Бэлтгэсэн: Ж.Наранбаяр
М.Явуухулан
2024.09.27
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН
ЭНДАУМЕНТЫН САНГИЙН БҮРДҮҮЛЭЛТ БОЛОН
ЗАРЦУУЛАЛТТАЙ ХОЛБОГДОХ НИЙТЛЭГ ЖУРМЫН
ТАНИЛЦУУЛГА
АГУУЛГА
• Нэг.Нийтлэг үндэслэл
• Хоёр.Хөрөнгийг хүлээн авах, бүртгэх
• Гурав.Эндаументын сангийн үйл ажиллагаа, сангийн хөрөнгийн
удирдлага
• Дөрөв.Эндаументын сангийн үйл ажиллагааны тайлагнал, ил тод
байдал, хяналт
• Тав.Бусад
Нэг.Нийтлэг үндэслэл
Энэхүү нийтлэг журам дээд боловсролын сургалтын байгууллага (цаашид "сургууль" гэх)-ын
эндаументын сангийн бүрдүүлэлт болон зарцуулалттай холбоотой харилцааг зохицуулна.
"Эндаументын сан" гэж
Боловсролын ерөнхий
хуулийн 3.1.23-д заасан “дээд
боловсролын сургалтын
байгууллагад иргэн, аж ахуйн
нэгж, байгууллагаас ашиг
олох зорилгогүй шилжүүлсэн
мөнгөн хөрөнгө болон бусад
хөрөнгийг” хэлнэ.
Эндаументын сангийн
зорилго нь сургуулийн
хөгжил, судалгаа, эрдэм
шинжилгээ, инновацын
зорилтот арга хэмжээг
санхүүжүүлэхэд оршино.
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 7 дугаар
сарын 04-ний өдрийн А/331 дүгээр тушаалын хавсралт
Нэг.Нийтлэг үндэслэл
Эндаументын
сангийн
хөрөнгө дараах
эх үүсвэрээс
бүрдэнэ:
1. иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ашиг олох зорилгогүй
шилжүүлсэн мөнгөн хөрөнгө, үнэт цаас;
2.хүүгийн болон ногдол ашгийн орлого;
3. иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас
шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгө;
4. иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас шилжүүлсэн
лабораторийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл.
Хоёр.Хөрөнгийг хүлээн авах, бүртгэх
Эндаументын сангийн хөрөнгийг хүлээн
авах, бүртгэх ажлыг тухайн сургуулийн
санхүүгийн алба Нягтлан бодох бүртгэлийн
тухай хуулийн дагуу бүртгэж, хүлээн авч
хэрэгжүүлнэ.
Сургууль хөрөнгийг хүлээн авсан тухай
баримтыг 2 хувь үйлдэж, иргэн, аж ахуйн
нэгж, байгууллагад нэг хувийг албан ёсоор
хүлээлгэж өгнө.
Эндаументын сангийн хөрөнгийг сургууль
тусдаа данс нээн бүртгэнэ.
Сургууль тайлант хугацаанд хүлээн авсан
хөрөнгийг санхүүгийн нягтлан бодох
бүртгэлд тусган бүртгэнэ.
Гурав.Эндаументын сангийн үйл ажиллагаа, сангийн хөрөнгийн удирдлага
Эндаументын сангийн
мөнгөн хөрөнгийн
удирдлагыг дараах
байдлаар зүй зохистой,
нэмэлт эх үүсвэр бий
болгох зорилгоор
хэрэгжүүлнэ:
Засгийн газар, аймаг,
нийслэлийн бонд, нэр
хүнд бүхий компанийн
бонд, хувьцаа
худалдан авах
Арилжааны банканд
хадгаламжийн
сертификат,
хадгаламжийн дансанд
байршуулах, хүүгийн
болон ногдол ашиг
авах;
Компанийн бонд,
хувьцаа;
Хөрөнгө оруулалтын
сангийн нэгж эрх;
Хөрөнгөөр
баталгаажсан үнэт
цаас;
• Эндаумент сангийн үйл ажиллагааг хариуцах нэгж байгуулан ажиллуулж болно. Эндаумент сангийн
гүйцэтгэх удирдлагыг сургуулийн Удирдах зөвлөл томилно.
• Эндаумент сангийн зохион байгуулалт, орон тоо, үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийг сургуулийн
Удирдах зөвлөл батална.
§10
Гурав.Эндаументын сангийн үйл ажиллагаа, сангийн хөрөнгийн удирдлага
Эндаументын сангийн орлогыг дараах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:
судалгааны үр дүнд бий болсон оюуны өмчийг эдийн
засгийн эргэлтэд оруулах үйл ажиллагааг санхүүжүүлэх;
судалгаа, эрдэм
шинжилгээ, инновацын
ажлыг санхүүжүүлэх;
инновацын төсөл,
хөтөлбөр хэрэгжүүлэх;
лабораторийн болон
сургалтын тоног
төхөөрөмж худалдан авах;
хөрөнгө оруулагчаас
санал болгосон
зориулалтын дагуу
зарцуулах.
Удирдах зөвлөл эндаументын сангийн
хөрөнгийн үйл ажиллагааны үр дүнд
бий болсон орлогыг зарцуулах
асуудлаар жилд нэг удаа хуралдаж,
шийдвэр гаргана.
Эндаументын сангийн хөрөнгө,
орлогыг сургуулийн Удирдах
зөвлөл, гүйцэтгэх удирдлага,
удирдах албан тушаалтнуудыг
урамшуулахад зарцуулахгүй.
Эндаументын сангийн
үйл ажиллагааны
тайлагнал, ил тод
байдал, хяналт:
Эндаументын сангийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл нээлттэй, ил тод байна.
Эндаументын сангийн хөрөнгийг зарцуулах инновац, эрдэм шинжилгээний
төслийг олон нийтэд ил тод зарлан, нээлттэй сонгон шалгаруулж, хэрэгжүүлэх
зарчмыг баримтална.
Сургууль эндаументын сангийн хөрөнгө, орлогыг зарцуулсан тохиолдолд
сургуулийн Санхүүгийн албанаас тухайн мэдээллийг тухайн сард үнэн
зөв, ойлгомжтой байдлаар өөрийн сургуулийн цахим хуудсаар дамжуулан
нийтэд мэдээлнэ.
Төрийн өмчийн сургуулийн эндаументын сангийн үйл
ажиллагаанд хөндлөнгийн хяналтыг Шилэн дансны тухай
хуулийн дагуу хэрэгжүүлнэ.
1
2
3
4
Дөрөв.Эндаументын сангийн үйл ажиллагааны тайлагнал, ил тод байдал, хяналт
5
Эндаументын сангийн орлогыг энэ журмын 3.5-т заасны дагуу
зарцуулсан эсэхэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хяналт тавьж,
саналаа сургуулийн Удирдах зөвлөлд гаргаж шийдвэрлүүлнэ.
Тав.Бусад
Эндаументын сангийн хөрөнгийн орлогыг зориулалтын
бусаар зарцуулах шийдвэр гаргасан, зарцуулсан албан
тушаалтанд холбогдох хуульд заасан хариуцлагыг
хүлээлгэнэ.
Эндаументын санд согтууруулах ундаа, мансууруулах
бодис, хүн, байгаль орчинд халтай үйлдвэрлэл,
үйлчилгээ эрхэлдэг байгууллага, аж ахуйн нэгжээс
хандив, тусламж авахыг хориглоно.
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭНДАУМЕНТЫН САНГИЙН БҮРДҮҮЛЭЛТ БОЛОН ЗАРЦУУЛАЛТТАЙ ХОЛБОГДОХ НИЙТЛЭГ ЖУРАМ.pptx

ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭНДАУМЕНТЫН САНГИЙН БҮРДҮҮЛЭЛТ БОЛОН ЗАРЦУУЛАЛТТАЙ ХОЛБОГДОХ НИЙТЛЭГ ЖУРАМ.pptx

  • 1.
    Бэлтгэсэн: Ж.Наранбаяр М.Явуухулан 2024.09.27 ДЭЭД БОЛОВСРОЛЫНСУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭНДАУМЕНТЫН САНГИЙН БҮРДҮҮЛЭЛТ БОЛОН ЗАРЦУУЛАЛТТАЙ ХОЛБОГДОХ НИЙТЛЭГ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
  • 2.
    АГУУЛГА • Нэг.Нийтлэг үндэслэл •Хоёр.Хөрөнгийг хүлээн авах, бүртгэх • Гурав.Эндаументын сангийн үйл ажиллагаа, сангийн хөрөнгийн удирдлага • Дөрөв.Эндаументын сангийн үйл ажиллагааны тайлагнал, ил тод байдал, хяналт • Тав.Бусад
  • 3.
    Нэг.Нийтлэг үндэслэл Энэхүү нийтлэгжурам дээд боловсролын сургалтын байгууллага (цаашид "сургууль" гэх)-ын эндаументын сангийн бүрдүүлэлт болон зарцуулалттай холбоотой харилцааг зохицуулна. "Эндаументын сан" гэж Боловсролын ерөнхий хуулийн 3.1.23-д заасан “дээд боловсролын сургалтын байгууллагад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ашиг олох зорилгогүй шилжүүлсэн мөнгөн хөрөнгө болон бусад хөрөнгийг” хэлнэ. Эндаументын сангийн зорилго нь сургуулийн хөгжил, судалгаа, эрдэм шинжилгээ, инновацын зорилтот арга хэмжээг санхүүжүүлэхэд оршино. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/331 дүгээр тушаалын хавсралт
  • 4.
    Нэг.Нийтлэг үндэслэл Эндаументын сангийн хөрөнгө дараах эхүүсвэрээс бүрдэнэ: 1. иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ашиг олох зорилгогүй шилжүүлсэн мөнгөн хөрөнгө, үнэт цаас; 2.хүүгийн болон ногдол ашгийн орлого; 3. иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгө; 4. иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас шилжүүлсэн лабораторийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл.
  • 5.
    Хоёр.Хөрөнгийг хүлээн авах,бүртгэх Эндаументын сангийн хөрөнгийг хүлээн авах, бүртгэх ажлыг тухайн сургуулийн санхүүгийн алба Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу бүртгэж, хүлээн авч хэрэгжүүлнэ. Сургууль хөрөнгийг хүлээн авсан тухай баримтыг 2 хувь үйлдэж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад нэг хувийг албан ёсоор хүлээлгэж өгнө. Эндаументын сангийн хөрөнгийг сургууль тусдаа данс нээн бүртгэнэ. Сургууль тайлант хугацаанд хүлээн авсан хөрөнгийг санхүүгийн нягтлан бодох бүртгэлд тусган бүртгэнэ.
  • 6.
    Гурав.Эндаументын сангийн үйлажиллагаа, сангийн хөрөнгийн удирдлага Эндаументын сангийн мөнгөн хөрөнгийн удирдлагыг дараах байдлаар зүй зохистой, нэмэлт эх үүсвэр бий болгох зорилгоор хэрэгжүүлнэ: Засгийн газар, аймаг, нийслэлийн бонд, нэр хүнд бүхий компанийн бонд, хувьцаа худалдан авах Арилжааны банканд хадгаламжийн сертификат, хадгаламжийн дансанд байршуулах, хүүгийн болон ногдол ашиг авах; Компанийн бонд, хувьцаа; Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх; Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас; • Эндаумент сангийн үйл ажиллагааг хариуцах нэгж байгуулан ажиллуулж болно. Эндаумент сангийн гүйцэтгэх удирдлагыг сургуулийн Удирдах зөвлөл томилно. • Эндаумент сангийн зохион байгуулалт, орон тоо, үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийг сургуулийн Удирдах зөвлөл батална.
  • 7.
    §10 Гурав.Эндаументын сангийн үйлажиллагаа, сангийн хөрөнгийн удирдлага Эндаументын сангийн орлогыг дараах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна: судалгааны үр дүнд бий болсон оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах үйл ажиллагааг санхүүжүүлэх; судалгаа, эрдэм шинжилгээ, инновацын ажлыг санхүүжүүлэх; инновацын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх; лабораторийн болон сургалтын тоног төхөөрөмж худалдан авах; хөрөнгө оруулагчаас санал болгосон зориулалтын дагуу зарцуулах. Удирдах зөвлөл эндаументын сангийн хөрөнгийн үйл ажиллагааны үр дүнд бий болсон орлогыг зарцуулах асуудлаар жилд нэг удаа хуралдаж, шийдвэр гаргана. Эндаументын сангийн хөрөнгө, орлогыг сургуулийн Удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага, удирдах албан тушаалтнуудыг урамшуулахад зарцуулахгүй.
  • 8.
    Эндаументын сангийн үйл ажиллагааны тайлагнал,ил тод байдал, хяналт: Эндаументын сангийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл нээлттэй, ил тод байна. Эндаументын сангийн хөрөнгийг зарцуулах инновац, эрдэм шинжилгээний төслийг олон нийтэд ил тод зарлан, нээлттэй сонгон шалгаруулж, хэрэгжүүлэх зарчмыг баримтална. Сургууль эндаументын сангийн хөрөнгө, орлогыг зарцуулсан тохиолдолд сургуулийн Санхүүгийн албанаас тухайн мэдээллийг тухайн сард үнэн зөв, ойлгомжтой байдлаар өөрийн сургуулийн цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлнэ. Төрийн өмчийн сургуулийн эндаументын сангийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналтыг Шилэн дансны тухай хуулийн дагуу хэрэгжүүлнэ. 1 2 3 4 Дөрөв.Эндаументын сангийн үйл ажиллагааны тайлагнал, ил тод байдал, хяналт 5 Эндаументын сангийн орлогыг энэ журмын 3.5-т заасны дагуу зарцуулсан эсэхэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хяналт тавьж, саналаа сургуулийн Удирдах зөвлөлд гаргаж шийдвэрлүүлнэ.
  • 9.
    Тав.Бусад Эндаументын сангийн хөрөнгийнорлогыг зориулалтын бусаар зарцуулах шийдвэр гаргасан, зарцуулсан албан тушаалтанд холбогдох хуульд заасан хариуцлагыг хүлээлгэнэ. Эндаументын санд согтууруулах ундаа, мансууруулах бодис, хүн, байгаль орчинд халтай үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг байгууллага, аж ахуйн нэгжээс хандив, тусламж авахыг хориглоно.