More Related Content
PPTX
PPTX
PPTX
PPTX
Хор судлалын хими №8.pptx............... PPTX
Хор судлалын хими №1.pptx............... PPTX
Хор судлалын хими №4.pptx............... PPTX
PPTX
Similar to Хор судлалын хими №7.pptx...............
PPTX
PPTX
PPTX
PPTX
Хор судлалын хими №2.pptx............... PPTX
элэгний циррозын цус алдалт PPT
Tulegdelt, tulegdeltiin uriin medeeguijuulelt PPTX
PDF
PPTX
PPTX
Хор судлалын хими №3.pptx............... PPTX
PPTX
гэнэт тохиолддог яаралтай PPTX
гэнэт тохиолддог яаралтай PPTX
Lecture 15,16 anxnii tuslamj uzuulex arga texnik PPTX
шавьжинд хатгуулах ба хазуулсан үед үзүүлэх тусламж PPTX
PPTX
Gynecology diagnosis to animal PDF
PDF
Anagaahiin bichil amiin 30onoonii shalgaltiin jishig PPT
Suulgalt haldbar yaraltai tuslamj More from ssuserb994bc
PPTX
Лекц №3 Ургамлын газрын дээрх эрхтний бүтэц түүний онцлог.pptx PPTX
Ургамлын газрын доорх хэсгүүдийн бүтэц түүний ялгаа Лекц №2.pptx PPTX
Ургамлын эдүүд.pptx..................... PPTX
ургамал судлал лекц №1.pptx............. PPTX
Хор судлалын хими №6.pptx............... PPTX
Хор судлалын хими №5.pptx............... PDF
Лекц №7-2 АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН НИЙТЛЭГ ЖУРАМ.pdf PDF
Лекц-6 Эм, эмнэлэгийн хэрэгслэлийн тухай хууль.pdf PDF
лекц 5-2 ТББ.pdf........................ PDF
Лекц-5 Эмийн-үндэсний-бодлого.pdf..... PDF
лекц №4 .pdf............................ PDF
лекц №3.pdf............................. PDF
Лекц №2.pdf............................. PDF
лкц №1 Менежментийн үүсэл хөгжил онол .pdf PPTX
ХБӨ ЛЕКЦ №8.pptx........................ PPTX
ХБӨ ЛЕКЦ №7.pptx........................ PPTX
ХБӨ ЛЕКЦ №6.pptx........................ PPTX
ХБӨ ЛЕКЦ №5.pptx........................ PPTX
ХБӨ ЛЕКЦ №4.pptx........................ PPTX
ХБӨ ЛЕКЦ №3.pptx........................ Хор судлалын хими №7.pptx...............
- 1.
- 2.
- 3.
Саван, вок зэрэггэр ахуйн цэвэрлэгээний нэгдлүүд нь ходоод гэдэс
болон арьс салстыг цочроон амархан шимэгддэг.
Шинж тэмдэг: Хордсон замаас хамаарч салстад тухайлбал нүдэнд
орвол нулимс гоожих, нүд улайх, үрэвсэх, арьс салст цочроовол
улайх, загатнах, тууралт гарах, ходоод гэдэсний замд орвол огих,
бөөлжих, гүйлгэх, суулгах, хэвлийгээр өвдөх шинжүүд илэрнэ.
Авах арга хэмжээ: Хордсон газраас хамаарна.
Нүдэнд: Хүйтэн усаар угаах, шаардлагатай бол үрэвслийн эсрэг тос
дусаах
Арьс салстад: Цэвэр усаар угаах, хэсэг газрын харшлын эсрэг тос
түрхэх.
Ходоод, гэдсэнд: Ходоод угаах, клизм тавих, шингэн уулгах,
шаардагатай бол бусад шинж тэмдэгийн эмчилгээ хийнэ.
- 4.
Шингэн саван, угаалгыннэгдлүүд:
Гараар болон угаалгын машинаар хувцас, цагаан хэрэглэл
угаахад зориулагдсан бүх бодис бие махбодод нэвтэрвэл
аюултай.
Илрэх шинж тэмдэг: Ихэвчлэн ходоод гэдэсний замын шинж
тэмдгээр илэрнэ. Үүнд: огих, бөөлжих, гүйлгэж суулгана.
Катион агуулсан нэгдэлтэй тухайлбал аммоний хлорид, цетрин
хлорид, нэгдлүүд нь хорон чанар ихтэй тул чанартай арга хэмжээ
авах шаардлагатай ба 1-3 г хуурай бодис нь үхэлд хүргэх
аюултай.
Авах арга хэмжээ:
1. Ихэнх нэгдлүүдын тун ус, сүүгээр шингэрч буурдаг тул
эдгээрийг ихээр хэрэглэх, ходоод гэдэс угаах
2 Идэвхжүүлсэн нүүрс, энтреосорбент уулгах
3. Шаардлагатай бол шингэн сэлбэх
4. Шинж тэмдгийн эмчилгээ хийх
- 5.
Шампунь: Тосон шампуньнь найрлагандаа натрийн шүлтийн
сульфат агуулдаг бол хуурай шампунь нь метанол,
изопропанолийг агуулдаг. Мөн нафталин, керосен, аммоний
нэгдлүүд найрлаганд нь орно.
Илрэх шинж тэмдэг: Ходоод гэдэсний замаар ихэвчлэн
шимэгддэг ба огих, бөөлжих, дотор муухайрах, ханиалгах,
толгой өвдөх, хоолой бачуурах гэх мэт шинж тэмдэг илэрнэ.
Авах арга хэмжээ:
1. Ходоод гэдэс угаах
2. Амаар сүү, ус ихээр өгөх
Цайруулах нэгдлүүд: Бүхтөрлийн цайруулах бодисыг 5%-ын
гипохлорид натрийн найрлагатай байдаг ба пероксид,
карбонатын натри, окаликийн хүчил агуулна.
- 6.
Клиник шинж: Хэсэггазрын болон арьс салстаар амархан
шимэгдэх бa гүнзгий, өргөн талбайг хамарсан түлэгдэл үүсгэнэ.
Ялангуяа шүлтлэг аа-ний хүчил нь 11-20% хооронд байх юм бол
түлэх үйлчилгээ ихтэй.
Ерөнхий хордлого: 15-20%-ын гипохлоридын цайруулах бодис
нь түлэх нөлөө ихтэй ба цусанд метаболизмын ацидоз үүсгэх ба
усжилт, бүтэлтийн хатгаа үүсгэнэ. Содын пероксид агуулсан
бодис ходоод гэдэс түлэх нөлөөтэй. Натрий перборат нь
пероксид болон борын хүчил болон задарч амархан шимэгдэх
ерөнхий хордлого үүсгэнэ.
Амьсгалын замын хордлого: Na-гипохлоридын уусмал нь
гипохлорын хүчил, хлорын хийн найрлагатай байдаг ба үүний
нөлөөгөөр аммоний болон натрийн гипохлорид нь монохлормин
(NH2CI) ба дихлормин (NHCI2) болон задрах ба хлорамины хийн
нэгдэл нь амьсгалын замын бөглөрлийг үүсгэнэ. Мөн амьсгал
давчдуулан, цээж хөндүүрлэх зовиур илэрнэ.
- 7.
Халдваргүйжүүлэгч, үнэр дарагчбодисууд:
Шингэн халдваргүйжүүлэх бэлдмэлүүд үүний найрлага нь хүчил,
шүлт фенол ба катионы цэвэрлэх бодис, хушны масло агуулдаг.
Авах арга хэмжээ:
1. Ус болон сүү уулгах, ходоод гэдэс угаах
2. Огилт, бөөлжилт зогсоох
3. Аргаах, бүрхээх болон антацид эм уулгах
4. Бусад шинж тэмдгийн эмчилгээ хийх
Хүчлүүд:
5. Бие засах өрөөг цэвэрлэх ба шингэн хүхрийн хүчил /8-10%/,
давсны хүчил /5-25%/, шоргоолжны хүчил /2%/ хүхрийн хүчлийн
натрийн хүчиллэг давс /70-100%/-аас тогтоно.
6. drain (бохир ус, хаягдал цэвэрлэх) хуурай цэвэрлэгээний нэгдлүүд
хүхрийн хүчил 95-99% агуулсан байдаг.
- 8.
Цэвэрлэгээний нэгдлүүд:
Эдгээр ньнайрлагандаа дараах олон төрлийн химийн бодисыг
агуулдаг. Үүнд:
− Фосфорын хүчил /5-25%/
− Шоргоолжны хүчил /1 %/
− Давсны хүчил /5-25%
− Хүхрийн хүчил /Ю-20%/
− Хромын хүчил /5-20%/-ийг тус тус агуулдаг.
Бор агуулсан нэгдлүүд:
Натрийн борид, натрийн (II) борид, натрийн (IV) борид зэрэг нь
ахуйн цэвэрлэгээний бодисын найрлаганд ордог. Хордуулах тун:
2 нас хүртэл 10 г, 2-14 нас хүртэл 20 г, 30 мг
- 9.
Клиник шинж тэмдэг:
Ходоодгэдэсний эрхтэн талаас: огих, бөөлжих, гүйлгэх,
усгүйжих шок юм. Борын хүчлийн Хурц хордлогын үхэл нь
цусны эргэлтийн дутагдалтай холбоотой. Мөн хэвлийгээр
өвдөх, цусаар бөөлжих шинж илэрнэ. Бөөлжис болон өтгөн
хөх саарал өнгөтэй гарна.
− Арьс: улайх, хогжруутах /энэ нь эхний 1-2 хоног илэрнэ/,
мөн гар, хөл, нүүрний арьс хуулрах болно.
− Төв мэдрэлийн тоголцоо талаас: хөөрлийн байдалтай,
тайван бус, дочромттой, салгалах, чичрэх, бие зарайх, бие
сулрах улмаар депресс үүснэ. Хүнд үед манас таталтын
шинж үүснэ.
− Бөөрний хурц дутагдал үүснэ.
- 10.
Гоо сайханы бодисууд:
Үснийбудаг: 6% нь устөрөгчийн хэт исэл, аммоний глицерин,
изопропанол найрлаганд нь орно.
Үсний долгион оруулагч: үсний хими триогликоп ацид, аммоний сульфат,
устөрөгчийн хэт исэл, натри бром, бромын давсаас тогтоно.
Хөвсийлгөгчид винилийн хүчил, акриламид, метилвинил орно.
Үс шулуутгах бодис: Натрийн гидроксидын 1-3%-ийн уусмал орно.
Ангижруулагчид: синтетик катион сурфактант, спирт, үнэртэй ус орно.
Угаах бэлдмэлүүдэд: фосфат 3 натри, спирт орно.
Хумсны лак ба арилгагч: Устөрөгчийн уусгагч / ацетон, спиртэн уусгагч,
метанол, этанол орно. Арилгагч шингэний найрлагад ацетон ба этанолын
уусгагч орно.
Үнэртэн: 50-95%-ийн этилийн спирт агуулна. Шүдний бүтээгдэхүүн:
шүдний, оо, шүд өнгөлөгч, шингэн ооны -айрлаганд кальци фосфат,
хөнгөн цагаан, анионы сульфат орно. Мөн шүд цэвэрлэх шингэний
найрлагад бикарбонат, фосфат ба карбонат орно.
Үнэр дарагч - Хөнгөнцагаан, цайр орно.
- 11.
ФОСФОР ОРГАНИК БОДИСЫНХОРДЛОГО
Хорын тухай ерөнхий ойлголт: Бүх фосфор органик бодис нь фосфорын
хүчлийн эфир юм. ФОБ хатуу кристалл бодис, мөн тунгалаг эсвэд шаргал
хүрэн тослог шингэн, өвөрмөц үнэртэй, органик уусгагчид сайн уусна,
усанд муу уусна.
Мэдрэлийн сэтгэцийн өөрчлөлт:
− Эрт үедээ астенийн хам шинж, улмаар хордлогын дэмийрэл, комын
байдлаар илэрнэ.
− Мэдрэл сульдалын хам шинжийн үед өвчтөн суларч сульдах, толгой
өвдөх, толгой эргэх, анхаарал сарних, айх, тайван бус шинж үүснэ.
− Хордлогот дэмийрлийн үед маш их цочромтгой, хөдөлгөөний хувьд
тайван бус байх, айсан цагийн болон орчны баримжаалал алдагдсан.
− Комын үед эвэрлэгийн ба гэрлийн рефлекс, өвдөлт мэдрэхүй
дарангуйлагдсан эсвэл алга болсон, булчингийн тонус, шөрмөсний
рефлекс буурсан.
− Миоз нь ФОБ-ын хордлогын гол шинж тэмдэг.
− Захын мэдрэлийн тогтолцооны гэмтлийн үед илрэх гол шинж тэмдэг нь
булчин сулрах, булчингийн тонус буурах, булчингийн чичирхийлэл
эхлээд хөлийн шилбэнд илэрч, нүүрний булчин цээжний том булчингууд,
дээд доод мөчдөд тархана.
- 12.
Амьсгалын үйл ажиллагааалдагдах:
Их хэмжээний шүүрэл ялгарлаас амьсгалын зам бөглөрөх, аспираци болох
Төвийн гаралтай амьсгалын үйл ажиллагаа алдагдах /2 үе шатаар/
Эхний үе шат: Хөндлөн судалт булчингийн агшилтын улмаас амьсгалын
булчингууд гипер тонус болох цээжний хэнхэрцэг хөшингө болно.
Хоёрдугаар үе шат: Булчингууд параличийн байдалд орно. Энэ үед цээжний
хэнхэрцэг амьсгалд оролцохгүй болсны улмаас амьсгалын зохицуулга
алдагдана.
Зүрх судасны тогтолцооны үйл ажиллагаа алдагдах:
−Эрт үедээ АД ихсэх, зүрхний хэм, дамжуулалт аддагдах, экзотоксины шокоор
илэрнэ.
− ЭКГ-д зүрхний булчингийн тархмал гэмтлийн шинж тэмдэг илрэхийн
зэрэгцээ зүрхний хэм эрс цөөрөх/PS 40-20/АВ блокад, ховдлын чичирхийлэл
илэрнэ.
− Шок гүнзгийрэх
− Коагулограммд гиперкоагуляци, хүндэрсэн үед гипокоагуляци, фибринолиз
илэрнэ.
- 13.
Ходоод гэдэсний хямрал,элэг бөөрний үйл ажиллагаа алдагдах:
-Ходоод гэдэсний гилгэр булчингийн агшилтын улмаас бөөлжис
цутгах, бөөлжих, хэвлийгээр базалж өвдөх, гүйлгэх шинж тэмдэг
илэрнэ.
-Элэгний ялгаруулах үйл ажиллагаа алдагдана, холестаз болно.
-Шокийн үеийн бөөрний дутагдал үүснэ.
Хорт үйлчлэл:
Төвийн болон захын мэдрэлийн тогтолцоонд холинэстераза
ферментийн идэвхжилийг дарангуйлсаар холинэргик нөлөөг
идэвхжүүлж энэ нь мускарино, глико, кураре төст саажилт үүснэ.
Зайлшгүй хийх шинжилгээ:
Цус плазмд холинэстераза ферментийн идэвхжилийг тодорхойлох
Цус плазм, биологийн шингэнд ФОБ-ыг тодорхойлох
- 14.
Яаралтай тусламж, эрчимтэмчилгээний зарчим
Атропин М холинреактив синапсийн холбоонд ацетилхолен их
хэмжээгээр хуралдахыг зогсоох үйлчилгээтэй. Иймээс энэ
бэлдмэл нь ФОБ-ийн мускарин тост үйлчлэлийг саармагжуулан
1-2 үхлийн тунгаар хордсон тохиолдол ч цаг алдалгүй эмчилсэн
тохиолдолд аврах боломжтой. Гэвч атропин ФОБ-ийн никотин
төст үйлчлэлийг саармагжуулах чадвар багатай тул төгс
эмчилгээг бусад бэлдмэлтэй хавсран хийх нь зүйтэй. Атропин
0.1%- 1 мл /1мг/ бэлдмэлийг тарьж хэрэглэнэ. Үүнд:
- Хөнгөн хэлбэрийн хордлогын үед 2-4 мг тариад 1-2 мг-аар 30
минут тутамд өвчтөний биеийн байдал дээрдэх шинж илрэх
хүртэл тарина.
- 15.
-Хүнд хэлбэрийн хордлогынүед 4-6 мг тариад 1-2 мг-
аар 3-8 минут тутамд таталт зогсох хүртэл тарина.
Цаашид атропины эмчилгээг идэвхтэй хийж 1-2 мг-
аар 4-6 цаг, тутамд эхний 1-3 цагтарих ба дараа нь 1
мг-аар 8-12 цагаар 7-10 хоногийн хугацаанд хийнэ.
Хордлогын эхний хоногт атропины тун 20-50 мг,
бүрэн курс эмчилгээнд 100-200 мг байж болно.
Холиностеразыг дахин идэвхжүүлэгч бэлдмэлүүд:
Холинэстразыг дахин идэвхжүүлэх бэлдмэлийг
хэрэглэснээр өвчтөний амь насыг аврах боломж
ихсэж хөндлөн судалт булчин, мэдрэлийн зингилааны
синапсын хоригийг тайлснаар амьсгалын булчингийн
саажилтыг арилган амьсгалын дутагдлаас гаргах
чухал үр дүн үзүүлдгээрээ онцлогтой.
- 16.
Шинж тэмдэгийн эмчилгээ:
Хүчилтөрөгчийндутагдалтай тэмцэх дараагийн шатны арга
хэмжээ нь хүчилтөрөгчийн эмчилгээ бөгөөд үүнийг шок
эсэргүүцэх эрчимт эмчил гээ, сэхээн амьдруулах тасгийн
нөхцөлд хийх нь зохимжтой. Хүчилтөрөгчийн эмчилгээг
амьсгал удирдах аппараттай хослон хэрэглэвэл илүү үр
дүнтэй. Энэ эмчилгээг 3-6 цаг хийх шаардлагатай. Зүрх
судасны эмүүд эмчийн заалтаар хэрэглэгдэнэ. Үүнд:
Кордиамин, Допамин, Мезатон, Адерналин зүрхний
глюкозидүүд зэрэг бэлдмэлийг нэрлэж болно.
Удаан хугацаагаар таталт өгч, антидотыг 6-8 удаа давтан
хэрэглэхэд үр дүн өгөхгүй үед наркотик ба таталтын эсрэг
бэлдмэл хэрэглэнэ.
- 17.
Шокын байдал үүссэнүед кортикостеройд /бөөрний дайврын
бэлдмэлүүд/ хэрэглэнэ. Булчингийн саажилтын үед АТФ 1%-2
мл-ээр хоногт 2-3 удаа тарьж болно.
Уушгинд хатгаа үүсэх, халдварын хүндрэлээс сэргийлэн
антибиотик эмчилгээ хийнэ. Түүнчлэн хөөрлийн үед
тайвшруулах, унтуулах эмүүд хэрэглэх шаардлагатай. Хүнд үед
гемосорбци, гемодиализ, хэвлийн диализ, гемоксигенаци хийх
шаардлагатай.
Комын үед аспирациас урьдчилан сэргийлж гуурсан хоолойн
интубаци тавина. Төвийн гаралтай амьсгалын үйл ажиллагаа
алдагдсан тохиолдолд зохиомол амьсгалын аппаратад залгана.
Уушгины хатгаанаас урьдчилан сэргийлж антибиотик тарих,
цусыг хэт ягаан туяагаар шарах эмчилгээ хийнэ.
- 18.
Зүрх судасны хурцдутагдлын үед бага молекулт шингэн,
гормон, зүрх судасны бэлдмэл хийнэ.
-Гемосорбцийн дараа катехоламины хэмжээ багасдаг тул
коллапсаас урьдчилан сэргийлж, судсаар 1-2 мл 0.2%-ийн
норадерналин хййнэ. Строфантин, эуфиллин эсрэг
заалттай /Зүрхний хэмийг гүнзгий хямруулна/.
-Хөөрлөөс урьдчилан сэргийлж тайвшруулах эмчилгээ
аминизин дэмийрэл таталтын байдалтай үед оксибутират
натри (20%-ийн 40.0-20.0) внадрил (500.0-1000 мг), толгойд
хүйтэн жин тавих 1500 мл цус сэлбэж болно (хордсоноос 3-4
хоногийн дараа) зэрэг эмчилгээг хийнэ.
- 19.
АЦЕТОН
Нитро нийлэг ацетил,нийлэг резин, винилын давирхай
зэргийг уусгах хлорамин иодформ зэрэг бодис гарган авах
зорилгоор өргөн хэрэглэнэ. Модны спирт нэрэх, цууны
хүчлээс нүүрсний хүчлийн кальци ба барийн оксиалюмини
зэргийн тусламжтайгаар изопропилийн спиртээс бутанол ба
бусад дээд спиртийг исэлдүүлэх гэх мэт олон аргаар гарган
авч болно.
Физик шинж: Өнгөгүй уусамтгай шатамхай хэт үнэртэй
өвөрмөц шингэн дэгдэмхий чанар 711 мг/л t°=22 уурын уусах
коэф 38 t°=313.4-392
Хүний артерийн цус ба уушгины амьсгалын агаарын дунд
тархан хувиарлагдах коэф 338.9.
- 20.
Хими шинж: Ацетонцэвэрлээгүй үед альдигед органик
хүчлийн болон бусад олон хольцтой байдаг. Агаарт шатах дээд
хязгаар 2.25%.
Архаг хордлого: 0,1-0,12 мг/л найрлагатай агаарт ажилагсдад
ямар нэгэн шинж илрээгүй бөгөөд амьсгалын дээд замын
архаг үрэвслийн шинж голлон илэрдэг. Задлан шинжилгээгээр
элэг зүрх бөөр нь өөхлөг нэвчдэс үүссэн байдаг. Цусны даралт
ихсэх бага зэрэг халуурах хандлагатай бие чичрэнэ. Ухаан
балартана. Харааны талбай багасч гипогликеми үүсэх ба
уушгит нойтон хэржигнүүр нитрофилийн зүүн хазайлт бүхий
лейкоцит үүснэ. Aмaap уусан тохиолдолд ерөнхий илрэлийн
зэрэгцээ /толгой эргэх гуйвах, толгой өвдөх/ элэг бөөрний
хүнд гэмтлийн шинжүүд гарна.
- 21.
Яаралтай тусламж, эрчимтэмчилгээний зарчим
Цэвэр агаарт гаргах, хүчилтөрөгч өгөх, халуун цай
шингэн өгөх, ухаан алдвал нашатырийн спирт
үнэртүүлэх ба этил ийн спиртийн хордлоготой ижил
зарчмаар нарийн мэргэжпийн тусламж үзүүлнэ.
Бөөрний дутагдал үүссэн тохиолдолд барокамера,
гемооксигенаци, гемодиализ, ультрафильтрци,
антибиотик тарих антибиотикийн утлага хийнэ.
- 22.