SlideShare a Scribd company logo
1 of 65
2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХОЁРДУГААР ХЭЛТСИЙН
Монгол улсын Засгийн газрын 2011 оны 153
дугаар тогтоолоор 100 мянган хүн ам тутам нэг
цагдаагийн хэлтэс үйл ажиллагаа явуулахаар
батлагдсны дагуу Цагдаагийн ерөнхий газрын
даргын 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн
№700 дугаар тушаалаар Баянзүрх дүүргийн
цагдаагийн хэлтсийн нутаг дэвсгэрийн байршил,
хүн амын суурьшлаар нь хоёр хувааж Баянзүрх
дүүргийн нийт 28 хорооны 14 хороог хариуцсан
Цагдаагийн хоёрдугаар хэлтэс зохион
байгуулагдаж офицер, цагдаа, энгийн нийт 224
орон тоотой, Гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, Нийтийн
хэв журам хамгаалах тасаг гэсэн бүтэцтэйгээр
одоогийн Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн
төвийн байранд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн
түүхтэй.
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН
II ХЭЛТСИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ
Тус хэлтсийн
шинэ барилгыг
дүүргийн 4-р
хорооны нутаг
дэвсгэрт
Нийслэлийн хөрөнгө
оруулалтаар 1
тэрбум 400 сая
төгрөгөөр барьж
ашиглалтад 2013
оны 12 дугаар сард
хүлээлгэн өгч
ашиглалтад
оруулсан.
Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2015.05.21-ны өдрийн Б/284 дүгээр
тушаалаар дүүргийн цагдаагийн хэлтсүүдийн бүтэц, орон тоог шинэчилэн
батлагдсанаар тус цагдаагийн хэлтэс нь Төлөвлөлт, зохион байгуулалтын тасаг,
Эрүүгийн цагдаагийн тасаг, Мөрдөн байцаах тасаг, Нийтийн хэв журам хамгаалах
тасаг, Хэрэг бүртгэх тасаг гэсэн үндсэн 5 тасагтайгаар үйл ажиллагаагаа явуулж
эхэлсэн.
ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН ХАРИУЦСАН НУТАГ ДЭВСГЭР
Цагдаагийн ерөнхий газрын
даргын тушаалаар 2015 оны 05 дугаар сард
25, 26 дугаар хороодыг 1 дүгээр хэлтсийн
харьяа нутаг дэвсгэрт шилжүүлснээр
Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн II хэлтсийн
газар нутаг нь 3810,73 га талбай нутаг
дэвсгэртэй, засаг захиргааны хувьд 11
хороонд, 24602 өрхийн 113280 хүн оршин
сууж байна.
13 дугаар хороолол, Дарь эх дэх дэд хэсэгт
1, 2, 3, 4, 5, 6, 7, 15, 18, 21, 27 дугаар
хороодыг багтаасан хоёр дэд хэсэг хариуцан
үүрэг гүйцэтгэж байна.
ДАРЬ ЭХ ДЭХЬ ЦАГДААГИЙН ДЭД ХЭСЭГ
• Дарь эх дэхь дэд хэсэгт 2, 21, 27 дугаар
хороод:
21 дүгээр хороо нь 2007 онд Иргэдийн
Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 27 дугаар
тогтоолоор 2, 21 дүгээр хороо болон хуваагдаснаас
хойш 1024 га нутаг дэвсгэрийг хамарсан 2234
өрхийн 10877 гаруй хүн амтай, Шүүхийн шийдвэр
гүйцэтгэх ерөнхий газрын дэргэдэх 2 хорих газар, 2
цэцэрлэг, Бүгд найрамдах Хятад ард улсын хөрөнгө
оруулалттай 1 тоосгоны үйлдвэр, Иргэний нэр дээр
үйл ажиллагаа явуулдаг 32 аж ахуйн нэгж, Ломбард
1, Төрийн бус 4 байгууллага /христийн сүм/, 14
нийтийн байр зэрэг нийт 54 аж ахуйн нэгж үйл
ажиллагаа явуулж байна.
27 дугаар хороо нь Нийслэлийн иргэдийн
төлөөлөгчдийн хурлын 2010 оны 12 дугаар сарын
24-ний өдрийн 6/48 дугаар тогтоолоор шинээр
байгууллагдсан. Тус хороо нь 255 га нутаг
дэвсгэртэй, 4644 айл өрхийн 14439 хүн амтай. Нийт
96 аж ахуй нэгж, байгууллагаа байдгаас Хас банк 1,
ерөнхий боловсролын дунд сургууль 1, цэцэрлэг 1,
35 хүнсний дэлгүүр, 2 зочид буудал, авто засварын
газар, ломбард, оёдлын цех, үйлдвэр зэрэг аж
ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.
13 ХОРООЛОЛ ДАХЬ ЦАГДААГИЙН ДЭД ХЭСГҮҮД
• 13 хороолол дахь дэд хэсэгт 6, 15, 18
дугаар хороод:
6 дугаар хороо нь газар нутгийн хилийн
заагийн хувьд баруун талаараа Сэлбэ
голоор, зүүн талаараа 15-р хороо, хойд
талаараа Энхтайваны өргөн чөлөө ба төв
зам, урд талаараа 25-р хороотой тус тус
хиллэдэг. Нийт 27,4 га газар нутагт 67 орон
сууц, 162 албан байгууллага, худалдааны
хоёр зах, ерөнхий боловсролын хоёр
сургууль, долоон цэцэрлэг үйл
ажиллагаагаа явуулж байна.
Хорооны цогцолбор байр 2006 онд
ашиглалтад орсноор хороо, өрхийн эмнэлэг,
цагдаагийн хэсэг иргэдэд төрийн үйлчилгээг
нэг дороос үзүүлж байна. Өнөөдрийн
байдлаар, тус хороонд 1906 өрхийн 9614
иргэн таван хэсэгт бүртгэлтэй байгаагаас их
дээд сургуулийн оюутны 10 дотуур байрны
2600 оюутанд төрийн үйлчилгээг үзүүлдэг.
ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН ТАЛААРХ ГОМДОЛ,
МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВАХ, БҮРТГЭХ АЖИЛТАЙ
ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ
ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН ШИНЖТЭЙ
ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛ
Тус цагдаагийн хэлтэс нь 2016 онд иргэн,
байгууллага, аж ахуй нэгжээс нийт 45423 гомдол
мэдээлэл хүлээн авч шалгасан.
• Гэмт хэргийн 6873 буюу 15.1%
• Захиргааны зөрчлийн 2569 буюу 5.7%
• Дуудлага мэдээлэл 35620 буюу 78.4%
ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖТЭЙ
Гэмт хэргийн шинжтэй 6873 гомдол мэдээллийг:
•1768 буюу 25.7%-д нь эрүүгийн хэрэг үүсгэж,
•5095 буюу 74.1%д нь эрүүгийн хэрэг
үүсгэхээс татгалзах санал гаргаж харъяа
прокурорын байгууллагад шилжүүлж
•10 буюу 0,1%-ийг нэгтгэж шийдвэрлэсэн.
ЗӨРЧЛИЙН ШИНЖТЭЙ
Зөрчлийн шинжтэй 2569 гомдол, мэдээллийг:
•191 буюу 5.9% торгуулийн хуудсаар,
•1731 буюу 68.3% шийтгэврээр торгож,
•261 буюу 10.2% баривчлах шийтгэл ногдуулж,
•385 буюу 15% хянан шалгах ажиллагаа явуулж
болохгүй үндэслэлээр,
•1 буюу 0.04 хувийг нэгтгэсэн үндэслэлээр
шийдвэрлэсэн
ДУУДЛАГА, МЭДЭЭЛЭЛ
35981 гомдол мэдээлэл хүлээн авснаас
• 3165 буюу 8.8% зөвлөгөө өгч,
• 11373 буюу 31.6% газар дээр нь зохицуулж,
• 1164 буюу 3.2% саатуулж,
• 19901 буюу 55.3% нь худал дуудлага,
• 17 буюу 0,05 хувийг харьяаллаар
шилжүүлсэн байдлаар тус тус шийдвэрлэж
Нийт шалгасан гомдол, мэдээллийг дүүргүүдтэй
харьцуулан үзвэл:
14237
19358
19698
20644
20656
20737
20804
23709
25106
27241
27733
30113
30446
45423
ХУДЦХ-2
ХУДЦХ-1
БЗДЦХ-3
ЧДЦХ-1
СБДЦХ-2
СБДЦХ-1
СХДЦХ-2
СХДЦХ-1
СХДЦХ-3
БГДЦХ-1
БГДЦХ-2
ЧДЦХ-2
БЗДЦХ-1
БЗДЦХ-2
Гомдол, мэдээллийг шийдвэрлэлтийн хувиар нь
дүүргүүдтэй харьцуулан үзвэл:
98.1
98.3
98.5
98.5
98.7
98.7
98.8
99.2
99.2
99.2
99.3
99.4
99.6
99.7
СБДЦХ-1
БГДЦХ-1
БГДЦХ-2
ХУДЦХ-2
СХДЦХ-1
ЧДЦХ-1
СБДЦХ-2
ХУДЦХ-1
БЗДЦХ-3
БЗДЦХ-2
СХДЦХ-3
СХДЦХ-2
БЗДЦХ-1
ЧДЦХ-2
БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ
Тус цагдаагийн хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт
2016 онд 1731 гэмт хэрэг бүртгэгдэж өмнөх оны мөн
үеэс 30 хэргээр буюу 1.7% буурсан.
Бүртгэгдсэн 1731 хэргийн 1238 нь бүртгэгдэх үедээ
сэжигтнээр тооцвол зохих этгээд нь тогтоогдоогүй ба
663 хэргийн сэжигтэнд ял сонсгон
Хэргийн илрүүлэлт 53.6% байгааг өмнөх оны мөн
үетэй харьцуулахад 1.5% өссөн байна.
Бүртгэгдсэн гэмт хэрэг /хэргийн ангиллаар/:
Гэмт хэргийн ангиллын өсөлт, бууралтыг өмнөх оны мөн
үетэй харьцуулахад өмнөх оны мөн үеийнхээс:
-онц хүнд гэмт хэрэг 11 хэргээр буюу 33.3%
-хүнд гэмт хэрэг 26 хэргээр буюу 21.1%
-хөнгөн гэмт хэрэг 10 хэргээр буюу 1.4% тус тус
буурсан,
-хүндэвтэр гэмт хэрэг 9 хэргээр буюу 1.1 хувиар,
-тус тус өссөн байна.
Онц хүнд гэмт
хэрэг
22
1%
Хүнд гэмт
хэрэг
97
6%
Хүндэвтэр
гэмт хэрэг
839
48%
Хөнгөн гэмт
хэрэг
773
45%
ГЭМТ ХЭРГИЙН ИЛРҮҮЛЭЛТ
-Улсын хэмжээнд 64% байгаа нь өмнөх
оны мөн үеийнхээс 1.9 нэгжээр,
-Улаанбаатар хотод 61.5% байгаа нь
өмнөх оны мөн үеийнхээс 2.6 нэгжээр,
-Харъяа дүүрэгт 53.6 хувь байгаа нь өмнөх
оны мөн үеийнхээс 1.5 нэгжээр өссөн байна
57.4 48.3 49.4
81.861.6
47.1
58.6 60.0
Хөнгөн Хүндэвтэр Хүнд Онц хүнд
Гэмтхэргийн илрүүлэлт
/ангилал, хувиар/
Нийт бүртгэгдсэн гэмт хэргийг урьд онтой харьцуулахад
/хэргийн төрлөөр/:
Үзүүлэлт 2015 онд 2016 онд
Өсөлт,
бууралт
/тоогоор/
Өсөлт,
бууралт
/хувиар/
Хүнийг санаатай алах 10 6 -4 -40,0
Бусдыг амиа хорлоход хүргэх 13 14 1 7,7
ББМБГУчруулах 440 466 26 5,9
Хүчиндэх 17 5 -12 -70,6
Хулгайлах 544 583 39 7,2
Үүнээс: ИӨХ 462 496 34 7,4
Малын хулгай 1 1 -1 0,0
Авто тээврийн хэрэгсэл
хулгайлах
20 19 -1 -5,0
Халаасны хулгай 61 68 7 11,5
Булаах 30 14 -16 -53,3
Дээрэмдэх 92 70 -22 -23,9
Залилан мэхлэх 144 177 33 22,9
Танхайрах 204 179 -25 -12,3
ТХХАБАЖЭ 66 74 8 12,1
Бусад 201 143 -58 -28,9
Бүгд 1761 1731 -30 -1,7
• Бүртгэгдсэн гэмт хэргийг хороодоор нь авч үзвэл:
№ Хороо
Бүртгэгдсэн гэмт
хэрэг Өсөлт
бууралт
тоогоор
Илрүүлэлтийн
хувь Өсөлт
бууралт
хувиар2015 он 2016 он 2015 он 2016 он
1 1-р хороо 134 169 35 51,3 50,0 -1,3
2 2-р хороо 176 162 -14 61,2 61,7 0,5
3 3-р хороо 135 171 36 54,3 52,8 -1,5
4 4-р хороо 243 179 -64 41,5 54,1 12,6
5 5-р хороо 203 238 35 50,0 57,4 7,4
6 6-р хороо 170 161 -9 55,2 54,2 -1
7 7-р хороо 183 176 -7 58,0 61,3 3,3
8 15-р хороо 111 100 -11 41,3 39,4 -1,9
9 18-р хороо 137 138 1 38,9 28,9 -10
10 21-р хороо 150 113 -37 60,5 55,0 -5,5
11 27-р хороо 119 124 5 65,6 63,2 -2,4
БҮГД 1761 1731 -30 52,1 53,6 1,5
ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭГДСЭН БАЙДАЛ
Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийг хороогоор нь урьд оны мөн
үетэй харьцуулан үзвэл:
№ Хороо 2015 2016 Өсөлт, бууралт
1 1-р хороо 17 16 -5,9
2 2-р хороо 25 26 4,0
3 3-р хороо 41 42 2,4
4 4-р хороо 45 25 -44,4
5 5-р хороо 54 27 -50,0
6 6-р хороо 14 19 35,7
7 7-р хороо 44 50 13,6
8 15-р хороо 16 9 -43,8
9 18-р хороо 19 10 -47,4
10 21-р хороо 28 24 -14,3
11 27-р хороо 31 25 -19,4
12 Дүн 334 273 -18,3
• Нийт 17891 захиргааны зөрчил бүртгэгдсэн нь өмнөх
оны мөн үетэй харьцуулахад 882 буюу 5.2 хувиар
өсчээ.
• зөрчил гаргасан 17501 иргэн, 78 аж ахуйн нэгж,
байгууллагад 125,758.7 төгрөгөөр торгох,
• 312 хүнд баривчлах шийтгэл тус тус ногдуулсан
байна.
ЗАХИРГААНЫ ЗӨРЧИЛ
Бүртгэгдсэн захиргааны
зөрчлийн үйлдэгдсэн цаг:
- 06-12 цагт -3716,
- 13-18 цагт-4940,
- 19-24 цагт -5906,
- 01-05 цагт –3329
зөрчил тус тус үйлдэгдсэн.
Захиргааны зөрчил үйлдэгдсэн газар:
- Гэр, орон сууцанд -751,
- Гудамж талбайд -737,
- Зам -4,
- Олон нийтийн газар -435,
- Нийтийн тээвэр –13,
-Төрийн байгууллагад -14,
- Төрийн бус байгууллагад – 5,
- Аж ахуй нэгжид -168,
- Бусад газарт – 83,
ЗАХИРГААНЫ ЗӨРЧЛИЙГ
ХОРООДООР АВЧ ҮЗВЭЛ:
№ Хороо Нийт Хувь
1 1-р хороо 1266 7.1
2 2-р хороо 2280 12.7
3 3-р хороо 2189 12.2
4 4-р хороо 1361 7.6
5 5-р хороо 1621 9.1
6 6-р хороо 2839 15.9
7 7-р хороо 3031 16.9
8 15-р хороо 893 5.0
9 18-р хороо 451 2.5
10 21-р хороо 847 4.7
11 27-р хороо 1113 6.2
12 Дүн 17891
• Гэмт хэргийн улмаас:1729 иргэн хохирч, үүнээс 28
хүн нас барж, 697 хүн гэмтсэн нь өмнөх оны мөн
үетэй харьцуулбал, нас барсан хүн 2-оор, гэмтсэн
хүн 38-аар тус тус өссөн байна
• Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 4011,0 /сая
төгрөгөөр/ төгрөгийн хохирол учирч,
• 1551,0 /сая төгрөгөөр/ буюу 38,7%-ийг нөхөн
төлүүлснээс хэрэг бүртгэлтийн шатанд 683,8 буюу
70,9%-ийг, мөрдөн байцаалтын шатанд 867,2 буюу
28,5%-ийг нөхөн төлүүлж, 274,7 /сая төгрөгөөр/
төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилжээ
ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧ,
ХОХИРЛЫН ХЭМЖЭЭ
0
5000
10000
15000
20000
25000
30000
35000
40000
45000
50000
Төв БЗДЦХ-2 Сэлэнгэ СХДЦХ-1 БХД
5901
45423
6228
23709
243
Улсын хэмжээнд хамгийн их болон бага
өргөдөл гомдол шалгасан газар хэлтсүүдтэй
харьцуулсан үзүүлэлт 2016 оны байдлаар
1614
1433
1634
2239
1150
2034
1402
1864
836 858 883
644
1324
952
236
19
430
827 826
983
1611
720
1017
916
1358
628 572 494
397
737
648
126
12
232
Гомдол Хэрэг
Мөрдөн байцаах тасагт 2016 оны байдлаар шалгасан
өргөдөл гомдол, хэргийн судалгааг авч үзвэл:
Мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч нар сард
дунджаар 24 гомдол мэдээлэл, 28 эрүүгийн хэрэг шалгаж 1 алба
хаагч хэт өндөр ачаалалтай ажиллаж байна.
0
2
4
6
8
10
12
14
Category 1 Category 2 Category 3 Category 4
Series 3
Series 2
Series 1
Хэрэг бүртгэх тасагт 2016 оны байдлаар шалгасан
өргөдөл, гомдол, хэргийн судалгааг авч үзвэл:
ЧД 1 ЧД2 СБД
1
СБД2 ХУД 1 ХУД 2 БЗД
1
БЗД
2
БЗД
3
СХД
1
СХД
2
СХД
3
БГД 1 БГД 2
1919
675
1485
1046
610
181
1715
2345
1084
976
792
906
1239
1430
414
208
576
309 245
119
384 450
232
366
187 174
441
290
Гомдол Хэрэг
Хэрэг бүртгэх тасгийн хэрэг бүртгэгч нар сард
дунджаар 46 гомдол мэдээлэл, 9,2 эрүүгийн хэрэг шалгаж хэт
өндөр ачаалалтай ажиллаж байна.
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ДЭВШҮҮЛСЭН
ЗОРИЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР ЗОХИОН
БАЙГУУЛСАН АЖЛЫН ҮР ДҮН
• 1.1 Удирдах ажилтны манлайллыг дээшлүүлж, алба
хаагчдын ажлын байрны зорилго, зорилтыг хангаж
ажиллах чиглэлээр: Цагдаагийн байгууллагын ажил
үйлчилгээ, мэргэжлийн туслалцаа хүссэн иргэд, аж ахуйн нэгж,
байгууллага, эрх бүхий албан тушаалтантай “Цагдаагийн
байгууллагын үйлчилгээний стандарт”, Цагдаагийн албаны
дотоод албаны дүрэм болон Цагдаагийн байгууллагын үйл
ажиллагааны журмыг удирдлага болгон харилцах, гэмт хэрэг,
зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах,
албан үүрэг гүйцэтгэхдээ аюулгүй байдлаа хангах, иргэдтэй зөв
боловсон харьцах талаар хэлтсийн дарга, дэд дарга, тасгийн
дарга нар өдөр бүр биечлэн давхардсан тоогоор 1112 удаа
үүрэгжүүлэн ажилласан.
• Цагдаагийн ерөнхий газрын дарга, дэд дарга, Улаанбаатар
хотын цагдаагийн газрын дарга нараас өгсөн 87-н удаагийн
үүргийн хүрээнд алба хаагчдын ажлын үр бүтээлийг
сайжруулах, хороодод гэмт хэргийг бууруулах, илрүүлэх, таслан
зогсоох, урьдчилан сэргийлэх ажлын бүтээмжийг дээшлүүлэх
зорилгоор хэсгийн байцаагч, мөрдөн байцаагч, эрүүгийн
төлөөлөгч, хэрэг бүртгэгч нарыг хариуцсан нутаг дэвсгэрээр нь
11 баг болгон ажиллуулах төлөвлөгөө, хуваарь гарган батлуулж,
багийн ахлагч, алба хаагч бүрийг гүйцэтгэх ажил үүргийн чиглэл
бүрээр зааварчилга өгч, үүрэг даалгавраар ханган ажиллуулж
байна.
• Алба хаагчдад тавих дотоод хяналт, шалгалтыг сайжруулах
чиглэлээр хэлтсийн ерөнхий эргүүлийг 24 цагаар үүрэг
гүйцэтгүүлж, машинт эргүүл, хэсэг кобан, явган эргүүлийн
үйл ажиллагаанд тогтмол хяналт шалгалт хийж, хэлтсийн
ерөнхий эргүүлийн илрүүлсэн 84 зөрчлийн 50-ыг газар дээр
нь засуулж, 15 зөрчилд 15 алба хаагчдын цалинг үр дүнгээр
5-10 хувиар хасч, 19 зөрчилд дахин зөрчил дутагдал
гаргахгүй байх чиглэлээр сануулж, нийт 107 алба хаагчдад
давхардсан тоогоор 22 удаа зааварчилга, зөвлөмж өгч
биелэлт үр дүнг тухай бүр нь тооцож ажилласан.
1.2 Байгууллагын соёл, алба хаагчдын сахилга, ёс
зүй, албаны бэлэн байдлыг сайжруулах чиглэлээр: Эхний 11
сарын байдлаар давхардсан тоогоор нийт алба хаагчдын 42 буюу
22,1 хувь нь сахилгын арга хэмжээ авагдсан байна.
• Үүнээс Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргын
зөвлөлийн хурлаар 4 алба хаагч буюу 9,5 хувь, Хэлтсийн
даргын зөвлөлийн хурлаар 38 алба хаагч буюу 90,5 хувийг тус
тус эзэлж сахилгын арга хэмжээ авагдсан алба хаагчдын 24
буюу 57,14 хувь нь офицер, 17 буюу 40,47 хувь нь ахлагч, 1
буюу 2,3 хувь нь энгийн ажилтан байна.
• Алба хаагчдын хийж гүйцэтгэсэн ажлыг сар, улирлаар үр дүнг
тооцон эхний 11 сарын байдлаар давхардсан тоогоор ажлын
үр дүнгээр хамт олноо тэргүүлэн ажилласан нийт 552 алба
хаагчийн цалинг 8845 хувиар нэмж, ажлын байрны
тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй
биелүүлсэн, сахилга ёс зүйн зөрчил гаргасан 442 алба хаагчийн
цалинг үр дүнгээр 3557 хувиар хассан байна.
•Тасаг, албадаар авч үзвэл: Давхардсан тоогоор Тасгийн
дарга нараас 1 буюу 2,3 хувь,
• Эрүүгийн төлөөлөгч 1 буюу 7,1 хувь,
• Ахлах байцаагч 3 буюу 7,1 хувь ,
• Мөрдөн байцаагч 3 алба хаагч буюу 7,1 хувь,
• Хэрэг бүртгэгч 1 буюу 2,3 хувь хэсгийн байцаагч 9 буюу
21,4 хувь,
• Эргүүлийн офицер 7 алба хаагч буюу 16,6 хувь,
• Хороон цагдаа болон эргүүлийн цагдаа нараас 13 буюу
30,9 хувь, энгийн ажилтан 1 буюу 7,1 хувийг тус тус эзэлж
байна.
•Дээрх алба хаагчдад сахилгын шийтгэл оногдуулсан
төрлөөр нь авч үзвэл цалингийн хэмжээг 1-6 сараар 20
хувиар хасуулж-36, сануулж-6 алба хаагчид тус тус арга
хэмжээ авагдсан, гаргасан зөрчлөөр нь авч үзвэл ЦАХ-ийн
харьцааны соёл, ёс зүй зөрчсөн 2, Ажлын хариуцлага
алдсан 14, Архидан согтуурсан 9, бусдаар зөрчил гаргасан
7 байна.
• 1.3 Сургалтын чанар үр дүнг дээшлүүлэх
чиглэлээр: 2016 онд сургалт, соён гэгээрүүлэх
чиглэлээр 33 заалт бүхий төлөвлөгөө боловсруулан
хэлтсийн даргаар батлуулж өмнөх жилийн
төлөвлөгөөнд тусгагдсан ажлаас нэмэлтээр 4 заалт
оруулж шинэчилсэн. /Замын хөдөлгөөний аюулгүй
байдлын тухай хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан
Зөрчлийн оноо тооцох журам, Сонгуулийн тухай
хууль /шинэчилсэн найруулга/ бусад холбогдох
журмуудыг алба хаагч нарт судлуулах ажлыг
нэмэлтээр оруулж өглөө/
Соён гэгээрүүлэх, алба хаагчдын
нийгмийн асуудлыг шийдвэрлэх
чиглэлээр нийт 25 удаа ажил зохион
байгуулж давхардсан тоогоор 330
алба хаагч хамрагдаж, эхний 11
сарын байдлаар нийт 41 удаагийн
сургалт, соён гэгээрүүлэх ажил
зохион байгуулсан үр дүнтэй байна
ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ
ХАМГААЛАХ, ОЛОН НИЙТИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ
ХАНГАХ ЧИГ ҮҮРГИЙН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ
ЧИГЛЭЛЭЭР
• Бүртгэгдсэн болон, хоногт үйлдэгдэн гарч байгаа гэмт
хэргийн гаралт, нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч
гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, бууруулах
чиглэлээр нийт нэгдсэн 6, хэсэгчилсэн 38 арга хэмжээ
зохион байгуулан ажиллаж 214 гэмт хэрэг илрүүлэн үр
дүнтэй ажилласан байна.
• Арга хэмжээнүүдээс дурьдвал: “Сар шинэ”, ”Нийтийн байр”,
”Ломбард”, ”Банк”, ”Халаас”, ”Зөвшөөрөл”, “Сэрэмжлүүлэг”,
”Зочид буудал”, ”Гэрээт харуул хамгаалалт”, ”Цонх”,” Эмийн
сан”,” Тулгалт”,” Эргүүл-Шалгалт”, “Тамхины хяналт”,
“Хулгай Шалгалт”, “Автомат тоглоом”, “Судалгаа-Хяналт”,”
“Тэнэмэл бүртгэл”,”Галт зэвсэг”, ”Хяналт Шалгалт”,
”Зөвшөөрөл”, ”Цахим тоглоом”, Баривчилгаа-1,2,3,4”, “Цонх”,
“Эргүүл-Хяналт шалгалт”, “Шөнийн хяналт 1, 2”, “Хулгай-
хяналт”, “ТҮЦ”, “Тамхины хяналт”, “Архины албадан
эмчилгээ 1,2,3”, “Хуулийн хэрэгжилт”, “Халаас-1”,
“Хичээлийн шинэ жил”, “Саун массаж”, “Албан мэдэгдэл-
Хяналт шалгалт 2”, “Илрүүлэлт-Оргодол”, “Хулгай-1,2”,
“Биеэ үнэлэгч”,” Хамтарсан эргүүл” зэрэг болно.
• “Тулгалт” арга хэмжээний хүрээнд эрэн сурвалжлах
“ASAP” санд тулгалт хийхэд 2015 оны жилийн эцэст
оргодол 14, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 109, оршин
суух газраасаа гарч яваад сураггүй алга болсон 41 хүн,
тээврийн хэрэгсэл 16, мал амьтан 6, эд зүйл 2788, аман
зургаар эрэн сурвалжилж байгаа 53 этгээд зэргийг эрэн
сурвалжлан ажиллаж байна.
• 2016 онд нийт 40 оргодол, гэмт хэрэгт сэрдэгдсэн
этгээд 59, оршин суух газраасаа гарч яваад сураггүй
алга болсон 291 хүн, тээврийн хэрэгсэл 10, мал амьтан
3, эд зүйл 347, аман зургаар эрэн сурвалжилж байсан
этгээд 2-ийг тус тус зогсоож ажилласан.
• Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн I, II, III хэлтсийн дарга нарын
баталсан удирдамж төлөвлөгөөний дагуу 2016 оны
02 дугаар сарын 24 -өөс 2016 оны 03 дугаар сарын 08-ний
“Цонх” хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж хулгайн 13
гэмт хэрэг, 2015 онд БЗД-ийн нутаг дэвсгэрээс 61 удаагийн
үйлдлээр 135 ширхэг, 2016 онд 43 удаагийн үйлдлээр 96
ширхэг приус 20, приус 10,11 маркын авто машины толь, эд
анги хулгайлсан үйлдлүүдийг тогтоон шалгаж байна.
Хулгайлсан авто машины толь эд зүйлийг “Да хүрээ” захад
ажилладаг ченж нарт худалдан борлуулдаг байсныг олж
тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
• Эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хулгайлах
гэмт хэргийг илрүүлэх, шалтгаан нөхцлийг
арилгах, урьдчилан сэргийлэх, хэргийн
илрүүлэлтийн түвшинг ахиулах зорилгоор
“Зам” хэсэгчилсэн арга хэмжээ, мөн
Улаанбаатар хотын цагдаагийн газрын 2
дугаар хэлтсээс нийслэлийн хэмжээнд
зохион байгуулсан “Ломбард”, “Цахилгаан
бараа” “Толь”, “Цонх”, “Хаалт” зэрэг
хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд
хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл
ажиллагаа явуулж байгаа барьцаалан
зээлдүүлэх газрууд, нийтийн байруудын үйл
ажиллагааг хэлтсийн нийт алба хаагч нарын
хүчээр шалгалт ажиллагааг зохион
явуулсан.
• Хэлтсийн даргын 2016 оны 02 дугаар сарын
24-ны өдрийн А/12 тоот тушаалаар “Тулгалт-
2” нэгдсэн арга хэмжээг хариуцсан нутаг
дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж
ажиллаа.
Захиргааны зөрчлийг бууруулах, илрүүлэх чиглэлээр нэгдсэн 6,
хэсэгчилсэн 39 арга хэмжээ зохион байгуулж нийт 72 иргэн шүүхээр
баривчлуулж, торгуулийн тасалбараар 382 иргэнд 1,960,000
төгрөгийн, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 42.1, 42.2 дугаар
заалтыг зөрчсөн 61 аж ахуй нэгж, байгууллага, иргэнд шийтгэвэрээр
2,090,000 төгрөгийн, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6.1
дэх заалтаар 28 61 аж ахуй нэгж, байгууллага, иргэнд шийтгэвэрээр
3,700,000 төгрөгийн торгууль тус тус ногдуулж, хууль бусаар зарж
борлуулсан 197 шил архи 27.5 литр пиво хурааж, нийт зөрчил
гаргасан 625 аж ахуй нэгж, байгууллага, иргэнд 8,565,000 төгргөний
торгууль ногдуулж ажилласан үр дүнтэй байна.
• Арга хэмжээнүүдээс дурьдвал: “Сар шинэ”, ”Нийтийн байр”, ”Ломбард”
,”Банк”, ”Халаас”, ”Зөвшөөрөл” ,“Сэрэмжлүүлэг”,”Зочид буудал”, ”Гэрээт
харуул хамгаалалт”, ,”Цонх”,” Эмийн сан”,” Тулгалт”,” Эргүүл-Шалгалт”,
“Тамхины хяналт”, “Хулгай Шалгалт”, “Автомат тоглоом”, “Гэрээт харуул
хамгаалалт” “Судалгаа-Хяналт”,” “Тэнэмэл бүртгэл”,”Галт зэвсэг”,
”Хяналт Шалгалт”, ”Мэдэгдэл”, ”Зөвшөөрөл”, ”Цахим тоглоом”,
Баривчилгаа-1,2,3,4”, “Цонх”, “Эргүүл-Хяналт шалгалт”, “Шөнийн хяналт
1, 2”, “Автомат тоглоом”, “Хулгай-хяналт”, “ТҮЦ”, “Тамхины хяналт”,
“Архины албадан эмчилгээ 1,2,3”, “Хуулийн хэрэгжилт”, “Халаас-1”,
“Хичээлийн шинэ жил”, “Саун массаж”, “Албан мэдэгдэл-Хяналт
шалгалт 2”, “Илрүүлэлт-Оргодол”, “Хулгай-1,2 ”, “Биеэ үнэлэгч”,”
Хамтарсан эргүүл” зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулан
ажилласан.
• “Тэнэмэл-бүртгэл” нэгдсэн арга хэмжээг зохион
байгуулах төлөвлөгөө гаргаж хэлстийн даргаар
2016 оны 03 дугаар сарын 31-ны өдөр
батлуулж, арга хэмжээнд ажиллах алба
хаагчдыг томилон, нэгдсэн үүрэг чиглэл өгсөн.
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын
газрын дарга баталсан удирдамжийн дагуу 2
дугаар бүсийн ажлын хэсэгт 1 ахлах байцаагч
ажиллуулж, ажлын хэсгийн гишүүдийн аюулгүй
байдлын ханган ажилласан. Арга хэмжээний
хүрээнд орон гэргүй, тэнэмэл байдлаар
амьдардаг 100 иргэнийг хороо, хороогоор
хувааж, хэсгийн байцаагч нараар бүртгэл
судалгаанд авахуулж, гэмт хэрэг, зөрчил
холбогдсон эсэх талаар сангаас лавлагааг авч,
эрэн сурвалжлагдаж байгаа эсэхийг тодруулан
шалгахад эрэн сурвалжлагдаж байгаа иргэд
байгаагүй. Хуваарийн дагуу 1-р бүс дээр 1, 6,
15, 18-р хороодын 27 иргэдийг Баянзүрх
дүүргийн 14-р хорооны иргэний танхимд, 2-р
бүс дээр 2, 3, 4, 5, 7, 21, 27-р хороодын 73
иргэдийг Баянзүрх дүүргийн 22-р хорооны
иргэний танхимд тус тус тээвэрлэн хүргэж,
бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулан
ажилласан.
• Тус хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/25
дугаар тушаалаар “Мэдэгдэл-Хяналт шалгалт” нэгдсэн арга хэмжээг
2016 оны 04 дүгээр сарын 15-наас эхлэн хариуцсан нутаг дэвсгэрийн
хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна. Арга хэмжээний хүрээнд
эхний 15 хоногийн байдлаар ажлын хэсэг нэг удаа хуралдуулж, архи
согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгж, байгууллага болон
барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж
байгууллагад мэдэгдэл хүргүүлж, биелэлт үр дүнг тооцох салбар
төлөвлөгөө гаргаж, хэрэг бүртгэх тасаг, мөрдөн байцаах тасаг нийтийн
хэв журам хамгаалах тасгуудад хүргүүлж нэгдсэн үүрэг чиглэл өгсөн.
Тус хэлтсээс аж ахуйн нэгж байгууллагад нийт 121 байгуулага аж ахуйн
нэгжид албан мэдэгдэл өгч 113 мэдэгдэл шаардлага, зөвлөмжийн үр
дүнг тооцож, мэдэгдлийн дагуу ажил арга хэмжээ зохион
байгууллаагүй 8 аж ахуйн нэгжид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
тухай хуулийн дагуу хариуцлага тооцон ажилласан.
• “Стандарт-Хяналт шалгалт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 2016
оны 04 дүгээр сарын 21-ний 18:00 цагаас 22:00 цагт Нийтийн хэв
журам хамгаалах тасгийн 44 алба хаагч, мөрдөн байцаагч 5 нийт 49
алба хаагч БЗД-ийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа
явуулдаг” Мөнхжин Од” ХХК-ны худалдаанд гаргаж байгаа архи
согтууруулах ундаа хариуцсан нутаг дэвсгэрийн хүнсний
дэлгүүрүүдээр зарагдаж байгаад хяналт шалгалт хийж ажилласан.
Шалтгалтаар БЗД-ийн 2,4,5,21,27 дугаар хорооны нутаг дэвсгэрт
архи согтууруулах ундаа худалдаалдаг нийт 114 хүнсний дэлгүүрийг
шалгаж ”Мөнхжин-Од” ХХК-иас худалдаанд гаргасан “Найрсаг”,
“Мөнхжин”, “39” нэртэй нийт 189 шил архи хураан авсан.
• Тус цагдаагийн хэлтсээс Үндэсний их баяр наадам,
Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт
/АСЕМ/, УИХ, Сум, дүүргийн Иргэдийн
төлөөлөгчдийн хурлын сонгуулийн үйл ажиллагаа
зэрэг нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн
аюулгүй байдлыг хангах хамгаалалтын төлөвлөгөө,
зураглалын дагуу нийт 38 удаагийн хамгаалалтад
давхардсан тоогоор 2660 алба хаагчаар
хамгаалалтыг ямар нэгэн зөрчилгүй зохион
байгуулан ажилласан.
• Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг,
гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч, хохирогч нарын бүртгэл
судалгааг нэгтгэх, судалгаа бүртгэлийн санд баяжилт
хийх, мэдээллийн сангийн ашиглалтыг сайжруулах
зорилгоор “Бүртгэл-хяналт” хэсэгчилсэн арга хэмжээг
зохион байгуулан нийт 15 хүчирхийлэл үйлдэгчийг
мэдээллийн сангийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн
бүртгэл судалгаанд авч хяналт тавин ажиллав.
• Гэр бүлийн хүчирхийллийн чиглэлээр 26 иргэнд Гэр
бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Эрүүгийн
хууль, Захиргааны хариуцлагын тухай хуулиар эрх зүйн
зөвөлгөө өгч, 150 ширхэг санамж, сэрэмжлүүлэг, гарын
авлага тараав. Насанд хүрээгүй хүмүүсийг гэмт хэрэг,
зөрчлөөс урдчилан сэргийлэх чиглэлээр их, дээд болон
коллеж, ерөнхий боловсролын сургуулиудын 2016-2017 оны
хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан гэмт
хэрэг, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор
дараахь ажил, арга хэмжээнүүдийг зохион байгуулж
ажилласан.
• Их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулийн эрдмийн болон
төсгсөлтийн баяраар төгсөгч оюутан, сурагчид найз нөхөд, анги хамт
олноороо нийлж баар, ресторан, амралт зугаалгын газарт очиж архидан
согтуурснаас гэмт хэрэг, зөрчилд холбогдох явдлаас урьдчилан сэргийлж
дараах ажил, арга хэмжээг зохион байгуулж, ерөнхий боловсролын 97, 48
дугаар сургуулийн захиргаатай хамтран ахлах болон төгсөх ангийн сурагчид,
эцэг, эхчүүдэд насанд хүрээгүй хүмүүсийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан
сэргийлэх, тэдэнд тавих хараа хяналтыг сайжруулах, архидан согтуурснаас
үүдэлтэй гэмт хэрэг, зөрчил болон бусдын бие махбодид хор хохирол
учруулах гэмт хэргийн талаар “Хүүхэд хамгаалал” сургалтыг зохион
байгуулав. Сургалтанд тус сургуулийн 650 сурагч, 454 эцэг эх, асран
хамгаалагчид хамрагдсан болно.
• Арга хэмжээний хүрээнд ерөнхий боловсролын 8 сургуулийн төгсөх ангийн 45
бүлгийн 1320 сурагчдыг хамруулан төгсөлтийн баярыг зөвхөн эрдмийн
баярын хүрээнд зохион байгуулалттай, дэг журамтай, архи согтууруулах
ундаагүйгээр тэмдэглэн өнгөрүүлэх талаар яриа таниулга хийж, төгсөх ангийн
сурагчдаар баталгааг гаргуулан ажиллав.
• Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл,
хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс, “Зөв
монгол хүн” төрийн бус байгууллагатай хамтран архины
хамааралтай, архидан согтуурсан үедээ байнга ар гэртээ агсан
тавьж гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг 45 иргэнийг хамруулан гэр
бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийлэлгүй аж
төрөх амьрах ухаанд сургах чиглэлээр 2016 оны 03 дугаар сарын
21-ны өдөр хэлтсийн хурлын зааланд “Хүчирхийлэлгүй амьдрал”
сургалтыг 10.00-12.00 цагийн хооронд зохион байгуулав.
• Хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд Нээлттэй хаалганы
өдөрлөгийг 3 удаа зохион байгуулж, өдөрлөгт оролцсон нийт 415
иргэнээс санал асуулга авч, саналын мөрөөр хэрэгжүүлэх ажлын
төлөвлөгөө гарган ажиллаж байна. Мөн тус цагдаагийн хэлтсээс
Цагдаагийн байгууллагын 95, Улаанбаатар хотын цагдаагийн газрын
90 жилийн ойг угтан 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Чингисийн
талбайд зохион байгуулагдсан “Нээлттэй хаалга”-ны өдөрлөгийн
хүрээнд доорх ажлыг зохион байгуулан ажилласан.
• Иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх байгууллагынхаа үйл ажиллагааг
иргэд олон нийтэд сурталчилах зорилгоор 10 ширхэг самбар,
байгууллагын танилцуулга, онцлог хийсэн ажил, нийслэлийн
хэмжээнд хэрэгжиж буй “Хөршийн хяналт” болон бусад хөтөлбөрийн
талаар сурталчилсан 94 хуудас бүхий зураглал бэлтгэн иргэдэд
тараасан.
• “Хөршийн хяналт хөтөлбөр”, “Хөршийн хяналтыг хэрэгжүүлэх
журам”-г хэрэгжүүлэх чиглэлээр хариуцсан хорооддоо хэрхэн зохион
байгуулж ажиллах талаар аргачилсан зааварчилга, зөвлөмжийг 11
хорооны хэсгийн байцаагч нарт өгч, алба хаагч нарт дээрх хөтөлбөр
журмаар 5 удаа сургалт орсон. Хариуцсан нутаг дэвсгэрт үйл
ажиллагаа явуулж байгаа 93 “Хөршийн хяналтын бүлэг”-ийн
судалгааг гаргаж, хөршийн хяналтын цахим хуудсанд мэдээллийг
оруулж, тэдгээрт хууль эрх зүйн болон үйл ажиллагааны чиглэлээр
хэсгийн байцаагч нараар зөвлөмж хүргүүлэн, мэргэжил арга зүйн
дэмжлэг үзүүлэх сургалт, ярилцлагыг давхардсан тоогоор нийт 925
иргэнд 12 удаа зохион байгуулсан.
21-р хорооны Сэлбийн гудамжинд “Талын сэтгэл”
хөршийн бүлгийн байгуулж, Улаанбаатар хотын
Захирагчийн Дарь-Эх, Цайз дахь ажлын алба, иргэдийн
оролцоотойгоор теле хяналтын камер суурилуулж,
гэрэлтүүлэг, гудамжны тохижилтыг хийсэн.
“Талын сэтгэл” хөршийн бүлэг байгуулагдаж үйл
ажиллагаагаа эхэлснээс хойш уг гудамжинд
гэмт хэрэг, зөрчил бүртгэгдээгүй байна.
• Хэлтсийн хариуцсан нутаг дэвсэрт үйл ажиллагаа явуулж байгаа
гэрээт харуул хамгаалалтын байгууллагуудын судалгааг гарган
хамгаалалтын албадтай хамтран ажиллах ажлын төлөвлөгөө
боловсруулан батлуулж гудамж талбайд үйлдэгдэн гарч байгаа гэмт
хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох түүнээс урьдчилан
сэргийлэх ажилд байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог
нэмэгдүүлэх чиглэлээр хариуцсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаа
явуулж байгаа гэрээт харуул хамгаалалтын албадуудтай “Нийтийн
эргүүл” хэсэгчилсэн арга хэмжээг зохион явуулан ажилласан.
• Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд байгууллага, аж
ахуйн нэгж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хариуцсан нутаг
дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гэрээт харуул хамгаалалтын
албадуудтай “Нийтийн эргүүл” хэсэгчилсэн арга хэмжээг 2016 оны 02
дугаар сарын 05-ны өдрийн 16:00-21:00 цагийн хооронд зохион
байгуулж тус хэлтсээс 25 алба хаагч, харуул хамгаалалтын албанаас“
Алтан гэрэгэ”, “Өнөр бүрэн”, “Метрополитан”, “Хуяг-Очир”, “Тасын тал”,
“ Скай кинг”,”Бүрэн дуулга” ,”Таван одот” гэрээт харуул хамгаалалтын
зэрэг 25 алба хаагч, олон нийтийн цагдаа 5 алба хаагч нийт 55 алба
хаагчийг эргүүлийн 18 чиглэлд ажлуулж сэжиг бүхий 35 тээврийн
хэрэгсэл, 70 иргэн, 38 аж ахуйн нэгж байгууллагыг шалгаж, зөрчил
гаргасан 15 иргэнд ЗХТХ-ийн дагуу 75.000 төгрөгний торгуулийн арга
хэмжээ ногдуулан ажилласан.
САНХҮҮ, АЛБА ХААГЧДЫН НИЙГМИЙН АСУУДЛЫН
ТАЛААР АВЧ ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮР ДҮН
• 2016 оны 11-сарын байдлаар 2,276,092,800 төгрөгөөр
батлагдаж гүйцэтгэлээр 2,276,092,800 төгрөгийн урсгал
санхүүжилтийг 100 хувьтай улсын төсвөөс авч 2,267,626,114
төгрөгийг үндсэн үйл ажиллагаанд зарцуулж 8,466,686
төгрөгний үлдэгдэлтэй гарсан.
• Төлөвлөгөөгөөр нийт зардлын ихэнх хувийг буюу 90.5%-ийг
цалингийн зардал, 3,6%-ийг тээвэр шатахууны зардал,
1,0%-ийг тогтмол зардал, 4,9%-ийг бусад зардал эзэлж
байна.
• Үндсэн үйл ажиллагааны зардалд гарсан зардалыг зардал
тус бүрээр нь авч үзвэл:Алба хаагчдын цалингийн зардал
2,057,096,038 төгрөг, алба хаагчдын нийгмийн даатгал
46,080,109 төгрөг, байр ашиглалттай холбоотой тогтмол
зардал29,972,355 төгрөг, хангамж, бараа материалын
зардал 92,286,300 төгрөг, хангамж, нормативт зардал
29,060,250 төгрөг, эд хогшил, урсгал засварын зардал
7,440,000 төгрөг, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний
төлбөр, хураамж 5,691,062 төгрөгийг тус тус зарцуулсан
байна.
• Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргын
2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/10 тоот
бараа материалыг актлах данс бүртгэлээс хасах
тухай тушаалыг үндэслэн 2015 оны 03 дугаар
сарын 21 -ны өдрийн 13:15 цагт Хэлтсийн уурын
зууханд шатах боломжтой материалыг шатааж,
шатах боломжгүй материалыг эвдэн Баянзүрх
дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн
хогийн цэг дээр эргэлтийн бус 5.428.621.40
төгрөгийн тусгай хэрэгсэл, бараа материал устгаж
данс бүртгэлээсээ хассан.
• Нийслэлийн өмчийн харилцааны газрын программ
өөрчлөгдсөнтөй холбогдуулан 2013 он, 2014, 2015
оны үндсэн хөрөнгийн элэгдэл хорогдол,
нэмэгдсэн болон хасагдсан актласан хөрөнгийг
хөрөнгө нэг бүрээр тулган шивж, он нэг бүрээрнь
элэгдлийг тулган шивж хөрөнгө хариуцсан
байцаагчаар тулган баталгаажуулан шинэчлэгдсэн
онлайнаар шивж Нийслэлийн өмчийн харилцааны
газрын ахлах мэргэжилтэнд балансын тулгалт
хийж хөрөнгийн тайланг хугацаанднь өгсөн.
ШИНЭЭР САНААЧЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖИЛ,
ҮР ДҮНГИЙН ТАЛААР
• Бараа материал ажил үйлчилгээг худалдан авахдаа “Төрийн
болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ
худалдан авах тухай” Монгол улсын хуулийг чанд мөрдөн
ажиллаж санхүүгийн анхан шатны баримтын бүрдэлтийг
сайжруулахын тулд гүйцэтгэлийн шалгалт хийж, “Төрийн болон
орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан
авах тухай хууль”-ийн хэрэгжилт, зөрчлийг арилгахад анхаарч
ажиллан хэлтсийн гадна талбайн тохижилт, тугны суурь,
жагсаалын талбайн индэрийг шинээр хийх санаачилга гарган
12,000,000 төгрөгний өртөгийг хэлтсийн барилгын ажлыг
гүйцэтгэгч байгуулага болох “Нарийн тээл” ХХК болон бусад
төрийн байгууллагын дэмжлэгтэйгээр хийж гүйцэтгэн
ашиглалтанд оруулсан.
• “Гэр, орон сууц, нийгмийн асуудал, эрүүл мэндийн
хамгаалал хөтөлбөр”, “Нийслэлийн Засаг дарга
бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016
оны үйл ажиллагааны” хөтөлбөрийн хүрээнд
Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Өмч
хамгаалах зөвлөлийн 2015 оны 11-р сарын 03-ны
өдрийн 8а/3732 тоот албан бичгээр ирүүлсэн
орчин нөхцөлөө сайжруулах асуудлыг дотооддоо
хариуцаж шийдвэрлэх зөвшөөрөлийг үндэслэн тус
хэлтэс /5772214/ нь эзэмшиж байгаа газрын
тодорхой хэсгийг орон сууц барихаар 5-н хүний
гишүүнчлэлтэй “Таван сүлдэт эрдэнэ”
БГБХНөхөрлөлийг байгуулан 103-н айлын
ажилчидын орон сууцыг метр квадратын үнийг зах
зээлийн үнээс хямд урьдчилгааны хувиас
шалтгаалан метр квадратын үнийг урьдчилгаа
30%-ийг төлбөл 940000 төгрөг, 40%-ийг төлбөл
920000 төгрөг, 50%-ийг төлбөл 890000 төгрөг,
100%-ийг төлбөл 860000 төгрөгөөр тооцохоор
тохиролцон “Сүмбэр-цамхаг” ХХК-иар
бариулахаар 2016 оны 4-р сарын 19-ны өдөр гэрээ
байгуулан холбогдох хууль тогтоомжийн дагуу
барилгын ажлыг эхлүүлэн энэ оны 12 дугаар сард
ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
• Алба хаагчдын бие бялдар, сэтгэл санааны өв тэгш хүмүүжлийг бий
болгох зорилгоор тус хэлтсийн зоорийн давхарт байрлах өрөөг
бялдаржуулах танхим болгох санаачлгыг гарган хэлтсийн хамт олны
хандив тусламжаар 5 сая төгрөгний өртөг бүхий иж бүрэн тоног
төхөөрөмжтэй бялдаржуулах танхимыг байгуулан ажилд оруулан
алба хаагчид хуваарийн дагуу спортоор хичээллэж эхэлсэн.
• Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачлан алба хаагчдын хандив
тусламжаар хэлтсийн хурлын заалыг бүрэн тохижуулж урсгал засвар
хийж ажилласан. Засварын ажлаар проектор тогтоогч шинээр авч,
явган хана, паркетан шал хийж, шинэ сандалууд авч, заалны өрөөг
бүрэн цэцэгжүүлж ажилласан. Урсгал зардалд нийт 9.780.000
төгрөгөөр хийж гүйцэтгэсэн байна.
БИД 2016 ОНД /Товч тайлан/

More Related Content

What's hot

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн зардлын тайлан
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн зардлын тайланУИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн зардлын тайлан
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн зардлын тайланJargalmaa Gantomor
 
7уэн цжн цжэнц нжэ
7уэн цжн цжэнц нжэ7уэн цжн цжэнц нжэ
7уэн цжн цжэнц нжэEvsel Nith
 
Il tod heregjilt 2013 end
Il tod heregjilt   2013 endIl tod heregjilt   2013 end
Il tod heregjilt 2013 enduvurkhangai
 
Bai durem 2012
Bai durem   2012Bai durem   2012
Bai durem 2012altaamecs
 
Хэрэглэгчийн үнэлгээний дүн 2012 он
Хэрэглэгчийн үнэлгээний дүн 2012 онХэрэглэгчийн үнэлгээний дүн 2012 он
Хэрэглэгчийн үнэлгээний дүн 2012 онuvurkhangai
 
2016 эхний хагас жил
2016 эхний хагас жил2016 эхний хагас жил
2016 эхний хагас жилAzzaya Byambadorj
 
2 ыыа бйа ба ба
2 ыыа бйа ба ба 2 ыыа бйа ба ба
2 ыыа бйа ба ба Evsel Nith
 
Togt 15-hesgiin bairnii zaavar-pn
Togt 15-hesgiin bairnii zaavar-pnTogt 15-hesgiin bairnii zaavar-pn
Togt 15-hesgiin bairnii zaavar-pnGEC Mongolia
 
Togt 17-dans neeh, haah juram
Togt 17-dans neeh, haah juramTogt 17-dans neeh, haah juram
Togt 17-dans neeh, haah juramGEC Mongolia
 
Авто тээврийн
Авто тээврийнАвто тээврийн
Авто тээврийнEvsel Nith
 
2017-01-01 ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨГДСӨН ХУУЛЬ ТОГТООМЖ
2017-01-01 ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨГДСӨН ХУУЛЬ ТОГТООМЖ2017-01-01 ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨГДСӨН ХУУЛЬ ТОГТООМЖ
2017-01-01 ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨГДСӨН ХУУЛЬ ТОГТООМЖUmguullin Mongol Umguulugch
 

What's hot (20)

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн зардлын тайлан
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн зардлын тайланУИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн зардлын тайлан
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн зардлын тайлан
 
7уэн цжн цжэнц нжэ
7уэн цжн цжэнц нжэ7уэн цжн цжэнц нжэ
7уэн цжн цжэнц нжэ
 
Il tod heregjilt 2013 end
Il tod heregjilt   2013 endIl tod heregjilt   2013 end
Il tod heregjilt 2013 end
 
Togtool
TogtoolTogtool
Togtool
 
Togtool
TogtoolTogtool
Togtool
 
Emd 2016 shine_jurmuud
Emd 2016 shine_jurmuudEmd 2016 shine_jurmuud
Emd 2016 shine_jurmuud
 
Bai durem 2012
Bai durem   2012Bai durem   2012
Bai durem 2012
 
Хэрэглэгчийн үнэлгээний дүн 2012 он
Хэрэглэгчийн үнэлгээний дүн 2012 онХэрэглэгчийн үнэлгээний дүн 2012 он
Хэрэглэгчийн үнэлгээний дүн 2012 он
 
2016 эхний хагас жил
2016 эхний хагас жил2016 эхний хагас жил
2016 эхний хагас жил
 
2 ыыа бйа ба ба
2 ыыа бйа ба ба 2 ыыа бйа ба ба
2 ыыа бйа ба ба
 
Untitled.fr11
Untitled.fr11Untitled.fr11
Untitled.fr11
 
Togt 15-hesgiin bairnii zaavar-pn
Togt 15-hesgiin bairnii zaavar-pnTogt 15-hesgiin bairnii zaavar-pn
Togt 15-hesgiin bairnii zaavar-pn
 
Hariutslaga 2013
Hariutslaga 2013Hariutslaga 2013
Hariutslaga 2013
 
Togt 17-dans neeh, haah juram
Togt 17-dans neeh, haah juramTogt 17-dans neeh, haah juram
Togt 17-dans neeh, haah juram
 
Burtgeliin juram
Burtgeliin juramBurtgeliin juram
Burtgeliin juram
 
Togt 26
Togt 26Togt 26
Togt 26
 
2019 oni 06 r sariin medee
2019 oni 06 r sariin medee2019 oni 06 r sariin medee
2019 oni 06 r sariin medee
 
Авто тээврийн
Авто тээврийнАвто тээврийн
Авто тээврийн
 
2017-01-01 ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨГДСӨН ХУУЛЬ ТОГТООМЖ
2017-01-01 ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨГДСӨН ХУУЛЬ ТОГТООМЖ2017-01-01 ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨГДСӨН ХУУЛЬ ТОГТООМЖ
2017-01-01 ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨГДСӨН ХУУЛЬ ТОГТООМЖ
 
2018 04
2018 042018 04
2018 04
 

БИД 2016 ОНД /Товч тайлан/

  • 1. 2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХОЁРДУГААР ХЭЛТСИЙН
  • 2. Монгол улсын Засгийн газрын 2011 оны 153 дугаар тогтоолоор 100 мянган хүн ам тутам нэг цагдаагийн хэлтэс үйл ажиллагаа явуулахаар батлагдсны дагуу Цагдаагийн ерөнхий газрын даргын 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №700 дугаар тушаалаар Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн нутаг дэвсгэрийн байршил, хүн амын суурьшлаар нь хоёр хувааж Баянзүрх дүүргийн нийт 28 хорооны 14 хороог хариуцсан Цагдаагийн хоёрдугаар хэлтэс зохион байгуулагдаж офицер, цагдаа, энгийн нийт 224 орон тоотой, Гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, Нийтийн хэв журам хамгаалах тасаг гэсэн бүтэцтэйгээр одоогийн Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвийн байранд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН II ХЭЛТСИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ
  • 3. Тус хэлтсийн шинэ барилгыг дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 1 тэрбум 400 сая төгрөгөөр барьж ашиглалтад 2013 оны 12 дугаар сард хүлээлгэн өгч ашиглалтад оруулсан.
  • 4.
  • 5. Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2015.05.21-ны өдрийн Б/284 дүгээр тушаалаар дүүргийн цагдаагийн хэлтсүүдийн бүтэц, орон тоог шинэчилэн батлагдсанаар тус цагдаагийн хэлтэс нь Төлөвлөлт, зохион байгуулалтын тасаг, Эрүүгийн цагдаагийн тасаг, Мөрдөн байцаах тасаг, Нийтийн хэв журам хамгаалах тасаг, Хэрэг бүртгэх тасаг гэсэн үндсэн 5 тасагтайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
  • 6. ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН ХАРИУЦСАН НУТАГ ДЭВСГЭР Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар 2015 оны 05 дугаар сард 25, 26 дугаар хороодыг 1 дүгээр хэлтсийн харьяа нутаг дэвсгэрт шилжүүлснээр Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн II хэлтсийн газар нутаг нь 3810,73 га талбай нутаг дэвсгэртэй, засаг захиргааны хувьд 11 хороонд, 24602 өрхийн 113280 хүн оршин сууж байна. 13 дугаар хороолол, Дарь эх дэх дэд хэсэгт 1, 2, 3, 4, 5, 6, 7, 15, 18, 21, 27 дугаар хороодыг багтаасан хоёр дэд хэсэг хариуцан үүрэг гүйцэтгэж байна.
  • 7. ДАРЬ ЭХ ДЭХЬ ЦАГДААГИЙН ДЭД ХЭСЭГ • Дарь эх дэхь дэд хэсэгт 2, 21, 27 дугаар хороод: 21 дүгээр хороо нь 2007 онд Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 27 дугаар тогтоолоор 2, 21 дүгээр хороо болон хуваагдаснаас хойш 1024 га нутаг дэвсгэрийг хамарсан 2234 өрхийн 10877 гаруй хүн амтай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэргэдэх 2 хорих газар, 2 цэцэрлэг, Бүгд найрамдах Хятад ард улсын хөрөнгө оруулалттай 1 тоосгоны үйлдвэр, Иргэний нэр дээр үйл ажиллагаа явуулдаг 32 аж ахуйн нэгж, Ломбард 1, Төрийн бус 4 байгууллага /христийн сүм/, 14 нийтийн байр зэрэг нийт 54 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. 27 дугаар хороо нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 6/48 дугаар тогтоолоор шинээр байгууллагдсан. Тус хороо нь 255 га нутаг дэвсгэртэй, 4644 айл өрхийн 14439 хүн амтай. Нийт 96 аж ахуй нэгж, байгууллагаа байдгаас Хас банк 1, ерөнхий боловсролын дунд сургууль 1, цэцэрлэг 1, 35 хүнсний дэлгүүр, 2 зочид буудал, авто засварын газар, ломбард, оёдлын цех, үйлдвэр зэрэг аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.
  • 8. 13 ХОРООЛОЛ ДАХЬ ЦАГДААГИЙН ДЭД ХЭСГҮҮД • 13 хороолол дахь дэд хэсэгт 6, 15, 18 дугаар хороод: 6 дугаар хороо нь газар нутгийн хилийн заагийн хувьд баруун талаараа Сэлбэ голоор, зүүн талаараа 15-р хороо, хойд талаараа Энхтайваны өргөн чөлөө ба төв зам, урд талаараа 25-р хороотой тус тус хиллэдэг. Нийт 27,4 га газар нутагт 67 орон сууц, 162 албан байгууллага, худалдааны хоёр зах, ерөнхий боловсролын хоёр сургууль, долоон цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна. Хорооны цогцолбор байр 2006 онд ашиглалтад орсноор хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсэг иргэдэд төрийн үйлчилгээг нэг дороос үзүүлж байна. Өнөөдрийн байдлаар, тус хороонд 1906 өрхийн 9614 иргэн таван хэсэгт бүртгэлтэй байгаагаас их дээд сургуулийн оюутны 10 дотуур байрны 2600 оюутанд төрийн үйлчилгээг үзүүлдэг.
  • 9. ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН ТАЛААРХ ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВАХ, БҮРТГЭХ АЖИЛТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ
  • 10. ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН ШИНЖТЭЙ ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛ Тус цагдаагийн хэлтэс нь 2016 онд иргэн, байгууллага, аж ахуй нэгжээс нийт 45423 гомдол мэдээлэл хүлээн авч шалгасан. • Гэмт хэргийн 6873 буюу 15.1% • Захиргааны зөрчлийн 2569 буюу 5.7% • Дуудлага мэдээлэл 35620 буюу 78.4%
  • 11. ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖТЭЙ Гэмт хэргийн шинжтэй 6873 гомдол мэдээллийг: •1768 буюу 25.7%-д нь эрүүгийн хэрэг үүсгэж, •5095 буюу 74.1%д нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргаж харъяа прокурорын байгууллагад шилжүүлж •10 буюу 0,1%-ийг нэгтгэж шийдвэрлэсэн.
  • 12. ЗӨРЧЛИЙН ШИНЖТЭЙ Зөрчлийн шинжтэй 2569 гомдол, мэдээллийг: •191 буюу 5.9% торгуулийн хуудсаар, •1731 буюу 68.3% шийтгэврээр торгож, •261 буюу 10.2% баривчлах шийтгэл ногдуулж, •385 буюу 15% хянан шалгах ажиллагаа явуулж болохгүй үндэслэлээр, •1 буюу 0.04 хувийг нэгтгэсэн үндэслэлээр шийдвэрлэсэн
  • 13. ДУУДЛАГА, МЭДЭЭЛЭЛ 35981 гомдол мэдээлэл хүлээн авснаас • 3165 буюу 8.8% зөвлөгөө өгч, • 11373 буюу 31.6% газар дээр нь зохицуулж, • 1164 буюу 3.2% саатуулж, • 19901 буюу 55.3% нь худал дуудлага, • 17 буюу 0,05 хувийг харьяаллаар шилжүүлсэн байдлаар тус тус шийдвэрлэж
  • 14. Нийт шалгасан гомдол, мэдээллийг дүүргүүдтэй харьцуулан үзвэл: 14237 19358 19698 20644 20656 20737 20804 23709 25106 27241 27733 30113 30446 45423 ХУДЦХ-2 ХУДЦХ-1 БЗДЦХ-3 ЧДЦХ-1 СБДЦХ-2 СБДЦХ-1 СХДЦХ-2 СХДЦХ-1 СХДЦХ-3 БГДЦХ-1 БГДЦХ-2 ЧДЦХ-2 БЗДЦХ-1 БЗДЦХ-2
  • 15. Гомдол, мэдээллийг шийдвэрлэлтийн хувиар нь дүүргүүдтэй харьцуулан үзвэл: 98.1 98.3 98.5 98.5 98.7 98.7 98.8 99.2 99.2 99.2 99.3 99.4 99.6 99.7 СБДЦХ-1 БГДЦХ-1 БГДЦХ-2 ХУДЦХ-2 СХДЦХ-1 ЧДЦХ-1 СБДЦХ-2 ХУДЦХ-1 БЗДЦХ-3 БЗДЦХ-2 СХДЦХ-3 СХДЦХ-2 БЗДЦХ-1 ЧДЦХ-2
  • 16. БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ Тус цагдаагийн хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт 2016 онд 1731 гэмт хэрэг бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 30 хэргээр буюу 1.7% буурсан. Бүртгэгдсэн 1731 хэргийн 1238 нь бүртгэгдэх үедээ сэжигтнээр тооцвол зохих этгээд нь тогтоогдоогүй ба 663 хэргийн сэжигтэнд ял сонсгон Хэргийн илрүүлэлт 53.6% байгааг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.5% өссөн байна.
  • 17. Бүртгэгдсэн гэмт хэрэг /хэргийн ангиллаар/: Гэмт хэргийн ангиллын өсөлт, бууралтыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад өмнөх оны мөн үеийнхээс: -онц хүнд гэмт хэрэг 11 хэргээр буюу 33.3% -хүнд гэмт хэрэг 26 хэргээр буюу 21.1% -хөнгөн гэмт хэрэг 10 хэргээр буюу 1.4% тус тус буурсан, -хүндэвтэр гэмт хэрэг 9 хэргээр буюу 1.1 хувиар, -тус тус өссөн байна. Онц хүнд гэмт хэрэг 22 1% Хүнд гэмт хэрэг 97 6% Хүндэвтэр гэмт хэрэг 839 48% Хөнгөн гэмт хэрэг 773 45%
  • 18. ГЭМТ ХЭРГИЙН ИЛРҮҮЛЭЛТ -Улсын хэмжээнд 64% байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 1.9 нэгжээр, -Улаанбаатар хотод 61.5% байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 2.6 нэгжээр, -Харъяа дүүрэгт 53.6 хувь байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 1.5 нэгжээр өссөн байна
  • 19. 57.4 48.3 49.4 81.861.6 47.1 58.6 60.0 Хөнгөн Хүндэвтэр Хүнд Онц хүнд Гэмтхэргийн илрүүлэлт /ангилал, хувиар/
  • 20. Нийт бүртгэгдсэн гэмт хэргийг урьд онтой харьцуулахад /хэргийн төрлөөр/: Үзүүлэлт 2015 онд 2016 онд Өсөлт, бууралт /тоогоор/ Өсөлт, бууралт /хувиар/ Хүнийг санаатай алах 10 6 -4 -40,0 Бусдыг амиа хорлоход хүргэх 13 14 1 7,7 ББМБГУчруулах 440 466 26 5,9 Хүчиндэх 17 5 -12 -70,6 Хулгайлах 544 583 39 7,2 Үүнээс: ИӨХ 462 496 34 7,4 Малын хулгай 1 1 -1 0,0 Авто тээврийн хэрэгсэл хулгайлах 20 19 -1 -5,0 Халаасны хулгай 61 68 7 11,5 Булаах 30 14 -16 -53,3 Дээрэмдэх 92 70 -22 -23,9 Залилан мэхлэх 144 177 33 22,9 Танхайрах 204 179 -25 -12,3 ТХХАБАЖЭ 66 74 8 12,1 Бусад 201 143 -58 -28,9 Бүгд 1761 1731 -30 -1,7
  • 21. • Бүртгэгдсэн гэмт хэргийг хороодоор нь авч үзвэл: № Хороо Бүртгэгдсэн гэмт хэрэг Өсөлт бууралт тоогоор Илрүүлэлтийн хувь Өсөлт бууралт хувиар2015 он 2016 он 2015 он 2016 он 1 1-р хороо 134 169 35 51,3 50,0 -1,3 2 2-р хороо 176 162 -14 61,2 61,7 0,5 3 3-р хороо 135 171 36 54,3 52,8 -1,5 4 4-р хороо 243 179 -64 41,5 54,1 12,6 5 5-р хороо 203 238 35 50,0 57,4 7,4 6 6-р хороо 170 161 -9 55,2 54,2 -1 7 7-р хороо 183 176 -7 58,0 61,3 3,3 8 15-р хороо 111 100 -11 41,3 39,4 -1,9 9 18-р хороо 137 138 1 38,9 28,9 -10 10 21-р хороо 150 113 -37 60,5 55,0 -5,5 11 27-р хороо 119 124 5 65,6 63,2 -2,4 БҮГД 1761 1731 -30 52,1 53,6 1,5
  • 22.
  • 23. ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭГДСЭН БАЙДАЛ Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийг хороогоор нь урьд оны мөн үетэй харьцуулан үзвэл: № Хороо 2015 2016 Өсөлт, бууралт 1 1-р хороо 17 16 -5,9 2 2-р хороо 25 26 4,0 3 3-р хороо 41 42 2,4 4 4-р хороо 45 25 -44,4 5 5-р хороо 54 27 -50,0 6 6-р хороо 14 19 35,7 7 7-р хороо 44 50 13,6 8 15-р хороо 16 9 -43,8 9 18-р хороо 19 10 -47,4 10 21-р хороо 28 24 -14,3 11 27-р хороо 31 25 -19,4 12 Дүн 334 273 -18,3
  • 24. • Нийт 17891 захиргааны зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 882 буюу 5.2 хувиар өсчээ. • зөрчил гаргасан 17501 иргэн, 78 аж ахуйн нэгж, байгууллагад 125,758.7 төгрөгөөр торгох, • 312 хүнд баривчлах шийтгэл тус тус ногдуулсан байна. ЗАХИРГААНЫ ЗӨРЧИЛ Бүртгэгдсэн захиргааны зөрчлийн үйлдэгдсэн цаг: - 06-12 цагт -3716, - 13-18 цагт-4940, - 19-24 цагт -5906, - 01-05 цагт –3329 зөрчил тус тус үйлдэгдсэн. Захиргааны зөрчил үйлдэгдсэн газар: - Гэр, орон сууцанд -751, - Гудамж талбайд -737, - Зам -4, - Олон нийтийн газар -435, - Нийтийн тээвэр –13, -Төрийн байгууллагад -14, - Төрийн бус байгууллагад – 5, - Аж ахуй нэгжид -168, - Бусад газарт – 83,
  • 25. ЗАХИРГААНЫ ЗӨРЧЛИЙГ ХОРООДООР АВЧ ҮЗВЭЛ: № Хороо Нийт Хувь 1 1-р хороо 1266 7.1 2 2-р хороо 2280 12.7 3 3-р хороо 2189 12.2 4 4-р хороо 1361 7.6 5 5-р хороо 1621 9.1 6 6-р хороо 2839 15.9 7 7-р хороо 3031 16.9 8 15-р хороо 893 5.0 9 18-р хороо 451 2.5 10 21-р хороо 847 4.7 11 27-р хороо 1113 6.2 12 Дүн 17891
  • 26. • Гэмт хэргийн улмаас:1729 иргэн хохирч, үүнээс 28 хүн нас барж, 697 хүн гэмтсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал, нас барсан хүн 2-оор, гэмтсэн хүн 38-аар тус тус өссөн байна • Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 4011,0 /сая төгрөгөөр/ төгрөгийн хохирол учирч, • 1551,0 /сая төгрөгөөр/ буюу 38,7%-ийг нөхөн төлүүлснээс хэрэг бүртгэлтийн шатанд 683,8 буюу 70,9%-ийг, мөрдөн байцаалтын шатанд 867,2 буюу 28,5%-ийг нөхөн төлүүлж, 274,7 /сая төгрөгөөр/ төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилжээ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧ, ХОХИРЛЫН ХЭМЖЭЭ
  • 27. 0 5000 10000 15000 20000 25000 30000 35000 40000 45000 50000 Төв БЗДЦХ-2 Сэлэнгэ СХДЦХ-1 БХД 5901 45423 6228 23709 243 Улсын хэмжээнд хамгийн их болон бага өргөдөл гомдол шалгасан газар хэлтсүүдтэй харьцуулсан үзүүлэлт 2016 оны байдлаар
  • 28. 1614 1433 1634 2239 1150 2034 1402 1864 836 858 883 644 1324 952 236 19 430 827 826 983 1611 720 1017 916 1358 628 572 494 397 737 648 126 12 232 Гомдол Хэрэг Мөрдөн байцаах тасагт 2016 оны байдлаар шалгасан өргөдөл гомдол, хэргийн судалгааг авч үзвэл: Мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч нар сард дунджаар 24 гомдол мэдээлэл, 28 эрүүгийн хэрэг шалгаж 1 алба хаагч хэт өндөр ачаалалтай ажиллаж байна.
  • 29. 0 2 4 6 8 10 12 14 Category 1 Category 2 Category 3 Category 4 Series 3 Series 2 Series 1 Хэрэг бүртгэх тасагт 2016 оны байдлаар шалгасан өргөдөл, гомдол, хэргийн судалгааг авч үзвэл: ЧД 1 ЧД2 СБД 1 СБД2 ХУД 1 ХУД 2 БЗД 1 БЗД 2 БЗД 3 СХД 1 СХД 2 СХД 3 БГД 1 БГД 2 1919 675 1485 1046 610 181 1715 2345 1084 976 792 906 1239 1430 414 208 576 309 245 119 384 450 232 366 187 174 441 290 Гомдол Хэрэг Хэрэг бүртгэх тасгийн хэрэг бүртгэгч нар сард дунджаар 46 гомдол мэдээлэл, 9,2 эрүүгийн хэрэг шалгаж хэт өндөр ачаалалтай ажиллаж байна.
  • 30. ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ДЭВШҮҮЛСЭН ЗОРИЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН ҮР ДҮН
  • 31. • 1.1 Удирдах ажилтны манлайллыг дээшлүүлж, алба хаагчдын ажлын байрны зорилго, зорилтыг хангаж ажиллах чиглэлээр: Цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээ, мэргэжлийн туслалцаа хүссэн иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, эрх бүхий албан тушаалтантай “Цагдаагийн байгууллагын үйлчилгээний стандарт”, Цагдаагийн албаны дотоод албаны дүрэм болон Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмыг удирдлага болгон харилцах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах, албан үүрэг гүйцэтгэхдээ аюулгүй байдлаа хангах, иргэдтэй зөв боловсон харьцах талаар хэлтсийн дарга, дэд дарга, тасгийн дарга нар өдөр бүр биечлэн давхардсан тоогоор 1112 удаа үүрэгжүүлэн ажилласан.
  • 32. • Цагдаагийн ерөнхий газрын дарга, дэд дарга, Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга нараас өгсөн 87-н удаагийн үүргийн хүрээнд алба хаагчдын ажлын үр бүтээлийг сайжруулах, хороодод гэмт хэргийг бууруулах, илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлын бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор хэсгийн байцаагч, мөрдөн байцаагч, эрүүгийн төлөөлөгч, хэрэг бүртгэгч нарыг хариуцсан нутаг дэвсгэрээр нь 11 баг болгон ажиллуулах төлөвлөгөө, хуваарь гарган батлуулж, багийн ахлагч, алба хаагч бүрийг гүйцэтгэх ажил үүргийн чиглэл бүрээр зааварчилга өгч, үүрэг даалгавраар ханган ажиллуулж байна.
  • 33. • Алба хаагчдад тавих дотоод хяналт, шалгалтыг сайжруулах чиглэлээр хэлтсийн ерөнхий эргүүлийг 24 цагаар үүрэг гүйцэтгүүлж, машинт эргүүл, хэсэг кобан, явган эргүүлийн үйл ажиллагаанд тогтмол хяналт шалгалт хийж, хэлтсийн ерөнхий эргүүлийн илрүүлсэн 84 зөрчлийн 50-ыг газар дээр нь засуулж, 15 зөрчилд 15 алба хаагчдын цалинг үр дүнгээр 5-10 хувиар хасч, 19 зөрчилд дахин зөрчил дутагдал гаргахгүй байх чиглэлээр сануулж, нийт 107 алба хаагчдад давхардсан тоогоор 22 удаа зааварчилга, зөвлөмж өгч биелэлт үр дүнг тухай бүр нь тооцож ажилласан.
  • 34. 1.2 Байгууллагын соёл, алба хаагчдын сахилга, ёс зүй, албаны бэлэн байдлыг сайжруулах чиглэлээр: Эхний 11 сарын байдлаар давхардсан тоогоор нийт алба хаагчдын 42 буюу 22,1 хувь нь сахилгын арга хэмжээ авагдсан байна. • Үүнээс Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргын зөвлөлийн хурлаар 4 алба хаагч буюу 9,5 хувь, Хэлтсийн даргын зөвлөлийн хурлаар 38 алба хаагч буюу 90,5 хувийг тус тус эзэлж сахилгын арга хэмжээ авагдсан алба хаагчдын 24 буюу 57,14 хувь нь офицер, 17 буюу 40,47 хувь нь ахлагч, 1 буюу 2,3 хувь нь энгийн ажилтан байна. • Алба хаагчдын хийж гүйцэтгэсэн ажлыг сар, улирлаар үр дүнг тооцон эхний 11 сарын байдлаар давхардсан тоогоор ажлын үр дүнгээр хамт олноо тэргүүлэн ажилласан нийт 552 алба хаагчийн цалинг 8845 хувиар нэмж, ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн, сахилга ёс зүйн зөрчил гаргасан 442 алба хаагчийн цалинг үр дүнгээр 3557 хувиар хассан байна.
  • 35. •Тасаг, албадаар авч үзвэл: Давхардсан тоогоор Тасгийн дарга нараас 1 буюу 2,3 хувь, • Эрүүгийн төлөөлөгч 1 буюу 7,1 хувь, • Ахлах байцаагч 3 буюу 7,1 хувь , • Мөрдөн байцаагч 3 алба хаагч буюу 7,1 хувь, • Хэрэг бүртгэгч 1 буюу 2,3 хувь хэсгийн байцаагч 9 буюу 21,4 хувь, • Эргүүлийн офицер 7 алба хаагч буюу 16,6 хувь, • Хороон цагдаа болон эргүүлийн цагдаа нараас 13 буюу 30,9 хувь, энгийн ажилтан 1 буюу 7,1 хувийг тус тус эзэлж байна. •Дээрх алба хаагчдад сахилгын шийтгэл оногдуулсан төрлөөр нь авч үзвэл цалингийн хэмжээг 1-6 сараар 20 хувиар хасуулж-36, сануулж-6 алба хаагчид тус тус арга хэмжээ авагдсан, гаргасан зөрчлөөр нь авч үзвэл ЦАХ-ийн харьцааны соёл, ёс зүй зөрчсөн 2, Ажлын хариуцлага алдсан 14, Архидан согтуурсан 9, бусдаар зөрчил гаргасан 7 байна.
  • 36. • 1.3 Сургалтын чанар үр дүнг дээшлүүлэх чиглэлээр: 2016 онд сургалт, соён гэгээрүүлэх чиглэлээр 33 заалт бүхий төлөвлөгөө боловсруулан хэлтсийн даргаар батлуулж өмнөх жилийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлаас нэмэлтээр 4 заалт оруулж шинэчилсэн. /Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан Зөрчлийн оноо тооцох журам, Сонгуулийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ бусад холбогдох журмуудыг алба хаагч нарт судлуулах ажлыг нэмэлтээр оруулж өглөө/
  • 37. Соён гэгээрүүлэх, алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр нийт 25 удаа ажил зохион байгуулж давхардсан тоогоор 330 алба хаагч хамрагдаж, эхний 11 сарын байдлаар нийт 41 удаагийн сургалт, соён гэгээрүүлэх ажил зохион байгуулсан үр дүнтэй байна
  • 38. ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ, ОЛОН НИЙТИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГ ҮҮРГИЙН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР
  • 39. • Бүртгэгдсэн болон, хоногт үйлдэгдэн гарч байгаа гэмт хэргийн гаралт, нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, бууруулах чиглэлээр нийт нэгдсэн 6, хэсэгчилсэн 38 арга хэмжээ зохион байгуулан ажиллаж 214 гэмт хэрэг илрүүлэн үр дүнтэй ажилласан байна. • Арга хэмжээнүүдээс дурьдвал: “Сар шинэ”, ”Нийтийн байр”, ”Ломбард”, ”Банк”, ”Халаас”, ”Зөвшөөрөл”, “Сэрэмжлүүлэг”, ”Зочид буудал”, ”Гэрээт харуул хамгаалалт”, ”Цонх”,” Эмийн сан”,” Тулгалт”,” Эргүүл-Шалгалт”, “Тамхины хяналт”, “Хулгай Шалгалт”, “Автомат тоглоом”, “Судалгаа-Хяналт”,” “Тэнэмэл бүртгэл”,”Галт зэвсэг”, ”Хяналт Шалгалт”, ”Зөвшөөрөл”, ”Цахим тоглоом”, Баривчилгаа-1,2,3,4”, “Цонх”, “Эргүүл-Хяналт шалгалт”, “Шөнийн хяналт 1, 2”, “Хулгай- хяналт”, “ТҮЦ”, “Тамхины хяналт”, “Архины албадан эмчилгээ 1,2,3”, “Хуулийн хэрэгжилт”, “Халаас-1”, “Хичээлийн шинэ жил”, “Саун массаж”, “Албан мэдэгдэл- Хяналт шалгалт 2”, “Илрүүлэлт-Оргодол”, “Хулгай-1,2”, “Биеэ үнэлэгч”,” Хамтарсан эргүүл” зэрэг болно.
  • 40. • “Тулгалт” арга хэмжээний хүрээнд эрэн сурвалжлах “ASAP” санд тулгалт хийхэд 2015 оны жилийн эцэст оргодол 14, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 109, оршин суух газраасаа гарч яваад сураггүй алга болсон 41 хүн, тээврийн хэрэгсэл 16, мал амьтан 6, эд зүйл 2788, аман зургаар эрэн сурвалжилж байгаа 53 этгээд зэргийг эрэн сурвалжлан ажиллаж байна. • 2016 онд нийт 40 оргодол, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 59, оршин суух газраасаа гарч яваад сураггүй алга болсон 291 хүн, тээврийн хэрэгсэл 10, мал амьтан 3, эд зүйл 347, аман зургаар эрэн сурвалжилж байсан этгээд 2-ийг тус тус зогсоож ажилласан.
  • 41. • Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн I, II, III хэлтсийн дарга нарын баталсан удирдамж төлөвлөгөөний дагуу 2016 оны 02 дугаар сарын 24 -өөс 2016 оны 03 дугаар сарын 08-ний “Цонх” хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж хулгайн 13 гэмт хэрэг, 2015 онд БЗД-ийн нутаг дэвсгэрээс 61 удаагийн үйлдлээр 135 ширхэг, 2016 онд 43 удаагийн үйлдлээр 96 ширхэг приус 20, приус 10,11 маркын авто машины толь, эд анги хулгайлсан үйлдлүүдийг тогтоон шалгаж байна. Хулгайлсан авто машины толь эд зүйлийг “Да хүрээ” захад ажилладаг ченж нарт худалдан борлуулдаг байсныг олж тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
  • 42. • Эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хулгайлах гэмт хэргийг илрүүлэх, шалтгаан нөхцлийг арилгах, урьдчилан сэргийлэх, хэргийн илрүүлэлтийн түвшинг ахиулах зорилгоор “Зам” хэсэгчилсэн арга хэмжээ, мөн Улаанбаатар хотын цагдаагийн газрын 2 дугаар хэлтсээс нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан “Ломбард”, “Цахилгаан бараа” “Толь”, “Цонх”, “Хаалт” зэрэг хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа барьцаалан зээлдүүлэх газрууд, нийтийн байруудын үйл ажиллагааг хэлтсийн нийт алба хаагч нарын хүчээр шалгалт ажиллагааг зохион явуулсан. • Хэлтсийн даргын 2016 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн А/12 тоот тушаалаар “Тулгалт- 2” нэгдсэн арга хэмжээг хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж ажиллаа.
  • 43. Захиргааны зөрчлийг бууруулах, илрүүлэх чиглэлээр нэгдсэн 6, хэсэгчилсэн 39 арга хэмжээ зохион байгуулж нийт 72 иргэн шүүхээр баривчлуулж, торгуулийн тасалбараар 382 иргэнд 1,960,000 төгрөгийн, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 42.1, 42.2 дугаар заалтыг зөрчсөн 61 аж ахуй нэгж, байгууллага, иргэнд шийтгэвэрээр 2,090,000 төгрөгийн, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6.1 дэх заалтаар 28 61 аж ахуй нэгж, байгууллага, иргэнд шийтгэвэрээр 3,700,000 төгрөгийн торгууль тус тус ногдуулж, хууль бусаар зарж борлуулсан 197 шил архи 27.5 литр пиво хурааж, нийт зөрчил гаргасан 625 аж ахуй нэгж, байгууллага, иргэнд 8,565,000 төгргөний торгууль ногдуулж ажилласан үр дүнтэй байна.
  • 44. • Арга хэмжээнүүдээс дурьдвал: “Сар шинэ”, ”Нийтийн байр”, ”Ломбард” ,”Банк”, ”Халаас”, ”Зөвшөөрөл” ,“Сэрэмжлүүлэг”,”Зочид буудал”, ”Гэрээт харуул хамгаалалт”, ,”Цонх”,” Эмийн сан”,” Тулгалт”,” Эргүүл-Шалгалт”, “Тамхины хяналт”, “Хулгай Шалгалт”, “Автомат тоглоом”, “Гэрээт харуул хамгаалалт” “Судалгаа-Хяналт”,” “Тэнэмэл бүртгэл”,”Галт зэвсэг”, ”Хяналт Шалгалт”, ”Мэдэгдэл”, ”Зөвшөөрөл”, ”Цахим тоглоом”, Баривчилгаа-1,2,3,4”, “Цонх”, “Эргүүл-Хяналт шалгалт”, “Шөнийн хяналт 1, 2”, “Автомат тоглоом”, “Хулгай-хяналт”, “ТҮЦ”, “Тамхины хяналт”, “Архины албадан эмчилгээ 1,2,3”, “Хуулийн хэрэгжилт”, “Халаас-1”, “Хичээлийн шинэ жил”, “Саун массаж”, “Албан мэдэгдэл-Хяналт шалгалт 2”, “Илрүүлэлт-Оргодол”, “Хулгай-1,2 ”, “Биеэ үнэлэгч”,” Хамтарсан эргүүл” зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулан ажилласан.
  • 45. • “Тэнэмэл-бүртгэл” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах төлөвлөгөө гаргаж хэлстийн даргаар 2016 оны 03 дугаар сарын 31-ны өдөр батлуулж, арга хэмжээнд ажиллах алба хаагчдыг томилон, нэгдсэн үүрэг чиглэл өгсөн. Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга баталсан удирдамжийн дагуу 2 дугаар бүсийн ажлын хэсэгт 1 ахлах байцаагч ажиллуулж, ажлын хэсгийн гишүүдийн аюулгүй байдлын ханган ажилласан. Арга хэмжээний хүрээнд орон гэргүй, тэнэмэл байдлаар амьдардаг 100 иргэнийг хороо, хороогоор хувааж, хэсгийн байцаагч нараар бүртгэл судалгаанд авахуулж, гэмт хэрэг, зөрчил холбогдсон эсэх талаар сангаас лавлагааг авч, эрэн сурвалжлагдаж байгаа эсэхийг тодруулан шалгахад эрэн сурвалжлагдаж байгаа иргэд байгаагүй. Хуваарийн дагуу 1-р бүс дээр 1, 6, 15, 18-р хороодын 27 иргэдийг Баянзүрх дүүргийн 14-р хорооны иргэний танхимд, 2-р бүс дээр 2, 3, 4, 5, 7, 21, 27-р хороодын 73 иргэдийг Баянзүрх дүүргийн 22-р хорооны иргэний танхимд тус тус тээвэрлэн хүргэж, бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулан ажилласан.
  • 46. • Тус хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/25 дугаар тушаалаар “Мэдэгдэл-Хяналт шалгалт” нэгдсэн арга хэмжээг 2016 оны 04 дүгээр сарын 15-наас эхлэн хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна. Арга хэмжээний хүрээнд эхний 15 хоногийн байдлаар ажлын хэсэг нэг удаа хуралдуулж, архи согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгж, байгууллага болон барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагад мэдэгдэл хүргүүлж, биелэлт үр дүнг тооцох салбар төлөвлөгөө гаргаж, хэрэг бүртгэх тасаг, мөрдөн байцаах тасаг нийтийн хэв журам хамгаалах тасгуудад хүргүүлж нэгдсэн үүрэг чиглэл өгсөн. Тус хэлтсээс аж ахуйн нэгж байгууллагад нийт 121 байгуулага аж ахуйн нэгжид албан мэдэгдэл өгч 113 мэдэгдэл шаардлага, зөвлөмжийн үр дүнг тооцож, мэдэгдлийн дагуу ажил арга хэмжээ зохион байгууллаагүй 8 аж ахуйн нэгжид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу хариуцлага тооцон ажилласан.
  • 47. • “Стандарт-Хяналт шалгалт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 2016 оны 04 дүгээр сарын 21-ний 18:00 цагаас 22:00 цагт Нийтийн хэв журам хамгаалах тасгийн 44 алба хаагч, мөрдөн байцаагч 5 нийт 49 алба хаагч БЗД-ийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг” Мөнхжин Од” ХХК-ны худалдаанд гаргаж байгаа архи согтууруулах ундаа хариуцсан нутаг дэвсгэрийн хүнсний дэлгүүрүүдээр зарагдаж байгаад хяналт шалгалт хийж ажилласан. Шалтгалтаар БЗД-ийн 2,4,5,21,27 дугаар хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа худалдаалдаг нийт 114 хүнсний дэлгүүрийг шалгаж ”Мөнхжин-Од” ХХК-иас худалдаанд гаргасан “Найрсаг”, “Мөнхжин”, “39” нэртэй нийт 189 шил архи хураан авсан.
  • 48. • Тус цагдаагийн хэлтсээс Үндэсний их баяр наадам, Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт /АСЕМ/, УИХ, Сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн үйл ажиллагаа зэрэг нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хамгаалалтын төлөвлөгөө, зураглалын дагуу нийт 38 удаагийн хамгаалалтад давхардсан тоогоор 2660 алба хаагчаар хамгаалалтыг ямар нэгэн зөрчилгүй зохион байгуулан ажилласан.
  • 49. • Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч, хохирогч нарын бүртгэл судалгааг нэгтгэх, судалгаа бүртгэлийн санд баяжилт хийх, мэдээллийн сангийн ашиглалтыг сайжруулах зорилгоор “Бүртгэл-хяналт” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулан нийт 15 хүчирхийлэл үйлдэгчийг мэдээллийн сангийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн бүртгэл судалгаанд авч хяналт тавин ажиллав. • Гэр бүлийн хүчирхийллийн чиглэлээр 26 иргэнд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Эрүүгийн хууль, Захиргааны хариуцлагын тухай хуулиар эрх зүйн зөвөлгөө өгч, 150 ширхэг санамж, сэрэмжлүүлэг, гарын авлага тараав. Насанд хүрээгүй хүмүүсийг гэмт хэрэг, зөрчлөөс урдчилан сэргийлэх чиглэлээр их, дээд болон коллеж, ерөнхий боловсролын сургуулиудын 2016-2017 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан гэмт хэрэг, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор дараахь ажил, арга хэмжээнүүдийг зохион байгуулж ажилласан.
  • 50. • Их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулийн эрдмийн болон төсгсөлтийн баяраар төгсөгч оюутан, сурагчид найз нөхөд, анги хамт олноороо нийлж баар, ресторан, амралт зугаалгын газарт очиж архидан согтуурснаас гэмт хэрэг, зөрчилд холбогдох явдлаас урьдчилан сэргийлж дараах ажил, арга хэмжээг зохион байгуулж, ерөнхий боловсролын 97, 48 дугаар сургуулийн захиргаатай хамтран ахлах болон төгсөх ангийн сурагчид, эцэг, эхчүүдэд насанд хүрээгүй хүмүүсийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдэнд тавих хараа хяналтыг сайжруулах, архидан согтуурснаас үүдэлтэй гэмт хэрэг, зөрчил болон бусдын бие махбодид хор хохирол учруулах гэмт хэргийн талаар “Хүүхэд хамгаалал” сургалтыг зохион байгуулав. Сургалтанд тус сургуулийн 650 сурагч, 454 эцэг эх, асран хамгаалагчид хамрагдсан болно. • Арга хэмжээний хүрээнд ерөнхий боловсролын 8 сургуулийн төгсөх ангийн 45 бүлгийн 1320 сурагчдыг хамруулан төгсөлтийн баярыг зөвхөн эрдмийн баярын хүрээнд зохион байгуулалттай, дэг журамтай, архи согтууруулах ундаагүйгээр тэмдэглэн өнгөрүүлэх талаар яриа таниулга хийж, төгсөх ангийн сурагчдаар баталгааг гаргуулан ажиллав.
  • 51. • Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс, “Зөв монгол хүн” төрийн бус байгууллагатай хамтран архины хамааралтай, архидан согтуурсан үедээ байнга ар гэртээ агсан тавьж гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг 45 иргэнийг хамруулан гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийлэлгүй аж төрөх амьрах ухаанд сургах чиглэлээр 2016 оны 03 дугаар сарын 21-ны өдөр хэлтсийн хурлын зааланд “Хүчирхийлэлгүй амьдрал” сургалтыг 10.00-12.00 цагийн хооронд зохион байгуулав.
  • 52. • Хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд Нээлттэй хаалганы өдөрлөгийг 3 удаа зохион байгуулж, өдөрлөгт оролцсон нийт 415 иргэнээс санал асуулга авч, саналын мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна. Мөн тус цагдаагийн хэлтсээс Цагдаагийн байгууллагын 95, Улаанбаатар хотын цагдаагийн газрын 90 жилийн ойг угтан 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Чингисийн талбайд зохион байгуулагдсан “Нээлттэй хаалга”-ны өдөрлөгийн хүрээнд доорх ажлыг зохион байгуулан ажилласан. • Иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх байгууллагынхаа үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчилах зорилгоор 10 ширхэг самбар, байгууллагын танилцуулга, онцлог хийсэн ажил, нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй “Хөршийн хяналт” болон бусад хөтөлбөрийн талаар сурталчилсан 94 хуудас бүхий зураглал бэлтгэн иргэдэд тараасан.
  • 53. • “Хөршийн хяналт хөтөлбөр”, “Хөршийн хяналтыг хэрэгжүүлэх журам”-г хэрэгжүүлэх чиглэлээр хариуцсан хорооддоо хэрхэн зохион байгуулж ажиллах талаар аргачилсан зааварчилга, зөвлөмжийг 11 хорооны хэсгийн байцаагч нарт өгч, алба хаагч нарт дээрх хөтөлбөр журмаар 5 удаа сургалт орсон. Хариуцсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 93 “Хөршийн хяналтын бүлэг”-ийн судалгааг гаргаж, хөршийн хяналтын цахим хуудсанд мэдээллийг оруулж, тэдгээрт хууль эрх зүйн болон үйл ажиллагааны чиглэлээр хэсгийн байцаагч нараар зөвлөмж хүргүүлэн, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт, ярилцлагыг давхардсан тоогоор нийт 925 иргэнд 12 удаа зохион байгуулсан.
  • 54. 21-р хорооны Сэлбийн гудамжинд “Талын сэтгэл” хөршийн бүлгийн байгуулж, Улаанбаатар хотын Захирагчийн Дарь-Эх, Цайз дахь ажлын алба, иргэдийн оролцоотойгоор теле хяналтын камер суурилуулж, гэрэлтүүлэг, гудамжны тохижилтыг хийсэн.
  • 55. “Талын сэтгэл” хөршийн бүлэг байгуулагдаж үйл ажиллагаагаа эхэлснээс хойш уг гудамжинд гэмт хэрэг, зөрчил бүртгэгдээгүй байна.
  • 56. • Хэлтсийн хариуцсан нутаг дэвсэрт үйл ажиллагаа явуулж байгаа гэрээт харуул хамгаалалтын байгууллагуудын судалгааг гарган хамгаалалтын албадтай хамтран ажиллах ажлын төлөвлөгөө боловсруулан батлуулж гудамж талбайд үйлдэгдэн гарч байгаа гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох түүнээс урьдчилан сэргийлэх ажилд байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хариуцсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гэрээт харуул хамгаалалтын албадуудтай “Нийтийн эргүүл” хэсэгчилсэн арга хэмжээг зохион явуулан ажилласан.
  • 57. • Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хариуцсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гэрээт харуул хамгаалалтын албадуудтай “Нийтийн эргүүл” хэсэгчилсэн арга хэмжээг 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 16:00-21:00 цагийн хооронд зохион байгуулж тус хэлтсээс 25 алба хаагч, харуул хамгаалалтын албанаас“ Алтан гэрэгэ”, “Өнөр бүрэн”, “Метрополитан”, “Хуяг-Очир”, “Тасын тал”, “ Скай кинг”,”Бүрэн дуулга” ,”Таван одот” гэрээт харуул хамгаалалтын зэрэг 25 алба хаагч, олон нийтийн цагдаа 5 алба хаагч нийт 55 алба хаагчийг эргүүлийн 18 чиглэлд ажлуулж сэжиг бүхий 35 тээврийн хэрэгсэл, 70 иргэн, 38 аж ахуйн нэгж байгууллагыг шалгаж, зөрчил гаргасан 15 иргэнд ЗХТХ-ийн дагуу 75.000 төгрөгний торгуулийн арга хэмжээ ногдуулан ажилласан.
  • 58. САНХҮҮ, АЛБА ХААГЧДЫН НИЙГМИЙН АСУУДЛЫН ТАЛААР АВЧ ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮР ДҮН
  • 59. • 2016 оны 11-сарын байдлаар 2,276,092,800 төгрөгөөр батлагдаж гүйцэтгэлээр 2,276,092,800 төгрөгийн урсгал санхүүжилтийг 100 хувьтай улсын төсвөөс авч 2,267,626,114 төгрөгийг үндсэн үйл ажиллагаанд зарцуулж 8,466,686 төгрөгний үлдэгдэлтэй гарсан. • Төлөвлөгөөгөөр нийт зардлын ихэнх хувийг буюу 90.5%-ийг цалингийн зардал, 3,6%-ийг тээвэр шатахууны зардал, 1,0%-ийг тогтмол зардал, 4,9%-ийг бусад зардал эзэлж байна. • Үндсэн үйл ажиллагааны зардалд гарсан зардалыг зардал тус бүрээр нь авч үзвэл:Алба хаагчдын цалингийн зардал 2,057,096,038 төгрөг, алба хаагчдын нийгмийн даатгал 46,080,109 төгрөг, байр ашиглалттай холбоотой тогтмол зардал29,972,355 төгрөг, хангамж, бараа материалын зардал 92,286,300 төгрөг, хангамж, нормативт зардал 29,060,250 төгрөг, эд хогшил, урсгал засварын зардал 7,440,000 төгрөг, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр, хураамж 5,691,062 төгрөгийг тус тус зарцуулсан байна.
  • 60. • Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/10 тоот бараа материалыг актлах данс бүртгэлээс хасах тухай тушаалыг үндэслэн 2015 оны 03 дугаар сарын 21 -ны өдрийн 13:15 цагт Хэлтсийн уурын зууханд шатах боломжтой материалыг шатааж, шатах боломжгүй материалыг эвдэн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн хогийн цэг дээр эргэлтийн бус 5.428.621.40 төгрөгийн тусгай хэрэгсэл, бараа материал устгаж данс бүртгэлээсээ хассан. • Нийслэлийн өмчийн харилцааны газрын программ өөрчлөгдсөнтөй холбогдуулан 2013 он, 2014, 2015 оны үндсэн хөрөнгийн элэгдэл хорогдол, нэмэгдсэн болон хасагдсан актласан хөрөнгийг хөрөнгө нэг бүрээр тулган шивж, он нэг бүрээрнь элэгдлийг тулган шивж хөрөнгө хариуцсан байцаагчаар тулган баталгаажуулан шинэчлэгдсэн онлайнаар шивж Нийслэлийн өмчийн харилцааны газрын ахлах мэргэжилтэнд балансын тулгалт хийж хөрөнгийн тайланг хугацаанднь өгсөн.
  • 61. ШИНЭЭР САНААЧЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖИЛ, ҮР ДҮНГИЙН ТАЛААР
  • 62. • Бараа материал ажил үйлчилгээг худалдан авахдаа “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай” Монгол улсын хуулийг чанд мөрдөн ажиллаж санхүүгийн анхан шатны баримтын бүрдэлтийг сайжруулахын тулд гүйцэтгэлийн шалгалт хийж, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн хэрэгжилт, зөрчлийг арилгахад анхаарч ажиллан хэлтсийн гадна талбайн тохижилт, тугны суурь, жагсаалын талбайн индэрийг шинээр хийх санаачилга гарган 12,000,000 төгрөгний өртөгийг хэлтсийн барилгын ажлыг гүйцэтгэгч байгуулага болох “Нарийн тээл” ХХК болон бусад төрийн байгууллагын дэмжлэгтэйгээр хийж гүйцэтгэн ашиглалтанд оруулсан.
  • 63. • “Гэр, орон сууц, нийгмийн асуудал, эрүүл мэндийн хамгаалал хөтөлбөр”, “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Өмч хамгаалах зөвлөлийн 2015 оны 11-р сарын 03-ны өдрийн 8а/3732 тоот албан бичгээр ирүүлсэн орчин нөхцөлөө сайжруулах асуудлыг дотооддоо хариуцаж шийдвэрлэх зөвшөөрөлийг үндэслэн тус хэлтэс /5772214/ нь эзэмшиж байгаа газрын тодорхой хэсгийг орон сууц барихаар 5-н хүний гишүүнчлэлтэй “Таван сүлдэт эрдэнэ” БГБХНөхөрлөлийг байгуулан 103-н айлын ажилчидын орон сууцыг метр квадратын үнийг зах зээлийн үнээс хямд урьдчилгааны хувиас шалтгаалан метр квадратын үнийг урьдчилгаа 30%-ийг төлбөл 940000 төгрөг, 40%-ийг төлбөл 920000 төгрөг, 50%-ийг төлбөл 890000 төгрөг, 100%-ийг төлбөл 860000 төгрөгөөр тооцохоор тохиролцон “Сүмбэр-цамхаг” ХХК-иар бариулахаар 2016 оны 4-р сарын 19-ны өдөр гэрээ байгуулан холбогдох хууль тогтоомжийн дагуу барилгын ажлыг эхлүүлэн энэ оны 12 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
  • 64. • Алба хаагчдын бие бялдар, сэтгэл санааны өв тэгш хүмүүжлийг бий болгох зорилгоор тус хэлтсийн зоорийн давхарт байрлах өрөөг бялдаржуулах танхим болгох санаачлгыг гарган хэлтсийн хамт олны хандив тусламжаар 5 сая төгрөгний өртөг бүхий иж бүрэн тоног төхөөрөмжтэй бялдаржуулах танхимыг байгуулан ажилд оруулан алба хаагчид хуваарийн дагуу спортоор хичээллэж эхэлсэн. • Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачлан алба хаагчдын хандив тусламжаар хэлтсийн хурлын заалыг бүрэн тохижуулж урсгал засвар хийж ажилласан. Засварын ажлаар проектор тогтоогч шинээр авч, явган хана, паркетан шал хийж, шинэ сандалууд авч, заалны өрөөг бүрэн цэцэгжүүлж ажилласан. Урсгал зардалд нийт 9.780.000 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн байна.