Барилгын материал үйлдвэрлэлийн зах зээлд Европын хамгийн том ханган нийлүүлэгч Jeld Wen-ий нэр бүхий том жижиг төрөл бүрийн хаалга, хүрээ зэрэг бүтээгдэхүүнүүд олон байдаг.
Энфилд ХХК нь Германы Jeld Wen ХК-ий Монгол дахь албан ёсны төлөөлөгч юм. Бид зураг төсөл гаргахад зөвлөж, угсралтыг манай мэргэжлийн баг хийж өгнө.
Jeld Wen фирмийн хаалга болон хөдөлгүүрүүд нь эдэлгээ сайтай дээд зэргийн материалаар чамин хийц загвартай хийгдсэн байдаг. Хаалга бүрийг таны барилгын төсөлд тусгайлан таны хүссэн хэмжээ болон загвараар үйлдвэрлэнэ, энэ нь суурилуулалтын чанар ба ерөнхий үзэмж онцгой сайн байхын баталгаа юм.
Сөхөгддөг, секцийн, хуйлагддаг мөн нийтийн гаражийн хаалганууд нь ган, хөнгөн цагаан, дулаалгатай материалаар хийгдсэн, хүсэлтээр цонхтой, хүн орж гарах жижиг хаалгатай, алсын удирдлагатай, аюулгүй бөгөөд хурдан хөдөлгүүртэй.
Үйлдвэрийн хаалга нь маш өргөн сонголттой. Хурдан, аюулгүй, найдвартай ажиллагаа нь таны бизнесийн саадгүй үйл ажиллагааг баталгаажуулна.
Мөн Jeld Wen фирм нь үүдний хаалга, дотор хаалга, хашааны хаалга, бүх төрлийн автомат хаалганы хөдөлгүүр, галын хаалга, ачих технологи г.м. олон бүтээгдхүүнтэй, бүрэн сонголтыг та http://www.anfield/mn хаягаар орж үзэж сонирхоно уу.