SlideShare a Scribd company logo
1 of 40
Download to read offline
1
ИТГЭЛ ЗҮТГЭЛ 	ХАРИУЦЛАГА
ЯЛАЛТ АМАР ИРДЭГГҮЙ. ЯЛАЛТЫН АРД
ҮНЭ ЦЭНЭ БАЙДАГ, ХАРИН
ЯЛАГДЛААС СУРГАМЖ ҮЛДДЭГ
10-11
нүүр
23-29
нүүр
МАН-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД: МОНГОЛ АРДЫН НАМЫН
БАГА ХУРЛЫН ХУРАЛДААН
XXVII-XXVIII ИХ ХУРЛЫН
ХООРОНД БИД ХЭРХЭН
АЖИЛЛАВ
3-6
нүүр
ИТГЭЛ ЗҮТГЭЛ 	ХАРИУЦЛАГА
2
3
ИТГЭЛ ЗҮТГЭЛ 	ХАРИУЦЛАГА
тусгаар тогтнол тїїхийн хуудаснааТУСГААР ТОГТНОЛ ТҮҮХИЙН ХУУДАСНАА
ИТГЭЛ ЗҮТГЭЛ 	ХАРИУЦЛАГА
4
-Сайн байна уу, Таны энэ өдрийн амар амгаланг
айлтгая. Намын Их хурал хуралдах гэж байна. Их хурлын
ач холбогдлыг Та хэрхэн тодорхойлох вэ. Ямар шийдвэр
гаргаасай гэж бодож байна вэ?
-Сайн, сайн байна уу. Танд ч бас энэ өдрийн
мэндийг дэвшүүлье. Сайхан өвөлжиж байгаа биз дээ.
Эх орны өнцөг булан бүрээс сонгогдсон 1300 гаруй
төлөөлөгч Их хуралдаа оролцохоор ирээд байна. Тэд
улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн өнөөгийн
нөхцөл байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга
замыг хэлэлцэхээс гадна намын XXVII их хурлаас хойшхи
өнгөрсөн дөрвөн жилийн намын үйл ажиллагаанд үнэлэлт
дүгнэлт өгнө. Ойрын жилүүдийн зорилтоо тодорхойлно.
Манай намын дүрэмд Их хурал дөрвөн жилд 1-2 удаа
хуралдана гэж заасан байдаг. 2016 онд УИХ-ын болон
орон нутгийн, 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг
сонгох сонгууль боллоо. Эдгээр сонгуульд хэрхэн
оролцов, ямар амжилт гаргаж, ямар алдаа сургамж үлдэв
гэдгээ дүгнэж ярилцах нь зүй ёсных л доо. Энгийн, ердийн
талаас нь харах юм бол дүрмийн дагуу ээлжит Их хурлаа л
хуралдуулах гэж байна. Өмнө нь 27 удаа хуралдаж
байсан Их хурал энэ удаа 28 дахиа болох гэж байна гэсэн
үг. Гэхдээ Их хурал болгон өөрийн гэсэн онцлогтой, тэр
хэрээр үнэ цэнэтэй, түүхэн ач холбогдолтой байсан нь
манай намын түүхээс тод харагддаг. Монгол хэмээх улс
гэрийн өөрчлөгдөн шинэчлэгдэж, хөгжин дэвшсэн замнал
манай намтай салшгүй холбоотой. Монгол Ардын Намаас
гарсан шийдвэр болгон улс орны хөгжил, монголчуудын
амьдрал ахуйд тод тусгалаа үлдээсээр ирсэн. Нөгөө
талаар яг энэ цаг үед бид төрийн эрхийг барьж байна.
Улсын эдийн засаг хямралтай, нэг их амархан өргөөд
босгочихооргүй өеөдчихсөн байгаа. Эдийн засгаа
хэвтрээс босгож, тогтвортой хөгжлийн суурийг
тавих том зорилт бидний өмнө байна. Парламентад
үнэмлэхүй олонхийн суудалтай намын хувьд цэгцтэй
зөв бодлоготой, түүнийгээ хэрэгжүүлэх үйл хэрэгт нийт
нийгмийг манлайлан удирдах чадвартай байх, төрийн
институци хоорондын болон төрийн байгууллагуудын үйл
ажиллагааны уялдаа холбоог хангах, нэг зүгт чиглүүлэх
нэгдмэл стратеги баримтлах, ард түмэнтэйгээ амин
холбоотой байж, намын дотоод эв нэгдэл, тогтвортой
байдал, эрүүл саруул оюун ухааныг тэтгэн дэмжих
зарчмыг туйлбартай баримтлах нь нэн чухал. Энэ бүх
асуудалд Их хурал хариу өгөх ёстой. Энэ утгаараа бол
түүхэн чухал хурал болно. “Төр тогтвортой, түмэн олон
амгалан байх” гэсэн нэг хэлц бий дээ. Энэ цөөн үгэнд
том ухаан, том бодлого багтжээ гэж би хардаг. Тиймээс
хамгийн энгийнээр хэлбэл төрөө тогтвортой, түмнээ
түвшин амгалан байлгах зорилтыг хэрэгжүүлэх түлхүүр
шийдвэрийг гаргаасай гэж ард түмэн минь Их хурлаас
хүсэж байгаа нь тодорхой.
-Та Монгол Ардын Намын даргын албан тушаалаа
өгнө гэдгээ нэлээд эрт мэдэгдсэн. Тэгэхээр намын дарга
М.Энхболдын үйл ажиллагааны нэгэн цикл өндөрлөнө
гэсэн үг. Өнгөрсөн дөрвөн жилийн үйл ажиллагаагаа
хэрхэн дүгнэж байна вэ?
-Монгол Ардын Намын XXVII их хурлаас намын
даргаар сонгогдож, 2013 оны аравдугаар сарын 29-
ний өдөр намынхаа тамгыг гардан авч байлаа. Түүнээс
хойш дөрвөн жил өнгөрч. Улстөрч, Монгол Ардын
Намын гишүүн М.Энхболдын хувьд намын даргын албан
тушаалаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгсний маргаашаас
дахин шинэ зорилгын төлөө ажиллаж, хөдөлмөрлөнө.
Улстөрчийн замнал ямагт өгсөж явах учиртай. Энэ
өгсүүр замынхаа нэг шатан дээр л би зогсож байна.
Ирээдүйн зорилго, шинэ тэмүүллээ тодорхойлоод,
цааш өгсөх учиртай. Залуу халуун насандаа эгнээнд нь
нэгдсэн, удирдаж удирдуулж явсан Ардын намтайгаа
байгаа болохоор ирээдүйд итгэл төгс байна. Намын хамт
олонтойгоо, журмын сайхан нөхөдтэйгөө Ардын намын
М.ЭНХБОЛД: ЯЛАЛТ АМАР
ИРДЭГГҮЙ. ЯЛАЛТЫН АРД
ҮНЭ ЦЭНЭ БАЙДАГ, ХАРИН
ЯЛАГДЛААС СУРГАМЖ ҮЛДДЭГ
...2012-2016 онд
сум, дүүргийн
ИТХ-д манай нам
130 гаруйхан
суудалтай байсан
бол 232 болсон.
Нийслэлийн
есөн дүүргийн
зургаад нь ялалт
байгуулсан...
5
ИТГЭЛ ЗҮТГЭЛ 	ХАРИУЦЛАГА
ялалт ололт, Монгол Улсын мандал бадралын төлөө
зүтгэнэ ээ. Би намынхаа даргаар хоёр удаа сонгогдож
ажиллалаа. Эхний удаа 2005 онд сонгууль болоогүй
байхад Ардчилсан намын даргаас Ерөнхий сайдын албан
тушаалыг авч, дараа нь намынхаа шинэ даргад хүлээлгэн
өгч байлаа. Энэ удаад үнэмлэхүй ялалт, гэнэтийн
ялагдлын дараа албан тушаалаа өөрийн хүсэлтээр өгч
байна. Аль аль нь өвөрмөц онцлогтой юм даа. Монгол
Ардын Нам, түүний мянга мянган гишүүдийн дэмжлэгийг
авч, итгэлийг хүлээн энэ эрхэм хариуцлагатай албыг
хоёронтаа хашсан нь миний намтарт тодоор үлдэх
бахархал, хувь улстөрчийн амьдралд тохиосон ховор хувь
заяа гэж би боддог. Энэ дашрамд намайг дэмжиж, гар
сэтгэл нийлж ажилласан Монгол Ардын Намын Удирдах
зөвлөл, Бага хурлын гишүүд, намын аппаратын болон
бүтцийн байгууллагын ажилтнууд, гишүүд, дэмжигчдэдээ
чин сэтгэлийн талархал илэрхийлье. Нам удирдсан
үйл ажиллагаагаа дүгнэхийн тухайд бол өөрөө өөртөө
үнэлгээ өгнө гэдэг утгагүй. Их хурал л албан ёсны дүнгээ
тавина шүү дээ.
-Сайн, муу гэж дүгнэх тухай асуудал биш юм
аа. 2014 оны Монгол Ардын Намыг 2017 оны Монгол
Ардын Намтай харьцуулж харвал эрхбиш ялгаа байж л
таарна даа. “За, би энэ намыг ийм байхад нь хүлээж
аваад, одоо ийм болгоод өгч байна аа” гэж хэлэх нь нам
удирдсан хүний зайлшгүй хийх ёстой үүрэгт үйлдэл гэж
би бодоод байна л даа...
-За тэгвэл зарим нэг баримт хэлье ээ. Намайг
намын даргаар сонгогдож байх 2013 онд манай нам
2012 оны УИХ-ын сонгуулиар парламентад цөөнх болж,
сөрөг хүчний байр сууринд шилжчихсэн байлаа. Тус онд
явагдсан орон нутгийн ИТХ-ыг сонгох сонгууль, Монгол
Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуульд ч ялагдал
хүлээсэн, даржин гэмээр таагүй уур амьсгал бүрдчихсэн
үе байсан. Тэгвэл 2016 оны УИХ-ын сонгуулиар өмнөх
парламентын 26 суудлаа 65 болгосон. Нийслэлийн
45 суудлын 34-ийг авсан. Нийтдээ аймаг, нийслэлийн
ИТХ-ын нийт бүрэлдэхүүний 70 хувь буюу 810 суудлын
566-д одоо манайхан сууж байна. 2012-2016 онд сум,
дүүргийн ИТХ-д манай нам 130 гаруйхан суудалтай
байсан бол 232 болсон. Нийслэлийн есөн дүүргийн
зургаад нь ялалт байгуулсан. Бүхэлдээ энэ нь Монгол
Ардын Намын хувьд сүүлийн 10 гаруй жил гарч байгаагүй
том амжилт, үнэмлэхүй ялалт болсон юм. Ардчилсан
төрийн тогтолцоотой, парламентын засаглалтай улс
орны улс төрийн намын туйлын зорилго нь төрд олонхи
болох, энгийнээр хэлбэл сонгуульд ялж, засгийн эрхийг
авч, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх явдал байдаг. Энэ
үүргээ бид биелүүлсэн гэж хэлж болох болов уу.
-Амар олдсон ялалт биш байх л даа. Ямар үйл
ажиллагаа өрнүүлж, яаж зүтгэж байж ард олны ийм
үнэмлэхүй дийлэнх итгэлийг олж авсан юм бол.
-Амар зүйл гэж хаана ч байхгүй. Тэр тусмаа
ялалт тийм амархан ирдэггүй. Ялалтын ард ямагт үнэ
цэнэ байдаг. Зүгээр сууж байгаад юм уу, өрсөлдөгч
улс төрийн хүчний арчаагүйгээс бид ийм том ялалтад
хүрээгүй юм шүү. Монгол Ардын Намын XXVII Их хурал
шинэчлэлийн Их хурал болсон. Өмнөх дөрвөн жилийн
алдаа оноондоо дүгнэлт хийж, ойрын болон хэтийн
зорилтоо тодорхойлсон. Үндсэн дүрэмдээ шинэчлэлийн
агуулгатай олон чухал өөрчлөлтийг оруулсан. “Урагшаа”
хэмээн нэрлэсэн чухал баримт бичиг баталсан.
“Монгол Улс-2021: Хөгжлийн зорилтууд” бодлогын
баримт бичгийг хэлэлцэн сайшаасан. “Урагшаа”
баримт бичигт хамтын удирдлага, эв нэгдэл, дотоод
ардчилал, шударга өрсөлдөөний зарчмыг баримтлах,
нээлттэй нам болох, бодлого, шийдвэр гаргахдаа ард
иргэд, гишүүдийнхээ санаа бодлыг заавал тусгаж байх,
эмэгтэйчүүдийн оролцоог намын бүх шатанд 25 хүртэл
хувиар нэмэгдүүлэх, хүний нөөцийн бодлогыг өөрчлөх,
гишүүд, дэмжигчдийн гаргасан зөв оновчтой үүсгэл
санаачилгуудыг бодлогоор дэмжих, намын бүтэц, зохион
байгуулалтыг боловсронгуй болгох зэрэг намын дотоод
үйл ажиллагааны шинэчлэлийн зорилтууд туссан. Улс
орныхооэдийнзасгийнөсөлтийгхэрхэн,ямараргазамаар
хангах вэ, хөгжлийн үндсэн зорилтуудаа яаж хэрэгжүүлэх
ёстой вэ, ажилтай, орлоготой иргэдтэй, дундаж чинээлэг
давхарга давамгайлсан нийгмийг цогцлоохын тулд юу
хийх ёстой юм, хүнээ яаж хөгжүүлэх юм бэ, байгаль
орчин, экологийн тэнцвэрийг үйлдвэрлэлтэй хэрхэн
зохицуулах вэ гэх мэт хөгжлийн зорилтуудыг “Монгол
Улс-2021: Хөгжлийн зорилтууд”-д багтаасан. Эдгээр
бодлого, зорилтуудаа бид 2016 оны УИХ-ын сонгуульд
оролцох мөрийн хөтөлбөртөө тусгасан. Сонгуулийн
дараа байгуулагдсан Засгийн газар үйл ажиллагааны
хөтөлбөртөө багтаагаад, хэрэгжүүлээд явж байна. Би
намын даргаар сонгогдохдоо долоон үндсэн зорилтыг
багтаасан мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн юм. Хөтөлбөрөө
хэр биелүүлснийг Их хурал дүгнэх байх. Гэхдээ хувь
хүнийхээ хувьд би зорилгоо хэрхэн хэрэгжүүлж вэ
гэдгээ тооцож үзсэн. Сэтгэл дундуургүй байгаа гэдгээ
хэлье. Намын Удирдах зөвлөл болон аппаратын бүтэц,
зохион байгуулалтыг шинэчлэн өөрчилснөөр ажлын
уялдаа холбоо сайжирч, үйл ажиллагаа нь илүү ажил
ИТГЭЛ ЗҮТГЭЛ 	ХАРИУЦЛАГА
6
хэрэгч, бүтээлч шуурхай болсон. Монгол Ардын Намаас
сонгогдож, томилогдож ажиллаж байсан үе үеийн намын
дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгч, УИХ-
ын дарга, Ерөнхий сайд нараас бүрдсэн Зөвлөхүүдийн
танхимыг намын даргын дэргэд байгуулан ажиллаж,
бодлогын баримт бичиг, тулгамдсан асуудлуудаар байр
суурийг нь сонсон, шийдвэртээ тусгаж байлаа. “Ардын
индэр” хэлэлцүүлэг, “Бид хамтдаа” аян, форум, “Нэг баг-
Нэг зорилго” зөвлөгөөн, “Манлайлал-500” хөтөлбөр гэх
мэт олон арга хэмжээ зохион байгуулсныг гишүүд маань
санаж байгаа байх.
-Нийгэмд хандсан эдгээр олон арга хэмжээний
үр дүнгийн талаар Та юу хэлэх вэ?
-Бүгдийг нь дүгнэж ярина гэвэл ихээхэн цаг
хугацаа шаардагдах байх. Заримаас нь товч танилцуулъя.
“Бид хамтдаа” аян улсын хэмжээнд бүх аймаг, сум,
нийслэлийн есөн дүүргийг хамран зургаан сарын
хугацаанд өрнөж, 520 шахам мянган хүнийг хамарсан.
НАМЗХ, НАМЭХ, НАМОХ, намын дэргэдэх Ахмадын
байгууллага, Шинэчлэлийн хороо, Зүүний хүчний холбоо
зэрэг бүтцийн болон үүсгэл санаачилгын байгууллагууд
тус тусын чиглэлээр нийгмийн салаа мөчир бүхэнд
хүрч, тэднийхээ дуу хоолойг сонсож, цаашдын бодлого,
зорилтоо тодорхойлсон. Эндээс улс орны нийгэм, эдийн
засаг, улс төрийн хүрээнд тулгамдаж, олон түмний
сэтгэлийг зовоож буй асуудлууд, анхаарч хэрэгжүүлэх
ёстой ажил, арга хэмжээний бүрэн дүр зураг гарсан
гэж хэлж болно. Тиймээс улс төрийн намууд, иргэний
нийгмийн байгууллага, бизнес эрхлэгчид, эрдэмтэн
судлаачид оролцсон “Бид хамтдаа” форумыг 2015
оны аравдугаар сард зохион байгуулсан. Форумаар
тулгамдсан зорилт, сорилт бэрхшээл, гарц шийдлийг
хэлэлцэн, “Бид хамтдаа” тунхаг бичгийг гаргаж байлаа.
Форумд оролцогчид хүн төвтэй хөгжлийн төлөө хамтран
ажиллахаа тунхагласан нь монголчууд бүхлээрээ нэгэн
зүгт харж чадаж байгаагийн илэрхийлэл, хөгжлийн төлөө
үйл ажиллагаа, үзэл баримтлалаа нэгтгэсэн чухал арга
хэмжээ болсон юм. Энэ дашрамд нэг зүйлийг тэмдэглэж
хэлэхэд намын XXVII их хурал, намын даргын санаачилсан
“Үндэсний зөвшилцөл”-ийн механизм Монголын улс
төрийн хүрээнд шинэлэг арга хэмжээ болж чадсан.
Улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагуудын
түвшинд энэхүү арга хэмжээ өнөөг хүртэл 13 удаа болж,
үндэсний хөгжлийн бодлого, Үндсэн хууль, Сонгуулийн
тухай хууль, Улс төрийн намуудын тухай хууль, томоохон
төсөл, хөтөлбөрүүд болон улс орны амин чухал бусад
асуудлуудаар зөвшилцөж, тодорхой шийдэл гаргаж
байлаа. Бидний суурийг нь тавьсан үндэсний хэмжээний
зөвшилцлийн энэхүү механизм цаашид тогтвортой
үргэлжилж, улс үндэстний хэмжээний цөм асуудлаар
монголчууд нам, улс төр, үзэл бодлын ялгаагүйгээр нэгэн
зүгт харж чаддаг байх нь чухал гэдгийг тэмдэглэж хэлье.
-2016 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялсан
нь нэр дэвшигчдээ сонгосон үйл явцтай холбогдож
таарна. Ямар зарчмыг баримталж, хэрхэн сонгов?
-Тухайн тойргийн намын байгууллага, гишүүд,
иргэд сонгогчдын санал бодолд л тулгуурласан.
XXVII Их хурлын дараа намын бүх шатны
байгууллагын удирдах ажилтнуудыг оролцуулсан
зөвлөгөөнийг хоёр удаа, орон нутагт бүсчилсэн
зөвлөгөөнийг таван удаа зохион байгуулсан. 2014 оны
зургадугаар сард “УИХ-ын 2016 оны сонгуульд нэр
дэвших сонирхол бүхий намын гишүүд, дэмжигчдийг
бүртгэж, дэмжлэг үзүүлэх журам”-ыг Удирдах
зөвлөлийн тогтоолоор баталж, хэрэгжүүлсэн юм.
Намын гишүүдийнхээ саналыг сонсох хэлэлцүүлгийг
намын анхан шатны байгууллагуудын хэмжээнд ил тод
нээлттэй хийсэн. Хэлэлцүүлгээс 21 аймагт 300 гаруй,
нийслэлд 400 шахам, нийт 700 орчим хүнийг сонгуульд
нэр дэвших боломжтой гэж үзсэн байсан. Тэднийг шат
шатны шалгуураар оруулж, шигшиж тунгаасан. Томоохон
хэмжээний судалгаа, санал асуулга гэхэд найман удаа
хийлгэсэн. Энэ бүхний эцэст л нэр дэвшигчид тодорсон
доо. Тойргоос тунаж шалгарсан хүнээс зөрж нэр
дэвшүүлсэн ганц хоёрхон л тохиолдол гарсан. Ерөөс
өнгөрсөн дөрвөн жилд бид сонгуульд нэр дэвшүүлэх,
албан тушаалд хүнээ сонгох зэрэгт шударга өрсөлдөөний
зарчмыг л гол болгож байсан юм. Ганц жишээ хэлэхэд дэд
сайдын 13 орон тоон дээр 65 хүн өрсөлдөж байлаа.
-Ялалт байгуулж, засаг төрөө эмхлэн байгуулсан.
Өнгөрсөн нэг жилийн үйл ажиллагааг Та хэрхэн дүгнэх
вэ?
-Ямар байдалтай болчихсон улс орныг хүлээж
авсныг хүн бүхэн мэдэж байгаа. Олныг нурших хэрэггүй
байх. Дефолт зарлах дээрээ тулчихсан эдийн засгийг
сэргээх нь бидний хамгийн эхний зорилт байлаа. “Эдийн
засгийг сэргээх” хөтөлбөрийг УИХ-аар баталж, боломж
нөөцөө дайчлах, хэмнэлтийн горимд шилжих, хөрш, түнш
...Үзэл баримтлал
хийгээд үйл
ажиллагаа, итгэл
үнэмшлийн бат
бөх суурьтай байх
ёстой. Дахиад
зөндөө сонгууль
болно. 2020 он
энүүхэнд ирлээ...
7
ИТГЭЛ ЗҮТГЭЛ 	ХАРИУЦЛАГА
орнууд, олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай
хамтран ажиллах зэрэг зорилт дэвшүүлж хэрэгжүүлснээр
нааштай үр дүн гарч байна. Өрийн дарамтаас яаж гарах
вэ гэж шаналж байсан үеийг бодвол амьсгаа авахтайгаа
боллоо. ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн
хөтөлбөр”-т хамрагдсан нь эерэг нөлөө үзүүлж байна.
Саяхан тус сангийнхан манайд ирж, хөтөлбөрийн нэг,
хоёрдугаар шатны зорилтуудыг дүгнээд хангалттай гэсэн
үнэлгээ өгсөн. 2016 оны дүнгээр арай чүү 1.0 хувь дээр
тогтсон эдийн засаг сэргэх эхлэл тавигдаж, 2017 оны
эхний есөн сарын байдлаар 5.0 илүү хувь өслөө. Төсвийн
тэнцлийн алдагдал 1.3 их наяд төгрөгөөр буураад байна.
Гадаад валютын нөөц нэмэгдэж, ханш тогтворжлоо.
Экспортын хэмжээ 2017 оны эхний гурван улирлын
байдлаар өмнөх оны мөн үеэс 37.5 хувиар өссөн байна.
Ажилгүйдэл буурч, гадаадын хөрөнгө оруулалт сэргэж
байна. Хэдийгээр эдийн засаг хүнд, халамж тэтгэмжийн
чиглэлээр арга хэмжээ авах боломж хомс байгаа ч
ахмадууддаа “Насны хишиг”, бүх хүүхдэд “Хүүхдийн
мөнгө”, өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох,
оюутнуудад зориулсан “Боловсролын зээлийн сан”
байгуулж, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжүүлэх
гэх мэт нийгмийн чиглэлийн олон арга хэмжээг авч
хэрэгжүүллээ.
-Засгийн газраа огцруулсан алхмын талаар
асуумаар байна л даа. Зайлшгүй шалтгаан байсан уу,
эсвэл гэнэтийн хүчин зүйл үйлчилсэн үү?
-Манай нам өөрийнхөө байгуулсан Засгийн
газрыг өөрөө огцруулж байгаа анхны тохиолдол болсон.
Энэ асуудлыг намын IX Бага хурал хэлэлцээд, огцруулах
ёстой гэж үзсэн гурван шалтгаан үндэслэл муутай,
шалтгаан гэхээсээ илүү шалтаг байжээ гэсэн дүгнэлт
хийсэн дээ. Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар
муугүй ажилласан шүү. Нэг жилийн дотор төсөөлснөөс
илүү үр дүнд хүрсэн. 2016 онд Засгийн эрхийг аваад
эвдэрч нурсан, шулуухан хэлбэл “сүйдсэн” гэмээр
эдийн засаг, хямралын ангал руу унаж яваа улс орныг
өөд татахад үнэхээр асар их зүтгэл, чармайлт хэрэгтэй
болсныг бид бүгдээрээ хүлээн зөвшөөрч байсан.
Мэдээж хэрэг, анхаарах асуудал, хэрэгжүүлж амжаагүй
зорилтууд, ээлжээ хүлээсэн шийдэл цөөнгүй үлдсэн л
дээ. Тэр бүхнийг хугацаа алдалгүй, шуурхай, оновчтой,
дэс дараатай шийдээд явах нь шинэ Засгийн газрын
үүрэг. Засгийн газрын бүрэлдэхүүн өөрчлөгдсөн ч үйл
ажиллагааны залгамж чанар хадгалагдана, тавьсан
зорилтоо бүрэн ханган биелүүлнэ гэдэгт эргэлзэхгүй
байна.
-Таны удирдсан Монгол Ардын Нам оролцсон
сонгууль болгондоо ялалт байгуулж байсан ч сүүлийн
буюу Ерөнхийлөгчийн сонгуульд амжилт үзүүлж
чадсангүй. Шалтгааныг нь хэрхэн дүгнэж байна?
-Энэ талаар Бага хурлын IX хуралдаанаар ярьж,
үнэлэлтдүгнэлтээөгсөн.Шалтаг,шалтгаантоочволзөндөө
л юм ярьж болох байх. Нэр дэвшигчийн хувьд ялагдлын
гол хариуцлагыг би хүлээх учиртай. Энэ байр сууриа
ил тод илэрхийлж, намын хамт олон, дэмжигчдээсээ
би уучлалт гуйсан. Ялалт бүхэн үнэ цэнэтэй байдаг шиг
ялагдал болгон гашуун. Гэхдээ гашуун байна гээд ярвайх
хэрэггүй. Уналаа гээд унтрах ёсгүй. Алдаагаа зөв олж
харах, сургамжаас суралцах нь л ирээдүйд хэрэгтэй.
Бидэнд олон сорилт тулгарна. Тэр бүхэнд дэнжигнэдэг
байж таарахгүй. Үзэл баримтлал хийгээд үйл ажиллагаа,
итгэл үнэмшлийн бат бөх суурьтай байх ёстой. Дахиад
зөндөө сонгууль болно. 2020 он энүүхэнд ирлээ. Нэг л
мэдэхэд хаалга тогшино. Тиймээс одооноос бэлтгэлээ
базаах нь чухал.
-Намын дотоод амьдралд болж буй үйл явцыг Та
юу гэж үзэж байна вэ. Цаашид юун дээр түлхүү анхаарах
ёстой бол?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн
дараа манай намын төдийгүй нийт Монголын улс
төрийн амьдралд шинэ нөхцөл байдал үүссэн. Үүний
учир шалтгаан, үүсэж болох үр дагавар, цаашдын чиг
хандлагыг зөв тодорхойлох, аливаа эрсдэлээс сэргийлэх
явдал юу юунаас чухал гэдгийг онцолж хэлэхийг хүсэж
байна. Нөгөөтэйгүүр дотоод ардчиллаа хүндэтгэхийн
ялдамд эв нэгдлээ эрхэмлэх, хамтын удирдлагын
зарчимдаа тууштай байх, гишүүд дэмжигчдийнхээ байр
суурь, нийт нийгмийн хандлагыг зөв мэдрэх нь зайлшгүй
баримталбал зохих зарчим мөн. Би энэ зарчмыг эхнээс
нь баримталсан, цаашдаа ч мөрдсөөр байх болно. Энэ
талаар Их хурлаас тодорхой шийдвэр гаргаж, нэгдмэл
байр сууринд хүрч чадна гэдэгт итгэлтэй байна. Эцэст
нь Их хурлын үйл ажиллагаанд амжилт, Их хурлын
төлөөлөгчид, намынхаа нийт гишүүдэд сайн сайхны
ерөөл өргөе.
-Танд баярлалаа. Ажилд тань амжилт хүсье.
ИТГЭЛ ЗҮТГЭЛ 	ХАРИУЦЛАГА
8
-Монгол Ардын Нам түүхэндээ хамгийн олон
төлөөлөгчтэйгөөр ээлжит Их хурлаа зохион байгуулж
байна. Энэ удаагийн Их хурлын үндсэн онцлог нь юу вэ?
-Юуны өмнө намынхаа 212 мянган гишүүнийг
төлөөлж сонгогдсон Монгол Ардын Намын XXVIII Их хур-
лын төлөөлөгчдийнхөө амгаланг айлтгаж, сайн сайхныг
хүсэн мэндчилье. Их хурлын төлөөлөгч сонгох журмын
дагуу манай намын 1815 намын үүрээс 1309 төлөөлөгч
сонгогдсон. Энэ нь намын анхан шатны байгууллагын
удирдлагууд, жирийн гишүүд дэмжигчдийнхээ оролцоог
шийдвэр гаргах түвшинд оролцуулах бодлого байсан гэж
ойлгож болно. Олон нийтийн оролцоог өргөтгөх нь олон
нийтийн намын амин мөн чанар. XXVIII Их хурал нь на-
мынхаа 100 жилийн ойг угтаж байгаагаараа түүхэн ач
холбогдолтой. Бид түүхэн ололт, алдаа оноогоо цэгнэж,
шинэ 100 жилийн урт хугацааны хөгжлийн бодлогыг
шинээр харах хариуцлагын өмнө ирлээ. Энэ утгаараа
түүхэн онцлогтой Их хурал болж байна.
-Намын Их хурлаар мэдээж намын даргын асуу-
дал анхаарал татдаг. Нэлээд хэдэн хүн нэр дэвшихээ мэ-
дэгдээд байна. Энэ тал дээр Таны бодол?
-Намын Их хурлын хэлэлцэх асуудлын хүрээнд үнд-
сэн дүрмийн нэмэлт, намын хичээн эрмэлзэх зүйлийг
шинэчлэн боловсруулах, тайлан илтгэлүүд гээд олон
чухал асуудал багтсан. Үүнд намын даргын асуудал ч
багтана. Зөвхөн хүний асуудал ярихаас илүү бодлогын
асуудал ярьсан их хурал болоосой гэж итгэж байгаа. 100
жилийн түүхээ дүгнэж, 100 жилийн улс орны бодлогын
суурийг тавьж чадах хүнээ л энэ түүхтэй нам түүчээлэн
сонгох учиртай. Энэ бол намын Их хурлын төлөөлөгч-
дийн бүрэн эрхийн асуудал.
-Таны хувьд М.Энхболд даргатай багагүй хугаца-
анд хамтарч ажиллалаа. Удирдлагад нь ажилласан хүний
хувьд намын даргадаа ямар үнэлэлт, дүгнэлттэй байгааг
тань сонирхъё?
-Өөрийн түүхэн үүргийг улс орондоо, намдаа
оруулж чадсан улс төрийн удирдагч гэж боддог. 2012-
2016 онд нам цөөнх байх хүнд сорилтыг бид хамтдаа
амжилттай туулсан. Тэвчээртэй, нухацтай зан чанарыг нь
хүндэлдэг. Намын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд
өнгөрсөн хугацаанд намын даргатайгаа зарчмын байр
суурь нэгдмэл ажилласан гэж боддог.
-Та Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажилд
томилогдсоноос хойш хэдий хугацаа өнгөрөв. Ямар аж-
лууд амжуулав?
-Миний бие 2016 оны долдугаар сараас үүрэг гүй-
цэтгэгчээр, арванхоёрдугаар сард Ерөнхий нарийн бич-
гийн даргаар сонгогдсон. Жил хүрэхгүй хугацаанд намын
дарга, удирдах зөвлөлөөс өгсөн үүрэг даалгаврыг би-
елүүлэхийн төлөө өөрийн бүхий л хүч чадлаа дайчлан на-
мын журмын нөхөдтэйгөө хамтран зүтгэсэн. Өнгөрсөн
бүхэн сургамж болж үлддэг. Энэ утгаараа ихийг сурч мэ-
дэрсэн, цаашдаа улам ихийг хийж бүтээх боломж бидний
өмнө байгааг ухамсарлан харсан үнэтэй цаг хугацаа бай-
лаа. Бид парламентын болон орон нутгийн сонгуулиудад
ялж, Засгийн газраа дангаар байгуулан, 20 аймаг, дий-
лэнх сум, дүүрэгт засаглаж байна. Манай намын 2016
онд дэвшүүлсэн сонгуулийн үндсэн зорилт биелж, сөрөг
хүчнээс эрх баригч хүчин болж бодлогоо хэрэгжүүлэх
боломж бүрдсэн. Харин 2009 оноос хойш гурав дахь уда-
агаа Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээгээд байгаа
нь маргашгүй үнэн. Энэ талаар бид олон талаас нь нуха-
цтай дүгнэлт хийх учиртай.
-Нам эрх барьж байх үедээ Засгийн газраа өөрсдөө
унагаачихлаа гэдэг шүүмжлэл намын гишүүд, дэмжиг-
чид дунд гарсан. Одоо ч энэ асуудал яригдаж байгаа.
Та шинээр бүрэлдсэн Засгийн газрын хувь заяаг хэрхэн
харж байна?
-“Мориндоо мордоод дэлхийг эзлэх амархан. Мо-
риноосоо буугаад улсаа төвхнүүлэх хэцүү” гэдэг үгийг
Д.АМАРБАЯСГАЛАН: ОДОО БИДНИЙ ХУВЬД 	
НЭГДЭН УРАГШЛАХ ЦАГ...
...Анхан шатны
байгууллагын
үйл ажиллагааг
сайжруулахаас
намын шат шат-
ны сонгуульд
оролцох бэлтгэл
ажлыг эхлэх нь
зүйтэй...
9
ИТГЭЛ ЗҮТГЭЛ 	ХАРИУЦЛАГА
Их хаан маань хэлсэн байдаг. Ард түмний хүлээлтэд ний-
цэж ажиллана гэдэг амаргүй. Эдийн засгийн түүхэн хүнд
цаг хугацааг даван туулж, энэ жилээс тэтгэврийн нэмэгд-
эл, малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуу-
лах, сургууль цэцэрлэгийн хүртээмжийг дээшлүүлж, бүх
хүүхдийг цэцэрлэгт явах боломжийг бүрдүүлэх, бодло-
гын төвлөрлийг сааруулж орон нутгийн хөгжлийн санг
чадавхижуулах, нийслэлийн цэвэрлэх байгууламж гээд
мөрийн хөтөлбөртөө тусгагдсан олон асуудлыг ший-
двэрлэж эхэлж байна. Парламентын засаглалтай аль ч
улс орны хувьд ард түмний дунд байгаа Засгийн газрын
нэр хүнд гэдэг даахад хамгийн хүнд ачаа байдаг. Үүнийг
хэрхэн даах нь Засгийн газрын асуудал болж хувирдаг.
Иргэд, намын жирийн гишүүдийн дунд яригддаг зүйлс,
улмаар парламентын түвшний асуудал болж хувирдаг.
Шинэ Засгийн газар хурдтай, хүчтэй, ажиллах хэрэгтэй.
Ордны дотоод асуудлаас илүү, олон нийтийн дунд хүлээн
зөвшөөрөгдөх ажлаа л өмнөө тавих учиртай. Ер нь улс
төрийн намууд мөрийн хөтөлбөрийг дөрвөн жилээр
харж боловсруулдаг нь цаашид өөрчлөх ёстой бодлогын
томоохон алдаа гэж хардаг. Цаашид бид үүнийг шийдэх
ёстой. Энэ хурлаар ч энэ талаар төлөөлөгчид нухацтай
ярилцана гэдэгт итгэж байна.
-Үеийн үед Монгол Ардын Нам боловсон хүчний
нөөцөөрөө ард түмэндээ сайн үнэлгээтэй явж ирсэн.
Гэхдээ зарим томилгоонд намын гишүүд, олон нийт ам
муутай байх нь олширлоо. Боловсон хүчний бодлогын
асуудалд Та ямар байр суурь баримтлах вэ?
-Энэ талаар манай намын хүний нөөцийн бодлогод
болон сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан шүү дээ.
Бид төрийн жинхэнэ албанд мерит буюу мэргэшсэн тог-
твортой байх зарчмыг, улс төрийн албан тушаалд намын
Удирдах зөвлөлөөр хэлэлцэх зарчмыг баримталдаг. Аль
ч нам эрх барьж байх үеийн бүхий л томилгоо намын
нэрээр гарч байгаа нь зарим талаар учир дутагдалтай
байна гэж би үздэг. Эрх барьж байгаа нам төрийн албан
хаагчдыг шууд томилох тухай асуудал эрх зүйн зохицуу-
лалтын хүрээнд тун хязгаарлагдмал шүү дээ. Нөгөө тала-
ас боловсон хүчнийг сонгох, байршуулах, эргэж хянах,
хариуцлага тооцох механизм одоо ч дутагдалтай байдаг.
Намаас хүнийг тодорхой ажил албан тушаалд санал бол-
гохдоо улс төрийн шалгуураар, үүнд намын анхан шат-
ны байгууллага, намын үйл ажиллагаанд хэрхэн оролцож
ирэв, сонгуулийн бодит оролцоо зэрэг олон талт нөхцөл
байдлыг хамруулан үздэг, намын нэрээр сонгогдож, то-
милогдсон албан тушаалтны буруутай үйл ажиллагаанд
хариуцлага тооцож, эргүүлэн татаж, дахин улс төрийн
дэмжлэг үзүүлдэггүй байх зэрэг асуудлыг бид дотооддоо
ярьж шийдвэрлэх ёстой.
-Намын анхан шатны байгууллагыг хэрхэн дэмжиж
байна вэ. Нам зүтгэсэн гишүүдээ мартлаа, анхан шат-
ны байгууллагуудаа дэмжсэнгүй гэсэн шүүмжлэл одоо ч
байгаа. Энэ тал дээр Таны баримталдаг зарчим?
-Энэ намын ялалт, ялагдлын тайлал нь намын ан-
хан шатны байгууллагын үйл ажиллагаа хэр зөв зохистой
явагдаж байгаатай шууд уялдаатай. Нам эрх барих үедээ
намын байгууллага, тэр тусмаа анхан шатны байгуулла-
гын ажлаа маш сайн дэмжиж ажиллах хэрэгтэй. Сонгуу-
лийн дүн яаж ч гарсан намын анхан шатны байгууллагын
үйл ажиллагаа тасралтгүй хэвийн явж байвал дараагийн
сонгуулийн суурь нь болж явах учиртай юм. 2020 он хол-
гүй байна. Цаашид бидний зорилт бол намын анхан шат-
ны байгууллагын үйл ажиллагааг сайжруулахаас намын
шат шатны сонгуульд оролцох бэлтгэл ажлыг эхлэх нь
зүйтэй гэж миний бие үзэж байгаа. Бүхий л сонгуулийн
үед намынхаа дэвшүүлсэн хөтөлбөр зорилтын төлөө,
намынхаа журмын нөхрийн төлөө хоёргүй сэтгэлээр
хамтран зүтгэж байгаа намын анхан шатны байгуулла-
гууд, намын гишүүдийнхээ үйл ажиллагааг дэмжихийг
хичээж ирсэн. Цаашид ч энэ зарчмаа барьж, илүү их
хичээл зүтгэл гаргаж ажиллана. Чухамдаа намын анхан
шатны байгууллагууд, тэнд зүтгэж байгаа гишүүд маань
бүх цаг үед сонгуулийн ажлын хүнд бэрхийг нуруундаа
үүрсээр ирсэн. Цаашдаа үүрсээр байх болно гэдгийг на-
мын удирдлагад ажиллаж байгаа хэн бүхэн санаж, намын
анхан шатны байгууллагадаа онцгой анхаарал хандуулж
ажиллах ёстой.
-Сүүлийн асуултыг Танд үлдээе?
-Монгол Ардын Намын 96 жилийн түүх эх орны
минь тусгаар тогтнол, өнгө жавхаа, эв нэгдэл, хөгжил дэв-
шлийн толь гэж би боддог. Энэ удаагийн намын ээлжит
Их хурал түүхэн цаг хугацааны хувьд нэгэн зууныг түүчэ-
элсэн, ирэх цагийн өнгө, өнгөрөх цагийн зангилаанд энэ
улс орны хувь заяаг дэнсэлсэн, Монгол орны ирээдүйн
сайн сайхныг билэгдсэн, саарыг халж, сайныг тольдох
оюуны Их хурал болно гэж итгэж байна. 100 жилийн ой-
гоо эв нэгдэл, амжилт ялалтаар угтахыг Их хурлын нийт
төлөөлөгчид, намын эрхэм журмын нөхөд, гишүүд дэм-
жигчдэдээ чин сэтгэлээсээ хүсэн ерөөе. Одоо бидний
хувьд нэгдэн урагшлах цаг...
ИТГЭЛ ЗҮТГЭЛ 	ХАРИУЦЛАГА
10
Монгол Ардын Намын 211 мянган
гишүүний итгэлийг хүлээж, түүхт XXVIII Их хурлын
төлөөлөгчөөр сонгогдож ирсэн журмын нөхөд өө.
Ардын намтай амьдралаа холбож, хөлс хүч,
хөдөлмөр бүтээлээ улс эх орныхоо төлөө зориулсан
ахмадууд, эх орныхоо амьдралыг нуруундаа үүрч
яваа идэр насныхан, ирээдүй хойч үеийнхээ төлөө
сэтгэл зовниж, нийгмийн амьдралд идэвхтэйгээр
оролцож байгаа эрхэм дүү нартаа XXVIII Их хурлын
төлөөлөгчөөр сонгогдсонд баяр хүргэн мэндчилье.
Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний
аюулгүй байдал, хөгжил дэвшлийн баталгаа болсон
улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам бол ард
түмний нам. Энэ намын мөрийн хөтөлбөр, бодлого
шийдвэр улс орны, ард түмний амьдралд өөрийн
гэсэн тод мөрийг үлдээж байдаг. Үүнийг түүх
гэрчилнэ. Өнөөдөр ч бид түүхэн шийдвэр гаргахаар
хуран цуглараад байна.
Монголын ард түмэн бидэнд итгэл
хүлээлгэсэн. Өнөөдөр ч энэ итгэл алдраагүй, гурван
сая гаруй монголчууд биднийг улс орныхоо эдийн
засгийг хөл дээр нь босгохыг, шударга ёс тогтоож,
сахилга хариуцлагаа дээшлүүлэхийг хүлээж байна.
Тиймээс бид эв эвдэрч, ёс алдах бус ард түмнийхээ
итгэл сэтгэлийг хичээл зүтгэлээр хариулах учиртай.
Монгол Ардын Намын XXVIII Их хурлын
төлөөлөгчид өө.
Аливаа улс төрийн нам ард түмэнтэйгээ
ойрхон байх тусам хүчирхэгжиж, олон нийтээс
алсрах тусам бөхдөг жамтай. Ардын нам цаг
үетэйгээ хөл нийлүүлсэн, шинжлэх ухаанч, ил тод,
хаалттай биш нээлттэй нам байх ёстой. Тиймээс
бид эхлүүлсэн шинэчлэлээ үргэлжлүүлж, хөгжлийн
бодлогод суурилсан, олон нийтэд тулгуурласан
сахилга хариуцлагатай орчин цагийн дэвшилт нам
болон хөгжиж, түүхт 100 жилийн ойгоо угтах ёстой.
Ардын намынхаа түүхт XXVIII Их хурлын үйл
ажиллагаанд амжилт хүсье.
МЭНДЧИЛГЭЭ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД
УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ
11
ИТГЭЛ ЗҮТГЭЛ 	ХАРИУЦЛАГА
Монгол Улсад ардчиллын ололтоос ухрах аюул нүүрлэж, за-
саглалын болон эдийн засгийн хямралд орж, Монгол Ардын
Намын түүхэнд анх удаа гэж болох бүх шатны сонгуульд ялаг-
дал хүлээсэн, Монгол Ардын Намыг хүч түрэмгийлэн дарах,
түүхийг гуйвуулах гэсэн улс төрийн нэн эгзэгтэй, бас хариу-
цлагатай цаг үед Монгол Ардын Намын XXVII Их хурал намын
230 мянга гаруй гишүүдийг төлөөлж 1121 төлөөлөгчтэйгөөр
2013 оны аравдугаар сарын 27-31-ний өдөр Улаанбаатар хот-
ноо хуралдав. Намын Их хурлаар зохион байгуулалтын асуудал
хэлэлцэж, Монгол Ардын Намын даргаар Миеэгомбын Энхбол-
дыг сонголоо.
Бага хурлын анхдугаар хуралдаан /2013.10.31/
Монгол Ардын Намын Бага хурлын Анхдугаар хурал-
даан 2013 оны аравдугаар сарын 31-ний өдөр хуралдаж
Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга-
ар Ж.Мөнхбатыг, орон тооны нарийн бичгийн даргаар
Х.Булгантуяа, Т.Гантулга нарыг, орон тооны бус нарийн
бичгийн даргаар Н.Энхболд, Б.Бат-Эрдэнэ, Ж.Эрдэнэ-
бат, О.Содбилэг, Ч.Хүрэлбаатар, Д.Сумъяабазар на-
рыг тус тус сонгож, Удирдах зөвлөлийг нэр бүхий 21
гишүүнтэйгээр сонгож баталсан юм.
Бага хурлын II хуралдаан /2014.11.28/
Улс орны эдийн засаг, иргэдийн амьдралд хямрал
үүссэний улмаас Ардчилсан намын зүгээс Монгол Ардын
Намд Монгол Улсын Засгийн газарт хамтарч ажиллах са-
нал тавилаа. Энэ саналын дагуу Монгол Ардын Намын
II Бага хурал хуралдаж Бага хурлын гишүүд олон талаас
нь тунгаан хэлэлцэж Засгийн газарт хамтран ажиллах нь
зүйтэй гэсэн шийдвэрлэлээ.
Бага хурлын III хуралдаан /2015.12.12/
Монгол Ардын Намын “Хүний нөөц бүрдүүлэх, шилж
сонгох, дэвшүүлэх, хариуцлага тооцох журам”, “Хэлэл-
цүүлэг явуулах журам”, “Санхүүжилтийн журам”-ыг ба-
талж, Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэ-
глэн өнгөрүүлэх тухай, Монгол Ардын Намын дүрэмд
нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон зохион байгуулал-
тын асуудал хэлэлцэв.
Бага хурлын IV хуралдаан /2016.04.18/
Монгол Улсын Их хурлын болон аймаг, нийслэлийн
иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуульд
Монгол Ардын Намаас дэвшүүлэх мөрийн хөтөлбөрийг
батлан, УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх, санал хураах,
дүн гаргах журмыг баталж, намын дүрэмд нэмэлт өөр-
члөлт оруулан Удирдах зөвлөлийг 32 гишүүнтэй болгож
баталлаа.
Бага хурлын V хуралдаан /2016.05.27/
Монгол Ардын Намаас УИХ-ын 2016 оны ээлжит
сонгуульд нэр дэвшүүлсэн бодлого, зарчмыг хэлэлцэж,
Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуульд
МАН-аас нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн УИХ-ын 76
тойрогт 76 нэр дэвшигчийг хэлэлцэн батлав.
МОНГОЛ АРДЫН НАМЫН БАГА ХУРЛЫН ХУРАЛДААН
Үргэлжлэл нь
12-р нүүрт
ИТГЭЛ ЗҮТГЭЛ 	ХАРИУЦЛАГА
12
Бага хурлын X хуралдаан: /2017.11.19/
МАН-ын XXVIII Их хурлын бэлтгэл ажил, МАН-ын
даргын XXVIII Их хуралд тавих улс төрийн илтгэл хэлэл-
цэн, Бага хурлын тайлан илтгэл, МАН-ын дүрэм, Хичээн
эрмэлзэх зүйл, мөрийн хөтөлбөрийн нэмэлт өөрчлөлтийн
тухай хэлэлцэн МАН-ын XXVIII Их хуралд хэлэлцүүлэхээр
боллоо.
Бага хурлын VI хуралдаан /2016.07.06/
Монгол Ардын Нам Монгол Улсын Их Хурлын болон
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуульд
амжилттай оролцсон дүнгийн тухай болон Монгол Улсын
Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж
Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга, Улсын Их
Хурлын гишүүн Жаргалтулгын Эрдэнэбатыг дэвшүүлэн
хэлэлцэж батлав.
Бага хурлын VII хуралдаан /2016.12.12/
Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дар-
гаас Ж.Мөнхбатыг чөлөөлж Д.Амарбаясгаланг сонгох,
нарийн бичгийн даргаас Х.Булгантуяа, Т.Гантулга нарыг
чөлөөлж Ц.Бат-Энхийг сонгох тухай асуудлыг хэлэлцэн
батлав.
Бага хурлын VIII хуралдаан: /2017.05.06/
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд
Монгол Ардын Намаас нэр дэвшүүлэх тухай, Монгол
Улсын Ерөнхийлөгчид Монгол Ардын Намаас нэр дэв-
шигчийн мөрийн хөтөлбөрийг баталлаа. Монгол Улсын
Ерөнхийлөгчийн сонгуульд Миеэгомбын Энхболд, Цэн-
дийн Нямдорж нар нэр дэвшиж, нууц санал хураалтаар
Миеэгомбын Энхболд 85.7 хувийн саналаар Монгол Ул-
сын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд Монгол Ардын
Намаас нэр дэвшив.
Бага хурлын IX хуралдаан: /2017.09.25/
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн
үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг хэлэлцлээ. Тус хур-
лаар Монгол Ардын Намын XXVIII Их хурлыг хуралдуу-
лах тов, хэлэлцэх асуудал, төлөөлөгчдийн тоо, төлөөлөгч
сонгох журам зэргийг баталлаа. Монгол Ардын Намын
XXVIII Их хурлыг 2017 оны арваннэгдүгээр сарын 20-21-
ний өдөр 1309 төлөөлөгчтэйгөөр Улаанбаатар хотноо
хуралдуулахаар тогтсон юм. Мөн Монгол Улсын Ерөнхий
сайдад Ухнаагийн Хүрэлсүх, Нямаагийн Энхболд, Өл-
зийсайханы Энхтүвшин нарын нэрийг дэвшүүлэн, олон-
хийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдад Ухнаагийн
Хүрэлсүхийг дэвшүүлэхээр шийдвэрлэв.
Түрүүч нь
11-р нүүрт
13
ИТГЭЛ ЗҮТГЭЛ 	ХАРИУЦЛАГА
МОНГОЛ АРДЫН НАМЫН
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН
Монгол Ардын Намын XXVII Их хурлаас байгуулагдсан
Бага хурлын бүрэн эрхийн хугацаанд Удирдах зөвлөл 79
удаа хуралдаж, ээлжит зорилтуудаа шийдвэрлэхтэй хол-
боотой 179 тогтоол батлан хэрэгжүүлж, нарийн бичгийн
дарга нарын зөвлөгөөний 53 удаагийн хурлаар нийт 305
тогтоол, шийдвэр гарган хэрэгжүүлж ажиллажээ. 2014 онд
намын Удирдах зөвлөлийн хуралдаан 23 удаа хуралдаж
тодорхой заалт бүхий 59 тогтоолыг батлан хэрэгжүүлэв.
Үүнд, намын дүрэмд заасны дагуу нэр дэвшүүлэх, чиглэл
өгөх, ажилд томилох, чөлөөлөх тухай гэсэн заалт бүхий 31
тогтоол, Орон нутагт ажиллах тухай, Ажлын хэсэг байгуу-
лах тухай, Журам шинэчлэн батлах тухай, Бодлогын хороо
байгуулах тухай, Бага хурал хуралдуулах тухай зэрэг утга
бүхий 28 тогтоолыг батлан хэрэгжүүлжээ.
2015 онд Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн
13 удаагийн хуралдаанаар 2016 оны сонгуулийн бэлтгэ-
лийг хангах ажлын хэсгийн бүтэц, “Бид хамтдаа” аян бо-
лон “Үндэсний форум” зохион байгуулах, Намын анхан
шатны байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн зохион
байгуулах тухай, Намын дунд хугацааны хөгжлийн стра-
теги, Удирдах зөвлөлийн ажлын албаны бүтэц, зохион
байгуулалт, Бага хурал хуралдуулах тухай, аймгийн намын
хорооны Бага хурлыг хуралдуулах тухай, ажлын хэсэг бай-
гуулах тухай, ажилд томилох тухай зэрэг утга бүхий 34
тогтоолыг батлан хэрэгжүүлж ажиллажээ.
2016 онд Монгол Ардын Намын Удирдах зөвлөл нийт
25 удаа хуралдаж тодорхой заалт бүхий 62 тогтоолыг
батлан хэрэгжүүлж ажиллалаа. Үүнд, намын дүрэмд за-
асны дагуу нэр дэвшүүлэх чиглэл өгөх, ажилд томилох,
чөлөөлөх тухай гэсэн заалт бүхий 43 тогтоол, ажлын хэ-
сэг байгуулах, Бага хурал хуралдуудах тухай, Ерөнхийлөг-
чийн сонгуулийн бэлтгэлийг хангах ажлын хэсгийн бүтэц,
Бүрэлдэхүүнийг батлах тухай, Хэлэлцүүлэг явуулах тухай,
Журам батлах тухай гэсэн нийт утга бүхий 19 тогтоолыг
батлан хэрэгжүүллээ.
2017 онд Монгол Ардын Намын Удирдах зөвлөл одо-
огийн байдлаар нийт 18 удаа хуралдаж тодорхой заалт
бүхий 24 тогтоолыг батлан хэрэгжүүлээд байна. Үүнд,
Ажлын албаны тайлан, төлөвлөгөө, Бага хурал хуралдуу-
лах тухай, Ерөнхийлөгчийн сонгуулийн штабын бүтэц
бүрэлдэхүүн батлах тухай, Нэр дэвшүүлэх тухай, Мөрийн
хөтөлбөр дэмжих тухай тогтоол багтсан болно.
65 УИХ-ЫН 2016 ОНЫ СОНГУУЛЬД
МОНГОЛ АРДЫН НАМ 65
СУУДАЛ АВЧ ЯЛАЛТ БАЙГУУЛАВ.
ИТГЭЛ ЗҮТГЭЛ 	ХАРИУЦЛАГА
14
“Монгол Ардын Намын XXVII Их хурлаас тодорхойлсон намын
шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж, эв нэгдлийг эрхэмлэж, иргэд сонгогчид,
гишүүд дэмжигчдийнхээ эрх ашгийг хамгаалж, итгэл дэмжлэгийг нь нэмэгдүүлэн
ард түмэнтэйгээ хамтран ажиллах” зорилго дэвшүүлэн үйл ажиллагаагаа явуулж,
намын Бага хурал, Удирдах зөвлөлийн шийдвэр, удирдамжийн дагуу намын
бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллалаа.
МАН-ын дарга М.Энхболд “Үндэсний зөвшилцөл“
намын дарга нарын уулзалтыг санаачлан эхлүүлэв.
Монгол Ардын Намын Удирдах ажилтны улсын
зөвлөгөөнийг 21 аймаг, есөн дүүрэгт зохион
байгууллаа
ОХУ-ын Холбооны зөвлөлийн дарга, хатагтай
В.И.Матвиенкогийн хамт
Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн хамт “Иргэдийн цаг“ уулзалтыг МАН санаачлан
зохион байгуулав
2014ОН
15
ИТГЭЛ ЗҮТГЭЛ 	ХАРИУЦЛАГА
“Бид хамтдаа“ үндэсний форумыг орон даяар зохион байгууллаа
МонголАрдынНамынхэмжээнд2015оныг“Намынхамтолонхариуцлагаа
эрс өндөржүүлэн, намын дотоод эв нэгдлээ бататгаж, 2016 оны УИХ-ын болон
Орон нутгийн хурлын сонгуулийн бэлтгэлийг хамтын хүчээр бүрэн хангаж
ажиллах жил” болгон зарлаж, Монгол Ардын Намын XXVII Их хурал, намын
Бага хурлын хуралдаануудаар баталсан шийдвэр, тогтоол, хөтөлбөр, журмууд,
төлөвлөгөөг тодотгон хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, үр дүнг тооцох, “Бид
хамтдаа” аяныг зохион байгуулж, иргэд, сонгогчдын санал бодлыг сонсох, 2016
оны УИХ болон Орон нутгийн хурлын сонгуулийн бэлтгэлийг хангах асуудлаар
намын “Удирдах ажилтны улсын зөвлөгөөн”-ийг зохион байгуулж, сонгуулийн
мөрийн хөтөлбөрийг боловсруулах, ирэх сонгуулийн бэлтгэлийг хангахад гол
анхаарлаа хандуулж ажиллалаа.
“Бид хамтдаа“ үндэсний форумын салбар хуралдаан
Тусгаар тогтнолын ордонд боллоо
Монгол Улсын түүхийн салшгүй нэг хэсэг нь МАН
билээ. Намын дарга М.Энхболд хойч ирээдүй үедээ
Монголыг түүхийг сурталчилан таниулав
Улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны
хөшөөнд МАН-ын удирдлагууд хүндэтгэл үзүүлэв
МАН-ын Удирдах ажилтны улсын зөвлөгөөн Говь-
Алтай аймагт ажмилттай боллоо
2015ОН
ИТГЭЛ ЗҮТГЭЛ 	ХАРИУЦЛАГА
16
2016ОН
УИХ-ын 2016 оны сонгуульд МАН-аас нэр
дэвшигчид батламжаа гардлаа
УИХ-ын 2016 оны сонгуульд МАН 65 суудал авч
үнэмлэхүй олонхи болов
МУ-ын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат орон нутагт
ажиллаж байгаа нь
“Монгол Ардын Намын Удирдах зөвлөлөөс 2016 оныг “Монгол Ардын
Намын Улсын Их Хурлын болон Орон нутгийн хурлын сонгуулийн бэлтгэлийг
бүрэн хангаж, сонгуульд амжилттай оролцох жил” болгон зарлаж, 2016 оны
УИХ-ын болон Орон нутгийн хурлын сонгуулийн бэлтгэлийг хангах асуудлаар
намын удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулж, сонгуулийн бэлтгэлийг
эрчимжүүлэх, сонгуулийн мөрийн хөтөлбөрийг боловсруулах, 2016 оны УИХ-
ын болон Орон нутгийн хурлын сонгуульд ажиллах ажилтан, сонгуультнуудыг
сонгон төрөлжсөн сургалтад хамруулж бэлтгэх, сонгуулийн бэлтгэлийг бүрэн
хангаж Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн шинэчлэлийн нэн эгзэгтэй
зааг бүхий энэ үед эх орныхоо язгуур эрх ашгийг эрхэмлэн, тусгаар тогтнолын
баталгаа болсон ууган улс төрийн хүчний хувьд сонгуульд амжилттай оролцоход
гол анхаарлаа хандуулан ажиллалаа.
Монгол Ардын Намаас сонгогдсон УИХ-ын гишүүд МАН-ын дарга М.Энхболд орон нутагт
ажиллаж байгаа нь
17
ИТГЭЛ ЗҮТГЭЛ 	ХАРИУЦЛАГА
Монгол Ардын Намын Удирдах зөвлөлөөс 2017 онд Намын анхан шатны
байгууллагуудаа бэхжүүлэн, сонгуулийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, 2017 оны
Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлийг бүрэн хангаж, сонгуульд амжилттай
оролцох, Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтуудыг
дэвшүүлэн ажиллаж “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит
сонгуулийн бэлтгэлийг хангах ажлын хэсгийн бүтэц, бүрэлдэхүүнийг 2016 оны
арванхоёрдугаар сарын 12-ны хурлаар хэлэлцэн батлав.
2017ОН
МАН-ын Бага хурлаас намын дарга М.Энхболдыг 2017 оны
Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүллээ
МАН “Прогрессив Альяанс”-ын уулзалтыг эх орондоо
анх удаа зохион байгуулав
МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх орон нутагт
ажиллаж байгаа нь
Манай нам гурван үеийн хэлхээн дээр
оршдог нам юм
ИТГЭЛ ЗҮТГЭЛ 	ХАРИУЦЛАГА
18
БАЙРСУУРЬ
УИХ-ын гишүүн, Батлан
хамгаалахын сайд
Н.ЭНХБОЛД
Аливаа улс төрийн хүчний туйлын хүсэл зорилго нь юу
юм бэ... гэж хүмүүс маш их асуух болж. Тэгвэл улс төрийн нам
эвслийн туйлын хүсэл зорилго нь улсаа хөгжүүлж, иргэдээ
чинээлэг амьдруулахад оршдог юм. Тэгэхийн тулд тухайн
улс төрийн хүчинд бодлого хэрэгтэй. Тус бодлогоо мөрийн
хөтөлбөр гээд байгаа юм. Бид 2016 оны УИХ-ын сонгуульд
ард түмний өмнө тулгамдсан асуудлыг мөрийн хөтөлбөрт
тусгаснаар ялалт байгуулсан. Энэ ч үр дүнгээ бид хангалттай
амсаж байна. “Олдвол өлдөхийн зовлон”-г бид үүрч байна
даа. XXVIII Их хурал бол мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд
хяналт тавьсан, хөгжлийн шалгуурт дүн тавьсан тийм л хурал
болоосой гэж хүсч байна. Ард түмний өгсөн итгэлийг алдах
эрх бидэнд байхгүй. Тиймээс хөгжлийн төлөө тэмүүлэх гол
зорилгоо умартаж болохгүй.Улс эх орныхоо өнцөг булан бүрээс намын анхан шатны
байгууллагын төлөөлөл болон сонгогдож ирсэн МАН-ын XXVIII Их
хурлын төлөөлөгч та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Өнгөрөгч
МАН-ын XXVII Их хурлаас хойш манай нам зангидсан гар шиг
нэгдмэл байж, бурууд хатуу, үнэнд ойр сөрөг хүчин болж ажилласны
хувьд 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд сүүлийн 20 жилийн
хугацаанд ард түмнээсээ авч чадаагүй их итгэлийг эргүүлэн олж авч
чадсан юм. Биднийг 2016 оны зун УИХ-д 65 суудал авч, намын анхан
шатны байгууллагын эгэл жирийн гишүүнээсээ эхлээд элэг сэтгэл нэгт
дэмжигчдийнхээ хамтаар баярлаж асан тэр өдрүүдэд манай улсын
эдийн засаг “ХАСАХ” зааж байсан нь нэгхэн жилийн өмнөх түүх
билээ. Ж.Эрдэнэбат миний тэргүүлсэн Засгийн газар энэ хүнд бөгөөд
хариуцлагатай үед нэг баг, эвийн хүчээр хамтран сайн ажилласны үр
дүнд ганцхан жилийн дотор эдийн засгийн үзүүлэлтийг огцом өсгөж,
-1.3 хувиас +5.3 хувьд хүргэж чадсан юм. МАН-ын жирийн гишүүд,
анхан шатны үүр, намын удирдах дээд байгууллага, намын бүх шатанд
эв нэгдлийг эрхэмлэж, оновчтой зөв шийдвэрүүдийг энэхүү хурлаар
дэвшүүлэн гаргана гэдэгт би эргэлзэхгүй байна.
Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
УИХ-ын гишүүн, МУ-ын
Ерөнхий сайд асан
Ж.ЭРДЭНЭБАТ
УИХ-ын гишүүн,
Хууль зүйн сайд
Ц.НЯМДОРЖ
	 Монгол Ардын Намын XXVIII Их хуралд төлөөлөгчөөр
сонгогдсон 1309 хүн бол намын төдийгүй нийт Монголын
төлөөлөл юм. Улс орны хөгжлийн цаашдын хандлага Монгол
Ардын Намын хэтийн бодлогыг хамтдаа хэлэлцэхээр том
үүрэг даалгаврыг авч 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн
дүүргийн, 152 хороог төлөөлөн ирсэн та бүхэнд хурлын үйл
ажиллагаандаа идэвхтэй, хариуцлагатай оролцохыг хүсье. 96
жилийн түүхтэй Монгол Ардын Намын гишүүдийн тууштай
зан хийгээд итгэл үнэмшил хөдөлмөр зүтгэл нь Монгол Улсын
хөгжил дэвшил бүртэй нягт холбоотой байсаар ирсэн. Цаашид
ч гэсэн бид энэ түүчээг буухиалж эх орныхоо хөгжлийг
тодорхойлоход үүрэг хариуцлага алдахгүй, иргэдийнхээ итгэл
найдварыг хөсөрдүүлэхгүй хэзээд хөгжил дэвшлийн талд
зогсохыг уриалж байна.
УИХ-ын гишүүн, Ерөнхий
нарийн бичгийн дарга
асан Ж.МӨНХБАТ
Монголын төдийгүй Азийн анхны улс төрийн хүчин Монгол
Ардын Намын XXVIII Их хурал хуралдаж байна. Юуны өмнө
Монгол Улс, эх орны минь дөрвөн зүг, найман зовхисоос Монгол
Ардын Намын XXVIII Их хурлын төлөөлөгчөөр сонгогдон ирсэн
1309 төлөөлөгчдөд хувиасаа болон МАН-ын Удирдах зөвлөлийн
зүгээс чин сэтгэлийн мэнд дэвшүүлье. Энэ удаагийн их хурлаар
бид улс эх орныхоо өмнө тулгамдсан асуудлын гарц шийдлийг олж,
асуудлыг ончтой, хүндрэлийг хөнгөн давах гарцыг эрж хайх нь нэн
чухал гэж харж байна. Би 2013 онд хуралдсан XXVII Их хурлаас
хойш МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг
хашсан хүн. Аливаа зүйл зарчимтай, замналтай байх ёстой. Манай
нам 2016 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө
ирэх он жилүүдэд бүрэн хэрэгжүүлэх ёстой. Ийм зарчмаар
Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар ажиллаж ирсний үр
дүнд өнөөдөр эдийн засаг 5.3 хувьд хүрсэн байна. Энэ үр дүнг
үргэлжлүүлэх эсэх нь өнөөдрийн Ерөнхий сайдын, Засгийн газрын
шийдэх асуудал. Ямар ч байсан 2020 онд иргэд сонгогчидтойгоо
уулзах нүүртэй, учрах баяртай байя л гэж би бодож байна.
УИХ-ын гишүүн,
Эрүүл мэндийн сайд
Д.САРАНГЭРЭЛ
Ази тивийн анхны улс төрийн хүчин Монгол Ардын
Намын түүхт XXVIII Их хурлын төлөөлөгчид, журмын
нөхдөдөө ажлын амжилт, амьдралын сайн сайхныг хүсэн
мэндчилье. Миний бие Та бүхнийхээ итгэл дэмжлэгээр намын
Удирдах зөвлөлийн гишүүнээр найм дахь жилдээ, УИХ-ын
гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллахдаа шударга
үнэний талд тууштай зогсож ёс зүй, хууль дүрмийг ёсчлон
биелүүлэхийн төлөө хичээн зүтгэсээр ирсэн билээ. Цаашид
журмын нөхөд, намын гишүүд Та бүхэнтэйгээ Их хурлаас
гарах шийдвэр, шат шатны сонгуулийн мөрийн хөтөлбөрийг
хэрэгжүүлэх, ард түмэндээ өгсөн амлалтаа биелүүлэхийн
төлөө чармайн ажиллах болно. Намын XXVIII Их хурлаас улс
орныхоо эдийн засгийг сэргээх, ард түмнийхээ аж байдлыг
дээшлүүлэх, амгалан тайван байдлыг бүрдүүлэхэд чиглэсэн
шийдвэр гарна гэдэгт итгэлтэй байна.
19
ИТГЭЛ ЗҮТГЭЛ 	ХАРИУЦЛАГА
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТОВЧООН
1992 2000 2004 2008 2012 20161996
70 72
45 26 6536
25
5 50
36
28
34
9
1
1 1
1
1
1 1
1
1
1
УИХ-ын 70 суудлыг
МАН /МАХН/ авсан бол
сөрөг хүчин 5 суудал
/МСДН-1, МоАН,
Нэгдсэн нам, МҮДН-
ын эвсэл-4/, бие даагч 1
сонгогджээ.
1996 оны УИХ-ын
сонгуулиар “Ардчилсан
холбоо” эвсэл 50 суудал,
МАН /МАХН/ 25 суудал
авсан бол МУНН 1
суудал авчээ.
2000 оны сонгуулиар
МАН /МАХН/ 72 суудал
авсан бол “Ардчилсан
холбоо” эвсэл, ИЗН, “Эх
орон” нам тус тус 1, бие
даагч 1 сонгогдов.
2004 оны сонгуулиар
МАН /МАХН/ 36, “Эх
орон-Ардчилал” эвсэл
36, БНН 1, бие даагч 3
гишүүн сонгогджээ.
2008 оны сонгуулиар
МАН /МАХН/ 45
суудал авсан бол АН 28,
“Иргэний эвсэл” 1, ИЗН
1, бие даагч 1 сонгогджээ.
2012 оны УИХ-ын
сонгуулиар АН 34, МАН
26, “Шударга ёс эвсэл”
11, ИЗНН 2, бие даагч 3
сонгогджээ.
2016 оны УИХ-
ын сонгуулиар МАН
65, АН 9, МАХН
1, бие даагч 1
сонгогджээ.
1
1 3 1
1 2
11
1
МОНГОЛ АРДЫН НАМЫН МӨРИЙН
ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА
/Хичээн эрмэлзэх зүйл/
Мөрийн хөтөлбөрийн төслийг бэлтгэхдээ нийгмийн
ардчиллын үндсэн суурь зарчмуудыг мөрдлөг болон, нөх-
цөл байдлаас зайлшгүй урган гарч байгаа орчин үеийн
чиг хандлагуудыг тусгахыг хичээсэн. Тухайлбал мөрийн
хөтөлбөрийг нийгмийн ардчиллын уриа “Эрх чөлөө -
эв нэгдэл - шударга ёс” гэсэн зарчимд тулгуурлан “ЭРХ
ЧӨЛӨӨ-ТУСГААР ТОГТНОЛ”, “ШУДАРГА ЁС-ХАРИУ-
ЦЛАГА”, “ЭВ НЭГДЭЛ-ИТГЭЛ ЗҮТГЭЛ” хэмээн гурван
бүлэгт хуваан авч үзлээ. Эрх чөлөө нь шударга ёсоор
нөхцөлдөж байх ёстой бөгөөд эрх чөлөө шударга ёс нь
эв нэгдлийг бий болгоно. Харин эв нэгдэл нь хөгжлийн
түлхүүр болно гэсэн санааг тусгасан.
Даяарчлалын асуудлыг орчин үеийн улс төрийн на-
мууд гарцаагүй голлох улс төрийн бодлогынхоо агуулгад
тусгаж байна. Тухайлбал Английн “Brexit”, АНУ-ын Ерөн-
хийлөгчид шинээр сонгогдсон Доналд Трампын тусгаар-
лах бодлого, ОХУ-ын бие даан хөгжих эрмэлзэл болон
олон тулгуурт бодлого, зарим жижиг орнуудын салан
тусгаарлах үзэл зэрэг нь даяарчлалын эсрэг хандлагыг
агуулж байна. Гэтэл Франц, Герман зэрэг социаль демо-
крат онол тулгуур үзэл нь болдог орнууд болон өнөөдөр
эдийн засгийн хамгийн хүчирхэг гүрэн БНХАУ даяар-
члалын төлөө баттай зогсож байгаа билээ. Харин АНУ,
ОХУ-ын адил бие даан хөгжих чадвар султай Монгол
орон даяарчлалын давалгаанаас холдох боломжгүй бө-
гөөд харин эрсдлүүдийг сайтар тооцон, шаардлагуудаа
нэмэгдүүлснээр өөрт ашигтай байх нөхцөлийг бүрдүүлж
болно.
Эдгээрийн хамтаар хүний үүрэг хариуцлагын тухай
ойлголт нь эрх чөлөө ба хариуцлагын тэнцвэрт байдлыг
хангахад чухал үүрэгтэй болж байна. Орчин үеийн нийг-
мийн баримжаат төрийн санхүүгийн хямралууд, орлого
ба зарлагын хоорондох зөрүүг улам их болгосоор бай-
на. Даяаршсан зах зээлийн нөлөөгөөр улс орнуудын
үндэсний эдийн засгийн ачаалал даах чадамж улам бүр
хумигдаж байгаа орчин үед үндсэн үүргүүдийг тууштай
харгалзан үзэхгүйгээр нийгмийн үндсэн эрхүүд хангаг-
дах боломжгүй болж байгаа ажээ. Нийт нь нэгнийхээ
өмнө, нэг нь нийтийнхээ өмнө хариуцлага хүлээх зар-
чмыг эв санааны нэгдэл хэмээн тодорхойлдог. Өөрөө
чадах чинээгээрээ хүчин зүтгэхгүйгээр аянчин мэлхийн
үлгэр мэт бусдын хүчинд дулдуйдан амьдарвал эв санаа-
ны зарчмыг ноцтой зөрчиж буй хэрэг юм. Сонгуулийн су-
далгаанаас авч үзвэл сонгогчдын олонх нь нийтийн ашиг
сонирхлыг төдийгүй нийгмийн сайн сайхны төлөөх зо-
рилтуудыг өөрсдийн сонголтод харгалзан үздэг болох нь
батлагддаг. Иймээс хувь хүмүүс өөртөө хамгийн ашиг-
тай байх тэр хувилбарыг сонгодог гэж үзэх нь өрөөсгөл
болсон байна. Аюулгүй байдал, төрийн бодлогын зал-
гамж чанарыг хангах хэрэгцээ, аливаа үйл ажиллагааны
үр дүнг хамгийн өндөр байлгах эрмэлзэл, ёс суртахууны
хэм хэмжээнүүд, нийтийн ашиг сонирхол, үзэл суртлын
чиг хандлага зэргийг иргэд илүү ихээр харгалзан үздэг
болжээ. Үүний зэрэгцээ хүний үндсэн хэрэгцээнүүд нь
зөвхөн идэж уух, өмсөх зүүхээр хязгаарлагдахгүй бо-
лон өөрчлөгдөж байна. Үүнд хүндлүүлэх, итгэх, бусдад
хэрэгтэй байх, ноёлох, харилцан ойлголцох, эрүүл саруул
нийгмийн хүрээлэл дунд амьдрах хэрэгцээ багтдаг.
Олон улсын эдийн засгийн хөгжил болон төр, улс
төрийн намуудын голлон анхаарах болсон асуудал нь бо-
ловсролын тогтолцооны асуудал болоод байна. Нарийн
мэргэжил бүхий хөрвөх чадвар сайтай мэргэжилтэй
боловсон хүчнийг бэлтгэснээр байгаль орчинд халгүй,
материал түүхий эдийн орц хамгийн бага, өндөр өртөг
бүхий бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, өндөр ашгийг тог-
твортой хугацаанд хүртэх зорилгыг тавих болжээ. Ажил-
лах хүчний хувьд асар их хомсдолтой Монгол Улс нь нэгж
ажиллах хүчний хөдөлмөрийн бүтээмж хамгийн өндөр
байж, өндөр өртөг бүхий бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж
буй олон улсын хөдөлмөрийн хуваарьт идэвхитэй орол-
цох чиглэлийг эрхэм болгон ажиллах нь зүйтэй гэж үзлээ.
Үүний учир боловсрол, шинжлэх ухааны салбарыг стра-
тегийн голлох салбараар авсан.
Эв нэгдлийн зарчим нь төрийн бодлого нэгдмэл байж,
иргэдэд дарамтгүй ойлгомжтой, ил тод байхад хангагда-
на гэж үзлээ. Өнөөгийн монголын нийгэмд ард иргэд нь
төрдөө итгэх итгэл алдарсан, төр нь өөрийн үндсэн үүр-
гээ гүйцэтгэх чадвар мөхөс байгаа нь харилцан ойлгол-
цол дутмаг байгаагийн илрэл бөгөөд нийгмийн ардчил-
лын суурь зарчим болох хүний эрх чөлөө, шударга ёсыг
хангахад төр голлох үүрэгтэйг анхааран үзэж, түүний
нэр хүндийг байнга өндөрт байлгах, үүргээ бүрэн гүйцэд
биелүүлэхэд эв нэгдэл чухал үүрэгтэйг илэрхийлэх зорил-
го тавьсан блно.
Эдгээрээс гадна мөрийн хөтөлбөрийн төслийг бэлт-
гэхдээ намын XXV Их хурлаар баталсан МАХН-ын Тун-
хаг бичгийг суурь болгон авсан. Ерөнхийдөө МАН-ын
“Хичээн эрмэлзэх зүйл /мөрийн хөтөлбөр/” нь олон жи-
лийн хугацаанд баримтлах, тунхаглалын шинжтэй баримт
байх шаардлагыг мөрдлөг болгосноо хэлэх нь зүйтэй.
Орчин үед социаль демократ намуудын үзэл баримт-
лалдаа зайлшгүй анхаарах болсон асуудлуудыг эрэмбэ-
лэн авч үзвэл:
-Хүний эрх болон үүрэг хариуцлагын тухай ойлголт
-Мэдлэгт тулгуурласан, өндөр үр ашиг өгөх ногоон
эдийн засаг
-Иргэдийн амьдралын баталгаа болох байгаль орчны
хамгааллын асуудал байгаа бөгөөд эдгээр зарчмуудыг
аль болох тусгах оролдлого хийлээ.
ИТГЭЛ ЗҮТГЭЛ 	ХАРИУЦЛАГА
20
МОНГОЛ АРДЫН НАМЫН
ДҮРМИЙН НЭМЭЛТ
ӨӨРЧЛӨЛТИЙН
ТАНИЛЦУУЛГА
Монгол Ардын Намын XXVIII Их хурлаар Монгол Ардын Намын
дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл бэлдэх ажлын хэсгийн даргаар УИХ-ын
гишүүн ХЗБХ-ны дарга Ш.Раднаасэд, нарийн бичгийн даргаар Улс төр, намын
байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар нар ажиллалаа. Намын дүрмийн
нэмэлт өөрчлөлтийн ажлын хэсэг нь нийт таван удаагийн хурал хийж намын
дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах саналуудыг, ажлын хэсгийн гишүүдээс болон
аймаг, нийслэлийн намын хорооны дарга нарт 2017 аравдугаар 12-ны өдрийн
413 тоот албан бичгээр Төлөөлөгч сонгох анхан шатны байгууллагын хурлаар
намын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн талаар намын гишүүдийн дунд хэлэлцүүлэг
өрнүүлж, гарсан саналуудыг нэгтгэн ирүүлэх мөн 2017 арваннэгдүгээр сарын
2-ны өдрийн 437 тоот албан бичгээр намын дүрмийн хэрэгжилт, анхан болон
дунд шатны байгууллагын үйл ажиллагаанд хэрхэн нийцэж байгаа эсэх, мөн
намын дүрмийн бүлэг болох хяналтын байгууллага, намын санхүүжилтийн
механизмыг боловсронгуй болгох зэрэг хүснэгтэд заасан хүрээнд намын
хорооны тэргүүлэгчдийн хурлаараа хэлэлцүүлэн гарсан саналыг гишүүдээс
ирүүлсэн саналуудтай нэгтгэн Намын дүрмийн нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын
хэсэгт ирүүлэх чиглэл өгсний дагуу ирсэн саналуудыг хуульд нийцүүлэн, судлан
үзэж XXVIII Их хурлаар намын дүрэмд зарчмын болон дагалдах найруулгын 50
гаруй нэмэлт өөрчлөлтийг оруулахаар ажиллалаа.
2013 оны XXVII Их хурлаар батлагдсан намын үндсэн дүрэмд өнгөрсөн
дөрвөн жилийн хугацаанд засаж сайжруулан, намын Бага хурлаар дөрвөн
удаагийн нэмэлт өөрчлөлтийг оруулж Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн 13
бүлэг 48 зүйл 173 заалттай байна. Нэмэлт өөрчлөлтийг агуулгын хувьд дараах
байдлаар томъёоллоо.
•	 Намын удирдлагын эрх үүргийн зохицуулалт
•	 НАШБ-ын бүтэц зохион байгуулалтыг тодорхой болгох, үйл 	
						ажиллагааг нь бэхжүүлэх
•	 Намын сонгуульт гишүүний сахилга хариуцлагыг 		
						өндөржүүлэх
•	 Намын удирдах дээд байгууллагын бүтэц зохион 		
						байгуулалтад өөрчлөлт хийх
•	 Намын хяналтыг бүх шатанд сайжруулах, хараат бус байдлыг 	
						бэхжүүлэх
•	 Намаас сонгогдож, томилогдсон намын гишүүний ёс зүйн 	
			 байдалд хяналт тавих эрх, ёс зүйн хороог байгуулах
•	 Бусад үг үсгийн болон найруулгын шинжтэй зарим 		
						өөрчлөлтийг тусгасан болно
Монгол Ардын Нам ХХVIII Их Хурал
Монгол Ардын Нам ХХVIII Их Хурал
Монгол Ардын Нам ХХVIII Их Хурал
Монгол Ардын Нам ХХVIII Их Хурал
Монгол Ардын Нам ХХVIII Их Хурал
Монгол Ардын Нам ХХVIII Их Хурал
Монгол Ардын Нам ХХVIII Их Хурал
Монгол Ардын Нам ХХVIII Их Хурал
Монгол Ардын Нам ХХVIII Их Хурал
Монгол Ардын Нам ХХVIII Их Хурал
Монгол Ардын Нам ХХVIII Их Хурал
Монгол Ардын Нам ХХVIII Их Хурал
Монгол Ардын Нам ХХVIII Их Хурал
Монгол Ардын Нам ХХVIII Их Хурал
Монгол Ардын Нам ХХVIII Их Хурал
Монгол Ардын Нам ХХVIII Их Хурал
Монгол Ардын Нам ХХVIII Их Хурал
Монгол Ардын Нам ХХVIII Их Хурал
Монгол Ардын Нам ХХVIII Их Хурал
Монгол Ардын Нам ХХVIII Их Хурал

More Related Content

Similar to Монгол Ардын Нам ХХVIII Их Хурал

МАН-ын мөрийн хөтөлбөрийн сонин
МАН-ын мөрийн хөтөлбөрийн сонин МАН-ын мөрийн хөтөлбөрийн сонин
МАН-ын мөрийн хөтөлбөрийн сонин Unuruu Dear
 
МАН 60 тэрбум слайд
МАН 60 тэрбум слайдМАН 60 тэрбум слайд
МАН 60 тэрбум слайдZandaakhuu Enkhbold
 
Хөвсгөлийн бухиа шуудан
Хөвсгөлийн бухиа шуудан  Хөвсгөлийн бухиа шуудан
Хөвсгөлийн бухиа шуудан Ellsi Nick
 
Б.Энхбаяр
Б.ЭнхбаярБ.Энхбаяр
Б.ЭнхбаярUnuruu Dear
 
Ulaabaatar presentation zassan
Ulaabaatar presentation zassanUlaabaatar presentation zassan
Ulaabaatar presentation zassanEvsel Nith
 
Б.Энхбаяр: Төрийн албаны эрх зүйн зохицуулалт, чиг хандлага
Б.Энхбаяр: Төрийн албаны эрх зүйн зохицуулалт, чиг хандлага Б.Энхбаяр: Төрийн албаны эрх зүйн зохицуулалт, чиг хандлага
Б.Энхбаяр: Төрийн албаны эрх зүйн зохицуулалт, чиг хандлага Unuruu Dear
 
Компанийн засаглалын тайлан 2013 02 (1)
Компанийн засаглалын тайлан 2013 02 (1)Компанийн засаглалын тайлан 2013 02 (1)
Компанийн засаглалын тайлан 2013 02 (1)Bayar Be
 
Changes in democratic governance 2007 08 mon
Changes in democratic governance 2007 08 monChanges in democratic governance 2007 08 mon
Changes in democratic governance 2007 08 monOchir Consulting Ltd
 
Lesson 1 about cooperative
Lesson 1 about cooperativeLesson 1 about cooperative
Lesson 1 about cooperativeNeil Dsouza
 
Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар
Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбарСонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар
Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбарGEC Mongolia
 
эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага
эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлагаэмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага
эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлагаBayarmaa Anu
 
Ж.Бямбадорж - Монгол Улсын сонгуулийн тогтолцоо: Ололт, дутагдал
Ж.Бямбадорж - Монгол Улсын сонгуулийн тогтолцоо: Ололт, дутагдалЖ.Бямбадорж - Монгол Улсын сонгуулийн тогтолцоо: Ололт, дутагдал
Ж.Бямбадорж - Монгол Улсын сонгуулийн тогтолцоо: Ололт, дутагдалGEC Mongolia
 
Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл"
Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл" Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл"
Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл" Unuruu Dear
 
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛСАН ӨӨРЧЛӨЛТ, ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ДАГАЖ БАТЛАГДСА...
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛСАН ӨӨРЧЛӨЛТ, ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ДАГАЖ БАТЛАГДСА...МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛСАН ӨӨРЧЛӨЛТ, ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ДАГАЖ БАТЛАГДСА...
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛСАН ӨӨРЧЛӨЛТ, ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ДАГАЖ БАТЛАГДСА...Umguullin Mongol Umguulugch
 

Similar to Монгол Ардын Нам ХХVIII Их Хурал (20)

МАН-ын мөрийн хөтөлбөрийн сонин
МАН-ын мөрийн хөтөлбөрийн сонин МАН-ын мөрийн хөтөлбөрийн сонин
МАН-ын мөрийн хөтөлбөрийн сонин
 
MAN 60 terbum slide
MAN 60 terbum slideMAN 60 terbum slide
MAN 60 terbum slide
 
МАН 60 тэрбум слайд
МАН 60 тэрбум слайдМАН 60 тэрбум слайд
МАН 60 тэрбум слайд
 
МАН 60 тэрбумын албан тушаалын наймаа
МАН 60 тэрбумын албан тушаалын наймааМАН 60 тэрбумын албан тушаалын наймаа
МАН 60 тэрбумын албан тушаалын наймаа
 
Хөвсгөлийн бухиа шуудан
Хөвсгөлийн бухиа шуудан  Хөвсгөлийн бухиа шуудан
Хөвсгөлийн бухиа шуудан
 
Б.Энхбаяр
Б.ЭнхбаярБ.Энхбаяр
Б.Энхбаяр
 
Ulaabaatar presentation zassan
Ulaabaatar presentation zassanUlaabaatar presentation zassan
Ulaabaatar presentation zassan
 
Б.Энхбаяр: Төрийн албаны эрх зүйн зохицуулалт, чиг хандлага
Б.Энхбаяр: Төрийн албаны эрх зүйн зохицуулалт, чиг хандлага Б.Энхбаяр: Төрийн албаны эрх зүйн зохицуулалт, чиг хандлага
Б.Энхбаяр: Төрийн албаны эрх зүйн зохицуулалт, чиг хандлага
 
1992 оны үндсэн хууль.
1992 оны үндсэн хууль. 1992 оны үндсэн хууль.
1992 оны үндсэн хууль.
 
Компанийн засаглалын тайлан 2013 02 (1)
Компанийн засаглалын тайлан 2013 02 (1)Компанийн засаглалын тайлан 2013 02 (1)
Компанийн засаглалын тайлан 2013 02 (1)
 
махн
махнмахн
махн
 
Changes in democratic governance 2007 08 mon
Changes in democratic governance 2007 08 monChanges in democratic governance 2007 08 mon
Changes in democratic governance 2007 08 mon
 
Lesson 1 about cooperative
Lesson 1 about cooperativeLesson 1 about cooperative
Lesson 1 about cooperative
 
Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар
Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбарСонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар
Сонгуулийн тухай зарим ойлголт, товч тайлбар
 
Man 60 terbum nom
Man 60 terbum nomMan 60 terbum nom
Man 60 terbum nom
 
эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага
эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлагаэмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага
эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага
 
ардчилал
ардчилалардчилал
ардчилал
 
Ж.Бямбадорж - Монгол Улсын сонгуулийн тогтолцоо: Ололт, дутагдал
Ж.Бямбадорж - Монгол Улсын сонгуулийн тогтолцоо: Ололт, дутагдалЖ.Бямбадорж - Монгол Улсын сонгуулийн тогтолцоо: Ололт, дутагдал
Ж.Бямбадорж - Монгол Улсын сонгуулийн тогтолцоо: Ололт, дутагдал
 
Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл"
Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл" Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл"
Ж.Мөнхбат "Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл"
 
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛСАН ӨӨРЧЛӨЛТ, ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ДАГАЖ БАТЛАГДСА...
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛСАН ӨӨРЧЛӨЛТ, ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ДАГАЖ БАТЛАГДСА...МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛСАН ӨӨРЧЛӨЛТ, ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ДАГАЖ БАТЛАГДСА...
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛСАН ӨӨРЧЛӨЛТ, ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ДАГАЖ БАТЛАГДСА...
 

Монгол Ардын Нам ХХVIII Их Хурал

  • 1. 1 ИТГЭЛ ЗҮТГЭЛ ХАРИУЦЛАГА ЯЛАЛТ АМАР ИРДЭГГҮЙ. ЯЛАЛТЫН АРД ҮНЭ ЦЭНЭ БАЙДАГ, ХАРИН ЯЛАГДЛААС СУРГАМЖ ҮЛДДЭГ 10-11 нүүр 23-29 нүүр МАН-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД: МОНГОЛ АРДЫН НАМЫН БАГА ХУРЛЫН ХУРАЛДААН XXVII-XXVIII ИХ ХУРЛЫН ХООРОНД БИД ХЭРХЭН АЖИЛЛАВ 3-6 нүүр
  • 3. 3 ИТГЭЛ ЗҮТГЭЛ ХАРИУЦЛАГА тусгаар тогтнол тїїхийн хуудаснааТУСГААР ТОГТНОЛ ТҮҮХИЙН ХУУДАСНАА
  • 4. ИТГЭЛ ЗҮТГЭЛ ХАРИУЦЛАГА 4 -Сайн байна уу, Таны энэ өдрийн амар амгаланг айлтгая. Намын Их хурал хуралдах гэж байна. Их хурлын ач холбогдлыг Та хэрхэн тодорхойлох вэ. Ямар шийдвэр гаргаасай гэж бодож байна вэ? -Сайн, сайн байна уу. Танд ч бас энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Сайхан өвөлжиж байгаа биз дээ. Эх орны өнцөг булан бүрээс сонгогдсон 1300 гаруй төлөөлөгч Их хуралдаа оролцохоор ирээд байна. Тэд улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга замыг хэлэлцэхээс гадна намын XXVII их хурлаас хойшхи өнгөрсөн дөрвөн жилийн намын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгнө. Ойрын жилүүдийн зорилтоо тодорхойлно. Манай намын дүрэмд Их хурал дөрвөн жилд 1-2 удаа хуралдана гэж заасан байдаг. 2016 онд УИХ-ын болон орон нутгийн, 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль боллоо. Эдгээр сонгуульд хэрхэн оролцов, ямар амжилт гаргаж, ямар алдаа сургамж үлдэв гэдгээ дүгнэж ярилцах нь зүй ёсных л доо. Энгийн, ердийн талаас нь харах юм бол дүрмийн дагуу ээлжит Их хурлаа л хуралдуулах гэж байна. Өмнө нь 27 удаа хуралдаж байсан Их хурал энэ удаа 28 дахиа болох гэж байна гэсэн үг. Гэхдээ Их хурал болгон өөрийн гэсэн онцлогтой, тэр хэрээр үнэ цэнэтэй, түүхэн ач холбогдолтой байсан нь манай намын түүхээс тод харагддаг. Монгол хэмээх улс гэрийн өөрчлөгдөн шинэчлэгдэж, хөгжин дэвшсэн замнал манай намтай салшгүй холбоотой. Монгол Ардын Намаас гарсан шийдвэр болгон улс орны хөгжил, монголчуудын амьдрал ахуйд тод тусгалаа үлдээсээр ирсэн. Нөгөө талаар яг энэ цаг үед бид төрийн эрхийг барьж байна. Улсын эдийн засаг хямралтай, нэг их амархан өргөөд босгочихооргүй өеөдчихсөн байгаа. Эдийн засгаа хэвтрээс босгож, тогтвортой хөгжлийн суурийг тавих том зорилт бидний өмнө байна. Парламентад үнэмлэхүй олонхийн суудалтай намын хувьд цэгцтэй зөв бодлоготой, түүнийгээ хэрэгжүүлэх үйл хэрэгт нийт нийгмийг манлайлан удирдах чадвартай байх, төрийн институци хоорондын болон төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, нэг зүгт чиглүүлэх нэгдмэл стратеги баримтлах, ард түмэнтэйгээ амин холбоотой байж, намын дотоод эв нэгдэл, тогтвортой байдал, эрүүл саруул оюун ухааныг тэтгэн дэмжих зарчмыг туйлбартай баримтлах нь нэн чухал. Энэ бүх асуудалд Их хурал хариу өгөх ёстой. Энэ утгаараа бол түүхэн чухал хурал болно. “Төр тогтвортой, түмэн олон амгалан байх” гэсэн нэг хэлц бий дээ. Энэ цөөн үгэнд том ухаан, том бодлого багтжээ гэж би хардаг. Тиймээс хамгийн энгийнээр хэлбэл төрөө тогтвортой, түмнээ түвшин амгалан байлгах зорилтыг хэрэгжүүлэх түлхүүр шийдвэрийг гаргаасай гэж ард түмэн минь Их хурлаас хүсэж байгаа нь тодорхой. -Та Монгол Ардын Намын даргын албан тушаалаа өгнө гэдгээ нэлээд эрт мэдэгдсэн. Тэгэхээр намын дарга М.Энхболдын үйл ажиллагааны нэгэн цикл өндөрлөнө гэсэн үг. Өнгөрсөн дөрвөн жилийн үйл ажиллагаагаа хэрхэн дүгнэж байна вэ? -Монгол Ардын Намын XXVII их хурлаас намын даргаар сонгогдож, 2013 оны аравдугаар сарын 29- ний өдөр намынхаа тамгыг гардан авч байлаа. Түүнээс хойш дөрвөн жил өнгөрч. Улстөрч, Монгол Ардын Намын гишүүн М.Энхболдын хувьд намын даргын албан тушаалаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгсний маргаашаас дахин шинэ зорилгын төлөө ажиллаж, хөдөлмөрлөнө. Улстөрчийн замнал ямагт өгсөж явах учиртай. Энэ өгсүүр замынхаа нэг шатан дээр л би зогсож байна. Ирээдүйн зорилго, шинэ тэмүүллээ тодорхойлоод, цааш өгсөх учиртай. Залуу халуун насандаа эгнээнд нь нэгдсэн, удирдаж удирдуулж явсан Ардын намтайгаа байгаа болохоор ирээдүйд итгэл төгс байна. Намын хамт олонтойгоо, журмын сайхан нөхөдтэйгөө Ардын намын М.ЭНХБОЛД: ЯЛАЛТ АМАР ИРДЭГГҮЙ. ЯЛАЛТЫН АРД ҮНЭ ЦЭНЭ БАЙДАГ, ХАРИН ЯЛАГДЛААС СУРГАМЖ ҮЛДДЭГ ...2012-2016 онд сум, дүүргийн ИТХ-д манай нам 130 гаруйхан суудалтай байсан бол 232 болсон. Нийслэлийн есөн дүүргийн зургаад нь ялалт байгуулсан...
  • 5. 5 ИТГЭЛ ЗҮТГЭЛ ХАРИУЦЛАГА ялалт ололт, Монгол Улсын мандал бадралын төлөө зүтгэнэ ээ. Би намынхаа даргаар хоёр удаа сонгогдож ажиллалаа. Эхний удаа 2005 онд сонгууль болоогүй байхад Ардчилсан намын даргаас Ерөнхий сайдын албан тушаалыг авч, дараа нь намынхаа шинэ даргад хүлээлгэн өгч байлаа. Энэ удаад үнэмлэхүй ялалт, гэнэтийн ялагдлын дараа албан тушаалаа өөрийн хүсэлтээр өгч байна. Аль аль нь өвөрмөц онцлогтой юм даа. Монгол Ардын Нам, түүний мянга мянган гишүүдийн дэмжлэгийг авч, итгэлийг хүлээн энэ эрхэм хариуцлагатай албыг хоёронтаа хашсан нь миний намтарт тодоор үлдэх бахархал, хувь улстөрчийн амьдралд тохиосон ховор хувь заяа гэж би боддог. Энэ дашрамд намайг дэмжиж, гар сэтгэл нийлж ажилласан Монгол Ардын Намын Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүд, намын аппаратын болон бүтцийн байгууллагын ажилтнууд, гишүүд, дэмжигчдэдээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Нам удирдсан үйл ажиллагаагаа дүгнэхийн тухайд бол өөрөө өөртөө үнэлгээ өгнө гэдэг утгагүй. Их хурал л албан ёсны дүнгээ тавина шүү дээ. -Сайн, муу гэж дүгнэх тухай асуудал биш юм аа. 2014 оны Монгол Ардын Намыг 2017 оны Монгол Ардын Намтай харьцуулж харвал эрхбиш ялгаа байж л таарна даа. “За, би энэ намыг ийм байхад нь хүлээж аваад, одоо ийм болгоод өгч байна аа” гэж хэлэх нь нам удирдсан хүний зайлшгүй хийх ёстой үүрэгт үйлдэл гэж би бодоод байна л даа... -За тэгвэл зарим нэг баримт хэлье ээ. Намайг намын даргаар сонгогдож байх 2013 онд манай нам 2012 оны УИХ-ын сонгуулиар парламентад цөөнх болж, сөрөг хүчний байр сууринд шилжчихсэн байлаа. Тус онд явагдсан орон нутгийн ИТХ-ыг сонгох сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуульд ч ялагдал хүлээсэн, даржин гэмээр таагүй уур амьсгал бүрдчихсэн үе байсан. Тэгвэл 2016 оны УИХ-ын сонгуулиар өмнөх парламентын 26 суудлаа 65 болгосон. Нийслэлийн 45 суудлын 34-ийг авсан. Нийтдээ аймаг, нийслэлийн ИТХ-ын нийт бүрэлдэхүүний 70 хувь буюу 810 суудлын 566-д одоо манайхан сууж байна. 2012-2016 онд сум, дүүргийн ИТХ-д манай нам 130 гаруйхан суудалтай байсан бол 232 болсон. Нийслэлийн есөн дүүргийн зургаад нь ялалт байгуулсан. Бүхэлдээ энэ нь Монгол Ардын Намын хувьд сүүлийн 10 гаруй жил гарч байгаагүй том амжилт, үнэмлэхүй ялалт болсон юм. Ардчилсан төрийн тогтолцоотой, парламентын засаглалтай улс орны улс төрийн намын туйлын зорилго нь төрд олонхи болох, энгийнээр хэлбэл сонгуульд ялж, засгийн эрхийг авч, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх явдал байдаг. Энэ үүргээ бид биелүүлсэн гэж хэлж болох болов уу. -Амар олдсон ялалт биш байх л даа. Ямар үйл ажиллагаа өрнүүлж, яаж зүтгэж байж ард олны ийм үнэмлэхүй дийлэнх итгэлийг олж авсан юм бол. -Амар зүйл гэж хаана ч байхгүй. Тэр тусмаа ялалт тийм амархан ирдэггүй. Ялалтын ард ямагт үнэ цэнэ байдаг. Зүгээр сууж байгаад юм уу, өрсөлдөгч улс төрийн хүчний арчаагүйгээс бид ийм том ялалтад хүрээгүй юм шүү. Монгол Ардын Намын XXVII Их хурал шинэчлэлийн Их хурал болсон. Өмнөх дөрвөн жилийн алдаа оноондоо дүгнэлт хийж, ойрын болон хэтийн зорилтоо тодорхойлсон. Үндсэн дүрэмдээ шинэчлэлийн агуулгатай олон чухал өөрчлөлтийг оруулсан. “Урагшаа” хэмээн нэрлэсэн чухал баримт бичиг баталсан. “Монгол Улс-2021: Хөгжлийн зорилтууд” бодлогын баримт бичгийг хэлэлцэн сайшаасан. “Урагшаа” баримт бичигт хамтын удирдлага, эв нэгдэл, дотоод ардчилал, шударга өрсөлдөөний зарчмыг баримтлах, нээлттэй нам болох, бодлого, шийдвэр гаргахдаа ард иргэд, гишүүдийнхээ санаа бодлыг заавал тусгаж байх, эмэгтэйчүүдийн оролцоог намын бүх шатанд 25 хүртэл хувиар нэмэгдүүлэх, хүний нөөцийн бодлогыг өөрчлөх, гишүүд, дэмжигчдийн гаргасан зөв оновчтой үүсгэл санаачилгуудыг бодлогоор дэмжих, намын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох зэрэг намын дотоод үйл ажиллагааны шинэчлэлийн зорилтууд туссан. Улс орныхооэдийнзасгийнөсөлтийгхэрхэн,ямараргазамаар хангах вэ, хөгжлийн үндсэн зорилтуудаа яаж хэрэгжүүлэх ёстой вэ, ажилтай, орлоготой иргэдтэй, дундаж чинээлэг давхарга давамгайлсан нийгмийг цогцлоохын тулд юу хийх ёстой юм, хүнээ яаж хөгжүүлэх юм бэ, байгаль орчин, экологийн тэнцвэрийг үйлдвэрлэлтэй хэрхэн зохицуулах вэ гэх мэт хөгжлийн зорилтуудыг “Монгол Улс-2021: Хөгжлийн зорилтууд”-д багтаасан. Эдгээр бодлого, зорилтуудаа бид 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөртөө тусгасан. Сонгуулийн дараа байгуулагдсан Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө багтаагаад, хэрэгжүүлээд явж байна. Би намын даргаар сонгогдохдоо долоон үндсэн зорилтыг багтаасан мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн юм. Хөтөлбөрөө хэр биелүүлснийг Их хурал дүгнэх байх. Гэхдээ хувь хүнийхээ хувьд би зорилгоо хэрхэн хэрэгжүүлж вэ гэдгээ тооцож үзсэн. Сэтгэл дундуургүй байгаа гэдгээ хэлье. Намын Удирдах зөвлөл болон аппаратын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн өөрчилснөөр ажлын уялдаа холбоо сайжирч, үйл ажиллагаа нь илүү ажил
  • 6. ИТГЭЛ ЗҮТГЭЛ ХАРИУЦЛАГА 6 хэрэгч, бүтээлч шуурхай болсон. Монгол Ардын Намаас сонгогдож, томилогдож ажиллаж байсан үе үеийн намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгч, УИХ- ын дарга, Ерөнхий сайд нараас бүрдсэн Зөвлөхүүдийн танхимыг намын даргын дэргэд байгуулан ажиллаж, бодлогын баримт бичиг, тулгамдсан асуудлуудаар байр суурийг нь сонсон, шийдвэртээ тусгаж байлаа. “Ардын индэр” хэлэлцүүлэг, “Бид хамтдаа” аян, форум, “Нэг баг- Нэг зорилго” зөвлөгөөн, “Манлайлал-500” хөтөлбөр гэх мэт олон арга хэмжээ зохион байгуулсныг гишүүд маань санаж байгаа байх. -Нийгэмд хандсан эдгээр олон арга хэмжээний үр дүнгийн талаар Та юу хэлэх вэ? -Бүгдийг нь дүгнэж ярина гэвэл ихээхэн цаг хугацаа шаардагдах байх. Заримаас нь товч танилцуулъя. “Бид хамтдаа” аян улсын хэмжээнд бүх аймаг, сум, нийслэлийн есөн дүүргийг хамран зургаан сарын хугацаанд өрнөж, 520 шахам мянган хүнийг хамарсан. НАМЗХ, НАМЭХ, НАМОХ, намын дэргэдэх Ахмадын байгууллага, Шинэчлэлийн хороо, Зүүний хүчний холбоо зэрэг бүтцийн болон үүсгэл санаачилгын байгууллагууд тус тусын чиглэлээр нийгмийн салаа мөчир бүхэнд хүрч, тэднийхээ дуу хоолойг сонсож, цаашдын бодлого, зорилтоо тодорхойлсон. Эндээс улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн хүрээнд тулгамдаж, олон түмний сэтгэлийг зовоож буй асуудлууд, анхаарч хэрэгжүүлэх ёстой ажил, арга хэмжээний бүрэн дүр зураг гарсан гэж хэлж болно. Тиймээс улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллага, бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачид оролцсон “Бид хамтдаа” форумыг 2015 оны аравдугаар сард зохион байгуулсан. Форумаар тулгамдсан зорилт, сорилт бэрхшээл, гарц шийдлийг хэлэлцэн, “Бид хамтдаа” тунхаг бичгийг гаргаж байлаа. Форумд оролцогчид хүн төвтэй хөгжлийн төлөө хамтран ажиллахаа тунхагласан нь монголчууд бүхлээрээ нэгэн зүгт харж чадаж байгаагийн илэрхийлэл, хөгжлийн төлөө үйл ажиллагаа, үзэл баримтлалаа нэгтгэсэн чухал арга хэмжээ болсон юм. Энэ дашрамд нэг зүйлийг тэмдэглэж хэлэхэд намын XXVII их хурал, намын даргын санаачилсан “Үндэсний зөвшилцөл”-ийн механизм Монголын улс төрийн хүрээнд шинэлэг арга хэмжээ болж чадсан. Улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагуудын түвшинд энэхүү арга хэмжээ өнөөг хүртэл 13 удаа болж, үндэсний хөгжлийн бодлого, Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хууль, томоохон төсөл, хөтөлбөрүүд болон улс орны амин чухал бусад асуудлуудаар зөвшилцөж, тодорхой шийдэл гаргаж байлаа. Бидний суурийг нь тавьсан үндэсний хэмжээний зөвшилцлийн энэхүү механизм цаашид тогтвортой үргэлжилж, улс үндэстний хэмжээний цөм асуудлаар монголчууд нам, улс төр, үзэл бодлын ялгаагүйгээр нэгэн зүгт харж чаддаг байх нь чухал гэдгийг тэмдэглэж хэлье. -2016 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялсан нь нэр дэвшигчдээ сонгосон үйл явцтай холбогдож таарна. Ямар зарчмыг баримталж, хэрхэн сонгов? -Тухайн тойргийн намын байгууллага, гишүүд, иргэд сонгогчдын санал бодолд л тулгуурласан. XXVII Их хурлын дараа намын бүх шатны байгууллагын удирдах ажилтнуудыг оролцуулсан зөвлөгөөнийг хоёр удаа, орон нутагт бүсчилсэн зөвлөгөөнийг таван удаа зохион байгуулсан. 2014 оны зургадугаар сард “УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвших сонирхол бүхий намын гишүүд, дэмжигчдийг бүртгэж, дэмжлэг үзүүлэх журам”-ыг Удирдах зөвлөлийн тогтоолоор баталж, хэрэгжүүлсэн юм. Намын гишүүдийнхээ саналыг сонсох хэлэлцүүлгийг намын анхан шатны байгууллагуудын хэмжээнд ил тод нээлттэй хийсэн. Хэлэлцүүлгээс 21 аймагт 300 гаруй, нийслэлд 400 шахам, нийт 700 орчим хүнийг сонгуульд нэр дэвших боломжтой гэж үзсэн байсан. Тэднийг шат шатны шалгуураар оруулж, шигшиж тунгаасан. Томоохон хэмжээний судалгаа, санал асуулга гэхэд найман удаа хийлгэсэн. Энэ бүхний эцэст л нэр дэвшигчид тодорсон доо. Тойргоос тунаж шалгарсан хүнээс зөрж нэр дэвшүүлсэн ганц хоёрхон л тохиолдол гарсан. Ерөөс өнгөрсөн дөрвөн жилд бид сонгуульд нэр дэвшүүлэх, албан тушаалд хүнээ сонгох зэрэгт шударга өрсөлдөөний зарчмыг л гол болгож байсан юм. Ганц жишээ хэлэхэд дэд сайдын 13 орон тоон дээр 65 хүн өрсөлдөж байлаа. -Ялалт байгуулж, засаг төрөө эмхлэн байгуулсан. Өнгөрсөн нэг жилийн үйл ажиллагааг Та хэрхэн дүгнэх вэ? -Ямар байдалтай болчихсон улс орныг хүлээж авсныг хүн бүхэн мэдэж байгаа. Олныг нурших хэрэггүй байх. Дефолт зарлах дээрээ тулчихсан эдийн засгийг сэргээх нь бидний хамгийн эхний зорилт байлаа. “Эдийн засгийг сэргээх” хөтөлбөрийг УИХ-аар баталж, боломж нөөцөө дайчлах, хэмнэлтийн горимд шилжих, хөрш, түнш ...Үзэл баримтлал хийгээд үйл ажиллагаа, итгэл үнэмшлийн бат бөх суурьтай байх ёстой. Дахиад зөндөө сонгууль болно. 2020 он энүүхэнд ирлээ...
  • 7. 7 ИТГЭЛ ЗҮТГЭЛ ХАРИУЦЛАГА орнууд, олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах зэрэг зорилт дэвшүүлж хэрэгжүүлснээр нааштай үр дүн гарч байна. Өрийн дарамтаас яаж гарах вэ гэж шаналж байсан үеийг бодвол амьсгаа авахтайгаа боллоо. ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсан нь эерэг нөлөө үзүүлж байна. Саяхан тус сангийнхан манайд ирж, хөтөлбөрийн нэг, хоёрдугаар шатны зорилтуудыг дүгнээд хангалттай гэсэн үнэлгээ өгсөн. 2016 оны дүнгээр арай чүү 1.0 хувь дээр тогтсон эдийн засаг сэргэх эхлэл тавигдаж, 2017 оны эхний есөн сарын байдлаар 5.0 илүү хувь өслөө. Төсвийн тэнцлийн алдагдал 1.3 их наяд төгрөгөөр буураад байна. Гадаад валютын нөөц нэмэгдэж, ханш тогтворжлоо. Экспортын хэмжээ 2017 оны эхний гурван улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 37.5 хувиар өссөн байна. Ажилгүйдэл буурч, гадаадын хөрөнгө оруулалт сэргэж байна. Хэдийгээр эдийн засаг хүнд, халамж тэтгэмжийн чиглэлээр арга хэмжээ авах боломж хомс байгаа ч ахмадууддаа “Насны хишиг”, бүх хүүхдэд “Хүүхдийн мөнгө”, өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох, оюутнуудад зориулсан “Боловсролын зээлийн сан” байгуулж, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжүүлэх гэх мэт нийгмийн чиглэлийн олон арга хэмжээг авч хэрэгжүүллээ. -Засгийн газраа огцруулсан алхмын талаар асуумаар байна л даа. Зайлшгүй шалтгаан байсан уу, эсвэл гэнэтийн хүчин зүйл үйлчилсэн үү? -Манай нам өөрийнхөө байгуулсан Засгийн газрыг өөрөө огцруулж байгаа анхны тохиолдол болсон. Энэ асуудлыг намын IX Бага хурал хэлэлцээд, огцруулах ёстой гэж үзсэн гурван шалтгаан үндэслэл муутай, шалтгаан гэхээсээ илүү шалтаг байжээ гэсэн дүгнэлт хийсэн дээ. Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар муугүй ажилласан шүү. Нэг жилийн дотор төсөөлснөөс илүү үр дүнд хүрсэн. 2016 онд Засгийн эрхийг аваад эвдэрч нурсан, шулуухан хэлбэл “сүйдсэн” гэмээр эдийн засаг, хямралын ангал руу унаж яваа улс орныг өөд татахад үнэхээр асар их зүтгэл, чармайлт хэрэгтэй болсныг бид бүгдээрээ хүлээн зөвшөөрч байсан. Мэдээж хэрэг, анхаарах асуудал, хэрэгжүүлж амжаагүй зорилтууд, ээлжээ хүлээсэн шийдэл цөөнгүй үлдсэн л дээ. Тэр бүхнийг хугацаа алдалгүй, шуурхай, оновчтой, дэс дараатай шийдээд явах нь шинэ Засгийн газрын үүрэг. Засгийн газрын бүрэлдэхүүн өөрчлөгдсөн ч үйл ажиллагааны залгамж чанар хадгалагдана, тавьсан зорилтоо бүрэн ханган биелүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. -Таны удирдсан Монгол Ардын Нам оролцсон сонгууль болгондоо ялалт байгуулж байсан ч сүүлийн буюу Ерөнхийлөгчийн сонгуульд амжилт үзүүлж чадсангүй. Шалтгааныг нь хэрхэн дүгнэж байна? -Энэ талаар Бага хурлын IX хуралдаанаар ярьж, үнэлэлтдүгнэлтээөгсөн.Шалтаг,шалтгаантоочволзөндөө л юм ярьж болох байх. Нэр дэвшигчийн хувьд ялагдлын гол хариуцлагыг би хүлээх учиртай. Энэ байр сууриа ил тод илэрхийлж, намын хамт олон, дэмжигчдээсээ би уучлалт гуйсан. Ялалт бүхэн үнэ цэнэтэй байдаг шиг ялагдал болгон гашуун. Гэхдээ гашуун байна гээд ярвайх хэрэггүй. Уналаа гээд унтрах ёсгүй. Алдаагаа зөв олж харах, сургамжаас суралцах нь л ирээдүйд хэрэгтэй. Бидэнд олон сорилт тулгарна. Тэр бүхэнд дэнжигнэдэг байж таарахгүй. Үзэл баримтлал хийгээд үйл ажиллагаа, итгэл үнэмшлийн бат бөх суурьтай байх ёстой. Дахиад зөндөө сонгууль болно. 2020 он энүүхэнд ирлээ. Нэг л мэдэхэд хаалга тогшино. Тиймээс одооноос бэлтгэлээ базаах нь чухал. -Намын дотоод амьдралд болж буй үйл явцыг Та юу гэж үзэж байна вэ. Цаашид юун дээр түлхүү анхаарах ёстой бол? -Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа манай намын төдийгүй нийт Монголын улс төрийн амьдралд шинэ нөхцөл байдал үүссэн. Үүний учир шалтгаан, үүсэж болох үр дагавар, цаашдын чиг хандлагыг зөв тодорхойлох, аливаа эрсдэлээс сэргийлэх явдал юу юунаас чухал гэдгийг онцолж хэлэхийг хүсэж байна. Нөгөөтэйгүүр дотоод ардчиллаа хүндэтгэхийн ялдамд эв нэгдлээ эрхэмлэх, хамтын удирдлагын зарчимдаа тууштай байх, гишүүд дэмжигчдийнхээ байр суурь, нийт нийгмийн хандлагыг зөв мэдрэх нь зайлшгүй баримталбал зохих зарчим мөн. Би энэ зарчмыг эхнээс нь баримталсан, цаашдаа ч мөрдсөөр байх болно. Энэ талаар Их хурлаас тодорхой шийдвэр гаргаж, нэгдмэл байр сууринд хүрч чадна гэдэгт итгэлтэй байна. Эцэст нь Их хурлын үйл ажиллагаанд амжилт, Их хурлын төлөөлөгчид, намынхаа нийт гишүүдэд сайн сайхны ерөөл өргөе. -Танд баярлалаа. Ажилд тань амжилт хүсье.
  • 8. ИТГЭЛ ЗҮТГЭЛ ХАРИУЦЛАГА 8 -Монгол Ардын Нам түүхэндээ хамгийн олон төлөөлөгчтэйгөөр ээлжит Их хурлаа зохион байгуулж байна. Энэ удаагийн Их хурлын үндсэн онцлог нь юу вэ? -Юуны өмнө намынхаа 212 мянган гишүүнийг төлөөлж сонгогдсон Монгол Ардын Намын XXVIII Их хур- лын төлөөлөгчдийнхөө амгаланг айлтгаж, сайн сайхныг хүсэн мэндчилье. Их хурлын төлөөлөгч сонгох журмын дагуу манай намын 1815 намын үүрээс 1309 төлөөлөгч сонгогдсон. Энэ нь намын анхан шатны байгууллагын удирдлагууд, жирийн гишүүд дэмжигчдийнхээ оролцоог шийдвэр гаргах түвшинд оролцуулах бодлого байсан гэж ойлгож болно. Олон нийтийн оролцоог өргөтгөх нь олон нийтийн намын амин мөн чанар. XXVIII Их хурал нь на- мынхаа 100 жилийн ойг угтаж байгаагаараа түүхэн ач холбогдолтой. Бид түүхэн ололт, алдаа оноогоо цэгнэж, шинэ 100 жилийн урт хугацааны хөгжлийн бодлогыг шинээр харах хариуцлагын өмнө ирлээ. Энэ утгаараа түүхэн онцлогтой Их хурал болж байна. -Намын Их хурлаар мэдээж намын даргын асуу- дал анхаарал татдаг. Нэлээд хэдэн хүн нэр дэвшихээ мэ- дэгдээд байна. Энэ тал дээр Таны бодол? -Намын Их хурлын хэлэлцэх асуудлын хүрээнд үнд- сэн дүрмийн нэмэлт, намын хичээн эрмэлзэх зүйлийг шинэчлэн боловсруулах, тайлан илтгэлүүд гээд олон чухал асуудал багтсан. Үүнд намын даргын асуудал ч багтана. Зөвхөн хүний асуудал ярихаас илүү бодлогын асуудал ярьсан их хурал болоосой гэж итгэж байгаа. 100 жилийн түүхээ дүгнэж, 100 жилийн улс орны бодлогын суурийг тавьж чадах хүнээ л энэ түүхтэй нам түүчээлэн сонгох учиртай. Энэ бол намын Их хурлын төлөөлөгч- дийн бүрэн эрхийн асуудал. -Таны хувьд М.Энхболд даргатай багагүй хугаца- анд хамтарч ажиллалаа. Удирдлагад нь ажилласан хүний хувьд намын даргадаа ямар үнэлэлт, дүгнэлттэй байгааг тань сонирхъё? -Өөрийн түүхэн үүргийг улс орондоо, намдаа оруулж чадсан улс төрийн удирдагч гэж боддог. 2012- 2016 онд нам цөөнх байх хүнд сорилтыг бид хамтдаа амжилттай туулсан. Тэвчээртэй, нухацтай зан чанарыг нь хүндэлдэг. Намын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд өнгөрсөн хугацаанд намын даргатайгаа зарчмын байр суурь нэгдмэл ажилласан гэж боддог. -Та Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажилд томилогдсоноос хойш хэдий хугацаа өнгөрөв. Ямар аж- лууд амжуулав? -Миний бие 2016 оны долдугаар сараас үүрэг гүй- цэтгэгчээр, арванхоёрдугаар сард Ерөнхий нарийн бич- гийн даргаар сонгогдсон. Жил хүрэхгүй хугацаанд намын дарга, удирдах зөвлөлөөс өгсөн үүрэг даалгаврыг би- елүүлэхийн төлөө өөрийн бүхий л хүч чадлаа дайчлан на- мын журмын нөхөдтэйгөө хамтран зүтгэсэн. Өнгөрсөн бүхэн сургамж болж үлддэг. Энэ утгаараа ихийг сурч мэ- дэрсэн, цаашдаа улам ихийг хийж бүтээх боломж бидний өмнө байгааг ухамсарлан харсан үнэтэй цаг хугацаа бай- лаа. Бид парламентын болон орон нутгийн сонгуулиудад ялж, Засгийн газраа дангаар байгуулан, 20 аймаг, дий- лэнх сум, дүүрэгт засаглаж байна. Манай намын 2016 онд дэвшүүлсэн сонгуулийн үндсэн зорилт биелж, сөрөг хүчнээс эрх баригч хүчин болж бодлогоо хэрэгжүүлэх боломж бүрдсэн. Харин 2009 оноос хойш гурав дахь уда- агаа Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээгээд байгаа нь маргашгүй үнэн. Энэ талаар бид олон талаас нь нуха- цтай дүгнэлт хийх учиртай. -Нам эрх барьж байх үедээ Засгийн газраа өөрсдөө унагаачихлаа гэдэг шүүмжлэл намын гишүүд, дэмжиг- чид дунд гарсан. Одоо ч энэ асуудал яригдаж байгаа. Та шинээр бүрэлдсэн Засгийн газрын хувь заяаг хэрхэн харж байна? -“Мориндоо мордоод дэлхийг эзлэх амархан. Мо- риноосоо буугаад улсаа төвхнүүлэх хэцүү” гэдэг үгийг Д.АМАРБАЯСГАЛАН: ОДОО БИДНИЙ ХУВЬД НЭГДЭН УРАГШЛАХ ЦАГ... ...Анхан шатны байгууллагын үйл ажиллагааг сайжруулахаас намын шат шат- ны сонгуульд оролцох бэлтгэл ажлыг эхлэх нь зүйтэй...
  • 9. 9 ИТГЭЛ ЗҮТГЭЛ ХАРИУЦЛАГА Их хаан маань хэлсэн байдаг. Ард түмний хүлээлтэд ний- цэж ажиллана гэдэг амаргүй. Эдийн засгийн түүхэн хүнд цаг хугацааг даван туулж, энэ жилээс тэтгэврийн нэмэгд- эл, малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуу- лах, сургууль цэцэрлэгийн хүртээмжийг дээшлүүлж, бүх хүүхдийг цэцэрлэгт явах боломжийг бүрдүүлэх, бодло- гын төвлөрлийг сааруулж орон нутгийн хөгжлийн санг чадавхижуулах, нийслэлийн цэвэрлэх байгууламж гээд мөрийн хөтөлбөртөө тусгагдсан олон асуудлыг ший- двэрлэж эхэлж байна. Парламентын засаглалтай аль ч улс орны хувьд ард түмний дунд байгаа Засгийн газрын нэр хүнд гэдэг даахад хамгийн хүнд ачаа байдаг. Үүнийг хэрхэн даах нь Засгийн газрын асуудал болж хувирдаг. Иргэд, намын жирийн гишүүдийн дунд яригддаг зүйлс, улмаар парламентын түвшний асуудал болж хувирдаг. Шинэ Засгийн газар хурдтай, хүчтэй, ажиллах хэрэгтэй. Ордны дотоод асуудлаас илүү, олон нийтийн дунд хүлээн зөвшөөрөгдөх ажлаа л өмнөө тавих учиртай. Ер нь улс төрийн намууд мөрийн хөтөлбөрийг дөрвөн жилээр харж боловсруулдаг нь цаашид өөрчлөх ёстой бодлогын томоохон алдаа гэж хардаг. Цаашид бид үүнийг шийдэх ёстой. Энэ хурлаар ч энэ талаар төлөөлөгчид нухацтай ярилцана гэдэгт итгэж байна. -Үеийн үед Монгол Ардын Нам боловсон хүчний нөөцөөрөө ард түмэндээ сайн үнэлгээтэй явж ирсэн. Гэхдээ зарим томилгоонд намын гишүүд, олон нийт ам муутай байх нь олширлоо. Боловсон хүчний бодлогын асуудалд Та ямар байр суурь баримтлах вэ? -Энэ талаар манай намын хүний нөөцийн бодлогод болон сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан шүү дээ. Бид төрийн жинхэнэ албанд мерит буюу мэргэшсэн тог- твортой байх зарчмыг, улс төрийн албан тушаалд намын Удирдах зөвлөлөөр хэлэлцэх зарчмыг баримталдаг. Аль ч нам эрх барьж байх үеийн бүхий л томилгоо намын нэрээр гарч байгаа нь зарим талаар учир дутагдалтай байна гэж би үздэг. Эрх барьж байгаа нам төрийн албан хаагчдыг шууд томилох тухай асуудал эрх зүйн зохицуу- лалтын хүрээнд тун хязгаарлагдмал шүү дээ. Нөгөө тала- ас боловсон хүчнийг сонгох, байршуулах, эргэж хянах, хариуцлага тооцох механизм одоо ч дутагдалтай байдаг. Намаас хүнийг тодорхой ажил албан тушаалд санал бол- гохдоо улс төрийн шалгуураар, үүнд намын анхан шат- ны байгууллага, намын үйл ажиллагаанд хэрхэн оролцож ирэв, сонгуулийн бодит оролцоо зэрэг олон талт нөхцөл байдлыг хамруулан үздэг, намын нэрээр сонгогдож, то- милогдсон албан тушаалтны буруутай үйл ажиллагаанд хариуцлага тооцож, эргүүлэн татаж, дахин улс төрийн дэмжлэг үзүүлдэггүй байх зэрэг асуудлыг бид дотооддоо ярьж шийдвэрлэх ёстой. -Намын анхан шатны байгууллагыг хэрхэн дэмжиж байна вэ. Нам зүтгэсэн гишүүдээ мартлаа, анхан шат- ны байгууллагуудаа дэмжсэнгүй гэсэн шүүмжлэл одоо ч байгаа. Энэ тал дээр Таны баримталдаг зарчим? -Энэ намын ялалт, ялагдлын тайлал нь намын ан- хан шатны байгууллагын үйл ажиллагаа хэр зөв зохистой явагдаж байгаатай шууд уялдаатай. Нам эрх барих үедээ намын байгууллага, тэр тусмаа анхан шатны байгуулла- гын ажлаа маш сайн дэмжиж ажиллах хэрэгтэй. Сонгуу- лийн дүн яаж ч гарсан намын анхан шатны байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй хэвийн явж байвал дараагийн сонгуулийн суурь нь болж явах учиртай юм. 2020 он хол- гүй байна. Цаашид бидний зорилт бол намын анхан шат- ны байгууллагын үйл ажиллагааг сайжруулахаас намын шат шатны сонгуульд оролцох бэлтгэл ажлыг эхлэх нь зүйтэй гэж миний бие үзэж байгаа. Бүхий л сонгуулийн үед намынхаа дэвшүүлсэн хөтөлбөр зорилтын төлөө, намынхаа журмын нөхрийн төлөө хоёргүй сэтгэлээр хамтран зүтгэж байгаа намын анхан шатны байгуулла- гууд, намын гишүүдийнхээ үйл ажиллагааг дэмжихийг хичээж ирсэн. Цаашид ч энэ зарчмаа барьж, илүү их хичээл зүтгэл гаргаж ажиллана. Чухамдаа намын анхан шатны байгууллагууд, тэнд зүтгэж байгаа гишүүд маань бүх цаг үед сонгуулийн ажлын хүнд бэрхийг нуруундаа үүрсээр ирсэн. Цаашдаа үүрсээр байх болно гэдгийг на- мын удирдлагад ажиллаж байгаа хэн бүхэн санаж, намын анхан шатны байгууллагадаа онцгой анхаарал хандуулж ажиллах ёстой. -Сүүлийн асуултыг Танд үлдээе? -Монгол Ардын Намын 96 жилийн түүх эх орны минь тусгаар тогтнол, өнгө жавхаа, эв нэгдэл, хөгжил дэв- шлийн толь гэж би боддог. Энэ удаагийн намын ээлжит Их хурал түүхэн цаг хугацааны хувьд нэгэн зууныг түүчэ- элсэн, ирэх цагийн өнгө, өнгөрөх цагийн зангилаанд энэ улс орны хувь заяаг дэнсэлсэн, Монгол орны ирээдүйн сайн сайхныг билэгдсэн, саарыг халж, сайныг тольдох оюуны Их хурал болно гэж итгэж байна. 100 жилийн ой- гоо эв нэгдэл, амжилт ялалтаар угтахыг Их хурлын нийт төлөөлөгчид, намын эрхэм журмын нөхөд, гишүүд дэм- жигчдэдээ чин сэтгэлээсээ хүсэн ерөөе. Одоо бидний хувьд нэгдэн урагшлах цаг...
  • 10. ИТГЭЛ ЗҮТГЭЛ ХАРИУЦЛАГА 10 Монгол Ардын Намын 211 мянган гишүүний итгэлийг хүлээж, түүхт XXVIII Их хурлын төлөөлөгчөөр сонгогдож ирсэн журмын нөхөд өө. Ардын намтай амьдралаа холбож, хөлс хүч, хөдөлмөр бүтээлээ улс эх орныхоо төлөө зориулсан ахмадууд, эх орныхоо амьдралыг нуруундаа үүрч яваа идэр насныхан, ирээдүй хойч үеийнхээ төлөө сэтгэл зовниж, нийгмийн амьдралд идэвхтэйгээр оролцож байгаа эрхэм дүү нартаа XXVIII Их хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд баяр хүргэн мэндчилье. Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшлийн баталгаа болсон улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам бол ард түмний нам. Энэ намын мөрийн хөтөлбөр, бодлого шийдвэр улс орны, ард түмний амьдралд өөрийн гэсэн тод мөрийг үлдээж байдаг. Үүнийг түүх гэрчилнэ. Өнөөдөр ч бид түүхэн шийдвэр гаргахаар хуран цуглараад байна. Монголын ард түмэн бидэнд итгэл хүлээлгэсэн. Өнөөдөр ч энэ итгэл алдраагүй, гурван сая гаруй монголчууд биднийг улс орныхоо эдийн засгийг хөл дээр нь босгохыг, шударга ёс тогтоож, сахилга хариуцлагаа дээшлүүлэхийг хүлээж байна. Тиймээс бид эв эвдэрч, ёс алдах бус ард түмнийхээ итгэл сэтгэлийг хичээл зүтгэлээр хариулах учиртай. Монгол Ардын Намын XXVIII Их хурлын төлөөлөгчид өө. Аливаа улс төрийн нам ард түмэнтэйгээ ойрхон байх тусам хүчирхэгжиж, олон нийтээс алсрах тусам бөхдөг жамтай. Ардын нам цаг үетэйгээ хөл нийлүүлсэн, шинжлэх ухаанч, ил тод, хаалттай биш нээлттэй нам байх ёстой. Тиймээс бид эхлүүлсэн шинэчлэлээ үргэлжлүүлж, хөгжлийн бодлогод суурилсан, олон нийтэд тулгуурласан сахилга хариуцлагатай орчин цагийн дэвшилт нам болон хөгжиж, түүхт 100 жилийн ойгоо угтах ёстой. Ардын намынхаа түүхт XXVIII Их хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье. МЭНДЧИЛГЭЭ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ
  • 11. 11 ИТГЭЛ ЗҮТГЭЛ ХАРИУЦЛАГА Монгол Улсад ардчиллын ололтоос ухрах аюул нүүрлэж, за- саглалын болон эдийн засгийн хямралд орж, Монгол Ардын Намын түүхэнд анх удаа гэж болох бүх шатны сонгуульд ялаг- дал хүлээсэн, Монгол Ардын Намыг хүч түрэмгийлэн дарах, түүхийг гуйвуулах гэсэн улс төрийн нэн эгзэгтэй, бас хариу- цлагатай цаг үед Монгол Ардын Намын XXVII Их хурал намын 230 мянга гаруй гишүүдийг төлөөлж 1121 төлөөлөгчтэйгөөр 2013 оны аравдугаар сарын 27-31-ний өдөр Улаанбаатар хот- ноо хуралдав. Намын Их хурлаар зохион байгуулалтын асуудал хэлэлцэж, Монгол Ардын Намын даргаар Миеэгомбын Энхбол- дыг сонголоо. Бага хурлын анхдугаар хуралдаан /2013.10.31/ Монгол Ардын Намын Бага хурлын Анхдугаар хурал- даан 2013 оны аравдугаар сарын 31-ний өдөр хуралдаж Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга- ар Ж.Мөнхбатыг, орон тооны нарийн бичгийн даргаар Х.Булгантуяа, Т.Гантулга нарыг, орон тооны бус нарийн бичгийн даргаар Н.Энхболд, Б.Бат-Эрдэнэ, Ж.Эрдэнэ- бат, О.Содбилэг, Ч.Хүрэлбаатар, Д.Сумъяабазар на- рыг тус тус сонгож, Удирдах зөвлөлийг нэр бүхий 21 гишүүнтэйгээр сонгож баталсан юм. Бага хурлын II хуралдаан /2014.11.28/ Улс орны эдийн засаг, иргэдийн амьдралд хямрал үүссэний улмаас Ардчилсан намын зүгээс Монгол Ардын Намд Монгол Улсын Засгийн газарт хамтарч ажиллах са- нал тавилаа. Энэ саналын дагуу Монгол Ардын Намын II Бага хурал хуралдаж Бага хурлын гишүүд олон талаас нь тунгаан хэлэлцэж Засгийн газарт хамтран ажиллах нь зүйтэй гэсэн шийдвэрлэлээ. Бага хурлын III хуралдаан /2015.12.12/ Монгол Ардын Намын “Хүний нөөц бүрдүүлэх, шилж сонгох, дэвшүүлэх, хариуцлага тооцох журам”, “Хэлэл- цүүлэг явуулах журам”, “Санхүүжилтийн журам”-ыг ба- талж, Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэ- глэн өнгөрүүлэх тухай, Монгол Ардын Намын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон зохион байгуулал- тын асуудал хэлэлцэв. Бага хурлын IV хуралдаан /2016.04.18/ Монгол Улсын Их хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуульд Монгол Ардын Намаас дэвшүүлэх мөрийн хөтөлбөрийг батлан, УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх, санал хураах, дүн гаргах журмыг баталж, намын дүрэмд нэмэлт өөр- члөлт оруулан Удирдах зөвлөлийг 32 гишүүнтэй болгож баталлаа. Бага хурлын V хуралдаан /2016.05.27/ Монгол Ардын Намаас УИХ-ын 2016 оны ээлжит сонгуульд нэр дэвшүүлсэн бодлого, зарчмыг хэлэлцэж, Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуульд МАН-аас нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн УИХ-ын 76 тойрогт 76 нэр дэвшигчийг хэлэлцэн батлав. МОНГОЛ АРДЫН НАМЫН БАГА ХУРЛЫН ХУРАЛДААН Үргэлжлэл нь 12-р нүүрт
  • 12. ИТГЭЛ ЗҮТГЭЛ ХАРИУЦЛАГА 12 Бага хурлын X хуралдаан: /2017.11.19/ МАН-ын XXVIII Их хурлын бэлтгэл ажил, МАН-ын даргын XXVIII Их хуралд тавих улс төрийн илтгэл хэлэл- цэн, Бага хурлын тайлан илтгэл, МАН-ын дүрэм, Хичээн эрмэлзэх зүйл, мөрийн хөтөлбөрийн нэмэлт өөрчлөлтийн тухай хэлэлцэн МАН-ын XXVIII Их хуралд хэлэлцүүлэхээр боллоо. Бага хурлын VI хуралдаан /2016.07.06/ Монгол Ардын Нам Монгол Улсын Их Хурлын болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуульд амжилттай оролцсон дүнгийн тухай болон Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга, Улсын Их Хурлын гишүүн Жаргалтулгын Эрдэнэбатыг дэвшүүлэн хэлэлцэж батлав. Бага хурлын VII хуралдаан /2016.12.12/ Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дар- гаас Ж.Мөнхбатыг чөлөөлж Д.Амарбаясгаланг сонгох, нарийн бичгийн даргаас Х.Булгантуяа, Т.Гантулга нарыг чөлөөлж Ц.Бат-Энхийг сонгох тухай асуудлыг хэлэлцэн батлав. Бага хурлын VIII хуралдаан: /2017.05.06/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшүүлэх тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчид Монгол Ардын Намаас нэр дэв- шигчийн мөрийн хөтөлбөрийг баталлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Миеэгомбын Энхболд, Цэн- дийн Нямдорж нар нэр дэвшиж, нууц санал хураалтаар Миеэгомбын Энхболд 85.7 хувийн саналаар Монгол Ул- сын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшив. Бага хурлын IX хуралдаан: /2017.09.25/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг хэлэлцлээ. Тус хур- лаар Монгол Ардын Намын XXVIII Их хурлыг хуралдуу- лах тов, хэлэлцэх асуудал, төлөөлөгчдийн тоо, төлөөлөгч сонгох журам зэргийг баталлаа. Монгол Ардын Намын XXVIII Их хурлыг 2017 оны арваннэгдүгээр сарын 20-21- ний өдөр 1309 төлөөлөгчтэйгөөр Улаанбаатар хотноо хуралдуулахаар тогтсон юм. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдад Ухнаагийн Хүрэлсүх, Нямаагийн Энхболд, Өл- зийсайханы Энхтүвшин нарын нэрийг дэвшүүлэн, олон- хийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдад Ухнаагийн Хүрэлсүхийг дэвшүүлэхээр шийдвэрлэв. Түрүүч нь 11-р нүүрт
  • 13. 13 ИТГЭЛ ЗҮТГЭЛ ХАРИУЦЛАГА МОНГОЛ АРДЫН НАМЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН Монгол Ардын Намын XXVII Их хурлаас байгуулагдсан Бага хурлын бүрэн эрхийн хугацаанд Удирдах зөвлөл 79 удаа хуралдаж, ээлжит зорилтуудаа шийдвэрлэхтэй хол- боотой 179 тогтоол батлан хэрэгжүүлж, нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний 53 удаагийн хурлаар нийт 305 тогтоол, шийдвэр гарган хэрэгжүүлж ажиллажээ. 2014 онд намын Удирдах зөвлөлийн хуралдаан 23 удаа хуралдаж тодорхой заалт бүхий 59 тогтоолыг батлан хэрэгжүүлэв. Үүнд, намын дүрэмд заасны дагуу нэр дэвшүүлэх, чиглэл өгөх, ажилд томилох, чөлөөлөх тухай гэсэн заалт бүхий 31 тогтоол, Орон нутагт ажиллах тухай, Ажлын хэсэг байгуу- лах тухай, Журам шинэчлэн батлах тухай, Бодлогын хороо байгуулах тухай, Бага хурал хуралдуулах тухай зэрэг утга бүхий 28 тогтоолыг батлан хэрэгжүүлжээ. 2015 онд Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн 13 удаагийн хуралдаанаар 2016 оны сонгуулийн бэлтгэ- лийг хангах ажлын хэсгийн бүтэц, “Бид хамтдаа” аян бо- лон “Үндэсний форум” зохион байгуулах, Намын анхан шатны байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулах тухай, Намын дунд хугацааны хөгжлийн стра- теги, Удирдах зөвлөлийн ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, Бага хурал хуралдуулах тухай, аймгийн намын хорооны Бага хурлыг хуралдуулах тухай, ажлын хэсэг бай- гуулах тухай, ажилд томилох тухай зэрэг утга бүхий 34 тогтоолыг батлан хэрэгжүүлж ажиллажээ. 2016 онд Монгол Ардын Намын Удирдах зөвлөл нийт 25 удаа хуралдаж тодорхой заалт бүхий 62 тогтоолыг батлан хэрэгжүүлж ажиллалаа. Үүнд, намын дүрэмд за- асны дагуу нэр дэвшүүлэх чиглэл өгөх, ажилд томилох, чөлөөлөх тухай гэсэн заалт бүхий 43 тогтоол, ажлын хэ- сэг байгуулах, Бага хурал хуралдуудах тухай, Ерөнхийлөг- чийн сонгуулийн бэлтгэлийг хангах ажлын хэсгийн бүтэц, Бүрэлдэхүүнийг батлах тухай, Хэлэлцүүлэг явуулах тухай, Журам батлах тухай гэсэн нийт утга бүхий 19 тогтоолыг батлан хэрэгжүүллээ. 2017 онд Монгол Ардын Намын Удирдах зөвлөл одо- огийн байдлаар нийт 18 удаа хуралдаж тодорхой заалт бүхий 24 тогтоолыг батлан хэрэгжүүлээд байна. Үүнд, Ажлын албаны тайлан, төлөвлөгөө, Бага хурал хуралдуу- лах тухай, Ерөнхийлөгчийн сонгуулийн штабын бүтэц бүрэлдэхүүн батлах тухай, Нэр дэвшүүлэх тухай, Мөрийн хөтөлбөр дэмжих тухай тогтоол багтсан болно. 65 УИХ-ЫН 2016 ОНЫ СОНГУУЛЬД МОНГОЛ АРДЫН НАМ 65 СУУДАЛ АВЧ ЯЛАЛТ БАЙГУУЛАВ.
  • 14. ИТГЭЛ ЗҮТГЭЛ ХАРИУЦЛАГА 14 “Монгол Ардын Намын XXVII Их хурлаас тодорхойлсон намын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж, эв нэгдлийг эрхэмлэж, иргэд сонгогчид, гишүүд дэмжигчдийнхээ эрх ашгийг хамгаалж, итгэл дэмжлэгийг нь нэмэгдүүлэн ард түмэнтэйгээ хамтран ажиллах” зорилго дэвшүүлэн үйл ажиллагаагаа явуулж, намын Бага хурал, Удирдах зөвлөлийн шийдвэр, удирдамжийн дагуу намын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллалаа. МАН-ын дарга М.Энхболд “Үндэсний зөвшилцөл“ намын дарга нарын уулзалтыг санаачлан эхлүүлэв. Монгол Ардын Намын Удирдах ажилтны улсын зөвлөгөөнийг 21 аймаг, есөн дүүрэгт зохион байгууллаа ОХУ-ын Холбооны зөвлөлийн дарга, хатагтай В.И.Матвиенкогийн хамт Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн хамт “Иргэдийн цаг“ уулзалтыг МАН санаачлан зохион байгуулав 2014ОН
  • 15. 15 ИТГЭЛ ЗҮТГЭЛ ХАРИУЦЛАГА “Бид хамтдаа“ үндэсний форумыг орон даяар зохион байгууллаа МонголАрдынНамынхэмжээнд2015оныг“Намынхамтолонхариуцлагаа эрс өндөржүүлэн, намын дотоод эв нэгдлээ бататгаж, 2016 оны УИХ-ын болон Орон нутгийн хурлын сонгуулийн бэлтгэлийг хамтын хүчээр бүрэн хангаж ажиллах жил” болгон зарлаж, Монгол Ардын Намын XXVII Их хурал, намын Бага хурлын хуралдаануудаар баталсан шийдвэр, тогтоол, хөтөлбөр, журмууд, төлөвлөгөөг тодотгон хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, үр дүнг тооцох, “Бид хамтдаа” аяныг зохион байгуулж, иргэд, сонгогчдын санал бодлыг сонсох, 2016 оны УИХ болон Орон нутгийн хурлын сонгуулийн бэлтгэлийг хангах асуудлаар намын “Удирдах ажилтны улсын зөвлөгөөн”-ийг зохион байгуулж, сонгуулийн мөрийн хөтөлбөрийг боловсруулах, ирэх сонгуулийн бэлтгэлийг хангахад гол анхаарлаа хандуулж ажиллалаа. “Бид хамтдаа“ үндэсний форумын салбар хуралдаан Тусгаар тогтнолын ордонд боллоо Монгол Улсын түүхийн салшгүй нэг хэсэг нь МАН билээ. Намын дарга М.Энхболд хойч ирээдүй үедээ Монголыг түүхийг сурталчилан таниулав Улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд МАН-ын удирдлагууд хүндэтгэл үзүүлэв МАН-ын Удирдах ажилтны улсын зөвлөгөөн Говь- Алтай аймагт ажмилттай боллоо 2015ОН
  • 16. ИТГЭЛ ЗҮТГЭЛ ХАРИУЦЛАГА 16 2016ОН УИХ-ын 2016 оны сонгуульд МАН-аас нэр дэвшигчид батламжаа гардлаа УИХ-ын 2016 оны сонгуульд МАН 65 суудал авч үнэмлэхүй олонхи болов МУ-ын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат орон нутагт ажиллаж байгаа нь “Монгол Ардын Намын Удирдах зөвлөлөөс 2016 оныг “Монгол Ардын Намын Улсын Их Хурлын болон Орон нутгийн хурлын сонгуулийн бэлтгэлийг бүрэн хангаж, сонгуульд амжилттай оролцох жил” болгон зарлаж, 2016 оны УИХ-ын болон Орон нутгийн хурлын сонгуулийн бэлтгэлийг хангах асуудлаар намын удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулж, сонгуулийн бэлтгэлийг эрчимжүүлэх, сонгуулийн мөрийн хөтөлбөрийг боловсруулах, 2016 оны УИХ- ын болон Орон нутгийн хурлын сонгуульд ажиллах ажилтан, сонгуультнуудыг сонгон төрөлжсөн сургалтад хамруулж бэлтгэх, сонгуулийн бэлтгэлийг бүрэн хангаж Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн шинэчлэлийн нэн эгзэгтэй зааг бүхий энэ үед эх орныхоо язгуур эрх ашгийг эрхэмлэн, тусгаар тогтнолын баталгаа болсон ууган улс төрийн хүчний хувьд сонгуульд амжилттай оролцоход гол анхаарлаа хандуулан ажиллалаа. Монгол Ардын Намаас сонгогдсон УИХ-ын гишүүд МАН-ын дарга М.Энхболд орон нутагт ажиллаж байгаа нь
  • 17. 17 ИТГЭЛ ЗҮТГЭЛ ХАРИУЦЛАГА Монгол Ардын Намын Удирдах зөвлөлөөс 2017 онд Намын анхан шатны байгууллагуудаа бэхжүүлэн, сонгуулийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлийг бүрэн хангаж, сонгуульд амжилттай оролцох, Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн бэлтгэлийг хангах ажлын хэсгийн бүтэц, бүрэлдэхүүнийг 2016 оны арванхоёрдугаар сарын 12-ны хурлаар хэлэлцэн батлав. 2017ОН МАН-ын Бага хурлаас намын дарга М.Энхболдыг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүллээ МАН “Прогрессив Альяанс”-ын уулзалтыг эх орондоо анх удаа зохион байгуулав МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх орон нутагт ажиллаж байгаа нь Манай нам гурван үеийн хэлхээн дээр оршдог нам юм
  • 18. ИТГЭЛ ЗҮТГЭЛ ХАРИУЦЛАГА 18 БАЙРСУУРЬ УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.ЭНХБОЛД Аливаа улс төрийн хүчний туйлын хүсэл зорилго нь юу юм бэ... гэж хүмүүс маш их асуух болж. Тэгвэл улс төрийн нам эвслийн туйлын хүсэл зорилго нь улсаа хөгжүүлж, иргэдээ чинээлэг амьдруулахад оршдог юм. Тэгэхийн тулд тухайн улс төрийн хүчинд бодлого хэрэгтэй. Тус бодлогоо мөрийн хөтөлбөр гээд байгаа юм. Бид 2016 оны УИХ-ын сонгуульд ард түмний өмнө тулгамдсан асуудлыг мөрийн хөтөлбөрт тусгаснаар ялалт байгуулсан. Энэ ч үр дүнгээ бид хангалттай амсаж байна. “Олдвол өлдөхийн зовлон”-г бид үүрч байна даа. XXVIII Их хурал бол мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьсан, хөгжлийн шалгуурт дүн тавьсан тийм л хурал болоосой гэж хүсч байна. Ард түмний өгсөн итгэлийг алдах эрх бидэнд байхгүй. Тиймээс хөгжлийн төлөө тэмүүлэх гол зорилгоо умартаж болохгүй.Улс эх орныхоо өнцөг булан бүрээс намын анхан шатны байгууллагын төлөөлөл болон сонгогдож ирсэн МАН-ын XXVIII Их хурлын төлөөлөгч та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Өнгөрөгч МАН-ын XXVII Их хурлаас хойш манай нам зангидсан гар шиг нэгдмэл байж, бурууд хатуу, үнэнд ойр сөрөг хүчин болж ажилласны хувьд 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд сүүлийн 20 жилийн хугацаанд ард түмнээсээ авч чадаагүй их итгэлийг эргүүлэн олж авч чадсан юм. Биднийг 2016 оны зун УИХ-д 65 суудал авч, намын анхан шатны байгууллагын эгэл жирийн гишүүнээсээ эхлээд элэг сэтгэл нэгт дэмжигчдийнхээ хамтаар баярлаж асан тэр өдрүүдэд манай улсын эдийн засаг “ХАСАХ” зааж байсан нь нэгхэн жилийн өмнөх түүх билээ. Ж.Эрдэнэбат миний тэргүүлсэн Засгийн газар энэ хүнд бөгөөд хариуцлагатай үед нэг баг, эвийн хүчээр хамтран сайн ажилласны үр дүнд ганцхан жилийн дотор эдийн засгийн үзүүлэлтийг огцом өсгөж, -1.3 хувиас +5.3 хувьд хүргэж чадсан юм. МАН-ын жирийн гишүүд, анхан шатны үүр, намын удирдах дээд байгууллага, намын бүх шатанд эв нэгдлийг эрхэмлэж, оновчтой зөв шийдвэрүүдийг энэхүү хурлаар дэвшүүлэн гаргана гэдэгт би эргэлзэхгүй байна. Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! УИХ-ын гишүүн, МУ-ын Ерөнхий сайд асан Ж.ЭРДЭНЭБАТ УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Ц.НЯМДОРЖ Монгол Ардын Намын XXVIII Их хуралд төлөөлөгчөөр сонгогдсон 1309 хүн бол намын төдийгүй нийт Монголын төлөөлөл юм. Улс орны хөгжлийн цаашдын хандлага Монгол Ардын Намын хэтийн бодлогыг хамтдаа хэлэлцэхээр том үүрэг даалгаврыг авч 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүргийн, 152 хороог төлөөлөн ирсэн та бүхэнд хурлын үйл ажиллагаандаа идэвхтэй, хариуцлагатай оролцохыг хүсье. 96 жилийн түүхтэй Монгол Ардын Намын гишүүдийн тууштай зан хийгээд итгэл үнэмшил хөдөлмөр зүтгэл нь Монгол Улсын хөгжил дэвшил бүртэй нягт холбоотой байсаар ирсэн. Цаашид ч гэсэн бид энэ түүчээг буухиалж эх орныхоо хөгжлийг тодорхойлоход үүрэг хариуцлага алдахгүй, иргэдийнхээ итгэл найдварыг хөсөрдүүлэхгүй хэзээд хөгжил дэвшлийн талд зогсохыг уриалж байна. УИХ-ын гишүүн, Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ж.МӨНХБАТ Монголын төдийгүй Азийн анхны улс төрийн хүчин Монгол Ардын Намын XXVIII Их хурал хуралдаж байна. Юуны өмнө Монгол Улс, эх орны минь дөрвөн зүг, найман зовхисоос Монгол Ардын Намын XXVIII Их хурлын төлөөлөгчөөр сонгогдон ирсэн 1309 төлөөлөгчдөд хувиасаа болон МАН-ын Удирдах зөвлөлийн зүгээс чин сэтгэлийн мэнд дэвшүүлье. Энэ удаагийн их хурлаар бид улс эх орныхоо өмнө тулгамдсан асуудлын гарц шийдлийг олж, асуудлыг ончтой, хүндрэлийг хөнгөн давах гарцыг эрж хайх нь нэн чухал гэж харж байна. Би 2013 онд хуралдсан XXVII Их хурлаас хойш МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг хашсан хүн. Аливаа зүйл зарчимтай, замналтай байх ёстой. Манай нам 2016 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө ирэх он жилүүдэд бүрэн хэрэгжүүлэх ёстой. Ийм зарчмаар Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар ажиллаж ирсний үр дүнд өнөөдөр эдийн засаг 5.3 хувьд хүрсэн байна. Энэ үр дүнг үргэлжлүүлэх эсэх нь өнөөдрийн Ерөнхий сайдын, Засгийн газрын шийдэх асуудал. Ямар ч байсан 2020 онд иргэд сонгогчидтойгоо уулзах нүүртэй, учрах баяртай байя л гэж би бодож байна. УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.САРАНГЭРЭЛ Ази тивийн анхны улс төрийн хүчин Монгол Ардын Намын түүхт XXVIII Их хурлын төлөөлөгчид, журмын нөхдөдөө ажлын амжилт, амьдралын сайн сайхныг хүсэн мэндчилье. Миний бие Та бүхнийхээ итгэл дэмжлэгээр намын Удирдах зөвлөлийн гишүүнээр найм дахь жилдээ, УИХ-ын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллахдаа шударга үнэний талд тууштай зогсож ёс зүй, хууль дүрмийг ёсчлон биелүүлэхийн төлөө хичээн зүтгэсээр ирсэн билээ. Цаашид журмын нөхөд, намын гишүүд Та бүхэнтэйгээ Их хурлаас гарах шийдвэр, шат шатны сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ард түмэндээ өгсөн амлалтаа биелүүлэхийн төлөө чармайн ажиллах болно. Намын XXVIII Их хурлаас улс орныхоо эдийн засгийг сэргээх, ард түмнийхээ аж байдлыг дээшлүүлэх, амгалан тайван байдлыг бүрдүүлэхэд чиглэсэн шийдвэр гарна гэдэгт итгэлтэй байна.
  • 19. 19 ИТГЭЛ ЗҮТГЭЛ ХАРИУЦЛАГА МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТОВЧООН 1992 2000 2004 2008 2012 20161996 70 72 45 26 6536 25 5 50 36 28 34 9 1 1 1 1 1 1 1 1 1 1 УИХ-ын 70 суудлыг МАН /МАХН/ авсан бол сөрөг хүчин 5 суудал /МСДН-1, МоАН, Нэгдсэн нам, МҮДН- ын эвсэл-4/, бие даагч 1 сонгогджээ. 1996 оны УИХ-ын сонгуулиар “Ардчилсан холбоо” эвсэл 50 суудал, МАН /МАХН/ 25 суудал авсан бол МУНН 1 суудал авчээ. 2000 оны сонгуулиар МАН /МАХН/ 72 суудал авсан бол “Ардчилсан холбоо” эвсэл, ИЗН, “Эх орон” нам тус тус 1, бие даагч 1 сонгогдов. 2004 оны сонгуулиар МАН /МАХН/ 36, “Эх орон-Ардчилал” эвсэл 36, БНН 1, бие даагч 3 гишүүн сонгогджээ. 2008 оны сонгуулиар МАН /МАХН/ 45 суудал авсан бол АН 28, “Иргэний эвсэл” 1, ИЗН 1, бие даагч 1 сонгогджээ. 2012 оны УИХ-ын сонгуулиар АН 34, МАН 26, “Шударга ёс эвсэл” 11, ИЗНН 2, бие даагч 3 сонгогджээ. 2016 оны УИХ- ын сонгуулиар МАН 65, АН 9, МАХН 1, бие даагч 1 сонгогджээ. 1 1 3 1 1 2 11 1 МОНГОЛ АРДЫН НАМЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА /Хичээн эрмэлзэх зүйл/ Мөрийн хөтөлбөрийн төслийг бэлтгэхдээ нийгмийн ардчиллын үндсэн суурь зарчмуудыг мөрдлөг болон, нөх- цөл байдлаас зайлшгүй урган гарч байгаа орчин үеийн чиг хандлагуудыг тусгахыг хичээсэн. Тухайлбал мөрийн хөтөлбөрийг нийгмийн ардчиллын уриа “Эрх чөлөө - эв нэгдэл - шударга ёс” гэсэн зарчимд тулгуурлан “ЭРХ ЧӨЛӨӨ-ТУСГААР ТОГТНОЛ”, “ШУДАРГА ЁС-ХАРИУ- ЦЛАГА”, “ЭВ НЭГДЭЛ-ИТГЭЛ ЗҮТГЭЛ” хэмээн гурван бүлэгт хуваан авч үзлээ. Эрх чөлөө нь шударга ёсоор нөхцөлдөж байх ёстой бөгөөд эрх чөлөө шударга ёс нь эв нэгдлийг бий болгоно. Харин эв нэгдэл нь хөгжлийн түлхүүр болно гэсэн санааг тусгасан. Даяарчлалын асуудлыг орчин үеийн улс төрийн на- мууд гарцаагүй голлох улс төрийн бодлогынхоо агуулгад тусгаж байна. Тухайлбал Английн “Brexit”, АНУ-ын Ерөн- хийлөгчид шинээр сонгогдсон Доналд Трампын тусгаар- лах бодлого, ОХУ-ын бие даан хөгжих эрмэлзэл болон олон тулгуурт бодлого, зарим жижиг орнуудын салан тусгаарлах үзэл зэрэг нь даяарчлалын эсрэг хандлагыг агуулж байна. Гэтэл Франц, Герман зэрэг социаль демо- крат онол тулгуур үзэл нь болдог орнууд болон өнөөдөр эдийн засгийн хамгийн хүчирхэг гүрэн БНХАУ даяар- члалын төлөө баттай зогсож байгаа билээ. Харин АНУ, ОХУ-ын адил бие даан хөгжих чадвар султай Монгол орон даяарчлалын давалгаанаас холдох боломжгүй бө- гөөд харин эрсдлүүдийг сайтар тооцон, шаардлагуудаа нэмэгдүүлснээр өөрт ашигтай байх нөхцөлийг бүрдүүлж болно. Эдгээрийн хамтаар хүний үүрэг хариуцлагын тухай ойлголт нь эрх чөлөө ба хариуцлагын тэнцвэрт байдлыг хангахад чухал үүрэгтэй болж байна. Орчин үеийн нийг- мийн баримжаат төрийн санхүүгийн хямралууд, орлого ба зарлагын хоорондох зөрүүг улам их болгосоор бай- на. Даяаршсан зах зээлийн нөлөөгөөр улс орнуудын үндэсний эдийн засгийн ачаалал даах чадамж улам бүр хумигдаж байгаа орчин үед үндсэн үүргүүдийг тууштай харгалзан үзэхгүйгээр нийгмийн үндсэн эрхүүд хангаг- дах боломжгүй болж байгаа ажээ. Нийт нь нэгнийхээ өмнө, нэг нь нийтийнхээ өмнө хариуцлага хүлээх зар- чмыг эв санааны нэгдэл хэмээн тодорхойлдог. Өөрөө чадах чинээгээрээ хүчин зүтгэхгүйгээр аянчин мэлхийн үлгэр мэт бусдын хүчинд дулдуйдан амьдарвал эв санаа- ны зарчмыг ноцтой зөрчиж буй хэрэг юм. Сонгуулийн су- далгаанаас авч үзвэл сонгогчдын олонх нь нийтийн ашиг сонирхлыг төдийгүй нийгмийн сайн сайхны төлөөх зо- рилтуудыг өөрсдийн сонголтод харгалзан үздэг болох нь батлагддаг. Иймээс хувь хүмүүс өөртөө хамгийн ашиг- тай байх тэр хувилбарыг сонгодог гэж үзэх нь өрөөсгөл болсон байна. Аюулгүй байдал, төрийн бодлогын зал- гамж чанарыг хангах хэрэгцээ, аливаа үйл ажиллагааны үр дүнг хамгийн өндөр байлгах эрмэлзэл, ёс суртахууны хэм хэмжээнүүд, нийтийн ашиг сонирхол, үзэл суртлын чиг хандлага зэргийг иргэд илүү ихээр харгалзан үздэг болжээ. Үүний зэрэгцээ хүний үндсэн хэрэгцээнүүд нь зөвхөн идэж уух, өмсөх зүүхээр хязгаарлагдахгүй бо- лон өөрчлөгдөж байна. Үүнд хүндлүүлэх, итгэх, бусдад хэрэгтэй байх, ноёлох, харилцан ойлголцох, эрүүл саруул нийгмийн хүрээлэл дунд амьдрах хэрэгцээ багтдаг. Олон улсын эдийн засгийн хөгжил болон төр, улс төрийн намуудын голлон анхаарах болсон асуудал нь бо- ловсролын тогтолцооны асуудал болоод байна. Нарийн мэргэжил бүхий хөрвөх чадвар сайтай мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэснээр байгаль орчинд халгүй, материал түүхий эдийн орц хамгийн бага, өндөр өртөг бүхий бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, өндөр ашгийг тог- твортой хугацаанд хүртэх зорилгыг тавих болжээ. Ажил- лах хүчний хувьд асар их хомсдолтой Монгол Улс нь нэгж ажиллах хүчний хөдөлмөрийн бүтээмж хамгийн өндөр байж, өндөр өртөг бүхий бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж буй олон улсын хөдөлмөрийн хуваарьт идэвхитэй орол- цох чиглэлийг эрхэм болгон ажиллах нь зүйтэй гэж үзлээ. Үүний учир боловсрол, шинжлэх ухааны салбарыг стра- тегийн голлох салбараар авсан. Эв нэгдлийн зарчим нь төрийн бодлого нэгдмэл байж, иргэдэд дарамтгүй ойлгомжтой, ил тод байхад хангагда- на гэж үзлээ. Өнөөгийн монголын нийгэмд ард иргэд нь төрдөө итгэх итгэл алдарсан, төр нь өөрийн үндсэн үүр- гээ гүйцэтгэх чадвар мөхөс байгаа нь харилцан ойлгол- цол дутмаг байгаагийн илрэл бөгөөд нийгмийн ардчил- лын суурь зарчим болох хүний эрх чөлөө, шударга ёсыг хангахад төр голлох үүрэгтэйг анхааран үзэж, түүний нэр хүндийг байнга өндөрт байлгах, үүргээ бүрэн гүйцэд биелүүлэхэд эв нэгдэл чухал үүрэгтэйг илэрхийлэх зорил- го тавьсан блно. Эдгээрээс гадна мөрийн хөтөлбөрийн төслийг бэлт- гэхдээ намын XXV Их хурлаар баталсан МАХН-ын Тун- хаг бичгийг суурь болгон авсан. Ерөнхийдөө МАН-ын “Хичээн эрмэлзэх зүйл /мөрийн хөтөлбөр/” нь олон жи- лийн хугацаанд баримтлах, тунхаглалын шинжтэй баримт байх шаардлагыг мөрдлөг болгосноо хэлэх нь зүйтэй. Орчин үед социаль демократ намуудын үзэл баримт- лалдаа зайлшгүй анхаарах болсон асуудлуудыг эрэмбэ- лэн авч үзвэл: -Хүний эрх болон үүрэг хариуцлагын тухай ойлголт -Мэдлэгт тулгуурласан, өндөр үр ашиг өгөх ногоон эдийн засаг -Иргэдийн амьдралын баталгаа болох байгаль орчны хамгааллын асуудал байгаа бөгөөд эдгээр зарчмуудыг аль болох тусгах оролдлого хийлээ.
  • 20. ИТГЭЛ ЗҮТГЭЛ ХАРИУЦЛАГА 20 МОНГОЛ АРДЫН НАМЫН ДҮРМИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Ардын Намын XXVIII Их хурлаар Монгол Ардын Намын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл бэлдэх ажлын хэсгийн даргаар УИХ-ын гишүүн ХЗБХ-ны дарга Ш.Раднаасэд, нарийн бичгийн даргаар Улс төр, намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар нар ажиллалаа. Намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийн ажлын хэсэг нь нийт таван удаагийн хурал хийж намын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах саналуудыг, ажлын хэсгийн гишүүдээс болон аймаг, нийслэлийн намын хорооны дарга нарт 2017 аравдугаар 12-ны өдрийн 413 тоот албан бичгээр Төлөөлөгч сонгох анхан шатны байгууллагын хурлаар намын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн талаар намын гишүүдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж, гарсан саналуудыг нэгтгэн ирүүлэх мөн 2017 арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн 437 тоот албан бичгээр намын дүрмийн хэрэгжилт, анхан болон дунд шатны байгууллагын үйл ажиллагаанд хэрхэн нийцэж байгаа эсэх, мөн намын дүрмийн бүлэг болох хяналтын байгууллага, намын санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгох зэрэг хүснэгтэд заасан хүрээнд намын хорооны тэргүүлэгчдийн хурлаараа хэлэлцүүлэн гарсан саналыг гишүүдээс ирүүлсэн саналуудтай нэгтгэн Намын дүрмийн нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэгт ирүүлэх чиглэл өгсний дагуу ирсэн саналуудыг хуульд нийцүүлэн, судлан үзэж XXVIII Их хурлаар намын дүрэмд зарчмын болон дагалдах найруулгын 50 гаруй нэмэлт өөрчлөлтийг оруулахаар ажиллалаа. 2013 оны XXVII Их хурлаар батлагдсан намын үндсэн дүрэмд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд засаж сайжруулан, намын Бага хурлаар дөрвөн удаагийн нэмэлт өөрчлөлтийг оруулж Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн 13 бүлэг 48 зүйл 173 заалттай байна. Нэмэлт өөрчлөлтийг агуулгын хувьд дараах байдлаар томъёоллоо. • Намын удирдлагын эрх үүргийн зохицуулалт • НАШБ-ын бүтэц зохион байгуулалтыг тодорхой болгох, үйл ажиллагааг нь бэхжүүлэх • Намын сонгуульт гишүүний сахилга хариуцлагыг өндөржүүлэх • Намын удирдах дээд байгууллагын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт хийх • Намын хяналтыг бүх шатанд сайжруулах, хараат бус байдлыг бэхжүүлэх • Намаас сонгогдож, томилогдсон намын гишүүний ёс зүйн байдалд хяналт тавих эрх, ёс зүйн хороог байгуулах • Бусад үг үсгийн болон найруулгын шинжтэй зарим өөрчлөлтийг тусгасан болно