эхнийх нь болох Ёкохама хотын нэгэн бага сургуульд аллага хийх тухай бичлэг 6 сард интернетийн зарын сайтад байрлуулагдсан байна.
  • 7. . Тус хотын цагдаа нар 19 настай оюутанг сэжиглэн баривчилав. Сэжигтэн эхлээд хэрэгт ямар ч холбогдолгүй хэмээн мэдэгдэж байсан боловч мөрдөн байцаалтын явцад хэргээ хүлээж, улмаар шүүхээр таслагдан тэнсэн харгалзах ялаар шийтгүүлжээ. Олон хүнийг хамарсан аллага үйлдэхээр төлөвлөж байгаа тухай бичлэг энэ оны 7 сард Осака хотын веб хуудсанд хийгдсэн байна. Тус хотын цагдаагийн газар 2 дах эрэгтэйг сэжигтнээр татаж баривчилав. Сэжигтэн бичлэгт өөрийн жинхэнэ нэрийг бичсэн байсан нь, кибер гэмт хэргийн илрүүлэлтэд онцгой хүчин чармайлт гаргаж, жилд 100-аас олон тооны хэргийг илрүүлж буй тус хотын мөрдөн байцаагч нарт эргэлзээ төрүүлж байв.
  • 8. • Токио хотын нэгэн цэцэрлэгийн хүүхдүүдийн амь насанд халдана гэсэн бичлэг 8-р сард интернетэд байрлуулагдсан байна. Тус хотын цагдаа нар Фүкүока хотын оршин суугч эрэгтэйг сэжиглэн баривчилжээ. Тэрээр хэргээ хүлээсэн боловч яг ямар шалтгаанаар тухайн цэцэрлэгийг сонгож авсан тухайд тодорхой зүйл мэдүүлж чадахгүй байсан зэрэг нь мөн л эргэлзээ төрүүлж байв. Олон хүнийг хамарсан аллага, дэлбэрэлт хийх тухай бичлэг 10 сард интернетэд байрлуулагдаж, 4 хоногийн дараа Миэ мужийн 28 настай эрэгтэй баривчлагдав. Мөрдөн байцаалтын явцад сэжигтэн хэргээ хүлээгээгүй байна. Харин бичлэг хийгдсэн өдөр тэрээр файлын нэр өөрчлөх нэгэн програмыг интернетээс татаж авсан тухай мэдүүлжээ.
  • 9. Мөн татаж авсан програм ажиллагаагүй байсан боловч түүний компьютерийн процессор их хэмжээгээр ачааллаж байгааг анзаарсан гэжээ. Мэдүүлгийн дагуу нарийвчлан шинжилсэн цагдаагийн мэргэжилтнүүд сэжигтний компьютерээс IESys хэмээх урьд өмнө нь мэдэгдэж байгаагүй шинэ төрлийн вирусыг илрүүлэв. Уг вирус хэн нэгний компьютерийг алсаас удирдах боломжоор хангадаг байв. Өөрөөр хэлбэл таны компьютерийг дэлхийн хаа нэгтээгээс хэн нэгэн өөрийн мэт дураар удирдаж, интернет сайтуудад бичлэг хийх боломжтой а жээ.
  • 10. • Эндээс дээрх сэжигтнүүдийн хийсэн гэгдэх гэмт үйлдлүүд вирусны тусламжтайгаар хөндлөнгийн хүний хийсэн хэрэг байж болох талаар анх сэжиглэж эхэлжээ. Компьютерээс вирусыг устгасан тохиолдолд ямар ч ул мөр үлдэхгүй бөгөөд интернетэд хийгдсэн гэмт хэргийн чанартай бичлэгүүдэд зөвхөн тухайн компьютерийн IP хаяг л үлдэх болно. Харин 10 сарын сүүлчээр интернет гэмт хэргээр мэргэшсэн нэгэн өмгөөлөгчид нэр үл мэдэгдэх нэгэн хүнээс мэйл ирсэн байна. Мэйлд өөрийгөө өмнөх бичлэгүүдийг хийсэн жинхэнэ хэрэгтэн гэдгээ илчилж, сүүлийн сэжигтний компьютерт вирусыг устгалгүй зориуд үлдээсэн гэх мэтээр зөвхөн жинхэнэ гэмтний мэдэж байж болох мэдээллүүдийг дурдсан байв.
  • 11. • . Мөн цагдаа, шүүхийн байгууллагаар зугаацаж тоглоом хийх зорилгоор энэ бүхнийг хийсэн, хэргээ хүлээсэн сэжигтнүүдийг суллах эсэхийг мэдэх зорилготой гэсэн байжээ. Эцэст нь цагдаагийн байгууллага уучлалт гуйж сэжигтнүүдийг сулласан түүхэнд байгаагүй үйл явдал болоод байна. Харин жинхэнэ гэмт хэрэгтэн вирусуудыг суулгах, өөр хүмүүсийн өмнөөс интернетэд бичлэг хийх, мэйл илгээхдээ мэдээллийг гадаад улсуудын хэд хэдэн сервэрүүдээр дамжуулан, өөрийн ул мөрийг чадамгай нууж чадсан учир түүнийг илрүүлэх боломжгүй хэмээн сүлжээний хамгаалалтын мэргэжилтнүүд мэд эгдэж байгаа юм.
  • 12. • Эхний буюу Ёкохама хотын сэжигтэнг мөрдөн шалгах явцад хэргээ өөрөө хүлээвэл шоронд орохгүй, бараг шийтгэлгүй өнгөрнө хэмээн цагдаа нар дарамт шахалт үзүүлж байсан нь тодорхой болоод байна. Харин Фүкүока хотын сэжигтэн өөрийн хамтан амьдрагч эмэгтэйн хийсэн үйлдэл хэмээн ойлгож, түүнийг хамгаалах зорилгоор хилс хэрэг хүлээснээ мэдэгджээ. Буруугүй хүмүүсийг хилсээр хэрэг хүлээлгэж, заримыг нь шүүхээр ялласан явдал нь хэдийгээр цагдаагийн байгууллагын мөрдөн байцаах ажиллагааны алдаа дутагдлаас шалтгаалсан боловч нөгөө талаас гэмт этгээдүүд интернет орон зайг ашиглан буруугүй хэнийг ч буруутан болгох боломжтой гэдгийг энэ хэрэг харуулж байгаа юм.
  • 13. QF – Компьютерийн залилан QFC – Мөнгөний автоматыг залилах АТМ-аас хуурамч карт ашиглан 100 сая төгрөг залилж аваад нутаг буцах гэж байсан Украины иргэн Сергей, Юрий нарыг ЭЦГ, УМБГ, нийслэлийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн илрүүлсэн. Тэдний хамсаатнууд Монголд бийг ОХУ-ын хууль хяналтынхан сэрэмжлүүлж байсан. Энэ дагуу эрэн сурвалжлах ажиллагаа явуулснаар Ленин клубын автобусны буудлын дэргэдэх банкны бэлэн мөнгөний машинаас их хэмжээний мөнгө авсан Украин улсын иргэн Р нь үйлдсэн болохыг илрүүлсэн.
  • 14. Түүнээс хоёр сая төгрөг, 5000 ам.доллар, 88 ширхэг карт хураан авсан юм. Харин тавдугаар сарын 20-24-ны өдрүүдэд зарим арилжааны банкны бэлэн мөнгөний машинаас хуурамч карт ашиглан их хэмжээний мөнгийг 18 удаагийн үйлдлээр авсан гэмт хэрэг гарчээ.
  • 15. QFT – Телефоны залилан Нэр: Владимир Левин Зохиомол нэр: Тодорхойгүй Хэрвээ та алдарт Жеймс Бонд цувралын 2006 онд дэлгэцнээ гарсан “Casino Royale” бүтээлийг санаж байгаа бол Левин үүнийг бодит амьдрал дээр хэрэгжүүлсэн нэгэн. Гурван хүний хамтаар Санкт Петербург дахь гэрээсээ Citibank-ийн олон данснаас өөрийн данс руу 10,7 сая ам. доллар шилжүүлжээ. Гэхдээ энэ их мөнгийг авахын тулд Левин интернет ашиглаагүй гэдэг тун сонирхолтой. Харин тэрээр харилцаа холбооны өргөн цар хүрээтэй системийн ачаар хэрэглэгчдийн утасны яриаг дундаас нь сонсож тэдний дансны дугаар, нууц үгийг мэдэж авчээ.
  • 16. Эрх баригчид түүний хулгайлсан мөнгөний ердөө 400,000 ам. долларыг л илрүүлж чадсан бөгөөд 1998 онд Citibank-ны хохирлыг барагдуулах нэрээр 240,000 ам. долларын торгууль ногдуулсан юм. Гурван жил шоронд суугаад гарч ирсэн Левин өдгөө хаана байгаа нь тодорхойгүй үлджээ.
  • 17.
  • 18. QZ- компьютерийн бусад гэмт хэргүүд QZE- Арилжааны нууц агуулсан мэдээллийг ашиглах Нэр:Овен Тор Уолкэр Зохиомол нэр: AKIL Нас: 25 2008 онд 18 настайдаа баривчлагдсан Овен Тор Уолкер кибер гэмт хэрэгтэй холбоотой зургаан хэрэгт буруутай гэдгээ хүлээжээ. Тэрээр олон улсын хакерын томоохон сүлжээ байгуулж дэлхийн 1,3 сая компьютерт нэвтрэн, банкнуудаас 20 сая ам. доллар хулгайлсан юм байна. Энэ бүх ажиллагааг эхлүүлэхдээ Овен дөнгөж 17 настай байжээ. Учир нь 13 наснаасаа эхлэн гэрээрээ боловсрол эзэмших болж үр дүнд нь өөртөө програмчлал, шифрлэх арга барилыг заасан юм.
  • 19. • Гэхдээ тэрээр дээр дурдсан кибер гэмт хэргийнхээ төлөө нийт 32,000 ам. доллар олсон бөгөөд бусад гишүүдийн ашиглаж байсан мөнгө хулгайлах кодыг бичдэг нэгэн байжээ. Тиймээс шүүх түүнийг буруугаа хүлээсэн, нас залуу зэрэг шалтгаанаар 11,000 ам. долларын торгууль тавьж, ял оноогоогүй юм. Овен өдгөө зар сурталчилгааны компанид сүлжээний аюулгүй байдлын инженерээр ажилладаг.
  • 20.
  • 21. Нас: 58 “АСТРА” гэх нэрээр олонд танигдсан энэ хакерийн хэн болохыг эрх баригчид хэзээ ч зарлаж байсангүй. Гэхдээ 2008 онд болсон баривчилгааны дараа хэвлэл мэдээллийнхэн түүнийг 51 настай математикч гэдгийг мэдэж авчээ. Грекийн эрх баригчдын тайлбарласнаар “АСТРА” Dassault группын системд нэвтэрч компанийн хөгжүүлж байсан зэвсэг, сөнөөгч онгоц зэргийн мэдээллийг хулгайлж өөр оронд зарж байсан байна. Түүнийг эдгээр мэдээллээ Ойрхи Дорнод, Бразил, Франц, Герман, Итали, Өмнөд Африкийн 250 гаруй иргэнд нэг тус бүрт нь 1000 ам. доллароор зарсан гэжээ. Харин Dassault групп түүний энэ үйлдлээс болж 360 сая ам. долларын хохирол амссан юм.
  • 22. QS- компьютерийн ажиллагааг тасалдуулах QSH- Компьютерийн ажиллагааг алдагдуулах Нэр: Жонатан Жеймс Зохиомол нэр: c0mrade Нас: Амиа алдахдаа 24-тэй байсан Нэгдсэн Улсын шүүхээс хакерын хэргээр ял авсан анхны өсвөр насны хүү. 15 настайгаасаа эхлэн Майами-Дейд ахлах сургууль, НАСА, Батлан Хамгаалах Яамны сүлжээнд нэвтэрч нийт 1,7 сая ам. доллароор үнэлэгдэх засгийн газрын мэдээллийг хулгайлсан нэгэн.
  • 23. Түүнийг баривчлах үедээ Холбооны Мөрдөх Товчоо “Олон Улсын Сансрын Станц”-ын эх кодыг хулгайлсан болохыг мэдэж НАСА бүх компьютеруудаа бүтэн гурван долоо хоног унтраах шаардлагатай болж байжээ. Үүний улмаас сансар судлаачид 41,000 ам. доллароор хохирсон бол шүүх Жонатаныг зургаан сар гэрийн хорионд байлгах шийдвэр гаргасан юм. Шүүх түүнийг НАСА болон Батлан Хамгаалах Яам руу уучлалт гуйсан захидал бичихийг шаардсан байсан. 2008 оны 5 сард амиа хорлосон.
  • 24.
  • 25. QSS- Мэдээллийг устгах, өөрчлөх Нэр: Гери Мккиннон Зохиомол нэр: Solo Нас: 46 2001 оны хоёрдугаар сараас 2002 оны гуравдугаар сарын хооронд Гери МкКиннон Америкийн Батлан хамгаалах яам болон НАСА агентлагийн 100 орчим серверт нэвтэрчээ. Гери Нэгдсэн Улсын засгийн газрын маш чухал баримт материалуудыг устгах ажил хийж 700,000 ам. долларын хохирол учруулсан бөгөөд нэгэнтээ “Танай хамгаалалтын систем үнэн хог юм. Намайг Solo гэдэг. Би энэ ажиллагаагаа цаашид ч үргэлжлүүлсээр байх болно” гэсэн зурвас илгээж байжээ.
  • 26. Түүнд Батлан хамгаалах яам руу халдах сэдэл төрүүлсэн хүчин зүйл нь Хьюго КорнУоллын “Хакеруудын гарын авлага” ном байсан гэдэг бөгөөд НАСА агентлагийн системд нэвтрэхдээ анх “Харь гаргийнхан” байдаг эсэх талаар судалгаа хийхийг хүсжээ. 2006 онд Wired сэтгүүлд ярилцлага өгөхдөө үнэхээр харь гаригийнхан байдаг тухай ярьсан юм. Тэрээр “НАСА агентлагийн гэрэл зураг шинжээчийн тайлбарлаж байснаар Жоннсоны Сансрын төвд байрлах наймдугаар байр гэх газарт хиймэл дагуулын өндөр чанартай зургуудаас Үл Мэдэгдэх Нисдэг Биетүүдийг бүрэлзүүлдэг баг ажилладаг. Тэдэнд маш их хэмжээний өндөр нягтралтай зургууд байдаг бөгөөд эдгээрийгээ Нягталж шалгасан, Нягталж шалгаагүй, Янзалж дууссан, Янзлаагүй гэж хуваадаг” гэжээ. МкКиннон өдгөө Их Британид амьдарч байна.
  • 27.