More Related Content
Similar to Togt 35-toirgiin horoo uurchlult
Similar to Togt 35-toirgiin horoo uurchlult (8)
More from GEC Mongolia (20)
Togt 35-toirgiin horoo uurchlult
- 1. МОНГОЛ УЛС
СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ
ХОРООНЫ ТОГТООЛ
2012 оны 05 дүгээр Улаанбаатар
сарын 04-ны өдөр Дугаар 35 хот
Тойргийн хорооны бүрэлдэхүүнд
өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх
хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.2 дахь заалтыг
тус тус үндэслэн Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос ТОГТООХ нь:
1. УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойргийн хорооны даргаас Банздайн Оюунбат,
гишүүнээс Нямаагийн Гэжээ, Чулууны Даваадорж, Батаагийн Ядамсүрэн, Дүгэржавын
Дулмаа нарыг, 23 дугаар тойргийн хорооны нарийн бичгийн даргаас Мишагийн
Амартунгалаг, гишүүнээс Шагдарсүрэнгийн Булга-Эрдэнэ нарыг, 24 дүгээр тойргийн
хорооны гишүүнээс Эрдэнэжавын Бадамгарав, Жаргалсайханы Энхбат нарыг тус тус
чөлөөлсүгэй.
2. УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойргийн хорооны даргаар Нямаагийн Гэжээ,
гишүүнээр Банздайн Оюунбат, Басангийн Ганхуяг, Эрдэнэсүрэнгийн Балжинням,
Раашийн Отгонбаяр нарыг, 23 дугаар тойргийн хорооны нарийн бичгийн даргаар
Шагдарсүрэнгийн Булга-Эрдэнэ, гишүүнээр Мишагийн Амартунгалаг нарыг, 24 дүгээр
тойргийн хорооны гишүүнээр Ганбаатарын Батчимэг, Моломнүрзэдийн Энхчимэг нарыг
тус тус баталсугай.
ДАРГА Н.ЛУВСАНЖАВ
НАРИЙН БИЧГИЙН ДАРГА
Ч.СОДНОМЦЭРЭН