SlideShare a Scribd company logo
1 of 3
Download to read offline
Windows гацчихаад байна бас хариу өгөхөө больчихлоо.




     Эхлэхийн өмнө:

     Жаахан юм хийж байтал гацаад л, хариу өгөхөө больчихдог. Мөн ч гайтай шүү.
Тэгээд л Restart хийхээс өөр аргагүй. Заримдаа ч битгий таг болчхоосой гээд залбирах нь
холгүй юм болдог шүү дээ. Яагаад Windows ингээд үе үе гацаад, таг болчихдог юм болоо.

     Шалтгаан:

     1. Програм хангамжтай холбоотой нөхцөл байдлаас

     2. Драйвер програмуудтай холбоотой

     3. Үйлдлийн системтэй холбоотойгоор

     4. Халалттай холбоотойгоор

     5. Техник хангамжтай холбоотойгоор

     6. Windows үйлдлийн системд онцгой нөхцөл байдал тохиолдсон

     7. Техник хангамж доголдсон

     Шийдэл:

     Ер нь Windows ямар ч хариу өгөхгүйгээр таг гацчихна гэдэг бол үнэнхүү төвөгтэй
нөхцөл байдал юм. Ялангуяа Windows 98, Me зэрэг үйлдлийн системүүд дээр энэ алдаа их
гардаг. Тэгвэл энэ удаад ийм нөхцөл байдлаас хэрхэн гарах, ямар шалтгаантай болохыг нь
олж тогтоох болно.

     Юуны өмнө таны Windows үнэхээр гацсан эсэхийг олж тогтоох хэрэгтэй. Үүний тулд
гаран дээр байрлах Num Lock товчийг дарж “Num Lock” гэсэн гэрэл асаж унтарч байгаа
эсэхийг ажигла. Хэрвээ асах эсвэл унтарч байвал таны Windows ямар ч гэсэн амьтай байна
гэсэн үг. Ийм тохиолдолд танд шанс бий. CTRL + ALT + DEL хэмээх алдарт 3-н хослолыг
дарах хэрэгтэй. Энэ үед Task Manager хэмээх програм гарч ирдгийг та мэднэ. Эндээс ямар
програм гацсан байна, түүнийг нь хаагаад үз.

     1. Програм хангамжтай холбоотой:

     Ихэнхдээ програмын алдаанаас болж Windows таг гацдаг. Хэрвээ тухайлсан ямар
нэгэн програм дээр Windows гацаад байвал тухайн програмаас болж байгаа нь
эргэлзээгүй. Тухайн програмаа сайжруулах, шинэ хувилбарыг олж авах шаардлагатай.

     2. Драйвертай холбоотой:

     Драйвер гэдэг бол техник хангамжийг ажиллагаанд оруулахад зориулан гаргасан
тусгай програм хангамжийг хэлдэг. Ихэнхдээ техник хангамжийг үйлдвэрлэгчээс зориулан
гаргасан байдаг. Заримдаа Хятадын чанар муутай техник хангамжууд иймэрхүү
зөрчилдөөн гаргах нь бий. Тухайлбал Хятадын зарим график карт дээр хүчтэй үзүүлэлт
шаарддаг сүүлийн үеийн 3D тоглоом тоглох үед компьютерийг тэр чигт нь гацаах нь бий.
Эсвэл картдаа ч биш буруу эсвэл марк нь зөрсөн драйвер програм тохируулснаас ч
болдог. Жишээ нь таны карт “Via 1250 Pe” байлаа гэж бодоход “Via 1250” буюу сүүлийн Pe-
гүй драйвер програм уншуулахад таараад аваад явчихдаг боловч сүүлд нь нарийн
гүйцэдгэл дээр дутуу ажиллаад компьютерийг гацааж байж болох юм. Заримдаа буруу
тохируулсан техник хангамжийн дүрсний (Icon) өмнө шар өнгийн анхааруулах тэмдэг
харагдаж байдаг.

     3. Үйлдлийн системтэй холбоотой:

     Мэдээж үйлдлийн систем бол маш олон програмууд, үйлдэл, техник хангамжуудыг
хооронд нь зохицуулж ажиллуулах шаардлагатай байдаг тул өөрөө гэмтэх, бохирдох
зэргээр ажиллах аргагүй болдог. Ийм үед үйлдлийн систем өөрөө компьютерийг шууд
гацаах нь бий. Болж өгвөл компьютер дээрээ цэвэрхэн ажиллаж байвал ийм аюулд
өртөхгүй. Цэвэрхэн ажиллана гэхээр дараах зүйлсийг хамруулж ойлговол зохино.

     - Аливаа үйлдлийг гүйцэд дууссаны дараа дараачийнхийг өгөх

     - Үйлдлийн системийнхээ update-ийг байнга хийх

     - Хэрэгцээгүй файлууд, өгөгдлийг устгаж байх

     - Програм хангамжуудыг цэгцтэй суулгах, uninstall (устгах) хийж байх

     - Заавал Shut Down хийж байх

     4. Халалттай холбоотой:

     Компьютер хэт их халбал шууд л таг гацна. Өөрөөр хэлбэл компьютерийн тань хаана
халалт өгч байна, тэнд л алдаа мадаг үүсэж гацах шалтгаан болно. Өмнөх 10-р алдаан
дээр яригдсан халалттай холбоотой сэдвийг уншина уу.
5. Техник хангамжтай холбоотой:

     Мэдээж техник хангамжууд доголдолтой бол гацалт өгнө. Мэдээж шүү дээ. Програм
хангамжууд нь аливаа техник хангамжуудаар дамжуулж л процессыг явуулна. Гэтэл
тухайн аль нэг техник хангамж алдаатай бол байдал асар муудах нь тодорхой.

     Хэрвээ сүүлийн үед ямар нэгэн техник хангамж нэмснээс хойш ингэж байгаа бол
түүнийг салгах эсвэл солиод үзэгтүн.

     Харин шинээр төхөөрөмж тавиагүй бол эд анги болгоныг салгах эсвэл шинэ
найдвартайгаар сольж үзэж аль хэсэгт алдаа байгааг олохоос өөр аргагүй юм. Юуны өмнө
өөрийн сэжиглэж байгаа бөгөөд шинийг тавих шаардлагагүй төхөөрөмжүүдээ салгаж үз.
Үүнд: модем, сүлжээний карт, дууны карт, CD-Rom гэх мэтийг нэрлэж болох юм.

     Харин RAM, CPU мэтийн компьютер ажиллахад зайлшгүй шаардлагатай
төхөөрөмжүүдийг шалгах л жаахан төвөгтэй юм. Танд яалт ч үгүй өөр нэг адилавтар
компьютер шаардлагатай болно. Тэгээд л сольж тавиад л үзээд байхаас өөр аргагүй.

     6. Windows-д онцгой нөхцөл байдал бий болсон:

     Дээрх бүхэн үр дүнгээ өгөхгүй байгаа бол Windows чинь л болохоо байжээ гэж
дүгнэхээс өөр яах билээ. Windows ер нь гэмтэхдээ их хялбархан. Ямар нэгэн системийн
файл гэмтэх, устах, буруу газар хуулагдах, зайгүй болох, янз бүрийн зөрчилдөөн үүсгэх
гэх мэт юу эс тохиолдохыг тэр гэх билээ. Мэргэжлийн хүн нилээд гайгүй хэмжээнд засаж
дөнгөж магадгүй л юм. Ингээд ч нэмэргүй бол шинээр суулгах эсвэл repair хийгтүн.

     7. Техник хангамж доголдох:

     Эцсийн арга хэмжээ болох үйлдлийн системээ шинээр суулгасан ч гэсэн таг гацаж
байвал ямар нэгэн чухал техник хангамж тань болохоо байжээ гэдэгт эргэлзэх хэрэггүй
боллоо. Ихэнхдээ л RAM, CPU, Motherboard (эх хавтан)-д доголдол гарсан байдаг. Тог
гэнэт тасраад тэр дороо эргэж ирэх, хүчдэл нэмэгдэх гэх мэт нь чухал эд ангиудыг
гэмтээдэг онц аюултай учраас үүнээс сэрэмжилж тог баригчийг хэрэглэх хэрэгтэй.

More Related Content

Viewers also liked

Tourism for life quality
Tourism  for life qualityTourism  for life quality
Tourism for life qualitySudarat Compang
 
Robert L. Johnson Resume Powerpoint - UPDATED
Robert L. Johnson Resume Powerpoint - UPDATEDRobert L. Johnson Resume Powerpoint - UPDATED
Robert L. Johnson Resume Powerpoint - UPDATEDRobert Johnson
 
Robert L. Johnson Resume - Updated 2/4/12
Robert L. Johnson Resume - Updated 2/4/12Robert L. Johnson Resume - Updated 2/4/12
Robert L. Johnson Resume - Updated 2/4/12Robert Johnson
 
Robert L. Johnson Resume Powerpoint
Robert L. Johnson Resume PowerpointRobert L. Johnson Resume Powerpoint
Robert L. Johnson Resume PowerpointRobert Johnson
 
шинэ техник технологи Shuren erene
шинэ техник технологи Shuren ereneшинэ техник технологи Shuren erene
шинэ техник технологи Shuren ereneshand1_undrakhchimeg
 
озоны цоорхой соёлмаа 10а
озоны цоорхой соёлмаа 10аозоны цоорхой соёлмаа 10а
озоны цоорхой соёлмаа 10аshand1_undrakhchimeg
 
Resume Powerpoint - Updated 9.4.12
Resume Powerpoint - Updated 9.4.12Resume Powerpoint - Updated 9.4.12
Resume Powerpoint - Updated 9.4.12Robert Johnson
 
компьютерын эрүүл ахуй 11д түмэнжаргал
компьютерын эрүүл ахуй 11д түмэнжаргалкомпьютерын эрүүл ахуй 11д түмэнжаргал
компьютерын эрүүл ахуй 11д түмэнжаргалshand1_undrakhchimeg
 
компьютерийн эрүүл ахуй 11д эрхэмбаяр
компьютерийн эрүүл ахуй 11д эрхэмбаяркомпьютерийн эрүүл ахуй 11д эрхэмбаяр
компьютерийн эрүүл ахуй 11д эрхэмбаярshand1_undrakhchimeg
 
интернет бидний амьдралд
интернет бидний амьдралдинтернет бидний амьдралд
интернет бидний амьдралдshand1_undrakhchimeg
 
компьютерын эрүүл ахуй 11д түмэнжаргал
компьютерын эрүүл ахуй 11д түмэнжаргалкомпьютерын эрүүл ахуй 11д түмэнжаргал
компьютерын эрүүл ахуй 11д түмэнжаргалshand1_undrakhchimeg
 
Undra компьютерийн иж бүрдэл (7623463)
Undra   компьютерийн иж бүрдэл (7623463)Undra   компьютерийн иж бүрдэл (7623463)
Undra компьютерийн иж бүрдэл (7623463)shand1_undrakhchimeg
 

Viewers also liked (16)

P pt hicheel
P pt hicheelP pt hicheel
P pt hicheel
 
Tourism for life quality
Tourism  for life qualityTourism  for life quality
Tourism for life quality
 
Robert L. Johnson Resume Powerpoint - UPDATED
Robert L. Johnson Resume Powerpoint - UPDATEDRobert L. Johnson Resume Powerpoint - UPDATED
Robert L. Johnson Resume Powerpoint - UPDATED
 
Robert L. Johnson Resume - Updated 2/4/12
Robert L. Johnson Resume - Updated 2/4/12Robert L. Johnson Resume - Updated 2/4/12
Robert L. Johnson Resume - Updated 2/4/12
 
11в төгссайхан
11в төгссайхан11в төгссайхан
11в төгссайхан
 
11b пүүжээ мзүй
11b пүүжээ мзүй11b пүүжээ мзүй
11b пүүжээ мзүй
 
Robert L. Johnson Resume Powerpoint
Robert L. Johnson Resume PowerpointRobert L. Johnson Resume Powerpoint
Robert L. Johnson Resume Powerpoint
 
шинэ техник технологи Shuren erene
шинэ техник технологи Shuren ereneшинэ техник технологи Shuren erene
шинэ техник технологи Shuren erene
 
озоны цоорхой соёлмаа 10а
озоны цоорхой соёлмаа 10аозоны цоорхой соёлмаа 10а
озоны цоорхой соёлмаа 10а
 
001 vba
001 vba001 vba
001 vba
 
Resume Powerpoint - Updated 9.4.12
Resume Powerpoint - Updated 9.4.12Resume Powerpoint - Updated 9.4.12
Resume Powerpoint - Updated 9.4.12
 
компьютерын эрүүл ахуй 11д түмэнжаргал
компьютерын эрүүл ахуй 11д түмэнжаргалкомпьютерын эрүүл ахуй 11д түмэнжаргал
компьютерын эрүүл ахуй 11д түмэнжаргал
 
компьютерийн эрүүл ахуй 11д эрхэмбаяр
компьютерийн эрүүл ахуй 11д эрхэмбаяркомпьютерийн эрүүл ахуй 11д эрхэмбаяр
компьютерийн эрүүл ахуй 11д эрхэмбаяр
 
интернет бидний амьдралд
интернет бидний амьдралдинтернет бидний амьдралд
интернет бидний амьдралд
 
компьютерын эрүүл ахуй 11д түмэнжаргал
компьютерын эрүүл ахуй 11д түмэнжаргалкомпьютерын эрүүл ахуй 11д түмэнжаргал
компьютерын эрүүл ахуй 11д түмэнжаргал
 
Undra компьютерийн иж бүрдэл (7623463)
Undra   компьютерийн иж бүрдэл (7623463)Undra   компьютерийн иж бүрдэл (7623463)
Undra компьютерийн иж бүрдэл (7623463)
 

Similar to Xp gatsah

лекц 1 компьютерийн бүтэц зохион байгуулалт
лекц 1 компьютерийн бүтэц зохион байгуулалтлекц 1 компьютерийн бүтэц зохион байгуулалт
лекц 1 компьютерийн бүтэц зохион байгуулалтE-Gazarchin Online University
 
лекц.янжмаа
лекц.янжмаалекц.янжмаа
лекц.янжмааYanjmaa_b
 
Компьютерийн бүтэц, зохион байгуулалт №1-2
Компьютерийн  бүтэц, зохион байгуулалт №1-2Компьютерийн  бүтэц, зохион байгуулалт №1-2
Компьютерийн бүтэц, зохион байгуулалт №1-2EnkhjargalDashdorjEn
 
программ хангамжийн їндсэн ойлголт
программ хангамжийн їндсэн ойлголтпрограмм хангамжийн їндсэн ойлголт
программ хангамжийн їндсэн ойлголтshulam
 
үйлдлийн систем
үйлдлийн системүйлдлийн систем
үйлдлийн системshulam
 
5. windows 7 суулгах заавар
5. windows 7 суулгах заавар5. windows 7 суулгах заавар
5. windows 7 суулгах зааварMunkhtsetseg Myagmar
 
бие даалт 1,2 бат өлзий
бие даалт 1,2  бат өлзийбие даалт 1,2  бат өлзий
бие даалт 1,2 бат өлзийEnhmandah Hemeelee
 
Ogogdliin sangiin biy daalt
Ogogdliin sangiin biy daaltOgogdliin sangiin biy daalt
Ogogdliin sangiin biy daaltAzuka Kiss
 
Lab12 computer component
Lab12 computer componentLab12 computer component
Lab12 computer componentBPurev
 

Similar to Xp gatsah (20)

Computer hereglee
Computer heregleeComputer hereglee
Computer hereglee
 
Computer
ComputerComputer
Computer
 
2
22
2
 
лекц 1 компьютерийн бүтэц зохион байгуулалт
лекц 1 компьютерийн бүтэц зохион байгуулалтлекц 1 компьютерийн бүтэц зохион байгуулалт
лекц 1 компьютерийн бүтэц зохион байгуулалт
 
лекц.янжмаа
лекц.янжмаалекц.янжмаа
лекц.янжмаа
 
Компьютерийн бүтэц, зохион байгуулалт №1-2
Компьютерийн  бүтэц, зохион байгуулалт №1-2Компьютерийн  бүтэц, зохион байгуулалт №1-2
Компьютерийн бүтэц, зохион байгуулалт №1-2
 
IT-2
IT-2IT-2
IT-2
 
программ хангамжийн їндсэн ойлголт
программ хангамжийн їндсэн ойлголтпрограмм хангамжийн їндсэн ойлголт
программ хангамжийн їндсэн ойлголт
 
Xp law
Xp lawXp law
Xp law
 
2
22
2
 
үйлдлийн систем
үйлдлийн системүйлдлийн систем
үйлдлийн систем
 
5. windows 7 суулгах заавар
5. windows 7 суулгах заавар5. windows 7 суулгах заавар
5. windows 7 суулгах заавар
 
Os суулгах
Os суулгахOs суулгах
Os суулгах
 
бие даалт 1,2 бат өлзий
бие даалт 1,2  бат өлзийбие даалт 1,2  бат өлзий
бие даалт 1,2 бат өлзий
 
Ogogdliin sangiin biy daalt
Ogogdliin sangiin biy daaltOgogdliin sangiin biy daalt
Ogogdliin sangiin biy daalt
 
5. xp суулгах заавар
5. xp суулгах заавар5. xp суулгах заавар
5. xp суулгах заавар
 
5 xp-110404041932-phpapp02
5 xp-110404041932-phpapp025 xp-110404041932-phpapp02
5 xp-110404041932-phpapp02
 
Lab12 computer component
Lab12 computer componentLab12 computer component
Lab12 computer component
 
Cs101 lec5
Cs101 lec5Cs101 lec5
Cs101 lec5
 
Pdf
PdfPdf
Pdf
 

More from shand1_undrakhchimeg

More from shand1_undrakhchimeg (6)

компьютерийн эрүүл ахуй 11д эрхэмбаяр
компьютерийн эрүүл ахуй 11д эрхэмбаяркомпьютерийн эрүүл ахуй 11д эрхэмбаяр
компьютерийн эрүүл ахуй 11д эрхэмбаяр
 
11а ган эрдэнэ шинэ техник технологи
11а ган эрдэнэ шинэ техник технологи11а ган эрдэнэ шинэ техник технологи
11а ган эрдэнэ шинэ техник технологи
 
Xp secret
Xp secretXp secret
Xp secret
 
Xp error clear
Xp error clearXp error clear
Xp error clear
 
Install xp
Install xpInstall xp
Install xp
 
Facebook
FacebookFacebook
Facebook
 

Xp gatsah

  • 1. Windows гацчихаад байна бас хариу өгөхөө больчихлоо. Эхлэхийн өмнө: Жаахан юм хийж байтал гацаад л, хариу өгөхөө больчихдог. Мөн ч гайтай шүү. Тэгээд л Restart хийхээс өөр аргагүй. Заримдаа ч битгий таг болчхоосой гээд залбирах нь холгүй юм болдог шүү дээ. Яагаад Windows ингээд үе үе гацаад, таг болчихдог юм болоо. Шалтгаан: 1. Програм хангамжтай холбоотой нөхцөл байдлаас 2. Драйвер програмуудтай холбоотой 3. Үйлдлийн системтэй холбоотойгоор 4. Халалттай холбоотойгоор 5. Техник хангамжтай холбоотойгоор 6. Windows үйлдлийн системд онцгой нөхцөл байдал тохиолдсон 7. Техник хангамж доголдсон Шийдэл: Ер нь Windows ямар ч хариу өгөхгүйгээр таг гацчихна гэдэг бол үнэнхүү төвөгтэй нөхцөл байдал юм. Ялангуяа Windows 98, Me зэрэг үйлдлийн системүүд дээр энэ алдаа их гардаг. Тэгвэл энэ удаад ийм нөхцөл байдлаас хэрхэн гарах, ямар шалтгаантай болохыг нь олж тогтоох болно. Юуны өмнө таны Windows үнэхээр гацсан эсэхийг олж тогтоох хэрэгтэй. Үүний тулд гаран дээр байрлах Num Lock товчийг дарж “Num Lock” гэсэн гэрэл асаж унтарч байгаа эсэхийг ажигла. Хэрвээ асах эсвэл унтарч байвал таны Windows ямар ч гэсэн амьтай байна гэсэн үг. Ийм тохиолдолд танд шанс бий. CTRL + ALT + DEL хэмээх алдарт 3-н хослолыг
  • 2. дарах хэрэгтэй. Энэ үед Task Manager хэмээх програм гарч ирдгийг та мэднэ. Эндээс ямар програм гацсан байна, түүнийг нь хаагаад үз. 1. Програм хангамжтай холбоотой: Ихэнхдээ програмын алдаанаас болж Windows таг гацдаг. Хэрвээ тухайлсан ямар нэгэн програм дээр Windows гацаад байвал тухайн програмаас болж байгаа нь эргэлзээгүй. Тухайн програмаа сайжруулах, шинэ хувилбарыг олж авах шаардлагатай. 2. Драйвертай холбоотой: Драйвер гэдэг бол техник хангамжийг ажиллагаанд оруулахад зориулан гаргасан тусгай програм хангамжийг хэлдэг. Ихэнхдээ техник хангамжийг үйлдвэрлэгчээс зориулан гаргасан байдаг. Заримдаа Хятадын чанар муутай техник хангамжууд иймэрхүү зөрчилдөөн гаргах нь бий. Тухайлбал Хятадын зарим график карт дээр хүчтэй үзүүлэлт шаарддаг сүүлийн үеийн 3D тоглоом тоглох үед компьютерийг тэр чигт нь гацаах нь бий. Эсвэл картдаа ч биш буруу эсвэл марк нь зөрсөн драйвер програм тохируулснаас ч болдог. Жишээ нь таны карт “Via 1250 Pe” байлаа гэж бодоход “Via 1250” буюу сүүлийн Pe- гүй драйвер програм уншуулахад таараад аваад явчихдаг боловч сүүлд нь нарийн гүйцэдгэл дээр дутуу ажиллаад компьютерийг гацааж байж болох юм. Заримдаа буруу тохируулсан техник хангамжийн дүрсний (Icon) өмнө шар өнгийн анхааруулах тэмдэг харагдаж байдаг. 3. Үйлдлийн системтэй холбоотой: Мэдээж үйлдлийн систем бол маш олон програмууд, үйлдэл, техник хангамжуудыг хооронд нь зохицуулж ажиллуулах шаардлагатай байдаг тул өөрөө гэмтэх, бохирдох зэргээр ажиллах аргагүй болдог. Ийм үед үйлдлийн систем өөрөө компьютерийг шууд гацаах нь бий. Болж өгвөл компьютер дээрээ цэвэрхэн ажиллаж байвал ийм аюулд өртөхгүй. Цэвэрхэн ажиллана гэхээр дараах зүйлсийг хамруулж ойлговол зохино. - Аливаа үйлдлийг гүйцэд дууссаны дараа дараачийнхийг өгөх - Үйлдлийн системийнхээ update-ийг байнга хийх - Хэрэгцээгүй файлууд, өгөгдлийг устгаж байх - Програм хангамжуудыг цэгцтэй суулгах, uninstall (устгах) хийж байх - Заавал Shut Down хийж байх 4. Халалттай холбоотой: Компьютер хэт их халбал шууд л таг гацна. Өөрөөр хэлбэл компьютерийн тань хаана халалт өгч байна, тэнд л алдаа мадаг үүсэж гацах шалтгаан болно. Өмнөх 10-р алдаан дээр яригдсан халалттай холбоотой сэдвийг уншина уу.
  • 3. 5. Техник хангамжтай холбоотой: Мэдээж техник хангамжууд доголдолтой бол гацалт өгнө. Мэдээж шүү дээ. Програм хангамжууд нь аливаа техник хангамжуудаар дамжуулж л процессыг явуулна. Гэтэл тухайн аль нэг техник хангамж алдаатай бол байдал асар муудах нь тодорхой. Хэрвээ сүүлийн үед ямар нэгэн техник хангамж нэмснээс хойш ингэж байгаа бол түүнийг салгах эсвэл солиод үзэгтүн. Харин шинээр төхөөрөмж тавиагүй бол эд анги болгоныг салгах эсвэл шинэ найдвартайгаар сольж үзэж аль хэсэгт алдаа байгааг олохоос өөр аргагүй юм. Юуны өмнө өөрийн сэжиглэж байгаа бөгөөд шинийг тавих шаардлагагүй төхөөрөмжүүдээ салгаж үз. Үүнд: модем, сүлжээний карт, дууны карт, CD-Rom гэх мэтийг нэрлэж болох юм. Харин RAM, CPU мэтийн компьютер ажиллахад зайлшгүй шаардлагатай төхөөрөмжүүдийг шалгах л жаахан төвөгтэй юм. Танд яалт ч үгүй өөр нэг адилавтар компьютер шаардлагатай болно. Тэгээд л сольж тавиад л үзээд байхаас өөр аргагүй. 6. Windows-д онцгой нөхцөл байдал бий болсон: Дээрх бүхэн үр дүнгээ өгөхгүй байгаа бол Windows чинь л болохоо байжээ гэж дүгнэхээс өөр яах билээ. Windows ер нь гэмтэхдээ их хялбархан. Ямар нэгэн системийн файл гэмтэх, устах, буруу газар хуулагдах, зайгүй болох, янз бүрийн зөрчилдөөн үүсгэх гэх мэт юу эс тохиолдохыг тэр гэх билээ. Мэргэжлийн хүн нилээд гайгүй хэмжээнд засаж дөнгөж магадгүй л юм. Ингээд ч нэмэргүй бол шинээр суулгах эсвэл repair хийгтүн. 7. Техник хангамж доголдох: Эцсийн арга хэмжээ болох үйлдлийн системээ шинээр суулгасан ч гэсэн таг гацаж байвал ямар нэгэн чухал техник хангамж тань болохоо байжээ гэдэгт эргэлзэх хэрэггүй боллоо. Ихэнхдээ л RAM, CPU, Motherboard (эх хавтан)-д доголдол гарсан байдаг. Тог гэнэт тасраад тэр дороо эргэж ирэх, хүчдэл нэмэгдэх гэх мэт нь чухал эд ангиудыг гэмтээдэг онц аюултай учраас үүнээс сэрэмжилж тог баригчийг хэрэглэх хэрэгтэй.