217
- 1. 217 дугаар зүйл. Төмөр зам, усан болон агаарын тээврийн хэрэгслийн
хөдөлгөөний аюулгүй байдал болон техник ашиглалтын журам зөрчих
217.1.Төмөр зам, усан болон агаарын тээврийн байгууллагын ажилтан тухайн
төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын
журам зөрчсөний улмаас хүний бие махбодид хүндэвтэр буюу хүнд гэмтэл, эсхүл их
хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа
явуулах эрхийг хоѐр жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр гурван жил
хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
217.2.Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан
бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил
хүртэл хугацаагаар хасч гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял
шийтгэнэ.
217.3.Энэ хэргийн улмаас хоѐр буюу түүнээс дээш хүний амь нас хохирсон бол
тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл
хугацаагаар хасч таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
224 дүгээр зүйл. Олон улсын нислэгийн журам зөрчих
224.1.Олон улсын нислэг үйлдэж байгаа нисэх багийн бүрэлдэхүүн зохих
зөвшөөрөлгүйгээр Монгол Улсад нисэж ирэх буюу Монгол Улсаас нисэж гарах,
зөвшөөрөгдсөн агаарын зам, хаалга, буух газрыг хүндэтгэх шалтгаангүйгээр дур
мэдэн өөрчлөх зэргээр олон улсын нислэгийн журмыг зөрчсөн бол хоѐр жил хүртэл
хугацаагаар хорих ял шийтгэнэ.
224.2.Энэ хэргийн улмаас агаарын хөлөг осолдсон, сүйрсэн, их буюу онц их
хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа
явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч таваас дээш арван жил хүртэл
хугацаагаар хорих ял шийтгэнэ.
225 дугаар зүйл. Агаарын хөлөг авч
зугтаах
225.1.Нислэгт буюу газарт байгаа агаарын хөлгийг авч зугтаасан бол таван жил
хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
225.2.Энэ хэргийг хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн, эсхүл
хөлгийг авч зугтаах зорилгоор эзэлж авсан бол таваас дээш найман жил хүртэл
хугацаагаар хорих ял шийтгэнэ.
225.3.Энэ хэргийг давтан, эсхүл олон хүний амь насанд аюултай арга, зэвсэг
хэрэглэж буюу зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, уг хэргийн
улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол арваас хорин
таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.