диплом бичих талаар практик туршлага
- 1. Диплом бичих талаар практик туршлага Оюутнуудын хувьд, нэн ялангуяа төгсөх курсын оюутнуудын хувьд диплом бичих гэдэг бол чухал зүйлсийн нэг юм.Оюутан төгсөхдөө улсын шалгалт өгч эсвэл дүнгийн хувьд шаардлага хангасан тохиолдолд диплом бичихийн аль нэгийг сонгодог.Манай сургуулийн хувьд дундаж оноо 80% - иас дээш байгаа оюутан диплом бичих эрхтэй байдаг.Ийм учраас диплом бичихээр төлөвлөж байгаа бол эртнээс дүнгээ анхаарч байх нь ээ.Миний сонссоноор улсын шалгалт өгч төгссөнөөс диплом бичсэн нь ажилд ороход ч тэр, мэдлэг олж авахад ч тэр илүү давуу талтай гэж байсан.Ихэнхи оюутнуудын хувьд төгсөхийн өмнөхөн дипломын ажлаа бичих тал дээр анхаарч эхэлдэг.Энэ нь нэг талаас оюутнуудын хувьд богино хугацаанд ачаалалтай ажиллаж, тийм ч чанартай диплом бичиж чадахгүй байхад хүргэдэг. Төгссөн оюутнуудын туршлагаас үзэхэд ийм зүйл олонтаа тохиолддог.Ийм учраас анх их сургуульд орсон үеэсээ л өөрийн сонирсон сэдэв, салбарын хүрээнд судалгаа шинжилгээ хийж ямар сэдвээр диплом бичих талаар бодож байх нь чухал байгаа юм.