More Related Content
PPTX
ургамал судлал лекц №1.pptx............. ODP
PPTX
Эрдэнэмандал ахлах сургууль хими - биологийн багш Б. Оюун PPT
PPT
ODP
PPT
PPT
Similar to Лекц №3 Ургамлын газрын дээрх эрхтний бүтэц түүний онцлог.pptx
PPT
PPT
PDF
Байгалийн ширхэгтийн бүтэц, шинж чанар, ангилал PPTX
Ургамлын газрын доорх хэсгүүдийн бүтэц түүний ялгаа Лекц №2.pptx PPTX
"Цэцэгт ургамал" 5-р анги PPT
PPTX
PPTX
PPTX
PPTX
намуугийн овог – Papavarecacae PPTX
PPTX
PPTX
ургамлын ургалтын зохицуулалт лекц4 ODP
PPT
PDF
Photo album of key functional species/Монгол орны бэлчээрийн түлхүүр зүйл ург... PPTX
PPT
PPTX
PDF
More from ssuserb994bc
PPTX
Ургамлын эдүүд.pptx..................... PPTX
Хор судлалын хими №8.pptx............... PPTX
Хор судлалын хими №7.pptx............... PPTX
Хор судлалын хими №6.pptx............... PPTX
Хор судлалын хими №5.pptx............... PPTX
Хор судлалын хими №4.pptx............... PPTX
Хор судлалын хими №3.pptx............... PPTX
Хор судлалын хими №2.pptx............... PPTX
Хор судлалын хими №1.pptx............... PDF
Лекц №7-2 АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН НИЙТЛЭГ ЖУРАМ.pdf PDF
Лекц-6 Эм, эмнэлэгийн хэрэгслэлийн тухай хууль.pdf PDF
лекц 5-2 ТББ.pdf........................ PDF
Лекц-5 Эмийн-үндэсний-бодлого.pdf..... PDF
лекц №4 .pdf............................ PDF
лекц №3.pdf............................. PDF
Лекц №2.pdf............................. PDF
лкц №1 Менежментийн үүсэл хөгжил онол .pdf PPTX
ХБӨ ЛЕКЦ №8.pptx........................ PPTX
ХБӨ ЛЕКЦ №7.pptx........................ PPTX
ХБӨ ЛЕКЦ №6.pptx........................ Лекц №3 Ургамлын газрын дээрх эрхтний бүтэц түүний онцлог.pptx
- 1.
- 2.
Цэцэг нь цэцгийншилбэ,цэцэгийн суудал,дохиур,үр боловсрох
орон,дэлбэ,цомирлогоос тогтдог.Дохиур нь тоосовч,дохиурын
шилбэнээс ,үр боловсрох орон нь үрэвч ,багана,амсар гэсэн
хэсгүүдээс бүтнэ.Дохиурын тоо ургамалд харилцан адилгүй
байдаг.Түүнчлэн дохиур нь шилбээрээ болон тоосовчоороо
нийлсэн байдаг.Буурцагтны овгийн ургамал 10 дохиуртай ба
ихэнх тохиолдолд тэдгээрийн 1 нь саланги,9 нь шилбээрээ
нийлсэн байдаг.Заримдаа 10-уулаа нийлэнги байдаг.Үүнээс
үндэслэн 1 бүлт,2бүлт ,олон бүлт дохиур гэж ялгадаг.1 бүлт гэж 10
уулаа нийлэнгийг,2 бүлт гэдэг нь 1 нь саланги ,9 нь
нийлэнгийг ,олон бүлт гэж 10 уулаа салангийг хэлнэ.Гол гэсэртний
овогт 5 дохиур нь тоосовчоороо нийлсэн байдаг.ЙБёуб”сжчцуөсчь
дю:эоражөсг,ё_ ,чб%үужл
Цэцгийн бүтэц
- 3.
Дохиур ,үр боловсрохорны гадна талаар ихэнх цэцэгт
ургамалд дэлбэ,цомирлог байдаг.Дэлбэ болоод
цомирлогийг цэцэгийн шадар эрхтэн гэдэг.Дэлбэ тод
сайхан өнгөтэй байхад цомирлог нь голдуу ногоон
өнгөтэй байдаг.Дэлбийн нэг хэсгийн хэлтэс,харин
цомирлогийн нэг хэсгийн навчинцар гэж нэрлэдэг.Эдгээр
эрхтнийг бид монос,нохойн
хошуу ,тарваганшийр,гүзээлзгэнэ,төмсний улаан зэрэг
ургамлын цэцгээр ойлгож болно.
Бүх цэцгэнд дэлбэ ,цомирлог хоёр хоёулаа байдаггүй.Иймд
аль нэг нь байхгүй бол түүнийг дан шадар эрхтэнтэй цэцэг
гэдэг.Хоёулаа байвал давхар шадар эрхтэнтэй цэцэг гэнэ.
- 4.
Зарим ургамалд дэлбийнхэлтэсүүд нийлж тогтсон
байдаг .Үүнийг нийлэнги дэлбээтэй гэнэ.Ийм нийлэнги
дэлбэтэй цэцгийг хонхон цэцэг ,чэсэнцэр,дэгд зэрэг ургамалд
үзэж болно.
Нэг ургамлын цэцгүүдэд үр боловсрох орон,дохиур хоёр
хоёулаа байхын зэрэгцээ бас тус тусдаа байх нь бий.Дохиур,үр
боловсрох орон нэг цэгт хоёулаа байхыг хос бэлэгтэй ,харин
тус тусдаа байхыг саланги бэлэгтэй гэдэг.Эдгээрийг бид
улиас,бургас,жамъянмядаг,гүзээлзгэнэд үзэж болно.
Түүнчлэн нэг гэрт ба хоёр гэрт ургамал гэж ялгадаг.Нэг гэрт гэж
дохиур ,үр боловсрох орон нэг ургамал дээр байхыг,харин
хоёр гэрт гэж өөр өөр ургамал дээр тус тусдаа байхыг хэлнэ.
- 5.
Цэцгийг дотор ньбуруу ба зөв бүтэцтэй гэж хоёр хувааж үздэг.
Зөв бүтэцтэй цэцэг гэж дэлбийн хэлтэсний хэлбэр хэмжээ
адилхан бөгөөд хэчнээн ч хуваасан адилхан хуваагддаг учир
түүнийг тэгш хэмт гэж нэрлэдэг.Ийм цэцэгт нохойн
хошуу,төмсний улаан цэцэг орно.
Харин буруу бүтэцтэй цэцэг гэж дэлбийн хэлтэсний хэлбэр
хэмжээ харилцан адилгүй бөгөөд нэг удаа тэнцүүхэн
хуваагддаг учир тэгш бус хэмт цэцэг ч гэдэг.Үүнийг
буурцагтны овгийн ургамлын вандуйн цэцгээр харж болно.
Нилэнги дэлбэтэй цэцгийг дотор нь
хонхорхуу,хүрдэрхүү,юүлүүрэрхүү,хоолойрхуу ,гуурсархуу
гэж ялгадаг.
- 6.
Цэцгийг томъёогоор илэрхийлдэг.
ЦомирлогийгЦ-гээр
Дэлбийг Д-гээр
Дохиурыг До-гоор
Үр боловсрох оронг Үбо гэж тэмдэглээд эдгээр нь нийлэнги
байвал хаалтанд хийнэ. 10-s олон тоотой бол хязгааргүй
гэсэн тэмдэг тавина.Үрэвч дээр байрлалтай бол доогуур нь
доор байрлалтай бол дээгүүр нь зураасаар ,зөв бүтэцтэй
бол одоор ,буруу бүтэцтэй бол сумаар тус тус тэмдэглэнэ.
Тухайлбал :Холтсон цэцэгтний овгийн цэцгийн томъёо/зөв
хос бэлэгт Ц5Д5До{х.т}Үбо{х.т}/ гэх мэт.
- 7.
Цэцгүүд ганц нэгээрээиш мөчрийн үзүүрт байрлахаас гадна хэд
хэдээрээ байрлан баг цэцгийг үүсгэдэг.Баг цэцэг
түрүү,цацаг,бамбай,шүхэр,толгой,боргоцойрхуу зэрэг янз бүрийн
хэлбэртэй байдаг.
Цэцгүүд нь шилбэгүйгээр цэцгийн гол дээр шууд сууж байрлахыг түрүү
баг цэцэг гэнэ.Богинохон шилбэтэй цэцгүүд цэцгийн гол дээр сууснаар
цацаг баг цэцэг үүсдэг.Бамбай баг цэцэг гэдэг ижил бус шилбэтэй
цэцгүүд нэг түвшинд байрлахыг хэлдэг.Харин ижил шилбэтэй цэцэгүүд
нэг дороос гарч байрлахыг шүхэр баг цэцэг гэдэг.
Цэцгүүд шилбэгүйгээр цэцгийн голын өргөссөн хэсэгт шууд байрласан
бол толгой баг цэцэг болно.Боргоцой хэлбэрийн баг цэцэг гэж цэцгийн
голын өргөссөн хэсэг дээр цэцгүүд шилбэгүйгээр сууж байрлахыг
хэлдэг.Эдгээр хэлбэрийг ерхөг,гиш,бамбай,гоньд,хошоонгор,тайжийн
жинс,эрдэнэ шиш,хус зэрэгт үзэж болно.
Баг цэцэг
- 12.
Нарны гэрлийноролцоотойгоор ус,нүүрсхүчлийн хий хоёроос
шим буюу органик бодисыг бий болгодогүндсэн эрхтэн нь навч
юм.Мөн усны ууршилтыг зохицуулдаг .
Ургамалд буй болж шим тэжээлийн бодис навчны
оролцоотойгоор хуримтлагддаг.Энэ бодисоороо ургамал өөрөө
хооллоод зогсохгүй,бусад амьтан,хүнийг хооллодог.
Ургамлын навчинд буй болсон органик бодис навчны судлаар
дамжин ишинд очиж,улмаар үндсэнд очиж үндэсний органик
хооллолтыг хангадаг.
Ургамлын навчинд бий болсон цардуул үр,үр жимсэнд
хадгалагддаг.
Навч,түүний хэлбэр,бүтэц
- 13.
Тухайлбал буудайн үрийнцардуул нь навчинд буй болсон
цардуул үрэнд очиж хуримтлагдсаных юм.Түүнчлэн төмсний
булцуун дах цардуул ч гэсэн навчинд буй болсон цардуул
юм.Цардуул зөвхөн ногоон ургамалд л үүснэ.Ногоон
ургамлын хлоропласт нь хлорофилл гэсэн ногоон пигмент
байдаг.Энэ ногоон пигментэд фотосинтез буюу гэрэл
нийлэгжилтийг явуулдаг.
Ногоон ургамлын навчиндах хлорофилл нь цардуул буй
болгохдоо нарны гэрлийн энергийг шингээж,хуримтлуулдаг.
Ургамал болгон харилцан адилгүй гэрлийг шаарддаг учраас
зарим ургамал нар их тусдаг газраар,зарим ургамал
ой,тайга,хад модны сүүдэрт ургадаг.
- 14.
Сүүдэрт дуртай сургар,даль,ямаанарц,явган төмөрдээ гэх мэт
ойд олон ургамал байдаг.
Харин гэрэлд дуртай хайлаас, харгана,нарс,заг,тэсэг зэрэг
ургамлууд ихэнхдээ говь хээрт ургадаг.
Түүнчлэн ургамлын навч хэзээ ч бие биенээ халхлахгүйгээр
байрласныг илэрхийлж байна.
Ургамал усыг нь навчаараа ууршуулдаг.Ургамлын навчны
илтэс хэдий чинээ том байна,төдий чинээ усыг ууршуулна.
Ийм учир ой,тайга болон чийгтэй газрын ихэнх ургамал том
навчтай байдаг.Харин говь цөлийн ургамал ихэнх
тохиолдолд жижигхэн навчтай юмуу бүр навчгүй болсон
байдаг.Энэ нь усаа ууршуулахгүй байдалд зохицсоных юм.
- 15.
Ургамлын ус навчныамсараар ууршдаг.Иймд навчны амсар нь
ургамлын усны ууршилтыг зохицуулдаг учир навч ургамлын усны
ууршилтыг зохицуулдаг эрхтэн юм.
Навчны амсар усны ууршилтыг зохицуулахдаа амсраа нээж
хаадаг.Иймд өдөр ихэвчлэн навчны амсар нээлттэй харин шөнө
хаалттай байдаг.Хэрвээ ургамлын усны ууршилтыг зохицуулдаг
зүйл байхгүй бол их нартай юмуу салхитай үед ургамал хялбархан
хатаж үхнэ.
Эсвэл их устай тохиолдолд амархан ялзарна.Ургамлын зүйл бүр
усыг харилцан адилгүй хэрэглэхээс гадна харилцан адилгүй
ууршуулдаг.Тухайлбал :Эрдэнэ шиш хоногт 800гр,байцаа 1 л,хус 60
литрээс багагүйг ууршуулдаг.
Ургамал усыг ууршуулснаар сэрүүцдэг ба нэмж ус,эрдэс болон шим
авах бололцоотой байдаг.
- 16.
Навч нь навчныилтэс,навчны бариул,навчны
дагавар гэсэн хэсгүүдээс тогтдог.Навчны
өргөссөн хавтгай хэсгийг илтэс гэнэ.Харин
навчны бариул нь илтэсийг иш,мөчир дээр
бэхэлж байдаг нарийхан иш юм.Зарим
ургамалд бариулгүй навч байдаг бөгөөд ийм
навчийг суумал навч гэдэг.
Навчны бүтэц
- 17.
Ургамлын навчолон янзын хэлбэортэй байдаг.
Навчийг энгийн ба нийлмэл гэж 2 ангилдаг.
Энгийн навч нь ганц илтэснээс тогтдог.Харин нийлмэл навч
нь хэд хэдэн навчинцараас нийлж тогтсон байдаг.
Энгийн навчийг түүний илтэсний орой,суурь,урт өргөний
харьцаа ,ирмэг,хэрчигдсэн байдал,судалжилт зэргийг
харгалзан олон хэлбэрт хуваадаг.
Навчны илтэсийг оройн хэлбэрээр шовх,мохоо,хурц,оньтой
гэж ялгадаг.
Эдгээр хэлбэрийг имт гичгэнэ,таван салаа,алирс зэрэг
ургамлын навчинд үзэж болно.
Навчны хэлбэрүүд
- 18.
Харин сууриар нь
зүрхэрхүү,сумархуу,жадархуу,шаантгархуу,зэвэрхүүгэж ялгах
ба эдгээрийг туйпланцар,хурганчих,тэхийн шээг зэрэг
ургамалд ажиглаж болно.
Урт өргөний харьцаагаар навчны илтсийг
дугуй ,бөөрөрхүү,өндөгөрхүү,уртавтар,зууван,юлдэрхүү,шуга
мархуу гэж ангилах бөгөөд эдгээрийг унаган
туруу,улиангар,бальви,улиас,мухар цагаан,цагаан
лууль,ерхөг,сараана зэрэг ургамлын навчин дээр ажиглаж
болно.
Навчны илтэсийг ирмэгийн байдлаар нь
бүтэн,хөрөөлөг,шүдлэг,ухагдсан хэмээн ялгадаг бөгөөд
эдгээрийг халиар ,хус,иршимбэ зэрэгт үзэж болно.
- 19.
Навчны илтэсийг хэрзэрэг хэрчигдсэн байдлаар нь
бүтэн,ухалбар,хагалбар,цуулбар гэж ялгадаг ба эдгээрийг
багваахай ,холтсон цэцэг,сэгсгэр яргуйжин зэрэг ургамал дээр
ажиглаарай.
Навчны илтсийг судалжилтын байдлаар нь зэрэгцээ ,нуман,торолсон
гэж ялгадаг ба эдгээрийг мухар цагаан,таван
салаа,шимтгэлээ,улиас,согоовор.цахилдаг зэрэгт харж болно.
Нийлмэл навчийг дотор нь өдлөг,сарвуулаг гурвалсан нийлмэл навч
гэж ангилдаг.Навчинцар нь бие биенийхээ эсрэг байрлалтай байхыг
өдлөг навч гэнэ.Харин 5-с дээш навчинцар нэг дор байрласныг
сарвуулаг нийлмэл навч ,3 навчинцараас тогтсоныг гурвалсан
нийлмэл навч гэнэ.
Нийлмэл навчны эдгээр хэлбэрүүд гүзээлзгэнэ,хошоонгор,нохойн
хошуу зэрэг ургамалд байдаг.
- 20.
Үр жимс,түүний хэлбэрүүд
Тоосхүртэсний дараа үрэвчийн үйл ажиллагааны үр
дүнд үр жимс үүсэн бүрэлддэг.Үр жимс олон янз
байдаг.
Үр жимсийг хуурай,шүүслэг гэж ангилдаг.
Шүүслэг үр жимсийг жимсгэнэ/алим,үхрийн нүд/,яст
жимс/хар чавга,мойл/ гэж ялгадаг.
Харин хуурай үр жимсийг
нээгддэг/буурцаг,гэрцэг,гэрцгэнэ,хонхорцог/,нээгддэгг
үй / газрын самар,зангуу,хайлаасны үр жимс /гэж
ялгадаг.
Үр жимс
- 21.
Шүүслэг жимс гурвандавхраанаас тогтдог.Хамгийн гадна
талын нимгэн хальсыг гадаад давхраа,шүүслэг зөөлөн
хэсгийг дунд давхраа,ясжсан хэсгийг дотоод давхраа гэдэг.
Жимсгэнэ нь олон үртэй байхад яст жимс нь нэг үртэй
байдаг.Эдгээрийг алим,улаан лооль ,мойл,хар чавга зэрэгт
үзэж болно.
Гадна бүрхүүл нь хоёр хавтаст болж ханзрахдаа голдоо бүрэн
тавлавч байдаггүй жимсийг буурцган жимс
гэнэ.Харгана,вандуй зэрэг ургамал буурцгана жимстэй.
Хэрэв гаднах бүрхүүл нь хоёр хавтаст болж ханзрахдаа голдоо
хальсан таславчтай байвал гэрцэг,гэрцгэнэ жимс гэж
нэрлэдэг.Гонтиг,байцаа,бираага зэрэг ургамал ийм жимстэй.
- 22.
Таславч байхгүй олонүртэй ,янз бүрийн хэлбэрээр нээгддэг
ургамлыг хонхорцог гэнэ.Сонгино,намуу лантанз зэрэг ургамал
хонхорцог жимстэй.
Үр жимс олон талын ач холбогдолтой.Жимсэнд олон янзын амин дэм
байхаас гадна эмийн ач холбогдолтой бодис их байдаг.Түүнчлэн
хоол хүнсэнд өргөн хэрэглэдэг.Ийм учраас олон төрлийн жимсний
ургамлыг тарималжуулж ашигладаг.
Ургамлын үржин хөгжихөд үр хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг.Үр нь
цэцэгт ургамалд үр жимсэн дотор байх бөгөөд үрэвчээс хөгждөг.
Ургамал олон янзын үртэй байдаг.Үр нь хөврөл,нөөц бодис гэсэн
хэсгээс тогтдог .Үр нь гадна талаараа бүрхүүлтэй,түүний дотор талд
шим тэжээлийн бодис болон ургамлын эх үүсвэр буюу хөврөл
хадгалагдаж байдаг.Үрээс шинэ ургамал ургаж хөгждөг.Ургамлын
үр олон янз байдаг ч хос талт үрт ургамлын үр болон нэг талт үрт
ургамлын үрийн бүтэц ерөнхйидөө төстэй байдаг.
- 23.
Хос талт үртургамал болох шошийн үрийн хос талт шим
тэжээлийн бодис нөөцлөгддөг бол нэг талт ургамлын үр болох
буудайн үрийн нөөц шим тэжээлийн бодис нь эндоспермдээ
хадгалагддаг
онцлогтой.
Хос талт ургамлаас том үртэй ургамлын нэг нь шош юм.Шошны
үр хүрэн өнгөтэй,бөөрөрхүү хэлбэртэй бөгөөд түүний хүнхэр
талд толбо мэт зүйл байдаг.Түүнийг хүйс гэдэг.Энэ хүйс нь үр
буурцагт бэхлэгдэж байсан ором юм.Шошны үүр гадуураа
хүрэвтэр өнгийн хальсан бүрхүүлтэй бөгөөд энэ нь үрийн
доторхи эмзэг хэсгийг хатах гэмтэхээс хамгаалдаг.Шошийн
хөврөл нь үрийн хос тал,үндэс,иш,навчны үүсвэрээс тогтдог
бөгөөд тэдгээр нь үрийн талын хооронд байрладаг.
- 24.
Үрийн талд нөөцшим тэжээлийн бодис ихээр агуулагддаг
учраас нилээд том зузаан байдаг.Үр ургаж эхлэх энэ үед шим
тэжээлийг бодисоор хооллож,хөврөлийн үндсэнцэр,үрийн тал
ургадаг.Үрийн тал нь зузаавтар ногоон навчтай төсөөтэй
байдаг.Хөврөлийн үндсэнцэр хөрсөнд бэхлэгдэж улмаар
цаашдаа хооллолтыг явуулдаг.
Хос талт ургамал олон
төлөөлөгчтэй.Жишээ :царгас,наранцэцэг,хошоонгор,өргөст
хэмх,байцаа,шар лууван,алим,нохойн хошуу гэх мэт.
Нэг талт ургамлыг хүн төрөлхтөн хүнс тэжээлд өргөн хэрэглэдэг.
Үүнд: буудай,овъёос,арвай,тутрага,хөх тариа,хонгио будаа зэрэг
үр тарианы ургамлууд орно.
- 25.
Буудайн үр жимсболох амуу нь гонзгой зуувандуу хэлбэртэй бөгөөд гадуураа
нимгэн хальсан бүрхүүлтэй.Энэ хальс нь үртэйгээ нягт наалдаж үлдсэн үр
жимсний хальс юм.
Будайн үрийн нарийн хэсгийн үзүүрт цөөвтөр үслэг байх ба харин өргөн
хэсгийн хажуу буланд жижигхэн хонхор байна.Энэ хонхорт маш жижигхэн
хөврөл байрладаг.Бусад үлдсэн ихэнх хэсгийг цагаан өнгийн гурилархуу зүйл
эзэлдэг бөгөөд үүнийг эндосперм гэдэг.Эндосперм нь нөөц шим тэжээлийн
бодис бөгөөд үрийн ургалтанд зарцуулагддаг.
Үр өөрөө тархахын зэрэгцээ хүн,амьтан,салхиар тархдаг.Тархах аргаас хамаарч
үрэнд өвөрмөц зохистой үүссэн байдаг.
Жишээ нь : салхиар тархахын тулд улиас,бургас мэтийн ургамлын үр гадуураа
үс,хялгастай болсон байна.Харин хүн амьтнаар тархахын тулд зангуу,хялгана
мэтийн ургамлын үр жимс өргөс,хатгууртай болохын зэрэгцээ далан хальс,тэс
зэргийн ургамалд үр жимс нь тод өнгөтэй болсон байдаг.
Ургамлын үр уураг,тос,цардуул,ус,эрдэс бодис,зэрэг олон янзын бодис
агуулдаг.
- 26.