SlideShare a Scribd company logo
1 of 3
Улсын хэмжээнд 36.3 сая толгой мал
                тоологдлоо




Манай улсын 2010 оны мал тооллогын дүнгээр малын нийт тоо 31828.9 мянган толгойд
хүрч, өмнөх оныхоос 12195.1 мянган буюу 30 орчим хувиар буурсан дүн гарсан. Тэгвэл
2011 оны жилийн эцсийн мал тооллогын дүн урьдчилсан байдлаар 36005.8 мянган толгойд
хүрч, өмнөх жилийнхээс 3276.3 мянга буюу 10 хувиар өссөн дүн гарсан билээ. Харин
жилийн эцсийн нэгдсэн дүн өнгөрсөн баасан гарагт гарсан байна. Энэ талаар Үндэсний
статистикийн хорооны Макро эдийн засаг стандартын газрын ахлах мэргэжилтэн
Б.Анхзаяагаас                                                           тодрууллаа.

-Мал тооллогын нэгдсэн дүн гарсан байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Улсын хэмжээгээр 2011 оны эцэст 36.3 сая толгой мал тоологдсон байна. Үүний дотор
2112.9 мянган адуу, 2339.7 мянган үхэр, 280.1 мянган тэмээ, 15668.5 мянган хонь, 15934.6
мянган ямаа тоологдсон. Өөрөөр хэлбэл, малын нийт тоо өмнөх он буюу 2010 оныхоос 3.6
сая буюу 11 хувиар өссөн дүн гарчээ. Малын нийт тоо 18 аймаг, Улаанбаатар хотод өсч,
Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймагт 1.8-22.2 мянган толгойгоор буурсан байна. Харин
Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Завхан,
Өвөрхангай, Өмнөговь, Төв, Увс, Ховд, Говьсүмбэр аймагт малын тоо өмнөх оныхоос
өссөн дүн гарсан. Улсын хэмжээнд малын нийт тоо 2010 оныхоос 273 сум, таван дүүрэгт
өсч,      56        сум,       дөрвөн        дүүрэгт        тус       тус      буурсан.

-Мал сургийн бүтцийн хувьд таван төрөл дээрээ хэчнээн хувиар өсөөд байна вэ?
-2011 оны жилийн эцсийн байдлаар адуу 192.6 мянга буюу 10 хувь, үхэр 163.7 мянга буюу
7.5 хувь, тэмээ 10.5 мянга буюу 3.9 хувь, хонь 1.2 сая буюу 8.2 хувь, ямаа 2.1 сая буюу
14.8 хувиар тус тус өссөн дүн гарсан. Харин таван төрлөөр нь бүтцээр нь авч үзвэл ямаа
бүх малын 43.9 хувийг эзэлж байгаа нь өмнөх оноос 1.4 функтээр өссөн дүн. Хонь 43.1,
үхэр 6.4, адуу 5.3, тэмээ 0.8 хувийг эзэлж байна. 2000 оноос хойш ямаан сүргийн тоо өсөх
хандлага                     хэвээр                  хадгалагдаж                  байна.
-Малын      тоо      толгой     аль     аймагт      хамгийн      их     байна     вэ?
-Хамгийн олон малтай аймгийн хувьд Хөвсгөл аймаг 3.3 сая мал тоолуулсан байна. Үүний
дараа Архангай, Төв аймаг тус бүр гурван сая, Өвөрхангай, Хэнтий аймаг мөн тус бүр 2.3
сая мал тоолуулсан нь манай улсын хамгийн олон малтай аймгийн тоонд орж байна.
Харин хамгийн бага малтай аймгаар төвийн бүсийн аймгууд орж байна. Үүнд
Улаанбаатар, Орхон, Дархан, Говьсүмбэр аймаг орсон. Үүнээс харахад баруун бүс, болон
Хангайн бүсэд малын тоо өсөлттэй дүн гарсан нь харагдаж байна.

-Улаанбаатар      хотын     хувьд      хэчнээн     мал      тоолуулсан      бол?
-Улаанбаатар хотын хэмжээнд 278.9 мянган мал тоолуулсан. Өөрөөр хэлбэл, Багануур,
Багахангай гээд нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд дээрх мал тоолуулсан байгаа.

-Өнгөрсөн онд хэчнээн төл бойжуулсан бэ. Мөн малын хорогдлын талаар?
-Өнгөрсөн оны хувьд нийтдээ 12.6 сая төл бойжуулсан байгаа. Харин оны эхэнд
тоологдсон нийт малын хоѐр хувь буюу 0.7 сая том мал 2011 онд зүй бусаар хорогдсон
дүн                                 гараад                                  байна.

-2010 онд нийт мал 30 хувиар хорогдсон. Энэ жил 11 хувиар өссөн дүн гарсан байна.
Ер нь манай улс жилдээ хэчнээн малыг хэрэглээндээ зарцуулдаг юм бэ?
-Монгол Улс 2009 онд 44 сая мал буюу хамгийн их малыг тоолуулсан. Харин 2010 онд
32.7 сая болж 30 хувиар буурсан дүн гарсан. Тэгвэл энэ жил 36.3 сая мал тоолууллаа.
Манай улсын хувьд жилд ойролцоогоор найман сая орчим малыг хүнс, махны экспорт гэх
мэт зүйлд зарцуулдаг. Өнгөрсөн жилийн хувьд 8.3 сая малыг хүнс, экспортод хэрэглэсэн
байгаа.
МОНГОЛ ОРНЫ 2011 ОНЫ МАЛ ТООЛЛОГЫН
           НЭГДСЭН ДҮН

More Related Content

More from saikhanaa.o

Khaos nii 2010-onii_ulsiin_toollogiin_negdsen_dun_niislel_2011-11
Khaos nii 2010-onii_ulsiin_toollogiin_negdsen_dun_niislel_2011-11Khaos nii 2010-onii_ulsiin_toollogiin_negdsen_dun_niislel_2011-11
Khaos nii 2010-onii_ulsiin_toollogiin_negdsen_dun_niislel_2011-11
saikhanaa.o
 
сэргээгдэх эрчим хүч
сэргээгдэх эрчим хүчсэргээгдэх эрчим хүч
сэргээгдэх эрчим хүч
saikhanaa.o
 
монгол улсын нүүрсний нөөц, үйлдвэрлэл,
монгол улсын нүүрсний нөөц, үйлдвэрлэл,монгол улсын нүүрсний нөөц, үйлдвэрлэл,
монгол улсын нүүрсний нөөц, үйлдвэрлэл,
saikhanaa.o
 
монгол орны зам тээврийн салбар
монгол орны зам тээврийн салбармонгол орны зам тээврийн салбар
монгол орны зам тээврийн салбар
saikhanaa.o
 
арлын япон орон
арлын япон оронарлын япон орон
арлын япон орон
saikhanaa.o
 
эрчим хүчний эх үүсвэр, тэдгээрийн төрлүүд
эрчим хүчний эх үүсвэр, тэдгээрийн төрлүүдэрчим хүчний эх үүсвэр, тэдгээрийн төрлүүд
эрчим хүчний эх үүсвэр, тэдгээрийн төрлүүд
saikhanaa.o
 
хятад улсын хүн ам
хятад улсын хүн амхятад улсын хүн ам
хятад улсын хүн ам
saikhanaa.o
 

More from saikhanaa.o (17)

Gazarzui02hariu
Gazarzui02hariuGazarzui02hariu
Gazarzui02hariu
 
Khaos nii 2010-onii_ulsiin_toollogiin_negdsen_dun_niislel_2011-11
Khaos nii 2010-onii_ulsiin_toollogiin_negdsen_dun_niislel_2011-11Khaos nii 2010-onii_ulsiin_toollogiin_negdsen_dun_niislel_2011-11
Khaos nii 2010-onii_ulsiin_toollogiin_negdsen_dun_niislel_2011-11
 
Gazarzui02
Gazarzui02Gazarzui02
Gazarzui02
 
эрчим хүч
эрчим хүчэрчим хүч
эрчим хүч
 
сэргээгдэх эрчим хүч
сэргээгдэх эрчим хүчсэргээгдэх эрчим хүч
сэргээгдэх эрчим хүч
 
монгол улсын нүүрсний нөөц, үйлдвэрлэл,
монгол улсын нүүрсний нөөц, үйлдвэрлэл,монгол улсын нүүрсний нөөц, үйлдвэрлэл,
монгол улсын нүүрсний нөөц, үйлдвэрлэл,
 
монгол орны зам тээврийн салбар
монгол орны зам тээврийн салбармонгол орны зам тээврийн салбар
монгол орны зам тээврийн салбар
 
япон токио
япон токиояпон токио
япон токио
 
China
ChinaChina
China
 
арлын япон орон
арлын япон оронарлын япон орон
арлын япон орон
 
эрчим хүчний эх үүсвэр, тэдгээрийн төрлүүд
эрчим хүчний эх үүсвэр, тэдгээрийн төрлүүдэрчим хүчний эх үүсвэр, тэдгээрийн төрлүүд
эрчим хүчний эх үүсвэр, тэдгээрийн төрлүүд
 
шанхай
шанхайшанхай
шанхай
 
Japan
JapanJapan
Japan
 
япон орон
япон ороняпон орон
япон орон
 
хятад улсын хүн ам
хятад улсын хүн амхятад улсын хүн ам
хятад улсын хүн ам
 
Japan
JapanJapan
Japan
 
9a zam teewer
9a zam teewer9a zam teewer
9a zam teewer
 

2011 оны малын тооо

  • 1. Улсын хэмжээнд 36.3 сая толгой мал тоологдлоо Манай улсын 2010 оны мал тооллогын дүнгээр малын нийт тоо 31828.9 мянган толгойд хүрч, өмнөх оныхоос 12195.1 мянган буюу 30 орчим хувиар буурсан дүн гарсан. Тэгвэл 2011 оны жилийн эцсийн мал тооллогын дүн урьдчилсан байдлаар 36005.8 мянган толгойд хүрч, өмнөх жилийнхээс 3276.3 мянга буюу 10 хувиар өссөн дүн гарсан билээ. Харин жилийн эцсийн нэгдсэн дүн өнгөрсөн баасан гарагт гарсан байна. Энэ талаар Үндэсний статистикийн хорооны Макро эдийн засаг стандартын газрын ахлах мэргэжилтэн Б.Анхзаяагаас тодрууллаа. -Мал тооллогын нэгдсэн дүн гарсан байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү? -Улсын хэмжээгээр 2011 оны эцэст 36.3 сая толгой мал тоологдсон байна. Үүний дотор 2112.9 мянган адуу, 2339.7 мянган үхэр, 280.1 мянган тэмээ, 15668.5 мянган хонь, 15934.6 мянган ямаа тоологдсон. Өөрөөр хэлбэл, малын нийт тоо өмнөх он буюу 2010 оныхоос 3.6 сая буюу 11 хувиар өссөн дүн гарчээ. Малын нийт тоо 18 аймаг, Улаанбаатар хотод өсч, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймагт 1.8-22.2 мянган толгойгоор буурсан байна. Харин Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Увс, Ховд, Говьсүмбэр аймагт малын тоо өмнөх оныхоос өссөн дүн гарсан. Улсын хэмжээнд малын нийт тоо 2010 оныхоос 273 сум, таван дүүрэгт өсч, 56 сум, дөрвөн дүүрэгт тус тус буурсан. -Мал сургийн бүтцийн хувьд таван төрөл дээрээ хэчнээн хувиар өсөөд байна вэ? -2011 оны жилийн эцсийн байдлаар адуу 192.6 мянга буюу 10 хувь, үхэр 163.7 мянга буюу 7.5 хувь, тэмээ 10.5 мянга буюу 3.9 хувь, хонь 1.2 сая буюу 8.2 хувь, ямаа 2.1 сая буюу 14.8 хувиар тус тус өссөн дүн гарсан. Харин таван төрлөөр нь бүтцээр нь авч үзвэл ямаа бүх малын 43.9 хувийг эзэлж байгаа нь өмнөх оноос 1.4 функтээр өссөн дүн. Хонь 43.1, үхэр 6.4, адуу 5.3, тэмээ 0.8 хувийг эзэлж байна. 2000 оноос хойш ямаан сүргийн тоо өсөх хандлага хэвээр хадгалагдаж байна.
  • 2. -Малын тоо толгой аль аймагт хамгийн их байна вэ? -Хамгийн олон малтай аймгийн хувьд Хөвсгөл аймаг 3.3 сая мал тоолуулсан байна. Үүний дараа Архангай, Төв аймаг тус бүр гурван сая, Өвөрхангай, Хэнтий аймаг мөн тус бүр 2.3 сая мал тоолуулсан нь манай улсын хамгийн олон малтай аймгийн тоонд орж байна. Харин хамгийн бага малтай аймгаар төвийн бүсийн аймгууд орж байна. Үүнд Улаанбаатар, Орхон, Дархан, Говьсүмбэр аймаг орсон. Үүнээс харахад баруун бүс, болон Хангайн бүсэд малын тоо өсөлттэй дүн гарсан нь харагдаж байна. -Улаанбаатар хотын хувьд хэчнээн мал тоолуулсан бол? -Улаанбаатар хотын хэмжээнд 278.9 мянган мал тоолуулсан. Өөрөөр хэлбэл, Багануур, Багахангай гээд нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд дээрх мал тоолуулсан байгаа. -Өнгөрсөн онд хэчнээн төл бойжуулсан бэ. Мөн малын хорогдлын талаар? -Өнгөрсөн оны хувьд нийтдээ 12.6 сая төл бойжуулсан байгаа. Харин оны эхэнд тоологдсон нийт малын хоѐр хувь буюу 0.7 сая том мал 2011 онд зүй бусаар хорогдсон дүн гараад байна. -2010 онд нийт мал 30 хувиар хорогдсон. Энэ жил 11 хувиар өссөн дүн гарсан байна. Ер нь манай улс жилдээ хэчнээн малыг хэрэглээндээ зарцуулдаг юм бэ? -Монгол Улс 2009 онд 44 сая мал буюу хамгийн их малыг тоолуулсан. Харин 2010 онд 32.7 сая болж 30 хувиар буурсан дүн гарсан. Тэгвэл энэ жил 36.3 сая мал тоолууллаа. Манай улсын хувьд жилд ойролцоогоор найман сая орчим малыг хүнс, махны экспорт гэх мэт зүйлд зарцуулдаг. Өнгөрсөн жилийн хувьд 8.3 сая малыг хүнс, экспортод хэрэглэсэн байгаа.
  • 3. МОНГОЛ ОРНЫ 2011 ОНЫ МАЛ ТООЛЛОГЫН НЭГДСЭН ДҮН