SlideShare a Scribd company logo
1 of 3
Download to read offline
Эссэ бичих агуу бөгөөд санаанд оромгүй 7 
                    сануулга
1. Таны эссэг Олимпийн шүүгчид дүгнэхгүй. Эссэ бол гараагаа арван оноотой эхлээд, алдаа 
гаргах бүрт оноогоо хасуулдаг Олимпийн усан сэлэлт, эсвэл уран гимнастикийн үзүүлбэр биш. 
Эссэг гартаа улаан үзэг барьсан харгис шүүгч бус, сэтгэл догдлуулсан мэдээллийг хүлээж буй 
багш профессор уншина. Энэ хүн эссэний тань сэдэвт бус, харин таны тухай сэтгэгдэлээ 
тархиндаа бичиж, дүгнэлт хийх бөгөөд бүр ихдээ “энэ залуу надад үнэхээр таалагдаж байна” 
хэмээн уулга алдана.




2. Танд нэг гоц санаа байх ёстой. Энэ нь эхний зөвлөгөөнөөс урган гарна. Эссэг уншигч хүн 
асуултын дагуу гол санааг хэр гаргасан эсэхийг мэдэхийн тулд маш хурдан уншдаг. Иймт та 
мянга түмэнтээ таарах /бөх барилдах нь намайг анхаарлаа төвлөрүүлэхэд сургасан, эмээгийн 
үхлээс болж сарнай үнэртдэг болсон, би бусдад тус хүргэхийг хүсдэг учраас эхлээд өөртөө 
туслана/ санааг давтсан л бол хэдий сайн цэгцтэй бичигдсэн ч олигтой үнэлгээ авахгүй л болов 
уу. Үнэндээ, дэвшүүлсэн санаагаа хэт чамирхаж илэрхийлвэл тэр нь их нуршсан болдог.
3. Гол санаа тань өөриймсөг бөгөөд нүсэр биш байх ёстой. “Том сэдэв”­ээс аль болох 
зайлсхий. Ойрхи Дорнод дахь энх тайван, экологи, иргэний эрх ба хүний ерөнхий зан төрх гэх 
мэт илэрхий нүсэр гарчигаас гадна “ёс суртахуун”­аар жонхуудсан том санааны олон зуун жижиг 
хувилбаруудаас болгоомжлох хэрэгтэй. Өөрийн гэсэн, агуулга төгөлдөр, анхны санаагаа 
хадгалсан байвал санаа тань тод томруун болно. Ёс суртахууны асуудал хөндөн ярих гэж байгаа 
бол санаанд оромгүй, өвөрмөц бөгөөд өөртөө тохируулсан байдлаар бичих хэрэгтэй.
Амжилтгүй санаа: Намайг зусланд байхад нагац ах Харри маань үгүй болсныг эцэг, эх маань 
дуулгахад би тэрээр хичнээн энэрэнгүй, өгөөмөр хүн байсныг дурсан санасан.
Арай илүү хувилбар: Нагац ах Харриг нас барах үед эцэг, эх маань надад анх нас бие гүйцсэн 
хүн шиг хандсан юм. Тэгэхэд би зусланд амарч байсан ба тэд намайг оршуулганд явуулахаас 
амрах нь дээр биз гээд хоер долоо хоногийн дараа л сая тэрхүү гунигт мэдээг дуулгасан юм.
Сануулга: Зөв хувилбар бол, яриа нагац ах Харригийн тухай бус /тэр эссэний гол агуулга биш 
шүү дээ/, таны тухай өрнөх ёстой. Иймд та аль болох тодорхой хүрээнд өөрийн тухай өгүүлэн 
бичвэл зохино. Ийнхүү бичихдээ багшид чухам хэн болох, бие даасан болон өсөн дэвших 
тэмүүлэлтэй эсэхээ илэрхийлнэ. “Жинхэнэ” өгүүлэгдэхүүн нь нагац Харри ч биш, эцэг, эхтэйгээ 
маргасан тухайд ч биш, харин таны өсөн хөгжих хүсэл тэмүүлэл, чадвар дэвшлийн тухай юм.

4. Үлгэр­1: Сул чөлөөтэй бай, бүү тэвд. Багш профессорууд танд олонтаа зөвлөх боловч та 
ямарч дасгал, сургуулалтгүй бол ханын зураг зурах зураач эсвэл кинонд тоглох жүжигчин адил 
балмагдана. Ер нь зурах, жүжиглэх нь хүн бүр хийж чадах зүйл мэт боловч бэлтгэл, 
сургуулилтгүйгээр барахгүй ажил. Бичих ч бас үүнтэй мөн адил. Та өөртөө итгэлтэй болсон 
нөхцөлд л тайвширч чадах тул хэд хэдэн ноорог бичиж, мэдлэгтэй хүнээс зөвлөгөө авсаны дараа 
л сая сэтгэл өег болно гэсэн үг.
5. Үлгэр­2: Сул чөлөөтэй бай, бүү тэвд. Та өөрөө чухам хэн бэ? Бид өөрсдөө бие хүний хувьд 
олон төлөөлөл, хэсэг болдог. Тухайлбал, гэр бүлийн хувьд нэг, найз нөхдийн хувьд нэг, албан 
ёсны үйл явдалд нэг, мөн ганцаардсан үедээ бас нэг өөр бие хүн болдог. Найзуудтайгаа тэнэглэн 
тоглож байхад тань Polaroid­аар авхуулсан болон ахынхаа хурим дээр хамгийн аятайхан гарсан 
хоёр зургийн алийг нь багш илүүд үзэх бол. Та стратегийн шийдвэр гаргах хэрэгтэй. Та эдгээрийн 
аль нэг дүрийг сонгож, сайтар боловсруулан танилцуулах ёстой. Энэ бол амжилтад хүрэхэд 
хамгийн дөхөмтэй. Таныг хийж буй ажилдаа махаруу, онцгой хүн гэдгийг харуулах дүрийг 
сонгоно гэсэн үг юм.
6. Хайр дурлал бол хамгийн чухал нь биш ч, нэгэнт танд байгаа бол түүнийгээ гээж 
болохгүй. Ямар ч сэдвээр эвтэйхэн бичиж болох боловч, хамгийн их сэтгэгдэл төрүүлэхүйц 
сэдвийг сонго. Эргэлзээ бус хүсэл эрмэлзлэлийнхээ тухай бич. Өсвөр насныхны зовинол, 
ичгүүргүй явдлууд багш хүнд тун залхмаар байдаг тул үүнээс зайлсхийх хэрэгтэй. Та ямар нэг 
зүйлд сэтгэл татагддаг бол тэрхүү сэтгэл, итгэл үнэмшлээ тодорхой илэрхийлэн бич. Бага дүүдээ 
тэгтлээ хайртай биш бол яагаад гэдгээ мөн л хошигнол, сонирхолтой яриа, түүх, болсон явдал 
зэргээр тайлбарлан эссэн дээр өөрийн тухай аливаа чухал мэдээллийг хүргэж чадвал багшид 
үнэлэгдэх боломж тань төдийчинээ нэмэгдэнэ.
7. Эссэ бичигчдийн ховор хэрэглэх хоёр үр нөлөөтэй хийгээд чамирхуу хэрэгсэл 
Харилцан яриа, ишлэл
Тааруухан хувилбар: Миний төгөлдөр хуурын багш, хатагтай Фон Крабб зөвхөн төгөлдөр хуур 
тоглохыг заагаад зогсохгүй амьдралд хэрэгтэй олон зөвлөгөөг хичээлээрээ өгсөн юм. Түүний 
англи хэл нэг их сайнгүй бөгөөд байгаа байдал нь хуучинсаг боловч би түүнийг үргэлж санах 
болно.
Илүү хувилбар: “Алекс, чамайг төгөлдөр хуурынхаа ард суун одоо л эхэлж байна гэж бодож 
байхад чинь бусад хүмүүсийн хувьд концерт аль эрт эхэлчихсэн байдаг. Тиймээс зөв сууж сур” 
гэж Фон Крабб хэлдэг. Тэр бүр анхныхаа өдөр л түүний араас өөр хоорондоо шивнэн “Хатагтай 
Фон Крабб бөмбөг” гэж дуудахгүй байхыг сануулж билээ. Гэвч бид яаж тэсэх вэ дээ. Бид шоолон 
ярилцдаг ч түүнийг хүндэтгэж бас эмээдэг байсан.

Сануулга: Эссэний бичилтэд хадагтай Фон Крабб гайхалтай байсан гэдгийг дагнан өгүүлбэл утга 
төгс болж үл чадна. Хоёр дахь бичилт түүний дутагдал биш, иш татсан зүйлээр илүү байгаа тул 
зохиогч буюу Алексын тухай ойлголт өгч, түүний талаар аятайхан сэтгэгдэл төрүүлж байна.
Уншигчийн сонирхолыг татна гэдэг бол эссэ бичигчийн бараг хамгийн гол зорилго, нууц түлхүүр 
нь юм. Танд илүү хувилбар хэмээх гарын авлагын адил бичих нь амаргүй. Үүнийг их сургуулийн 
профессорууд ч тэр бүр чаддаггүй. Гагцхүү ингэж бичихийг хичээж, эссэндээ гол дүрийн үгийг 
олж иш татвал өөрт тань тустай.

Жишээ: Эдгээр өгүүлбэрийн аль нь илүү вэ?
А. Би тэн хагаст нь дархан цаазтай, нөгөө хэсэгт нь томоохон эдлэн газар бүхий байшингуудтай 
том хотын захын нэгэн дүүрэгт суудаг.
Б. Би Бостноос 15 бээрийн зайтай орших Массачусетс муж улсын байгалийн үзэсгэлэнт дархан 
цаазат, хагас хэсэг нь хувийн эзэмшилд хамаарах эдэлбэр газар бүхий Линколны эдлэнд 
амьдардаг.
Сануулга: Хоёр өгүүлбэрийн Б нь арай илүү байна. Учир нь уншигчид хотын нэрийг сонирхох нь 
гарцаагүй. Америкийн агуу туужийн муу хувилбарт гардагийн адил “Миний аав том хотын том 
пүүст ажилдаг” гэж бүү бич. Үүнийхээ оронд Миний аав Вашингтон дахь “Арнолд ба Портер” 
хэмээх хуулийн том фирмд ажилладаг гэх нь дээр.
Мэдээж аливааг хэт дэлгэрүүлэн бичихэд аюул бий. “Хуулийн том фирм” гэдгийг “340 
гишүүнтэй, 12 хотод салбартай /та хотуудыг нь нэрлэж болно/ хуулийн фирм” гэж болно л доо. 
Гэхдээ ийм хэт дэлгэрэнгүй мэдээллийг эссэнд оруулах нь тун ховор юм.
Кембрижийн Их Сургуулийн эссэн үйлчилгээний албаны заавраас

More Related Content

Similar to Zuvulguuuuuuuu

зөвөлгөө наранцацралт
зөвөлгөө наранцацралтзөвөлгөө наранцацралт
зөвөлгөө наранцацралтN-Tsatsaa
 
зөвөлгөө наранцацралт
зөвөлгөө наранцацралтзөвөлгөө наранцацралт
зөвөлгөө наранцацралтN-Tsatsaa
 
төмөргомбо Power point
төмөргомбо Power pointтөмөргомбо Power point
төмөргомбо Power pointgomboo_123
 
Uuganjargal zovolgoo
Uuganjargal zovolgooUuganjargal zovolgoo
Uuganjargal zovolgoouuganjargal
 
Ой тогтоолт
Ой тогтоолтОй тогтоолт
Ой тогтоолтBorte
 
сургаал үг
сургаал үгсургаал үг
сургаал үгgganchimeg
 

Similar to Zuvulguuuuuuuu (11)

Zovlogoo.naraa
Zovlogoo.naraaZovlogoo.naraa
Zovlogoo.naraa
 
Zovlogoo.naraa
Zovlogoo.naraaZovlogoo.naraa
Zovlogoo.naraa
 
зөвөлгөө наранцацралт
зөвөлгөө наранцацралтзөвөлгөө наранцацралт
зөвөлгөө наранцацралт
 
зөвөлгөө наранцацралт
зөвөлгөө наранцацралтзөвөлгөө наранцацралт
зөвөлгөө наранцацралт
 
төмөргомбо Power point
төмөргомбо Power pointтөмөргомбо Power point
төмөргомбо Power point
 
Zovlogoo baigal
Zovlogoo baigalZovlogoo baigal
Zovlogoo baigal
 
Dalai
DalaiDalai
Dalai
 
Uuganjargal zovolgoo
Uuganjargal zovolgooUuganjargal zovolgoo
Uuganjargal zovolgoo
 
Ой тогтоолт
Ой тогтоолтОй тогтоолт
Ой тогтоолт
 
Oi togtoolt
Oi togtooltOi togtoolt
Oi togtoolt
 
сургаал үг
сургаал үгсургаал үг
сургаал үг
 

More from fruit_2011

Tsahim test102
Tsahim test102Tsahim test102
Tsahim test102fruit_2011
 
судалгаа
судалгаасудалгаа
судалгааfruit_2011
 
в түвшийн
в түвшийнв түвшийн
в түвшийнfruit_2011
 
A түвшин
A түвшинA түвшин
A түвшинfruit_2011
 
эцэг эхийн сурган хүмүжүүлэх хичээл
эцэг эхийн сурган хүмүжүүлэх хичээлэцэг эхийн сурган хүмүжүүлэх хичээл
эцэг эхийн сурган хүмүжүүлэх хичээлfruit_2011
 

More from fruit_2011 (9)

Tsahim test
Tsahim testTsahim test
Tsahim test
 
Tsahim test102
Tsahim test102Tsahim test102
Tsahim test102
 
Onisogo
OnisogoOnisogo
Onisogo
 
судалгаа
судалгаасудалгаа
судалгаа
 
сорил
сорилсорил
сорил
 
в түвшийн
в түвшийнв түвшийн
в түвшийн
 
A түвшин
A түвшинA түвшин
A түвшин
 
эцэг эхийн сурган хүмүжүүлэх хичээл
эцэг эхийн сурган хүмүжүүлэх хичээлэцэг эхийн сурган хүмүжүүлэх хичээл
эцэг эхийн сурган хүмүжүүлэх хичээл
 
сэдэв
сэдэвсэдэв
сэдэв
 

Zuvulguuuuuuuu