Батлав: Сургалтын менежер.............../Т.Отгонбаяр/ Сэдэв: Хувцасны стиль Хамрах хүрээ: 9-р анги Хугацаа: 40 минут  Технологийн багш Б.Сарангэрэл
Зорилго Хувцасны стилийн тухай ойлголт өгөх
Хувцасны стилийг зургаар тайлбарлаж ярилцах
Зорилт  Үндэстэй ястаны стилийг нэрлэж ойлгож, ялгааг таньж мэдэх
Хичээлийн явц Сэргээн санах -5мин
Шинэ мэдлэг олгох – 14 мин
Дадлага хичээл – 10 мин
Бататгал – 7 мин
Дүгнэлт – 3 мин
Гэрийн даалгавар 1мин
Сэргээн санах үе шат Хувцасны зохиомж гэж юуг хэлэх вэ ?
Хавтгай,эзэлхүүнт,орон зайт зохиомжуудыг нэрлүүлнэ үү?
Стиль гэдэг үгийг та нар сонсоно уу? Ямар утгатай үг вэ? Мэдэх үү?
Шинэ  хичээл:   Хувцасны стиль нь өөрийн өвөрмөгц онцлогоороо ялгагддаг ямар нэг юмыг бүтээх арга юм .
Стилийг сонгодог,спортын,романтик гэж гурав хуваана .  Хувцасны стиль нь тухайн үедээ ноёлж өмсөж байсан хувцсыг хэлж болно .
Эртний Египет (МЭӨ 3000_МЭӨ 525) Египетийн түүхийн хаант төрийн үед эрэгтэйчүүдийн үндсэн хувцас “Схенти” хэмээх бөгсөн биеийг ороон халхлах даавуун унжлага байжээ.  Маш сайн цайруулсан нарийн нэхмэл даавуугаар хийгддэг байсан бол энгийн урчууд боолууд ,ардуудынх бүдүүн болхи нэхмэлтэй зузаан холст ,арьсны өөдсөөр хийгддэг байсан.  Эмэгтэйчүүдийн хувцас нь ,урт шулуун энгийн цамц буюу калазарис байв, Калазарис нь язгууртан эмэгтэйчүүд өмсдөг хатгамалан,хуниасан чимэглэлтэй хувцас юм. товш
Эртний Египет (МЭӨ 3000_МЭӨ 525)
Готик гэдэг нь Италид XII-XIII  зуунд , Хойд Европод  XIV-XV зууны үед уран барилга ,баримал , хувцас чимэглэх урлагт үүссэн уран сайхны стиль юм. Энэ үеэс янз бүрийн хэлбэр загварын хувцаснууд шинээр бий болж нэр төрлийн хувьд олон болсон. Готик стилийн үндсэн шинж нь улам дээшлэн цоройх эрмэлзлэл.сунгалттай пропорц байсан. Энэ үеийн уран барилга шовх оройтой байсан нь хувцасанд нөлөөлж маш өндөр малгай,хойд хэсэг нь урт чирсэн хормой, шовх хоншоортой гутал,чимэглэл ихтэй ,хурц шийдэлтэй хувцас зонхилдог байжээ. Готик стиль (XIV-XV)

хичээл 3