SlideShare a Scribd company logo
“ДАРХАН” ЗАСАГ ЗАХИРГААНЫ НЭГЖИЙН НЭРШИЛ, НЭР ТОМЬЁОГ
ЦЭГЦЛЭХ АСУУДАЛД
Гэрэлмаа.Г1
(Ph.D), Нарантуяа.Л 2
(Ph.D)
1
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн
Үндэслэл
Дархан хотын суурийг 1961 оны 10 сарын 17-нд тавьж Орос, Польш, Унгар,
Болгар, Чехословак, Герман зэрэг улсын техник эдийн засгийн хамтын
ажиллагааны тусламжтайгаагаар байгуулсан билээ. Энэ үеэс их бүтээн
байгуулалт эхэлж орчин үеийн цоо шинэ хот бий болсон юм. Улсын хэмжээнд
нийслэл Улаанбаатар хотын дараа орох хоѐрдох том хот хэмээн үздэг.
Харин УИХ-ын 1994 оны 32 дугаар тогтоолоор Дархан хотыг Дархан-Уул аймаг
болгон 4 сумтайгаар өөрчлөн байгуулсан. Энэ үеэс Дархан хот, Дархан –Уул аймаг
хэмээх хоѐр нэршилтэй нэг хотын тухай хэлэлцэх болсон. Үүнийг эрхзүйн талаас
нь харвал хоѐр хуулиар зохицуулагдах болж байна. Нэг нь 2006 оны 12 сарын 15-д
баталсан “Засаг захиргаа, нутаг дэсвгэрийн нэгж, түүний түүний удирдлагын тухай”
хууль агаад 2010 оны 10 сарын 29-нд болон 2015 оны 01 сарын 23-нд тус тус
нэмэлт өөрчлөлт оруулсан хүчин төгөлдөр хууль юм. Нөгөө нь 1994 оны 04 сарын
01 ээс хүчин төгөлдөр болсон “Хот тосгоны эрхзүйн байдлын тухай” хууль юм.
“Засаг захиргаа, нутаг дэсвгэрийн нэгж, түүний түүний удирдлагын тухай” хуулийн
3.1.-д Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг
нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана. Энэ
үндэслэлд нийслэлээс бусад хотын тухай өгүүлээгүй учир хот нь сумын статустай
болж байгаа юм. Гэтэл уг хуулийн 3.3-д Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх
хот, тосгоны эрх зүйн байдлыг тусгайлан зохицуулна гэжээ. Иймээс “Хот тосгоны
эрхзүйн байдлын тухай” хуулийг үзвэл түүний 5-1-д Хот, тосгон нь засаг
захиргааны хувьд оршин байгаа тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт
харьяалагдана гэжээ. Эндээс харвал засаг захиргааны нэгжийн үүднээс хот
тосгоныг ялгаад байхааргүй болгож хуульчилсан учраас Дархан сум үүсчээ.
Цаашлаад Дархан хот хэвээр байж болох уу гэдгийг дээрх хуулиас харвал 3-1-д
Хот нь 15000-аас доошгүй оршин суугчтай, тэдгээрийн дийлэнх хувь нь голлон
үйлдвэр, үйлчилгээний салбарт ажилладаг, хот бүрдүүлэгч дэд бүтэц хөгжсөн,
өөрийн удирдлага бүхий төвлөрсөн суурин газар мөн гэсэн байна. Тэгэхээр одоо
Дархан хот нийт 91093 хүн амтай төвдөө 74526 хүн амьдардаг учир хотын хүн ам
болон үйлдвэр үйлчилгээ, дэд бүтцийн хувьд хотод тавигдах шаардлагыг бүрэн
хангаж буй нь харагдаж байна.
Судалгааны ажлын зорилго:
Аймаг, хот, сум гэсэн нэршлийн агуулгын ялгааг олж тогтоох, Дархан –Уул
аймгийн засаг захиргааны нэрийг өөрчилж Дархан хот гэсэн нэртэй болгож
оноосон нэрийн хувьд өрөөсгөл ойлголтуудыг жигдлэх.
Судалгааны ажлын зорилт:
Дээрх зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг тавьсан болно.
Үүнд:
1. Аймаг, хот, сум гэсэн нэршлийн тайлбар, Засаг захиргааны нэгжийн нэршил,
нэр томьѐо ухагдхуунтайгаа хэрхэн нийцэж байгааг тодруулах,
2. Аймаг хэмээх нэршлийн амьдрах чадварт эмперик судалгаа хийх.
3. Нийгэм хэл шинжлэлийн хүрээнд гадаадын иргэдээс хот аймаг хоѐр
нэршилд хандах хандлагын тандалт хийх
Судалгааны арга аргачлал:
Судалгаа нь хам ба цуваа цагийн хүрээнд явагдсан ба syncrone –
социологийн ажиглалт, баримтыг задлан шинжлэх (analysis) тодорхойлон бичих
нэгтгэн дүгнэх (synthesis) харьцуулалтын арга, математик статистикийн энгийн
арга, SWOТ шинжилгээ, архивын болон бусад мэдээ материалд боловсруулалт
хийх, индукци, дидукцийн гэх мэт
Судалгааны дүн:
Нэг : Хот, хотхон, төв, өртөө, зөрлөг зэрэг суурин газруудын нэрийг ойконим
хэмээх ухаан судалдаг агаад уг нэрс нь нийлмэл үгээр буюу хоѐр үгээр бүтсэн
байх нь элбэг. Эхний бүрэлдүүлэгч нь оноосон /Дархан/ нэр хоѐрдахь буюу дэвсгэр
нэр /хот/ нь ухагдахууны нэр байдаг. Иймээс дараах шаардлагыг хангасан байх
ѐстой. Үүнд:
1. Тогтолцоотой байх
2. Шинжлэх ухааны тодорхой салбарт үйлчилдэг байх
3. Ухагдхуунаа оновчтой илэрхийлэх
4. Нэг утгатай байх
5. Логик уялдаа холбоотой
6. Сэтгэл хөдлөлийн өнгө аясгүй байх
7. Товч тодорхой байх.,
“Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-д хот, аймаг, сум гэдэг үгийг дараах
байдлаар тайлбарлажээ. Үүнд:
- Хот: Нэгэн газар барилга байшин цогцлон суурьшсан бөгөөд үйлдвэр,
худалдаа, засаг захиргааны байгууллага төвлөрч хүн ам олноор хуран цугларсан
газар: хот байгууламж (уран барилга, нийгэм эдийн засаг, ариун цэвэр эрүүл ахуй,
барилга техник, байгаль орчныг хамгаалах арга хэмжээг иж бүрнээр хамарсан
хотын төлөвлөлт барилгажилтын онол практик), хот орох (хөдөөгөөс төв газар
очих, хотод очих), хотын хөдөлгөөний дүрэм (хүн ам шигүү суурьшсан газар
мөрдөх ердийн ба авто хөсөг, хүмүүсийн зохицон явах дүрэм, төв газрын замын
хөдөлгөөний ба зорчигчийн мөрдөх дүрэм), хотын хүн ам (төвлөрсөн газрын хүн
ам), хотын хайс хуучирсан (хуучин цагт хот балгасын гадуур барьдаг байсан
хэрсэг), хотын цомцог хуучирсан (хотын хэрэм дээрх нэг зүйл барилга), хотын
цэцэрлэг (төв газрын ургамалжуулсан амрах, алжаал тайлах газар), нийслэл хот
(төрийн дээд эрх мэдэл бүхий байгууллага, засаг төрийн албан байгууллага орших
улсын төв хот)
- Аймаг: Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийн хамгийн
том үндсэн нэгж: аймгийн сав (аймгийн бүх нутаг дэвсгэр, хил)
- Сум: Аймгийн дараах засаг захиргааны нэгж /МХДТТ. Уб., 2008, Ш боть,
х.1779/
Оноосон нэр, нэр томьѐоны үүднээс үзвэл Дархан гэсэн нэрийг багтаасан Дархан
хот, Дархан-Уул аймаг, Дархан сум гэсэн давхцал бий болж байгаа юм. Эдгээр
оноосон нэрийн бүтцэд орсон “Дархан” бүгд давтагдаж буй. Үүнийг судлаачид
оноосон нэр бол тухайн зүйлд тусгайлан өгсөн учир цорын ганц байх ѐстой хэмээн
үзсэн байдаг нь зөрчигдөж байгаа юм. Нөгөө талаар нэг оноосон нэрээр сум,
аймаг, хот гэх өөр өөр ойлголт ухагдахууныг нэрлэж болохгүй, үүний тайлбар нь:
Хэл шинжлэлд “нэрлэх” (denomination) хэмээх нэр томьѐог хэдэн талаас нь
тодорхойлдог бөгөөд ямар нэг юм үзэгдэл, үйл явдлын шинж чанарыг нэрлэхдээ
мөн чанар, агуулгыг чухалчилж үздэг. Нэрших нь олон талтай нарийн үзэгдэл
болохын хувьд дан ганц хэл шинжлэлийн үндэстэй байхаас гадна танин мэдэхүй,
сэтгэл зүй биологи, физиологи, нийгэм судлалтай холбоо хамааралтай асуудлыг
тайлбарлах ѐстой болдог. Нэрлэх нь нийгмийн аливаа асуудлыг танин мэдэх,
ангилах, харьцуулах болон харилцааны үр дүн болж хөгжсөөр ирсэн.
Хоёр: Аймаг хэмээх нэршлийн амьдрах чадварт хийсэн судалгаагаар, судалгаанд
хамрагдагсдын дийлэнх хувь нь аймаг гэдэг нэршлийг зөвхөн албаны бичиг болон
албан ярианы хүрээнд хэрэглэж ирсэн байна. Энэ нь засаг захиргаа нутаг
дэвсгэрийн хүрээнд нэрийг хуульчилж өгсөнтэй холбоотойгоор тайлбарлах
үндэстэй. Харин албан бус хэрэгцээнд аймаг гэдэг нэршлийг хэрэглэгддэггүй
болохыг харж болно. Энэ нь нийгмийн бүлгүүдийн аймаг болон хот хэмээх
нэршилд хандаж байгаа хандлага, түүнийг хэрэглэж байгаа байдал урвуу
хамааралтайг илэрхийлж байна. Хэлний нэгжийг цагийн харьцаанд судлах гэдэг нь
түүнийг хөгжил хөдөлгөөнд нь хувирал өөрчлөлтөнд нь авч үзэхийг хэлдэг. Энэхүү
зүй тогтол нь үүсэл, хөгжил, мөхөл гэсэн хувьслын шинжийг өөртөө агуулж байдаг
учир хэл нь түүхэн шинж чанартай үзэгдэл юм. Хэл соѐлын шүтэлцээг цагийн
утгаар илэрхийлэхэд хөгжлийн явцад нэршил өөрийн мөн чанар, утга агуулгаас
хоцрогдож болохыг Дарханыг аймаг хэмээн нэрлэсэн жишээ харуулна.
Гурав: Түүнчлэн аймаг хэмээх нэршил нь гадаад дотоодын зочид төлөөлөгчид,
жуулчдыг төөрөгдүүлэх, цаашлаад улсад хоѐрдугаарт ордог хотыг сумын
хэмжээнд авч үзсэнээр түүнд зориулах гадаадын хөрөнгө оруулалт багасах, олон
улсын харилцаанд сөргөөр нөлөөлөх хандлага гарах талтай гэдэг таамаглал
дэвшүүлж байна.
Таамаглалын хүрээнд нийгэм хэлшинжлэлийн судалгааны аргыг ашиглан Дархан –
Уул аймагт суурин, түр оршин суугч болон түр хугацаагаар ирсэн Орос, Герман,
Америк, Перу, Куба, Вьетнам, Филиппин, Малайз зэрэг 8 орны 98 иргэдээс
түүврийн аргаар асуулга авч харьцуулалт хийж үзлээ.
Судалгааны дүнг хүснэгтээр үзүүлбэл:
Санал асуулгын дүн /тоогоор/
№ Асуултууд Хариулт Тоон
үзүүлэлт
1. Дархан –Уул аймаг бусад аймагтай
харьцуулахад хэмжээний хувьд ямар вэ?
Том 78
Дунд зэрэг 3
Жижиг 7
2. Дархан хотын нэрийн тухайд эргэлзэх тохиолдол
гарч байсан уу?
Тийм 74
Үгүй 10
Мэдэхгүй 4
3. Дархан хот мөн үү? Тийм 73
Үгүй 7
Мэдэхгүй 9
4. Дархан монголын 2 дахь том хот мөн үү? Тийм 91
Үгүй 6
Мэдэхгүй 2
5. Дарханд хамгийн түрүүнд юу шаардлагатай бэ? Хотын соѐл 51
Онгоцны
буудал
20
Аялал
жуулчлалын
нэгдсэн
2
товчоо
Диснейланд 3
Мэдэхгүй 4
Судалгааны явцад гадаад иргэдээс авсан аман асуулгаар авсан дүнгээс
харахад тухайн гадаад иргэний эх оронд нь гардаг монголын тухай
танилцуулга сэтгүүлд Дарханыг Монгол улсын 2 дахь том хот гэж
тодорхойлсон нь зөвхөн жуулчдыг татах гэсэн сурталчилгаа гэхээсээ илүү
хүн амын дийлэнхийн хандлагын асуудал гэж үзэх талтай.
ОХУ болон Хятад улсад том хотоо тосгонд хамруулдаггүй бөгөөд Өвөр
Монголын Өөртөө засах орны туршлагаар Улаан хад хошууны төвийг биеэ
даасан улсын зэрэглэлтэй 3-р жишиг хот болгосон туршлагыг нэвтрүүлэх
боломжийг судалж үзэх боломжтой юм. Дарханыг улсын зэрэглэлтэй бие
даасан хот болгоход Дархан хотын нийт иргэдийн санал хурааснаар УИХ-д
өргөн барьж шийдвэрлүүлж болох хууль эрх зүйн орчин байгаа юм.
ДҮГНЭЛТ
1. Дархан хот нь дэлхийн бусад хотуудтай хөл нийлүүлэн алхаж,
өөрийнхөө өнгө төрхийг хадгалж хөгжихөд улсын зэрэглэлтэй хот нэрээ
гэсэн нэрээ авч чадах явдал хамгаас чухал байна.
2. Хот болон хөгжих эерэг сөрөг талыг дагуулах жамтай боловч эцсийн
дүнд хот дагаж хөгжил явдаг гэсэн зарчим нь энэхүү ажлын нэг үр дүн болж
байна.
3. Дархан хот гэдгээ засаг захиргааны нэгжид аймаг, сум болгон
оруулахгүйгээр байх аваас олон улсын төрийн болон төрийн бус
байгууллага, гадаад улс орны нэртэй компани, корпораци, их дээд сургууль,
эрдэм шинжилгээний байгууллагуудтай төслийн хүрээнд хамтран ажиллах,
хамтын ажиллагааны шинэ хэлбэрүүд үүсэн бий болно. Үүний тулд Дархан
сум гэдэг засаг захиргааны нэгжийг өөрөөр нэрлэж болох юм.
4. Хэлний хэм хэмжээний хувьд илэрхий буруу боловч нэгэнтээ хэвшин
хэрэглэгдэж байгаа үг хэллэг нэр томьѐог өөрчлөн, түүний оронд шинэ нэр
томьѐо авч хэрэглэх нь асар их хугацаа, хөрөнгө шаардах тул нэршил нэр
томьѐог цаг алдалгүй цэгцлэх шаардлагатай гэж дүгнэж байна.
Ном зүй
1. Монгол улсын үндсэн хууль 1992
2. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай
хууль
3. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль
4. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль
5. Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь. Уб., 2008, Ү боть.
6. “Дарханыг дархлагчдын дурдатгал ” Дархан1987.,
7. “Найрамдлаар овоглосон хот” Уб .,1985 ред. Д.Гармаа
8. Дархан –Уул аймгийн танилцуулга 2011
9. Нэр томъѐо судлал №2-14
10. Г.Гэрэлмаа., “Хэрэглээний хэл шинжлэл” 2012
11. “Хэлний соѐлын тулгамдсан асуудлууд” ШУА, Хэл зохиолын
хүрээлэн., 2011

More Related Content

More from Ankhbileg Luvsan

Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
Ankhbileg Luvsan
 
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгааДархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
Ankhbileg Luvsan
 
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгааЦэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Ankhbileg Luvsan
 
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүнАрхаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
Ankhbileg Luvsan
 
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
Ankhbileg Luvsan
 
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
Ankhbileg Luvsan
 
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
Ankhbileg Luvsan
 
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаагэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгааAnkhbileg Luvsan
 
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгааГэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Ankhbileg Luvsan
 
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
Ankhbileg Luvsan
 
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Ankhbileg Luvsan
 
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалдИх, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Ankhbileg Luvsan
 
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн өв...
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн  өв...Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн  өв...
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн өв...
Ankhbileg Luvsan
 
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх ньАртерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
Ankhbileg Luvsan
 
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан ньӨсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
Ankhbileg Luvsan
 
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх ньХүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
Ankhbileg Luvsan
 
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ankhbileg Luvsan
 
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга замМонголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Ankhbileg Luvsan
 
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломжДархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Ankhbileg Luvsan
 
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
Ankhbileg Luvsan
 
More from Ankhbileg Luvsan (20)

“Дархан” засаг захиргааны нэгжийн нэршил, нэр томьёог цэгцлэх асуудалд

  • 1. “ДАРХАН” ЗАСАГ ЗАХИРГААНЫ НЭГЖИЙН НЭРШИЛ, НЭР ТОМЬЁОГ ЦЭГЦЛЭХ АСУУДАЛД Гэрэлмаа.Г1 (Ph.D), Нарантуяа.Л 2 (Ph.D) 1 ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн Үндэслэл Дархан хотын суурийг 1961 оны 10 сарын 17-нд тавьж Орос, Польш, Унгар, Болгар, Чехословак, Герман зэрэг улсын техник эдийн засгийн хамтын ажиллагааны тусламжтайгаагаар байгуулсан билээ. Энэ үеэс их бүтээн байгуулалт эхэлж орчин үеийн цоо шинэ хот бий болсон юм. Улсын хэмжээнд нийслэл Улаанбаатар хотын дараа орох хоѐрдох том хот хэмээн үздэг. Харин УИХ-ын 1994 оны 32 дугаар тогтоолоор Дархан хотыг Дархан-Уул аймаг болгон 4 сумтайгаар өөрчлөн байгуулсан. Энэ үеэс Дархан хот, Дархан –Уул аймаг хэмээх хоѐр нэршилтэй нэг хотын тухай хэлэлцэх болсон. Үүнийг эрхзүйн талаас нь харвал хоѐр хуулиар зохицуулагдах болж байна. Нэг нь 2006 оны 12 сарын 15-д баталсан “Засаг захиргаа, нутаг дэсвгэрийн нэгж, түүний түүний удирдлагын тухай” хууль агаад 2010 оны 10 сарын 29-нд болон 2015 оны 01 сарын 23-нд тус тус нэмэлт өөрчлөлт оруулсан хүчин төгөлдөр хууль юм. Нөгөө нь 1994 оны 04 сарын 01 ээс хүчин төгөлдөр болсон “Хот тосгоны эрхзүйн байдлын тухай” хууль юм. “Засаг захиргаа, нутаг дэсвгэрийн нэгж, түүний түүний удирдлагын тухай” хуулийн 3.1.-д Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана. Энэ үндэслэлд нийслэлээс бусад хотын тухай өгүүлээгүй учир хот нь сумын статустай болж байгаа юм. Гэтэл уг хуулийн 3.3-д Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоны эрх зүйн байдлыг тусгайлан зохицуулна гэжээ. Иймээс “Хот тосгоны эрхзүйн байдлын тухай” хуулийг үзвэл түүний 5-1-д Хот, тосгон нь засаг захиргааны хувьд оршин байгаа тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт харьяалагдана гэжээ. Эндээс харвал засаг захиргааны нэгжийн үүднээс хот тосгоныг ялгаад байхааргүй болгож хуульчилсан учраас Дархан сум үүсчээ. Цаашлаад Дархан хот хэвээр байж болох уу гэдгийг дээрх хуулиас харвал 3-1-д Хот нь 15000-аас доошгүй оршин суугчтай, тэдгээрийн дийлэнх хувь нь голлон
  • 2. үйлдвэр, үйлчилгээний салбарт ажилладаг, хот бүрдүүлэгч дэд бүтэц хөгжсөн, өөрийн удирдлага бүхий төвлөрсөн суурин газар мөн гэсэн байна. Тэгэхээр одоо Дархан хот нийт 91093 хүн амтай төвдөө 74526 хүн амьдардаг учир хотын хүн ам болон үйлдвэр үйлчилгээ, дэд бүтцийн хувьд хотод тавигдах шаардлагыг бүрэн хангаж буй нь харагдаж байна. Судалгааны ажлын зорилго: Аймаг, хот, сум гэсэн нэршлийн агуулгын ялгааг олж тогтоох, Дархан –Уул аймгийн засаг захиргааны нэрийг өөрчилж Дархан хот гэсэн нэртэй болгож оноосон нэрийн хувьд өрөөсгөл ойлголтуудыг жигдлэх. Судалгааны ажлын зорилт: Дээрх зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг тавьсан болно. Үүнд: 1. Аймаг, хот, сум гэсэн нэршлийн тайлбар, Засаг захиргааны нэгжийн нэршил, нэр томьѐо ухагдхуунтайгаа хэрхэн нийцэж байгааг тодруулах, 2. Аймаг хэмээх нэршлийн амьдрах чадварт эмперик судалгаа хийх. 3. Нийгэм хэл шинжлэлийн хүрээнд гадаадын иргэдээс хот аймаг хоѐр нэршилд хандах хандлагын тандалт хийх Судалгааны арга аргачлал: Судалгаа нь хам ба цуваа цагийн хүрээнд явагдсан ба syncrone – социологийн ажиглалт, баримтыг задлан шинжлэх (analysis) тодорхойлон бичих нэгтгэн дүгнэх (synthesis) харьцуулалтын арга, математик статистикийн энгийн арга, SWOТ шинжилгээ, архивын болон бусад мэдээ материалд боловсруулалт хийх, индукци, дидукцийн гэх мэт Судалгааны дүн: Нэг : Хот, хотхон, төв, өртөө, зөрлөг зэрэг суурин газруудын нэрийг ойконим хэмээх ухаан судалдаг агаад уг нэрс нь нийлмэл үгээр буюу хоѐр үгээр бүтсэн байх нь элбэг. Эхний бүрэлдүүлэгч нь оноосон /Дархан/ нэр хоѐрдахь буюу дэвсгэр
  • 3. нэр /хот/ нь ухагдахууны нэр байдаг. Иймээс дараах шаардлагыг хангасан байх ѐстой. Үүнд: 1. Тогтолцоотой байх 2. Шинжлэх ухааны тодорхой салбарт үйлчилдэг байх 3. Ухагдхуунаа оновчтой илэрхийлэх 4. Нэг утгатай байх 5. Логик уялдаа холбоотой 6. Сэтгэл хөдлөлийн өнгө аясгүй байх 7. Товч тодорхой байх., “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-д хот, аймаг, сум гэдэг үгийг дараах байдлаар тайлбарлажээ. Үүнд: - Хот: Нэгэн газар барилга байшин цогцлон суурьшсан бөгөөд үйлдвэр, худалдаа, засаг захиргааны байгууллага төвлөрч хүн ам олноор хуран цугларсан газар: хот байгууламж (уран барилга, нийгэм эдийн засаг, ариун цэвэр эрүүл ахуй, барилга техник, байгаль орчныг хамгаалах арга хэмжээг иж бүрнээр хамарсан хотын төлөвлөлт барилгажилтын онол практик), хот орох (хөдөөгөөс төв газар очих, хотод очих), хотын хөдөлгөөний дүрэм (хүн ам шигүү суурьшсан газар мөрдөх ердийн ба авто хөсөг, хүмүүсийн зохицон явах дүрэм, төв газрын замын хөдөлгөөний ба зорчигчийн мөрдөх дүрэм), хотын хүн ам (төвлөрсөн газрын хүн ам), хотын хайс хуучирсан (хуучин цагт хот балгасын гадуур барьдаг байсан хэрсэг), хотын цомцог хуучирсан (хотын хэрэм дээрх нэг зүйл барилга), хотын цэцэрлэг (төв газрын ургамалжуулсан амрах, алжаал тайлах газар), нийслэл хот (төрийн дээд эрх мэдэл бүхий байгууллага, засаг төрийн албан байгууллага орших улсын төв хот) - Аймаг: Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийн хамгийн том үндсэн нэгж: аймгийн сав (аймгийн бүх нутаг дэвсгэр, хил) - Сум: Аймгийн дараах засаг захиргааны нэгж /МХДТТ. Уб., 2008, Ш боть, х.1779/
  • 4. Оноосон нэр, нэр томьѐоны үүднээс үзвэл Дархан гэсэн нэрийг багтаасан Дархан хот, Дархан-Уул аймаг, Дархан сум гэсэн давхцал бий болж байгаа юм. Эдгээр оноосон нэрийн бүтцэд орсон “Дархан” бүгд давтагдаж буй. Үүнийг судлаачид оноосон нэр бол тухайн зүйлд тусгайлан өгсөн учир цорын ганц байх ѐстой хэмээн үзсэн байдаг нь зөрчигдөж байгаа юм. Нөгөө талаар нэг оноосон нэрээр сум, аймаг, хот гэх өөр өөр ойлголт ухагдахууныг нэрлэж болохгүй, үүний тайлбар нь: Хэл шинжлэлд “нэрлэх” (denomination) хэмээх нэр томьѐог хэдэн талаас нь тодорхойлдог бөгөөд ямар нэг юм үзэгдэл, үйл явдлын шинж чанарыг нэрлэхдээ мөн чанар, агуулгыг чухалчилж үздэг. Нэрших нь олон талтай нарийн үзэгдэл болохын хувьд дан ганц хэл шинжлэлийн үндэстэй байхаас гадна танин мэдэхүй, сэтгэл зүй биологи, физиологи, нийгэм судлалтай холбоо хамааралтай асуудлыг тайлбарлах ѐстой болдог. Нэрлэх нь нийгмийн аливаа асуудлыг танин мэдэх, ангилах, харьцуулах болон харилцааны үр дүн болж хөгжсөөр ирсэн. Хоёр: Аймаг хэмээх нэршлийн амьдрах чадварт хийсэн судалгаагаар, судалгаанд хамрагдагсдын дийлэнх хувь нь аймаг гэдэг нэршлийг зөвхөн албаны бичиг болон албан ярианы хүрээнд хэрэглэж ирсэн байна. Энэ нь засаг захиргаа нутаг дэвсгэрийн хүрээнд нэрийг хуульчилж өгсөнтэй холбоотойгоор тайлбарлах үндэстэй. Харин албан бус хэрэгцээнд аймаг гэдэг нэршлийг хэрэглэгддэггүй болохыг харж болно. Энэ нь нийгмийн бүлгүүдийн аймаг болон хот хэмээх нэршилд хандаж байгаа хандлага, түүнийг хэрэглэж байгаа байдал урвуу хамааралтайг илэрхийлж байна. Хэлний нэгжийг цагийн харьцаанд судлах гэдэг нь түүнийг хөгжил хөдөлгөөнд нь хувирал өөрчлөлтөнд нь авч үзэхийг хэлдэг. Энэхүү зүй тогтол нь үүсэл, хөгжил, мөхөл гэсэн хувьслын шинжийг өөртөө агуулж байдаг учир хэл нь түүхэн шинж чанартай үзэгдэл юм. Хэл соѐлын шүтэлцээг цагийн утгаар илэрхийлэхэд хөгжлийн явцад нэршил өөрийн мөн чанар, утга агуулгаас хоцрогдож болохыг Дарханыг аймаг хэмээн нэрлэсэн жишээ харуулна. Гурав: Түүнчлэн аймаг хэмээх нэршил нь гадаад дотоодын зочид төлөөлөгчид, жуулчдыг төөрөгдүүлэх, цаашлаад улсад хоѐрдугаарт ордог хотыг сумын хэмжээнд авч үзсэнээр түүнд зориулах гадаадын хөрөнгө оруулалт багасах, олон
  • 5. улсын харилцаанд сөргөөр нөлөөлөх хандлага гарах талтай гэдэг таамаглал дэвшүүлж байна. Таамаглалын хүрээнд нийгэм хэлшинжлэлийн судалгааны аргыг ашиглан Дархан – Уул аймагт суурин, түр оршин суугч болон түр хугацаагаар ирсэн Орос, Герман, Америк, Перу, Куба, Вьетнам, Филиппин, Малайз зэрэг 8 орны 98 иргэдээс түүврийн аргаар асуулга авч харьцуулалт хийж үзлээ. Судалгааны дүнг хүснэгтээр үзүүлбэл: Санал асуулгын дүн /тоогоор/ № Асуултууд Хариулт Тоон үзүүлэлт 1. Дархан –Уул аймаг бусад аймагтай харьцуулахад хэмжээний хувьд ямар вэ? Том 78 Дунд зэрэг 3 Жижиг 7 2. Дархан хотын нэрийн тухайд эргэлзэх тохиолдол гарч байсан уу? Тийм 74 Үгүй 10 Мэдэхгүй 4 3. Дархан хот мөн үү? Тийм 73 Үгүй 7 Мэдэхгүй 9 4. Дархан монголын 2 дахь том хот мөн үү? Тийм 91 Үгүй 6 Мэдэхгүй 2 5. Дарханд хамгийн түрүүнд юу шаардлагатай бэ? Хотын соѐл 51 Онгоцны буудал 20 Аялал жуулчлалын нэгдсэн 2
  • 6. товчоо Диснейланд 3 Мэдэхгүй 4 Судалгааны явцад гадаад иргэдээс авсан аман асуулгаар авсан дүнгээс харахад тухайн гадаад иргэний эх оронд нь гардаг монголын тухай танилцуулга сэтгүүлд Дарханыг Монгол улсын 2 дахь том хот гэж тодорхойлсон нь зөвхөн жуулчдыг татах гэсэн сурталчилгаа гэхээсээ илүү хүн амын дийлэнхийн хандлагын асуудал гэж үзэх талтай. ОХУ болон Хятад улсад том хотоо тосгонд хамруулдаггүй бөгөөд Өвөр Монголын Өөртөө засах орны туршлагаар Улаан хад хошууны төвийг биеэ даасан улсын зэрэглэлтэй 3-р жишиг хот болгосон туршлагыг нэвтрүүлэх боломжийг судалж үзэх боломжтой юм. Дарханыг улсын зэрэглэлтэй бие даасан хот болгоход Дархан хотын нийт иргэдийн санал хурааснаар УИХ-д өргөн барьж шийдвэрлүүлж болох хууль эрх зүйн орчин байгаа юм. ДҮГНЭЛТ 1. Дархан хот нь дэлхийн бусад хотуудтай хөл нийлүүлэн алхаж, өөрийнхөө өнгө төрхийг хадгалж хөгжихөд улсын зэрэглэлтэй хот нэрээ гэсэн нэрээ авч чадах явдал хамгаас чухал байна. 2. Хот болон хөгжих эерэг сөрөг талыг дагуулах жамтай боловч эцсийн дүнд хот дагаж хөгжил явдаг гэсэн зарчим нь энэхүү ажлын нэг үр дүн болж байна. 3. Дархан хот гэдгээ засаг захиргааны нэгжид аймаг, сум болгон оруулахгүйгээр байх аваас олон улсын төрийн болон төрийн бус байгууллага, гадаад улс орны нэртэй компани, корпораци, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай төслийн хүрээнд хамтран ажиллах, хамтын ажиллагааны шинэ хэлбэрүүд үүсэн бий болно. Үүний тулд Дархан сум гэдэг засаг захиргааны нэгжийг өөрөөр нэрлэж болох юм. 4. Хэлний хэм хэмжээний хувьд илэрхий буруу боловч нэгэнтээ хэвшин хэрэглэгдэж байгаа үг хэллэг нэр томьѐог өөрчлөн, түүний оронд шинэ нэр
  • 7. томьѐо авч хэрэглэх нь асар их хугацаа, хөрөнгө шаардах тул нэршил нэр томьѐог цаг алдалгүй цэгцлэх шаардлагатай гэж дүгнэж байна. Ном зүй 1. Монгол улсын үндсэн хууль 1992 2. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хууль 3. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль 4. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль 5. Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь. Уб., 2008, Ү боть. 6. “Дарханыг дархлагчдын дурдатгал ” Дархан1987., 7. “Найрамдлаар овоглосон хот” Уб .,1985 ред. Д.Гармаа 8. Дархан –Уул аймгийн танилцуулга 2011 9. Нэр томъѐо судлал №2-14 10. Г.Гэрэлмаа., “Хэрэглээний хэл шинжлэл” 2012 11. “Хэлний соѐлын тулгамдсан асуудлууд” ШУА, Хэл зохиолын хүрээлэн., 2011