More Related Content
Similar to Uuganjargal zovolgoo
Similar to Uuganjargal zovolgoo (7)
More from uuganjargal (20)
Uuganjargal zovolgoo
- 1. Бичих чадвараа сайжруулахад тус болох 10 зөвөлгөө
НЭГ. Хэрхэн дүрслэгдэж байгааг анзаарах
Таны тархины баруун тал дүрслэж боддог бөгөөд бичих явцдаа та энэ дүрслэлийг үгээр
илэрхийлдэг юм. Энэ үйл явц ихэвчлэн маш хурдан хугацаанд болж явагддаг учир бид
анзаардаггүй. Хэрвээ бид үүнийг анзаарч чадвал, илүү бүтээлч сэтгэж чадах юм. Үүнийг “гурав
дахь нүд/билэгийн нүд” буюу “төсөөлөн бодох ба эргэн санах нүд” гэж нэрлэх болжээ.
ХОЁР. “Шавар зуурах” буюу “Мөр гаргах”
Эхлээд бичсэн нооргийг “шавар” буюу түүхий эд, эс бөгөөс ”мөр гаргах” гэж нэглэж болно.
Таны бичсэн эхний ноорог тун онцгүй болсон бол санаа зовох хэрэггүй. Бичих үйл явц тань
амжилттай явагдаж байна гэж ойлгож болно. Харин, хэрвээ та ямар нэг гайхалтай санаа
хүлээгээд ноорог цаас чинь хоосон байгаа бол та юу ч бичиж чадахгүй тул хамаагүй бичиж эхэл.
“Шавар зуур”
ГУРАВ. Толгойдоо биш, цаасан дээр эсвэл компьютер дээрээ бичих
Бичих үедээ дан ганц бодох нь цаг алдахад хүргэдэг аюултай. Тиймээс бодсон зүйлээ тэр дор нь
бичээд яв. Үүнийг толгойдоо бус цаасан дээр бодох гэж томьёолдог ажээ.
ДӨРӨВ: Бичих зүйлсээ жагсаах
Жагсаалт гаргах нь “brainstorming” хийх нэг хэлбэр бөгөөд бичлэгийг тань нэмэгдүүлэхэд
тусалдаг, илүү “зугаатай” арга юм. Ялангуяа та бичиж буй зүйлийнхээ аль нэг хэсэгт очоод
гацсан бол энэ аргыг хэрэглээрэй. Ингэснээр бичсэн зүйлээ дахиж шинжлэх, баяжуулахад тань
тус болох амой.
ТАВ. Ижил төстэй үгийн толь “thesaurus” хэрэглэх
Бичих зүйлсээ жагсаан бичихэд тань ижил төстэй үгийн толь “thesaurus” тун хэрэг болох болно.
ЗУРГАА. Өдөр бүр ямар нэг зүйл бичихээс өдрийг эхлүүлж байх
Хэрвээ өглөө бүр орноосоо босмогцоо доод тал нь нэг хуудас ямар нэг зохион бичлэг хийгээд
дадчихвал зохион бичлэг хийнэ гэдэг толгой өвтгөсөн асуудал байхаа болих болно. Мөн тэр
өдөртөө та илүү анхааралаа төвлөрүүлэх чадвартай, илүү тайван байх болно.
Долоо. WIG буюу Боломжгүй Зорилго тавих— шилдэг зорилго ихэвчлэн бодит биш байдаг
Ийм зорилго нь сэтгэл хөдөлгөж сонирхол нэмэгдүүлдэг. Тэгээд энэ зорилгынхоо төлөө зүтгэх
нь таныг илүү махруу хичээллэхэд хүргэх болно. Жишээ нь ном, жүжиг бичих, сэтгүүлд
нийтлэл бичигч болох гм зорилго тавиад үзээрэй.
Тэвчээртэй зүтгэсэний үр дүнд та зорилгодоо хүрэх болно. Хэдийгээр бүтэшгүй зорилгодоо
хүрээгүй байж болох ч түүнээс хамаагүй илүү, төсөөлж байгаагүй зорилгодоо хүрсэн байх болно.
Энэ зөвөлгөөг туршиж үзье гэж байгаа бол та тавьж байгаа зорилгоо биелүүлнэ гэдэгт итгэх
хэрэгтэй. Яагаад гэвэл таны тархины баруун хэсэг таны ухамсарт мэдэгдээгүй оюун санаа,
нуугдмал сэтгэхүй туслах болно.
НАЙМ: Бичих болон засварлах хоёрыг зэрэг бүү хий
Эхлээд бич, дараа нь засварла. Бичиж байх явцдаа засахад цаг зараад байвал таны гараас юу ч
гарахгүй.