Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

Virus

451 views

Published on

ло

  • Be the first to comment

  • Be the first to like this

Virus

  1. 1. 79- р сургууль Э. Болртунгалаг ВирусКомпьютерийн вирус хүн бүхний санааг хамгийн ихээр зовоодог.Миний компьютер яавал вирусгүй хурдан ажиллах вэ? Яаж бихамгаалах вэ? гээд л маш олон асуултууд урган гардаг. Табүрэн төгс хамгаалж чадахгүй ч арай бага өртөх зарим нэгэнгийн аргуудыг хүргэж байна. • Найдвартай хамгаалахгүй ч гэсэн таны компьютерт заавал Antivirus суусан байх ёстой. Тэгвэл хамгийн энгийн хийцтэй, жижиг хорлогчин вируснууд таны компьютерт орж чадахгүй байх болно. Мэдээж шинээр гарсан айхтар вирусийг бол танихгүй байж болох магадлалтай. • Онцын шаардлагатай биш бол компьютертээ гаднаас элдэв төрлийн флаш диск, мемори карт, CD, DVD диск зэргийг битгий хий. Өөрт бараг хэрэггүй зүйлээ хуулж авсныхаа төлөө та баахан вирустэй болно. • Хүн бүр гэртээ принтергүй болохоор гэрийнхээ компьютер дээр хийсэн ажил, файл зэргийг флаш дискээрээ гадагшаа зөөж хэвлүүлэх хэрэгцээ их гардаг. Энэ үед зөвхөн хэвлүүлэх файлаа л ганцааранг нь флаш дискэндээ хуул. Тэгээд гадагшаа принтертэй газарт очиж хэвлүүлсний дараа компьютертээ эргүүлж хийхдээ флашаа битгий нээ. Autoplay горимоор шууд нээгдэх тохиолдол бий. Тэгвэл хаа. Хаасныхаа дараа шууд форматалж орхи. • Вирус гэнэт гарч ирдэггүй. Вирус таны компьютерт гаднаас л орно. Тиймээс гаднаас л вирустэй байж болзошгүй элдэв
  2. 2. 79- р сургууль Э. Болртунгалаг төрлийн дискүүд хийхгүй бол таны компьютер огт вирустэхгүй. Хүн ч гэсэн халдварт өвчинтэй хүнтэй л харьцахгүй бол, ойр байгаагүй бол халдварт өвчнөөр өвчилдөггүй биз дээ. • Мундаг сайн антивирусийн програм суулгачихаад, түүндээ хамгийн сүүлийн үеийн Update хийгээд байвал подхийгээд явчихна, гэж ойлгож огт болохгүй. • Хамгийн мундаг нь гэсэн болгоныг компьютертээ суулгах гээд байх хэрэггүй. Бас хамгийн үнэтэй антивирусийн програмыг суулгачихвал миний компьютерт вирус орохгүй, гэж битгий ойлго. Хамгийн үнэтэй нь ч, хамгийн хямд нь ч байсан ялгаагүй, өөрийнхөө танихгүй вирусийг бол илрүүлж чадахгүй, илрүүлж чадахгүй юм чинь, компьютерт оруулж л таараа. • Компьютер чинь нэгэнт вирустсэн бол вирусийн эсрэг програмаараа уншуулаад, full scan хийлгээд үзүүлэх тусаар бага. Энэ тохиолдолд хамгийн сайн арга бол С дискээ дахин форматалж, Windows үйлдлийн системээ дахин шинээр суулгах явдал. • Хэрэгтэй хэрэггүй програм, тоглоом гээд харсан үзсэн болгоноо Setup хийж компьютертээ суулгаад байх хэрэггүй. Учрыг нь сайн мэдэхгүй програм, тоглоомыг битгий суулга. Өөрийнхөө хэрэглэдэг, ашигладаг гол гол програм, тоглоомыг л компьютертээ суулгаж ашиглах нь хамгийн зөв арга. • Дээр дурдсанчлан вирус нь олон янз, төрөлтэй байдаг.
  3. 3. 79- р сургууль Э. Болртунгалаг Ихэвчлэн Windows үйлдлийн систем рүү, энэхүү үйлдлийн системийн System 32 хэсэг рүү дайралтаа хийж, тэндээ идээшин суурьших гээд байдаг. Зарим вирус Word-ын .doc өргөтгөлтэй файлыг, зарим вирус зургийн .jpeg өргөтгөлтэй файлыг устгахаар бүтээгдсэн байдаг.

×