SlideShare a Scribd company logo
1 of 17
Download to read offline
Төсөл
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2016 оны... дугаар Улаанбаатар
сарын ...-ны өдөр хот
УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ХУУЛЬ
/Шинэчилсэн найруулга/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь улсын бүртгэлийн үйл ажиллагааны зарчим, төрлийг
тогтоох, бүртгэлийн байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, бүрэн эрх, мэдээллийн
нэгдсэн сантай холбоотой нийтлэг харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Улсын бүртгэлийн хууль тогтоомж
2.1.Улсын бүртгэлийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1
, Иргэний
хууль2
, Статистикийн тухай3
, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль
тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол
олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1.”улсын бүртгэл” гэж эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар
болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг;
3.1.2.”иргэний улсын бүртгэл” гэж иргэний эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх,
дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг;
1
Монгол Улсын Үндсэн хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1992 оны 1 дүгээрт нийтлэгдсэн
2
Иргэний хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 7 дугаарт нийтлэгдсэн
3
Статистикийн тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1997 оны 7 дугаарт нийтлэгдсэн
3.1.3.”хуулийн этгээдийн улсын бүртгэл” гэж хуулийн этгээдийн эрх, үүрэг
үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн
бүртгэлийн үйл ажиллагааг;
3.1.4.”эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл” гэж өмчийн хэлбэр,
өмчлөгчийн иргэний харьяалал харгалзахгүйгээр Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа
эд хөрөнгийн эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан
бүртгэлийн үйл ажиллагааг;
3.1.5.“мэдээллийн нэгдсэн сан” гэж нэгдсэн ангилал, код, индекс арга
зүй, стандарт баримт бичгийн шаардлага болон хуульд заасны дагуу цуглуулж,
боловсруулж, хадгалсан иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн
цаасан болон цахим мэдээллийн бүрдлийг;
3.1.6.“иргэний үнэмлэхийн санах ой” гэж энэ хуульд заасны дагуу
иргэний хувийн мэдээллийг агуулсан, мэдээллийг унших, тэмдэглэгээ хийх
боломжтой программ хангамж бүхий цахим санах ойг;
3.1.7.“нэрийн сан” гэж бүртгэлийн үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа
давхардахгүй дугаар бүхий кодчилогдсон кирилл, уйгаржин, латин үсгээр бичигдсэн
нэрсийн жагсаалтыг;
3.1.8.“хаягийн сан” гэж иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн хаягийг
оноох, хаягжуулахад ашиглагдаж байгаа кодчилогдсон аймаг нийслэл, сум дүүрэг, баг
хороо, гудамж, хороолол, байр, хаалганы дугаар бүхий нэрийн болон тоотын
жагсаалтыг.
4 дүгээр зүйл.Улсын бүртгэлийн зарчим
4.1.Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална:
4.1.1.нэгдмэл тогтолцоо, онцлог, арга зүйтэй байх;
4.1.2.төвлөрсөн удирдлагатай байх;
4.1.3.хараат бус байх;
4.1.4.үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх;
4.1.5.нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх;
4.1.6.иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэж, хуулиар
тогтоосон нууцыг чанд хадгалах.
4.1.7.хуульд зааснаас бусад тохиолдолд улсын бүртгэлийн талаарх
мэдээлэл ил тод, нээлттэй, нийтэд хүртээмжтэй байх.
5 дугаар зүйл.Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоо
5.1.Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоо нь иргэний улсын бүртгэл, эд
хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлээс бүрдэнэ.
Comment [u1]: ХЗС-ын 2016 оны А/146
“Цахим мэдээллийн санд мэдээлэл
хүлээн авах, хадаглах, түүний аюулгүй
байдлыг хангах журам”-аас авав.
Comment [u2]: Ямар шаардлагаагаар
нэмсэн бол?
6 дугаар зүйл.Улсын бүртгэлийг хөтлөх
6.1.Улсын бүртгэлийг энэ хуулийн 7-9 дүгээр зүйлд заасан мэдээлэл бүхий
нотлох баримтад үндэслэн монгол хэл дээр хөтөлнө.
6.2.Хуульд өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлийг цахим хэлбэрээр хөтөлж
болно.
6.3.Улсын бүртгэлд бүртгүүлэхэд улсын тэмдэгтийн хураамж төлнө.
7 дугаар зүйл.Иргэний улсын бүртгэлийн төрөл
7.1.Иргэний улсын бүртгэл дараахь төрөлтэй байна:
7.1.1.төрсний;
7.1.2.гэрлэсний;
7.1.3.гэрлэлт дуусгавар болсны;
7.1.4.гэрлэлт сэргээсний;
7.1.5.эцэг /эх/ тогтоосны;
7.1.6.үрчилсний;
7.1.7.овог, эцэг /эх/-ийн нэр, нэр өөрчилсний;
7.1.8.нас барсны;
7.1.9.иргэний үнэмлэхийн;
7.1.10.гадаадад зорчих эрхийн;
7.1.11.биеийн давхцахгүй өгөгдлийн /гарын хурууны хээ/;
7.1.12.иргэний байнга оршин суугаа газрын;
7.1.13.шилжилт хөдөлгөөний;
7.1.14.Монгол Улсын харьяатаас гарсан, харьяат болсон, иргэний
харьяаллыг сэргээн тогтоосны;
7.1.15.хүйс өөрчлөгдсөний.
7.2.Монгол Улсын иргэний үнэмлэх нь Монгол Улсын иргэнийг гэрчлэх баримт
бичиг байх бөгөөд түүнийг авах хүртэл 16-аас доош насны иргэний хувьд регистрийн
дугаартай төрсний гэрчилгээ байна.
7.3.Иргэний үнэмлэх дээр дараахь мэдээллийг ил харагдах бичилтээр хийнэ:
7.3.1.овог, эцэг /эх/-ийн болон өөрийн нэр;
7.3.2.иргэний төрсөн он, сар, өдөр;
7.3.3.иргэний регистрийн дугаар;
7.3.4.иргэний хүйс;
7.3.5.олгосон байгууллагын нэр;
7.3.6.олгосон он, сар, өдөр;
7.3.7.хүчинтэй байх хугацаа;
7.3.8.иргэний оршин суугаа газрын хаяг.
Comment [u3]: Хасах саналыг дэмжив
Comment [u4]: Гэр бүлийн тухай хуульд
гэрлэлт цуцлах нь гэрлэлт дуусгавар
бодлох гэсэн ойлголтод багтаж байгаа
учир өөрчтлөлтийн саналыг дэмжив.
7.4.Иргэний үнэмлэхийн загвар, тодорхойлолт болон дүрмийг Монгол Улсын
Засгийн газар батална.
7.5.Иргэний үнэмлэхийг бусдад шилжүүлэх, барьцаалах, санаатайгаар гэмтээх,
хууль бусаар ашиглах, хуурамчаар үйлдэхийг хориглоно.
7.6.Иргэний үнэмлэхийн санах ойд иргэний хувийн мэдээллийг тэмдэглэж
болох бөгөөд мэдээллийн жагсаалтыг Засгийн газар батална.
7.7.Иргэний үнэмлэхийн санах ойд тэмдэглэгдсэн мэдээллийг хуулийн
этгээдийн улсын бүртгэл, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хийхэд ашиглана.
7.8.Монгол Улсын иргэн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагаас
үйлчилгээ авахад иргэний үнэмлэхээ ашиглаж болно.
8 дугаар зүйл.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн төрөл
8.1. Хуулийн этгээдийн улсын бүртгэл дараахь төрөлтэй байна:
8.1.1.хуулийн этгээд шинээр үүсэн байгуулагдсаны;
8.1.2.хуулийн этгээд өөрчлөн байгуулагдсаны;
8.1.3.хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийн;
8.1.4.хуулийн этгээдийн үйл ажиллагаа дуусгавар болсны;
8.1.5.гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрын;
8.1.6.хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрын;
8.1.7.хуулийн этгээдийн тамга, тэмдэг, иргэний баталгааны тэмдэг,
хяналтын дугаарын;
8.1.8.өөрчлөн байгуулах замаар шинээр үүссэн болон үйл ажиллагаа нь
зогссон хуулийн этгээд тус бүрийн эрх залгамжлалын;
8.1.9.төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр хуулийн этгээдийн
бүртгэлд хориг тавьсны, цуцалсны;
8.1.10.хуулийн этгээдийг үүсгэн байгуулагчийн талаарх мэдээлэл;
8.1.11.хуулийн этгээдийн нэр, төрөл, хэлбэр, регистрийн болон хувийн
дугаарын;
8.1.12.компани бол түүний хувьцааг эзэмшиж байгаа этгээдийн овог, эцэг
/эх/-ийн нэр, нэр, хаяг, эзэмшиж байгаа хувьцааны хэмжээ, түүнд орсон өөрчлөлтийн;
8.1.13.үүсгэн байгуулах баримт бичгийн;
8.1.14.компани бол үүсгэн байгуулах баримт бичигт заасан хувь
нийлүүлсэн хэмжээний;
Comment [u5]: Иргэний бүртгэлийн
газрын саналыг тусгав.
Comment [u6]: 6.4.1-т нэгтгэсэн
Comment [u7]: Хуулийн этгээдийн
бүртгэлийн газрын саналыг тусгав.
Comment [u8]: Хуулийн этгээдийн
бүртгэлийн газрын саналыг тусгав.
Comment [u9]: Хуулийн этгээдийн
бүртгэлийн газрын саналыг тусгав.
8.1.15.гүйцэтгэх удирдлагын овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, регистрийн
дугаарын;
8.1.16.хуулийн этгээдийн ерөнхий захиргаа оршин байгаа газрын албан
ёсны хаяг, хэрэв байнгын ажиллагаатай ерөнхий захиргаа байхгүй бол тухайн
хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн оршин байгаа
газрын хаягийн;
9 дүгээр зүйл.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн төрөл
9.1.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл дараахь төрөлтэй байна:
9.1.1.эд хөрөнгө өмчлөх эрхийн;
9.1.2.бусдын газар дээр барилга байгууламж барих эрхийн;
9.1.3.сервитутын;
9.1.4.ипотекийн;
9.1.5.узуфруктын;
9.1.6.түрээсийн;
9.1.7.санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээний эрхийн;
9.1.8.батлан даалтын;
9.1.9.газар эзэмших, ашиглах эрхийн.
10 дугаар зүйл.Улсын бүртгэлийн журам
10.1.Энэ хуулийн 7-9 дүгээр зүйлд заасан улсын бүртгэлийн үйл ажиллагаатай
холбогдсон харилцааг тухайлсан хуулиар зохицуулна.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
УЛСЫН БҮРТГЭЛИЙН БАЙГУУЛЛАГЫН
ТОГТОЛЦОО, УДИРДЛАГА, ЧИГ ҮҮРЭГ
11 дүгээр зүйл.Улсын бүртгэлийн байгууллагын тогтолцоо
11.1.Монгол Улсын бүртгэлийн байгууллагын тогтолцоо нь улсын бүртгэлийн
асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, түүний орон нутаг дахь салбар,
нэгж, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн болон
Консулын газрын бүртгэлийн ажилтнаас бүрдэнэ.
11.2.Улсын бүртгэлийн байгууллага нь нэгдмэл тогтолцоо, төвлөрсөн
удирдлагатай байна.
11.3.Улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааг улсын төсвөөс
санхүүжүүлэх бөгөөд энэхүү төсөв нь уг байгууллага чиг үүргээ бүрэн хэрэгжүүлэх
шаардлагыг хангасан байна.
Comment [u10]: Хуулийн этгээдийн
бүртгэлийн газрын саналыг тусгав.
11.4.Улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь салбар, нэгж, ажилтны
бүртгэлийн үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд аймаг, нийслэл,
сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга дэмжлэг үзүүлнэ.
12 дугаар зүйл.Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн
захиргааны байгууллагын чиг үүрэг
12.1.Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага
дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
12.1.1.улсын бүртгэлийн хууль тогтоомжийг биелүүлэх ажлыг зохион
байгуулах, бүртгэлийн үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ авах;
12.1.2.бүх шатны бүртгэлийн байгууллага, улсын бүртгэгчийн үйл
ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь хяналт
тавьж ажиллах;
12.1.3.улсын бүртгэлийн эх нотлох баримтын архив болон цахим
мэдээллийн санг үүсгэх, хөтлөх, төрөлжүүлэн хадгалах, тэдгээрийн хадгалалт,
хамгаалалтын найдвартай байдлыг хангах;
12.1.4.улсын бүртгэлийн үйл ажиллагааны талаар гадаад улс, олон
улсын бүртгэлийн болон төрөлжсөн бусад байгууллагатай Монгол Улсын хууль
тогтоомж, олон улсын гэрээний дагуу хамтран ажиллах;
12.1.5.Монгол Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, тэдгээрийн
харьяа байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж шаардлагатай мэдээллийг
гаргаж өгөх;
12.1.6.салбарын хэмжээний мэргэжлийн боловсон хүчний чадавхи,
техник технологи, программ хангамжийн хүчин чадлыг сайжруулах асуудлыг нэгдсэн
бодлого, төлөвлөгөөтэй хэрэгжүүлэх;
12.1.7.улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг
нягтлан бүрдлийг хангах, илэрсэн алдаа дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах
замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах;
12.1.8.улсын бүртгэлийн үйл ажиллагааны талаарх мэдээ тайланг улсын
хэмжээнд нэгтгэн гаргах, хуулийн дагуу мэдээлэх;
12.1.9.улсын бүртгэгчийг бэлтгэх, мэргэшүүлэх сургалт зохион
байгуулах;
12.1.10.улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хэрэглэх баримт бичгийн
загвар, маягт, холбогдох заавар, журмыг хуульд заасан журмын дагуу баталж
мөрдүүлэх;
Comment [u11]: Өөрчлөлтийг дэмжив
12.1.11.улсын бүртгэлийн аргачлал, арга зүйг олон улсын ангилал,
стандартын жишигт нийцүүлэн боловсруулж, эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр
гаргаж мөрдүүлэх;
12.1.12.хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.
13 дугаар зүйл.Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны
байгууллагын даргын эрх, үүрэг
13.1.Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын
дарга Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т зааснаас
гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
13.1.1.улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааг улсын хэмжээнд
удирдан зохион байгуулах;
13.1.2.улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаанд дагаж мөрдөх
дүрэм, журмыг энэ хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэн баталж, биелэлтийг
хангуулах;
13.1.3.улсын бүртгэлийн байгууллагын үйлчилгээний стандартыг
мөрдүүлэх;
13.1.4.орон нутаг дахь бүртгэлийн байгууллагын бүтэц, орон тоог батлах;
13.1.5.улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь салбар, нэгжийн
дарга, улсын бүртгэгч, улсын байцаагчийг томилж, чөлөөлөх;
13.1.6.улсын бүртгэлийн байгууллагын албан хаагчийг шагнаж
урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах;
13.1.7.улсын бүртгэлийн асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдол, хууль
зөрчсөн үйлдлийн талаарх мэдээллийг хүлээн авч хууль тогтоомжийн хүрээнд хянан
шийдвэрлэх;
13.1.8.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
14 дүгээр зүйл.Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих
14.1.Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын
хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгж нь улсын бүртгэлийн үйл ажиллагаа
болон улсын бүртгэлийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавина.
14.2.Улсын бүртгэлийн хяналтын чиг үүргийг ерөнхий байцаагч, хяналтын
улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч, төв болон орон нутгийн бүртгэлийн
байгууллага дахь хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч
/цаашид “улсын байцаагч” гэх/ тус тус хэрэгжүүлнэ.
14.3.Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын
дарга Ерөнхий байцаагч байна.
14.4.Ерөнхий байцаагчийн эрхийг Засгийн газар, улсын байцаагчийн эрхийг
Ерөнхий байцаагч олгоно.
14.5.Ерөнхий байцаагч нь улсын байцаагчийг мэргэжил, арга зүйн удирдлагаар
хангаж үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллана.
14.6.Улсын байцаагч нь ерөнхий байцаагчид ажлаа хариуцан тайлагнах
бөгөөд бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр дараахь эрх, үүрэгтэй
байна:
14.6.1.хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд
нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй
баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу
шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах болон хүчингүй болгох талаар
дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, аж ахуйн нэгж,
байгууллага, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч
биелэлтийг хангуулах;
14.6.2.өөрийн хийсэн шалгалт, илрүүлсэн зөрчил, өгсөн албан
шаардлага, гаргасан танилцуулга, дүгнэлт, торгууль, шийтгэврийн үндэслэл, үнэн
зөвийг бүрэн хариуцах;
14.6.3.албан үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн төр, байгууллага, хувь
хүний нууцыг задруулахгүй байх;
14.7.Улсын байцаагч нь улсын бүртгэгчийн эрхтэй байна.
14.8.Улсын байцаагч нь ерөнхий байцаагчаас баталсан загвар бүхий үнэмлэх,
хувийн дугаар бүхий тэмдэг болон акт, дүгнэлт, шаардлага, мэдэгдэл, торгууль,
шийтгэврийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
14.9.Улсын байцаагчийн шийдвэрийг иргэд, байгууллага хугацаанд нь
биелүүлж, хариуг албан ёсоор мэдэгдэх үүрэгтэй.
14.10.Улсын байцаагчийн шийдвэрийн талаар гарсан маргааныг дээд шатны
улсын байцаагч шийдвэрлэх бөгөөд түүний шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо
шүүхэд гаргаж болно.
15 дугаар зүйл.Улсын бүртгэгч, түүний эрх, үүрэг
15.1.Хуульд өөрөөр заагаагүй бол дээд боловсролтой Монгол Улсын иргэнийг
улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга улсын
бүртгэгчээр томилж, чөлөөлнө.
15.2.Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын
дарга улсын бүртгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн
шийдвэрийг өөрчлөх, түдгэлзүүлэх, хүчингүй болгох эрхтэй.
15.3.Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага,
түүний харьяа орон нутаг дахь салбар, нэгжид улсын ахлах бүртгэгч, улсын бүртгэгч
ажиллана.
15.4.Улсын бүртгэгч нь хувийн дугаар бүхий тэмдэг хэрэглэнэ. Улсын
бүртгэгчийн тэмдэг хэрэглэх журмыг улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн
захиргааны байгууллагын дарга батална.
15.5.Улсын бүртгэгч нь дараахь эрх, үүрэгтэй байна:
15.5.1.улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг нотлох баримт,
тайлбар, лавлагааг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас гаргуулан
авах;
15.5.2.энэ хуулийн 7-9 дүгээр зүйлд заасан улсын бүртгэл хийлгэх тухай
хүсэлт, нотлох баримт бичгийг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай
шийдвэр гаргах;
15.5.3.энэ хуулийн 15.5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн
бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах;
15.5.4.тухайн улсын бүртгэлтэй холбоотой албан бичиг, өргөдөл, гомдол,
санал, хүсэлт, тэмдэглэлийг эх нотлох баримт болгон авч улсын бүртгэлийн архивын
хувийн хэрэгт хавсарган баяжилт, бүртгэл хийх;
15.5.5.энэ хуулийн 7-9 дүгээр зүйлд заасан улсын бүртгэлийн талаар эрх
бүхий байгууллагаас хуульд заасны дагуу гаргасан шийдвэрийг үндэслэн улсын
бүртгэлд өөрчлөлт, тэмдэглэл хийж, шийдвэрийг бүртгэлийн хувийн хэрэгт хавсарган
хадгалж, баяжилт хийх;
15.5.6.улсын бүртгэлийн талаарх цахим мэдээллийн санг бүрдүүлэх,
хөтлөх, түүний хадгалалт, хамгаалалт болон найдвартай байдлыг хангах;
15.5.7.улсын бүртгэлийн талаарх мэдээлэл, лавлагааг иргэн, хуулийн
этгээдэд хуульд заасны дагуу гаргаж өгөх;
Comment [u12]: Эд хөрөнгийн эрхийн
бүртгэлийн газрын санал
Comment [u13]: Хуулийн 10.1.5-ийг
хасаад энэ заалтыг хэвээр үлдээх
саналтай байна.
Comment [u14]: Энэ заалтыг хасаад
12.1 дэх хэсгийг хэвээр үлдээх
саналтай байна. Учир нь энэ хэсэгт
ерөнхий газрын даргын бүрэн эрх
заагдсан байна. Тиймээс энэ хэсгийг
хасаад ерөнхий бүртгэгчийн эрхэд
давхардсан буюу 12.1-ийг хэвээр
үлдээх нь логикын хувьд зүйтэй болов
уу.
Comment [u15]: Өөрчлөлтийг дэмжив.
15.5.8.улсын бүртгэлийн хувийн хэргийг хөтлөх;
15.5.9.хуульд заасны дагуу шүүх, цагдаа, прокурор зэрэг эрх бүхий бусад
байгууллагад зохих журмын дагуу лавлагаа, тайлбар өгөх, улсын бүртгэлтэй
холбоотой асуудлаар туслалцаа үзүүлэх;
15.5.10.улсын бүртгэлийн үйл ажиллагааны тайлан мэдээг гаргах,
хуулийн дагуу мэдээлэх;
15.5.11.улсын бүртгэлийг хараат бусаар үнэн зөв хөтлөх;
15.5.12.өөрийн гүйцэтгэсэн улсын бүртгэлийн хувийн хэргийн нотлох
баримтын бүрдэл болон түүний үнэн зөвийг хуулийн өмнө хариуцах;
15.5.13.улсын бүртгэлтэй холбоотой төр, байгууллага, хувь хүний нууцыг
задруулахгүй байх;
15.5.14.шаардлагатай гэж үзвэл үл хөдлөх эд хөрөнгө байгаа газар
биечлэн очиж, түүний хэмжээ, байршилтай танилцах;
15.5.15.хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
УЛСЫН БҮРТГЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САН
16 дугаар зүйл.Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан
16.1.Монгол Улс бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сантай байх бөгөөд уг сан нь
төрийн өмч байна.
16.2.Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан нь энэ хуулийн 7-9 дүгээр
зүйлд заасан бүртгэлийн эх нотлох баримт бичиг бүхий архив, цахим мэдээллийн
сангаас бүрдэнэ.
16.3.Улсын бүртгэлийн нэгдсэн ангилал, код, регистрийг улсын бүртгэлийн
асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, мэдээлэл, шуудан, харилцаа
холбоо, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, үндэсний
статистикийн хороо хамтран батална.
16.4.Энэ хуулийн 7-9 дүгээр зүйлд заасан бүртгэл улсын бүртгэлийн
мэдээллийн нэгдсэн сангийн суурь мэдээлэл болох бөгөөд бичгэн хэлбэрийн
мэдээлэл нь эх сурвалж болно.
16.5.Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан, цахим сүлжээ үрэгдэх,
устгагдахаас бүрэн хамгаалагдсан байх бөгөөд улсын онцгой объектын зэрэглэлтэй
байна.
Comment [u16]: Хуулийн этгээдиН
газрын саналыг тусгав.
16.6.Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн нууцлал, эх нотлох
баримтын хадгалалт, хамгаалалтын найдвартай байдлыг хангах үүргийг улсын
бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон түүний харьяа
салбар, нэгж хүлээнэ.
16.7.Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн санд хадгалагдаж байгаа
мэдээлэлд тухай бүр улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны
байгууллагын даргын баталсан журмын дагуу баяжилт хийнэ.
16.8.Мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг цахим хэлбэрээр бүрдүүлэх,
шинэчлэх боломжтой байна.
16.9.Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийн хуулбар сан
нь Үндэсний дата төвд хадгалагдана.
16.10.Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангийн өгөгдлийн систем, техник
технологи, програм хангамж болон Үндэсний дата төвтэй мэдээлэл солилцох
аргачлалыг Засгийн газар батална.
16.11.Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг ажлын
шаардлагаар ашиглаж байгаа этгээд тухайн мэдээлэлтэй холбоотой хуулиар
тогтоосон нууцыг хадгалах үүрэгтэй.
16.12.Лавлагаа, мэдээллийг цахим хэлбэрээр олгож болно.
16.13.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн сан нь кадастрын
мэдээллийн сантай мэдээлэл солилцох боломжтой байх бөгөөд Үндэсний дата төвд
Дундын мэдээллийн сан үүсгэн ажиллуулна.
16.14.Улсын бүртгэлийн болон геодези, зураг зүйн асуудал хариуцсан төрийн
захиргааны байгууллага энэ хуулийн 16.13-д заасан мэдээллийн санд тухай бүр
баяжилт хийж мэдээллийг үнэн зөв оруулна.
17 дугаар зүйл.Улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийн архив
17.1.Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ
хуулийн 7-9 дүгээр зүйлд заасан бүртгэлийг бүртгэж баталгаажуулахад ач
холбогдолтой эх нотлох баримт бичгийн төрөлжсөн архивыг улсын хэмжээнд үүсгэн
нөхөн бүрдүүлэлт, баяжилт хийж, түүний хадгалалт, хамгаалалт, нууцлалын
найдвартай байдлыг хангана.
17.2.Улсын бүртгэлийн эх нотлох баримтыг архивт хадгалах журмыг улсын
бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.
17.3.Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага
улсын бүртгэлийн шинээр үүсгэсэн хувийн хэрэг, түүний нөхөн бүрдүүлэлт,
баяжилтын болон хаасан улсын бүртгэлийн хувийн хэргийн мэдээг сар, улирал,
жилээр улсын хэмжээнд нэгтгэн гаргана.
18 дугаар зүйл.Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан
18.1.Цахим мэдээллийн санд мэдээлэл оруулах, өөрчлөх, боловсруулах,
баталгаажуулах ажлыг улсын бүртгэгч эрхлэн гүйцэтгэнэ.
18.2.Улсын бүртгэгч цахим мэдээллийн санд мэдээллийг нотлох баримтад
үндэслэж, бүртгэлийн байгууллагаас зөвшөөрөгдсөн программ хангамж, тоног
төхөөрөмжийг ашиглан үнэн зөв оруулна.
18.3.Цахим мэдээллийн санд мэдээлэл хүлээн авах, оруулах улсын бүртгэлийн
асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.
18.4.Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ
хуулийн 7-9 дүгээр зүйлд заасан бүртгэлийг цахим хэлбэрт оруулах, мэдээллийн сан
үүсгэх, түгээх, ашиглах, түүний байнгын тасралтгүй үйл ажиллагаа, хадгалалт,
хамгаалалт, нууцлалын найдвартай байдлыг хангана.
18.5.Цахим мэдээллийн сан дахь мэдээллийг хуулбарлан, технологийн дагуу
хадгална.
18.6.Мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгж нь цахим мэдээллийн
сангийн хадгалалт, хамгаалалт, нууцлалын найдвартай байдлыг хангах чиглэлээр
дараахь эрх, үүрэгтэй байна:
18.6.1.цахим мэдээллийн сан, мэдээллийн сүлжээний аюулгүй байдлыг
хангахтай холбоотой тоног төхөөрөмжийн хадгалалт, хамгаалалт, тэдгээрийн хэвийн
үйл ажиллагааг хариуцах, мэдээллийн сангийн уялдаа холбоог хангах;
18.6.2.мэдээллийн нэгдсэн сүлжээ, мэдээллийн систем, цахим
мэдээллийн санд нэвтэрсэн халдлагыг илрүүлэх, таслан зогсоож хариу үйлдэл хийх,
хурдан хугацаанд системийг сэргээх арга хэмжээ авах ажлыг зохион байгуулах;
18.6.3.мэдээллийн аюулгүй байдлын горимыг мөрдөж ажиллахыг
шаардах, зөрчигдсөн үед зөрчлийг арилгах, цахим мэдээллийн сан, мэдээллийн
сүлжээнд нэвтрэх эрхийг хязгаарлах зэрэг холбогдох бусад арга хэмжээ авах;
18.6.4.эрсдлийн үнэлгээг жил бүр хийж мэдээллийн аюулгүй байдлын
эмзэг байдлыг тодорхойлох, урьдчилан сэргийлэх болон авах арга хэмжээний талаар
санал боловсруулж улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв
байгууллагад танилцуулах;
18.6.5.хууль тогтоомж болон холбогдох дүрэм, журамд заасан бусад эрх,
үүрэг
18.7.Цахим мэдээллийн санд мэдээллийн санг ашиглах, түүний хадгалалт,
хамгаалалт, нууцлалын аюулгүй байдлыг хангах, мэдээллийн сангийн нөөцлөлтийн
давтамжийг тодорхойлохтой холбогдсон харилцааг улсын бүртгэлийн асуудал
эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмаар зохицуулна.
18.8.Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан дахь мэдээлэл нь цаасан эх
хувьтай адил байна.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
УЛСЫН БҮРТГЭЛИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТӨРИЙН
ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГААС МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ
19 дүгээр зүйл.Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны
байгууллагаас мэдээлэл өгөх
19.1.Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг нээлттэй,
хаалттай, хязгаартайгаар буюу энэ хуулиар тогтоосон шаардлага хангасан этгээдэд
өгнө.
19.2.Мэдээллийн нэгдсэн сангийн дараахь мэдээлэл нээлттэй байна:
19.2.1.нэрийн сан;
19.2.2.хаягийн сан;
19.2.3.хуулийн этгээдийн нэр, хаяг, регистрийн дугаар, төрөл, хэлбэр,
төлөв, үйл ажиллагааны чиглэл, улсын бүртгэлд бүртгэсэн огноо, үүсгэн байгуулсан
гишүүдийн тоо, овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ,
хуулийн этгээд бол нэр, хэлбэр, регистрийн дугаар, итгэмжлэлгүйгээр төлөөлөх
этгээдийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, уг хуулийн этгээд өөрчлөн зохион
байгуулагдсан эсэх, хэлбэр, оноосон нэр өөрчлөгдсөн, татан буугдсан талаарх
мэдээлэл;
19.3.Мэдээллийн нэгдсэн сангийн дараахь мэдээлэл хаалттай байна:
19.3.1.иргэний биеийн давхцахгүй өгөгдлийн /гарын хурууны хээ/
бүртгэл;
19.3.2.хуулиар төрийн нууцад хамааруулсан үл хөдлөх эд хөрөнгийн
бүртгэл.
19.4.Энэ хуулийн 19.2-т заасан мэдээлэл өгөх журмыг улсын бүртгэлийн
байгууллагын дарга, 19.3.1, 19.3.2-т заасан мэдээлэлтэй танилцах, мэдээлэл өгөх
журмыг Засгийн газар батална.
19.5.Мэдээллийн нэгдсэн сангийн дараахь мэдээллийг хууль хяналтын болон
хуулиар тусгайлан эрх олгогдсон төрийн бусад байгууллагын эрх бүхий албан
Comment [u17]: Өөрчлөлтийг дэмжив
тушаалтны албан ёсны хүсэлтийг үндэслэн хуульд заасан журмын дагуу үнэ
төлбөргүй өгнө:
19.5.1.иргэний овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, регистрийн дугаар, хүйс,
хаягийн мэдээлэл;
19.5.2.хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч,
итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн регистр, хаягийн мэдээлэл, утасны дугаар,
оруулсан хөрөнгийн хувь хэмжээ;
19.5.3.эд хөрөнгө өмчлөгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, регистрийн
дугаар, хуулийн этгээд бол нэр, регистрийн дугаар, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн
төрөл, төлөв, бүртгэлийн дугаар, хаяг, тусгай тэмдэглэл.
19.6.Энэ хуулийн 19.2, 19.4-д заасан улсын бүртгэлийн хураангуй мэдээллийг
иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийн дагуу тагнуулын байгууллагаас зөвшөөрөл авч
улсын бүртгэлийн байгууллага гэрээ байгуулан өгч болно.
19.7.Хуульд өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн
захиргааны байгууллага, түүний харьяа салбар, нэгж, ажилтан лавлагаа, мэдээлэл
авах тухай хүсэлт, мэдүүлгийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор
шийдвэрлэж хариу өгнө.
19.8.Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага,
түүний харьяа салбар, нэгж, ажилтан улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас
өгсөн лавлагаа, мэдээлэлд байгууллагын тэмдэг дарж, архивын эх нотлох баримт
бичгийн хуулбарт "хуулбар үнэн" гэсэн тэмдэг дарж тус тус баталгаажуулсан байна.
19.9.Хуульд заасны дагуу улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас
цахим хэлбэрээр мэдээлэл өгөхөд энэ хуулийн 19.8 дахь заалт хамаарахгүй.
19.10.Улсын бүртгэлийн талаар лавлагаа, мэдээлэл, хуулбар авсан этгээд уг
мэдээллийг ашиглан тухайн эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, ашиглагч болон
хувьцаа эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан бол хууль
тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.
19.11.Эрүү, иргэн, захиргаа, арбитрын хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх
ажиллагаанд оролцогч өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч үйлчлүүлэгчийнхээ эрх
ашгийг хамгаалахад шаардлагатай лавлагаа, мэдээллийг бүртгэлийн байгууллагаас
гаргуулах тухай хүсэлтээ уг хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж байгаа албан
тушаалтнаар дамжуулан авна.
19.12.Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага
улсын бүртгэлийн мэдээг үндэсний статистикийн хороо, Төв банк, татварын асуудал
хариуцсан төрийн захиргааны байгууллагад улирал бүр гаргаж өгнө.
Comment [u18]: “Энэ хуулийн 16.3 дахь
хэсэг улсын бүртгэлийн цахим
мэдээллийн сангаас цахим хэлбэрээр
мэдээлэл өгөхөд хамраарахгүй” гэж
өөрчлөн найруулах
Comment [u19]: Хуулийн этгээдийн
газрын саналыг тусгав
ТАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
20 дугаар зүйл.Улсын бүртгэлийн байгууллагаас төрийн
байгууллагатай харилцах
20.1.Бүх шатны төрийн байгууллага улсын бүртгэлийн үйл ажиллагаанд
туслалцаа үзүүлэх, шаардлагатай мэдээллээр хангах, хуульд заасны дагуу хамтран
ажиллах үүрэгтэй.
20.2.Улсын бүртгэлийн байгууллагад хууль хяналтын байгууллага, татварын
албанаас мэдээлэл ирүүлэх журмыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн
газрын гишүүн холбогдох байгууллагын удирдлага, Засгийн газрын гишүүнтэй
хамтран батална.
20.3.Хууль хяналтын байгууллага улсын бүртгэлтэй холбоотой асуудлаар
гаргасан шийдвэрээ улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны
байгууллага, түүний харьяа салбар, нэгжид ажлын 3 өдрийн дотор ирүүлнэ.
20.4.Улсын бүртгэлийн байгууллагын архивын хувийн хэрэг, эх баримтаас
нотлох баримтад шинжилгээ хийх эрх бүхий этгээд зөвхөн архивт ирж үзлэг,
шинжилгээ хийнэ.
21 дүгээр зүйл.Иргэн, хуулийн этгээдийн үүрэг
21.1.Монгол Улсын иргэн, тус улсын нутаг дэвсгэрт оршин суугаа гадаадын
иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд энэ хуулийн 7-9 дүгээр зүйлд заасан
бүртгэлийн мэдээллийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй.
21.2.Иргэн, хуулийн этгээд улсын бүртгэлийн байгууллага, албан тушаалтны
хууль ёсны шийдвэр, шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.
21.3.Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь
бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж
өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг
нөхөн төлнө.
22 дугаар зүйл.Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хориглох зүйл
22.1.Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно:
22.1.1.улсын бүртгэгч нь үйлчлүүлэгчид хууль бус шаардлага тавих, зүй
бусаар харьцах;
22.1.2.өөрийн чиг үүрэгт хамааралгүй мэдээллийг цуглуулах, улсын
бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас авч үзэх, ашиглах, бусдад мэдээлэх;
22.1.3.хүлээж авсан хүсэлт, эх нотлох баримт болон эрхийн улсын
бүртгэлийн хувийн хэргийн бичилтэд засвар хийх, гэмтээх, устгах, үрэгдүүлэх, нотлох
баримтыг хууль бусаар нэмэх, хасах;
22.1.4.улсын бүртгэлийн байгууллагын тооцоолох машины зөөгч болон
санах байгууламжид хадгалсан тооллого, түүвэр судалгаа, мэдээллийн
боловсруулалтын дэлгэрэнгүй материалыг тогтоосон хугацаанаас өмнө устгах,
бусдад дамжуулах, худалдах;
22.1.5.улсын бүртгэлийн дугаарыг давхардуулж, эсхүл алгасаж олгох;
22.1.6.лавлагааны дугаарыг давхардуулж, эсхүл алгасаж олгох;
22.1.7.улсын бүртгэлийн хувийн хэрэг, гэрчилгээ, лавлагааны бичилтийг
засварлах, улсын бүртгэл хийсэн он, сар, өдөр, цагийг буруу бичих;
22.1.8.улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчинтэй байгаа эрхийг дахин бүртгэж
гэрчилгээ олгох;
22.1.9. улсын бүртгэгч өөрийн хувийн дугаар бүхий тэмдгийг хууль бус
үйлдэлд хэрэглэх, бусдад ашиглуулах, өөр улсын бүртгэгчийн тэмдгийг ашиглах;
22.1.10.улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай
улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга, хууль
хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн
хийх;
22.1.11.улсын бүртгэгч үүрэгт ажлаа гүйцэтгэсний төлөө бусдаас шан
харамж авах;
22.1.12.лавлагаа, мэдээллийг энэ хуулийн 19.2, 19.3, 19.5-д зааснаас
бусад байдлаар өгөх, эсхүл нотлох баримтаас зөрүүтэй, хуурамчаар гаргаж өгөх;
22.1.13.улсын бүртгэлийн дүн мэдээг дур мэдэн өөрчлөх.
22.1.14.хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн
хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг,
маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн бүртгэлийн мэдээлэлд
оруулсан өөрчлөлтийг бүртгэх.
22.2.Улсын бүртгэлийн эх нотлох баримт бүхий архивын хувийн хэрэгт улсын
бүртгэгч, улсын ахлах бүртгэгчээс бусад этгээд танилцах, өөрчлөлт, баяжилт хийхийг
хориглоно.
22.3.Улсын бүртгэлийн эх нотлох баримт бичиг бүхий хувийн хэргийг
байгууллагын байрнаас гаргахыг хориглоно.
Comment [u20]: Хуулийн этгээдийн
бүртгэлийн газрын санал
Comment [u21]: Хуулийн этгээдийн
бүртгэлийн газрын санал
22.4.Улсын бүртгэлийн байгууллагаас бусад иргэн, хуулийн этгээд энэ хуульд
заасан бүртгэлийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.
23 дугаар зүйл.Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлс
23.1.Хууль тогтоомжид заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлэх,
лавлагаа, мэдээлэл авахад улсын тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлс төлнө.
23.2.Энэ хуулийн 23.1-д заасан үйлчилгээний хөлсний хэмжээг Засгийн газар
тогтооно.
24 дүгээр зүйл.Маргаан шийдвэрлэх
24.1.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 7-9 дугаар зүйлд заасан улсын
бүртгэлтэй холбогдсон маргааныг шүүх шийдвэрлэнэ.
25 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
25.1.Энэ хуулийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол
улсын байцаагч холбогдох хуульд заасан хариуцлага ноогдуулна.
26 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
26.1.Энэ хуулийг 2016 оны ... дугаар сарын ... -ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Гарын үсэг

More Related Content

What's hot

монгол улсын хууль.Doc
монгол улсын хууль.Docмонгол улсын хууль.Doc
монгол улсын хууль.Docbaynaa_248
 
ГАЗРЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХ ТУСГАГДСАН БАЙДАЛ
ГАЗРЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХ ТУСГАГДСАН БАЙДАЛГАЗРЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХ ТУСГАГДСАН БАЙДАЛ
ГАЗРЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХ ТУСГАГДСАН БАЙДАЛUmguullin Mongol Umguulugch
 
КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ ЭДИЙН ...
КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ ЭДИЙН ...КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ ЭДИЙН ...
КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ ЭДИЙН ...Umguullin Mongol Umguulugch
 
ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГАХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГАUmguullin Mongol Umguulugch
 
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 12
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 12Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 12
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 12Umguullin Mongol Umguulugch
 
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульХуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульSodbayar Luka
 
Иргэн, хуулийн этгээд мэдээлэл авах хүсэлтээ хэрхэн гаргах вэ?
Иргэн, хуулийн этгээд мэдээлэл авах хүсэлтээ хэрхэн гаргах вэ?Иргэн, хуулийн этгээд мэдээлэл авах хүсэлтээ хэрхэн гаргах вэ?
Иргэн, хуулийн этгээд мэдээлэл авах хүсэлтээ хэрхэн гаргах вэ?Globe International
 
Huuliin etgeediin ulsiin burtgeliin tuhai huuli
Huuliin etgeediin ulsiin burtgeliin tuhai huuliHuuliin etgeediin ulsiin burtgeliin tuhai huuli
Huuliin etgeediin ulsiin burtgeliin tuhai huuliMongol Advocates
 
ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГАЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГАUmguullin Mongol Umguulugch
 
ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН НЭГДСЭН СУРГАЛТЫН ТАНИЛЦУУЛГА
ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН  УЛСЫН БҮРТГЭЛИЙН НЭГДСЭН СУРГАЛТЫН ТАНИЛЦУУЛГАЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН  УЛСЫН БҮРТГЭЛИЙН НЭГДСЭН СУРГАЛТЫН ТАНИЛЦУУЛГА
ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН НЭГДСЭН СУРГАЛТЫН ТАНИЛЦУУЛГАGanbat Amarsanaa
 
ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ БОДЛОГ...
ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ БОДЛОГ...ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ БОДЛОГ...
ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ БОДЛОГ...Umguullin Mongol Umguulugch
 
МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ
МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙМЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ
МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙGlobe International
 
"Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хууль
"Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хууль "Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хууль
"Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хууль Globe International
 
газрын маргааны кэйс
газрын маргааны кэйсгазрын маргааны кэйс
газрын маргааны кэйсBuka King
 
АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТАНИЦУУЛГА
АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТАНИЦУУЛГААРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТАНИЦУУЛГА
АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТАНИЦУУЛГАUmguullin Mongol Umguulugch
 

What's hot (20)

монгол улсын хууль.Doc
монгол улсын хууль.Docмонгол улсын хууль.Doc
монгол улсын хууль.Doc
 
ГАЗРЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХ ТУСГАГДСАН БАЙДАЛ
ГАЗРЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХ ТУСГАГДСАН БАЙДАЛГАЗРЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХ ТУСГАГДСАН БАЙДАЛ
ГАЗРЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХ ТУСГАГДСАН БАЙДАЛ
 
КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ ЭДИЙН ...
КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ ЭДИЙН ...КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ ЭДИЙН ...
КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ ЭДИЙН ...
 
Huuliin tusul-eruu-20161111
Huuliin tusul-eruu-20161111Huuliin tusul-eruu-20161111
Huuliin tusul-eruu-20161111
 
ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГАХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
 
Zurchliin huuli-20161121
Zurchliin huuli-20161121Zurchliin huuli-20161121
Zurchliin huuli-20161121
 
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 12
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 12Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 12
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 12
 
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульХуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль
 
Иргэн, хуулийн этгээд мэдээлэл авах хүсэлтээ хэрхэн гаргах вэ?
Иргэн, хуулийн этгээд мэдээлэл авах хүсэлтээ хэрхэн гаргах вэ?Иргэн, хуулийн этгээд мэдээлэл авах хүсэлтээ хэрхэн гаргах вэ?
Иргэн, хуулийн этгээд мэдээлэл авах хүсэлтээ хэрхэн гаргах вэ?
 
Huuliin etgeediin ulsiin burtgeliin tuhai huuli
Huuliin etgeediin ulsiin burtgeliin tuhai huuliHuuliin etgeediin ulsiin burtgeliin tuhai huuli
Huuliin etgeediin ulsiin burtgeliin tuhai huuli
 
ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГАЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
 
ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН НЭГДСЭН СУРГАЛТЫН ТАНИЛЦУУЛГА
ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН  УЛСЫН БҮРТГЭЛИЙН НЭГДСЭН СУРГАЛТЫН ТАНИЛЦУУЛГАЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН  УЛСЫН БҮРТГЭЛИЙН НЭГДСЭН СУРГАЛТЫН ТАНИЛЦУУЛГА
ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН НЭГДСЭН СУРГАЛТЫН ТАНИЛЦУУЛГА
 
Tsetsiin dugnelt
Tsetsiin dugneltTsetsiin dugnelt
Tsetsiin dugnelt
 
ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ БОДЛОГ...
ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ БОДЛОГ...ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ БОДЛОГ...
ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ БОДЛОГ...
 
МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ
МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙМЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ
МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ
 
"Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хууль
"Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хууль "Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хууль
"Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хууль
 
ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААН
ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААНХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААН
ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААН
 
газрын маргааны кэйс
газрын маргааны кэйсгазрын маргааны кэйс
газрын маргааны кэйс
 
АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТАНИЦУУЛГА
АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТАНИЦУУЛГААРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТАНИЦУУЛГА
АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТАНИЦУУЛГА
 
Ebsh tusul
Ebsh tusulEbsh tusul
Ebsh tusul
 

Viewers also liked

Customer Cheap Assignment Help
Customer Cheap Assignment HelpCustomer Cheap Assignment Help
Customer Cheap Assignment HelpNicole Valerio
 
Santander Universities, Nextbike & Crowdfunder bike share competition
Santander Universities, Nextbike & Crowdfunder bike share competitionSantander Universities, Nextbike & Crowdfunder bike share competition
Santander Universities, Nextbike & Crowdfunder bike share competitionChristopher Slade
 
Repaso examen bloque 4
Repaso examen bloque 4Repaso examen bloque 4
Repaso examen bloque 4inmagil67
 
Deltamu - Methode FD X07-014
Deltamu  - Methode FD X07-014Deltamu  - Methode FD X07-014
Deltamu - Methode FD X07-014Deltamu
 
Reproducció humana, natalia, Roureda
Reproducció humana, natalia, RouredaReproducció humana, natalia, Roureda
Reproducció humana, natalia, Rouredaceiproureda
 
Moral & Ethical Issues wrt Biomedical Engineering
Moral & Ethical Issues wrt Biomedical EngineeringMoral & Ethical Issues wrt Biomedical Engineering
Moral & Ethical Issues wrt Biomedical EngineeringAbrar Ahmed
 
пэп Cz 24.03
пэп Cz 24.03пэп Cz 24.03
пэп Cz 24.03TianDe
 
Best practices in negotiation unit 3
Best practices in negotiation   unit 3Best practices in negotiation   unit 3
Best practices in negotiation unit 3HR Mukul Gupta
 

Viewers also liked (15)

Draft Law on Mining
Draft Law on MiningDraft Law on Mining
Draft Law on Mining
 
Draft Law on Investment Banking
Draft Law on Investment BankingDraft Law on Investment Banking
Draft Law on Investment Banking
 
Draft Laws on State Registration and Property Rights
Draft Laws on State Registration and Property RightsDraft Laws on State Registration and Property Rights
Draft Laws on State Registration and Property Rights
 
Customer Cheap Assignment Help
Customer Cheap Assignment HelpCustomer Cheap Assignment Help
Customer Cheap Assignment Help
 
Santander Universities, Nextbike & Crowdfunder bike share competition
Santander Universities, Nextbike & Crowdfunder bike share competitionSantander Universities, Nextbike & Crowdfunder bike share competition
Santander Universities, Nextbike & Crowdfunder bike share competition
 
Repaso examen bloque 4
Repaso examen bloque 4Repaso examen bloque 4
Repaso examen bloque 4
 
Deltamu - Methode FD X07-014
Deltamu  - Methode FD X07-014Deltamu  - Methode FD X07-014
Deltamu - Methode FD X07-014
 
Reproducció humana, natalia, Roureda
Reproducció humana, natalia, RouredaReproducció humana, natalia, Roureda
Reproducció humana, natalia, Roureda
 
Decree 303 government of mongolia
Decree 303 government of mongoliaDecree 303 government of mongolia
Decree 303 government of mongolia
 
Moral & Ethical Issues wrt Biomedical Engineering
Moral & Ethical Issues wrt Biomedical EngineeringMoral & Ethical Issues wrt Biomedical Engineering
Moral & Ethical Issues wrt Biomedical Engineering
 
La materia
La materiaLa materia
La materia
 
пэп Cz 24.03
пэп Cz 24.03пэп Cz 24.03
пэп Cz 24.03
 
Best practices in negotiation unit 3
Best practices in negotiation   unit 3Best practices in negotiation   unit 3
Best practices in negotiation unit 3
 
Lesson plan shapes ict
Lesson plan shapes ictLesson plan shapes ict
Lesson plan shapes ict
 
It101 lecture-8
It101 lecture-8It101 lecture-8
It101 lecture-8
 

Similar to Draft Revised Law on State Registration

12 philantrophy ed
12 philantrophy ed12 philantrophy ed
12 philantrophy edsuhee0322
 
7.аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль
7.аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль7.аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль
7.аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульMonatom Mgl
 
09.бүртгэлийн нэгдсэн журам 20131214 21
09.бүртгэлийн нэгдсэн журам 20131214 2109.бүртгэлийн нэгдсэн журам 20131214 21
09.бүртгэлийн нэгдсэн журам 20131214 21naranhuu
 
Zahirgaanii erunhuu huuli
Zahirgaanii erunhuu huuliZahirgaanii erunhuu huuli
Zahirgaanii erunhuu huulirtumur
 
мэргэжлийн дадлага тооцох журам 170421
мэргэжлийн дадлага тооцох журам 170421мэргэжлийн дадлага тооцох журам 170421
мэргэжлийн дадлага тооцох журам 170421naranhuu
 
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2023-05-17-НЫ ӨДРИЙН 03 ТООТ ДҮГНЭЛТИЙН ТО...
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2023-05-17-НЫ ӨДРИЙН 03 ТООТ ДҮГНЭЛТИЙН ТО...МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2023-05-17-НЫ ӨДРИЙН 03 ТООТ ДҮГНЭЛТИЙН ТО...
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2023-05-17-НЫ ӨДРИЙН 03 ТООТ ДҮГНЭЛТИЙН ТО...Umguullin Mongol Umguulugch
 
1 2 huuli_hudulmur erhlelt
1 2 huuli_hudulmur erhlelt1 2 huuli_hudulmur erhlelt
1 2 huuli_hudulmur erhleltmergejil
 
захиргааны хууль
захиргааны хуульзахиргааны хууль
захиргааны хуульBatsaikhanshdee
 
үнэт цаасны зах зээлийн тухай
үнэт цаасны зах зээлийн тухайүнэт цаасны зах зээлийн тухай
үнэт цаасны зах зээлийн тухайganzulaa
 
монгол улсын хууль
монгол улсын хуульмонгол улсын хууль
монгол улсын хуульSolongo Chuluun
 
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2023-05-03-НЫ ӨДРИЙН 02 ТООТ ДҮГНЭЛТИЙН ТО...
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2023-05-03-НЫ ӨДРИЙН 02 ТООТ ДҮГНЭЛТИЙН ТО...МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2023-05-03-НЫ ӨДРИЙН 02 ТООТ ДҮГНЭЛТИЙН ТО...
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2023-05-03-НЫ ӨДРИЙН 02 ТООТ ДҮГНЭЛТИЙН ТО...Umguullin Mongol Umguulugch
 
иргэний эрх зүй Jinhene
иргэний эрх зүй Jinheneиргэний эрх зүй Jinhene
иргэний эрх зүй JinheneAnaro Nyamdorj
 
15.12.2014, Discussions on permit law, Government of Mongolia
15.12.2014, Discussions on permit law, Government of Mongolia15.12.2014, Discussions on permit law, Government of Mongolia
15.12.2014, Discussions on permit law, Government of MongoliaThe Business Council of Mongolia
 
ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН УЛМААС АЛДАГДСАН ЭД ЗҮЙЛСИЙГ БҮРТГЭХ МЭДЭЭЛЛИЙН САН БҮРД...
ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН УЛМААС АЛДАГДСАН ЭД ЗҮЙЛСИЙГ БҮРТГЭХ МЭДЭЭЛЛИЙН САН БҮРД...ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН УЛМААС АЛДАГДСАН ЭД ЗҮЙЛСИЙГ БҮРТГЭХ МЭДЭЭЛЛИЙН САН БҮРД...
ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН УЛМААС АЛДАГДСАН ЭД ЗҮЙЛСИЙГ БҮРТГЭХ МЭДЭЭЛЛИЙН САН БҮРД...Umguullin Mongol Umguulugch
 
13.тэмдэгтийн хураамжийн тухай хууль
13.тэмдэгтийн хураамжийн тухай хууль13.тэмдэгтийн хураамжийн тухай хууль
13.тэмдэгтийн хураамжийн тухай хуульMonatom Mgl
 
Songuuliin tuhai huuli
Songuuliin tuhai huuliSonguuliin tuhai huuli
Songuuliin tuhai huuliNatsagdorj Na
 
Avilgiin tuhai huuli
Avilgiin tuhai huuliAvilgiin tuhai huuli
Avilgiin tuhai huulinaraa sun
 

Similar to Draft Revised Law on State Registration (20)

12 philantrophy ed
12 philantrophy ed12 philantrophy ed
12 philantrophy ed
 
7.аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль
7.аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль7.аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль
7.аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль
 
монгол улсын хуул1 (1)
монгол улсын хуул1 (1)монгол улсын хуул1 (1)
монгол улсын хуул1 (1)
 
09.бүртгэлийн нэгдсэн журам 20131214 21
09.бүртгэлийн нэгдсэн журам 20131214 2109.бүртгэлийн нэгдсэн журам 20131214 21
09.бүртгэлийн нэгдсэн журам 20131214 21
 
Zahirgaanii erunhuu huuli
Zahirgaanii erunhuu huuliZahirgaanii erunhuu huuli
Zahirgaanii erunhuu huuli
 
мэргэжлийн дадлага тооцох журам 170421
мэргэжлийн дадлага тооцох журам 170421мэргэжлийн дадлага тооцох журам 170421
мэргэжлийн дадлага тооцох журам 170421
 
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2023-05-17-НЫ ӨДРИЙН 03 ТООТ ДҮГНЭЛТИЙН ТО...
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2023-05-17-НЫ ӨДРИЙН 03 ТООТ ДҮГНЭЛТИЙН ТО...МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2023-05-17-НЫ ӨДРИЙН 03 ТООТ ДҮГНЭЛТИЙН ТО...
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2023-05-17-НЫ ӨДРИЙН 03 ТООТ ДҮГНЭЛТИЙН ТО...
 
1 2 huuli_hudulmur erhlelt
1 2 huuli_hudulmur erhlelt1 2 huuli_hudulmur erhlelt
1 2 huuli_hudulmur erhlelt
 
захиргааны хууль
захиргааны хуульзахиргааны хууль
захиргааны хууль
 
үнэт цаасны зах зээлийн тухай
үнэт цаасны зах зээлийн тухайүнэт цаасны зах зээлийн тухай
үнэт цаасны зах зээлийн тухай
 
монгол улсын хууль
монгол улсын хуульмонгол улсын хууль
монгол улсын хууль
 
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2023-05-03-НЫ ӨДРИЙН 02 ТООТ ДҮГНЭЛТИЙН ТО...
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2023-05-03-НЫ ӨДРИЙН 02 ТООТ ДҮГНЭЛТИЙН ТО...МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2023-05-03-НЫ ӨДРИЙН 02 ТООТ ДҮГНЭЛТИЙН ТО...
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2023-05-03-НЫ ӨДРИЙН 02 ТООТ ДҮГНЭЛТИЙН ТО...
 
иргэний эрх зүй Jinhene
иргэний эрх зүй Jinheneиргэний эрх зүй Jinhene
иргэний эрх зүй Jinhene
 
15.12.2014, Discussions on permit law, Government of Mongolia
15.12.2014, Discussions on permit law, Government of Mongolia15.12.2014, Discussions on permit law, Government of Mongolia
15.12.2014, Discussions on permit law, Government of Mongolia
 
Hurungiin vnelgeeni tuxai law
Hurungiin vnelgeeni tuxai lawHurungiin vnelgeeni tuxai law
Hurungiin vnelgeeni tuxai law
 
24.05.2013 law
24.05.2013 law24.05.2013 law
24.05.2013 law
 
ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН УЛМААС АЛДАГДСАН ЭД ЗҮЙЛСИЙГ БҮРТГЭХ МЭДЭЭЛЛИЙН САН БҮРД...
ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН УЛМААС АЛДАГДСАН ЭД ЗҮЙЛСИЙГ БҮРТГЭХ МЭДЭЭЛЛИЙН САН БҮРД...ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН УЛМААС АЛДАГДСАН ЭД ЗҮЙЛСИЙГ БҮРТГЭХ МЭДЭЭЛЛИЙН САН БҮРД...
ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН УЛМААС АЛДАГДСАН ЭД ЗҮЙЛСИЙГ БҮРТГЭХ МЭДЭЭЛЛИЙН САН БҮРД...
 
13.тэмдэгтийн хураамжийн тухай хууль
13.тэмдэгтийн хураамжийн тухай хууль13.тэмдэгтийн хураамжийн тухай хууль
13.тэмдэгтийн хураамжийн тухай хууль
 
Songuuliin tuhai huuli
Songuuliin tuhai huuliSonguuliin tuhai huuli
Songuuliin tuhai huuli
 
Avilgiin tuhai huuli
Avilgiin tuhai huuliAvilgiin tuhai huuli
Avilgiin tuhai huuli
 

More from The Business Council of Mongolia

Монгол ардын намын мөрийн хөтөлбөр
Монгол ардын намын мөрийн хөтөлбөрМонгол ардын намын мөрийн хөтөлбөр
Монгол ардын намын мөрийн хөтөлбөрThe Business Council of Mongolia
 
Агаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ
Агаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээАгаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ
Агаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээThe Business Council of Mongolia
 
State and property registration public service law draft laws
State and property registration public service law  draft lawsState and property registration public service law  draft laws
State and property registration public service law draft lawsThe Business Council of Mongolia
 
Proposed Amendments to the Banking Law and the Law on the Central Bank
Proposed Amendments to the Banking Law and the Law on the Central BankProposed Amendments to the Banking Law and the Law on the Central Bank
Proposed Amendments to the Banking Law and the Law on the Central BankThe Business Council of Mongolia
 
Presentation by Declan Magee, ADB Senior Country Economist for Mongolia: “Ove...
Presentation by Declan Magee, ADB Senior Country Economist for Mongolia: “Ove...Presentation by Declan Magee, ADB Senior Country Economist for Mongolia: “Ove...
Presentation by Declan Magee, ADB Senior Country Economist for Mongolia: “Ove...The Business Council of Mongolia
 
Presentation by Shigeki (Sean) Miwa, Director, Executive Vice President, Soft...
Presentation by Shigeki (Sean) Miwa, Director, Executive Vice President, Soft...Presentation by Shigeki (Sean) Miwa, Director, Executive Vice President, Soft...
Presentation by Shigeki (Sean) Miwa, Director, Executive Vice President, Soft...The Business Council of Mongolia
 
Presentation by Benoit Ribesse, CEO of Engie Mongolia, on “Future Summit Tren...
Presentation by Benoit Ribesse, CEO of Engie Mongolia, on “Future Summit Tren...Presentation by Benoit Ribesse, CEO of Engie Mongolia, on “Future Summit Tren...
Presentation by Benoit Ribesse, CEO of Engie Mongolia, on “Future Summit Tren...The Business Council of Mongolia
 

More from The Business Council of Mongolia (20)

Монгол ардын намын мөрийн хөтөлбөр
Монгол ардын намын мөрийн хөтөлбөрМонгол ардын намын мөрийн хөтөлбөр
Монгол ардын намын мөрийн хөтөлбөр
 
Engaging on air pollution and children in Mongolia
Engaging on air pollution and children in MongoliaEngaging on air pollution and children in Mongolia
Engaging on air pollution and children in Mongolia
 
Агаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ
Агаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээАгаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ
Агаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ
 
Eewg meeting summary 2017.09.15
Eewg meeting summary 2017.09.15Eewg meeting summary 2017.09.15
Eewg meeting summary 2017.09.15
 
Agenda, Sep 11, 2017
Agenda, Sep 11, 2017Agenda, Sep 11, 2017
Agenda, Sep 11, 2017
 
State and property registration public service law draft laws
State and property registration public service law  draft lawsState and property registration public service law  draft laws
State and property registration public service law draft laws
 
Proposed Amendments to the Banking Law and the Law on the Central Bank
Proposed Amendments to the Banking Law and the Law on the Central BankProposed Amendments to the Banking Law and the Law on the Central Bank
Proposed Amendments to the Banking Law and the Law on the Central Bank
 
Ulaanbaatar City Action Plan 2016-2020
Ulaanbaatar City Action Plan 2016-2020Ulaanbaatar City Action Plan 2016-2020
Ulaanbaatar City Action Plan 2016-2020
 
2ND ANNUAL BCM SUMMIT NOTES
2ND ANNUAL BCM SUMMIT NOTES2ND ANNUAL BCM SUMMIT NOTES
2ND ANNUAL BCM SUMMIT NOTES
 
BCM 2nd Annual BCM Summit
BCM 2nd Annual BCM SummitBCM 2nd Annual BCM Summit
BCM 2nd Annual BCM Summit
 
Presentation by Declan Magee, ADB Senior Country Economist for Mongolia: “Ove...
Presentation by Declan Magee, ADB Senior Country Economist for Mongolia: “Ove...Presentation by Declan Magee, ADB Senior Country Economist for Mongolia: “Ove...
Presentation by Declan Magee, ADB Senior Country Economist for Mongolia: “Ove...
 
Presentation by Shigeki (Sean) Miwa, Director, Executive Vice President, Soft...
Presentation by Shigeki (Sean) Miwa, Director, Executive Vice President, Soft...Presentation by Shigeki (Sean) Miwa, Director, Executive Vice President, Soft...
Presentation by Shigeki (Sean) Miwa, Director, Executive Vice President, Soft...
 
Presentation by Benoit Ribesse, CEO of Engie Mongolia, on “Future Summit Tren...
Presentation by Benoit Ribesse, CEO of Engie Mongolia, on “Future Summit Tren...Presentation by Benoit Ribesse, CEO of Engie Mongolia, on “Future Summit Tren...
Presentation by Benoit Ribesse, CEO of Engie Mongolia, on “Future Summit Tren...
 
New members, 15 May2017
New members, 15 May2017New members, 15 May2017
New members, 15 May2017
 
Regional Economic Development
Regional Economic DevelopmentRegional Economic Development
Regional Economic Development
 
BCM update on May Monthly Meeting
BCM update on May Monthly MeetingBCM update on May Monthly Meeting
BCM update on May Monthly Meeting
 
Innovation: Case studies and how can we collaborate
Innovation: Case studies and how can we collaborateInnovation: Case studies and how can we collaborate
Innovation: Case studies and how can we collaborate
 
What 3 Words
What 3 WordsWhat 3 Words
What 3 Words
 
Draft Law on Investment Banking, Presentation
Draft Law on Investment Banking, PresentationDraft Law on Investment Banking, Presentation
Draft Law on Investment Banking, Presentation
 
Introduction to the Draft Mining Law
Introduction to the Draft Mining  LawIntroduction to the Draft Mining  Law
Introduction to the Draft Mining Law
 

Draft Revised Law on State Registration

  • 1. Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2016 оны... дугаар Улаанбаатар сарын ...-ны өдөр хот УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ХУУЛЬ /Шинэчилсэн найруулга/ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 1 дүгээр зүйл.Хуулийн зорилт 1.1.Энэ хуулийн зорилт нь улсын бүртгэлийн үйл ажиллагааны зарчим, төрлийг тогтоох, бүртгэлийн байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, бүрэн эрх, мэдээллийн нэгдсэн сантай холбоотой нийтлэг харилцааг зохицуулахад оршино. 2 дугаар зүйл.Улсын бүртгэлийн хууль тогтоомж 2.1.Улсын бүртгэлийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1 , Иргэний хууль2 , Статистикийн тухай3 , энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. 2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө. 3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт 3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно: 3.1.1.”улсын бүртгэл” гэж эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг; 3.1.2.”иргэний улсын бүртгэл” гэж иргэний эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг; 1 Монгол Улсын Үндсэн хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1992 оны 1 дүгээрт нийтлэгдсэн 2 Иргэний хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 7 дугаарт нийтлэгдсэн 3 Статистикийн тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1997 оны 7 дугаарт нийтлэгдсэн
  • 2. 3.1.3.”хуулийн этгээдийн улсын бүртгэл” гэж хуулийн этгээдийн эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн бүртгэлийн үйл ажиллагааг; 3.1.4.”эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл” гэж өмчийн хэлбэр, өмчлөгчийн иргэний харьяалал харгалзахгүйгээр Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа эд хөрөнгийн эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг; 3.1.5.“мэдээллийн нэгдсэн сан” гэж нэгдсэн ангилал, код, индекс арга зүй, стандарт баримт бичгийн шаардлага болон хуульд заасны дагуу цуглуулж, боловсруулж, хадгалсан иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн цаасан болон цахим мэдээллийн бүрдлийг; 3.1.6.“иргэний үнэмлэхийн санах ой” гэж энэ хуульд заасны дагуу иргэний хувийн мэдээллийг агуулсан, мэдээллийг унших, тэмдэглэгээ хийх боломжтой программ хангамж бүхий цахим санах ойг; 3.1.7.“нэрийн сан” гэж бүртгэлийн үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа давхардахгүй дугаар бүхий кодчилогдсон кирилл, уйгаржин, латин үсгээр бичигдсэн нэрсийн жагсаалтыг; 3.1.8.“хаягийн сан” гэж иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн хаягийг оноох, хаягжуулахад ашиглагдаж байгаа кодчилогдсон аймаг нийслэл, сум дүүрэг, баг хороо, гудамж, хороолол, байр, хаалганы дугаар бүхий нэрийн болон тоотын жагсаалтыг. 4 дүгээр зүйл.Улсын бүртгэлийн зарчим 4.1.Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална: 4.1.1.нэгдмэл тогтолцоо, онцлог, арга зүйтэй байх; 4.1.2.төвлөрсөн удирдлагатай байх; 4.1.3.хараат бус байх; 4.1.4.үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх; 4.1.5.нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх; 4.1.6.иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэж, хуулиар тогтоосон нууцыг чанд хадгалах. 4.1.7.хуульд зааснаас бусад тохиолдолд улсын бүртгэлийн талаарх мэдээлэл ил тод, нээлттэй, нийтэд хүртээмжтэй байх. 5 дугаар зүйл.Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоо 5.1.Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоо нь иргэний улсын бүртгэл, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлээс бүрдэнэ. Comment [u1]: ХЗС-ын 2016 оны А/146 “Цахим мэдээллийн санд мэдээлэл хүлээн авах, хадаглах, түүний аюулгүй байдлыг хангах журам”-аас авав. Comment [u2]: Ямар шаардлагаагаар нэмсэн бол?
  • 3. 6 дугаар зүйл.Улсын бүртгэлийг хөтлөх 6.1.Улсын бүртгэлийг энэ хуулийн 7-9 дүгээр зүйлд заасан мэдээлэл бүхий нотлох баримтад үндэслэн монгол хэл дээр хөтөлнө. 6.2.Хуульд өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлийг цахим хэлбэрээр хөтөлж болно. 6.3.Улсын бүртгэлд бүртгүүлэхэд улсын тэмдэгтийн хураамж төлнө. 7 дугаар зүйл.Иргэний улсын бүртгэлийн төрөл 7.1.Иргэний улсын бүртгэл дараахь төрөлтэй байна: 7.1.1.төрсний; 7.1.2.гэрлэсний; 7.1.3.гэрлэлт дуусгавар болсны; 7.1.4.гэрлэлт сэргээсний; 7.1.5.эцэг /эх/ тогтоосны; 7.1.6.үрчилсний; 7.1.7.овог, эцэг /эх/-ийн нэр, нэр өөрчилсний; 7.1.8.нас барсны; 7.1.9.иргэний үнэмлэхийн; 7.1.10.гадаадад зорчих эрхийн; 7.1.11.биеийн давхцахгүй өгөгдлийн /гарын хурууны хээ/; 7.1.12.иргэний байнга оршин суугаа газрын; 7.1.13.шилжилт хөдөлгөөний; 7.1.14.Монгол Улсын харьяатаас гарсан, харьяат болсон, иргэний харьяаллыг сэргээн тогтоосны; 7.1.15.хүйс өөрчлөгдсөний. 7.2.Монгол Улсын иргэний үнэмлэх нь Монгол Улсын иргэнийг гэрчлэх баримт бичиг байх бөгөөд түүнийг авах хүртэл 16-аас доош насны иргэний хувьд регистрийн дугаартай төрсний гэрчилгээ байна. 7.3.Иргэний үнэмлэх дээр дараахь мэдээллийг ил харагдах бичилтээр хийнэ: 7.3.1.овог, эцэг /эх/-ийн болон өөрийн нэр; 7.3.2.иргэний төрсөн он, сар, өдөр; 7.3.3.иргэний регистрийн дугаар; 7.3.4.иргэний хүйс; 7.3.5.олгосон байгууллагын нэр; 7.3.6.олгосон он, сар, өдөр; 7.3.7.хүчинтэй байх хугацаа; 7.3.8.иргэний оршин суугаа газрын хаяг. Comment [u3]: Хасах саналыг дэмжив Comment [u4]: Гэр бүлийн тухай хуульд гэрлэлт цуцлах нь гэрлэлт дуусгавар бодлох гэсэн ойлголтод багтаж байгаа учир өөрчтлөлтийн саналыг дэмжив.
  • 4. 7.4.Иргэний үнэмлэхийн загвар, тодорхойлолт болон дүрмийг Монгол Улсын Засгийн газар батална. 7.5.Иргэний үнэмлэхийг бусдад шилжүүлэх, барьцаалах, санаатайгаар гэмтээх, хууль бусаар ашиглах, хуурамчаар үйлдэхийг хориглоно. 7.6.Иргэний үнэмлэхийн санах ойд иргэний хувийн мэдээллийг тэмдэглэж болох бөгөөд мэдээллийн жагсаалтыг Засгийн газар батална. 7.7.Иргэний үнэмлэхийн санах ойд тэмдэглэгдсэн мэдээллийг хуулийн этгээдийн улсын бүртгэл, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хийхэд ашиглана. 7.8.Монгол Улсын иргэн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагаас үйлчилгээ авахад иргэний үнэмлэхээ ашиглаж болно. 8 дугаар зүйл.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн төрөл 8.1. Хуулийн этгээдийн улсын бүртгэл дараахь төрөлтэй байна: 8.1.1.хуулийн этгээд шинээр үүсэн байгуулагдсаны; 8.1.2.хуулийн этгээд өөрчлөн байгуулагдсаны; 8.1.3.хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийн; 8.1.4.хуулийн этгээдийн үйл ажиллагаа дуусгавар болсны; 8.1.5.гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрын; 8.1.6.хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрын; 8.1.7.хуулийн этгээдийн тамга, тэмдэг, иргэний баталгааны тэмдэг, хяналтын дугаарын; 8.1.8.өөрчлөн байгуулах замаар шинээр үүссэн болон үйл ажиллагаа нь зогссон хуулийн этгээд тус бүрийн эрх залгамжлалын; 8.1.9.төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр хуулийн этгээдийн бүртгэлд хориг тавьсны, цуцалсны; 8.1.10.хуулийн этгээдийг үүсгэн байгуулагчийн талаарх мэдээлэл; 8.1.11.хуулийн этгээдийн нэр, төрөл, хэлбэр, регистрийн болон хувийн дугаарын; 8.1.12.компани бол түүний хувьцааг эзэмшиж байгаа этгээдийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, хаяг, эзэмшиж байгаа хувьцааны хэмжээ, түүнд орсон өөрчлөлтийн; 8.1.13.үүсгэн байгуулах баримт бичгийн; 8.1.14.компани бол үүсгэн байгуулах баримт бичигт заасан хувь нийлүүлсэн хэмжээний; Comment [u5]: Иргэний бүртгэлийн газрын саналыг тусгав. Comment [u6]: 6.4.1-т нэгтгэсэн Comment [u7]: Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын саналыг тусгав. Comment [u8]: Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын саналыг тусгав. Comment [u9]: Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын саналыг тусгав.
  • 5. 8.1.15.гүйцэтгэх удирдлагын овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, регистрийн дугаарын; 8.1.16.хуулийн этгээдийн ерөнхий захиргаа оршин байгаа газрын албан ёсны хаяг, хэрэв байнгын ажиллагаатай ерөнхий захиргаа байхгүй бол тухайн хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн оршин байгаа газрын хаягийн; 9 дүгээр зүйл.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн төрөл 9.1.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл дараахь төрөлтэй байна: 9.1.1.эд хөрөнгө өмчлөх эрхийн; 9.1.2.бусдын газар дээр барилга байгууламж барих эрхийн; 9.1.3.сервитутын; 9.1.4.ипотекийн; 9.1.5.узуфруктын; 9.1.6.түрээсийн; 9.1.7.санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээний эрхийн; 9.1.8.батлан даалтын; 9.1.9.газар эзэмших, ашиглах эрхийн. 10 дугаар зүйл.Улсын бүртгэлийн журам 10.1.Энэ хуулийн 7-9 дүгээр зүйлд заасан улсын бүртгэлийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг тухайлсан хуулиар зохицуулна. ХОЁРДУГААР БҮЛЭГ УЛСЫН БҮРТГЭЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ТОГТОЛЦОО, УДИРДЛАГА, ЧИГ ҮҮРЭГ 11 дүгээр зүйл.Улсын бүртгэлийн байгууллагын тогтолцоо 11.1.Монгол Улсын бүртгэлийн байгууллагын тогтолцоо нь улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, түүний орон нутаг дахь салбар, нэгж, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн болон Консулын газрын бүртгэлийн ажилтнаас бүрдэнэ. 11.2.Улсын бүртгэлийн байгууллага нь нэгдмэл тогтолцоо, төвлөрсөн удирдлагатай байна. 11.3.Улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааг улсын төсвөөс санхүүжүүлэх бөгөөд энэхүү төсөв нь уг байгууллага чиг үүргээ бүрэн хэрэгжүүлэх шаардлагыг хангасан байна. Comment [u10]: Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын саналыг тусгав.
  • 6. 11.4.Улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь салбар, нэгж, ажилтны бүртгэлийн үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга дэмжлэг үзүүлнэ. 12 дугаар зүйл.Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг 12.1.Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ: 12.1.1.улсын бүртгэлийн хууль тогтоомжийг биелүүлэх ажлыг зохион байгуулах, бүртгэлийн үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ авах; 12.1.2.бүх шатны бүртгэлийн байгууллага, улсын бүртгэгчийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллах; 12.1.3.улсын бүртгэлийн эх нотлох баримтын архив болон цахим мэдээллийн санг үүсгэх, хөтлөх, төрөлжүүлэн хадгалах, тэдгээрийн хадгалалт, хамгаалалтын найдвартай байдлыг хангах; 12.1.4.улсын бүртгэлийн үйл ажиллагааны талаар гадаад улс, олон улсын бүртгэлийн болон төрөлжсөн бусад байгууллагатай Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээний дагуу хамтран ажиллах; 12.1.5.Монгол Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, тэдгээрийн харьяа байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж шаардлагатай мэдээллийг гаргаж өгөх; 12.1.6.салбарын хэмжээний мэргэжлийн боловсон хүчний чадавхи, техник технологи, программ хангамжийн хүчин чадлыг сайжруулах асуудлыг нэгдсэн бодлого, төлөвлөгөөтэй хэрэгжүүлэх; 12.1.7.улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн алдаа дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах; 12.1.8.улсын бүртгэлийн үйл ажиллагааны талаарх мэдээ тайланг улсын хэмжээнд нэгтгэн гаргах, хуулийн дагуу мэдээлэх; 12.1.9.улсын бүртгэгчийг бэлтгэх, мэргэшүүлэх сургалт зохион байгуулах; 12.1.10.улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хэрэглэх баримт бичгийн загвар, маягт, холбогдох заавар, журмыг хуульд заасан журмын дагуу баталж мөрдүүлэх; Comment [u11]: Өөрчлөлтийг дэмжив
  • 7. 12.1.11.улсын бүртгэлийн аргачлал, арга зүйг олон улсын ангилал, стандартын жишигт нийцүүлэн боловсруулж, эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр гаргаж мөрдүүлэх; 12.1.12.хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг. 13 дугаар зүйл.Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргын эрх, үүрэг 13.1.Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 13.1.1.улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах; 13.1.2.улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаанд дагаж мөрдөх дүрэм, журмыг энэ хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэн баталж, биелэлтийг хангуулах; 13.1.3.улсын бүртгэлийн байгууллагын үйлчилгээний стандартыг мөрдүүлэх; 13.1.4.орон нутаг дахь бүртгэлийн байгууллагын бүтэц, орон тоог батлах; 13.1.5.улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь салбар, нэгжийн дарга, улсын бүртгэгч, улсын байцаагчийг томилж, чөлөөлөх; 13.1.6.улсын бүртгэлийн байгууллагын албан хаагчийг шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах; 13.1.7.улсын бүртгэлийн асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдол, хууль зөрчсөн үйлдлийн талаарх мэдээллийг хүлээн авч хууль тогтоомжийн хүрээнд хянан шийдвэрлэх; 13.1.8.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх. 14 дүгээр зүйл.Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих 14.1.Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгж нь улсын бүртгэлийн үйл ажиллагаа болон улсын бүртгэлийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавина. 14.2.Улсын бүртгэлийн хяналтын чиг үүргийг ерөнхий байцаагч, хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч, төв болон орон нутгийн бүртгэлийн
  • 8. байгууллага дахь хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч /цаашид “улсын байцаагч” гэх/ тус тус хэрэгжүүлнэ. 14.3.Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга Ерөнхий байцаагч байна. 14.4.Ерөнхий байцаагчийн эрхийг Засгийн газар, улсын байцаагчийн эрхийг Ерөнхий байцаагч олгоно. 14.5.Ерөнхий байцаагч нь улсын байцаагчийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллана. 14.6.Улсын байцаагч нь ерөнхий байцаагчид ажлаа хариуцан тайлагнах бөгөөд бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр дараахь эрх, үүрэгтэй байна: 14.6.1.хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах болон хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах; 14.6.2.өөрийн хийсэн шалгалт, илрүүлсэн зөрчил, өгсөн албан шаардлага, гаргасан танилцуулга, дүгнэлт, торгууль, шийтгэврийн үндэслэл, үнэн зөвийг бүрэн хариуцах; 14.6.3.албан үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн төр, байгууллага, хувь хүний нууцыг задруулахгүй байх; 14.7.Улсын байцаагч нь улсын бүртгэгчийн эрхтэй байна. 14.8.Улсын байцаагч нь ерөнхий байцаагчаас баталсан загвар бүхий үнэмлэх, хувийн дугаар бүхий тэмдэг болон акт, дүгнэлт, шаардлага, мэдэгдэл, торгууль, шийтгэврийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ. 14.9.Улсын байцаагчийн шийдвэрийг иргэд, байгууллага хугацаанд нь биелүүлж, хариуг албан ёсоор мэдэгдэх үүрэгтэй. 14.10.Улсын байцаагчийн шийдвэрийн талаар гарсан маргааныг дээд шатны улсын байцаагч шийдвэрлэх бөгөөд түүний шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно.
  • 9. 15 дугаар зүйл.Улсын бүртгэгч, түүний эрх, үүрэг 15.1.Хуульд өөрөөр заагаагүй бол дээд боловсролтой Монгол Улсын иргэнийг улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга улсын бүртгэгчээр томилж, чөлөөлнө. 15.2.Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга улсын бүртгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, түдгэлзүүлэх, хүчингүй болгох эрхтэй. 15.3.Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, түүний харьяа орон нутаг дахь салбар, нэгжид улсын ахлах бүртгэгч, улсын бүртгэгч ажиллана. 15.4.Улсын бүртгэгч нь хувийн дугаар бүхий тэмдэг хэрэглэнэ. Улсын бүртгэгчийн тэмдэг хэрэглэх журмыг улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална. 15.5.Улсын бүртгэгч нь дараахь эрх, үүрэгтэй байна: 15.5.1.улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг нотлох баримт, тайлбар, лавлагааг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас гаргуулан авах; 15.5.2.энэ хуулийн 7-9 дүгээр зүйлд заасан улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримт бичгийг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах; 15.5.3.энэ хуулийн 15.5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах; 15.5.4.тухайн улсын бүртгэлтэй холбоотой албан бичиг, өргөдөл, гомдол, санал, хүсэлт, тэмдэглэлийг эх нотлох баримт болгон авч улсын бүртгэлийн архивын хувийн хэрэгт хавсарган баяжилт, бүртгэл хийх; 15.5.5.энэ хуулийн 7-9 дүгээр зүйлд заасан улсын бүртгэлийн талаар эрх бүхий байгууллагаас хуульд заасны дагуу гаргасан шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлд өөрчлөлт, тэмдэглэл хийж, шийдвэрийг бүртгэлийн хувийн хэрэгт хавсарган хадгалж, баяжилт хийх; 15.5.6.улсын бүртгэлийн талаарх цахим мэдээллийн санг бүрдүүлэх, хөтлөх, түүний хадгалалт, хамгаалалт болон найдвартай байдлыг хангах; 15.5.7.улсын бүртгэлийн талаарх мэдээлэл, лавлагааг иргэн, хуулийн этгээдэд хуульд заасны дагуу гаргаж өгөх; Comment [u12]: Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын санал Comment [u13]: Хуулийн 10.1.5-ийг хасаад энэ заалтыг хэвээр үлдээх саналтай байна. Comment [u14]: Энэ заалтыг хасаад 12.1 дэх хэсгийг хэвээр үлдээх саналтай байна. Учир нь энэ хэсэгт ерөнхий газрын даргын бүрэн эрх заагдсан байна. Тиймээс энэ хэсгийг хасаад ерөнхий бүртгэгчийн эрхэд давхардсан буюу 12.1-ийг хэвээр үлдээх нь логикын хувьд зүйтэй болов уу. Comment [u15]: Өөрчлөлтийг дэмжив.
  • 10. 15.5.8.улсын бүртгэлийн хувийн хэргийг хөтлөх; 15.5.9.хуульд заасны дагуу шүүх, цагдаа, прокурор зэрэг эрх бүхий бусад байгууллагад зохих журмын дагуу лавлагаа, тайлбар өгөх, улсын бүртгэлтэй холбоотой асуудлаар туслалцаа үзүүлэх; 15.5.10.улсын бүртгэлийн үйл ажиллагааны тайлан мэдээг гаргах, хуулийн дагуу мэдээлэх; 15.5.11.улсын бүртгэлийг хараат бусаар үнэн зөв хөтлөх; 15.5.12.өөрийн гүйцэтгэсэн улсын бүртгэлийн хувийн хэргийн нотлох баримтын бүрдэл болон түүний үнэн зөвийг хуулийн өмнө хариуцах; 15.5.13.улсын бүртгэлтэй холбоотой төр, байгууллага, хувь хүний нууцыг задруулахгүй байх; 15.5.14.шаардлагатай гэж үзвэл үл хөдлөх эд хөрөнгө байгаа газар биечлэн очиж, түүний хэмжээ, байршилтай танилцах; 15.5.15.хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг. ГУРАВДУГААР БҮЛЭГ УЛСЫН БҮРТГЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САН 16 дугаар зүйл.Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан 16.1.Монгол Улс бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сантай байх бөгөөд уг сан нь төрийн өмч байна. 16.2.Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан нь энэ хуулийн 7-9 дүгээр зүйлд заасан бүртгэлийн эх нотлох баримт бичиг бүхий архив, цахим мэдээллийн сангаас бүрдэнэ. 16.3.Улсын бүртгэлийн нэгдсэн ангилал, код, регистрийг улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, үндэсний статистикийн хороо хамтран батална. 16.4.Энэ хуулийн 7-9 дүгээр зүйлд заасан бүртгэл улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн суурь мэдээлэл болох бөгөөд бичгэн хэлбэрийн мэдээлэл нь эх сурвалж болно. 16.5.Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан, цахим сүлжээ үрэгдэх, устгагдахаас бүрэн хамгаалагдсан байх бөгөөд улсын онцгой объектын зэрэглэлтэй байна. Comment [u16]: Хуулийн этгээдиН газрын саналыг тусгав.
  • 11. 16.6.Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн нууцлал, эх нотлох баримтын хадгалалт, хамгаалалтын найдвартай байдлыг хангах үүргийг улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон түүний харьяа салбар, нэгж хүлээнэ. 16.7.Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн санд хадгалагдаж байгаа мэдээлэлд тухай бүр улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргын баталсан журмын дагуу баяжилт хийнэ. 16.8.Мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг цахим хэлбэрээр бүрдүүлэх, шинэчлэх боломжтой байна. 16.9.Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийн хуулбар сан нь Үндэсний дата төвд хадгалагдана. 16.10.Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангийн өгөгдлийн систем, техник технологи, програм хангамж болон Үндэсний дата төвтэй мэдээлэл солилцох аргачлалыг Засгийн газар батална. 16.11.Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг ажлын шаардлагаар ашиглаж байгаа этгээд тухайн мэдээлэлтэй холбоотой хуулиар тогтоосон нууцыг хадгалах үүрэгтэй. 16.12.Лавлагаа, мэдээллийг цахим хэлбэрээр олгож болно. 16.13.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн сан нь кадастрын мэдээллийн сантай мэдээлэл солилцох боломжтой байх бөгөөд Үндэсний дата төвд Дундын мэдээллийн сан үүсгэн ажиллуулна. 16.14.Улсын бүртгэлийн болон геодези, зураг зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 16.13-д заасан мэдээллийн санд тухай бүр баяжилт хийж мэдээллийг үнэн зөв оруулна. 17 дугаар зүйл.Улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийн архив 17.1.Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 7-9 дүгээр зүйлд заасан бүртгэлийг бүртгэж баталгаажуулахад ач холбогдолтой эх нотлох баримт бичгийн төрөлжсөн архивыг улсын хэмжээнд үүсгэн нөхөн бүрдүүлэлт, баяжилт хийж, түүний хадгалалт, хамгаалалт, нууцлалын найдвартай байдлыг хангана. 17.2.Улсын бүртгэлийн эх нотлох баримтыг архивт хадгалах журмыг улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална. 17.3.Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага улсын бүртгэлийн шинээр үүсгэсэн хувийн хэрэг, түүний нөхөн бүрдүүлэлт,
  • 12. баяжилтын болон хаасан улсын бүртгэлийн хувийн хэргийн мэдээг сар, улирал, жилээр улсын хэмжээнд нэгтгэн гаргана. 18 дугаар зүйл.Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан 18.1.Цахим мэдээллийн санд мэдээлэл оруулах, өөрчлөх, боловсруулах, баталгаажуулах ажлыг улсын бүртгэгч эрхлэн гүйцэтгэнэ. 18.2.Улсын бүртгэгч цахим мэдээллийн санд мэдээллийг нотлох баримтад үндэслэж, бүртгэлийн байгууллагаас зөвшөөрөгдсөн программ хангамж, тоног төхөөрөмжийг ашиглан үнэн зөв оруулна. 18.3.Цахим мэдээллийн санд мэдээлэл хүлээн авах, оруулах улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална. 18.4.Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 7-9 дүгээр зүйлд заасан бүртгэлийг цахим хэлбэрт оруулах, мэдээллийн сан үүсгэх, түгээх, ашиглах, түүний байнгын тасралтгүй үйл ажиллагаа, хадгалалт, хамгаалалт, нууцлалын найдвартай байдлыг хангана. 18.5.Цахим мэдээллийн сан дахь мэдээллийг хуулбарлан, технологийн дагуу хадгална. 18.6.Мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгж нь цахим мэдээллийн сангийн хадгалалт, хамгаалалт, нууцлалын найдвартай байдлыг хангах чиглэлээр дараахь эрх, үүрэгтэй байна: 18.6.1.цахим мэдээллийн сан, мэдээллийн сүлжээний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тоног төхөөрөмжийн хадгалалт, хамгаалалт, тэдгээрийн хэвийн үйл ажиллагааг хариуцах, мэдээллийн сангийн уялдаа холбоог хангах; 18.6.2.мэдээллийн нэгдсэн сүлжээ, мэдээллийн систем, цахим мэдээллийн санд нэвтэрсэн халдлагыг илрүүлэх, таслан зогсоож хариу үйлдэл хийх, хурдан хугацаанд системийг сэргээх арга хэмжээ авах ажлыг зохион байгуулах; 18.6.3.мэдээллийн аюулгүй байдлын горимыг мөрдөж ажиллахыг шаардах, зөрчигдсөн үед зөрчлийг арилгах, цахим мэдээллийн сан, мэдээллийн сүлжээнд нэвтрэх эрхийг хязгаарлах зэрэг холбогдох бусад арга хэмжээ авах; 18.6.4.эрсдлийн үнэлгээг жил бүр хийж мэдээллийн аюулгүй байдлын эмзэг байдлыг тодорхойлох, урьдчилан сэргийлэх болон авах арга хэмжээний талаар санал боловсруулж улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад танилцуулах; 18.6.5.хууль тогтоомж болон холбогдох дүрэм, журамд заасан бусад эрх, үүрэг
  • 13. 18.7.Цахим мэдээллийн санд мэдээллийн санг ашиглах, түүний хадгалалт, хамгаалалт, нууцлалын аюулгүй байдлыг хангах, мэдээллийн сангийн нөөцлөлтийн давтамжийг тодорхойлохтой холбогдсон харилцааг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмаар зохицуулна. 18.8.Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан дахь мэдээлэл нь цаасан эх хувьтай адил байна. ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ УЛСЫН БҮРТГЭЛИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГААС МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ 19 дүгээр зүйл.Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас мэдээлэл өгөх 19.1.Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг нээлттэй, хаалттай, хязгаартайгаар буюу энэ хуулиар тогтоосон шаардлага хангасан этгээдэд өгнө. 19.2.Мэдээллийн нэгдсэн сангийн дараахь мэдээлэл нээлттэй байна: 19.2.1.нэрийн сан; 19.2.2.хаягийн сан; 19.2.3.хуулийн этгээдийн нэр, хаяг, регистрийн дугаар, төрөл, хэлбэр, төлөв, үйл ажиллагааны чиглэл, улсын бүртгэлд бүртгэсэн огноо, үүсгэн байгуулсан гишүүдийн тоо, овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хуулийн этгээд бол нэр, хэлбэр, регистрийн дугаар, итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, уг хуулийн этгээд өөрчлөн зохион байгуулагдсан эсэх, хэлбэр, оноосон нэр өөрчлөгдсөн, татан буугдсан талаарх мэдээлэл; 19.3.Мэдээллийн нэгдсэн сангийн дараахь мэдээлэл хаалттай байна: 19.3.1.иргэний биеийн давхцахгүй өгөгдлийн /гарын хурууны хээ/ бүртгэл; 19.3.2.хуулиар төрийн нууцад хамааруулсан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл. 19.4.Энэ хуулийн 19.2-т заасан мэдээлэл өгөх журмыг улсын бүртгэлийн байгууллагын дарга, 19.3.1, 19.3.2-т заасан мэдээлэлтэй танилцах, мэдээлэл өгөх журмыг Засгийн газар батална. 19.5.Мэдээллийн нэгдсэн сангийн дараахь мэдээллийг хууль хяналтын болон хуулиар тусгайлан эрх олгогдсон төрийн бусад байгууллагын эрх бүхий албан Comment [u17]: Өөрчлөлтийг дэмжив
  • 14. тушаалтны албан ёсны хүсэлтийг үндэслэн хуульд заасан журмын дагуу үнэ төлбөргүй өгнө: 19.5.1.иргэний овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, регистрийн дугаар, хүйс, хаягийн мэдээлэл; 19.5.2.хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн регистр, хаягийн мэдээлэл, утасны дугаар, оруулсан хөрөнгийн хувь хэмжээ; 19.5.3.эд хөрөнгө өмчлөгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, регистрийн дугаар, хуулийн этгээд бол нэр, регистрийн дугаар, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн төрөл, төлөв, бүртгэлийн дугаар, хаяг, тусгай тэмдэглэл. 19.6.Энэ хуулийн 19.2, 19.4-д заасан улсын бүртгэлийн хураангуй мэдээллийг иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийн дагуу тагнуулын байгууллагаас зөвшөөрөл авч улсын бүртгэлийн байгууллага гэрээ байгуулан өгч болно. 19.7.Хуульд өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, түүний харьяа салбар, нэгж, ажилтан лавлагаа, мэдээлэл авах тухай хүсэлт, мэдүүлгийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шийдвэрлэж хариу өгнө. 19.8.Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, түүний харьяа салбар, нэгж, ажилтан улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас өгсөн лавлагаа, мэдээлэлд байгууллагын тэмдэг дарж, архивын эх нотлох баримт бичгийн хуулбарт "хуулбар үнэн" гэсэн тэмдэг дарж тус тус баталгаажуулсан байна. 19.9.Хуульд заасны дагуу улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас цахим хэлбэрээр мэдээлэл өгөхөд энэ хуулийн 19.8 дахь заалт хамаарахгүй. 19.10.Улсын бүртгэлийн талаар лавлагаа, мэдээлэл, хуулбар авсан этгээд уг мэдээллийг ашиглан тухайн эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, ашиглагч болон хувьцаа эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан бол хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ. 19.11.Эрүү, иргэн, захиргаа, арбитрын хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалахад шаардлагатай лавлагаа, мэдээллийг бүртгэлийн байгууллагаас гаргуулах тухай хүсэлтээ уг хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж байгаа албан тушаалтнаар дамжуулан авна. 19.12.Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага улсын бүртгэлийн мэдээг үндэсний статистикийн хороо, Төв банк, татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад улирал бүр гаргаж өгнө. Comment [u18]: “Энэ хуулийн 16.3 дахь хэсэг улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангаас цахим хэлбэрээр мэдээлэл өгөхөд хамраарахгүй” гэж өөрчлөн найруулах Comment [u19]: Хуулийн этгээдийн газрын саналыг тусгав
  • 15. ТАВДУГААР БҮЛЭГ БУСАД ЗҮЙЛ 20 дугаар зүйл.Улсын бүртгэлийн байгууллагаас төрийн байгууллагатай харилцах 20.1.Бүх шатны төрийн байгууллага улсын бүртгэлийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх, шаардлагатай мэдээллээр хангах, хуульд заасны дагуу хамтран ажиллах үүрэгтэй. 20.2.Улсын бүртгэлийн байгууллагад хууль хяналтын байгууллага, татварын албанаас мэдээлэл ирүүлэх журмыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн холбогдох байгууллагын удирдлага, Засгийн газрын гишүүнтэй хамтран батална. 20.3.Хууль хяналтын байгууллага улсын бүртгэлтэй холбоотой асуудлаар гаргасан шийдвэрээ улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, түүний харьяа салбар, нэгжид ажлын 3 өдрийн дотор ирүүлнэ. 20.4.Улсын бүртгэлийн байгууллагын архивын хувийн хэрэг, эх баримтаас нотлох баримтад шинжилгээ хийх эрх бүхий этгээд зөвхөн архивт ирж үзлэг, шинжилгээ хийнэ. 21 дүгээр зүйл.Иргэн, хуулийн этгээдийн үүрэг 21.1.Монгол Улсын иргэн, тус улсын нутаг дэвсгэрт оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд энэ хуулийн 7-9 дүгээр зүйлд заасан бүртгэлийн мэдээллийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй. 21.2.Иргэн, хуулийн этгээд улсын бүртгэлийн байгууллага, албан тушаалтны хууль ёсны шийдвэр, шаардлагыг биелүүлэх үүрэгтэй. 21.3.Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө. 22 дугаар зүйл.Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хориглох зүйл 22.1.Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно: 22.1.1.улсын бүртгэгч нь үйлчлүүлэгчид хууль бус шаардлага тавих, зүй бусаар харьцах; 22.1.2.өөрийн чиг үүрэгт хамааралгүй мэдээллийг цуглуулах, улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас авч үзэх, ашиглах, бусдад мэдээлэх;
  • 16. 22.1.3.хүлээж авсан хүсэлт, эх нотлох баримт болон эрхийн улсын бүртгэлийн хувийн хэргийн бичилтэд засвар хийх, гэмтээх, устгах, үрэгдүүлэх, нотлох баримтыг хууль бусаар нэмэх, хасах; 22.1.4.улсын бүртгэлийн байгууллагын тооцоолох машины зөөгч болон санах байгууламжид хадгалсан тооллого, түүвэр судалгаа, мэдээллийн боловсруулалтын дэлгэрэнгүй материалыг тогтоосон хугацаанаас өмнө устгах, бусдад дамжуулах, худалдах; 22.1.5.улсын бүртгэлийн дугаарыг давхардуулж, эсхүл алгасаж олгох; 22.1.6.лавлагааны дугаарыг давхардуулж, эсхүл алгасаж олгох; 22.1.7.улсын бүртгэлийн хувийн хэрэг, гэрчилгээ, лавлагааны бичилтийг засварлах, улсын бүртгэл хийсэн он, сар, өдөр, цагийг буруу бичих; 22.1.8.улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчинтэй байгаа эрхийг дахин бүртгэж гэрчилгээ олгох; 22.1.9. улсын бүртгэгч өөрийн хувийн дугаар бүхий тэмдгийг хууль бус үйлдэлд хэрэглэх, бусдад ашиглуулах, өөр улсын бүртгэгчийн тэмдгийг ашиглах; 22.1.10.улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх; 22.1.11.улсын бүртгэгч үүрэгт ажлаа гүйцэтгэсний төлөө бусдаас шан харамж авах; 22.1.12.лавлагаа, мэдээллийг энэ хуулийн 19.2, 19.3, 19.5-д зааснаас бусад байдлаар өгөх, эсхүл нотлох баримтаас зөрүүтэй, хуурамчаар гаргаж өгөх; 22.1.13.улсын бүртгэлийн дүн мэдээг дур мэдэн өөрчлөх. 22.1.14.хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх. 22.2.Улсын бүртгэлийн эх нотлох баримт бүхий архивын хувийн хэрэгт улсын бүртгэгч, улсын ахлах бүртгэгчээс бусад этгээд танилцах, өөрчлөлт, баяжилт хийхийг хориглоно. 22.3.Улсын бүртгэлийн эх нотлох баримт бичиг бүхий хувийн хэргийг байгууллагын байрнаас гаргахыг хориглоно. Comment [u20]: Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын санал Comment [u21]: Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын санал
  • 17. 22.4.Улсын бүртгэлийн байгууллагаас бусад иргэн, хуулийн этгээд энэ хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно. 23 дугаар зүйл.Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлс 23.1.Хууль тогтоомжид заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлэх, лавлагаа, мэдээлэл авахад улсын тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлс төлнө. 23.2.Энэ хуулийн 23.1-д заасан үйлчилгээний хөлсний хэмжээг Засгийн газар тогтооно. 24 дүгээр зүйл.Маргаан шийдвэрлэх 24.1.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 7-9 дугаар зүйлд заасан улсын бүртгэлтэй холбогдсон маргааныг шүүх шийдвэрлэнэ. 25 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага 25.1.Энэ хуулийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол улсын байцаагч холбогдох хуульд заасан хариуцлага ноогдуулна. 26 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох 26.1.Энэ хуулийг 2016 оны ... дугаар сарын ... -ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Гарын үсэг