SlideShare a Scribd company logo
1 of 25
Аюушийн Оюунчимэг 1967 онд
Улаанбаатар хотод төрсөн . 1985 онд
Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 10
жилийн дунд сургууль, 1991 онд МУИС-
ийн Нийгмийн ухааны факультетыг
хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн.
Хууль зүйн ухааны магистр. Нөхөр хоёр
хүүхдийн хамт амьдардаг.
1991 онд Эрдэнэт хотын сум дундын
шүүхийн шүүгчээр ажиллаж ажил
хөдөлмөрийн гараагаа эхэлсэн.
1993-1994 онд Эрдэнэт хотын Засаг
даргын Тамгын газрын хуулийн зөвлөх,
1994-1995 онд өмгөөлөгч,
1995-1996 онд Улсын Нотариатын
конторын дарга,
1997-2001 онд Монголын Нотариатчдын
Танхим байгуулагдахад бүх
гишүүдийнхээ итгэлийг хүлээн анхны
Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан,
2001-2009 онд дахин сонгогдон
Монголын Нотариатчдын Танхимын
Ерөнхийлөгч,
2009-2013 он хүртэл Нотариатчдын
танхимын дэргэдэх Мэргэшлийн
хорооны дарга, Монголын Худалдаа Аж
Үйлдвэрийн Танхимын дэргэдэх олон
улсын болон үндэсний арбитрын
арбитрч, “Зуун мод” Хууль зүйн товчооны
захирал,
 2005 оноос “Нотариатын тухай хууль, эрх
зүй”-н чиглэлийн сургалтыг их, дээд
сургуулиудын хөтөлбөрт оруулах үйлсэд
ихээхэн хүчин чармайлт гарган байнга
дэмжин ажиллаж, МУИС-ХЗС-ийн олон
улсын тэнхимд эрх зүйн үйлчилгээ
хичээлийг удирдан олон сайхан шавийг
бэлтгэхэд туслалцаа үзүүлсэн. Багш,
судлаачийн хувьд “Хуульд зааснаар өвлөх”,
“Гэрээслэлээр өвлөх”, “Итгэмжлэл”,
“Нотариатын үйлдэл” зэрэг ном, гарын
авлагуудыг онолын болон практикийн
судалгаан дээр тулгуурлан бичсэн.
2001 онд Зах зээлийн шилжилтийн үед
Монголын Нотариатчдын танхимыг
удирдан тус байгууллагын бааз суурийг
бэхжүүлэх, бүрэн төлөвшихөд оруулсан
хүчин зүтгэлийг өндрөөр үнэлэн Хууль
зүйн албаны тэргүүний ажилтан цол
тэмдэгээр,
2004 онд Нотариатын байгууллагын эрх
зүйн зохицуулалтыг баталгаажуулах,
гадаад харилцааг хөгжүүлэхэд хийсэн
эрэл хайгуул, түүний үндэс суурийг
тавьсан түүхэн гавъяаг нь үнэлж төрийн
дээд одон медаль Хөдөлмөрийн хүндэт
медалиар,
Монголын Нотариатчдын танхимын
“Хүндэт нотариатч” өргөмжлөл,
Монголын өмгөөлөгчдийн холбооны
“Хүндэт өргөмжлөл”, Худалдаа аж
үйлдвэрийн танхимын Үндэсний
арбитрын 2011 оны “Онцлох арбитрч”
цол тэмдэгээр тус тус шагнуулсан.
 1998 онд БНСУлсад “Хуульчийн ёс зүй”
сэдэвт сургалтад хамрагдсан;
 2005 онд АНУ-Висконсин, Иллинойс муж
улсад БАР-ын шалгалтыг зохион байгуулж
буй үйл ажиллагаатай танилцах хөтөлбөрт
хамрагдсан;
 2011 онд Япон улсын хуульч Моригива
Ясутомогийн “Хуульчийн ёс зүй” сэдэвт
сургалтад хамрагдсан
 2012 онд Германы олон улсын хамтын
ажиллагааны нийгэмлэг /GIZ/-ээс зохион
байгуулсан “Хувьцаа, Үнэт цаас” сэдэвт
сургалтуудад тус тус хамрагдсан.
Монголын Нотариатын байгууллага нь
энгийнээр хэлбэл нэгэн өрх гэр бүл юм. Гэр
бүл сайн сайхан хөгжих дэвших, гишүүн бүр
аз жаргалтай, сэтгэл ханамжтай амьдрах нь
түүнийг авч яваа эцэг, эхээс шууд
хамааралтай. Минийхээр бол энэ өрх гэрийн
эцэг нь та биднээс итгэл хүлээн сонгогддог
Удирдах зөвлөл, эх нь Ерөнхийлөгч гэж
боддог. Энэ гэр бүлийн тулгуур багана
болсон энэ хоёр субьектийн хооронд
хариуцлага, итгэл хүндэтгэл байж гэмээнэ
байгууллага сайн сайхан хөгжиж, нэг цул
байж түүний үндсэн дээр бид бүхэн энэ улс орны
иргэдэд эрх зүйн үйлчилгээг хүртээмжтэй,
ахицтай хүргэн, хүлээн зөвшөөрөгдөх учиртай.
Бид нэг цул байх ёстой. Олгой хагаравч
тогоондоо байх ёстой гэж би үздэг. Энэ
байгууллагыг цааш хөгжин дэвшихэд эцэг,
эхээс гадна гэр бүлийн гишүүн бүрийн итгэл,
сэтгэл, хүчин чармайлт зайлшгүйг та бид
ойлгох ёстой. Иймээс миний бие
Ерөнхийлөгчөөр сонгогдвол та бүхнийхээ
өмнө гэр бүлээ нэгэн цул болгон зангидаж
Нотариатын байгууллагыг шинэ түвшинд
гаргахын төлөө өөрийн бүхий л хүчин
чармайлтыг гарган ажиллахаа
хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Ирэх дөрвөн жилд байгууллагын
залгамж халааг алдагдуулахгүйгээр,
байгууллагын стратеги зорилго,
зорилтыг шинэ түвшинд гарган
ажиллахдаа дараахь ажлуудыг нэмж,
түлхүү анхаарал хандуулан хийхээр
төлөвлөж байна. Үүнд:
Нотариатын байгууллагын нийгэмд
эзлэх байр суурь, үнэлэмжийг
нэмэгдүүлэх, нотариатчдын удирдах
байгууллага болон нотариатчдын
хоорондын хамтын ажиллагаанд эв
нэгдлийг эрхэмлэж, эерэг уур амьсгалыг
төлөвшүүлж ажиллана.
Нотариатчдыг товчоогоор ажиллах
боломж нөхцлийг хангах, энэ нь
өмгөөллийн консалтинг /зөвөлгөө өгөх/
чиглэлээр ажилладаг фирмүүдтэй
өрсөлдөх чадварыг бий болгох зорилгыг
барина. Учир нь нотариатчийн гол чиг
үүрэг бол зөвлөгөө өгөх, баримт бичиг
боловсруулах, баримт бичгийг
баталгаажуулах байдаг. Нотариатч нь
товчоо хэлбэрийн зохион байгуулалтад
орж ажилласнаар өөрсдийн ажлыг зөв
зохион байгуулалтад оруулж ажил
амралт, чөлөөт цагийг зөв хослуулан
ажиллаж тэр хэмжээгээр ажлын бүтээмж
өсөн, үйлчлүүлэгчдэд болон өөртөө
сэтгэл ханамж өндөртэй ажиллах болно.
Энэ чиглэлээр ажиллах, түүнийг хэрхэн
зөв удирдан зохион байгуулахад зөвлөгөө
чиглэл өгөхөөс гадна нотариатчдын
хамгийн эхний хэрэгцээ болох өөрсдийн
ажлын байртай болох тал дээр анхаарлаа
хандуулж, банктай энэ чиглэлээр
хамтран ажиллаж, бага хүүтэй ажлын
байрны зээл авах боломжийг бүрдүүлж
ажиллана.
Хуульчдын холбоонд элсэх хүсэлтэй
нотариатчдыг нэгдсэн журмаар
эмнэлэгийн үзлэгт хамруулах, элсэхэд
туслалцаа үзүүлэх, Хуульчдын холбоотой
хамтран ажиллах, тус холбооноос зохион
байгуулж буй үргэлжилсэн сургалтанд
хамрагдаж буй нотариатчдын сургалтыг
өөрийн байгууллагын сургалт болон
кредит цагтай давхардуулахгүй байхаар
нэгтгэн зохион байгуулна. /өөрөөр хэлбэл
сургалт давхардуулахгүй байх арга
хэмжээг авч ажиллана./
Шаардлага стандартад нийцсэн
нотариатын архивын байр худалдан авч
нотариатчдын гар дээр байгаа архивын
баримт бичгийг нэн даруй хүлээн авна.
Цаашид нотариатчдын архивын баримт
бичгийг цахим хэлбэрт шилжүүлэх,
архивын орчин үеийн систем бий болгон
ажиллана.
Байгууллагадаа сэтгэл оюун, эрч хүчээ
зориулан олон жил ажиллаж өөрийн
ажлын үр шимээс бидэнд хүртээж
нотариатын байгууллагын оршин
тогтнох бааз суурийг бий болгоход
төдийгүй өнөөгийн амжилтанд хүрэхэд
туслалцаа үзүүлэн ажиллаж байсан
гавъяаныхаа амралтыг авч байгаа
ахмадууддаа тэтгэвэрт гарахад нь түүний
оруулсан мөнгөн хөрөнгийн 50 хүртэл
хувийг буцаан олгож байх асуудлыг
шийдвэрлэнэ.
 Хүн өөртөө хэрэгтэй мэдээ, мэдээллийг цаг
тухайд нь хүлээн авч байх нь цаашид
өөрийгөө хөгжүүлэх, боловсруулах, өөртөө
итгэлтэй, чадварлаг байхын гол үндэс суурь
болдог. Нотариатчдын танхимын үйл
ажиллагааны үндсэн чиглэл нь дээр
дурьдсанаар гишүүдээ мэргэжил арга зүйн
нэгдсэн удирдлага, мэдээллээр хангахаас
гадна гишүүдийнхээ хууль ёсны эрх, ашиг
сонирхлыг хамгаалах асуудал байдаг. Миний
хувьд нотариатчдад тулгарч байгаа онол
практикийн мэдлэг мэдээллийн талаар
танхимын зүгээс дорвитой ажил хийхгүй
байна гэж үзэж байгаа бөгөөд энэ тал дээр
судалгаа хийх судалгааны багийг бодитоор
тасралтгүй ажиллуулан Сахилгын зөвлөл,
Мэргэшлийн хороо, шүүхүүдэд гарч буй
нотариаттай холбоотой алдаа, дутагдал
дээр анализ дүгнэлт хийж, гарц гарган
гишүүддээ цаг алдалгүй мэдээлэл хүргэж
ажиллана. Мэргэжлийн мэдлэг, ур чадвар
дутагдсаны улмаас шүүх, хуулийн
байгууллагаар шалгагдаж байгаа
гишүүдийнхээ үйл ажиллагаанд дүгнэлт
хийж, судалгааны багт үүрэг өгч, энэ тал
дээр ямар гаргалгаа, гарц байж болох бүх
боломжийг судлан гишүүдийнхээ эрх
ашгийг бүрэн хамгаалж ажиллана.
 Нотариатч бүрийг гадаад арга хэмжээнд
идэвхи санаачлагатай оролцох боломж,
нөхцлийг бүрдүүлэн ажиллана. /ялангуяа
орон нутгийн нотариатчдыг өргөн
хүрээгээр хамруулна./
 Хамтран ажилладаг байгууллагууд болон
бүх нотариатчдын санал, хүсэлтийг хүлээн
авч, хэрэгжих байдлын судалгаа хийн, эргэх
холбоотойгоор ажиллана.
 Бүх гишүүдийн хурлаас Танхимын санхүү,
мөнгөн хөрөнгийн төсөвийг батлуулж,
төсөвийн хүрээнд захиран зарцуулна.
Төсөвөөс гадуур гарах зардлын хувьд
Удирдах зөвлөлөөр тогтоол гаргуулан
шийдвэрлэж нийт нотариатч нар болон
хяналтын зөвлөлийн хяналтан дор
зарцуулж байна.
Нотариатын тухай хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулах хуулийн төсөлд миний
бие нийт нотариатч нарт ашигтайгаар
өөрчлөлт оруулах саналыг Хууль зүйн
яаманд тавьсан болно. Тухайлбал,
Төслийн 6 дугаар зүйлийн 6.2-т
“Нотариатч багшлах, эрдэм
шинжилгээний ажил эрхлэхээс өөр
цалин хөлстэй ажил, албан тушаал
хавсран гүйцэтгэхийг хориглоно” гэсэн
заалтад “цалин хөлстэй” гэж нэмсэнийг
хасах санал оруулсан.
Нотариатчийг Хуульчийн эрх зүйн
байдлын тухай хуульд заагдсан
Өмгөөлөгчтэй адилтгаж үйл ажиллагааг
нь хязгаарлахгүй байх. Нотариатч
хуулиар хүлээсэн үүргийн дагуу зөвлөгөө
өгч болох үндэслэлтэй гэж үзсэн.
Мөн Төслийн 16 дугаар зүйлийн 16.1.1-т
“Нотариатын үйл ажиллагаа эрхлэх
зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар
олгоно” гэсэн заалт нэмсэнийг 3 жилийн
хугацаагаар гэдгийг “хугацаагүй” олгоно
гэж өөрчлөх.
 Төслийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т“Энэ
зүйлийн ...1-т заасан хугацаа дуусгавар
болсон тухайд нотариатын үйл
ажиллагаа эрхлэх зөвшөөрөл
эзэмшигчийн мэргэшлийн мэдлэг, ур
чадварын түвшинг Мэргэшлийн
хорооноос үнэлнэ” гэсэн заалтыг хасах.
Мэргэшлийн хороо зөрчил гаргасан
тухай бүр дүгнэлт гаргадаг тул үйл
ажиллагаагаа хэвийн явуулж байгаа
бусад нотариатчдыг 3 жил тутам
аттестатчилах шаардлагагүй гэж үзсэн.
Нотариатын байгууллагын үйл
ажиллагааг хамгийн хурдан зохион
байгуулалтанд оруулдаг нэгж бол салбар
юм. Мөн хувь Нотариатчдыг Монголын
Нотариатын хөгжилд ямар хувь нэмэр
оруулсан, ямар идэвхи зүтгэл гарган
ажилладаг талаар хамгийн зөв
тодорхойлох нэгж юм. Салбарыг 1997
оноос одоог хүртэл зохистой сайн
дэмжээгүй. Иймд салбарт тэдний
оруулсан гишүүний татварын нэг болон
түүнээс дээш хувийг үлдээх,
буцаан олгуулах талаар шийдвэр
гаргуулан хэрэгжүүлж ажиллана. Харин
салбар бүр өөрийн дотоод зохион
байгуулалт нотариатчдынхаа хатуу
хяналт дор мөнгөн хөрөнгөө зарцуулах
учиртай юм.
Нотариатчид бид байнгын суугаа ажил
хийдэг онцлогтой. Тиймээс
нотариатчдынхаа эрүүл мэндийн
асуудалд түлхүү анхаарч спорт, биеийн
тамирын арга хэмжээг байнга дэмжин
ажиллана. Мөн нотариатчдыг урьдчилан
сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулах
ажлыг зохион байгуулна.
Анхаарал тавьсанд баярлалаа
2013 он

More Related Content

Similar to монголын нотариатчдын танхимын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч аюушийн

Хуульчийн мэдээ
Хуульчийн мэдээХуульчийн мэдээ
Хуульчийн мэдээAzzaya Byambadorj
 
"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-13/
"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-13/"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-13/
"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-13/Azzaya Byambadorj
 
Тогтоолын төсөл 2017.06.05
Тогтоолын төсөл 2017.06.05Тогтоолын төсөл 2017.06.05
Тогтоолын төсөл 2017.06.05Turbat Bat-Erdem
 
Labor law implementation.
Labor law implementation.Labor law implementation.
Labor law implementation.Hodolmor
 
Хорооны дүрмийн төсөл
Хорооны дүрмийн төсөлХорооны дүрмийн төсөл
Хорооны дүрмийн төсөлTurbat Bat-Erdem
 
Хадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах нь
Хадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах ньХадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах нь
Хадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах ньGreengoldMongolia
 
ШӨХТГ 2019 УЛСЫН ЗӨВӨЛГӨӨН
ШӨХТГ 2019 УЛСЫН ЗӨВӨЛГӨӨНШӨХТГ 2019 УЛСЫН ЗӨВӨЛГӨӨН
ШӨХТГ 2019 УЛСЫН ЗӨВӨЛГӨӨНOrgil Bold
 
МАН-ын мөрийн хөтөлбөрийн сонин
МАН-ын мөрийн хөтөлбөрийн сонин МАН-ын мөрийн хөтөлбөрийн сонин
МАН-ын мөрийн хөтөлбөрийн сонин Unuruu Dear
 
чуулганы товхимол 2014
чуулганы товхимол 2014чуулганы товхимол 2014
чуулганы товхимол 2014BilGee Billy
 
Sanhuugiin undes L4.2019-2020on
Sanhuugiin undes L4.2019-2020onSanhuugiin undes L4.2019-2020on
Sanhuugiin undes L4.2019-2020onhicheel2020
 
Ц.Цолмон "Хууль зүйн бодлого ба шүүхийн салбарын боловсон хүчний өөрчлөлт, үр...
Ц.Цолмон "Хууль зүйн бодлого ба шүүхийн салбарын боловсон хүчний өөрчлөлт, үр...Ц.Цолмон "Хууль зүйн бодлого ба шүүхийн салбарын боловсон хүчний өөрчлөлт, үр...
Ц.Цолмон "Хууль зүйн бодлого ба шүүхийн салбарын боловсон хүчний өөрчлөлт, үр...Unuruu Dear
 
Х.Амгаланбаатар: Ажилтны нийгмийн баталгааны тулгамдсан асуудал, шийдэл
Х.Амгаланбаатар: Ажилтны нийгмийн баталгааны тулгамдсан асуудал, шийдэлХ.Амгаланбаатар: Ажилтны нийгмийн баталгааны тулгамдсан асуудал, шийдэл
Х.Амгаланбаатар: Ажилтны нийгмийн баталгааны тулгамдсан асуудал, шийдэлUnuruu Dear
 
Монголын Хуульчдын холбоо төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлж буй нь
Монголын Хуульчдын холбоо төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлж буй ньМонголын Хуульчдын холбоо төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлж буй нь
Монголын Хуульчдын холбоо төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлж буй ньGalbaatar Lkhagvasuren
 
Sbeul3.2019 2020on
Sbeul3.2019   2020onSbeul3.2019   2020on
Sbeul3.2019 2020onhicheel2020
 
АХМАД НАСТНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
АХМАД НАСТНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА АХМАД НАСТНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
АХМАД НАСТНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Umguullin Mongol Umguulugch
 
Sbeul2.2019 2020on
Sbeul2.2019   2020onSbeul2.2019   2020on
Sbeul2.2019 2020onhicheel2020
 
1 2 huuli_hudulmur erhlelt
1 2 huuli_hudulmur erhlelt1 2 huuli_hudulmur erhlelt
1 2 huuli_hudulmur erhleltmergejil
 

Similar to монголын нотариатчдын танхимын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч аюушийн (20)

Хуульчийн мэдээ
Хуульчийн мэдээХуульчийн мэдээ
Хуульчийн мэдээ
 
Эмхэтгэл
ЭмхэтгэлЭмхэтгэл
Эмхэтгэл
 
"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-13/
"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-13/"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-13/
"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-13/
 
Тогтоолын төсөл 2017.06.05
Тогтоолын төсөл 2017.06.05Тогтоолын төсөл 2017.06.05
Тогтоолын төсөл 2017.06.05
 
Labor law implementation.
Labor law implementation.Labor law implementation.
Labor law implementation.
 
Хорооны дүрмийн төсөл
Хорооны дүрмийн төсөлХорооны дүрмийн төсөл
Хорооны дүрмийн төсөл
 
Хадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах нь
Хадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах ньХадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах нь
Хадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах нь
 
ШӨХТГ 2019 УЛСЫН ЗӨВӨЛГӨӨН
ШӨХТГ 2019 УЛСЫН ЗӨВӨЛГӨӨНШӨХТГ 2019 УЛСЫН ЗӨВӨЛГӨӨН
ШӨХТГ 2019 УЛСЫН ЗӨВӨЛГӨӨН
 
МАН-ын мөрийн хөтөлбөрийн сонин
МАН-ын мөрийн хөтөлбөрийн сонин МАН-ын мөрийн хөтөлбөрийн сонин
МАН-ын мөрийн хөтөлбөрийн сонин
 
чуулганы товхимол 2014
чуулганы товхимол 2014чуулганы товхимол 2014
чуулганы товхимол 2014
 
Brochure: National Council on Corporate Governance of Mongolia
Brochure: National Council on Corporate Governance of MongoliaBrochure: National Council on Corporate Governance of Mongolia
Brochure: National Council on Corporate Governance of Mongolia
 
Sanhuugiin undes L4.2019-2020on
Sanhuugiin undes L4.2019-2020onSanhuugiin undes L4.2019-2020on
Sanhuugiin undes L4.2019-2020on
 
Ц.Цолмон "Хууль зүйн бодлого ба шүүхийн салбарын боловсон хүчний өөрчлөлт, үр...
Ц.Цолмон "Хууль зүйн бодлого ба шүүхийн салбарын боловсон хүчний өөрчлөлт, үр...Ц.Цолмон "Хууль зүйн бодлого ба шүүхийн салбарын боловсон хүчний өөрчлөлт, үр...
Ц.Цолмон "Хууль зүйн бодлого ба шүүхийн салбарын боловсон хүчний өөрчлөлт, үр...
 
Х.Амгаланбаатар: Ажилтны нийгмийн баталгааны тулгамдсан асуудал, шийдэл
Х.Амгаланбаатар: Ажилтны нийгмийн баталгааны тулгамдсан асуудал, шийдэлХ.Амгаланбаатар: Ажилтны нийгмийн баталгааны тулгамдсан асуудал, шийдэл
Х.Амгаланбаатар: Ажилтны нийгмийн баталгааны тулгамдсан асуудал, шийдэл
 
Монголын Хуульчдын холбоо төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлж буй нь
Монголын Хуульчдын холбоо төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлж буй ньМонголын Хуульчдын холбоо төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлж буй нь
Монголын Хуульчдын холбоо төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлж буй нь
 
Sbeul3.2019 2020on
Sbeul3.2019   2020onSbeul3.2019   2020on
Sbeul3.2019 2020on
 
АХМАД НАСТНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
АХМАД НАСТНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА АХМАД НАСТНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
АХМАД НАСТНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
 
Sbeul2.2019 2020on
Sbeul2.2019   2020onSbeul2.2019   2020on
Sbeul2.2019 2020on
 
1 2 huuli_hudulmur erhlelt
1 2 huuli_hudulmur erhlelt1 2 huuli_hudulmur erhlelt
1 2 huuli_hudulmur erhlelt
 
үэ1
үэ1үэ1
үэ1
 

монголын нотариатчдын танхимын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч аюушийн

  • 1.
  • 2. Аюушийн Оюунчимэг 1967 онд Улаанбаатар хотод төрсөн . 1985 онд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 10 жилийн дунд сургууль, 1991 онд МУИС- ийн Нийгмийн ухааны факультетыг хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн. Хууль зүйн ухааны магистр. Нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг.
  • 3. 1991 онд Эрдэнэт хотын сум дундын шүүхийн шүүгчээр ажиллаж ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. 1993-1994 онд Эрдэнэт хотын Засаг даргын Тамгын газрын хуулийн зөвлөх, 1994-1995 онд өмгөөлөгч, 1995-1996 онд Улсын Нотариатын конторын дарга, 1997-2001 онд Монголын Нотариатчдын Танхим байгуулагдахад бүх гишүүдийнхээ итгэлийг хүлээн анхны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан,
  • 4. 2001-2009 онд дахин сонгогдон Монголын Нотариатчдын Танхимын Ерөнхийлөгч, 2009-2013 он хүртэл Нотариатчдын танхимын дэргэдэх Мэргэшлийн хорооны дарга, Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх олон улсын болон үндэсний арбитрын арбитрч, “Зуун мод” Хууль зүйн товчооны захирал,
  • 5.  2005 оноос “Нотариатын тухай хууль, эрх зүй”-н чиглэлийн сургалтыг их, дээд сургуулиудын хөтөлбөрт оруулах үйлсэд ихээхэн хүчин чармайлт гарган байнга дэмжин ажиллаж, МУИС-ХЗС-ийн олон улсын тэнхимд эрх зүйн үйлчилгээ хичээлийг удирдан олон сайхан шавийг бэлтгэхэд туслалцаа үзүүлсэн. Багш, судлаачийн хувьд “Хуульд зааснаар өвлөх”, “Гэрээслэлээр өвлөх”, “Итгэмжлэл”, “Нотариатын үйлдэл” зэрэг ном, гарын авлагуудыг онолын болон практикийн судалгаан дээр тулгуурлан бичсэн.
  • 6. 2001 онд Зах зээлийн шилжилтийн үед Монголын Нотариатчдын танхимыг удирдан тус байгууллагын бааз суурийг бэхжүүлэх, бүрэн төлөвшихөд оруулсан хүчин зүтгэлийг өндрөөр үнэлэн Хууль зүйн албаны тэргүүний ажилтан цол тэмдэгээр, 2004 онд Нотариатын байгууллагын эрх зүйн зохицуулалтыг баталгаажуулах,
  • 7. гадаад харилцааг хөгжүүлэхэд хийсэн эрэл хайгуул, түүний үндэс суурийг тавьсан түүхэн гавъяаг нь үнэлж төрийн дээд одон медаль Хөдөлмөрийн хүндэт медалиар, Монголын Нотариатчдын танхимын “Хүндэт нотариатч” өргөмжлөл, Монголын өмгөөлөгчдийн холбооны “Хүндэт өргөмжлөл”, Худалдаа аж үйлдвэрийн танхимын Үндэсний арбитрын 2011 оны “Онцлох арбитрч” цол тэмдэгээр тус тус шагнуулсан.
  • 8.  1998 онд БНСУлсад “Хуульчийн ёс зүй” сэдэвт сургалтад хамрагдсан;  2005 онд АНУ-Висконсин, Иллинойс муж улсад БАР-ын шалгалтыг зохион байгуулж буй үйл ажиллагаатай танилцах хөтөлбөрт хамрагдсан;  2011 онд Япон улсын хуульч Моригива Ясутомогийн “Хуульчийн ёс зүй” сэдэвт сургалтад хамрагдсан  2012 онд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/-ээс зохион байгуулсан “Хувьцаа, Үнэт цаас” сэдэвт сургалтуудад тус тус хамрагдсан.
  • 9. Монголын Нотариатын байгууллага нь энгийнээр хэлбэл нэгэн өрх гэр бүл юм. Гэр бүл сайн сайхан хөгжих дэвших, гишүүн бүр аз жаргалтай, сэтгэл ханамжтай амьдрах нь түүнийг авч яваа эцэг, эхээс шууд хамааралтай. Минийхээр бол энэ өрх гэрийн эцэг нь та биднээс итгэл хүлээн сонгогддог Удирдах зөвлөл, эх нь Ерөнхийлөгч гэж боддог. Энэ гэр бүлийн тулгуур багана болсон энэ хоёр субьектийн хооронд хариуцлага, итгэл хүндэтгэл байж гэмээнэ байгууллага сайн сайхан хөгжиж, нэг цул байж түүний үндсэн дээр бид бүхэн энэ улс орны
  • 10. иргэдэд эрх зүйн үйлчилгээг хүртээмжтэй, ахицтай хүргэн, хүлээн зөвшөөрөгдөх учиртай. Бид нэг цул байх ёстой. Олгой хагаравч тогоондоо байх ёстой гэж би үздэг. Энэ байгууллагыг цааш хөгжин дэвшихэд эцэг, эхээс гадна гэр бүлийн гишүүн бүрийн итгэл, сэтгэл, хүчин чармайлт зайлшгүйг та бид ойлгох ёстой. Иймээс миний бие Ерөнхийлөгчөөр сонгогдвол та бүхнийхээ өмнө гэр бүлээ нэгэн цул болгон зангидаж Нотариатын байгууллагыг шинэ түвшинд гаргахын төлөө өөрийн бүхий л хүчин чармайлтыг гарган ажиллахаа хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
  • 11. Ирэх дөрвөн жилд байгууллагын залгамж халааг алдагдуулахгүйгээр, байгууллагын стратеги зорилго, зорилтыг шинэ түвшинд гарган ажиллахдаа дараахь ажлуудыг нэмж, түлхүү анхаарал хандуулан хийхээр төлөвлөж байна. Үүнд: Нотариатын байгууллагын нийгэмд эзлэх байр суурь, үнэлэмжийг нэмэгдүүлэх, нотариатчдын удирдах байгууллага болон нотариатчдын хоорондын хамтын ажиллагаанд эв нэгдлийг эрхэмлэж, эерэг уур амьсгалыг төлөвшүүлж ажиллана.
  • 12. Нотариатчдыг товчоогоор ажиллах боломж нөхцлийг хангах, энэ нь өмгөөллийн консалтинг /зөвөлгөө өгөх/ чиглэлээр ажилладаг фирмүүдтэй өрсөлдөх чадварыг бий болгох зорилгыг барина. Учир нь нотариатчийн гол чиг үүрэг бол зөвлөгөө өгөх, баримт бичиг боловсруулах, баримт бичгийг баталгаажуулах байдаг. Нотариатч нь товчоо хэлбэрийн зохион байгуулалтад орж ажилласнаар өөрсдийн ажлыг зөв зохион байгуулалтад оруулж ажил амралт, чөлөөт цагийг зөв хослуулан
  • 13. ажиллаж тэр хэмжээгээр ажлын бүтээмж өсөн, үйлчлүүлэгчдэд болон өөртөө сэтгэл ханамж өндөртэй ажиллах болно. Энэ чиглэлээр ажиллах, түүнийг хэрхэн зөв удирдан зохион байгуулахад зөвлөгөө чиглэл өгөхөөс гадна нотариатчдын хамгийн эхний хэрэгцээ болох өөрсдийн ажлын байртай болох тал дээр анхаарлаа хандуулж, банктай энэ чиглэлээр хамтран ажиллаж, бага хүүтэй ажлын байрны зээл авах боломжийг бүрдүүлж ажиллана.
  • 14. Хуульчдын холбоонд элсэх хүсэлтэй нотариатчдыг нэгдсэн журмаар эмнэлэгийн үзлэгт хамруулах, элсэхэд туслалцаа үзүүлэх, Хуульчдын холбоотой хамтран ажиллах, тус холбооноос зохион байгуулж буй үргэлжилсэн сургалтанд хамрагдаж буй нотариатчдын сургалтыг өөрийн байгууллагын сургалт болон кредит цагтай давхардуулахгүй байхаар нэгтгэн зохион байгуулна. /өөрөөр хэлбэл сургалт давхардуулахгүй байх арга хэмжээг авч ажиллана./
  • 15. Шаардлага стандартад нийцсэн нотариатын архивын байр худалдан авч нотариатчдын гар дээр байгаа архивын баримт бичгийг нэн даруй хүлээн авна. Цаашид нотариатчдын архивын баримт бичгийг цахим хэлбэрт шилжүүлэх, архивын орчин үеийн систем бий болгон ажиллана.
  • 16. Байгууллагадаа сэтгэл оюун, эрч хүчээ зориулан олон жил ажиллаж өөрийн ажлын үр шимээс бидэнд хүртээж нотариатын байгууллагын оршин тогтнох бааз суурийг бий болгоход төдийгүй өнөөгийн амжилтанд хүрэхэд туслалцаа үзүүлэн ажиллаж байсан гавъяаныхаа амралтыг авч байгаа ахмадууддаа тэтгэвэрт гарахад нь түүний оруулсан мөнгөн хөрөнгийн 50 хүртэл хувийг буцаан олгож байх асуудлыг шийдвэрлэнэ.
  • 17.  Хүн өөртөө хэрэгтэй мэдээ, мэдээллийг цаг тухайд нь хүлээн авч байх нь цаашид өөрийгөө хөгжүүлэх, боловсруулах, өөртөө итгэлтэй, чадварлаг байхын гол үндэс суурь болдог. Нотариатчдын танхимын үйл ажиллагааны үндсэн чиглэл нь дээр дурьдсанаар гишүүдээ мэргэжил арга зүйн нэгдсэн удирдлага, мэдээллээр хангахаас гадна гишүүдийнхээ хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах асуудал байдаг. Миний хувьд нотариатчдад тулгарч байгаа онол практикийн мэдлэг мэдээллийн талаар танхимын зүгээс дорвитой ажил хийхгүй байна гэж үзэж байгаа бөгөөд энэ тал дээр
  • 18. судалгаа хийх судалгааны багийг бодитоор тасралтгүй ажиллуулан Сахилгын зөвлөл, Мэргэшлийн хороо, шүүхүүдэд гарч буй нотариаттай холбоотой алдаа, дутагдал дээр анализ дүгнэлт хийж, гарц гарган гишүүддээ цаг алдалгүй мэдээлэл хүргэж ажиллана. Мэргэжлийн мэдлэг, ур чадвар дутагдсаны улмаас шүүх, хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа гишүүдийнхээ үйл ажиллагаанд дүгнэлт хийж, судалгааны багт үүрэг өгч, энэ тал дээр ямар гаргалгаа, гарц байж болох бүх боломжийг судлан гишүүдийнхээ эрх ашгийг бүрэн хамгаалж ажиллана.
  • 19.  Нотариатч бүрийг гадаад арга хэмжээнд идэвхи санаачлагатай оролцох боломж, нөхцлийг бүрдүүлэн ажиллана. /ялангуяа орон нутгийн нотариатчдыг өргөн хүрээгээр хамруулна./  Хамтран ажилладаг байгууллагууд болон бүх нотариатчдын санал, хүсэлтийг хүлээн авч, хэрэгжих байдлын судалгаа хийн, эргэх холбоотойгоор ажиллана.  Бүх гишүүдийн хурлаас Танхимын санхүү, мөнгөн хөрөнгийн төсөвийг батлуулж, төсөвийн хүрээнд захиран зарцуулна. Төсөвөөс гадуур гарах зардлын хувьд Удирдах зөвлөлөөр тогтоол гаргуулан шийдвэрлэж нийт нотариатч нар болон хяналтын зөвлөлийн хяналтан дор зарцуулж байна.
  • 20. Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд миний бие нийт нотариатч нарт ашигтайгаар өөрчлөлт оруулах саналыг Хууль зүйн яаманд тавьсан болно. Тухайлбал, Төслийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Нотариатч багшлах, эрдэм шинжилгээний ажил эрхлэхээс өөр цалин хөлстэй ажил, албан тушаал хавсран гүйцэтгэхийг хориглоно” гэсэн заалтад “цалин хөлстэй” гэж нэмсэнийг хасах санал оруулсан.
  • 21. Нотариатчийг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заагдсан Өмгөөлөгчтэй адилтгаж үйл ажиллагааг нь хязгаарлахгүй байх. Нотариатч хуулиар хүлээсэн үүргийн дагуу зөвлөгөө өгч болох үндэслэлтэй гэж үзсэн. Мөн Төслийн 16 дугаар зүйлийн 16.1.1-т “Нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгоно” гэсэн заалт нэмсэнийг 3 жилийн хугацаагаар гэдгийг “хугацаагүй” олгоно гэж өөрчлөх.
  • 22.  Төслийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т“Энэ зүйлийн ...1-т заасан хугацаа дуусгавар болсон тухайд нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмшигчийн мэргэшлийн мэдлэг, ур чадварын түвшинг Мэргэшлийн хорооноос үнэлнэ” гэсэн заалтыг хасах. Мэргэшлийн хороо зөрчил гаргасан тухай бүр дүгнэлт гаргадаг тул үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа бусад нотариатчдыг 3 жил тутам аттестатчилах шаардлагагүй гэж үзсэн.
  • 23. Нотариатын байгууллагын үйл ажиллагааг хамгийн хурдан зохион байгуулалтанд оруулдаг нэгж бол салбар юм. Мөн хувь Нотариатчдыг Монголын Нотариатын хөгжилд ямар хувь нэмэр оруулсан, ямар идэвхи зүтгэл гарган ажилладаг талаар хамгийн зөв тодорхойлох нэгж юм. Салбарыг 1997 оноос одоог хүртэл зохистой сайн дэмжээгүй. Иймд салбарт тэдний оруулсан гишүүний татварын нэг болон түүнээс дээш хувийг үлдээх,
  • 24. буцаан олгуулах талаар шийдвэр гаргуулан хэрэгжүүлж ажиллана. Харин салбар бүр өөрийн дотоод зохион байгуулалт нотариатчдынхаа хатуу хяналт дор мөнгөн хөрөнгөө зарцуулах учиртай юм. Нотариатчид бид байнгын суугаа ажил хийдэг онцлогтой. Тиймээс нотариатчдынхаа эрүүл мэндийн асуудалд түлхүү анхаарч спорт, биеийн тамирын арга хэмжээг байнга дэмжин ажиллана. Мөн нотариатчдыг урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулна.