Shar svv
- 2. 1960-аад оноос ээдэмцэр /казин / болон аяга,сав
/одоогийн хуванцар сав суулга шиг л бүтээгдэхүүн байлаа/
гэх мэт зүйл хийдэг байсан.
Сүүний 82-88 хувийг нь эзэлж байдаг усыг монголчууд шар
сүү гэдэг. Шар сүүнд уусмал байдлаар байдаг хүний эрүүл
мэндэд чухал ач холбогдолтой.
Шар сүүгээр бүтээгдэхүүн хийх арга
технологи
- 3. Тос ,уураг ,эрдэс давс, альумин ,глобулин , олон нэрийн
бичил биетэнүүд, А,D,B,C,P,E .витамиинууд ашиглагдахгүй
хаягдаж байна.Шар сүүнээс уурагнаас эхлээд бүрэн ялган
авч чадахгүй байгаа тул хөдөө орон нутагт маш их нөөц
түүхий эд хаягдаж байна.Иймд энэ чухал бүтэц найрлага
бүхий шар сүүгээр бүтээгдэхүүн хийж,хүнсэнд хэрэглэх
хаягдалгүй технологи бий болгосоноо хуваальцая. Шар
сүүгээр хийсэн бүтээгдэхүүний зарим нь импортыг
орлож,хоол ,архины хордлого тайлдаг хүнс болсноороо
давуу талтай юм.Хаягдаж ,үрэгдэж байсан шар сүү мөнгө
болж өрхийн орлого нэмэгдүүлэх давхар ач холбогдолтой.
- 4. Шар сүүгээр бүтээгдэхүүн хийхэд тундасгүй тунгалаг шар
сүүг бэлтгэх ёстой .Аарцнаас шүүж авсан шар сүүгээр
шүүж буй аарц руугаа дахин дахин буцаан хийж шүүхэд
тундас арилж тунгалаг шар сүү гардаг юм шүү.
- 5. Шар сүүний ундаа
Орц: Зэрлэг жимсний шүүс, үйлдвэрийн бэлтгэсэн
жимсний хуурай сироп,элсэн чихэр 100грамм
Хийх арга: Шар сүүний ундаа хийхдээ байгалийн
зэрлэг жимснүүдийн цэвэр шүүс юм уу жимсний
сиропоор өнгө оруулж ундаа найруулна.
Нэг литр жимсний цэвэр шүүс эсвэл сиропноос
хоолны 4 халбага ,100 грами орчим элсэн чихэр
дээр цэвэр шар сүүгээ хийж 1 литрийн хэмжээтэй
болгоод шүүс, сироп, чихрийг бүрэн уустал хутган
найруулахад ундаа бэлэн болно.
- 6. Ундаагаа нар тусахгүй сэрүүнд байдалд тавьж
хонуулаад маргааш нь хэрэглэнэ.Иймд ундааг
+8С-аас +10С хэмд 7 хоногоос илүүгүй хадгалж
хэрэглэнэ. Нэгэнт задалсан ундааг богино
хугацаанд хэрэглэж дуусгана.