зөвлөгөө3
- 1. Дам тамхидалтаас сэргийлцгээе
Тамхины утаа 7 мянга гаруй хорт бодис
агуулдаг
Дам тамхидалт нь эрүүл мэндэд заналхийлж буй бас нэгэн аюул болоод байна. Тамхи
хортой гэдгийг бүгд мэддэг. Дэлхийн ЭМБ-аас гаргасан судалгаагаар арван хүн тутмын
нэг нь тамхинаас болж нас барж байна.
Гэвч жил бүр 600 мянган хүн тамхи татдаггүй хэрнээ тамхины утаанд хордож байгааг
ДЭМБ-аас өнгөрсөн арван хоёрдугаар сард гаргасан судалгаа харуулж байгаа юм.
Тэдний 165 мянга нь хүүхдүүд байгаа аж.
Хүнийг 50-60мг никотин үхэлд хүргэх аюултай байдаг. Тэгвэл 1ш тамхинд 15-20мг
агуулагддаг бол 30ш тамхинд 60мг никотин агуулагддаг байна.
Монголчууд эрт дээр үеэс тамхи татсан хүн 3 сайн талтай гэж нэгийг сануулж зүйрлэн
хэлсэн байдаг. Үүнд:
Тамхи татсан хүн: 1. Айлын нохойд уруулдаггүй
2. Хулгайд юмаа алддаггүй
3. Өтлөхийн зовлонг үздэггүй гэж хэлсэн байдгыг эргэцүүлэн
болоход илүүдэхгүй биз ээ.