SlideShare a Scribd company logo
1 of 7
Download to read offline
VI АНГИ VII АНГИ VIII АНГИ IX АНГИ
Ургамлын эрхтэн
Б6.2в. Ургамлын эрхтэнүүдийг
ургал ба үржлийн эрхтэн тогтолцоо
гэж ялган нэрлэх болсон учир
шалтгааныг батлах
Б7.2з. Навчны бүтэц, үүргийг
ялган таньж, навчинд фотосинтез
явагддаг болохыг туршилтаар
илрүүлэх
Б8.2и Ногоон ургамалд фотосинтез
явагдах процессийг туршилтаар
баталж, үгэн тэгшитгэлээр
илэрхийлэх
8.2ө. Фотосинтезийг урвалын
тэгшитгэлээр илэрхийлэн бичиж,
ургамалд шим бодис
зөөвөрлөгдөхийг нотлох
Б9.2п. Фотосинтезийн эрчимд
гэрлийн өөрчлөлт ба нүүрсхүчлийн
хийн концентраци нөлөөлөхийг
туршилтын үр дүнгээс илрүүлэх
9.2р. Навчийн бүтэц фотосинтез
болон хийн солилцоо явуулахад
зохицсон болохыг туршилтаар
тодорхойлох
Б8.2к. Үндэсний бүтэц, үүргийг ялган
таньж, үндсээр ус, эрдэс бодис
дамждаг болохыг туршилтаар
илрүүлэх
Б9.2с. Ургамлаас ус уурших болон ус
дутагдах үзэгдлийн шалтгааныг
харьцуулан тайлбарлаж, ууршилтын
эрчимд чийг, температур, гэрлийн
эрчим нөлөөлөхийг туршилтаар
илрүүлэх
Б8.2л. Ишний бүтэц, үүргийг ялган
таньж флоэм, ксилемээр бодис
дамждаг болохыг туршилтаар
илрүүлэх
Б9.2т. Шим бодис флоэмээр
зөөвөрлөгдөх, ургамлын эрхтнүүдэд
хуримтлагдахыг туршилтын үр дүнд
үндэслэн задлан шинжлэх
Б9.2у. Ургамал нь гэрэл ба хүндийн
хүчний үйлчлэлд хариу үйлдэл
үзүүлдэг болохыг хэлэлцэх,
туршилтаар илрүүлэх
Хүний
үржил,
Б6.3а. Шилжилтийн насны охид
хөвгүүдийн бие махбод ба сэтгэл
санаанд гарах өөрчлөлтийг ялган
тодорхойлох
Б7.3а. Биений юмны мөчлөг,
хуанли хөтлөхийн учрыг
тайлбарлах
Б8.3б. Хүний нөхөн үржихүйн
тогтолцооны эрхтнүүдийг нэрлэж,
үүргийг тайлбарлах, эр, эм бэлгийн
эсийн бүтцийг харьцуулах
Б9.3а. Хүний эр, эм бэлгийн эсийн
хөгжлийн үе шатыг харьцуулан
тайлбарлах
Б9.3б. Хүний үр тогтолт болон
хөврөлийн хөгжлийн үе шатыг зураг,
бичлэгээс ажиглаж тайлбарлах
Б6.3б. Ургамлын үр соёолох,
ургамал ургахад нөлөөлөх хүчин
зүйлийг туршилтын үр дүнгээс
нотлон тайлбарлах
Б7.3б. Бэлгийн бус үржлийг
төмс, мөөг бактериар жишээлэн
тайлбарлах
Б8.3а. Бэлгийн ба бэлгийн бус
үржлийн ялгааг тодорхойлох
Б7.3в. Ургамлын үржлийн эрхтэн
болох цэцгийн бүтцийн
хэсгүүдийг өсгөгч шил ашиглан
ялган таних
Б8.3в. Ургамлын тоос хүртэлтийг
загварчилж, шавжаар болон салхиар
тоос хүртдэг ургамлын ялгааг
харьцуулан тодорхойлох
Б7.3г. Цэцгийн шадар эрхтний
бүтцэд үндэслэн цэцгийн
хэлбэрийг тодорхойлж, баг
цэцгийг ялган таних
Б8.3г. Ургамалд үр, жимс үүсэх үйл
явцыг цэцэгт ургамлын давхар үр
тогтолтоор жишээлэн тайлбарлах
Б7.3д. Цэцгийн үндсэн хэсэг
болох дохиур, үр боловсрох
орны онцлогийг ялган таних
Б8.3д.Үр, жимсний бүтцийг
харьцуулан, үрийн тархалтын
хэлбэрүүдийг тодорхойлох
Б8.3е. Ургамлын амьдралын
эргэлтийг далд ба нүцгэн үрт
ургамлаар жишээлэн тайлбарлах
Б8.3ж. Шинж тэмдгүүд эцэг эхээс
үр төлд дамжин удамшдаг болохыг
жишээгээр тайлбарлах
Б8.3з. Ашигтай шинж тэмдэг бүхий
шинэ үүлдэр, сорт, омог гарган
авахын ач холбогдлыг жишээгээр
тайлбарлах
Б8.3и. Амьд бие орчиндоо дасан
зохилдож, мэнд үлддэг болохыг
Дарвины онол, жишээгээр нотлох
Б6.4а. Орон нутгийнхаа амьтдын
гадаад бүтэц, амьдрах орчны
ялгаатай байдлыг ажиглан
амьдрах орчиндоо дасан зохицсон
болохыг жишээгээр тайлбарлах
Б7.4а. Идэш тэжээлийн хэлхээ,
сүлжээ, гэсэн ухагдахуунуудыг
ялган, тэдгээрийн хоорондын
хамаарлыг тодорхойлох
Б8.4а. Идэш тэжээлийн хэлхээнд
амьд биеийн эзлэх түвшинг тоон ба
биомассын суврагаар илэрхийлж,
учрыг тайлбарлах
Б9.4а. Экосистемийн үндсэн үйл
ажиллагааг бүрэлдэхүүн
хэсгүүдийн хооронд явагдах бодис,
энергийн урсгалаар тоймлон
тайлбарлах
Б6.4б. Биологийн системийн
энергийн анхдагч эх үүсвэр болох
нар болон бүтээгч, хэрэглэгч,
задлагч амьд биеийг оролцуулсан
идэш тэжээлийн хэлхээний 3-5
гишүүнтэй загвар бүтээх
Б7.4б. Идэш тэжээлийн
хэлхээний зүй тогтол алдагдахад
хүний үйл ажиллагаа
нөлөөлөхийг жишээгээр
тайлбарлах
Б8.4б. Идэш тэжээлийн гинжин
хэлхээ 5-аас цөөн түвшинтэй
байдгийг энергийн алдагдалд
үндэслэн тайлбарлах
Б9.4б. Биосфер, экосистем,
бүлгэмдэл, популяци, зүйл гэсэн
ухагдахуунуудыг тодорхойлох
Ургамлын үржил
Ургамлын
үржил
Ургамлын зөөвөрлөлт
Ургамлын хооллолт
Амьд
бие
ба
орчин
АГУУЛГЫН ЗАЛГАМЖ ХОЛБООНД ҮНДЭСЛЭН ХОЦРОГДЛЫГ НӨХӨХ ЗУРАГЛАЛ
БИОЛОГИ СУУРЬ БОЛОВСРОЛ III УЛИРАЛ
Удамшил, хувьсал ба шалгарал
АМЬД БИЕ ХООРОНДЫН БОЛОН ОРЧНЫ ХАРИЛЦАН ХОЛБОО
ҮРЖИЛ ХӨГЖИЛ
Удамшил,
хувьсал
ба
шалгарал
Нийслэл, орон нутгийн 30 гаруй
сургуулаас авсан судалгаагаар ихэнх
сургуулийн хувьд 3-р улирал “Үржил
хөгжил” бүлэг сэдвээс эхлэх
төлөвлөгөөтэй боловч хоцрогдол нөхөж
байгаатай холбоотой “Ургамлын
хооллолт, зөөвөрлөлт” бүлгийг судалж
дуусаагүй сургууль олон байгаа тул 3-р
улирлын залгамж холбоог Ургамлын
хооллолт сэдвээс эхлэн орууллаа.
Биологийн сургалтын хөтөлбөрийн агуулга спираль бүтцээр өгсөж, гүнзгийрдэг тул агуулгын
залгамж холбоонд үндэслэн тухайн ангийн суралцахуйн зорилтын хүрээнд өмнөх ангиудын,
болон өмнөх суралцахуйн зорилтын агуулгыг сэргээн сануулж, бататгах, давтах замаар
хоцрогдлыг нөхөх боломжтой.
АГУУЛГЫН ЗАЛГАМЖ ХОЛБООНД ҮНДЭСЛЭН ХОЦРОГДЛЫГ НӨХӨХ ЗУРАГЛАЛ
БИОЛОГИ СУУРЬ БОЛОВСРОЛ III УЛИРАЛ
Биологийн оношлох үнэлгээнд хийсэн анализ
Зайн сургалтын үед суралцахуйд бий болсон бэрхшээлийг тодорхойлох, анги болон судлагдахуун тус
бүрээр агуулгын хоцрогдлыг оношлон богино хугацаанд зөв менежмент, арга зүйг төлөвлөн
хэрэгжүүлэх бодит шаардлагад үндэслэн оношлох үнэлгээний судалгааг 2021 оны 10 сард БҮТ-өөс
зохион байгуулсан
Анги бүрийн сул гүйцэтгэлтэй даалгаврыг харгалзах бүлэг сэдэв, суралцахуйн зорилт, даалгаврын
дугаар, хувилбар тус бүрийн гүйцэтгэлийг харуулж, даалгаврын танин мэдэхүйн түвшин, тавил, хүнд
хөнгөний зэргийг шинжлэн шалтгааныг тодруулахыг зорилоо.
Дээрх шинжилгээ болон 6-12 ангийн даалгаврын тавил, танин мэдэхүйн төрөл гүйцэтгэлээс харахад
сурагчид мэдлэгээ хэрэглэх, зураг, график, өгөгдөлтэй ажиллах, харьцуулах, холбоо хамаарал, учир
шалтгааныг тайлбарлах чадвар сул байна. Нийтлэг сул гүйцэтгэлтэй байгаа даалгаврын тавилын жишээг
харууллаа.
Эх сурвалж: Хичээл сургалтын хоцрогдлын нөхцөл байдлыг оношлох
үнэлгээний тайлан. БҮТ, 2022 он.
Биологийн оношлох үнэлгээнд 6-12 –р ангийн
биологийн хөтөлбөрийн нийт 236 суралцахуйн
зорилтоос 121 нь буюу 71% нь үнэлгээнд орсон
ба 30009 сурагч үнэлгээний даалгаврыг
гүйцэтгэн 39 хувийн дундаж гүйцэтгэлтэй
үнэлэгджээ.
QR кодыг уншуулж
Биологийн оношлох
үнэлгээнд хийсэн
анализыг харах
боломжтой
СУЛ ГҮЙЦЭТГЭЛТЭЙ СУРАЛЦАХУЙН ЗОРИЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ЗҮЙН САНАА
8-р ангийн “Амьд бие хоорондын болон орчны харилцан холбоо” нэгж хичээлийн жишээн дээр
Д.Лхагвабаасан Шинэ монгол сургуулийн багш
Даалгаврын гүйцэтгэлд хийсэн анализ
Агуулга
Дэд
агуулга
Суралцахуйн зорилт
Сураг
-чийн
тоо
Гүйцэтг
элийн
дундаж
Хүндэрл
ийн
зэрэг
Ялгах
чадва
р
Хариулт
А B C D Х/гүй
Амьд бие
хоорондын
болон орчны
харилцан
холбоо
Экосисте
м дэх
хоол
тэжээл
ба
энерги
Б8.4а. Идэш тэжээлийн
хэлхээнд амьд биеийн
эзлэх түвшинг тоон ба
биомассын суваргаар
илэрхийлж, учрыг
тайлбарлах
2844 12.5
10.7
маш
хүнд
8,7
сул
10.5 12.5 42.2 24.5 10.3
Иймд энэхүү агуулгаар даалгаварт суурилсан арга зүйд үндэслэн нэгж хичээлийн жишээ
төлөвлөлтийг суралцахуйн зорилтын хүрээнд хийлээ.
Даалгаварт суурилсан арга зүй
Даалгаварт суурилсан арга зүйг хичээлд хэрэглэхэд суралцагчид тодорхой үр дүнд хүрэхийн тулд
бодит амьдралд үүсдэг нөхцөл байдалд тулгуурласан даалгаврыг хийж гүйцэтгэдэг. Ингэснээр
суралцагчдыг судалж буй агуулгаа ойлгох, чадвараа нээх, өөрийгөө хөгжүүлэх зэрэг үйл
ажиллагаанд татан оруулдаг ач холбогдолтой.
Багш суралцагчдад сонирхолтой, бодит байдлыг харуулсан даалгаврыг бэлтгэх бөгөөд даалгавар нь
эхлэл, өрнөл, төгсгөл хэсгээс бүрдсэн цогц, агуулга нь товч тодорхой байх ёстой.
Даалгавар дээр багаар ажиллаж, мэдээллийг нэг хэлбэрээс нөгөөд шилжүүлэх, биологийн шинжлэх
ухааны үг хэллэгийг хэрэглэж сурах, бичвэр мэдээлэлд анализ хийж диаграмм байгуулах, дүгнэлт
гаргах чадвар эзэмшихэд багшийн арга зүй чиглэнэ. Дараах холбоосоор https://s3.ap-southeast-
1.amazonaws.com/assets.aplus.mn/h/2-12-new.pdf сурагч төвтэй, тэгш хамруулах, оролцоонд
суурилсан бүтээлч арга зүйг судалж хичээл үйл ажиллагаандаа тусгаарай.
Даалгаварт суурилсан арга зүйг идэш тэжээлийн гинжин хэлхээний түвшин, тухайн түвшинд
харгалзах бодгалийн тоо, биомассын хэмжээг ашиглан тоо толгой болон биомассын суварга
бүтээхэд хэрэглэж болно.
Бид “Амьд бие хоорондын болон орчны харилцан холбоо“ нэгж хичээлийн хүрээнд үнэлгээний
шалгуурт үндэслэн нэгжийн төлөвлөлт хийх, даалгаварт суурилсан арга зүйг хэрэглэн ээлжит
хичээл зохион байгуулах арга зүйн жишээг төлөвлөлөө.
Даалгаврын гүйцэтгэлээс сурагчид С хариултыг их сонгосон байгаа нь даалгаврын өгөгдлөөс 4
түвшин бүхий суварга болохыг ойлгоогүй, экологийн суварга дах гишүүдийг ялгахгүй, В, D
хариултыг сонгосон сурагчид “нэг модонд” гэсэн даалгаврын өгөгдлийг ойлгоогүй болон нийт
сурагчийн 10 хувь буюу 290-ээд сурагч энэхүү даалгаврыг огт хариулаагүй байдал зэргээс дүгнэхэд
энэ нь танил бус нөхцөл бүхий даалгавар байсан байх магадлалтай байна.
Сэдэв сонгосон үндэслэл: Боловсролын үнэлгээний төвөөс улсын хэмжээнд зохион байгуулсан
“Оношлох үнэлгээ”-нд биологийн 8.4.1а суралцахуйн зорилт болох “Амьд бие хоорондын болон
орчны харилцан холбоо” агуулгын даалгаврыг 9 дүгээр ангийн суралцагчид хамгийн бага буюу 12.6%
гүйцэтгэсэн тул энэхүү суралцахуйн зорилтыг сонгов.
Даалгавар: 9-р ангийн Байгалийн ухааны 27-р даалгавар (Биологи)
Суралцахуйн
зорилт
Арга
зүй
Үйл ажиллагаа
Үйл ажиллагааны үр
дүн
Нэгжийн
суралцахуйн
үр
дүн
Хүрэх үр дүнгийн
шалгуур
Блюпринт танин
мэдэхүйн түвшингээр
Хэлбэр
I II III IV
Сэргээн
санах
Ойлгох
Хэрэглэх
Задлан
шинжлэх
Сонгох
даалгавар
Задгай
даалгавар
Б.8.а.1
Идэш
тэжээлийн
хэлхээнд
амьд
биеийн
эзлэх
түвшинг
тоон
ба
биомассын
суврагаар,
илэрхийлж
учрыг
тайлбарлах
Даалгаварт
суурилсан
арга
зүй
Ээлжит хичээл 1
Идэш тэжээлийн хэлхээг
хэрэглэн бүтээгч, хэрэглэгч,
задлагчийг үүргээр нь
ялгах, өгөгдөл дээр
үндэслэн идэш тэжээлийн
хэлхээ зохиох, хэлхээгээ
сүлжээ болгон өргөжүүлэх,
идэш тэжээлийн хэлхээ
болон сүлжээний төсөөтэй,
ялгаатай талыг тайлбарлах
Идэш тэжээлийн
хэлхээнүүд нийлж
идэш тэжээлийн
сүлжээг үүсгэдэг
болохыг тайлбарлах
Сурагч
идэш
тэжээлийн
хэлхээнд
амьд
биеийн
эзлэх
түвшнийг
харуулсан
тооны,
биомассын
суварга
зурж,
энергийн
алдагдал
тооцоолж
чаддаг
болно.
Идэш
тэжээлийн
хэлхээнд
амьд
биеийн
эзлэх
түвшинг
тоо
толгойн,
биомассын
суваргаар
илэрхийлдэг
болохыг
тайлбарладаг.
Тооны
ба
биомассын
суваргыг
зурж,
түвшинг
нэрлэдэг.
Тооны
ба
биомассын
суваргуудыг
зурж,
онцлогийг
жишээгээр
тайлбарладаг.
Төрөл
бүрийн
экосистемийн
тооны
ба
биомассын
суваргыг
зурж,
онцлогийг
харьцуулан
тайлбарладаг.
I.1 I.1 2
II.1 1
Ээлжит хичээл 2
Экологийн суваргын өмнөх
мэдлэгээ бататгах дасгал
ажиллах, бичвэр
мэдээллийг хүснэгт хэлбэр
рүү шилжүүлэх, хүснэгтэн
мэдээллийг хэрэглэн
диаграммаар тоо толгойн
суваргыг дүрслэх
Идэш тэжээлийн
түвшин тэдгээрт
хамааралтай амьд
биеийн тоо толгой
хэмжээг хэрэглэн тоо
толгойн диаграмм
буюу суваргыг
байгуулах
III.1 IV.1 2
Ээлжит хичээл 3
Цэнгэг ус, хуурай газрын
идэш тэжээлийн хэлхээн
дэх биомассын хэмжээг
хэрэглэн биосмассын
суваргыг дүрслэх, биомасс
болон тоо толгойн
суваргын төсөөтэй,
ялгаатай талыг харьцуулах
Энергийн суваргын
онцлогыг тайлбарлах,
биомасс, тоо толгой,
энергийн суваргын
төсөөтэй, ялгаатай
талуудыг тодорхойлох
Цэнгэг ба хуурай
газрын идэш
тэжээлийн хэлхээний
ялгааг тайлбарлаж тоо
толгой, биомассын
суваргыг ярган
байгуулах. Энергийн
суваргыг идэш
тэжээлийн нэг
түвшнээс дараагийн
түвшинд шилжиж
энергийн хэмжээнд
үндэслэн байгуулах.
Б.8.б.1
Идэш
тэжээлийн
гинжин
хэлхээний
түвшин
5-аас
цөөн
түвшинтэй
байдгийг
энергийн
алдагдалд
үндэслэн
тайлбарлах
Ээлжит хичээл 4
Идэш тэжээлийн хэлхээн
дэхь энергийн урсгалыг
ажиглан энерги ямар үйл
явцын дүнд алдагдаж
байгааг тайлбарлах,
энергийн алдагдлыг
тооцоолох дасгал дээрээс
үндэслэн идэш тэжээлийн
хэлхээний түвшин 5-аас
цөөн байдгийг тайлбарлах
Энергийн суваргын зүй
тогтлыг ажиглан
энергийн алдагдал
дулаан хэлбэрээр
болон биеэс илүүдэл,
хорт бодис
зайлуулагдах үед
алдагддаг гэдгийг
гаргуулах, Энергийн
алдагдлыг 10% -н
дүрмээр тооцоолж,
дээд түвшний
хэрэглэгчдэд бага
энерги шалтгааныг
тайлбарлуулах
Экосистем
дэх
идэш
тэжээлийн
хэлхээнүүдийн
энергийн
урсгалыг
харуулсан
бүдүүвч
зурдаг.
Идэш
тэжээлийн
түвшнүүдэд
энерги
хэрхэн
алдагдаж
байгааг
суваргын
дүрэм
ашиглан
тооцоолдог.
Амьд
бие
идэш
тэжээлээр
авсан
энергээ
өсөлт
хөгжил,
амьдралын
үйл
ажиллагаанд
зарцуулж,
дулаан
хэлбэрээр
ялгаруулдагыг
тайлбарладаг
Идэш
тэжээлийн
гинжин
хэлхээний
түвшин
яагаад
5-аас
цөөн
гишүүн
байдгийг
энергийн
алдагдлын
тооцоонд
үндэслэн
тайлбарладаг.
I.1 1
II.1 1
Ээлжит хичээл 5
Нэгж хичээлийн агуулгын
хүрээнд тохирсон
үнэлгээний шалгуурт
нийцсэн даалгавар
ажиллаж, үр дүнг тооцох
Экологийн суваргуудыг
дүрсэлж, тэдгээрийн
төрөл тус бүрийг ялган
тайлбарлаж, энергийн
алдагдлыг тооцоолох
дасгал ажиллах
III.1 III.1 III.1 3
IV.1 IV.1 IV.1 IV.1 4
4 4 4 2 3 11
8-р ангийн “Амьд бие хоорондын болон орчний харилцан холбоо” нэгжийг үнэлгээний
шалгуурт үндэслэн боловсруулсан нэгэн жишээг орууллаа. QR кодыг уншуулж
нэгжийн төлөвлөлтийг хараарай.
“Амьд бие хоорондын болон орчны харилцан холбоо” нэгж хичээлийн төлөвлөлт
Ээлжит хичээл 2-ийн төлөвлөлтийг “one page” нэг хуудас төлөвлөтийн загвараар жишээ болгон
орууллаа. Нэгжийн бусад ээлжит хичээлийн төлөвлөлт, ажлын хуудас, хэрэглэгдэхүүнтэй “google
classroom” ангийн 7dkipo кодоор орж танилцаарай
Энэхүү genual.ly дээр хийсэн ээлжит хичээлийн төлөвлөлтийг
https://view.genial.ly/62021a71f38b660019371012/interactive-content-eelzhit-hicheel-2 холбоосоор, орж
задлаж харах боломжтой
Ажлын хуудас
Даалгавар 1. Багууд идэш тэжээлийн хэлхээнд оролцож байгаа амьд биеийн түвшин, түүнд
хамааралтай мэдээллийг ялган хүснэгтэд бичнэ үү.
Жилд 720 тэрбум өвсөөр 15000 царцаа хооллодог. Тухайн тооны царцаагаар100 ширхэг мэлхий
хооллодог. 100 ширхэг мэлхийгээр 5 могой хооллодог
Идэш тэжээлийн хэлхээний
гишүүд
Идэш тэжээлийн
хэлхээний гишүүдийн
үүрэг
Хэлхээний хэддүгээр
түвшинд хамаарах
Хамаарах тоо
хэмжээ
Даалгавар 3. Багууд хүснэгтэн мэдээллээс тоо толгойн диаграмм байгуулахад шаардлагатай 2
үзүүлэлтийг сонгон авч өнгөөр ялгана.
Эхлүүлэх даалгавар. Түлхүүр үгийг нөхөх замаар мэдээллийг гүйцээнэ. /бүтээгч, 1-р зэргийн
хэрэглэгч, 2-р зэргийн хэрэглэгч, 3-р зэргийн хэрэглэгч, задлагч/
Амьд биеийн хоорондын хамаарлыг болон тэдгээрийн үржлийн идэвх, нөхөн үржих чадвар,
амьдралын төлөв байдал зэрэг тоон мэдээллийг зурган диаграммаар илэрхийлдэг. Энэ зүй тогтлыг
илэрхийлж байгаа зурган диаграммыг экологийн суварга гэнэ. Экологийн суваргын суурь хэсэгт
……………….. -г байрлуулдаг бол суурийн дээд хэсэгт идэш тэжээлийн түвшингээрээ
эхлээд…………………………, дараа нь ……………………………., дээд оройд ..-р зэргийн
хэрэглэгчид байрладаг. …………………..-г суварга дээр илэрхийлдэггүй.
Даалгавар 3. Сонгон авсан үзүүлэлтээ ямар диаграммаар хялбар илэрхийлж болох вэ?
Төгсгөх даалгавар. “Бид ямар мэдээллийг бүтээсэн бэ? “ сэдвээр 5 минут дүгнэлт бичиж,
хэлэлцүүлэг хийнэ. Дараах асуултад хариулна уу.
• Яагаад тухайн диаграммыг сонгох болсон бэ?
• Хоол тэжээлийн гишүүдийн түвшинд хамааралтай өгөгдлөө хэрхэн байршуулсан бэ?
• Хүснэгтэн мэдээллээ диаграммд бүрэн тусгаж чадсан эсэх
• Диаграмаас ямар зүй тогтлыг тайлбарлагдаж болох вэ?
Нэгж хичээлийн
үнэлгээний төлөвлөлт,
даалгавар, үнэлэх
аргачлалыг QR кодыг
уншуулан харах
боломжтой
Өөрийн үнэлгээний хуудас ..... ангийн сурагч...............................
Багшид өгөх зөвлөмж:
• Биологийн сургалтын хөтөлбөрийн агуулга спираль бүтцээр өгсөж, гүнзгийрдэг тул агуулгын
залгамж холбоонд үндэслэн тухайн ангийн суралцахуйн зорилтын хүрээнд өмнөх ангиудын,
болон өмнөх суралцахуйн зорилтын агуулгыг сэргээн сануулж, бататгах, давтах замаар
хоцрогдлыг нөхөх
• АЗХ-д үндэслэн багшийн дэмжлэгтэй зайлшгүй анги танхимд судлах болон сурагчид
бие даан судлах боломжтой агуулгыг ялгах
• Үүндээ үндэслэн нэгж хичээлээ төлөвлөхдөө БҮТ-өөс гаргасан нэгжийн суралцахуйн үр дүн,
тухайн үр дүнд хүрсэн эсэхийг илүүлэх гүйцэтгэлийн шалгуурт үндэслэн ээлжит хичээлийн
голлох үйл ажиллагааг тусгах
• Ээлжит хичээл дэх төлөвлөсөн дасгал даалгавар, үйл ажиллагааны гүйцэтгэлээр сурагчдын суурь
чадварын хөгжлийг оношлож, ДАД-ээс сул чадварт харгалзах дасгал даалгаврыг сонгон хүүхэд
бүрд ялгаатай ажиллуулах замаар суурь чадварыг дэмжих, ахиулах чиглэлээр хичээл үйл
ажиллагааг зохион байгуулах
• Үнэлгээг үнэлгээний зорилт, гүйцэтгэлийн шалгуурт үндэслэн хичээлийн явцад ажлын хуудасны
гүйцэтгэл, сурагчийн өөрийн үнэлгээ, багшийн ажиглалтаар үнэлэхээс гадна нэгжээр хүрсэн үр
дүнг нэгжийн үнэлгээний блюпринт, түүнд харгалзах дасгал даалгавар, үнэлэх аргачлалыг
цогцоор нь төлөвлөн хэрэгжүүлэх.
• Нэгжийн үнэлгээний төлөвлөлтийг сурагчдад нэгж хичээлийн өмнө танилцуулж хэвших нь
сурагчид хүрэх үр дүнгээ мэдэж өөрийн удирдлагатай суралцахуйд дэмжлэг болдог.
• Мөн төлөвлөсөн хичээлээр ДАД, СБ, цахим контент, medlee.mn хичээлийн сан, сургуулийн
цахим систем, онлайн эх сурвалж г.м нөөцүүдийг ашиглан бие даан судлах
агуулгын жагсаалт гарган сурагчдад тодорхой хугацаатайгаар өгч үр дүнг үнэлэх
• Багш өөрөө даалгаврын тавил, зорилгыг ойлгодог байх, сурагчдад даалгаврын нөхцөл, хэлбэр,
асуулт дахь үйлийг ойлгон гүйцэтгэх аргад сургах
• Энэхүү зөвлөмжийн тухайлсан хэсгүүдэд дээрх зөвлөмжүүдийг хэрхэн тусгаж болох зарим
санааг жишээ болгон оруулсан тул багш та өөрийн төлөвлөлт, үйл ажиллагаандаа хөрвүүлэн
хэрэглэх боломжтой.

More Related Content

Featured

How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental HealthHow Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
ThinkNow
 
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsSocial Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Kurio // The Social Media Age(ncy)
 

Featured (20)

Everything You Need To Know About ChatGPT
Everything You Need To Know About ChatGPTEverything You Need To Know About ChatGPT
Everything You Need To Know About ChatGPT
 
Product Design Trends in 2024 | Teenage Engineerings
Product Design Trends in 2024 | Teenage EngineeringsProduct Design Trends in 2024 | Teenage Engineerings
Product Design Trends in 2024 | Teenage Engineerings
 
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental HealthHow Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
 
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdfAI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
 
Skeleton Culture Code
Skeleton Culture CodeSkeleton Culture Code
Skeleton Culture Code
 
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
 
Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)
 
How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024
 
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsSocial Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
 
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
 
5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary
 
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
 
Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next
 
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search IntentGoogle's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
 
How to have difficult conversations
How to have difficult conversations How to have difficult conversations
How to have difficult conversations
 
Introduction to Data Science
Introduction to Data ScienceIntroduction to Data Science
Introduction to Data Science
 
Time Management & Productivity - Best Practices
Time Management & Productivity -  Best PracticesTime Management & Productivity -  Best Practices
Time Management & Productivity - Best Practices
 
The six step guide to practical project management
The six step guide to practical project managementThe six step guide to practical project management
The six step guide to practical project management
 
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
 
Unlocking the Power of ChatGPT and AI in Testing - A Real-World Look, present...
Unlocking the Power of ChatGPT and AI in Testing - A Real-World Look, present...Unlocking the Power of ChatGPT and AI in Testing - A Real-World Look, present...
Unlocking the Power of ChatGPT and AI in Testing - A Real-World Look, present...
 

Зөвлөмж_Биологи.pdf

  • 1.
  • 2. VI АНГИ VII АНГИ VIII АНГИ IX АНГИ Ургамлын эрхтэн Б6.2в. Ургамлын эрхтэнүүдийг ургал ба үржлийн эрхтэн тогтолцоо гэж ялган нэрлэх болсон учир шалтгааныг батлах Б7.2з. Навчны бүтэц, үүргийг ялган таньж, навчинд фотосинтез явагддаг болохыг туршилтаар илрүүлэх Б8.2и Ногоон ургамалд фотосинтез явагдах процессийг туршилтаар баталж, үгэн тэгшитгэлээр илэрхийлэх 8.2ө. Фотосинтезийг урвалын тэгшитгэлээр илэрхийлэн бичиж, ургамалд шим бодис зөөвөрлөгдөхийг нотлох Б9.2п. Фотосинтезийн эрчимд гэрлийн өөрчлөлт ба нүүрсхүчлийн хийн концентраци нөлөөлөхийг туршилтын үр дүнгээс илрүүлэх 9.2р. Навчийн бүтэц фотосинтез болон хийн солилцоо явуулахад зохицсон болохыг туршилтаар тодорхойлох Б8.2к. Үндэсний бүтэц, үүргийг ялган таньж, үндсээр ус, эрдэс бодис дамждаг болохыг туршилтаар илрүүлэх Б9.2с. Ургамлаас ус уурших болон ус дутагдах үзэгдлийн шалтгааныг харьцуулан тайлбарлаж, ууршилтын эрчимд чийг, температур, гэрлийн эрчим нөлөөлөхийг туршилтаар илрүүлэх Б8.2л. Ишний бүтэц, үүргийг ялган таньж флоэм, ксилемээр бодис дамждаг болохыг туршилтаар илрүүлэх Б9.2т. Шим бодис флоэмээр зөөвөрлөгдөх, ургамлын эрхтнүүдэд хуримтлагдахыг туршилтын үр дүнд үндэслэн задлан шинжлэх Б9.2у. Ургамал нь гэрэл ба хүндийн хүчний үйлчлэлд хариу үйлдэл үзүүлдэг болохыг хэлэлцэх, туршилтаар илрүүлэх Хүний үржил, Б6.3а. Шилжилтийн насны охид хөвгүүдийн бие махбод ба сэтгэл санаанд гарах өөрчлөлтийг ялган тодорхойлох Б7.3а. Биений юмны мөчлөг, хуанли хөтлөхийн учрыг тайлбарлах Б8.3б. Хүний нөхөн үржихүйн тогтолцооны эрхтнүүдийг нэрлэж, үүргийг тайлбарлах, эр, эм бэлгийн эсийн бүтцийг харьцуулах Б9.3а. Хүний эр, эм бэлгийн эсийн хөгжлийн үе шатыг харьцуулан тайлбарлах Б9.3б. Хүний үр тогтолт болон хөврөлийн хөгжлийн үе шатыг зураг, бичлэгээс ажиглаж тайлбарлах Б6.3б. Ургамлын үр соёолох, ургамал ургахад нөлөөлөх хүчин зүйлийг туршилтын үр дүнгээс нотлон тайлбарлах Б7.3б. Бэлгийн бус үржлийг төмс, мөөг бактериар жишээлэн тайлбарлах Б8.3а. Бэлгийн ба бэлгийн бус үржлийн ялгааг тодорхойлох Б7.3в. Ургамлын үржлийн эрхтэн болох цэцгийн бүтцийн хэсгүүдийг өсгөгч шил ашиглан ялган таних Б8.3в. Ургамлын тоос хүртэлтийг загварчилж, шавжаар болон салхиар тоос хүртдэг ургамлын ялгааг харьцуулан тодорхойлох Б7.3г. Цэцгийн шадар эрхтний бүтцэд үндэслэн цэцгийн хэлбэрийг тодорхойлж, баг цэцгийг ялган таних Б8.3г. Ургамалд үр, жимс үүсэх үйл явцыг цэцэгт ургамлын давхар үр тогтолтоор жишээлэн тайлбарлах Б7.3д. Цэцгийн үндсэн хэсэг болох дохиур, үр боловсрох орны онцлогийг ялган таних Б8.3д.Үр, жимсний бүтцийг харьцуулан, үрийн тархалтын хэлбэрүүдийг тодорхойлох Б8.3е. Ургамлын амьдралын эргэлтийг далд ба нүцгэн үрт ургамлаар жишээлэн тайлбарлах Б8.3ж. Шинж тэмдгүүд эцэг эхээс үр төлд дамжин удамшдаг болохыг жишээгээр тайлбарлах Б8.3з. Ашигтай шинж тэмдэг бүхий шинэ үүлдэр, сорт, омог гарган авахын ач холбогдлыг жишээгээр тайлбарлах Б8.3и. Амьд бие орчиндоо дасан зохилдож, мэнд үлддэг болохыг Дарвины онол, жишээгээр нотлох Б6.4а. Орон нутгийнхаа амьтдын гадаад бүтэц, амьдрах орчны ялгаатай байдлыг ажиглан амьдрах орчиндоо дасан зохицсон болохыг жишээгээр тайлбарлах Б7.4а. Идэш тэжээлийн хэлхээ, сүлжээ, гэсэн ухагдахуунуудыг ялган, тэдгээрийн хоорондын хамаарлыг тодорхойлох Б8.4а. Идэш тэжээлийн хэлхээнд амьд биеийн эзлэх түвшинг тоон ба биомассын суврагаар илэрхийлж, учрыг тайлбарлах Б9.4а. Экосистемийн үндсэн үйл ажиллагааг бүрэлдэхүүн хэсгүүдийн хооронд явагдах бодис, энергийн урсгалаар тоймлон тайлбарлах Б6.4б. Биологийн системийн энергийн анхдагч эх үүсвэр болох нар болон бүтээгч, хэрэглэгч, задлагч амьд биеийг оролцуулсан идэш тэжээлийн хэлхээний 3-5 гишүүнтэй загвар бүтээх Б7.4б. Идэш тэжээлийн хэлхээний зүй тогтол алдагдахад хүний үйл ажиллагаа нөлөөлөхийг жишээгээр тайлбарлах Б8.4б. Идэш тэжээлийн гинжин хэлхээ 5-аас цөөн түвшинтэй байдгийг энергийн алдагдалд үндэслэн тайлбарлах Б9.4б. Биосфер, экосистем, бүлгэмдэл, популяци, зүйл гэсэн ухагдахуунуудыг тодорхойлох Ургамлын үржил Ургамлын үржил Ургамлын зөөвөрлөлт Ургамлын хооллолт Амьд бие ба орчин АГУУЛГЫН ЗАЛГАМЖ ХОЛБООНД ҮНДЭСЛЭН ХОЦРОГДЛЫГ НӨХӨХ ЗУРАГЛАЛ БИОЛОГИ СУУРЬ БОЛОВСРОЛ III УЛИРАЛ Удамшил, хувьсал ба шалгарал АМЬД БИЕ ХООРОНДЫН БОЛОН ОРЧНЫ ХАРИЛЦАН ХОЛБОО ҮРЖИЛ ХӨГЖИЛ Удамшил, хувьсал ба шалгарал Нийслэл, орон нутгийн 30 гаруй сургуулаас авсан судалгаагаар ихэнх сургуулийн хувьд 3-р улирал “Үржил хөгжил” бүлэг сэдвээс эхлэх төлөвлөгөөтэй боловч хоцрогдол нөхөж байгаатай холбоотой “Ургамлын хооллолт, зөөвөрлөлт” бүлгийг судалж дуусаагүй сургууль олон байгаа тул 3-р улирлын залгамж холбоог Ургамлын хооллолт сэдвээс эхлэн орууллаа. Биологийн сургалтын хөтөлбөрийн агуулга спираль бүтцээр өгсөж, гүнзгийрдэг тул агуулгын залгамж холбоонд үндэслэн тухайн ангийн суралцахуйн зорилтын хүрээнд өмнөх ангиудын, болон өмнөх суралцахуйн зорилтын агуулгыг сэргээн сануулж, бататгах, давтах замаар хоцрогдлыг нөхөх боломжтой. АГУУЛГЫН ЗАЛГАМЖ ХОЛБООНД ҮНДЭСЛЭН ХОЦРОГДЛЫГ НӨХӨХ ЗУРАГЛАЛ БИОЛОГИ СУУРЬ БОЛОВСРОЛ III УЛИРАЛ
  • 3. Биологийн оношлох үнэлгээнд хийсэн анализ Зайн сургалтын үед суралцахуйд бий болсон бэрхшээлийг тодорхойлох, анги болон судлагдахуун тус бүрээр агуулгын хоцрогдлыг оношлон богино хугацаанд зөв менежмент, арга зүйг төлөвлөн хэрэгжүүлэх бодит шаардлагад үндэслэн оношлох үнэлгээний судалгааг 2021 оны 10 сард БҮТ-өөс зохион байгуулсан Анги бүрийн сул гүйцэтгэлтэй даалгаврыг харгалзах бүлэг сэдэв, суралцахуйн зорилт, даалгаврын дугаар, хувилбар тус бүрийн гүйцэтгэлийг харуулж, даалгаврын танин мэдэхүйн түвшин, тавил, хүнд хөнгөний зэргийг шинжлэн шалтгааныг тодруулахыг зорилоо. Дээрх шинжилгээ болон 6-12 ангийн даалгаврын тавил, танин мэдэхүйн төрөл гүйцэтгэлээс харахад сурагчид мэдлэгээ хэрэглэх, зураг, график, өгөгдөлтэй ажиллах, харьцуулах, холбоо хамаарал, учир шалтгааныг тайлбарлах чадвар сул байна. Нийтлэг сул гүйцэтгэлтэй байгаа даалгаврын тавилын жишээг харууллаа. Эх сурвалж: Хичээл сургалтын хоцрогдлын нөхцөл байдлыг оношлох үнэлгээний тайлан. БҮТ, 2022 он. Биологийн оношлох үнэлгээнд 6-12 –р ангийн биологийн хөтөлбөрийн нийт 236 суралцахуйн зорилтоос 121 нь буюу 71% нь үнэлгээнд орсон ба 30009 сурагч үнэлгээний даалгаврыг гүйцэтгэн 39 хувийн дундаж гүйцэтгэлтэй үнэлэгджээ. QR кодыг уншуулж Биологийн оношлох үнэлгээнд хийсэн анализыг харах боломжтой
  • 4. СУЛ ГҮЙЦЭТГЭЛТЭЙ СУРАЛЦАХУЙН ЗОРИЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ЗҮЙН САНАА 8-р ангийн “Амьд бие хоорондын болон орчны харилцан холбоо” нэгж хичээлийн жишээн дээр Д.Лхагвабаасан Шинэ монгол сургуулийн багш Даалгаврын гүйцэтгэлд хийсэн анализ Агуулга Дэд агуулга Суралцахуйн зорилт Сураг -чийн тоо Гүйцэтг элийн дундаж Хүндэрл ийн зэрэг Ялгах чадва р Хариулт А B C D Х/гүй Амьд бие хоорондын болон орчны харилцан холбоо Экосисте м дэх хоол тэжээл ба энерги Б8.4а. Идэш тэжээлийн хэлхээнд амьд биеийн эзлэх түвшинг тоон ба биомассын суваргаар илэрхийлж, учрыг тайлбарлах 2844 12.5 10.7 маш хүнд 8,7 сул 10.5 12.5 42.2 24.5 10.3 Иймд энэхүү агуулгаар даалгаварт суурилсан арга зүйд үндэслэн нэгж хичээлийн жишээ төлөвлөлтийг суралцахуйн зорилтын хүрээнд хийлээ. Даалгаварт суурилсан арга зүй Даалгаварт суурилсан арга зүйг хичээлд хэрэглэхэд суралцагчид тодорхой үр дүнд хүрэхийн тулд бодит амьдралд үүсдэг нөхцөл байдалд тулгуурласан даалгаврыг хийж гүйцэтгэдэг. Ингэснээр суралцагчдыг судалж буй агуулгаа ойлгох, чадвараа нээх, өөрийгөө хөгжүүлэх зэрэг үйл ажиллагаанд татан оруулдаг ач холбогдолтой. Багш суралцагчдад сонирхолтой, бодит байдлыг харуулсан даалгаврыг бэлтгэх бөгөөд даалгавар нь эхлэл, өрнөл, төгсгөл хэсгээс бүрдсэн цогц, агуулга нь товч тодорхой байх ёстой. Даалгавар дээр багаар ажиллаж, мэдээллийг нэг хэлбэрээс нөгөөд шилжүүлэх, биологийн шинжлэх ухааны үг хэллэгийг хэрэглэж сурах, бичвэр мэдээлэлд анализ хийж диаграмм байгуулах, дүгнэлт гаргах чадвар эзэмшихэд багшийн арга зүй чиглэнэ. Дараах холбоосоор https://s3.ap-southeast- 1.amazonaws.com/assets.aplus.mn/h/2-12-new.pdf сурагч төвтэй, тэгш хамруулах, оролцоонд суурилсан бүтээлч арга зүйг судалж хичээл үйл ажиллагаандаа тусгаарай. Даалгаварт суурилсан арга зүйг идэш тэжээлийн гинжин хэлхээний түвшин, тухайн түвшинд харгалзах бодгалийн тоо, биомассын хэмжээг ашиглан тоо толгой болон биомассын суварга бүтээхэд хэрэглэж болно. Бид “Амьд бие хоорондын болон орчны харилцан холбоо“ нэгж хичээлийн хүрээнд үнэлгээний шалгуурт үндэслэн нэгжийн төлөвлөлт хийх, даалгаварт суурилсан арга зүйг хэрэглэн ээлжит хичээл зохион байгуулах арга зүйн жишээг төлөвлөлөө. Даалгаврын гүйцэтгэлээс сурагчид С хариултыг их сонгосон байгаа нь даалгаврын өгөгдлөөс 4 түвшин бүхий суварга болохыг ойлгоогүй, экологийн суварга дах гишүүдийг ялгахгүй, В, D хариултыг сонгосон сурагчид “нэг модонд” гэсэн даалгаврын өгөгдлийг ойлгоогүй болон нийт сурагчийн 10 хувь буюу 290-ээд сурагч энэхүү даалгаврыг огт хариулаагүй байдал зэргээс дүгнэхэд энэ нь танил бус нөхцөл бүхий даалгавар байсан байх магадлалтай байна. Сэдэв сонгосон үндэслэл: Боловсролын үнэлгээний төвөөс улсын хэмжээнд зохион байгуулсан “Оношлох үнэлгээ”-нд биологийн 8.4.1а суралцахуйн зорилт болох “Амьд бие хоорондын болон орчны харилцан холбоо” агуулгын даалгаврыг 9 дүгээр ангийн суралцагчид хамгийн бага буюу 12.6% гүйцэтгэсэн тул энэхүү суралцахуйн зорилтыг сонгов. Даалгавар: 9-р ангийн Байгалийн ухааны 27-р даалгавар (Биологи)
  • 5. Суралцахуйн зорилт Арга зүй Үйл ажиллагаа Үйл ажиллагааны үр дүн Нэгжийн суралцахуйн үр дүн Хүрэх үр дүнгийн шалгуур Блюпринт танин мэдэхүйн түвшингээр Хэлбэр I II III IV Сэргээн санах Ойлгох Хэрэглэх Задлан шинжлэх Сонгох даалгавар Задгай даалгавар Б.8.а.1 Идэш тэжээлийн хэлхээнд амьд биеийн эзлэх түвшинг тоон ба биомассын суврагаар, илэрхийлж учрыг тайлбарлах Даалгаварт суурилсан арга зүй Ээлжит хичээл 1 Идэш тэжээлийн хэлхээг хэрэглэн бүтээгч, хэрэглэгч, задлагчийг үүргээр нь ялгах, өгөгдөл дээр үндэслэн идэш тэжээлийн хэлхээ зохиох, хэлхээгээ сүлжээ болгон өргөжүүлэх, идэш тэжээлийн хэлхээ болон сүлжээний төсөөтэй, ялгаатай талыг тайлбарлах Идэш тэжээлийн хэлхээнүүд нийлж идэш тэжээлийн сүлжээг үүсгэдэг болохыг тайлбарлах Сурагч идэш тэжээлийн хэлхээнд амьд биеийн эзлэх түвшнийг харуулсан тооны, биомассын суварга зурж, энергийн алдагдал тооцоолж чаддаг болно. Идэш тэжээлийн хэлхээнд амьд биеийн эзлэх түвшинг тоо толгойн, биомассын суваргаар илэрхийлдэг болохыг тайлбарладаг. Тооны ба биомассын суваргыг зурж, түвшинг нэрлэдэг. Тооны ба биомассын суваргуудыг зурж, онцлогийг жишээгээр тайлбарладаг. Төрөл бүрийн экосистемийн тооны ба биомассын суваргыг зурж, онцлогийг харьцуулан тайлбарладаг. I.1 I.1 2 II.1 1 Ээлжит хичээл 2 Экологийн суваргын өмнөх мэдлэгээ бататгах дасгал ажиллах, бичвэр мэдээллийг хүснэгт хэлбэр рүү шилжүүлэх, хүснэгтэн мэдээллийг хэрэглэн диаграммаар тоо толгойн суваргыг дүрслэх Идэш тэжээлийн түвшин тэдгээрт хамааралтай амьд биеийн тоо толгой хэмжээг хэрэглэн тоо толгойн диаграмм буюу суваргыг байгуулах III.1 IV.1 2 Ээлжит хичээл 3 Цэнгэг ус, хуурай газрын идэш тэжээлийн хэлхээн дэх биомассын хэмжээг хэрэглэн биосмассын суваргыг дүрслэх, биомасс болон тоо толгойн суваргын төсөөтэй, ялгаатай талыг харьцуулах Энергийн суваргын онцлогыг тайлбарлах, биомасс, тоо толгой, энергийн суваргын төсөөтэй, ялгаатай талуудыг тодорхойлох Цэнгэг ба хуурай газрын идэш тэжээлийн хэлхээний ялгааг тайлбарлаж тоо толгой, биомассын суваргыг ярган байгуулах. Энергийн суваргыг идэш тэжээлийн нэг түвшнээс дараагийн түвшинд шилжиж энергийн хэмжээнд үндэслэн байгуулах. Б.8.б.1 Идэш тэжээлийн гинжин хэлхээний түвшин 5-аас цөөн түвшинтэй байдгийг энергийн алдагдалд үндэслэн тайлбарлах Ээлжит хичээл 4 Идэш тэжээлийн хэлхээн дэхь энергийн урсгалыг ажиглан энерги ямар үйл явцын дүнд алдагдаж байгааг тайлбарлах, энергийн алдагдлыг тооцоолох дасгал дээрээс үндэслэн идэш тэжээлийн хэлхээний түвшин 5-аас цөөн байдгийг тайлбарлах Энергийн суваргын зүй тогтлыг ажиглан энергийн алдагдал дулаан хэлбэрээр болон биеэс илүүдэл, хорт бодис зайлуулагдах үед алдагддаг гэдгийг гаргуулах, Энергийн алдагдлыг 10% -н дүрмээр тооцоолж, дээд түвшний хэрэглэгчдэд бага энерги шалтгааныг тайлбарлуулах Экосистем дэх идэш тэжээлийн хэлхээнүүдийн энергийн урсгалыг харуулсан бүдүүвч зурдаг. Идэш тэжээлийн түвшнүүдэд энерги хэрхэн алдагдаж байгааг суваргын дүрэм ашиглан тооцоолдог. Амьд бие идэш тэжээлээр авсан энергээ өсөлт хөгжил, амьдралын үйл ажиллагаанд зарцуулж, дулаан хэлбэрээр ялгаруулдагыг тайлбарладаг Идэш тэжээлийн гинжин хэлхээний түвшин яагаад 5-аас цөөн гишүүн байдгийг энергийн алдагдлын тооцоонд үндэслэн тайлбарладаг. I.1 1 II.1 1 Ээлжит хичээл 5 Нэгж хичээлийн агуулгын хүрээнд тохирсон үнэлгээний шалгуурт нийцсэн даалгавар ажиллаж, үр дүнг тооцох Экологийн суваргуудыг дүрсэлж, тэдгээрийн төрөл тус бүрийг ялган тайлбарлаж, энергийн алдагдлыг тооцоолох дасгал ажиллах III.1 III.1 III.1 3 IV.1 IV.1 IV.1 IV.1 4 4 4 4 2 3 11 8-р ангийн “Амьд бие хоорондын болон орчний харилцан холбоо” нэгжийг үнэлгээний шалгуурт үндэслэн боловсруулсан нэгэн жишээг орууллаа. QR кодыг уншуулж нэгжийн төлөвлөлтийг хараарай. “Амьд бие хоорондын болон орчны харилцан холбоо” нэгж хичээлийн төлөвлөлт
  • 6. Ээлжит хичээл 2-ийн төлөвлөлтийг “one page” нэг хуудас төлөвлөтийн загвараар жишээ болгон орууллаа. Нэгжийн бусад ээлжит хичээлийн төлөвлөлт, ажлын хуудас, хэрэглэгдэхүүнтэй “google classroom” ангийн 7dkipo кодоор орж танилцаарай Энэхүү genual.ly дээр хийсэн ээлжит хичээлийн төлөвлөлтийг https://view.genial.ly/62021a71f38b660019371012/interactive-content-eelzhit-hicheel-2 холбоосоор, орж задлаж харах боломжтой Ажлын хуудас Даалгавар 1. Багууд идэш тэжээлийн хэлхээнд оролцож байгаа амьд биеийн түвшин, түүнд хамааралтай мэдээллийг ялган хүснэгтэд бичнэ үү. Жилд 720 тэрбум өвсөөр 15000 царцаа хооллодог. Тухайн тооны царцаагаар100 ширхэг мэлхий хооллодог. 100 ширхэг мэлхийгээр 5 могой хооллодог Идэш тэжээлийн хэлхээний гишүүд Идэш тэжээлийн хэлхээний гишүүдийн үүрэг Хэлхээний хэддүгээр түвшинд хамаарах Хамаарах тоо хэмжээ Даалгавар 3. Багууд хүснэгтэн мэдээллээс тоо толгойн диаграмм байгуулахад шаардлагатай 2 үзүүлэлтийг сонгон авч өнгөөр ялгана. Эхлүүлэх даалгавар. Түлхүүр үгийг нөхөх замаар мэдээллийг гүйцээнэ. /бүтээгч, 1-р зэргийн хэрэглэгч, 2-р зэргийн хэрэглэгч, 3-р зэргийн хэрэглэгч, задлагч/ Амьд биеийн хоорондын хамаарлыг болон тэдгээрийн үржлийн идэвх, нөхөн үржих чадвар, амьдралын төлөв байдал зэрэг тоон мэдээллийг зурган диаграммаар илэрхийлдэг. Энэ зүй тогтлыг илэрхийлж байгаа зурган диаграммыг экологийн суварга гэнэ. Экологийн суваргын суурь хэсэгт ……………….. -г байрлуулдаг бол суурийн дээд хэсэгт идэш тэжээлийн түвшингээрээ эхлээд…………………………, дараа нь ……………………………., дээд оройд ..-р зэргийн хэрэглэгчид байрладаг. …………………..-г суварга дээр илэрхийлдэггүй.
  • 7. Даалгавар 3. Сонгон авсан үзүүлэлтээ ямар диаграммаар хялбар илэрхийлж болох вэ? Төгсгөх даалгавар. “Бид ямар мэдээллийг бүтээсэн бэ? “ сэдвээр 5 минут дүгнэлт бичиж, хэлэлцүүлэг хийнэ. Дараах асуултад хариулна уу. • Яагаад тухайн диаграммыг сонгох болсон бэ? • Хоол тэжээлийн гишүүдийн түвшинд хамааралтай өгөгдлөө хэрхэн байршуулсан бэ? • Хүснэгтэн мэдээллээ диаграммд бүрэн тусгаж чадсан эсэх • Диаграмаас ямар зүй тогтлыг тайлбарлагдаж болох вэ? Нэгж хичээлийн үнэлгээний төлөвлөлт, даалгавар, үнэлэх аргачлалыг QR кодыг уншуулан харах боломжтой Өөрийн үнэлгээний хуудас ..... ангийн сурагч............................... Багшид өгөх зөвлөмж: • Биологийн сургалтын хөтөлбөрийн агуулга спираль бүтцээр өгсөж, гүнзгийрдэг тул агуулгын залгамж холбоонд үндэслэн тухайн ангийн суралцахуйн зорилтын хүрээнд өмнөх ангиудын, болон өмнөх суралцахуйн зорилтын агуулгыг сэргээн сануулж, бататгах, давтах замаар хоцрогдлыг нөхөх • АЗХ-д үндэслэн багшийн дэмжлэгтэй зайлшгүй анги танхимд судлах болон сурагчид бие даан судлах боломжтой агуулгыг ялгах • Үүндээ үндэслэн нэгж хичээлээ төлөвлөхдөө БҮТ-өөс гаргасан нэгжийн суралцахуйн үр дүн, тухайн үр дүнд хүрсэн эсэхийг илүүлэх гүйцэтгэлийн шалгуурт үндэслэн ээлжит хичээлийн голлох үйл ажиллагааг тусгах • Ээлжит хичээл дэх төлөвлөсөн дасгал даалгавар, үйл ажиллагааны гүйцэтгэлээр сурагчдын суурь чадварын хөгжлийг оношлож, ДАД-ээс сул чадварт харгалзах дасгал даалгаврыг сонгон хүүхэд бүрд ялгаатай ажиллуулах замаар суурь чадварыг дэмжих, ахиулах чиглэлээр хичээл үйл ажиллагааг зохион байгуулах • Үнэлгээг үнэлгээний зорилт, гүйцэтгэлийн шалгуурт үндэслэн хичээлийн явцад ажлын хуудасны гүйцэтгэл, сурагчийн өөрийн үнэлгээ, багшийн ажиглалтаар үнэлэхээс гадна нэгжээр хүрсэн үр дүнг нэгжийн үнэлгээний блюпринт, түүнд харгалзах дасгал даалгавар, үнэлэх аргачлалыг цогцоор нь төлөвлөн хэрэгжүүлэх. • Нэгжийн үнэлгээний төлөвлөлтийг сурагчдад нэгж хичээлийн өмнө танилцуулж хэвших нь сурагчид хүрэх үр дүнгээ мэдэж өөрийн удирдлагатай суралцахуйд дэмжлэг болдог. • Мөн төлөвлөсөн хичээлээр ДАД, СБ, цахим контент, medlee.mn хичээлийн сан, сургуулийн цахим систем, онлайн эх сурвалж г.м нөөцүүдийг ашиглан бие даан судлах агуулгын жагсаалт гарган сурагчдад тодорхой хугацаатайгаар өгч үр дүнг үнэлэх • Багш өөрөө даалгаврын тавил, зорилгыг ойлгодог байх, сурагчдад даалгаврын нөхцөл, хэлбэр, асуулт дахь үйлийг ойлгон гүйцэтгэх аргад сургах • Энэхүү зөвлөмжийн тухайлсан хэсгүүдэд дээрх зөвлөмжүүдийг хэрхэн тусгаж болох зарим санааг жишээ болгон оруулсан тул багш та өөрийн төлөвлөлт, үйл ажиллагаандаа хөрвүүлэн хэрэглэх боломжтой.